Go Go Squid! EP07
Үргэлжлэх хугацаа:45мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Ав: эм, Тоняны аавынх нь дүү, авга эгч
Эгч: эм, авга эгчийн охин нь
Ү: эм, Жао эгч, үйлчлэгч
Өвөө : Хан Шаняаны өвөө
7-р анги.
Дай: Өвдөхгүй байна аа. Өвдөхгүй байна. Босс, юм идэхгүй хоосон байж болохгүй. Та КК клубийн гол тулгуур. Хоолоо сайн идэх хэрэгтэй. Би хоол сайн хийдэг шүү. Энийг энд тавьчихъя. Яагаад гэнэтхэн хоолоо идэхээ больсныг чинь мэдэхгүй болохоор... би дахиад хоёр хоол хийчихлээ. Танд таалагдах байх аа.
Хан: Өнөөдөр, уучлаарай. Хамт идье.
Дай: За... Хурдан идээд үз. Хөрчихсөн байна уу? Хурдан идээд үз дээ. Энэ өндөг. Би түрүүн шинийг худалдаж авсан. Та ийм өндөг идэх дургүй бол би шараад өгч болно шүү. Таныг халуун ногоотой хоолонд дуртай үгүйг мэдэхгүй болохоор би халуун ногоогүй хийсэн. Халуун ногоотой хоолонд дуртай бол тэгж хийж болно. Будаа идэх дургүй бол би...
Хан: Ядаргаатай биш байна уу?
Дай: Ядраагүй ээ. Ядраагүй.
Хан: Давгүй болж.
Дай: Би хоол сайн хийдэг гэж хэлээгүй юу.
Хончиао нисэх буудал.
Дай: Байна уу. ахлах аа, би өвөөг олсонгүй. Өвөөгийн тухай надад хэлээд өг л дөө. Ядаж ямар хувцастай байгааг нь. Би олоогүй л байна...
Ву: За, би шалгаадахъя. Самбараа дээш нь өргөөрэй. Хөгширсөн болохоор анзаараагүй байж магадгүй. Өвөөг олоогүй гэж байна. Хаалган дээр нь очиж өвөөг тосохгүй юм уу?
Хан: Очвол загнуулна. Очихгүй байсан ч загнуулна. Олон хүний дунд загнуулж байхаар машинд суугаад хүчээ хэмнэсэн нь дээр. Чи оччихоод ир.
Ву: Демо байхад хангалттай гэж бодож байна.
Өвөө: Хаана байгаа юм?
Дай: Өвөө, тэнд байна. Бараг ирчихлээ.
Өвөө: Хан Шаняан. Хаа холоос ирж байхад намайг очиж авахгүй яасан юм?
Хан: Өвөө, би энд байгаа биз дээ? Зогсоол олдохгүй байсан юм. Гудамжинд загнахаа боль л доо.
Өвөө: Нэр нүүрээ алдахаас айгаа юу? Тэгвэл үгэнд орохгүй яасан юм?
Ву: Өвөө.
Өвөө: Өө, Бай. Алив, алив нэг хараадахъя. Яагаад турчихсан юм бэ? Аан? Хан Шяняан хоол өгөхгүй байна уу?
Хан: Хоол өгөхгүй байсан бол ийм царайлаг байх уу? намайг буруутгах хэрэггүй.
Өвөө: би чамайг ямар мэдэхгүй биш. Ажлаас өөр юм мэдэхгүй. Завгүй байхаараа тоохгүй орхичихдог байлгүй.
Дай: Өвөө, бид нарын сайн харж ханддаг шүү. Хар л даа, би тарган байгаа биз дээ?
Өвөө: Энэ хүүхдийг дээ.
Хан: Машинд суу.
Өвөө: Бай нааш ир. Машинд суу.
Дай: Ахлах аа, би боссын ийм дуулгавартай байхыг анх удаа л харж байна.
********************
Өвөө: Энд ирэлгүй удсан байна шүү. Нээрэн, чамайг хэн гэдэг гэлээ?
Дай: Өвөө, намайг Демо гэдэг.
Өвөө: Демо. Демо гэж дээж гэсэн утгатай байх аа?
Дай: Өвөө, интернэтийн эр байхгүй юу. Тэмцээнээ дуусгаад гэртээ харьж, ажил олж хий. Хан Шаняан шиг хэргийн эзэн болж болохгүй шүү.
Дай: Өвөө, манай босс хэргийн эзэн биш ээ.
Өвөө: Босс оо? Мафи болоо юу, Босс шүү. Нээрэн тийм, баяр болж байхад чи гэртээ харихгүй яасан юм?
Дай: Манайх... Аав ээж хоёр салаад эд хөрөнгөө хувааж байгаа. Буцаад очсон ч гэсэн надад унтах газар байхгүй.
Өвөө: Хан Шаняан, тэрнийг сайн харж бай. Нас нь бага байна.
Дай: Өвөө, би жаахан биш ээ. Зүгээр л залуу харагддаг байхгүй юу. Өвөө, та ядарсан байх. Би массаж хийгээд өгье.
Өвөө: Бай, өвөөдөө дэлгүүрээс юм аваад ир. Дараа нь хамтдаа баярын зоог барья.
Ву: За.
Өвөө: Хан Шаняан, миний тээшийг өрөөнд оруулчихаад надтай хамт яв.
