Араатны хаан арслан
Сорв: Амьдрал ч шударга бус юм даа, тийм биз, бяцхан найз минь! Зарим нь найр наадам болох гэж төрж байхад зарим нь харанхуйд шавхруу горьдож суух юм даа. Миний харж байгаагаар, чи бид хоёр яг адилхан. Хоёулаа л гарах аргаа олохыг хүсч байна.
Зазу: Хаан ирж байна. Ердийнх шигээ биш байгаа шүү. Эрхэм дээдэс таныг хүрэлцэн ирэхийг хүссэн. Түүнийг ирэхэд чи босож, хүндэтгэлтэйгээр угтах ёстой.
Сорв: Зазу, чамаас болж хоол минь үргэчихлээ.
Зазу: Та өнөө өглөөний ёслол дээр яагаад ирээгүйгээ Муфасад тайлбарлах ёстой.
Сорв: Би хэнд ч тайлагнадаггүй.
Зазу: Сорвит оо? Сорвит оо? Сорвит, сорвит, сорвит, сорвит, сорвит. Үгүй ээ үгүй. Над руу ингэж битгий хараарай.
Сорв: Чи өлсөж байна уу, Зазу. Магадгүй, чи бид хоёр хамтдаа хооллож болох юм.
Зазу: Чи намайг идэж болохгүй. Хааны ордны гишүүдийг идэх, хориотой шүү дээ. Ёооё. Гуйя. Боль л доо.
Муф: Сорвит оо.
Сорв: Хэн жирийн бидэнтэй холилдохоор сэнтийнээсээ бууж ирснийг хараач.
Муф: Сараби бид 2 чамайг Симбагийн ёстлол дээр олж харсангүй.
Сорв: Өнөөдөр байсан билүү? Би мартчихсан бололтой. Мэдээж би Эрхэмсэг хаан таныг эсвэл Сарабиг үл хүндэтгэх гэсэнгүй. Та бүхний мэдэж байгаачлан, би хатныг, маш их хүндэлдэг.
Зазу: Хааны дүүгийн хувьд та хамгийн түрүүнд зогсох ёстой байсан.
Сорв: Би хамгийн тэргүүнд зогсдог байсан. Эсвэл санахаа больчихоо юу? Тэр бяцхан ханхүүг чинь гарч ирэх хүртэл.
Муф: Надаас битгий нүүрээ буруул, Сорвит оо.
Сорв: Өө үгүй, Муфаса, магадгүй чи надаас нүүр буруулах ёсгүй байсан байх.
Муф: Тулалдах санал уу?
Сорв: Би таныг тулаанд дуудахыг мөрөөдөх ч үгүй. Дахиад.
Зазу: Ухаалаг шийдвэр байна. Чи эрхэм дээдсийн хаана нь ч эн зэрэгцэхгүй.
Сорв: За яахав, ухааныхаа цар хүрээгээр бол би арслангуудыг төлөөлнө. Гэхдээ харгис хүчний тухайд бол миний ах үргэлж тэргүүлнэ гэж айж байна.
Муф: Дандаа биш, Сорвит оо. Хэзээ нэгэн цагт чи миний хүүд захирагдах болно. Симба чиний хаан болно.
Сорв: Тэгвэл хаан та урт наслаарай.
Муф: Би тэрнийг хэрхэх ёстой вэ?
Зазу: За аливээ. Тэр Бахархлын нутгаас аль эрт хөөгдөх ёстой байсныг бид хоёулаа мэднэ.
Муф: Тэр миний ах шүү дээ Зазу. Энэ бол түүний гэр. Би хаан хэвээрээ байгаа цагт энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Зазу: Айл болгонд нэг байдаг шүү дээ, эрхэм ээ. Өөрийгөө тоншуул гэж боддог үеэлтэй байлаа. Тэр толгойгоороо мод цохилд л байдаг байсан ч бидний хошуу үүнд зориулагдаагүй. Тэгээд байнга тархиа доргиочихно. Өө, та явчихсан уу. Эрхэм дээдэс ээ, одоохон очлоо!
Рафики: Симба.
Симба: Аав аа, та сэрчихсэн үү? Аав сэр л дээ! Аав, аав, аав, аав, аав, аав!
Сара: Хүү чинь сэрчихсэн байна.
Муф: Нар мандахаас өмнө тэр чиний хүү.
Симба: Алив ээ, аав аа, явъя л даа. Та өнөөдрийн эргүүлдээ намайг дагуулж явна гэж хэлсэн биз дээ, өнөөдөр эхэлчихлээ. Та амласан ш дээ! Сэрсэн үү? Үүнийг хийцгээе!
Муф: За явцгаая даа.
Симба: За, эхлээд юу хийх вэ? Ан хийх захиалга өгөх үү? Урилгагүй зочдыг хөөж явуулах уу? Аав! Та буруу замаар яваад байна!... Аав аа? Би энд гарч ирэх ёсгүй.
Муф: Хараач, Симба. Гэрэл хүрсэн бүх газар бол бидний хаант улс.
Симба: Та энэ бүхнийг захирдаг юмуу?
Муф: Тийм ээ. Гэхдээ эзэн хааны цаг нар шиг мандаж, буурдаг. Хэзээ нэгэн цагт, Симба, миний нар цагт жаргахад, чинийх мандаж чи хаан болох болно.
Симба: Энэ бүхэн минийх болох юмуу?
Муф: Энэ бүгд хэнд ч харъяалагдахгүй. Харин хамгаалах нь чиний үүрэг болно. Маш том хариуцлага шүү.
Симба: Гэрэл хүрч буй бүх зүйл? Тэр моднууд? Мөн усны цооногууд? Тэгээд тэр уул уу? Бас тэр сүүдэрүүдийн цаана ч гэсэн үү?
Муф: Чи тийшээ явах ёсгүй, Симба.
Симба: Гэхдээ хаан юу хүссэнээ хийж болдог гэж бодсон юмсан. Хүссэн газар нутгаа аваад л.
Муф: Бусад нь авч болох зүйлсийг эрэлхийлдэг бол жинхэнэ хаан юу өгч чадахаа эрэлхийлдэг юм. Чиний харж байгаа бүх зүйл нарийн тэнцвэр дээр оршин тогтнодог. Хаан болохоороо чи тэр тэнцвэрийг ойлгож, мөлхөж буй шоргоолжноос эхлээд харайж буй гөрөөс хүртэл бүх амьтныг хүндэтгэх хэрэгтэй.
Симба: Гэхдээ аав аа, бид гөрөөс иддэггүй гэж үү?
Муф: Тийм ээ, Симба. Гэхдээ би тайлбарлая. Үхэх үед бидний бие өвс болж, гөрөөс тэр өвсийг иддэг тул бид бүгд Амьдралын агуу тойрогт холбогдсон байдаг.
Зазу: Эрхэм дээдсээ!
Муф: Өглөөний мэнд, Зазу. Өглөөний тайлангаа илтгэх үү?
Зазу: Тийм ээ, эрхэм ээ. Арван фламинго байраа эзлэсэн байна. Хоёр анааш ноцолдож байгаад баригджээ. Зөгийнүүд шуугиад байсан нь ирвэс үзэгдсэнээс болсон байна.
Муф: Хөгжилдөхөд бэлэн үү?
Зазу: Шувууд үүрийн дөрвөн цагт жиргэж эхлэсэн. Би бүр "Шувуудаа, бид нар ойлгосоон" гэмээр байсан шүү.
Муф: Газарлуу сайн тонгой.
Симба: Би чадна аа.
Зазу: ...махчин шувууд заануудыг шаналгаж байна байна...
Муф: ... дайралтаа хийх төгс мөчийг хүлээ.
Зазу: Бабиунуудын оройн хоолыг үчимбэрүүд хулгайлсан байна, Бабиунууд галзууртлаа уурласан байна лээ. Мэдээжийн хэрэг, үчимбэрүүд хэзээ ч хөгжихгүй гэж би хэлсэн. Би үүнийг л хэлж байна. Та сонссон уу...? Би дахиад хэлье. Үчимбэрүүд хэзээ ч... Ааааа! Ёоо ёо! Алив ээ! Би мэдээ хэлж байна шдээ!
Муф: Маш сайн байсан шүү!
Зазу: Эрхэм дээдсээ! Эрхэм дээдсээ, Бахархлын газарт цөөвөр чононууд ирчихэж! Тэд ан хийж байна!
Муф: Сараби хаана байна?
Зазу: Тэргүүн эгнээг удирдаж байна.
Муф: Зазу, Симбаг гэрт нь аваач.
Симба: Аав, би хамт явъя л даа! Би тусалж чадна!
Муф: Үгүй ээ, хүү минь. Чи бусад зулзагануудтай хамт үлдэнэ.
Симба: Би зулзага биш!
Зазу: Алив. Гэртээ харьцгаая... Бид ирчихлээ. Одоо чи яв даа. Бусад зулзагануудтай хамт тогло.
Симба: Гайхалтай.
Сорв: Хэрэв ямар нэг зүйл алахыг хүсвэл салхинд өртөж суух хэрэгтэй.
Симба: Би яаж ан хийхийг мэднэ ээ, Сорвит ах аа.
Сорв: Тэгвэл, хэзээ ч цох хорхойнд дайруулахгүй гэж найдъя. Симба, үүр рүүгээ буц. Би хүүхэд асрахгүй.
Симба: Хүүхэд асрах аа? Би Бахархлын хадны хаан болно! Аав надад хаант улсыг бүхэлд нь харуулсан. Намайг бүгдийг захирна гэж хэлсэн.
Сорв: Өө тийм үү?
Симба: Бодоод үз дээ! Би хаан болохоороо танд ч гэсэн тушаал өгнө. Ямар сонин юм бэ?
Сорв: Чи гадарлах ч үгүй. Тэгэхээр аав чинь чамд хаант улсыг бүхэлд нь харуулсан уу? Тэр чамд хойд хилийн цаана байгаа сүүдрийг харуулсан уу?
Симба: Үгүй. Аав намайг тийшээ явж болохгүй гэж хэлсэн. Хэзээ ч.
Сорв: Бас тэр нь яах аргагүй зөв. Зааны оршуулгын газар гэдэг залуу ханхүүгийн байх газар биш.
Симба: Зааны оршуулгын газар аа? Хөөх.
Сорв: Өө, тэнгэр минь, би хэтэрхий ихийг ярьчихлаа. Гэлээ ч гэсэн хэзээ нэгэн цагт хаан болохоос хойш олоод мэдчих л байсан байлгүй.
Сим: Та тэнд очиж байсан уу?
Сорв: Бид бүгд тэнд байсан бас тэр бол зулзагануудын очих газар яавч биш. Тэр их ялзарсан яс, шавар урссан шатаж буй усан сангууд.
Сим: Ялзарсан яс, урсаж байгаа шавар аа?
