GoGo Squid 6

Go Go Squid! EP06

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Ү: эм, Жао эгч, үйлчлэгч

Өвөө : Хан Шаняаны өвөө

Н: эр, Тон Нианы найз Л-ийн нөхөр

 

6-р анги.

Тон:  За. Энэ миний өнөөдөр ярихыг хүссэн зүйл. Та нарт баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Энэ манай дээд ангийн ах. Нэр нь Жэн Хуй. Тэр эрүүл мэндийн чиглэлийг хариуцдаг. Манай улсын олон шилдэг эмнэлгийн радиологийн тасгуудтай хамтран ажиллаж байгаа. 2017оны 12-р сард жил тутамд болдог Европын радиологийн хуралд уригдан оролцсон.   Алга ташин хүлээн авна уу.

Ж: Бүгдээрээ сайн сураад дараад надтай нэгдээрэй.

Эр: Тэгвэл мөрдөн байцаалт? Мөрдөн байцаалтыг хэн хариуцдаг вэ?

Тон:  Тэр... Энэ хүнийг дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. Мөрдөн байцаалтыг Сун Яаяа бид хоёр...

Эр: Та хоёр хөөрхөн болохоор бид нар та хоёр дээр ирж байна аа.

Тон: Үнэнийг хэлэхэд Сун Яаяа бид хоёр “Портрет Гантри”-ийг хариуцдаг. Энэ бол царай таних систем. Европ-Америкийн кинонуудыг үзээгүй хүн байхгүй байх. Тэд бүгд замын хөдөлгөөнийг хянадаг төвтэй. Тэрүүгээр хайж байгаа хэрэгтнүүдийг олж болно.

Эм: Эгч ээ. Манайд байдаг биз дээ? Биелэгдэшгүй даалгавар?

Тон:  Тийм ээ. Чиний хэлдэг “Биелэгдэшгүй даалгавар” кино мөн. Гэхдээ тэр үед энэ тенологи зөвхөн төсөөлөл байсан. Үнэн хэрэгтээ байхгүй байсан. Одоо ийм технологи үнэхээр байдаг болсон. Дээр нь, Хятадад энэ технологийн маш сайн хөгжүүлж байгаа.

Эм2: Манай улс энэ тал дээр хэр сайн бэ?

Тон:  Энэ Америкийн Үндэсний Стандар, технологийн институт. 2017онд энэ хоёр улс царай таних төхөөрөмжөөрөө өрсөлдсөн. Тэр үеэр Хятад улс дэлхийн өрсөлдөгчдийг ардаа орхиж ялагч болсон. Надад бас хиймэл оюун ухаантай холбоогүй ч гэсэн нэг хэлэх зүйл байна. Сүүлийн хэдэн жил... би гадаад руу олон удаа тэмцээнд оролцохоор явсан. Нэг удаа Англид байхдаа би тэд нарт маш их атаархсан. Яагаад? Тэнд бүх зүйлийг ганцхан мөнгөний картаар хийж болдог. Тэр үед би Хятад яагаад тийм болж болохгүй гэж гэж бодсон. Гэхдээ хэдхэн жилийн дотор Хятадад утас байхад бараг бүх зүйлийг хийж болдог болчихсон. Бид утсаараа хоол худалдаж авна, кофегоо худалдаад авчихна, эмнэлэгт очсон ч Кю Ар код уншуулаад төлбөрөө төлчихнө. Хятад улс ийм үйлчилгээ нэвтрүүлсэн анхны улс. Би маш их бахархаж байна. Та нар бахархаж байна уу?

Бүгд: Бахархаж байна.

Тон:  Энд сууж байгаа та нар бол ирээдүй. Ирээдүй та нарын гарт байна. Амжилт.

Ж: Амжилт.

Бүгд: Амжилт...

Ж: Тон Ниан.

Яа: Ниан Ниан.

Тон:  Хурдлаарай.

Яа: Ниан Ниан. Жаахан хүлээ л дээ.

Тон:  Хурдан хурдан. Хурдал аа.

Ж: Тон Ниан.

Яа: Хүлээ л дээ.

Тон:  ямар удаан юм.

Яа: Ядраад байна.

Тон:  Хурдал аа.

Яа: Аяархан л даа. Юундаа яарсан юм бэ?

Ж: Тон Ниан. Яасан хурдан явдаг юм? Чи завгүй юм уу? Би бүр гүйцэхгүй байна шүү.

Тон:  Би дугуйгаа авах гээд яараад байна. Яасан?

Ж: Нөгөө... Чамтай нэг шинэ төсөл ярилцах гэсэн юм.  

Тон:  Одоо юу?

Ж: Үгүй ээ, үгүй үгүй. Баярын дараа. Эсвэл завтай болохоор чинь.

Тон:  Тэгвэл сургууль дээр ярьж болох юм байна. Эсвэл над руу залгаарай. Аль нь ч байсан болно.

Ж: Тэгье ээ. Чамайг завтай болохоор, эсвэл аль нэг аргаар...

Яа: Та хоёр ВиЧатаар хүссэн үедээ холбогдож болно шдээ.

Ж: Тийм ээ. ВиЧат. ВиЧат. Тэгвэл би ВиЧатаар холбоо барья. ВиЧат.

Тон:  Чамд миний имейл байгаа юм юм чинь имейлээр явуулсан ч болно.

Ж: За...

Яа: Яваач.

Ж: То Тон Ниан...

Тон:  Яасан бэ? Өөр хэлэх юм байгаа юм уу?

Ж: Ү ү ү үгүй ээ.

Тон: Тэгвэл би явж дугуйгаа авлаа. Хүлээж байгаарай. Хоёулаа явж сүүтэй цай ууя.

Ж: Тон Ниан.

Тон: Яасан бэ?

Ж: Би... надад чамд хэлэх юм... байна.

Тон: Юу юм?