Хан: Ойлголоо.
Дай: Өвөө, болж байна уу?
Өвөө: Болж байна...
***************
Ээж: Доунан. Доунан, хурдан буугаад ир. Эгч чинь эргээд ирлээ, сонсож байна уу? Тоглохоо боль.
Эгч: Авга эгч ээ, миний танд авсан бэлгийг хар даа.
Ээж: Хөөх. Энийг хар даа. Яах нь вэ. Ирэх болгондоо л бэлэг авчирч өгөх юм. Иччихлээ байна.
К: Эгч ээ, энэ тоглоомыг тоглох юм уу?
Тон: Тоглохгүй.
К: Тэрэнд дургүй болчихсон юм уу? Сонирхолгүй болчихсон уу?
Тон: Үгүй ээ. Битгий хүний орон дээр гараад бай.
К: Санаа зовоод байна шдээ. Надад хэлчих л дээ.
Тон: Тэр надад одоохондоо болзмооргүй байна гэж хэлсэн. Ажилдаа анхаарах хэрэгтэй гээд татгалзсан.
К: Тийм тэнэг шалтгаанд итгээд байгаа юмуу? Угаасаа ганц л шалтгаан байгаа. Танд сайн биш гэсэн үг. Мэдээж. Би шулуухан хэлчихье. Тэр хөгшин хүн. Танд тохирохгүй.
Тон:Ху Доунан, ярьж дуусав уу? Нөүтбүүкээ ав. Удахгүй баярын хоол болох гэж байна.
К: Бүтэн нэрээр дуудахаа боль л доо. Бас, би хүсэхгүй байна. Эгчийг ирэх болгонд намайг дандаа загнадаг. Манай гэрийнхэн надаас бусад нь бүгд толгой сайтай.
Тон: Хүн чанар алга уу? Эгч чинь чамд байнга бэлэг авчирдаг биз дээ?
К: Бэлэг нь сайн байх тусам ээж намайг хэрэггүй амьтан гэж боддог.
Тон: Чи хэрэггүй амьтан мөн шд. Чи муу сурдаг биз дээ.
*******************
Эгч: Нээрээ, авга эгч ээ. Ниан Ниан, Нан нан хоёр ирэнгүүтээ өрөөнд ороод нуугдчихлаа. Юу хийгээд байгаа юм?
Ээж: Чиний дүү биз дээ? Ниан Нианд тоглоом тоглохыг зааж байгаа. Тэнд нуугдаа тоглож байгаа байлгүй.
Эгч : Ээж ээ. Болгоомжтой байгаарай. Тоглоомонд донтчихвол яана?
Ав: за за за. Гэртээ хариад сайн загнаад өгөмз.
Ээж: Хөөе. Тэд нар ирж байна уу?
Аав: Удахгүй ирэх байх аа.
Ав: Наашаа ирж байгаа байх. Сайн сонс. Энэ удаа гэр бүлийн найзын ач хүү нь шүү. Зөрүүдэлж болохгүй шүү.
Эгч: Ойлголоо доо. Хар даа, ээж үглээд байна.
Ээж: Тиймээ, тэгэхгүй дээ. Ийм сайн хүүхэд.
Ав: Дандаа ингэж байдаг юм.
Эгч: Авша эгч ээ баярлалаа.
*****************
Хан: Би Си Ти Эфийн ирээдүйд итгэж байна. Хятад дахь КК баг дахиад ялагдсан ч гэсэн, энэ байдаг л зүйл. КК Норвеги ч гэсэн гурван жил хожигдсоны дараа ялсан. Ди Тийг бүгд мэддэг болохоор тэрний тухай ярих шаардлагагүй байх. Дээр нь тэр үргэлж нэгд бичигдсээр ирсэн. Манай бусад гишүүд болон Грант, 97 хоёр...
К: Нууцаар үзэж байна уу?
Тон: Нууцаар үзсэн гэнэ шүү. Юу яриад байгаа юм?
К: Түрүүн чихэвчээ зүүгээгүй л байсан даа. Гэмшиж байна уу?
Тон: Би яахаараа гэмшдэг юм?
К: Тийм л байна шд.
Тон: Би... Юу? Угаалгын өрөө орлоо. Хөлөө өргөөч. Дургүй хүрчихлээ...
Хан: Бүсгүй, мэдээлэл чинь буруу байна. Надад сайн гээгүй билүү? Намайг ганц бие, эмэгтэй хүн сонирхдоггүйг мэддэггүй юм уу?
Тон: Эргээд ир. Миний юмыг харахаа боль.
К: Энэ дэлгэцийн хамгаалагч дээр хүн та мөн үү?
Тон: би би би яасан бэ? Би би...
К: Тэр залуу та хоёр мөн биз дээ?
Тон: Юун залуу?
К: Тэр хүн хэн юм?
Тон: Ямар хүн?
К: Алив харъя.
Тон: Үгүй ээ. Би зүгээр л аним хийсэн юм.
К: Би тэр залууг нь харсан шүү.
Тон: Намайг аним хийж болохгүй гэж хэлсэн юм?
К: Тийм биш л байсан даа. Болзож байгаа юм уу?
Тон: Чи өөрөө болзож байгаа.
К: Болзож байгаа юм биш үү?
Тон: Худлаа ярихаа боль.
