Go Go Squid 2

Go Go Squid! EP02

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд: 

Тон: эм, Тон Ниан, Интернет кафены ажилтан,

Хан: эр,  Хан Шан Яан/Гүн

Ву: эр, Ву Бай, КК багийн ахмад

Ху: эр, Ху Доу Нан, Тон Нианы үеэл, КК багийн тоглогч

Грант: эр, КК багийн нүдний шилтэй тоглогч

Дай: Дай фен, Демо

Яа: эм, Яаяа, Тон Нианы найз

Ж: эр, Жэн Хуй, Тон Нианы дээд ангийн ах

Ми: эр, Ми Шао Фей, Хан Шаняаны найз

Оу: эр, Оу Чиан,  СП багийн гишүүн

ХУ: эр, Тон Нианы үеэл, интернэт кафены эзэн

Соло: СП Хятадын бүс хариуцсан төлөөлөгч

 

2-р анги.

Ми: Ахмад аа.

Хан: Харамсалтай юм, би түрүүлээд явлаа.

Оу: Хан.

Ми: Ярилцъя л даа.

Хан: Мийд миний утасны дугаар байгаа. Өнөөдөр шөнө дундаас өмнө над руу залгаарай.

Оу: Хан Шаняан.

Ми: Хан Шаняан.

Оу: Бүгд найзууд байж, суугаад ярилцаж болно шдээ. Хөөе... Хан...

Соло: Ми, уулзалгүй удсан байна.

Ми: Арван жил. Хөөх. Аргагүй л намайг мэдэж байна шүү.

Соло: Суучих. Ярилцъя.

Ми: Ирэх байсан бол надад эртхэн хэлэхгүй дээ. Би тэрний сэтгэл санааг бэлдэх байсан юм.

Соло: Урьдчилж хэллээ гээд яах юм?

Оу: Нэмэргүй. Муухай ааштай юм чинь. Би аяар дахиад сайн хэлээд үзье.

Ми: Та хоёр ажлаар ирээ юу?

Соло: Тийм ээ.

Оу: Үгүй ээ.

Соло:  Ажил ярихаар ирлээ.

Ми: Ажлаар ирсэн юм бол  яагаад энд байгаа юм? Эрх авах тэмцээн энд болохгүй шд.

Соло: Бид хоёр... чамтай гэрээ хийхээр ирлээ.

Ми: Хан Шаняан та хоёр над дээр нэг шалтгаанаар ирж.

Соло: Тэг ч гэсэн гэрээ хийхээр ирээ юу?

Ми: Би тэрэнд татгалзсан болохоор чамд ч бас татгалзаж байна. Надад эргэж очих бодол байхгүй. Цаг хугацаа, хичээл зүтгэлээ үрэх хэрэггүй.

Соло: Бид хоёр хоёулханаа  байхаа больсон. Ай Чин бидэнтэй нэгдсэн. Бид гурав гурвуулаа СП багт орсон.

6 сарын өмнө.

Эм: 7381 дугаарын Бээжин хүрэх нислэгийн үйлчлүүлэгчид анхаарлаа хандуулна уу. Таны нислэг хөөрөхөд бэлэн боллоо. 7-р хаалган дээр яаралтай ирнэ үү. Баярлалаа.

Ай: Уулзалгүй удсан байна.

Соло: Миний саналыг зөвшөөрч СП-ийн менежер болно гэж бодсонгүй.

Ай: Хоёр жилийн өмнө зодог тайлаад Си Ти Эф-тэй хамааралгүй ажил хийсэн. Мөнгө олж байгаа ч гэсэн, тоглогч байсан үеэ санаад байх юм.

Соло: Бид нар анхнаасаа тараагүй байсан бол, одоо ямар байх байсан бол?

Ай: Өнгөрснийг өөрчлөх боломжгүй. Өнгөрснийг ярилаа гээд ямар ч нэмэргүй.

Соло: Чиний зөв. Тэр үед хүмүүс Апплдог Ай Чинийг үзэх гэж Си Ти Эфийг үздэг байсан. Чамд төлөвлөсөн юм байна уу?

Ай: Эхлээд Ми, Оу Чиан хоёрыг багтаа авах бодолтой байна.

Соло: Тэгээд...

Ай: Тэднийг удирдаж, өнгөрсөн амжилтуудаа сэргээмээр байна. Өмнөх шигээ өдөр бүр нэр төрөө хамгаалахын төлөө тэмцэнэ.

Соло: Одоо чи л дутаад байна.

Оу: Чи л дутаад байна.