Ж: Би би чамд... баяр баярын мэнд хүргэе.

Тон: чамд ч гэсэн баярын мэнд хүргэе.  Чи баяраар гэртээ харих уу?

Ж: Би гэртээ харихгүй ээ. Мөнгөө хэмнэнэ. Шинэ төсөл хэрэгжүүлэхэд хэрэг болно. Гэхдээ чи баяраар...

Тон: Тийм үү. Чи баяраар гэртээ харихгүй юм уу?

Ж: Аан?

Тон: Яаяа ч гэсэн баяраар харихгүй гэсэн. Та хоёр баяраа хамт тэмдэглэж болох юм байна.

Ж: Би...

Тон: Би явлаа.

Яа: Би... Шуудхан хэлчихэж болохгүй байна уу?

Ж: Шууд юу гэж?

Яа: Тон Нианы толгойд сурахаас өөр юу ч байхгүй. Сурах... Шууд хэлэхгүй бол тэр чамайг яаж ойлгох юм?

Ж: Бага багаар. Бага багаар хэлье.

Яа: Чи... Чи...

Ж: Хөөе...

******************

Тон: Яаяа. Нэг юм асууж болох уу? Сүүлийн үед би том чулуунд даруулчихсан юм шиг л санагдаад байхын. Хэцүү байна. Энэ бүтэлгүй хайраас болсон юм бол уу? Яасан бэ? Би амны алчуур аваад ирье. Зүгээр үү? Май...

Яа: Хэнд дурлачихсан юм? Үгүй ээ. Өвлийн амралт эхлэхээс өмнө чи ганц бие байсан биз дээ. Өвлийн амралт эхлээд дөнгөж дундаа орж байхад дурлачихсан юм уу? Хэдхэн хонож байхад. Ийм хурдан хаягдчихаж байгаа юм уу?

Тон: Би хаягдаагүй ээ. Хайрын харилцаа гэж хэлэх боломжгүй. Энийг зүгээр л... нууцхан хайр гэвэл илүү тохирно.

Яа:  Тэр... Тэр залуу чинь сохор байх аа.

Тон: Үгүй ээ. Одоохондоо мөрөөдлөө биелүүлмээр байна гэсэн. Одоогоор найз охинтой болох бодолгүй байгаа гэсэн.

Яа: Тийм үгэнд итгээд байгаа юм уу? Цуврал кинонд ч ийм юм гарахаа больчихсон, хуучирсан арга.

Тон: Би тэрэнд итгэж байна.

Яа:  Чи...

Тон: Тэр их шударга хүн. Тийм хүн биш.

Яа: Баларчээ, баларч. Чи туршлагатай хөгшин үнэгтэй таарсан байна. Өөр юу гэж байна? Надад бүгдийг нь хэлээдэх. Би чамд шинжээд өгье. Сэтгэл чинь шархлаа юу?

Тон: Тийм.

Яа:  Дахиад яримааргүй байгаа юм уу?

Тон: Тийм.

Яа: За за за.  Гэртээ харья. Баяр болж байна, салют асаау, муу зүйлийг бүгдийг нь март.

Тон: Хотод салют буудуулахыг хориглоод удаж байна.

**************

Тон: Энд байна. Уучлаарай, уучлаарай. Нэг юм асууя. Энэ КК клуб мөн үү?

Эр: Фен юм уу?

Тон: Тэгж хэлж болно оо. Энд зогсоод харж болохгүй юм уу?

Эр: Үгүй ээ, үгүй үгүй. Болно болно.

Тон: Бүгдээрээ амраад явчихсан юм уу?

Эр: Бараг л. Сүүлчийнх нь маргааш явна. Ихэнх нь явчихсан.

Тон: Би энд дугуйгаа түр орхичихвол болох уу?

Эр: Зүгээр ээ, би харж байя. Явчихаад ир.

Тон: Баярлалаа.

Эр: Явчихаад ир.

Тон:Уучлаарай, уучлаарай. Уучлаарай.

Эр: Дотор нь орж харахгүй юм уу?

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй.

Эр: Шүтдэг хүнтэйгээ уулзах ч юм билүү. Би дотор талыг нь сайн мэднэ. Би дагуулаад орох уу?

Тон: Зүгээр ээ, хэрэггүй. 

Эр: Тэд нар заримдаа фенүүдээ хүлээж авдаг юм. Зүгээр ээ, би оруулаад өгье.

Тон: Төвөг удах хэрэггүй ээ. Уучлаарай. Уучлаарай.

Эр: Орохгүй юм уу?

Хан: Өвөө. Энд ирсэн ч гэсэн хагас жил байх шаардлагагүй ээ. Норвегид байдаг найзууд чинь таныг санана. Тэгээд ч, та энд байсан ч Ву Бай бид хоёр клуб дээр байхаар таныг хэн харж хандах болж байна?

******************

1: Юу бичиж байгаа юм?

Эр: Хаврын салхи, амжилт авчрна.

1: Хаврын салхи, амжилт авчирна аа? Хаврын салхи чинь хаана байна?

Эр: Удахгүй ирнэ ээ.

Дай: Зургаагийн дараа юу байдаг вэ? Зургаа зургаа гэх юм уу?

97: Зургаа зургаа зургаа, чиний толгой, за юу.

Дай: Хурдал л даа би хармаар байна шд.

97: Хүлээж бай, удахгүй харууламз.

Эр: Цэвэрлээрэй. Цэвэрлээрэй.

Хан: Та нар юу хийж байгаа юм?

1: Юу юу юу ч биш.

Грант: Юу ч биш.

Эр: Юу ч биш.

М: Би баярын шүлэг бич гэж хэлсэн юм. Удахгүй амралт эхлэх гэж байна. Хүүхдүүдийг айлгах хэрэггүй. Улаан дугтуй өгөхгүй юм уу?

97: Аан?

