Go Go Squid 1

Go Go Squid! EP01

Үргэлжлэх хугацаа:45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүд:  

Тон: эм, Тон Ниан, Интернет кафены ажилтан,

Хан: эр,  Хан Шан Яан/Гүн

Ву: эр, Ву Бай, КК багийн ахмад

Ху: эр, Ху Доу Нан, Тон Нианы үеэл, КК багийн тоглогч

Грант: эр, КК багийн нүдний шилтэй тоглогч

Дай: Дай фен, Демо

Яа: эм, Яаяа, Тон Нианы найз

Ж: эр, Жэн Хуй, Тон Нианы дээд ангийн ах

Ми: эр, Ми Шао Фей, Хан Шаняаны найз

Оу: эр, Оу Чиан,  СП багийн гишүүн

ХУ: эр, Тон Нианы үеэл, интернэт кафены эзэн

 

1-р анги.

Бичиг: Хятадын интернетийн салбар сайжирч, дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Кибер аюулгүй байдлын тэмцээн нь энэ салбарын мэргэжилтнүүдэд ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог бөгөөд  хамгийн чухал тэмцээн нь Си Ти Эф /CTF/ тэмцээн юм. Энэ нь халдлага, хамгаалалалтын загвар дээр суурилдаг өрсөлдөгчид нь серверийн аюулгүй байдлын приметрийн онилж, хамгаалалтын сул талыг шалгаж, кибер аюулгүй байдлыг олон талаас нь хангах зэрэг дээр үндэслэн өрсөлддөг байна. Кибер аюулгүй байдал улам чухал болж байгаа учир ийм төрлийн тэмцээнүүд нь салбарын шинэ авъяастнуудыг нээх гол хэрэгсэл болж байна. Энэ нь мөн онлайн үндэстнийг бий болгох стратегийн чухал асуудал юм.

Бичиг: Туг булаалдах тэмцээн. Сингапур улс.

Бичиг: КК багийн ахмад У Бай, байрлал: дайралт. Чадвар: дүн шинжилгээ хийх, сул талыг шалгах, алгоритмыг тайлах

Эр: Эс Пи баг хамгийн түрүүнд дайсны багийн сервер рүү дайрч байна.

Эм: Тоглоомын эхэнд СП баг эсрэг багийн серверт хамгийн түрүүнд вирус орууллаа.

Эр: КК баг дайралтаас хамгаалж, сул талаа засч, аюулгүй байдлаа сайжрууллаа.

Эм: Бурхан минь. СП баг дахиад л КК багийн хамгаалалтын сул талыг илрүүлээд КК багийн серверийг унтаа байдалд оруулчихлаа.

Эр: Ахмад аа, манайх баазаа алдчихлаа, буугаад өгчихье.

Эр: 97, дуугүй бай. Ахмадад тушаадаг чи хэн  юм?

Эр:  Грант чи юу яриад байгаа юм бэ?

Бичиг: Хан Шаняан. КК багийн босс.

Эм: СП багт Сингапурт болж байгаа анхны Си Ти Эф тэмцээний ялагч болсонд баяр хүргэе.

Эр: Тийм ээ, КК баг шинээр байгуулагдсан баг.

Эм: Тийм ээ.

Эр:   Ган Год /Gun God/-ын удирдлаган доор тэднийг ялагдана гэж бодсонгүй. За, СП багийг харцагаая. Тэдний Хятад дахь салбарыг Соло хариуцаж байгаа. Арван жилийн өмнөх Солог бүгд санаж байгаа байх. Соло бол хүн бүрийн сэтгэлд байдаг домогт ахмад.

Эм: Тийм ээ.

Эр: Сүүлийн үед тэр өмнөх Кибер аюулгүй байдлын тэмцээний олон домогт довтлогчдыг багтаа элсүүлсэн.

Эм: Тийм ээ.

Эр: Тэр бас алдарт довтлогч Ай Чинийг....

Эм: Хан...  

Эр: ... багийнхаа ахмадаар авсан. Тэдний багийн ажиллагаа, арга барил ч бас их тогтвортой, техник сайтай, багийн гишүүд нь сайн ойлголцож байсан. Тэднээс Сологийн багийг харж болохоор байлаа.

Эм: Соло ч аргагүй Соло юм даа. Тэрний удирдлаган дор СП баг хэдэн жилийн өмнөх тэрний стилийг дахин харууллаа. СП багт аварга болсонд нь дахин баяр хүргэе. Хойшид СП болон КК баг Си Ти Эф-ийн тэмцээнүшдийг хошуучлах болно гэдэгт бат итгэж байна.