Ми: Ай Чин гарын үсэгээ зурчихсан юм уу?

Соло: Мэдээж. Гэхдээ би өнөөдөр чамтай уулзана гэж хэлээгүй байгаа. Чамайг зөвшөөрвөл тэр баярлах болно. Гэнэтийн бэлэг барих гэсэн юм.

Ми: Тэгвэл Хан Шаняан яах юм? КК-ийн босс гэдгийг нь мэдэж байгаа биз дээ?

Соло: Саяхан өрсөлдсөн болохоор мэднэ ээ.

Ми: Тэр намайг эргүүлж авахаар ирсэн. Та нар ч бас эргүүлж авахаар ирж. Та намайг яа гэж байгаа юм?

Соло: Чи хүсч байна уу, үгүй юу гэдэг хамгийн чухал. Би дахиад тоглохыг хүсч байна уу? Чи одоо залуу хүүхэд биш. Чиний хувьд сүүлчийн боломж байж ч магадгүй.

Ми: Тэгж байх эрч хүч алга. Олон жил өнгөрсөн байна шд.

Соло: Энэ чухал зүйл биш ээ. Хамгийн гол нь чи хүсч байна уу гэдэг л байна. Чи эргэж ирмээр байна уу? Алдсан юмаа эргүүлж авмаар байна уу? Дахиад дэлхийн аварга болмоор байна уу? Аягаа өгөөдөх.

Оу: Юуг нь бодсон юм бэ? Би ерөөсөө ойлгохгүй юм.

Соло: Чиний хэлснийг сайн ойлгож байна. Надад хэнийг дагахаа л хэлчих...

Ми:  Чамайг дагана аа.

Оу: Яг зөв дөө...

Ми:  Тэр жил намайг анх эхэлж байхад чи намайг дагуулсан. Соло, чи миний анхны багийн ахмад. Чамайг бас сүүлчийнх нь байгаасай гэж хүсч байна.  

Соло: Юу? Чамайг ийм юм хэлнэ гэж бодсонгүй. Өнгөрсөн хугацаанд би их харамссан. Баярлалаа.

Ми: Энэ салбарт байсаар байгааг чинь би мэднэ. Си Ти Эфийн шилдэг ахмад. Тэр үед энэ салбар юу ч биш байхад чи байсан. Одоо ч гэсэн байсаар л байна. Бахархаж байна.

Соло: Өнгөрсөн юм ярихаа больё. Арван жил өнгөрч. Арай гэж ингэж уулзаж байхад. Хундагаа өргөцөгөөе.

Ми:Алив...

Оу: Өргөцөгөөе.

Соло: Та хоёрын төлөө, ирээдүйн аваргуудын төлөө.

Оу: Гар хөдөлж байгаа цагт цом авах л болно.

Соло Ми: Заавал...

*****************  

Соло: Эргэж ирсэнд чинь баяртай байна. Хэд хоногийн өмнө Сингапурт болсон дэлхийн аваргын үеэр КК багийг чамайг удирдаж байгааг мэдсэн бол чи очиж уулзах байсан юм.

Хан: Бид өрсөлдөгчид. Баярлах юу байгаа юм?

Соло: Ямар байна? Уулзалгүй удсан байна, чи сайн биз дээ?

Хан: Хэлэх юмаа хэл. Хэлчихээд хурдан яв.

Соло: За за. Ажлаа ярья. Би Митэй гэрээний тухай бараг яриад тохирчихсон. Гэрээгээ ч бэлдчихсэн. Гарын үсэг зурах л дутуу байгаа.

Хан: Тэгээд? Гайхуулахаар ирээ юу?

Соло: Чи мэднэ. Би чиний өмнө гайхуулж байгаагүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Миний хувьд чи хамгийн тод гэрэлтдэг од. Шиао Ми ч ялгаагүй. Тэр сайн дураараа СП-д орохыг зөвшөөрсөн. СП баг өөрт нь илүү тохирно гэж бодож байгаа. Би тэрнийг хэрэгтэй бүх зүйлээр хангаж, тэмцээнд ороход нь бэлдэнэ. Аль болох хурдан тэмцээнд орох хэмжээнд хүргэнэ.

Хан:  Тэрний өөрийнх нь сонголт юм бол би зөвшөөрч байна.

Соло: Ийм хурдан буугаад өгчихөж байгаа юм уу? Ийм хүн биш дээ.

Хан: Намайг орхисон нь тэр болохоос, би тэрнийг орхиогүй.

Соло: Би тэрнийг сайн харж хандана аа.

