БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ
БИЧИГЭр: Зүгээр л инээе нэвтрүүлгийн хөтлөгч Жим Жефферис. Энэ удаагийн зочдоор Бонни Макфарлэйн, Рис Николсон, Крис Редд, Хатагтай Пэт болон өөр олон гоцлол шогчид бий. Манай хөтлөгч Жим Жефферис, 2-р хэсэг.
Жим: Сайн уу, Монреаль. Сайн уу, Монреаль.
БИЧИГ: ЖИМ ЖЕФФЕРИС
Жим: Би анх 15 жилийн өмнө энэ хотод ирж байлаа. Юунд ч билээ нэг юманд оролцож байсан. Ирээд долоо хонож байна. Бас овоо халуун юм аа. Бараг 26 градус хүрсэн байх шүү. Гэтэл мэдээгээр ингэж байх юм. “Гэртээ байгаарай. Суугаад хангалттай хэмжээний ус уугаарай.” Тайвшир новшнуудаа гэсэн үг л дээ. Ердөө 26 градус шүү дээ. Би Америкт амьдардаг л даа. Гэхдээ агаарын хэмийг одоо ч целсээр хэлдэг. Фарангэйт энэ тэрээр хэлж заваардаггүй. Би тэгдэггүй. Би огт тэгдэггүй. Шал тэнэг хэмжүүр шүү дээ. Целс бол яг болдог байхгүй юу. Тэг бол хөлдөнө. 100 бол буцална. Энэ бол золигийн төгс хэмжүүр. Фарангэйтийн 32.7 градуст хөлддөг ч гэнэ шүү, зайлаач дээ. Агаарын хэм гэснээс, өдөр нь сарынхаа өмнө байдаг юм. Би сар, өдөр, жил гэж хэлэхгүй. Шал тэнэг байгаа биз дээ? Би өөрийнхөө дарааллаар л бичдэг. Яахав заримдаа авсан цагаасаа хоцорчихдог. Гэхдээ тэр бол... эхлээд жижиг, дараа нь дунд, тэгээд хамгийн том гэж явах ёстой. Байгалиасаа тийм юм. Хүн чамаас огноо асуулаа. “Долдугаар сар” гэж хариулахгүй шдээ. Канадын тухай жаахан ярья. Би канад хүүхэнтэй суусан. Тийм ээ. Хүү маань одоо л нэг алхаж сурч байгаа. Ямартай ч канад хүнтэй суулаа. Танай ёс заншлыг сурч л байна. Би спорт муу мэднэ. Надад канад найзууд бий. Жаахан хоккэй энэ тэр үзнэ, бас. Уэйн Грецкийн тухай нэлээд урт баримтат кино үзсэн. “Нүсэр барьцаа” гэдэг нэртэй. Их маргаантай юм билээ. Ер нь баримтат кино бүхэлдээ Уэйн Грецкий яагаад Эдмонтоныг орхиж Лос Анжэлэст очсон тухай юм. Нийт хугацаа нь 60 минут. Зүгээр золигийн таван секундын баримтат кино хийхэд л болно шдээ. Зүгээр Эдмонтон хотын зургийг үзүүлээд, “За, одоо хаашаа нүүснийг нь үзүүлэх болно” гээд... санаа зоволтгүй би тэр зургийг харсан. Тэнд ямар золиг нь болсныг би сайн мэдэж байна. “Тэр Багдад төрж ч болох байсан шдээ” гэж үү? Зүгээр ээ, би ойлгож байна. Тэр Эдмонтоноос явсан. Тэр гоё эхнэртэй, тэгэхээр тансаг ресторанд хооллохыг хүснэ. Битгий үзэн яд л даа. Би хантааз өмссөн. Жаахан бүдүүн болоод байгаагаа нууж байгаа юм. Би ойрд зурагтаар гарахгүй байгаа. Сүүлийн хэдэн сар миний хийж байгаа ганц ажил энэ л болж таарч байна. Би зурагтаар гарахаа болиод эхлэхээрээ л таргалдаг. Намайг туранхай байлгадаг ганц юм нь интернетэд байгаа та бүхэн шүү дээ. Таргалж байгааг минь сануулж өгдөг. Үүнд чинь нээрээ талархаж байгаа шүү. Учир нь хүмүүс яг одоо “Жим таргалчхаж” гээд жиргээн дээр бичиж байгаа. Надад дургүйцэх юм алга. Тарганыг шүүмжлэх чинь хэрэгтэй байхгүй юу. Манай нийгэм яагаад тарганыг гоочилж болдоггүй болчхов? Арай дэндүү. Хөвсгөрүүдийг шоолъё л доо. Үхтэл нь шоол. Ялгаагүй л донтолт шүү дээ. Хэтрүүлж идэх бол адилхан л донтолт. Хэтрүүлж уухаар хүмүүс бөөнөөрөө жигшдэг биз дээ? Муу хувхай архичин гээд л. Ялангуяа америкчууд. Америкчууд яадаг гээч? “Өглөөний 4:20 болж байхад чи шал согтуу байсан. Зогсож ч чадахгүй байсан” гэхээр нь би “Угаасаа тэгэх гэж л ууж байгаа шдээ. Чи архичдад төвөг удахаа болих хэрэгтэй шдээ, новш чинь” гэж хэлдэг. За бас тамхи байна. Тамхи татахаар пүү паа гадаа гар, муу өмхий новш. Наад тамхиа болиоч. Балиар сэжгийн зуршил. Гадаа гарч тат.” Гэдэг. Кокайн татлаа. Сайхан эгнүүлж байгаад. Тэгэхээр “Тэгвэл сургуульд дахиж битгий ир. Чамайг хүлээж авахгүй” гэдэг. Гэтэл бүдүүн хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг хэтрүүлэн хийж байгааг нь хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа юм. “Зүгээр ээ, бурхан ийм болгосон юм” гээд л. Шал худлаа шдээ. Уг нь тамхи татахтай адил үзэх хэрэгтэй. Тарган новшнууд цагариган боовны дэлгүүрт орж ирлээ. Сайхан дээрээс нь доошоо цэхэлзэх хэрэгтэй. “Наадхаа гадаа гараад идчих үү? Хажууд чинь хүмүүс байна, заваан өмхий новш оо. Гадаа гарч зогс. Тэдэнд саравч гаргаад өгчих хэрэгтэй. Тарган байгааг нь гадуурхах хэрэгтэй. Бороо орохоор тэр бусад тарганчуудтайгаа хамт саравчин дор зогсож иднэ. “Хуучин цагт дотор идэж болдог сайхан байж дээ” гээд л. “Онгоцонд хүртэл идэж болдог байсан шүү дээ”._ Манай дараагийн оролцогч саяхан “Гүний аллага” гэдэг кинонд тоглосон. Цуврал алуурчны тухай зөөлөн порно байгаа юм. Энэ хоёр л надад их дэлгүүр дотор зам зааж өгдөг дөө. Бямба гаргийн үдшийн хөтөлбөрөөр та нар тэрнийг танина. Асар хөгжилтэй Крис Реддийг угтан авна уу.