Хан: Улаан дугтуй өгөх гэж байхад. Яагаад бүгдээрээ айгаад байгаа юм бол?

Бүүгд: Хөөх...

97: Босс, та хэзээ ийм өгөөмөр болчихсон юм?

Дай: Босс мандтугай. Босс мундаг.

Хан: Хн... Баярын мэнд.

Эр: Баярлалаа, босс.

Хан: Чи топ 20-д багтаж чадах уу?

Дай: Чадна аа, чадна чадна.

Хан: Манай клуб болзохыг зөвшөөрдөггүй ч гэсэн болзмоор байвал болзож болно. Тэгэхгүй бол ээж чинь дахиад над дээр ирнэ.  

97: Босс, та надад танилцуулаад өг л дөө. Би сохор болзоонд явмаар байна.

Хан: Би хоол, байрыг чинь дааж байгаа шүү. Бас эхнэр олж өгөх болж байна уу?

97: Баярлалаа, босс.

Грант: Босс.

Хан: Баярын мэнд. Чангахан ярьж болохгүй байна уу?

Грант: Асуудалгүй. Тэгнэ ээ.

Хан: баярын мэнд.

1: Хөөх.

Хан:  Үлдсэнийг нь бусдадаа тараачих.

Эр: За, босс.

Ву: Өгөөмөр юм аа.

Хан: Чамд бэлдээгүй шүү.

Ву: Тоглож байгаа байж. Ингэнэ гэж мэдсэн юм аа. Би машин аваад ирье. Удахгүй ирж авна аа.

Хан: Ерөөл бичиж байгаа бол сайн бич л дээ. Ийм муухай бичигтэй байж өлгөхөөс ичихгүй байна уу?

Бүгд: Тийм ээ. Тийм тийм. Ойлголоо.

Грант: Баярлалаа, босс.

Бүгд: Баярлалаа босс. Баярлалаа.

Эр: Баяртай, босс.

Бүгд: баяртай босс. Хөөх...

Грант: Хэтэрхий өндөр байна. Жаахан доош нь.

97: Өндөр үү?

Грант: Тийм.

97: Тэгвэл энд?

Грант: Энд. Яг голд нь.

97: Энд үү?

Грант: Тийм. Яг тохирно.

Дай: Та нар яагаад боссын хаалган дээр наагаад байгаа юм?

Грант: Энийг үү?

Дай: тийм.

97: Босст сайн сайхныг хүсч байна.

Грант: Тийм ээ. Босс найз охинтой болчихсон биз дээ? Амралтын үеэр аз таараасай гэж байгаа юм. Энэ жил хуримаа хийгээд ирэх жил хүүхэдтэй болно. Юу гэдэг билээ? Олон хүүхэд, олон ачтай байх тусам урт насалж, аз жаргалтай байдаг.

97: Тийм ээ. Сайхан хэллээ. Сайхан хөгжилдөцгөөе.

Грант:  Эхлээд зургийг нь авчихъя. Нааш ир. Нааш ир. Нэг хоёр гурав...

Хан:Баяр болж байхад хурдан гэртээ харих гэж яарахгүй байгаа юм уу?

97: Яа яарч байна. Яарч байна.

Хан: Удахгүй зам бөглөрчихнө. Галт тэрэгнээсээ хоцорчихвол би л лав хүргэж өгөхгүй шүү.

97: Тэгвэл... Босс, бид нар явж болох уу?

Грант: Яв!

97: За.

Грант: Босс, явлаа шүү.

97:  Сайхан баярлаарай.

Хан: Та нар ч гэсэн удаад байлгүй эртхэн явцагаа. Баяр болж байхад хурдан гэртээ харь. Зургаанд ирнэ шүү. Ойлгосон уу?

Бүгд: Ойлголоо.

Хан: Жао эгч ээ, одоо болно оо. Хурдан юмаа бэлдээд гэртээ харьж баяраа тэмдэглэ.

Ү: Удахгүй дууслаа. Энүүхнийг дуусчихвал боллоо.

Хан: Жао эгч ээ, баярын бэлэг.

Ү: Баярлалаа, Хан. Сэтгэлийг чинь хүлээж авъя. Манай хүү Жоу Ийд дугтуй өгчихсөн болохоор болно оо. Тэгээд ч, би л чамд өгөх ёстой. Чи надаас залуу, бас эгч ээ гэж дууддаг.

Хан: Жао эгч ээ, сонс доо. Та хоёр нэг гэрийн хүмүүс ч гэсэн та хоёр хоёулаа өөр өөр ажил хийдэг болохоор хоёулаа авах ёстой. Хурдан ав.

Ү: Хэрэггүй ээ.

Хан: Ав л даа.

Ү: Хэрэггүй ээ, хэрэггүй.

Хан: Зүгээр л ав. Май. Ав аа ав. Ёсорхох хэрэггүй.

Ү: Энэ хүүхэд, өрөвч гэдэг нь. Баярлалаа. Баярлалаа.

Хан: Би хийчихье. Та хурдан яв.

Ү: Хөөе хөөе. Би өөрөө хийнэ ээ. Би улигт бодлын эмгэгтэй/OCD- Өү Си Ди/. Ажлаа хийж дуусгахгүй бол зүгээр байж чаддаггүй юм.

Хан: КК-ийн хүүхдүүдэд та байдаг нь том аз шүү.

Ү: Чи сайн хүн болохоор л тэр.

1: Жао эгч ээ, би явлаа.

Ү: За, баяртай.

1: Баяртай.

Ү: Баяртай.

1: Босс?

Эр: Босс?

Эр: Сайхан баярлаарай. Амжилт хүсье.

Эр: Эрүүл энхийг хүсье. Хүсэл чинь биелэг.

Хан: Ойлголоо. Хурдан яв...

Эр: Баяртай.

97: Жи Шуай, хурдлаач дээ. Машинаас хоцорлоо шдээ.

