Go Go Squid 5

Go Go Squid! EP05

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Шинэ дүрүүд: 

Өвөө : Хан Шаняаны өвөө

Н: эр, Тон Нианы найз Л-ийн нөхөр

 

5-р анги.

Тон: Тэгвэл Хан Шаняан Апплдлогт сайн байсан болохоор баг нь тарахаас аргагүй болсон гэсэн үг. Одоо Апплдлогтой буцаад нийлэхийн тулд КК клубийг байгуулсан.

Л: Үнэхээр их хайртай байх.

Н: Нээрэн, өнөөдөр Ган Годын тоглолтыг үзэхээр явсан биз дээ? Тийм үү? Гарын үсгийг нь авсан уу? Гарын үсгийг нь авсан уу? Би тэр урд хэсэг рүү нь очиж чадаагүй.

Тон: Үгүй ээ. Надтай ярих дургүй байх шиг байсан.

Н: Чи Хан Шаняантай ярилцсан юм уу? Та хоёр юу ярьсан юм? Хурдан надад хэл л дээ.  Хурдан хэл. Хурдан хурдан.

Тон: Буруу ойлголцол гараад дараа нь би тэдний зочид буудалд очиж оройн хоол идсэн.

Н Л: Аан? Яагаад?

Тон: Намайг аргадахыг хүссэн байх л даа.

Н Л: Яагаад чамайг аргадсан юм?

Тон: Юу гэж хэлэх вэ? Сэтгэлээ илчлээд, татгалзсан хариу авсан гэж хэлж болохгүй  биз дээ? Ямартай ч жаахан төвөгтэй асуудал болохоор одоо тайлбарлаж чадахгүй нь.

Л: Юу вэ? Хөөе.

Тон: Аан?

Л: Чи үнэхээр дотно биш юм уу?

Тон: Үгүй ээ. Хоёр удаа л уулзсан.

Л: Хоёр удаа?

Н: Нээрэн тийм. Би саначихлаа. Энийг хар даа, маргааш дахиад тэмцээнтэй. Чи очмоор байна уу?

Л: Очиж үзмээр байна уу?

Тон: Үзмээр байна.

Н: Ингэе. Би маргааш ажил руугаа явах ёстой болохоор Лан Мей чамтай яваг.

Тон: Нээрэн үү?

Н: Нээрэн.

Тон: Баярлалаа, Лан Мей.

Л: Тэр баярлаж байгааг нь.

******************

Хан: Ойлголоо. Дахиад миний тухай битгий ярьж бай.

Ву: Өнөөдрийн охиныг би харсан. Эй Си Эмийн тэмцээн.

Хан: Эй Си Эм? Чи очсон юм уу?

Ву: Олон улсын программ хангамжийн тэмцээн. Коллежиудын дунд явагддаг программ хангамжийн тэмцээн. Би оролцохыг хүсдэгийг та мэднэ.

Хан: Тэмцээн ямар болсон бэ?

Ву: Тэрнээс жаахан л дээр. Гэхдээ л тэр муугүй. Юугаа харсан юм?

Хан: Хүлээ. Бид хоёр ямар ч холбоогүйг мэдсээр байж яагаад тайлбарлаагүй юм?

Ву: Тэрнийг олон хүний дунд эвгүй байдалд оруулахгүйн тулд та тайлбарлахгүй байгаа биз дээ. Та тайлбарлахгүй байхад, би яах юм? Надад хамаагүй юм чинь.

Хан: Тийм ээ, хорвоогийн бүх хүн мэднэ. Чиний үзэгслэнт дагина Ай Чинтай  хамааралгүй бол бусад нь чамд хамаагүй. Байз. Өвөө яагаад ирж байгаа билээ?

Ву: Булш эргэж, хамаатнуудаараа зочилно.

Хан: Тийм энгийн байх ёсгүй дээ. Өөр шалтгаан байх л ёстой. Өвөөг ингэх болгонд надад муу юм тохиолддог. Харж л байгаарай.

**************

Тон: Тон Ниан. Энэ удаа сүүлчийн удаа уулзах боломж байж магадгүй. Амжилт. Амжилт...

Л: Манай нөхрийн хэлсэн чинь хүн их байна шүү.

Тон: Одоо яах вэ? Тасалбар нь зарагдаад дуусчихсан гэсэн. Орж чадахгүй нь дээ.

Л: Тэгвэл тасалбар зарж байгаа хүн байна уу, ийшээ яваад хайгаад үзье.

Тон: Үгүй ээ, дамын тасалбар болохгүй. Тийм тасалбар авч болохгүй.

Л: Тэгээд яах уу? Хөөх, хар даа. КК-ийн шүтэн бишрэгчид зөндөө байна. Эртхэн мэдсэн бол хоёулаа ч гэсэн самбар хийдэг байж.

Тон: Самбар байгаад  ямар хэрэг байна? Дотогшоо орж чадахгүй байж. Яавал дээр вэ?

Хан: Өнөөдөр, нэгдүгээр баг өрсөлдөнө. Хоёрдугаар баг тоглохгүй ч гэсэн анхааралтай үзнэ шүү. Өнөөдөр уулзах хүмүүс маргааш өрсөлдөгч чинь болно. Дайсныхаа стратегийг мэдэх нь ялалтын тал нь гэсэн үг, ойлгосон уу?

Бүгд: Ойлголоо.

Хан: Бай. Чи нэгдүгээр багийг авч яваад энэ хавийг сайн заагаад өг.