Рэдд: Тийм ээ. Юу байцгаана аа, Монреаль.
БИЧИГ: КРИС РЕДД
Рэдд: Манай нэг үеэл гарцаагүй баригдсан хэргээрээ шоронд сууж байгаа. Та нар Америкийн шоронгийн тогтолцооны тухай мэдэх үү? Ёстой балай юм болж байгаа. Хүмүүс маш олноороо баригдаж ял эдэлж байгаа. Заримыг нь яг гэмт хэрэг гэхэд хэцүү. Гэтэл жил болгон нэмэгдээд л байгаа. Манай үеэл бол яах аргагүй муу хүн л дээ. Би үхэн үхтлээ тэрнийг хайрлана. Ёстой муу хүн. Гэрт нь нэгжлэг хийхэд би хажууд нь байлаа. Би байхыг хүсээгүй. Цагдаа нар анхааруулдаггүй. Би зүгээр л тэднийд байж байсан юм. Бусад бүх өдрийн л адил нэгжлэггүй өдөр л гэж бодсон. Би өглөөний цай май уучихсан “Өнөөдөр нэгжлэггүй дээ” гээд л бодож байлаа. Би Коол оф Дүти тоглож байсан чинь тоглоом шууд Аймакс гурав Ди болж байгаа юм чинь. Би ч нэг байр луу дайраад орлоо, тэд ч гаднаас дайраад орлоо. Би бодсон “Плэйстэшн хоёр чинь ийм бодитой юм уу?” Биднийг бүгдийг нь газар хэвтүүллээ. Трэйг хана руу шахлаа. “Трэй Жонсон. Таныг баривчилж байна” Тэгэхэд л Трэй миний амьдралдаа сонссон хамгийн ганг үгийг хэлсэн. Яг миний нүүрэн дээр цагдаа нар луу хандаад, яг тэдний нүд рүү харж байгаад “Одоо л нэг юм” гэсэн. Юу? “Аль ноднин намайг барихгүй яасан юм?” Амаа татаач. Эхлээд тэр чинь шүүхээр орно шдээ. Цагдаа нь хүртэл “Уг нь дуугүй байх эрх танд байгаа шдээ” гэсэн. Манай хүн “Чи намайг дуугүй байлгахгүй шүү” гээд л. Би дотроо “мань хүн баттай явах нь дээ” гэж бодсон. Нээрээ л явсан даа. Прокурор нь бараг ноосон өмдтэй явж байсан байх. Хичээх ч хэрэг байгаагүй. Манай аав ээж хоёр 33 жил цуг амьдарч байгаа. Яг миний ориг хар аав ээж, ремэйк аав ээж биш. Би үүгээр нь их бахархдаг. Би тэр хоёрыг их хамгаалж өмөөрнө. Би багадаа гангстэр болохыг хүсдэг байлаа. Үеэл Трэйтэйгээ адилхан болохыг хүснэ. Тэр жинхэнэ гангстэр. Гэтэл миний энэ царайг хар даа. Ийм байж бас гангстэр болох гээд л. Би маш их инээмсэглэдэг байлаа. Тэгээд л асуудалд орно. Намайг инээж байхыг хараад “Хөөе, чи юундаа инээгээв” гэхээр нь “Учир нь амьдрал сайхан шдээ, хам аа” гэдэг байсан. Тийм гангстэр гэж юу байхав дээ. Тийм гангстэр байхгүй. Гэхдээ л би чадахаараа хичээсэн. Тэд намайг эцэг эхтэй байгаадаа гутартал гадуурхдаг байлаа. Тэр үеийн хар жаалууд элэг бүтэн биш шүү дээ. Мань гарууд гудамжинд суучихсан “Хөөш. Би өөрийгөө өсгөсөн. Надад аав байгаагүй. Би өөрийгөө бас дүү нараа өсгөсөн. Крис, чи муу азтай хулгайч. Азтай банди. Чи миний зовлонг мэдэхгүй. Чи аав ээжтэй биз дээ? Муу эрх бацаан. Юугаа ч мэдэхгүй.” Гээд л. Би хариуд нь “Чиний зөв өө”. Амьдралын барааныг бас ойлгоод байна шдээ. “Гэхдээ нэг хэрэг тариад хоёр хүнд загнуулах ямрыг чи муу мэдэх юм уу?” “Гэрийн даалгавраа хийгээч. Гэрийн даалгавраа хийгээч.” “Зэрэг хашхирчих юм аа, тайвшраач”. Энд цагаан хүмүүс их байна. Тэгэхээр та нарын тал нь ядаж эцэг эхтэй байх. Манай эцэг эх... яахав хоёр хүн тийм олон жил хамт байгааг харлаа гээд би хайрын мэргэжилтэн болчихгүй л дээ. Гэхдээ ганц нэг юм ойлгоно шдээ. Нэг хүнтэй удаан байя гэвэл маш зальтай барьцах хэрэгтэй. Барьцдаг байх хэрэгтэй. Гэхдээ барьцах гэж барьцахыг хэлээгүй шүү. Гол нь нууц зальтай барьцах хэрэгтэй. Учир нь хүнтэй тийм удаан тэснэ гэхээр аймаар барьцаж байгаа биз? Харилцаа яг нэг гоё байдаг даа. Өглөө босоод муудалцлаа, гэтэл оройны тасалбар авчихсан болохоор хамт явж л байгаа юм. Тэгэхээр л... Хайр, хайр байгаа учраас л тэвчихийн аргагүй хүнтэйгээ гадуур гарч байгаа юм. Маргалддаг бас маш зальтай барьцдаг хос хоёрыг харахад заавал логик, сэтгэлийн хөдөлгөөн мэтийн аль баларсан 2008 оны юмыг гаргадаг. Ямар ч шалтгаангүй. Аав ээж хоёр хөх өнгөний тухай маргалдаж байгаа юм. Би яг хажууд нь байж байлаа. Одоо хүртэл яагаад гэдгийг нь ойлгодоггүй. Нэг ийм юм болсон юм. Мелвин, энэ хөх өнгөтэй нь надад таалагдаж байна. Чамд энэ хөх нь ямар байна? Гэсэн чинь аав “Наадах чинь хөх биш. Наадах чинь цэнхэр. Адаглаад өнгө ч ялгахгүй юм.” Нэлээн чанга хэллээ дээ л гэж бодсон. “Яаая аав аа” гэж бодсон чинь ээж хариуд нь “За яахав, ийм учраас өнгөрсөн долоо хоногт наадхын чинь боов ажиллаагүй”. Өнгөтэй ямар ч хамаагүй юм биз дээ? Тэгсэн чинь аав “Миний боов байнга ажилладаг. Миний боов 9-өөс 5 хүртэл ажилладаг” гэхээр нь би “Наймхан цаг уу?” гэсэн. Тэгэхээр байнга биш юм байна. “Би таныг худлаа хэлсэн гээгүй. Гэхдээ хоногт 24 цаг байдаг шдээ. Тэгэхээр олон цаг дутуу байна.” Тэгсэн аав над руу хараад “Илүү цагаар ажилладаг юм”. “Надад боовоо тайлбарлах хэрэггүй. Нэг удаа лав ажилласны баталгаа нь би байна. Тайвшир”. Өглөөний 8:30 шүү дээ. Тэр хоёр өдөржин ууртай явсан. Бүтэн өдөржин нэг нэгэн рүүгээ цэхэлзэж байгаа юм. Гэтэл орой киноны тасалбартай байдаг. Орой 7 цагаас. Муудалцсан мөртлөө л явж байгаа юм. Гэхдээ аймаар барьцсан хэвээрээ. Гадагшаа гарч байхдаа ээж “Би бор хүрмээ өмссөн шүү. Би явахад бэлэн. Миний хар цүнх хаана байна?” гэсэн чинь аав “Миний хатуу боовонд өлгөөтэй байна”. Хайр гэдэг чинь энэ. Хайр гэдэг бол энэ. Баяртай.
