GoGo Squid 9

Go Go Squid! EP09

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Ав: эм, Тон Нианы аавынх нь дүү, авга эгч

Эгч: эм, авга эгчийн охин нь

Нан: эр, Нан Вей, Хан Шаняаны Норвегид байдаг төлөөлөгч, нүдний шилтэй

Хойд: эм, Шаняаны хойд эх

Ү: эм, Жао эгч, үйлчлэгч

Өвөө : Хан Шаняаны өвөө

 

9-р анги.

Соло: Хар даа, энэ удагийн тэмцээнний үеэр гол асуудал нь та хоёрт байсан.  Та хоёр сайн ойлголцож чадаагүй.

Ай: Та нар түр гарч бай.

Соло: Суу.

Ай: Энэ удаа Норвеги руу явах багийг надаар удирдуулах шийдвэрийг хэн гаргасан юм?

Соло: Би. Уучлаарай.

Ай: КК-ийн багийг авч явах хүн нь Хан Шаняан гэдгийг чи мэдэх үү?

Соло: Мэднэ ээ.

Ай: Мэдсээр байж намайг явуулж байгаа юм уу? Хан Шаняаныг харах болгонд би ямар их гэмшдэгийг чи мэдэх үү? Өнгөрсөн удаа Сингапурт тийм юм болно гэж чи мэдээгүй байх. Гэхдээ энэ удаа чи сайн мэдэж байгаа. Дээр нь намайг Шао Ми, Оу Чианыг дагуулаад...

Соло: Нэг өдрийн ахан дүүс, насан туршийн ахан дүүс...

Ай: Тэгвэл чи өөрөө очоод очоод нүүр тулахгүй яасан юм? Арван жилийн өмнө чи зугтсан, арван жилийн дараа ч хэвээрээ л байх уу?

Соло: Манай баг надаас болж тарсаныг би мэднэ ээ. Ай Чин. Би чамд үргэлж ийм хүнд ачаа үүрүүлэхийг хүсэхгүй байна. Боломж гарвал... би та нарыг Хан Шаняантай учраа ололцоосой гэж хүсч байна. Бид нар ахан дүүс байсан шд.

Ай: Тэгвэл та хоёр өнгөрснийг мартахгүй байхад, яагаад бид нар гар барьж эвлэрэх ёстой юм?

Соло: Би тэр өдрийг хүлээж байгаа.

Ай: Би ч гэсэн тэр өдрийг хүлээж байгаа. Маргааш улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. Сандарч байна уу? Айж байна уу?

Хан: Өрсөлдөх хүсэл төрж байна гэж үү? Би юуны төлөө өрсөлдөж байгаагаа ч мэдэхгүй байна.

Ай: Мэдээж нэр хүнд, амжилт, ялалтын төлөө.

Хан: Тэмцээний дараа Соло багаа орхино. Манай баг тэрний нэрээр нэрлэгдсэн. Тэрнийг явчихвал... Бид нар ялсан ч... ямар хэрэг байгаа юм?  Тэрнийг уучилсан л гэж битгий хэлээрэй дээ.

Ай: Мэдэхгүй ээ. Гэхдээ надад тийм  зүйл тохиолдвол... би ч гэсэн яахаа мэдэхгүй байх.

Хан: Гэхдээ хамгийн том хохирогч нь чи. Тэр бид нарыг бүгдийг нь гомдоохоос гадна та хоёрын харилцааг сүйтгэчихээд байна. Та хоёр нэг нэгэндээ хайртай биз дээ? Хулчгар амьтан шиг зугтаж байхад нь уучилж байгаа бол... чи тэнэг байна.

**************

Л: Манай нөхөр Ган Годыг муухай ааштай  ч гэсэн сайн хүн гэж байсан. Боломжоо ашиглаад үзээд алд. Тийм хүн ховор шүү. Алдаж болохгүй. Сонсож байна уу?

**************

97: Үгүй байлгүй дээ. Тийм аймаар үнэтэй юм уу?

Хан: 97. Ороод ир.

97: Аан?

Эр: Явъя аа.

Эр: Явъя.

97: За. Яасан?

Хан: Хаалгаа хаачих.

97: За.  Яасан?

Хан: Суу.

97: Юу болоо вэ?

Хан: Түмпэнгээ газар тавиад, буйдан дээр суу.

97: За. Босс, яасан бэ?

Хан: Яагаад сандраад байгаа юм?

97: Үгүй ээ, гэнэтхэн дуудахаар чинь гайхаад л тэгж байна.

Хан: Энд яаж бүртгүүлэхийг мэдэх үү?

97: НетИйз мюзик үү? Мэдэлгүй дээ.

Хан: Бүртгүүлээд өг.

97: Та бүртгүүлэх гэж байгаа юм уу? Нээрэн юм уу? Ямар нэр өгөх вэ? Хан Шанян. Ган? Эсвэл Жи Эн? Жинхэнэ нэрээрээ баталгаат хаяг нээх үү? Хувийн мэдээллийг чинь орууллаа шүү. Босс, та одоо л ойлгож байна. Ёстой гайхалтай. Босс, хүмүүс таныг Нет Ийз-д хаягтай гээд мэдчихвэл бөөн юм болно доо. Танд л гэж хэлэхэд та КК клубийн нүүр царай болно.  Гэхдээ та хөгжим сонирхдоггүй байж хаяг нээж яах гэж байгаа юм?

