Peaky Blinders 6-6

Peaky blinders 6-5

Үргэлжлэх хугацаа:  81мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Х: эр, Хейдн Стагг, Ливерпулийн боомтын ажилтан

Ка: эр, Эйдагийн хүү Карл

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Н: эр, Жак Нелсон, Майклын эхнэр Жинагийн авга ах

Д: эм, Мослигийн шинэ амраг Диана, шаргал үстэй эмэгтэй

 

Өмнөх ангид:

Пол: Энэ гэр бүлд дайн гарна. Та нарын нэг нь үхнэ.

Св: Ноён Шелби танай хүмүүсийн үхэл танаас болсон гэдгийг битгий мартаарай.

Ма: Ээж маань дөрвөн жилийн өмнө нас барсанаас хойш Томми бид хоёр яриагүй.  

Том: Майкл, дахиад чамтай ажиллах гэж байгаадаа баяртай байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн цэвэр опиум.

Со: Зарж яах  юм?

Том: Ирландчууд төвөгтэй. Италичуудтай сонголт биш.

Лиз: Америз явах юм уу?

Том: Канад руу. Тээвэрлэлтийн мөнгөө авахаар явна.

Д: Элизабет, миний ганц удаа амталсан зүйлийг өдөр бүр амталдаг та азтай эмэгтэй.

Эр: Ноён Шелби, охин чинь сүрьеэ туссан.

Лиз: Тэр байхгүй Томми. Тэр байхгүй.

Эсмэ: Охиноо алдаж, хүүгээ олсон.

Том: Энэ миний хүү. Дюк гэж дууддаг юм.

Хо: Туберкулома гэдэг. Хагалгаа хийх боломжгүй гэж айж байна.

Том: Хэр удах вэ?

Хо: 18сар байж магадгүй.

Н: Миний холбоотнууд Томас Шелбийн учрыг олчихно. Чи бидэнд тэрний ахыг өгнө.

Том: Жина, Майкл намайг яах бодолтой байгаа вэ? Худлаа хэлбэл би мэдэх болно.

Ма: Би Томми Шелбийг хөнөөх болно.

Бостон. Норфолк хорих газар.

Ма: Энэ бүхэн нэг хүний стратеги, амбицаас болсон. Би Томми Шелбигээс өшөөгөө авна.

Эр: Эхлээд юм уух уу, эсвэл биеэ үнэлэгч авах уу?

Ма: Эхлээд эхнэртэйгээ уулзмаар байна.

Эр: Эхнэртэйгээ унтсаны дараа, тэрнийг ална биз дээ?  

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн 6-р анги  

Лиз: Охины чинь оршуулганы утааны үнэр хувцаснаас чинь арилаагүй байхад... чи өөр хүнтэй унтсан. Зүгээр ч нэ хүн биш... Дайсантайгаа... Бидний бүх дайсанг нэгтгэснээс өөрцгүй эмэгтэй.

Том: Лиззи, надад хийх шаардлагатай зүйл байдаг. Би...

Лиз: Томми, чи худлаа ярьж чадахаа больж. Чиний нүднээс үнэн харагддаг болсон.

Том: Би Канад яах ёстой, Лиззи. Чиний хаачихыг мэдэх хэрэгтэй байна.

Лиз: Харав уу? Чи хүлээн зөвшөрчихлөө. Эсэргүүцсэнгүй. Чи хараагдсан, Томми. Хүмүүсийн хүлээн зөвшөөрөх хязгаарыг хэзээ ч ойлгохгүйгээр... Бусдын ямар байгааг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч арилахгүй хараал.

Том: Би явчихна Лиззи. Намайг эзгүйд байж болох газар...

Лиз: Үргэлж байхгүй. Үргэлж эзгүй. Бөгж чинь байхгүй. Бөгж чинь алга болсон. Би ачаагаа баглачихсан. Рубитай салах ёс хиймээр байна, гар.

Том: Чарли, би хэд хоног юманд явна. Над руу хар. Хөөе, над руу хар.

Ча: Ээж явах гэж байгаа гэж хэлсэн. Яагаад гэдэгээ ч хэлсэн. Ээж ээ, та хаашаа явах юм?

Лиз: Зочид буудал. Дараа нь аав чинь надад байшин авч өгнө.

Ча: Ээж ээ, би тантай явна. Би тантай баймаар байна. Хаана ч байсан хамаагүй. Та миний ээж биш. Гэхдээ ааваас илүү миний ээж. Тэр үргэлж эзгүй байдаг. Би энд ганцаараа байх болно.

Лиз: Чарлес, хүү минь. Аав чинь зөвшөөрөхгүй байх.

Том: Явж болно. Миний хүү явж болно. Би сайн газар мэднэ. Лиззи, би тэр газрыг бэлдчихнэ. Чарли, энийг аваад яваарай, за юу? Тэр газарт морины зүчээ байгаа. Хэсэг хугацааны дараа үгэнд чинь ордог болно. Тэр Рубийг мартана. Моринууд тийм байдаг юм.

Лиз: Чи энд ганцаараа байх уу?

