Go Go Squid! EP08
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Ав: эм, Тон Нианы аавынх нь дүү, авга эгч
Эгч: эм, авга эгчийн охин нь
Ү: эм, Жао эгч, үйлчлэгч
Өвөө : Хан Шаняаны өвөө
8-р анги.
Аав: Ниан Ниан.
Тон: Аан? Юу юм?
Аав: Аав нь хийсэн юм.
Тон: Баярлалаа, аав аа.
Аав: Идээд үз. Амттай болж уу?
Тон: Амттай байна.
Аав: За... Ниан Ниан.
Тон: Аан?
Аав: Чи өнгөрсөн жил, юу гэлээ... Эй Си Эм тэмцээн билүү?
Тон: Тийм.
Аав: Танай багийн даргыг Жэн Хуй билүү.
Тон: Тийм. Яасан?
Аав: Тэр хүүхэд сургуулиа төгсөх гэж байгаа билүү?
Тон: Үргэлжлүүлээд докторт сурна.
Аав: Докторт уу?
Тон: Тийм.
Аав: Тийм мундаг юм уу?
Тон: Аанхан.
Аав: Зав гарвал багийнхнаа гэртээ ирж тоглоё гэж урь л даа.
Тон: За.
Аав: Маргааш ямар вэ?
Тон: Маргааш уу? Маргааш баярын өдөр. Яаж манайд ирэх юм? Хичээл эхлэхээр болъё.
Аав: За за.
****************
Хан:Нууцаар идэж байна. Баригдсан даа.
Дай: Босс, би зууш хийж байна. Зөндөөг хийсэн болохоор та идэх үү? Би багийн ахлагчид ч гэсэн өгөх гэж байна.
Хан: Баярын хоол уу?
Дай: Үгүй ээ. Ахлагч их олон амттай хоол авчирч өгсөн. Энэ хоёр дахь хоол. Би түрүүн идчихсэн.
Хан:Тэгээд цадаагүй юм уу?
Дай: Би ховдог болохоор.
Хан: Өвөө хаана байна?
Дай: Ахлагчтай ирснийхээ дараа унтах гээд өрөөндөө орсон. Өвөө их баяртай харагдсан.
Хан: Идчихээд, миний өрөөнд хүрээд ир. Чиний Эй Пи Эмийг шалгана.
Дай: Үгүй ээ. Баяр болж байхад чинь. Би баярын хоолоо ч идээгүй байхад. Эй Пи Эм шалган гээд байхын.
Хан: Намайг ялбал би том шагнана шүү.
Дай: Яаж чадах юм бэ? Таныг ялах хүн байхгүй шдээ. Багийн ахлагч чадахгүй байхад би яаж чадах юм?
Хан: Дахиад хэлээдэх.
Дай: Очино оо. Яг одоо очилоо. Гарынхаа хурдыг шалгуулна.
****************
Тон: Одоо юу хийж байгаа бол? Мессеж бичдэг юм билүү? Яагаад хариу ирэхгүй байна аа?
Хан: Чиний оронд байсан бол би ичсэндээ баяр тэмдэглэнэ гэж ярихгүй байсан юм.
Дай: Бэр эгч үү?
Хан: Хэрэгт дуртай амьтан.
Тон: Урамшууллын кафегаас танд цагаан сарын баярын мэнд хүргэе.
Эр: Энд хүрэлцэн ирсэн болоод баярын нэвтрүүлгийг гэртээ үзэн суугаа үзэгчид ээ, тавтай морил. Та нар бэлэн үү?
Эм: Бүгдээрээ бэлэн үү?
Эр: За, одоо тоолцогооё.
Бүгд: 10. 9. 8. 7. 6. 5. 4. 3. 2. 1. Баярын мэнд хүргэе.
Дай: Босс. 12 өнгөрчихлөө. Би танд баяр хүргэхээ мартчихаж. Босс, баярын мэнд. Баярын мэнд хүргэе. Цагаан сар гарчихлаа. Хаппи нью ийр. Босс. Баярын мэнд хүргэе. Энэ жил эрүүл энх байж, их мөнгө олоорой. Босс.
Хан:Тавь. Баярын мэнд.
Дай: Баярын мэнд.
Хан: Явж дасгалаа хий. Өнөөдөр 150 хүрэхээс нааш амарч болохгүй.
Дай: Ээ л дээ.
Хан: Хурдан яв...
Дай: Баяр болж байна...
Хан: Тоглосон юм аа.
Дай: Босс...