Жим: Дараагийн зочин Австраличуудын дуртай адгийн шаар байгаа. Маш хөгжилтэй Томми Литтлийг угтан авна уу.
БИЧИГ: ТОММИ ЛИТТЛ
Том: Оройн мэнд, Монреаль. Энэ сайхан хотод чинь эргэж ирэхэд нэн таатай байна. Би сүүлд ирснээсээ хойш жаахан өөрчлөгдсөн. Хөгширсөн юм бол байхгүй. Гэхдээ мэдээж залуужаагүй. Залуужихгүй гэж бодохоор хүн юу ойлгодог гээч? Нэг орой би тоглолт үзлээ. Тэнд залуу хүмүүс байлаа. Тэд юу ч өмсөөгүй байсан. Миний хажуугаар зөрсөн нэг охин зүгээр нусны алчуур өмсөөд явж байсан. Тийм хүмүүс явж байгааг хараад би залуу биш гэдгээ ойлгосон. Надад тэр нь тийм халуухан, тачаангуй хувцас шиг санагдаагүй. Шал өөр юм бодогдсон. Яана аа, орой даарна даа. Өөр нэг охин өнгөрлөө. Ийм богинохон жинсэн шорттой. Тэр нь бүр арай л богино. Жинснийх нь халаас нь шортноосоо илүү гарчихсан. Доороос нь цухуйж байгаа юм. Зарим нэг эмэгтэйчүүд яг одоо “Яана аа, надад тийм шорт байдаг шдээ” гэсэн царайтай сууж байна. Доогуураа цухуйж байхаар нь би найзууддаа хэллээ. “Тэрийг хар даа. Халаас нь доогуураа цухуйж байна” гэсэн чинь манай найз “Сайн хар даа. Бэлгийн уруул нь байна”. За, манайхан хуваагдаад явчих чинь ээ. Эмэгтэйчүүдийн тал нь инээж байх шиг байна. Зарим эмэгтэйчүүд сэжиглэж байна. Харин бүх эрчүүд инээж байгаа боловч “Бэлгийн уруул гэж юу билээ?” гэж бодож байна. Залуужихгүй байна аа. Хүн хөгшрөхөөр ер нь ээжтэйгээ хамт байх хэрэгтэй гэдгээ ойлгох юм. Хүн хэдий насанд ээжтэйгээ хамт байхаар шийддэг гээч? Миний хувьд лав ээж маань маш ядаргаатай болсон үетэй давхацдаг. Би нэг өдөр ээжтэйгээ кино үзэж байлаа. Гэтэл ийм юм болсон. Эрэгтэй хүн кадрт орж ирлээ. Тийм л юм болсон. Кино эхлээд нэг секунд боллоо эрэгтэй хүн кадрт орж ирлээ. Ээж над руу дөхөж ирээд маш яарсан байдалтай, “Томмо, тэр хэн бэ?” Тэгэхээр нь би “Мэдэхгүй, ээж. Би тантай адилхан нэг секунд л энэ киног үзсэн. Киноны өмнөх уулзалт гэх юм болоогүй. Тэгэхээр надад урьдчилсан мэдээлэл байгаад танаас нуусан юм байхгүй. Та золигийн ганц минут амаа хамхичихвал энэ нууцлаг эрийн нэр мэдэгдэх байх”. Гэтэл дараагийн асуулт нь эхэлчихсэн “Томмо, тэр арслан хаанаас гараад ирэв? Яагаад архирч байгаа юм бол?”. “Мэдэхгүй ээ, ээж. Ихэнх кино ингэж эхэлдэг учраас санаа зовох шаардлагагүй байх аа.” Бөөн асуулт. Зөвхөн кинотой холбоотой ч биш. Хаана ч явсан асууна. Нэг өдөр бид хоёр кафед сууж байв. Кофе уулаа, ээж маань сонин уншиж байна. Тэгснээ сониноо ширээн дээр тавиад надаас асууж байна. “Томмо, кинон дээрх залуу чинь хэн билээ?” Би асуултаа илүү тодорхой болгохыг нь хүлээлээ. Гэтэл тодорхой болгоогүй. Тэгэхээр нь би ээжийн нүд рүү нь харж байгаад “Мэдэхгүй, ээж.” Гэсэн чинь ээж “Үгүй, чи мэдэж байгаа”. Би мэдэхгүй л гэсэн. Кинон дээрх залуу гэдгээс өөр мэдээлэл надад өгөөгүй. Энэ гаргийн хэн ч байж болно шдээ. Хэнийг хэлээд байгааг чинь би огт мэдэхгүй байна.” гэсэн чинь “Чи мэдэж байгаа” л гээд байсан. “Ээж, би мэдэхгүй”, “Чи мэдэж байгаа” л гээд байлаа. Хамгийн сонин нь юу ч гээч, хатагтай ноёд оо? Би тэр хүнийг нь мэдэж байсан байхгүй юу. Гэхдээ би тийм хөгийн асуултыг нь өөгшүүлмээргүй байгаа юм. Дэлхийн хамгийн тодорхойгүй байдлаар асуугаад хүссэн хариултаа авдаг байж болохгүй шдээ. Тэгэхээр нь би гүрийсэн. Мэдэхгүй ээ, ээж. Мэдэж байгаа. Мэдэхгүй. Мэднэ. За за, Дэнзэл Вашингтон. Ээж миний шивээсэнд дургүй. Учир нь зарим шивээс маань жаахан балай. Нэг удаа согтоод биеийнхээ энэ талд О-Икс шивүүлчихсэн. Хоёр долоо хоногийн дараа нэг охинтой болзож эхэллээ. Яагаад ч юм нэрийг нь энэ талдаа шивүүлье гэж бодсон. Тийм ээ, таны зөв. Тэр охин дэмжээгүй. Тэгээд бид хоёр салсан. Тэгээд арилгуулж болдог юм болов уу гэж бодлоо. Эсвэл нэмчихдэг ч юм уу гээд л. Тэгэхээр манай эксүүдийн нэр энэ байна. Нэг иймэрхүү. Миний бодит зовлонг шоолсонд баярлалаа. Манай улсын хүмүүс балай шивээс хийлгэх дуртай. Би Австралид орон нутагт тоглолт хийж байлаа. 