Peaky blinders making movie
Үргэлжлэх хугацаа: 18мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Гол дүрүү:
Най: эр, найруулагч Стивен Найт
Най: Бага байхад аав ээж хоёрын маань ярьж өгсөн түүх миний сонирхлыг ихээр татдаг байсан. Тэд хоёулаа Смолл Хийтэл өссөн хүмүүс. Хоёулаа тэр үеийн олон хүний адилаар хууль бус букмейкерүүдтэй холбоотой байсан. Ээж маань 9 настайдаа мөрий авдаг байсан. Аавын маань авга, нагац ах нар Иртэй саравчит малгайтнууд байсан. Хууль бус дээрэмчид байсан. Тэд надад ямар харагддаг байснаа, юу өмсдөг байснаа бас хүмүүс тэднийг юу гэж боддог, бидний амьдрал бусдаас өөр байсныг ярьж өгдөг байсан. Тэгээд надад энэ бол хүмүүст ярих түүх гэж боддог байсан. Тэгээд надад боломж гарсан. Ээж, аав маань эдгээр түүхийг болж байхад хүүхэд байсан. Намайг бага байхад эдгээр түүхийг ярьж өгч байсан юм. Би тэр домог шиг элементүүдийг киногоороо харуулахыг хүссэн.. Би үргэлж гол дүр болох Томмигийн дүрээр эхэлдэг. Би тэрнийг айлын хоёр дахь хүүхэд нь байгаасай гэж хүссэн. Яагаад гэвэл гэр бүлийн удридагч байх нь айлын хоёр дахь хүүхдийн хувьд нийтлэг зүйл биш. Удирдагч нь яагаад тэр вэ гэдгийг батлахын тулд. Полли авга бол бодит хүн байсан. Манай аавын авга эгч нь. Үнэхээр айхтар хүн байсан. Ах дүүсийн хувьд бол тэр үед айлууд ам бүл олуулаа байдаг байсан. Би ч өөрөө олон ах дүү нартай өнөр гэр бүлд өссөн. Хүмүүсийн хоорондоо хэрхэн харилцаж байгаа нь надад сонирхолтой санагддаг. Тийм болохоор би энэ харилцааг бас книндоо ашиглахыг хүссэн юм.
- Киллиан Томмигийн дүрийг бүтээхдээ даалгавар гэж бодсон байх Тун удахгүй өөрчлөгдөх хүн. Миний бодлоор дэхийн нэгдүгээр дайны үеэр болсон бүх үйл явдлыг бодоод үзэхэд тэр заримдаа өөрийгөө үхсэн мэт эсвэл үхэж байгаа мэт төсөөлдөг байсан байх. Одоо тэр хууль зөрчиж болно, тэр үзсэн бас туулсан зүйлдээ сэтгэл дундуур байсан. Амжилтанд хүрч, үргэлж авахыг хүсдэг гэж боддог зүйлсээ авсан. Гуравдугаар бүлэгт тэр өөрөөсөө “Энэ миний авахыг хүссэн зүйлс мөн үү? Энэ яг мөн үү?” гэж өөрөөсөө асуусан.
- Киллиан дүрээ маш сайн гаргаж чаддаг. Тэр дүр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг тултал нь харуулж чадсан. Телевизийн цуврал бол УСК биш. Их удаан хугацаанд хийгддэг, урт аялал байдаг. Тэр маш сайн байсан.
- Пол Андерсон Артурыг дүрийг бүтээж байгаа. Тэрний дүр бол өөртэй нь учирч, гэрлэсэн эмэгтэйн нөлөөнөөс болоод яг салаа замын эхэнд ирээд байгаа хүн. Тэр эхнэртээ, өөрийнхөө гэр бүлд бас Шелбийн гэр бүлд үнэнч гэдэгээ батлан харуун харуулах шаардлагатай болж байгаа. Нэг талаараа тэр энийг хийж чадах уу, энэ бүгдээс зугтааж чадах уу гэдэгтээ эргэлзэж байгаа. яагаад гэвэл тэрэнд энэнээс өөр хийж чадах зүйл байхгүй болохоор өөрийгөө батлан харуулах ёстой. Пол энэ дүрийг гайхалтай бүтээж байгаа. Пол яг л бүжигчинь шиг бүгдийг нь нэг дор илэрхийлэх ёстой. Үргэлж тэдний дунд, тэдний нэг нэг болсон дүр бол Полли. Хелен бол бүгдийг удирдаж чаддаг, тэр айлгаж чаддаг, эмзэг байж чаддаг, айдас төрүүлж чаддаг, гуравдугаар цуврал дээр тэрний тухай илүү ихийг мэдэх боломжтой. Ийм сайн жүжигчидтэй хамтран ажиллах үнэхээр таатай байдаг. Тэр дүрүүд амилж байгаа нь харагддаг.