************
Өвөө: Хан Шаняан. Хан Шан... Хан Шаняан, хурдан бос. Долоон цаг болчихоод байна. Юу хийгээд байгаа юм? Алив, хурдан бос.
Хан: Ойлголоо.
Өвөө: Шао Бай гүйхээр явчихсан. Хурдан босооч дээ. Хаалгаа яагаад түгжчихсэн юм бэ? Хурдан босооч дээ...
Хан: Босчихлоо.
Өвөө: Хан Шаняан, босч байна уу?
Хан: Боссон, боссон, боссон.
Өвөө: Энийг дээ. Ёстой нээрээ... Яагаад чимээ гарахгүй байна аа? Боссон юм уу? Хаалгаа онгойлго. Хурдан бос. Хурдан бос.
Ву: Яагаад босчихсон юм?
Хан: Баярын өдөр яагаад гүйгээд байгаа юм? Хийх юм алга уу?
Ву: Зуршил.
Хан: Би бүтэн жил завгүй байдаг. би энэ үеэр л хэд хоног арай гэж амардаг. Амар ч чадахгүй байна. Эргээд ир. Дахиад нэг тойрчихоод ир.
Ву: Яах гэж?
Хан: Чамайг дахиад нэг тойрвол би энд дахиад жаахан сууж болно.
Ву: За, тэгвэл хамт гүйе. Явъя. Дугуйг чинь түр зээлчихье.
Хан: Хэд тойрчихоод буцаагаад өгнө өө.
******************
Өвөө: Демо, сэрчихсэн үү?
Дай: Өглөөний мэнд, өвөө.
Өвөө: Наашаа ирээд суу.
Дай: Өвөө. Та баярын нэвтрүүлэг үзэх дуртай юм уу? Сэрэнгүүтээ давталтыг нь үзээд.
Өвөө: Одоохондоо та нар ойлгохгүй ээ. Хөгшин хүмүүс ийм баяр хөөртэй юм үзэх дуртай байдаг юм. Баяр болж байгаа юм чинь баярын нэвтрүүлэг үзэлгүй яах вэ. Тэр хичнээн сайхан байна, хар даа.
Дай: Тийм байна.
Өвөө: Алив, миний цайнаас уугаад үз.
Дай: Баярлалаа, өвөө.
Өвөө: Ямар байна?
Дай: Гоё юм байна. Залгисны дараа чихэрлэг амтагдаж байна.
Өвөө: Яг зөв. Цай хийнэ гэдэг их учиртай.
Дай: Ямар учиртай юм? Би сайн ойлгохгүй байна.
Өвөө: Цайны мэргэжилтэн гэж сонсож байсан уу?
Дай: Лу Юу мөн үү?
Өвөө: Яг зөв.
Дай: Би тэрний хэлсэн үгийг сонссон. “Уулан рашаан хамгийн сайн. Дараагийн нь голын ус, худгийн ус хамгийн муу нь”. Тийм үү?
Өвөө: Зөв зөв зөв. Цайны идээнээс гадна, ус нь чухал.
Дай: Ойлголоо. Цай чанах чанартай ус. Босс, эргээд ирсэн үү.
Өвөө: Байз байз байз. Гүйж ирчихээд өрөөндөө нуугдах нь уу? Урд насандаа унтаж байгаагүй юм уу?
Дай: Өвөө, уурлах хэрэггүй. Би танд цай хийгээд өгье.
Өвөө: за за.
Дай: Би аягалаад өгье.
Өвөө: Сайн хүү. Сайн хүү.
Хан: Дэлгүүр явсан уу?
Дай: Үгүй. Өчгдөр, өвөө намайг өнөөдөр хоол хийх хэрэггүй гэсэн.
Хан: Та бас юу сэдээд байгаа юм бэ?
Өвөө: Өнөөдөр шинийн нэгний өдөр. Бэр охин маань ирж надад банш хийж өгөхийг хүлээж байна.
Хан: Танд бэр байгаа юм уу? Хөөе. Чи болзож байгаа юм уу?
Ву: Намайг оролцуулахаа боль.
Өвөө: За за за. Битгий бултах гээд бай. Өчигдөр би чамайг харсан. Тон овгийн охиныг чи тоохгүй байсан. Би чамд тэрний авчирч баяр тэмдэглэх шалтаг гаргаж өгч байна.
Хан: Демо, хамт явъя. Чи өдрийн хоол хийе, би оройны хоол хийнэ.
Өвөө: Хөөе хөөе. Ниан Нианыг хэн авчрах юм бэ?
Хан: Би авчраад өгье өө.