Ву: тэгье. Намайг дагаад яв.

М: Юмнуудаа бүгдийг нь аваад ороорой.

Хан: Явцагаая.

Л: Зүгээр үү? Алив, би тусалъя. Хөлөө гэмтээчихээгүй биз?

Тон: Зүгээр ээ.

Соло:  Зүгээр үү? 

Тон: Зүгээр ээ.

Соло:   Бүгдээрээ миний хэлэхийг сонсоорой.

Ай: Зүгээр үү?

Тон: Би зүгээр ээ. Та байх шив. Намайг санаж байна уу?  Өчигдөр таараад та намайг оруулж өгсөн. Аюулгүй байдлаа хангах хэрэгтэй шүү.

Ай: Саналгүй яах вэ. Ингэж таарах гэж.

Тон: Харин тийм.

Ай: Дахиад КК-г үзэхээр ирээ юу?

Тон: Тийм.

Ай: Энэ удаа КК-ийн гарын үсэгтэй зургийг нь авч чадна гэж найдъя.

Тон: Баярлалаа.

Ай: Бүгдээрээ дарааллаараа зогсоод ороорой. Тэмцээн дууссаны дараа бид нар бүгдэд нь арын үсэг зурж өгнө. СП-г дэмждэг та бүхэндээ баярлалаа. болгоомжтой байгаарай.

Соло:   Аюулгүй байдал чухал шүү.

Ай: Баярлалаа.

Л: Тэр хэн юм? Эрч хүчтэй юм аа.

Тон: Тийм. Мэдсэн бол жаахан ажил хэрэгч хувцасладаг байж.

97: Хар даа, бэр эгч ирчихэж. Бэр эгч ээ.

Грант: Хөөе, хурдан яв.

Л: Хар даа. КК байна.

Тон: Хан Шаняан.

Л: Хан Шаняан.

Тон: Шаняан. Шаняан. Ийшээ явъя. Шаняан.

Оу: Эхлээд Демо руу дайр гэнэ ээ? Эхлээд сул хүн рүү дайрсан нь дээр юм биш үү?

Эр: КК-ийнхэн ирж байна.

Ай: КК ирж байна.

Оу: Хөгшин Хан...  Хан Шаняан, яагаад байгаа юм?

Ай: Март. Юм бодох хэрэггүй.

Дай: Хөөе хөөе. Грант. Грант.

Грант: Яасан бэ?

Дай: Нааш ир. Идэх юм байна.

Грант: Идэхээс өөр юм мэдэхгүй. Тэмцээн болох гэж байхад.

Дай: Би өлсөөд байна.

Грант: Ганцханыг шүү... Тээр...

97: Босс. Бэр эгч хаалган дээр ирчихсэн байсан. Та харсан уу?

Дай: Би харсан. Би харсан.

Грант: Босс, бэр эгчтэй ядаж мэндлэхгүй юм уу? Ингэхэд танд мэддэг юм байна уу?

1: Харин тийм.

Грант: Охидыг ингэж эргүүлдэггүй юм аа. Би танд заагаад өгөх үү?

Дай: Тийм ээ, босс. Бэр эгч найзыгаа дагуулаад ирчихсэн байсан. ВИП хэсэгт орж чадахгүй бол ичмээр биз дээ?

Грант: Тийм ээ тийм.

97: Харин тийм.

Хан: Хоолой өвдөөд та нартай ярих хүсэл алга.

97: Үгүй ээ, босс. Бид нар ч яах вэ танд загнуулаад сурчихсан болохоор хамаагүй, эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү.

1: Инээчихсэн зогсож байсан. Биднийг дэмжихээр ирсэн шд.

Дай: Харин тийм, босс. Бэр эгчийг оруулчих л даа.

Грант: Хурдан яваач.

Дай: Аан. За.

***************  

Тон: Демо. Оръё Лан Мей.

Л: Энэ хэн бэ?

Тон: Удахгүй хэлээд өгнө өө.

Дай. Бэр эгч ээ.

Л: Болгоомжтой. Болгоомжтой.

Эр эм: Уучлаарай. Гарын үсэгээ өгөхгүй юу? Энэ дээр зураад өгөөч?  

Дай: Тэгье ээ.

Л: Ямар олон хүн бэ?

Тон: Фенүүд нь байх.

Дай: болчихлоо.

Эм: Надад бас зураад өгөөч?

Эм: Надаа ч гэсэн.

Дай: За.

Эр: Царайлаг юм аа. Баярлалаа.

Дай: Бэр эгч ээ,  босс таныг ороод ир гэсэн.

Тон: Дотогшоо юу?

Эм: Бэр эгч гэж хэн юм?

Дай: Бэр эгч ээ, Битгий зогсоод бай л даа. Би оруулаад өгье. Хүрээд ир.

Л: Бяцхан скүид чи хэзээ гэрлэчихсэн юм? Надад хэлэхгүй.

Тон: Үгүй ээ, зүгээр л дэмий ярьж байгаа юм.

Л: гурван жил найзалчихаад надад ч хэлэхгүйгээр...

Дай: За, энэ...

Л: Очиж асууна аа.

Тон: Яах нь вэ? Лан Мей?

Л: Хөөе, танай босс чинь хэн юм?

Дай: Та яах гээ вэ? Уучлаарай, би зөрөөдөхье. Бэр эгч ээ, таван минутын дараа тэмцээн эхэлнэ. Ороод явж байхдаа ярилцъя.

