Сүнс /Soul/
Жөү: За алив! Арай өөр зүйл туршаад үзье. Ааа... эхнээс нь. Бэлдээд. Нэг, хоёр, гурав... Нэг, хоёр, гурав, дөрөв, хэмнэлээ битгий алдаарай. Хоёр, гурав, дөрөв, - до диез шүү дээ, бүрээнүүд ээ!
Жөү: Хоёр, гурав. Чамайг харсан шүү, Калеб! Рэйчэл, чиний ээлж!
Охин1: Сакс-аа /саксафон/ мартчихаж ээ, Ноён Жи.
Жөү: Заа, тэр сакс аа мартчихсан гэнэ. Харин одоо та нараас, Конни, яваарай.
Хүү1: Сайн байна.
Жөү: Хүлээгээрэй, хүлээж бай. Та нар чинь яагаад инээлдээд байгаа билээ? Конни хөгжимдөө жоохон автаа л биз. Сайн байна ш дээ. Сонсооч, аав намайг жазз хөгжмийн клубруу анх удаа дагуулж явсан өдрийг санаж байна. Би тийшээ очихыг хүсээ ч үгүй. Гэтэл тэнд байсан залууг харлаа (төгөлдөр хуур тоглож эхэлнэ) Тэр дөрөвт нотуудыг тоглоод л,,, дараа нь миноруудыг, вүүү үүү. Дараа нь дотоод дуу хоолойгоо нэмээд, тэр яг л... яг л дуулж байгаа юм шиг. Тэгээд нэг л мэдэхэд тэр яг... тайзан дээрээс хөвж байгаа юм шиг... хөгжимдөө бүрэн автаад бүр дотор нь орчихсон. Тэгээд биднийг ч бас хөгжимдөө автуулсан... тэгээд би ч бас.. ийм хэлээр ярьж сурахыг хүссэн. Тэр мөчид л би.. хөгжимчин болохоор төрснөө мэдсэн дээ... Конни миний яриаг ойлгож байгаа, тийм биз дээ, Конни.
Охин1: Би 12-той.
Жөү: Би удахгүй ээ. Хэмжээгээ давтаж байгаарай.
Эм1: Саад болсонд уучлаарай, ноён Гарднер.
Жөү: Зүгээр дээ, та миний чихийг аварлаа.
Хүү1: Хөөе!
Жөү: Чамайг хэлээгүй ээ, Калеб. Чи сайн шдээ... Сайн бишээ /шивнэх/. Танд юугаар туслах вэ, Арроёо эрхлэгч ээ?
Эм1: Энэ сайхан мэдээг танд өөрийн биеэр дуулгах гээд. Ингээд цагийн ажилтан байхаа болилоо. Одоо та хамтлаг ахлах үндсэн багш боллоо. Баталгаатай ажил, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр.
Жөү: Хөөх. Үнэхээр... гайхалтай.
Эм1: 70-р сургуульд тавтай морил, Жөү. Бүрмөсөн.
Жөү: Баярлалаа...
Ээж: Энэ олон жилийн дараа хүсэл минь ингэж биелэх гэж! Бүтэн цагийн ажил!
Эм2: Гайхамшигтай, гайхамшигтай.
Эм3: Ажилчин залуу ирлээ шүү.
Жөү: Тиймээ, гэхдээ ээж, би...
Ээж: Чи саналыг нь зөвшөөрнө биз дээ, айн?
Жөү: Санаа зоволтгүй ээ ээж. Надад бодсон зүйл байна.
Ээж: Чамд үргэлж бодсон зүйл байдаг.
Эм4: Ёооё!
Ээж: Нөөц төлөвлөгөө ч бас хэрэгтэй ч юм билүү.
Эм4: Ёоо ёоо
Ээж: Төлөвлөгөө чинь нурах үед.
Эм3: Нөөц төлөвлөгөөтэй байхад буруудахгүй.
Эм2: Ммхмм.
Жөү: Хмм.
Ээж: Жөү. Чамд боловсрол олгох гэж яаж зовлоо. Тэгэхэд чи дунд эргэм насан дээрээ манай дэлгүүрт дотуур хувцсаа угааж байдаг.
Эм3: Мм. Мм. Мм.
Эм2: Цоорхой өмдтэй энэ тэрүүгээр яваад л.
Жөү: Тийм л дээ. Гэхдээ...
Ээж: Ийм ажилтай байхад бүтэл муутай жижиг тоглолтуудаа ардаа орхиж болно. Тэгээд ч энэ ертөнцөд багш нар илүү хэрэгтэйг бурхан хүртэл гэрчилнэ. Хөгжим тоглох жинхэнэ карьертай болно гээд бодоод үз л дээ... Тэгэхээр, саналыг нь хүлээж авах юм байгаа биз дээ?
Эм4: Тийм гээд хэлчих л дээ.
Жөү: Тийм ээ, тэгье.
Ээж: Зүйтэй.
Жөү: Байна уу?
Курли: Та сайн л биз дээ, ноён Жи? Аа, Курли байна аа. Лэмонт. Лэмонт Бэйкэр байна.
Жөү: Хөөе, Курли. Сайн уу? Хоолойг чинь сонсох сайхан байна шүү. Аа, сонсооч, чи намайг Жөү гэж дуудаж болно оо. Багш чинь байхаа больсон юм чинь.
Курли: За, ноён Гарднер. Нээрээ сонсооч, би Дороти Виллиъямсын дөрвөлийн шинэ бөмбөрчин болсон. Өнөө орой “Хагас нот”-д тоглоод аялан тоглолтоор явах гэж байгаа.
Жөү: Дороти Виллъямс? Тоглож байгаа байлгүй дээ. Баяр хүргэе! Хөөх, Дороти Виллъямстай тоглох завшаан гарвал би лав баярласандаа үхнэ ээ.
Курли: Юу гээч, өнөөдөр таны азтай өдөр байна.
Курли: Вүү, хүрээд иржээ.
Жөү: Сайн уу, Курли.
Курли: Леон хот алгасаад биднийг мухардалд оруулчихлаа.
Жөү: Тэгнэ л дээ.
Курли: Амжаад ирсэнд чинь баярлаж байна. Миний найз Бишоп таньтай хамт ноднин амьд тоглолтонд оролцсон юм байна. Таныг гайхалтай байсан гэ.
Жөү: Үгүй ээ яахав, кофе шопт л тэр.
Курли: Хөөе Доротеа, миний яриад байсан хүн чинь энэ шүү дээ. Хуучин дунд сургуулийн маань хамтлагийн багш, ноён Гарднер.
Жөү: Жөү гэж дуудахад болно, Доротеа. Үгүй ээ, нөгөө, ммм, хатагтай Вилъямс. Таатай байна. Хөөх, үнэхээр гайхалтай.
Курли: Жөү бол Рэй Гарднерын хүү.
Доро: Тэгэхээр, дунд сургуулийн багш дээр тултлаа доошлоо шив... Наашаа гараад ир л дээ, багшаа. Бидэнд цаг алга.
Жөү: Юу.. юу тоглож байгаа юм бэ?
Жөү: Аа.. юу.. уучлаарай. Би бүр хөгжмөндөө автчихаад...
Доро: Жөү Гарднер, чи хаана байсан юм бэ!
Жөү: Би.. дунд сургуулийн хүүхдүүдэд багшлаад. Гэхдээ амралтын өдрүүдээр би..
Доро: Хослол бий юу?
Жөү: Би...
Доро: Хослол ав, багшаа. Сайн хослол. Орой энд ирээрэй. Тоглолт 9-с эхэлнэ, дугаралтаа 7-д шалгана. Чамайг хэр сайн тоглохыг харцгаая.
Жөү: Тиймээ! Вүүхүүү! Та харсан уу, аав аа! Энийг чинь л хэлээд байсан юм шүү дээ! Тэрийг хараач дээ, хар даа. Юу гэж бичихийг мэдэж байна уу? Жөү Гарднер, ха ха ха ха! Дөнгөж сая юу болсон гэж санана аа, би чадлаа шдээ. Тоглолтонд оролцоно. Тиймээ!
Жөү: Харин тиймээ, харин тийм. Дороти Вилъямс. Итгэж байна уу?
Эм5: Хөөе найзаа, бэртэж гэмтлээ шдээ!
Жөү: Манай ээжид л битгий хэлээрэй, за юу?... Хичээлийг март аа. Би одоо өөр түвшинд очсон. Доротигийн хамтлагт орсон. Юу гэснийг маань ойлгож байгаа биз дээ?... Ааааа! /нүхэнд унав/ Юу вэ? Хүн байна уу? Хүн байна уу?! Юу гээч нь... Хөөе, хөөе хөөе, сайн уу? Сайн уу?
Эмгэн: Өө чамайг хэн гэдэг вэ, хонгор минь?
Жөү: Би Жөү. Жөү Гарднер байна. Сонсооч, би энд байх ёсгүй ээ.
Эмгэн: Аан. Гэнэтийн явдал болж ээ дээ янз нь. Юу гээч Жөү, би 106 настай. Энэ зүйлийг их удаан хүлээж байлаа.
Жөү: Юуг вэ?
Эмгэн: Хойд насыг.
Жөү: Хойд нас аа? Энэ, энэ насны дараачийн уу?
Эр1: Тийм ээ.
Жөү: Тэнчээ ТӨГСГӨЛ байгаа юмуу?
Эм6: Далайн морины тухай мөрөөдлөөс ч илүү юм. /титрээр/
Эмгэн: Сэтгэл хөдлөмөөр байгаа биз?
Жөү: Үгүй ээ. Үгүй үгүй үгүй. Сонс л доо, би өнөө орой тоглолттой. Би ингээд үхэж болохгүй.
Эр1: Юу гэхээр, чиний саналаар болох зүйл биш гэж айж байна.
Жөү: Тийм ээ, тийм. Би хэлж байна. Арай гэж боломжоо олсон өдрөө би үхэхгүй. Би болоогүй. Тиймээ, би үхэх болоогүй. Үгүй шүү. Эндээс явах минь.
Эмгэн: Чи буцаж явах ёсгүй шүү дээ.
Жөү: Ингэж болохгүй ээ. Би өнөөдөр үхэхгүй. Дөнгөж амьдрал маань эхэлж байхад л биш шүү... Юу байсан бэ?! Хүлээ! Би дуусаагүй шдээ. Би буцаж очих хэрэгтэй байна. Би үхмээргүй байна. Болоогүй шдээ болоогүй. Зугт! Та нар яагаад зугтахгүй байна аа?
Эр2: Мэдэхгүй ээ.
Жөү: Та нар чинь яачихсан хүмүүс вэ?
Эр2: Мэдэхгүй ээ.
Эм7: Миний өмд хаана байнаа аа?! /титрээр/
Жөү: Би үхэх болоогүй! Аа! Ээ тэнгэр минь. Ээ тэнгэр минь. Уучлаарай, уучлаарай. Өршөөгөөрэй. Туслаарай! Би үхэх болоогүй! Буцаж очих хэрэгтэй байна.
Жөү: Ёооё! /хазуулав/
Жерри: За аливээ, хүүхдүүдээ. Зөвлөхөд жоохон зай өгцгөөе. Уучлаарай, шинэ сүнснүүд. 37, хангалттай. Хөөе бүгдээрээ наашаа хар даа. Чимээгүй чононууд. Чишшш. Чимээгүй чононууд.
Жөү: Та, та хэн бэ?
Жерри: Би бол орчлон ертөнцийн бүх хэмжигдмэл талбаруудын нэгдэл бөгөөд, сул дорой хүн таны тархи хүлээж авахуйц хэлбэрээр харагдаж байгаа нь энэ.
Жөү: Айн?
Жерри: Та намайг Жерри гэж дуудаж болно.
Жөү: Жерри. За. Хөөе, энэ диваажин уу?
Жерри: Хэхэ үгүй.
Жөү: Тэгвэл энэ Т-А-2 уулны хэлбэр?
Хүүхдүүд: Там? Там? Там? Там. Там. Там.
Жерри: Чишшш. Чимээгүй чононууд.
Жерри: Энд төөрөх амархан шүү. Энэ хойд нас биш, харин хойд насны өмнөтгөл.
Жөү: Хойд насны өмнөтгөл өө?
Жерри: Өө, бид нар одоо үүнийг “Чи – семинар” гэж нэрлэх болсон. Шинэчлэл.
Жөү: Тэгвэл би үхчихсэн гэсэн үг үү?
Жерри: Хараахан үгүй ээ. Таны бие өмнөх хэлбэртээ байгаа. Тайлбарлахад төвөгтэй л дөө. Би таныг бүлэгт чинь хүргэж өгье... Алив бяцхан сүнснүүд ээ, ийшээ гараад ир. Чи-семинарт тавтай морил. Та нарт гайхалтай зүйл үзүүлье.
Терри: Хмм. Хачин юм даа.
ЖеррЕ: Юу болоов?
Терри: Тоо буруу байна.
ЖеррЕ: Юу гэнээ?
Терри: Нэг сүнс дутаж байна. Тоо – буруу – байна.
ЖеррЕ: Хмм?
Жерри: За, эхний зогсоол бол сэтгэл хөдлөмтгийн танхим, Та дөрөв, ийшээ ороорой.
Хүүхэд: Вүүхүү!
Жерри: Та тав, үг дуу цөөтэй бол. Та хоёр ч бас орвол ямар вэ.
