Go Go Squid! EP04
Үргэлжлэх хугацаа:44мин
Орчуулсан: Ж.Тамир
Шинэ дүрүүд:
Өвөө : Хан Шаняаны өвөө
4-р анги.
97: Залуус аа, чимээгүй. Чимээгүй. Чимээгүй. Бэр эгч ээ. Наашаа...
Эм эм: Аан? Бэр эгч ээ? Ямар бэр эгч? Бэр эгч гэж хэн юм?
97: Нааш ир. Нааш ир.
Эм эм: Бэр эгч гэсэн үү? Юун бэр эгч ээ?
97: Бэр эгч ээ, автобусанд суу.
Тон: Баярлалаа.
97: Нөхөд өө, бэр эгч.
1: Бэр эгч ээ, сайн уу.
Дай: Бэр эгч ээ, сайн уу. Танилцахад таатай байна.
Тон: Намайг бэр эгч гэж дуудахаа боль гээд хэлээд өгөөч? Та нар буруугаар ойлгоод байна.
97: Зүгээр ээ. Бэр эгч битгий бэр эгч гэж дууд гэнээ. Ичээд байна гэж байна.
Эр: За.
Дай: Бэр эгч ээ, ойлголоо.
97: Бэр эгч ээ, энд суучих.
Тон: За, баярлалаа.
97: Бэр эгч ээ, тээшийг чинь энд тавьчихъя.
Тон: Баярлалаа. Баярлалаа. Нааш нь өгчих.
Бүгд: Ди Ти. Ди Ти. Ди Ти. Ди Ти. Ди Ти. Ди Ти.
Эр: Босс чинь хэзээ ирэх юм?
Ву: Удахгүй ирнэ ээ.
Эр: За.
97: Ахмад аа, ах чинь хэзээ найз охинтой болчихсон юм? 24цаг клубээс гардаггүй биз дээ?
Ву: Мэдэхгүй ээ.
97: Нууцаар хөдлөх... босс ч мундаг юм аа, бид нарыг сайн хуурсан байна шд. Бид нарыг өөртэй нь адилхан найз охинтой болоод тэмцээнд саад болно гэж бодсон байх аа.
Ву: Нас нь явж байгаа болохоор болзох цаг нь болсон.
Дай: Босс хөгширч байна.
Тон: Яахаараа хөгшин байдаг юм? Тийм царайлаг байхад чинь. Юу ч мэдэхгүй та нарын дэргэд эр хүн шүү.
М: Хүүдхүүд ээ, буудалд очсоныхоо дараа нэг давхрын буффет хоолны газарт очоорой. Би хоёр том ширээ захиалчихсан. Болгоомжтой байгаарай. Түүхий, бас далайн гаралтай хоол идэж болохгүй. Грантыг ямар болсныг харсан биз дээ. Тэмцээний улирал эхэлчихсэн. Эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй шүү. За юу?
Бүгд: Ойлголоо. Ойлголоо, менежер ээ.
М: Жолооч оо, та хүүхдүүдийг хүргээд өгчих. Босс бид хоёр араас нь очино.
Эр: За.
М: Бас... Тэрэнд санаа тавиарай.
Дай: Санаа зоволтгүй.
97: Санаа зовох хэрэггүй... баяртай.
***************
М: Эхлээд ажил хэргээ ярь. Бусдыг нь дараа бол.
Ай: Ийшээ сууцагаая.
М: Маргааш манай хоёр багийн тэмцээн болно.
Ай: Тийм ээ. Хэн хэн нь сайн хичээцэгээе.
Хан: Хэн хэн нь хичээсэн ч, ялагч нь ганц. Хэн болох бол?
Ш: Өө, би оройтчихсон уу? Үнэхээр уучлаарай. Танай хоёр багийн шүтэн бишрэгчид олон болохоор... Тэд нарыг бүгдийг нь гаргаж байж л ирлээ.
Хан: Дэмий юм ярихаа болиод ажлаа ярья.
Ш: Ажлын яриа байхгүй ээ. Хуучны найзуудаараа уулзъя гэсэн юм. Хамтдаа үдийн хоол идвэл сайхан биз дээ?
Хан: Өөр хийх юм алга уу?
Ш: Тэр... Тийм биш ээ.
Хан: Бид нарт хэлэх чухал юм байгаа юм уу?
Ш: Хоол идэх чухал шүү, хөгшин Хан. Би Гуанжоуд байдаг сайн хоолны газар мэднэ.
Хан: Явлаа.
Ш: Хөөе хөөе хөөе хөөе. Хан. Намайг харж үз л дээ. Зочид буудалдаа очоод чи хоол идэж л таараа. Тэрэнтэй байг гэхэд надтай жаахан ярилц л даа.
Хан: Март.
Ш: Хөөе. Би 12 хүний тусдаа өрөө захиалчихсан. Тэгсэн чинь урвуулханаа үлдчихлээ.
Соло: Зүгээр ээ, Шиан захирал аа. Гурвуулханаа идвэл зөндөө хоол илүү гарна. Дараа хамтдаа очъё. Бид хоёр явлаа. Баяртай.
М: Би машин дуудчихсан. Зам жаахан бөглөрсөн байх. Жаахан хүлээчих.