Бүгд: СП. СП. СП. СП. СП.

Бичиг: СП багийн менежер Апплдог.

Бүгд: СП. СП. СП. СП. СП.

Бичиг: Ву Бай. КК багийн ахмад.

Бүгд: СП. СП. СП. СП. СП.

*****************

Эр: Демо, чи өнөөдөр яачихаа вэ?  Вирусыг тараа гэж байхад, яагаад тараагаагүй юм?

Эр2: 97 жаахан хүлээж бай гэсэн.

Грант: Яасан? Серверээ ч тохируулж амжаагүй байсан. Яаж вирус тараах юм? Юу гэсэн үг юм? Бас чи... Нэгээ, чи хагас хамгаалагч биз дээ. Чи юу хийж байсан юм?

1: Чи ганцаараа хөдөлснөөс болж бүх тактик нурсан шүү.

Грант: Амаа тат. Би яасан юм?

Эр: Грант, энийг хэлмээргүй байсан ч, чи өнөөдөр хэтэрхий түрэмгий байсан. Түрэмгий байдлаасаа болоод айлын талд олон боломж олгосон.  

Грант: Би яасан гэж? Алдааг засах нь чиний үүрэг биз дээ?

Эр: Ву Байгаас бурхан байх аргад суралц. Амаараа ярихдаа л бурхан шиг байх.

Грант: Тэр ахмад юм чинь сайн байхгүй яадаг юм? Та гурав сонирхогч.

Эр: Сонирхогч гэнэ ээ?

Эр: Сонирхогч оо? Яахаараа бид нар сонирхогч байдаг юм?

Хан:  Больцогоо. Ялагдчихаад юундаа хэрэлдээд байгаа юм? Хоёрдугаар байранд орчихоод битгий онгир. Тэмцээнд хоёрхон эрэмбэ байдаг юм. Ялагагч, хог шаар. Ойлгов уу?

Грант: Босс, та хаачих нь вэ? Бид нарын буруу.

Эр: Босс, та зүгээр үү?

Эр: Битгий яв л даа.

Эр: Босс оо.

Эр: Босс оо.

Эр: Босс оо.

Тон: Энэ бол Хан Шаняан. КК клубийг хөрөнгө оруулагч. Босс нь. Багийнхан нь тэрнийг босс гэж дууддаг. Хоёр хоногийн өмнө тэдний баг Си Ти Эфийн тэмцээнд ялагдсан. Одоохондоо тэр миний хэн гэдгийг мэдэхгүй. Би юу? Намайг Тон Ниан гэдэг. Программ хангамжийн хоёрдугаар курсийн оюутан. Тохиолдлоор би ч гэсэн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн. Тэр бид хоёр учрах тавилантай байсан байх... Уучлаарай, гүзээлзгэнэ байгаа юу?

Эм: Аан, дуусчихсан.

Хан: Уучлаарай, өөр загвартай улаан дугтуй байгаа юу?

Эм: Наана чинь байгаагаас өөр байхгүй ээ.

Тон: Хоромхон зуурын төдийд хувь тавилан өөрчлөгдөнө гэж хэн мэдэх билээ. Тэр буцаж ирээгүй бол магадгүй бүх зүйл өөр байх байсан биз...

Хан: Шөнийн тасалбар.... Шөнийн тасалбар...

Тон: Үнэмлэхээ надад өгөхгүй юу? Баярлалаа. Манай шөнийн тасалбар 11цагаас 6цаг хүртэл үргэлжилдэг. Манайх 7цагт хаадаг юм. Хүсвэл 7цагт явж болно шүү. Хан Шан Яан. Манайд бэлэн гоймон байгаа. Өлсвөл би хүссэн үед чинь чанаад өгч болно.

Хан: Үнэмлэхээ авъя.

Тон: Аан. Энэ байна.

Эм: Юугаа харсан юм?

ХУ: Хөөе. Юу хийгээд байгаа юм? Хулгайлах юм бол хямдхан юм хулгайлахаа болиоч. Надад шоколад байгаа.

Тон: Хаана байгаа юм? Аль түрүүний гаргахгүй яасан юм.

ХУ: Кафегаа харж бай гэж байхад хоол хулгайгаар идэх гэж байгаа юм уу.

Тон: Чшш...

ХУ: Муухай харагдаж байна. Өлсөөд байгаа юм бол миний хоолыг ид л дээ.

Тон: Өөрөө ид. Дуугүй бай.

ХУ: Та...

Тон: Сайн уу.