Хан: Амалсандаа хүрээрэй дээ. Тэгэхгүй бол чамтай шинэ, хуучин хоёр өр барагдуулах болох байх шүү.

Соло: Тэр миний ч гэсэн найз.

Хан: Одоо явж үз.

Соло: Яасан? Надад жаахан зав гаргаж ярилцахгүй юм уу?

Хан: Бид хоёрт яриад байх юм байхгүй. Тэмцээний үеэр уулзъя.

Соло: Хэд хоногийн өмнө Ай Чин чамайг Сингапурт харсан. Их баяртай байсан.

Хан: Ойлголоо.

Соло: Арван жил өнгөрч. Тэр үед чамд тийм сонголт байсан бол, чи ч гэсэн надтай адилхан шийдвэр гаргах байсан. Саад болохоо больё. Сайхан амраарай... Бид бол Соло баг. Бид бол үндэсний аваргууд.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло. Соло.

Эр: Хамгийн шилдэг тоглогчийг урьж сэтгэгдлийг нь сонсвол ямар вэ?

Эм: Надад хэлээч?

Эр: Таны сэтгэгдэл ямар байна?

Эм: Та сэтгэгдэлээ хэлнэ үү.

Эр: Хан Шаняан, сэтгэгдлээ хэлэхгүй юу?

Эм: Өөрийнхөө бодлыг хуваалцаач?

Ай: Шаняан, юм хэл л дээ...

Хан: Өнгөрсөн хоёр жил, гурван сарын хугацаанд бид ялж, ялагдсан. Бид инээж, бас уйлсан. Биднийг сэжиглэж, олон янзаар хэлж, харааж загнаж, бидний эсрэг хуйвалдсан. Бид ганц ч тайлбар хэлээгүй. Тайлбарлах шаардлагагүй. Өнөөдрийн баярт үйл явдал дуусна. Бидний гаргасан амжилт, нэр алдар ямар ч утгагүй зүйлс... Өнөөдөр би Соло багаас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Бүгд: Юу? Юу? Яагаад? Яаж байгаа юм бэ?

Хан: Бас... зодог тайлж байна.

Оу: Хан...

Эр эм: Ган Год /Gun God/ Зодог тайлж байгаа шалтгаанаа хэлэхгүй юу? Яагаад гэнэтхэн ийм шийдвэр гаргасан бэ?  Хүлээгээрэй. Хан Шаняан, яагаад? Яагаад ингэж шийдсэн юм?

Ай: Хан Шаняан.

Эр эм: Та яагаад зодог тайлахаар болов?  Хан Шаняан, юу болоо вэ? Ямар нэг юм болсон юм уу? Та хэлээд өгөхгүй юу?

Оу: Хан, ингэхээ боль л доо.

Ай: Хан, тайван бай л даа. Хан Шаняан.

Оу: Хан. Хан, яарах хэрэггүй ээ.

Ай: Хан Шаняан.

Эр: Яасан бэ?

Ми: Бид нартай ярилцахгүйгээр явах эрх хэн чамд өгсөн юм? Аан? Яагаад бид нартай ярилцаагүй юм? Тайвширч үз. Бид дөнгөж аваргын титэм авчихаад байна. Хойшид улам л сайжрах болно.

Оу: Яарч шийдэх хэрэггүй.

Соло: Уурандаа зодог тайллаа гэж ярих хэрэггүй, за юу?

Хан: Манай багийн нэр нь Соло. Өнөөдөр,  бид багийн нэг гишүүнээ алдаж байгаа гэж хэллээ. Тэгвэл энэ бүхэн ямар хэрэгтэй юм? Тэгээд ч, бидний алдаж байгаа тэр хүн надад “энэ ертөнц агуу” гэж хэлж байсан. Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байгааг хүртэл ярьж байсан.

Ми: Хан Шаняан, тайвшир.

Хан: Намайг юунд итгэ гэж байгаа юм?

Ай: Бүгдээрээ миний хэлэхийг сонс. Хан Шаняан наад түргэн зангаа тат. Тэнд бид дөнгөж сая ялалт байгуулсан. Гадаа, бидний шүтэн бишрэгчид, бас сэтгүүлч нар хүлээж байгаа. Орой баярын ёслол дуусахаар цаашид яахаа ярилцаж болно шд.

Ми: Тийм ээ.

Ай: Тэгэх үү?

Оу: Хан... Орой уулздаг газраа уулзъя.

*************

Оу: Бид нар дөнгөж үндэсний аварга болчихоод байна. Яагаад болино гээд байгаа юм?

