Peaky Blinders S6 5

Peaky blinders 6-5

Үргэлжлэх хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Х: эр, Хейдн Стагг, Ливерпулийн боомтын ажилтан

Ка: эр, Эйдагийн хүү Карл

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Н: эр, Жак Нелсон, Майклын эхнэр Жинагийн авга ах

Д: эм, Мослигийн шинэ амраг Диана, шаргал үстэй эмэгтэй

 

Өмнөх ангид:

Эсмэ: Охиноо алдаж... хүүгээ олсон. Тэр чинийх.

Том: Эваднэ Барвелл мөн үү?

Н: та өөрийгөө ер батлан харуулсан болохоор Бостон албан ёсоор таны бараа бүтээгдэхүүнийг импортлоход нээлттэй.

Ж: Жак дахиад хэдэн долоо хоногийн дараа чамайг гаргана гэсэн.

Х: Таны тухай түүх сувгаар яригддаг. Өмнө нь ганцаараа алхдаг байсан бол одоо таяг хэрэглэдэг болж.

Том: Хоёр долоо хоног хол бай. Би Линдад дахиад захиа бичнэ.

Хо: Та саяхан таталт өгсөн үү? Энийг туберкулома гэдэг. Хагалгаа хийх боломжгүй.

********************

Эр: Ноён Шелби. Би үнэхээр аргагүй болоод л ахад чинь опиум өгсөн. Эхнэр рүү маань дайрсан.

Том: Нэг гүц ногоон цай авъя.

Эр: Би энэ бизнесийг босгох гэж арван жил зарцуулсан.

Том: Миний хэлснийг хийвэл бизнес чинь аюулгүй. Танай зооринд хэр их опиум байгаа вэ?

Эр: таван кг.

Том: Надад аваад ир. Дөрвөн минут, цаг явсан... Парламентын гишүүний хувиар... энэ тойргийн төлөө... би сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх ёстой.

Эр: Ноён Шелби. Цаг яваад байна.

Том: Опиумын хэрэглээ эрүүл мэндэд хортой. Эмэгтэйчүүд үйлдвэрт ажиллахдаа хүүхдээ орхихын тулд хүүхдүүддээ өгдөг. Эрчүүд донтсоноос бол ажлаа алдаж байна. Хойшид та нар зөвхөн тамхи, бялуу, цай зарах болно. Дахиад опиум зарж байна гэж сонсогдвол... та нарын хувьд цаг маш  хурдан дуусах болно. Ойлгож байна уу?

Эр: Тийм ээ. Ойлголоо, би болино. Ноён Шелби, цаг яваад байна.

Эм: /Хятадаар ярина: Хуурамч бөмбөг байх.

Том: Нийлүүлэгчид, бас үйлчлүүлэгчиддээ Смолл Хийт, Бордеслийд хойшид дахиад опиум зарахгүй гэж хэлээрэй. Цайгаар дайлсанд баярлалаа.

Эм: /Хятадаар ярина: Харж байна уу? Хуурамч бөмбөг байж. Хуурамч гээд байхад.

*****************

Том: Одоо оруулж болно.

Эр: За, ноён Шелби.

Том: Мантагю гудамжны кафе, пабын эздэд дахиад нунтаг худалдаалбал Мантагю гудамж байхаа болино гэж хэлээрэй. Би бүгдийг нь нурааж, орон сууц барина. Бирмингемийн дүүргийн зөвлөлийн тушаал.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн 5-р анги  

Эйда: Хоцорсонд уучлаарай. Монтагю гудамжийг хаачихаж. Хий дэлбэрсэн юм уу, эсвэл... Тэгнэ ээ. Бирмингемд бидний буруугаас болоогүй зүйл болж болохгүй юу?

Том: Гэр бүлийн ашиг сонирхолтой холбоотой мэдээлэл байгаа болохоор өнөөдөр та нарыг дуудсан юм. Юуны өмнө... Финний шинэ эхнэр Мерийг гэр бүлд тавтай морилохыг урьж байна.

Эйда: Энэний төлөө орноосоо боссондоо баяртай байна.

Том: Өөр нэг ажил хэргийн яриа байна. Жонни.

Дог: Том... Нааш ир. Алив ээ, хурдал...

