Go Go Squid 3

Go Go Squid! EP03

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд: 

Тон: эм, Тон Ниан, Интернет кафены ажилтан,

Хан: эр,  Хан Шан Яан/Гүн

Ву: эр, Ву Бай, КК багийн ахмад

Ху: эр, Ху Доу Нан, Тон Нианы үеэл, КК багийн тоглогч

Грант: эр, КК багийн нүдний шилтэй тоглогч

Дай: Дай фен, Демо

Яа: эм, Яаяа, Тон Нианы найз

Ж: эр, Жэн Хуй, Тон Нианы дээд ангийн ах

Ми: эр, Ми Шао Фей, Хан Шаняаны найз

Оу: эр, Оу Чиан,  СП багийн гишүүн

ХУ: эр, Тон Нианы үеэл, интернэт кафены эзэн

Соло: СП Хятадын бүс хариуцсан төлөөлөгч

Нэмэгдсэн дүр:

М: эм, КК багийн менежер

 

3-р анги.

Ву:   Яагаад жаахан хүүхэдтэй тоглож байгаа юм?

Хан: Хүүхэдтэй тоглох сайхан биш гэж үү? Нэг хүн дутуу гэсэн үг. Дөрвийн эсрэг тав, сонирхолтой биш гэж үү?

Ву: Ах аа, та мэдэх үү? Таны тоглоом тоглохыг харалгүй удсан байна. Сайхан харагдаж байна.

Хан: Унтаагүй л байна уу? Аав, ээж чинь загнахгүй юу?

Тон: Зүгээр ээ. Сургууль амарчихсан болохоор ээж аав хоёр загнахгүй.

Эр: Жи Шуай. Жи Шуай, салчихсан уу? Хайран юм. Ашгүй Грант онлайн байна.

Эр2: Тийм байна. Янзтай. Жи Шуайтай таарах ч амаргүй шүү. Ёстой янзтай.

Хан: Эргээд ирлээ. Энэ хүүхдийг би хариуцна. Та нар өөрсдийгөө бодоход болно.

Эр2: Болж байна. Жи Шуай, тэгж байгаа бол би урьдчилаад сөгдчихье.

Эр: Сайн уу, жаал аа.

Тон: Бяцхан Скүид байна. Намайг тусалж дэмжээрэй. Миний тоглоомын нэр муухай байна уу? Хачин санагдаад байна. Би шинэ аккаунт  нээдэг юм билүү? Дараа тоглохдоо шинийг нээвэл ямар вэ?

Хан: Намайг хамгаал. Ярихаа боль.

Тон: За, би даалгавраа сайн биелүүлнэ ээ.

***************

Ху: Тэгээд шөнөжин унталгүй тэрэнтэй тоглоом тоглосон юм уу?

Тон: Тэгсэн гээд байхад. Намайг тоглож чадахгүйг мэдээд намайг их сайн хамгаалсан. Намайг хаалганы ард нуугдаж бай гэсэн.

Ху: Тэгвэл дараа уулзах цагаа товлосон уу?

Тон: Асууж амжаагүй байсан чинь тэр интернэтээс гарчихсан.

Ху: Чадваргүйг чинь мэдээд хурдан салахыг хүссэн биз.

Тон: Амаа татаж үз. Үнэгүй хоол идэх гэж ирчихээд олон юм яриад. Нээрэн тийм. Би тэрнээс чөлөө авахаа мартчихаж.

Ээж: Чөлөө авах аа?

Тон: Тийм. Би Гуанжоу руу сурталчилгааны ажилд явах ёстой. Доунанд интернэт кафег нь харж чадахгүй гэж хэлэх гээд л. Тийм ээ?

Ху: Тийм ээ.

Ээж: Тэгвэл үдээс хойш нисэх юм уу?

Тон: Тийм ээ.

Ээж: Авч явах юмаа бэлдсэн юм уу?

Тон. Өчигдөр бүгдийг нь бэлдчихсэн.

Аав: Юунд оролцох гэж байгааг нь ойлгохгүй юм.

Тон: Оффлайн хөгжмийн арга хэмжээ болно. Тэр... За за март март. Би хэлсэн ч та ойлгохгүй.

Ху: Гайхуулж гэж. Өдөр болгон илүү мөнгө олж бай.

Тон: Яв...

Ху: Яв...

*******************

Эр: Хэдийг авах вэ? 

Эр: хоёрыг.

Эр: Хоёр уу? За, май... хэдийг авах вэ?

Эр3: Хоёрыг авъя.

Эр: Хоёр уу? За.

Хан: Эзэн хоёр гамбир авъя.

Эр: Найман юань.

Хан: Яасан үнэтэй болчихсон юм?

Эр: Үгүй ээ. Хоёр жил өөрчлөгдөөгүй байгаа.

Хан: Урд нь ширхэг нь 1юань 30 байсан шд.

Эр: Хараагүй л царай байх юм.

Хан: Би энд найзуудтайгаа ирдэг байсан. Арван жил өнгөрч байна. Одоо ч гэсэн энэ амтыг мартаагүй ээ.

Оу: Ширхэг нь нэг юань гучин мо шүү. Амттай, бас хямдхан.

Ай: Тийм.

Оу: Янзтай.

Соло: Ай Чин.

Ай: аан?

Соло: Явахдаа энэнээс тавийг авчихаарай.

Ай: 50 уу?

Ми: Ах аа. Тавь аа? Гурав хоног энэнээс өөр юм идэхгүй юм уу?