Жөү: Б-байзаарай. Зан аашийг ингэж сонгодог юмуу?
Жерри: Тэгэлгүй дээ. Хүмүүс зүгээр л ийм төрчихдөг гэж бодоогүй биз дээ?
Жөү: Тэгвэл.. тэд нар дэлхийд яаж очдог юм бэ?
Жерри: Мэдээж, дэлхийд хүрэх орцоор дамжиж. Бусад бүх зан араншингаа гүйцээснийхээ дараа шүү дээ. Хүн байна уу? Хүн байна уу?
Зөвлөх: Баяр хүргэе, та нар гайхалтай амьдралыг туулах болно.
Жөү: Вөүүүү. Ха ха ха ха. Хүлээ, хүлээ, хүлээ.
Жерри: Та ч их төөрөх юмаа.
Жерри2: За зөвлөхүүд ээ, өөрсдийнхөө нэрийг олоод...
Жерри: Сайн уу Жерри, Төөрсөн зөвлөхийг чинь авчирлаа.
Жерри2: Баярлалаа Жерри.
Жөү: Аа.. юу гээч, би энд байх ёстой эсэхээ ч мэдэхгүй байна.
Жерри: Би ойлгож байна аа. Зөвлөнө гэдэг хэн бүхний хийчих зүйл биш. Та болъё гэвэл сонголт нээлттэй шүү.
Жөү: Аааа! Бодоод үзэхэд зөвлөнө гэдэг хөгжилтэй ажил шиг байна.
Жерри: Сонсоход таатай байна. Жерри танд эндээс авч явна.
Жерри2: Баярлалаа Жерри. Тэнд байгаа Жерри-лүү шууд яваад оч.
Жерри3: Баярлалаа Жерри.
Жөү: Энд бүгд Жерри гэдэг нэртэй юмуу?
Жерри: Амжилт хүсье.
Терри: Жерри. Асуудал гарлаа.
Жерри: Өө, сайн уу, Терри.
Терри: Тоо зөрөөд байна.
Жерри: Хэхэхэ эргэлзэж л байна шүү. Хэдэн зууны турш тоо зөрөөгүй шүү дээ.
Терри: Өдөр бүр 151,000 сүнс хойд насруу оддог. Минутанд 105,2 сүнс гэсэн үг, Жерри. Секундэд 1.75 сүнс... Харин би тэднийг нэг бүрчлэн тоолдог.
Жерри: Тийм ээ. Би мэднэ.
Терри: Энэ бүгдийг хянах нь миний үүрэг, Жерри. Би бол нягтлан бодогч.
Жерри: Бид бүгд таныг ажлаа гайхалтай сайн хийдэг гэж боддог, тийм биз дээ?
Жерри6: Тэгэлгүй яахав.
Жерри4: Ямар няхуур байгааг нь хараач ээ.
Жерри5: Би лав үгүй гэж хэлнэ.
Терри: Би үргэлж тоолж байдаг. Одоо ч гэсэн тоолж байна. Намайг ярьж эхэлснээс хойш чи таван удаа нүдээ цавчсан... Зургаа.
Жерри: Зүйтэй! Нягтлан бодох бүртгэл таны ажил учраас энэ асуудлыг яагаад та шийдэж болохгүй гэж.
Терри: Тэгэх ч юм бил үү.
Жерри: Гайхалтай.
Жерри2: Дахиад сайн уу, Терри!
Терри: Битгий юу ч болоогүй юм шиг жүжиглэ... За энэ дээ, эхэлье.. А.
Жерри4: Сайн байцгаана уу, зөвлөхүүд ээ! Би бол Чи-семинарын удирдагч, Жерри. Хэдийгээр та санахгүй байгаа ч, өмнө нь энд ирж байсаан! Санаа зоволтгүй ээ, төрөх үеийнхээ сэтгэлийн гэмтлийг мартана гэдэг орчлон ертөнцийн агуу бэлгүүдийн нэг юм.. Энд Чи-семинар дээр бүх шинэ сүнснүүдэд өвөрмөц хувийн зан чанарыг өгдөг.
Охин2: Би бол болгоомжтой хэрнээ цог золбоотой үл итгэгч.
Хүү2: Би бол ааштай, зожиг боловч аюулын сониуч нэгэн.
Охин3: Би өөрийгөө бусдаас илүү гэж боддог ашигч, овсгоотой нэгэн.
Жерри4: Өө хө! Энэ ч амаргүй л сүнс байна! Гэхдээ дэлхийд л асуудал болох юм чинь. Эдгээр сүнснүүд бүгд нэг зүйлээр дутуу байгааг та анзаарсан байх. Энд юу байх ёстой вэ? Тэд өөрсдийн “Урам зориг”-оо олох хэрэгтэй. Энэ л таны үүрэг юм шүү дээ. Магадгүй “Бүх зүйлсийн танхим”-аас та дэлхийд очих хүслийг нь бадраах урам зоригийг нь олж өгч болно. Эсвэл та “Өөрийн танхим”-ийг илүүд үзэх байх. Тэнд таны амьдралын онцгой мөчүүд дүүрэн бий. Харин энэ “Урам зориг” гээч нь юу вэ? Зөвлөхүүд та нар үүнийг альхэдийнэ мэдсэн... Та бүгд ажилдаа орохоор догдолж байгааг мэдэж байна, тиймээс “Урам зориг”-ийг нь олоход чинь амжилт хүсье!
Жөү: Урам зоригийг нь ол.
Жерри7: Хөөх, тун чухал мэдээллүүдийг өглөө. Одоо хөтөлбөрийн, миний хамгийн дуртай хэсэг болох зөвлөхүүдийг сэтгэлийн ханьтай нь тааруулах цаг боллоо!... Манай эхний зөвлөх бол Мария Мартинез! Мария, буугаад ирээрэй! Мария Мексикийн их сургуулийн ховор өвчний мэргэжилтэн байсан юм.
Эр3: Би эдгэчихлээ. Би эдгэчихлээ!
Жерри7: Тэр миний хайртай сүнснүүдийн нэг, дугаар 108 тэрбум 210 сая 121 мянга дөрвөн зуун 15-тай хамтрах болно. Баяр хүргэе! Ингээд яваарай. Манай дараачийн зөвлөх бол Бёрн Т.Бёргенсон. Доктор Бёргенсон бол дэлхийд алдартай хүүхдийн сэтгэл зүйч ба саяхан Нобелын шагналаар шагнуулсан билээ.
Охин4: Би өвчин, үхэл, сүйтгэлийг харж байна.
Эр4: Одоо яаж байна?
Охин4: Хөөрхөн эрвээхий байна.
Жерри7: Доктор Бёргенсон, 22дугаар сүнстэй ажиллах болно. Өө. Энэ асуудлыг одоохон шийдье, уучлаарай.
Жерри7: /хананы цаана/ 22 оо, одоохон энэ хэмжээсээсээ гараад ир.
22: /хананы цаана/ Би чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ, би дэлхий рүү явахыг хүсэхгүй байна!
Жерри7: /хананы цаана/ Үүнтэй тэмцэлдэхээ боль, 22. Чи Дэлхий дээр очоод амьдралтай болно!
22: /хананы цаана/ Болиул л даа.
Жерри7: 22 нь Чи-семинарт нэлээдгүй хугацаанд оролцож, Ганди, Абрахам Линкольн, Тереза эх зэрэг алдартай зөвлөгч нартай ажиллаж байсан.
22: Ахахаха, би тэрнийг уйлуулсан!
Жерри7: Битгий тоо.
22: Намайг тавиач дээ. Хөөе. Боль л доо.
Жерри7: Доктор Бёргенсон таныг энд байгаад бид үнэхээр баяртай байна. Эх дэлхийдээ 22-ыг бэлтгэж байгаа нь нэр төрийн хэрэг шүү.
22: Үхээгүй байсан ч болоосой гэж хүснэ дээ!
Жерри7: Хүмүүс наадахыг чинь л хүсдэг юм, 22 оо. За яваарай. Баяртай. Баяртай.
Жөү: Бид хаана байна аа?
Эм: Доктор Бёргенсоны гаргасан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн, түүнийг...
Бёрн: Мэдээж надад талархах олон хүн бий..
22: За тэгэхээр, чиний амьдрал гайхалтай байсан, гайхамшигтай зүйлс хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ одоо ингэнэ. Хоёулаа энд хэсэг чимээгүй зогсоцгооно. Тэгээд гараад буцаж очоод, чи оролдож үзлээ гэж хэлнэ. Би эргээд амьд биш амьдралруугаа явна, чи хойд насруугаа явна.
Жөү: Үгүй ээ сонс...
22: Чи хүссэнээрээ ярьж л бай, Бёрн. Тэртэй тэргүй нэмэргүй юм чинь. Над дээр бүтэлгүйтсэн олон мянган зөвлөхүүд бий, тэд бүгд намайг үзэн яддаг болсон. Тереза эх
Тер: Би бүгдийг чин сэтгэлээсээ хайрладаг. Чамаас бусдыг нь. Чи таалагдахгүй байна.
22: Коперник.
Коп: Дэлхий чамайг тойрч эргэлддэггүй, 22 оо!
22: Мухаммед Али.
Али: Чи миний мэдэх хамгийн.. яршигтай амьтан байна!
22: Мари Антуанетт.
Мари: Хэн ч чамд тусалж чадахгүй. Хэн ч.
22: Баярлалаа, тэгэхдээ хэрэггүй ээ, доктор оо. Би дэлхийн тухай бүгдийг мэдэж байгаа. Очиж зовохын шаардлага байхгүй.
Жөү: Алив ээ, чи наад тэмдгээ бөглөмөөргүй байна уу?
22: Ааээххх. Юу гээч, надад энд тухтай байдаг. Бүр тогтсон өдрийн дэглэм бий. Би манан дунд хөвж, судоку бөглөдаг. Бас тэд нар намайг долоо хоногт нэг удаа Чи-семинарт заавал суулгадаг. Сайхан биш ч гэсэн юу хүлээж байгааг би мэднэ.
Жөү: Сонсооч, хүүхэд ээ. Би чамтай шударга байж болох уу? Би Бёрн Бёргенштайн билүү хэн ч билээ, биш ээ. Би бүр зөвлөх ч биш.
22: Зөвлөх биш ээ? Ааанн, ха ха ха ха, урвуу сэтгэл зүй. Чи үнэхээр сайн сэтгэл зүйч юмаа, доктор оо. Карл Юнг наад аргыг чинь альхэдийнэ туршчихсан.
Юнг: Ярихаа боль! Миний ухамсаргүй оюун ухаан чамайг үзэн ядаж байна!
Жөү: Чамд өөр амьдрал харуулчих газар энд алга уу?!
22: Байзаарай, чи үнэхээр Бёрн Бёргенсон биш юм уу?
Жөү: Энэ миний амьдрал байна.
22: Өршөөгөөрэй, энд юу болоод байгаа юм бэ? Бинака амны цацлага? Хямд сүрчиг?
Жөү: Бурхан минь, энэ үзэсгэлэнг хэн бүтээдэг байна аа?
22: Ха. Чи бүтээсэн... Хахахахаха!
Жөү: Өө тэнгэр минь, энэ бол Сэдрикийн рэп хамтлаг. Үгүй ээ, үгүй. Наадахаа битгий хар аа. Энд юу байгааг үзье л дээ.
Хүү2: Аав аа, би явмааргүй байна! Би жазз хөгжимд дургүй!
Аав: Харуудын зохиосон хөгжим. Энэ бол Америкийн соёлд оруулсан бидний томоохон хувь нэмэр. Ядаж боломж олгоод үз л дээ, Жөүй!
Жөү: Эндээс л бүх зүйл эхэлсэн. Энэ бол миний жазз хөгжимд дурласан мөч. Сонсоод үз дээ. Хөг бол зөвхөн эхлэлийн цэг, ойлгож байна уу? Хөгжим бол зүгээр л чамайг ил гаргаж ирэх шалтаг. Тийм учраас л би жазз хөгжимчин болсон.
Эм8: Наадах чинь бидний хайж байгаа зүйл биш байна.
Жөү: Хүлээгээрэй. Миний санаж байгаагаар ийм татгалзаагүй дээ. Юу гэхээр..
Эр5: Ажилд авчихмаар болсон үедээ эргэж ирээрэй.
Эр6: Уучлаарай Жөү.
Эм9: Уучлаарай, Жөү.
Эр7: Бид нар өөр зүйл хайж байгаа.
Жөү: Нэг, хоёр, гурав, дөрөв... Амьдрал минь ямар ч утга учиргүй байжээ... Үгүй шүү, үгүй үгүй үгүй. Үгүй. Би ийм юмыг зөвшөөрөхгүй. Хүүхэд ээ, наад тэмдгээ надад өгөөтөх. Би буцаж биедээ орно.
22: Өө за. Тэгье ээ. Май... Дэлхийд очих тасалбар болох хүртэл надаас салахгүй л дээ.
Жөү: Хмм. Хэрвээ би энийг дэлхийд очих тасалбар болгоход чинь тусалбал ямар вэ? Тэгвэл чи надад өгөх үү?
22: Хүлээгэрэй. Би энэ талаар хэзээ ч бодоогүй юм байна. Амьдралыг алгасна гэсэн үг үү. Тэгье. Гэхдээ эхлээд хоёулаа энийг өөрчлөх хэрэгтэй болно шд. Би хэзээ ч энийг хувиргаж үзээгүй.