Грант:  Яаруулахаа боль л доо.

97: Босс, баярын мэнд хүргэе. Цагаан сарын дараа уулзъя.

Хан: Хэрэгт дуртай.

97: Босс, Амралтын үеэр тоорын цэцэг дэлгэрвэл боломжийг алдаж болохгүй шүү Бид нар эргэж ирээд үнэлгээ өгнө өө.

Грант: Юун үнэлгээ вэ? Насанд хүрсэн залуу эр чиний  үнэлгээгээр яах юм?

Хан: Та хоёр явмааргүй байгаа бол амралтыг чинь цуцаллаа шүү.

97: Үгүй ээ, үгүй үгүй. Бид нар явлаа.

Хан: Зогс.

97: Босс, бид нарын буруу. Би өмнөөс нь уучлалт гуйчихъя. Ганцхан удаа харж үз л дээ. Би гэртээ хариагүй бүтэн жил болж байна.

Хан: Энэ жил гэртээ харихгүй хүн байгаа юу?

97: Тэр... Демо...

Хан: Яагаад?

97: Аав ээж хоёр нь салчихсан. Очих газар байхгүй гэсэн. Таван сарын нэгний баяраар буцна гэж байсан. Тийм ээ?

Грант:  Тийм.

97: Босс, удаан ярьж чадахгүй нь. Машин явах гээд байна.

Грант: Татахаа боль. Босс, аз жаргал хүсье. Баярын дараа уулзъя. Татахаа боль л доо, хувцас муухай болчихлоо шд.

***************

Дай:  Бо... босс.

Хан: Дүрмээ мартаа юу?     

Дай:  Ү үгүй ээ.

Хан: Надад хэлээдэх.

Дай:  Бэлтгэлийн өрөөний компьютерийг кино үзэхэд ашиглаж болохгүй.

Хан: Сайн мэдэж байна.

Дай:  Амралт эхэлчихсэн биз дээ? Би таныг явчихсан гэж бодсон. 

Хан: Намайг явчихвал бэлтгэлийн өрөөнд кино үзэж болно гэсэн үг үү?

Дай:  Миний буруу. Би ганцаараа бэлтгэлээ хийе.

Хан: Босоод ир.

Дай:  Босс. Баяр болж байхад битгий шийтгэ л дээ.

Хан: Юмаа багла.

Дай:  Юу баглах вэ?

Хан: Хувцас, бас хэрэгтэй юмнуудаа ав. Надаар бэлдүүлнэ гэж бодох ч хэрэггүй. . Баяраар надтай хамт яв. Энд битгий юм оролдоод бай.

Дай:  Танай гэр рүү юу? Баяраар уу?

Хан: Хурдан юмаа бэлдэхгүй юм уу?

****************

Дай:  Ахлагч аа.

Хан: Демо.

Дай:  Аан?

Хан: Юмаа багажинд хийчих.

Дай:  За...

Ву: Тэрнийг гэр рүү аваад явах уу?

Хан: Энд үлдээвэл ганцаараа дэмий л ус, цахилгаан үрэхийн нэмэр. Гэр рүүгээ аваад явсан нь дээр. Тэгээд ч өвөө ирж байгаа. Чи юм ярихгүй, би байнга загнуулна. Өвөөг сатааруулах хүүхэд байвал чи бид хоёрт л ашигтай.

Дай:  Босс, би таныг Шанхайд гэртэй гэж мэдээгүй шд. Клуб л байдаг гэж бодсон.

Ву: Тэр гэр өнгөлөн далдлалт.

Дай: Өнгөлөн далдлалт аа?

Ву: Хүнтэй сууна гэж хэлээд байшин худалдаж аваагүй бол манай гэрийнхэн Шанхайд КК-ийн салбар нээхийг зөвшөөрөхгүй.

Дай: Тийм байсан юм уу. Босс, та мундаг юм аа. Босс, намайг авч явсанд баярлалаа.

Хан: Чамайг үнэгүй байлгана гэж бодож байна уу?  

Дай: Хөөх. Баяраар энд байна гэхээр сайхан байна шүү. Хөөх, энэ байдаг юм байна. Би жаахандаа энийг тоглох дуртай байсан.

Хан: Гурван давхрын өрөө минийх. Хоёр давхарт хоёр өрөө байгаа. Тэр Ву Байгийнх. Тэр хоосон өрөө нь чинийх.

Дай: За.

Хан: Өвөө нэг давхрын зочны өрөөнд байрлана.

Дай: За.

Хан: Хоол хийж чадах уу?

Дай: Жаахан л. Багаасаа ээждээ тусалдаг байсан.

Хан: Тэгвэл баярын үеэр зүгээр суух хэрэггүй юм байна. Хоол хийж, гэр цэвэрлээрэй.

Дай: Болно оо.

Хан: Хөгшин хүмүүсийг зугаацуулж мэдэх үү?

Дай: Яаж зугаацуулах юм?

Хан: Ву Байгаас илүү ярьж, надаас илүү хүмүүсийг баяртай байлгахад болно.

Дай: Амархан юм байна шд.

Хан: Сайн байна. Тэгвэл цэвэрлэгээгээ хий, би дээгээ гарлаа.

Дай: Босс. Хөргөгчинд хүнс байгаа юу?

Хан: Хоёр хоногийн нөөц болох уу?

Дай: Болно оо. Тэгвэл ахлагч та хоёр амарч бай. 6цагт оройн хоолоо иднэ.

Хан: Явъя.

Ву: Хэвээрээ байх шив. Аятайхан үг ч хэлж чадахгүй.

Хан: Юу гэсэн үг вэ?

Ву: Өөрөө хоол хийж чаддаг байж, яагаад Демогоор хийлгэж байгаа юм?

Хан: Гэртээ үнэгүй суулгаж болохгүй биз дээ?