Соло: Оу Чиан, сайхан үнэртэй, амттай гэж хэлээ биз дээ? Хэдийг аваад тавьчихвал та нар хүссэн үедээ идэж болно. Санаа бүү зов. Надтай байгаа цагт би та нарыг өлсгөхгүй.

Ми: Манай баг ядуу болохоор хоолны мөнгө байхгүй гэж бодлоо шд. Гамбирнаас өөр юм идэхгүй нь л гэж бодлоо.

Хан: Шао Ми.

Ай: Би яваад дахиад аваад ирье.

Оу: За... Би хамт явъя.

Ми: Тэгвэл би өөр амттайгаас нь сонгоно оо.

Оу: Тавин ширхэгийг авъя.

Ай: Оу Чиан, дараалалд зогс.  Ах аа, тавин ширхэг гамбир.

Хан: Соло, би бодож үзлээ. Клубтээ зориулаад хүнээс мөнгө зээлэх гээд үзэх үү?

Соло: Хэрэггүй. Би яах гэж мөнгөө цуглуулсан билээ дээ? Та нарыг бэлтгэлээ сайн хийгээсэй л гэж. Бид нар удахгүй амжилтанд хүрнэ гэж итгэж байна. Чамд мөрөөдөл багйаа юу?

Хан: Байгаа. Аварга болно. Чамд байгаа юу?

Соло: Би энэ салбарын анхдагч нь болохыг хүсч байна. Би Си Ти Эфийг ширээний теннис шиг хүмүүс сайн мэддэг болоосой гэж хүсдэг.

Хан: Том амбиц байна.

Соло: Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ, би ч гэсэн эхлээд дэлхийн аварга болох хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж л бид нар хүчтэй болно

Хан: Тийм ээ. Дэлхийн аварга болно.

Соло: Дэлхийн аварга болно.

Ай: Тавин гамбир авна.

Соло: Тавин гамбир авна. Дэлхийн аварга болно.

Эр: Манайхаар ирж байгаарай.

Хан: Баярлалаа.

Эр: За.

Эм: Ах аа, хоёр гамбир авъя.

Эр: За.

*****************

Хан: Сэрээрэй. Бүгдээрээ сэрээд... Сэрцэгээ. Унтахаа боль. Цаг хэд болж байна? Нар мандчихаад байхад. Сэрээд. Би идэх юм аваад ирлээ, хурдан босоцгоо.

М: Хан Шаняан, хаалга нүдэхээ боль оо. Эртээд чи нүдээд нүх гаргачихсан байсан. Битгий мөнгө үрээд бай.

Эр: Босс, яагаад ийм эрт сэрээж байгаа юм бэ?

Хан: Гамбир идэцгээ. Хурдан нүүр гараа угаацагаа.

Эр: За.

****************

Хан: Эрч хүчтэй бай. Аварга болмоор байна уу, азгүй амьтан болмоор байна уу?

Тон: Дараа нэг баг болоод тоглохоороо яасан ч дахиад хэрэггүй амьтан байж болохгүй. Яагаад интернэтэд орж ирэхгүй байна аа? Баяртай гэж хэлчихээд явмаар байхад. Би Гуанжоу руу хэд хоног явлаа. Хэд хоногтоо тоглож чадахгүй байх. Эргэж ирээд холбоо барья... Би өөрчлөгдөөд ирнэ ээ...

М: СП багийн эхний багт хэн тоглох нь батлагдсан. Энэ таван хүн тоглоно. 97, чи тэднийг танилцуул.

97: За.  СП багийн 1-р багийн тухай ярихын тулд домогт Соло багийг ярих хэрэгтэй. Соло багийг Си Ти Эфийн анхдагчид гэж хэлж болно. Ахмад нь Соло. Жинхэнэ нэр нь Ван Хао. Шилдэг удирдагч гэдгээрээ алдартай. Ахмад болоход хамгийн тохирох хүн. Гэхдээ, Соло багийг тарсны дараа тэр зөвхөн ганцаарчилсан тоглолтуудад оролцдог болсон. Гэхдээ олон жил өнгөрсөн ч Хятадын Си Ти Эфийг орхиогүй. Бас энэ салбарт маш том хувь нэмэр оруулсан. Ган Год. Нэр нь Хан Шаняан. Манай босс. Тэрний хувийн үзүүлэлт Сологоос хамаагүй өндөр. Бас тэр бол багийнхаа сэлэм нь. Сэлмээ далайсан л бол ялах нь гарцаагүй. Манай боссыг суутан гэдэг. Та нар суутнуудыг мэднэ. Суутнууд муухай ааштай байдаг.

Эр: Тийм шүү.

97: Манай босст яагаад олон эмэгтэй фен байдгийг мэдэх үү?

Эр: Царайлаг болохоор.

97: Яг зөв. Апплдог. Жинхэнэ нэр нь Ай Чин. Соло баг эрэгтэй, эмэгтэй хоёр довтлогчтой. Нэг нь манай босс, нөгөөх нь  Ай Чин. Апплдог манай ахмад Ву Байг анх энэ салбарт орж ирэхэд нь зааварладаг байсан багш гэж хэлж болно. Оолл. Жинхэнэ нэр нь Оу Чиан. Гол хамгаалагч, хагас довтлогч. Тэр ямар ч сул талыг засч чаддаг. Манай боссын хамгийн үнэнч туслах байсан. Шао Ми. Жинхэнэ нэр нь Ли Шаофей. Хажуугийн хамгаалалт. Тэрнийг дутуу үнэлж болохгүй. Дүн шинжилгээ хийх, төлөвлөгөө гаргахдаа гарамгай. Дайрахаас гадна маш сайн хамгаалдаг. Тактикт шаардлага гарвал бүх байрлалд тоглож чадна. Хамгийн гол нь... энэ дөрвөн хүн бүгд СП багт байгаа. Соло Хятадын бүсийг хариуцдаг. Апплдог  меженер, дасгалжуулагч. Ми Шаофей, Оу Чиан хоёр багийн гишүүд. Фоллоуин, Лин Ин. Туслах. Жоу Хуа Ти. СП-ийн шинэ гишүүд. Манай босс Соло багаас гарсныхаа дараа хэдэн жилийн өмнө манай КК багийг бүрдүүлсэн.