Хан: Бүртгэл нээгээд өг гэж байхад яасан олон юм ярьдаг юм?

97: Баярлаад л тэгж байна. Болчихлоо.

*************

Тон: Лан Мей. Танай нөхөр Хан Шаняаны тэмцээнийг амьдаар нь харсан бол уу? Би ч гэсэн үзмээр л байна.

Л: Тэгэлгүй дээ. Манай нөхөр улаан фен юм чинь. Даанч зураг, гарын үсэг хоёрыг нь авч чадахгүй байгаа. Манай нөхөр Хан Шаняаныг зурагаа авахуулах дургүй гэсэн. Олноороо зурагаа авахуулаар л хамт авахуулдаг гэсэн.

Тон: Хан Шаняанд эмэгтэй фенүүд байгаа бол уу?

Л: Байгаа. Гэхдээ чиний бодож байгаа шиг олон биш. Си Ти Эф тэр үед тийм ч алдартай байгаагүй.

Тон: Та нар 11 настайдаа юу хийдэг байсан бэ? Гэнэтхэн өнгөрснийг дурсмаар санагдаад. Намайг шалгалтын цаасаа цүнхэндээ нууж байхад, нэг хүн аварга болж байж.

Л: Дурласан охин...

Тон: Юу яриад байгаа юм? Хуучны дурсаж байхад.

Л: Дурсамж аа? Хар л даа, хар хар. Нүүр чинь улайчихлаа.

Тон: Улайгаагүй ээ.

Л: Манай өхөөрдөн Скүидийг хэн хулгайлчхав аа? Ниан Ниан, чи алдартай юм аа. Олон хүн сэтгэгдлээ үлдээж байна. Хар даа.

Эм: Миау. Бяцхан Скүид, эгдүүтэй шүү. Шалгалтынхаа материалыг цүнхэндээ нуугаад л. Өхөөрдөм гэдэг нь.

Эр: би 11-тэй байхдаа хичээл дээрээ дандаа бие хамгаалах урлагийн ном уншдаг байсан. Өөрийгөө баатар гэж төсөөлдөг байлаа.

Эр: Эрхэм Скүид, санаа битгий зов. Чи 11-тэйдээ шалгалтынхаа цаасыг нуудаг байсан ч, 19-тэйдээ их сургуулийн хоёрдугаар курст байсан.

Эр: би 11-тэйдээ юу? Элсээр тоглодог байсан.

Эм: 11тэй байхдаа би тавдугаар ангидаа сурлагаараа нэгд орж байлаа.

Эр: Би 11-тэйдээ ангийнхаа хамгийн өндөр нь байсан. Тэр үеэс л сагс тоглож сурсан даа.

Эр: Одоо би 21тэй. Бяцхан Скүидийг эхнэрээ болгоно гэж өдөр болгон мөрөөддөг.

Эм: Би нэг чухал юм анзаарлаа. Тэр “нэг хүн” нь хэн юм бол? Манай Хатан Скүид яахаа мэдэхгүй байх шиг байна.

Эм: Хөөе,саяны хүн.  “Нэг хүн”? Нэг хүн гэж хэн юм бол?

Эр: Хүлээгээрэй. “Нэг хүн” гэж хэн юм бэ?

Эр: Юу? Нэг хүн? Үгүй ээ, эрхэм дээдэс ээ, болзож болохгүй шүү. Чамд тохирох сайн хүн хаана ч байхгүй.

Эм: Нэг хүн гэж хэн юм бэ?

Хан: Би хэд хоног гадаад явж байгаа. Энэ миний гар утасны дугаар. Арынх нь танай хаалганы дугаар.

Эм: юу болоод байна аа?

Эр: Юу болоод байна аа?

Эр: Ямар нэг юм хийе л дээ.

Эм: Хөөе, дээр бичсэн хүн гуай,  чи яаж хаалганых нь дугаарыг мэдсэн юм? Жүжиглэхээ боль за.

Эм: Юу болсон бэ? Юу болоод байна аа? Бяцхан Скүид барьцаалагдчихсан юм уу?

Эр: Яагаад утасны дугаараа үлдээгээд байгаа юм? Скүидийг залга гэж байгаа юм уу?

Эр: Хөөе, чи хэн юм бэ?

Эм: Энэ хүн хэн юм бэ?

Эм: Ингэхэд хэн юм бэ?

Л: Яасан бэ?

Тон: Хан Шаняан? Хан Шаняан сэтгэгдэл биччихэж.

Л: Хаана байна аа? Надад харагдахгүй байна.

Тон: Жи Эн. Жи Эн. Харж байна уу?

Л: Жи Эн Хан Шаняан юм уу? НетИйз мюзик хэрэглэдэг юм байна. Си Ти Эфээс өөр юм мэддэггүй гэж бодсон чинь.

Тон: Надад юм бичих гээд шинэ хаяг нээчихсэн байна.