Дай: Өвөө, би тэгвэл явлаа шүү.
Өвөө: Хөөе. Хувцасаа солиоч. Гүйж ирчихээд хөлстэй хувцастайгаа явах нь уу?
Хан: Сайхан үнэр үнэртэж байна.
Өвөө: Золиг...
*****************
Дай: Босс. Хадмуудтайгаа уулзахаас айгаад байгаа юм уу? Энд ирээд арван минут өнгөрчихлөө.
Хан: Буруу юм хийсэн биш юунаас нь айдаг юм? Дагаад яв.
Дай: Босс. Босс. Баяр болж байхад хоосон орж болохгүй байх аа. Юм авахгүй юм уу?
Хан: Юу авах юм?
Дай: Шинэ жилийн бэлэг. Самар, наран цэцгийн үр, амттан гээд л. Бэр эгчийнд хүүхэд байдаг уу? Байдаг бол амттан авах хэрэгтэй. Эсвэл далайн бүтээгдэхүүн авсан ч болно. Захаас загас, сам хорхой авч болно. Хоосон орсоноос л дээр. Манай ээж тэгдэг юм. Бас би хамт орвол тохиромжгүй байх.
Хан: Машинд хүлээж бай.
Дай: За.
Эр: Энэ гуа их амттай, энийг авах уу? Чихэрлэг сайхан амттай.
Хан: за.
Эр: Энэ мангоноос авах уу? Аан? Энэ Японоос авчирсан юм, чихэрлэг шүү. Нэгийг авчих... Шинэ жилээр бэрсүүт жүрж бэлэгвэл аз авчирдаг юм.
Хан: Юу ч байсан яах вэ, сайхан л харагдаж байвал.
Эр: За, ойлголоо. Би бэлэгний хайрцаганд боогоод өгөх үү?
Хан: Тэг.
Эр: Залуу, хамаатныдаа очих нь уу? Баярын мэнд мэдэх гэсэн юм уу, өр цуглуулах гэж яваа юм уу? Хар хувцас өмсчихөөд...
Ээж: Очилоо. Хэн бэ? Хэн бэ? Шао Хан?
Хан: Эгч ээ. Би... мэнд мэдэхээр ирлээ.
Ээж: За. Ороод ир...
Аав: Хэн юм?
Ав: Ийшээ нүүлээ.
Аав: Зөв шүү.
Эгч: Тэгвэл би...
Аав: Яасан бэ? Хэн ирсэн юм?
Ав: Хөөе, энэ чинь хэн бэ?
Аав: Шао Хан. Чи юу хийж байгаа юм?
Хан: Сайн байцагаана уу.
Ээж: Өчигдөр хамт баярын хоол идчихээд, өнөөдөр ирэх хэрэггүй ээ.
Хан: Өвөө... Тон Ниан өвөөд таалагдсан болохоор гэртээ урьд хоол идүүлье гэсэн юм.
Ээж: Тонт Ниан мэдэж байгаа юм уу?
Хан: Мэдээгүй байгаа.
Аав: За алив, нааш ир. Хүнд байгаа биз дээ. Ийш нь тавьчих. Шао Хан. Наашаа суу. Наашаа суу. Ниан Нианыг дуудаад ир. Хурдал... Хаа холоос ирчихээд жимсээр яах нь вэ? Зүгээр л хүрээд ирэхгүй. Шао Хан. Түр сууж бай. Би дээшээ очоод Ниан Нианыг дуудаад ирье.
Ав: Хөөх. Тэр жимснүүд танил харагдахгүй байна уу?
Эгч: Танил байлгүй яах вэ. Ойролцоо байдаг дэлгүүрийнх л байна.
Ав: Манай Ниан Ниан ч зовох нь дээ.
Эгч: Манай Ниан Ниан дуулгавартай болохоор зовох нь гарцаагүй.
Ав: Хэдэн настай билээ дээ. Тоглоом тоглож байдаг.
Хан: Та хоёр ч гэсэн тоглож байгаа биз дээ?
Ав: Юу?
Эгч: Яахаараа ийм байдаг байна аа?
Ав: үргэлжлүүлье. Нүүчихлээ.
Тон: Хан Шаняан ирсэн?
Аав: Тийм. Чамайг авч явж хоол иднэ гэж байна. Өвөө, тэр хоёрын хэн нь урьж байгааг би мэдэхгүй л байна.
Тон: Миний үс болохгүй байна. Налчийчихсан байна. Би явж үсээ угаалаа.
Аав: Өчигдөр орой үсээ угаасан биз дээ?
