Peaky Blinders making movie S3 zassan

Peaky blinders  making movie s3

Үргэлжлэх хугацаа:  18мин.

Орчуулсан Жамбалын Тамир

Гол дүрүү:

Най: эр, найруулагч Стивен Найт

 

Най: Бага байхад аав ээж хоёрын маань  ярьж өгсөн түүх миний сонирхлыг ихээр татдаг байсан. Тэд хоёулаа Смолл Хийтэл өссөн хүмүүс. Хоёулаа тэр үеийн олон хүний адилаар хууль бус букмейкерүүдтэй холбоотой байсан. Ээж маань 9 настайдаа мөрий авдаг байсан. Аавын маань авга, нагац ах нар Иртэй саравчит малгайтнууд байсан. Хууль бус дээрэмчид байсан. Ээж аав хоёр маань тэдний ямар харагддаг байсныг, юу өмсдөг байсныг бас хүмүүс тэднийг юу гэж боддог, бидний амьдрал бусдаас өөр байсныг ярьж өгдөг байсан. Тэгээд надад энэ бол хүмүүст ярих ёстой түүх гэж боддог байсан. Тэгээд  ч надад боломж гарсан. Ээж, аав маань эдгээр түүхийг болж байхад хүүхэд байсан. Намайг бага байхад эдгээр түүхийг ярьж өгч байсан юм. Би энэ түүхийг хүүхдийн нүдээр ярьж өгөхийг хүссэн..

-                    Би үргэлж гол дүр болох Томмигийн дүрээр эхэлдэг. Би тэрнийг айлын хоёр дахь хүүхэд нь байгаасай гэж хүсдэг байсан. Яагаад гэвэл гэр бүлийн удридагч байх нь айлын хоёр дахь хүүхдийн хувьд нийтлэг зүйл биш. Яагаад удирдагч болсныг нь батлах хэрэгтэй байсан.  

-                     Полли авга бол бодит хүн байсан. Манай аавын авга эгч нь. Үнэхээр айхтар хүн байсан. Ах дүүсийн хувьд бол тэр үед айлууд ам бүл олуулаа байдаг байсан. Би ч өөрөө олон ах дүү нартай өнөр гэр бүлд өссөн. Хүмүүсийн хоорондоо хэрхэн харилцаж байгаа нь надад сонирхолтой санагддаг. Тийм болохоор би энэ харилцааг бас киногоороо харуулахыг хүссэн юм.

-                     Киллиан Томмигийн дүрийг бүтээхдээ даалгавар гэж бодсон байх Тун удахгүй өөрчлөгдөх хүн.  Бүр анхны үзэгдлээс эхлээд. Тэр аль хэдийн өөрийгөө үхсэн гэж мэдэрдэг байж магадгүй. Одоо байгаа амьдрал нь бүгд бонус. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр болсон бүх үйл явдлаас болоод. Одоо тэр хууль зөрчиж болно, тэр үзсэн бас туулсан зүйлээсээ болоод эвдэрсэн хүн. Тэр амжилтыг мэдэрч байгаа, бас үргэлж хүсдэг байсан гэж боддог байсан зүйлсээ өөрийн болгож байгаа.  Гуравдугаар бүлэгт тэр өөрөөсөө “Энэ миний авахыг хүссэн зүйлс мөн үү? Энэ яг мөн үү?” гэж өөрөөсөө асуусан.

-                    Киллиан дүрээ үргэлж маш сайн гаргаж чаддаг. Тэр дүр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг тултал нь харуулж чадсан. Телевизийн цуврал бол УСК биш. Их удаан хугацаанд хийгддэг, амаргүй ажил байдаг. Энэ урт хугацаанд тэры маш сайн байсан.  

-                    Пол Андерсон Артурыг дүрийг бүтээж байгаа. Гуравдугаар бүлэгт. Тэрний дүр бол өөртэй нь учирч, гэрлэсэн эмэгтэйн нөлөөнөөс  болоод салаа замын эхэнд ирээд байгаа хүн. Тэр эхнэртээ, өөрийнхөө гэр бүлд бас Шелбийн гэр бүлд үнэнч гэдэгээ батлан харуун харуулах шаардлагатай болж байгаа. Нэг талаараа тэр энэ бүгдээс зугтааж чадах бол уу, яг одоо хийж байгаа зүйлээсээ өөр зүйл хийж чадах бол уу гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Пол ч гэсэн дүрээ маш сайхан бүтээсэн. Энэ бүгдийг бүжигтэй зүйрлэж болох юм. Бүгд нэг бүхэл зүйл.