Хан: Сайн уу.

Тон: Манай интернет кафены шөнийн зууш.

Хан: Чи хийсэн юм уу? Сайхан үнэртэж байна. Чи... эгдүүтэй юм аа.

Тон: Баярлалаа.

Хан: Чамайг хэн гэдэг юм?

Тон: Намайг Тон Ниан гэдэг.

Хан: Тэгвэл хоёулаа найзууд болж болох уу?

Тон: Сайн уу. Сайн уу... Сайн уу. Энэ манай интернет кафены шөнийн зууш

Хан: Хэд юм?

ХУ: Энэ хоол үнэ...

Эр: 40юань. За яах вэ, 30-ийг өгчих.

Тон: Юун 30 вэ? Үнэгүй шдээ.

ХУ: Үгүй ээ.

Том: Тийм ээ.

К За за за.

Хан: Учлаарай, жүүс авчраад өгөхгүй юу?

ХУ: Асуудалгүй.

Хан: Баярлалаа.

ХУ: Таны жүүс.

Тон: Илүү ихийг авах байсан юм. Би тооцоог нь гаргана аа.

ХУ: Таныг хууртах вий гээд л ингэж байна. Луйварчин байна уу гэж шалгаж байна. Манайх энэ кафег ажиллуулдаг. Шөнөжин тоглохоор ирдэг тэрэн шиг хүмүүсийг би мэднэ.  Тэдний ихэнх нь олигтой амьдралгүй. Гэхдээ тэр залуугийн арьс нь цэвэрхэн байсан. Өчүүхэн төдий л дээр. Скүд Дада. Юм хэл л дээ, Хатагтай Скүид. Эгч ээ л дээ. За за, би тусалъя. Болсон уу?

Тон: Яаж туслах юм?

ХУ: Тэрэнд долоо хоног шөнө болгон тоглох үнэгүй тасалбар өгье. Азтай үйлчлүүлэгчийн шагналын эзэн болсон гээд хэлчихье.

Тон: Долоо хоногийн шөнө тоглох тасалбар аа?

ХУ: Биш ээ, биш. Долоо хоног үнэгүй ашиглах эрх байвал ямар вэ? Тэгвэл тэр хүссэн үедээ ирж болно гэсэн үг.

Тон: Сайхан санаа байна. Очиж хэл.

ХУ: Яагаад би гэж?

Тон: Чамаас өөр хэн хэлэх юм? Манай кафе өнөөдөр азтан шалгаруулж байгаа гэж хэл. Гэхдээ манай кафены Кю Ар кодыг уншуул гээд хэлчих. Тэгвэл азаа үзэж болно гэж хэлээрэй.

ХУ: Манай кафед нийтийн ВиЧат байхгүй шд.

Тон: Интернэт кафе байж ВиЧат байхгүй юм уу?

ХУ: Би тийм юм хийдэггүй ээ. Би мөнгөө аваад, тооцоо гаргах л үүрэгтэй... Азтай үйлчлүүлэгч шалгаруулна.

Тон: Миний утсыг ашигла. Хурдан яв. Хөөе...

ХУ: Ах аа. Ганцхан минут. Манайх зулсарын азын сугалаа явуулж байгаа. Супер шагнал хожих юм бол долоо хоног үнэгүй тоглох тасалбар хожино.

Хан: Хэрэггүй.

ХУ: Ховор боломж шүү. Долоо хоногийн тасалбар. Ямар ч үнэгүй. Ах аа. Манайд таны мөнгийг задлах мөнгө байдаггүй ээ. Та өөр аргаар төлбөрөө хийж болох уу?

Хан: Хариулт хэрэггүй.

ХУ: Тэгж болохгүй ээ. Манай ээж бизнес бол итгэл гэж хэлдэг юм. Хариултыг чинь өгөхгүй бол болохгүй.

Хан: Тэгвэл ВиЧатаар төлье.

ХУ: Уучлаарай. Манай ВиЧат ны үйлчилгээ одоохондоо ашиглах боломжгүй байгаа.

Хан: Тэгвэл яаж төлөх вэ?

ХУ: Шилжүүлчих. Гэхдээ надтай найзууд болчих. Би таныг бүртгэчихье. Нээрэн, битгий мартаарай. Долоо хоногийн тасалбар шүү. Үнэгүй тоглоно. Ах аа.

Тон: Хурдан хүрээд ир.

ХУ: ВиЧатыг нь авчихлаа. Явъя. Явъя.

Тон: Алив харъя.

ХУ: Жи Эн гэж байна.