Л: Ёстой янзтай. Сэтгэгдэл бичиж үлдээгээд л. Бурхан минь ээ. Миний зүрх дэлбэрэх нь ээ.

**************

Хан: Энэ апплкейшнийг яаж ашигладаг юм? Сэтгэгдэл бичдэг юм уу?

97: Тийм. НетИйз мюзик дээр таньдаг хүндээ хувийн чатаар мессеж бичиж болно.

Хан: Эртхэн хэлэхгүй яасан юм?

97: Та асуугаагүй шдээ. Босс та бэр эгчийг дагаж болно шүү. Хар даа... Бэр эгчийг дагах юм бол  юу постолж байгааг нь харж болно. ВиЧат дээр хүмүүс пост тавихаар хар болдог шиг. Бэр эгч шинэ дуу тавьбал, эсвэл очсон газрынхаа зургийг тавих юм бол үзэж болно.

Хан: Ойлголоо. Явж унт.

97: За...

************

Тон: Би хаягийг нь дагах хэрэгтэй байх, тийм ээ? Хаягийг нь дагачихъя.

Эр: Би буруу харсан уу? Бяцхан Скүид нэг хүнийг шинээр дагачихлаа.

Эм: Тэр хүний зураг нь байхгүй байна.

Эм: Бяцхан Скүид, намайг хэзээ дагах юм бэ?

Эр: Яагаад? Скүид яагаад энэ хаягийг дагаж байгаа юм?

Эм: Намайг ч гэсэн дагаасай.

Эр: бяцхан Скүид  эртний фен нь байна. Миний хаягийг дагаж болох уу?

Эм: Бяцхан Скүид муу залуусаас болгоомжлоорой.

Эр: Эрхэм дээдэс ээ, зураггүй хаягнаас болгоомжлох хэрэгтэй шүү.

Эр: Бяцхан Скүид зураггүй хаяг дагаж байдаг. Үгүй ээ, би ч гэсэн дагана аа. Би тэр хоёрын ямар харилцаатайг заавал олж мэднэ.

Л: хөөе. Найз охин нь болчихсон байж, яагаад ичингүйрээд байгаа юм?

Тон: Битгий тэгж ярь аа. Хуурамч гээд байхад.

Л: Сайн хичээвэл жинхэнэ болно оо. Харилцааг сайн тордох хэрэгтэй байдаг юм.

Тон: Хар даа, намайг дагачихсан байна.

Л: Тийм ээ.

Тон: Бид хоёр нэг нэгнээ дагасан гэсэн үг үү?

Л: Сайн байна. Гайхалтай. Надад харуулчих л даа.

Тон: Тоглохоо боль оо. Би угаалгын өрөөнд орж байгаад залгаадахъя.

Л: Өөдгүй гэдэг нь. Би сонсмоор байна шдээ.

Тон: Үгүй ээ, болохгүй. Болохгүй. Сонсож болохгүй ээ. Сонсож болохгүй.   Байна уу? Хан Шаняан мөн үү? Сайн уу. Хан Шаняаны дугаар мөн үү? Би буруу дугаар руу залгачихсан уу?

Хан: Тон Ниан?

Тон: Хан Шаняан, би байна. Хаана унтаж байгаа юм?

Хан: Би маргааш өглөө Норвеги явна.

Тон: аан. Маргааш өглөө Норвеги явах юм уу?

Хан: 3сарын 2-нд 4:20-ын онгоцоор ирнэ.

Тон: Би цээжилчихлээ. Цээжилчихлээ. Тэгвэл эргэж ирээд ярья.

Хан: За за за. Тэгвэл чи буцаад унтах гэж байна уу? Би утсаа таслах уу, яах вэ? Тэгвэл би тасаллаа шүү. Чи... сайхан амраарай. Сайхан зүүд зүүдлээрэй. Баяртай...

Л: Юу гэж байна? Хэл л дээ. Яасан өөдгүй амьтан бэ? Алив ээ, хэлээч дээ. Ганц хоёрхон үг л хэлчих. Хэлчих л дээ. Миний сониуч зан хөдлөөд байна шдээ.

Тон: Үгүй ээ, би унтлаа.

Л: Унтмааргүй байна аа. Босоод ир л дээ.

Тон: За за, тэгвэл зурагт үзье.

Л: Зурагт үзэхгүй ээ. Яагаад ингээд байгаа юм бэ? Яагаад надаа ярихгүй байгаа юм? Хоёрхон юм хэлчих.

Тон: Үгүй ээ, үгүй үгүй.

Л: Надад хэлэх юм байхгүй юм уу даа? Надад хэлэх юм уу үгүй юу?

Тон: Хэлэхгүй ээ.

Л: Хэл гэж байна... Хэлэх үү, үгүй юу? Хурдан хэлээч. 

Тон: Больё оо.

Л: Хэлэх юм уу, үгүй юу?

Тон: хэлье ээ, хэлье.

Л: За, хурдан хэл. Хурдан хэл.

Тон: Тэр... Маргааш Норвеги явна гэж хэлсэн. Бас буцаж ирэх онгоцныхоо мэдээллийг өгсөн.