Соло: Шиан захирал одоо болтол Хан Шаняаныг занг мэдэхгүй л байна даа.
Ай: Бүгдээрээ нэг буудалд байрлаж байгаа юм чинь хамт явбал ямар вэ?
М: Хэрэггүй ээ, баярлалаа. Бид хоёр машин дуудчихсан. Ялихгүй юмнаас болж уурлах хэрэггүй. Өнөөдөр манай баг тэмцээнд ялсан.
Хан: Ийм өдөр ирнэ гэж бодож байсангүй. Бүгдээрээ амжилтанд хүрч, баян болсон ч нэг машинд ч сууж чадахаа больж.
М: Уучлаарай. Миний буруу. Би л та нарыг ийм болгосон.
Хан: Би чамайг буруутгаагүй ээ.
Арван жилийн өмнө.
Соло: Залуус аа. Миний юу авчирсаныг хар даа.
Бүгд: Хөөх...
Ми: Улаан дугтуй.
Ай: Улаан дугтуй.
Соло: Аз жаргал хүсье.
Ай: Улаан дугтуй нааш ирээрэй.
Оу: баярлалаа.
Соло: Манай Соло баг байгуулагдаад анх удаа аваргын тэмцээд орж ялалт байгуулсан ч гэсэн, зөвхөн Бээжингийн аварга шалгаруулах тэмцээн боловч маш том амжилт шүү.
Хан: Чиний л ач шүү дээ. Чи багаа сайн удирдсан болохоор л тэр. Өрсөлдөгчдийнхөө тухай маш их мэдээлэл бэлдэж өгсөн болохоор аваргын титэм авах амархан байсан.
Ай Ми: Тийм ээ.
Соло: Тэр чинь миний хийх ёстой ажил. Хан Шаняан, чи Си Ти Эф-ийн тойрогт алдартай болсоноо мэдэж байна уу? Интернэтийн авъяастнууд бүгд Хан Шаняаныг хамгийн том өрсөлдөгчөө гэдэг болсон. Чи жинхнээсээ хүмүүсийн баатар болсон.
Ай Ой: Баатар...
Хан: Та нар байгаа болохоор л тэр. Улам илүү сайжирч байгаад хэдүүлээ хэдэн арван, хэдэн зуун тэмцээнд ялалт байгуулна аа.
Оу: Яг зөв.
Ми: Тийм ээ. Ийм юм ярих хэрэггүй ээ. Архигүй баяр гэж хаана байсан юм?
Ай: Шао Ми.
Оу: Шао Ми. Чи ч мундаг шүү.
Ми: Аваарай, аваарай, аваарай.
Оу: Шар айраг бэлдчихсэн байдаг байна шүү. Сайхан даа...
Хан: Алив...
Оу: Сайхан.
Ми: За. Ирээдүйн дэлхийн аваргуудын төлөө тулгая.
Бүгд: Аваргуудын төлөө.
Соло: Чшш... Уучлаарай. Ах аа, эгч ээ төвөг удчихлаа.
Эм: Сайн байна. Сайн байна.
Соло: Баярлалаа.
Ай: Баярлалаа.
Соло: Дэлхийн аварга. Дэлхийн аварга.
Ай: Шао Ми, чи сайн байна шүү.
Оу: Ёстой сайн байна.
Ми: Хөөе хөөе хөөе. Тиан Ан мины талбай байна. Хөөх.
Оу: Хөөх.
Ай: Хөөх...
Ми: Тиан Ан Миний талбай.
Ай: Тиан Ан Миний талбай мөн байна.
Оу: Тиан Ан Миний талбай.
Ай: Тиан Ан Миний талбайг харах болгонд цаанаасаа л нэг тийм хүндэтгэмээр санагдаад байдын. Эх орондоо алдар нэр авчрахыг хүсдэг. Хурдан дэлхийн тайзан дээр гаръя.
Соло. Яг зөв.
Ай: Хан, Тиан Ан Миний талбай.
Соло: За.
Соло Хан: Дэлхийн аваргын төлөө.
Бүгд: Тийм ээ.
*****************
Дай: Наашаа, бэр эгч ээ. Бэр эгч ээ.
1: Ийшээ. Ийшээ.
97: Бэр эгч ээ, ийшээ. Ийшээ суучих. Бэр эгч ээ, суугаарай.
1: Болгоомжтой, болгоомжтой.
97: Бэр эгч ээ, албан ёсоор танилцаагүй юм байна. Намайг 97 гэдэг. 1997онд төрсөн.
Тон: Сайн уу.
Дай: Намайг Демо гэдэг. Намайг дандаа тэгж хочилдог юм.
1: Бэр эгч ээ, бэр эгч ээ. Намайг Нэг гэдэг.
Тон: Яагаад нэг гээд нэрлэчихсэн юм?
1: Хамгийн өндөр, бас царайлаг нь болохоор.
Тон: Өнөөдөр, миний ард сууж байсан өндөр, малгайтай залууг хэн гэдэг юм?
97: Ву Бай гэдэг юм. Боссын үеэл дүү нь. Манай багийн ахмад.
Дай: Манай ахмад.
97: Манай босстой яг адилхан. Ганцаараа байх дуртай. Одоо ч гэсэн бэлтгэл хийж байгаа байх.