Том: Хүмүүс ээ. Энэ бол... Эсарасмус.

Дюк: Намайг хэн ч тэгж дууддаггүй.

Том: Тэрнийг Дюк гэж дууддаг. 20жилийн өмнө Апплби үзэгслэнгийн үеэр... би нэг охинтой танилцсан. Морин улаагана модны сүүдэрт уулзсан. 9сарын дараа энэ залуу төрсөн. Миний хүү. Ээж нь замд явж байгаад нас барсан. Өдий болтол би тэрнийг хайж байгаагүй. Гэхдээ би амьдралыг өөрөөр харахыг хичээж байгаа. Хүүхэд үнэ цэнэтэй зүйл. Би тэрнийг авчирч...

Лиз: Хуруугаа дугаргах төдийд  гэр бүлд оруулах нь.

Том: Үгүй ээ, бүлэгт оруулж байна. Гэр бүлийн гишүүн болохын тулд тэр хичээх ёстой. Одоохондоо, тавтай морил хүү минь. Суучих. Алив, ийшээ суу... Миний гаргасан зарим алдааг... засах боломжгүй... заримыг нь би засч чадна. Зарим шархыг эдгээх гээд оролдоод үзье.

Лиз: Нээж болох шинэ шархнууд.  

Том: Ямартай ч... өнөөдрийн ажил ингээд дууслаа.

Эйда: Одоо виски уувал эртдэх үү?

Арт: Энийг ав. Шелбигийн өглөөний цай, хүү минь.

Дюк: Би уудаггүй. Бас би Шелби биш. Намайг Дюк гэдэг.

Арт: Чи новшийн Шелби, за юу? Тэрэнд сТанаа зовох хэрэггүй. Том, тэрнийг татахад Буржгарт бүдүүн олс хэрэг болох нь.

Том: Артур дэлгүүрээ нээ. Хүүдээр самбар дээр бооцоо бичүүл.

Дюк: Би бичиж чадахгүй.

Том: Самбарны дэргэд байлгаж шохой арчуул. Яв, хүү минь...

Арт: Наашаа хүрээд ир.

Том: Лиззи, явъя.

***************

Дюк: Аав маань Саксоны эргийн гүн байсан. Ээж маань цыганчуудын хатан хаан.

Арт:  Хэн тэгж хэлээ вэ, ээж чинь үү?

Дюк: Би хүмүүст ээжийнхээ талаар ярихыг зөвшөөрдөггүй.

Арт:  Сайн байна. Тэгэхээр тодруулаадахъя. Чи уншиж чадахгүй, бичиж чадахгүй, энэ сүртэй юм биш. Чи юу хийж чаддаг юм?

Дюк:Би цаг хэлж чадна.

Арт:  Цаг хэлж чадна. Хөөе, цаг хэлж чадна гэнэ... ухаантай байгаа биз.

Дюк: Танаас л хамаагүй дээр.

Арт:  Чи сая надад юу гэж хэлсэн бэ?

Дюк: Цаг хэд болж байна, ноён Шелби? Энэ миний чаддаг юм.

Арт:  Бяцхан золиг. Май, чи ав. Хойшид хоцрохгүй байхад чинь тусална.

********************

Том: Артур Шелбийг уучлах сэтгэл байна уу?

Ли: Үгүй. Гэхдээ бурхан өршөөж магадгүй юм.

Том: Чи бурхны хэлснийг хийх болно.

Ли: Томми, бурхан чамайг ч гэсэн сонирхож байгаа. Бурхан амьдралын чинь туршид алхам бүрт чинь цуг байгаа.

Том: Тэрэнд олох алхам үлдээгүй байх. Надад хэлээч, Линда... бурхан намайг сонирхож байгаа юу? Эсвэл миний мөнгийг үү? Чи сан ажиллуулж байгаа. Танай сан дэлхий даяар олон ажил явуулж байгаа байх, гэхдээ санхүүгийн хямралын энэ үед санүүжилт олох амаргүй. Тэгэхээр танай бурхны хүсэл энгийн байж болох юм. Магадгүй намайг танай санд хандив өгөхийг хүсч байгаа байх. Хариуд нь тэр  чамайг ахыг маань засрахад нь туслахыг хүсч байгаа. Ийм ариун газарт хэдийг өгөхийг чи асуухгүй. Тэгэхээр би шуудхан хэлчихье. Би танай санд 10мянган фунтын чек бичиж өгнө.