Ву: Тэгвэл түрээс төл гэхгүй яасан юм? Тэрнийг өөрийгөө авч явах чадвартай болгож байгаа биз дээ?

Хан: Чи хэзээнээс ийм чалчаа болчихсон юм?

****************

Дай: Босс. Ахлагч  аа. Хурдан ирээрэй, хурдан. Ямар байна? Муугүй байгаа биз дээ?  

Хан: Сайн байна.

Дай: Хурдан суу, хурдан суу. Халуунаар нь. Та хоёрт тахианы мөч өгье. Ахлагч  аа, та ч гэсэн идээд үз. Босс. Босс. Ахлагч  аа, би буруу юм хийчихсэн үү?

Ву: Зүгээр ээ. Ид...

Дай: Би боссын дургүй юмыг хийчихсэн үү? Хоосон байлгаж болохгүй. Би хоол бэлдээд аваачаад өгчихье.

Ву: Загнуулахаас айхгүй бол тэг л дээ.

Дай: Босст хоол таалагдаагүй юм бол уу? Би хэдэн шинэ хоол хийчих үү? Та идэж бай. Би удахгүй.

Эм: Үнэхээр дур булаам. Энийг харсан уу?

Эр: Сиси, сүүлийн хоёр жил тэнгэр улам л цэлмэг болоод байгааг анзаарсан уу? Голын ус цэнгэг болж байна. Уулан дээрх ургамал ч гэсэн илүү ногоон болсон. Бидний амьсгалж байгаа агаар ч гэсэн цэвэр болсон. “Үзэгслэнт Хятад” зорилгодоо хүрэхэд ойрхон байна гэсэн үг.

Бичиг: Бээжин, галт тэрэгний буудал. Арван жилийн өмнө.

Соло: хан Шаняан. Энд байна, энд энд.

Хан: Ван Хао.

Соло: Бээжинд тавтай морил. Шөнөжин галт тэргээр яваад, их ядарсан байх. Удахгүй үүр цайх гэж байна.

Хан: Удаан хүлээсэн биз дээ?

Соло: Чамайг хичнээн ч удаан хүлээсэн яах вэ. Би танилцуулъя.

Ай: Сайн уу, Ай Чин. Ирээдүйн гол довтлогч.

Хан: Гол довтлогч оо? Довтлогч гэнэ ээ.

Ай: Хөөе. Анх удаа уулзаж байж. Царай чинь яачихсан юм? Муухай ааштай, царай муутай гэсэн Сологийн зөв байж.

Соло: Би  тэгж хэлээгүй шүү.

Ай: Чи тэгж хэлсэн шд.

Соло: Царай муутай ч гэсэн сайхан сэтгэлтэй хүн шүү.

Хан: Ван Хао. Энэ золигоос өөр хүн олдохгүй байна уу?

Соло: Дараа чадварыг нь шалгаад үзээрэй.

Хан: Чадварыг нь шалгах аа? Тэгж яах юм?

Ай: Ялагдчихаад битгий  уйлаад байгаарай.

Хан: Их зантай золиг байх нь ээ?

Ай: Дөнгөж уулзчихаад...

Соло: Болно оо, болно болно. Болно. Явж юм идэцгээе. Удахгүй нар мандана. Явъя аа, явъя явъя.

Ай: Хн...

Соло:  Ямар вэ? Бээжин том байгаа биз? Энэ бидний ертөнц.

Ай: Хурдалаач ээ... Энд байна. Ирчихлээ, ирчихлээ.

Эр: За. Одоо бууж болно оо.

Ай: Баярлалаа, ах аа.

Эр: Зүгээр ээ.  

Соло: Баярлалаа ах аа.

Эр: болгоомжтой буугаарай.

Соло: Хан Шаняан. Цянлуо гудамжны хоёр тоот. Энэ газрыг голох хэрэггүй шүү. Бид нар цэвэрлэчихсэн байгаа. Оръё. Наашаа ор ор.   

Хан: Би өөрөө.

Соло: Зүгээр ээ, надад өгчих.

Хан: Би өөрөө оруулчихна аа.

Ай: Та хоёр болиоч дээ.

Соло: Би эндхийг цэвэрлэчихсэн байгаа. Жижигхэн ч гэсэн дутуу юм байхгүй. Хар даа. Шао Ми. Оу Чиан.

Ай: Оу Чиан. Шао Ми. Шинэ хүн ирлээ.

Оу: Одоохон, тахиа барих гэж байна.

Соло: Барьчихсан уу?

Оу:  Барьчихлаа. Барьчихлаа. Хамгийн тарганыг нь барьчихлаа.

Соло: Та нарт танилцуулах хүн байна. Энэ миний яриад байсан хүн. Бидний шинэ нөхөр. Хан Шаняан. Танилцацгаа.

Оу: Год Кан. Би чиний тухай их сонссон.

Хан: Ган. Кан биш.

Оу: Аан, Ган, Ган, Ган.Намайг Оу Чиан гэдэг. Олл гэж дуудаж болно. Сичуаны тосгоноос ирсэн.

Хан: Аялганаас чинь мэдэгдэж байна.

Ай: Ус уу. Цүнхээ нааш нь өгчих.

Ми: Намайг Ми Шаофей гэдэг. Манайх дэлгүүр ажиллуулдаг. Шао Ми гэж дуудахад болно. Чиний тухай их сонссон.

Хан: Давхар жигнэсэн гахайн мах хийж чадах уу?

Ми: Тэрийг хийж мэдэхгүй ээ.

Соло: Би яаж хийдгийг мэднэ. Би идэхийг хүссэн болгоныг чинь хийж өгнө. Чиний ирсэнийг тэмдэглэх гээд тэр хоёрыг тахиа барь гэсэн юм. Би тахианы шөл хийнэ. Аяар ялсан хүнд гуя өгнө өө.

Ай: Тийм ээ.

Хан: Гэрийн эзэн шиг байх чинь.

