Peaky blinders making movie s2
Үргэлжлэх хугацаа: 25мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Гол дүрүү:
Най: эр, найруулагч Стивен Найт
Эд: Томас Шелби нэр төрөө хамгаалах ёстой.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд . Хоёрдугаар бүлэг
Бичиг: Өргөтгөл
Пол: Иртэй саравчит малгайтнууд бол гэр бүл, гэмт хэргийн бүлэглэл.
Най: Хоёр дахь хүү болох Томми Шелби энэ удаад томрохоор шийднэ. Тэгээд бүлэгээ өргөжүүлж эхэлнэ.
Эр: /Колм МакКари/найруулагч/ Томми Шелби дэлхийг байлдан дагуулахаар шийдсэн гэж хэлж болно. Тэрэнд ирэх дарамт шахалт улам их болно. Тэр бас өөрийн замыг олох гэж хичээх болно.
Най: /Стивен Найт/зохиолч, ерөнхий продюссер/ Тэр хууль бус хаант улсаа тэлэхийн хажуугаар хуулинд захирагддаг бизнесээ байгуулах нь тэрний том зорилго.
Том: /Киллийн Мерфи/Томми Шелби/ Нэгдүгээр бүлэгт дэлхийн нэгдүгээр дайнаас эргэж ирээд, тэр үеэр үзсэн харсан зүйлээсээ болоод эрх баригчдыг хүндлэхээ больсон. Тэгээд би авч чадаж байгаа юмаа авах болно гэсэн бодолтой байгаа. Тэрний бай бол Лондон.
Эр: / Лондоны бүлгүүдтэй орооцолдоно. Энэ нь тэрний төсөөлж байгаагүй илүү гүн гүнзгий зүйлд хутгана.
Том: Тэр залуус мэдээж Бирмингемд хамгийн нэр хүндтэй бүлэг. Гэхдээ энэ бүхэн өөр түвшинд очсоныг харж болно.
Жон:/Жо Коул/Жон Шелби/ Гэр бүлийнхэн, тэдэнтэй хамт ирэх зовлон, бусаддаа санаа тавих гээд их олон асуудлууд гарч ирнэ. Томмигийн хувьд ч гэсэн.
Най: Хийж байгаа зүйлдээ сайн Томми шиг хүмүүс хүчирхэг хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэр амьд үлдэхийн тулд өөрийн ухаан, арга залийг ашиглах шаардлагатай болно.
Пол: /Хелен МакКрори/Полли эгч/ Стивений 1-р бүлгийг бичсэн нь гайхалтай байсан гэж боддог. Гэхдээ хоёрдугаар бүлгийг бичсэн нь төгс байсан.
Эр: Тэрний аалзны тор шиг орооцолдуулсан, маш олон өөр өөр дүрүүдийг хольсон. Бид илүү том ертөнцийг бүтээх гэж оролдсон. Илүү өргөн хүрээг хамрах болно.
Арт: /Пол Андерсон/Артур Шелби/ Илүү олон сонирхолтой үйл явдлууд болно. Илүү олон хүн, илүү их бужигнаж, илүү хурдтай үйл явдлуудыг хоёрдугаар бүлгээс үзэж болно. Нэгдүгээр үзэгдлээс бүх зүйл эхэлсэн байгаа.
Гр: /Аннабелл Воллис/Грейс/ Маш том зүйл. Энэ жил илүү өөр түвшинд очсон. Өмнө нь бид маш том зүйл гэж бодож байсан бол энэ жил хамрах хүрээ нь улам өргөн болно. Бүх зүйл илүү сайжрах болно.
Том: Уралдааныхантай холбоо барь. Марко, чи жолоо барь.
Эр: Томми Шелби.
Арт: болгоомжтой. Томми, доошоо. Томми Шелби. Би хараал идсэн Артур байна.
Гарчиг: Гол тоглогчид.
Эр:/Лори Борг/продюссер/ Киллиан энэ бүхний гол түлхүүр нь. Бид тэрнийг сайн байгаасай гэж хүсч байгаа. Үзэгчид тэрнийг амьд үлдээсэй гэж хүсч байгаа. Тэр дүрээ маш гайхалтай сайн бүтээдэг. Ойлгож байна уу? Тэрний дүр маш сэтгэл хөдөлгөм байдаг.