Тон: юу... Демо...

Дай: Нээрэн тийм.  Босс өнөөдөр ууртай байна лээ.

Тон: Демо, тэр миний найз. Тэрнийг аваад орж болох уу?

Дай: Мэдээж. Бэр эгчийн найз юм чинь болно.

Тон: Хурдан хурдан.

Дай: Уучлаарай, энэ хүнийг оруулчих.

Эм эм: Хөөе. Хөөе хөөе...

Эм: Демо, чамайг дэмждэг шүү.

Эр эм: Демо... амжилт. Демо... Амжилт. Дахиад гарын үсэг авч болох уу?

Л: Хөөх. Зөндөө хүн байна.

Дай: Энэ тамирчдын байрладаг газар.

Л: Хар даа. СП баг байна. Бяцхан Скүид, тэр... Ган Год мөн үү?

Тон: Тийм.

Л: Надад гарын үсгийг нь аваад өг л дөө. Миний даашинзан дээр зурахад болно. Тэгвэл би даашинзаа бүтэн жил угаахгүй.

Дай: Тэр... санаа зоволтгүй. Манай босс гарын үсэгээ өгдөггүй ч гэсэн... бэр эгчийн найз юм чинь...

Л: Бэр эгчийн найз...

Дай: ямар ч асуудалгүй.

Л: За за... Тэр сая юу гэсэн бэ? Бэр эгчийн найз?

Дай: Бэр эгч ээ.

Тон: Тэрний босс нь Ган.

Л: Тэгвэл манай нөхрийн бурхан нь танай нөхөр гэсэн үг үү? Чиний нөхөр чинь Ган Год, манай нөхрийн бурхан нь Ган Год.

Тон: Чи чинь юу яриад байна аа? Толгой эргэчихлээ шд. Би... би тэрэнтэй хоёр удаа л уулзсан. Өнөөдөр гурав дахиа уулзаж байна.

Дай: Босс  догь юм аа.

Л: Бяцхан скүид. Хоёр удаа уулзаад л өөрийн болгочихдог.

Дай: Хоёр удаа?

Тон: Үгүй ээ, үгүй үгүй.

Дай: Бэр эгч ээ, ийшээ суу.

Тон: Хаачих нь вэ? Өчигдөр бэр эгч чинь биш гээд хэлээд байхад даа.

Л: Янзтай.

Тон: Үгүй ээ, Лан Мей, миний хэлэхийг сайн сонс. Аяар Гантай таарвал юу ч битгий хэлээрэй. Муухай ааштай болохоор уурлаж магадгүй. Бусдыг нь буцаж очсоныхоо дараа тайлбарлаж өгье.

Л: Зүгээр ээ. Би эцсээ хүртэл үхсэн юм шиг байна. Би та хоёрын нялуун ярианд саад болохгүй.

Тон: Үгүй ээ. Ямар ч нялуун яриа байхгүй ээ.

Л: За за за. Юу ч яах вэ.

Тон: Юу ч яах вэ биш ээ.

Дай: Хөөе хөөе. Нааш ир, нааш ир, нааш ир. Би нэг юм хэлье. Хурдал хурдал. Менежер ээ, та ч гэсэн. Би хэнийг авчирсан гээч?

1: Хэн юм?

Дай: Бэр эгч. Тэр цэнхэр өнгийн хувцастай нь, харж байна уу? Та нар мэдэх үү? Бэр эгч босстой хоёрхон удаа уулзсан гэж хэлсэн. Өнөөдөр гурав дахь нь.

97: Үгүй байлгүй дээ. Тэгвэл өчигдөр хоёр дахь нь байсан гэсэн үг үү?

1: Тийм бол...

97: Босс бэр эгчтэй ганц уулзаад л өөрийн болгосон гэсэн үг үү? Шаламгай юм аа.

М: Дэмий юм ярихаа боль. Тэмцээн эхлэх гэж байхад.

97: Босс ч аргагүй л...

Хан: За, давгүй сонсогдож байна.

Л: Би юм идээдэхье.

Тон: Намайг яагаад дуудсаныг нь асуугаадахъя.

Л: За. 

Тон: Намайг дуудсан уу? Манай найз, надтай ирсэн юм.

Хан: Ийшээ ирээд суу.

Л: Чи идэх үү? Хурдан оч. Намайг агаар гэж бод. Яв л даа. Хурдал...

Тон: Ямартай ч намайг суу гэж байна.

Хан: Манай багийнхан чамд сайн болохоор... чамд тэмцээн үнэгүй үзүүлэхийг хүссэн юм.

Тон: Аан?

Хан: Хүсэхгүй байгаа юм уу?

Тон: Үгүй ээ. Хүсч байна. Хүсч байна.

Хан: Тэгвэл арван минут хүлээж байгаад бид нартай ороорой.

Тон: За. Дахиад л тоглоом. Юм ярихгүй юм байх даа? Хамар нь тэгшхэн юм аа.

Хан: Юу бодоо вэ?

Тон: Тэд нарт буруу ойлгосныг нь яаж залруулдаг юм билээ гэж бодож байна.

Хан: Буруу ойлголт?

Тон: Намайг найз охин чинь гээд буруу ойлгочихсон. Энэ чамд таатай хэрэг биш байх. Хэдий би...

Хан: Чи надад сайн болохоор төвөг удахыг хүсэхгүй байгаа.

Тон: Тийм.