Жөү: Аливээ! Би урам зоригийн талаар бүгдийг мэднэ, учир нь минийх бол төгөлдөр хуур!... Нээрэн үү? Юу ч алга уу?
22: Мэээхх. Энэ чинь зүгээр л нэг ... хөгжимшд. Би хөгжим дуунд дургүй. Арай дэндүү юм шиг санагдаад байдаг юм.
Жөү: Энэ маягаараа эндээс гарна гэж байхгүй. Тэр Бүх зүйлсийн танхим нь хаана байдаг юм бэ?... Би одоохон очно оо.
22: Хэтэрхий эрт баярлаад хэрэггүй, найзаа.
Жөү: Ингэхэд чи яагаад дунд насны эмэгтэй шиг сонсогдоод байгаа юм бэ?
22: Би тийм бишээ. Энэ газар чинь бүхэлдээ хуурмаг. Таамаглал төдий гэх үү дээ.
Жөү: Айн?
22: /хөгшин эрийн хоолойгоор/ Хэрэв би хүсвэл ингэж ярьж чадна.
22: /хүүхдийн хоолойгоор/ Эсвэл ийм хоолойтой болж ч чадна. Би чам шиг ярьсан ч чадна.
22: /Жөү-н хоолойгоор/ Амьдрал дэндүү шударга бус байна. Би үхмээргүй байна. Хэн нэгэн нь туусссламж дуудаач. Вууаааааааа. Хүмүүсийн дургүйг хүргэдэг болохоор л би ийм хоолой ашигладаг юм.
Жөү: Үр дүнтэй арга байна.
22: Санаа зоволтгүй, тэд зүгээр. Энд хэнийг ч өвтгөх боломжгүй. Өвтгөнө гэдэг дэлхий дээр л байдаг юм.
Жөү: Ханн. Их ухаалаг байна.
22: За, ирчихлээ. Энэ бол бүх зүйлийн танхим.
Жөү: Хөөх.
Хүү: Тийм ээ!
Эм10: Баяр хүргэе.
22: Тэгэхээр, хаанаас эхлэмээр байна?
Жөү: Аливээ! Круассан, бялуу! Жигнэх нь чиний урам зориг байж магадгүй юм!
22: Тиймээ! Гэхдээ.. би ойлгохгүй байна.
Жөү: Зүгээр л үнэртээд үз!
22: Чадахгүй ээ. Чи ч бас чадахгүй.
Жөү: Юу..? Чиний зөв байж, үнэртэхгүй байна... Бид бас.. амталж ч чадахгүй юм байна!?
22: Энэ бүхэн биетэй байхад л боломжтой.
Жөү: Ямар ч үнэр, амт байхгүй.
22: Эсвэл мэдрэхгүй. Харж байна уу?
Жөү: За, би ойлголоо! Цаашаа явъя. Энэ сэтгэл хөдлөм биш гэж үү?
22: Гал их гоё юм аа. Би улам тархаахыг хүсч байна...
Жөү: Үгүй ээ!
22: Гар чинь хэцүү юм байна!
Жөү: Номын санч болвол ямар вэ? Дажгүй байна уу!
22: Тийм ээ, гайхалтай! Төсвийн таналтаас болж халагдахвий гэж айж явах талархалгүй ажилд дургүй хэн байна? Тэгсэн ч хаа нэг хүмүүсийг чимээгүй болгох нь таалагдаж байна аа.
Жөү: Юу гээч, энэ биш гэдэг нь ойлгомжтой...
22: Чишшш. Аанхаан, таалагдаж байна. Мэээхх... Мээхх... Мээхх... Мээхх..
Жөү: Зааза, ингээд... бүгдийг нь үзчих шиг боллоо.
22: Уучлаарай.
Жөү: Чи оролдож үзнэ гэж хэлсэн шдээ?!
22: Тэгсэн шдээ. Би чамд үнэнээ хэлж байна. Би юу ч байсан бай, худалч лав биш. Абрахам Линкольн шиг.. 1мөнгөн дээр байх үнэхээр зүгээр юмуу?
Линк: Мэдээж. Харин ч нэр төрийн хэрэг.
22: За за, тэхдээ 20доллар дээр Жаксоныг хэвлэсэн байналээ.
Линк: Жаксон?!
22: Юу ч гэхэвдээ Жөү. Дэлхий чинь уйтгартай юм.
Жөү: Одоо тэгвэл яах юм? Цаг дуусах нь байна шдээ.
22: Үнэндээ энд цаг хугацааны хэмжүүр байхгүй.
Жерри7: Цаг дууслаа! Сайхан оролдлого байлаа, Бёрн. Тэгэхдээ сэтгэлээр унах хэрэггүй ээ. Манай 22 амаргүй даваа шүү.
22: Би юм мэдэрдэггүй ч гэсэн, надад битгий хүр тэгэх үү.
Жерри7: Тэгэхээр одоо чамайг Хойд насруу чинь явуулъя.
22: Ммм. Хүлээ. Би нөгөө.. гудамжны /хип хоп/ бүжигийг үзээгүй юм байна. Тиймээ, надад яг таарах юм шиг санагдаад байна. Popping, locking, далан дээрээ эргэх, бүжгээр маргаанаа шийдэх гээд л. Буцаж очоод гудамжны бүжиг үзчихээд ирье, тэгэх үү? Гуйя, Жерри. Та өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байна, Жерри.
Жерри7: Өө за. Би 22-ыг ийм урам зоригтой байхыг хэзээ ч харж байсангүй. Сайн байна, доктор Бёргенсон!
22: Гүйгээрэй!... Ийшээ!... Энэ байна!
Жөү: Юу вэ, энүүгээр хаа хүрэх юм?
22: Хөөе, чи хэтэрхий олон асуулт асууж байна. Ганц хором дуугүй бай, за юу?
Жөү: Хоёулаа яагаад ийшээ явна гэж?
22: Надад нэг танил бий. Тусалж чадах залуу. Чам шиг хүн.
Жөү: Над шиг гэж? Амьд уу?... Хүлээгээрэй. Чи үнэхээр надад тусалж байна уу?
22: Жөү. Би энд хичнээн удсаныг хэн ч мэдэхгүй, амьдрах хүсэл төрүүлсэн зүйлтэй хэзээ ч таарч байсангүй. Тэгтэл чи гараад ирсэн. Чиний амьдрал гунигтай бас өрөвдмөөр. Тийм байхад буцаж очих гэж ингэж их хичээж байдаг. Яагаад? Би мэдмээр байна аа!
Жөү: За за, явцгаая... Энэ юун газар вэ?
22: Хүмүүс та нар нэг юм хийж байхдаа хэтэрхий их төвлөрөөд шал өөр газарт оччихсон юм шиг болчихдог доо. Яг орчноосоо тасарчихсан юм шиг.
Жөү: Тиймээ.
22: Энэ бол тэр газар. Бодит болон сүнслэг ертөнцийн завсрын орон зай.
Жөү: Байзаарай. Би энд байсан! Өнөөдрийн шалгаруулалтын үеэр! Хөгжимчид урсгалдаа орохоор энд л ирдэг байх.
22: Зөвхөн хөгжимчид ч биш. Харж бай.
Охин3: Өө! Ромео, Ромео, чи хаана байна ... Мартчихлаа!
Эм11: Яанаа.
22: Энийг хар даа. Би энэ багийг хэдэн арван жил оролдож байна.
Эм12: Никс дахиад нэгийг алдлаа!
Жөү: За яахав. Чиний таньдаг нөгөө залуу хаана байна? Би тоглолт руугаа буцах ёстой.
22: За л даа. Тэр ихэвчлэн энд байж байдаг.
Жөү: Энэ юу вэ!?
22: Чшш!
Жөү: Ааааа!
22: Зугт!
Сарны салхи: Аа! Сайн уу, астрал аялагчид аа! Чамтай дахин уулзаж байгаадаа баяртай байна, 22!
22: Сарны салхи аа! Сайн уу?
Сарны салхи: Галзуурахын даваан дээр, асуусанд баярлалаа!
22: Хөөе, чамаас гуйх зүйл байна.
Жөү: Өө тийм л дээ. Би биедээ буцаж орохыг хичээж байна. Та тусалж чадах уу?
Сарны салхи: Энийг чинь бид хийдэг юм! Дэлхийн алдагдсан сүнснүүдэд замаа олоход нь тусладаг хил хязгааргүй ид шидтэнүүд! Би сарны салхины оддын бүжигчин. Энэ бол Салхин одны зүүдлэгч сар, Бүжигчин одны салхин сар, бас энэ Мөрөөдөгч салхины зүүдлэгч.
Жөү: Энэ хачин хүмүүс намайг буцаж очиход туслана гээд байгаа юмуу?
22: Зүгээр хүлээж бай.
Эм13: Энэ төөрсөн сүнсийг гэрт нь аваачицгаая.
Сарны салхи: Хөөрхий минь. Зарим хүмүүс сэтгэлийн түгшүүр, санаашралаасаа салж чаддаггүй болохоор амьдралаас тасардаг. Үр дүн нь энэ.
Эр6: Арилжаа хий... Арилжаа хий... Арилжаа хий?
Сарны салхи: Бас нэг арилжааны ажилтан бололтой.
Эм14: Одоо дэлхий дэх биемахбодитой нь холбогдоё.
Эр6: Хөөх! Тэр чинь би байна. Баярлалаа!... Би амьдралаа юунд үрээд байна аа!? Би амьд байна! Би амьд байна! Өөрийгөө чөлөөл! Ха ха! Сайхан байна!
Жөү: Тэр ингээд буцчихаж байгаа юмуу!? Тэгэхээр би биедээ эргэж орохын тулд ингээд болоо юу уу?
Сарны салхи: Аааа! Жөү, чи үхчихсэн юмуу?
Жөү: Үгүй ээ! Үгүй. Арай үхээгүй. Та надад буцаж очиход тусалж чадах уу?
Сарны салхи: Бид урьд өмнө холбоо тасарсан сүнсийг биетэй нь холбож байгаагүй. Гэхдээ магадгүй бид нарийхан газар руу аялах юм бол ... Тийм ээ! Бүгд онгоцондоо! Зангуугаа татаад!
Жөү: Тэгэхээр, таны сүнс энд байгаа юм бол бие чинь хаана байгаа вэ?
Сарны салхи: Мэдээж Дэлхий дээр!
Эр7: Миний бие Палавад трансын байдалтай байгаа.
Эм14: Би Төвдөд сарасвати веена тоглож байна.
Эм13: Би Калифорнийн Берклид бясалгаж буй удган.
Жөү. Ммхмм. Таая л даа, та бөмбөр цохиж, дуулж, бясалгал хийж байна уу?
Сарны салхи: Тийм ээ... нэг тиймэрхүү... Би Нью-Йорк хотын 14, 7-р гудамжны буланд байна.
Жөү: Өө, Тони Тони Тонигоос гарахад байдаг шдээ!
Сарны салхи: Тиймээ яг мөн!
Жөү: Харин чи? Би чамайг дэлхийг үзэн яддаг гэж бодсон?
22: Би ямар нэг биед гацаагүй болохоор хүссэн газраа очиж болно. Биегүй сүнс. Ойлгож байна уу?
Сарны салхи: Шидтэнүүд бид мягмар гараг бүр энэ гайхамшигтай газарт уулздаг.
Жөү: Ямар олуулаа юм бэ. Гунигтай юм.
Сарны салхи: Үнэндээ төөрсөн сүнснүүд хийж буй зүйлдээ автагсдаас тийм ч ялгаатай биш.
Жөү: Юу?
Сарны салхи: Автах мэдрэмж тааламжтай ч тэрэндээ хэт донтчихвол хүн эргээд амьдралаас тасардаг. Хэсэг хугацаанд би өөрөө ч төөрсөн сүнс байсан.
Жөү: Үнэхээр үү?
Сарны салхи: Тетрис... За энэ дээ! Бид нар чамайг хоромхон зуурт буцаана... Одоо та бие махбодитойгоо ямар ч холбоогүй байгаа учраас эргэн тойрондоо байгаа зүйлсийг мэдрэх хэрэгтэй болно.... Нүдээ ань. Титэм хүрдээрээ амьсгал.
Жөү: Энэ бүхэн үнэхээр шаардлагатай юмуу?
Сарны салхи: Тийм ээ!
Жөү: Онгоцонд чинь төгөлдөр хуур бий юу? Байвал би анхаарлаа төвлөрүүлж чадна!
Сарны салхи: Төгөлдөр хуур байхгүй, Жөү! Та анхаарлаа төвлөрүүлэх ёстой! Анир чимээгүйг төсөөлөөд үз... Чишшххххххххххх.... Одоо биеэ байгаа газарт анхаарлаа төвлөрүүл. Дохионуудыг сонс... Болж байна! Та чадаж байна! Харах хэрэггүй! Бясалгалын байдлаа хадгалахгүй бол холбоо тасрах болно. Бие байгаа газраа үнэрлэж, мэдэрч чадах нь уу хараарай!
Жөү: Сонсогдож байна... зүрхний цохилт хэмжигч. Бас үнэртэж байна ... гар ариутгагч!
Сарны салхи: Тийм ээ! Тийм! Сайн байна!