Ли: Эзнийг магтъя.

Том: Артурт эелдэгээр хандаж, туслахыг зөвшөөрвөл. Гэр бүлийг маань харж хандах хэрэгтэй байна. Тохиролцох уу?

Ли: Мөнгийг чинь олон сайн зүйлд зарцуулна. Тэр ажлыг чиний нэрээр нэрлэх болно. Гэхдээ би зөвхөн туслахыг зөвшөөрч байна. Тэрэнтэй унтахгүй...

Том: Үгүй ээ. Тэр талаар хэлэлцвэл нэлээд хугацаа шаардагдана гэж бодож байна. Би хүнтэй уулзах ёстой. Бурхан ивээг.

Ливерпулийн усан боомт.

Х: Үл ойлголцол гарсанд хүлцэл өчье.

Том: Ах маань өөрөө мэдэж байгаа. Санаа тавьсанд  баярлалаа.

Х: Биеэ барьж дийлээгүй ч гэсэн үү.

Том: Ах маань асуудлыг шийдэхээр хичээж байгаагийн нэг шалтгаан нь та. Та тэрэнтэй ярилцсан.

Х: Нөхрийн хувиар.

Том: Гэхдээ та зодуулах ёстой.

Х: Парламентын гишүүн Томми Шелби тийм ажлаа өөрөө хийдэг хэрэг үү?

Том: Ноён Стагг, надад тан шиг хүмүүс хэрэг болж мэдэх юм. Надад буу хэрэгтэй хэсэг нөхөд байгаа. Удахгүй Бостоноос энд Томпсоны автомат буунууд энд ирнэ. Тэр буунуудыг буулгаад, хадгалах хэрэгтэй байна. Бас сум ирнэ. Энэн шиг... Сайн хараад аваарай. Бас буу, сумнуудад нунтагаас илүү анхаарал тавих хэрэгтэй. Ойлгосон уу? Өмнө нь миний бүх чухал ачаа Белфастын боомтоор ирдэг байсан. Одоо бид Бостонд ажиллах болохоор тээвэрлэлтээ Ливерпулаар явуулахаар төлөвлөж байгаа. Та их баян болно. Та баярлалаа гэж хэлж үзсэн үү?

Х: Баярлалаа. Та үүний төлөө ажилладаг юм уу, ноён Шелби? Энэний төлөө энийг хийдэг гэж үү? Хүмүүсээр баярлалаа гэж хэлүүлэх гэж? Энэ бүгдийг орхиж болно. Энэ спортыг орхих боломжтой. Жирийн нэг мөнх  бус хүн ши г амьдарч болно. Булшин дээр чинь “жирийн нэ мөнх бус хүн”. Гэтэл та “гуйя” “баярлалаа”  “уучлаарай” “намайг уучлаарай, ноён Шелби” гэсэн үг цуглуулж явна. Энэний төлөө юу?

Том: Мэдмээр байна уу? Энэ олон жил яагаад үргэлжлүүлж байгааг мэдмээр байна уу? Ингэхийн тулд... Тэгээд... ингэнэ... Мэдэрч байна уу?

Х: Мэдэрлээ.

Том: Хог хаягдал юу ч биш. Удахгүй, ноён Стагг... миний сүүлчийн ажил дуусахаар... би яах аргагүй... жирийн мөнх бус хүн болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

***************

Ф: Артур, нэг шүүгч асуудал үүсгээд байна. Тэр мөнгө авахгүй гэсэн. Шашин шүтдэг юм уу хаашаа юм.

Арт: Есүс Христ.

Ф: Томми байхгүй болохоор мөрийг та хариуцаж байгаа, Артур. Яавал дээр вэ?

Арт: Түүнд ямар нэг ял тулгаж магадгүй гэж тэр хэлэв.

Ф: Артур. Энэ шүүгч цагдаад очино гээд сүрдүүлээд байна.

Арт: Есүс... тонгойж газар дээр нэг хуруугаараа бичив.

Ф: Артур... Ах аа. Хүмүүс таныг шоолж байна.