-                    Энэ бүхний хажуугаар хатагтай Полли үргэлж тэдэнтэй байдаг. Хелен бол энэ киноны жинхэнэ эзэгтэй. Тэр бусдыг айлгаж чаддаг, сүрдүүлж чаддаг, эмзэг байж чаддаг. Ялангуяа гуравдугаар бүлэгт тэрний эмзэг талыг бид илүү их  олж харах болно. Ийм чадвартай жүжигчидтэй байна гэдэг үнэхээр сайхан явдал. Дүрүүдээ амилахыг харах үнэхээр гайхалтай.

Том: /Киллиан Мерфи/Томми/ Дүрээ бүтээгээд нэг хэсэг болж байгаа болохоор дүрээ мэддэг болсон гэж боддог. Би Стивений зохиолоо бичиж байгааг мэдэж байсан. Гэхдээ л тэрний юу бичихийг хэзээ ч урьдчилан тааварлах боломжгүй. Зохиолоо авах болгондоо сэтгэл маш их хөдөлдөг. Учир нь... үйл явдлууд нь үргэлж намайг гайхшруулж чаддаг.  Хүмүүс дүрээ бүтээхдээ маш их анхаарч байгаа. Тэд үзэгчдэд ч гэсэн найзууд шиг санагддаг болсон. Өөрөөр хэлбэл бид үзэгчдээ хөтлөн өөр өөр газарт аваачиж үзүүлж байгаа юм. Стивен энэ цувралуудыг маш сайн хийсэн. Зохиол маань ийм өндөр чанартай байхад бүх зүйл амархан болно. Тэгвэл манайд ажиллаж байгаа шиг сайн найруулагчид, сайн жүжигчид ирсээр байх болно. Учир нь бүгд сайн зохиол дээр ажиллахыг хүсдэг. Тийм л байна...

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд. Дэлхийд танигдсан нь.

Най: /Стивен Найт/найруулагч, зохиолч/ Аз болоход бид өмнө нь хоёр бүлэг хийчихсэн болохоор цоо шинээр эхлэх шаардлагагүй. Гэхдээ дүрүүд маань өөрчлөгдөж байгаа, тэдний орчин өөрчлөгдсөн, илүү том газруудад очсон, илүү тансаг болж байгаа. Тэгэхээр киноны маань чиглэл, стиль  ч бас өөрчлөгдөж байгаа.

Эр: /Саймон Малони/продюсер/ Иртэй саравчит малгайтнууд сайжирч байгаа. Одоо тэд илүү идэвхтэй болсон. Энэ нь хувьсгалын хувьсал юм. Бид  хөгжихийг хүсч байгаа ч саравчит малгайтнуудын стилиэсээ салахыг хүсэхгүй байгаа. Бид бас фенүүд маань ч тэр стильдээ дуртай. Саравчит малгайтнууд бид үнэнд гүйцэгдэхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ л бид бүх зүйлийг нэг алхамаар урагшлуулж, улам сайжруулах болно.

Том: /Киллиан Мерфи/Томми/ Тэдний гэр бүл маш баян. Тэр маш том байшинтай. Том байшингаас гадна тансаг машинуудтай. Тэгэхээр материаллаг байдлын хувьд тэд дутагдах зүйлгүй сайн байгаа. Сэтгэл санааны хувьд бол өөр асуудал.

Пол: /Хелен МакКрори/Полли/ Тэд илүү их мөнгөтэй болсон. Тийм ч болохоор нийгмийн дээд давхарга руу шилжсэн. Тэгэхээр өөр байрлалуудад очиж, өөр ертөнцөд орж байгаа юм. Гэхдээ тэд өөрсдийнөө гарал үүслээс зугтаж чадахгүй. Тийм биз дээ?

Со: Арроу хаус Саравчит малгайтнуудын шинэ гэр болсон. Тэрний цыган хаант улс гэж хэлж болно. Тэр өөрийнхөө тэрнийг тавиад амьдарсан ч хэн ч тэрнийг хөөхгүй. Жонни Догс ч гэсэн ирээд амьдарч болно. Гэхдээ л бид бусад дээр үеийг харуулсан кинонууд шиг байхыг хүсээгүй. Иртэй саравчит малгайтнуудын хөдөөгийн байшин байх ёстой. Тэгэхээр рокн ролл, цыгануудыг харуулсан бас тухайн үеийн өөрчлөлтийг харуулсан олон элементүүд байх ёстой. Энэ өөр өөр зүйлс байх ёстой. Манай киноны дизайнер Ричард Баллок энэ бүгдийг хийж чадсан.