Сорв: Тэр газраас хол байна гэж надад амла, Симба. Одоо явж үз. Тэгээд үүнийг бидний бяцхан нууц гэдгийг битгий мартаарай. Эрхэм дээдсээ.
Симба Нала! Аливээ. Хоёулаа явъя.
Нала: Хаашаа?
Симба: Усны цооног.
Сараб: Симба, тэр усанд орж байна. Чиний харин чиний ээлж.
Симба: Ээж! Би өөрөө хийж чадна шдээ!
Сараб: Хөдлөлгүй байж бай.
Симба: Та миний зогдорыг сэгсийлгээд байна!
Сараб: Алив. Чихний чинь ард.
Симба: Хөөе л дээ, ээж! Харав уу? Бүгд цэвэр! Бид явж болох уу? Цөөвөр чоно байхгүй шдээ, та бүгдийг нь хөөсөн юм чинь.
Сараб: Зөвхөн усны нүх цооногруу шүү, цаашаа явахгүй. Бас салхины дор байгаарай. Бас нэг зүйл... Зазу та нартай хамт явах болно.
НалаСимба Зазу?!
Сараб: Зазутай хамт яв, эсвэл боль.
Зазу: Төгс. Наашаагаа! Яваарай! Зэрэг хөдөлцгөөе. За, найзын систем шүү. Танд найз бий юу?
Нала: За, бид үнэхээр хаашаа явж байгаа юм бэ?
Симба: Чи яаж мэдсэн юм бэ?
Нала: Чи усыг үзэн яддаг!
Симба: Би нэг газрын талаар сонссон, Нала. Хамгийн гайхалтай, сүрдмээр..
Нала: Зүгээр л хаана гэдгийг нь хэлээч.
Симба: Зааны оршуулгын газар.
Нала: Хөөх. Хэр хол юм бэ?
Симба: Хол биш. Дөнгөж л сүүдэрт. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бүгд тэнд очиж байсан.
Нала: Бид өмнө нь ийм хол явж байгаагүй. Хэрэв бид төөрчихвал яах вэ?
Симба: Тайвшир, Нала. Би өнөө өглөө аавтайгаа хамт хаант улсаа бүхэлд нь эргэсэн. Санаа зовох зүйл байхгүй.
Нала: За гэхдээ нэг л асуудал байна.
Зазу: Өө, бидэнд аюул заналхийлж байна! Ямар нэг зүйл ойртож байна. Хүлээгээрэй. Энэ миний сүүдэр байж.
Нала: Додогоос салах юмуу үгүй юмуу?
Симба: Надад итгэ, би зохицуулчихна. Эрх чөлөөнд хүрэхийн тулд намайг дага!
Зазу: Өө, ирээдүйн хааныг ирээдүйн хатантайгаа хамт явахыг харах ямар сайхан бэ! Би зүгээр л урсах нь байна.
Симба: Ирээдүйн хатан хаан гэж юу гэсэн үг вэ?
Зазу: За нэг л өдөр та 2 үерхэнэ. Хос болно. Сүй тавина.
Нала: Симба, чи шувууны хэлээр ярьдаг уу?
Зазу: Гэрлэнэ ээ! Хэзээ нэгэн цагт та хоёр гэрлэх болно. Бие биентэйгээ!
СимбаНала Заваан юмаа!
Симба: Өө. Тийм зүйл болохгүй ээ, Зазу.
Нала: Хэзээ ч. Яасан ч.
Симба: Нала бид хоёр найзууд. Тэгээд ч тэр хирснээс айдаг.
Нала: Тэр хэзээ ч пала гөрөөс идэж байгаагүй.
Сим: Би үүнийг нэг удаа идэх гэж үзсэн.
Нала: Бид хэзээ ч гэрлэхгүй, Зазу.
Зазу: Уламжлалыг үл тоомсорлодог хаан гэнээ? Ийм хандлагатай байх юм бол та үнэхээр өрөвдмөөр хаан болно гэж айж байна.
Симба: Би лав хэнээр ч хаашаа явах, юу хийх, тэр байтугай хэнтэй гэрлэхээ заалгахгүй. Над шиг хаан хэзээ ч гарахгүй!
Зазу: Симба чи хувь заяанаасаа зугтаж чадахгүй.
Симба: Зүгээр л харж бай! /дуулна/ ♪ Би хүчирхэг хаан болох болно, тиймээс дайснууд аа, болгоомжтой байгаарай! ♪
Зазу: /дуулна/ ♪ За би хэзээ ч ийм жижигхэн үстэй араатны хаан харж байгаагүй юм байна. ♪
Симба: ♪ Өмнө нь хэзээ ч байгаагүй агуу хаан болж цор ганц гол дүр нь би болно! ♪ Би бусдыг дээрээс харж, улам чанга архирч сурч байна! ♪
Зазу: ♪ Одоохондоо урамгүй л сонсогдож байна. ♪
Симба: ♪ Өө, би хаан болохоо тэсэн ядан хүлээж байна! ♪
Зазу: Залуу эзэнтээн, харин ч сайн бодоод үзвэл танд туулах ёстой маш урт зам байна...
Симба: Хэн ч "Үүнийг хий!" гэж хэлэхгүй. ♪
Зазу: За, би ингэж хэлэхдээ-
Нала: ♪ Хэн ч "Тэнд оч!" гэж хэлэхгүй. ♪
Зазу: Миний хэлэх гэсэн үг-
Симба: ♪ Хэн ч "Наадахаа боль!" гэж хэлэхгүй. ♪
СимбаНала: ♪ Хэн ч "Ийшээ хар" гэж хэлэхгүй. ♪
Зазу: За ийшээ хараарай!
Симба: ♪ Өдрийн турш дураараа давхина! ♪
Зазу: За наадах чинь гарцаагүй хориотой.
Симба: ♪ Бүгдийг өөрийнхөөрөө хүссэнээрээ хийнэ ♪
Зазу: Хоёулаа нүүр нүүрээ харж ярилцах цаг болсон гэж бодож байна.
Нала: ♪ Хаадууд бяцхан эвэр хошуунаас зөвлөгөө авах шаардлагагүй. ♪
Зазу: Хэрэв хаант засаглал энэ зүг рүү чиглэж байгаа бол намайг больсонд тооц! ♪ Ажлаасаа гарна, Африкаас ч явна. Энэ хүүхэд хэрээс хэтэрч байна! ♪ Симба!
Симба: ♪ Өө, би хаан болохоо тэсэн ядан хүлээж байна! ♪
Симба: Хихихи Аа! Хахаха!
Зазу: Симба! Би чамайг харж чадахгүй байна, Симба! Чи үргэлж надад харагдаад байж байх ёстой! Би... Би түүнийг алдчихлаа! Би чиний юу хийж байгааг мэднэ шүү... Чи хаашаа явж байна, Симба?! Аливээ! Чи надаас нуугдаж чадахгүй, Симба. Чамайг аюулгүй байлгах нь миний тангараг өргөсөн үүрэг хариуцлага! Чи яг одоо намайг сонс!
Зазу: Нүүр рүү чинь далавчаа дэвсэнд уучлаарай. Чи сая харав уу...? нэг бяцхан арслан. Тэр жижигхэн ч хөөрхөн.
Симба: ♪ Бүгд зүүн тийшээ хар♪
Нала: ♪ Бүгд баруун тийшээ хар ♪
Симба: ♪ Хаашаа ч харсан би... ♪
СимбаНала ♪ Олны анхаарлын төвд байна! ♪
Зазу: Арай болоогүй ээ.
СимбаНала ♪ Амьтан бүхэн дүрэм зөрчиж хамтдаа дуулцгаая! Үүнийг сүрэг бүрт бас жигүүрт сонсгоцгооё! ♪
Зазу: Би чамайг тэнд харж байна! Би чамайг харж байна!
СимбаНала, амьтад: ♪ Энэ бол Симба хааны хамгийн сайхан үзүүлбэр байх болно! ♪
Симба, амьтад: ♪ Өө, би хаан болохыг тэсэн ядан хүлээж байна! ♪
Зазу: Симба!
Нала,амьтад: ♪ Өө, тэр хаан болохоо тэсэн ядан хүлээж байна! ♪
Симба,амьтад: ♪ Өө, би зүгээр л тэсэн ядан хүлээж байна... ♪
Нала,амьтад: Зүгээр л тэсэн ядан хүлээж байна... ♪
СимбаНала,амьтад ♪ Хаан болох өдрөө! ♪
Зазу: Өө, Муфаса ч миний өдийг зулгаана даа. Энэ ч муу шүү!
Нала Симба: Бид түүнээс зугтаж чадлаа.
Симба: Би чиний юу бодлыг мэдэж байна. Ирээдүйн хаан бол суут ухаантан.
Нала: Чи тоглож байгаа байлгүй дээ. Хатан хаангүйгээр хэзээ ч зугтаж чадахгүй байсан.
Симба: Чи ямар нэг зүйл мартаагүй байна уу? Хатан хаан байхгүй.
Нала: Наадахаа дахиад хэлсэн ч болно шүү. Шоргоолж идэштэнтэй гэрлэсэн нь хамаагүй дээр.
Симба: Чамтай гэрлэх нэгнийг олоход чинь амжилт хүсье.
Нала: Эндээс хөхрөлгүй гарахад чинь амжилт хүсье.
Симба: Хамгийн сайнаараа оролдоод үз л дээ.
Нала: Чамайг дарчихлаа! Одоо надаас уучлалт гуй.
Симба: Хэзээ ч үгүй!
Нала: Дахиад дарчихлаа. Дахин.
Симба: Нала, зогс доо! Энэ юу вэ?
Нала: Чи намайг хуурахгүй, Симба. Юу ч байхгүй гэдгийг нь мэднэ шүү...
Симба: Энэ л байх ёстой. Аливээ!
Нала: Симба, бид Бахархлын нутгаас хамаагүй холдчихлоо.
Симба: Хоёулаа олчихлоо, Нала. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу?
Нала: Одоо гэртээ харьж болно гэсэн үг.
Симба: Тэд биднийг дахиж зулзага гэж дуудахгүй гэсэн үг.
Нала: Симба, наанаасаа буу! Аюултай байж магадгүй шүү.
Симба: Аюул аа? Би аюулын өөдөөс инээх юм чинь... Янзтай! Нала, чи үүнийг сонсож байна уу?
Нала: Симба, алив ээ! Чи зоригтой гэдгээ батлачихлаа шдээ. Одоо нар жаргаж байна, бид энд ингээд байгаад байж...
Камари: За, энийг хараач ээ. Өнөөдөр бидэн дээр зочид ирнэ гэж мэдсэнгүй. Та хоёр зулзага... оройн хоолонд үлдмээр байна уу?
Азизи: Тийм ээ! Оройн хоолонд үлдэцгээ! Учир нь та нар шөнө дундын зууш шиг харагдаж байна!