Соло: Мэдээж шдээ, багийн ахлагч бүгдийг нь хийж чаддаг байх ёстой.  Ай Чин.

Ай: Аан?

Соло: Надад хормогч аваад ирээч?

Ай: За. Бариарай.

Хан: Эхлээд чадвараа үзье.

Ай: Эхлээд хоолоо хийе.

Хан: Шалтаг тоочихоо боль.

Ай: Шалтаг тоочих. Намайг шалтаг тоочиж байна гэнэ ээ.

Ми: Шалтаг  тоочсон.

Оу: Их зантай байх нь ээ.

Соло: Та хоёр зүгээр чадвараа үзэлгүй, бооцоо тавьбал ямар вэ?

Ай: Бооцоо, чи өөрөө мэд.

Хан: Би хэлбэл чамайг дээрэлхэн болох биз.

Ми: Ган Год, дураараа бурах хэрэггүй. Хожигдсоныхоо дараа уйлав даа.

Хан: Би ялагдах юм бол гэрийн ажлыг бүгдийг нь хийнэ.

Ай: Хугацаа нь?

Хан: Үүрд.

Ай: Та нар сонссон биз? Та нарын төлөө би өнөөдөр Ган Годыг нокаут болгохоос.

Оу: Нокаут.

Хан: Дайраад ир.

Ай: Урагшаа.  

Ми: Ай Чин, урагшаа.

Оу: Үзүүлээд өг. Үзүүлээд өг.

Ай: Урагшаа.

Оу: Тахиа иднэ дээ.

Ми: Манай бэлтгэлийн өрөөнд тавтай морил. Энд бяцхан яст мэлхий байгаа. Тэнд нэг тэнэмэл муур байгаа. Тэрнийг илсэн ч болно.

Хан: Нааш ир, нааш ир. Нааш ир. Чамайг босохгүй бол тоглож чадахгүй шд. Хөөх хумс нь хурц юм аа. Сайн байна...

Ай: Хөөе. Би бэлэн. Ямар дүрмээр тоглох вэ?

Хан: Арван зангилаа, зургааг нь алдвал ялагдана.

Ай: За.

Ми: За, амжилт хүсье. Муужгайг надаа өгчих.

Хан: Эхэлье.

Ми: Амжилт.Амжилт. Амжилт. Амжилт. Муужгай  дэмжиж байгаа шүү. Чи чадна аа.

Оу: Яарах хэрэггүй. Хүлээ, хүлээ. Тийм ээ.

Ми: Шинэ шилдэг довтлогчдоо баяр хүргэе.

Хан: Аз таарсан гэж бод.

Ай: Намайг сайн гэдгийг хүлээн зөвшөөрөх тийм хэцүү юм уу?

Ми: Ам нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч, сэтгэлдээ аль хэдийн зөвшөөрчихсөн байгаа.

Ай: За яах вэ.

Оу: Бид чамайг өршөөе. Холоос ирсэн болохоор ядарсан байгаа байх. Гэрийн ажлыг чамд  даатгалаа шүү.

Ай: Ямар хоол хийсэн бэ?

Соло: Өөрөө очоод хар. Хэн ялсан бэ?

Ай: Мэдээж би. Хөөе. Ган Год, хамгийн гол нь ялагдлаа хүлээх биш, шийтгэлээ хүлээх явдал.

Соло: Болно оо. Битгий хэтрүүлээд бай.

Ай: Өнөөдөр тахианы гуя минийх шүү.

Соло: Явъя аа, явъя.

Оу: Хурдан явъя, хоолоо идье.

Ми: Төвөг удсанд уучлаарай.

Соло: Сүүлчийн хоол Тахианы шөл.

Ай: Тийм ээ.

Соло: За. Тахианыхаа гуяыг өнөөдрийн аварга Ай Чинд өгье.

Ай: Баярлалаа, Соло багийн ахлагч аа.

Соло: Үлдсэн нэг гуяыг нь багийнхаа шинэ гишүүн Хан Шаняаныг тавтай морил гээд өгье.

Оу: Тавтай морил.

Соло: Өнөөдрөөс бид сайн хичээх юм бол бид хүссэн бүхнээ идэх болно. За. Бидний сайн сайхны төлөө. Төлөө.

Бүгд: Төлөө.

Ми: Алив. Аягаа өг...

Соло: Амттай байна. Ирээдүйд та нар сайн байх юм бол бүгд тахианы гуя идэх болно. Би амаар чинь гартал идүүлэмз.

Ми: За за за. Май, будаа ид.

Хагас жилийн дараа.

Соло: Сэрчихсэн үү? Сэрээд сэрээд. Нар мандчихсан байна.

Ай: Сэрээд...

Соло: Сэр л дээ... Нар мандчихсан байна.

Хан: Соло.

Соло: Аан?

Хан: Нуруу чинь өвдөж байна уу?

Соло: Өвдөж байна.

Хан:  Өнөөдөр би буйдан дээр унтъя.

Ми: ахлагч аа, өөрийгөө дандаа зовоох хэрэггүй ээ.

Соло:  Хан, чи өндөр болохоор буйдан чамд багадна. Надад итгэ. Буйдан дээр унтвал чиний нуруу минийхээс илүү өвдөнө. Шахцалдаж байна уу?

Хан: Чихэлдээгүй ээ. Та нар Оу Чианы арслангийн хурхиралтыг яаж тэвчдэг байна аа?

Соло: Жаахан тэсчих. Спонсоруудыг дахиад мөнгө өгөхөөр, би та нарт том ор авч өгнө өө. Шао Ми, Ханыг шахахаа боль.

Ми: Би шахаагүй шдээ, яаж шахсан юм?

Соло: Сэрэв үү, үгүй  юу уурлахаа боль.

Оу: Газар хөдөлж байна. Газар хөдөлж байна.

Ми: Ингээд байвал чамтай ямар ч охин чамтай унтахгүй байх шүү.