Эр: /Ричард Баллок/дизайнер/ Хамгийн түрүүнд бид Шелбийн шинэ гэрийг хайж эхэлсэн. Бид нэг жаахан төсөөлөлтэйгөөр хайж эхэлсэн. Бид гадна талын гол харагдах байдал, дотор талын засл чимэглэл зэрэгт маш их анхаарч ажилласан. Бүгд гайхалтай болсон. Гал тогооны өрөө нь пабыг санагдуулам. Дээд давхрыг огт өөрөөр чимэглэсэн. Би сайн болсон гэж бодож байгаа.

Со: Ричард  хувцаслалт, өнгө будаг гээд маш сайн ажил хийсэн. Тэр бүх зүйл яг л иртэй саравчит малгайтнуудынх шиг яг тохирсон мэт санагдаж байгаа.   

Эйда: /Софи Рандл/ Эйда/ Бид дээр үеийн үнэхээр үзэгслэнтэй, том байшинд зураг авалт хийж байгаа. Бүх зүйл нь илүү том, илүү баялаг, илүү баян тансаг харагдаж байгаа. Өнгөний сонголтууд илүү гүн  болсон. Бүүдгэр байхаа больж илүү сайхан болж байгаа. Гэхдээ энэ тийм нийтлэг байдаг түүхэн кино биш. Том номын сантай, маш том оройн зоогийн үзэгдлүүд бүгд байгаа. Гэхдээ бүгд Иртэй саравчит малгайтнуудын стилиэр хийх болно. Яг рокн ролл шиг. Саравчит малгайтнуудын зоригийг харагдуулж байгаа. Яг л хоолны өрөөнд баруун ковбойнууд байгаа юм шиг. Үнэхээр сонирхолтой болж байгаа.

Гр: /Аннабелл Воллс/Грейс/ Үнэхээр яг л кинонд орчихсон юм шиг. Маш том тайз, олон хүний бүрэлдэхүүнтэй баг, Тэдэнтэй туулсан үйл явдал цаг хугацааг эргээд бодоход яг тэр ертөнцийн нэг хэсэг байсан мэт санагддаг.

Ма: /Финн Коул/ Майкл/ Бид хоёр жилийн дараах ялгааг харахыг хүссэн. Миний хувьд  бүх зүйл их сайн болсон гэж бодож байгаа. Би тэр боомтод болдог үзэгдэл маш монирхолтой байсан гэж бодож байгаа. Уг нь бол тэр үйл явдлын зураг авалтыг агуулахад хийх төлөвлөгөөгүй байсан. Тэр үзэгдэл маш хүйтэн, бас хар бараан байсан. Яг зөв мэдрэмжийг гаргаж өгсөн үзэгдэл байсан гэж бодож байна.

Эсмэ: /Эйми-Ффион Эдвардс/Эсмэ/ Надад яг л өөр газар оччихсон юм шиг санагддаг. Тэр бүгдийг харахаар манай ертөнц биш юм шиг санагддаг.

Лиз: /Наташа О-Киффи/ Лиззи/ Тийм ээ, тэр үнэн.

Эсмэ: Яг л тэр цаг үед үсрээд орчихсон юм шиг.  

Жон: /Жо Коул/ Жон/  Зураг авалтын талбайнууд үнэхээр үзэгслэнтэй байсан. Нэгдүгээр бүлэгт гардаг Гаррисоноос хамаагүй илүү. Шинэ газар нутаг шиг харагдаж байгаа. Гэхдээ л  заримдаа тэдний ямар байгааг харах их сонирхолтой санагддаг.

Най: бид зарим хүний дуртай энэ ертөнцийг авч үлдэхийг хүсч байгаа. Харагдах байдал, уур амьсгал, мэдрэмж гээд бүгд хувьсгалын хувьсал юм.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд. Амьдралын нэг өдөр.  

Эр: /Саймон Малони/продюсер/ Энэ бол 1-р ангийн эхлэл. Хоёр өдрийн хугацаанд үргэлжлэх болно. Хуримын үзэгдэл.

Том: Стив Найт энэ бүлгийн нээлтийг хуримаар эхлүүлэхээр шийдсэн. Энэ бүгдийг нэг өдөрт хийх боломжгүй. Энэ ангид маш олон үйл явдал болох болохоор маш сонирхолтой.