Камари: Чи надад жаахан зай гаргаж өгч чадах уу?
Азиз: Хичээж л байна.
Камари: Энэ тухай өмнө нь ярилцаа биз дээ. Би ганцаараа орж ирнэ. Анхаарал сарниулах гол хүн нь би, тэгж байж үлдсэн нь бүсэлнэ!
Азизи: За яахав. За. Уучлаарай.
Камари: Битгий уучлаарай гээд бай! Зүгээр л хий!
Шэнзи: Одоо, энэ чинь л миний бүх насаараа хүлээсэн хоол байна даа. Хааны хүүг иднэ гэдэг ямар гэнэтийн амттан бэ?
Камари: Түр хүлээгээрэй... Хаан гэнээ? Нөгөө хэн гэх гээд байна уу?
Азизи: Алийг захирдаг хэн гэдгийг нь мэднэ биз дээ.
Шэнзи: Муфаса намайг захирдаггүй!
Симба: Чи надад юу ч хийж чадахгүй, яагаад гэвэл би ирээдүйн хаан!
Шэнзи: Хэхэхэхэ надад юу хийхийг минь зааж байна. Тэрний дотор нь аавынх нь хүч анивчиж байна гээч. Ийм зориг ямар амттай байх бол доо.
Зазу: Тэднийг явуул, Шэнзи! Тэд нар алдаа гаргасан, аймшигтай алдаа! Гэхдээ хэрэв та ийм зүйл хийвэл Муфасатай дайн зарлалаа гэсэн үг!
Шэнзи: Цөөвөр чононууд арслангуудтай эрт дээр үеэс дайснууд явсан. Муфасагийн удам угсаа энд төгсөх болно!
Зазу: Зугт!
Шэнзи: Наадуулаа алдаж болохгүй шүү!
Симба: Аа!
Симба: Алив!
Камари: Чи сая сонссон уу? Ирээдүйн хаан!
Азизи: Өө, намайг битгий өвтгөөч! Өө, дахиад архир даа!
Муф: Хэрвээ чи хүүд минь дахиад ойртвол...
Шэнзи: Үгүй, Муфаса. Хэзээ ч үгүй. Дахиж хэзээ ч ингэхгүй.
Муф: Чамд анхаарууллаа шүү, Шэнзи.
Нала: Би чамайг их зоригтой байсан гэж бодож байна.
Муф: Зазу, Налагыг Бахархлын хаданд хүргэж өг.
Зазу: Мэдлээ, эрхэм дээдсээ. Битгий хэтэрхий хатуурхаарай, эрхэм дээдсээ. Би нэг зулзагыг санаж байна, үргэлж асуудалд орж байдаг хүчирхэг нэгэн зулзагыг. Тэр алдрын оргилд хүрсэн шүү дээ, тийм биз дээ, эрхэм дээдсээ?
Муф: Би хүүдээ сургамж өгөх ёстой.
Зазу: Нала, дагаад яв.
Муф: Симба!... Чи зориудаар хэлсэн үгнээс минь зөрлөө.
Симба: Би мэднэ ээ.
Муф: Чи үхэж ч мэдэх байлаа. Тэрнээс дор нь, чи Налаг аюулд оруулсан. Ямар эрсдэлд байснаа чи ойлгож байна уу? Чи бахархлын нутгийн ирээдүйг эрсдэлд оруулсан.
Симба: Би зүгээр л танд чадна гэдгээ харуулах гэсэн юм, тан шиг зоригтой байж чадна гэдгээ.
Муф: Би зоригтой байх ёстой үедээ л зоригтой байдаг. Өөр сонголт байхгүй үед.
Симба: Гэхдээ та юунаас ч айдаггүй шдээ.
Муф: Би өнөөдөр айсаан.
Симба Та юу?
Муф: Тийм ээ. Би чамайг алдчихлаа л гэж бодсон.
Симба Хаад хүртэл айдаг байх нь, тийм үү?
Муф: Чиний мэдэхээс ч илүү.
Симба: Гэхдээ та юу гэж бодож байна?
Муф: Юу?
Симба: Миний бодлоор тэр цөөврүүд бүр ч их айсан байхаа.
Муфаса: Хэн ч аавтай чинь тэрсэлж зүрхлэхгүй юм чинь. Нааш ир.
Симба: Аав аа?
Муфаса: Айн?
Симба: Хоёулаа найзууд, тээ?
Муф: Тийм ээ.
Симба: Бас бид үргэлж хамт байх болно... тийм үү?
Муфаса: Симба, би чамд өвөөгийн чинь хэлсэн зүйлийг хэлж өгье. Оддыг хар даа. Өнгөрсөний агуу хаадууд тэр оддоос биднийг харж байдаг юм.
Симба: Үнэхээр үү?
Муф: Тийм ээ. Тиймээс, чи ганцаардах бүртээ тэнд байгаа хаад үргэлж чамайг замчлах болно гэдгийг санаарай... би ч мөн адил.
Симба: Гэхдээ би харж чадахгүй байна, ааваа.
Муф: Үргэлжлүүлээд хараад бай, хүү минь. Үргэлжлүүлэн хай.
Азизи: Муфаса хүчтэй. Биднээс хамаагүй хүчтэй.
Камари: Надад зай гаргаад өгөөтхөөч.
Азизи: Юу?
Камари: Энэ агуйн хаана ч хэвтсэн болно шдээ.
Азизи: Үгүй чи намайг хаашаа явуулах гээд...?
Камари: Надад хувийн орон зай хэрэгтэй байна. Мэдэв үү?
Азизи: За за. Чамаас юу ч булааж авахгүй. Чи гайхалтай байсан. Харин тэр...
Камари: За, одоо л ойлголоо. Зориуд ингээд байгаа юм байна
Азизи: бас их зоригтой. Чанга, сайхан энергитэй.
Камари: Одоо чи хорон үг хэлж байна.
Азизи: Сайхан бие хаатай.
Камари: Муфасатай дараагийн удаа уулзахаараа би түүнд хэзээ ч мартагдахааргүй сургамж өгнө!
Азизи: За, чиний аз тарлаа даа! Тэр яг ард чинь байна.
Камари: Муфаса?
Шэнзи Хаан биш л байна.
Сорв: Муусайн тэнэгүүд газар нутагтаа байгаа амьд бүхнээс ангижирчихаад хоёрхон бяцхан зулзага явуулж байхад, тэднийг амьд буцаах ч гэж дээ.
Камари: Бид нар чамайг оронд нь идэх хэрэгтэй байх.
Сорв: Үлдсэн амьдралынхаа турш найрлаж болохоор яагаад ганцхан удаа хооллоно гэж?
Шэнзи: Чи бидэнд юу санал болгох юм дээ?
Сорв: Өлсгөлөн ходоодоо дүүргэж болох газар, гэрэл туссан бүхэн та нарынх болох газар.
Шэнзи Бахархлын нутаг чиний газар биш. Хаан тэндхийн ан агнуурыг хянадаг.
Сорви: Тийм учраас бид түүнийг алах болно. Муфаса ан агнуурын тал дээр хэтэрхий баригдмал байсаар ирсэн. Намайг хаан болоход, хүчирхэгүүд нь хүссэн бүхнээ авах эрх чөлөөтэй болно. Учир нь цөөвөр чонын гэдэс хэзээ ч цаддаггүй.
Шэнзи: Муфаса тулалдахад дэндүү хүчтэй тул боломжгүй.
Сорв: ♪ Муфаса бол өчигдрийн захиас, алга ташилтад анхаарал нь сарнисан залгамж халаа. Түүний бүтэлгүйтэл нь өөр мөрөөдөл хэрэгтэй байгааг дамжиггүй илтгэж байна. Тийм ээ, арслангуудын цаг үе өөрчлөгдөж байгаа нь цөөврүүдийнх ч бас өөрчлөгдөх ёстой гэсэн үг. Миний алсын хараа тодорхой бөгөөд өргөн цар хүрээтэй ... тэр ч байтугай та нарыг хүртэл хамарч байна. Тиймээс шинэ эрин зуунд бэлтгэцгээ. Хамгийн бүдүүлэг луйварт бэлтгэцгээ! Нягт нямбай төлөвлөж, тууштай хүлээсээр, олон арван жилийг үгүйсгэл дунд өнгөрүүлсэн миний хаан болох цаг ирлээ, маргаангүй хүндлүүлж, бараалхуулж, ямар гайхамшигтай нэгэн болохоо харуулна! Тийм ээ, би үнэн төрх, хүсэл тэмүүллээ ил гаргасан. Бэлтгэлтэй байгаарай. ♪
Цөөврүүд: ♪ Бэлтгэлтэй байгаарай. Бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй бай. ♪
Сорв: Бэлтгэлтэй байгаарай!
Цөөврүүд: ♪ Бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй бай. ♪
Сорв: ♪ Бэлтгэлтэй байгаарай. Бэлтгэлтэй бай! Тийм ээ, бид үнэн төрх, хүсэл тэмүүлэл ил гаргалаа. ♪
Сорв, цөө: ♪ Бэлтгэлтэй байгаарай! ♪
Симба: Аав маань надад их урам хугарсан.
Сорв: Тиймээс л бид энд байна, Симба. Гэмээ цайруулах ямар нэг зүйл хайж байгааг чинь мэдэж байна. Өмнө болсон явдлыг мартуулах бэлэг.
Симба: Гэхдээ тэр чинь хаан. Би юу өгч чадна гэж?
Сорв: Чиний архирах чимээ.
Симба: Миний архирах уу?
Сорви: Тиймээ. Чи сая сонссон уу? Энэ хавцал бол бүх арслангууд архираанаа олох гэж ирдэг газар.
Симба: Бүх арслангууд уу? Миний аав хүртэл?
Сорв: Муфаса хүртэл чиний насан дээр ирсэн. Тэр архирах дуу нь хавцлын ирмэгт сонсогдох хүртэл явахаас татгалзсан юм даг.
Симба: Бүр тэр дээр хүртэл үү?
Сорв: Тэгж байж л дуу хоолой олсон гэдгээ мэддэг юм. Жаахан дасгал хийвэл чи дахиж хэзээ ч зулзага гэж дуудуулахгүй.
Симба: Хар даа.
Сорв: Чи чадна аа, Симба. Зүгээр л хугацаа хэрэгтэй. Би байж байгаад ирье.
Симба: Аав их бахархах байх даа, тийм ээ?
Сорв: Энэ чиний хэзээ ч мартахгүй бэлэг болно...
Сорв: Муфаса, хурдал! Хавцалд үргэсэн амьтад айсуй. Симба тэнд байсан.
Муф: Симба?
Зазу: Би түүнийг олъё.
Симба: Зазу!
Зазу: Тэсээрэй. Тусламж ирж байна... Симба тэнд байна. Тэр модон дээр.
Муф: Аав нь очлоо, Симба. Тэсээрэй!