Жөү: Би хөлөө мэдэрч байх шиг байна! Хмм. Нэг үслэг зүйл мэдрэгдэж байна ...?
Эм15: Та түүний ойр дотны хүнийг олсон уу?
Жөү: /Ухаангүй/ Үслэг зүйл мэдэрлээ...
Эр8: Та сая сонссон уу!?
Эм15: Эмчилгээний муур тус болж байна.
Жөү: Би ойрхон байна уу? Хэзээ орж болох юм бэ? Хараач! Би тэр байна! /ухаангүй/ би... тэр... байна...
Эр8: Зүрхний цохилт нь нэмэгдэж байна. Эмч дуудаадхая.
Эм15: Ноён Миттенс, наанаа байж байгаарай!
Жөү: Бид нар юугаа хүлээгээд байгаа юм бэ!?
Сарны салхи: Үгүй ээ! Үгүй! Жөү! Битгий яар! Цаг нь болоогүй байна!
Жөү: Үгүй! Энэ бол миний цаг!
22: Хүлээгээрэй! Намайг бишээ!
Жөү: Ааааааа!... Би чадлаа. Чадчихлаа шүү дээ. Би буцаад ирлээ! Хахахаха! Юу вэ?! Үгүйэээ! Үгүй! Үгүй! ҮГҮЙ! Би муурны биед орчихсон байна? Хүлээгээрэй! Хэрэв би энд орсон юм бол хэн ...
22: Өө..өө..ёоо...
Жөү: Чи миний биед орчихож! Үгүйэээ үгүй үгүй!
22: Чи муур болчихсон юмуу!?
Жөү: Энэ чинь МИНИЙ бие!
22: Би биетэй болчихож!! Үгүй эээээ!
Жөү: Чи яагаад миний биед байгаа юм бэ?!
22: Ааээхх! Заваан юм!
Жөү: Би муур байхыг хүсэхгүй байна! Би муурыг үзэн яддаг! Тэр Сарны салхин залуу үүнийг баллачихлаа!... Эмч ээ, та надад туслах хэрэгтэй. Миний бие тэнд байхад би энд гацчихлаа!... Өө үгүй ээ, намайг ойлгохгүй байна. Чамайг намайг гэж бодоод байна. Чи хэлэх хэрэгтэй.
22: Ммм, хатагтай эмч ээ, асуудал гараад байна. /Жөү хоолойгоор/ Би бол төрөөгүй сүнс. Тэгээд би Чи-семинартаа үлдэхийг хүсч байна.
Эм16: Заа, энэ эм огт таарахгүй байх шиг байна.
22: Үгүй ээ, та ойлгохгүй байна, би ноён Гарднер биш...
Жөү: Чшш! Тэд нар чамайг галзуу гэж бодох шдээ! Би... намайг галзуурч гэж хэлнэ гэх гээд! Өө. Яаж яваад ийм юм болчихов оо!?
22: Чиний биед сүнс байхгүй учраас би орчихлоо!
Жөү: Тэгвэл би яагаад муурлуу орчихсон юм бэ?
22: Би мэдэхгүй!
Эм16: Бид нар хэн нэгэнлүү залгаж хэлэх үү, ноён Гарднер? Ойр дотны хүн эсвэл найз?
Жөү: Түүнд үгүй гэж хэл!
22: Өө... үгүй!
Эм16: Өнөөдөр ямар өдрийг хэлж чадах уу?
22: Өнөөдөр бол миний амьдралын хамгийн муухай өдөр! Би энд баймааргүй байна! Би Дэлхийг үзэн яддаг!
Эм16: Юу гээч, таныг энд хэсэг байлгаж ажиглах хэрэгтэй байна. Хэсэг хугацаанд л. Бас манай эмчилгээний муур дараагийн уулзалтандаа очих ёстой... За! За!
Жөү: Чи түүнтэй ярих хэрэгтэй!
22: Аан... Хатагтай эмч ээ, энэ биений сүнс нь энэ мууранд орчихсон...
Жөү: Ярихаа боль!
22: Тиймээс тэр ойрхон байхыг хүсэх нь ойлгомжтой.
Эм16: Аа, муурыг үлдээе дээ. Гол нь жаахан амар. Маш сайн амар, за юу?
Эм15: Би арван минутын дараа ноён Миттенсийг авахаар ирье.
Ж: Арван минут! Хоёулаа эндээс явах ёстой!
22: Үгүй шүү! Би хаашаа ч хөдлөхгүй! Биетэй болсондоо итгэж чадахгүй байна! Энэ тамын гариг дээр! Нугалардаг махан саваатай болчихсон! Би өөрийгөө өөрийгөө мэдэрч байна. Ааааа!
Ж: Хөөе! Анхаар! Намайг сонсоотох! Тэд нар намайг авч явахаас өмнө хоёулаа эндээс явах хэрэгтэй!
22: Чамайг авч явна аа? Чи намайг орхиж байгаа юмуу!?
Жөү: Үгүй ээ үгүй. Наадах чинь миний бие! За чи алхаж чадах болов уу?
22: Мэдэхгүй ээ! Би бие жолоодох шалгалтанд 436 удаа ороод тэнцээгүй.
Жөү: Гэхдээ ядаж оролдоод үз л дээ? За. Сарны салхийг олох хэрэгтэй. Тэр энийг засаж чадна. Би чинь муур. Би үүнийг хийж чадна... За алив. Чи гайхалтай сайн байна. Үргэлжлүүлээд бай. Үргэлжлүүл.
22: Би энд хэсэг амраадхая.
Жөү: Үгүй шүү үгүй. Аливээ! Тэд нар хэзээ мөдгүй буцаад ирнэ!... /шивнэж/ Ийшээ!... За сайн байна. Одоо доошоо явах товчлуурыг дар... Болгоомжтой! Наад хуруугаар чинь би хоолоо олж иддэг!... Одоо ор.... За. Сарны салхи юу гэж хэллээ? 14 ба 7-р гудамжны уулзвар?
22: Тийм ээ, Челсид. Жаксон талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд.
Жөү: Яг тийм. Хүлээгээрэй. Чи яаж мэдэж байгаа юм?
22: Энэ бүгд чиний энэ тэнэг тархинд байна.
Жөү: Хөөе хөөе хөөе! Наанаасаа хол бай!
22: Заа тайвширч үз, энд тийм ч их юм алга. Жазз, жазз, жазз, дахиад жазз. Өө бас Лиза гэдэг хүн. Энэ хэн бэ?
Жөү: Мартаж үз ээ!
22: Би ммм... Энэ бүхэн хэтэрхий хурдан болж байна. Зүгээр л нэг хором амсхийгээд...
Жөү: Алив явцгаая! Тэд нар хэзээ ч хүрээд ирэх юм билээ!
22: Аахх!
Жөү: Санаа зоволтгүй, бүх юм зүгээр. Зүгээр л алхаарай. Үгүй үгүй! Зогсож болохгүй! Юу хийгээд байгаа юм бэ!? Энэ чинь Нью Йорк хот! Гудамжны голд зогсоод байж болохгүй. Яв л даа! Яв! Яв!!!
22: Ааааааа!
Жөү: Өө үгүй. 22 оо! 22 оо!... 22 оо!!! Өө үгүй ээ! Үгүй! 22 оо! 22 оо!... 22 оо! Би сарвуутай байж мэдэхгүй, за юу? Сонсооч, намайг уучлаарай, одоо алив ээ явцгаая.
22: Мм мм. Үгүй шүү. Би чиний тэнэг биеийг үхтэл энчээ суух болно! Угаасаа ходоодонд чинь газар хөдөлж байгаа болохоор хэзээ мөдгүй үхнэ биз... Энэ газар миний бодсоноос ч дор юм байна. Чанга, хурц... Миний хамар яагаад байна аа?
Жөү: Үнэрлэж байна. Хэрвээ наадахаа гоё гэж бодож байвал амт нь ямар байхыг төсөөлөөд үз дээ... Алив ээ.
22: Ямар амттай юм бээ!!!! Ааа!!!! Энэ... аймшигтай биш юм.
Жөү: Сайн байна! Замдаа идэж болно, явцгаая. Эсвэл.. хэдхэн минут зарцуулсан ч болно. Мэдээж.
22: Хачин л юм. Тэгтлээ уурлахаа больчихлоо.
Жөү: Гайхалтай. Сарны салхийг олоход бэлэн үү?
22: Магадгүй... Чамд хэлээд байна шдээ, Жөү, үүнийг Еэрөү гэж дууддаг юм!
Жөү: Тийм ээ, гэхдээ Нью-Йоркт бид нар Жайрос гэж дууддаг. Грек болохоор.
22: За, би энэ талаар Архимедтэй маргалдаж байсан. Тэрний хэлснээр...
Арх: Хиироу.
22: Ёо Ёо?
Арх: Хиирро.
22: Ёоло?
Арх: Хиирро.
22: Сержио?
Арх: Хиирро!
22: Тэр залууг ч санаж байна шүү.
Жөү: 14 ба 7-р гудамж байна. Тэр энд байх ёстой.
22: Сарны салхи аа! Чи надад туслах ёстой!
Сарнысалхи: Жөү! Та биедээ орж чадсан байна!
22: Үгүй ээ, тэр чадаагүй!
Жөү: Энэ бол миний бие!
Сарнысалхи: Чи мууранд орчихоо юу? Ёстой гайхалтай!
Эм17: Хөөе Ульдаг сар аа! Наад тэмдэг чинь өөрөө эргэхгүй, намайг сонсож байна уу?
Сарнысалхи: Гэхдээ Марж! Хар л даа! Би энэ хүний сүнсийг мууранд оруулсан байна!
Эм17: Хэнд хамаатай юм?... Харин чи. Бидэнд хачин ааштай хүн ганцхан байхад хангалттай. Тиймээс арилж үз! Ажилдаа орооч!
Сарнысалхи: Миний урлагийг хэн ч ойлгохгүй юм.
Жөү: Сарны салхи аа сонс, би эндээс гараад, ийшээ буцаж орох ёстой.
Сарнысалхи: Өө! За, бид нар эртнээс уламжилсан астрал шилжилт хөдөлгөөнийг хүлээж байж ёслол үйлдэх хэрэгтэй болно.
Жөү: Юу?
Сарнысалхи: Өө. Ердөө таны сүнсийг байгаа газарт нь буцааж аваачих арга байгаа юм! Дуу, бүжиг, хамгийн гол нь бонгогоор дүүрэн гайхамшигтай зан үйл шүү!
Жөү: Би 7 цагт “Хагас нот” руу очих ёстой, тиймээс энийгээ яг одоо хий!
Сарнысалхи: Хөөх хөөе. Тийм хурдан биш шүү! Та дэлхий болон астрал ертөнц хооронд өөр нэг нимгэн цэг нээгдэхийг хүлээх хэрэгтэй. Оркус Ихрийн ордонд шилжих хүртэл ийм зүйл болохгүй!
Жөү: Тэр чинь хэзээ вэ?
Сарнысалхи: Эниг Засгийн газар 6:30 гэж нэрлэдэг юм. За, би чамтай Хагас нот-д уулзая.
Жөү: 6:30 аа? Чи тоглоод байна уу?
Сарнысалхи: Би шаардлагатай бүх зүйлийг цуглуулъя...
Эм17: Эндээс яв гэж хэлсэн шүү! Яваач!
22: Аааааа!
Сарнысалхи: 6:30-д Хагас нот дээр уулзацгаая! Би бүх зүйлд санаа тавина аа!
Эм17: Тэгээд холхон бай!
Терри: Мэдээж энд маш олон Гарсиа байгаа... Чи эндхийн хаа нэгтээ байж л таараа, бяцхан сүнс минь. Харин би чамайг олох болно.
Жөү: За, тэгэхдээ энэ сүүлчийн зууш шүү! Тэртэй тэргүй өмдөндөө багтаж ядаж байхад. 6:30 болох дөхөж байна. Юу юугүй болох нь. Хоёулаа манайхруу буцаж очоод чамайг цэвэрлэж, бэлдэх хэрэгтэй. Аааа, заваан юм. Эндээс такси барьцгаая. Гараа сунга. Замруу сайн сунгаад барь. Эмнэлгийн хувцас өмсөөгүй байсан ч амаргүй л дээ. Яваарай! Урагшаа! Урагшаа! Урагшаа! Тийшээ гүй!
Дорот: Ааа! Энэ чинь... багш уу!?
22: Үгүй ээ, пепперони.
Жөү: Аааа! Доротеа Уильямс намайг харчихлаа! Би одоо яах вэ!? Намайг галзуу амьтан гэж бодсон байх даа! Ердөөсөө чи түүн рүү залгаад бид галзуу биш гэл хэлэх хэрэгтэй байх!
22: Хүн болоод ганцхан цаг болж байгаа би хүртэл наадахыг чинь бүтэл муутай санаа гэдгийг мэдэж байна.
Жөү: Би зүгээр л биедээ эргэж ороод, өнөө орой үнэхээр сайн хичээх хэрэгтэй.
22: Яаж энэ хэсэг нь өмхий хэрнээ энэ хэсэг нь зүгээр үнэртэй байгаа юм бэ?
Жөү: Санаа зовох хэрэггүй, зүгээр л тэр өмдийг өмс! Арай ч дээ, хотоор өмдгүй алхсандаа итгэхгүй нь ээ.