Лиз: /Наташа О-Киффи/Лиззи/ Заримдаа гайхсандаа нүдээ том болгож байгаад хардаг. Бурхан минь, ингэж тоглож, энэ бүгдийг илүү үнэмшилтэй, бодитой болгож болох юм байна гэж боддог. Чам руу хүн хашгичвал аймаар шүү дээ. Тэр бизнестээ хайртай. Тэр бизнесээ өөрийнх нь хянаж чадах зүйл гэж боддог.
Гр: Заримдаа тэрний Томми Шелби болж хувирахыг хараад гайхдаг. Тэр гайхалтай жүжигчин. Тэр Томми Шелбийг бүтээхэд төгс тохирсон хүн.
Эм: /Зарин Мандабак/ерөнхий продюссер/ Тэр бол үнэхээр гайхалтай хүн. Тэр удирдагч, хайр татам эрэгтэй, бас маш маш авъяастай нэгэн.
Арт: Томми маш олон зүйлийг зэрэг хийж байгаа. Тэр бүгдийг зохицуулна. Киллианы дүрээ бүтээж байхыг харах сайхан байдаг.
Жон: заримдаа тэрнийг хараад л шууд “тэр бол босс” гэж бодогддог. Тэр дүрээ юу ч болоогүй юм шиг л бүтээдэг.
Том: Та нар Томмигийн ёс зүйг шүүмжилж мэдэх юм. Гэхдээ тэр залуусын хувьд ёс зүйл гэдэг үг байхгүй. Кэмпбел, Томми хоёрын хувьд маш том асуудал байгаа. Мэдээж төвөгтэй хайрын гурвалжин. Энэ асуудал хоёрдугаар улиралд улам том болж байгаа. Кампбелийн үзэн ядалт, өс хонзон нь Томмигийн амжилтанд хүрч байгаагаас болоод улам нэмэгдэнэ. Тэгэхээр тэр хоёр нэг нэгнээ энэнээс илүү үзэн ядах боломжгүй байх. Кэмпбелийг хайрлах ёсгүй ч гэлээ, хайрлах л болно. Өөр арга байхгүй. Энэ бол гайхалтай үзэгдэл.
Най: Том Хардийг кинондоо авч чадсан нь аз байсан. Тэр гайхалтай, угаасаа л их сайн. Би тэрэнд “энийг хар даа, чи зөвшөөрөх байх” гэж хэлсэн.
Эр: Том Харди бол хамт ажиллахад ер бусын жүжигчин. Тэр бол дэлхийн хамгийн том жүжигчдийн нэг. Бас, тэр... тэрэнтэй хамтарч ажиллахыг, тэрнийг яаж хийх бол гэдгийг харах сонирхолтой байдаг. Урьдчилан таамаглахын аргагүй, дур булаам, түрэмгий.
Эр: Энд Сабини гарч ирнэ. Сабинигийн бүлэг. Бас Соломоны бүлэг. Их аймаар. Сонирхолтой нь тэрний хамгийн том дайсан бол Кэмпбел.
Эр: /Сэм Нейлл/хошууч Честер Кэмпбелл/ Кэмпбелийн даалгавар бол цагдаа нарыг цэвэрлэх, бүлгүүдийг цэвэрлэх. Тэр хүч хэрэглэхээс буцахгүй. Тэр хэрцгий байж чаддаг. Нөгөө талаас тэр сахиусан тэнгэрүүдэд итгэдэг.
Най: Кэмпбел үнэхээр Томмигийн эсрэг талын төлөөлөл. Гэхдээ эсрэг зүйл тусгалтай байдаг. тэр хоёрын хооронд их сонирхолтой үйл явдлууд болох болно.
Том: Гайхалтай. Үзэгдэл болгон л Томмигийн тухай, тэгээд Кэмпбелийн тухай тухай. Байнга л энэ хоёрын өрсөлдөөнийг олон талаас нь харуулж байгаа. Тэд хоёулаа нөгөө хүнээ таагүй байхыг харах дуртай. Тийм ээ, ийм үзэгдлүүдэд тоглох сайхан байсан.
Эр: Киллиан Мерфитэй хамтарч ажиллах маш сонирхолтой бас өгөөжтэй байсан. Тэр тусмаа маш сайхан бүтээлд тоглосон... бидэнд их хөгжилтэй байсан.
Арт: Тийм ээ. Иртэй саравчит малгайтнууд гудамжиндаа эргэн ирлээ.
Жон: Сууж үз, тэнэг минь. Тэнэг...
