StandUpComedy 6

БИЧИГ: Зүгээр л инээе.

Эр:       Зүгээр л инээе нэвтрүүлэг. Монреалиас шууд дамжуулж байна. Дэлхийн шилдэг гоцлол шогчид дэлхийн шилдэг гоцлол шогийн арга хэмжээнд иржээ. Энэ удаад Айван Декер, Брайн Посен зэрэг олон оролцогч ирсэн. Энэ удаагийн хөтлөгчөөр Кэрри Фишер. Энэ бол Зүгээр л инээе. Хэн бүхэнд нээлттэй.

БИЧИГ: КЭРРИ ФИШЕР

Кэрри:  Сайн уу? Хараач ээ. Баярлалаа. Маш их баярлалаа._ Ээ бурхан минь. Одоо хичээхгүй бол болохгүй нь дээ. Маш их баярлалаа. Эхлэхээсээ өмнө, нэг юм асууя. Бүгдээрээ намайг харж байна уу? Зүгээр үү? Та нар харж байна уу? Зүгээр байна уу? Шалгахгүй бол болохгүй байсан юм. Учир нь би Холливуудынх. Манай насны эмэгтэйчүүд үзэгдэхээ байчихдаг. Би хамгийн сүүлд 30 жилийн Монреальд ирж байсан юм байна. Их сонин шүү. Гэтэл танай хот бараг өөрчлөгдөөгүй байна. Та нар үнэхээр уйтгартай байдаг байх даа. Монреаль хотод хайртай шүү. Яагаад гэвэл, маш олон талаар би өөрөө Монреаль юм аа. Учир нь... Яг тийм. Гадна талаараа хөгшрөлт харагдаж эхэлж байна. Бид хоёр хоёулаа санхүүгийн хувьд асуудалтай шийдвэр гаргасан. Бас хүмүүс бид хоёрыг 70-аад онд оргилдоо хүрсэн гэдэг юм. Тэгэхээр... Харж байна уу? Та нараас ялгаатай би тэгж хэлсэн хүмүүст итгэл дүүрэн “Зайл” гэдэг. Баярлалаа. Тэрнээс гадна, хуучнаа дурсах нь надад амаргүй байдаг л даа. Яагаад гэвэл би яг үнэндээ санадаггүй. Миний тохиолдолд ихэнх хүмүүс хар тамхийг буруутгана л даа. Тэр хүмүүсийг бид “Зөв хэллээ” гэдэг. Гэхдээ голдуу миний сэтгэцийн эрүүл мэндээс болсон л доо. Над шиг хүмүүсийг сэтгэлзүйн сэтгүүлд “Мэдрэл муутай авгай” гэдэг л дээ. Энэ нь нэг талаас хоёр туйлт эмгэг. Энийгээ бол би хүнд эмээр нүдээд зохицуулж болоод байгаа юм. Нөгөө талаас огт эмчлэх боломжгүй “Надад падгүй” гэдэг өвчний холимог. Тэгэхээр... Баярлалаа. Тэгэхээр, харамсалтай нь эмэгтэйчүүдийн хувьд энэ өвчний гаж нөлөө гэдэгт “Айж гүйцсэн ПиАр-ын ажилтнаас ирэх ажлын санал бүхий утасны дуудлага эрс цөөрөх, бас хамгийн нандин төсөөлөл, хамгийн аймшигт зүүд хоёр нь хоёулаа алтан дотуур хувцастай надтай яагаад ч юм холбогддог 35 настай ямар нэг студийн захирлын хүлээн зөвшөөрөх хэмжээний жинд очиход нэн хүндрэлтэй болох” зэрэг орно. Тийм ээ. Нэг юм санаанд орчихлоо. Яг одоо дараагийн Оддын дайн киноны зургийг Англид авч байгаа. Тийм ээ, тэр үнэн. Европын холбоо гэдгээр та нар Английг сайн мэддэг болсон байх. Гэхдээ тэр болор балар эртний, алс холын улс төрийн тогтвортой уур амьсгалын үед болсон явдал. Тэгэхээр би баяртай байгаа. Учир нь “Хүч сэргэсэн нь” кинонд оролцсон нь надад их сайнаар туссан. Санхүүгийн хувьд биш шүү. Гэхдээ, яг үнэнийг хэлэхэд тэд 200 сая долларын шавхруу шиг мөнгөөр кино хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэр дүр надад их дэвшил авчирсан. Зохиолоо аваад уншсан чинь миний дүр хүндлэл хүлээсэн генерал болжээ. Бас зүгээр хувцас өмсдөг болсон байна. “Эрэгтэй дүр андуураад уншчихав уу” гэж бодсон шүү. Гэхдээ Жэй Жэй Абрамс намайг суулгаж байгаад тайлбарлалаа. “Оддын дайны ертөнц хийсвэр учраас энэ бүхэн боломжтой байгаа юм аа.” Гэхдээ л би баяртай байсан. Учир нь хүмүүс шинэ дүрийг их гоёор хүлээж авч байх шиг байна. Харин ч Оддын дайны талаар хүмүүсийн надаас голчлон асуудал асуулт нь “Финн Поу хоёр ижил хүйстэн үү?” Би ямар үхснээ мэдэхэв дээ. Миний хоёр дахь нөхөр намайг хаяад залуутай нийлсэн. Тэгэхээр миний гэйг илрүүлэх радар та нарын хэлдгээр Үхлийн одны хэмжээний чанартай биш байна. Марзан юм болсон шүү._ Киноны тухайд нэг юм сонин санагдсан. Тэр чимээ ямар гоё тод юм бэ? Үнэхээр гайхалтай болж. Хайр татам Дэйзи Ридлигийн тоглосон Рэйн дүрийг Лэйа тэвэрдэг сүүлийн сцен байна аа даа? Сайн сонсоод байхаар миний “Нэг л өдөр тэд чамд зураг авалтаас өмнө 18 кг хая гэж хэлэх болно шүү” гэж шивнэснийг сонсож болно. Гэхдээ намайг тэрүүгээр маань бишрэхгүй байх шиг байна лээ. Гэхдээ би чинь зөвхөн Оддын дайны дүр гэдгээс хамаагүй илүү хүн шүү. Жишээ нь, би чинь ном гаргасан хүн. Мэдэх үү? Би чинь роман бичсэн, ганц хоёр шилдэг борлуулалттай намтар, Бродвэйд шоу хүртэл тавьж байлаа. Би Эммид нэр дэвшиж байсан. Эдгээрийн аль нь ч Оддын дайнтай хамаагүй. Шүүмжлэгчид болохоор “Энэ яагаад Оддын дайны тухай биш юм бэ” гэж гайхдаг. Гэхдээ, яг үнэнийг хэлэхэд, би олон алдартай кинонд олон гоё дүр бүтээсэн. Кино салбар дахь эмэгтэйчүүдэд олон боломж нээж өгсөн юм шүү. Ах дүү Блюз кинонд би Жон Белушиг алах гээд байгаа галзуу авгай болсон. Тийм ээ, Ханна ба түүний эгч кинонд би Сэм Уатерстоныг Диана Виестээс хулгайлчих гээд л үзээд байгаа маш муу найзын дүр бүтээсэн. 80-аад он сайхаан. Хоёр эмэгтэй Сэм Уатерстоныг булаалдахад хэн ч “Байз даа. Юу?” гэдэггүй байж билээ. Хамгийн сүүлд гэхэд л намайг “Гамшиг” хэмээх шүүмжлэгчдийн сайшаасан цувралд ээжийн дүрд тоглосныг минь харж болно. Мэдэж байна. Тийм ээ, гоё цуврал. Нээрээ шүү. Би үнэхээр бахархдаг. Зохиол нь мундаг. Миний дүр үнэхээр ээдрээтэй. Бас их марзан. Мөн Амазоноор гарсан учраас би тэр цувралаа үзэнгээ шинэ вибратор, бас нэг кроп мөстэй цай захиалах боломжтой байгаа юм. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ёстой сайхан үдэш болно шүү. Би амлаж байна.