600 суудалтай театр. Би шивээсээ үзүүллээ. Тэгээд та нарт дургүй шивээс байгаа юу юу гэсэн чинь бүгдэд нь байгаа болж таарсан. Тэд бүгдээрээ гараа өргөсөн. Урд сууж байсан нэг сайхан охин дээр очлоо. Их хөөрхөн юм аа. Чи ямар шивээстэй вэ гэсэн чинь маш эелдгээр, “Би уруулынхаа дотор талд нэг үг шивүүлсэн гэнэ ээ. Харин тийн. Миний сэрэл хэзээ ч тэгж ихээр хөдөлж байгаагүй. Хамгийн буруу шивээс тэр биш байлаа. Голд сууж байсан залууд нэг хэцүү юм байсан. Тэр ярих уу болих уу гэж их бодсон байх аа. Тэгээд шивээсний тухай ярьсан юм. “Надад байгаа”. Таны нэр хэн бэ гэсэн чинь Дэйв гэнэ. Оройн мэнд, Дэйв. Танд ямар шивээс байгаа вэ? Тэгтэл Дэйв юу ч болоогүй юм шиг хоолойгоор, би төмсгөн дээрээ хоёр шоо шивүүлсэн. Яагаад төмсгөн дээрээ хоёр шоо шивүүлсэн юм бэ, Дэйв гэсэн чинь “Марзан байх гэж бодоод”. Тэгэхээр нь би “Хөгжилтэй л байна шдээ. Хөгжилтэй биш үү” гэсэн чинь бүр алсан. Яасан гэхээр “Насан туршдаа арилшгүй шивээс хийлгэхийг зөвтгөх хэмжээний хөгжилтэй биш” гэсэн. “Тэгвэл яагаад хийлгэсэн юм бэ, Дэйв” гэсэн чинь “Манай найзууд мөрий тавих дуртай юм. Тэгээд дараагийн удаа казино ороод хямдхан ширээн дээр очоод “Азын долоо буугаарай” гэхээр тохирсон юм” гэсэн. Тэгэхээр нь би “Хөгжилтэй л юм биш үү?” гэсэн чинь тэр бас л “Үгүй, яавч насан туршид арилшгүй шивээс хийлгэх хэмжээний хөгжилтэй биш” гэсэн. “Тэгээд ямар ч баяр баясгалан байхгүй юу” гэсэн чинь “Өө, байгаа. Нэг удаа дур тавихдаа Яаций гэж орилсон. Гоё байсан”. Би хариуд нь “Гоё байсаан? Наадах чинь домог болохоор юм байна” гэсэн. Тэгтэл тэр “Үгүй, надтай хамт хүн байсан бол домог болохоор байлаа”. Сайхан Монреаль хотынхонд баярлалаа. Баярлалаа.
Жим: За, манай дараагийн оролцогч бол Флоридагийн уугуул. Тиймээс тэр хөлөрч харагдах юм бол халуунаас болоогүй, ванны давснаас болсон. Миний сайн найз, маш хөгжилтэй Форрест Шоу.
БИЧИГ: БЕРНАРД ШОУ
Шоу: Баярлалаа. Би байгаль орчны биологич байсан юм. Баярлалаа. Тийм ээ. Би эрдэмтэн байсан, одоо гоцлол шогч болсон. Тэгэхээр “Америкт эрдэмтэн байх ямар хэцүү вэ” гэдгийн хариулт энэ. Би боов ярих уу? Тэгвэл эрдэмтнээс илүү хүндлэл хүлээнэ. Би яг бодит фактад дуртай. Худлаа юманд дургүй. Хуйвалдааны онолчид шиг юм ярьдаггүй. Би шууд л “Боль оо, та нар нийгмийн бузарлаж байна” гэдэг. Хамгийн адгийн хуйвалдааны онолчид бол ямар нэг гамшиг тохиолдоод хүмүүс гэмтэж бэртэж нас барж байхад гарч ирээд “хуурамч ажиллагаа” гэдэг төрлийнх. Та нар сонсож байсан уу? “Хуурамч ажиллагаа. Ийм юм болоогүй. Энэ бүх гэмтсэн, нас барсан хүмүүс бол хямралын жүжигчид” Хямралын жүжигчид гэнэ шүү. За за, би Лос Анжэлэст амьдардаг. Би олон жүжигчин танина. Тэд дүр авахаараа онгирдог. Хямралын жүжигчин гэж байдаг байсан бол өдийд надтай таарсан л баймаар юм. Тийм биз дээ? Би сая Сэнди Хүүкэд орсон. Энэ ямар нэг холбоо биш л дээ. Гэхдээ өөр олон чухал ажил хийдэг. Найруулагчид нь марафон дээр ажиллаж байгаа. Тэгэхээр би та нартай нэг тал. Энэ онигоо биш шүү. Уур амьсгалын өөрчлөлт. Ийм юм болоогүй гэж эсэргүүцдэг хүн олон бий. Зүгээр ээ, хүн юмыг эсэргүүцэж болно шдээ. Хориглох аргагүй. Хүн болгон л ямар нэг юмыг эсэргүүцдэг. Нэг төрлийн өвчин шдээ. Асуудал байна гэдэг чинь тийм юм болж байна гэсэн үг биш. Эмчид үзүүллээ, цусны шинжилгээ авлаа. “Уучлаарай, муу мэдээтэй. Та хомхойтой юм байна” гэнгүүт “Надад байхгүй. Тэр чинь... худлаа мэдээ. Манай найз Роберт үзээд зүгээр шодойн батга байна гэсэн. Тэр л үнэн байх” Тийм ээ. Бид яах ёстой билээ? Дахин боловсруулна, төмөр соруул хэрэглэнэ. Дорвитой нөлөөлөх эсэхийг мэдэхгүй л байна. Тийм ээ, корпорацууд манай талд оролцох хэрэгтэй байна. Тэд тоохгүй байна л даа. Зүгээр бидэнд л даатгаад байна. Нэг удаа онгоцны тасалбар авсан чинь худалдан авалтын төгсгөлд “Та энэ нислэгийн нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад хандив өгөх үү” гэнэ ээ. “Делта, танайхан зүгээр зайл тэгэх үү? Танай онгоц биз дээ? Би танай бизнес зардлаас үүрэлцэх албагүй. Зүгээр ээж рүүгээ явахдаа хүртэл хаа нэгтээ цагаан баавгай алчихлаа гэж гэмших болж байна уу?” Зүгээр тасалбарын үнэдээ оруулчих л даа. Надад битгий хэл. Ресторанд хоол идэж дууслаа, тооцоо нь ирлээ, төд гарлаа, “Энэ хоолыг хийхэд ялгарсан нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахад та мөнгө өгөх үү? Үгүй юу, за за, зүгээр ээ, бид халуун тос гаргаад нэг нугасан дээр цацчихъя” гэдэггүй шд. “Танаас болсон шүү. Бид нугасны татварын тухай танд тодорхой