Гарчиг: Гэр бүл үргэлж чухал.
Эр: Гэр бүлийн чухал асуудлууд үргэлж байдаг. Энэ бүлэгт гарна.
Пол: Тэдний гэр бүлд нийгмийн эсрэг чиглэсэн зүйл байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.
Най: Дайнд явсан олон хүний хувьд олон зүйлийг тоохоо больчихдог. Тэд өөрсдийн биет учрах хохиролын тухай боддоггүй. Тэд хүмүүсийн шатаж, хэдэн хэсэг болохыг харж байсан болохоор. Тэгэхээр жирийн зүйлс тэр бүр үйлчлэхгүй. Томми Шелбийд гэр бүлээ хамгаалах мэдрэмж маш хүчтэй байдаг. бас өөрийгөө хамгаалахыг чухалчилдаггүй.
Том: Тэр гэр бүлийнхээ хамгаалагч нь. Тэр гэр бүлдээ хайртай. Тэдэнтэй дотно байхыг хүсдэг. Бас тэр илүү өргөжүүлэхийг хүсдэг.
Эр: Ах дүү нар туслахаар ирэхэд тэр Артурыг эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа. Тэр Жоныг том хүн байхыг хичээж байгааг мэднэ. Томми тэрнийг байранд нь барьж байгаа.
Най: Ялангуяа Артур бол муу зүйл хийдэг. Тэр Артурыг бүлэгт хэрэгтэй хүн болгож байгаа юм.
Арт: Нэгдүгээр бүлэгт бид тэрнийг Томмигийн дэргэд байхыг харсан. Томми эргэж ирээд илүү амбицтай болсон. Илүү өргөн хүрээнд ажилладаг, Артураас хамаагүй өргөн хүрээтэй. Тэгээд бүх зүйлийг гартаа аьна. Тэр энэ бүгдийг яаж хүлээж авахаа мэдэхгүй, бухимдаж, олон зүйлийг эргэцүүлж, ах дүүсийн хооронд өрсөлдөөн болж байгаа юм.
Том: Ах дүүсийн хооронд асуудал байгаа нь сайн хэрэг, тэрийг зохиолд маш сайн бичсэн байсан. Жогийн бүтээсэн дүр Томми хоёрын дунд хамгийн том асуудал байгаа. Жон Томмийг олон талаар туршиж байгааг харж болно. Томмигийн хувьд тэрнийг өөрөөсөө түлхэж байгаа нь гайхалтай байсан.
Жон: Тэр харагдах байдал, нэр төрд дуртай хүн. Гэхдээ л тэр жаахан тэнэг гэж би боддог. Гэхдээ тэр хичээдэг. Тэр Томмитой олон талаараа төстэй гэж боддог. Их хорон бас хэрцгий зантай. Би Жоныг түүхийн гол хэсэг нь гэж бодож бйна.
Най: Жон бол... тэр одоо гэрлэчихсэн. Эхнэр нь нь тэрний хэрэгт оролцож эхэлнэ. Тэгсэн ч гэсэн тэр шатаар дээшээ авирахыг хүсч байгаа. Тэр өөртэйгөө зөрчилдөж байгаа.
Жон: Би тэрнийг илүү том бол эр хүн болно гэж болж байгааг энэ бүлгээс харах боломжтой. Илүү ухаалаг Жон. Бирмингемд нөлөөтэй болж байгаа хүн. Томми, Артур хоёрыг хаант улсаа байгуулж байх зуур.
Арт: Эхний бүлэгт ах дүүсийнхээ жинхэнэ хүч чадлыг мэдэхгүй байсан. Хоёрдугаар анги хүртэл. Энэ шинэ бүлгээс тэр бүгдийг харж болно.
Том: Тэд бүгд гадуур гарч, Лондоны клубт орж бүх зүйлийг нь эвдэлж байгаагаас тэдний хүчийг харж болно. Бас тэдний нэг нэгнээ гэсэн хайрыг.
Эр: Ноёд оо, алдаа гарсан байна. Та нар явах хэрэгтэй болох нь. Зарим нэг хүмүүс та нарыг умардын уралдааны төвийнх гэдгийг мэдсэн. Тэд та нарыг Иртэй саравчит малгайтнууд гэсэн.
Эр: Иртэй саравчит малгайтнууд... Эндээс гар...
Арт: Новш.
Гарчиг: Ангийн ялгаа.
