Метраж : 1 цаг 35 минут
Дүрүүдэд :
Дан - Данила эр, 25 настай
Вик - Виктор эр, 35 настай
Све - Света, эм, 26 настай
Круг - Круглый эр, 36 настай
Кэт - эм, 23 настай
Харилцааны зарчим :
Дан – Вик – Круг
Дан – Свет
Дан - Кэт
ххх
Эр - Жүжигчид бэлдээрэй. Байр байраа эзлээрэй... Зураг авалт эхэллээ.
Дан - Сонсооч, энэ ямар дуу юм бэ?
Эр - Зогс, зогсоорой. Хэн энэ тэнэгийг нааш нь оруулчихав аа? Тэнэг юмнууд. Тэрнийг хурдан эндээс гаргаад өгөөч. Би та нарт яасан гэж мөнгө төлж байгаа юм?
Эр 2 - Алив манайхан яваарай.
Эр - Хурдал...
Бичиг Сергей Бодров...
Эр 3 - Овог?
Дан - Бодров, Данила Сергеевич. 75 онд төрсөн, Вокзальная-22.
Эр 3 - Ажлын газар?
Дан - Цэргээс халагдсан.
Эр 3 - Хаана алба хаасан?
Дан - Цэрэгт.
Эр 3 - Манайд орох уу?
Дан - Үгүй.
Эр 3 - Тэдний хамгаалагчийн гарыг хугалах шахсан бас нүдийг нь тэс цохисон. Эрүүл байгаагүй бол чамайг суулгах байлаа. Яв. 7 хоногийн дараа ажилд орохгүй бол хяналтанд авна шүү.
Бичиг Виктор Сухоруков.
Дан - Би үнэхээр гарыг нь хугалчихсан юмуу?
Эр 4 - Үгүй ээ, мулталчихсан.
Дан - Харин нөгөө хашхичаад байсан хүн хэн юм бэ?
Эр 4 - Найруулагч.
Дан - Ямар дуу явж байсан бэ?
Эр 4 - “Далавч”, Наутилиусынх.
Бичиг Светлана Письмиченко.
Эр - Багров Сергей Платонович, 42 онд төрсөн. Давтан хэрэгтэй хулгайч, торны цаана шоронд байхдаа 82 онд алагдсан. Манай ангийн хүүхэд.
Бичиг Юрий Кузнецов.
Дан - Танайд Наутилиусын “Далавч” байгаа юу? Дискаар авъя.
Эм - Чамд юу хэрэгтэй юм? Эндээс яв, цагдаа дуудлаа шүү.
Бичиг Вячеслав Бутусов.
Эм - Зовоон хийж байхаар түлээ хагалаад өгөхгүй. Цэрэгт үлдсэн бол дээр ббайж, энд тэнэгтэж байж алуулах нь. Бас энийгээ асаачихна. Арчаагүй аав шигээ шоронд алуулах гээ юу. Найдаж болох ганцхан хүн байна, миний Витенька. Тэнд том хүн болсон бололтой. Ленинградад ш дээ, энэ байна.. Алив хар даа, бүгдээрээ жаахан, өхөөрдөм байж бурхан өршөөг. Алив хар даа.
Дан - Би харсан.
Эм - Дахиад хараач. Ленинград руу ах дээрээ очихгүй. Би удахгүй үхнэ харин ах чинь аавыг чинь орлож байсан. Чиний төрсөн ах, хамгийн дотны хүн чинь. Өөр хэн ч байхгүй. Витенька минь дээ.
Бичиг “Ах”.
Круг - Москвад байгаагүй хүн гоо сайхныг хараагүй. Чечен суллагдсан. Устгах хэрэгтэй, захыг бүхлээр нь атгачихлаа. Өмнө нь минийх байсан гэнээ, манай хүмүүсээс мөнгө аваад байна. Эхэндээ ярьж тохирохыг хичээсэн, манайхан дайтахыг хүсэхгүй байгаа. Гэвч тэр Парамонтой ойр байдаг, чечен одоо гай болж байна. Товчхондоо 15.
Вик - Чи намайг мэдэхгүй биш, би бодит үнэ хэлдэг. 15 гэдэг боломжийн мөнгө. Гэвч чеченийг устгахад би хар толгойгоороо хариуцна.
Круг - Хэд вэ?
Вик - 20 бас 10-ыг шууд авна.
Круг - 7 хоног бэлдэх үү?
Вик - 2 долоо хоног.
Круг - Татарин даварч байна. Урьдчилгаа их мөнгө авсан. Өдөр шөнөгүй зах дээр байгаарай, түүнд харагдаж болохгүй. Алхаж байхдаа унахгүйн тулд ачаагаа тохируулж яв.
ххх
Дан - Бүсгүй минь танайд Наутилиусын “Далавч” байхгүй биз?
Эм - Байхгүй ээ. Маш хурдан дуусчихдаг юм, гэхдээ та дахиж ирээрэй авч ирэх ёстой.
Дан - Өөр ямар нэг юм байна уу?
Эм - Байгаа. Энэ байна, Усан оргилуур дээрхи Гребенщиков. Харин энэ 10 жилийн тайлан тоглолт. Найзуудтайгаа дуулсан шилдэг дуунууд.