Тон: Хамаагүй ээ. Охидууд бүгдээрээ ингэдэг юм.
Аав: За за за.
Тон: Аав аа, энэ надаа зохиж байна уу? Энэ хүрэм?
Аав: Зүгээр л байна.
Тон: Та ч ойлгохгүй л дээ. Аав аа, аав аа, аав аа. Та гарч бай. Би хувцасаа солилоо.
Аав: Юу? Чиний ингэж сандарч байхыг анх удаа л харж байна.
Тон: Гар л даа. Гар гар гар гар.
Аав: хурдлаарай.
***************
Тон: Сайн уу. ирчихсэн үү?
Хан: Өвөө санаад байна гэнэ ээ. Завтай бол хамт хоол идье.
Тон: Би завтай. Завтай завтай. Хоол идэж болно.
Хан: Ах аа, эгч ээ. Тэгвэл би Тон Нианыг аваад явлаа. Оройн хоолны дараа аваад ирье.
Ээж: Сайн сонс. 7цагаас өмнө авчраарай.
Аав: 7цаг аа? Цаг хэд болж байгааг хараач. Зүгээр ээ, зүгээр. Цагт тоох хэрэггүй. Байж байгаад ир.
Тон: Баярлалаа, аав аа.
Хан: Явлаа.
Дай: Бэр эгч ээ.
Тон: Яагаад машинд байж байгаа юм?
Дай: Сайн уу, бэр эгч ээ. Би байна...
Тон: Демо...
Дай: Би нэрээ ганцхан хэлсэн чинь та цээжилчихсэн юм уу? Бэр эгчийн ой тогтоолт сайн юм аа. Бэр эгч ээ, сонс доо. Босс танаас өөр хэнийг ч урд суудалдаа суулгадаггүй шд. Та ямар чухал болохоо ойлгож байна уу?
Хан: Та хоёр, юу яриад байгаа юм?
Дай: Юу ч биш ээ.
***************
Дай: Бэр эгч ээ. Ногоо энд байна.
Тон: Хэдэн төрлийн шанзтай хийх вэ?
Дай: байцаа, гахайн мах, гогод, өндөг, гоньдтой хийе. Би Хятад байцаанд дуртай.
Тон: Энийг ногоон байцаа гэдэг юм. Хятад байцаа энэ байна.
Дай: Тийм үү?
Тон: Нэгийг авчихъя. Энэ ямар байна? Жижигхэн бас хөөрхөн.
Дай: Сайхан сонголт байна. Би энийг сонголоо.
Тон:Гоё харагдаж байна уу?
Хан: Юун гоё вэ? Үрчийчихсэн байна. Бас жижигхэн болохоор усны агууламж нь бага... Байцаа авахдаа томыг авч бай. Илүү шүүслэг байдаг юм, за юу?
Тон: За. Томыг. Том нь шүүслэг гэж байна.
Хан: Дуртай юм уу?
Тон:Тийм.
Хан: Ав ав.
Тон: За.
Хан: Авах уу?
Тон: Тэгье.
Хан: манай хүүхдүүд энийг идээд байсан. Энэ амттай байх.
Тон: За за.
Дай: Босс. Яагаад надаас асуухгүй байгаа юм?
Хан: Эрэгтэй байж амттатнаар яадаг юм.
Дай: Эрчүүд ч гэсэн хүн шдээ.
Тон: Би идмээр байна. Авчих уу? би идмээр байна.
Хан: Дуртай юмаа хурдан сонго.
Тон: За... Хурдан хий.
Дай: Бэр эгч ээ, та мундаг юм аа. Бэр эгч ээ. Босс тан руу хашгичиж байсан уу? Тэгнэ ээ тэр.
Тон: Юу гэж?
Дай: Гадны хүмүүст хүйтэн хөндий ханддаг эрчүүд гэр бүлдээ зөөлөн байдаг гэсэн. Гэрийнхэндээ хатуурхдаг эрчүүд гадны хүмүүсээс айдаг гэсэн.
Тон:Тийм үг байдаг юм уу?
Дай: Таныг загнаж байгаагүй юм уу?
Тон:Үгүй. Намайг загнаж байгаагүй. Бас надад их сайн байдаг.Бас...
Хан: Та хоёр юу ярьж байгаа юм?
Тон: Юу ч биш ээ.
Дай: Юу ч биш. Харсан уу? Өөр харьцаж байгаа биз. Намайг дандаа загнадаг шд.
Тон:Тийм үү? Би заримыг нь барих уу?
Хан: Түлхүүр.