Эм: Шал утгагүй дайнд хааны төлөө тулалдаж байгаа. Тэгээд дайн дууссаны дараа эргэж ирээд хоёрхон сонголт л үлдсэн. Нэг бол дээрэмчин болох, эсвэл худалдааны үйлдвэрчний эвлэлийн гишүүн болж болно. Британий жинхэнэ түүхийг урд өмнө байгаагүйгээр дүрслэн харуулсан нь чухал алхам байсан гэж бодож байна.
Том: Бид Британий дээрэмчид, Британий хөдөлмөрчин ард түмнийг харуулж байгаа. Америкчууд энийг маш сайн харуулж чаддаг, бид өмнө нь тэгж байгаагүй. Энийг бид амжилттай бас өргөн хүрээнд харуулж чадна гэж найдаж байна. Сонгодог дээрэмчдийн бүлэг хууль ёсны байгууллага болох гэж оролдож байгаа сонгодог түүх. Гэхдээ тэднийг буцаагаад гэмт хэргийн ертөнц рүү татан оруулдаг.
Эр: Хачирхалтай зүйл бол нэг талаараа тэр өөрийн болгож, ялж, бүгдийг эзэмшихийг хүсч байгаа. Удирдагчдын нэг хэсэг болохыг хүсч байгаа юм. Нөгөө талаас тэр... гэр бүлдээ маш үнэнч хүн. Гэр бүл нь тэний хувьд маш чухал.
Эм: Хотод нэг шинэ бүсгүй ирдэг. Тэр маш үзэгслэнтэй, бас сайн бүсгүй. Томмигийн хувьд арай өөр амт. Бид тэрнийг хараад л сэтгэл нь шархалсныг мэдсэн.
Най: Үнэхээр санаанд багтамгүй харилцаа байсан. Яагаад гэвэл тэр бүсгүй язгууртан гаралтай. Харин Томми бол дээрэмчин. Гэхдээ энэ бол тэр үеийн үйл явдал. Тэр үед иймэрхүү үйл явдлууд болдог байсан. Нэг клубээс дээрэмчид, язгууртнууд, жинхэнэ язгууртнуудыг, жүжигчид, бүх төрлийн уран бүтээлчид гээд бүгдийг харж болдог байсан. Эндээс л тэдний харилцаа үүсдэг. Харахад сонирхолтой байх болно.
Эм: /Шарлот Райли/Мей/ Надад их таалагдсан. Миний дүртэй маш сайхан тохирч байсан. Миний дүр тэнд ирсэн, сайн боловсролтой, маш олон төрлийн хүмүүстэй уулзаж байсан. Эхэндээ жаахан сандарч байсан ч тэр хоёр сайхан тохирч байсан. Томми юу ч хэлээгүй болохоор тэр ямар ч ялгаа мэдрээгүй. Зүгээр л дуугүй сууж, тэрнийг ажиглах нь тэрэнд таатай байсан. Томмигийн юу хийж байгааг харж, бас юу ч ярихгүй байгаа ч тэд хэр сайн тохирч байгааг харж болно. Тэр бүхнийг харах сонирхолтой байсан. Учир нь ийм дүр тийм ч олон байгаагүй. Тэрний байгаа байдал нь л тийм.
Най: Тэр үеийн дайнд яваад эргэж ирсэн хүмүүсийн тухай харуулсан их олон түүх байдаг. Харин энэ цувралд бид хүмүүс мартах гэж хичээж байгааг, амьдрах гэж хичээж байгааг, хөгжилдөж байгааг, бас хэрхэн зугаацаж байгааг харж болно. Тэр үед кокаины эрин үе байсан. Бүх зүйл хурдан, жазз, галзуу эмх замбараагүй байдаг байсан. Би тэрийг харуулахыг хичээсэн.
Эр: Нэгдүгээр бүлэг опиум байсан. Хоёрдугаар бүлэгт кокаин гарах болно. Нэгдүгээр бүлэг мартах, зугтах талаар гарч байсан. Грейс тэр хоёрын харилцаа гээд л. Хоёрдугаар бүлэгт шунал, хүсэл, амбиц гарах болно. Шүдээ хавирмаар байх болно.
Том: Сүүл мушгиж байгаа нэг нь удахгүй хамгийн түрүүнд явна. Дарамтлуулсан нэг нь өсч өндийх болно. Тийм ээ. Та нар биднийг хаанаас олохоо мэднэ.