М: Та нар битгий айлгачихаарай.
97: Тэгэхгүй ээ.
1: айлгаагүй ээ. Зүгээр л ярьж байна.
М: Намайг дагаад яваарай.
Тон: Аан?
М: Хан Шаняан уулзъя гэж байна.
Тон: Аан...
97: Хүлээгээрэй.
1: Баяртай.
Тон: Явлаа.
Дай: Явчихаж байгаа юм уу?
97: Босс дуудсан гэж байна шд.
Дай: баяртай.
97: Тэвчээргүй гэдэг нь.
Тон: Хүчтэй энерги мэдрэгдэж байна. Надтай харьцуулах юм алга.
М: Цадчихсан уу?
Тон: Сая... ус уучихсан болохоор... өлсөхгүй байна аа.
Хан: Ороод ир...
Тон: Ярих юм байгаа бол хоолны өрөөнд ярьж болохгүй юу?
Хан: Хувийн асуудлаа олон нийтийн газар яримаар байгаа юм уу?
М: Санаа зоволтгүй. Эмэгтэй хүн дээрэлхэх хүн биш. Би хүүхдүүдтэй байж байя. Яаралгүй ярилц.
Тон: За.
Хан: Арван секундын дотор шийдээрэй. Та хоёр одоо үнэнээ хэлэх үү?
Грант: Босс, хэдэн удаа хэлэх юм бэ?
Хан: Насанд хүрсэн эр хүн байж, шулуухан хэлчихэж чадахгүй юу?
Грант: Намайг зүгээр л алчих.
Хан: Тэрний найз охинтой гэдгийг мэдэх үү?
Тон: Мэдэхгүй.
Хан: Одоо мэдчихлээ. Яая гэж бодож байна?
Тон: Ямар ч бодол алга.
Грант: Хөөе, дүү. Нааш ир. Би нэг юм хэлье. Үнэнээ хэлчих. Яагаад намайг хайж ирсэн юм?
Тон: Би чам дээр ирээгүй ээ.
Грант: Гарын үсэг авах юм бол өгье. Хамтдаа зурагаа авахуулсан ч болно. Юу хүсээд байгаагаа л хэлчих. Бид хоёр ямар ч холбоогүй гээд үнэнийг хэлээд өгчих. Надад хүссэнээ хэлж болно. Миний найз охин болохоос бусад нь.
Тон: Хэн чиний найз охин болох гэсэн юм? Би чамд дургүй.
Грант: Аан?
Тон: Юу болоод байна аа? Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм болоо?
Грант: Дүү... нэг юм асууя. Чи... тэрнийг таних уу? Тэгвэл тэрнээс болж тэмцээн дээр ирсэн юм уу?
Тон: Тийм.
Грант: Тэгвэл тэмцээн болж байгаа газар тэрнийг харах гэж ирсэн юм уу?
Тон: Тийм.
Грант: Хөөе. Таны хайр дурлалын асуудал байна шд.
Хан: Амаа тат.
Грант: Буруугаа надад чихнэ гэж байхгүй шүү.
Хан: Дахиад хэлээдэх. Буруугаа яасан гэнэ ээ?
Грант: Үгүй ээ.. тэр... Хөөе, дүү. Сайн сонс. Сайн юм бол зоригтой хэл л дээ. Тэрэн шиг хүмүүсийн дэргэд... эмэгтэй хүн байтугай, эм хүйстэй амьтан ч байхгүй. Тэрний байрны хамгаалагч нар нь хүртэл эрэгтэй нохойтой. Тэр сайн хүн болохоор алдах юм бол бүх насаараа харамсана гэж мэд.
Тон: Миний сайн хүн Грант биш ээ. Миний сайн хүн... Үгүй ээ... Би чамтай уулзахаар ирсэн.
Хан: Та хоёр үнэнээ хэлэхгүй юм биз дээ?
Тон Грант: Энэ үнэн.
Хан: Чамтай хамааралгүй хэрэг болохоор гарч бай.
Тон: За. Тэгвэл би явлаа.
Хан: Чамайг хэлээгүй байна. Тэрийг хэлж байна.
Грант: Ойлголоо, босс. Тэгвэл... би явлаа... тэгвэл... та хоёр үргэлжлүүл. Баяртай. Баяртай.
Хан: Надад сайн юм уу?
Тон: Аан?
Хан: Яасан? Би буруу ойлгочихсон уу?
Тон: Ү үгүй.
Хан: Миний юу таалагдсан юм? Хариултыг нь мэдэхгүй юу? За яах вэ. Тэгвэл өөр аргаар асууя... Миний юу нь сайхан байна?
Тон: Нисэх буудал дээр явж байхыг чинь харсан. Адилхан дүрэмт хувцастай хүмүүстэй явж байсан болохоор чинь би гайхаад. Дараа нь манай найз тэмцээн болж байгаа гэж хэлсэн. Та нарыг тэмцээнтэй байгаа юм чинь би зүгээр л ирээд чамайг харъя гэж бодсон юм. Грантын тухайд... би чамайг Грант гэж бодсон юм. Тэгээд ходоод чинь өвдсөн гэж бодоод зүгээр байгаа үгүйг чинь харахыг хүссэн. Би би төвөг удахыг хүсээгүй. Уучлаарай.