Тон: Алив харъя.

ХУ: Найзуудыг нь хар даа. Юу хийдгийг нь харъя... Тэмцээний мэдээ шейрлэснээс өөр юу ч алга.

Тон: Энэ юу гэдгийг мэдэх үү? Март аа. Чамаас асуугаад ч нэмэргүй. Компьютер мэдэхгүй юм чинь.

ХУ: Тийм ээ, тийм. Би юу ч мэдэхгүй. Тэгээд юу гэж?

Тон: Маргааш мэргэжлийн хүнээс асууна аа.

Хан: Төлбөрөө хийе.

Тон: Шөнийн тасалбар авсан биз дээ? Дөнгөж хоёр цаг болж байна.

Хан: Хоёр цаг уу? Орой болчихсон байна.

Тон: Насанд хүрээгүй хүнд бол орой л доо. Гэхдээ та насанд хүрчихсэн болохоор... Түр хүлээгээрэй. Юу гэж хэлбэл дээр вэ? Манай кафегаар үйллчлүүлсэнд баярлалаа. Бас манай супер шагналыг хожсонд баяр хүргэе. Дараа дахиад ирээрэй.

Хан: Дараа... Чи шөнө болгон байдаг юм уу?

Тон: Үгүй ээ. Амралт эхэлчихсэн болохоор хамаатныхаа хүнд кафегаа харахад нь тусалж байгаа юм. Би шөнө болгон ирдэггүй.

Хан: Буруугаар ойлгох хэрэггүй. Зүгээр л асуусан юм. Чам шиг жаахан охин шөнийн цагаар кафе ажиллуулах аюултай.

ХУ: Эгч ээ. Эгч ээ.

Тон: Яав аа?

ХУ: Энэ... Хурдан араас нь...

Тон: Хан Шаняан. Үнэмлэхээ мартчихаж.

Хан: Баярлалаа.

Тон: Зүгээр ээ. Дараа захиалга өгөхөөр бол “Азын сугалаа” гэдэг чат руу биччихэж байгаарай. Баяртай.

Хан: Мөрөөдөл том байх тусам төдий чиний золиос гардаг. Би КК багийг байгуулах гэж Хятадад эргэж ирсэн. Залуу хүүхдүүдэд туслахыг хүссэн. Тэдэнд авъяас байгаа... Тэд нар бас Хятад улсад аваргын цол авчрахыг хүсч байгаа. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ амьдралын чухал хэсгийг надад даатгасан. Энэ тэдний ирээдүйн төлөө хийж байгаа зүйл. Ийм том үүрэг хариуцлага хүлээсэн болохоор би тэднийг сайн сургах ёстой. “Хайр нь дотроо, хал нь гаднаа”. Тэд нар бүгд хорь орчим настай. Зан чанар нь тогтоогүй, одоо ч тоглож наргих дуртай. Заримдаа юманд хайхрамжгүй ханддаг.  Ийм байдлаар хэзээ зорилгодоо хүрэх бол? КК-ийн залуу гишүүд ээ, миний мөрөн дээр байгаа ачаа та нарын төсөөлж байгаагаас ч хүнд гэдгийг мэдэх үү? Гэхдээ, надад итгэ. Би заавал хийх болно.

******************  

Ху: Та нар, өчигдөр орой боссыг харсан уу?

Эр: Үгүй ээ.

Эр: Хараагүй.

Эр: Би л лав хараагүй.

97: Харсан хүн байхгүй юу?

Бүгд: Байхгүй.  

97: Эргэж ирсэн юм уу, үгүй юу?

Эр:  Харин л дээ. Насанд хүрсэн эрэгтэй гэртээ ирэлгүй шөнө гадуур хоносон гэхээр...

97: Тэг... тэгвэл би...

Эр: Чи яв...

Эр: Хурдан яв...

Эр:   Яв аа...

97: Чи тогш.

Ху: Үгүй ээ, чи өөрөө.

97: Чи ор оо... Сайн сонс.

Ху: Үгүй ээ, үгүй үгүй. 

97: Чамайг бага нь болохоор загнахгүй ээ. Хурдан яв. Үнээн...

Дай: Намайг дандаа л загнадаг биз дээ? Босс, та өчигдөр хаачсан юм?

Хан: Юу болоо вэ?

Дай: Юу ч биш ээ. Өнөөдөр уур чинь гарсан уу гэж асуух гээд л.

Хан: Ууртай байвал юу гэж? Хэлэх юм байгаа бол хэлээдэх. Би чамайг идчихгүй дээ.