Том: би газар авч байгаа, Лиззи. Газар авч байгаа. Миний авсан газар... би нураах гэж байсан юм. Гэхдээ та нар тэнд оч.

Ча: Аав аа. Та хаачих юм?

******************

Чар: Энэ Иртэй аравчит малгайтнуудын зэвсгийн агуулах. Бид Армури зам дээр байдаг Би Эс Эй үйлдвэртэй бид сайн харилцаатай. 20ширхэг автомат буу. 6ширхэг хагас автомат буу. Би Эс Эй-ийн мэргэн буучийн винтов, гурван хайрцаг гар бөмбөг.

Дюк: Ямар шалтгаанаар.

Чар: Удахгүй болох зүйлд зориулсан юм. Буруу санаатай хүмүүс ирвэл гэр бүлээрээ цуглардаг. Томми чамайг гэр бүлд орох цаг болсон гэсэн. Гэхдээ чи цэрэг болохгүй. Чи генерал болно... нэг өдөр... Тэгэхээр чамаас асуух юм байна. Ямар буугаар буудаж үзсэн бэ?

Дюк: Ангийн буу. Гар буу. 22.

Чар: Юу алсан  бэ?

Дюк: Хэдэн туулай. Гургуул, ятуу, эр буга.

Чар: Мөрийтэй тоглоомын газарт ажилтай байхад чамайг зугтсан гэж Артур хэлсэн.

Дюк: Шударга биш байсан.

Чар: Шударга явдал цэргийн санаа зовох зүйл биш. Хийх ёстойгоо л хийдэг.

Дюк: Би хийж үзсэн. Үнэн, шударгаар. Би хүн алсан.

Чар: Үргэлж Томмигийн зөв байдаг.

Дюк: Бид Брижнортын эмнэлгийн гадаа байсан. Харуудын улсад. Ээж маань үхэж байсан... Эмнэлгийн асрагч тэрэнд ор өгөхгүй байсан. Ээж маань цыган байсан. Тэрэнд даатгал байгаагүй. Нар мандахыг харж чадаагүй. Тэр хүн ч харж чадаагүй.

Чар: Чиний тухай мэдэх хэрэгтэй өөр нэг юм байна. Нууц хадгалж чадах уу?

***************

Арт: Мэднэ ээ, дүү минь. Би мэдсэн. Би мэдсэн. Би түлхүүрийг чинь хулгайлсан. Туберкулома. Тархинд чинь.

Том:  Тийм ээ. Надад ажлаа дуусгах хугацаа байгаа.

Арт: Тонилж үз, Том.

Том:  Артур, хэнд ч хэлэх хэрэггүй.

Арт: Тийм ээ, тэгж таарна. Чамд юу ч хэрэггүй, тийм үү?

Том:  Үгүй ээ, надад юу ч хэрэггүй. Надад юу ч хэрэггүй. Та үхээд хэр удаж байна? Та бид хоёр хэр удсан бэ? Ядаж л энэ удаа надад гэрчилгээ өгнө. Юу ч байлаа гэсэн... би уух юм аваад, хүлээж байя.

Арт: Новш гэж.

Том:  Тийм ээ. Тэр олон сумнаас бултчихаад. Инээдтэй байгаа биз, Артур. Үнэхээр хөгжилтэй. Уйлд унжих хэрэггүй.

Арт: Уйлах!

Том:  Бүгдийнх нь санхүүгийн асуудлыг шийдсэний дараа би эндээс явна. Ганцаараа. Надад хэн ч ... надад хайртай ч бай, хайргүй ч бай... мөлхөж байгаагаа, галзуу, яах учраа олохгүй болсноо харуулахгүй. Тэгвэл надад ч, тэдэнд ч хэрцгий байх болно. Хүмүүс үнэнийг мэдэхэд, би байхгүй болчихно.

Арт: Лиззийг яах вэ?

Том:  Би компаний өмнөөс хэдэн гарын үсэг зурах хэрэгтэй байна.

Арт: Лиззийд хэлсэн үү?

Том:  Би орон сууцны яамны сайдтай хамтарч ажиллаж байгаа. Арван сая фунт стерлингийн үнэ бүхий гэрээ, барилгын гэрээг хуваарилна.

Арт: Лиззийд хэлээгүй юм уу?

Том:  Зарим гэрээнүүдийг Зарим гэрээнүүд нь бидний сонирхож байгаа компаниудтай холбоотой.

Арт: Гэрээнүүдийг чинь чөтгөр аваг.

Том:  Шелби компани лимитэд мөнгө олсоор байх болно. Гэхдээ Артур, би сайн зүйл болохоор л хийж байгаа юм. Байшин барина.

Арт: Өө...

Том:  Тийм ээ, энгийн ажилчин хүмүүст зориулж.

Арт:Тийм ээ, сайн байна. Сайн байна.

Том:  Илүү сайхан ирээдүйн төлөө. Тэрнээс өмнө би Канад руу явна. Тээвэрлэлтийн таван сая долларын төлбөрөө авахаар.

Арт:Хараал идсэн таван сая уу?