Л: Чамайг тосч ав гэж байгаа юм уу? Надад дургүй  гээд байсан чинь... Чамд сайн л юм байна шд.

Тон: Гижигдэхээ боль л доо. Би хэлчихсэн шдээ.

Л: Сайхан байна уу?

Тон: Гижигдэхээ боль л доо.

*************

97: Босс. Тасалбараа авчихлаа.

Эм: Хан ноёнтон, таны суудлыг 1-р зэрэглэл болгоод өөрчилчихлөө.

Хан: Баярлалаа.

Эм:  Та манай ВИП өрөөнд орж жаахан амрах уу?

Хан: Хэрэггүй ээ. Та явж болно. Та хоёрын тасалбар.

Ай: Уучлаарай. Зам бөглөрөөд.

Оу: Хөөх. Илүү царайлаг болчихсон байна шд, Хан.

Ай: Ган Год, хурдан мэндэл.

Лин: Ган Год сайн байна уу, намайг Лин Ин гэдэг. Сайн байна уу.

Хан: Тасалбар чинь бэлэн байгаа. Хурдан явж ачаагаа бүртгүүл.

Ай: Баярлалаа.

Хан: Явъя...

Ми: Баяртай. Баяртай.

Оу: Удахгүй уулзах юм байж.

Ай: Хурдал. Тасалбараа авцагаа.  Суудлаа шалгаарай. 1-р зэрэглэл?

Ми: КК төлж байгаа юм уу?

Лин: 1-р зэрэглэл үү?

Оу: Муугүй шүү. Баян хүмүүс ч өөр юм аа...

********************

Оу:  Хөөе хөөе хөөе.

Эм: Та юу уух вэ?

Ми: Энийг авъя.

Эм: За.

Ай: Бид нар хамт юм идээгүй удсан байна шүү. Чамд эвгүй байвал би суудлаа сольчихъё.

Хан: Зүгээр ээ.  

Ай: Аймаар бороо орж байна.

Оу: Хүрээв ирсэн үү?

Ай: Нөхөд өө, хоолоо идэцгээе.

Оу: Яагаад норчихсон юм бэ?

Ай: Аймаар бороо орж байна.

Оу: Мах нь яасан жаахан юм бэ?

Ай: Гомдоллоод байгаа юм уу?

Оу: Өөдгүй гэдэг нь.

Ай: Хөөе. Идэцгээе.

Соло:  Хоол ирлээ.   Дахиад хоол... Хоёулаа норчихсон юм уу? Алив, дагаад яв.

Ай: Яасан бэ? Миний хоол...

Соло: манай багийн гол довтлогч эмэгтэй байж. Өвдчихвөл яах юм? Өвдөж болохгүй.

Ай: Дахиад л үглээд байхын. Ойлголоо доо, би өөрөө. За, хоолоо идлээ.

Соло: Эргээд ир, эргээд ир. Болоогүй байхад. Суу.

Ай: Яасан бэ?

Соло: Суу.

Ай: Яасан бэ?

Соло:  Би танай багийн ахлагч. Би та нарыг бүгдийг нь хариуцаж байгаа. Манай багийн үр дүн одоо л сайжирч байна. Та нар бүгдээрээ эрүүл байх ёстой, за юу?

Ай: Ойлголоо. Манай ээж шиг яриад байх юм.

Соло: Би ээж чинь болсон ч яах вэ.

Ай: Ээж ээ. 

Соло: Аан?

Ай: Дургүй хүрчихлээ.

Оу: Би ойлгочихлоо. Монстер багийн монстерийг яаж ялахыг мэдчихлээ.

Ми: Хоол идэж байхад чинь. Хоол идэж байхад битгий тэмцээн яриад бай.

Оу: Хөөе. Өөрөө адилхан юм байж.

Ай: За за, хурдан хоолоо ид.

Соло: Ай Чин. Энийг уучих. Бүгдээрээ биеэ сайн бодож байгаарай.

Ой: Ахлах аа... бид нарынх хаана байгаа юм? Ганцхан тэрэнд өгчихөөд.

Соло: Юугаа харсан юм? Хурдан ид.

Ай: Хоолоо ид. Хоолоо ид.

Соло: Зүгээр үү? Аан?

Ай: За за. Энэ чамд илүү хэрэгтэй юм шиг байна. Биеэ бод.

Хан: Сайн байна уу.

Эм: Эрхэм ээ, танд юугаар туслах  вэ?

Хан: Надад халуун ус аваад ирэхгүй юу?

Эм: За, одоохон аваад ирье.

Хан: Баярлалаа.

Ай: Хан, бие чинь зүгээр үү? Надад ханиадны эм байгаа. Чи санаж байна уу? Соло бид нарт...

Хан: Би өнгөрсөн шөнө сайн унтаж чадаагүй.

Ай: Ой тогтоолт  сайтай хүмүүс ой тогтоол муутай хүмүүсээс илүү их шаналдаг байх тийм үү?

Ми: Бид аваргууд.

Оу: Эцсийн шатанд үлдсэний төлөө. Төлөө.

Бүгд. Төлөө.