Ай: Бид нарт дэлхийн аварга болох боломж байна. Яагаад бүгдээрээ хичээж болохгүй гэж? Аан?

Ми: За за. Би хундаганы үг хэлье. Энүүгээр салах ёс хийж байна. Би хэд хоногоос төрсөн нутагтаа очино.

Оу: Шао Ми, чи яах гээд байгаа юм? Чи бас яагаад явах гээд байгаа юм?

Эр: Шао Ми, нэрмээс болохоо боль л доо.

Ми:Би... сайн бодож үзсэн.

Ай: Юу бодсон гээд байгаа юм?

Ми: Би зодог тайлахаар шийдсэн. Гэртээ хариад ээждээ дэлгүүрээ ажиллуулахад нь тусална. Сайн хэрэг.

Оу: Хар залуугаараа байж юундаа яарсан юм? Жаахан юм байж, чи хүртэл яагаад байгаа юм?

Соло: Шао Ми, түргэн загнах хэрэггүй.

Ми: Түргэн зангаас болоогүй ээ.

Соло: Ханыг дуурайх хэрэггүй.

Ми: Би өөрийнхөө төлөө ингэж байна. Дэлхийн аваргын төлөө ингэж байна гэж бодоо юу? Нэг гишүүнээ алдчихаад баг гэж ярих шаардлага юу байгаа юм?

Оу: Чи бол ямар ч хэрэггүй амьтан.

Ай: Хан, чи хаана байсан юм? Яагаад утсаа авахгүй байсан юм? Би зөндөө залгасан шд. Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Бүгд: Хөөе.

Оу: Чи яаж байна аа?

Ми: Зүгээр яриад шийдээч.

Оу: Хөөе хөөе.

Хан: Босоод ир. Босоод ир.

Соло: Хан, намайг сонс...

Ай: Болохгүй ээ.

Оу: Зүгээр үү?

Соло: Битгий саад бол. Цохиж л байг...

Хан: Багийнхаа гишүүдийг хар. Өрөвдөхгүй байна уу?

Соло: Соло багийн мөрөөдлийг мартаж болохгүй. Бас дэлхийн аварга болох мөрөөдлөө битгий март.  

Хан: Надтай мөрөөдөл ярих хэрэггүй.

Ай: Хан. Хан.

Оу: Хан.

Ай: Хан...

Ой: Болгоомжтой...

Эр: Хан Шаняан.

Эр: Хан Шаняан.

Соло: Хан Шаняан.

6 цаг. 

Соло: Өглөөний мэнд. Энэ чиний паспорт. Энэ шагналын мөнгө.

Хан: Надад мөнгө өгөх гэж ирээ юу? Өнөөдрөөс... чи аль ч багийн ахмад болох ёсгүй. Мэргэжлийн тэмцээнд оролцохыг хүсч байгаа бол ганцаарчилж оролц. Удирдагчийн авъяастай гэдгийг чинь зөвшөөрч байна. Гэхдээ чи бид нарын өмнө буруу зүйл хийсэн. Чамд тохирохгүй. Чамд удирдагч байх эрх байхгүй.

Соло: Би удирдагч болоход тохирохгүй. Би энэ насандаа дахиад удирдагч болохгүй.

Хан: Хэлсэн үгээ битгий мартаарай.

Соло: Амалъя...

Хан: Олон жил өнгөрсөн ч... чамайг яаж уучлахаа мэдэхгүй л байна.

*************

Оу: Арван жилийн өмнө болсон аваргын тэмцээнийг санаж байна уу? Хан айлын хамгаалалтыг эвдлээд, шууд ялалт авчирсан. Бафф уурласандаа сандлаа өшиглөсөн. Одоо бодоход тэрийг л сэтгэл ханах гэдэг байх. Хан... Хөөх...

Хан: Арван жил өнгөрч. Нэг өдрийн найз, үүрд ах дүүс. Хэзээ нэгэн цагт Шанхайд очоод ямар нэг тусламж хэрэг болбол надад хэлж байгаарай. Ёсорхох хэрэггүй. Явлаа. Онгоцондоо суух ёстой.

Эм: Явах нь уу? Хөөе. Тэр хүүхэд танил харагдаад байх чинь?

Ми: Эмээ, та мартчихаа юу? Миний найз шдаа, Хан.

Эм: Өө, тийм байна. Даанч танил харагдаад байсан юм. Ачаагаа баглачихсан уу?

Ми: Дуусч байгаа.