Эр:       Завсарлагын дараа

БИЧИГ: ЗАВСАРЛАГЫН ДАРАА, БРАЙН ПОСЕН

Бра:      Би Оддын дайныг үзээд солиордог байсан. Миний хувьд Вьетнам л гэсэн үг. Ойлгож байна уу?

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ. БҮГДЭД НЭЭЛТТЭЙ.

Кэрри:  За, энэ гоцлол шогч салбартаа хамгийн их хүндлэл хүлээсэн залуусын нэг. Та нар тэрнийг “Аан нөгөө шоуны нөгөө залуу, нөгөө юманд гардаг нөгөө эр” гэж таних байх. Гэхдээ бид тэрнийг Брайн Посен гэж дууддаг.

Брайн:  Яана аа, би ухаан алдлаа. Кэрри Фишер сая миний нэрийг хэллээ. Яана аа, бурхан минь. Ирж оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэр бол Оддын дайнаар хэмжигдэх хүн биш. Харамсалтай нь би бас л Оддын дайн ярина даа. Мэдээж би Оддын дайнд хайртай. Миний хувьд бол том зүйл байхгүй юу. Учир нь би олон жил үзэн ядаж явсан. Учир нь тэгэхээсээ өмнө би дуртай байсан. Оддын дайны хийсэн хэдэн юмнаас болж миний уур хүрдэг. Би эхний гурван ангийг багадаа үзэж байлаа. Эхний анги нь намайг 10-тай байхад гарсан. Би гурвууланд нь хайртай. Яг үнэнээ л хэлье. Хоёр зууны далан тавд нь хайртай. Учир нь Жедай гарахад би ахлах сургуульд байлаа. Нөгөө бяцхан Ивокууд гарч ирээд цавчаад бүлээд, цавчаад бүлээд эхэлсэн. Би ч “Ямар новш нь болоод байна аа” гээд л. Энэ Тэдди Ракспинууд яагаад балай бүжиг хийгээд байна аа? Юу болоод байна аа? Оддын дайн намайг хаашаа аваачихад бэлдэх хэрэгтэй байсан юм билээ. Учир нь тэр үед, хэсэг хугацааны дараа тусгай хувилбар нь гарлаа. Би тэр тусгай хувилбарт дургүйцсэн. Угаасаа тусгай юмыг яаж байгаа юм? Энд тусгай орон зайтай. Бас энд. Тэгтэл өмнөх гурвал нь гарлаа. Би тэгэхэд жинхэнэ галзуурсан. Би бол өмнөх гурван ангийг жинхэнэ урвалт гэж боддог. Миний хувьд бол хамаатны гоё ах зул сараар ам руу хийчих гээд байгаа юм шиг санагдсан. Сонин байна уу? Хүүхэд байхад биш ээ, одоо том болчхоод байхад чинь тэгэхийг хэлж байна. Би тийм байдалд орсон. Яаж галзуурснаа би та нарт ярьж байна шүү дээ. Энд зүгээр материаллаг юмыг ч яриагүй шүү. Би Оддын дайнд яаж бухимдсанаа сэтгэл засалчдаа хүртэл хэлсэн. Нээрээ тэгсэн. Би яагаад кинонд уурласан тухайгаа цагийн 140 доллар төлж ярьсан бэ гэж үү? Учир нь манай эхнэр сонсож өгөхгүй байгаа юм чинь яах болж байна? Би оддын дайн гэхээр галзуурдаг байхгүй юу. Миний хувьд Вьетнам гэсэн үг. Ойлгож байна уу? Би нөгөө солиотой хөгшчүүлийн нэг байсан. Хүүхдүүд ирлээ, “Шинэ оддын дайн гоё шдээ” “Чи энэ тухай ямар новшоо мэддэг юм, муу нус. 1977 он, би жинхэнэ сайн муутай нь хутгалдаж явлаа. Чи харин хаана байсан юм? Нээлтийн өдөр нь ээж надад Оддын дайн үзүүлсэн. Харин чи хаана байсан юм?” Тэгэхээр солиотой байснаа би мэдэж байна. “Хүч сэргэсэн нь” гэдэг анги нь гарахад би хаана байснаа хэлье. Ноднин жил би тийм л бодолтой байсан. “Би шинэ ангийг нь үзэхгүй. Чи дахиад намайг гутрааж чадахгүй шүү. Намайг хуурч чадахгүй, Жорж Лукас.” Тэгээд... манай найзууд трэйлэрийг нь үзээд бөөн юм болж байна аа. Би эхний трэйлэрийг нь үзээ ч үгүй. “Дахиж аманд нь орохгүй”. Хоёр дахь трэйлэр нь гарлаа. Чюбака, Хан хоёр байна. Манай найзууд “Хөгшөөн, Чюи Хан хоёр байна шдээ. Хуучны юм санагдахгүй байна уу?” “Үгүй, санагдахгүй байна. Миний зүрх хад чулуу, би юу ч мэдрэхгүй байна.” Худлаа хуцаж байхгүй юу. “Эхний трэйлэр дээр Хан, Чюи хоёрыг хараад би ширээн дээрээ усан нүдэлж байсан. “Ээ бурхан минь. Миний хамгийн сайн хоёр найз. Дахиад нийлжээ.” Би орчихсон байлаа. Би найзууддаа үзэхгүй гэж хэлсэн ч Заавал үзнэ гэж дотроо мэдэж байгаа. Нээлтийн өдөр нь очлоо. Эхнэрээ дагуулчихсан. Тэгээд нулимс унагасан. Надад үнэхээр таалагдсан. Нулимс унагах ч биш бүр уйлсан. Би бичиг урсаж байхад л уйлж эхэлсэн. “Лук Скайуокер сураггүй болжээ”. Би тэнд ... Тоглоомын түүх гурав, Дээшээ хоёр нийлсэн юм шиг л болсон. Киноны турш энгэр хормой будаа болсон. Хан Чью хоёр гарч ирэхэд уйлсан уу гэж үү? Уйлалгүй яахав дээ. Кино дуусаад гарлаа. Эхнэр асууж байна. “Таалагдсан уу?” “Таалагдлаа” “Аргагүй л дээ. Эхнээс нь дуустал уйлсан юм чинь” “Миний сэтгэл хөдлөөд байна шдээ, хонгор минь.” Тэгсэн чинь эхнэр “Чи ярьж болно шдээ. Риктэй киноны тухай ярь л даа. Хоёулаа Рикийнд очъё” гэж байна. Рик гэж манай сайн нийз бий. Над шиг донтой. Бас тэр Америкт комик ном бичдэг. Миний насан дээр Оддын дайныг үзэн яддаг болсон байсныг нь би санадаг. Бид хоёр өмнө нь ч ярьдаг байлаа. Ярьдаг ч гэж дээ, Комиксын чуулган дээр виски гүзээлээд орилдог байсан хэрэг л дээ. Тэгэхээр... надтай адил байгааг нь би мэдэж байгаа юм. Тэгээд Риктэй уулзлаа. Би ороод “Сайн уу, хөгшөөн. “Хүч сэргэсэн нь”. Надад таалагдлаа” гэсэн чинь тэр “Анд аа, би үзэн ядсан” гэнэ. Тэгээд бид хоёр маргалаа. Гурван цагийн турш. Тэрнийг хэлсэн болгонд надад хэлэх хариулт байлаа. “Үйл явдал нь хэтэрхий танил байна” “Нухсан төмс мэтийн дассан хоол шиг танил гэж үү? Мэдээж тийм, тэнэг мал аа. Ёстой хуцав аа. Нухсан төмс шиг кино юу? Чи одоо мэдрэл муутай юм уу? Гоё л байж таараа шдээ.” Тэгээд л маргалдаад байлаа. Тэрнийг юм хэлэх болгонд би мөчөөгөө өгөхгүй. “Оддын дайн тэгсэн” гэнгүүт н би “Оддын дайн тэгсэн” гээд л. Би оддын дайныг л хамгаалж байсан. Энэ нь нэг талаараа хулгайлагдсан хүнд илэрдэг шинж юм байна лээ. Ойлгож байна уу? Хулгайлсан хүнээ өмөөрч байна шдээ. Стокгольмын хамшинж гэдэг биз дээ? Би Оддын дайны хамшинжтэй болсон байлаа. Манай найзууд бүгд “Оддын дайны үзэн ядаж байна” гэж байхад “Чи Оддын дайныг мэдэхээ байчхаж. Надад хэн ч байхгүй байхад Оддын дайн намайг тэнгэрийн элч шиг нөмрөн авдаг байлаа. Тэгэхээр “Далдын аюул” миний буруу байсан юм болов уу? За за, та нар гоё шүү. Таалагдсан гэж найдаж байна._ Ёстой гоё байлаа. Ёстой мөрөөдөл биеллээ.