Эм: Хөөш, харанхуй шөнөөр юу хийгээд байгаа юм? Хашгичихаа болиоч. Хүн ч унтуулж амраахгүй.   

Ми: Аяархан. Аяархан. Ахлагч аа, би нэг юм мэдмээр байна. Хэрвээ, бид нар улсын аваргад ялчих юм бол   бэлэн мөнгөний шагнал өгөх бол уу?

Ай: Байгаа юу?

Соло: Бид нар овоо гайгүй мөнгөтэй болох байх. Яасан? Яагаад асуугаад байгаа юм?

Ми: Надад энэ дээвэр таалагдаад байна. Ирээдүйд мөнгөтэй болбол энэ байшинг худалдаж авна аа. Тэгээд ялах болгондоо энд ирээд байрны эзнээс айхгүй ууж, дуулж байя. Энэ бол миний ирээдүй.

Оу: Шао Ми. Чи тэнэг юм уу? Энэ дээврийн худалдаж авсан байсан ч орилж хашгичаад байвал байрны эзэн чамайг хөөчихнө шд.

Ай: Тийм ээ, Шао Ми. Мөрөөдөхөө боль. Бид нар улсын аварга болсон ч гэсэн тэр мөнгөөр энэ байшинг авч хүрэхгүй.

Ми: Тэгвэл хэдүүлээ улам их хичээж байгаад дэлхийн аварга болох хэрэгтэй.

Хан:    Яг зөв. Дэлхийн аварга болчихвол хэдүүлээ энэ хавийг бүхэлд нь худалдаж авна. Тэр үед хэн бид нарыг загнахыг харъя л даа.

Ми: Яг зөв. Бид хүссэнээ хийнэ. Дэлхийн аваргууд.

Бүгд: Дэлхийн аваргууд.

Эм: хөөе, болих болоогүй юу? Дуугүй болохгүй юу? Хашгичаад байвал цагдаа дуудчихна шүү.

Ай: Хан, надад хэл дээ. Нэг өдөр бид нар жинхнээсээ дэлхийн аварга болчихвол... өөр биелүүлэх мөрөөдөл үлдэх бол уу?

Ми: Эхлээд би хэлье. Би хэлье, болох уу? Би эмээдээ том дэлгүүр нээж өгөөд, олон дэлгүүрт нь ажиллаж туслах олон ажилтан хөлсөлж өгнө. Эмээ суугаад мөнгөө хураахад л болно.

Оу: Би та нартай хамт байж, дэлхийгээр тойрон аялахыг хүсч байна.

Ми: Тэнэг юм уу? Дэлхийн аваргад оролцохын тулд тэмцээний үеэр алдаа гаргахгүйн тулд бэлтгэлээ сайн хийхэд л болно. Тийм биз дээ? Гадаадад тэмцээнд оролцох болгондоо тэндээ үлдээд хэд хоног зугаалж болно. Дэлхийгээр аялснаас ялгаа юу байгаа юм?   

Ай Соло: Тийм.

Оу: Хамаагүй ээ. Та нар л байвал болох нь. Тэр. Хөөе. Ай Чинь?

Ай: Аан?

Оу: Чинийх?

Ай: Миний мөрөөдөл... Миний мөрөөдөл... хайртай хүмүүсийн маань мөрөөдөл биелээсэй гэж хүсч байна.

Оу: Хайртай хүмүүс үү? Тэрэнд чинь бид нар багтах юм уу?

Ай: Мэдээж шд. Багтаж байгаа...

Ми: Үгүй ээ. Үгүй үгүй.

Оу: Үгүй ээ,үгүй үгүй үгүй.

Соло: Хан, чиний мөрөөдөл?

Хан: Миний мөрөөдөл их энгийн. Дэлхийн аварга болох. Хятадуудад хийж чадахгүй юм байхгүй гэдгийг дэлхий дахинд харуулах.

Оу: Манай хөгшин Хан ч мөн дөө. Эцсээ хүртэл тэмцэлдсэн ч найз охинтой эсвэл эхнэртэй болж чадахгүй бол яах вэ? Ч харамсахгүй юу?

Ай: Оу Чиан, тэрэнд санаа зовоод байгаа юм уу? Хэрэггүй ээ. Тэрний эмэгтэй фенүүдийн тоо чинийхээс хэд дахин их байгаа. Санаа зовох хэрэггүй.

Ми: Тийм ээ.

Оу: Ай Чин, чи хэнийг хэлээд байна аа?

Ай: Чамайг.

Оу: Дахиад хэлээдэх.

Ай: Чамайг.

Оу: Дахиад хэл...

Ай: Соло, намайг дээрэлхээд байна.

Ми: Боль боль боль.

Ай: Үзүүлээд өг...

Ми: Ахлагч аа.

Соло: Аан?

Ми: Чиний мөрөөдөл...

Соло: Багийн ахлагчийн хувьд... миний мөрөөдөл бол... та нарыг мөрөөдлөө биелүүлэхэд туслах. Ямар байна? Болж байна уу?

Ми: Гайхалтай. Янзтай.

Оу: Сайн хэллээ.

Ми: Дэлхийн аваргуудын төлөө.

Оу:  Дэлхийн аваргуудын төлөө.