Най: Би бүх зүйлийг дууссан газраас нь эхлүүлэх дуртай. Хурим  гайхалтай зүйл. Техникийн хувьд хурим бол гур бүлийг нэг дор цуглуулдаг гайхалтай зүйл.  

Эр: /Жейми  Глейзбрук/ гүйцэтгэх продюсер/ Олон төрлийн зочид ирсэн байгаа. Энэ бол хоёр маш өөр гэр бүлийн хооронд болж байгаа жир бус хурим.

Эм: /Карин Мандабак/ гүйцэтгэх продюсер/ Тэр сонирхолтой гэр бүлтэй гэрлэж байгаа. Грейсийн талынхан Ирландын  морин цэргүүд. Энэ нь Шелбигийнхэнд таалагдахгүй.  

Эр: /Жейми  Глейзбрук/ гүйцэтгэх продюсер/ Тэрнээс гадна энэ үзэгдэл дээр гэнэтхэн гадны хүн гарч ирнэ. Тэр үед Томми Шелби одоо олон улсын чанартай үйл явдалд татагдан орсоноо мэдэх болно. Энэ нь тэрнийг бас тэрнийг ертөнцийг өөрчлөх болно.

Эр: Хуримын зураг авалт хйиж байгаа хоёр өдрийн хамгийн сайхан зүйл бол маш олон туслах дүрүүд юм. Бас манай жүжигчид. Энэ бүгдийг хийхэд орж байгаа логистик, хувцасны тасаг,  нүүр будалтын тасгийнхан хүн бүрийг маш үзэгсгэлэнтэй болгохын тулд хичээнгүйлэн ажилласан. Тэднийг камерын өмнө зогсохоос өмнөх хэдэн цаг бол маш их ажилтай байсан. Бид  ч гэсэн тэдэнд чадахаараа туслахыг хичээсэн.

Дог: /Пакки Ли/Жонни Догс/ За, нүүрээ будуулахаар явлаа... хоцорч болохгүй..

Эм: /Лоз Шиаво/үсчин, нүүр будагч/ Хуримын зураг авалтыг хийхийн тулд бид жүжигчид ирэхээс хоёр цаг хагасын, цаг хагасын өмнө ирж юмнуудаа бэлдсэн. Тэгээд бид өглөөнөөс авахуулаад л дуудлагаар хуриманд оролцох хүмүүсийг дуудаж нүүр будалтаа хийж эхэлсэн. Дөрвөн цагийн турш.  Нэг ч жүжигчин үлдээлгүй бүгдийг нь будсан. Бүтэн багаараа ажилласан, 12үсчин болоод нүүр будагчдын баг ажилласан. Гэхдээ бүх жүжигчид нэг дор цуглахаар галзуу юм шиг л болдог. Сургууль дээр хүүхдүүдийн араас хөөцөлдөж байгаа юм шиг л байсан.  Хөөе, эргээд ир, эргээд ир гээд л.

Дог: Ингэд боллоо. Одоо их том үзэгдлийн зураг авалт болно.

Эр: /Марк Хеджес/ 1-р туслах найруулагч/ бид сүмд зурагаа авч байгаа.  Эхний хэсэг Шелбигийнхнээс эхэлнэ. Тэгэхээр сүмийн нэг талын зургийг эхлээд авна гэсэн үг. Тэдний хувцас, нүүр будалт гээд бүгд бэлэн болсон байх ёстой. Хамгийн том асуудал түүхэн кино болохоор тухайн үеийг харуулсан хувцас, үс засалт, бас туслах жүжигчид, туслах дүрүүд хүртэл бүгд зөв хувцасласан  байх ёстой. Эхлэхээс өмнө тэд бүгд хувцасаа бүрэн өмссөн байх ёстой. Тэр бүгдийг нэг дор бэлэн болгоно гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ л бид чадсан.

Эр: /Марк Робертс/ 3-р туслах найруулагч/ Олны хэсэг болохоор бүх зүйл бэлэн болсон байх ёстой. Бид энэ удаад 45 туслах дүр, 27 жүжигчинтэй үзэгдлийн зураг авна. Тэгэхээр бүх зүйл бэлэн болсны дараа зураг авалт   9-6 цаг хүртэл үргэлжилнэ. Үдийн хоолоо зогсоогоороо идэж байна. Тэгэхээр маш завгүй завгүй завгүй өдөр.