хэлсэн. Тиймээс... та л муу хүн. Бид биш.” Хэзээ ч... За... Зургаан сарын өмнө би мууруу унтуулахаас өөр аргагүй болсон юм. Харин тийм ээ, ёстой хэцүү. Тийм ээ, тэжээмэл амьтан гоё шдээ. Нөхцөл тавихгүй хайрлана. Тийм биз? Тэдний хамгийн гоё юу вэ гэхээр, эцэст нь алах болоход хэцүү санагддагт байна. Тийм ээ, бид тэрнийг унтуулсан, эцсийн замд нь үдсэн. Тэд амьд байсан, урьдаас бодож үйлдсэн, хүнд мөнгө өгсөн, тэгэхээр аллага мөн шдээ. Тийм ээ, их мөнгө төлөөгүй л дээ, сайн дураараа унтуулж өгдөг эмч ч байж болно. Гэхдээ аль нь ч байсан аллага мөн. Нэг ийм юм болсон юм. Сэтгэлээр уналаа, гэтэл хүмүүс тус болох гэж байна гээд буруу зөвлөгөө өгдөг. Эхний өдөр, муураа унтуулсан өдөр “Яваад шинэ муур ав. Өнөөдөр. Тийм ээ, тэгвэл сэтгэл санаа дээрдэнэ. Муужгай. Муужгай ав. Тэд бөөн эрч хүч, тэд жаахан, зөөлхөн” гээд л. Авч болно л доо. Гэхдээ 18 жил надтай байсан муур шдээ. Тэгэхээр хэдэн долоо хоног гашуудъя л даа. Хайртай хүн нь нас барсан үед хэзээ ч тийм зөвлөгөө өгдөггүй шүү дээ. Хэзээ ч. Манай эхнэр миний нүдэн дээр муужирч уналаа гэхэд “Одоо шууд Тиндер тат” гэдэггүй л байх. “Цогцос нь яг энд байгааг би харж байна л даа. Ийм үед сэлфи авах хэрэгтэй. Цогцос нь чиний ард байх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс маш их өрөвдөнө. Одоо гоё залууж л даа. Залуу эхнэр ав. Бөөн эрч хүч. Тийм ээ. Бас зөөлөн. Тийм ээ” Гэтэл өөр нэг найз “Тиндер бол ёстой дэмий. Асрамжийн газар оч. Гайгүйчүүд нь тэнд байдгийг бүгдээрээ мэднэ. Жаахан сонин үнэртэй, сэгсийсэн юмнууд байгаа л даа. Гэхдээ дулаан газар, орох оронтой болгочихвол, тэд шал өөр болдог байхгүй юу.” Тийм ээ, за за. Надад мэдрэгдэж байна. Энэ зүгээр жишээ тайлбар. Тэгэхээр битгий уурла. Би гэр бүлийн хүчирхийллийг сурталчлаагүй. Тэр буруу. Тийм ээ, би хэзээ ч тэгэхгүй шд. Бүгдээрээ мэдэж байгаа. Эмэгтэй хүнийг цохиж болохгүй. Болох уу гэдэг асуулт ч байж болохгүй. Эхнэр чинь цохиж байсан ч тэгж болохгүй. Гэхдээ өөр эмэгтэйг хөлсөлж аваад өмнөөсөө зодолдуулахыг зөвшөөрөх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгж санагддаг. Яагаад одоо хүртэл гараагүй юм бол? Убер Бийтс гээд гаргах хэрэгтэй шд. Өө за, сайхан цохилоо. Тийм ээ, хамраас цус гарчихлаа. Би та нарыг зодохгүй, гэхдээ Синди зодно. Бурхан минь, 4.9 үнэлгээтэй гэж байна. Сайн юм аа. Эртхэн явж бай доо. Гурван минутын дараа ирлээ гэж байна. За за, маш их баярлалаа.
Жим: За, манай дараагийн оролцогч Алберта мужийн Колд Лэйк гэдэг газар төрсөн. Одоо Нью-Жерсид амьдардаг. Тэгэхээр хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байж таараа. Хамгийн марзан Бонни Макфарлэйнийг угтан авна уу.
БИЧИГ: БОННИ МАКФАРЛЭЙН
Бонни: Зааа, баярлалаа. Сайн уу? Би атеист, феминист, цагаан хоолтон. Ярих юм ихтэй биз дээ? Зарим нь “Тасалбарын мөнгөө авъя аа. Би ийм юм үзэхээр ирээгүй.” Би нээрээ цагаан хоолтон. Үүндээ ч дуртай. Энд цагаан хоолтон байна уу? Уг нь байгаа л байх. Алга таших тэнхэлгүй л болохоос. Би бол дуртай. Амьтны мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхгүй. Өндөг бол иднэ. Учир нь би сонголтыг дэмждэг. Тэгээд... надад бол чухал шдээ. Би амьтдад үнэхээр хайртай. Би нохойтой, тэрэндээ амь шигээ хайртай. Би нөхөр хүүхэдтэй боловч нохойндоо хамгийн их хайртай. Тийм болохоор Монреальд дагуулаад ирсэн. Байнга нохойтойгоо явдаг. Дэмжигч амьтан гэдгээр бүртгүүлчихсэн. Тиймээс авч явах ёстой. Тэр бас ганц нэг асуудалтай л даа. Намайг гэрээс гарахаар бэлдэхэд тэр надаас хамааралтай болчихдог. Архираад л, өмднөөс зуураад л. Гол нь явчхаад эргээд ирэхэд хамгийн гоё. Тэр хэзээ ч өс санадаггүй. Дандаа намайг хараад баярладаг. Тэр хэзээ ч буйдан дээр суучхаад “Өө за за за. Хэн гэртээ ирж гийгүүлж байгааг хараач” гэдэггүй. Манай нохой тамхи татдаг. Ганц тийм л муу зуршилтай. Тэр аврагч учраас тэднийг дуурайсан муу зуршилтай. Хуучны юм байна. Кокайн, мөрийтэй тоглоомыг бол хаясан. Тамхиа бол хаяагүй. Би харж үзээд тайван орхисон. Би бас шувуунд дуртай. Шувуунд нугасгүй шүү дээ. Нээрээ шүү. Үнэхээр л... хэдэн жилийн өмнө, би шувууны дуудлага сурч эхэлсэн. Одоо гадуур явахаар сонсогдоно. “Энэ шувуу байна” гээд л мэднэ шдээ. Ямар ч байсан