Дай: Танд санаа зовоод л.

Хан: Надад санаа зовох хэрэггүй.

Тон: Хүндэт ВИП  үйлчлүүлэгч ээ, сайн уу. Өнөөдөр бороотой болохоор гадуур гарах гэж байгаа бол шүхрээ авахаа мартав аа. Манай кафены нэр азын сугалаа”.

97: Босс. Та ВиЧат ашиглаж байгаа юм уу? Сайн байна шүү.

Хан: Юугаа хийээд байгаа юм? Нүүрээ угаах нь нүүрээ угаа. Шүдээ угаах нь шүдээ угаа. Доор машин ирчихээд хүлээгээд байна.  Та нарыг хэр удаан хүлээх юм?

Тон: Өнөөдөр интернэт кафед захиалга өгөхөөр бол захиалгаа урьдчилж өгөөрэй. Би компьютер хадгалж байя.

ХУ: Яаж байна? Хариу бичсэн үү? Зөндөө мессеж бичсэн биз дээ?

Тон: Ганц ч хариулт алга.

****************

Хан: Бууцагаа.

Эр: За.

97: Буулаа шүү...

Грант: Хөөх. Зөндөө бороо орж байна. Юу хийх юм бол?

97: Би яаж мэдэх юм? Хөөх. Юу хийх юм болоо?

Грант: Босс, ийм бороотой байхад юу хийх юм?

Дай: Босс, пикник хийхээр ирсэн юм уу, цэцэг харахаар ирсэн юм уу? Гэхдээ бороо орж байна шд.

Эр: Бороотой өдөр гоё биз дээ? Цэцэг харж баясаад л.

Дай: Хэн бороотойд цэцэг харж байсан юм?

Хан: Юун пикник? Юун цэцэг? Өдөр болгон 5км гүйнэ гэсэн мартчихаа юу?

Эр: Үгүй байлгүй дээ.

Эр: Бороо орж байна шд.

Грант: Харин тийм.

Дай: Босс, бороо орж байгаа юм чинь өнөөдөр алгасчихъя л даа.

Грант: Ахмад аа, босст ямар нэг юм хэл л дээ.

Эр: Яаж гүйх юм бэ?

Дай: Ийм байхад чинь...

Грант: Үнэн шүү.

Ву: Хаашаа гүйх вэ?

Бүгд: Ахмад аа. Ахмад аа.

Дай: Ахмадаа л даа.

Эр: Үгүй байлгүй дээ.

Эр: Үгүй ээ.

Хан: Нэг хоёр нэг. Нэг хоёр нэг. Хурдан... Хоцорч болохгүй.

Эр: Унах нь ээ.

Дай: Гүйж чадахгүй нь ээ.

Хан: Дахиад 30тойрог. Хоцорч болохгүй шүү. Яасан удаан гүйдэг юм бэ? Өдрийн хоолоо гурван цагт идмээр байна уу? Хурдан. Нэг хоёр гурав. Эхний гурав нь шийтгэлгүй.

Дай: Босс, би чадахгүй нь ээ.

Грант: Юу хийгээд байгаа юм бэ?

Дай: Дөрөв дэх нь?

Хан: Цагаан сарын баяраас нэг өдөр хасна.

Бүгд: Үгүй ээ...

Грант: За хурдан хурдан. Тэгэхгүй бол хоёр өдөр хасчихна шүү. Хурдан гүй л дээ. Хурдал...

Дай: Босс, манай цагаан сарын баяр шдээ.

Грант: Явъя аа, явъя.

Тон: Манай кафег эзэмшигчдийн хуримын ой болж байгааг тохиолдуулан “Хамтдаа зуун жил жаргалтай” гэж бичсэн хэрэглэгчиддээ бэлэг өгөх болно.

Дай: Чадахгүй нь ээ.

Грант: Бос оо, бос бос.

Хан: Шийтгэл шагналаас илүү хүчтэй юм шив.

Дай: Босс. Тийм шийтгэл өгнө гэхээр амиа ч хайрлахгүй байхаас яах вэ. Цагаан сарын баярын амралт шдээ.

Хан: Цагаан сарын баяр яасан гэж? Та нар хэдэн жил тэмцээнд оролцох боломжтой гэж бодож байна? Хамгийн сайн “алтан үе” зургаан жил л  байдаг. Энэ үеэр л чадах бүхнээ харуулах ёстой. Энэ үе өнгөрчихвөл цагаан сарын баяр тэмдэглэмээргүй санагдаж, бэлтгэл хиймээр санагдсан ч та нартай хамт бэлтгэл хийх хүн олдохгүй. Өчигдрөөс өнөөдрийг хүртэл... их жаргалтай байх шив. Ялагдсанаа мартчихаа юу?