Том:  Шелбийн гэр бүлийнхэнд хуваана. Энэ миний өв байх болно. Миний оронд мөнгө байх болно. Яагаад гэвэл надтай ойр байдаг ихэнх хүмүүсийн хувьд би бол мөнгө... Хараал идсэн мөнгө. Энэ миний ажил.

Арт: Чи өөрийгөө тэгж боддог юм уу? Аан? Босоод ир... Чи сонссон. Бос! Хөл дээрээ зогс!  Хөл дээрээ зогс гэж байна!

Том:  Артур.

Арт: Хөл дээрээ, цэрэг ээ! Хурдан бос! Босоод ир гэж байна! Нааш ир!

Том:  Үгүй ээ. Үгүй. Сонсож байна уу? Хангалттай!... Хангалттай! Та мэдсэн болохоор... Намайг явах хүртэл... хэнд ч хэлэх хэрэггүй.

Арт: Явах хүртэл ээ?

Том:  Цаг нь болохоор би таныг дуудна. Хаана гэдгийг хэлнэ. Тэрэг хэрэг болно.

Арт: Тэргийг чинь хараал идэг.

Том:  Та галыг нь асаагаарай. Чарлийг бас Буржгарыг авчраарай. Өөр хэн ч хэрэггүй. Согттолоо уу. үнснээс нь алт, мөнгө хай.

Арт: Чөтгөр аваг. Новшийн төлөвлөгөөг чинь ч бас. Тэр үед би чамайг ялуулсан. Жон... Чөтгөр аваг, Жон. Та хоёрыг чөтгөр аваг.

Том:  Артур. Артур. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир... Нүдийг чинь харъя.

Арт: Би хэрэглээгүй. Луу алга болчихсон. Чиний ачаар. Новш гэж. Чиний ачаар...

Том:  Зүгээр үү? Алив ээ.

Арт: Чөтгөр аваг...

Том:  Би энд байж л байна. Биеэ барь, алив. Хийх ажил байна. Явъя аа...

****************

Ф: Билли ирэх хэрэг байсан юм уу? Дэлгүүрээ хаачихаад ирсэн.

Том: Тийм ээ, Билли ирэх ёстой.

Арт: Суу, Билли.

Би: Урьсанд баярлалаа, ноён Шелби.

Арт: Дахиад уулзах сайхан байна, Билли.

Ф: Үгүй ээ. Мери зургаагаас өмнө ууж болохгүй гэсэн.

Чар: Тэр аавдаа “сайн байгаа” гэж хэлүүлж байна.

Том:  Сайн байна. Дюк, хаалгаа хаачих. За, бүгд цугларчихлаа. /Цыганаар ярина: Үнэнийг мэдэх нэг нь... болгоомжтой байхаа мэдэж байгаа.

Би: Уучлаарай, ноён Шелби. Би энэ аялгыг мэдэхгүй.

Том: Финн, хэзээ ч сурч байгаагүй.

Ф: Би ачипан гэж сонссон. Үнэн. Үнэний тухай нэг юм хэлсэн.

Том:  Үнэн. Үнэн гэвэл... би явах гэж байгаа болохоор өөрийн итгэдэг хүмүүсийг цуглуулсан. Би Ливерпулээс арав хоногийн өмнө гарсан ачааны тээвэрлэлтийн мөнгийг авчрахаар явна.

Ф: Хэнээс авах юм?

Том:  Өмнөд Бостон, Ирланд Финн. Шагчид.

Ф: Ганцаараа явах юм уу? Жонни Догс Канад руу усан онгоцоор явчихсан. Майкл тэнд байгаа. Майкл гэр бүл. Майкл миний аюулгүй байдлыг батална. Намайг эзгүй хойгуур та нараар хийлгэх ажил байна. Арроу Хаус руу явна. Би Арроу Хаусаас бүрмөсөн явна. Юмнуудыг нь зөөх хэрэгтэй байна. Итгэлтэй хүмүүс хэрэгтэй. Бэлэн мөнгө, үнэт зүйлс байгаа. Чухал хүмүүсийн мэдээлэл... алтнаас илүү үнэтэй. Бас газар булсан цогцоснууд байгаа. Гэрээт ажилчид хөрсийг нь ухаж эхлэхээс өмнө ухаж авах хэрэгтэй. Исаяа, чи хариуцна. Арроу хауст дарсны зоорь байгаа. Тэр зооринд хүний аминаас илүү үнэтэй Францын сайн дарснууд байгаа. Тэрийг ууж болно залуус аа. Салалтын үдэшлэг шиг байх болно. Үдэшлэгт бэлэн үү, хүү минь?

Дюк: /цыганаар ярина: би үнэнийг мэднэ.

Ф: тачипен. Дахиад л “үнэн”. Ямар үнэн?

Том:  Та нарт хүрз, хайрцагнууд хэрэг болно. Яснуудыг нь ноён Патчест аваачиж өгөөд Грийнхэмийн зууханд шатаагаарай. Ойлгосон уу? За. Асуулт байна уу?

Би: тийм ээ. Үдэшлэг юм бол охид аваачиж болох уу?

Том: Үгүй, Билли. Та нар өөрсдөө зугаацана.

Би: Том, тэгээд үдэшлэг хэзээ юм? Ноён Шелби...