Ай: Төлөө. Чимээгүй л дээ.

Соло: Дуусчихлаа.

Оу: Дуусчихлаа.

Ми: Бүгдийг нь уучих аа.

Соло: Тэр одыг хар даа. Тэр онгоц байх аа.

Ай: Онгоц биш ээ. Од байхад. Хэдүүлээ дэлхийн аварга болчихвол тэнгэрт байгаа шиг тийм тод од болно. Тийм ээ?

Ми: Тийм ээ.

Соло: Яг үнэн. Тэнгэрт байгаа.

Соло Ай:  хамгийн том од.

Ми: Би тэр байна, хар даа.

Ай: Шао Ми од. Ай Чин од.

Соло: Энэ од.

Ай: Хан Шаняаныхыг юу гэх вэ? Ямар од гэх үү?

Ми: Хан Шаняных баргар царайтай од.

Ай: Нээрээ өдөр болгон тийм баргар царай гаргадаг тээ.

Ми: Тийм ээ. Над руу чанга чанга хашгираад л.

Ай: Манай Соло хамгийн сайн нь.

Соло: Аан? Аан?

Ми: Хайр дурлалаа гайхуулж гэнэ.

Оу: Гайхуулж гэнэ.

Ми Ой: Үгүй ээ, үгүй.

*****************

Хан: Сайн уу, Анна, Оливер. Уулзалгүй уджээ.

Эм: Сайн уу Ган, эргээд тавтай морил.

Эм: Сайн уу.

Оу: Сайн уу, Танилцахад таатай байна.

Эм: Танилцахад таатай байна.

Оу: Намайг Олл гэдэг.

Ми: Сайн уу.

Оу: Ёоёо.

Хан: Ажилдаа орцогооё.

Эр: За.

Оу: Муугүй шүү, хөгшин Хан. Эртхэн мэдсэн бол КК-д ордог байж.

Ай: Оу Чиан.

Хан: Бүгдээрээ сайн уу. Уулзалгүй удсан байна.

Эр: Их удсан байна шүү.

Бүгд: Сайн уу. Сайн уу. Сайн уу.

Ми: Ни хао. /Хятадаар сайн уу/ Ни хао. Ни хао.

97: Hi. Hi.

Хан: Нан Вейн.

Нан: Үхээгүй байх шив. Сайн уу. Сайн уу. Сайн уу.

Эм: Сайн уу.

Ай: Сайн уу.

Эр: уулзалгүй удсан. Байна. Чи сайн биз дээ?

Хан: Сайн уу.

Эр: Танилцахад таатай байна.

Ай: Таатай байна.

Ми: Хөгшин Хан ч мундаг юм аа. КК клубийг өөрийн гараар босгосон гэхээр.  

Оу: Хөгшин Хан, их л зовсон байх даа.

Хан: Энэ миний хамтрагч Нан Вей.

Нан: Бүгдээрээ сайн уу. Намайг Нан Вей гэдэг. Норвегид тавтай морил.

Хан: Линкольн. Кейтлин.

Нан: Хятадын хамгийн алдартай хакер эмэгтэй мөн байх аа?

Ай: Таатай байна.

Нан: Нэр төрийн хэрэг байна. Нэр төрийн хэрэг. Би ч гэсэн тэмцээнд ордог байсан. Гэхдээ одоо зодог тайлчихсан.

Ай: Аан...

Хан: Манай багийн менежер Су Чений нөхөр нь. Тэр хоёр гэрлээд олон жил болж байгаа.

Нан: Зүгээр ээ. Хамаагүй. Манай эхнэр Солотой  байсныг би мэднэ. Гэхдээ өмнөнь болзож байгаагүй хүн хаа байсан юм, тийм ээ?

Ай: Тийм ээ.

Лин: Танай менежер гэрлэчихсэн юм уу? Су менежерийг би Ган Годын найз охин гэж бодсон шд.

Хан: Дэмий юм ярихаа бол.

Ай: Харин тийм. Хэрэггүй юм ярихаа боль. Эртээд хөгшин Хан найз охиноо тэмцээн үзүүлэхээр авчирсан байсан биз дээ?

Нан: Найз охинтой болсон юм уу? Ямар тэнэг нь чамтай байхыг зөвшөөрдөг байна аа?

Хан: Биш ээ. Зүгээр л жирйин найзууд.

Нан: Хар даа. Хүний сэтгэлээр тоглож болохгүй шүү.

Хан: Яв...

Нан: Яв аа? Хамт явбал ямар вэ? Нааш ир. Ийшээ суу. Ийшээ суу. Алив, бүгдээрээ сууцаагая. Энэ удаагийн тэмцээний талаар дэлгэрэнгүй танилцуулж өгье. Тэгэх үү? Ийшээ... Энэ манай бэлтгэлийн өрөө.

Эм: Сайн уу. тавтай морил.

Бүгд: Сайн уу.

Эм: Сайн уу, босс. Сайн уу.

Грант: Сайн байна уу.

Нан: Орж үзэцгээе. Баярлалаа. Тавтай морил. Тавтай морил. Тавтай морил. Дуртай компьютераа сонгоод хэрэглэж болно. 