Дай: Босс. Бид нар хоёрдугаар байранд орсон шд. Тэгээд ч, СП-д ялагдана гэдэг ичих зүйл биш.

97: Хөөе хөөе хөөе. Юу яриад байгаа юм бэ? Босс, Дай фен. Жаахан болохоор дэмий юм ярьж байгаа юм. Тоох хэрэггүй. Юугаа яриад байгаа юм?

Хан: СП-д ялагдах ичмээр биш гэнэ ээ? Буруу. СП-д ялагдана гэдэг хамгийн ичгэвтэр хэрэг.

Грант: Та зүгээр л Солод ялагдахыг хүсэхгүй байгаа биз дээ?

97: Чи галзуураа юу? Юу яриад байгаа юм?

Грант: Яасан? Би буруу хэлээ юу?

97: Босс, дэмий юм ярьж байгаа юм.

Хан: Сайн сонс. Миний үгсийн санд... “ялагдах” гэдэг үг байхгүй. Ойлгов уу? Надад хэлээдэх. Та нар бүгд боловсролтой хүмүүс. Энэ олон  жилийн дараа ангид чинь хэн нэгд бичигддэг байсныг санаж байна уу?

97: Саналгүй дээ. Сайн санаж байна. Ангийн багш тэр хүүхдийг өдөр болгон магтдаг байсан.

Хан: Тэгвэл хоёрт бичигддэг байсан хүүхдийг санаж байна уу? Си Ти Эф ороход тийм амархан тэмцээн биш. Нэгэнт орсон бол заавал үр дүн гаргах хэрэгтэй. Ойлголоо уу?

Бүгд: Ойлголоо.

Хан: Чанг хэл.

Бүгд: Ойлголоо.

Хан: Явж хоолоо идье.

Грант: Би үнэн л хэлсэн биз дээ?

Хан: Бай, түр гараад ир.

Ву: Таныг ингээд байхаар тэдэнд дарамттай байна.

Хан: Иймхэн дарамт тэвчиж чадахгүй бол, яаж мэргэжлийн түвшинд өрсөлдөх юм? Гайгүй байлгүй. Надад тусал... яваад бэлэн мөнгө аваад ир. Нууц үг нь 214214.

Ву: Хэдийг авах юм?

Хан: Чи өөрөө мэд. Цагаан сарын улаан дугтуйнд хийх мөнгө.

Ву: Оны эцсийн бонус өгчихсөн биз дээ?

Хан: Хоёр өөр юм. Жилийн эцсийн бонус заавал өгөх ёстой. Улаан дугтуй бол миний сэтгэлээсээ өгч байгаа зүйл.

Ву: Тэгвэл... нэг хүнд 500юань?

Хан: 5000. Цагаан сараар сайхан баярлаг.

Ву: Таны үеэл дүү болохоор надад ч гэсэн өгнө биз дээ?

Хан: Тэг ээ. Хүний тоогоор аваад ир, өөртөө ч гэсэн ав. Нээрэн... ВиЧатаар хүн яаж блоколдогийг мэдэх үү?

Ву: “Азын сугалаа”? Сохор болзоонд явсан юм уу?

Хан: Интернэт кафе байгаа биз дээ. Надад хүчээр хоол өгөөд, бас ВиЧат хаягийг маань бүртгээд авчихсан.

Ву: Тэгвэл блоклоод эсвэл устгачих. Амархан. Би тэгээд өгье.

Хан: хөөе. Март. Төвөг удах хэрэггүй. Зүгээр орхичих. Чи, очоод хоолоо ид. Өөр идэхийг хүссэн юм байвал нэмээд захиалаарай.  Би хотоос гадагшаа явна.

Ву: ойлголоо. Хэд хонох юм?

Хан: Хоёр хоног.

Дай: Хөөе, босс явчихаж байгаа юм уу?

Ху: Босс яагаад явчихав?

Ву:  Хотоос гадагшаа явсан.

Дай: Яах гэж хотоос гарч байгаа юм?

Ву: Яах гэж байгааг нь хэн ч мэдэхгүй.

Грант: Тэгвэл... одоо идэж болно гэсэн үг үү?

Ву:  Тийм ээ.

Ху: Өлсөж байна.

Дай: Тийм ээ.  

Грант: Өлсөж үхэх нь ээ. Зөндөө хүлээлээ шд.