Эр:       Та энэ галад зориулж бүтэн багцаа бичсэн үү?

Брайн:  Сүүлийн арван жил бичсэн гэсэн үг шүү дээ. Тийм удаан хугацааны турш бага багаар бичсээр байсан. Анх удаа бүгдийг нь нийлүүлж ярьж байна. Ингээд бүтэн болж байгаа юм. Миний трилоги гэсэн үг шүү дээ. Миний Оддын дайны трилоги.

Эр:       Тун удахгүй

БИЧИГ: ТУН УДАХГҮЙ, НЭЙТАН МАКИНТОШ

Нэй:      Ингэж ярьдаг хүн байх уу? Конгрессод нэр дэвшээд байгаа юм уу хаашаа юм? Зүгээр нүднээс далд ор.

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ. БҮГДЭД НЭЭЛТТЭЙ.

Кэрри:  Ичимхий, дутуу үнэлэгдсэн, шүүж гоочилдоггүй. Манай дараагийн гоцлол шогчийг хүмүүс хэзээ ч ийм үгсээр тодорхойлж байгаагүй. Нэйтан Макинтошийг угтан авна уу.

Нэй:      Тийм ээ, за юу байцгаана, манайхаан? Сайн биз дээ?

БИЧИГ: НЭЙТАН МАКИНТОШ

Нэй:      Надад лав янзын байна аа. Би ажлынхаа тухай ярих гэсэн юм. Би Старбакст олон жил ажилласан. Намайг тэнд ажиллаж байхад зарим хүн үнэхээр бүдүүлэг. Би дандаа мэнд мэнддэг. Хэн ч хариу мэнд мэддэггүй. Хүн орж ирлээ “Сайн уу? Сайн байна уу?” гэхээр хүмүүс “Лате томоор.” Би тэгж хэлээгүй шдээ. Юу захиалахаа хэлэхээсээ өмнө хариу мэнд мэдэх хэрэгтэй шдээ. “Сайн. Сайн байна уу? Лате томоор” Зүгээр Сайн уу гээд дөрөв тавхан үсэгтэй үг хэлчхэж болно оо доо? Зүгээр “... лате томоор” гэсэн ч надад болох байсан. Утсаа барьчихсан орж ирдэг хүмүүс бас бүдүүлэг. Надад бүдүүлэг, утсандаа эелдэг ханддаг байхгүй юу. Тэд орж ирэхдээ л “Мэдэхгүй, энэ хагас бүтэнсайнд парк ордог юм уу? Байж байгаарай. Кросант.” Хүмүүс утаснаасаа салж чаддаггүйг би мэднэ л дээ. Би өөрөө ч жаахан холдмоор байна. Би хэтэрхий их шалгах юм. Би өөрөө ч хүмүүсээс ялгаагүй. Гудамжаар алхаж байна. Улаан гэрэл таарлаа. “За за, найман секунд юугаа ч хийхэв.” Зүгээр амьсгалаад зогсож байлтай нь биш. Тэгвэл шал хөдөөний биз дээ? Сармагчин л тэгдэг байлгүй. Зүгээр амьсгалаад зогсох юм гэнэ ээ. Ганцаараа ногоон гэрэл хүлээгээд тэнгэр лүү гөлөрч баймааргүй байна шдээ. Утсаа гаргалаа, үзэх юм нэг ч байхгүй. Нэг ч байхгүй. Хүмүүсийн царайг нохой филтертэй харах гээгүй л бол харах юм үнэхээр байхгүй. Би утсыг зүгээр л зурвас бичих, залгах хоёрт л ашигламаар байгаа юм. Тэгээд л болоо. Одоо тэгтэл хүн рүү залгаж болохгүй болчихсон. Бүгд шийдчихсэн байна лээ. Одоо ерөөсөө утсаа авдаг хүн гэж байхгүй болсон. Хэн залгах нь хамаагүй. Өө манай сайн найз байна. Тасал. Бүгд ийм. Утсаа олох гэж бөөн юм болж байгаа юм. “Яана аа, утас дугарч байна. Хаана байна аа? Энэ байна. Тасал” Ингээд л... зүгээр дууг нь хаачих л даа. Одоо хэн рүү ч залгасан шууд тасалдаг. Дараа нь зурвас ирнэ. “Сайн уу, чи залгасан уу?” Хүмүүс яагаад ярих дургүй болсныг ойлгохгүй байна. Би одоо ч хүнтэй яримаар л байдаг. Би хүнсний дэлгүүр орлоо, өөртөө үйлчлэх кассыг ашиглах дургүй. Би жинхэнэ хүнтэй харьцмаар байна. Жинхэнэ хүнтэй яримаар байна. Өөртөө үйлчлэх касс ямар байдаг билээ? Уг нь кассчингүй болох гэж гаргасан шдээ. Гэтэл тэгээгүй. Өөртөө үйлчилж байхад кассчин хажууд нь зогсож байдаг. Яг тэр кассны хажууд намайг өөрийнх нь ажлыг хийхийг хараад зогсож байгаа байхгүй юу. Кассчиний ажил одоо ийм л болсон. Өөрсдийнх нь мэддэг ажлыг бид хийх гэж бантагнахыг хараад зогсох. Бүр нэг гунигтай харцтай зогсож байдаг. Бөгтийгөөд элгээ тэвэрчихсэн. “Би хэчнээн сайхан бараа уншуулдаг байлаа. Наадах чинь брокколи хөгшөөн, 23-06. Би хэзээ ч мартахгүй.” Бид утас хэрэглэж эхлээд олон жил боллоо. Ийм олон жил өнгөрчхөөд байхад зарим хүмүүс одоо хүртэл утсаа хамгаалж мэдэхгүй. Хагарч салбайсан, дэлгэц нь будаа болчихсон утастай хүн харж байсан уу? Тийм байж одоо хүртэл хүүхэд гаргаад байгаа нь надад сонин байгаа юм даа. Манай нэг найз хүүхэдтэй болохоор нь би “Чи өчигдөр утсаа унагасан шдээ. Наад хүүхдээ тэвэрч чадах юм уу? Хүүхдийг усанд унагавал будаанд хийгээд хатаачхаж болохгүй шдээ. Мэднэ биз дээ?” Нэг удаа тэр хүүхдээ дагуулаад манай гэрт ирлээ. Орж ирэхээсээ өмнө “Хараал хэлж болохгүй шүү. Хүүхдийн хажууд харааж болохгүй шүү” гэж байна. Яагаад? Яагаад хүүхдийн өмнө харааж болдоггүй юм? Тэд чинь нэг өдөр том болно шдээ. Хараалын үгийг багаасаа сонсож дасах хэрэгтэй байдаг юм. Учир нь хараалын үг яг онодог байхгүй юу. Багадаа сонсож байгаагүй бол том болоод сонсоход тархи чинь зад үсэрнэ. Заримдаа яах аргагүй хэрэгтэй болдог. Та нарын нэг нь ч ийм үг сонсож байгаагүй биз дээ? “Өө, надтай хүчтэй бэлгийн харьцаанд орооч”. Тийм үг байдаггүй юм. Хэзээ ч тэгж хэлдэггүй. Дэлхийн хамгийн гоё хүүхэн над шиг баагий дээр ирээд “Чамд феллатио хийгээд өгөх үү”, “Уг нь хийлгэмээр л байсан юм. Одоо өнгөрсөөн”. Ингэж ярьдаг хүн байх уу? Чи ямар конгрессод нэр дэвшиж байгаа юу? Зүгээр нүднээс далд ор. Би тийм мөнгөтэй хүүхэд байгаагүй. Ээж маань ах бид хоёрыг Диснэй Ворлдод аваачих гэж их хичээнэ. Даанч боломж байхгүй. Би хэдэн жилийн өмнө анх удаа очиж үзлээ. Тэнд их сонирхолтой юм билээ. Гоё байна байх гэж бодсон. Гэтэл очоод харахад тэнд байгаа гэр бүлүүдийн за нэг 50% нь аз жаргалтай байгаа юм. Харин нөгөө 50% нь зүгээр тэр парк дээр салж байгаа байхгүй юу. Бөөн уур цухал. “Сурталчилгаан дээр ийм юм байгаагүй шдээ.” Халуун наранд цухалдаад уурлачихсан. Хүүхдүүд нь “Будааны шаржигнуур явъя. 12 доллар өгөөч. Тэр жагсаалд очоод гурван цаг хүлээх үү?” Тэнд аав зүгээр “Би энэ гэр бүлийг хүсэхгүй байна” гээд шууд паркаас явчхаж байгаа юм. Хүмүүс яагаад уурладгийг би ойлгосон. Хүмүүс Дисний Ворлдод очоод заримдаа нэг орой 600 доллар зарцуулдаг байгаа юм. Зөвхөн зочид буудал. Нэг шөнө хоноход 600 доллар. Өглөө боллоо. Босцгооно. Тэр өрөөнөөс гарна. Та нарт шал тэнэг санагдахгүй байна уу? Би лав хоногийн 600 долларын үнэтэй зочид буудалтай зугаалганд явж байвал, тэр өрөө чинь өөрөө зугаалга. Би тэр өрөөнөөс гарахгүй. Би бүх саван, алчуурыг нь хэрэглэнэ. Хөшгийг нь бүтэн цагийн турш нээж хаана. Би эцэст нь нэг юм Библийг уншина. Бүр тэгтлээ тэнд байна. Бүгдэд чинь баярлалаа. Маш их баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа._ Баярлалаа._ Гоё байлаа. Зугаатай. Тийм ээ. Ёстой хөгжилтэй. Ирсэндээ баяртай байна. Миний гар жаахан чичирч байсан. Нэг хүн “Гар нь чичрээд байна” гэх шиг болсон. Надад наймхан минут байсан болохоор тэр тухай яриагүй. Нэг тийм юм болсон. Гэхдээ гоё байлаа. Янзын.

Эр:       Завсарлагааны дараа

БИЧИГ: ЗАВСАРЛАГААНЫ ДАРАА, АЙВАН ДЕКЕР

Айван:  Үхчихсэн байна. Хар даа, хөдлөхгүй байна. Үх... өө, ам руу орчихлоо. Бурхан минь.

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ. БҮГДЭД НЭЭЛТТЭЙ.

БИЧИГ: АЙВАН ДЕКЕР

Айв:      Миний авч гарах микрофон аль билээ? Өө за. Баярлалаа.

Кэрри:  Манай дараагийн оролцогч бол Канадаас төрөн гарсан хамгийн мундаг залуу гоцлол шогчдын нэг. Өнөө орой тэр дөрөв дэх удаагаа энэ тайзан дээр, шоуны дараа анх удаагаа миний хувцасны өрөөнд зочилно. Айван Декерийг угтан авна уу.