Дан - Ямар үнэтэй вэ?
Эм - Энэ 75,800 харин энэ 78.
ххх
Эр - За мануухайнуудаа наймаа хэр байна? Цаг зарж байна уу? Одоо өрөө төлөх үү? Чи төлнө мануухай минь, чи төлнө. Чи юу гэж бодоов, татвараа өг.
Нем - Би юу ч, би юу ч зарж амжаагүй...
Эр - Барааг чинь хураалаа.
Нем - Би юу ч зарж амжаагүй байна.
Эр - Би хурааж авлаа гэсэн шүү, мэдэв үү.
Нем - Хүү минь би дөнгөж, юу ч зарж амжаагүй байна.
Эр - Тэр ямар хамаа байна. Энийг чинь...
Нем - Хот уу, хот гэдэг аймшигтай газар. Хот том байх тусмаа илүү аймшигтай. Сороод авчихдаг, зөвхөн хүчтэй нэгэн амьдарч чадна. Нэг тиймэрхүү.
Бичиг Смоленскийн оршуулгын газар.
Дан - Чамайг хэн гэдэг вэ?
Нем - Гофман.
Дан - Еврей юмуу?
Нем - Немц.
Дан - Би еврейчүүдэд дуртай биш.
Нем - Харин немцүүдэд?
Дан - Немцүүдэд бол дажгүй ээ.
Нем - Ямар ялгаа байна?
Дан - Яагаад шалгаагаад байгаа юм? Чи намайг хаана аваад ирэв ээ?
Нем - Эх орон, энд манай өвөг дээдсийг оршуулсан. Суугаач, зиак. Май.
Дан - Байзаарай.
Нем - Яасан?
Дан - Би ахдаа бэлэгтэй явж байсан юм. Хүргэж чадахгүй нь бололтой.
Эр - Алив надад өгөөч.
ххх
Эр - Тэр дажгүй хүүхэн байна. Бүсгүй чамайг хэн гэдэг вэ?
Эр 2 - Тасалбараа шалгуулна уу?
Эр - Тасалбар байхгүй.
Эр 2 - Тасалбараа шалгуулна уу?
Эр - Тасалбар байхгүй.
Эр 2 - Та тасалбараа шалгуулна уу.
Эр - Чи орос биш юмуу, би оросоор хэлээд байна тасалбар байхгүй.
Эр 2 - Тэгвэл торгуулиа төлнө үү.
Эр - Хөөе юун торгууль вэ, би тахир дутуу хүн.
Эр 2 - Нэг бол торгуулиа төл үгүй бол тасалбараа шалгуул.
Эр - Хөөе суу, суучих зогсоод ойлголцохгүй. Суу, суу, суучих.
Эр 2 - Тасалбар аваагүй бол торгууль төлөх хэрэгтэй.
Эр - /харь хэлээр/ Хөөе чи ойлгодоггүй юмуу, /харь хэлээр/. За алив ээ, явж үз.
Дан - Торгуулиа төл.
Эр - Дүү минь битгий алаач, гуйя. Мөнгө ав, бүгдийг нь ав. Харин битгий алаарай дүү минь. Май.
Дан - Би чиний дүү биш, адгийн муу сармагчингууд. Торгууль хэд вэ?
Эр 2 - Долоо.
Дан - Бууцгаа.
ххх
Эр - Нора шөнийн клуб хаана байдаг вэ?
Эм - Тийм ээ, Нора шөнийн клубыг мэдэх үү? Энэ хавьд ойрхон байгаа юу? Та англиар ярьдаг уу, англиар? Нора...
Кэт - Хөөе найзуудаа Нора бишээ, Нора. Нора бол маш, маш их, ойлгосон уу үгүй, юу? Яаж очихыг заахын тулд гэхээр стрэйт де хэд...
Эм - Хэд...
Кэт - Стрэйт те хэдэнд ту зе.. райт...
Эр - Райт.
Эм - Ок, ок.
Эр - Тэнк ю.
Кэт - Бай, бай, бай.
Эм - Бай, бай.
Кэт - Баяртай. Хай, пөөх сайхан плэйер байна, сонсож болох уу?.. Хачин юм сонсох юмаа, аятайхан юм алга уу? Чи хэлгүй юмуу?
Дан - Үгүй ээ.
Кэт - Сайхан хөгжимтэй юмаа. Тэгснээ гуйлгачин шиг хувцаслачихсан. Хүчил байна уу? Бодис, бодис байна уу?
Дан - Байхгүй ээ.
Кэт - За яахав, намайг Кэт гэдэг. Хэзээч хамаагүй энд байж л байна, мөнгөтэй болбол ирээрэй, сайхан зугаацъя. За баяртай.
ххх
Вик - Ор ор. Өвдөг сөгд, гараа урдаа ав.
Дан - Би ахыгаа хайж байна, Багров Виктор энд амьдардаг байсан. Би дүү нь байна Ленинградад ирээд 2 хонож байна. Ээж хаягийг нь өгсөн юм Мойка-1, 8 тоот.