Хан: Юунаас айсан юм? Би тийм аймаар байна уу?
Тон: Утас чинь... Минийх байна. Угаалгын өрөөг чинь түр зээлж болох уу? Чухал дуудлага ирж байна. Болох уу? Баярлалаа. сайн байна уу?
Эр: Сайн уу, сайн уу. 1-2-3 радио сувгаас ярьж байна. Хөтлөгч Хай Лукон ярьж байна.
Тон: Сайн байна уу. Сайн байна уу. За за.
Эр: Хүндэт сонсогчид оо, 1-2-3 радио суваг та бүхэндээ хүрч байна. Бид интернэтийн нэгэн алдартантай холбогдоод байна. Энэ хүн олон мянган шүтэн бишрэгч, дагагчидтай. Интернэтийн дуучин Бяцхан Скүид. Бяцхан Скүид. Тэрнээс анх яагаад дуунуудаа цахим сүлжээнд тавих болсон талаар асууя.
Тон: Хамгийн чухал нь миний хийх дуртай юм болохоор. Би дуу дуулах их сонирхолтой.
Эр: Тэгвэл ямар төрлийн дуунууд дулдаг вэ?
Тон: би эгдүүтэй хүүхэлдэйн киноны, аним кино гээд тиймэрхүү дуунууд дуулдаг.
Эр: Хамгийн дуртай өнгө чинь юу вэ?
Тон: Би уг нь цагаан өнгөнд дуртай.
Эр: Ямар жимсэнд дуртай вэ?
Тон: Би олон төрлийн жимсэнд дуртай. Алим, интоор гээд бүгдэд нь дуртай.
Эр: Дараагийн асуулт... найз залуу байгаа юу?
Тон: Одоохондоо найз залуу байхгүй. Ганц бие.
Эр: Найз залуугүй байх нь. Тэгвэл... ямар төрлийн залуус таалагддаг вэ?
Тон: Царайлаг. Яриа биш, жаахан хөндий, үг цөөтэй. Гэхдээ инээхээрээ халуун дулаан харагддаг. Надад тийм хүн таалагддаг.
Эр: За, ярилцлага өгсөнд маш их баярлалаа. сүүлчийн дуугаа сонсохоосоо өмнө сонсогчдод маань өдрийн мэндчилгээ дэвшүүлбэл ямар вэ?
Тон: Тэгье ээ, тэгье. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.
Эр: За. Баярлалаа. баяртай.
Тон: Бүгдээрээ баяртай.
Хан: Болж байна уу?
Тон: Болсон. Уучлаарай. Уучлаарай. Төвөг удчихлаа...
Хан: Өлсөж байна уу?
Тон: Аан?
Хан: Хамт хоол идье. Клубийнхэн 20минутын дараа бэлтгэлтэй. Идэх юм үлдэхгүй.
Тон: Би би юм идэхгүй байсан ч болно оо. Намайг урихгүй байсан ч...
Хан: Чамайг хэн гэдэг вэ?
Тон: Тон Ниан.
Хан: Хаалгаа хаа.
Тон: Үгүй ээ, яагаад хамт хооллох ёстой гэж? Март. Очиж байгаад болъё.
Хан: Чихэр идэх үү? Ийм амтанд дургүй юм уу? Тэгвэл өөрөө сонгоод ав.
Дай: Бо босс. Би би би саад болчихсон уу?
Хан: Орж гараад юу хийгээд байгаа юм? Дээшээ явах юм уу, доошоо явах юм уу?
Дай: доошоо доошоо, доошоо. Дээшээ. Дээшээ. Нэг юм авах гэсэн юм.
Хан: Бид нар буух байсан бол яах вэ?
Дай: Уучлаарай, босс. Та хоёрыг бууна гэж мэдсэнгүй.
Хан: Тэгээд сонгох юм уу?
Тон: Буруу ойлгогдохоос айхгүй байгаа юм байх даа? Энийг. Баярлалаа.
Дай: Харах ёсгүй юм харсан гээд намайг алчихгүй байгаа? Босс, би ирчихлээ. Уу-уучлаарай. Та хоёр яв даа...
Хан: Демо, амаа хамхиж мэддэггүй болохор одоо бүгд буруугаар ойлгоно доо. Явъя.
Тон: За.
Эр: Ирж байна.
Эр: Тэрийг хар даа.
Эр: Тийм байна...
Эр: Хөөе хөөе хөөе.
Грант: Тэр бэр эгч юм уу?
Хан: Очоод хоолоо ав.
Тон: За.
Грант: Бэр эгч залуухан юм аа.
М: Хөөе. Тэрэнд сэтгэлгүй юм бол яах гэж хоолонд оръё гэсэн юм?
Хан: Учрыг нь олоогүй байж тэрнийг энд авчирсан болохоор би хариуцлага хүлээх ёстой. Би тэрнийг харж хандахгүй бол болохгүй. Хоолоо идсэнийх нь дараа буцаагаад хүргэж өгнө.
М: Мугүй шүү. Жентелмен юм аа. Та нар хоолоо идэж бай. Би такси дуудчихъя.
Хан: За.