Айв:      Сайн уу, манайхаан. Кэрри Фишер байлаа. Бас л барьц алдаж байна шүү. Нэг сонин юм байдаг. Би одоо ч аалзнаас айдаг хэвээрээ. Би насанд хүрсэн мөртлөө тэдэнд дургүй. Шулуухан хэлчихье. Яасан гэнэ ээ? Эр хүний шинжгүй юм бэ? Тэр чинь надад хамаагүй. Энэ айдсыг яаж арилгадгийг би мэдэхгүй. Би зүгээр л аалзыг аймаар гэж бодсоор л байна. Тэгж яваад нэг өдөр үхнэ. Тийм л юм болж дуусна. Аалз маш олон талаар муухай. Тийм биз дээ? Задлаад ярьсан ч болж байна. Нэгдүгээрт, тэдний толгой нь голдоо байдаг. Таалагдахгүй байна. Таалагдахгүй байна шүү, байгаль аа. Бас тэд балиар хурдан. Аалз балиар гэдгийн гол шалтгаан нь тэр. Тийм биз дээ? Тэд хурдан. Гол нь дээд хурдандаа байгаа юм биш. Хурдатгалдаа байгаа юм. Аалзны тэгээс зуу хүрэх хурд нь бүр аймшигтай. Яагаад гээч? Учир нь тэг нь бүр жинхэнэ тэг байдаг байхгүй юу. Бүр таг зогсдог учраас үхсэн юм шиг харагддаг. Бүр тийм тэг хурдтай. Үхчихсэн байна. Хар даа, үхчихсэн. Тэнд хэвтэж байна. Тэр… өө, ам руу орчихлоо. Бурхан минь. Ийм хурдан байгаа юм даа. Амьдралаа өөд нь татчих гээд үзээд л байна. Жимс идэж сурах гээд л. Бодсоноос хэцүү юм байна лээ. Санаачилга асуудал биш. Гол нь зарим жимсийг идэхэд дадлага хэрэгтэй байдгийг би мэдээгүй. Насанд хүрсэн хойноо анх удаа манготой хоёулхнаа үлдэж байснаа санаж байна уу? Тэр мангог иднэ л гэж бодсон биз дээ? Ийм юм болдог. Сайхан хальсаллаа. Дэлхийн хамгийн гөлгөр юм гарт чинь байж байна. Тэгээд хутгатай. За за, чадахгүй юмаараа оролдоод яахав. Больё. Дэлгүүрт мангоны хажууд нэг хүн зогсож баймаар байгаа юм. “Та энийг идэх хэмжээний хүн биш байна аа. Таны сагсанд гадил, жүрж энэ тэр байна шдээ. Наадах чинь жаахан хүүхдийн жимс. Утсаа гаргаж ирээд ханборгоцой зөв зүсэж байгаа бичлэгээ үзүүл. Тэгвэл ирээдүйн чинь тухай ярья. Өө, тоор идэж чаддаг юм уу? Тэглээ гээд мангоны үр хүртэл идэж чадна гэж бодоо юу? … Үгүй л дээ. Мангоны үр ямар байдгийг хэн ч мэдэхгүй. Хайж олох гэсний ч хэрэггүй. Элс мэдрэгдэх хүртэл зүсээд гаргаж авч чадснаа дуугүй ид”. Та нарын зарим нь сайн ойлгож байгаа байх. Харин зарим нь “Дөрвөлжин биш юм уу? Дөрвөлжин байдаг биз дээ? Угаасаа дөрвөлжин биш юм уу?” Мэдэхгүй, ойлгох юм алга. Сайн сурталчилдаг юм байлгүй. Маркетинг яаж яваад байдгийг би ойлгодоггүй. Эхлээд өмнө нь байгаагүй ямар нэг юм бүтээх хэрэгтэй болно. Тэгээд хэрэгтэй гэж сурталчилна. Шүршүүрт хэрэглэдэг саванг яагаад хүйсээр ялгасныг би ойлгодоггүй. Яагаад тэгсэн юм бол? Учир нь өмнө нь зүгээр л саван байсан байхгүй юу? Саванг яаж сурталчлах юм бэ? “Сайн уу, Та заваан хүн үү?” Одоо болохоор хоёр хуваачихсан. Тусдаа хоёр төрлийн саван байдаг болсон. Охид өөрийн гэсэн онцгой савантай. Ногоон, навч мавчтай саванд ирдэг. Дээр нь алтаар биччихсэн. “Бид найман хүрхрээний усыг энэнд хольсон. Тэгж гаргаж авсан. Үүнийг хэрэглэх болгонд чинь бид нэг янзагыг байгальд нь тавьдаг. Зэрлэг байгальдаа эрх дураараа яв даа. Хүсвэл манай вебсайтаар ороод суллах янзагаа сонгож болно. Та ямар сайн хүн бэ?” Эрчүүдийн саван тэрний яг эсрэг нь. Аймаар эршүүд. Яагаад юм бүү мэд. Нэг тийм хар эсвэл бууны металлын өнгөтэй савтай. Савны нэг тал нь хурууны ховилтой. Эндээс сайн бариарай. Та бол шүршүүр доторх эр хүн. Чанга атга. Урд талд нь бараг юм бичээгүй. Гурвыг нэг дор гээд л болоо. Гурван юу? Амаа тат. Зүгээр гурав. Эхлээд нүүрээ угаа. Дараа нь үсээ, тэгээд идсэн ч болно. Өглөөний цай л гэсэн үг. Одоо гараад чонын хүзүү рүү нам цохь. Гадаа гараад чоно хайж олоод муужарт унатал багалзуурд. Чи бол эр хүн. Бас чи цэвэрхэн. Бүр арай л сүртэй. Охидын саван маш зөөлөн. Хамгийн зөөлөн бүтээгдэхүүн. Тэгж сурталчилдаг биз дээ? “Маш зөөлөн. Учир нь хорвоо дэлхий хатуу. Чамайг зөөлөн, аймхай гэдгийг мэдэж байна, хатагтай нар аа. Чи байнга өвддөг. Энэ чамайг өвтгөхгүй. Энэ бараг саван ч биш. Нярай хүүхдийн нүд рүү хийсэн ч яах ч үгүй. Нэг хүүхэд олж авчраад савтай нь юүлчих. Харин ч таалагдана. Нүд нь өмнөхөөсөө гоё болоод тан руу “Баярлалаа хатагтай” гээд ирмэнэ.” Эрчүүдийн савангийн арыг уншсан уу? Энэ саванг хүүхдийг ална. Чи бол эр хүн. Зүгээр л яагаад гэж асууя. Эршүүд, ширүүн дориуныг мэдрүүлэх тэр олон бүтээгдэхүүнээс яагаад биеийн саван гэж? Ачааны машин, бургер дээр бол ойлгож болно. “Чи ийм их мах идэж чадах эрийн хуйх биш л дээ.” “Чадна банди аа, май май” гэдэг бол байж болно. Нээрээ л амжилт олоод байдаг. Гэтэл биеийн саван шүү дээ. Шүршүүрт ганцаараа байгаа шдээ. Гав ганцаараа. Эр хүн ганц минут ч гэсэн эмзэг байж болохоо больсон юм уу? “Хөөш, энэ юун хүрхрээ үнэртсэн саван бэ?” гэх юм уу хаашаа юм. “Үнэртсэн чинь эрэгтэй хүний уруул дээр үнсмээр санагдчихлаа. Энийг хаяач. Буу барьж байгаа юм шиг санагдуулах саван аваад ир”. Бүгдэд чинь баярлалаа. Гоё байлаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй._ Зугаатай байлаа. Дууны хөвчний сүүлчийн судас тасарлаа. Цаашаа чадахгүй нь ээ.

Эр:       Тун удахгүй

БИЧИГ: ТУН УДАХГҮЙ, ЖОЙЛ КРИЙЗИ

Жойл:   Энэ миний оролцох хэрэг биш. Тиймээс гарцаагүй оролцоно. Тэгэхээр...

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ. БҮГДЭД НЭЭЛТТЭЙ.