К: Болзож байгаа юм байна. Болзож байгаа юм байна. Болзож байгаа. Болзож байгаа. За за за.
Тон: Яв...
К: Дахиад хэлэхгүй ээ. Дахиад тэгэхгүй.
Тон: Дургүй хүрчихлээ.
К: Миний буруу. Миний буруу.
****************
Өвөө: Энэ мөн юм уу?
Хан: Энд юм шиг байна. Жи Пи Эс энд гэж байна. Болгоомжтой буугаарай.
Өвөө: Хөөе, байз байз. Яагаад хар хувцас өмсчихсөн юм бэ?
Хан: Миний бүх хувцас ийм байдаг шдээ.
Өвөө: Өнөөдөр сохор болзоонд ирж байж өөр юм өмсөж болсонгүй юу?
Хан: Сохор болзоонд авчирсаныг чинь би яаж мэдэх юм бэ? Таныг найзтайгаа уулзах гэж байгаа гэж бодсон шд.
Өвөө: Сайн сонс. Өнөөдрийн сохор болзоо заавал амжилттай болох ёстой, бүтэлгүйтэж болохгүй.
Хан: Та нээрээ дарамталж байна шүү. Тэгвэл нэгмөсөн гэрлүүлчих л дээ. Сохор болзоо хийж яах юм? Та өөрөө ор, би явлаа. Аяар залгаарай.
Өвөө: Ёоёо... ёоёо... ёоёо...
Хан: Яасан бэ?
Өвөө: Миний миний зүрх өвдөөд байна.
Хан: Одоо болно...
Өвөө: Дэмий юм ярихаа боль. Оръё...
Аав: Ирж байна.
Ээж: За...
Аав: Хан ах аа.
Ээж: Та ирчихэв үү.
Өвөө: Хөөе, Шао Тон. Шао Лин. Төвөг удчихлаа.
Ээж: Яалаа гэж дээ. Таныг ирсэнд бид нар харин ч баяртай байна. Тийм ээ?
Аав: Тийм ээ. Хан ах аа, уулзаагүй хэдэн жил болсон ч та яг хэвээрээ байна.
Ээж: Тийм ээ.
Өвөө: Тийм ээ, уулзалгүй хэдэн жил болсон чи дахиад өндөр болчихсон байна.
Аав: Би яаж өндөр болох вэ дээ?Өдий насалчихаад. Хөгширчихөөд байхад.
Өвөө: Хүнтэй мэндлээч.
Хан: Ах аа. Эгч ээ.
Ээж: За.
Ав: Хан ах аа.
Өвөө: Шао Мей. Охин чинь яасан?
Ав: Охин дотор танд цай бэлдэж байгаа.
Ээж: Хурдан оръё.
Ав: Хан ах аа, оръё.
Аав: Орцогооё.
Ав: Болгоомжтой...
Аав: Ах аа, болгоомжтой.
Ав: Болгоомжтой. Хан ах аа, ийшээ.
Эгч: сайн байна уу.
Ав: Хан өвөө гэж дууд.
Эгч: Хан өвөө, сайн уу.
Өвөө: Сайн байна, сайн байна. Энэ мөн үү?
Ав: Тэр мөн. Миний охин.
Эгч: Хан өвөө, хятадад хуурайшилт ихтэй. Бас танд жимс бэлдчихлээ. Таны дуртай жимс мөн бишийг мэдэхгүй л байна.
Өвөө: Ороод ирээч. Мэндэл...
Эгч: Сайн уу. Намайг Ху Юэжао гэдэг.
Хан: Хан Шаняан.
Эгч: Хан өвөө, та ийшээ суу.
Өвөө: За за.
Ав: Хан ах аа, та суу.
Эгч: Таныг дөнгөж Норвегиос ирсэн болохоор эндхийн цайнд дасаагүй байх гэж бодоод би танд цэцэгний цай бэлдсэн. Танд таалагдах үгүйг мэдэхгүй. Замдаа ядарсан байлгүй.
Өвөө: Зүгээр ээ, зүгээр.
Эгч: Та цай уу.
Өвөө: За за.
Аав: Уугаад үз.
Өвөө: Сайхан үнэртэж байна.
Аав: А Жао өөрөө бэлдсэн юм.
Ээж: Ниан Ниан, хурдан хүрээд ир.
Тон: Ойлголоо.
К: Эгч ээ.
Ээж: Ниан Ниан. Юу хийгээд байгаа юм бэ? Зочид ирчихсэн байхад. Юу өмсчихсөн юм бэ? Хурдан явж хувцасаа соль. Хурдал...
Хан: Зогс. Энэ... танай гэр үү?
Тон: Тийм. Ийм тохиолдол байх гэж?
Ээж: Ниан Ниан, юу хийгээд байгаа юм? Хүмүүжилгүй гэдэг нь.
Хан: Угаалган өрөө хаана байгаа бол?
Тон: Тийшээ. Тэнд байгаа.
Хан: Баярлалаа.
Тон: Зүгээр ээ.
Ээж: Ниан Ниан, хурдан явж хувцасаа соль.
Эгч: Жимс ид.
Хан: Хэрэггүй.
Эгч: Тэгвэл цай уу.
Хан: Жүүс ууж байгаа.
Өвөө: Чи...
Ээж: Ниан Ниан, хүрээд ир.