Том: /Киллиан Мерфи/Томми/ Энэ дүрд тоглоод овоо удаж байгаа болохоор би Стивийг мэддэг болсон гэж боддог юм. Гэтэл тэр намайг үргэлж гайхшруулдаг. Дараагийн ангид юу болох бол гэсэн хүлээлт байнга байдаг. Одоо юу болох бол гэж байнга боддог байсан. Стив дүрүүддээ маш их анхаарал тавьдаг, бид бүгдээрээ их дотно найзууд шиг шиг болцогоосон. Тэр дүрээ гаргах үеэр ямар техник ашиглах гээд маш нарийн заавруудыг өгдөг байсан. Бидэн шиг ийм сайн найруулагч, ийм сайн жүжигчидтэй байхад бүгд л сайн зохиол дээр ажиллахыг хүсдэг. Тийм л байдаг даа.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд. Дэлхийд танигдсан нь.
Най: /Стивен Найт/найруулагч, зохиолч/ Аз болоход бид өмнө нь хоёр бүлэг хийчихсэн болохоор одоо цоо шинээр эхлэхгүй. Дүрүүд маань аль хэдийн хүмүүст танигдаж чадсан. Хүмүүс тэднийг мэддэг болж алдартай болж байгаа. Тийм ч болохоор бидний явах чиглэл, жүжигчид маань яг тэр зүг рүү явах болно...
Эр: /Саймон Малони/продюсер/ Иртэй саравчит малгайтнууд хөгжиж байгаа. Тэднийг мэдэхгүй хүн бараг үгүй болсон. Хувьсгалын хувьсал байсан. Бид хөгжихийг хүссэн. Гэхдээ бид иртэй саравчит малгайтнуудын стилиэсээ холдохыг хүсээгүй. Бид саравчит малгайтнуудын ямар байсныг харуулахыг хүсч байгаа. Ингэхдээ бид бүх зүйлийг нэг алхмаар урагшлуулж, сонирхолтой байлгахыг хүссэн.
Том: /Киллиан Мерфи/Томми/ Тэдний гэр бүл маш баян. Тэр маш том байшинтай. Том байшингаас гадна тансаг машинуудтай. Тэгэхээр материаллаг байдлын хувьд тэд дутагдах зүйлгүй. Сэтгэл санааны хувьд бол өөр асуудал.
Пол: /Хелен МакКрори/Полли/ Тэд их мөнгөтэй. Тийм болохоор нийгмийн дээд давхаргынхны зиндаанд орж чадсан. Ийш тийшээ өөр газрууд руу явдаг, дэлхийн олон оронд очдог. Гэхдээ л зугтах боломжгүй хүмүүс байдаг. Гарал үүслээсээ болоод.
Со: Арроу хаус Саравчит малгайтнуудын гэр байсан. Тэр байшин цыгануудад яг тохирсон газар. Тэд ойролцоо нь тэргээ тавиад амьдарч болдог. Жонни Догс ч гэсэн тэрэгтэйгээ ирээд амьдарч байдаг. Гэхдээ бид зураг авалтынхаа үеэр энэ байшинг Саравчит малгайтнуудын хөдөө байдаг гэр болог гэж шийдвэрлэсэн. Рокн Ролл, цыган, шинэ үеийг гээд маш олон зүйлийг илэрхийлэх шаардлагатай байсан. Манай киноны дизайнер Ричард Баллок Энэ тал дээр маш их анхаарч ажилласан.