Хан: Тэг тэг.

Тон: За.

Хан: Нэг минутын дотор тайлбарлаарай. Тэмцээнд оролцох гэж байхад сэтгэл санааг нь үймүүлэх хэрэггүй.

Тон: Нэг минутанд тайлбарлаж амжихгүй байх. Өчигдөр тэгж тайлбарлаж байхад ойлгохгүй байсан. Ядаж л таван минут болох байх.

Хан: Тэгвэл тэмцээний дараа тайлбарлаарай. Явцагаая.

М: Сандрах хэрэггүй. Сайн тоглоорой.

1: За...

Тон: хурдлаарай. Хурдан.

Бүгд: КК. КК хайртай шүү. КК. КК. КК. КК.

Хан: Ходоод чинь зүгээр үү?

Грант: Зүгээр ээ. Тон Ниан, гарын үсэг авч өгөхөө мартав аа.

Бүгд: КК. КК хайртай шүү. КК. КК. КК. КК.

Тон: Айгаад байна. Уурандаа бид хоёрыг хөөгөөд гаргачихаж магадгүй.

Л: Найз залуугаасаа гарын үсэг авахад яав л гэж дээ?

Тон: Тэр биш ээ.

Л: Биш ээ?

Тон: Би тэрэнд сайн. Гэхдээ тэр надад сайн биш.

Л: Чи тэрийг эргүүлж байгаа юм уу?

Тон: Тийм.

Л: Амжилтанд хүрээгүй юм уу?

Тон: Явъя аа.

Л: Хөөх. Хэлэх ч үг алга.

Тон: Хурдан явъя.

Эр: Ирж байна...

Тон: Хаан суувал...

Л: Чи урагшаа суучих, Тон Ниан бид хоёр энд суучихъя.

Эр: Аан? Би яаж босстой суух юм?

Л: Тэгвэл би энд суучихъя. Тон Ниан чи урд суучих. Баярлалаа.

Хан: Таньдаг юм уу?

Тон: Сайн мэдэхгүй. Өчигдөр намайг оруулж өгсөн юм.

Хан: Тэрний хэн гэдгийг нь мэдэх үү?

Тон: СП-ийн ажилтан гэж надад хэлсэн.

Хан: Тэр бол СП-ийн Апплдог, Си Ти Эфийн аварга болж байсан багийн гол довтлогч. Одоо СП-багийн 1-р багийн менежер.

Л: Апплдог. Апплдог.

Тон: Апплдог? Соло багийн хоёр гол довтлогчийн нэг, чамтай хамт тоглодог байсан Апплдог уу?

Хан: Гэрийн даалгавраа хийсэн байх шив.

Тон: Тэрний сайн хүн байж.

Соло: Хэн юм?

Тон: Си Ти Эфийн мөрөөдлийн хосууд байх нь ээ?

Ай: Би сайн мэдэхгүй. Өчигдөр  энд таарсан юм. КК-ийн фен байх гэж бодоод би оруулж өгсөн юм.

Соло: Ханы найз охин юм бол уу?

Ай: Үгүй байх аа.

Тон: Би энд сууж болохгүй юм шиг байна.  Би... би явж байх уу?

Хан: Явах аа?

Тон: Намайг энд суувал буруугаар ойлгочих байх.

Хан: Юу буруу ойлгоно гэж?

Тон: Энд суувал... намайг найз охин чинь гэж бодоод уурлачихвал чамд л хэцүү. Тэгвэл тэрнийг буцааж авахад бүр л хэцүү болно. Би төвөг удахгүй ээ. Би мэднэ ээ, мэднэ. Ойлгож байна. Би өөр газар суучихъя.

Л: Хөөе...

Хан: Тоглоод байгаа юм уу?

Тон: Аан?

Хан: Буруугаар ойлгоно уу, байна уу надад ямар хамаатай юм? Тэгээд ч... охин, мэдээлэл чинь буруу байна. Надад сайн гээгүй билүү? Намайг ганц бие, эмэгтэйчүүд сонирхдоггүйг мэддэггүй юм уу? Буцаад суу. Нээрэн, ганц эмэгтэйчүүд ч биш. Би эрэгтэй хүн ч сонирхдоггүй.

Эр: Хүндэт нөхөд өө, Си Ти Эфийн Допплер Саммитын финалын тоглолт эхлэх гэж байна. Эхний тоглолт КК баг. Багийн ахмад нь Ди Ти. Гишүүд нь Грант, Демо, 97,  Нэг. Тэдний эсрэг ахмад баг болох СП өрсөлдөнө. Багийн ахмад Хуа Ти. Гишүүд нь  Шао Ми, Олл, Лнин. Фоллоуин.

Эр2: өнөөдөр би ахмад тамирчид болох Шао Ми, Олл хоёр ямар тоглолт үзүүлэх бол гэж хүлээж байна. Тэд олон жилийн дараа анх удаа дахиад тайзан дээр гарч байна. П

Ми:Амжилт.

Оу: Амжилт.

Ми:Амжилт.

Эр: Тийм ээ, тулааны талбар дайснаа алах тэр мэдрэмж одоо ч хэвээрээ байгаа бол уу?

Эр2: Тийм ээ. Яг үнэн. Найруулагчаасаа гурван өөр алдартныг харуулахыг хүсье. Эхнийх нь. Соло багийн ахмад, Соло. Дараагийн хүн бол Си Ти эфийн дагина, Апплдог. Дараагийнх нь Ган Год, Хан Шаняан.