Эм: Чи, жаахан хүүхэд биш шүү. Хойшид хэрэгтэй юм хийдэг юм шүү.

Ми: Эмээ, санаа битгий зов. Энэ удаа заавал аварга болоод эргээд ирнэ.

Эм: Сайн байна. Эмээ нь хүлээж байя.

Оу: Хөөе. Архиныхаа мөнгийг төлөлгүй явчихлаа.

Ми: Найзууд байж. Юу яриад байгаа юм?

****************

Эр: Компьютер асаагаад өгөхгүй юу?  

Тон: Миний ажлын цаг дуусчихсан. Тэрэнд хэл.

Эр:  Сайн уу, үнэмлэхээ өгөхгүй юу?

ХУ: Үеэл эгч ээ. Би бэлэн болчихлоо. Явъя. Явж өглөөний цай ууя. Гэртээ харьж цайгаа ууя. Эгч ээ. Яасан бэ?

Тон: Үнэгүй интернэт ашиглаарай гэж байхад ирэхгүй байна.

ХУ: Эгч ээ, надад хийх юм байна. Та түрүүлээд явж бай. Аяар уулзъя.

Тон: Цүнх өг л дөө.

ХУ: Нээрэн тийм...

Тон: Яагаад байгаа юм?

Эр: Яагаад эргээд ирээ вэ?

ХУ: Яаралтай ажил. Ах аа.

Эр: Аан, яасан?

ХУ: Энийг байнга тоглодог уу?

Эр: Тийм ээ.

ХУ: Энэ... яадаг тоглоом юм?

Эр: Танайх интернэт кафетай биз дээ? Энийг мэддэггүй юм уу?

ХУ: Би  тоглоом тоглодоггүй юм аа.

Эр: Шуурга гэдэг тоглоом.

ХУ: Аан. Тэгвэл сүүлд энэ тоглоомыг хэн тоглосыг мэдэж болох уу?

Эр: Энэ... Хэрэглэгчийн нэрийг нь мэдэж байвал болно.

ХУ: Хэрэглэгчийн нэрийг нь яаж олох вэ?

Эр: Чи мэдэхгүй байхад, би яаж мэдэх болж байна?

Ху: Тийм байна.

*****************

Тон: Ээж ээ. Аав аа. Би ирлээ.

Аав: Ирчихсэн үү?

Тон: Тийм ээ.

Ээж: Хөөе. Доунан яагаа вэ? Яагаад чамтай ирээгүй юм? Чамтай ирж өглөөний цайгаа ууна гээгүй билүү?

Тон: Тийм ээ. Уг нь надтай хамт ирнэ гэж байсан. Юу болсныг мэдэхгүй буцаад орчихсон.

Ээж: Ингэхэд чи сүүлийн үед яагаа вэ? Байнга оройтож ирээд л. Үеэл дүүтэйгээ шөнөжин нойргүй хоноод байгаа юм уу?

Тон: Кафегаа ажиллуулахад нь тусалж байгаа болохоор өөр арга алга аа. Намайг блоколчихсон байх даа.

Ху: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ.

Тон: Яасан бэ?

Ху: Тэр хүнийг олох нэг арга оллоо.

Тон: Хан Шаняан уу?

Ху: Тийм ээ. Кафед байдаг хяналтын камерын бичлэгийг томруулж байгаад ямар тоглоом тоглодгийг нь мэдчихсэн.

Тон: Шуурга гэдэг тоглоом тоглодгийг нь бүгд л мэднэ шд. Сүнс ч мэдэж байгаа.

Ху: Та толодоггүй байж энийг яаж мэдэж байгаа юм?

Тон: Энийг мэдлээ гээд яах  юм? Тэрнийг олж чадахгүй шд.

Ху: Олж чадна аа.

Тон: Чадах юм уу?

Ху: Тийм.

Тон: Нээрэн чадах юм уу?

Ху: Үнэн.   Би найзынхаа өндөр цолтой хэрэглэгчийн нэрийг зээлж өгч чадна шүү. Тэгэхээр та бүртгүүлэх ч хэрэггүй. За за, өөр юм ярихаа болилоо.

Тон: Хөөөх... муугүй шүү.

Ху: Алив оръё. Би тусалъя...

Тон: Доунан.

Ху: Хар даа. Эхлээд нэвтрээдэхье.

Тон: За за...

Ху: Энэ нууц үг нь. Ороод...

Тон: “Царайлаг залуу” гэдэг нэртэй юм уу?