Аав: Хан өвөөтэйгөө мэндэл.
Тон: Хан өвөө, сайн байна уу.
Ээж: Манай охин компьютерийн чиглэлээр сурч байгаа.
К: Яагаад энд байгаа юм бол?
Тон: Мэдэхгүй ээ.
Өвөө: Хараажийн сайн охин байна. Нээрэн тийм. Манай зээ хүү их царайдаг. Тэр ч гэсэн компьютерийн сургуульд сурдаг юм. Аяар ирэхээр нь та хоёр танилцаарай. Та хоёрт ярих юм олдох байх.
Ээж: Аяар ирэх юм уу?
Өвөө: Тийм ээ. Тийм.
Ээж: Сонсов уу?
Өвөө. Шао Бай тэр хоёр тохирохоор байна уу?
Хан: Мэдэхгүй ээ. Та тохирно гэж бодож байвал тохирно.
Өвөө: Хөөе, тэрэн рүү залгаадах. Баярын хоолонд хоцорч ирж болохгүй гэж хэлээрэй.
Хан: За тэгье.
*****************
Аав: Хан ах аа, болгоомжтой.
Өвөө: За. За за.
Ав: Хан ах аа, Хэдүүлээ энэ машинаар явъя. Энэ их тухтай.
Өвөө: Энүүгээр үү?
Эгч: Тийм ээ. Энэ...
Өвөө: хөөе хөөе. Боломж гарвал тэр охиноос өндөр, жин, юунд дуртайг нь асуучихарай. Сонсож байна уу?
Эгч: Хан өвөө, явцагаая.
Өвөө: За за за.
Эгч: Би танд тусалъя. Болгоомжтой.
Өвөө: За.
К: Бурхан минь. Эгч ээ, одоо яавал дээр вэ? Би тийшээ явлаа.
Ээж: Хөөе, Ниан Ниан. Ээж нь нэг юм даалгая. Үеэл эгчийг чинь тэр ахтай танилцуулж байгаа юм. Тэр машинд суугаад юу ярихыг нь сайн сонсоорой за юу?
Тон: Танилцуулах аа?
Ээж: Тийм. Яасан? Доунан. Чи тэр арын машинд суучих.
К: За. Ойлголоо.
Ээж: Тон Ниан, хурдал.
Тон: Би... би тэр машинд суухгүй ээ.
К: Уучлаарай, намайг энд суу гэнэ ээ.
Тон: Тэр машинд суумааргүй байна.
Ээж: Яагаад? Тэгээд таксигаар явах юм уу?
Тон: Би таксигаар явчихъя.
Эгч: Таксигаар яаж явах юм бэ? Би ч гэсэн анх удаа л уулзаж байна. Аяар ярих юм олдохгүй бол хоёулаа юм ярьж болно шд. Тэгэхгүй бол эвгүй шдээ.
Ээж: Тийм ээ. За, үгэнд ор. Хурдан яв. Хурдан хурдан яв.
Эгч: Нэг гэр бүл байж. Айх хэрэггүй.
Тон: Найз охинтой болох бодол байхгүй гээд байсан чинь...
Эгч: Чи ард суучих, би урд суулаа.
Тон: Тэнэг. Найз охинтой болохгүй гэсэн үгэнд нь итгэж л байдаг. Чамд дургүй нь илт байхад.
Эгч: Уучлаарай, хувцас чинь... Цаашаа бол... Чи мэдэх үү? Би олон удаа сохор болзоонд явсан. Бас олон эрэгтэйтэй уулзсан. Анх удаа л ийм бүдүүлэг хүнтэй уулзаж байна.
Хан: Болсон уу?
Эгч: Насанд хүрсэн хүмүүс болохоор шулуухан ярилцсан нь дээр байх. Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би маркетингийн мэргэжилтэй. Брэндийн маркетинг хийдэг. Чи юу хийдэг вэ?
Хан: Тийм чухал ажил биш ээ.
Эгч: Гэхдээ мэргэжилтэй биз дээ? Авга эгч чамайг өөрөө бизнес хийдэг гэж байсан.
Хан: Мэргэжил? Компьютер тоглохыг тооцох уу?
Эгч: Компьютер тоглох оо? Тэгвэл ажилгүй, эцэг эхээрээ тэжээлгэдэг юм байна. Тэгнэ ээ тэр.
Тон: Үнэндээ... тэр нэр хүндтэй ажил хийдэг.
Эгч: Компьютер тоглохыг нэр хүндтэй ажил гэж болох уу?
Тон: Кибер аюулгүй байдлыг хамгаалдаг юм. Тэд нар тэмцээнээс бүр шагнал авч байсан. Засгийн газрын дэмжиж байгаа шинэ салбар. Бас тэмцээнд ялах юм бол мөнгөн шагнал өгдөг юм. Зөндөө өнгө өгдөг. Гэхдээ тэд мөнгөний төлөө ийм ажил хийдэггүй. Нэр алдрын төлөө хийдэг юм. Манай улсад интернэтийн технологи их сайн хөгжиж байгаа. Тэд нар бас зөндөө медаль хүртсэн.
Эгч: Насаараа компьютер тоглодог хүн байдаггүй байлгүй дээ.
К: Ирчихсэн үү? Яагаад зам дээр зогсчихов оо?