Сорв: Би тэдэнд туслая, Зазу. Та бахархлынхныг дууд. Яв!
Симба: Аав аа!
Муф: Симба! Хүрээд ир хүү минь. Үсэр!
Симба: Аав!
Муф: Сорвит оо, надад туслаач.
Сорв: Хаан.. урт наслаг!
Симба: Үгүй! Аав аа? Аав аа? Аав аа? Аливээ, сэр л дээ. Туслаарай! Хэн нэгэн нь туслаач дээ.
Сорв: Симба, чи юу хийчихэв ээ?
Симба: Үймсэн амьтадаас болоод. Аав намайг аврах гэж оролдсон. Санамсаргүй л ийм юм болчихлоо. Би ийм зүйл болоосой гэж хүсээгүй...
Сорв: Мэдээж чи хүсээгүй. Хэн ч ийм зүйл болоосой гэж хүсдэггүй юм. Гэвч хаан үхчихлээ, хэрэв чи байгаагүй бол тэр амьд байх байсан. Аав чинь чамд дэндүү их итгэж, ямар их их боломж олголоо, гэтэл чи хариуг нь ингэж барих гэж.
Симба: Би мэдээгүй. Би мэдээгүй шдээ.
Сорв: Өө, ээж чинь юу гэж бодох бол? Аавыгаа үхэлд хүргэсэн хүү. Хааныг хөнөөсөн хүү.
Симба: Одоо би яах вэ?
Срв: Зугт. Эндээс хол зугт, Симба. Зугтаад, хэзээ ч битгий эргэж ирээрэй!... Түүнийг ал.
Шэнзи: Доошоо буугаад үхсэн эсэхийг нь шалга.
Камари: Арай ч дээ?
Азизи: Өө, намайг уучлаарай.
Камари: Одоо л сайхан зайтай боллоо.
Азизи: За за.
Камари: Ийм өндрөөс унасан ямар ч бяцхан зулзага амьд гарахгүй ээ. Сонсооч, хоёулаа тэрэнд доош буугаад, түүнийг идсэн гэж хэлье.
Азизи: Аанхаан. Ашгүй дээ, өлсөж үхэх нь!
Камари: Бид нар тэрийг идэхгүй ээ. Симба үхсэн. Тэрэнд ингэж хэлэхэд л хангалттай.
Азизи: Болж л байна.
Сорв: Муфасагийн үхэл аймшигтай эмгэнэл дагууллаа. Бахархалын мэддэг байсан хамгийн агуу хаан. Ахыгаа ингэж алдах гэж... Ийм гүн гүнзгий, уй гашуу үзэх гэж. Амьдралд хөлөө ч тавиагүй бяцхан Симба, ирээдүйг нь цусаараа хамгаалж ирсэн гүен. Энэ бүхэн тэвчихийн аргагүй, хэцүү байна. Би зөвхөн хавцал руу хурдхан очиж, тэднийг аварч амжсан ч болоосой гэж харамсаж байна. Тиймээс хэдий сэтгэл минь хүнд байгаа ч хаан ширээнд би суух ёстой. Муфаса, Симба хоёр байхгүй болсон нь би та нарын хаан боллоо гэсэн үг. Гэхдээ би хүлээн зөвшөөрөх ёстой... энэ хүнд ачааг би ганцаараа үүрч чадахгүй, Бахархлын нутгийг сайтар хамгаалахад надад тусламж хэрэгтэй.
Сараби: Нала! Ойрхон байгаарай.
Сорв: Тиймээс бид энэхүү эмгэнэлт явдлын үнс нурмаас шинэ эрин, агуу, гэгээлэг ирээдүйг угтаж авах болно.
Зазу: Ээ тэнгэр минь.
Пумба: Тэднийг алдчихлаа. Би нэг л өдөр тас шувуудын нэгийг барих болно. Би нэгийг барина аа.
Тимон: Чамд яагаад энэ ийм чухал байдгийг ойлгохгүй юм.
Пумба: Надад нэг л сайхан мэдрэмж төрүүлэх юм шиг санагдаад байдаг юм. Өө үгүй ээ. Энд бяцхан гүен байна.
Тимон: Наадах чинь арслан биш ээ.
Пумба: За тэгвэл шалгачихъя л даа. Энэ юу вэ?
Тимон: Энэ арслан биш ээ. Энэ чинь үслэг шувуу байна.
Пумба: Арслан шиг харагдаж байна.
Тимон: Арслан биш ээ. Алив, би илүү ойроос хараадхая. Өршөөгөөрэй. За, энд юу байж болохыг харцгаая. Энэ чинь арслан байна. Амиа бодоорой, Пумбаа.
Пумба: Хүлээгээрэй. Хөөе, Тимон. Хүлээгээрэй, Тимон, хүлээ. Энэ чинь бяцхан гүен шдээ.
Тимон: Бас өсөж томрох болно.
Пумба: Хоёулаа тэрнийг авчихъя л даа? Өөрсдөнтэйгөө үлдээе тэгэх үү? Өө, за за. Би тэрний өдөр болгон салхилуулна гэж амлая. Тэгээд заваартуулах юм бол би цэвэрлэнэ.
Тимон: Чи тэрийг биш тэр л чамайг өөртөө авна даа. Тэгээд чамайг идээд дараа нь миний биеэр шүдээ чигчилнэ.
Пумба: Эсвэл хэзээ нэг өдөр тэр том биетэй, хүчирхэг болоод биднийг хамгаалах болно.
Тимон: Би ойлголоо. Биднийг хамгаалж магадгүй ч юмуу? Юу гээч. Догшин арслантай хамт байх нь тийм ч муу санаа биш байж магадгүй юм.
Пумба: За тэгээд түүнийг авч болох юмуу?
Тимон: Тийм ээ, мэдээж бид түүнийг өөрсөдтэйгөө үлдээнэ.
Пумба: Вүүхүү!
Тимон: Энэ ажиллагааг хэн сэтгэсэн бэ?
Пумба: Хоёулаа түүнийг Фред гэж нэрлэнэ ээ.
Симба: Та нар хэн бэ?
Пумба: Мммм...
Тимон: Ааа... Бид бол чиний амийг аварсан залуус.
Пумба: Тийм ээ.
Тимон: Бүхнээ эрсдэлд оруулсан шүү. Ууртай тас шувуудыг хөөж явуулсан.
Пумба: Зөндөө олныг. Бүтэн сүргээр нь. Би бол Пумба. Харин энэ бол Тимон.
Тимон: Би нар чиний амийг аварсан гэж хэллүү?
Симба: Одоо хамаагүй ээ.
Пумба: Хөөх. Ямар гунигтай юм бэ? Түүнд бүр хамаагүй гэж үү?
Тимон: Тэртэй тэргүй асуудал хангалттай их байна, тийм биз? Одоо тэгээд тэрний асуудал миний асуудал болсон уу?
Пумба: Гэхдээ хоёулаа түүнд тусалж чадна. Түүнд тусалж чадахаар байгаа шдээ.
Тимон: Ахх, за чи хэр байна даа, аль болох товчхон хариулаарай.
Симба: Би аймшигтай зүйл хийсэн. Би энэ тухай яримааргүй байна.
Пумба: Сонсооч, хүү минь. Хүн бүгд алдаа гаргадаг. Гэсэн ч бидэнд хийж чадах зүйл байж л таараа, тийм үү?
Симба: Өнгөрснийг өөрчилдөггүй л юм бол.
Тимон: За, чи мэднэ дээ, наадах чинь дэндүү хэцүү юм байна ...
Пумба: Их хэцүү.
Тимон: Шударгаар хэлэхэд.
Пумба: Нилээн хүнд шүү.
Тимон: Өнгөрснийг өөрчилнө гэдэг. Аль хэдийнэ болчихсон зүйл.
Пумба: Тийм ээ, тийм болохоор өөрчилж чадахгүй.
Тимон: Гэхдээ та юуг өөрчилж болдгийг мэдэх үү? Ирээдүй. Энэ чинь л бидний чаддаг зүйл.
Пумба: Бидний мэргэжил гэх үү дээ.
Симба: Болоогүй зүйлийг яаж өөрчилдөг юм бэ?
Тимон: За, ирээдүйгээ өөрчлөхийн тулд өнгөрсөн амьдралаа ардаа орхих хэрэгтэй.
Пумба: Бүр ардаа орхи.
Тимон: Юу гээч, хүү минь. Муу зүйл тохиолдоход чи юу ч хийж чадахгүй, тийм үү?
Симба: Үнээн.
Тимон: Буруу! Дэлхий чамаас нүүр буруулах үед... чи ч бас ертөнцөөс нүүрээ буруул.
Пумба: Тэгээд зөвхөн дараа нь болох зүйлээ хүлээж ав.
Тимон: Тэгээд "юу"-г "тэгээд юу гэж" болгож хувирга.
Симба: Юу, би ингэж заалгаагүй шдээ.
Тимон: За тэгвэл чамд шинэ хичээл хэрэгтэй юм байна. Дагаад хэлээрэй, хүү минь. Хакуна Матата.
Симба: Юу?
Пумба: Хакуна матата.
Тимон : Хакуна матата.
Пумба: Хакуна... Ихэнх хүмүүс энийг анх сонсоод сэтгэл нь хөдөлдөг шд... За. За ямар ч байсан...
Тимон: Зарим нь шууд алга ташиж эхэлдэг.
Пумба: Хакуна матата. Энэ "Юунд ч санаа зовохгүй" гэсэн үг. Нэг ба нэг...
Тимон: Би... Би энд тоолж эхэлнэ шдээ.
Пумба: Би тоолмоор байна.
Тимон: Яагаад хамтдаа тоолж болохгүй гэж?
Пумба: За, сайхан санаа байна.
Тимон: Зүгээр дээ.
ТимонПумба: Нэг, хоёр, нэг...
Тимон: ♪ Хакуна матата. Ямар гайхалтай үг вэ. ♪
Пумба: ♪ Хакуна матата. Өнгөрснөөс үлдээх зүйл үгүй. ♪
Тимон: ♪ Үлдсэн өдрүүддээ санаа зовох зүйлгүй гэсэн үг. ♪
ТимонПумба: ♪ Энэ бол бидний асуудлаа орхих философи билээ! ♪
Тимон: ♪ Хакуна матата. ♪
Симба: Хакуна матата?
Пумба: Тийм ээ, энэ бол бидний уриа.
Симба: Уриа гэж юу вэ?
Тимон: Юу ч биш. Харин чи яачихсан юм бэ?
Пумба: Сайхан!
Тимон: Бүүм!
Пумба: Энэ хоёр үг чиний бүх асуудлыг шийднэ.
Тимон: Тийм ээ. Пумбагаар жишээ авъя л даа. Тэгэхээр... ♪ Тэр залуу бодон байхдаа... ♪
Пумба: ♪ Би залуухан бодон байхдаа... ♪
Тимон: Чи хэр байна?