Вик - За сайн уу дүү минь. Лениград биш Петербург. Питер сайхан хот боловч хөдөө нутаг. Москва руу явах хэрэгтэй хамаг юм тэнд байна. Би энд жаахан ажилчихаад Москва руу явна. Ээж ямаршуухан байна?
Дан - Сайн байгаа. Май үүнийг танд өгүүлсэн юм.
Вик - Чи идэж уу. Би өнөөдөр жаахан ажилтай... Эхний ээлжинд энийг авч бай. Аятайхан хувцас ав, байр эсвэл өрөө хөлсөлчих. Одоо 100 хүрэхтэй үгүйтэй байгаа, дараа нь харж л байж болъе. Цэрэгт ямар байв?
Дан - Дажгүй ээ.
Вик - Ээж дайнд оролцсон гэж бичсэн.
Дан - Үгүй ээ, штабд ажиллаад таарсан. Бичээчээр.
Вик - Буудаж чадах уу?
Дан - Буудлагад авч явж л байсан.
ххх
Дан - Сайн байна уу, Наутилиусын “Далавч” байгаа юу? Байгааг нь авъя.
Вик - Тэр хуучин чечений алан хядагч байсан. Тэд ч гэсэн Москвагаас Питер руу ирсэн. Бүгдийг эзлэн авч байна дүү минь, би чамд ярьсан даа. Харин одоо захыг авчихсан оросуудыг боомилж байна. Миний ажлын нэг хэсэг тэнд байдаг юм, ойлгов уу? Тэгээд бидний сул байгааг мэдчихээд дарамтлаад байна. Тэндхийн хүмүүсийг бүгдийг нь худалдаад авчихсан. Худалдагдаагүй нэгнийг алчихсан. Одоо миний ээлж Даня. Хэрвээ төлөхгүй бол.. одоо нэг бол тэд, нэг бол би дээрээ тулчихсан. Ийм л байна даа дүү минь. Тэр өдөр захаар явах дуртай. Өөрийнхөө өмчийг хянадаг. Тэр хамгийн орлогтой газар, үргэлж хамгаалагчтай явдаг, 2-3 дайчид, бүгд багууд. Буутай, адгууснууд. Товчхондоо амаргүй ажил, чи анхааралтай байгаарай. Яаж зугтахаа бодоорой. Харин би чамд мөнгө өгнө. 2000 доллар. Дахиж манайд ирэх хэрэггүй, аюултай. Хэрэг гарвал утсаар яриарай. Май сумтай гар буу, дахиад 600 гэсэн үг. дараа нь тооцоо хийе.
Дан - Зүгээр ээ.
ххх
Бан - Байна уу, бид байна. Татарин ирээгүй.
Дан - Төмс ямар үнэтэй вэ?
Эм - 1500.
Дан - Наймаа дажгүй юу?
Нем - Яахав дээ. Нөгөө дээрэмчин найзуудтайгаа чамайг хайгаад байсан.
Дан - Немец аан гээч, надад төвд жижигхэн өрөө хэрэгтэй байна. Нам гүм газар. Танилуудаасаа асуугаарай.
Нем - За.
Дан - Май.
Нем - Баярлалаа. Ахыгаа олоо юу?
Дан - Олсон.
ххх
Эр - Хэн бэ?
Зин - Зинка байна хаалгаа онгойлго.
Эр - Бас юун Зинка вэ? Эндээс яв завхай эм.
Зин - Зөнөг чинь бүр солирчээ. Хаалгаа онгойлго, Зинка байна. Тэнэг амьтан чинь ухаанаа уучихжээ. Алив ээ.
Эр - Чи яах гээв?
Зин - Танайд байх хүн авч ирлээ. Гаргаад ир.
Эр - Юу хийгээд яваад байдаг юм.
Зин - За хөгшин минь үхэж байна уу?
ххх
Эр - Хөөе найзаа тарвас аваач.
Дан - Амттай юу?
Эр - Ийм гоё тарвас. Ёстой янзтай шүү, би өөрөө 7 ширхэгийг идсэн, өөрөө шүү.
Дан - Авъя, хэд вэ?
Эр - Ердөө л 6000 мянга. Баярлалаа, сайхан зооглоорой.
Эм - Энд юу болоод байна аа?
Эр 2 - Хөөе зогс, зогс. Тэр байна.
Све - Чамд туслах уу?
Дан - За чи яв яв, би чамайг олноо.
ххх
Эр 3 - Чи масаж хийлгэсэн биз дээ?
Эр - Тэр татарин биш байсан. Залуухан эр, бүгдийг маш нарийн хийсэн. Мэргэжлийн хүн. Чечен үхсэн, харин тэр зугтчихсан. Шар трамвайнд суугаад зугтчихсан. Би тэр өөдгүй амьтныг буудсан, харин тэр Шишаг алчихсан.
Круг - Шишаг гэнээ, хүн алчихсан уу? Татарин биш юм бол чи яах гэж буудсан юм?
Эр - Гэхдээ мөнгө Татаринд төлнө ш дээ. Мулгуу амьтан чинь.. Тэр залуу Шишаг алсан нь сайн хэрэг. Биднийг гэж бодохгүй. Татарин чамайг даа, үхэх гэж байж мөнгөний тухай бодоод.