Хан: Энэ асуудлыг нэгмөсөн шийдсэн нь дээр байх. Би өөрийг чинь сонирхохгүй байна. Хойшид ч гэсэн өөрийг чинь сонирхох хэрэг гарахгүй. Мэдээж, чи ч гэсэн над шиг хүнийг сонирхохгүй нь лав. Бид насанд хүрсэн хүмүүс. Настнуудын хүссэнээр өнөөдөр оройн хоол хамт идэцгээе. Юу гэж бодож байна? Бас... Намайг танихгүй царайлах хэрэггүй. Төвөгтэй биш байна уу?
Эгч: Юу болоод байна аа? Ниан Ниан, та хоёр танилууд юм уу?
Тон: Саяхан уулзсан юм.
Эгч: Саяхан гадаадаас ирсэн гээ биз дээ? Чи ажил хийдэггүй, сургуульд сурдаг. Та хоёр яаж танилцсан юм?
Тон: Тэр... интернэт кафед.
Эгч: Интернэтээр үү?
Тон: Үгүй ээ, би танай интернэт кафед ажиллаж байгаа.
К: Тийм ээ, тийм.
Эгч: Тэгээд юу гэж? Энэ нэг л сэжигтэй байна.
К: Ашгүй ирчихлээ. Бачимдаж үхэх нь. Сайхан харагдаж байна.
Ав: Юэжао. Ямар байна?
Эгч: Ярих ч хэрэггүй. Хэтэрхий бардам. Би ойлгохгүй байна. Олигтой хийдэг ажил ч байхгүй. Тэгсэн мөртлөө дээгүүр зантай.
Ав: Яахаараа тийм байдаг байна аа? Аяар хоол идэхээрээ зүгээр л байгаагаараа байхад болно. Баяр болж байхад хөгшин хүнийг уурлуулах хэрэггүй.
Эгч: Ойлголоо, ээж ээ.
Хан: Жаахан байж байгаад наад хоёрыгоо аваад ир.
Эгч: Нээрэн. Тэр хоёр танилууд юм байна лээ.
Ав: Тэр хоёр оо?
Эгч: Та мэдэж байсан уу?
Хан: Хэрэг гарвал хэзээ ч хамаагүй над руу яриарай.
Эгч: Тийм байна лээ. Юу ч гэсэн оръё. Нөгөө хэд хүлээж байгаа.
Хан: Орохгүй яасан юм?
Тон: Тэд нарыг орчихоор нь чамайг хүлээж байсан юм. Орхиод явчихвал эвгүй санагдаад.
Хан: Надад үеэл чинь ямар ч хамаагүй. Намайг ч гэсэн сонирхохгүй байвал сайн байна. Тийм болохоор машинд хэлсэн юм чинь надад тус болохгүй. Өөрийнхөө ажлыг гадны хүнд тайлбарлах хүсэл алга. Ялангуяа дахиад уулзахгүй хүн... Тийм болохоор тэрэнд юу ч тайлбарлах хэрэггүй. Ойлгосон уу?
Тон: За.
Хан: Бас, чамайг эвгүй байдалд оруулах гэж танилууд гэдгээ хэлсэн юм биш. Худлаа хэлсэн ч хол явахгүй. Манай үеэл удахгүй ирнэ. Тэр чамайг танина. Тэр бүгдийг үнэнээр нь хэлэх нь гарцаагүй. Тийм болохоор танихгүй дүр эсгэх шаардлагагүй. Ойлгосон уу?
Тон: Ойлголоо. Бид танихгүй хүмүүс биш.
Хан: Дотор чинь дээрдсэн үү?
Тон: Тийм.
Хан: Оръё.
Өвөө: Алив, наашаа хүрээд ир. Нааш ир.
Тон: Яасан бэ, авга эгч ээ?
Ав: Надад хэлээдэх. Хан Шаняаныг таньдаг юм уу?
Тон: Тийм.
Ав: Тэр ямар хүн бэ?
Тон: Би таньдаг болоод долоо л хонож байна. Компьютер их сайн мэддэгийг нь л мэднэ.
Ав: Ааш зан нь ямар юм? Ажил хийдггүй гэсэн үнэн юм уу? Эсвэл дүр эсгээд байгаа юм уу?
Тон: Компьютер сайн мэддэг байлаа гээд муу ажил биш ш дээ.
Ав: Тэгвэл, үеэл эгчтэй чинь тохирох...
Тон: Авга эгч ээ, утасны вибратор дуугараад байна. Хүн ярьж байна. Манай найз залгаж байна. Би утсаар яриадахъя. Яаяа. Тийм ээ, тийм тийм. Би гэрийнхэнтэйгээ оройн хоол идэх гэж байна. Өнөөдөр, тэгье ээ. Би дуусчихаад... Тийм ээ, тийм. Ярьж болно оо. Хэл хэл. Аан тэгсэн юм уу? би гэртээ очсоныхоо дараа явуулбал болох уу? Одоо тийм боломж байхгүй байна...
Өвөө: Шао Бай. Нааш ир. Нааш ир. Хүрээд ир. Хүрээд ир. Шао Бай. Энэ миний зээ хүү.
Ав: Өө, таны яриад байсан хүү юм уу?
Өвөө: Тийм ээ. Тийм. Ву Бай.
Ээж: Хөөх ямар том болоо вэ?
Ав: Царайлаг юм аа. Найз охин байгаа юу?