газрын амьтнаас ялгадаг болсон. Ёстой сонирхолтой. Би байгаль орчинд л санаа зовоод байдаг юм. Нээрээ шүү. Одоо яах ёстой вэ? Бид яах ёстой вэ? Арга чарга байна уу? Өнөө өглөө би бүтэн 90 минут шүршүүрт зогссон. “Ямар жижиг сажиг юмнаас эхэлж болох вэ?” Хувь хүн талаасаа. Миний шилдэг санаанууд шүршүүрт байхад орж ирдэг. Би амьтдын төлөө хуванцар юм хэрэглэхээ болих гэж үзсэн. Яст мэлхийн хамар луу орчихдог гээд соруул хэрэглэхээ болих гэж үзсэн. Хэцүү юм билээ. Маш хэцүү. Цаасан соруул хэрэглэж үзсэн. Сэгсэрмэг цаасан соруул хоёр хэзээ ч зэрэг дуусдаггүй. Нөхөр бид хоёр шиг л юм болдог. Тэр болохоор түрүүлж дуусдаг соруул, харин миний... нүүр нүд заваараад дуусдаг даа. Алив ээ. Металл соруул ч авсан. Цаанаасаа чамин юм байна л шдээ. Уушийн газар орлоо “Яах юм бэ. Надад байгаа. Дон. Дон дон дон. Буцаагаад авлаа шүү. Баярлалаа.” Ер нь хэцүү л юм байна лээ. Буцаад хэвэндээ орсон нь амар санагдаад байдаг. Нэг орой орондоо хэвтэж байлаа. “Яст мэлхий байгальд муу гээд эрдэмтэд тогтоочхоосой билээ” ухааны юм бодоод л. Эргээд соруул хэрэглэмээр байдаг. Олон нийтийн газар. Байгаль орчны төлөө хийж болох хамгийн сайн юм юу гээч? Хамгийн сайн юм бол цагаан хоолтон болох. Алга таших болоогүй шүү. Хамгийн сайн, энэ бол номер нэг... уучлаарай, номер хоёр юм байна. Номер нэг нь болохоор амиа хорлох. Номер хоёр, мах идэхээ болих. Надад хоёр дахь нь арай амар. Байгальд үнэхээр тустай, нээрээ шүү. Би бараг өөр юу ч хийдэггүй. Хог хаялаа, хамаагүй шд. Би хогоо авч гаргалаа, шууд далай руу аваачиж асгадаг. Нэг өдөр би фракинг хийж байлаа. Хүмүүс над руу хашхираа л, би ч “Тайвшир аа. Би цагаан хоолтон. Би угаасаа хангалттай хичээж байна.” Нэг залуу надад нэг юм тайлбарлаж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тухай. Бурхандаа баярлалаа. Тэр хэлж байна “Чи феминист биз дээ. Тэгэхээр энэ тэгш байдал энэ тэр гэсэн юмыг болиулах хэрэгтэй. Бүр балай юм боллоо. Цасан бүрхүүл хайлж байгаа учраас бид удахгүй бүгд усанд автана. Хүүхэд эмэгтэйчүүд эхлээд суух гэдэг хөзрөө байлгаж байсан нь дээр байх аа” гэсэн. Би дотроо “Энэ нөхөр зөв ярьж байна шүү.” Би үсээ норгомооргүй байна шдээ. Гэтэл хүүхэдтэй эмэгтэйчүүд түрүүнд гэдэг хөзөр байдаггүй. Эхлээд хүүхдүүд сууна. Гэтэл хүүхдийг харж хандах хүн хэрэгтэй шдээ. Эрчүүдэд бол живсэн нь дээр санагдана. Тиймээс л… Бидэнд тийм эрх өгчихсөн юм шиг бодох хэрэггүй. Тийм ээ, гэхдээ бас… хортой эрчүүд гэж байдаг даа. Эмэгтэйчүүд их бухимддаг. Шувууны талаар мэддэг нэг юмаа та нарт хэлье. Нийт шувуудын ердөө 4% нь эр байдаг. Ердөө 4%. Гэхдээ анх тийм байгаагүй. Бүр анхандаа 50, 50 хувь байсан. Хэдэн мянган жилийн өмнө шүү дээ. Тал нь эр, тал нь эм. Гэтэл эр шувууд нь том боожгойтой, шодойтой гэдэг ч юм уу. Гэхдээ бас нисэж чаддаг. Шувуудын талаар бидэнд мэдэхгүй юм их байна шүү. Тэр том боовоороо яадаг вэ гэхээр, эмсээ зодоод байсан байгаа юм. Бидэнд марзан санагдаж болно л доо. Гэхдээ… эм шувуудад таалагдаагүй байгаа юм. Тэгээд өшөөгөө авахын тулд зөвхөн бяцхан эрхтэнтэй эрэгчнүүдтэй секс хийж эхэлсэн. Тэгээд л хувьслын зарчмаараа эрчүүдээ устгасан байгаа юм даа. Тэгэхээр хатагтай нар аа, би юу гэх гээд байна вэ гэхээр, тэгш байдлын төлөө, урт хугацаагаар сэтгэнэ шүү. Намайг ийм юм хэлэхээр бүгдээрээ чимээгүй болж байгаа биз? Жижиг эрхтэнтэй залуутай унт гэхээр эмэгтэйчүүд “Одоо байгаа нь болно” гэж бодож байгаа. Эрхтэний хэмжээ гэж нэг чухал юм байна. Бүгдэд нь чухал. Угаасаа тийм байдаг. Эрчүүд хэмжээгээ заавал мэдэж байдаг. Их сонин шүү. Бүр багаасаа хэмжээгээ мэддэг шүү дээ. Надад сонин санагдаад байдаг юм. Зүгээр энгийн ярианд, бодит амьдрал дээр инч гэдэг үг сонсогдохоор, одоо жишээ нь “Маргааш таван инчийн хур тунадас орно гэж байна шдээ” гэхээр эрчүүд “Яг л би байна даа.” Би маргааш хэр бороо орохыг яг мэдэж байна. Зугаатай байлаа, баярлалаа. Маш их баярлалаа.
Жим: За за, дараагийн оролцогч маань миний нэгэн адил Австралиас ирсэн. Уугуул иргэдээ нохойноос дор үздэг цагаануудын эх орон шүү дээ. Тэгэхээр канадчууд та нартай адил байгаа биз? Мелбурны голцол шогийн наадмаас биднийг зорьж ирсэн, асар хөгжилтэй Рис Николсоныг угтан авна уу.