Тон: За.
Хан: Өмдний халаасанд. Баруун талынх нь товчлуурыг дар. Суугаач ээ.
Тон: За.
Хан: Гоньд авч чадаагүй болохоор зах руу очъё.
Дай: Босс, зах руу орох юм уу? босс, энд зөндөө ногоо байна. Аль нь гоньд юм?
Эр: Залуу. Гоньд энэ байна.
Хан: Эзэн, хагас кг нь хэд вэ?
Эр: 10юань.
Хан: 10юань аа? 8юань байсан биз дээ?
Эр: Өнөөдөр түүсэн шинээрээ байгаа.
Хан: Шинэ биш,шарлаж эхэлж байна шдээ. Хагас кг-ыг авъя.
Эр: За.
Дай: Энэ амтат чинжүү дэлгүүрт байснаас шинэ харагдаж байна. Бас том юм байна. Босс, энэнээс авах уу?
Хан: Хөгширчихсөн байгааг харахгүй байна уу? Хэд вэ?
Дай: Бэр эгч ээ, суугаарай.
Тон:Баярлалаа. Ногоо авахдаа хүртэл сайн мэдэж байна шүү. Гайхалтай.
Хан: Яагаад ингэж хараад байгаа юм?
Тон:Юу ч биш ээ.
**************
Дай: Өнөөдөр би тавийг иднэ ээ.
Тон: Тавь аа? Жаахан юм байж тийм ихийг идэх юм уу? Намайг хийж дуусаагүй байхад идчих юм биш үү? Энэ... Эхлээд шанзаа бэлдэх үү?
Хан: Үйлдвэрийн аргаар хийсэн гурил амтгүй байдгийг мэддэггүй юм уу?
Тон: Гэхдээ ажил хөнгөлдөг шд.
Дай: Тийм.
Хан: гурил худалдаж авсан байх аа?
Тон:Тийм. Энэ... Энд байна. Энийг яаж зуурах уу? Байдугаас харчих.
Дай: За.
Хан: Та хоёр... эндээс гар.
Тон: Зүгээр ээ, бид хоёр...
Хан: Хурдан гар. Очоод өвөөтэй ярьж бай. Хурдан, хурдан. Хурдан хурдан.
Дай: Хоёулаа туслахгүй юм уу? Ахлагч аа.
Тон: Тэнд байна.
Ву: Өнөөдөр банш идэх юм уу?
Хан: Тэр хоёр хүүхэд банш хийж мэдэхгүй гэж байна. Хурдан очоод байцаа хэрчээдэх.
Ву: Хоол захиалчихгүй яасан юм?
Хан: Бүгдийг нь авчихаад хэрэглэхгүй бол хайран юм. Тэгээд ч баярын өдөр хүргэлт байхгүй. Ярихаа болиод хурдан хий. Юу хийгээд байгаа юм бэ? Байцаанд задлан хийж байгаа юм уу? Ажилд сайн гээд байсан яасан?
Ву: Энэ чинь өөр шдээ. Бодсоноос хэцүү юм байна.
Хан: Ажил эхлэхээр бүгдэд нь хоол хийхийг зааж өгөхөөс. Холд.
*************
Өвөө: Нааш ир,нааш ир, нааш ир.
Тон: Өвөө, жимс ид.
Өвөө: Баярлалаа баярлалаа. Баярлалаа.
Дай: Бэр эгч ээ. Интернэтэд банш хийх их олон арга байдаг юм байна. Яаж чимхвэл дээр вэ?
Тон: Чадахгүй хүмүүс чимхээд хэрэггүй ээ.
Өвөө: Зөв шүү, зөв зөв. Яг зөв. Ниан Ниан, чи хичээлгүй үедээ юу хийх дуртай вэ?
Тон: Би дуу дуулж бичлэг хийгээд, интернэтэд тавих дуртай.
Өвөө: Нээрэн үү?
Тон:Нээрэн.
Өвөө: Өвөө нь дуу сонсох дуртай.
Тон: Тэгвэл та ямар дуунд дуртай вэ? Би танд дуулж өгье. Та Цай Чин, Фей Юү Чиний дуунд дуртай вэ?
Өвөө: Биш ээ, биш биш биш биш. Өвөө нь, Улаан дэнлүүлний домог сонсох дуртай. Ингэж дуулдаг юм... /дуулна/ Мэдэхгүй юу? Өвөө чинь энэ дуунд друтай байсан... Тэгвэл... Бар уулыг булаасан нь. Сонсож байгаагүй юм уу?
Тон:Үгүй.