Пумба: Сэтгэл өвдөм түүх шүү дээ.
Тимон: ♪ Тэрний үнэр бусдад таагүй байсныг олж мэджээ. Тэрээр хоол болгоныхоо дараа саваннаг хоосон болгож чаддаг байв. ♪
Пумба: ♪ Би харахад хатуу ч гэсэн эмзэг сэтгэлтэй нэгэн. Найзууд маань хэзээ ч миний салхин дор зогсдоггүй байсан нь сэтгэл өвтгөсөн. ♪
Тимон: Би хүртэл үргэлж чиний төлөө байсан хэрнээ тэгэх дургүй юм чинь.
Пумба: ♪ Мөөн, хичнээн их ичсэн гээч! ♪
Тимон: Тийм ээ, тэр их ичсэн.
Пумба: ♪ Би нэрээ хүртэл солъё гэж бодсон. ♪
Тимон: Тэгээд юу гэж солих юм? Брэд үү?
Пумба: ♪ Тэгээд би сэтгэлээр унасан... унгах болгондоо гасалж... ♪ Чи намайг зогсоохгүй юмуу?
Тимон: Үгүй ээ, зогсоохгүй. Жигшмээр гэдэг нь.
ТимонПумба: Хакуна матата. Ямар гайхалтай үг вэ. Хакуна Матата. Өнгөрснөөс үлдэх зүйл үгүй. ♪
Симба: ♪ Энэ нь үлдсэн амьдралдаа санаа зовох зүйл үгүй гэсэн үг. ♪
Пумба: Тийм ээ, дуул, хүү минь.
Хамтдаа ♪ Энэ бол бидний асуудлаас ангижрах философи билээ. Хакуна Матата! ♪
Тимон: Манай даруухан гэрт тавтай морил.
Симба: Та нар энд амьдардаг юмуу?
Тимон: За, бид хүссэн газартаа л амьдардаг.
Пумба: Бас хүссэнээ хийдэг.
Симба: Үзэсгэлэнтэй юмаа.
Пумба: Тийм ээ, үнэхээр сайхан байгаа биз дээ?
Тимон: Манайхаан, энэ бол Симба.
Эм1: Наадах чинь найз минь, арслан шүү дээ.
Эр1: Хоолны талаар юу гэх вэ? Юугаар тэжээх талаараа бодож үзсэн үү?
Симба: Тийм ээ, би өлсөж байна. Бүтэн тахь идсэн ч чадна.
Эр2: За эхэллээ дээ.
Тимон: Өө, үгүй, үгүй, үгүй, хүү минь, тахь дөнгөж саяхан дууссан.
Симба: Гөрөөс байгаа юу?
Гөрөөс: Яанаа.
Тимон: Үгүй Сонсооч, хүүхдээ, чи бидэнтэй амьдрахыг хүсч байвал бидэнтэй адилхан зүйл идэх ёстой.
Эм2: Хамгийн гол нь биднийг идэж болохгүй.
Тимон: Энэ л бөөн бөөнөөрөө нь олж авахад тохиромжтой газар бололтой.
Эм2: Тиймээ!
Эр2: Төгс!
Эр1: Алив зай гаргаарай залуусаа.
Симба: Эээ. Наадах чинь юу вэ?
Эм1: Өө. Энэ Хэтэрхий зажлууртай юмаа.
Эм2: Энэ яг самар шиг амттай.
Тимон: Ммм. Энийг чинь л умами гээд байгаа юм.
Пумба: Нялцгай хэрнээ амттай шүү.
Тимон: Ммм. илүү шаржигнууртай байна.
Пумба: Эндхийнх юм чниь.
Тимон: Тийм ээ. Өө, тийм үү?
Пумба: Яг наана чинь байсан.
Тимон: Чамд хэлж байна шүү дээ, хүү минь, энэ бол агуу амьдрал. Ямар ч дүрэм байхгүй. Хариуцлага байхгүй. Өө. Цөцгийгөөр дүүргэсэн бяцхан амьтан. Би энэнд дуртай шүү.
Пумба: Сайн байна.
Тимон: Би энэнд дуртай.
Пумба: Наадах чинь хамгийн амттай нь.
Эр1: Би толгойг нь авч болох уу?
Тимон: За, хүү минь?
Симба: Ка, за. Хакуна Матата. Нялцгай... хэрнээ ... амттай юм байна!
Тимон: Ингээд л боллоо!
Пумба: Бид худлаа хэлдэггүй.
Эм1: Авгалдайны уут! Надад авгалдайны уут таарлаа!
ТимонПумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. Хакуна Матата. Хакуна Матата. Хакуна Матата. Хакуна Матата. ♪
Симба: ♪ Энэ нь үлдсэн амьдралдаа санаа зовох зүйлгүй гэсэн үг. ♪
Хамт: ♪ Энэ бол бидний асуудлаас ангижрах философи. ♪
Симба: ♪ Хакуна матата. Өөөөө! ♪
ТимонПумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Симба: ♪ Хакуна матата. Тиймээ! ♪
Тимон, Пумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Симба: ♪ Хакуна матата. Өө! ♪
Тимон, Пумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Симба: ♪ Аааааа! ♪
Тимон, Пумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Симба ♪: Санаа зовох зүйлгүй гэсэн үг... ♪
Тимон,Пумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Симба: ♪ ... үлдсэн амьдралынхаа турш. ♪
Тимон,Пумба: ♪ Хакуна матата. Хакуна Матата. ♪
Хамт: ♪ Энэ бол бидний асуудалгүй философи юм. ♪
Симба: ♪Хакуна матата. ♪ Дахиад нэг удаа.
Тимон: Өө, үгүй. Одоо болно гэж бодож байна.
Пумбаа: Энэ удаад бид нар дуулъя.
Тимон: Тийм ээ.
Симба: Гэхдээ одоо л хэмнэлдээ орж байна шдээ, залуусаа.
Тимон: Үгүй ээ, дахиад дуулаасай гэсэн бодолтой үлдээе.
Пумба: Тийм ээ, чи бидэнтэй таарснаас хойш 400 фунт нэмсэн.
Симба: ♪ Санаа зоволтгүй гэсэн үг. Өө! ♪
Пумба: Болъё гээд чи хэлээдэхээч?
Тимон: Гэхдээ дуулъя гэж чи хэлсэн биз дээ.
Пумба: Би зөрүүдэлсэн гэнээ? Чи дууг эхлүүлсэн шдээ.
Тимон: За, энэ бол бидний нэрийн дуу юм. Үүнийг бид бүгдтэй хуваалцах ёсгүй.
Симба: Нар жаргахыг хараарай.
Пумба: Гэхдээ энэ бидний нэрийн дуу учраас бид дуулах ёстой. Алив, зүгээр л зогс гэж хэл.
Симба: ♪ Санаа зоволтгүй гэсэн үг. Тиймээ! ♪
Тимон: Өө, одоо бүр нугалаа гаргаж байна, Пумбаа. Ёстой хар дарсан зүүд.
Пумба: Үнэндээ өмнөхөөсөө улам сайжирч байна.
Сараб: Нала. Хүрээд ир. Бидэнтэй хамт суу.
Нала: Зазу, чи хаана байсан юм бэ?
Зазу: Намайг уучлаарай Нала. Би чадахаараа хурдан ирлээ.
Сараб: Өглөөний мэдээ, Зазу.
Зазу: Эрхэмсэг хатантаан, Бахархлын нутаг аюулд ороход ойрхон байна. Цөөвөр чононууд сүүлчийн сүргийг хөөж байна.
Азизи: Шувуу эргээд ирж.
Камари: Түнийг барь... идүүлмээргүй байвал энд дахиж битгий ирээрэй.
Нала: Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй, Сараби. Бид тэмцэх ёстой.
Сараб: Нала. Сорвит одоо хаан болсон.
Нала: Гэхдээ та бидний хатан. Бид хэтэрхий оройтохоос өмнө явах ёстой.
Сараб: Бид бүгд хамтдаа байж, Бахархлын нутгийг хамгаалах ёстой. Энэ бол бидний гэр. Бид хэзээ ч эндээс явж болохгүй.
Нала: Энэ миний мэддэг гэр биш болсон.
Сараб: Бидний цаг ирнэ, Нала. Тэвчээртэй бай.
Шэнзи: Сараби. Хаан чамтай уулзахыг хүсч байна.
Нала: Битгий яв.
Сараб: Би түүнээс айхгүй байна.
Сорв: Чи надтай нэгдэхгүй гэж үү, Сараби? Идэх хоол зөндөө байна.
Сараб: Чиний ан хэрээс хэтэрлээ, Сорвит оо.
Сорв: Би армийнхаа тусламжтайгаар аллагыг төгс төгөлдөр болгосон төдий.
Сараб: Чи бүгдийг алж байна.
Сорв: Харахгүй байна уу? Намайг сорих хүн байхгүй болсон. Эцэст нь бид хүссэн бүхнээ авч чадахаад боллоо.
Сараб: Бид ээ?
Сорв: Эрт дээр үед чи намайг биш Муфасаг сонгосон. Харин одоо шинэ хаан чинь ирсэн болохоор хувиа хичээхээ боль.
Сараб: Чи л хувиа хичээсэн нэгэн.
Сорв: Бусад арслангууд чамайг харж байна. Чи эсэргүүцсээр байхад тэд намайг үгүйсгэнэ. Миний дэргэж байж байр сууриа эзэл, тэгээд хамтдаа найрлацгаая.
Сараб: Би хэзээ ч чиний хатан болохгүй.
Сорв: Тэгвэл одооноос арслангууд цөөвөр чононуудын дараа иднэ. Тэд нэг их юм үлдээдэггүй шүү.
Зазу: Өөрийгөө юу хийж байна гэж бодоов, залуу хатагтай?
Нала: Зазу эндээс яв. Би тусламж эрэх гэж байна.
Зазу: Би маш их холдохгүй. Би чамайг хамгаалахаа тангарагласан бөгөөд чамайг орондоо буцааж өгөх ёстой.
Нала: Надад одоо хамгаалуулах шаардлага байхгүй.
Зазу: Ааа Сорвит оо! Чамтай уулзах сайхан байна шүү. Гэнэт хүрээд ирсэнд уучлаарай. Аа! Өөрийгөө тоншуул гэж боддог байсан ахынхаа тухай чамд хэллүү?
Сараб: Нала...
Симба: Өө, би чамайг барина даа. Би чамайг барина аа. Өө, чамайг барилаа. Барьчихлаа. Өө!
Эр3: Өө Симба, чи байсан юмуу.
Симба: Чи тэрийг харсан уу? Эрвээхэй яг тэнд байсан. Би бараг л барих шахлаа.