Том: Үдэшлэг ирэх ням гарагт, Билли.

Би: Энэ энэ ням гараг уу?

Том: Тийм...

Арт:Та нарыг нүх ухаж байхад би энд эхнэртэйгээ оргилуун дарс уух болно. Бидний хуримын ой.

Би: Тийм ээ

Том:  Нээрэн, Финн... Мартсанаас, тайлбарлаад өгчихөөрэй. Нэр нь хэн билээ?

Ф: Мери.

Том: Мери?

Ф: Тийм ээ.

Том: Мерийд тайлбарлаж өгөөрэй. Шелби гэдэгээ хэл. Цагны чинь ард биччихсэн байгаа. Хар даа. Шелби. Хар... Энэ цаг чинийх гэсэн үг. Цаг чамайг захирахгүй. Чиний хүссэн үед цаг зургаа болно. Виски уу... Сайхан зугаацааарай, залуус аа.

Бостон.

Ж: Юм уух уу, хонгор минь?

Ма: Үгүй ээ.

Ж: Томми шиг ус уух юм уу?

Ма: Энэ ажлыг дуусах хүртэл толгой сэргэг байх хэрэгтэй. Зүгээр орхи...

Ж: За? Сайн байна... Сайн байна... За, таслах хэрэгтэй байна... Сайн мэдээ, Майкл. Сонс... Бирмингемийн мэдээлэгч ярьж байна. Шелбигийнхэн ням гарагт бүгд цугларна. Гэхдээ Артур эхнэртэйгээ Гаррисоны баранд оройн хоол иднэ. Миний мэдэхээр Шелбигийнхний ширээ цонхны дэргэд байдаг байх аа?

Ма: Бүх ширээ нь Шелбигийнх.

Ж: Тийм ээ, гэхдээ... Манай хүмүүс хажуугаар нь машинтай яваад... Машинаасаа гарахгүй цонхоор нь буудаж болох байх.. Майкл... бид энэ тухай ярьсан. Өөр сонголт байхгүй.

Ма: Энэ Томми бид хоёрын асуудал.

Ж: Тийм ээ. Томмийг алсны дараа Артур чиний араас ирнэ. Тэр ч гэсэн үхэх ёстой.

Ма: Артур баранд байвал согтуу байх болно. Тэрнээс ч дор... Ядаж л өвдөхгүй үхэх нь. Хэн алах юм?

Ж:  Томми Ирландын зэвсэгт босогчидтой ажилладаг. Коннор холбоотой байдаг юм. Тэд тохиролцсон. Бууны оронд тусалж байгаа. Гэхдээ, Майкл... алуурчид хотод очсоных... Томмийд хүү байгаа.

Ма:Тэр чинь хүүхэд.

Ж: Хүүхдүүд том болдог.

Ма: Бид эмэгтэй хүн алдаггүй. Хүүхэд алдаггүй.

Ж: Мэдээлэгч Дюк гэдэг залуу байгаа гэсэн.

Ма: Жина, чи цусан далай урсгах гээ юу? Тэр шинэ хүүхдийг би мэднэ. Тэр бутач хүүхэд аюулгүй гэж би шийдсэн. Миний шийдвэр. Зөвхөн Артур...

Ж: Майкл, хонгор минь... Бүх зүйлийг тохирчихсон. Бүгд нэг л зүйл хүсч байгаа. Тэд хутга, сумаар хэдэн хүн алсан гэж бодож байна? Томми тэгж л хаан болсон. Гурав хоногийн дараа чи ч гэсэн тэгж хаан болно. Тэртэй тэргүй Томми, Артур хоёр үхэхийг хүсч байгаа. Ням гарагт, бид зүгээр л... Хүссэнийг нь өгнө.

****************

Д: Освалдыг дуудаад явчихсан. Намайг өөрийнхөө оронд явууллаа. Үнэнийг хэлэхэд худлаа хэлсэн юм. Би Освалдыг явуулаад, өөрөө тэрнийг орлохоор ирлээ. Юу ярихыг хүсээ вэ?

Том:  Би парламентад орон сууцны хуулиа танилцуулах гэж байгаа. Мөрийтэй тоглоомын өртэй, хар тамхинд донтсон болон бусад нөлөөнд автсан газар өмчилдөг гэр бүлийнхээ хүмүүсийн жагсаалтыг гаргах хэрэгтэй. Би төрийн сангийн бонд ашиглан илүүдэл газрыг нь худалдаж авах санал хүргүүлнэ.

Д: Томас яагаад энд унтаж болохгүй гэж. Энэ сандалнууд дээр. Яг одоо. Бид анхных нь биш. Эхнэр чинь явчихсан гэж би сонссон.

Том:  Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд зарим нэг танилууд маань танай зарим нэг найзын гэрт орсон гэж би сонссон. Тэд бичиг баримт хулгайлсан. Захидал, төлбөрийн баримт, банкны хуулга...

Д: Уур чинь хүрэхгүй байна уу?