Өвөө: Аан...
Тон: Өвөө, би “Бар уулыг булаасан нь” гэдэг дуурь мэдэхгүй. Гэхдээ би “Улаан дэнлүүний домог” дуурийг жаахан сонсож байсан. Та сонсмоор байна уу?
Өвөө: Тийм үү? Тэгвэл дуулаадах. Дуул. Дуул.
Тон:Өвөө, дууллаа шүү.
Өвөө: За...
Тон Дай: /Дуулна/
Өвөө: Хөөе, чи... Боль... Холд... Холд...
Тон:/Дуулна/
Өвөө: Сайн байна. Алив алив ус хийгээд өг.
Дай: За.
Хан: Удахгүй боллоо. Жаахан хүлээчих.
Өвөө: Аяар, энийг дотор нь хийчих. Ниан Нианы цагаан сарын бэлэг. Би тэрэнд харуулаагүй нуучихсан. Гэнэтийг бэлэг болог.
Хан: Заваан шдээ.
Өвөө: Ариутгачихсаан. Ав л даа. Хөөе. Цагаан сараар уур хүргэх нь үү?
Хан: Хэтрүүлэх хэрэггүй. Тэгж байгаад салчихвал яах юм?
Өвөө: Дахиад хэлээдэх!
Хан: Зурагтаа үзэж бай. За юу?
Өвөө: Хийхээ мартав аа.
Хан: Мэдлээ, мэдлээ, мэдлээ мэдлээ.
Өвөө: Чи сонсчихсон уу?
Хан: Юундаа инээсэн юм? Чамаас болсон биз дээ?
Ву: Хурдан чимх л дээ.
*************
Өвөө: Демо. Демо. Чи очиж тусал. Алив, хурдан. Хурдан оч.
Дай: Аан, за.
Тон: Би ч гэсэн тусалъя.
Өвөө: Хэрэггүй ээ, хэрэггүй хэрэггүй. Охиндууд болохоор нь идэх хэрэгтэй. Эрчүүд хийж л байг. За алив, суу суу суу. Суучих. Хоёулаа жимс идье.
Тон: За. Өвөө та юу идмээр байна?
Өвөө: жүрж.
Тон: За, би арилгаад өгье.
*******************
Өвөө: Наашаа. Наашаа...
Ву: Энэ таных.
Дай: Бэр эгчид идэж болохгүй юм байгаа юм уу? эсвэл тусад нь өөр шанз хийсэн юм уу?
Тон: Надад идэж болохгүй юм байхгүй.
Дай: Тэгвэл ашгүй дээ. Идэцгээе.
Ву: Хөөе хөөе.Хан Шаняан тэрэнд зориулж хийсэн юм. Идэж чадах юм уу?
Дай: Үгүй ээ. Бэр эгч ээ, та ид.
Тон: Баярлалаа.
Хан: Би бүгдийг нь хийгээгүй ээ.
Тон: Зүгээр ээ.
Өвөө:Амттай байна уу?
Тон: Амттай байна.
Өвөө:Хоолоо ид. Хоолоо ид. Ниан Ниан.
Тон: Аан?
Өвөө:Нэг тийм амт байна уу?
Тон: гогод, өндөг амтагдаж байна.
Өвөө: Тэр биш ээ, биш. Нэг тийм өөр юм зажлагдаагүй юу?
Тон: Үгүй.
Өвөө: Хөөе. Юу болоод байгаа юм?
Хан: Бэлэг.
Тон: Миний бэлэг юм уу?
Дай: Хөөх.
Хан: Цагаан сарын бэлэг.
Өвөө: Энийг дээ. Залуу хүн байж... хүн зааж өгөөд байхад нэмэргүй шүү. Би бэлгийг чинь баншин дотор хийгээд боочих гэсэн юм. Хурдан нээгээд үз.
Дай: Хурдан нээгээд үз.
Тон: Өвөө, баярлалаа. Нээлээ шүү.
Дай: Боссын нэрний эхний үсэг байна шд.
Хан: Таалагдаж байна уу?
Тон:Таалагдаж байна. Баярлалаа.
Хан: Би аваагүй ээ, өвөө авсан юм.
Өвөө: Тэр тэр... энийг дээ. Ёстой... Далд хийчих.
Тон: За.
*************
Тон: Надаа өгчих. Би угаачихъя. Чи хоол хийсэн юм чинь.
Хан: Гэрийн ажил хийж үзсэн юм уу?
Тон: Жаахан л. Гэхдээ аяга угааж чадна аа.