Ху: Тоох хэрэггүй ээ, тоох хэрэггүй. Одоо тэрнийг ярина. Тэрний тоглоомын нэрийг нь хийх хэрэгтэй.

Тон: Грант? ВиЧатын нэр нь Жи Эн байсан юм аа. Нэр нь Грант байсан байх нь ээ. Сайхан нэр байна. Грант. Грант.

Ху: За за за. Одоо боль л доо. Энэ...Зэвүүн гэдэгтэй адилхан сонсогдож байна.

Тон: Хөөе, энэ чинь мэргэжлийн тоглогч нарын хэрэглэдэг нэр.

Ху: Хараал шиг сонсогдож байна.

Тон: Ху Доунан гэснээс л дээр байнадаг. Ху Доунан. Ху Доунан.

Ху: Хөөе.

Тон: Ху Доунан. Ху Доунан. Ху Доунан. Ху Доунан.

Ху: Миний нэрийг хэлэхээ боль. За за за. Манай найзын хэлснээр хийе. Би уншаад өгье. Даблю Эй Эс Ди хулганыхаа зүүн товчийг дарвал дайрна. Хулганаа дарвал шууд буудна. Даръя. Эхлэхээсээ өмнө буу худалдаж авах хэрэгтэй. Тоглохдоо олон удаа ялах тусам дараагийн үе дээр илүү сайн зэвсэг авч болно. Тийм хэцүү биш юм байна лээ. Өөрөө тоглоод үз. Та ухаантай юм чинь хурдан сурчихна. Хичээл зүтгэл 99% гэдэг байх аа.

Тон: Тэр ч үнэн шүү.

Ху: Эхлээд тэрнийг урья.

Тон: За... Хүлээгээрэй, хүлээ хүлээ.  Сандраад байна аа.

Ху: Урих юм уу, үгүй юм уу?

Тон: Тэгвэл урья. Тийм ээ.

Ху: Энэ тоглогч Шуурга тоглоомын олон улсын хувилбарыг тоглож байна.

Тон: Би хэлээ биз дээ. Миний урилгыг хүлээж аваагүй нь харин ч сайн боллоо. Тоглож дуусаагүй юм байх даа?

Ху: Мэдэхгүй ээ.

Тон: Доунан. Ху Доунан. Хурдан хүрээд ир. Хурдал хурдал.

Ху: Яасан бэ? Юу юм?

Тон: Миний найзын хүсэлтийг авчихаж  уу? Хар даа. Энэ зөв үү? Миний урилгыг зөвшөөрсөн байна уу?

Ху: Сандрах хэрэггүй.

Тон: би сандраагүй ээ.

Ху: Тоглоом руу орохоороо тайван  мэндэлнэ шүү. За юу?

Тон: За, тайван. Тайван. Одоо хоёулаа яах вэ?

Ху: Эхлээд урилга явуул.

Тон: За.

Ху: За, энд байна.

Тон: Тэр авчихсан уу? Авчихсан уу?

Ху: Үгүй ээ.

Тон: Яасан бэ?

Ху: Эсрэг багийг сонгочихлоо шд. Тэрнийг харж чадахгүй нь.

Тон: Одоо яах юм бэ? Тэрнийг хармаар байна шдээ. Хармаар байна.

Ху: Нийтийн чатаар харилцвал харж болно. Эсвэл тоглоомын үеэр тэрэнтэй тараах юм бол.

Тон: Тоглоомын үеэр тааралдаж болж байна.

Ху: Санаа битгий зов оо. Манай дайсан ч гэсэн, мэнд мэдэж болох байлгүй дээ. Найз нөхөд  тэмцээнээс илүү чухал шд.

Тон: Тийм ээ, тийм.

Ху: За.

Тон: Яасан бэ?

Ху: Сая миний зааж өгсөн юмыг санаж байна уу? Энэ. Энэ товчлуурнууд. Урагшаа, хойшоо, баруун, зүүн тийшээ.

Тон: За за.

Ху: Аан болж байна.

Тон: Өө өө өө.

Ху: Хар даа... тэгээд дараа нь... хулганаа... Хулганаараа тулалдаач ээ. Тулалдаач. Наадах чинь өнгөрөөд явчихлаа шдээ.

Тон: Оночихлоо. Оночихлоо. Үхээгүй байна. Үхээгүй байна.

Ху: Урагшаа яваач дээ. Яагаад өөрөө чичрээд байгаа юм бэ?

Тон: Би яах вэ?

Ху: Тоглож чадах юм уу? урагшаа яв, дайсан байна. 

Тон: Би...