ххх
Нем - Чи эмнэлэгт очих хэрэгтэй.
Дан - Эмнэлэгт очиж болохгүй ээ, Немц ээ. Зүгээр ээ Немц ээ, даваад гарчихна.
Нем - Зина, Зина...
Эр - Чамтай 43 онд Курскийн дэргэд таарсан ч болоосой.
Нем - Зина...
Зин - Холд, за яасан?
Нем - Нааш ир. Дахиад сайн архи аваад ир бас аптекаас бинт, бас нөгөө стрептоцит аваарай. Антибиотик байвал...
Зин - За за.
Нем - Харж байгаад... Бас өвөөд юм ааваарай. Тэгэхгүй бол үглээд байна.
Зин - За.
Дан - Немц чи ухаантай хүн, надад бид яах гэж амьдардагийг хэлээч.
Нем - Хүн болгон л өөрөө шийднэ. Оросд хүнд сайн зүйл немцэд үхэл гэж. Би үүнийг үгүйсгэх гэсэн юм.
Дан - Чамд найз хүүхэн байгаа юу? Зинка яасан? Түүнээс болж нүд рүүгээ гөвүүлсэн үү?.. Яахав дээ, Немц чи сайн эр хүн юм.
Зин - Доод талын лангууг хаачихаж.
ххх
Круг - Яагаад зогсчихов, явцгаая. Нүрээ яачихав?
Зин - Нөхөр л.
Круг - Чамд туслах уу?
Зин - Өөрөө болгочихно.
Круг - Саяхан хамт явсан залуу яасан?
Зин - Үсэрчихсэн. Средний ба 18-ын булан дээр.
Круг - Удаан явжээ.
Зин - Удаан.
Круг - Яагаад цагдаа дуудаагүй юм?
Зин - Мэргэн бууддаг юм билээ.
Круг - Тэр ч тийм шүү. За тэгвэл ийм байна, худлаа ярьсан бол шийтгэнэ шүү. Эд баялагтай хүн жаргалтай биш, эхнэр нь үнэнч хүн жаргадаг юм.
ххх
Дан - Сайн байна уу.
Эм - Өө та хаана байв аа, Наутилиусын шинэ диск гарсан, Би халиманд дуртай гэдэг. Хүн авчихсан гэхдээ ийм цомог байна.
Дан - Би авъя.
Круг - Татарин уу, би байна. Уулзах хэрэгтэй байна, ажил гарсан.
Све - Чи юу хийгээд байна аа?
Эр - Өөрийгөө л хичээ.
Эм - Хамаг ажил баллаад.
Эр - Өөрийнхөө хийсэн юмыг эхлээд хараач.
Эм - Хаана тавсьан юм?
Эр - Би яаж мэдэх юм? Тонил цаашаа.
Све - Чи хаачих нь вэ, тэнэг амьтан.
Эр - Наадхаа хаячих.
Дан - Чамайг хэн цохичихов оо?
Све - Нөхөр, архи уухаараа. Тэд чамайг хайгаад байсан. Би чамайг Средний дээр үсэрчихсэн гэсэн. Үарх чинь эдгэрсэн үү?
Дан - Зүгээр ээ.
Све - Юм идмээр байна. Манайд очих уу?
Дан - Нөхөр чинь яах уу?
Све - Тэр яавал гэж. Чамайг хэн гэдэг вэ?
Дан - Данила.
Све - Намайг Света гэдэг.
ххх
Дан - Энэ тоглуулах, харин энэ зогсоох. Урагшаа хойшоо гүйлгэнэ. Энэ бол дуу чангалах. Ойлгосон уу? Ойлгосон уу? Надад утсаа аваад өгөөч.
Све - Юу?
Дан - Утас.
Све - Хөршүүд авчихна.
Дан - Надад өгчих, дуудлага хийе. Би дуудлага хийе.. Нөхөр чинь үү? Алив хэлээч.
Све - Хүсэхгүй байна.
Вик - Байна уу.
Дан - Сайн уу ах аа. Надад мөнгө өгөөч, тэгэх үү?
Вик - Даня би чамайг зөндөө хайлаа, чи хаана байна? Байна уу, дүү минь муу сонсогдоод байна. Над руу дахиад залгачих, 301-05-36, за тэгээрэй... Даня, дүү минь чи үзүүлж өгөх юмаа. Чи хаашаа алга болчихов оо? Чи сайн биз дээ, хурдан над дээр хүрээд ир. Машин аваад ирээрэй.
Дан - Үгүй ээ, би өнөөдөр концерт үзнэ, Наутилиус дуулж байгаа. Харин маргааш очье.
Све - За за битгий уурла. Тэгж байгаад ярьж өгье.
Дан - За явцгаая, хоцрох нь байна.
ххх
Кэт - Хай.
Дан - Сайн уу.
Кэт - Ийм юм уудаг болоо юу?
Дан - Аанхаан. Чамд ийм хөгжим таалагддаггүй биз дээ?