Соло: Хан, жаахан хов ярья. Чамд найз охин байгаа юу?

Хан:Амжилтанд хүрэхээсээ өмнө хайр ярих хэрэггүй.

Ай: Хан Шаняан, би чамд охин танилцуулж өгөх үү?

Хан: Сонирхол алга.

Ай: Хэн чамаас сонирхож байна гэж асуусан юм? Бид хоёр болзоонд явах болгондоо чамайг дагуулж явмааргүй байна, за юу? Ялангуяа өнөөдөр.

Хан: Та хоёр болзоондоо явж л байхгүй юу? Би явж үл хөдлөх хөрөнгө үзнэ.

Ай: Үл хөдлөх хөрөнгө өө?

Ми: Ямар үл хөдлөх хөрөнгө?

Соло: Үл хөдлөх хөрөнгө үзэж, байр худалдаж аваад клубээ байгуулна.

Ай: Клуб ээ?

Соло: Ирээдүйд бид маш том клуб байгуулна. Хэдэн арван, хэдэн зуун хүнтэй болно. Хоолоо идэж, бэлтгэлээ хийнэ. Си Ти Эф тоглохоос гадна манай улсын хүн бүрт энэ салбарыг танилцуулж, хүлээн зөвшөөрүүлэх болно. Ямар вэ?

Ай: Хоосон мөрөөдөхөө боль. Гэхдээ л, мөрөөдөл чинь хурдан биелэх болтугай.

Соло: За. Нүүрээ угаагаад, шүдээ угаачих. Явцагаая.

Бүгд: Тийм ээ. Урагшаа. Явъя явъя.

Оу: Шао Ми, дахиад л миний шаахайг өмсчихлөө. Шивэртэй хөл...

Ай: Наашаа, Шао Ми.

Соло: Миний муур хаана байна аа?

Оу: ахлагч аа, Си Ти Эф үнэхээр чиний хэлсэн шиг тийм гоё юм уу?

Соло: Надад итгэ, заавал оролцоно.

Ай: Тэгвэл та нар намайг Хятадын хамгийн шилдэг хакер ч болж чадна гэж бодож байна уу?

Соло: Асуудалгүй.

Ай: Нээрэн үү?  Заваан юм аа.

Соло: Хэтрүүлэхээ боль л доо.

Хан: Бяцхан савар. Хөөе, тайван тайван тайван тайван.

Соло: Шао Ми ус завааруулчихаар чинь бусад нь яах юм бэ?

Ай: Шао Ми.

Оу: Заваан юм аа.

Соло: Оу Чиан, аяар мухлаг руу яваад шар буурцагны сүү, шарсан талх аваад ирээрэй.

Хан: Би ланлон идмээр байна.

Оу Соло:  Юу?  

Хан: Том ланлон.

Соло: Тэрэнд том ланлон авчраад өг.

Ми: Тэгье ээ.

Ай: Шүдээ ийм хурдан угаачихаж байгаа  юм уу?

Соло:  Тийм.

Ай: Сайн угаасан юм уу?  

Соло: Их сайн угаасан.

Ай Ми: Хөөе мөнгөө авсан юм уу? 

Оу: Нүүрээ харуулчихна аа. Би царайлаг юм чинь.

Соло: Шао Ми, мөнгөө аваад араас нь яв.

Ми: За за. Мөнгө... мөнгө хаана байна? Мөнгө...

Ай: Тэр өдөр болгон зээлээр авдаг юм уу?

Соло: Тийм ээ.

Эр: Соло баг дахиад ялагдчихлаа. Харамсалтай л байна.

Эр2: Тийм ээ, би ч гэсэн тэгж бодож байна.

Эр: Тэдний тактикт асуудал байгаа бололтой. Ган энэ удаа их түрэмгий дайрсан. Багийн гишүүд нь тэрэнтэй мөр зэрэгцэж чадахгүй байлаа.

Эр2: Тийм ээ. Энэнээс болоод тэд Баффын багт сул талаа мэдэгдчихлээ. Ялангуяа хоёрдугаар сервер дээр. Ганы гаргасан дүн шинжилгээнд том алдаа байлаа.

Эр: Баффын довтлогч Ганы хажуугаар өнгөрөөд гурван зангилааг нь авчихсан. Тийм байхад тоглоомыг яаж үргэлжлүүлэх вэ дээ?

Сэтгүүлч нар: Сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Гаргасан алдааныхаа талаар юу гэж бодож байна? Танд хэлэх юм байна уу?

Ай: Явцагаая.

Сэтгүүлч нар: Танд хэлэх юм байна уу? Та сэтгэгдлээ хуваалцаач. Ган Годыг ялсны дараа сэтгэгдэл ямар байна?

Эр: Та бүхэнд баярлалаа.

Эр: Тонил, гэртээ харь.

Эр: Хөөе. Соло баг, яаж тоглоод байгаа юм? Би хаа байсан Гуандоноос та нарын тоглохыг харах гэж ирж байхад. Юу ч чадахгүй байж.

Ай: Явъя.

Эр: Соло баг аа? Өмхий гэж нэрлэвэл таарна. Юу ч чадахгүй байж тэмцээнд орж байдаг. Явж тариагаа тарь.

Оу: Тийм сайн юм бол өөрөө тоглооч

Эр: Би чаддаг байсан бол чамаар яадаг юм?

Соло: Манай багийнхантай тэгж ярих  хэрэггүй шүү. Тэмцээнд ялагдсан нь миний буруу. Унтаж  ч чадахгүй, идэх хоолгүй бол та нар ч гэсэн тоглож чадахгүй.

Эр: Ялангуяа энэ Хан Шаняан. Өөрийгөө бурхан/Ган Год/ гээд нэрлэчихжээ. Би ч чамаас дээр тоглоно. Ялагдсан юм бол хурдан явж үз.