Эр: Ган Год хэвээрээ байна шүү. Хуучны зүйл санагдуулж байна.

Эр2: Тийм ээ. За, тэмцээн эхлэх цаг болсон байна. Удахгүй маш сонирхолтой тоглолт болно гэж найдъя. Тийм ээ.

Эр: За. Кибер орчны аюулгүй байдлыг хамгаалах явдал маш чухал болж байгаа энэ үед Си Ти Эф тэмцээн кибер орчноо хамгаалах авъяастнуудыг сонгох боломж болж байгаа юм. Цаашилбал, энэ нь интернэтийн хүчнүүдийн стратегийг та бүхэнд таниулах болно.

Эр2: Кибер орчныг хамгаалах Си Ти Эфийн өрсөлдөгчид серверт халдах, хамгаалалт, сул талуудыг шалгах, тэднийг хэрхэн ашиглах зэргээс гадна бусад чадвараараа өрсөлдөх юм.

Эр: За, бид КК баг үндсэн порт руу дөрвөн оглогчоор довтлохоор шийдсэнийг харж байна. Багийн ахмад Ди Ти өөрөө тоглоомын кодыг шалгаж, боломж гарахыг хүлээж байна.

Эр2: Сайхан тактик байна. Ди Тигийн цагаан хацагны туршилтын давуу талыг дэлгэцэн дээрээс харж болно.

Эр: Тийм ээ, КК-ийн энэ удаагийн довтолгоо үр дүнгээ өгч байна. Ганцхан зангилаа алдсанаар, тэд СП-ийн сервер рүү шууд нэвтрэх боломжтой боллоо.

Эр2: Янзтай. Олл, Шао Ми хоёр нууц кодыг эвдэж, цоорхойгоо бөглөж чадлаа. Нөхцөл байдлыг шууд өөрчилж чадлаа.

Оу: Муугүй шүү.

Эр2: КК багт Ди Ти ганцаараа үлдэж, гол серверээ хамгаалж байна. СП-д одоо довтолгоо хийх олон боломж байна. Ди Ти-д хамгаалалтаа сайжруулахын оронд СП рүү довтлох ганц арга л үлдээд байна.  

Эр: Ди Ти өөрийн бүрэн чадварыг харуулж, ид шид бүтээж чадах эсэхийг харах үлдээд байна.

Эр2: Тийм ээ,  энд Шао Мигийн зангилаа илчлэгдсэн байгаа харж байна. Ди Тигийн анхаарлыг татаж чадлаа. Ди Ти яах аргагүй Шао Мигийн зангилаанд  гол анхаарлаа хандуулж байна.

Эр: Олл, Хуа Ти  хоёр КК-ийн арын хаалгаар нэвтрэх гэж байгааг анзаараагүй бололтой.

Эр2: Янзтай. Энэ үед СП ялалт байгууллаа.

Эр: янзтай.

Ми: Тийм ээ.

Эр:  Одоо КК багийнхан нөхцөл байдалд хурдан дасах хэрэгтэй.

Эр2: Тийм ээ. Өмнөх үед хожигдсон болохоор хоцорч яваа. Тэгэхээр СП-ийн серверт хийх довтолгоогоо эрчимжүүлэх хэрэгтэй. Ди Ти тоглоомын код оруулж асуудлыг шийдэж байна.

Эр: Фоллоуин хамгаалалтаа бүрэн тавьж амжаагүй байсан байна.

Эр2: Ди Ти тугийг авч тоглоомыг өөрчиллөө.

Хан: Тийм ээ.

Эр: Янзтай.

Л: Явъя.

Тон: Хаашаа явах юм?

Л: Ариун цэврийн өрөө.

Тон: Тоглоом дуусаагүй байна.

Л: Хамт явъя л даа.

Тон: уучлаарай, түр гарчихаад ирье. Удахгүй ирнэ.

Л: Надад асуух юм байна.

Тон: За за за. Би гарын үсэгтэй зураг авч өгөхийг бодъё, за юу? Хичээнэ ээ.

Л: Гарын үсэгтэй зураг биш ээ. Зүгээр л... Манай нөхрийн бурхан та хоёр ямар харилцаатай юм? Сайн найзууд байж надаа ч хэлэхгүй.

Тон: Хэлэхийг хүсээгүйдээ биш ээ. Хэлэхгүй гэж санаатай тэгээгүй. Би зүгээр л... Зүгээр л сэтгэлээ илчилчихээд татгалзсан хариулт авсан болохоор ичээд л...

Л: Үнэн үү? Ийм үед сэтгэлээ илчилж болдоггүйг мэддэггүй юм уу? Хоёрхон удаа уулзчихаад сайн гээд байгаа хүнийг хэн сонирхох юм? Чиний Ай Кю... Ёстой...

Тон: Үгүй ээ. Би ч гэсэн хэлэхийг хүсээгүй. Гэхдээ тэр өдөр...