Кэт - Үдэшлэг, чи шинэ хувцас авчихажээ. Мөнгөтэй болоо юу?
Дан - Маргааш үхэх ч юм билүү.
Кэт - Би хаана гоё ганжубас байгааг мэднэ. Сайхан зугаацъя, май залгаарай. Танай ээж үү?
Дан - Үгүй ээ.
Кэт - За за баяртай.
Све - Юун хүүхэн бэ?
Дан - Миний танил.
ххх
Вик - Чи сайн үйлс хийлээ, надад тус болсон. Хүмүүс ч баяртай байна, одоо зөвхөн оросууд наймаа хийнэ.
Дан - Харин немцүүд яах уу?
Вик - Немцүүд юу гэж?
Дан - Немцүүд худалдаа хийх үү?
Вик - Юун немцүүд?
Дан - Нөгөө немцүүд.
Вик - Немцүүдээр яах юм? Дүү минь чамд тавих санал байна. Компани байгуулъя, ах дүү Багровынхан. Таалагдаж байна уу? Таалагдаж байна уу надад хэлээч.
Дан - Юу хийх юм?
Вик - Бизнес. Бүгдийг хийнэ. Гол нь нэг асуудал байна. Өрсөлдөгч, Круглый гэдэг. Тийм хочтой юм.
ххх
Дан - Тийм ээ, сюрприз. Сюприз ээ. Айн? Би очих уу?
Све - Чиний дискнүүдийг бас сонсож болох уу?
Дан - Болно, тоглуулах нь аль нь вэ?
Све - Ногоон нь. Энэ юу вэ?
Дан - Наутилиусын концерт.
Све - Аан.
Дан - Ой нь болсон юм. Их ховор, би олж чадсан. Шевчук, Кинчев, Настя гээд бүгдээрээ байгаа.
Све - За? Үгүй ээ, би өнөөдөр чадахгүй. Би амарч байна, тийм ээ. Би үгүгй гэсэн шүү. Алив чамтай чалчиж байх зав алга, баяртай.
Дан - Нөхөр чинь үү?
Све - Үгүй ээ, ээлжинд гараад өгөөч гэж гуйж байна.
Дан - Өөдгүй юмнууд муухай бичлэг өгчихөж.
Све - Чи хаана алба хаасан юм?
Дан - Арын албанд.
ххх
Эр - Чи хэн бэ?
Дан - Данила байна харин чи хэн бэ?
Эр - Би юу, Павел Евграфович. Харин Светка хаана байна?
Дан - Светка юу, Светка байхгүй байгаа. Харин чи Павел Евграфович намайг анхааралтай сонс. Чи одоо надад түлхүүрээ өгөөд энэ байрны хаягийг бас утасны дугаарыг үүрд март. Ойлгов уу?
Эр - Чи муу... Яагаад төмсөг рүү цохиод байна аа?
Дан - Түлхүүр. Дахиад энд ирвэл ална шүү.
Эр - Хэн нь хэнийгээ алахыг харж л байя.
Дан - Кэт үү, сайн уу Данила байна. Тоглуулагчтай, санаж байна уу? Концерт үзэж байхад утсаа өгсөн. Мөнгөтэй болбол хөгжилдье гэсэн. Тийм ээ, байгаа.
Кэт - Чи байсан юмуу. Би юун данила, юун тоглулагч гэж бодлоо. Мөнгө өгчих.
Дан - Май.
Кэт - За сайхан зугаацах уу.
ххх
Эр - /францаар/
Дан - Юу гэж дуулж байна?
Кэт - Гоё дуулж байна ямар хамаатай юм бэ.
Дан - Надад таалагдахгүй байна.
Кэт - Тэр Наутилиус сонсож таашаал авдаг.
Эр - /францаар/
Дан - Чиний америк дуу чинь муухай.
Эр - /францаар/
Дан - Яагаад маргаад байна аа, муухай гээд байхад маргаад байх юм... Муухай. Удахгүй танай америк сүйрнэ. Бид бүгдийг нь ялна. Ойлгов уу?
Кэт - Чи түүгээр яах гээд байгаа юм, франц хүн. Явцгаая.
Дан - Ямар ялгаа байна?
Кэт - Чамд хамгаалалт байгаа юу?
Дан - Яах юм?
Кэт - Юу яах гэж, би чиний мөнгийг өгч чадахгүй. Жаннаад байх ёстой... Яаж байна аа?
Дан - Согтохгүй гээд...
Кэт - За алив явцгаая.
ххх
Дан - Байна уу.
Вик - Даня, дүү минь туслаарай, би өвдчихлөө, яаралтай ирж учрыг нь олох хэрэгтэй байна. Миний өмнөөс, Васильвскийн тэнд шууд Прибалтийск зочид буудлын ард. 5 цагаас, вольво зогсож байна, 2 залуу байгаа. Тэд бүгдийг нь хэлээд өгнө. Тэд ухаан муутай учраас чи өөрөө хараад учрыг нь олчих.
Дан - Ах аа, би амжихгүй ээ. Толгой өвдөөд үхлээ.