Грант: Тэр хоёрыг юу хийсэн гэж бодож байна?
97: Яасан уддаг юм бэ?
Дай: Замдаа босстой таараад. Их ууртай байгаа.
1: Яагаад уурлачихсан юм?
Дай: Уур нь хүрээд яахаа мэдэхгүй үедээ л чихэр иддэг. Цахилгаан шатанд чихэр идэж байсан. Үнхэлцэг хагарах дөхсөн.
97: Муудалцсан юм бол уу?
Дай: Мэдэхгүй ээ. Хамаг хөлс гарчихлаа. Намайг цахилгаан шатнаас гаргаад шидчих вий гэж айлаа шд.
97: Аймхай гэдэг нь.
Тон: Хясаа ивэл амаа том ангайх хэрэг гарна. Сам хорхой. Хальсийг нь авах хэрэгтэй болно. Хумс муухай болчихно. Хавчны хөл. Хавчны хөл яаж идэх вэ? Хальс нь хэтэрхий хатуу шд. Бялуу идчихье. Намайг амттанд дуртай, тарган гээд бодчихвол яана? Болохгүй ээ. Жаахан амттан идчихье. Энийг идвэл шүдэнд наалдах бол уу? Юу идэх вэ?
Хан: Ингээд л болоо юу?
Тон: Орой хоол идэх дур хүрдэггүй болохоор би бага иддэг юм. Надаас айсаар л байх шиг. Та хоёр хүрээд ир.
97: Хэнийг хэлсэн бэ? Босс, хэнийг дуудсан бэ?
Хан: Чамайг хэлж байна.
97: Очилоо. Очилоо. Яасан бэ, босс?
Хан: Хоолоод идчихсэн үү?
Дай: би цадаагүй байна.
97: Байз байз. Хоолоо идчихсэн. Бэлтгэл эхлэхийг хүлээж байна.
Хан: Хоолоо идчихсэн бол энд суугаад ярилц.
Дай 97: Ярилц аа?
97: За, ярилцъя. Ярилцъя... Бэр эгч ээ.
Хан: Бэр эгч ээ?
97: Бэр эгч биш бол? Бэр эгч...
Дай: Юу?
97: Тэгвэл юу гэж... бэр эгч ээ, таныг хэн гэдэг юм?
Тон: Тон Ниан гэж дуудахад болно.
97: Тон Ниан.
Дай: Сайхан нэр байна.
97 Дай: Дуулна...
97: Тон бэр эгч ээ, гоё нэртэй юм аа. Тон бэр эгч ээ, гоё даашинз байна шүү. Сайн уу гээд биччихэж.
Дай: Сайн уу. Та хөөрхөн юм аа.
97: Бэр эгч ээ, өөр хоол идэхгүй яасан юм?
Дай: Та туранхай юм аа.
97: Дэглэм барих хэрэггүй ээ. Өөр юм ид л дээ.
Дай: Тийм ээ.
97: Тон бэр эгч ээ, та нээрээ юу хийдэг вэ?
Дай: Нээрэн тийм, та юу хийдэг вэ?
Тон: Би.. онлайн дуучин.
Дай 97: Хөөх.
Дай: Би мэдэх юм байна.
97: Тийм үү?
Дай: Манай ангийн хүүхэд хийдэг байсан. Одоо их алдартай болсон.
97: Тийм үү? Бэр эгч ээ, таны дуунуудыг хаанаас сонсож болох уу?
Дай: Тийм. НетИйз мюзик рүү ороод бяцхан Скүид гээд хайвал байгаа.
97: Хурдан хайгаад үз.
Дай: За.
97: Босс, та хайж байгаа юм уу? Аан... Тэр...
Дай:Хөөх, янзтай.
97: Яасан бэ? Яасан? Яасан?
Дай: Энийг хар даа.
97: Хөөх. НетИйз мюзикт ямар олон дагуултай юм бэ.
Дай: Харин тийм.
97: Бид нарынхаас ч олон юм байна. Вейбогийн ВИП юм байна.
Дай: Бас Байдугийн нэвтэрхий тольд байна.
97: Янзтай. Босс ч догь юм аа. Хэлэхгүй нууж байгаад ийм алдартай, хөөрхөн найз охинтой болчихож.
Дай: босс их л тайван идээд байх юм. Бэр эгч рүү харах ч үгүй байна.
97: Хөөе, хар даа. Бэр эгч боссыг ширтээд байна.
Дай: Бэр намайг найзаа болговол намайг дагадаг хүмүүсийн тоо нэмэгдэх бол уу?
97: Чи асуу л даа, асуучих.
Дай: Нөгөө... бэр эгч ээ...
97: Тон бэр эгч ээ, Таны профайл дээр био инженер, электрон инженерийн ангид сурдаг гэсэн байна. Та дөнгөж сая их сургуульд орсон юм уу?
Тон: Миний бакалаврын зэрэгтэй хоёр мэргэжил.
Дай 97: Давхар мэргэжил.
Тон: Одоо би мастерт сурч байгаа.
97: Тэгвэл та хэзээ их сургуульд орсон юм?
Тон: 15-тайдаа.
Дай 97: 15-тай?
Дай: би 15-тайдаа дунд сургуулиа ч төгсөөгүй байсан шд.