Л: За за  за. Хэлэх хэрэггүй.  Өөрийгөө хар. Харагдах байдал нь 90%. Болзооны тал дээр 9оноо ч авч чадахгүй. Анхны хайр, өнчин хайр, үнэнээ хэлсэн?  Ийм байж яаж манай нөхрийн бурхны сэтгэлийг эзэмдэх юм? Сайн сонс, Сайн хүнийхээ араас гүйж байгаа бол нөгөө хүн чинь чини сайн талуудыг олж харахаас нааш сайн гэдэгээ хэлж болдоггүй юм. Чи очоод “би чамд сайн” гээд хэлчихсэн байдаг. Ийм тэнэг хүнийг хэн харах юм? Жаахан нээлттэй бай. Өөрийгөө харуулж, гоо үзэгслэнгээ гайхуул. Эгдүүтэй царай гаргаж, хүйтэн хөндий бас ур булаам. Товчоор хэлбэл сайн гэдэгээ яасан ч хэлж болохгүй. Эхлээд дэгээдээд, сэтгэлийг нь үймүүлж, олон юм  бодуул. Надад сайн юм байж, яагаад хариулахгүй байгаа юм бол гээд л. Ойлгож байна уу? Бас эхлээд тэр хүнээрээ хэлүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол эрчүүд өөрсдөө сайн гэдэгээ хэлнэ.

Тон: за.

Л: Сайн сонс. Тайлбарлах боломж байсаар байтал тайлбарлахгүй байна. Яагаад? Чамд дургүй биш ээ гэсэн үг. Харин ч чамай сайнаар боддог гэсэн үг.

Тон: Надад сайн биш ээ.

Л: Энийг санаж яв. Эрчүүд ярихаас цаашгүй. Явцагаая. Явъя.

Эр: КК баг өнөөдөр маш эрч хүчтэй тулалдлаа.

Эр2: Тийм ээ. СП багийг харвал Шао МИ, Олл хоёрыг авсны дараа багийн хүч маш ихээр нэмэгдсэн харагдаж байна.

Эр: Тийм ээ, тийм. Тэдний тактик КК-багт гэнэтийн цохилт хийж чадлаа.

Эр2: Яг зөв. Хоёр ахмад тамирчдыг багийнхаа гурван гишүүдэд ийм том түлхэц болно гэж бодоогүй байх. Бүр КК-ийн тактикийн бодлогыг ч тасалдуулж чадлаа.

Эр: Тийм ээ, Си Ти Эфт бид арай ахимаг настай тамирчдын хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь залуу тамирчдыг гүйцдэггүй гэж ярьдаг.

Эр2: Тийм ээ.

Эр: Гэхдээ энэ удаа хоёр ахмад тамирчны хамтын ажиллагаа ямар ч саадгүй явагдаж байна.

Эр2: Тийм ээ.

Эр: Шао Ми нэгийн эсрэг хоёр гамшгийг амжилттай давлаа. Баяр хүргэе, энэ удаагийн тэмцээний ялагчаар СП тодорлоо.

Бүгд: Тийм ээ.

Эр2: СП-д баяр хүргэе.

Ми: Тийм ээ.

Эр: Янзтай.

Соло: Хан. Шао Ми, Оу Чиан хоёр  өнөөдөр сайн тоглосон. Хэдүүлээ уулзвал ямар вэ?

Л: Оч...

Тон: Энэ удаа ялагдсан ч гэсэн дараа заавал ялна аа. Амжилт.

Хан: Чи тайлбарлахгүй юм уу?

Тон: Одоо юу?

Хан: Тийм. Одоо.

Л: Тайлбарлаж болохгүй ээ. Тэгвэл чиний боломжоо алдана. Буруугаар ойлгож л байг. Тэр чинь л хайрын эхлэл. Тайлбарлах хэрэггүй. Чи эндээ байж бай. Би тийшээ яваад гарын үсэг зуруулаад ирье.

Эр: Тэр хоёр ахмад тамирчныг ийм сайн тоглоно гэж бодсонгүй.

Эр: Харин тийм. Цэвэрхэн тоглолоо.

Хан: Наанаа бэлдэж байгаад, дараа нь тайлбарлаарай.

Тон: Бэлдэх ээ?

Хан: Сайн тайлбарлаж чадах үгүйг чинь харъя. Өнөөдөр тэмцээнд хожигчихсон болохоор тэд нарын цагийг үрмээргүй байна.

Тон: За... Хан Шаняан бид хоёр... бид хоёр...

Хан: Яаж тайлбарлаа мэдэхгүй байна уу? Тэгвэл хэлэх хэрэггүй.

Тон: Тайлбарлах хэрэггүй гэж үү?

Хан: Дахиад уулзахгүй юм чинь дахиад үл ойлголцол гарахгүй. Үнэнийг хэлэхэд надад хүнтэй үерхэх бодол алга. Энэ хүүхдүүд, тэдний мөрөөдөл,  ирээдүй бүгд миний гарт байгаа. Нэг л өдөр дэлхийн аварга болж эх орныхоо далбааг мандуулах юмсан гэсэн хүсэлтэй. Эцэг эхдээ хийсэн сонголт нь буруу байгаагүй гэдгийг батлахын тулд. Тийм болохоор надад КК-аас өөр хүнд зарцуулах цаг зав, эрч хүч алга. Ойлгосон уу?

Тон: Ойлголоо.

Хан: Одоо яв даа.

Тон: За. Дараа уулзъя.

Хан: Тэгж хэлэх хэрэггүй хэрэггүй. Бид хоёр дахиад уулзахгүй. Юмнуудаа ав. Явцагаая.

Эр: Аан? За.

Бүгд: За. Ойлголоо.

Хан: Юмнуудаа ав. Ву Бай хаана байна?

Эр: Энийгээ ав.

97: Түрүүлээд автобус руу явчихсан.

Эр эр: Явъя. Явцагаая. Баяртай. Баяртай...