Грант: За.

Нан: Орцогоо.

Грант: Баярлалаа.

Нан: Зүгээр ээ.

Ай: Оу Чиан, сайн сураарай.

Оу: Санаа зоволтгүй.

Нан: Өөрийг чинь Хан Шаняантай хамт ирнэ гэж төсөөлсөнгүй. СП, КК хоёр ус гал хоёр шиг хэзээ ч хамт байх боломжгүй гэж бодож байлаа.

Оу: Ус, гал хоёр байлгүй яах вэ. Бас нэг нь л аварга болно.

Ми: Сонгомол тоглолт болох гэж байхад амаа мэдэж ярь.

Нан: Үгүй ээ, миний хэлснийг буруугаар ойлгочих шиг боллоо. Хан Шаняан, Соло хоёрыг хэлсэн юм...

Оу Ми: Аан... аан... аан.

Ай: Би Хан Шаняаныг сайн мэднэ. Тэр тийм хүн биш. Тэр зөвхөн хувийн асуудлаас бол клуб байгуулж, ийм дэмий шалтгаанаар хүмүүсийн мөрөөдлөөр тоглох хүн биш.

Нан: Тийм ээ. Тэр дэлхийн аваргын төлөө ирсэн.

Ми: Юу? Бид нар ч гэсэн дэлхийн аваргын төлөө ирсэн шүү.

Нан: За за. Та нар бэлтгэлээ хий. Ямар нэг юм хэрэг болбол намайг дуудаарай.

Ай: Баярлалаа.

Нан: За... Зүгээр л сонгомол тоглолт. Сандрах хэрэггүй ээ, за юу?

Лин: Эхлээд зочид буудал руугаа явах уу?

Ай: Яасан? КК манай баг хоёр нэг буудалд байрлана. Аяар хамт явахад болно.

Лин: Эвгүй санагдаад байна.

Оу: Жаахан хүүхэд шиг зан гаргаад л. Ийм шалихгүй юманд санаа зовох хэрэг байгаа юм уу? Хурдан явъя.

Ай: Нан Вей.

Нан: За.

Ай: Өнөөдөр хүлээ авсанд баярлалаа. Бид нар буудал руугаа түрүүлээд явлаа. Тэмцээний өдөр уулзъя.

Нан: За. Буруугаар ойлгосон бол уучлаарай.

Ай: Амжилт.

Лин: Түрүүлээд явлаа.

Ми: Таатай байлаа.

Нан: Тэр хүүхэд чамаас бүр айчихаж. Юунаас нь айдаг байна аа?

******************

Грант: Босс, таны өрөө том юм аа. Цэцэг, бас дарс байна. Хөөх. Гоё үнэртэй юм аа. Маргааш валентины өдөр. Чен эгч захиалга өгсөн болохоор нэг нь андуурчихсан юм бол уу? Хөөх. Нээрэн, та найз охингүй шд. Энийг надаа өгчих тэгэх үү? Нээрэн, та чихрэнд дуртай биз дээ? Шоколадыг нь та ав. Би явлаа.  Тэгж болох уу?

Хан: Хурдан гар.

Грант: Би явлаа...

Хан: Байна уу?

Хойд: Маргааш болох Валентины өдрийн мэнд. Бас төрсөн өдрийн мэнд. Миний бэлдсэн гэнэтийн бэлэг таалагдсан уу?

Хан: Маш их таалагдсан.

Хойд: би чам руу ганц төрсөн өдрийн мэнд хүргэх гэж залгаагүй шүү. Хамгийн чухал нь би өнгөрсөн долоо хоногт найздаа хүзүүний зүүлт захиалчихсан. Чи завтай байвал очоод авчихаарай.

Хан: Зав байхгүй.

Хойд: Хөөе. Хан Шаняан. Юм гуйх болгонд завгүй гэж байх юм аа. Чи намайг бүр тоохоо больжээ.

Хан: Би энд багаа удирдаж тэмцээнд орохоор ирсэн. Таны өмнөөс дэлгүүр хэсэх гэж ирээгүй.

Хойд: Надад Норвеги явах зав алга байна шдээ. Тусалчих л даа. Тэгэх үү? Би данс руу чинь мөнгийг нь шилжүүлчихсэн. Жаахан байж байгааг хаягийг нь явуулчихъя за юу. Өнөө орой заавал очиж аваарай. Тэгэхгүй бол зарчихна шүү. Сонсож байна уу? Мэдэхгүй ээ, чамд даатгалаа шүү. Тасаллаа.

*****************

Тон: Бид хоёр нэг нэгнээ дагасан. Тэрний дагасан ганц хүн нь би. Гурвдугаар сарын хоёрон. 4цаг 20минутын нислэг. Норвегиос эргэж ирнэ. Аяар нислэгийн дугаарыг нь олж авна аа. Өнөөдөр хоёр сарын 14. 3сарын 2 хүртэл хэд хоног үлдсэн гэсэн үг вэ? Өнөөдөр чинь валентины өдөр юм байна шд. Би бэлэг бэлдэх ёстой юм бол уу? Хуурамч найз залуу ч гэсэн... бэлэг өгсөн нь дээр байх. Хэрвээ... Надад бэлэг өгвөл яана...