Том:  Энэ газраа барьцаалсан газар өмчлөгч айлуудын жагсаалт. Асуултанд чинь хариулахад... Үгүй. Үгүй ээ, эхнэр маань намайг орхисонд би гомдоогүй. Тийм ээ, надтай унтмаар байгаа бол унтаж болно. Тэгмээр байвал наашаа ир. Яагаад гэвэл Торигийн санадал таалагдахгүй байна.

Мо: Ноён Шелби.  Энийг танд өгүүлэх гэж байснаа, би өөрөө авчрахаар шийдлээ. Диана бид хоёрын хуримын урилга. Берлинд. Бид Фюрерийг байлцуулан гэрлэх болно. Хөгжилтэй байсан уу?

Д: Цаасаар онгоц хийж байна.

Том:  Харамсалтай нь... би ажилтай. Би Канадад байх болно.

Мо: Харамсалтай. Нээрэн... энийг өөрийн биеэр өгөх гэсэн бас нэг шалтгаан бол... биднийг гэрлэсний дараа, та ойлгоорой ноён Шелби... эхнэр рүү маань харах юм бол би таныг алуулах болно. Диана, явъя... Тун адахгүй энэ мэт хуучны байгууллагууд арчигдаж, эртний дурсамж болох болно. Сайн нисээрэй.

Микелон арал.

Эр: Энэ хонгорыг болгоомжтой авч яваарай. Траншейний нүх байвал тойроод яв.

**************

Фр: Ноён Шелби утасдаад та нарыг ирнэ гэсэн.

И: Тийм ээ. Цэцэрлэгийн ажил хийхээр ирлээ.

Фр: байшингийн тухай их олон цуу яриа гараад байна.

И: Томми таныг нарийн боов хийхээс гадна олон асуулт асуудаггүй гэж хэлсэн.  

Фр: Даваа гараг хүртэл бүгдийг нь байшингаас хол байлга. За, хүний аминаас үнэтэй дарснуудыг олцогооё.

Эр: Энд ганц л зочин байгаа. Бусад өрөөнүүд чөлөөтэй. Хүлээх зуураа хэрэглэхийг хүсвэл.

Ма: Найз маань харанхуй болох үеэр ирнэ.

Эр2: Өнгөрсөн шөнө шуурга болсон. Хар шуурганы сүүлийнх нь. Завинууд бүгд  ирсэн.

Ма: Тэр завиар ирэхгүй, онгоцоор ирнэ.

Эр2: Тэгвэл найз чинь үхсэн.  Салхи ийм байсан...

Эр: Ажлыг чинь бурхан хйичихсэн юм биш үү, Микки?

Ма: Миний нэрийг Микки гэдэггүй. Бурхан гэж байдаггүй юм. Томми энд ирэх болно.

Эр: Дахиад нэгийг...

Пол: Дайн болно... та нарын нэг нь үхнэ. Хэн нь гэдгийг би мэдэхгүй.

Н: Та зоригтой юм, ноён Шелби...

Лиз: Чи хаана байсан юм? Тэр байхгүй, Томми. Тэр байхгүй...

Том:  Энийг хийсэн чөтгөрүүд үхэх болно, Руби.

Хо: Туберкулома. Хагалгаа хийх боломжгүй гэж айж байна.

Том:  Хэр удах вэ?

Хо: Магадгүй 18сар.

Том:  Би өөрчлөгдөнө. Бүрмөсөн өөрчлөгдөх болно.

Лиз: Ийм байх юу нь сайхан байгаа юм?

Пол: Аллага. Аллага.

*********************

И: Юу болоод байна?  

Ф: Энэ юу вэ? Үдэшлэг болж байгаа гэж бодсон чинь.

И: Та нар ирсэн болохоор эхэлж болно.

Би: Ингэхэд... нөгөө архи хаана байна аа?

Дюк: Гал тогоонд. Архи бүгд гал тогоонд байгаа.

Би: За за...

********************

Эр: Бурхан хүнд... эд баялаг... хөрөнгө... нэр төр өгсөн. Гэвч бурхан орж ирээд “Үгүй ээ, энэ бол аймшигтай, ухаангүй хорон муу зүйл” гэж хэлсэн.

Арт:  Тэр хаана байна, Жеремаяа?

Эр: Диваажингаас доошоо харж байгаа. Бурхан биднийг өөрт нь цусаа өгсөн гэж хэлсэн.

*******************

Ф:  Гэрлээ асаахгүй юм уу?

И: Хөөх. Томми Шелбигийн гэр тоггүй болсон.

Ф: Яагаад? Юу гэсэн үг вэ? Юу болсон юм?

Би: Би энд охид байгаа гэж бодсон юм.

И: Тамын байшинд охид ямар хэрэгтэй юм?

Ф: Юугаа яриад байгаа юм? Хөөе. Юугаа яриад байгаа юм?  Новш. Новш.

Дюк: Б ид энэ байшинд хүссэнээ хийнэ. Цаазын ял авсан...

Ф: Уух хүсэл алга. Явж тэр цогцоснуудыг ухъя, за юу? Билли.

Би: За?

Дюк: Буцааж ухаж гаргахаасаа өмнө эхлээд цогцоснуудыг булахыг хүлээх хэрэгтэй.

Ф: Наадах чинь юу гэсэн үг юм? Би хараал идсэн Шелби байна.