Эр: /Ричард Баллок/дизайнер/ Шелбигийн гэрээс бүх зүйл эхэлсэн. Тэр байшин болж байгаа бүх үйл явдлыг тодруулж, тэр бүгдийг илүү хурц тод болгож харагдуулах ёстой. Бид гадна талын харагдах байдал, дотоод засалд маш их анхаарсан. Бид тэр бүгдийг сайн болсон гэж бодож байгаа. Гал тогооны өрөөнөөс авахуулаад, дээд давхрын өрөөнүүдэд хүртэл анхаарал хандуулсан байгаа. Би гайхалтай болсон гэж бодож байгаа. Бид гоёл чимэглэл, будаг, өнгөний сонголтуудыг бүгдийг нь хийсэн. Саравчит малгайтнуудад тохирсон гэж бодож байгаа.
Эйда: /Софи Рандл/ Эйда/ Байшин маааш үзэгслэнтэй байсан. Гэрэлнүүд, дотоод засал чимэглэл, хүмүүсийн өмссөн хувцасны өнгө, алт мөнгө, тансаг байдал, утаа гээд л бид маш олон зүйлийг ашигласан. Маш том гэрэл гээд л бүгд маш сайхан харагдаж байсан. Гэтэл тэр тансаг зэрэглэлийн орчинд Саравчит малгайтнууд байсан. Бүгд яг тэр үед цаг хугацаагаар аялаад оччихсон юм шиг. Яг л рокн ролл шиг. Тэр бүх зүйл үнэхээр сэтгэл хөдлөм байсан.
Гр: /Аннабелл Воллс/Грейс/ Үнэхээр яг л кинонд орчихсон юм шиг. Маш том тайз, олон хүний бүрэлдэхүүнтэй баг, Тэдэнтэй туулсан үйл явдал цаг хугацааг эргээд бодохоод яг тэр ертөнцийн нэг хэсэг байсан мэт санагддаг.
Ма: /Финн Коул/ Майкл/ ид хоёр жилийн дараах ялгааг харахыг хүссэн. Миний хувьд бүх зүйл их сайн болсон гэж бодож байгаа. Би тэр боомтод болдог үзэгдэл маш монирхолтой байсан гэж бодож байгаа. Уг нь бол тэр үйл явдлыг агуулахад хийх төлөвлөгөөгүй байсан. Тэр үзэгдэл маш хүйтэн, бас хар бараан байсан. Яг зөв мэдрэмжийг гаргаж өгсөн үзэгдэл байсан гэж бодож байна.
Эсмэ: /Эйми-Ффион Эдвардс/Эсмэ/ Надад яг л өөр газар оччихсон юм шиг санагддаг.
Лиз: /Наташа О-Киффи/ Лиззи/ Тийм ээ, тэр үнэн.
Эсмэ: Яг л тэр цаг үед үсрээд оччихсон юм шиг.
Жон: /Жо Коул/ Жон/ Зураг авалтын талбайнууд үнэхээр үзэгслэнтэй байсан. Нэгдүгээр бүлэгт Гаррисонд тоглох хөгжилтэй байсан ч дараа дараагийн бүлэгт олон зүйл өөрчлөгдөж байгаа. Мэдээж дээрэмчдийн бүлэг болохоор заримдаа их хараадаг. Заримдаа арай л хэтэрсан юм шиг санагддаг ч өөр арга байхгүй л дээ.
Най: Тэд дэлхийг хамгаалахыг хүсч байгаа. Нэгдүгээр бүлэгт. Бид тэдний дүрийг аль болох байгаагаар нь хадгалахыг хүсч байгаа ч цаг хугацаа явахын хэрээр мэдээж дүрүүд маань ч гэсэн өөчрлөгдөж байгаа.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд. Дэлхийд танигдсан нь.
Эр: /Саймон Малони/продюсер/ Энэ бол 1-р ангийн эхлэл. Хоёр өдрийн хугацаанд үргэлжлэх болно. Хуримын үзэгдэл.
Том: Стив Найт энэ бүлгийг хуримаар эхлүүлэхээр шийдсэн. Энэ бүгдийг нэг өдөрт хийх боломжгүй. Энэ ангид маш олон үйл явдал болох болно.