*****************

Эр: 1920 оных. Эх хувилбар нь.  Бүхэлдээ сийлбэртэй, Жэжиан мужид хийгдсэн.

Эр2:  Аан, тийм байж магадгүй л юм.

Эр: Тийм ээ, яг зөв. Тавтай морил. Түр хүлээгээрэй. Эрхэм ээ, танд юугаар туслах вэ?

Хан: Хан Жиажиагийн хүзүүний зүүлтийг авахаар ирлээ.

Эр: Та тэгвэл ноён Хан байх. Тийм үү?

Хан: Тийм ээ.

Эр: За, түр хүлээгээрэй. Энэ байна. Та үзэж болно. Энд их удаж байгаа эд. Энийгээ авч байгаа нь сайн хэрэг.

Хан: Маш их баярлалаа.

*******************

Тон: Юу хийж байгааг нь мэдэх юмсан.

Аав: Ниан Ниан. Ниан Ниан?  Юм идэж байж анхаарлаа хандуулахгүй юм уу? Утсаараа юу үзээд байгаа юм? Юу хийгээд байгаа юм?

Тон:  Өнөөдрийн цаг агаар харж байна. Цадчихлаа.

Аав: Идэж дуусаагүй байна шдээ. Энэ хүүхэд, өглөөнийхөө цайг ч уухгүй.

Тон: Унтаж байгаа бол уу?

Хан: Баяртай.

Тон:  Залгавал яах бол?

Эм: Таны залгасан дугаар  холбогдох боломжгүй байна.

Тон:  Завгүй байгаа юм байх даа?

Эм: Та дараа дахин...

Тон:  Саад болох хэрэггүй байх.

Хан: байна уу? Зүүлтийг чинь авчихлаа.

Хойд: Баярлалаа. Чамайг авна гэж мэдэж байсан юм  аа.

Хан: Өөр хэлэх юм байна уу?

Хойд: Зурагаа аваад надад явуулаарай, би хармаар байна. Мартаж болохгүй шүү. Наадахаа яасан ч алга болгож болохгүй.

Хан: Надад итгэхгүй бол Бай-гаар авахуулахгүй  дээ.

Хойд:  Чамд итгээгүй дээ биш ээ. Чи том болсоноосоо хойш үргэлж ийм байсан. Чиний үгийг сонсоод би хэзээ ч... Хөөе. Чамайг дээ...

 *******************

Ай: Хан Шаняан.

Хан: Яасан?

Ай: Завтай байна уу? Би уух юмаар дайлъя.

Хан: Хаана?

Ай: Энд.

Эр: Сайн уу. Юугаар туслах вэ?

Хан: Хоёр Американо. Баярлалаа.

Эр: За.

Ай: Хөөх. Их дэгжин хайрцаг байна. Найз охиных чинь уу?

Хан: Гол юмаа ярь.

Ай: Үнэнийг хэлэхэд ярих ажил байхгүй ээ. Өнөөдөр төрсөн өдөр чинь биз дээ? Тэгээд хамт юм ууж, тэмдэглэе гэсэн юм. Хар даа, дөнгөж 12өнгөрч байна. Би мартаагүй. Чи мэдэх үү? Анх чамтай уулзаад төрсөн өдөр чинь их романтик юм гэж бодож байсан. Нэг жил Солотой валентины өдөр тэмдэглэх гэтэл чи дагаад хоол авч өг гээд байсан. Тэр өдөр би яахаа мэдэхгүй бүр уйлмаар байсан. Бид нараар тоглож байна гэж бодсон. Тэгэхэд чи валентины өдөр төрсөн өдөр чинь гэж хэлсэн.

Хан: Та нар шиг хүмүүсийн толгойд хайраас өөр юм байдаггүй. Нөхөрлөл сохор зоосны ч үнэгүй.

Ай: Хан Шаняан....

Хан: Яасан? Би буруу хэлээ юу?

Эр: Өршөөгөөрэй, хоёр американо.

Ай: Баярлалаа.

Ми: Хөөх. Та хоёр нууцаар уулзаж байгаа юм уу?  Намайг кофегоор дайлахгүй юм уу?

Ай: Өршөөгөөрэй.

Ми: Яасан бэ? Яв яв.

Ай: Баярлалаа. Хан Шаняан.

Ми: Эрхэм ээ....

Эр2: 14доллар. 14доллар...

Эр: Хөөе хатагтай. Найзаасаа төөрчихөө юу?

Эр: Тийм ээ.

Эр2: бид найз чинь болъё.

Ай: Хан Шаняан.

Эр: Наашаа хүрээд ир.

Эр2: Хөөе хатагтай.

Ай: Хан Шаняан. Хан Шаняан.

Эр2: Хөөе, бүсгүй.

Хан:

Ай:

Хан:

Ай:

Хан:

Ай:

Хан:

Ай:

Хан:

Ай:

Хан:

Ай:

 

Тон:  

Тон:  

Тон:  

Тон:  

Тон:  

Тон:  

Тон:  

Тон:  

 

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Хан:

Back to episodes Go home