Кэрри:  За за, карерийнхаа туршад хийсэн бүхнээсээ би Лэйа гүнжийн дүрээр хамгийн тод дурсагдахыг хэлэх нь илүүц биз. Тэгээд... Баярлалаа. Харин миний бүх үсний стилиэс, бүхий л тайралт, ороолт, будалт гээд гоё мөртлөө ядаж хагас ухаантай харагдах тэр бүх үсний стиль бүхнээс хүмүүсийн миний тухай бодохдоо хамгийн түрүүнд төсөөлдөг төрх бол хоёр талдаа үсээ овоолж боосон стиль. Миний толгойн хоёр талд хоёр аварга хувалз байгаа юм шиг харагддаг. Гэхдээ өөрчлөгдөн хувьсаж буй Оддын дайны ертөнц дахь олон зүйлсийн адилаар Лэйагийн тэр үсэнд дасах гэж би нэлээн удсан. Тэгэхээр би энэ үдэш найруулагчийн хүлээж аваагүй зарим нэг үсний засалтыг та бүхэнд харуулж Лэйа ямар байж болох байсныг үзүүлэх гэсэн юм. Эхний энэ засалт надад одоо хүртэл таалагддаг юм._ Тийм ээ. Оддын дайны зохиолын анхны ноорог гарч байхад Лэйагийн түүх арай өөр байсан юм. Лэйа Алдераан гэдэг алс тэртээх гаргийн гүнж биш, Калгарийн дунд давхаргын цагаан арьст охин, гэхдээ Ямайкад нэг долоо хоноод ирсэн байсан. Тийм ээ. За, татгалзсан зураг хоёр. Тийм ээ, энэ бол “Би Лэйлад хайртай” гэдэг нэртэй Оддын дайнаас салбарласан боловч хийгдээгүй цувралын үс засалт. Энд Лэйа галзуу гэрийн эзэгтэй, Хан Соло болохоор Куб хамтлагийн ахлагч, харин Си-2 Пи Өү, Ар-2 Ди-2 болохоор Фрэд Мерц, Этел Мерц гэдэг хөрш айлын хэрүүлтэй хос хоёр. Энэ гоё санаа байсан уу гэж үү? Нэг үгээр хариулж болох байх. “Үгүй”. Өөр юу билээ? Нээрээ тийм. Шүүгч Лэйа. Лэйа О Коннор. Сара гүнж. Тэгээд мэдээж Шера гүнж. Оддын дайн харууд кино урлагт хүчээ авч байсан үед гарсан гэдгийг та нар мэдэж байгаа байх. Шафт, Фокси Браун зэрэг кино гарч байлаа. 20-р зуун Фокс тэр их мөнгөнөөс яаж дутах билээ? Энэ нь өнөөгийн бидний хайрладаг киноноос тэс өөр ч биш л дээ. Гэхдээ Дарт Вэйдэр хар тамхины наймаачин, Миллениум Фалкон зүгээр л Форд Фалкон байсан юм. Та нар шоолж байна уу? Гэхдээ энэ сайхан амьтан 12 парсекийн дотор булангийн дэлгүүр ороод ирж амжина. Маш их баярлалаа._ За, дараагийн зочны маань эцэг эх нь, энэ болсон явдал гэсэн шүү. Эцэг эх нь “Эзэнт гүрний хариу цохилт”-ын тайзан дээр танилцсан байгаа юм. Жаахан эвгүй л юм, тийм ээ? Дараагийн кинон дээр хамаатан болж таарвал яана? Жойл Крийзиг угтан авна уу.

БИЧИГ: ЖОЙЛ КРИЙЗИ

Жойл:   Сайн уу? Кэрри Фишертэй аальгүйтмээр байна. Тэр нээрээ үнэн шүү. Манай эцэг эх үнэхээр, тэр хоёр Британи хүмүүс л дээ. Оддын дайны тайзан дээр олны хэсэгт байсан юм. Би бол Австрали, гэхдээ тэр хоёр тэнд уулзсан. Харин би Гриндр дээр танилцана гэж бодохоос гутарчихлаа. Гэхдээ нэг юм хэлмээр байна. Би одоогоор Австралид нэг том оддын тулаанд орчхоод байгаа. Рассел Кроутай үзэлцэж байгаа. Монреалийнхан Рассел Кроуг юу гэж хардгийг мэдэхгүй л дээ. Надад бол таалагдахгүй байгаа. Бид хоёр муудалцав аа. Зул сарын баяраар, Жиргээн дээр шүү. Юунаас болсон бэ гэхээр, Зул сарын баяраар Рассел Кроу хүүхдүүддээ, 8, 9 настай хүүхдүүддээ ховерборд авч өгсөн байгаа юм. Зул сарын баяраар түгээмэл болдог ховербордууд байдаг даа. Их сургуулийн оюутнууд, зандан залуучаад уначихсан явж байдаг. Рассел Кроу юм чинь тийм л юм авч өгч таараа. За тэгээд, Зул сарын дараагийн өдөр бол Боксинг Дэй. Рассел Сиднейн онгоцны буудал дээр Кофс Харбор луу нисэх гээд бүртгүүлж байлаа. Тухайн үед мэдээгээр харсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ ховерборд хүмүүсийн гэрт дэлбэрээд байна гэсэн мэдээ явж байсан. Дэлхийн бүх мэдээгээр явсан. Заримдаа хүмүүсийг унтаж байхад нь гэрт нь дэлбэрсэн гэж байгаа юм. Гэр орныг нь шатаасан, хүн нас барсан гээд бөөн юм болсон. Тэгэхээр авиа компаниуд онгоцонд ховерборд авч орохыг хориглох нь зөв шүү дээ. Рассел ховерборд унасан хүүхдүүдтэйгээ хамт бүртгүүллээ. Виржин Австралиа Эйрлайнс дээр ажиллаж