Дог: Бидний зураг авалт зогсолтгүй үргэлжилж байна. Үдийн  хоолны завсарлага ч болоогүй. Одоо л юм идэх санаатай байна. Гэхдээ л бүгд сайн явагдаж байна.

Эр: Сүмийн дотрох засал надад маш их таалагдаж байгаа. Хоёр талдаа өөд өөдөөсөө харсан байдалтай байгаа нь бидний хуримын дайсагнасан байдлыг харуулж болж байаа юм. Бид бүгд урьдчилсан төлөвлөгөөгөө гаргаж туршиж үзсэн. Надад маш их таалагдсан. Ричард Баллок дизайнерийн багийнхан сүмийг будахаар шийдсэн.

Эр: /Ричард Баллок/ дизайнер/ Сүм анх цагаан өнгөтэй байсан. Тийм болохоор бид бүгдийг нь өөрчилж будсан. Бид цонхнуудыг ч гэсэн Лоригийн тавьсан саналын дагуу будсан. Энэ илүү тохиромжтой болсон.  Гэрэл болоод харагдах байдлын хувьд хамаагүй дээр болсон. Өмнө нь байснаасаа огт өөр харагдаж байгаа.

Эр: /Лори Рөүз/ зургийн дарга/ Тим бид хоёр өглөө эрт хамт ирдэг юм. Заримдаа юу ч ярьдаггүй. Заримдаа замдаа зогсоод саналаа хуваалцдаг. Заримдаа тэр санаануудаа ярилцаад үзэгдэлдээ нэмдэг. Тэр санаануудаа бид зургийн багийнхантайгаа ярилцаад боломжийн гэж үзвэл зураг авалтандаа ашигладаг.

Эр: /Тим Мелантс/ найруулагч/ Бид сэтгэлд маань хүрэх хүртэл олон янзаар туршиж үздэг. Тэгээд таалагдах юм бол зурагаа авдаг.  

Най: Томмигийн амьдралын үзэл бодол болоод явц хэзээ ч энгийн зүйл байгаагүй. Тэр зарим нэг маш хүчирхэг хүмүүсийн хүссэн зүйлийг хийх шаардлагатай болдог.

Том: Энэ удаа тэд тэрэнд хүрэх ганц арга бол гэр бүлээр нь дамжуулах явдал гэдгийг ойлгосон. Гэр бүл бол Томмигийн хувьд үргэлж чухал байсан. Гэр бүл, гэр бүл, гэр бүл. Одоо дайснууд нь энийг мэддэг болсон болохоор тэд гэр бүлээр нь оролдохоор шийддэг. Тэрний сул тал. Тэднийг сүрдүүлнэ. Тэр хяналтаас гарах  байх.

Эр: Гуравдугаар бүлэгт бид Томми Шелбийг бидний хүсээгүй замаар уруудахыг харах болно. Энэ бидний хувьд хэцүү бас харахад хүндрэлтэй байх байх.

Пол: /Хелен МакКрори/Полли/ Маш их хэмжээний мөнгө, хар тамхины хэрэглээ, охид хүүхнүүд  гээд бүх зүйл улам  том болж, хүрээгээ тэлэхээс гадна замбараагүй олно.

Гр: /Аннабелл Воллис/Грейс/ Үйл явдал нь улам хурдан хэмнэлтэй, дур булаам, зоригтой, маш сонирхолтой, адил явдалтай, аймаар, бас галзуу болно. Хорвоо дээр байдаг хүнийг зоригжуулж, асааж өгдөг тийм зүйлс гарах болно.

Эйда: /Софи Рандл/Эйда/ Хүмүүс энд ажиллаж, энд байж, бас үзэх дуртай байгаа. Зориулж хийж байгаа хүмүүст маань үнэхээр хүрч чадаж байгаа бол бид баярлахаас аргагүй.  Цувралууд маань маш онцгой болж байгаа, Стивен юу хийхээ сайн мэддэг. Өнгөрсөн жилийнхээс ч илүү зоригтой болсон. Хамарч байгаа хүрээ нь ч гэсэн маш өргөн болсон. Бүх зүйлийг нийлүүлчихсэн юм шиг.

Том: /Киллиан Мерфии/ Томми/ Ерөнхийдөө хуучинтайгаа адилхан боловч илүү дээр. Бас илүү аюултай, цус урсгасан. Бас илүү цочирдмоор болсон.

Төгсөв.

Back to episodes Go home