******************

Тон: Уур хүрмээр гэдэг нь. Хүн айлгаад.  

Яа: Яагаад ганцаараа утсаа ширтээд зогсоод байгаа юм? Өвлийн амралт болох гэж байхад ингээд байхыг бодоход, нууцаар аялалаар явах нь уу?

Тон: Үгүй ээ. Манай үел дүү интернэт кафетай гэж би хэлж байсан байх аа?

Яа: Тийм.

Тон:Би өвлийн амралтаараа очиж дандаа тусалдаг юм. Энэ амралтаар ч гэсэн би кафед нь ажиллаж тусална. Аялалаар явах зав байхгүй.

Яа: Сайн сонс. Өдөржин хичээл хийж, судалгаа хийх тухай бодохоо боль. Өвлийн амралт болж байхад хүний кафед ажиллана гэнэ шүү. Хар л даа. Хэн ийм уйтгартай амьдралаар амьдарч байсан юм? Хүнтэй болзож, хайр дурлалтай учрах хэрэгтэй.

Тон: Яаяа. Хүнд сайн болохоор яадаг юм?

Яа: Чамд сайн хүн байгаа юм уу?

Тон: Юу яриад байгаа юм бэ? Үгүй.

Яа: Чи... Яаж чадаж... Чи Жэн Хуйд сайн юм уу? Жэн Хуй юм байна.

Тон: Чи чинь юугаа яриад байгаа юм? Тэр чинь дээд ангийн ах. Сайн сонс, Жэн Хуй ах их шударга хүн. Тоглоом шоглоом хийж болохгүй шүү. Ирж байна...

Ж: Май. Эний ав...

Тон: баярлалаа.

Яа: Баярлалаа.

Ж: Өдөр болгон жүүс ууж Ц витаминаа нөхөж байгаарай. Яаяа. Чамтай тусдаа ярилцах юм байна. Болох уу?

Яа: Надтай юу?

Ж: Тийм. 

Яа: Ниан Ниан биш үү?

Ж: Чамтай. Түрхэн зуур. Түрхэн зуур.

Яа: За...

Тон: Түр явчихаад ир ээ. Түр явчихаад ир.

Ж: Тон Ниан...

Тон: Аан?

Ж: Би дараа ирж уулзана аа.

Тон: Аан... За.

Ж: Хүлээж байгаарай.

Тон: За за...

Ж: Яаяа, нааш ир... Яаяа... Чамд хэлэх гэсэн юм бол... нөгөө... Яаяа, би үргэлж чамайг сайн хүн гэж бодсоор ирсэн. Бид нэг нэгнээ мэддэг болоод удаж байна. Чи хөөрхөн, бас сурлагадаа сайн. Тийм ээ?

Яа: Тийм.

Ж: Тон Ниан... Тэр ч гэсэн сайн хүн.

Яа: Аанхн.

Ж: Тэр... Тэр ч гэсэн сайн сурдаг.

Яа: Тийм ээ.

Ж: Тэр ч гэсэн их хөөрхөн.

Яа: Аан.

Ж: Тэгээд би...

Яа: Та...

Ж: Тэгээд би... би хү...

Яа: Та хү...

Ж: Би...

Яа: Та... Мэдсэн юм аа. Ниан Нианд сайн юм байна. Тийм биз дээ? Яагаад анзаардаггүй байна аа? Өдөр болгон жүүс авч өгөөд л. Өдөр болгон нэг жүүс. Ийм байсан байх нь ээ. Ах аа, та удаан нуусан байна шүү.

Ж: Тийм ээ. Их удаан нуусан. Ү үгүй ээ. Би Ниан Нианыг гайхалтай гэж боддог. Татгалзах байх гэж айгаад л. Надад өөр арга байсангүй.

Яа: Санаа зовох хэрэггүй. Та хичнээн сайн билээ дээ. Та хоёр хоёулаа шилдэг сурагчид. Шилдэг оюутан, шилдэг оюутан нийлээд 100%. Би ч гэсэн өглөө болгон жүүс авдаг болохоор танд тусална аа.

Ж: Нээрэн үү? Тэгвэл... надад тусална шүү. Баярлалаа.

Яа: Зүгээр ээ.

Ж: Баярлалаа.

Яа: Зүгээр ээ, зүгээр.

Ж: Баярлалаа.

Яа: ах аа, ах аа. Ёсорхох хэрэггүй.

Ж: Баярлалаа, Яаяа.

Яа: Ингэх хэрэггүй ээ.

Ж: Үнэхээр их баярлалаа.