байсан хүн тэрийг нь харчхаад “Уучлаарай, Рассел. Та ховерборд авч орж болохгүй” гэсэн. Уг нь “Өө, за ойлголоо” гэх ёстой шдээ. “Өө за, би онгоцон доторх хүмүүсийн амь насыг бодох нь зөв өө” гэдэг ч юм уу. Гэтэл тэр намайг Перт рүү холын нислэгээр явахдаа Шоовдор хүмүүсийг үзэж байхад гаргасан зангаа яг гаргасан. Тэр онгоцыг дээрэмдээд газар луу унагачихмаар санагдсан шүү бурхан минь. ... “За, ойлголоо” гэхийн оронд Рассел ёстой солиорч өгсөн. Жиргээн дээр Виржин Австралиагийн хуудас руу дайрч эхэлсэн. Виржин Австралиагийн хуудсыг ажиллуулдаг хөөрхий дадлагын ажилтан “Уучлаарай, Рассел. Би 140 тэмдэгтэд багтаад дүрмийг хараад засаад өгье” гэж бодсон биз. Энэ тэмцэл Жиргээ даяар тархсан. Трэндинг болчихсон. Тэр бүх үсгээ томоор бичээд л. Хүн болгоны ярианы сэдэв болоод л. Мэдээгээр хүртэл гараад л. Боксинг Дэй болж байдаг. Би ээжтэйгээ гэртээ байлаа. Өссөн нутаг Перт хотдоо. Өглөөний 10 болж байна. Ээж согтуу. Бид усан санд байна. “Рассел Кроу жиргээнд будаа болгож байна” гэж хэлчхээд дотроо бодлоо “Энэ миний оролцох хэрэг биш. Тийм болохоор заавал оролцоно”. Яагаад болохгүй гэж? Тэгээд, Рассел руу жиргэхээр шийдлээ. “Сайн уу, Рассел. Чи саятан хүн шдээ. Жаахан бодооч. Үнсье үнсье үнсье” гэж бичээд утсаа доошоо тавилаа. Ээжтэйгээ ууж байсан коктэйлээ авлаа. Хариу ирнэ ч гэж бодоогүй. Секундэд хэдэн зуун мянган жиргээ очиж байгаа шдээ. Бүгдээрээ түүн рүү жиргээд л, вебсайтууд хуваалцаад л. Энэ бөөн юман дунд тэр нэг хүн рүү хариу бичсэн. Ганцхан хүн рүү. Тэр нь би. Би ч тэгнэ гэж бодоогүй. 30 минут өнгөрлөө. Утас ээж бид хоёрын дунд байна. Гэрэл нь аслаа. “Рассел Кроу тан руу хандсан байна”. Тэгэхэд ээж бид хоёр яг зэрэг “Ээ хүүр ээ”. Тэгээд... Рассел хариу бичсэн байлаа. Тэр “Сайн уу, Жойл. Би бол хүүхдүүдтэйгээ амаръя л гэсэн аав хүн байна аа” гэсэн. За за. Тэгээд... тэгээд дараа нь “Чи миний хүүхдүүдтэй амарч үзэх юм уу?” гэнэ ээ. Тэгвэл жаахан сонин биз дээ, тийм ээ? Тэгээд... ээж бид хоёр ямар хариу бичихээ бодлоо. Гялс бодлоо. За, алив бодоорой. Ээжээс олигтой санаа гараагүй. Шаль шаль гээд би ойлгоо ч үгүй. Миний санаагаар болсон. Тэгээд... хариу бичлээ. “Амрах аа? Урьсанд баярлалаа, Рассел. Надад саронг гоё зохидог. Гунигтай эможи. Дал модны эможи. Бикини эможи”. Би бол хөөрхөн л гэж бодсон. Тэр хариу бичсэнгүй. Гэхдээ... Австралийн бүх мэдээний сайтууд “Жойл Крийзиг харсан уу?” Тэр нь би шүү. “Жойл Крийзи, Рассел Кроу хоёр жиргээн дээр хэрэлджээ”. Тэгэхээр нь би “Гуравхан жиргээ. Гэхдээ ярь ярь. Надад л сайн биз дээ?” Тэгээд... хэд хоногийн дараа би Австралийн Сиднейн дуурийн театрт шинэ жилийн гала тоглолтыг хөтөлж байсан юм. Он гарах гээд тоолоод л. Австрали даяараа шүү дээ. Хөтлөлт маань шөнийн 3-т дуусаад би гэр лүүгээ харьж байлаа. Тэгээд хөтлөлт маань ямар болсон тухай хүмүүсийн сэтгэгдлийг харах гээд жиргээ рүү орж үзлээ. Одоо харамсдаг. Шинэ он хэцүүхэн эхэлсэн дээ. Би буруу тоолоод зарим нэг хүний шинэ жилийг сүйдэлсэн бололтой юм. “Гэрээсээ үзсэн чи л азгүй байхгүй юу” гэж бодчихоод л... Тэгтэл шөнийн 3-т хэн онлайн байсан гээч? Рассел Кроу. Коффс Харборт амрахаар оччихож. Миний нэвтрүүлгийг үзээгүй. Дахиад ороод ирчихсэн ховербордын хэрүүлээ хийж байна аа. “Миний хөгшин боль оо” гэж би бодно биз дээ? Тэгээд би “За за, хариу бичээд өгье л дөө” гэж бодсон. Шинэ оны шөнө 3 цагт намайг хариу бичнэ гэж тэр бодохгүй. Тэгээд би “Орондоо ороод ирээ, хайр аа” гэж бичсэн. Тэрэнд бол хариу бичээгүй байгаа. Гэхдээ... Рассел, чи үзэж байгаа бол, би хүлээж байгаа шүү. За за, гоё байлаа хатагтай ноёд оо. Дараа уулзъя._ Тийм ээ, аав ээж хоёр “Эзэнт гүрний хариу цохилт” ангийн тайзан дээр олны хэсэгт байсан юм. Тийм ээ, тэнд танилцсан. Кинон дээр ажиллаж байсан. Тийм ээ.