Дюк: Би ч гэсэн.

******************

Ма: Тэр ирчихэж.  

Эр: Хойшоо ухраад над руу гэрэл тусгаадах, залуус аа... Дэлбэрэх цагийг 30минутын дараа тохируулсан. 16:20минут гэсэн үг. Бүгд ойлгосон уу?

Ма: Би хийнэ.  Энэ Томми бид хоёрын хэрэг. Би өөрийн гараар хийнэ.

Эр2: би хамт явна.

Эр: Хаалгаа савж болохгүй шүү.

Ма: Зөөлөн...

Эр2: Нүүрийг нь харж байгаад буудах зориг хүрээгүй нь харамсалтай.

Ма: Ээж маань цыган байсан. Ирээдүйг хардаг байсан. Тэр Томми Шелбийг суманд үхнэ гэж хэлдэг байсан.

Эр2:  Хөөе, хүүхдүүд ээ. Тэр гүүрний цаад талд... маааш том том загаснууд... /Францаар ярина: Пойссон Грандэ/ Тийшээ яв.

*****************

Дюк: Буугаа ав, Финн. Артур чамайг хийхгүй бол энэ гэр бүлээс бүрмөсөн явж болно гэсэн.

Ф: Чи гэр бүлийн тухай юу мэдэх юм? Чи гэр бүлийн хүн биш. Чи бол биеэ үнэлэгчийн хүү...

Дюк: Бууг аваад хий, Финн.

Би: Хараал идсэн бууг ав... Буу чамд байна, Финн. Чамд буу байна... Наад новшнуудаа бууд...

Дюк: Чарли Строн надад хэлсэн. Финнд буугаа өгөхдөө эхний хоёрт нь сум хийх хэрэггүй гэж. Хөөрхий хөгшин нагац Чарли. Чи энэ Шелбигийн гэр бүл байхаа больсон. Хараал идсэн иртэй саравит малгайтнуулын тушаалаар.

Ф:Би чиний араас ирнэ. Чамайг алахаар ирэх болно.

********************  

Эр: би тэднийг Гаррисон Лейн гудамжны нохой шиг үзсэн. Энийг сонс. Гэтэл Есүс өргөстэй титэм, нил ягаан өнгийн нөмрөг өмссөөр гарч ирэхэд Пилат “Харцагаа, энэ хүн” гэж хэлэв. Иртэй саравчит малгайтнууд биш. Тэд машинтайгаа, биеэ үнэлэгчдээ дагуулан ирдэг...

Арт: Буугаа хая гэж хэл. Хэлээч... Бууныхаа сумыг гарга гэж хэл.   Чарли, чи зүгээр үү?

Чар: Бүгд сайн, Артур.

Арт: Хөдөл... Пабаа завааруулмааргүй байгаа болохоор гудамжинд гаръя...

Св: Биднийг нохой шиг буудах гээ юу?

Арт: Үгүй ээ. Би нохой бууддаггүй. Хараал идсэн фашистуудыг бууддаг. Хөдөл...

Чар: Новш. Новш.

Эр: Новш...

Арт: Эзэн минь... Сонгогдсог нэгний өөрийгөө илчлэх цаг болж.

Хүү: Очиж харъя...

Эм: Хүүхдүүд ээ, болохгүй. Нааш ир. Нааш ир гэж байна. Хамаагүй явж болохгүй гэж хэлсэн байх аа? Битгий юм түүгээд бай. Болохгүй. Нааш ир... Нааш ир... Эмили. Эмили, нааш ир. Мананд төөрчихвөл Иртэй саравчит малгайтнууд авчихна шүү... 

Арт: Жеремаяа... Пашендейлийн дурсгалын зүйлээр урхидъя...

Св: Чөтгөр ав...

Арт: Нааш ир... чшш... Амьсгал... Тэрнийг Элизабет Грей гэдэг байсан. Миний нагац эгч Полли байсан. Миний нагац эгч Полли.

Св: Өс хонзон бол Эзний...

Арт: Смолл Хийтэд биш. Амгаланг нойрсоорой, Пол..., Чарли ах аа, биднийг орхи. Бид Францад байна...

**************** 

Эр: За. Манганаас гарч ирж байна.

Эр2: Нислэг ямар байв?

Том: Онгоц ирээдүй гэсэн. Сайн мэдэхгүй л байна. Виски. Сайн уу, Майкл.

Ма: Томми.

Том: Дахиад өгчих...

Ма: Биднийг опиум хадгалж байгаа газар хүргээд өг.

Эр2: Дараа нь бид төлбөрийг бүтнээр банкны баталгаагаар төлнө.

Том: 5сая доллар.

Ма: 5сая доллар.

Эр2: Явцагаая...

Ма: Би Томмитой явна, та нар араас дага. Новш гэж. Тамхиа мартчихаж... Ээж ээ... Болчихлоо... Дуусчихлаа... Бурхан намайг өршөөг.

Том: Жонни! Жонни, чи хаана байна?

Дог: Чиний хэлсэнээр би бөмбөгийг сольчихсон, Том. Намайг зөв зүйл хийсэн гэж хэлээч, Том. Баяртай, Майкл.