Тон: Их сургуульд авъяаслаг хүүхдүүд авдаг тусгай сургалт байдаг юм.
Дай 97: Шилдэг оюутан.
97: Бэр эгч ээ. Би эмэгтэй шилдэг оюутантай уулзахыг мөрөөддөг. Та чадах уу?
Тон: Юу гэсэн үг вэ?
Дай: Танилцуулаад өгөөч?
Тон: Нэг хүн танилцуулж болно л доо. Гэхдээ тийм хүмүүс хичээлдээ хамаг анхаарлаа тавьдаг болохоор...
Дай: Бэр эгч ээ. Та тоглоом сайн тоглодог байх даа.
97: Тийм ээ.
Тон: Би тоглож чаддаггүй юм аа, сайн мэдэхгүй.
97: Үгүй байлгүй дээ. Босс тантай тоглож байгаа юм уу?
Дай: Харин тийм. Босс?
Тон: Гранттай тоглосон гээд хэлчихвэл буруугаар ойлгочих байх. Тэгвэл улам л буруугаар ойлгоно. Үгүй ээ. Тоглож байгаагүй.
97: Тэгвэл манай багт орчих.
Дай: Тийм ээ.
97: Бид нар заагаад өгье.
Хан: Хоолоо идчихсэн бол яв даа. Гадаа хаалган дээр машин хүлээж байгаа. Та хоёр... Тэрийг бэр эгч гэж дуудахыг хориглож байна.
Дай 97: Босс, битгий уурла л даа.
97: Дахиад жаахан ид л дээ. Босс...
Тон: За, би явлаа.
Дай: Тэгвэл...
97: Дахиад юм идэхгүй юм уу?
Дай: Юу ч идсэнгүй шд.
97: Та... та...
Хан: Ах аа. Энэ хүнийг...
Тон: Хаана хүргэх вэ?
Хан: Цагаан хун.
Тон: Цагаан хун зочид буудалд хүргээд өгчих.
Эр: За за, тэгье.
Хан: За, ярь ярь. Сонсож байна. За...
Тон: Намайг төвөгтэй хүн гэж бодож байгаа байх даа? Ингээд явчихвал дахиад хэзээ ч уулзахгүй байх даа? Яагаад ганц ч удаа эргэж хардаггүй байна аа? Миний анхны хайр яагаад ийм хэцүү юм бэ?
******************
97: Хөөе. Би боссыг домогт мэргэжлийн туршлагаа ашиглаад бэр эгчийн сэтгэлийг татсан гэж бодож байсан чинь...
Дай: Үгүй юм уу?
1: Программ бичихээс өөр том чөтгөрт чадвар байхгүй биз дээ? Клубт өдрийн 25цагийг бид нарыг загнаж өнгөөдөг. Тийм биз дээ? Болзоонд явах зав байх ёсгүй дээ. Хаанаас тийм хөөрхөн бүсгүй олчихдог байна аа?
97: Эсвэл тэр болзоонд явах дургүй, өдөр болгон 25цагаар номын санд байх дуртай байх. Дээр нь 15-тайдаа их сургуульд орсон гэхээр шилдэг оюутан байж таараа. Эсвэл сүнслэг байдал бас хүний зан аашийг нь л хардаг байх.
1: Зан ааш аа? Боссын зан аашийг хэлж байна уу? Тийм аашаар хэнийг татах юм? Волдеморт уу?
97: Ахмад аа, ах чинь биз дээ? Сонирхолтой мэдээлэл байхгүй юм уу?
1: Тийм ээ.
Ву: Мэдмээр байна уу?
97: Тийм.
Ву: Өөрөөс нь асуу.
97: Зүгээр л хэлчих л дээ.
Хан: Бэлтгэлээ хийхгүй. Юу ярьж байгаа юм?
97 1: Үгүй ээ үгүй үгүй.
1: Юу ч биш ээ.
97: би би...
Дай: Би бэлтгэлээ хийж байна. Бэлтгэлээ хийж байна.
Ву: Уулзъя. Хэлэх юм байна.
97: Балрах дөхлөө.
Хан: Яасан?
Ву: Өвөө таныг залга гэж байна.
Хан: Утсаа өгч бай...
Ву: Миний утсаар яах юм?
Хан: Дараа нь буцаагаад өгчихнө өө. Өөрийнхөө дугаарыг өгчихвөл дараа нь амар заяа үзүүлэхгүй.
Өвөө: Өө, Бай.
Хан: байна уу Би байна.
Өвөө: Хан Шаняан. Муу золиг. Хурдан тасалбар худалдаж аваад гэртээ эргээд ир. Гуч хүрчихээд компьютер тоглоом тоглоод. Хүнтэй сууж үр хүүхэдтэй болохгүй юм уу? Чамайг өдий насалчихаад компьютераар тоглодог гэж хэлэхээр хүний нүүр ч харахаас ч ичиж байна. Аавынхаа үлдээсэн мөнгөөр бүгдээ нь клубт байгуулчихаад. Чи мартсан байж болох ч, би мартаагүй шүү. Ву Байг хар, хичнээн дуулгавартай сайн хүү билээ дээ. Хүүхэд хүртэл уруу татаад. Чи сонсож байна уу?