Өвөө: Байхгүй ээ. Та нар танилцуулаад өгөөрэй. Энэ бэлгийг авчирсан байна.
Ав: баярлалаа. баярлалаа, баярлалаа.
Ээж: Баярлалаа. Түр ийш нь тавьчихъя.
Ав: За тэг.
Ээж: Нааш нь өгчих.
Өвөө: Баярлалаа.
Ээж: Баярлалаа.
Ав: Танд баярлалаа.
Өвөө: За, суу суу суу. Суучих.
Ву: Юу болоод байгаа юм?
Хан: Яасан?
Өвөө: Ийм том болсон сайхан охин байдаг.
Ву: Танд сайн гээд байсан охин яагаад энд байгаа юм?
Хан: Аан. Гэр бүлийн найзууд.
Өвөө: ... муухай ааштай хүн биш шүү...
Хан: Өвөө чамайг тэрэнтэй танилцуулна гэсэн.
Ву: Тоглоод байгаа юм уу?
Хан: Хэлээд байхад. Өвөө зүгээр ирэх хүн биш ээ гэж.
Ву: Танилцуулах байсан ч тантай танилцуулна биз дээ, надад ямар хамаатай юм?
Хан: Танилцчихсаан. Би учрыг нь олчихсон. Өөрийнхөө асуудлыг... өөрөө учрыг нь ол. Би тусалж чадахгүй шүү.
Өвөө: Ниан Ниан, нааш ир. Наашаа хүрээд ир. Нааш ир. Би танилцуулаад өгье. Би түрүүн танилцуулахаа мартчихсан байна. Энэ миний зээ хүү, Ву Бай. Энэ Ниан Ниан. Аав, ээж хоёр чинь тэрнийг жаахан байхад нь харж байсан юм. За, яв яв. Та хоёр тэнд очоод суу. Алив. Тийшээ очоод суучих. Тийшээ оч. Алив... Та хоёр ярилцаж бай. Манай зээ хүү ч гэсэн компьютер сурч байгаа.
Тон: За.
Ээж: Тийм ээ, Ниан Ниан. Та хоёр адилхан мэргэжлээр сурдаг гэсэн. Та хоёрт ярих юм их байгаа байлгүй.
Өвөө: Хөөе, хүнтэй мэндэл л дээ.
Ву: Таньдаг хүн байна.
Ав: Та хоёр танил юм уу?
Ву: Тэр манай... ахын найз охин нь.
Хан: Шао Бай. Юугаа яриад байгаа юм?
Өвөө: Байз, үгүй ээ, үгүй үгүй. Чимээгүй. Чимээгүй. Тэрний хэлэхийг сонсохгүй. Чиний хэлэхийг сонсъё. Шао Бай, чи хэлээдэх.
Ву: Яг юу болсныг мэдэхгүй ч гэсэн, манай клубийнхэн тэрнийг бэр эгч гэж дуудаг юм.
Эгч: Бэр эгч ээ?
Тон: Үгүй ээ, үгүй.
Эгч: Ниан Ниан, юу болоод байгааг тайлбарлахгүй юм уу?
Ээж: Ниан Ниан, хүрээд ир. Хүрээд ир... Юу болоод байгаа юм? Хэзээдээ бид нар ч мэдээгүй байхад найз залуутай болчихсон юм?
Тон: Мэдэхгүй ээ. Тийм биш ээ. Тийм юм болоогүй.
Ээж: Хурдан тайлбарлаадах.
Хан: Эгч ээ, би тайлбарласан нь дээр байх.
Өвөө: Дуугүй бай. Амаа тат. Ам ангайх юм бол хөлийг чинь хугалчихна шүү.
Эгч: Өвөө, уурлах хэрэггүй. Ниан нианд гомдолтой байх шиг байна. Та юу болоод байгааг мэдэж байна уу?
Ав: Доунан.
К: Аан?
Ав: Эгч чинь хэзээ найз залуутай болчихсон юм?
К: Би сайн мэдэхгүй ээ... гэхдээ эгч тэрэнд сайн.
Тон: Худлаа яриад бай.
К: Үнэн биз дээ. Тэрэнд анхны харцаар дурлачихаад.
Тон: Дэмий юм ярихаа боль.
Ав: Доунан.
К: Гэхдээ, хэзээ дотно болсныг нь би ч гэсэн мэдэхгүй. Гуанжоуд байхдаа л байх.
Тон: Амаа тат гэж байна.
Ав: Болсоон, хурдан суу. Бид нар хуучинсаг хүмүүс биш. Хүнтэй болзоно гэдэг муу юм биш. Хан, анхнаасаа нээлттэй байсан нь дээр биз дээ? Тийм үү, ах аа?
Тон: Авга эгч ээ, та буруу ойлгоод байна. Тэр бид хоёр үнэхээр...
Ав: Томчууд ярьж байхад битгий үг таслаад бай.
Аав: За за за. За за за. Хан өвөө, зүгээр. Бүгд насанд хүрсэн хүмүүс, хүүхэд биш. Хан, энийг албан ёсоор танилцаж байгаа гээд тооцчихъё. Завтай үедээ манайд ирж байгаарай. За юу?
Ээж: Сайн сонс, Хан их завгүй байдаг гэсэн. Төвөг удахаа боль, за юу?