Грант: Хөөрхий манай босс. Хаягдаад ганцаараа КК-д байж байдаг. Багийнхаа хуучин гишүүдтэй дайсан болсон байх аа.

1: Манай босс өрөвдөлтэй юм аа.

Эр: Харин тийм.

97: Босст ямар байгааг хэн ч мэдэхгүй.

М: Загнуулж ханахгүй байна уу? Олон юм яриад. 97, суу. Хүүхдүүд ээ, би өчигдрийн ялалтанд биш өнөөдрийн та нарт итгэж байна. Бид бүлгийн тэмцээнд СП-д нэг удаа ялагдсан. Тийм болохоор Допплер тэмцээнд заавал ялах хэрэгтэй. За юу?

Бүгд: Заавал ялна.

Бичиг: Допплер  тэмцээн.

Бичиг: Гуанжоу хот.

Тон: Хөөх. Ямар сагсны баг нь ийм алдартай байдаг байна аа?

Хан: Явцагаая. 

Тон:  Хөөх. Сайн уу. Та багаараа хар хувцас өмссөн хүмүүс хаашаа явсныг харсан бол надад хэлээд өгөхгүй юу?

Эр: Машины зогсоол руу явчих шиг болсон.

Тон:   Тийшээ юу?

Эр: Тийм ээ, тийм. Тийшээ.

Тон:   Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

97: Тэр охин хэн бэ?

Дай: Фен юм байлгүй.

97: Юун фен вэ? Бид нарыг судалсаар байгаад бүр хэзээ нисэхийг мэддэг болчихсон байна шд... Чамайг харахгүй байна аа. Харахгүй байсан ч гараараа даллаж болно шд.

***************

Л: Үйл ажиллагаа эхлэх гээд байхад. Яагаад хариу бичихгүй байна аа?

Эм: Лан Мей, зүгээр үү? Одоо эхэллээ шүү.

Л: Аан, за за. Баярлалаа. баярлалаа.

Эм: За. Бяцхан Скүид, чи хаана байна аа? Цагийн дараа эхлэх гээд байна. Хурдан ирээрэй.

*************

Эм: баярлалаа. Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Тон: Баярлалаа, ах аа.

Эр: Зүгээр ээ. Би буулгаад өгье.

Тон: баярлалаа. Сайн уу.

Эм: Вейбогийн Бяцхан Скүид мөн үү?

Тон: Тийм ээ. Намайг Тон Ниан гэдэг. Уучлаарай, нислэг маань жаахан оройтоод би хоцорчихлоо. Та нарыг удаан хүлээлгэсэн болохоор надад цалин өгөхгүй байсан ч болно оо.

Эм: Зүгээр ээ. Хурдан. Хурдалбал амжина аа.

Тон: Баярлалаа. Уучлаарай, уучлаарай. Хүлээлгэсэнд уучлаарай. Уучлаарай. Уучлаарай. Баярлалаа.

Л: Хурдал...

Тон: Та нарыг удаан хүлээлгэчихлээ намайг уучлаарай. Уучлаарай.

Бүгд: Зүгээр ээ. Зүгээр.

Эм: Би ч гэсэн Шанхайгаас нисч ирсэн. Өнөөдөр бүх нислэг хойшлогдчихсон.

Тон: Баярлалаа. Ойлгосонд баярлалаа.

Л: Хурдлаарай, дахиад зөндөө байгаа шүү. Би талдаа орж байна. Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Эм: Гарын үсэгээ өгөөч?

Тон: Баярлалаа. Баярлалаа... Баярлалаа.

Эр: Баярлалаа. Баярлалаа.

Л: За, баярлалаа. Чи өөр ертөнцөд байгаа юм шиг л байна.

Тон: Аан?

Л: Чи мартчихаа юу? Өнгөрсөн удаа чи үг хэлж дуусаад босч зогсоод баярлалаа гэж хэлэхээ мартсан гээд зөндөө олон хүнд шүүмжлүүлсэн.

Тон: Яаж мартахав дээ? Гэртээ нууцаар хоёр хоног уйлсан юм чинь. Нээрэн... энэ хавьд ямар нэг тэмцээн болж байгаа газар байгаа бол уу? Сагсны тэмцээн ч юм уу, хөлбөмбөг ч юм уу? Тэд нар бэлтгэл хийдэг бол уу? Бэлтгэлээ хаана хийдгийг нь мэдэхгүй биз?

Л: Чи зүгээр үү? Яагаад гэнэтхэн сагс сонирхоод байна аа?

Тон: Үгүй ээ, зүгээр л асууж байна.

Л: Хөөе. Манай нөхрийн дуртай Си Ти Эфийн тэмцээн энэ хавьд ойрхон болж байх ёстой.

Тон: Нээрэн үү? Хэзээ юм?

Л: Өнөөдөр. Манай нөхөр Си Ти Эфийн шүтэн бишрэгч. Манай НетИйз-ийн сурталчилгааны ажил Гуанжоуд болно гэдгийг сонсоод тэр тэмцээнийг үзнэ гээд надтай хамт энд ирсэн юм чинь. Гурван цагаас гэж байсан. Одоо эхэлчихсэн байх аа.