Эр: Хурдан явцагаа.

Эр: Тасалбараа буцаая.

Эр: Тийм ээ, би ч гэсэн өнгөө авмаар байна.

Ми: Тэгж л байхгүй юу.

Эр: Яах гэж Ми Ти Эф тоглодог юм?

Ми: Яваач. Явж мөнгөө олж ав.

Хан: Шао Ми, явъя.

Ми. Авахгүй юу.

Эр: Яв...

Ми:Яв гэж байна.

Соло: Шао Ми, болно оо. Шао Ми...

Ай: Та нар дуугүй бай.

Соло:  Тэдэнтэй маргах хэрэггүй.

Ми: Мөнгөө буцаагаад ав.

Ай: Одоо болно оо.

Эр: Би хэлсэн шд. Энэ жил та нарт  өгөх мөнгө алга.

Соло: Лин захирал аа, бид гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Тэгээд ч энэ жил Соло баг заавал улсын аварга болох болно. Таны хөрөнгө оруулсан мөнгөний үр дүнг үзэж амжаагүй байна. Магадгүй та...

Эр2: Лин захирал аа, зочдод өгөх жимс бэлэн болсон.

Эр: Лиу нарийн бичиг, бүгдийг нь буцаагаад аваад яв. Бас тэдний байрлаж байгаа байрнуудыг буцааж ав.

Соло: Лин захирал аа, Кибер аюулгүй байдал хөгжиж байгаа салбар. Соло баг манай улсын хамгийн хүчирхэг баг. Таны хувьд ч гэсэн энэ том боломж. Дахиад бодоод үзээч дээ.

Эр: Зайл.

Эр2: Хурдан яв аа. Лин захирал завгүй байна. Та нар шиг компьютер тоглохоос өөр юм мэдэхгүй хүмүүст гаргах цаг алга. Яв яв яв.

Соло: Лин захирал аа, бид гэрээнд гарын  үсэг зурсан. Ингэвэл бид шүүхэд гомдол гаргана.

Эр: Өмгөөлөг авч шүүхэд өгнө өө? Та нарт  өмгөөлөгч авах мөнгө байгаа юм уу?

Хан: Яаж байгаа юм?

Соло: Хан. Хан. Тайвшир. Хан. Хан. Зүгээр ээ. Тайван тайван. Явъя. Та харамсана даа.

Хан: Хүнээс гуйхыг чинь харж тэсэхгүй нь. Тэр тусмаа мөнгө.

Соло: Чиний бодож байгаа шиг амархан юм биш ээ. Манай баг олон хүнтэй, хэдэн сар хооллох хэрэгтэй. Бодоод үз л дээ. Байрны түрээс, усны төлбөр, цахилгаан, хийн төлбөр, бүртгэлийн төлбөр, унааны зардал. Их олон зардал гарна. Тэд нараас гуйхгүй юм бол хэнээс гуйх юм?

Хан: Би нэг арга бодож олъё.

Соло:  Чи ямар арга бодож олох юм? Баатар болох хэрэггүй.

Хан: Аавын нас барахаасаа өмнө миний сургалтанд зориулж хадгалсан мөнгийг авч болно.

Соло: Хан, чиний сэтгэлийг ойлгож байна. Дараа манай баг амжилтанд хүрч мөнгөтэй болохоор, би заавал буцааж өгнө өө.  Шанхай явбал ямар вэ? Тэнд илүү олон хүнтэй бас олон баг байгаа. Шанхайд очоод шинээр эхэлье. Дахиад үзээд алдъя.

******************

Соло:  Шинэ гишүүдээ хүлээн авцагаая. Шао Юү, Ичиан хоёр нэгдсэн байна.

Бүгд: тавтай морил. Тавтай морил. Тавтай морил.

Эр: Баярлалаа.

Эр: Баярлалаа.

Оу: Хөөх. Муугүй шүү, ахлагч аа. Баян болчихсон юм уу? Шанхайд ийм том байшинд амьдраад л.

Соло: Насанд хүрсэн эрчүүдийг яаж умгар өрөөнд чихцэлдүүлэх вэ дээ. Тэгээд ч Ай чинь эмэгтэй хүн. Тэрнийг бодох хэрэгтэй.

Хан: Өнөөдөр хоолоо сайн идсэн үү?   

Соло: Хан. Би чамайг том нохойд дуртай гэж бодсон юм. Төвд банхар ч юм уу. Тэсэн чинь бодит байдал дээр байнга энгэрт чинь наалддаг, бяцхан савраараа зуурчихаад салдаггүй тийм төрлийн жижигхэн амьтдад дуртай байсан  байна шд.

Ай: Та нар мэдэхгүй байна. Хан харагдаж байгаагаасаа өөр хүн.

Оу: Би үнэхээр төсөөлж ч чадахгүй байна, Хан Шаняан. Ийм том залуу байж, мууранд ийм сайн байх гэж.

Ми: За за за. Хоол ирлээ. Миний хийсэн хоолыг идээд үз. Эртээд ээжээсээ сурсан юм

Эр: Сайхан үнэртэж байна.

Соло:  За, бүгдээрээ... Өнөөдөр бид хоёр дахь удаагаа хамтдаа шинэ жил тэмдэглэж байна. Энэ удаа Хан Шаняанд талархах хэрэгтэй. Тэрний өгөөмөр зан байгаагүй бол манай баг аль хэдийн тарах байсан. Өнөөдөр энд байхгүй байсан. Баярлалаа, Хан.

Бүгд: Баярлалаа, Хан.

Ми: Баярлалаа.

Хан:  Сүртэй юм биш ээ.

Ай: Сүртэй юм биш.

Соло: За, бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Шанхайд бүгдийг шинээр эхэлцэгээе.

Оу: Хаппи нью ийр.

Бүгд: Шинэ оны мэнд...

Соло:  Төлөө...

Back to episodes Go home