Най: Би бүх зүйлийг сайн зүйлээр эхлүүлэх дуртай. Хурим бол сайхан үдэшлэг. Техникийн тухайд гэр бүлийг нэг дор цуглуулах сайхан боломж.
Эр: /Жейми Глейзбрук/ гүйцэтгэх продюсер/ Энэ үзэгдэл дээр маш олон төрлийн зочид ирэх болно. Хоёр санаанд багтамгүй хоёр өөр гэр бүлийн нэгдлийг харуулах болно.
Эм: /Карин Мандабак/ гүйцэтгэх продюсер/ Тэрний гэрлэж байгаа хүн болох Грейсийн гэр бүл нь Ирландын хамгаалагчдын гэр бүл. Шелбигийнхэнд энэ тийм ч их таалагдахгүй.
Эр: Жейми Глейзбрук/ гүйцэтгэх продюсер/ Энэ үзэгдэл зохиол дээр их содон санагдаж байсан. Томми Шелби одоо олон улсын үйл явдалд холбогдож байгаагаа мэдэрч, тэрний хувьд төдийгүй дэлхийг өөрчлөх үйл явдал гэдгийг ойлгож эхэлнэ.
Эр: Энэ үзэгдлийн гол хэсэг нь маш олон тооны дүрүүд нэг дор цуглана. Жүжигчин нэг бүрийн хувцас, нүүр будалт гээд тэднийг камерын өмнө цуглаагүй байхад нь харахад л маш гайхалтай харагдаж байса. Маш их хүн хүч шаардсан ажил болсон.
Дог: /Пакки Ли/Жонни Догс/ Нүүр будалтанд явлаа... оройтож болохгүй..
Эм: /Лоз Шиаво/үсчин, нүүр будагч/ Хуримын зураг авалтыг хийхийн тулд бид жүжигчид ирэхээс хоёр цаг хагасын өмнө ирж юмнуудаа бэлдсэн. Тэгээд бид өглөөнөөс авахуулаад л хуриманд оролцох хүмүүсийг дуудаж нүүр будалтаа хийж эхэлсэн. Цагийн турш. Нэг ч жүжигчин үлдээлгүй бүгдийг нь будсан. Бид бүтэн багаараа ажилласан, 12үсчин болоод нүүр будагчдын баг ажилласан. Гэхдээ бүх жүжигчид нэг дор цуглахаар галзуу юм шиг л болдог. Хүүхдүүд гүйлдэж байгаа юм шиг. Хөөе, эргээд ир, эргээд ир гээд л.
Дог: Ингэд боллоо. Одоо их том үзэгдэл болно.
Эр: /Марк Хеджес/ 1-р туслах найруулагч/ Хуримын эхний хэсэг Шелбигийнхнээс эхэлнэ. Тэгэхээр сүмийн нэг талын зургийг авна гэсэн үг. Тэдний хувцас, нүүр будалт гээд бүгд бэлэн болсон байх ёстой. Хамгийн том асуудал дээр үеийг харуулсан кино болохоор тухайн үеийг харуулсан хувцас, үс засалт, бас туслах жүжигчид, туслах дүрүүд хүртэл бүгд тохирсон байх ёстой. Эхлэхээсээ өмнө бүгд хувцасаа бүрэн өмсөж, хувцаснуудыг нь хүн бүрт тааруулах гээд ажиллагаа ихтэй, олон зүйл нэгэн зэрэг явагдаж байна. Гэхдээ бүх зүйл дэс дараалалтай, бас цагийн хуваарийн дагуу явах ёстой.
Эр: /Марк Робертс/ 3-р туслах найруулагч/ Олны хэсэг болохоор хүн ихтэй байна. Бид энэ удаад 45 туслах дүр, 27 жүжигчинтэй үзэгдлийн зураг авна. Тэгэхээр бүх зүйл бэлэн болсны дараа зураг авалт 9-6 цаг хүртэл үргэлжилнэ. Үдийн хоолоо зогсоогоороо идэж байна. Тэгэхээр маш завгүй завгүй завгүй өдөр.