22: Би энд ирэхийг ч хүсээгүй, санаж байна уу!?
Жөү: Би ч чамайг энд ирүүлэхийг хүсээгүй. /эвшээнэ/ Би зүгээр л буцаад хэвэндээ ормоор байна... /эвшээнэ/ биедээ буцаж ороод... /эвшээнэ/ клубт.
22: Чи чинь яачихаад байгаа юм?
Жөү: Би... мэдэхгүй ээ. Энэ нар л... Нэг тийм... Миний утас!
22: Хувцас чинь дахиад чичигнээд эхэллээ.
Жөү: Керли! Аа, үгүй ээ.
Көрли: Хөөе, ноён Жи. Керли байна. Аан... Таныг зүгээр байгаа гэж найдъя. Доротеа таныг хараад цочирдсон. Тэгээд Роберт гээд өөр залууг дуудчихсан. Одоо тэрнийг тоглуулахаар болсон. Намайг уучлаарай.
Жөү: Үгүй үгүй үгүй!
Көрли: Сонсооч. Үнэнийг хэлэхэд, сургуульд явах цорын ганц шалтгаан нь таны хичээл л байсан. Би танд маш их өртэй. Тиймээс төлөвлөгөө ийм байна. Ус цасанд ороод, хамгийн дэгжин гэсэн хослолоо өмсөөд, клубт эрт ирээрэй. Би түүнийг ятгах гээд үзье. Зүгээр л сая доллар шиг харагдах ёстой шүү, ойлгосон уу? Орой таныг ирнэ гэж найдаж байна, залуу минь. За, баяртай.
Жөү: Ааа! Би тоглолтоо буцааж авч чадах юм байна! 22 оо, надад чиний тусламж хэрэгтэй! -Надад нэг хослол бий. Чи өмсөж үзэх хэрэгтэй...
22: Үгүй эээ үгүй үгүй үгүй үгүй. Үгүй шүү. Яасан ч үгүй.
Жөү: Тэгээд би үсээ бага зэрэг янзлаад, бас тэгээд...
22: Үгүй шүү, тийм юм байхгүй.
Жөү: 22 оо!
Охин1: Ноён Гарднер?
Жөү: Ааа! Конни байна. Хичээлээ давтах гээд ирчихэж.
22: Одоо яах вэ!?
Охин1: Таныг сонсож байна шүү!
Жөү: Тэрэнд, өнөөдөр хийж чадахгүй гэж хэл ээ.
22: Сайн уу, Конни. Уучлаарай, гэхдээ Жөү өнөөдөр чадахгүй гэнээ.
Жөү: Чи Жөү шдээ.
22: Би чадахгүй гэх гэсэн юмаа ... би өнөөдөр чадахгүй нь ээ.
Жөү: Сайн байна. Одоо тэр хослолыг шалгацгаая...
Охин1: Би больж байгаагаа хэлэх гэж ирлээ!
22: Болино оо?
Жөү: Өө. Бидэнд ингэж байх цаг алга. Хослол шүүгээнд байгаа...
Охин1: Хамтлаг бол цаг үрсэн тэнэг зүйл!
22: Энэ хүүхэд ухаантай юм ярьж байна.
Жөү: Юу хийгээд байгаа юм бэ!?
Охин1: Май, би болилоо! Би жазз хөгжим ямар ч хэрэггүй зүйл гэж бодож байна!
22: Өө, жааз хөгжим угаасаа утгагүй зүйл.
Жөү: Хөөе!
Охин1: Ер нь бүх сургуулилт цаг гарз юм байна.
22: Мэдээж. Миний зөвлөх Жорж Орвелийн хэлсэнчлэн: Төрөөс ивээн тэтгэсэн боловсрол бол хувин дотор шажигнах саваатай л адил зүйл.
Охин1: Тиймээ!
22: Эрх баригч давхаргын сургалтын үндсэн хөтөлбөр нь аливаа эсэргүүцлийг боомилдог. Хууль дүрмийн хамгийн эртний заль мэх.
Жөү: Юу яриад байгаа юм бэ!? Түүнд наадах чинь ямар ч хамаагүй шдээ!
Охин1: Би наадахыг чинь гуравдугаар ангиасаа хойш хэлж байна!
22: Чи үнэхээр ухаантай юм шиг харагдаж байна. Пиццаны талаар ямар байр суурьтай байдаг вэ?
Охин1: Ммм... надад таалагддаг?
22: Би ч бас!
Жөү: Чи чинь юу хийгээд байгаа юм бэ?
22: Би Коннитэй хамт байхыг илүүд үзлээ.
Жөү: Юу вэ! Ийшээ буцаад ир! Чи энийгээ одоохон онгойлго!
Охин1: Ммм, муур чинь гармаар байгаа юм шиг байна.
22: Тэр өөрийгөө бүгдийг мэддэг гэж боддог юм.
Жөү: 22 оо! Надаас холдоод үзээрэй! Яг одоо буцаад ир! Энэ буйдаг маажина шүү! Өө хүлээгээрэй, тэр чинь миний буйдан шд.
22: Чи үнэхээр бүгдийг нь ойлгосон байна, Конни.
Охин1: Энийг буцааж өгсөн нь дээр байх. Сургуулийнх юм чинь.
22: Тэг тэг. Юу гээч, нэг ч гэсэн хүн энэ газар ямар тэнэг болохыг ойлгож байгаад би баяртай байна. Болино гэдэг чинь зөв. Би энийг хэзээ ойлгосон гэхээр...
Охин1: Юу гээч, ноён Жи. Өчигдөр би нэг зүйл давтсан юмаа... магадгүй та сонсож үзчихээд болих эсэхийг маань хэлээд өгөөч, тэгэх үү.
22: Аа, за за... Хөөх. Чи энэнд үнэхээр дуртай юм байна!
Охин1: Тиймээ. Тэгэхээр би үргэлжлүүлсэн нь дээр үү?
22: Тиймээ!
Охин1: Баяртай, ноён Жи. Дараа долоо хоногт уулзая!
Жөү: 22 оо!
22: Тэгэхээр Конни болих гэж ирсэн хэрнээ бодлоо өөрчилчихлөө?
Жөү: 22 оо, наадахаа мартаад сонс...
22: Би үүнийг мэдэх хэрэгтэй байна, Жо. Тэр яагаад болиогүй юм бэ?
Жөү: Учир нь тэр тоглох дуртай. Тэр бүх зүйлийг үзэн яддаг байж болох ч татах бүрээ бол түүний зүйл. Сайн ч тоглодог. Магадгүй татах бүрээ тэрний Урам зориг байх, мэдэхгүй ээ. Гуйя. Энэ тоглолтыг буцааж авахад надад чиний тусламж надад хэрэгтэй байна.
22: За яахав.
Жөү: Үнэхээр үү?
22: Би чамд туслана аа. Гэхдээ би... хэдэн зүйл туршиж үзмээр байна. Мэдэхгүй юмаа, зарим зүйл Чи-семинар дээр сонссон шиг уйтгартай биш юм. Конни эндээс дуртай зүйлээ олж чадсан юм чинь би ч бас чадах ч юм билүү.
Жөү: Гайхалай!
22: Тэгэхээр... хоёулаа эхлээд юу хийх вэ? Ёоёоёоёо, энэ ус чинь өвтгөж байна!
Жөү: Зүгээрдээ. Нөгөө бариулыг нь эргүүлэхэд л болно.
22: Өө за, хамаагүй дээр байна.
Жөү: Усанд орчихоод намаыг бага зэрэг тослосон ч болно шүү.
22: Би чиний төлөө өгзөгийг чинь угаасан шүү. Муухай юмаа! Хачин амт байна!
Жерри: Та тав өөртөө итгэлгүй болох болно. Харин та арван хоёр өөрсдийгөө их юманд боддог бол.
Жерри7: Тэр хэсэгрүү олон хүн илгээхээ болих хэрэгтэй...
Терри: Түүнийг оллоо! Та нар харж байна уу? Тоо яагаад зөрсөн шалтгааныг хэн олж мэдсэнийг? Зүйтэй, Терри олж мэдсэн! Терригийн цаг!
Жерри: Хөөх, сайн байна.
Жерри7: За, тэгээд хэн юм?
Терри: Тэгэхээр, түүнийг Жөү Гарднер гэдэг. Дэлхийрүү буцчихсан бололтой.
Жерри: Тэр ч муу шүү.
Жерри7: Энэ чинь 22-т оноосон зөвлөх байна.
Терри: За яахав ээ яахав. Гомдоллогсдод зөөлөн хандаж үз. Терри энэ асуудлыг хяналтандаа авлаа. Би зохицуулчихъя.
Жери7: Яаж?
Терри: Би араас нь очоод түүнийг авна. Тоог буцааж засна, ядах юмгүй.
Жерри7: Байз байз, наадахаа сайн санаа гэдэгт итгэлтэй байна уу?
Терри: Сонс, та нар л ийм алдаа гаргасан. Би алдааг чинь засах гэж хичээж байна.
Жерри: Хэнд ч харагдаж болохгүй шүү.
Жерри7: Нэг ч хүнд!
Терри: Санаа зоволтгүй. Би хэнд ч харагдахгүй байж чадна. Яг нинжа шиг сүүдэр дунд нүүх болно.
Жерри: Гуйя хурдан, чимээ шуугиангүй хийгээрэй.
Жерри7: Бас хурдан. Бас чимээгүйхэн.. Аймшигтай юм болохгүй гэдэг нь гарцаагүй.
Жөү: Ммм. Найдвартай хуучин бор хослол минь. Яг сайхан таарч байна!
22: Энэ арын хэсэгтээ бага зэрэг бариу юм бишүү.
Жөү: Хэвшчихнэ ээ. Суу. Би үсийг чинь засая.
22: Би хийе.
Жөү: Та цахилгаан шат дуудаж чадахгүй байсан, санаж байна уу? Тэгж ярихгүй ээ. Үсийг чинь жоохон багасгах хэрэгтэй. Одоо тайван сууж бай.
22: Ааа... яг л жижигхэн хөрөө шиг юм!
Жөү: Битгий хөдөл!
22: Би хөдлөөгүй! Чи хөдлөөд байна!
Жөү: Аааааа! Өө үгүй ээ!
22: Санаа зоволтгүй. Би зүгээрээ.
Жөү: Үгүй үгүй үгүй! Миний үс! Миний үс зүгээр биш байна! Энэ бол жинхэнэ гамшиг! Ааа! Одоохон засах хэрэгтэй! Яг одоо!
22: За! Яаж?
Жөү: Бид Дезтэй уулзах ёстой!
22: Янзтэй. Дез гэж хэн бэ?
Эр: Чи яаж ийм том, самран толгойтой болсон бэ?
Эр: За, дуугүй бай. Би энэндээ эмзэглэдгийг мэдсээр байж. Үс маань бага байхаас л унасан.
Жөү: Дез гэж тэр цаад талын залуу. Тэр үүнийг засаж чадна. Урам зориг гэснээс! Энэ залуу үсчин болох гэж төрсөн.
22: Гэхдээ бүх найзуудын чинь өмнө би чи болж жүжиглэж чадахгүй!
Жөү: Би ганцхан Дезтэй л ярьдаг. Бид ихэвчлэн жааз хөгжмийн тухай ярьдаг ч энэ удаад зүгээр суугаад, үсээ засуулаад гараад ир.
Дез: Сайн уу, Жөү! Ажлын өдөр энд юу хийж байгаа юм бэ? Уулзалт товлоогүй шүү дээ, найзаа. Хэсэг хүлээх нь дээ.
Жөү: Аа, Ингэхвий гэж айсан юмаа. Тийшээ очоод суу.
Дез: Ээ гэгээн минь гэж! Чи хүлээх хэрэгтэй болох нь. Онцгой байдал байна!
Эр9: Юу?! За арай ч дээ, Дез!
Дез: Та Харолдоор үсээ тайруулж болно шдээ. Одоо хүнгүй байна.
Эр9: Үгүй ээ. Би хүлээж байя.
Дез: Жөү, өгзгөө энэ сандал дээр тавиатах. Хурдал. Яаж ийм юм болсныг асуух ёстой юу?
22: Муур ингэсэн.
Жөү: Галзуу юм ярихаа боль.
22: Би өнөө орой Доротеа Вилъямстай тоглохоор бэлдэж байгаад сатаараад.
Дез: Доротеа Вилъямс?! Том боломж байна шдээ, Жөү! Баяр хүргэе!
Эр10: Жөү тэнд тоглохгүй ээ, Дез. Наадах чинь ноён боломжийг атгаад алдагч шдээ.
Жөү: Ишш. Энэ залуу.
Дез: Жөү, түүнийг битгий тоо. Одоо чамайг засъя. Муураа өвөр дээрээ суулгаж байх юмуу?
22: Тэгж болох уу?
Дез: Өөрийнхөөрөө л бол. Энд чи босс нь.
22: Би юу?
Дез: Энэ сандал дээр суух үедээ, тийм ээ, чи босс.
22: Тэгвэл... би тэрнээс нэгийг авч болох уу?
Дез: Аа, мэдээж Жөү.
22: Сайхан юмаа... Энд суух таалагдаж байна.
Жөү: Хөөе, ухаан санаагаа төвлөрүүл!
22: Аа! Бяцхан хөрөө!
Жөү: Чи тайвшир л даа! Хэрэв чи ингээд байвал...