Эр:       Кинон дээрээс аав ээжийгээ олсон уу?

Жойл:   Олсон шдээ. Зөндөө байсан. Аав Лэйа гүнжийн хажууд гарсан байдаг. Бодохоор гоё шдээ.

Эр:       Завсарлагааны дараа

БИЧИГ: ЗАВСАРЛАГААНЫ ДАРАА, КРИСТЕЛА АЛОНЗО

Кристела:   Золиг гэж. Энэ амьтдын бага нас минийхээс ч гоё байж.

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ. БҮГДЭД НЭЭЛТТЭЙ.

Кэрри:  Манай дараагийн гоцлол шогч бол Америкийн сүлжээнд инээдмийн цуврал хийж, продюсерлэж, зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон анхны мексик-америк хүн байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт цагаан эрчүүд “Бидний ээлж хэзээ юм бэ” гэж асууж байгаа. Гайхамшигт Кристелла Алонзог угтан авна уу.

БИЧИГ: КРИСТЕЛА АЛОНЗО

Крист:   Сайн уу? Юу байна аа, Канад? Ирсэндээ маш их баяртай байна. Та нар ёстой… Бас би 7кг хассан. Тэгээд их баяртай байна. Зүгээр хэмжүүрээ метр лүү шилжүүлээд болчихсон л доо. Тийм амархан. Дасгалын хэрэг байхгүй. Ёстой таалагдсан. Эрүүл хооллохыг хичээж л байна. Эрүүл хооллох хэцүү юм аа. Хамгийн гол нь эрүүл хүнс их үнэтэй юм. Шал тэнэг байгаа биз дээ? Ядуу хүмүүс идэж болохгүй юм уу? Энийгээ яаж зөвтгөдөг гээч? Дэлгүүр дотор идэх гэж байгаа амьтны чинь хамаг амьдралыг ярьж өгдөг. Тэргээ түрээд явж байхад үхрийн ансестри цэг ком тааралдаж байгаа юм. Энэний сүү нь дааваргүй л гэнэ. Энийг өвсөөр тэжээсэн л гэнэ. Энэ тахиаг торонд хориогүй л гэнэ. Золиг гэж, зарим амьтдын бага нас минийхээс илүү байгаа юм чинь. Би дошинд өссөн. Миний цонх тортой байсан. Гэтэл энэ тахиа торонд байгаагүй гэнэ. Өө за за. Би унтлагын өрөөнөөсөө “Гадаа ямар байна, тахиа? Гоё байна уу? Би торгүй хүүхэд баймаар байвч гангууд байгаа шүү дээ” Тахиаг амьд байхдаа ямар хоббитой байснаар нь үнийг нь нэмж байгаа юм уу? Энэ тахиа морин хийл тоглодог, сөрфинг хийх дуртай байсан учраас нэг фунт нь 20 долларын үнэтэй. Ямар новшоо... Гоё амьдарч байсан тахиа байна шдээ, яагаад нядалчхав аа? Тансаг амьдралтай, ганц ч өдөр ажил хийж үзээгүй амьтныг ид гэвэл юун тахиа, ямар нэг Кардашианыг идье л дээ. Би америк хүн. Би 1-р үеийн америк хүн. Ээж маань Мексикээс ирсэн. Хүмүүс ойлгодоггүй юм. Ямар нэг юмны 1-р үе байх чинь маш хэцүү шдээ. Яаж тэр улсын хүн байхыг сурчхаад дараа нь эцэг эхдээ зааж өгдөг. Хүмүүс ойлгодоггүй юм. Жишээ нь манай ээж Мексикээс ирсэн учраас Санта Клаус гэдэг юмыг мэдэхгүй. Тийм юм байгаагүй. Харин гурван мэргэн гэж байсан. Бид 12-р сарын 25-нд тэмдэглэдэг мөртлөө бас 1-р сарын 6-ныг тэмдэглэдэг. Баяр өнгөрөөд хүнс хямдардаг учраас тэгдэг байсан байх л даа. Гэхдээ ээж нэг удаа Санта Клаус болох гэж үзсэн. Би 8 настай байлаа. Сэрсэн чинь хажууд хайрцагтай бэлэг байж байна. Санта Клаусаас гэсэн бичигтэй. Ээж рүү харсан чинь ээж “Би бол Санта Клаус” Айн? “Би бол Санта Клаус. Зул сарын мэнд. Үгүй шүү, миний хүч хөдөлмөрийг нэг муу цагаан өвгөн мөлжихгүй шүү, би бол Санта Клаус хохохо. Хохохо.” Би испаниар жэй үсэгтэй хэлж байгаа шүү. Хохохо. Би бол Санта Клаус._ Би латин бас Католик. Католик байх гоё шдээ. Католик байх яг л фитнессийн гишүүнчлэл шиг. Бүртгэлтэй боловч хэзээ ч очдоггүй. Би өөрийгөө хоёрын хооронд католик гэдэг. Би наад захын юмыг нь мэднэ. Гэхдээ тэрнээс шалихгүй. Хүн надаас юм асуухаар би дотроо “Новш гэж, амархан юм асуугаасай” гэдэг. “Загалмай дээр хэн байдаг вэ?” “Есүс, тийм ээ.” Тэгж байтал хэцүү асуулт ирнэ. “Ариун ус ямар учиртай юм бэ?” “Новш гэж. Манайд цус сорогч байдаг юм”. Би Оддын дайнд хайртай учраас энд ирсэн. Сонирхуулахад. Би бүр энд байгаадаа итгэж ч чадахгүй байна. Ёстой галзуурмаар байна. Үнэхээр нугасгүй. Би нэг юмыг ойлгосон. Романтик киноноос илүү шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд итгэх илүү амар байдгийг анзаарсан уу? Оддын дайны үзээд шууд итгэж байгаа юм чинь. “Нээрээ ингэж болно шүү. Үхлийн од оо? Гараг шиг том хөлөг өө? Байна шдээ. Дарт Вэйдэр хагас хүн, хагас робот оо? Байна байна. Сансарт латин хүн байхгүй ээ? За за.” Гэтэл романтик инээдмийн кино үзэхээр “За, шаа л даа (За, яршиг аа). Гоё залуу, гоё хүүхэн хайраа олохгүй байна аа? Тоглоод байна уу?” Бодоод үз л дээ. Сайн бодохоор Ивокууд үнэмшилтэй шдээ. Тэд ер нь бол алуурчин тедди бамбаруушийн арми. Энэ чинь Жулиа Робертс шиг царайтай янхан байхаас үнэмшилтэй биз дээ? Баярлалаа, манайхаан. Кристела Алонзо байлаа. Маш их баярлалаа.