Ху: Урагшаа л даа... алив ээ, би би би. Урагшаа яв. Урагшаа яв. Дайраад... дайсан. Дайсан. Дайсан. Цохь цохь цохь цохь. Толгой руу нь онил л доо. Толгой руу нь онил.

Тон: Би...

Ху: Тэрнийг цохичихлоо.

Тон: Тэр үхчихсэн үү?

Ху: Тэгэх шиг л боллоо.

Тон: Чи намайг үхүүлчихсэн үү?

Ху: Харин ч би танд тусалсан шүү. Та...

Тон:Намайг үхүүлчихсэн байна шд.

Ху: Би тусал... би харин ч танд тусалсан шүү. Та хулганаа хөдөлгөөгүй байсан бол, болгоомжтой байсан бол юу гэж үхэх юм?

Тон: Чамаас болж байгаа юм. Чамаас болж байгаа юм.

Ху: Яахаараа миний буруу байдаг юм?

Тон: Чамаас болж байгаа юм.

Ху: Яагаад намайг буруутгаад байгаа юм?

Тон: Дургүй хүрчихлээ. Тэрнийг харж ч чадахгүй үхчихлээ.

*****************

Эм: Грант, паспорт чинь хаана байна?

Грант: Энийг гялс дуусгаадахъя.

Эм: Надад өгөхөө мартав аа.

Грант: За. Сонирхогч нар юм байхдаа, уйтгартай юм.  

Эр: Амралт эхэлчихсэн болохоор шинэ хүмүүс зөндөө байгаа.

Грант: Хөөе. Демо, Хоёулаа тоглоё. Би паспортоо менежерт авчирч өгөөдөхье. Босс хаачаа вэ?

97: Унтаж байгаа. Ирэхдээ л ууртай ирсэн.

Грант: Аан? Эртээд ВиЧат нь дугараад байсан. Уулздаг хүнтэй болсон юм бол уу? Би уг нь ВиЧат хэрэглэдэггүй гэж бодсон юм. Яасан? Болзож байгаа юм уу?

97: Эртээд нэг жижигхэн интернэт кафе ВиЧатандаа бүртгэхээд байн байн сурталчилгаа явуулаад байгаа гэсэн. Би блоклоод өгье гэсэн чинь зөвшөөрөхгүй байсан.

Грант: Босс хэзээнээс тийм сайхан сэтгэлтэй болчихсон юм?

97: Хүн чанараа олсон юм байлгүй.

Дай: Би боссыг интернэт кафед ордог гэж сонсоогүй дээ. Дээр нь хэнийхийг нь мэдэхгүй ВиЧат бүртгэсэн гэнэ ээ? Блоклохгүй байна гэсэн үү? Сэжигтэй дээ. Нар баруунаас мандсан байх аа.

Грант: Хамаагүй ярихаа боль. За за, би явж паспортаа авчиръя. Нээрэн, Тэр нэг “Царайлаг залуу” гэсэн тоглогч, тэрний урилгыг битгий зөвшөөрөөрэй. Юу ч чаддаггүй юм байна лээ. Өрсөлдөгч гэж хэлэх ч аргагүй. Явлаа.

*************

Тон: Интернэтээс гарчихлаа. Гарчихаж байгаа юм уу?

Ху: Амрах хэрэгтэй болсон байлгүй дээ. Энэ хооронд нь тоглоомын яаж тоглодог зааврыг нь уншаад үз. Дараа дахиад тогловол ингэхгүй шдээ. Тэр дөрвөн товчлуур, хулганаас өөр юу ч хэрэглэхгүй юм чинь. Хэцүү л байв гэж дээ? Амархан байх аа.

Тон: Ху Доунан,  намайг ганцааранг нь үлдээхгүй юу?

Ху: за.

Тон: Баярлалаа. гар.

Ху: Зүгээр ээ.

Тон: Тэр шөнө би анх удаа Хан Шаняантай таарсан. Би тэрнийг тоглоом тоглох дуртай болохоор өдөр болгон интернэт кафед тоглохоор ирдэг хүн гэж бодсон. Миний буруу гэдгийг би...  сүүлд нь л мэдсэн юм.

Ми: Хан, битгий  хамаагүй дайр л даа.

Соло: Ай Чиний дайралт амжилттай боллоо.

Ай: би нэвтэрчихлээ.

Оу: Хан.

Ай: Янзтай.

Хан: Чи өнөөдөр сайн байх чинь.

Оу: Модулын дайралтаараа бол хөгшин Хан шилдэг нь.

Соло: Хөгшин Хан улам л сайжраад байна шүү.