Эр3: Чамайг би арслан байна л гэж бодлоо. Нөгөө төрлийн арслан гэх гээд. Нөгөө жинхэнэ арслан? Би чамайг жинхэнэ арслан биш гэж хэлэх гээгүй шүү. Жинхэнэ арслан, нөгөө иддэг төрлийн... Би явлаа.
Симба: Хөөе, чи хаашаа явж байгаа юм бэ? Хорхой авмаар байна уу?.. Тэр залуу яачихсан юм бэ?
Тимон: Ммм, Симба... Яаж тайлбарламаар юм бэ дээ? Тэр бол ан.
Пумба: Тиймээ.
Тимон: Тэр хэзээ ч махчин амьтадтай зугаацахыг хүсэхгүй.
Пумба: Үгүй. Та хоёр хэзээ ч таарахгүй.
Симба: Яагаад болохгүй гэж?
Тимон: Юу гээч, байгальд нарийн тэнцвэр оршиж байдаг юм.
Симба: Өө, тийм ээ. Амьдралын тойрог. Би мэдэх юм байна.
Тимон: Үгүй, үгүй, үгүй, үгүй. Хаанаас "тойрог" гаргаад ирэв ээ.
Пумба: Үгүй ээ, тийм амьдралын тойрог гэж байхгүй.
Тимон: Үгүй ээ, энэ тойрог биш.
Пумба: Үгүй ээ, огт биш.
Тимон: Үнэндээ бол эсрэгээрээ.
Пумба: Тийм шүү.
Тимон: Амьдрал бол шугам юм.
Пумба: Тиймээ.
Тимон: Амьдрал бол хайхрамжгүй байдлын утгагүй шугам юм.
Пумба: Тэгээд бид бүгд шугамын төгсгөл рүү гүйж яваа. Нэг л өдөр бид нар төгсгөлд хүрнэ, тэгээд л дуусаа.
Тимон: Ингээд л болоо.
Пумба: Шугам дууслаа.
Тимон: Бүгд дуусна.
Пумба: Юу ч байхгүй.
Пумба: Чи зүгээр өөрийнхөөрөө амьдарч л чадна... тэгээд өөрийгөө хамгаална, учир нь чиний шугам өөр хэн нэгний шугаманд нөлөөлөхгүй.
Тимон: Чи амьдарна, тэгээд үхнэ. Яг энэ энэ залуу шиг. Ммм.
Симба: Тойрог биш гэдэгт итгэлтэй байна уу? Бид бүгд холбогдоогүй гэж үү?
Пумба: Тойрог гэвэл бид бүгд ийм байна гэсэн үг. Хэрвээ тийм бол миний хийж байгаа зүйл, тэрэнд нөлөөлнө, тэр зүйлд ч бас нөлөөлнө.
Тимон: За үгүй ээ.
Пумба: ...тэр зүйлд нөлөөлнө ...
Тимон: Ийм байдаггүй юмаа.
Пумба: ... тэгээд хүссэн бүхнээ хийхэд тийм ч сайхан биш байх болно.
Тимон: Би чамд хялбаршуулаад өгье. Амьдрал ямар ч утгагүй.
Пумба: Тийм ээ. Тийм учраас чи өөрийгөө л анхаарах хэрэгтэй. Тийм учраас чи хүссэнээ хийдэг, Симба.
Тимон: Тийм ээ, Симба, бүтэн өдрийн төлөвлөгөө гаргах ажлыг анх удаа чамд даатгаж байна.
Пумба: Энэ их чухал шүү. Сурсан бүх зүйлийнхээ талаар бод.
Тимон: Чи юу хиймээр байна?
Симба: Ёстой юу ч хийхгүй.
Пумба: Яг зөв!
Тимон: Вүүхүү!
Пумба: Тэр ойлгосон байна.
Эм1: Аааа азтай байна!
Эр1: Замаас холд. Замаас холд.
Эм2: Шаржигнаж байна!
Эр2: За. Хоолны цаг.
Тимон: Өө.
Пумба: Сайн уу.
Тимон: Сайхан хэхэрлээ, Симба.
Симба: Өө, баярлалаа. Морин шоргоолжоос болсон байх.
Пумба: Эсвэл хүрэлзгэнээс
Тимон: Намайг яагаад газар доор унтахыг илүүд үздэг юм бэ гээд байлуу.
Пумба: Хөөе, Тимон. Чи хэзээ нэгэн цагт дээшээ хараад тэр гялалзсан цэгүүдийн юу болохыг гайхаж байсан уу?
Тимон: Өө, Пумбаа. Гайхах юм байхгүй ээ. Би юуг нь мэднэ.
Пумба: Тийм үү? Юу юм бэ?
Тимон: Тэр чинь галт хорхойнууд. Тэр том хөхөвтөр хар юманд наалдсан галт цохнууд.
Пумба: Өө. Нээрэн тийм ч юмуу. Би үргэлж олон тэрбум километрийн зайд байдаг шатаж буй хийн бөмбөг гэж боддог байсан юм.
Тимон: Өө, Пумбаа, яагаад чиний бүх зүйл хийтэй холбоотой байдаг юм бэ?
Пумба: Харин тиймээ.
Тимон: Чи юу гэж бодож байна, Симба?
Пумба: Тийм шүү.
Симба: Өө, би мэдэхгүй. Гэхдээ нэг хүн надад өнгөрсөн үеийн агуу хаад тэнд байдаг... тэд бүгд биднийг харж байдаг гэж хэлсэн.
Симба: Дажгүй хошигнол байлаа! Ёстой галзуу юм! Ёстой галзуу!
Тимон: Үхсэн хаан биднийг тэндээс харж байна! Тэр ч яахав, тэнгэрээс уначихгүй гэж найдаж байна.
Пумба: Түр хүлээгээрэй, Эрхэм дээдсээ. Битгий яваарай.
Тимон: Шал балай юм.
Пумба: Өө, тэнгэр минь!
Тимон: Симба, бодоод үз дээ. Яагаад олон хаад биднийг харж байгаа юм бэ? Бид чинь нийгмээс гадуурхагдагсад.
Тимон: Би чадахгүй. Чадахгүй.
Пумба: Би чадахгүй. Би үнэндээ чадахгүй.
Тимон: Би чадахгүй.
Пумба: Үгүй ээ, чи чадна. Би чадахгүй.
Пумба: Өө.
Симба: Тиймээ. Тийм. Тийм. Энэ... Энэ тэнэг санаа байна. Би жаахан хорхой аваад ирье.
Тимон: Чи түүнд юу гээд хэлчихэв ээ?
Пумба: Би мэдэхгүй.
Тимон: Чамайг ингэж хэлэхэд чинь би "Энэ сайнаар дуусахгүй дээ" гэж бодсон. Гэтэл чи зүгээр л инээгээд эхлэсэн.
Пумба: Чи ч гэсэн инээсэн.
Тимон: Би инээгээгүй. Би хэзээ ч тэгэхгүй.
Пумба: Золиг гэж, би баллачихлаа.
Рафики: Симба? Симба! Амьд байна!
Тимон: ♪ Ширэнгэн ой, аугаа ширэнгэн ойд өнөө шөнө арслан нойрсож байна. ♪
♪ Ширэнгэн ой, аугаа ширэнгэн ойд өнөө шөнө арслан нойрсож байна. ♪
Тимон: ♪ Тосгоны ойролцоо, амгалан тосгонд, өнөө шөнө арслан нойрсож байна. ♪
♪ Тосгоны ойролцоо, чимээгүй тосгонд, өнөө шөнө арслан нойрсож байна. ♪
Тимон: Аааааа! Пумба! Амьдралынхаа төлөө зугт! Гүй, Пумбаа, зугт!... Пумбаа?... Би очиж байна, Пумба! Тэсээрэй!.. Ааааа!... Пумбаа хөдөл! Хөдлөх! Хөдлөх!
Пумба: Үгүй!... Өө үгүй ээ! Өө үгүй ээ! Үгүй!... Өө!
Симба: Нала?
Нала: Симба? Үнэхээр чи мөн гэж үү?
Симба: Тиймээ. Би байна, Симба.. Нала, чи энд юу хийж байгаа юм бэ? Тэнгэр минь...
Нала: Би итгэхгүй нь ээ.
Симба: Өөрийгөө хараач!
Тимон: Пумба... Чамайг идэхгүй юм шиг байна.
Нала: Өө, чи хаана байсан юм бэ? Би чамайг үхсэн гэж бодсон.
Пумба: Хаха! Чи түүнийг үхсэн гэж бодсон уу? Би өөрийгөө л ингээд үхэх нь бодсон. Чи намайг идэх гэж байна бодсон.
Тимон: Хахахаха! Ямар хөгжилтэй юм бэ. Намайг уучлаарай, цаашаа явахаас өмнө та хоёр яаж бие биенээ таньдаг гэнээ?
Симба: Тимон, Пумбаа, миний хамгийн сайн найз Налатай танилц.
Тимон: Хамгийн сайн найз аа? өвдөж байна шүү.
Симба: Нала, чамд энэ газар таалагдана аа. Үнэхээр сайхан газар. Хүсч болох бүх зүйл чинь энд бий.
Нала: Симба, хоёулаа явах хэрэгтэй байна. Сорвит цөөврүүдтэй хамт газар нутгийг маань эзэгнэсэн. Чи хаан суудалдаа залрах ёстой.
Тимон: Хаан? Симба юу?
Пумба: Үнэнч зарц нар чинь өвдөг сөгдөж байна.
Симба: Пумба, тайвшир. Тэр эндүүрч байна.
Тимон: Хатагтай, та арслангуудаа хольж хутгаад байна.
Пумба: Сайхан хэллээ!
Нала: Чамтай дахин уулзсан нь сүрэгт ямар учир утгатай болохыг чи ойлгохгүй байна, надад ч бас ямар учир утгатайг. Чи гэртээ харих ёстой.
Симба: Энэ бол миний гэр. Гуйя, үлдээч дээ. Энэ газар үнэхээр гайхалтай. Чамд таалагдана гэдгийг би мэдэж байна.
Налаа: Би чадахгүй.
Симба: Алив. Ядаж л чамд орчин тойрныг үзүүлье.
Нала: Хаашаа явж байгаа юм бэ?... Симба, энд үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Тимон: ♪ Би юу болж байгааг мэдэж байна. ♪
Пумба: Би ойлгохгүй байна. Юу?
Тимон: ♪ Тэд одоохондоо өөрсдөө ч мэдэхгүй байгаа. ♪
Пумба: "Тэд" гэж хэн бэ?
Тимон: ♪ Тэд дурлалцана, тэгээд хамгийн гол нь: бидний гурвал хоёр болж хоцрох нь. ♪
Пумба: Өө, ойлголоо.
Тимон: ♪ Бүрэнхий үдшийн энхрийлэл. ♪
Тимон: ♪ Хаа сайгүй ид шид цацраад л. ♪
Пумба: Хаа сайгүй байдаг.