Вик - Дүү минь тус болохгүй бол би дуусна. Тус болооч, ээн бидний хамтын ажлын нэг хэсэг. Би утсаар ярьж чадахгүй ээ, Даня чи ойлгож байгаа биз дээ? байгаа бүхнээ аваад яв, бүү санаа зов. Тус болооч дүү минь.
Дан - За.
ххх
Дан - Сайн уу, дээрэмчид ээ.
Эр - Дөнгөж өчигдөр тэр новшийг оллоо. Айхтар нөхөр байж. Бараг хагас жил нуугдсан. Одоо эргэж ирээд найзындаа амьдарч байгаа. Орцны үүдэнд хүлээе гэж бодож байна.
Дан - Гурвуулаа юу? Аан гээч, толгойны эм байхгүй биз?
Эр - Байхгүй ээ. Тэнд шууд байрнаас гарах арын хаалгатай, би шалгасан. Бас чердак руу гарах гарцтай. Тэнд ч болно.
Дан - Заавал гурвуулаа явах хэрэгтэй юмуу?
Эр - Утюг бид хоёр хамтдаа явна.
Дан - Буу байгаа юмуу?
Эр - Чи юу гэж бодоов, их мөнгө авсан.
ххх
Дан - Хонх дар.
Эр 2 - Макар чи юу?
Эр - Чимээгүй байгаарай новш оо. Доошоо, доошоо суу. Тэр хаана байна?
Эр 2 - Хэн?
Эр - Ойлгосонгүй юу, новш оо?
Эр 2 - Битгий буудаарай. Метро, метро руу архи авахаар явсан. Одоо ирнэ. Битгий буудаарай, хэрэггүй.
Эр 3 - Хэн ч алга.
Эр - Новш оо, худлаа ярьсан байвал уу. Утюг тэрнийг хүлчих.
Дан - Битгий цонхон дээр зогсоод бай. Хөгжим байгаа юу? Хөгжим байгаа юу?
Эр - Доошоо хэвт.
Эр 4 - Залуус аа, би хаалга андуурсан бололтой. Би дээд давхар руу гарах ёстой байхаа.
Эр - Тэр биш байна. Энэ хэн бэ?
Дан - Чамайг хэн гэдэг вэ?
Эр 4 - Степан.
Дан - Степан чи айх хэрэггүй, бид чамайг яах ч үгүй. Харин чи чимээгүй, томоотой сууж байгаарай, ойлгов уу?
Эр 4 - Ойлголоо.
Дан - Чи юу хийдэг вэ?
Эр 4 - Найруулагч. Радио 1-ийнх.
Дан - Аан найруулагч гэнээ. Би нэг найруулагчийг харсан. Тэр клип авч байсан...
Эр - Тэд бүгдээрээ гаж донтнууд.
Дан - Чамайг энд яах ч үгүй, би амлая. Чи чимээгүй суугаарай, бид нэг нөхрийг хүлээж байгаад ярилцаад чамайг шууд явуулна.
Эр - Юм буруугаар эргэвэл би чиний нүд рүү чинь буудна.
Дан - Чамд толгойны эм байхгүй биз? Байхгүй гэнээ, харамсалтай байна.
Эр - Тархийг чинь зад буудна шүү, новш оо.
Эм - Байна уу, наад хөгжмөө хурдан багасга гэж хэлж байна шүү. Би энд чих дүлийрэх гэж байна.
Дан - Төрсөн өдөр гэж хэл. Төрсөн өдөр...
Эр - Миний төрсөн өдөр болж байна.
Дан - Метроноос хэдэн минут явах вэ?
Эр 4 - 15 минут.
Эр - 5 минутын дараа тэр ирэхгүй бол чи үхдэл болно. Чимээгүй.
Бут - Сайн байна уу.
Дан - Сайн уу.
Бут - Энд тэмдэглэж байна уу?
Дан - Үгүй.
Эр - Слава яачихав аа, би дээд давхарт зүүн гар талд гэсэн ш дээ.
Бут - За, уучлаарай.
Дан - Би удахгүй ээ.
Эр - Өөдгүй амьтан, чимээгүй.
Бут - Сайхан хооллоорой. Сайн уу, найзуудаа.
Эр 5 - Сайн уу. Хөл доорхоо сайн хараарай, уначихав аа.
Эр 6 - Сайн уу.
Бут - Сайн уу.
Эр 5 - Слава чи бидэнтэй хамт уухгүй юмуу?
Эр 6 - Чи яах гээв?
Дан - Танайд толгойны эм байхгүй биз? Толгой хагарах нь.
Эр 6 - Архи уучихвал дээр дээ.
Дан - Үгүй ээ, би эм уух гээд.
Эр 7 - Тийм шүү найзуудаа.
Эр 6 - За тэгвэл явцгаая... Алив оръе... Май эм ав.
Дан - Би энд жаахан сууж болох уу?
Эр 6 - Суу, суу.
Эр 7 - Тэгээд нөгөөх чинь асууж байна...
Эр 8 - Хаачих нь вэ?
Эр - Зугтах гэж байв уу? Биднийг энд золтой алчихсангүй.
Дан - Зугтмаар байсан бол зугтах байлаа.
Эр - За арын хаалгаар гарцгаая. Утюг тэрний учрыг ол.