Ма: Баяртай Жонни. Та сайн хүн шүү.

Дог: Би манан харахаар явлаа, Том.

Том: Надтай ярь... Надтай ярь, Майкл.

Ма: Та тэрнийг алсан.

Том: Полли өөрөө сонголтоо хийдэг байсан, Майкл.

Ма: Үгүй ээ. Том, ойр дотны чинь бүх хүн тангүйгээр сонголт хийдэггүй. Артур ч тэр... би ч тэр... Эйда ч тэр... бид танаас зугтаж чадахгүй. Таны гар үргэлж бидний мөрөн дээр байдаг.

Том: Полли миний тал байсан. Одоо ч миний зүүдэнд ирдэг. Дахиад над дээр ирэхгүй. Надад хязгаар үгүй...

Со: Шарагдсан Ирланд үнэртэж байна. Тийм ээ, сайн уу. бас навчин тамхи үнэртэж байна. Миний дэргэд хэнд ч татахыг зөвшөөрдөггүй, миний шинэ эхнэр Эднагаас бусдад нь. Ирландчууд утаа, өөх болсон болохоор Бостоны тал  нь минийх боллоо. Миний эрх мэдэл сэргэснийг хүндлээд тамхиа унтраа, Томми.  

Том: Сайн уу, Алфи. Сайхан хурим болсон гэж сонссон.

Со: Тийм ээ, тэгсэн. Баярлалаа. Эдна циркийн гэр бүлээс гаралтай. Тэгэхээр Ктуба /Еврейн хуримын гэрээ/ бөгж солих ёслолын дараа шил шаазан хагалаад бид заанаар явсан. Тийм ээ, сонирхолтой байсан. Камдэний хурдын замыг хаасан. Намайг үзэн яддаг харийнхан хүртэл алчуураараа над руу даллаж байсан. Шударга ёс. Бас цэвэрлэгээ хийх цаг аль хэдийн болж. Тийм ээ, тэр хөөрч байгааг нь хараач. Тэнгэр рүү хөөрч байна. Бидний өмнө. Бидний нүдний өмнө. Би энэ нүдээрээ харж байна. Би сохор биш ээ. Энэ нүд бол үхсэн хүний нүд. Үхсэн хүн хөшиг нэвт харж байгаа юм шиг амьдралыг хардаг. Энэ өчүүхэн ч гэсэн үнэн үг юм шүү. Томми, би энэ нүдээрээ үеэл хөөрж байгааг харж байна, тэрнийг өршөөнө өө.  Харин чи, шүүлтийн өдөр... шийдвэр гарахад чи ч баларна даа. Аан? За, Томми? Чи юу нуугаад байна?

Том: Алфи... их олон хүн... олон удаа... намайг алах гэж зовж байна. Би тэртэй тэргүй үхэж байгаа.

Со: Бид бүгд үхэж байгаа...

Том: Үгүй ээ. Сум биш. Бөмбөг биш. Хутга биш.

Со: Аянга уу? Аянга юм уу?

Том: Үгүй ээ. Тийм сүрдэм юм биш.

Со: Чи юу гэх гээ вэ? Энэ тохиролцооны нэг хэсэг болгож би чамд Камдений талыг өгөх гэж байна. Чи орон дотроо үхнэ гэж хэлэх гээ юу?

Том: Алфи, би орондоо үхэхгүй. Хэн орондоо үхэж байсан юм?

Со: Томми, сайн хүмүүс орондоо үхдэг юм. Сайн хүмүүс.

Том: Сайн хүмүүс үү? Сайн хүмүүс. Гэтэл бид энд байна, Алфи. Энэ бүхний дараа зөвхөн чи бид хоёр. Би шугамыг давчихсан. Майкл... Полли... Руби...

Со: Томми, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэж байгаа бол тоож сонсох хүнд хэлсэн нь дээр байх. Эсвэл мөнгө аваад сонсож байгаа царай гаргадаг хүнд. Новшийн сувилагч ч юм уу. эсвэл номлогч. Хэн нэгэнд. Үхлийн тухайд... Үхээд олон жил болж байгаа хүний хувьд хэлэхэд... чин сэтгэлээсээ зөвлөе.

Том: Алфи, дуурь чинь гүйцлээ. Явж сүүлчийн үзэгдлийг үзэх үү?

*******************

Том: Бэлэн үү, залуус аа... Болно оо... Ирсэнд баярлалаа. Ядаж л амалсандаа хүрдэг ховорхон улс төрчдийн нэг гэж өөрийгөө хэлж чадахаар байна. Хөдөөгийн байшингаа ажилчдад зориулсан байшин барихын тулд газрыг нь чөлөөллөө.  Өөрийн гэрээ 1500фунт динамитаар тоноглосон байсан юм. Одоо эхэлсэн газраа эргээд ирлээ. Моринууд, цуваанууд... тэнүүлч, хулгайч нар. Фрэнсис, суугаач дээ... Хундаганы үг хэлье... Хундаганы үг... Гэр бүлийн төлөө.

Дюк: Гэр бүлийн төлөө.

Чар: Гэр бүлийн төлөө.