Хан: Суугаад зурагт үзэж бай. Өвөө чамаар хийлгэснийг мэдчихвэл намайг загнана.
Тон: Тэгвэл баярлалаа.
Дай: Яасан?
Тон: Надаар угаалгахгүй байна.
Дай: Зүгээр ээ. Клуб дээр ч гэсэн ингэдэг юм. Хоол идсэн аяга тавгаа өрөөө угаадаг юм. Бэр эгч ээ, хоолны үеэр та мөсөн хаантай зөндөө ярьсан.
Тон: Мөсөн хаан гэж хэн юм?
Дай: Манай багийн ахлагч, Ву Бай. Манай клубт уурлуулж болохгүй гурван хүн байдаг. Босс танд хэлээгүй юм уу?
Тон: Үгүй.
Дай: Нэг нь Грант. Шооч хаан. Нэг нь миний хэлсэн манай багийн ахлагч Ву Бай. Мөсөн хаан. Энэ хоёр ойлгомжтой байгаа биз дээ?
Тон: Нөгөөх нь хэн юм?
Дай: Үлдсэн нь...
Тон: Яасан бэ?
Дай: Манай босс. Чөтгөрийн хаан. Маш зальтай.
Тон: Чи баяраар яагаад гэртээ хариагүй юм?
Дай: Манай аав ээж хоёр салж байгаа. Байшингаа булаацалдаж байгаа. Тэнд очоод хаана байхаа мэдэхгүй болохоор очмооргүй санагдаад.
Тон: Уучлаарай, би дэмий юм асуучихлаа.
Дай: Зүгээр ээ, зүгээр. Зүгээр. Үнэнийг хэлэхэд босс ч гэсэн дандаа ганцаараа байдаг. Тэгээд л хийж чадахгүй юм байдаггүй байх.
Хан: Та хоёр... Юу ярьж байгаа юм?
Тон: Цэвэрлэгээ хийж байна. Дуусчихсан уу? Би хураачихъя.
Дай: Баярлалаа, бэр эгч ээ.
Хан: Наанаа тавьчих.
Тон: За.
***************
Хан: Гуравны өдөр би клуб руу явах ёстой болохоор уулзаж чадахгүй байх.
Тон: За.
Хан: Цаг эрт байна. Хөгжим сонсох уу?
Тон: За...
К: Хөөе. Хүргэн ах аа.
Тон: Юу вэ? Хүн айлгачих юм.
К: Би өнөөдөр хүргэн ахыг ирнэ гэж сонсоод хүрээд ирсэн. Орж цай уу.
Тон: Зүгээр ээ, тоох хэрэггүй. Одоо буц даа. Наанаасаа холд.
К: Тэрнийг оруулахгүй юмуу?
Тон: Юугаа яриад байгаа юм? Хурдан ор.
К: Царайлаг юм аа.
Тон: Баяртай.
*******************
Эр: Өглөөний мэнд.
Эр: Өглөөний мэнд.
Эр: баярын мэнд.
Эр: Сайхан баярласан уу?
Эр: Сайхан баярласан. Сонирхолтой байсан.
Грант: Өүгдээрээ сайн уу. Баярын мэнд.
Бүгд: Баярын мэнд. Баярын мэнд.
Эр: Улам царайлаг болчихож.
Грант: Баярын мэнд.
Эр: Сайн уу.
Грант: Жи Шуай.
Эр: Чи таргалчихсан байна шд.
Эр: Хэн таргалсан гэж?
Эр: Сайн уу.
Эр: Сайн уу.
Грант: Ийш нь хаячихъя...
Эр: Болчихлоо.
97: Бүгдээрээ сайхан баярласан уу? Энэ жил хэдүүлээ хэдэн аваргын титэм авах вэ?
Грант: Мэдээж бүгдийг нь ялна шд.
Эр: Аварга болохын тулд би амралтаараа гэртээ очоод компьютерийн гар, хулгана хоёроо сүмд аваачиж мөргөл үйлдсэн.
97: Сайхан санаа байна.
1: 97, шинэ он гарч байхад чадвараа сайжруулаагүй байж, өөр юм сурчихсан байх чинь. Нүүрэндээ маск тавиад л.
97: Юу ч мэдэхгүй байж. Шинэ он, шинэ эхлэл. Энэ ялахын тулд усан маск тавьж байхад. Ялах ч яах вэ, гэнэтхэн найз охинтой болчихож ч магадгүй. Май. Энийг ав.
1: Баярлалаа. Алив, харяъ.
97: Зөөлөн зөөлөн зөөлөн. Ямар байна?