Тон: Нээрэн тийм. Си Ти Эфийнхэн ч гэсэн тамирчид. Бүгдээрээ дүрэм хувцас өмсдөг тийм ээ?

Л: Тийм.

Тон: Сайн байна уу. Өнөөдөр болж байгаа Си Ти Эфийн тэмцээн хар өнгийн дүрэмт хувцастай оролцож байгаа багийн нэрийг мэдэхгүй биз?

Эм: КК байх аа. Тэдний дүрэмт хувцас нь хар өнгөтэй.

Тон: Тэгвэл тэмцээн нь хаана болж байгааг мэдэх үү?

Эм: Арын хэсэгт байдаг стадионд болж байгаа байх. Аль түрүүн эхэлсэн байх ёстой. Одоо дууссан байх аа.

Тон: Баярлалаа, баярлалаа. Хурдан...

Л: Яасан бэ?

Тон: Явж тэмцээн үзье.

Л: Би явахгүй ээ. Би мөнгөө хураах ёстой. Чи явчихаад ир.  Дуусахаас нь өмнө хурдан оччихоод ир.

Тон: Миний өмнөөс ч гэсэн мөнгө хураачихаарай. Би явлаа шүү.

Л: Тэг ээ.

Тон: Минийхийг хураагаарай.

Л: Ойлголоо доо.

**************

М: Гайгүй болж байна уу?

Грант: Зүгээр ээ. Ахмад аа, эмчийн өрөөнд очоод надад эм авчраад өгчи.

М: Ийм байдалтай тоглож болохгүй ээ.

Хан: Өвдчихсөн юм уу?

М: Гэдэс нь  тэсэхийн аргагүй өвдөөд байна гэж байна.

Хан: Тэсч чадах нь уу?

Грант: Зүгээр ээ. Босс, санаа зовох хэрэггүй. Би урмыг чинь хугалахгүй.

Хан: Тэвчиж болохоор байвал яах вэ. Тэмцээн тулааны талбараас ялгаагүй.

М: Миний бодлоор... нөөц тоглогчоо тоглуулбал ямар вэ?

Грант: Юу? Юун нөөц вэ? Би Жи Шуай байна. Надад нөөц тоглогч хэрэггүй. Хичнээн өвдөөд үхэх байсан ч би тулааны талбарт үхэх болно. Явъя.

Хан: Хүчлэх хэрэггүй ээ.

97: Грант, эмнэлэгт хүргээд өгье л дөө. Аан?

Грант: Би зүгээр ээ.

Хан: Тэрнийг сайн хараарай.

М: Санаа зоволтгүй. Би сайн харна аа. Би эмч дуудчихсан байгаа.

****************

Эм: Уучлаарай, тасалбараа үзүүлээрэй.

Тон: Тасалбар уу? Тасалбар хаанаас авч болох вэ?

Эм: Тасалбарын борлуулалт зогсчихсон байгаа.

Тон: Тэгээд авч болохгүй юм уу?

Эр: Бүсгүй, тасалбар хэрэгтэй юу? Надад хямд тасалбар байгаа шүү.

Тон: Дамын худалдаачин уу?

Эр: Тийм.  Яасан? Хуурамч гэж айгаа юу? Санаа зоволтгүй ээ. Би энд байгаа юм чинь шалгагчаас нь асууж байгаад авч болно.

Тон: Хэрэггүй ээ. Би дамын тасалбар авдаггүй. Баярлалаа. Эгч ээ, онлайнаар тасалбар авч болох уу, эсвэл танд илүү тасалбар байна уу? Би худалдаж авъя тэгэх үү. Би мөнгийг нь өгөөд авъя.

Эм: Эсвэл жаахан хүлээж бай. Хэн нэг нь тасалбараа буцаах ч юм билүү.

Тон: Тэмцээн эхэлчихсэн болохоор тасалбараа буцаах хүн олдохгүй байх аа. Тэг л дээ. Тэг л дээ.

Ай: Замын хажуугийн замыг цэвэрлэчихээрэй.  Манай багийн автобус энд ирж зогсоно. Энийг зохицуулчихаарай.

Тон: Би Грантыг л харах гэсэн юм:

Эм: Надаас гуйгаад нэмэргүй ээ. Үнэхээр өөр арга алга.

Тон: Гуйж байна шдээ.

Ай: КК-ийн фен юм уу?

Тон: Тийм. Би Грантад дуртай.

Ай: Грант... таалагддаг юм уу?

Тон: Тийм. Та... та тэрнийг мэддэг юм  уу? Та ч гэсэн Си Ти Эфийн тоглогч уу?

Ай: Үгүй ээ, би арын албаных. Тамирчин байж байгаад, зодог тайлчихсан. Нээрэн, тоглолт дуусах дөхөж байгаа. Ормоор байна уу?

Тон: Тийм ээ. Грантыг түрхэн зуур ч гэсэн харах гэсэн юм.

Ай: Сайн уу. Би энэ охиныг аваад орж болох уу? СП клубийн зочин болог.

Эм: Болно оо. Бүсгүй чи ч азтай юм аа. Хурдан ор ор.

Тон: Баярлалаа. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Зөндөө их баярлалаа.

Ай:  За, эндээс цаашаа өөрөө явчих. Энүүгээр чигээрээ явж байгаад баруун тийшээ эргээрэй. Тэгээд суудал олоод суучих.

Тон: Баярлалаа, баярлалаа эгч ээ. Зөндөө их баярлалаа.