Гарчиг: Эмэгтэй хүний ертөнц
Арт: Их хүчтэй эмэгтэй дүрүүд олон байгаа. Полли эгч... манай дүү... Эсмэ... эдгээр эмэгтэйчүүд гайхалтай хүмүүс.
Том: Энэ цувралд байдаг нэг шинэлэг зүйл бол Поллигийн бүтээсэн хүчирхэг эмэгтэйн дүр. Гэхдээ тэр тэдний ээж нь биш. Тэр нагац эгч нь. Хэрвээ Томми үхэх юм бол тэрнийг залгамжлах хүн нь Полли байх болно. Би тэрнийг... Томмийг хамгийн сайн мэддэг хүн, бас тэрний толгойд юу болж байгааг ойлгодог, тэрний бодлыг уншиж чаддаг хүн гэж боддог. Энэ удаагийн цувралд тэрний бүтээж байгаа түүх нь гайхалтай. Тэр үнэхээр гайхалтай. Тэрний дээрэмчин, эмэгтэй удирдагч бас ээж байх гэж яаж хичээж байгааг харж болно.
Пол: Тэр цувралын туршид гэр бүлээ хамгаалдаг. Грейсийг... Томмийг давхар хуурч байсан... Артурын чөтгөрүүд гээд... тэр бол киноны дотрох шинэлэг зүйл... Би Поллийг тийм ч айхтар мах цусны хэрцгий эмэгтэй гэж бодохгүй байна. Гэхдээ л өөрийгөө хамгаалахын тулд хүч хэрэглэхээс аргагүй болсон. Томми ч ялгаагүй. Тэр дэлхийн нэгдүгээр дайнаас өөр хүн болоод ирсэн. Үнэндээ бол тэр их ухаалаг хүн. Тэд хамтдаа... Томми бол тэрэнтэй хамгийн ойр байдаг хүн. Тэд бүх зүйлийг зохицуулдаг. Гэр бүл болгонд байдаг шиг тэд байнга хэрэг тарьдаг, амжилтанд хүрч чаддаг, хүмүүст үлгэр дууриал болдог хүмүүс.
Эсмэ: /Эйми-Ффион Эдвардс/Эсмэ/ Полли. Маш хүчтэй дүр. Миний дүр ч гэсэн хүчтэй эмэгтэй болж өөрчлөгдөж байгаа. Тэд бүгд, ямар нэгэн байдлаар. Цыган эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, гэр бүлээ хар хандах үүрэгтэй байдаг. Гэтэл Эсмэ Шелбийн гэр бүлд элссэн. Хоёрдугаар бүлэгт тэрэнд боломж гарч ирсэн. Тэрний мэддэг уламжлалаас өөр зүйлс. Тэр өөрөө бизнест оролцох гэж хичээдэг. Тэр хэдийгээр ууртай, бухимдуу ч гэсэн бизнес сайжирч, тэд нар амжилтанд хүрч байгаа ч ... миний бодлоор тэр энэ бүхнээс айж байгаа... Шелби компани лимитед одоо амжилтанд хүрсэн. Гэхдээ Лондон... хоньчид хөл толгойгоо мэдэхгүй тэмцэж байна. Армиудын хооронд болж байгаа дайнаас өөрцгүй... Би тэрнийг Поллийг даган дуурайдаг гэж боддог. Полли бол олон зүйлийг хийж чаддаг. Бас тэр юу хийж байгаагаа мэддэг. Тэр бизнесийн талаар магадгүй хамгийн сайн мэдлэгтэй нь байх... Кинонд төдийгүй телевизийн бүтээлүүдэд ийм хүчирхэг эмэгтэйн дүр ховор юм шиг санагддаг. Гэхдээ энэ надад сонирхолтой санагддаг. Гэхдээ жирийн эмэгтэйчүүд яг тийм байхыг хүсдэггүй байх. Гэхдээ маш хүчирхэг эмэгтэйчүүдэд таалагддаж байж магадгүй... бидэнд нэг хүчирхэг эмэгтэй байгаа. Тэр бусад хүчтэй эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа. Тийм болохоор энэ цувралд ийм олох сайн эмэгтэй дүрүүд байгаа юм.