Грант. Баяртай.

Л: Үгүй ээ. Би буруу тооцоолсон юм бол уу? Чамд сайн л байсан даа.

Тон: Ингэж л...

Л: Зүгээр ээ. Зүгээр.

Тон: Миний анхны хайр Гуанжоугийн стадионд дууссан юм.

********************

М: Эргээд ирсэн үү? Сайн байлаа. Энэ шинэ жилийн дараа Норвегид болох тэмцээний замын зардал. Гарыг үсгээ зурчих. Нөгөө охины яах гэж байна?

Хан: Хэн?

М: Гуанжоуд байсан охин. Дугуй царайтай, том нүдтэй, богино банзалтай охин.

Хан: Тон Ниан уу?

М: Тийм ээ, хөөрхөн охин байна лээ.

Хан: Зохицуулчихсан.

М: Зохицуулчихсан? Яаж зохицуулсан гэж?

Хан: Зохицуулчихсан, юу ч болоогүй.

М: Бүх насаараа найз охингүй явах гээ юу?

Хан: Манайх кибер клуб, болзооны клуб биш. Хүүхдүүдэд мөрөөдлийг нь биелүүлэхэд яаж туслах вэ гэхээс өөр бодох юм алга. Үндэсний аварга, Азийн аварга, дэлхийн аварга болоход нь тусална.

М: Тэрийг би зохицуулчихна. Чи өөртөө жаахан зав гарга л даа. Тэр охин давгүй охин байсан. Явлаа.

******************

Тон: За. Дараа уулзъя.

Хан: Тэгж хэлэх хэрэггүй хэрэггүй. Бид хоёр дахиад уулзахгүй.

******************

Дай: Манай босс СП-ийн боссыг харахаараа яагаад баргар царайлаад байдаг юм бол?

1: Чи ч гэсэн анзаарсан юм уу? Надад ч гэсэн тэгж санагдсан.

Грант: Энэ бол арван жил үргэлжилсэн хайр-үзэн ядалт.

97: Амаа мэд. Босс наадахаас чинь болоод гунигтай байгаа.

Грант: 97, нааш ир. Чи хэлээд өг.  

97: Босс Хятадад эргэж ирснийхээ дараа Апплдог, Соло хоёртой нийлээд Соло багийг байгуулсан. Энийг мэднэ биз дээ? Соло, Ай Чин хоёр хосууд байсан. Дараа нь Сологийн экс найз бүсгүй нь гэнэт гарч ирснээс болоод Ай Чин тэсэлгүй салчихсан. Салсныхаа дараа багаасаа гарсан. Гэмшсэнээсээ болоод Соло ч гэсэн багаа орхисон. Багийн хамгийн гол гурван тоглогчийн хоёр нь байхгүй болохоор тарсанаас өөрцгүй биз дээ? Тийм болохоор босс Соло, Ай Чин хоёрт дургүй байдаг юм.

1: Ийм олон жил өнгөрчихөөд байхад. Одоо болтол уучилж чадахгүй байгаа юм уу?

Грант: Соло зүгээр нэг хүчтэй баг байгаагүй. Манай улсын хамгийн хүчирхэг баг байсан юм. Чи мэдэх үү? Үндэсний аварга болсныхоо дараа дэлхийд аваргад оролцох гэж байсан юм. Ид оргил үед нь Соло хувийн шалтгаанар багаа тараасан. Яаж үзэн ядахгүй байх юм?

97: Би үзэн ядалт биш, гуниг гэж бодож байна. Манай босс харилцаанд ач холбогдол өгдөг. Тийм хүмүүс нэг л гомдсон бол мартаж чаддаггүй гэсэн.

1: Үнэн байх. Дэлхийн аварга болох боломж байхад найз нь баллачихсан юм чинь. Би байсан бол бас л тэгэх байх.  

Грант: Хөөе. Сайн сонс. Энийг менежер эгчид мэдэгдэж болохгүй шүү.

Дай: Яагаад?

Грант: Манай менежертэй ч бас холбоотой.

97: Манай менежер Сологийн охиных нь төрсөн ээж.

1: Юу?

Дай: Аан? Бурхан минь ээ.

1: Үгүй байлгүй дээ.

М: Та нар юун нууц хурал хийгээд байгаа  юм?

97: Аан, тэр... Үгүй ээ, үгүй.

Грант: Үгүй ээ.

97: Нээрээ хуралтай гэсэн байх аа?

1: Би явж юм идлээ. Өлсөж байна уу? Хамт явъя.

Грант: би явж бэлтгэлээ хийлээ.

М: Нээрэн. Өнөөдөр англи хэлний хичээлтэй. Хоцорч болохгүй шүү. Бусаддаа ч гэсэн хичээлдээ суу гэж сануулаарай. Яагаад гөлөрчихөв өө?

Дай: Меженер ээ, Англи хэл сурах хэрэг байгаа юм уу?

М: Та нар гадаад руу тэмцээнд явна.  Хятад улсаа төлөөлж тэмцээнд оролцоно. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг болчихвол Хятадын нэр хүнд өснө биз дээ?

Дай: Тийм.

М: Босс чинь та нарт зориулаад тусгай багш бэлдсэн. Их сайн багш. Сайн сурна шүү. Мөнгө үрж болохгүй.

Дай: За за.

М: Яагаад ширтээд байгаа юм?

Дай: Юу ч биш.

М: Хурдан яваач. Хурдан яв.