Ай: Зүгээр ээ. Хурдан яв яв. КК-ийн тэмцээн дуусах гэж байгаа.

Тон: За, Тэгвэл би түрүүлээд явлаа. Баярлалаа. баяртай.

Ай: Баяртай.

Эр: КК баг А бүлгийн серверт амжилттай нэвтэрч чадлаа. 97, Демо хоёрын дайралт амжилттай болж байна. Тэр хоёр нэг нэгэнтэйгээ маш сайн ойлголцож байна. Системд нь бүрэн нэвтэрч чадсан байна. Интернэт халдлага, хамгаалалтын хамгийн сонирхолтой хэсэг нь байлдааны ур чадварыг харуулах явдал. Өрсөлдөгчид СПУ /сэпү/ рүү нэвтэрч ороод, хаалттай орчинд дайралтаа хийдэг. Түүний хажуугаар өөрийнхөө системийг хамгаалах ёстой юм. Интернэтийн мастер гэдэгээ харуулах хэрэгтэй.

Хан: Шөнийн тасалбар. Шөнийн тасалбар...

Эр: Демо арын хаалгыг нээчихлээ. Гайхалтай. 97 эцсийн мөчид кодыг тайлж чадлаа. КК багт баярт хүргэе. 

Хан: Хүүхдүүдийг авч яваад амттай хоол идүүлчих.

М: За.

Тон: Намайг харчихлаа. Юу гэж хэлэх вэ?

Хан: Тэмцээн үзэхээр ирээ юу? Найз залуу чинь хаана байгаа юм? Чамтай интернэт кафед ажиллаж байсан залуу, ирээгүй юм уу? Намайг санахгүй байгаа юм уу? Надаас айчих шиг боллоо. Айх хэрэггүй. Би зүгээр л мэнд мэдэх гэсэн юм. Санахгүй байсан ч зүгээр. Тэмцээнээ үз...

Тон:Таньж байна. Эртээд интернэт кафед... Юу гэж хэлбэл дээр вэ? Эртээд интернэт кафед ирээд шагнал хожсон хүн.

Хан: Тийм ээ. Би хожсон.

1: Хөөе хөөе хөөе хөөе. Том чөтгөр эмэгтэй хүнтэй ярьж байна?

97: Босс охин өдөж мэддэг байх нь ээ. 

Дай: Арай.. Нисэх буудал дээр байсан охин биш үү?

97: Тийм байна. Боссын эмэгтэй юм бол уу?

1: Би боссыг аймаар хартай найз охинтой байгаа гэж хэлээгүй юу? Эмэгтэй тоглогч ч авахгүй, манай менежер хүртэл гэрлэсэн эмэгтэй. Хар л даа.

97: Юугаа яриад байгаа юм?

Дай: Хөөе. Яагаад гарыг нь тавьчихав аа?

М: Хөөе, а гурав тайзнаас буумааргүй байгаа юм уу?

97: Үгүй ээ, үгүй үгүй.

1: Үгүй ээ үгүй.

97: Хурдан явъя аа. Явъя.

Тон: Тэнэг. Тэнэг толгой. Яах гэж шагнал хожсон гэж хэлдэг байна аа? Миний толгойг илжиг өшиглөчихсөн юм байх даа?

*****************

Хан: Яаж байна?

М: Тайзнаас бууж ирэнгүүтээ уначихлаа.

Грант: Зүгээр ээ. Надад халуун ус хийгээд өгчих. Эмч дуудах хэрэггүй.

Хан: Гуанжоуд үхвэл ажлын байрны осолд тооцохгүй шүү.

Грант: Босс,  ийм болчихоод байна. Намайг загнахаа боль л доо.

М: Демо, хурдан яваад халуун ус аваад ир. Хурдан, хурдан. Байдал тааруухан байна. Тэр өглөөнөөс хойш бөөлжөөд байна. Ходоодоо хоосортол бөөлжчихөөд одоо ч гэсэн бөөлжөөд  байна. Бие нь их сул байна. Энэ ходоодны цус алдалтын шинж тэмдэг.

Хан: Чиний дуудсан эмч, сувилагч хоёр яасан?

М: Одоо ирж байгаа байх. Би очоод хараад ирье.

***************

Эр: Тэд нар зүгээр ээ.  КК багт үндсэн тоглогч хангалттай байгаа. Тэгэхээр түрүүний өрсөлдөгч баг нь... хяналт муутай тоглож байсан. Тийм ээ.

Тон: Уучлаарай. Нэг юм асуух гэсэн юм. Зүүн талд нь байсан баг КК мөн үү?

Эр: Тийм.

Тон: Тэд нар хэр сайн байсан бэ?

Эр: Сайн баг.

Эр2: КК чинь манай улсын шилдэг хоёр клубийн нэг. Захирал нь саяхан гадаадаас Хятадад КК-ийн салбараа нээх гэж ирсэн. Ирэнгүүтээ л бусад багуудыг шууд ялсан. Одоо СП-ээс бусад багийнхан тэд нараас айж байгаа.

Тон: Тэдний багийн Грант гэж та нар мэдэх үү?

Эр эр2: Грант уу?

Тон: Тэр ямар вэ?

Эр: Мэдэлгүй яах вэ дээ. Грант их сайн тоглогч. КК багийн гол тоглогчдын нэг. Тэгээд байна гэж бодож байна?

Эр3: Би тэрний тоглохыг харах гэж Сужоугаас ирсэн.

Эр2: Тийм үү.

Тон: Тийм үү?

Эр3: тийм.

Тон: Тэгвэл тэд нар дахиад тоглох бол уу?