БИЧИГ: РИС НИКОЛСОН
Рис: Сайн уу. Тийм ээ. Гоцлол шогийн наадам. Сайн уу, Монреаль. Сайн уу, намайг Рис гэдэг. Австралиас ирсэн. Энэ миний жинхэнэ хоолой шүү. Ийм мангар. Нээрээ хэдэн жилийн өмнө би сүй тавьсан. Эрэгтэй хүнтэй шүү. Уучлаарай, хатагтай нар аа. Буруу туулайгаа харсан байна. Тэрнийг Карен гэдэг. Бараг л хүний нэртэй адил байгаа биз. За тэр яахав. Ноднин би хөгшрөх ямар онцгүй гэдгийг олж мэдлээ. Цаг хугацаа чинь заавал чигээрээ... Ахлах сургуулийн төгсөлтийн 10 жилийн ойд намайг урьдаг юм байна. Сонин шдээ. Яагаад гэвэл би 22 настай. Сэтгэлээрээ 22-той. Кристин гэдэг охиноос Фэйсбүүк зурвас ирж байна. Анги болгонд нэг Кристин байдаг шдээ. Сурагчдын зөвлөлд байдаг, үсээ хойноо чанга боочихсон. Арай чанга боосон юм биш үү, Кристин гэхээр “Би юм мэдэрмээр байна шдээ” гэдэг төрлийн. Кристиний талаар жаахан мэдээлэл өгч байгаа юм. Над руу бичиж байна, “Ахлах сургуулийн уулзалт болж байгаа юм аа.” Тэр намайг судалсан байгаа юм. Би сая нэг нохой авсан. “Өдрийн арга хэмжээ учраас үслэг маамуугаа авчирч болно” гэж байна. Үслэг маамуу гэж хэлэхээ болих хэрэгтэй шдээ. Энэ чинь давхар жишиг байхгүй юу. Би өөрийнхөө нохойг үслэг маамуу гэж болно шдээ. Гэтэл би танай хүүхдийг арьсан гахай гэж хэлбэл шал өөр шдээ. Хүмүүс галзуурна биз дээ? Танай арьсан гахай хэдтэй вэ? Өө есөн настай юм уу? Ер нь хэд насалдаг вэ? Аврах байрнаас авсан уу? Гэвэл сонин шдээ. Үслэг маамуу гэхээр надад эвгүй байдаг юм. Нөгөө хүйс мэдэх үдэшлэгтэй адил санагдаад байдаг. Би одоо ч өөрийгөө мэдээгүй байгаа. Гэхдээ би... Би жендерийн тухай ойрд нэлээн бодсон. Би өөрийгөө эрэгтэй ч гэхгүй, эмэгтэй ч гэхгүй. Би өөрийгөө хөгжилтэй авга эгч гэж тодорхойлно. Ойлгож байна уу? Үдийн хоолноос өмнө дарс уух уу? Биднийг өсөхөд нэг авга эгч байдаг шдээ. Маш хөгжилтэй. Одоо бодоход “Нээрээ хувийн асуудал ихтэй байсан юм уу даа” гэж санагддаг. Надад байлуу? Тэр нь би юм байна л даа. Манай эцэг эх 30 жил хамт амьдарч байгаа. Бас л их хугацаа шүү. Саяхан ээжээс асуулаа. Насанд хүрсэн хүний хувиар танилцах гэж байгаа юм. “Ээж, та хоёр яаж 30 жил болов оо? Удаан хугацааны харилцааны түлхүүр юу вэ?” гэсэн чинь “Тодорхой байх” гэж хэлээд л гараад алга болсон. “Тодорхой байх чинь ёстой барахгүй ажил”. Тэгээд би бодсон. Аав ээж хоёр маань 30 жил болсон. Аав маань нүдний шилтэй. 30 жилийн турш нэг л онигоогоо өглөө болгон ярьдаг. Аав сэрлээ, ээж сэрлээ, аав нүдний шилээ зүүлээ. 30 жилийн турш өглөө бүр аав сэрлээ, ээж сэрлээ, аав нүдний шилээ зүүлээ. 30 жилийн турш өглөө бүр аав сэрлээ, ээж сэрлээ, аав нүдний шилээ зүүлээ. Шилээ зүүлээ, харлаа. “Бурхан минь.” Өглөө болгон ярьдаг. 30 жилийн турш өглөө болгон ярьдаг. Тэгэхэд ээж өглөө болгон “Чи зайлаач, Шоон” гэдэг. Тодорхой байгаа биз дээ. Би амьдралдаа тийм юмтай болмоор л байна шдээ. Гол нь ийм байна л даа. Надад түгшүүр гэж нэг юм байгаа. Гайхаж байна уу? Би их тогтвортой харагдаж байгаа биз? Баярлалаа. Гэхдээ би... Би түгших эмгэг гэдэг үгэнд дургүй. Арай өөрөөр хэлмээр байна. Би өөрийгөө зүгээр мангар гэж боддог. Целиак гэх юм уу даа. Гэхдээ найдварт тэсвэргүй төрлийн. Би түгшүүрээсээ болоод их муу унтдаг. Хэзээ ч бөх унтдаггүй. Гэхдээ тун саяхан найзынхаа зөвлөснөөр жаахаан марихуан хэрэглэж үзсэн юм. Анхлан сонирхогч гэдэг нь мэдэгдэж байгаа биз дээ? Тийм болохоор л марихуан гэдэг үгийг хэрэглэж байгаа шд. “Олд Лэйди Жэйн, Галзуу рийфер гэдэг шдээ” гэж та нар дотроо бодож байгаа. Гэхдээ надад туршлага байхгүй. Гэхдээ 29 нас гэдэг анх марихуан туршиж үзэхэд оройтсон нас юм байна л даа. Гэхдээ надад нэг онцлог байгаа. Би ямагт хожуу тодрогч байсан юм. Бүх насаараа л тийм байсан. Бүх чухал мөчүүд, бүх гол үйл явдлууд хэчнээн хожуу ирсэн ч гэсэн алдагдсан хугацаа нөхдөг байхгүй юу. Миний даавар яг л хоёр долоо хоногт нэг удаа уулздаг салсан аав шиг байдаг. Ховор уулздаг боловч хааяа уулзахаараа хэтэрхий хичээдэг. “Аав нь чамд морь авсан. Диснэйлэнд явах уу? Ээжийн чинь шинэ найз хэн бэ?” гээд л. Гэхдээ би... та нарт арай л ойр тусчхав уу? Уучлаарай. Тийм аав бол хожуу тодрогчийн нэг жишээ. 17 нас хүрч байж би анхны алкохолоо амссан. Австралид бол орой нас. Гэхдээ би алдсан хугацаагаа нөхсөн. Би хоёр шил хямдхан цагаан дарс уучхаад орон дээр жаахан хэвтлээ. Тэрний нэр нь хэн билээ дээ. Гэхдээ би... Жаред шдээ. Бас би бараг 18 хүрч байж анхны тамхиа татсан. Гэхдээ тэр оройноо би 25 улаан Марлборо татсан. Тэгээд усан сан руу баахан бөөлжсөн дөө. Тийм л сайхан залуу даа. Өө бас нэг том юм байгаа. Би 18 настайдаа зандангаа алдсан. Яг л Австралийн жишиг л дээ. Гэхдээ би бас л хугацаагаа нөхсөн. Дөрвөн ам бүлтэй айлыг өлхөн цатгахаар том эрхтэнтэй залууд алдсан. Яг л... Ёстой том эрхтэн байсан. Ёстой мангар том. Тэгээд ч зогсохгүй сарисмтай талх, сахаргүй ундаатай ирж байгаа юм. Тийм л том эрхтэн. Тэр нь миний занданг тайлаад зогсохгүй, миний занданг машины тээш рүү чихээд, хотын захад аваачаад, гаргаж шидээд, “Хэзээ ч битгий эргэж ирээрэй. Ар гэрийг чинь зовооно” шүү гэсэн дээ. Тийм л том эрхтэн байсан даа. За, тэгээд миний харилцаа дажгүй байгаа. Манай сүйт залуу Карен бид хоёр дажгүй. Бид хоёр ер нь орон гэртээ муудалцах дургүй хүмүүс. Замд явж байхдаа гол хэрүүлээ хийчихдэг. Тиймээс бид хоёр амралтын өдөр болгон гадуур гардаг. Ноднин хээр гаръя гэдэг юм байна. Би ч ёстой дэмий санаа байна аа л гэсэн. Харилцаа ер нь Сатааныг шүтэх шашинтай их адил юм аа. Хамгийн гол нь золиос. Тэгж л бид хоёр дундаа уулзаж байна. Тийм ээ. Үерхэж байгаа олон хүн амралтад явдаг. Гэхдээ бид хоёр дундаа уулзсан. Ингэж шийдсэн. Амралтад явсан л даа. Гэхдээ хээр гарахаа яриад л байсан. “Хоёулаа хээр гаръя л даа. Скаут шиг гоё шдээ”. “Ёстой харагдаач.” Би хэзээ ч скаут байгаагүй. Аав ээж хоёр маань надад хайртай шүү дээ. Скаут ямар байхыг төсөөл дөө. Баахан хүүхдүүд орилолдоод л, богино шорттой 40-өөд насны хүмүүстэй ойд очно. Ямар л асуудал гарав гэж. Олс зангидаад энийг авсан, модонд авираад энийг авсан. Нууц хадгалаад энийг авсан. Гэхдээ би... За за, цаг маань хэтэрчхэж. Баярлалаа, баяртай.