Дай: За...

******************

Багш: /Англиар ярина/

М: Энэ чухал хичээл. Дөчин минутаар хоёр цаг орно. Хичээлийн дараа хүн болгон багштай  20минутын тусгай хичээлтэй.

Багш: /Англиар ярина/

Хан: Долоо хоногт хэдэн удаа хичээл орох вэ?

М: хоёр удаа.

Хан: Шалгалт авах уу?

М: гурван сард нэг удаа.

Хан: Гурван сард нэг удаа юу? Хичээлээ давтахгүй хойш сууна. Сар болгон ав. Багшид дүнг нь надад танилцуулж бай гэж хэлээрэй.

Багш: /Англиар ярина/

Хан: /Англиар ярина/ Тэр нөхрөөс чинь илүү царайлаг юм байна.

М: /англиар ярина/ Яг тийм.

Багш: /Англиар ярина/

******************

Тон:  Ээж ээ, би явлаа.

Ээж: Хаачих нь вэ? Нээрээ, үдээс хойш хамт дэлгүүр явж баярын юм бэлдэнэ шүү.

Тон:  Чадахгүй ээ, чадахгүй. Жэн Хуй намайг сургууль дээр хүлээж байгаа.

Ээж: Та хоёр болзож байгаа юм уу?

Тон:  Юу? Юу яриад байгаа юм бэ? Манай доод ангийн шинэ оюутнууд сургуультай танилцана гэсэн. Багш тэд нарын өмнө илтгэл тавь гэсэн. Би, гол илтгэгч нь.

Ээж:  За за. Хөөе. Ингэе. Дуусчихаад Жэн Хуйг орон хоолонд дагуулаад ир. За юу?

Тон:  Явлаа шүү, ээж ээ.

Ээж: Хөөе... Ниан Ниан.

Тон:  Хоцрох гээд байна аа.

Ээж: Ээжийнхээ үгэнд ор л доо.

******************

Тон:  Ямар олон хүн бэ?

Ж: За, бүгдээрээ наашаа анхаараарай. Тэр ард унтаад байгаа хүүхэд, сэрээрэй.

Яа: Ниан Ниан.

Ж: Нүд чинь аниатай харагдаад байна. Өнөөдрийн илтгэл их сонирхолтой байх болно. Удахгүй эхэллээ. Нөүтбүүкээ надад өгчих.

Тон:  За. Цүнхэнд байгаа. Яасан олон хүн бэ?

Яа: Жэн Хуй хэтэрхий нам гүм байх байх гэж айгаад нэг, хоёрдугаар курсийн оюутнуудыг бүгдийг нь дуудчихсан.

Тон:  Би нам гүмээс айдаг л даа, гэхдээ би олон хүний өмнө зогсохоос айгаад байна.

Яа: Сандрах хэрэггүй. Амжилт.

Ж: За. Болчихлоо. За.  Эхлээд өнөөдрийн гол илтгэгчээ та нарт танилцуулъя. Харахад хэдий залуу ч гэсэн тэр манай сургуулийг төлөөлж Эй Си Эмийн тэмцээнд оролцсон. Тэрнээс гадна өнгөрсөн жил болсон олон улсын их сургуулиудын программ хангамжийн Эй Си Эм тэмцээний хоёрдугаар байрын шагналт хүртсэн. Энэ тэмцээн маш нэр хүндтэй, дэлхийн 200 гаруй улс орон оролцдог том тэмцээн. Хоёрдугаар байранд орох амаргүй байсан байж таарна. Өнөөдрийн илтгэлийн сэдэв нь “Хиймэл оюун ухаан”. Ингээд гол зочноо алга ташин угтан авцагаая. Тон Ниан.

Тон:  Сайн байцгаана уу. Намайг Тон Ниан гэдэг. Хиймэл оюун ухааны сэдэв нь маш өргөн хүрээг хамардаг. Та нарын зарим нь их сургуульд ороогүй бас энэ чиглэлээр суралцдаггүй хүмүүс. Тийм болохоор жижиг тоглоомоор дамжуулан тайлбарлаж өгье. Багаас их рүү. Тэгвэл илүү ойлгомжтой байх байх. Энэ жирийн л нэг өрдөг тоглоом. Энэ программ гурав хоногийн турш юм идэж, уух шаардлагагүй, гэхдээ гурав хоногийн турш юм сурч, дадлага хийдэг. Тэгээд сонирхогчоос мэргэжлийн  тоглогч болох боломжтой.

Эм: Энэ өөрөө сурч чадах уу?

Тон:  Тийм ээ. Хүнээс ялгагдаад байх зүйл бараг байхгүй.

Эм: хар даа, нээрээ өөрөө яваад байна.

Тон:  Тийм ээ. Үнэнийг хэлэхэд машинууд их ухаантай байдаг. Бид нар шиг амьтай бас сурах чадвар сайтай байдаг. За, энэ тоглоомыг ингээд тоглуулаад орхичихъё. Артифишиал интеллеженс, товчилбол Эй Ай. Энэ бол хиймэл оюун ухаан гэсэн утгатай. “Эй Ай” гэдэг үг 60жилийн өмнө ч байдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд илүү ихээр хэрэглэх болсон. Та нар төсөөлж байна уу? арван жилийн өмнө Эй Ай гэж юуг хэлдэг байсан бол? Энийг хэн ч мэдэхгүй...

5-р анги төгсөв.

Back to episodes Go home