Эр: Дахиад уу?

Эр2: Сая хоёр тоглоод хожчихсон. Одоо явчихсан.

Тон: Тэгвэл эргэж ирэхгүй гэсэн үг үү?

Эр: Тийм ээ. Тэмцээнээ дуусангуутаа шууд зочид буудал руугаа явчихдаг юм. Бид нар дараагийн тэмцээнийг үзэх гээд хүлээж байна.

Тон: Та нарт баярлалаа.

Эр эр2 эр3: Зүгээр ээ. Зүгээр, зүгээр.

Эр: Тэгэхээр иймхэн л  жаахан юм дутаад байна. КК баг энэ удаа ч гэсэн ялагдах байх аа.

Эр: Өнөөдөр Грантын гэдэс нь өвдсөн гэж сонссон. Тэгсэн ч гэсэн тэмцээндээ ороод, тэдний баг ялчихсан.

Тон: Хүлээгээрэй, хүлээгээрэй. Сая юу гэсэн бэ? Грантын гэдэс өвдсөн гэсэн үү?

Эр: Тийм ээ.

Эр: Хөөе хөөе. Хаачих нь вэ? Хурдан гар гар.

Тон: Ах аа, би сая дотор тэмцээн үзээд гарч ирсэн. Дөнгөж сая энүүгээр гарч ирсэн. Ганцхан минут л болж байна. Намайг оруулчих л даа.

Эр: Тэгж болохгүй ээ. Нэг л гарсан бол хэрэглэсэн тасалбараар дахиад орж болохгүй.

Тон: Би энд чемоданаа үлдээчихье л дээ, тэгэх үү?

Эр: Тэгж болохгүй ээ. Хурдан яв.

Тон: Би удахгүй ээ, орчихоод л гараад ирнэ.

Эр: Хурдан яв. Хурдан яв.

Тон: Ах аа, гуйж байна шдээ. Би Грантанд сайн. Гэдэс нь өвдчихсөн гэсэн. Би орж харчихаад л гараад ирье тэгэх үү?

Эр: Тэрний гэдэс өвдөх чамд ямар хамаа байна аа? Хурдан яв аа.

Тон: Би юмаа энд үлдээчихье. Би орох хэрэгтэй байна.

Эр: Наад юмаа аваад яв аа. Намайг хуурах гэх хэрэггүй. Хурдан яв. Төвөг удахаа боль.

Эм: Яаж байна аа? Та яагаад тэрнийг дээрэлхээд байгаа юм?

Эр: Дээрэлхээгүй ээ. Би ажлаа л хийж байна.

Эм: 1, 2, 3, 4, 5, 6 хүн. Бүгдээрээ таны түлхэхийг харсан шүү.

Эр: Хурдан яв. Хурдан яв.

Эм2: Чи ч гэсэн Грантыг үзэх дуртай юм уу?

Тон: Тийм.

Эм2: Энэ миний хйисэн самбар. Чамд өгчихье.

Тон: Баярлалаа.

Эм2: Дараа хамт явж тэмцээн үзье. Тэрнийг тоох хэрэггүй.

Хан: За.

Эм2: Баяртай.

Эр: Төвөг удах хэрэгүй. Хурдан яв. Хурдан яв.

97: баярлалаа. баярлалаа. Маш их баярлалаа. Их баярлалаа.

Эм: Эмийг нь марталгүй цагт нь уулгаарай.

97: Би эмийг нь сайн уулгана аа, санаа зоволтгүй.

Эм: За. Цагт нь уулгаарай.

97: За. Баяртай.

Эм: баяртай.

97: Хөөх. Энд юу хийж байгаа юм? Түрүүн би тайзан дээр байхдаа чамайг харсан.

Тон: Аан?

97: Чи босстой хамт байсан.

Тон: Хан Шаняаныг хэлж байгаа юм байх даа?

97: Та хоёр даруухан байсан ч  би харсан шүү. Чи манай боссыг хайж ирсэн биз дээ?

Тон: Тийм ээ.

97: Тэгвэл босс чамайг хүлээж байгаа байх. Хурдал. Наашаа ороод ир, ороод ир.

Тон: Болох юм уу?

97: Болно оо, болно болно.

Тон: Баярлалаа, баярлалаа. Баярлалаа.

97: Ингэхэд босс чамд багийн ажилтны үнэмлэх өгөөгүй юм уу?

Тон: Надад өгөх өө? Тэгж болохгүй байх аа.

97: Яагаад болохгүй гэж? Манай босс бүтэхгүй хүн шүү. Ажилчны үнэмлэх аваад өгчихгүй. Угаасаа тэгдэг юм өө, тэмцээн болохоор бусад бүх юмыг мартчихдаг юм.

Тон: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би тасалбар авч та нарыг дэмжих ёстой юм чинь.

97: Хөөе. Түр хүлээж байгаарай. Би асуучихаад ирье. Жиа Хао.

Эр: Аан?

97: Босс хаана байна?

Эр: Мэдэхгүй ээ. Сая энд байсан биз дээ?

Эр: Хөөе. Тэр охин хэн юм? Хөөрхөн юм аа.

97: Бэр эгч.

Эр: Бэр эгч ээ?

97: Тийм.

Эр: Өө, би мэдээгүй шд. Ор ирээд суу гэж хэл л дээ.

97: За. Ийшээ ороод хүлээж бай.

Тон: Баярлалаа.

Дай: Дахиад халуун ус уух уу?