Дез: Хөөе, би хачирхалтай зүйлсийг тэвчиж чадна, гэхдээ муур чинь тайвшрахгүй бол гадаа гаргахаас өөр арга алга.
22: За, тэгээд яах вэ, муур аа?
Жөү: Мяу.
Дез: Өөрчлөлт заримдаа сайныг авчирдаг. Та нэг ижил хэв маягтайгаа дэндүү удсан.
22: За Дез, олон зуун жилийн турш надад ямар ч хэв маяг байгаагүй.
Дек: Наадахаа давтаж хэлсэн ч болно шүү!
22: Тэгтэл миний амьдрал өөрчлөгдсөн.
Дез: Өө тиймүү? Юу болсон бэ?
22: Би амьдрал, үхлийн завсрын байдал дах таамаглалын ертөнцөд оршихын төдийд амьдарч байсан юм.
Эм18: Сонссон л юм байна.
22: Тэгээд 266 дугаартай зөвлөхөөс энэ бүхэн ямар учиртайг би нухацтайгаар асуусан юм л даа, . Амьдрал гэдэг үнэхээр үхэхүйц үнэ цэнэтэй зүйл мөн үү гэдгийг. Та намайг ойлгож байна уу?
Дез: Би чамайг ийм сонирхолтой боловсрол эзэмшсэн гэж мэдээгүй, Жөү. Би чамайг зүгээр л хөгжмийн сургуульд орсон гэж бодсон.
22: Бас өөр нэг зүйл... Хүмүүс хүнийг ямар нэгэн зүйл хийхээр төрдөг гэцгээдэг. Гэхдээ тэр нь юу болохыг яаж мэдэх юм бэ? Хэрвээ буруу зүйл сонгочихвол яах вэ. Эсвэл өөр хэн нэгний зүйлийг, ойлгож байна уу? Тэгээд гацчихвал?!
Эр11: Би энэнээс нэгийг авна аа.
Дез: Би өөрийгөө гацсан гэж хэлэхгүй ч амьжиргаагаа залгуулахаар үсчин болно гэж хэзээ ч бодоогүй шүү.
22: Хүлээгээрэй, гэхдээ... чамайг үсчин болохоор төрсөн гэсэн шд. Үгүй юмуу?
Дез: Би малын эмч болохыг хүсдэг байсан.
22: Тэгээд яагаад болоогүй юм бэ?
Дез: Болох гэж байсан. Тэнгисийн цэргийн флотоос гарахдаа. Тэгтэл охин маань өвдөөд... үсчний сургууль малын эмчийнхээс хамаагүй хямд.
22: Тэр ч муу шүү. Та үсчин болоод гацчихсан, одоо аз жаргалгүй байна.
Дез: Вөөүү, вөүү, жоохон азнаарай Жөү. Би урьд урьдныхаасаа жаргалтай байна, найз минь. Хүн бүхэн цус сэлбэлтийг зохиосон Чарльз Дрю шиг болж чадахгүй.
22: ...эсвэл над шиг Доротеа Вилъямстай төгөлдөр хуур тоглохгүй. Мэднэ ээ.
Эр10: Хаха. Чи ямар тийм сүрхий ч биш. Хүсвэл хэн ч хамтлагт тоглочихож чадна.
Жөү: Полыг тоох хэрэггүй. Түүн шиг хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү гэж бодохын тулд бусад хүмүүсийг доош нь хийдэг юм.
22: Аан, би мэдлээ. Тэр бүтээгүй мөрөөдөлдөө шаналахгүйн тулд намайг шүүмжилж санаагаа амраадаг юм байна.
Эр10: Гомдтол хэлэх юмаа, Жөү.
22: Энэ сандал дээр суухаар яагаад ч юм бодсоноо ярих хүсэл төрдөг юм байна, Дез.
Дез: Наадах чинь л энэ сандлын ид шид. Тэгээд л би энэ ажилд дуртай. Чам шиг сонирхолтой хүмүүстэй уулзах боломж гардаг юм. Тэднийг аз жаргалтай болгоно...Бас царайлаг болгоно.
22: Хөөх! Би галзуурчихав уу эсвэл залуу харагдаад байна уу?
Дез: Би цус сэлбэхийг зохиогоогүй ч гэлээ бусдын амьдралыг яах аргагүй авардаг юм шүү.. Муур дагуулсан галзуу залууд ямар байсныг мэдэхгүй ч жаззаас өөр зүйлийн талаар ярихад таатай байлаа, Жөү.
22: Хөөх. Хмм, бид яагаад өмнө нь чиний амьдралын талаар ярилцаж байгаагүй юм бэ?
Дез: Та хэзээ ч асуугааж байгаагүйшдээ. Гэхдээ энэ удаа асуусанд баяртай байна.
Эр: Сайхан харагдаж байна залуу минь. Тоглолтонд чинь амжилт!
22: Замдаа идэх хэдэн чихэр авсан.
Эр10: Жулиа Чайлд 49 хүртлээ амжилтанд хүрч чадаагүй шүү дээ.
22: Хөөе, Пол! Май чихэр ид.
Эр10: Өө. Баярлалаа, найзаа.
Терри: Чи энд байна уу!
22: За баяртай Пол.
Терри: Терри дээр хүрээд ир!... Барьчихлаа! Орчлон ертөнцийг хуурч чадна гэж бодсон уу? Тэгвэл, Андуурч дээ! Би нягтлан бодогч, чамайг авахаар ирлээ!... Өө өө! Та Жөү Гарднер биш. Ха ха! Миний буруу.. Чамайг махан биед чинь буцаагаад оруулъя... За ингээд боллоо. Ямар ч хор хөнөөлгүй, ямар ч алдаа байхгүй... Өө, золиг гэж. Сонсооч, залуу минь. Энэ бяцхан ослыг өөр хүнд ярих ямар ч шалтгаан байхгүй биз дээ? Алдаа гарч л байдаг. Бас, үхэх цаг чинь болоогүй байна. Гэхдээ л боловсруулсан хоол идсээр байвал нэг их удахгүй шүү, тийм биз дээ? Ха ха!... Нээрэнгээсээ, боловсруулсан хүнснээс хол байгаарай.
Жөү: Юу гээч, чи сая муугүй байсан шүү. Полтой яаж харьцахаа яаж мэдсэн юм бэ?
22: Би мэдээгүй. Би зүгээр л өөрийгөө гаргасан. Хөөе, чиний жазз хөгжмийн тухай яриатай л адилхан! Би жазздаж байсан!
Жөү: Нэгдүгээрт, "жазз-дах" гэж үг байхгүй. Хоёрдугаарт, хөгжим амьдрал хоёр өөр дүрмээр ажилладаг.
22: Нэгийг ав гэж байна!
Жөү: Битгий... Эсвэл ав л даа. За яахав.
22: Фургонтой хүн. Бидэнд олон фургон машин хэрэгтэй болж магадгүй гээд авчихлаа.
Жөү: Ааа... Одоо төлөвлөгөө рүүгээ буцаж орцгооё. Бид Хагас нот явж, тэнд Сарны салхийг хүлээнэ. Одоо 4 цаг болж байна... Чи мэднэ дээ, хөлөө ашиглахдаа үнэхээр сайн болж байгаа юм чинь яагаад гүйж болохгүй гэж?
22: Хөөе! Би дуу хийчихлээ! Би жазздаж байна!
Жөү: За, жазздах, хөгжим гэх мэт зүйлс хангалттай. Хоёулаа хаа нэгтээ очих хэрэгтэй. Одоо би үүнийг санал болгож байна...
22: Хөөх! Ха ха ха!
22: Гижиг хүрчихлээ!
Жөү: Чи юу хийгээд байгаа юм бэ?
22: Вүүүхүхүхү! Өө.Би авчихъя.
Жөү: Хурдалж үз л дээ!
22: За. Чиний зөв байж! Өмд суларч байна!
Жөү: Аааааа! Өө үгүй, үгүй, хүмүүст битгий өгзөгөө харуул!
22: Чиний л өгзөг.
Жөү: Хэний өгзөг нь хамаагүй! Хүрэмээ тайл! Бүсэлхийгээрээ уя! Хурдал! Өгзөгөө тагла! Өө! Одоо яах вэ!? Ийм орой оёдолчин олдохгүй!.. Өө үгүй ээ. Манай ээж дээр очих хэрэгтэй бололтой.
22: За!
Жөү: Үгүй ээ, чи ойлгохгүй байна! Ээж энэ тоглолтын талаар мэдэхгүй. Иймэрхүү зүйлд таагүй ханддаг юм.
22: За.
Жөү: Гэхдээ бидэнд өөр сонголт алга!
22: За.
Жөү: Тэр үүнийг засаж чадах цорын ганц хүн!
22: За!
Жөү: За гэж хэлэхээ боль! Хот дундуур метрогоор явах хэрэгтэй. Аливээ.
22: Өө- Ойлголоо.
Жөү: Ээж маань тоглолтын талаар мэдэхгүй, би мэдэхгүй хэвээр нь байлгахыг хүсч байна, за юу?
22: Тийм ээ, учир нь тэр чамайг бүтэлгүй амьтан гэж боддог.
Жөү: Юу?!
22: Би бишээ! Чи тэгж хэлсэн. Энд.
Жөү: Юу гээч, ээж маань амжилт гэж юу болохыг өөрийнхөөрөө ойлгодог, мэргэжлийн хөгжимчин байх нь тэрэнд нь багтахгүй.
22: Үгүй юмуу?
Жөү: Тэгэхээр бодоодхоё... Сургуулийн хамтлагийн тоглолтонд зориулсан хослолоо янзлуулах хэрэгтэй байна гэе. Өө, ийм юм зүйл болоосой гэж хүсээгүй л юмсан. Гэхдээ ээж мэдэх ямар ч шаардлага байхгүй.. Мөрөөдөлдөө хүрэхэд ойртох бүрт.. үргэлж ямар нэг зүйл саад болж байх юм. Миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу?
22: Тэр сайн юмаа. Би өмнө нь хөгжим сонсож байсан ч хэзээ ч дотроо мэдэрч байгаагүй юм байна.
Жөү: Мэдээж одоо хөгжимд дуртай байлгүй яахав. Миний биед орчихсон юм чинь. Явцгаая. Явъя аа!... Явцгаая!
22: Вөөүү! Хаха! Үүүүү!
Эр11: Хөөе! Аятайхан яваач ээ?
22: Намайг уучлаарай!
Жөү: Санаа зоволтгүй дээ. Метроноос болж байгаа юм. Зарим хүмүүсийг ийм болгочихдог юм.
22: Яадаг гэж?
Жөү: Хүмүүсийг ядраадаг. Муухай үнэртэй, халуун.Бас хөл хөдөлгөөн ихтэй. Орсон ч гарсан ч өдөр бүр нэг л янзаараа.. Гэхдээ өнөө орой тэр тайзан дээр гарчихвал миний бүх асуудал шийдэгдэх болно. Чи цоо шинэ Жөү Гарднерыг харах болно... Чи наадахаа хаанаас авсан бэ?
22: Суудал доор байсан юмаа. Итгэж байна уу? Хагас нь дүүрэн хэвээрээ байна!
Жөү: За, хамтлагийн тоглолтод зориулж хослолоо засуулах гэж байгаа шүү мартав аа. Тогтоосон уу?
Эм3: Жөүй! Хүү минь, бид мэдээ сонслоо!
Эм2: Жөүй! Би чамаар маш их бахархаж байна!
Жөү: Өө, хог гэж. Ээж мэдчихэж!
Эм3: Ээж чинь ард байгаа.
Жөү: Чи тийшээ орох хэрэгтэй.
22: Үгүй ээ, би хүсэхгүй байна.
Жөү: Чи орох ёстой! Хослолоо засуулах хэрэгтэй байна!
Эм2: Чи нэг зүйл мартаад байна уу, Жөүй?
22: Юу?
Жөү: Түүнийг үнс. Би Мелбатай уулзахаараа үргэлж үнсдэг... Зүгээр л хий… Үгүй үгүй үгүй! Уруул дээр биш ээ.
Эм3: Жөү! Чи чинь яачихаа вэ, хүү минь?
Эм2: Дуусгаг л дээ!
Эм3: Залуу хүн сонирхдог гэж мэдээд байсан юмаа.
Эм2: Буцаад ирэхээр чинь би дахиад үнсүүлнэ шүү, Жөү!
Ээж: Тоглолтын араас хөөцөлдөхөө больсон гээд байлуу, айн? Наад муураараа намайг аргадах гээгүй гэж найдъя.
Жөү: Намайг аварсан гэж хэл.
22: Аан, үгүй ээ. Энэ минийх. Би аварсан юм.
Ээж: Хмм. Чи өөрийнхөө карьерыг аварч чадаагүй нь харамсалтай.
Жөү: Зүгээр л миний хослолыг засаж чадах эсэхийг нь эелдэгээр асуу.
22: Тэгэхээр, ээж ээ... Үүнийг засах ямар нэг арга байна уу?
Ээж: Хөөе! Наадахыг чинь би заавал харах шаардлагагүй!
22: Харин тиймээ. Ичмээр байгаа биз? Тэгээд, та энийг засах уу?
Ээж: Үгүй ээ.
Жөү,22: Юу?