Аав: Юу?
Өвөө: Хөөе хөөе.
Ав: Анхнаасаа л үнэнээ хэлэх ёстой байсан юм. Анхнаасаа үнэнээ хэлсэн бол ингэж цаг заваа үрэхгүй байсан юм. Тийм биз дээ, Хан ах аа?
Өвөө: Ти тийм ээ. Очиж ах, эгч хоёртойгоо мэндэл. Энийг анх удаа албан ёсоор уулзаж байна гээд бодчих. Хурдан очиж мэндлээч.
Хан: Хөгшин хүмүүс ээ гэж. Үгнээс нь зөрвөл юу болохыг хэн мэдлээ? Дээр нь баяр болж байдаг. Энд байгаа хүмүүс намайг жаахан охиныг ашиглачихаад зугтааж байна гэж бодно.
Өвөө: Яваач.
Хан: Ах аа. Эгч ээ. Сайн байна уу. Намайг Хан Шаняан гэдэг. Тон Ниан бид хоёр уулзаад удаагүй байгаа. Тэрний зөвшөөрлийг аваагүй байгаа болохоор та хоёр дээр очиж чадаагүй байсан юм. Ах, эгч хоёр намайг уучилна гэж найдаж байна.
Аав: За. Уучиллаа, уучиллаа. Зүгээр. Алив, тийшээ очоод суучих. Хан өвөө.
Өвөө: Аан. Нааш ир, нааш ир.
Аав: Баяр болж байна даа. Хэдүүлээ сайхан хөгжилтэй байя тэгэх үү?
Өвөө: Тэгэлгүй яах вэ. Тийм тийм.
Хан: Хэлэх юмаа, шинэ он гарсны дараа ярилцъя. Тэгэх үү? За... суу суу суу. За, хэдүүлээ өнөөдөр сайхан баярлацгаая. За, бүгдээрээ ундагаа өргөе. Тэгэх үү?
Өвөө: Хундагаа өргөе.
Аав: Энэ жил ажил нь амжилттай байг.
Өвөө: За за за.
Аав: Зөөгч өө.
Эм: Аан?
Аав: Зөөгч өө, хоолоо аваад ир.
Эм: За, одоохон.
Ээж: Чамд хэлчихье. Хан ахын ач хүү биш байсан бол би... Ниан Нианаас хэдэн насаар ах билээ дээ?
Аав: Тийм ээ. Ниан Нианаас яах аргагүй хэдэн насаар ах.
Ээж: Битгий хүн дуурайгаад бай.
Хан: Шао Бай. Төвөөс залгаад чамтай ярья гэж байна. Надтай гараад утсаар ярьчихаад ирье. Идэхээ боль. гараад ир. Чи үхмээр байна уу?
Ву: Хэн таныг зүгээр суугаад хар гэсэн юм?
Хан: Гадны хүмүүс байгаагүй бол би чамайг зүгээр орхихгүй байсан юм.
Ву: Зөвшөөрчихсөн биз дээ?
Хан: Яаж зөвшөөрөхгүй байх юм? Баяр болж байна. Өвөөгийн нас нь явж байна. Ямар нэг юм болбол чи хариуцлагыг нь хүлээх үү? Өвөө ч гэсэн. Чам шиг том сүүлтэй үнэгэнд итгэж л байдаг. Ганцхан удаа. Дахиад ингэвэл зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Ойлгосон биз?
К: Хүргэн ах аа. Таныг үнэхээр миний хүргэн ах болчихно гэж үнэхээр бодсонгүй. Энэ хувь тавилан байх.
Хан: Хэлэх юм байгаа юм уу?
К: Өвөө та хоёрыг орж хоолоо ид гэж байна. Ааштай гэдэг нь. Скүидтэй яг адилхан.
Ву: Хоолоо идье.
Өвөө: Хэдэн насаар ах байвал эхнэрээ сайн халамжилдаг гэсэн. Манай Хан баргар царайлж явдаг ч гэсэн хариуцлагатай хүн шүү. Бас, Ханы төрсөн өдөр нь хоёр сарын 14-нд болдог юм. Ниан Нианы төрсөн өдөр 3сарын 20-нд. Төрсөн өдөр нь хүртэл ойрхон байна. Сайн хэрэг биш гэж үү? Тийм ээ?
Ээж: Ах аа, тахианы мах ид...
Өвөө: За за за. Шао Бай, нааш ир. Хүрээд ир. Алив. Чи энд суу. Хурдан суу. Суучих. За, тэгээд юм ид.
Ву: За.
Өвөө: Хан Шаняан, наанаа, наанаа суу. Наанаа суу. Тийшээ оч... Хурдан ид... Алив.
Аав: Баяр болж байна. Уруу царайлах хэрэггүй.
Тон: Яагаад худлаа ярьж байгаа юм?
Хан: Манай үеэлд сайн хүн байгаа. Тийм болохоор надаас туслаач гэж гуйсан юм. Хүнд байдалд орсон болохоор энэнээс өөр арга байсангүй. Тэгж байгаад нэг салах шалтгаан олоод хэлчихье. Таарч тохирохгүй, халамжгүй. Ойлголцож чадаагүй, нэг нэгнээ ойлгодоггүй, хэтэрхий хөгшин. Аль нь байсан болно. Салах шалтгаанаа чи өөрөө бодож ол.