Тон: Грант сайн уу. Би саад болох гээгүй юм шүү. Би явах гэж байгаад эндхийн ажилчид гэдэс чинь өвдсөн гэж ярихыг сонсоод... гэдэс чинь яасныг харах гэж ирсэн юм. Зүгээр үү? Чи хэн бэ?

Грант: Чи хэн юм?

Тон: Чи хэн юм?

Грант: Би чамаас асуугаад байгаа юм биш үү?

97: Тэр... Тэр Грант байхгүй юу. Грант, тэр бэр эгч.

Хан: Хүлээгээрэй.

Тон: Юу болоод байна аа? Хэнийг гэдэс өвдсөн юм бэ?

97: Бэр эгч гадаа байж байхаар би оруулчихсан. Гадаа хүлээж байгааг нь та мэдээгүй юм уу? Яагаад үнэмлэх авч өгөөгүй юу? Та нээрээ, арай ч дээ.

Хан: Тэрнийг хэн гэж дуудсан бэ?

97: Бэр  бэр эгч...

Хан: Чамайг яагаад бэр гэж гэж дуудаад байгаа юм?

Тон: Мэдэхгүй.

Хан: Энэ хүнийг таньдаг юм уу?

Грант: Танихгүй.

Хан: Үнэнээ хэл.

Грант: Үнэн. Босс, өвдөөд байхад чинь ингэхээ боль л доо.

Хан: Чи тэрийг таних уу?

Тон: Танихгүй.

Грант: Аанхан.

Хан: Үргэлжлүүл. Би сонсож байна.

Дай: Бэр эгч их дуулгавартай юм аа.

97: Гараад ир гэсэн чинь шууд дагаад явчихлаа.

Дай: Харин тийм.

Хан: Энэ миний ажил. Ойлголоо.

Тон: Доунанд итгэх хэрэггүй л байж. Надад яаж буруу нэр хэлж зүрхэлдэг байна аа? Тэр Грант чинь нүдний шилтэй, охин шиг хоолойтой юм байна шд. Тэр биш байж...

Хан: Хэл дээ. КК багаас надаас өөр хэнийг мэдэх вэ?

Тон: Хэнийг ч мэдэхгүй.

Хан: Тэгэхээр, тэмцээнд оролцогчдоос надаас өөр хүн мэдэхгүй гэж үү?

Тон: Тийм.

Хан: Тэгэхээр, намайг харахаар ирсэн юм уу?

Тон: Юу гэж хэлэх вэ? Хэд хоногийн өмнө анх хараад л дурласан  гэх үү? Өглөө нисэх буудал дээр хараад сэтгэл хөдөлсөндөө  хаа сайгүй хайж байгаад, үзэгслэнгийн танхимаас хайсаар байгаад Си Ти Эфийн тэмцээнд ирсэн гэх үү? Мэдээж болохгүй. Үгүй ээ, чамайг хайж ирээгүй.

Хан: Хачин л  юм даа. Надаас өөр таних хүнгүй байж намайг хайж ирээгүй байдаг. Яагаад заавал КК багийн амрах хэсэгт ирж суусан юм? Бас яагаад Грантын нэртэй самбар барьчихсан юм?

Тон: Буруу ойлгочихлоо. Үнэхээр андуурал болоод байна. Би санамсаргүй байж байгаад та нарыг тэмцээнд орж байгаа гэж мэдсэн. Энүүгээр явж байсан болохоор зүгээр л харахаар ирсэн юм.

Хан: Санамсаргүй?  Харахаар ирсэн?

Тон: Тийм.

Хан: Онгоцонд суугаад энэ хүртэл ирчихээд... Тэмцээн болж байгаа газрын хажуугаар өнгөрөхдөө сонирхолтой санагдаад... тасалбар худалдаж аваад харахаар ирсэн юм биз дээ? Тэгээд гэнэтхэн Грант гэдэг тоглогчийн гэдэснь өвдсөнийг сонсоод тэр золигийг өрөвдөөд КК багийн амрах өрөөнд тэр азгүй хүүхдийг харахаар ирээ юу? Нээрэн тийм, тэр азгүй амьтныг танихгүй байж шүү.

Тон: Би тэрнийг үнэхээр танихгүй, өнөөдөр хараад л мэддэг болсон гэвэл намайг худлаа ярьж байна гэж бодох уу?

Хан: Худлаа ярьж байгаагаа мэдэж байгаа юм  уу? Үнэнээ хэл.

Тон: Өөрийг нь өөр хүнтэй андуурчихсан гэвэл намайг хөөгөөд явуулчих бол уу? Тэрний тухай дахиад жаахан ч гэсэн мэдчихмээр байдаг.

Хан: Асуух юм байгаа юм уу?

Тон: Асууж болох юм уу?

Хан: Асуугаад үз л дээ.

Тон: Чи ч гэсэн мэргэжлийн тоглогч юм уу?

Хан: Би юу? Биш ээ.

Тон: Тэгвэл яагаад бүгдээрээ босс гээд байгаа юм?

Хан: Энэ талаар би хэнд ч хэлж байгаагүй.

Хүүхдүүд: Очоод босст хэлчих ээ. Хэлчих л дээ. Чи хэлчих. Би өлсөөд байна шдээ. Өлсөөд байна. Хурдан хэл л дээ.

1: Чшш...

Хан: Тэд нар тэмцээнд орж, би тэд нарыг хоол, байраар хангадаг юм.

Тон: Аан, ойлголоо. Тэгвэл... тэгвэл зохион байгуулагчтай адилхан юм байна, тийм үү? Тэд нар зочдын байрлах газар, хоолыг нь зохицуулж, цагийн хуваарийг нь гаргадаг шд. Тэгвэл хэцүү байдаг байх даа?