Ээж: Чи хичнээн удаан энийгээ үргэлжлүүлэх юм бэ, Жөүй? Чи надад тэр бүтэн цагийн ажлаа зөвшөөрнө өө гэж хэлсэн.
Жөү: За эхэллээ дээ.
Ээж: Гэтэл оронд нь дахиад өөр тоглолтонд оролцох гэж байгаа гэж сонслоо.
Жөү: Энэ удаагийнх өөр гэдгийг ээжид хэл!
22: Энэ бол өөр!
Ээж: Наад “тоглолт” тэтгэвэртэй юу? Эрүүл мэндийн даатгал? Байхгүй юу? Тэгвэл өмнөхүүдээсээ ялгараад байх юм огтхонч ч алга. Надтай шударгаар ярилцаж чадахаа ч больсон юм шив дээ!
Жөү: За яах вэ, хослолоо өөр хаа нэгтээгээс л авчихъя. Ээж ер нь миний амьдралдаа юу хийхийг хүсдэгийг ойлгодог ч биш.
22: За яах вэ, хослолоо өөр хаа нэгтээгээс л авчихъя. Ээж ер нь миний амьдралдаа юу хийхийг хүсдэгийг ойлгодог ч биш.
Жөү: 22 оо!
Ээж: Чи сая юу гэж хэлсэн бэ?!?
22: Одоо, өмнө зугтаж байсан шиг чинь зугтчихаж болох уу?
Жөү: Үгүй ээ. Одоо тэгэхгүй. Миний хэлснийг давтаарай. Ээж ээ, бид хэцүү үеийг туулсан гэдгийг мэднэ ээ. Гэхдээ таны зөв. Би танд үнэнээ хэлж чаддаггүй. Яагаад гэвэл би юу ч хийсэн та зөвшөөрдөггүй шүү дээ.
Ээж: Сонс, би чамайг тоглох дуртайг чинь мэднэ...
Жөү: Тэгвэл яагаад сүмээс гадна надад гунигтай байхад та баярладаг юм? Эцэст нь арай гэж амьдралаа өөрчлөх тоглолтонд орох гэж байхад, уурлаад л.
Ээж: Хөгжимчин хүний амьдрал аавд чинь ямар хэцүү байсныг чи хараагүй. Би чамайг ч бас тэгж зовохыг чинь хармааргүй байна!
Жөү: Тэгээд аав мөрөөдлөө дагаж болоод, би болохгүй юмуу?
Ээж: Аавд чинь би байсан. Хамаг төлбөр тооцоогоо эндээс л төлдөг байсан. Тэгэхээр намайг байхгүй болчихвол хэн чиний төлбөрийг төлөх юм бэ?
Жөү: Миний боддог ганц зүйл бол хөгжим. Өглөө сэрэхээс эхлээд шөнө унтах хүртэл.
Ээж: Тэр мөрөөдөл чинь чамайг хооллохгүй, Жөүй.
Жөү: Тэгвэл идэхгүй байсан ч яадаг юм! Энэ зүгээр нэг ажил карьерын тухай асуудал биш, ээж ээ. Энэ бол миний амьдрах шалтгаан. Аав ч бас адилхан мэдрэмжтэй байсныг би мэднэ... Тийм болохоор л өнөөдөр үхлээ гэхэд амьдрал минь юу ч биш байсаар дуусахвий гэж би айж байна.
Ээж: Жөүй...! Оронд нь үүнийг чамд тааруулцгаая.
Жөү: Энэ чинь... аавын хослол байна.
Ээж: Лулу! Мелба! Иртэй хайчаа аваад ир. Бидэнд хийх ажил байна!
22: Хөөх. Энэ үнэхээр сайхан мэдрэгдэж байна!
Эм3: Чи гайхалтай харагдаж байна!
Ээж: Бүр яг таарч байна!
Эм2: Яаж гялалзаж байгааг нь харав уу.
Ээж: Хамгийн чанартай ноосон утсаар оёсон хослол юм шүү.
22: Би үүнийг туршиж үзэж болох уу?
Ээж: Мэдээж бололгүй яахав.
Эм2: Үнэхээр царайлаг!
22: Баярлалаа... мм... ээжээ.
Ээж: Рэй чамаар маш их бахархах байсан, хонгор минь. Яг л би үргэлж бахархдаг шиг...Чи намайг сонссон биз дээ? Энэ хослол ноос болохоос полиэстэр биш шүү. Дахиад наад муураа мөрөн дээрээ суулгав даа!
22,Жөү: Мэдлээ, хатагтай!
Жөү: Баярлалаа, ээж ээ... Хөөх, ямар гайхалтай байв аа! Ямар байсныг мэдэх үү? Жазз шиг л санагдлаа!
22: Тиймээ! Чи жазз-даж байсан!
Жөү: Ха ха! За за, жазз!
22: Чамд хэлээд байна шдээ, Жөү. Чи үнэхээр Лиза руу дахиад залгах хэрэгтэй.
Жөү: Надад тийм харилцаанд зориулах цаг алга, 22 оо.
22: Өө, одоо завгүй байна уу? Та хоёр дахь удаагаа үхэх хүртлээ хүлээх гээд байна уу? За яахав яахав.
Жөү: Хэ хэ. Төрөөгүй сүнснээс хосын харилцааны зөвлөгөө авч байгаадаа итгэхгүй нь ээ.
22: Энэнээс дор байж болох л байсан.
Жөү: Тэнд байна!.. Аахахаха! Бид чадлаа! Одоо бүх зүйл бүтнэ! Өө, би ийм сайхан харагдаж байгаадаа итгэж чадахгүй нь! Хослол! Үс засалт! Зүгээр л хар даа! Хихи!... Өө, яг наанаа жаахан эргэ дээ! Яг ингээд!
22: Ингэж үү?
Жөү: Мөрөө эгцэл дээ. Тиймээ!
22: Ха ха! Энэ чинь хэн бэ? Одоо энэ талаасаа. Вүүөө! Хэн эргэж ирсэн бэ? Би л байна! Аанхаан.
Жөү: Ёстой сайхан байна!
22: Тийм биз.
Жөү: Ийм зүйл байж таарахгүй! Хагас нот! Тэр бүрэлдэхүүнийг хар даа... За, чи бэлэн үү?
22: Айн?
Жөү: Гэртээ харихдаа. Энэ муухай гаригаас явахдаа бэлэн л биз дээ, айн? Чи дэлхийн талаар юу гэж бодож байна?
22: Би... би үргэлж эндхийг тэнэг гэж хэлдэг байсан. Гэхдээ... юу гэхээр... миний олсон зүйлсийг хар л даа! Ээж чинь энэ хөөрхөн дамарнаас хослолыг чинь оёсон. Намайг сандарч байхад Дез надад энийг өгсөн. Метронд нэг залуу над руу хашгичсан. Хичнээн аймшигтай байсан ч... надад бас таалагдах шиг болсон. Үнэнийг хэлэхэд, надад л ямар нэг болохгүй зүйл байна гэж үргэлж санаа зовдог байсан, чи мэдэх үү? Би амьдрахад хангалтгүй юм шиг.... Харин чи надад зорилго, хүсэл тэмүүлэл гэж юу байдгийг харуулсан. Магадгүй тэнгэр харах нь миний Урам зориг ч юм билүү. Эсвэл алхах! Би алхахдаа үнэхээр сайн!
Жөү: Наадуул чинь үнэндээ зорилго биш, 22 оо. Зүгээр л энгийн амьдрал. Гэхдээ юу гээч, Чи-семинарт буцаж очоод үнэн сэтгэлээсээ оролдож болно шдээ.
22: Гэхдээ би өчнөөн мянган жилийн турш Чи-семинарт оролцсон хэрнээ ийм ойр дотно мэдрэмжийг хэзээ ч авч байгаагүй!
Сарнысалхи: Жөү! Хэн гэртээ харихад бэлэн байна!
Жөү: Сарны салхи!
Сарнысалхи: Одод бараг тэгширч байна! Би чамайг хоромхон зуурт биед чинь буцаагаад эргүүлэн оруулах болно.
22: Үгүй! Би эндээс олох ёстой. Дэлхий дээрээс. Энэ бол миний Урам зориг-оо олох цорын ганц боломж.
Жөү: 22 оо, чи миний биед байгаа болохоор л чамд таалагдсан хэрэг. Буцаж очоод Чи-семинараас өөрийнхөө дурлах зүйлээ олооч дээ. Аливээ, надад бие маань хэрэгтэй байна. Хурдал.
22: Үгүй. Шийдвэрийг би гаргана.
Жөү: 22 оо!
22: Намайг тайван орхи. Би урам зоригоо олох гэж хичээж байна.
Жөү: 22 оо! Одоохон буцаад ир!... 22 ооооо!
Эм15: Ноён миттенс. Өөө.
Терри: Энд байх шив.
Жөү: Одоо эргээд ир гэж хэлж байна шүү. Биеийг маань хулгайлна гэнээ!
Терри: Таны явах цаг боллоо, Жөү Гарднер. Өө үгүй ээ, тэгэхгүй шүү. Барьчихлаа!
Жөү: Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй! Үгүй ээ! Би Доротеа Вилъямстай тоглох байсан юм!
22: Харин би урам зоригоо олох гэж байсан!
Жөү: Урам зоригоо олно оо?!
22: Чи надад амлахичаад таван минут ч өгсөнгүй!
Жөү: Амьдрал минь арай гэж өөрчлөгдөх гэж байхад чамаас болж би бүх зүйлээ алдлаа!
Терри: Жөү! Чи хуурсан… Тэднийг оллоо!
Жерри: Жөү Гарднер?
/цаана/: Та буцаад иржээ!
Жерри: Терри, чи тэднийг олсон байна!
/цаана/: Ингэнэ гэж бодсонгүй.
Терри: Надад талархах шаардлагагүй!
Жерри: Бүх юм эргээд эмх цэгцэндээ орох ямар сайхан юм бэ. 22... тасалбараа авчихсан юмуу? Өө, бурхан минь!
Жерри2: Ёстой гайхалтай юм!
Жерри7: Амаа тат, 22-д дэлхийрүү явах тасалбартай болж?!
Жерри4: Ямар сайхан өдөр вэ! Энэ олон жилийн дараа!
Жерри: Чамайг чадна гэж би мэдсэн юм аа.
22: Г-г-гэхдээ... сүүлчийн хэсгийг юу дүүргэсэн бэ?
Жөү: Юу байсныг би хэлээд өгье ... Би байсан юм! Миний урам зориг л наад тэмдгийг чинь бөглөө биз! Миний амьдралаар амьдарч байсан юм чинь!.. Миний биед!
Терри: За алив, ноён Гарднер.
Жерри: Жөү, одоо 22-г дэлхийрүү үдэх цаг боллоо. Танд салах ёс хийх боломж олгоё.
Жерри7: Мэдээжийн хэрэг! Бидний ажлын журам ийм юм.
Терри: Хүлээж бай л даа! Би тооцоогоо зөв болгох гээд байна!
Жерри7: Терри, чи ажлаа гайхалтай сайн хийлээ! Бид эндээс үргэлжлүүлье. Чи гайхамшигтай шүү.
Терри: За баярлалаа. Терригийн цаг.
Жерри7: Та хоёр яв даа.
22: Чи мэдэхгүй. Миний тасалбар яагаад өөрчлөгдсөнийг чи мэдэхгүй.
Жөү: Алив, 22 оо. Бодоод үз л дээ. Чи миний биед байх хүртлээ хөгжмийг үзэн яддаг байсан. Миний биерүү орох хүртлээ бүгдийг үзэн ядаж байсан!... Хмм, чамд таалагдана гэж найдъя.
Жерри7: Асуухгүй бол горьгүй нь ... Та яаж ингэсэн бэ? Дэлхийрүү явах тасалбарыг нь яаж өөрчилсөн бэ?
Жөү: Өө... өө. Би зүгээр л... түүнийг өөрийнхөө өмнөөс амьдруулсан гэх үү дээ.
Жерри7: Ямартаа ч бүтсэн байна.
Жөү: Хэхэ... тиймээ.
Жерри7: За та хойд нас руугаа яв даа.
Жөү: Хөөе, бид 22-ын зорилго юу байсныг олж мэдсэнгүй.
Жерри7: Уучлаарай?
Жөү: Та мэднэ дээ, түүний урам зориг. Амьдралын зорилго нь. Хөгжим байсан уу? Биологи? Алхах уу?
Жерри: Бид зорилгыг нь сонгож өгдөггүй. Та ийм зүйлийг хаанаас сонсоо вэ?
Жөү: Минийх төгөлдөр хуур болохоор. Хийхээр төрсөн зүйл маань. Энэ бол миний урам зориг.
Жерри: Урам зориг гэдэг гэдэг сүнсний зорилго биш ээ. Өө, зөвлөгчид та нарын ярьдаг нөгөө л хүсэл тэмүүлэл, зорилгууд уу! Амьдралын утга учир энээ тэрээ! Ёстой нэг.
Жөү: Үгүй үгүй! Хөгжим шүү дээ. Миний урам зориг бол хөгжим. Мөн гэдгийг нь би мэдэж байна.
22: Би сайн биш. Надад ямар ч зорилго байхгүй. Зорилгогүй... Зорилгогүй...
Көрли: Ноён Жи?
Жөү: Көрли, би амжлаа! Одоо явахад бэлэн байна!
Көрли: Та хэтэрхий оройтсоон, залуу минь.