Дог: Бидний зураг авалт зогсолтгүй үргэлжилж байна. Үдийн хоолны завсарлага ч болоогүй. Одоо л юм идэх санаатай байна. Гэхдээ л бүгд сайн явагдаж байна.
Эр: Сүмийн дотрох засал надад маш их таалагдаж байгаа. Хоёр талдаа өөд өөдөөсөө харсан байдалтай Хуримлагч талууд маань өөр гэдгийг илүү тодруулж өгч байгаа юм. Хоёр гэр бүл өөд өөдөөсөө хараад байрлах нь сайхан харагдах болно. Бидэнд найруулагчдаас маань санал ирсэн. Тэр санал надад их таалагдсан. Тэд дизайнеруудтай хамтарч сүмийг будах шийдвэр гаргасан.
Эр: /Ричард Баллок/ дизайнер/ Сүм анх цагаан өнгөтэй байсан. Бид тэр үеийн байдалд тохируулахын тулд будахаар шийдсэн. Цонхнуудыг ч гэсэн будсан байгаа. Энэ санал гаргасан санал тохирсон сайхан санаа байсан. Киноны маань сэдэвт тохирсон сайхан санаа байсан гэж бодож байна.
Эр: /Лори Рөүз/ зургийн дарга/ Тим бид хоёр өглөө эрт хамт явдаг. Заримдаа юу ч ярьдаггүй. Заримдаа их олон санаанууд гарч ирдэг. Тэрний санаануудыг ярилцаад боломжтой санагдсан санаануудаа жүжигчидтэй ярилцаж байгаад шийддэг.
Эр: /Тим Мелантс/ найруулагч/ Зарим эргэлзсэн санаануудаа багийнхантайгаа ярилцдаг. Тэгээд боломжийг санагдвал зургаа авдаг.
Най: Томмигийн амьдралын үзэл бодол болоод явц энгийн биш. Тэр зарим нэг маш хүчирхэг хүмүүсийн хүссэн зүйлийг хийх шаардлагатай болдог.
Том: Энэ удаа тэд энэ бүгдийг гэр бүлээрээ л давж чадна гэдгийг ойлгож эхэлдэг. Энэ бол Томмигийн хувьд гэр бүл, гэр бүл маш чухал. Дайснууд нь ч гэсэн энийг сайн мэддэг болохоор сул талыг нь ашиглахыг хүсч байгаа юм. Энэ тэрний том сул тал болохоор тэд сүрдүүлж байгаа юм. Тэр хяналтаас гарах байх.
Эр: Гуравдугаар билэгт бид Томми Шелбийг явахыг үнэхээр хүсээгүй замаараа явж байгааг харах болно. Энийг харах маш хүнд, хэцүү байх байх.
Пол: /Хелен МакКрори/Полли/ Маш их хэмжээний мөнгө, хар тамхины хэрэглээ, охид хүүхнүүд гээд бүх зүйл улам том бол, хүрээгээ тэлэхээс гадна замбараагүй олно.
Гр: /Аннабелл Воллис/Грейс/ Үйл явдал нь улам хурдан, дур булаам, зоригтой, маш сонирхолтой, адил явдалай, аймаар болно. Бас галзуу. Хорвоо дээр байдаг бүх төрлийн мэдрэмжүүдийг мэдрэх боломжтой, зөн совин гээд л.
Эйда: /Софи Рандл/Эйда/ Хүмүүс энд ажиллаж, энд байж, харах их дуртай байна. Энэ надад их сонирхолтой санагдаж байна. Энэ бүгдийг хамтдаа бүтээж байгаа хүмүүсийн эрч хүчийг мэдэрч байна. Энэ бүлэг их онцгой гэж бодож байна. Учир нь бүгд юу хийж байгаагаа илүү сайн мэдэрч, бас өнгөрсөн жилийнхээс илүү зоригтой болсон харагдаж байгаа. Бас ийм өргөн хүрээг хамарч, олон хүнтэй зураг авалт болж байгаа нь гайхалтай.
Том: /Киллиан Мерфии/ Томми/ Ерөнхийдөө ойролцоо боловч илүү дээр бас илүү аюултай болох болно. Бас илүү хэрцгий илүү цочирдмоор байх болно.
Төгсөв.
Back to episodes Go home