Хан: Сонсож байна аа.
Өвөө: Хамар уур хүргэчих юм. Гар салгалаад утсаа ч барьж чадахгүй нь.
Хан: Тэгвэл утсаа хурдан тасал л даа. Уурлавал биед чинь муу шд.
Өвөө: Хан Шаняан. Зүгээр ээ. Тасалбар худалдаж авахгүйг чинь мэдэж байна. Нөгөөдөр өглөө би нисэх буудал дээр ирнэ. Намайг тосч аваарай.
Хан: Ийм хөгшин байж онгоцоор явж яах гэсэн юм бэ? Зав гайгүй болохоор би Ву Байтай хамт тан дээр очино оо. Та хүлээж бай л даа.
Өвөө: Хөгшрөөд байгаа болохоор одоо л очихгүй бол оройтох гээд байна. Би очиж хэдэн найзуудтайгаа уулзана. Тэгэнгээ чамд эхнэр олж өгөмз. Юу ч хэлэх хэрэггүй. Чамд татгалзах эрх байхгүй шүү. Үгэнд орохгүй бол буцаад яваарай чи. Би, чиний өвөө болохоор чамайг өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Чи... хар багаасаа өдий хүртэл байнга уур хүргэж байх юм. Чи, миний ач хүү болохоор надад ач охин тэрүүл өгөх үүрэгтэй.
Хан: Хөөх. Хөвгүүдээс илүү охидод дуртай юм уу? би таныг тийм гэж мэдээгүй юм байна.
Өвөө: За за за. Тоглохоо боль.
****************
Тон: Баяртай гэж хэлэхээ мартчихаж. Тийш дээ. Яагаад мартчихдаг байна аа? КК бол Хятадын хамгийн шилдэг хоёр кибер клубийн нэг. Үндэслэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь Хятадын Си Ти Эф-ийн алдрын танхимын гишүүн Ган/Gun-буу/. Хан Шаняан Си Ти Эфийн хамгийн алдартай Соло гэдэг багт тоглодог байсан. Хамгийн анхны хөрөнгө оруулагч, гол тоглогчдын нэг байсан. Арав гаруй үндэсний тэмцээний аваргаар тодорч байсан. Хувийн үзүүлэлтээрээ дэлхийн олон дээд амжилтыг эзэмшдэг. Хамгийн их серверийг сүйтгэж, хамгийн олон удаа шифр тайлсан, бас Шилдэг тоглогчид олон удаа нэр дэвшиж байсан. Олон орны олон зуун шүтэн бишрэгч бас өөрийн гэсэн вебсайттай. Дээр нь фенүүд нь кийборд, хулгана, компьютерийнхаа хэрэгслүүдийг тэрний нэрээр нэрлэдэг. Өрйн гаргасан амжилт, авъяас чадвараа ашиглан Си Ти Эф-ийн талаарх олон нийтийн үзэл бодлыг өөрчилсөн. Мөн домогт мэргэжлийн туршлагаа ашиглан Хятадын Си Ти Эфийн салбарыг оргүй хоосноос өнөөдрийн байгаа түвшинд авчрахад нөлөөлсөн. Соло баг Си Ти Эфийн аваргын тэмцээнд түрүүлсний дараа тэр гэнэт зодог тайлж байгаагаа зарлажээ. Гэнэтхэн зодог тайлсан гэнэ ээ? Ган зодог тайлсны дараа Хятадын Си Ти Эфийн ертөнц зогсонги байдалд орсон. Одоо тэрээр өөрийн гэсэн клубийг байгуулан эргэн ирсэн. Мундаг юм аа. Гайхалтай. Лан Мей. Лан Мей, би байна аа. Завтай байна уу?
Л: Завтай байна.
Тон: Уучлаарай.
Л: Зүгээр ээ. Яасан бэ?
Тон: суу суу суу.
Л: Юу болсон бэ?
Тон: Надад Си Ти Эфийн талаар асуух юм байна. Найз залуугаас чинь асууж болох уу?
Л: ЖИнхнээсээ Си Ти Эф сонирхоод байгаа юм уу? Лианлианкан ч тоглож чаддаггүй байж.
Тон: Энэ хүн... Энэ хүнийг мэдэх үү?
Л: Ханиа... Хурдан хүрээд ир. Энэ хэн бэ?
Эр: За.
Л: Энэ хүн. Энийг хар даа.
Эр: Хөөе. Манай Ган байна шдээ. Миний бурхан тэнгэр байхгүй юу. Өнөөдөр би тэрийг харах гэж л тэмцээн үзсэн байхгүй юу. Та нар тэрний медаль, цом авч байгаа зурагнуудыг та нар үзсэн үү?
Тон: Үгүй.
Эр: Ёстой царайлаг байсан. Тэрийг хэн ч гүйцэхгүй. Хөөе хөөе хөөе. Нааш ир. Би харуулъя. Надаа тэрний домогт мөчүүд, бас тэмцээнүүдийнх нь сэтгэл хөдлөм үйл явдлуудыг бичлэг надаа байгаа. Хан Шаняаны том тэмцээнүүдэд оролцсон бичлэгүүд. Энийг сайн хар. Манай Ган Годын бичлэгнүүд шүү дээ. Тэрний зохион программууд. Энүүгээр замын хөдөлгөөнийг хянаж, кодыг нь нэг зэрэг тайлж болно. Энийг хар даа. Системийн ажиллагаа ба аюулгүй байдлаа хамгаалах. Энийг л Тай уул гэх байх. Мундаг байгаа биз?