Тон: За.
Хан: Уучлаарай.
Тон: Зүгээр ээ. Тэрэнд тусалж байгаа юм бол...
Өвөө: Хөөе. Хан Шаняан, найз охиндоо хоол аваад өг.
Тон: Хан өвөө, зүгээр ээ. Зүгээр.
Өвөө: Хурдал.
Тон: Баярлалаа.
Хан: Ид.
Тон: Баярлалаа.... Бо болно оо. Би ийм ихийг идэж чадахгүй.
Хан: Яаралгүй бага багаар идвэл барна аа.
Өвөө: За за за. Уух юм хийгээд өг. Уух юм. Хурдал...
Тон: Болно оо, болно болно. Болно.
Хан: Тайван уу. Шао Бай, идэж дуусчихаад үлдсэнийг саванд хийгээд авчихаарай.
Ву: За.
Аав: Хан. Чи хаана хүүхэд биш л баймаар юм. Хоолонд сайн юм байна.
Хан: Гэрт хүүхэд байгаа.
Ав: Салчхихсан юм уу? Хүүхэдтэй юм уу?
Өвөө: Үгүй ээ, үгйү үгүй үгүй. Тийм биш. Клубийнх нь хүүхэд. Баяр болж байхад гэр рүүгээ яваагүй болохоор манайд түр байгаа юм. За алив. Хоолоо ид...
Тон: Өвөө болгоомжтой, энд шат байна.
Өвөө: За за. Сайн хүүхэд.
Ээж: Ниан Ниан, хурдан машиндаа суу.
Өвөө: Нээрэн, хүлээгээрэй хүлээ хүлээ. Ниан Нианыг манай ачийн машинд суулгачих. Машин чинь хаана байна, хүргээд өг.
Хан: Аав, ээж хоёр нь машинтай ирсэн шд.
Өвөө: Чи... хурдан хэлээч.
Хан: Ах аа, эгч ээ би Тон Нианыг хүргээд өгье. Санаа зоволтгүй. Би таны машиныг дагаад явъя.
Өвөө: Зөв... Намайг бодоод зөвшөөрчих. Хурдан яв яв.
Эгч: Хан өвөө, би тусалъя.
Өвөө: За.
Эгч: Болгоомжтой, шат байна шүү.
Өвөө: За...
Хан: Машинд суу.
**************
Тон: Надад асуух юм байна.
Хан: Асуу асуу.
Тон: За. Хэзээ салах вэ? Өдөр товлосон нь дээр байх тийм үү? Ээж аав хоёрт хэлэх өдөр.
Хан: Чи хэзээ салмаар байна? Бодоогүй юм уу?
Тон: Тэгвэл... Дараа сар байвал ямар вэ? Баярын үеэр салбал хэтэрхий хурдан болохоор... дэмий байх.
Хан: Тэгвэл... чи өөрөө мэдээд шийд. Салмаар санагдсан үедээ надад хэлээрэй. Бидний салах хүртэл чи миний найз охин. Хүссэн юм байвал надад хэлж байгаарай. Би аль болох биелүүлж өгөхийг хичээе. Би амалсандаа хүрнэ ээ. Хурдан ор. Ээж чинь хүлээгээд байна.
Тон: Тэгвэл... би орлоо...
Хан: Баяртай.
Тон: Баяртай.
Ээж: Ийм удаан юу яриад байгаа юм?
Тон: Юу ч биш ээ, ээж ээ. Оръё. Хурдан оръё. Явъя аа.
*************
Ээж: Ниан Ниан анх удаа хүнтэй үеэрхэж байна. Яаж болиулахаа мэдэхгүй байна.
Аав: Санаа зовох хэрэггүй. Эцсийн шийдвэр биш шүү дээ.
Ээж: Би чамд хэлсэн дээ. Охин хүүхэд хөөрхөн байх аюултай гэж. Эртхэн мэдсэн бол сайн хооллоод тарган болгохгүй юу. Тарган байсан бол айх юмгүй байхгүй юу. Болзохоосоо өмнө жингээ хасчихна л биз.
Аав: Тэр чинь дунд, ахлах сургуульд байхад л боломжтой. Ниан Ниан одоо насанд хүрсэн хүн. Таргалчихвал өөртөө итгэх итгэлгүй болно.
Ээж: Хүн өдөр болгон хөөрхөн болгох гээд хувцаслаад байхад. Яахаараа ийм найз залуутай болчихдог байна аа?
Аав: Ингэхэд чи... хэтэрхий туйлшраад байгаа юм биш үү? Насыг нь л тооцохгүй бол өөр муу юм юу байна?
Ээж: Ниан Ниан их жаргалтай харагдсан. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.
Аав: Болчихлоо.Өө өө өө... Юу ч хэлэхгүй байсан нь дээр. Эхлээд тэрний ямар хүн болохыг олж мэд. Үнэртээд үз. Миний хоол хийх чадвар ямар байна?
Ээж: За за за. Битгий өөрийгөө түлчих.
Аав: Амталж үзэх үү?
Ээж: Хурдан яв. Яв яв яв. Яв яв.
Аав: Надад жаахан хийх ажил байна.
Ээж: За за за за за. Яв яв.
Аав: Ниан Ниан, аав нь юу хийснийг хар даа.
7-р анги төгсөв.
Back to episodes Go home