*****************

Ми:  Авахыг хүссэн юм аа өөрөө аваад, мөнгийг нь лангуун дээр үлдээчихээрэй. Хариулт авах хэрэгтэй бол хайрцагнаас аваарай. Манайд Алипей, Апплпей байхгүй шүү.

Хан: Чи ямар үнэтэй вэ?

Бичиг:  Ми Шаофей.  

Ми: Хан Шаняан. Чамайг эргэж ирэхгүй нь гэж бодож байлаа.

Хан: Юу гэж дээ. Чамайг хайж ирлээ.

Ми: Би... Би чамтай дахиад уулзахгүй нь гэж бодож байлаа.

Хан: Жаахан охин шиг гэдэг нь. Уйлаад байгаа юм уу? Болиоч.

Ми: Өнөөдөр энд хоноод яв. Явъя, явж юм ууя.

Хан: Хөөе. Дэлгүүрээ яах юм?

Ми: Босс өнөө шөнө онгойхгүй гэж байна. Явъя.

Хан: Би тэмцээнтэй. Энд ганц л өдөр болно.

Ми: Суут Хан тоглоомонд эргээд иржээ. Тэмцээн чинь хаана юм? Би заавал очиж дэмжинэ ээ. Чамайг зодог тайлах хэрэггүй гэж хэлсэн шд.

Хан: Би гуч хүрчихсэн. Яаж тоглох юм?

Ми: Намайг сонс, чи Си Ти Эф-ийн төлөө төрсөн. Тэмцээнд орох болгондоо аварга болдог. Хөөе...

Хан: Намайг ярихаа боль. Чамайг ярья.

Ми: Би яасан гэж?

Хан: Суу. Тайван ярилцъя. Таван жилийн өмнө би Си Ти Эф компани байгуулсан. Төв нь Норвегид байгаа. Хэдэн жилийн дараа бид гайгүй сайжирч эхэлсэн. Тэгээд би Хятадад салбараа байгуулахаар жаахан хөрөнгө оруулалтын мөнгөтэй ирсэн. Тийм ч сайн биш ч гэсэн бидний үр дүн сайн байгаа. Тэр хүүхдүүд ч гэсэн муугүй.

Ми: Том мэдээ байна, Хан Шаняан. Ингэхэд... КК клубийн төв нь Норвегид байдаг байх аа?

Хан: Тийм.

Ми: Чи КК компаний босс юм уу?

Хан: Тийм.

Ми: Хөөх, Хан Шаняан. Мундаг юм аа.

Хан: Чи сонирхсоор л байгаа юм уу?

Ми: Хобби бараг байдаггүй болохоор заримдаа мэдээг нь хардаг юм. Заримдаа мэдээг нь үзсэний дараа гунигтай санагдаад нэг хэсэг үзэхээ больчихдог.

Хан: Мартаагүй л байна уу?

Ми: Харин л дээ. Мэдэхгүй.

Хан: Мартаж чадахгүй бол ирээд надад тусал.

Ми: Тоглохоо боль.

Хан: Тоглож байна гэж бодоод байгаа юм уу? Манай багт хүрээд ир. Тэмцээнд ороход тусал.

Ми: Би наадахад чинь хөгшиднө. Тоглож чадахгүй

Хан: Надаас дүү юм байж өөрийгөө хөгшин гэнэ ээ? Би чамайг хайж Шанхайгаас ирсэн.

Ми: Надад туршлага байхгүй, тэсвэр тэвчээр байхгүй, техник ч байхгүй болсон. Ярих ч хэрэггүй. За, явж юм ууя. Өнөөдөр, би чиний уулзахыг хүсч байаа хүнийг урьчихсан.

Хан: Хэн юм?

Ми: Очоод хар л даа. Явъя. Явъя...

****************

Хан: Нуугаад байхыг бодоход... найз охин чинь юм уу?

Ми: Юун найз охин? Хэн намайг тоох  вэ дээ? Хөөе, энд байна...

Оу: Хөөе, муугүй газар байна шүү.

Бичиг: Оу Чиан. СП багийн гишүүн.

Оу: Хөгшин Хан. Хэзээ эргэж ирээ вэ?

Хан: Намайг хараад сандарч гэнэ. Юу болоо вэ?

Оу: Сандрах юм юу байна? Би хэзээ хүнээс айж байсан юм? Чамайг эргэж ирнэ гэж бодсонгүй. Би нэг хүн дагуулаад ирсэн.

Ми: Хэн юм?

1-р анги төгсөв.

 

Back to episodes Go home