Най: Полли бол үнэхээр бэхэлгээ юм. Тэр тэнд байх ёстой. Томмигийн нүүрэн дээр толь бариад “чи ийм хүн” гэж хэлэх ёстой. Заримдаа тэр их аймаар байдаг. заримдаа маш эмзэг. Хааяа тэр харцаараа ярьдаг. Эмэгтэй дүрүүд маань хүчтэй, төвийг сахисан бас зөвхөн хосуудын харилцааны нэг хэсгийг харуулсан байгаагүй гэж би найдаж байгаа. Тэд бүх зүйлд гол үүрэг гүйцэтгэж байгаа.
Эсмэ: Уучлаарай.
Пол: Энэ гэр бүлийн хэн нэгэнд хэлэх юм бол... тангараглая... чамайг алчихна шүү.
Эсмэ: Надад итгэж хэлсэн нууцыг хадгалахад хутга шаардлагагүй. Энэ бол нэр төрийн хэрэг.
Гарчиг: Хаант улс байгуулах нь...
Эр5: Нэгдүгээр бүлэг маш амжилттай болсны дараа хоёрдугаар бүлгийг хийх маш хэцүү.
Эр: Гурван өөр байрлалд шаардлагатай зүйлсийг бэлтгэсэн. Мөн хоёр дахин олон хүн энэ удаа тоглосон. Иртэй саравчит малгайтнууд цувралд. Энэ удаад тэдний ертөнц томорсон. Зөвхөн Бирмингем ч биш, Лондон хот... бас Томми Шелбигийн хаант улс ч ялгаагүй.
Эр5: Томми Шелбигийн ертөнц дуусах үе ирэх байх. Энэ бүх эрсдлээс болоод. Тэр дараагийн бүлэгт улам илүү том эрсдэлүүдийг гаргаж эхлэх болно.
Эм: Томми Шелби нэгдүгээр бүлэгт сайн хөзөр таарсан. Тэр буутай болсон. Бас яаж ашиглахаа мэддэг байсан. Хоёрдугаар бүлэгт тэрэнд муу хөзөр ирсэн. Хамгийн чухал нь тэр муу хөзөрнүүдийг яаж ашиглах вэ, үнэхээр дарамтанд орсон үедээ тэр юу хийх бол гэсэн асуулт.
Эр5: Шелбийн гэр бүл урагшаа явах ёстой. Тэд дараагийн үе рүү шилжих чадвартай, амьдралын дараагийн үе.
Гр: Иртэй сарвчит малгайтнууд арай өөр чиглэлд явж байгаа. Маш зоригтой, бодит.... бас эрсдэлтэй. Би энэний нэг хэсэг байгаадаа үнэхээр баяртай байгаа. Тэр ертөнц рүү өөрийн эрхгүй татагдаад орчихдог.
Арт: Би урд нь тийм зүйл хийж байгаагүй. Бид юу болохыг хэлж мэдэхгүй. Хэдийгээр бага зэрэг гадарлаж байгаа ч... гэхдээ л Стивений дараагийн алхам юу байхыг хэлж мэдэхгүй байна. Би юу болох бол гээд сэтгэл хөөрөөд л хүлээж байна. Артур дараа дараагийн ангид юу болох бол? Яаж дуусах бол? Улам л сонирхолтой болох байх.
Эм: Энэ түүх үргэлжлээд л, үргэлжлээд л, үргэлжлээд байж болох юм. Би тэгээсэй гэж хүсч байна. Учир нь үнэхээр сонирхолтой. Би өөрөө тоглохгүй ч гэсэн үзэхийг хүсч байна...
Гр: Нэгэнт өндөрт гарсан бол тэр чигээрээ үргэлжлүүлэхийг хүсдэг шүү дээ.
Жон: Тэгээд... ямар болж болохыг төсөөлж болно. Бид Америк руу нэвтрэх гэж оролдох болно.
Эр: Тэр асуудалд орохыг хүсэхгүй байгаа, тэр зүгээр л амьдрахыг хүсч байгаа. Гэхдээ л тэр маш олон төвөгтэй хүмүүстэй орооцолдож байгаа юм. Зэвсэгт бүлэг, Сабинигийн бүлэг, Соломоны бүлэг.
Най: Улам том болох болно. Тэр улам баян болно. Энэнээс болоод улам аюултай болно. Илүү том асуудлуудтай тулгарах болно.
Эм: Тэр өөрийн аюулгүй бүсээс гарч чадах бол уу? нэг алхамаар илүү урагшилж чадах бол уу?
Төгсөв.
Back to episodes Go home