Эм:       За, ямар байв?

Кри:      Гоё байлаа. Жаахан гөлөрчихлөө. Бурхан минь.

Эм:       Мэдэгдээгүй шдээ.

Кри:      Ашгүй дээ.

Кэрри:  За за.
“Тархи чинь бодол бодоод байвал
Тархиа ашигламааргүй байвал
Өвчин чинь хөдөлж туулайн нүх рүү унахад
Өнгөт ертөнц дэндүү бодит болж
Давж чадахаа мэдэхгүй болох үед
Бурхан тэнгэрийн авралаар
Донтолт гэж сайхан юм бий.
Хүн болгон ямар нэг донтой.
Магадгүй хумсаа мэрэх.
Иддэг, уудаг юмс, хийдэг, татдаг юмс
Эсвэл чихэр, эсвэл шарсан төмс
Хүн болгон ямар нэг донтой.
Жишээ нь халбага цуглуулах.
Харин надад бол оксикодон бас кокайн.
Яасан? Чи тийм мундаг юм уу?
Та хоол болгоноо инстаграмд тавьдаг уу?
Та завсар зайгүй селфи авдаг уу?
Лайк, ретвит авахаар л баярлаж үхчих гээд байна уу?
Нетфликсийн шоу марафондож
Покемон Гөү тоглоод байна уу?
Тэгвэл манай клубт тавтай морил
Та бол донтогч.
Учир нь хүн болгон ямар нэг донтой.
Ухаангүй ажиллах, цавуу үнэрлэх
Иддэг, уудаг юмс, хийдэг, татдаг юмс
Кафейн, арьс өнгөний үзэл
Хүн болгон ямар нэг донтой.
Чапстик эсвэл архаг завхайрал
Харин надад бол оксикодон бас кокайн.
Бүгд адилхан шүү дээ.
Сайн муу гэж үгүй.
Байж байгаарай. Хүлээгээрэй.
Би нэг юм мэдэрч байна. Энэ чинь...
Энэ чинь... сэтгэл үү?
Үгүй шүү, давгүй оролдлого байлаа, сэтгэл ээ.
Чамтай зууралдаж байх сонирхол алга.
Аав чинь тэвэрдэггүй байсан уу?
Зүгээр ээ. Хар тамхинд хөлбөр.
Дундуур тэр мэдрэмжийг
Дутаалгүй дүүргэж өгнө
Тухтай дулаан сууна
Туг барьж мандана
Өвс, гялбаа, кранк, хурд эсвэл мөс байхад болно.
Эсвэл чулуу, цас, мөнхийн тунгалаг, каспер, молли, зэрлэг муур
Өөр юу ч байдаг юм дээ
Өөр хатуу юм ч байж болно.
Өөрийгөө эмчилдэг байхад
Эмнэлгээр яах юм бэ?
Өндөрт нисэх хүч байхад
Өндөр тэнгэрээр яах юм бэ?
Амьдралд гутмаар байвал
Аятайхан порно татчих
Аз жаргалтай саасаар
Алаг хорвоог орхиж
Цангаж үх дээ
Тиймээс юм бодохоо боль
Бүх өвдөлтөө ухаж гарга
Допамин чинь намайг аюулаас гэтэлгэ
Энэ дуугаа өндөрлөхөөс өмнө
Эцсийн ганц юм зөвлөе
Хамгийн гоё хар тамхи бол
Танихгүй хүмүүсийн алга ташилт

Баярлалаа. Та нар хамгийн гоё үзэгчид байлаа шүү._ Сайхан амраарай.

 

 

Эр:       Таны хүссэн шоу болов уу?

Сах:      Тэглээ. Оддын дайны тухай хэн арван минут ярьж чадах уу? Тийм хүн байгаа. Тийм учраас л би ирсэн.

Эр:       Би Оддын дайн фэн. Би Оддын дайны... Оддын дайны гэхээс илүү Кэрри Фишерийн фэн л дээ.

Эр:       Ээ бурхан минь. Би ёстой жинхэнэ фэн. Тийм ээ, Твайлайтаас ч илүү дуртай. Тийм ээ. Бод л доо, Кэрри Фишэр шүү дээ. Өөр яах юм бэ?

Сах:      Би жаахан хүүхэд байхдаа үзсэн. Одоо ахмад настан болж. Тэсэн ядан хүлээлээ.

Эр:       Тийм ээ, мэдээж шүү дээ. Хэн хүсэхгүй байхав дээ. Миний хүссэн бүхэн биелж байна. Энэ бол фантази, ид шид, аянга, бас сансрын хөлөг, лазер. Үлэг гүрвэл нэмчихвэл бараг бүгд галзуурна биз.

Back to episodes Go home