Том:  Заримдаа шуурганаас хоргодох газар болдог. Заримдаа өөрөө шуурга болдог. Би нэг хэсэгтээ эзгүй байх болно. Намайг явсны дараа Эйда... Энэ гэр бүлд... би биш чи улс төрч болохоор төрсөн... Энийг санаж яваарай... Энэ хөгшин муухай хотод суудал гарвал өрсөлдөөрэй. Артур хаан байна?

Ли: Тэр гол руу явсан. Салах ёс хийх дургүй  болохоор хулд загас барихаар явсан. Энийг чамд хэлээрэй гэсэн. “Томми чи хаашаа ч явсан би тэнд  байх болно... Тун удахгүй. Хайртай шүү, Артур”.

Эйда: Томми, Артур хаашаа явж байгааг чинь яаж мэдэж байгаа юм?

Том: Линда, тэрнийг харж байгаарай. Чи тэрэнд хайртай. Чарьлес, ээжийгээ харж хандаарай. Намайг уучлаарай гэж байна гэж хэлээрэй. За юу? Чи хамгийн сай...

Эйда: Томми, чи хэр удаан явж байгаа юм?

Том: Баярлалаа, Буржгар аа.

Бу: Том, морь...

Том: Амаа та, Буржгар аа. Жонни, бэлэн үү?

Эйда: Томми, яг одоо хаашаа явж байгаагаа хэлээдэх?

Том: Эйда, энэ удаа хувингаа өөрөө зөөх болж  дээ.

Эйда: Томми, чи юу ч байсан над дээр ирдэг. Чи үргэлж над дээр ирдэг.

Том: Энэ удаа биш ээ. Энэ удаа биш, дүү минь.

Эйда: Наадах чинь юу гэсэн үг юм? Хаашаа явж  байгаа юм бэ? Томми?

Нэг сарын дараа.

Том: Өвлийн хахир хүйтэнд...

Ру: Аав аа.. аав аа, нааш ир. Гараад ир... Аав аа, би байна.  

Том: Полли чамайг явуулсан уу?  Полли чамайг явуулсан уу? Эсвэл би үхчихсэн юм уу?

Ру: Үгүй. Та үхээгүй. Та өвдөөгүй...

Том: Би өвдсөн, охин минь... би өвдсөн... чамтай адилхан өвчин.

Ру: Үгүй ээ. Тийм биш. Би мэднэ. Аав аа, та амьдрах ёстой. Гал чинь унтарчихсан байна. Галаа асаагаад дулаац. Тэгвэл та амьдрах ёстой гэдгийг харах болно... Аав аа, та өвдөөгүй.

Хо: Хараал идсэн цыганууд. Толгод дээр байсан цыгануудыг хөөсөн үү?

Эр2: Би тэргэн дээр очсон, эрхэм ээ. Хэн ч байхгүй байна лээ.

Хо: Тэгвэл буцаж очоод тэрн новшийг шатаа...

Эр2: За, эрхэм ээ.

Хо: Машинд шатахуун дүүргэсэн үү? Машинд шатахуун дүүргэсэн үү гэж байна?

Том: Берлинд хурим ямар болсон бэ? Канцлер Гитлер хуримын гэрч болсон гэж сонссон. Чи миний эмч болоод гурван жил болж байна. Тийм том танилуудтай гэж мэдээгүй юм байна. Нээрэн, дахиад рентген зураг авахуулахаар явуулсан Сейнт Томасын эмч... тэр хуримын хүндэт гэрч болсон байсан.  Бүгд холбоо сүлбээтэй... Холдфорт, сөхрөөд суу. Та нар Томми Шелбийг алж чадах ганц хүн нь Томми Шелби гэж шийдсэн байх. Намайг үхэж байгаа гэж итгүүлсэн. Бусад нь өөрөө шийдэгдэнэ гэж бодсон уу?

Хо: Ноён Шелби, та туберкулома тусаагүй байж болох ч... та өвчтэй. Би таныг мэднэ... Гэм нүглээр өвдсөн. Өөрөөсөө болж үхлээр өвдсөн. Өөрөөсөө залхаж байгаа... Тэ хэн нэгнийг зүгээр л алчихдаг хэрцгий хүн байхаа больсон. Томми, та арын гудамжнаас эрх мэдлийн хонгилд хүрэх замыг туулсан. Буцах боломжгүй. Та өөр хүн. Таны гарт буу байх ёсгүй...

Том: Гэхдээ би эргэж ирсэн. Газар доороос эргээд ирлээ. Нүдээ ань. Нүдээ ань. 11цаг. Эвлэрлийн гэрээ. Амар амгалан. Амар амгалан.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин. 

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Наташа О Киффи.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Кейт Филпс.

Нед Дэннехи.

Пакки Ли. Иан Пекк. Конрад Хан.

Амбер Андерсон. Харри Кирнтон. Дарил МакКормак.

Бенжамини Зефаниа. Эммет Ж.Сканлан.

Шарлин МакКенна.

Аня Тейлор-Жой.

Сэм Клафлин.

Том Харди нар тоглолоо.

6бүлэг төгсөв.

Төгсөв.

Back to episodes Go home