Дан - Байзаарай, би өөрөө. Өгч бай. Кольт уу?
Эр 2 - Битгий, хэрэггүй.
Дан - Тайвшир, тайвшир. Хоёулаа тохирсон ш дээ, одоо болсон. Бүх зүйл дуусан, тайвшир, гүйцээ. Тавьчих, за алив ээ, алив, алив. Одоо тайвшир, тайвшир, тайвшир. Зүгээр. За тэр харав уу? Би найруулагч нарт тийм ч дуртай биш. Чи дажгүй залуу байна. Аан гээч, чи Бутусовыг мэдэх үү? Тийм үү? Надад тэдний хөгжим маш таалагддаг. Тэднийх Би хятадад байсан гэдэг шинэ цомог гаргаа юу? Тийм үү, чамд байгаа юу?
Эр 2 - Тийм ээ.
Дан - Надад тус болоод бичлэг хийгээд өгөөч? Болох уу? Намайг Данила гэдэг... Надад туслаарай, за юу?
ххх
Эр 2 - За би явлаа.
Дан - Явж юм ууцгаая.
Зин - Суу Хари. Май.
Дан - Зина, энэ миний найз Стёпа.
Эр 2 - За би явъя.
Дан - За тэг.
Эр - Бидэн дээр ирээрэй.
Дан - Таагүй зүйл болсонд уучлаарай... Юугаа гөлрөөв, би сайн хүмүүсийг аварсан. Тэр арчаагүй амьтныг ч гэсэн.
Нем - Бурхан чамайг шүүнэ.
Дан - Немец, тэд хашааны дэргэд бунханд байгаа. Хүний ёсоор оршуулчихаарай.
ххх
Круг - Сайн байна уу.
Све - Сайн уу.
Круг - Нөхөр чинь байгаа юу?
Све - Томилолтоор явсан.
Круг - Нөхөр томлолтоор эхнэр эхнэр хаалгаа нээлээ. Бид орье, хүний ёсноос гажууд юм. Би чамд нөхрөө хуурч болохгүй гэж хэлсэн байхаа? Тэгж болохгүй гэсэн.
Све - За за ойлголоо, би түүний хаана амьдарч, юу хийж байгааг үнэхээр мэдэхгүй.
Эр - Хүн алга.
Све - Тэр энд хоёр хоносон, өөрөө олоод ирсэн. Би түүнийг аль хэдийн хөөчихсөн. Би худлаа яриагүй.
Круг - Таашаал авах дуртай бол таашаал өгч сур.
Све - Намайг тавь новш оо.
Эр - Битгий тийчигнээд бай. Талагдаж байна уу?
Свет - Адгийн амьтан. Намайг зүгээр орхи. Өөдгүй амьтан. Намайг тавь.
Эр - Яадаг өлөгчин бэ, алчихна шүү.. Чимээгүй хэвт. Хөлийг нь барьж бай.
ххх
Дан - Новшийг ална даа.
Све - Танайхан ирсэн, чамайг асуусан. Би үнэхээр чиний хэн болох, хаана амьдардгийг мэдэхгүй. Итгээгүй шүү.. Гол толгойлогч нь тийм дугуй царайтай. Зүйр үгээр яриад байсан. Дуулах уу?
Дан - Би солгой хоолойтой.
Круг - За, ойлголоо. Штабд алба хаасан гэнээ? Бичээчээр үү? Эхлээд Шишаг, дараа нь хоёр хүн алга болсон. Одоо Сохор номинг алчихлаа. Зүгээр л гэж үү? Урт насалбал юм бол үзэх юм ихтэй.
Вик - За, Даня чи юу? Ямар нэг юм болоо юу?
Дан - Болсон ах аа. Та ганцаараа байна уу? За, би удахгүй очоод ярьж өгье.
Вик - Ирнэ гэнээ.
ххх
Эр - Яах гээв?
Дан - Өвөө буугаа зарчих.
Эр - Сая.
Дан - Аваад ир.
Эр - Мөнгө урьдчилж өгөөрэй. Доллар уу?
Дан - Энд сая 200 байгаа. Бүх сумаа аваад ир.
Эр - Нугасны 5-ын сумнууд.
ххх
Дан - Чимээгүй байвал явуулна.
Круг - За, ойлголоо.
Дан - Зэвсэгээ хаяд гараа толгойныхоо ард ав. Бүгдээрээ шалан дээр хэвтэцгээ... Витя босоорой.
Вит - Битгий буудаарай дүү минь. Гуйж байна, битгий буудаарай.
Дан - Юу гэсэн үг вэ ах аа. Алив босоорой, айх хэрэггүй.
Вит - Намайг уучлаарай дүү минь. Битгй буудаарай. Гуйж байна. Намайг бтгий алаач...
Дан - Ах аа...
Вит - Битгий буудаач.
Дан - Та миний ах ш дээ. Та миний аав шиг байсан. Би таныг аав аа гэдэг байсан. Айх хэрэггүй, би загасчилж байгаад хөлөө гэмтээчихсэн, та намайг 10 км үүрч явсан. Би өөрөө айчихсан байсан, санаж байна уу? Харин та намайг шоолоод. Санаж байгаа биз дээ?