Ай: Хөгшин Хан чамд анхнаасаа итгэсэн хүн нь би шүү.

Оу: Сайн байна.

Хан: Шао Ми, алдаа гаргаж болохгүй шүү.

Ай: Яваарай, яв яв яв. Шао Ми.

Моло: Шао Ми, төлөвлөгөөнийхөө дагуу явна шүү. Түрүүн миний хэлсэн төлөвлөгөө.

Ми: Тэрнийг ална даа.

Соло: Оу Чиан, хаалт тавиарай.

Ай: Нэвтэрчихлээ.

Хан: Тийм ээ.

Бүгд:  Тийм ээ.

*******************

Тон: Тэр өдөр интернэт кафед шөнө дунд ирсэн. Одоо интернэтэд байгаа ч юм билүү? Аав аа? Аав аа... Интернэтэд байна. Хамт тоглож болох уу? Нэг баг болж болох уу? Дайснууд болмооргүй байна, тэгэх үү?

Хан: Тэгье.

Тон: Ашгүй дээ. Ямар олон юм бэ? Энэ давгүй харагдаж байна. Дээшээ, доошоо.

Эр: Хөөе, тэр хоёр буутай хүн яагаад Грантыг дагаад байгаа юм?

Эр: Яагаад хана мөргөөд байгаа юм бэ? Хулгана чинь эвдэрчихсэн юм уу?

Тон: Миний урд талынх Грант юм уу? Сайн уу. Хариу ирсэн мөртлөө, яагаад цэг харагдаад байна аа? Дахиад мессеж явуулна аа. Сайн уу Грант.

Хан: Энэ тоглоомыг анх удаа тоглож байгаа юм уу?

Тон: Үгүй ээ, үгүй. Өдөр хамт тоглосноо санаж байна уу? Даблю Эй Ди Эс. Урагшаа, хойшоо,зүүн, баруун. Хулганаараа буудна. Би бүгдийг нь мэднэ. Өдөр тоглосны дараа би тоглоомын стратегийн зааврыг сайн уншиж үзсэн. Би компьютертай хэд хэдэн удаа тоглосон. Би чамайг хамгаална аа. Яагаад дахиад баахан цэг ирчихэв ээ? Би буруу юм хэлчихсэн юм бол уу?

Хан: Хаашаа яваад одоо ирж байгаа юм?

Ву: Та их хачин байна. Таныг интернэтэд орж тоглоом тоглохыг харалгүй удсан байна. Өнөөдөр юу болсон юм?  Сэтгэл санаа чинь тавгүй болоод тайвширч байгаа юм уу?

Тон: Хааяа л тоглодог юм.

Ву: Энэ хүнийг мэддэг юм уу?

Тон: Мэдэхгүй. Жаахан хүүхэд байх.

Ву: Мэргэжлийн хүний аккаунт байна шд.

Тон: Гэрийнхнийхээ нэгнийх нь нэрийг хулгайгаар ашиглаж байгаа байлгүй.

Ву: Би ч гэсэн ийм юмтай таарч байсан. Зүгээр л тоглоод үз.

Эр: Энэ долоо хоногт би хулгайлагдсан хоёр аккаунттай таарсан. Энэ бас нэг юм бол уу?

Эр: Шөнө болчихсон байна. Хөөе хулгайч аа, чи унтдаггүй юм уу?

Тон: Жаал аа, чамайг ганц удаа аварчихъя. Хулгайнх биш ээ. Гэрийнхнийхээ нэгнийх нь аккаунтаар тоглож байгаа жаахан хүүхэд. Тоох хэрэггүй, хичээгээрэй.

Эр: Тэгвэл дөрвийн эсрэг тав болчихлоо шд.

Эр: Грант байхад бид  нар ялагдахгүй ээ.

Хан: Урд талд чинь байгаа хаалгыг харж байна уу?

Тон: Тийм. Тод харагдаж байна. Миний дэлгэц сайн болохоор гацахгүй гэж амалъя.

Хан: Тэнд нуугдаж бай, тоглоом дуусах хүртэл.

Ву: Өөрөө шинэ аккаунт нээхгүй яагаад Грантынхаар тоглоод байгаа юм?

Хан: Би шинэ аккаунт нээчихвэл та нар яах юм? Би явж шүршүүрт орлоо. Миний өмнөөс эхлүүлж бай. Нээрэн, Тэр “Царайлаг залуу” гэдгийг найзын тоонд нэмчих.

2-р анги төгсөв.

Back to episodes Go home