Тимон: ♪ Энэ бүх романтик уур амьсгалтай үед гамшиг л мэдрэгдэж байна. ♪
СимбаНала: ♪ Чи өнөө орой, хайрыг мэдэрч байна уу? Үдшийн авчирсан амар амгаланд Дэлхийн бүх амьд биет бие биентэйгээ төгс хоршиж байна. ♪
Симба: ♪ Түүнд хэлэх зүйл зөндөө байгаа ч өнгөрсөн үеийн үнэнээ яаж ойлгуулах вэ? Боломжгүй. Тэр надаас нүүрээ буруулах болно. ♪
Нала: ♪ Тэр биеэ барьж, үнэнээ нууж байна. Тэр нь юу юм бол? Хэлж мэдэхгүй юм. Тэр яагаад хаан болохгүй гэж? Сэтгэл дотроос нь харагдаж байгаа жинхэнэ хаан? ♪
СимбаНала: ♪ Чи өнөө орой, хайрыг мэдэрч байна уу? Үдшийн авчирсан амар амгаланд Дэлхийн бүх амьд биет бие биентэйгээ төгс хоршиж байна. Чи өнөө орой, хайрыг мэдэрч байна уу? Холоос хайх шаардлагагүй ээ. Шөнийн үл илэрхийлэм, тодорхойгүй байдлыг хөндөж, хайр бидний байгаа энэ газарт ирлээ. ♪
Тимон: ♪ Хэрэв өнөө шөнө түүнд дурлавал, юу болох нь илэрхий... ♪
Пумба: ♪ Түүний бидэнтэй өнгөрүүлсэн хэнэггүй өдрүүд түүх болно. ♪
ТимонПумба: ♪ Товчхондоо манай найз сүйрлээ. ♪
Симба: Чамд хэлсэн шдээ. Энд сайхан биш байна гэж үү? Хүсвэл үүрд энэ чигээрээ байж болно гэдгийг ойлгож байгаа биз дээ.
Нала: Үнэхээр сайхан байна л даа. Гэхдээ... надад ойлгохгүй байгаа зүйл байна. Хэрэв чи энэ бүх хугацаанд амьд байсан юм бол яагаад гэртээ ирээгүй юм бэ? Бидэнд чи үнэхээр хэрэгтэй байсан.
Симба: Тэд нар зүгээр ээ, за юу? Би хэнд ч хэрэггүй.
Нала: Чи бол хаан.
Симба: Нала, Сорвит бол хаан.
Нала: Симба, тэр бахархлын газрыг устгасан. Хоол хүнс байхгүй, ус ч байхгүй ...
Симба: Надад хийж чадах зүйл алга даа.
Нала: Тэгвэл ээж чинь яах вэ? Энэ бол чиний хариуцлага. Та Сорвитыг тулаанд дуудах хэрэгтэй.
Симба: Би буцаж очиж болохгүй. Хэзээ ч.
Нала: Яагаад? Хавцалд болсон зүйлээс болоод уу? Сорви бидэнд хэлсээн...
Симба: Та нар ойлгохгүй байх байсан. Одоо ер нь ямар ч хамаагүй, за юу? Хакуна Матата.
Нала: Юу?
Симба: Миний эндээс сурсан зүйл байгаа юмаа. Чи ойлгож байна уу, заримдаа муу зүйл тохиолдоход чамд хийж чадах зүйл юу ч байхгүй бол, яах гэж санаа зовно гэж?
Нала: Яах гэж санаа зовох юм гэнээ? Чамд юу тохиолдоо вэ? Чи миний мэддэг Симба биш байна.
Симба: Бас би хэзээ ч тийм болохгүй. Сэтгэл чинь ханасан уу?
Нала: Үгүй. Харин ч урам хугарчихлаа.
Симба: Юу гээч. Одоо чи миний аав шиг сонсогдоод эхэллээ.
Нала: Сайн байна. Ядаж бидний нэг нь тэгэх хэрэгтэй.
Симба: Чи миний юу туулсаныг мэдэхгүй!
Нала: Би эндээс тусламж хайж ирсэн. Би буруу бодсон бололтой. Баяртай, Симба.
Симба: Урам хугарсан гэнээ? Намайг гэртээ харь гээд байгаа юм даа? Би гэртээ байна. Хамгийн сайн найз гэнэ шүү. Надад сайн найзууд хэрэггүй. Надад хэн ч хэрэггүй. Хэрэгтэй байгаа ч гүй... Явж үз.
Рафики: Хол явлаа гээд чи асуултандаа хариу авахгүй.
Симба: Ямар асуулт вэ? Та хэн бэ?
Рафики: Би өөрийгөө хэн гэдгийг мэднэ. Гол асуулт нь чи хэн бэ?
Симба: Би хэн ч биш. Тиймээс намайг тайван орхи. Ойлгов уу?
Рафики: Бүгд л хэн нэгэн байдаг, бүр хэн ч биш хүртэл.
Симба: Тиймээ. Таны толгой эргэчихэж.
Рафики: Миний толгой эргэсэн гэж үү? Чи хэн гэдгээ ч мэдэхгүй биз дээ.
Симба: Өө. Та тэгээд мэдэх юмуу?
Рафики: Би Муфасагийн хүүг харж байна.
Симба: Та миний аавыг таньдаг юмуу?
Рафики: Залруулга. Би чиний аавыг мэднэ.
Симба: Тэр нас бараад удаж байна.
Рафики: Тэр амьд байгаа! Бас би чамайг түүнд хүргэж өгч чадна. Намайг дагаад яв. Би чамд харуулъя.
Симба: Хөөе. Хөөе, хөөе!
Рафики: Хэрэв чи гүйцэж чадвал.
Симба: Хүлээгээрэй!
Рафики: Намайг дагаад яв. Хахаха. Хурдал, хурдал. Ийшээ яваарай.
Симба: Хөөе! Хүлээ л дээ.
Рафики: Хөөе, чи яарсан нь дээр шүү.
Симба: Байз л даа. Би... би очиж байна. Очиж байна.
Рафики: Нааш ир... Аав чинь чамайг хүлээж байна... Чи түүнийг харж байна уу?
Симба: Надад юу ч харагдахгүй байна.
Рафики: Сайн хар... Харж байна уу? Тэр чиний дотор амьд байна.
Муф: Симба.
Симба: Аав аа?
Муф: Симба, чи Амьдралын тойрогт байр сууриа эзлэх ёстой.
Симба: Би чадахгүй.
Муф: Чи хэн гэдгээ санах ёстой. Жинхэнэ хаан гэдгээ.
Симба: Намайг уучлаарай. Би яаж тань шиг болохоо мэдэхгүй байна.
Муф: Хааны хувиар би нэг л зүйлээр хамгийн их бахархаж байсан: чам шиг хүүтэй гэдгээрээ.
Симба: Аль эртний явдал шүү дээ.
Муф: Үгүй, Симба. Энэ үүрд мөнх юм.
Симба: Гуйя! Дахиад намайг битгий орхиоч.
Муфаса: Аав нь чамайг хэзээ ч орхиогүй ... хэзээ ч орхихгүй. Хэн гэдгээ санаж яв. Санаж яв.
Рафики: За би дахиад асууя, чи хэн бэ?
Симба: Би бол Муфасагийн хүү Симба.
Дуу: ♪ Тийм ээ! Сэтгэлийн хүч. Диваажин нээгдэхийг хараач. Тиймээ! Сэтгэлийн хүч. Чамайг дуудаж байгааг сонсож байна уу? Тиймээ! Тиймээс алс холын нутагтаа оч... ♪
Нала: Симба?
Дуу: ♪...тэгээд сэтгэлдээ байгаа агуу нэгэн болж хувир ♪
Симба: Алив ээ! Чи юугаа хүлээгээ вэ? Гэртээ харьцгаая!
Дуу: ♪ ! Сэтгэлийн хүч. Диваажин нээгдэхийг хараач. Тиймээ! Чиний хувь тавилан ойртож байна. Босоод тулалд. Тиймээс алс холын нутагтаа оч. тэгээд сэтгэлдээ байгаа агуу нэгэн болж хувир. ♪
Симба: Би чамд итгэхийг хүсээгүй.
Нала: Тэгээд чи юу хийх гэж байна даа?
Симба: Нэг удаа аав минь надад гэрэл туссан бүхнийг хамгаал гэж хэлсэн. Хэрэв би үүний төлөө тэмцэхгүй бол хэн тэмцэх юм бэ?
Нала: Би тэмцэнэ.
Симба: Аюултай байх болно шүү дээ.
Нала: Аюул гэнээ? Ха! Би аюулын өөдөөс инээх юм чинь.
Зазу: Ийм байж таарахгүй.
Симба: Сайн уу, Зазу.
Зазу: Эрхэм дээдсээ. Гэртээ тавтай морил.
Пумба: Бид нар ирлээ.
Тимон: За, бүгдээрээ тайвшир. Бид нар ирчихлээ.
Пумба: Нэмэлт хүч ирлээ!
Симба: Та нар энд юу хийж байгаа юм бэ?
Пумба: Бид санаа зовоогүй.
Тимон: Үгүй ээ, санаа зовохгүй байна.
Пумба: Санаа зоволтгүй.
Тимон: Үгүй. Хакуна Матата.
Пумба: Бид нар чамд анхаарах гээд л, учир нь...
Тимон: Учир нь чи мэднэ дээ...
Пумба: Чи бол бидний найз.
Симба: Ямар ч утга учиргүй амьдралын шугамыг яах вэ?
Пумба: За, Бид ... нар бодохдоо .
Тимон: Их сайн асуулт байна.
Пумба: ...Магадгүй... Жаахан муруйсан байх.
Тимон: Юу гэхээр, Симба, хар даа, би Пумбагийн бурууг хүлээн зөвшөөрч байгаадаа баяртай байна. Энэ бол ийм тохиолдлын нэг.
Пумба: Юу вэ? Энэ миний буруу байгаагүй. Чи л надад шугамны талаар хэлсэн биз дээ.
Тимон: Байз. Хүлээгээрэй. Энэ чиний нөгөө тэмцэх гээд байгаа газар мөн үү?
Симба: Тийм ээ, Тимон. Энэ бол миний гэр.
Пумба: Тэр аймаар хадны ард байгаа юм уу?
Тимон: Засвар хийж байгаа гэдгээ эртхэн хэлэхгүй. Эндхийг ийм хэв маягтай болгосон нь таалагдаж л байна, гэхдээ амьтны ясыг арай л олон тавьсан юмуу даа.
Пумба: Хөөе, хар даа. Шувуу.
Симба: Тимон, Пумбаа, энэ бол Зазу.
Тимон: Өө, заа заа. Салхич шувуу байна.
Зазу: Сэтгэл татам... Симба, бид эцсээ хүртэл тантай хамт байна.