Хан: Бодоод байсан чинь... тийм байна.

Тон: Тэгвэл би...

1: Босс, та ярьж дуусч байна уу?

Хан: Яасан?

1: Юу ч биш ээ. Эд нар өлсөөд байна гэнэ ээ.

97: Тиймээ, өлсөөд байна.

Хан: бүгдээрээ машиндаа суу гэж хэл.

1: 97: За. 

Хан: 97.

97: Аан? 

Тон: Гадаа байгаа хүүхдийг зочид буудал руу аваад яваарай.

97: Аа аа. За.

Хан: Нэг ээ.

1: Босс, 97 намайг хүчлээд байсан юм. Би юу ч сонсоогүй ээ, үнэн шүү.

Хан: Менежерийг олоод, намайг уулзъя гэж байна гэж хэл.

1: Аан? За.

97: Ах дүүс ээ, явцагаая, машиндаа суугаарай. Бэр эгч ээ. Чемоданыг чинь аваад ирлээ. Явъя.

Тон: Үгүй ээ, үгүй. Би өөрөө явчихна.

97: Нэрэлхэх хэрэггүй ээ. Хурдан явъя. Явъя аа, явъя.

Тон: Хаашаа явах юм?

97: Хоол идэхээр.

Тон: Аан? Ямар хоол?

97: Босс таныг автобусанд аваад суу гэсэн. Бид нар явж баярын зоог барина.

Тон: Би... би би бас явах юм уу?

97: Тэгэлгүй дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт бид нартай танилцахаас хойш. Явъя. Айх хэрэггүй ээ. Бид нар хэцүү хүмүүс биш. Явъя.

Тон: Нэг юм асууя. Хан Шаняан намайг аваад яв гэсэн юм уу?

97: Тэгэлгүй  дээ. Босс таныг аваад яв гэж хэлсэн. Хурдан явъя.

Тон: За.

М: Хан Шаняан. Найз охин чинь ирсэн гэж сонссон.

Хан: Тийм биш ээ. Нээрэн. Асуух юм байна. Грант найз охинтой болсон юм уу?

М: Тэрний сэтгэл хөдлөлийг мэдэх хэцүү. Сайн мэдэхгүй л байна. Заримдаа найз охинтой, заримдаа байхгүй болчихдог  юм. Их нууцлаг.

Хан: Нэг охин ирчихсэн байна.

М: Үгүй байлгүй дээ.

Хан: Хайр дурлалаас болсон байх. Тэрнийг хамгаалах гээд тэр охин юу ч хэлэхгүй байна. Яаж ч асуугаад би хэрэгтэй мэдээлэл авч чадсангүй.

М: Чамаас айгаад, юу гэж үнэнээ хэлэх вэ дээ.

Хан: Айсан бол намайг буруутгах уу?

М: Юу гэсэн үг юм?

Хан: 97 тэрнийг бэр эгч гэж дуудаад байна.

М: Бэр эгч ээ?

Хан: Миний эхнэр гэж хэлж байна лээ.

М: Арай л хэтрүүлчихэж.

Хан: Хүүхдүүдийн асуудлыг тусад нь шийдвэрлэхээс.

*******************

Соло: Тийм болохоор би маш их баярлаж, талархаж явдаг. Мэдээж, энэ салбар залуу салбар. Бид алдаа ононоосоо суралцаж, улам илүү сайжрах болно.  Си Ти Эф улам илүү сайжирна гэж найдаж байна. Баярлалаа.

Эм: Баярлалаа, сайхан хэллээ. Ярилцлага өгсөн Солодоо баярлалаа.

Соло: Энд ирсэн та бүхэндээ баярлалаа.  сайн байлаа.

Ай: бүгдэд нь баярлалаа, сайн байлаа.

****************

Хан: Нээрээ, Грантын ходоод нь ойр ойрхон өвдөөд байна. Зав гаргаж байгаад тэрнийг эмнэлэгт аваачаад үзүүлчих.

М: За. Ууртай царай гаргачихаад хүмүүст байнга санаа тавьж явах юм. Зүгээр л сайн залуу байж болдоггүй юм уу?

Хан: Сайн залуу нь чи биз дээ?

М: Мэдээж.

Хан: бас... хүүхдүүдийн идэж байгаа хоолонд анхаармаар байна. Грантыг харахад анхаарах хэрэгтэй юм шиг байна.

М: Ойлголоо. Өөр хэлэх юм байна уу?

Хан: Даваагаас баасан гарагийн бэлтгэлээс бусад үед амралтын өдрүүдээр сайн амарч байх хэрэгтэй. Ном уншина уу, спортоор хичээллэнэ үү, гадуур гарч кино үзсэн ч болно. Дандаа тэмцээн гэж санаа зовох шаардлагагүй. Сайн юм биш.

М: Бэлтгэл сайтай бас олон янзын авъяастай хүүхдүүд. Өөр хэлэх юм байна уу, өндөр ээж ээ?

Хан:Тоглохоо боль.

М: Тэгвэл явлаа шүү.

Хан: Хаашаа яараа вэ?

М: Нэг хүн харахаар явлаа.

Хан: Ямар хүн?

М: Тэнгэрээс унаж ирсэн хөөрхөн бэр эгчийг.

Хан: Хн... Эхлээд хүүхдүүдийг машинд суулгаад зочид буудалд аваачих хооллоё. Зохион байгуулагч талын Хиан захирал уулзъя гэсэн. Хэдэн минутын дараа хамт явна шүү.

М: За.

3-р анги төгсөв.

Back to episodes Go home