Эр - Чи амласан ш дээ.
Дан - Би хэлсэн амандаа хүрдэг. Харин чи өөрийнхөндөө ахад гар хүрвэл ална гэж дамжуулаарай. Яв.
Эр - Тэр чамайг барьж өгсөн.
Дан - Мэдэж байна.
Вит - Уучлаарай дүү минь.
Дан - Зүгээр ээ. Мөнгө хаана байна?
Вит - Тэр-тэрний чемоданд. Бүгдийг нь авчихсан муу новш.
Дан - Харин та ээж дээр оч, гэртээ харь. Нас өндөр болсон, туслах хэрэгтэй. энэ мөнгөнөөс өгөөрэй. Ажилд ор, цагдаагийн газарт. Тэнд нөгөө Коля ах дарга хийж байгаа. Аавын ангийн хүүхэд, санаж байна уу? Тэнд ажилтан хэрэгтэй. Галт тэргээр битгий яваарай. Хотоос замын машинд сууж гараарай... За ах минь, баяртай. Бурхан таалвал уулзалдана биз.
Эр - За муу өлөгчин, мартчихсан уу?
Све - Паша...
Эр - Чамд юу гэж байсныг мартчихсан уу?
Све - Паша, Паша...
Эр - Мартчихсан уу?
Све - Паша...
Эр - Март...
Све - Паша...
Эр - Би чамд юу гэлээ?
Све - Паша битгий.
Эр - Би чиний тэр новшид баас идүүлнэ. Тэр хаана байна? Тэр илжиг хаана байна?
Дан - Би энд байна.
Эр - Хүрээд ирэв үү залуу. За дүү минь хүүхнийг яаж хуваах уу?
Дан - Би чиний дүү биш.
Све - Паша. Гараа авч бай. Одоохон, одоохон. Одоохон Паша, одоохон. Тэсээрэй, тэсээрэй, болгоомжтой. Одоохон Паша. Одоохон, одоохон...
Дан - Света...
Све - Алив буудаач, бүгдийг нь алаач, алив. Чи мундаг залуу биз дээ? Чи хүн алахаас сийхгүй биз дээ? Бичээч ч бол доо.
Дан - Света...
Све - Яв, алчуур аваад өг.
Дан - Света, би чамайг авахаар ирлээ.
Све - Одоохон Паша, одоохон.
Дан - Надад мөнгө байгаа. Явцгаая.
Све - Паша тэсээрэй, одоохон. Одоохон Паша.
Дан - Света...
Све - Би яв гэсэн шүү. Дахиж наашаа ирэх хэрэггүй. Би чамд хайргүй. Одоохон Паша, одоохон. Бүх зүйл сайхан болно. За Пашенька одоо зүгээр ээ, болчихлоо.
Дан - Би чамд диск авч ирсэн.
Эр - Нөгөө мөнгө байгаа бол өгөөч. Эмчилгээнд, таагүй юм болчихлоо.
ххх
Дан - Чи хот хүчтэй гээд байсан. Бүгдээрээ сул дорой юм.
Нем - Хот бол муу хүч. Хүчтэй хүмүүс ирээд сул дорой болдог. Хот хүчийг нь сордог. Чи ч гэсэн баларлаа.
Дан - Май энийг ав. Яасан бэ, аваач. Их мөнгө, сайхан амьдар.
Нем - Орос хүнд сайн зүйл немцэд үхэл.
Дан - За Немцээ, баяртай. Чамд баярлалаа... Залуус аа, Кэтийг хараагүй биз?
Эр - МакДональдад хар даа.
Эр 2 - Тийм ээ.
Кэт - Чи мөнгөндөө болсон бол, үгүй шүү, би аваагүй.
Дан - Одоо яах гэж байна?
Кэт - Мэдэхгүй ээ, Пирамид руу эсвэл Огторгуй руу явах байх. Гэхдээ тэнд үнэтэй. Пенкин дуулна, одоо эрт байна болох биз. Буратино 5000 гаргачих хүчил авцгаая. Харин орой би дайлъя.
Дан - Би явж байгаа.
Кэт - Чи яах гээв?
Дан - Салах ёс хийх гээд.
Кэт - За баяртай.
Дан - Май, Пенкиныг үзээрэй.
Кэт - Энэ юу вэ? Надад өгч байгаа юмуу?
Дан - За баяртай.
Кэт - Чамд хэрэгтэй зүйл байгаа юу? Тэгвэл би явлаа.
Дан - Халагдаад зугаалж явна.
Эр - Хаана алба хаасан юм?
Дан - Штабд бичээчээр ажилласан. Янзтай.
Эр - Чи юу хиймээр байна?
Дан - Би юу, мэдэхгүй ээ, жолооч болъе.
Эр - Аан.
Дан - Би хөгжим сонсож болох уу, сонсоогүй удчихаж.
Эр - Тэгээ... Их цас оржээ.
Дан - Тийм ээ.
Эр - Чи хаашаа явж байна?
Дан - Москва руу.
Төгсөв.
Back to episodes Go home