Жим: Манай дараагийн оролцогч бол ганц бие ээж. 14 настайдаа анх хүүхэдтэй болсон. Тэднийгээ тэжээх гэж Атлантагийн гудамжинд кокайн зарж ч явсан. Бүр хоёр удаа буудуулж үзсэн. Та нар дотроо “Скарлет Жохансон гарч ирэх нь дээ” гэж бодож байна уу? Гэхдээ би хоёрхон удаа буудуулсан гэсэн шүү. Асар хөгжилтэй Хатагтай Пэтийг угтан авна уу.
БИЧИГ: ХАТАГТАЙ ПЭТ
Пэт: Сайн уу, Монреаль. За, балай юмаа гялс ярьчхаад спанксаа тайлж гудрах минь. Бүдүүн охид спанкс хамаг юм бариад боож алах гэж байхад юм идэж чаддаггүй. Дунд насны эмэгтэйчүүд залуу охидтой өрсөлдөхөө болих хэрэгтэй шүү. Та нар барахгүй. Нээрээ болих хэрэгтэй. Бидний чадахгүй юмыг тэд хийдэг. Жишээ нь явж байгаа машин дотор хөхөх. Би тэгэх гэж оролдох юм бол дотор муухайраад эрхтэн рүү нь бөөлжинө шд. Бас залуу охид ёроолгүй тэнэг шдээ. Та нар мэдэх үү? Та нар биш ээ, өөр балай авгай нарыг хэлж байна. Залуу охид тэнэг. Би Атлантад очлоо. Хоёр долоо хоног замд явчихсан Атлантад очлоо. Шоугаа тавихаар бэлдэж байлаа. Тэгээд цүнхтэй хувцсаа онгичоод л байлаа. Гэтэл цэвэрхэн дотуур хувцас байдаггүй шүү. Тэгээд бохир дотоожоо авсан чинь хажууд байсан охин “Та яах гэж байна аа?” гэнэ ээ. Дотоожийг угаалтуурт угааж болдог шдээ. Хийлээ, усаа нээлээ, дээр нь шампунь, ангижруулагч асгалаа, тэгээд л өчигдрийн бүхнийг угаана даа. Өчигдрийн үтрээ тэнд байгаа шдээ. Тэгээд угаагаад мушгиад индүүдэх гэж байсан чинь хажууд байсан 19 настай охин “Хатагтай Пэт, та яаж байна аа?” “Би дотоожоо индүүдэх гэж байна” “Тийм завтай хүн бас байдаг юм уу? Нойтноор нь өмсчихөөч” гэнэ. “Балай авгай минь, бөгс загатнадаг юм байгаа биз дээ” Тэгсэн чинь гайхаж харснаа “Попкорнтой хамт печэнд хийчих” гэнэ. Тэгээд хэлснээр нь печэнд попкорнтой хамт хийлээ. Хонх дугарлаа, гаргалаа, миний дотоож түлэгдсэн байсан. Түлэгдээд агшаад ийм жаахан болчихсон. “Чи миний дотоожийг түлчихлээ шдээ” гэсэн чинь “Хатагтай Пэт, гаднаас нь хардаг байхгүй юу” гэнэ. “Тэнэг авгай минь, попкорн хөөлгөхийг бүгд мэднэ. Гэхдээ печний хонх дугарахаас нааш хүрч болдоггүй гэж мэдэхгүй юу”. Залуу охид попкорн хөөлгөж ч мэдэхгүй болж. Манай 52 настай нэг найз бий. Байнга залуу охидтой өрсөлдөнө. Бүр галзуу. Надад хэлж байна “Хатагтай Пэт та жаахан арчаатай бай” гэнэ ээ. “Би яасын” гэсэн чинь, “Хам аа, жаахан арчаатай бай. Хоёулаа залуу охидтой өрсөлдөнө. Наад гэдсээ багасга. Хөхөө дээшээ сойлгой. Хүзүүгээ татуул. Чихээ хулгар болго. Бөгсний нүхээ будуул” гэнэ ээ. “Бөгсний нүхээ будуулж яах юм, балай авгай минь. Харанхуйд гэрэлтдэг болгох юм уу?” Гэсэн чинь тэр нь “Нөхөр чинь араас хийж байхад тачаангуй байхгүй юу” гэнэ ээ. Тэгэхээр нь “Би одоо 47-тэй. Миний араас хусна гэж байхгүй. Намайг дээрэмдэх гэж л ард гардаггүй юм бол өөр яриа байхгүй л дээ”. Би өвдөглөлөө, араас хийлээ, хөх савж ирээд нүүр цохилоо, би ухаан алдлаа. Тэгээд нөхөр гэр бүлийн хүчирхийллээр шоронд. Тэр ёстой галзуу авгай байдаг. Тэр залуу охидод мөчөөгөө өгөхгүй гээд л үзнэ. Надад нэг удаа хэлж байна “Хатагтай Пэт, та хиймэл эрхтэн аваач” гэнэ ээ. “Яахын” гэсэн чинь “Нөхөр чинь нэг л болж өгөхгүй байгаад үед өөрийгөө хангах хэрэгтэй шдээ” гэнэ. “Айн? Балай авгай минь, би гутлаа ч үдэж чаддаггүй. Доошоогоо хиймэл эрхтэн чихчихвэл хэн гаргаж өгөх юм болж байна? Ямар хүү дээрээ очоод ээжээсээ энэ эрхтэнийг аваад өгөөч гэх юм уу? Тэгвэл манай хүү “Ээж ээ, таны бөгсний нүх гялбаад юм харагдахгүй байна” гэх биз. Бүгдэд чинь баярлалаа. Хатагтай Пэт байлаа.
Жим: За, ямар байв даа? Ёстой алж байна шдээ, тийм үү? Хатагтай ноёд оо, дараагийн нэвтрүүлэгт маань ч ирээрэй. Дахиад олон гала байгаа. Болгоомжтой хариарай. Жим Жефферис байлаа. Бүгдэд чинь баярлалаа. Бүгд сайхан амраарай.
Back to episodes Go home