1: Хөөх. Арьс чинь бүр гэрэлтэж байна. Гэхдээ л найз охин харагдахгүй байна даа.
97: Хэн байхгүй гэж байна? Гайхуулж байгаа юм биш шүү. Баярын амралтаар манайд зөндөө олон хүн хуримын санал тавихаар ирсэн.
Грант: Худлаа гайхуулахаа боль оо. Хурдан яваад боссыг дуудаад ир.
97: За. Аан? Яагаад би гэж?
Грант: Яасан?
97: Демо яасан?
Грант: Демо баяраар боссын гэрт байж байгаад ирсэн. Амрах завгүй зөндөө загнуулсан байх. Угаалгын өрөөнд нуугдааж уйлж байгаа.
**************
97: Дуулж байна.
1: Явъя.
Эр: Чимээгүй.
Грант: Бяцхан Демо. Хөөе хөөе хөөе. Иччихэж.
Дай: Яаж байгаа юм?
97: Хэлээдэх. Баяраар боссын гэрт хэр их зовсон бэ?
Дай: Юун зовох вэ? Босс үнэндээ сайхан сэтгэлтэй хүн шүү.
97: Өө?
Дай: Бэр эгчээр гэрийн ажил ч хийлгэхгүй. Дэлгүүрээс хүнс авч, шанз хийгээд, багш чимхээд, бас... Дараа нь аяга тавгаа угаасан. Бэр эгчийн гарыг усанд ч хүргээгүй.
97: Аан.
Дай: Би өөрөө найз охинтой байсан бол тэгж чадахгүй байх гэж бодсон. Гэхдээ найз охинтой болж байж л мэдэх байх.
1: Босс хоол хийж чаддаг юм уу?
Дай: Ёстой амттай байсан.
97: Худлаа яриад л.
Грант: Чи ч зоригтой юм аа. Босс хоол хийсэн байсан ч, чи идэж чадсан юм уу?
Дай: Үнэнийг хэлэхэд би зөндөө идсэн. Их амттай байсан.
97: Худлаа яриад л.
Дай: Та нартай дахиад ярихгүй ээ. Одоо хурдан яв. Хүн усанд орж байхад. Хөөе хөөе...
97: Зугтаарай. Зугтаарай.
*****************
97: Босс. Цэвэрлэгээгээ хийгээд дуусчихлаа. Хуралдаа бэлдэх үү?
Хан: Ойлголоо.
97: Босс... Демо баяраар танай гэрт байсан гэж сонссон. Таныг хоол хийж өгсөн гэсэн. Үнэн юм уу?
Хан: Чи идмээр байна уу?
97: Үгүй ээ, би идэхгүй.
***************
М: Энэ удаа Си Ти Эфийн олон улсын ганцаарчилсан тэмцээн. Манай багаас Грант, 97 хоёр оролцоно. Босс тэр хоёртой явна, би энд бусадтай нь хамт үлдэнэ.
97: Ахлагч яах юм?
М: Тэр өөрөө бие дааж бэлтгэлээ хийнэ.
Хан: Бид нарыг явсаны дараа үлдсэн гишүүд хойш сууж болохгүй. Би хяналтын камерын бичлэгийг эхнээс нь дуустал нь үзнэ. Ойлгосон уу?
Бүгд: Ойлголоо.
Хан: Грант, 97 хоёр үлдээд. Бусад нь бэлтгэлдээ ор. Энэ удаа Норвегид манай КК багаас гадна СП багийнхан ч оролцоно.
М: СП багаас дөрвөн хүн оролцоно. Нэг нь багийн менежер Ай Чин. Нэг нь Шао Ми, Олл бас Линин. Олон хүн явахгүй болохоор бүгд нэг онгоцоор явна. Асуудалгүй биз дээ?
Грант: Босс асуудалгүй гэвэл бид хоёрт ямар асуудал байх вэ.
М: Энэ цагийн хуваарь. Сайн танилц.
Грант: За.
Хан: Нөхөрт чинь бэлэг авчирч өгөх үү?
М: Хэрэггүй. Ву Бай та хоёр бэлтгэл хийх болохоор би өвөөд чинь тусалж байх уу?
Хан: Надаас ч завгүй хүн. Хамаатнууд, найзуудаараа зочлоод завгүй.
М: Нээрэн, чи ганц бие болохоор хүнд тайлбарлах шаардлагагүй юм байна. Хөөе, юу бодоод байгаа юм?
Хан: Юу ч биш.
8-р анги төгсөв.
Back to episodes Go home