Жөү: Би Доротеатай ярилцъя.
Көрли: Үгүй, үгүй, үгүй, хэрэггүй ээ! Тэр ингэж тоглодоггүй!
Доро: Хэн энэ галзууг наашаа оруулаав?
Жөү: Сонсооч, та надад дахиад нэг боломж олгох хэрэгтэй!
Доро: Энэ бол миний хамтлаг. Хэн тоглохыг би шийднэ.
Жөү: Харин та надтай хамт явахгүй бол карьерынхаа хамгийн том алдааг хийж байна гэсэн үг.
Доро: Өө тиймүү? Яагаад гэнээ?
Жөү: Энэ дэлхий дээрх миний цорын ганц зорилго бол тоглох. Энэ бол миний хийх ёстой зүйл юм. Тиймээс намайг юу ч зогсоохгүй.
Доро: За, чи ч овоо зөрүүд юмаа. Үнэхээр жазз хөгжимчин мөн бололтой. Робертод тайзнаас буу гэж хэл. Одоохондоо... Сайхан хослол байна.
Жөү: Бэлдээрэй, Жөү. Чиний амьдрал эхлэх гэж байна.
1:15:20
Доро: Дөрвөлд тавтай морил, багш аа!
Эм2: Вүүүүү!
Ээж: Энэ бол миний Жөүй!
Көрли: Сайн ажиллалаа – ёстой баллаж өгсөн шүү!
?: Би чамд дахиж тэрийг өгөхгүй.
?: Тийм ээ, энэ гайхалтай байсан! Ха ха!
Көрли: Дараа уулзая, ноён Жи.
Эм3: Чи үнэхээр сайн байлаа!
Эм2: Хайртай шүү!
Ээж: Ээж нь чамаараа маш их бахархаж байна Жөүй! Явж унтая даа. Бид чинь хөгширсөн улс!
Доро: Зуун тоглолт тоглоход ганц нь л сэтгэлд үлддэг юм. Өнөө оройнх шиг тоглолт олон тохиохгүй шүү.
Жөү: Тиймээ!.. Тэгэхээр, одоо юу болох вэ?
Доро: Бид маргааш орой буцаж ирээд бүгдийг дахин хийнэ... Юу болсон бэ, багш аа?
Жөү: Зүгээр л... Би энэ өдрийг насан туршдаа хүлээсэн. Арай өөр мэдрэмж төрнө гэж бодсон юм.
Доро: Би загасны тухай нэг түүх сонссон юм. Нэг загас хөгшин загас руу сэлж ирээд "Би далай гэж нэрлэдэг зүйлийг олох гэсэн юм" гэж хэлжээ. "Далай гэнээ?" гэж хөгшин загас хэлээд, "Чи яг одоо дотор нь байна шүү дээ" гэж хэлж гэнэ. "Энэ үү?" гэж залуу загас хэлээд, "Энэ бол ус. Миний хүсч буй зүйл бол далай." гэж гэнэ. Маргааш уулзацгаая.
Эр12: Хөөе хүн гуай!
Жөү: Уучлаарай.
22: Магадгүй тэнгэр харах нь миний Урам зориг ч юм билүү. Эсвэл алхах! Би алхахдаа үнэхээр сайн!
Жөү: Наадуул чинь үнэндээ зорилго биш, 22 оо. Зүгээр л энгийн амьдрал.
Сарнысалхи: Жөү?! Жөү! Гэгээн минь гэж! Та энэ бүсэд юу хийж байгаа юм бэ!
Жөү: Сарны салхи аа! Би бүгдийг баллачихлаа. Би 22-г олох хэрэгтэй байна.
Сарнысалхи: Тэр төөрсөн сүнс болсон байх гэж би айж байна.
Жөү: Юу?
Сарнысалхи: Би замдаа тайлбарлая… Та хоёрын хэн нь ч Хагас нот-руу буцаж ирээгүй болохоор би ямар нэг зүйл бурууджээ гэж гадарласан. Тэгээд энд буцаж ирээд, түүнийг олж харсан... Төөрсөн сүнснүүд өөрсдийг нь амьдралаас тусгаарлах зүйлд хэт автдаг. Одоо 22, амьдарч үзсэн болохоор тэдний нэг болсон.
Жөү: Тэнд байна!
Сарнысалхи: Сайн харлаа!
Жөү: 22 оо!
Сарнысалхи: Тороо бэлтгээд!
Жөү: Би одоохоон!
Сарнысалхи: Өө үгүй ээ! Тэр биднийг барьчихлаа!
Жөү: Сарны салхи аа!
Сарнысалхи: Ахмад хүн үргэлж хөлөг онгоцтойгоо хамт үлддэг юм. Тантай хамтрахад таатай байна...
Жөү: 22 оо! Эргээд ир, 22 оо! Би байнаа, Жөү!... Тайвшир 22 оо, тайвшир.... Би зүгээр л чамд үүнийг өгөх гэж ирлээ... Тайван 22 оо, сонсооч! Буцаад ир!...
Жерри7: Бидний санамсаргүй алдааг засч, тооцоог зөв тогтоосны чинь төлөө, Терри бид танд энэ цомыг өгч байна. Таны хүсэлтээр.
Терри: Өөрийн хүссэн энэхүү онцгой шагналаа хүлээн авсандаа баяртай байна, гэхдээ л би үнэхээр хүртэх ёстой юм...
Жерри: Жөү Гарднер?
Жерри7: Хүлээгээрэй. Энийг би үүнийг буцаагаад авчихъя ...
Терри: Хөөе!... Нойтон хамуу минь! Чи байх ёсгүй газраа ирсэн байна!
Жөү: 22 оо, зогс! Надад чамд хэлэх зүйл байна!... Аа! Болиоч ээ!... Үгүй!.. 22 оо!
Жерринүүд: За алив ээ, тайвшир. Санаа зоволтгүй, битгий ай. Тайвшир. Чи зугтахаа болих хэрэгтэй, гуйя.
Жөү: 22 оо, зогс! 22 оо, миний буруу байсан! Гуйя. Чи сонс л доо? Чи амьдралд бэлэн болсон, 22 оо!
22: Хангалттай сайн биш. Үгүй ээ. Ямар ч утгагүй. Би зөвхөн сүүлчийн хэсгийг бөглөх хэрэгтэй. Би бууж өглөө.
Жөү: 22 оо!
Абрахам: Чи шударга биш юм! Буруу шийдвэрээс өөр юу ч хийж чадахгүй! Чи ухаангүй, тэгээд ч энэ ертөнцөд тэсч чадахгүй!
Тереза: Хувиа хичээсэн гэдэг нь! Хэн ч чиний дэргэд байхыг хүсээгүй!
Зөвлөхүүд: Дэлхийд гайхалтай хүмүүс хэрэгтэй, харин чи миний уулзаж байсан хамгийн арчаагүй сүнс! Чамгүйгээр дэлхий илүү сайхан байна! Чи бол тэнэг амьтан! Сэтгэцийн хувьд тохиромжгүй! Муу маанаг! Би чамд тусалж чадахгүй!
Жөү: 22 оо!
22: Юу ч оролдсон ямар ч утга алга. Би яагаад сүүлчийн хайрцгийг бөглөж чадаагүй юм бэ? Би муу. Миний хийсэн бүхэн буруу. Би бол азгүй амьтан. Би юу ч зөв хийж чаддаггүй. Би хангалтгүй.
Жөү - 22: Чи урам зоригоо хэзээ ч олохгүй. Ямар ч утга алга. Эд нар чинь зорилго биш, тэнэг минь! Энэ бол зүгээр л ердийн амьдрал. Энэ бол цаг гарз. Чи миний биед байсан болохоор л тэр тэмдгийг авсан. Тийм учраас чи бүх зүйлийг сүйтгэсэн! Учир нь Чи Ямар ч Зорилгогүй!!
Жөү: Ахх! Үгүй үгүй үгүй үгүй үгүй!
Жөү – 22: Ямар ч утга алга. Чи урам зоригоо хэзээ ч олохгүй, учир нь Чи Ямар ч Зорилгогүй!
22: Юу ч биш. Би ердөө л тэр сүүлийн хэсгийг бөглөх хэрэгтэй. Би бууж өглөө.
Жөү: Чи бэлэн үү?
22: Айн?
Жөү: Энд амьдрахад!
22: Би айж байна, Жөү. Би хангалттай сайн биш. Тэгээд ч, би урам зоригоо олж чадаагүй.
Жөү: Чи олсон шүү дээ... Урам зориг амьдралын чинь зорилго биш. Сүүлчийн хэсэг амьдралд бэлэн болсон үед чинь бөглөгддөг юм байна. Хамгийн чухал нь... чи жазз-дахдаа үнэхээр сайн.
22: Гэхдээ Жөү... Ингэвэл чи явахгүй гэсэн үг...
Жөү: Зүгээрдээ. Би амьдраад үзчихсэн. Одоо чиний ээлж... Би чамтай хамт явъя.
22: Чи хамт явж чадахгүйгээ мэднэ биз дээ.
Жөү: Би мэднээ. Гэхдээ чадах хүртлээ явна... Хөөе! Энийг хар даа!
22: Хөөх!
1:28:53
Жерри: Ноён Гарднер?
Жөү: За?
Жерри: Танд цаг байна уу? Би бүх Жерриг төлөөлөн танд чин сэтгэлээсээ талархсанаа хэлэх гэсэн юм.
Жөү: Юунд вэ?
Жерри: Жөү, бид бусдын тэмүүллийг бадраах гэж бүгдийг хийдэг ч өөрсдөө урам авах нь ховорхон байдаг юм.
Жөү: Өө, тийм үү.
Жерри: Тиймээс бид бүгд танд дахин нэг боломж олгохоор шийдлээ... Харин та одооноос эхлэн хөл доорх газраа харж алхах хэрэгтэй шүү.
Жөү: Гэхдээ Терри яах вэ?
Жерри: Бид Терриг зохицуулчихна аа.
Теери: Хмм. Хачин юм даа.
Жерри7: Хөөе Терри, тэр юу вэ? Хар даа!
Терри: Юу? Чи юу яриад байгаа юм бэ?
Жерри7: Өө, юу ч биш. Та юу гэлээ?
Терри: Хмм.
Жерри7: Та ер нь юм хэллүү? Санахгүй байна.
Терри: Мартдаа.
Жерри: За?
Жөү: Баярлалаа.
Жерри: Тэгэхээр та юу хийе гэж бодож байна? Амьдралаа хэрхэн өнгөрөөх гэж байна?
Жөү: Сайн мэдэхгүй юмаа... гэхдээ би... амьдралынхаа хором бүрийг нандигнана гэдгээ мэдэж байна.
Трейлэр
Сүнс трейлер
Жөү: Аааааааа! Юу вэ? Энэ чинь юун газар вэ,
Эмгэн: Чамайг хэн гэдэг вэ, хонгор минь?
Жөү: Би Жөү. Би дунд сургуулийн хамтлагт хөгжмийн хичээл заадаг. Конни, яваарай! Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр болон эхлэсэн.
Дор: Оройн 7 цагийн тоглолтонд эргээд ирээрэй.
Жөү: Тиймээ! Вүүхүү! Энд юу гэж бичихийг мэдэж байна уу, Жөү Гарднер хаха! Хахаха, би чадсаан. Тоглолтонд оролцохоор болсон! Аааа..
Эмгэн: Гэнэтийн явдал болж ээ дээ янз нь. Ааааа! Ээ тэнгэр минь, тэнгэр минь! Туслаарай! Би үхэх болоогүй шдээ! Ээ тэнгэр минь. Ааааа! Айн? Энэ диваажин уу?
Жерри: Үгүй дээ, Энэ диваажин биш, харин хойд насны өмнөтгөл.
Жерри7: 22-той танилц!
22: Би Дэлхийрүү явмааргүй байна!
Жерри7: Тэмцэлдэхээ болиоч!
22: Би хүсэхгүй байна.
Жөү: Ааа?
22: Хахаха. Заа тэгэхээр би дэлхийн тухай бүгдийг мэдэж байгаа. Очиж зовохын шаардлага байхгүй.
Жөү: Чи амьдралын баяр жаргалаас хоцорч байна шүү дээ, жишээ нь пицца ч юмуу... Бид бас.. амталж ч чадахгүй юмуу!?
22: Энэ бүхэн биетэй байхад л боломжтой.
Жөү: Ямар ч үнэр, амт байхгүй.
22: Эсвэл мэдрэхгүй. Харж байна уу?
Жөү: За, би ойлголоо! Хөөх, энэ миний амьдрал байна.
22: Амьдрал гэдэг үнэхээр үхэхүйц үнэ цэнэтэй зүйл мөн гэж үү?
22: Чи амьд байгаа юмуу?
Жөү: Надад буцаж очиход минь туслах уу?
22: Үгүй шүү!
Жөү: Би тэр байна! Юугаа хүлээсэн юм бэ.
22: Хүлээгээрэй! Намайг бишээ!
Жөү 22: ААаааааа!
Терри: Хммм, хачин юм даа.
ЖеррЕ: Юу тэр вэ?
Терри: Өдөр бүр 151,000 сүнс хойд насруу оддог. Харин би тэднийг нэг бүрчлэн тоолдог. Тоо буруу байна.
ЖеррЕ: Ханн?
Back to episodes Go home