Тон: Тийм байна.
Эр: Мундаг байгаа биз?
Л: Мундаг юм байна.
Эр: Нээрэн, энэ байна. Энэ... Хамгийн хамгийн хамгийн хэцүү нь. Арван зангилаанаас есийг нь алдаад, ганцхан зангилаатай үлдсэн. Дайралт, хамгаалалтын аль аль нь. Тогтвортой, өөртөө итгэлтэйгээр урагшилна. Тэгээд гэнэтхэн чиглэлээ өөрчлөөд дайсны тугийг булаана. Энэ бол домогт мөч. Энэ юу гэдгийг мэдэх үү?
Тон: Мэдэхгүй.
Эр: Энэ бол... Тэмцээний үеэр ийм домогт мөч тохиолдох л юм бол тэмцээнийг зохион байгуулагчид өрсөлдөгч улсын газрын зураг дээрх зургийг гэрлээр хүрээлдэг юм. Хан Шаняан Хятад хүн байх аа? Тэгээд энэ гэрэлнүүдийг хар даа. Сайн хар. Энэ гурван гэрлийг тэрэнд зориулсан. Энэ газрын зургийг хар. Энэ бол Хятадын нэр хүнд. Дэлхийн бүх хүмүүс Ган Годын гурван гэрлэн бүрхүүлийг харж чадна гээд төсөөлд дөө? Миний баатар лаг байна уу?
Тон: Мундаг юм аа. Мундаг байна.
Л: Хайр аа. Чамайг алдартнуудын араас хөөцөлддөг гэж мэдээгүй юм байна.
Эр: Мэдээж шдээ. Тэрний тухай шөнөжин ярьсан ч ярьж дуусахгүй. Хэл. Чи өөр юу мэдмээр байна?
Тон: Тэрний эмэгтэйчүүдтэй болзож байсан талаар хэлээд өг.
Эр: Болздог байсан эмэгтэйчүүд...
Тон: Тийм.
Эр: Тэрний тухай цуу яриа сонсох гэсэн юм уу?
Тон: Тийм.
Л: Би ч гэсэн сонсмоор байна. Дэлхийн газрын зураг дээр хүртэл бүртгэлтэй ийм мундаг хүн юм чинь. Ямар охин таалагддаг бол?
Тон: Тийм.
Л: Хурдан хэл л дээ.
Эр: Би бодоодохъё. Хайр дурлалынх нь талаар 100% мэдэхгүй ч... Тэр үед Си Ти Эф манай улсад дөнгөж эхэлж байсан болохоор хэцүү байсан. Тэр үед Хан Шаняан Соло багийн цорын ганц хөрөнгө оруулагч байсан. Бас гол тоглогчдын нэг байсан. Энэ мэдээлэл Байду дээр байгаа даа... Ингэе... Байдугаас олдохгүй юм хэлж өгье.
Л: За.
Эр: Соло баг яг оргилд хүрч байхад тэдний баг тарсан. Хүмүүс тэдний багийн ахмад Солог хууль бус охинтой болсоноос болоод баг нь тарахаас аргагүй болсон гэж ярьдаг. Зарим хүмүүс Хан Шаняаныг багийнхаа ахмадын хайр дурлалд хөндлөнгөөс оролцож Апплдогт сайн болсон болохоор тарсан ч гэдэг.
Тон: Тэгээд аль нь үнэн юм?
Эр: Мэдэхгүй ээ.
Тон: Тэгэхээр Хан Шаняан Апплдогт сайн байсан байж магадгүй юм байна.
Эр: Тэрийг хэн ч мэдэхгүй.
Тон: Тэр хоёр үерхэж байсан уу?
Эр: Яалаа гэж дээ. Тэр хоёр хамт байсан бол ийм яриа гарахгүй шд.
Тон: Дахиад нэг асуулт байна. Апплдог хөөрхөн юм уу?
Эр: Хөөрхөн. Миний амьд бурханд яг тохирно. Гэхдээ хамгийн чухал нь тэрний царай биш, мэргэжлийн туршлага нь бурхны түвшинд хүрсэнд л байгаа юм. Байду Байкэ дээр хайгаад үзээрэй. Апплдог, эсвэл Ай Чин гээд аль нэгээр нь хайгаад үз. Тэр үед Солод хоёр довтлогч байсан. Эрэгтэй, эмэгтэй хоёр. Эрэгтэй нь манай Ган Год, нөгөөх нь Апплдог.
Л: Тэгвэл заяаны ханиуд байж.
Эр: Тэгж хэлж болох л юм. Тийм болохоор, хүмүүс Хан Шаняаныг Апплдогтой буцаж нийлэхийн тулд КК клубийг байгуулсан гэж ярьж байна лээ.
Тон: Буцаад нийлнэ ээ?
Эр: Тийм.
4-р анги төгсөв.
Back to episodes Go home