Пумба: Бид таны төлөө үйлчилье, эрхэм минь.
Симба: Намайг дага!
Тимон: Цөөвөр чононууд хаа сайгүй байна.
Пумба: Хурдан үхэх байх гэж найдахаас. Чи мэднэ дээ, ядаж ... л нэг их зажлахгүйгээр.
Тимон: Улайрсан харуулуудын хажуугаар өнгөрөх төлөвлөгөө чинь юу вэ?
Симба: Амьд өгөөш.
Пумба: Ёстой сайхан санаа байна. Энэ залуус шинэ махыг хэзээ ч эсэргүүцэж чадахгүй. Тэгэхээр бид яах хэрэгтэй вэ гэхээр сайхан том, махлаг, шүүслэг зүйл олох хэрэгтэй. Магадгүй зэрлэг үхэр ч юмуу? Яагаад бүгд над руу хараад байгаа юм бэ?
Тимон: Бонжур, мадмуазель. Бид таныг бахархалт оройн зоогондоо урьж байгаадаа туйлын их баярлаж, талархаж байна. ♪ Манай зочин... ♪ бол!
Тимон: Болж байна, Пумбаа.
Рафики: Миний эртний найз.
Сорв: Сараби, яах гэж өөрийгөө ийм байдалд оруулаад байгаа юм бэ? Чиний хийх ёстой ганц зүйл бол миний хатан болох. Чи юуны төлөө өөрийгөө зовоож байгаа юм бэ? Урьд нь мэддэг байсан амьдралын чинь дурсамж? Нэгэн цагт хайртай байсан хаанаа юу? Жинхэнэ хаан ямар байдгийг чамд ойлгуулах гэж би хичээсэн.
Сараб: Сорвит оо, хааны жинхэнэ хүч бол түүний энэрэнгүй сэтгэлд байдаг юм.
Би Муфасагаас арав дахин илүү хаан!
Сараб: Муфасагийн дэргэд чи юу ч биш.
Сорв: Муфаса юу? Ийм байж таарахгүй.
Симба: Ээжээс минь одоохон холд.
Сараб: Симба. Чи амьд гэж үү? Яаж ийм байж болох вэ?
Симба: Би ирлээ, ээж ээ. Хүү нь гэртээ ирлээ.
Сорв: Симба, чамайг амьд байгаад би маш их баяртай байна.
Симба: Чамайг тасчиж хаяхгүй байх ганц боловч шалтгаан хэлээч.
Сорв: Би чамд нэг байтугайг өгч чадна. Хар даа, тэд намайг хаанаа гэж боддог.
Нала: Бид тэгж боддоггүй. Таны хаанчлал дууслаа, Сорвитоо. Симба бол хууль ёсны өв залгамжлагч. Хэрэв та түүнийг авмаар байвал бидэнтэй тулалдаж л болж дээ. Та нар санал нэг байна уу, арслангууд аа?
Симба: Сонголт чинийх, Сорвит оо. Бууж өг эсвэл тулалд.
Сорв: Энэ бүхэн заавал хүчирхийллээр төгсөх ёстой гэж үү? Би лав гэр бүлийнхээ хэн нэгний үхэлд хариуцлага хүлээхийг үзэн ядаж, хайртай хүнийхээ амийг хөнөөсөн гэдгээ бодох бүртээ ичих байсан.
Симба: Би энэ бүхнийг ардаа орхисон.
Сорв: Гэхдээ тэд үүнийг мартах болов уу? Үнэнч албатууд чинь чиний юу хийснийг мэдэх үү?
Нала: Тэр юу яриад байгаа юм бэ?
Сорв: Тэгэхээр чи тэдэнд бяцхан нууцаа хэлээгүй юм уу? За, Симба, одоо чамд гэмээ хүлээх боломж байна. Муфасагийн үхэлд хэн буруутайг тэдэнд хэл.
Симба: Би буруутай.
Сараб: Энэ чинь худлаа. Худлаа гэж хэлээч дээ.
Симба: Энэ үнэн. Намайг уучлаарай.
Сорв: Тэр хүлээн зөвшөөрлөө. Алуурчин!
Симба: Үгүй, үгүй. Энэ осол байсан.
Сорв: Хэрэв чи байгаагүй бол хаан амьд байх байсан. Тэр үхсэн нь чиний буруу. Энийг чи үгүйсгэж байна уу?
Симба: Би алуурчин биш.
Сорв: Эцгийнхээ амийг авч одсон хүүд бид итгэх ёстой юу? Бид хааны амийг хөнөөсөн хүүд итгэх ёстой юу? Ээжийгээ хаяад явсан хүүд?
Симба: Үгүй. Би... би...
Сорв: Чи юу гэж? Хэлээч! Чи хаан мөн үү?
Симба: Үгүй. Үгүй ээ, би...
Сорв: Чи хаан мөн үү?
Симба: Үгүй ээ, би...
Сорв: Чи юу юм?
Симба: Би...
Сорв: Хэлээч тэгээд!
Симба: Би юу ч биш.
Сорв: Тэгвэл хаандаа мөргө!
Нала: Симба!
Сорв: Нэг л танил харагдаж байх чинь. Би үүнийг өмнө нь хаана харлаа? Өө тийм л дээ. Саначихлаа. Муфаса нас барахаасаа өмнө яг ийм байдалтай байсан... Доошоо хараад, нүдэнд нь тодорсон айдсыг харсан. Бас чамд нэг бяцхан нууц дэлгэхэд, Муфасаг би алсан.
Симба: Үгүй ээээ!.. Миний аав! Чиний төрсөн ах. Чи яаж чадав аа?
Сорв: Эхлээд тэр Муфасаг алсан. Одоо намайг алахыг хүсч байна!
Симба: Чи түүнийг алсан! Тэдэнд үнэнээ хэл.
Сорв: Түүний худал үгэнд битгий итгэ!
Сараб: Сорвит оо, чи хавцалд амжиж очиж чадаагүй гэж бидэнд хэлсэн.
Сорв: Үнэн шүү дээ.
Сараб: Тэгвэл чи яаж Муфасагийн нүдийг харсан юм бэ?
Симба: Алуурчин!
Сорв: Тэднийг бүгдийг нь ал!
Нала: Арслангууд аа, дайраад!... Симба!
Тимон: Пумба, бид тэднээс зугтчих шиг боллоо.
Пумба: Ямар аймаар юм бэ.
Пумба: Чамд намуухан архирах чимээ сонсогдож байна уу?
Цөөвөр: Бид нар оройн хоолонд гахай идэх нь ээ. Шүүслэг бас бүдүүн.
Пумба: Бүдүүн? Тэр намайг сая бүдүүн гэж дуудсан уу?
Тимон: Яанаа.
Пумба: Сая яг... сая яг бүдүүн гэж хэлэх шиг болсон доо, би хэн гэдгээсээ ичихгүй болохоор ингэж хэлэх чинь том алдаа боллоо доо!
Тимон: Өө, золиг гэж.
Пумбаа: Би цөөвөр чононуудаас зугтдаг ч бусдыг дээрэлхэгчидтэй нэгийгээ үзэж байж салдаг юм шүү!
Тимон: Сэтгэл чинь дээрдсэн үү, Пумба?
Пумба: Тэглээ.
Тимон: Сэтгэлээ онгойлгох сайхан байсан уу?
Пумба: Тэгсээн.
Шэнзи: За, энэ чинь л миний бүх насаараа хүлээсэн хоол байна даа.
Нала: Би ч бас хүлээсэн шүү... тэгээд ч би гүен байхаа больсон!
Зазу: Хаан болон улсынхаа төлөө!
Азизи: Энэ нөгөө шувуу байна. Би барьчихлаа! Би барьчихлаа!
Зазу: Урагшаа!
Азизи: Өө, үгүй. Тэр намайг барьчихлаа! Тэр барьчихлаа!
Камари: Шувууг бариарай!
Зазу: Гуйя. Ярилцъя л даа.
Тимон: Энэ арга хуучрахгүй юмаа!
Симба: Ингээд дууслаа, Сорвит оо.
Сорв: Өршөөгтүн. Би чамаас гуйя.
Симба: Өршөө гэнээ? Энэ бүхний дараа юу?
Сорв: Бүгд цөөврүүдийн санаа байсан. Тэр бослого дэгдээгчид намайг ийм болгосон. Би тэднийг алахаар төлөвлөж байсан.
Симба: Чи намайг хуурсан шигээ цөөвөр чононуудыг ч бас хуурсан.
Сорв: Симба, чи ганц авга ахыгаа алахгүй биз дээ.
Симба: Үгүй ээ, Сорвит оо. Би чамаас өөр.
Сорв: Өө, Симба. Чи ямар өгөөмөр юм бэ, би гэмээ цайруулъя. Юу хийхийг минь л хэлээд өг. Надаар юу хийлгэмээр байгаагаа хэлээч.
Симба: Зугт. Эндээс хол яв, Скар. Зугтаад хэзээ ч битгий эргэж ир.
Сорв: Тэгье. Мэдээжийн хэрэг. Таны тааллаар болоё... эрхэм дээдсээ!
Симба: Ааааа! Та ялж чадахгүй, Сорвитоо!
Сорв: Энэ бол миний хаант улс! Миний хувь тавилан!
Сорв: Найзууд минь. Хэсэг хугацаа орох ч гэлэээ бид хамтдаа армиа байгуулна!
Камари: Найзууд гэнэ үү? Биднийг "бослого дэгдээгчид" гэж хэлээд байх шиг байсан даа.
Азизи: Тиймээ. Бас биднийг алах гэж байсан гэсэн.
Сорв: Үгүй, үгүй. Би тайлбарлая. Түүнийг хуурах гэж л ингэж хэлсэн хэрэг. Бид хамтдаа захирна.
Шэнзи: Хэлсэн бүхэнд чинь ганцхан үнэн бий, Сорвитоо. Цөөрүүдийн гэдэс хэзээ ч цаддаггүй!
Сорв: Үгүй... Үгүй ээ!
Зазу: Эрхэм дээдсээ.
Муфаса: Санаж яв.
Трейлэр
Араатны хаан арслан трейлер
Сорв: Амьдрал ч шударга бус юм даа, тийм биз, бяцхан найз минь. Зарим нь найр наадам болох гэж төрж байхад зарим нь харанхуйд... шавхруу горьдож суух юм даа.
Муф: Чиний харж байгаа бүхэн нарийн тэнцвэр дээр зэрэгцэн оршин тогтнодог юм. Бусад нь авч болох зүйлсийг эрэлхийлдэг бол жинхэнэ хаан юу өгч чадахаа хайж байдаг юм.
Сорв: Эндээс зугт Симба, тэгээд хэзээ ч битгий эргэж ир.
Муф: Чи энэ амьдралын тойрогт... өөрийн байр сууриа эзлэх ёстой.
Back to episodes Go home