Би: Тэгэхээр би ариун шүүгчтэйгээ дахиад уулзаад ирлээ. Тэр намайг “тонил” гэж хэлсэн. Зүгээр ч нэг биш шууд л “тонил” гэж хэлсэн.

Арт: Тэгээ юу? Чи мэдэх үү?

Ф: Чөтгөр аваг.  

Арт: Тэрний  газар  юу гэж бичсэнийг мэдэх үү? Аан?

Ф: Үгүй.

Арт: Чи мэдэх үү?

Ф: Үгүй.

Арт: Чи мэдэхгүй л биз дээ?

Ф: Үгүй ээ, мэдэхгүй.

Арт: Билли тэрний газар юу гэж бичсэнийг мэдэх үү?

Би: Би...

Арт: Есүс газар юу гэж бичсэнийг мэдэх үү? Тэр доошоо тонгойгоод... нэг хуруугаараа... газар юм бичсэн... Мэдэх үү? Юу бичсэнийг мэдэх үү? Алив ээ, Билли.

Би: Үгүй ээ.

Ф: Артур, яавал дээр вэ?

Арт: Яваад шүүгчийг аваад ир. Хараал идсэн шүүгчийг аваад ир.

****************

Том: Тэр энд бидэнтэй хамт байгаа.

Лиз: Үргэлж.

Том: Гэсэн ч, чи бид хоёр л байна... Өөр газар байсан бол сайхан байхгүй юу.

Лиз: Тэр байшинг үзэн ядаж байна. Дэлбэлж болдог ч болоосой... Ярих юм байхгүй болохоор бид дуусчихаад юу ч ярьдаггүй байсан. Одоо бидэнд хэлэх зүйл үлдсэнгүй.

Том: Ажил байгаа.

Лиз: Ямар ажил?

Том: Америк. Тэр Бирмингемд ирнэ. Ливерпул орох замдаа ороод гарна. Маргааш шөнө манайд ононо. Фрэнсис мэдэж байгаа. Тэр цэс гаргаж байгаа. Тэгээд... би хөдлөх хэрэгтэй. Яаж хөдлөхийг мэдмээр байна уу, Лиззи?

Лиз: Үгүй. Би хангалттай мэднэ. Чиний харууслын дэвтэр. 23. 24.  52. 55. Сейфний код. Харамсал... Тэнд би байгаа. Би жагсаалтанд байгаа. Жагсаалтын хамгийн эхэнд.

Том: Тийм ээ. Чи байгаа. Лиззи, би чамтай гэрлэсэндээ харамсдаг. Чамайг зөндөө зовоосон болохоор. Энэ бүхэн надаас болсон. Руби... одоо болох бүх зүйл... Надтай гэрлэхдээ чи эр хүнтэй бас хараалтай гэрлэсэн. Чи миний тавиланг хуваалцсан. Энэ миний харамсдаг зүйл. Гэхдээ Лиззи. Энэ мөчид... энэ өрөөнд... Би чамд хайртай...

Лиз: Чи цагтай хараал идсэн хайрцаг шиг ярьж байна. Тэр хайрцагт юу  байгааг би мэдэхгүй байна. Чи хэзээ ч намайг оруулдаггүй. Сейфний кодыг мэддэг байсан ч ялгаагүй.

***************

Арт: Энэ юм уу? Төвөг удах дуртай нөгөө нөхөр?

Эр: Би эндээс гараад шууд цагдаад очино.

Арт: Тийм үү?

Эр: Энэ хүн надад буу тулгасан.

Арт: Хэн, тэр үү?

Эр: Тийм.

Арт: Цагдаа руу утсаар ярья, тэгэх үү? Санаа зоволтгүй. Бид учрыг нь олоод өгнө.

Ф: байна уу? Тийм ээ. Цагдаатай холбоод өг. Вотери Лейнд буутай хүн байгаа мэдээлэл.

Арт: Май, ав. Мөрдөгч Моссыг асуугаарай. Ахлах ахлагч Мосс. Тэр Вотери Лейн, Бордесли Грийнийг хариуцдаг юм. Яг зөв... Энийг харж байна уу? Энэ тэрний манайд тавьсан бооцоо. Тэр хөлбөмбөгийн тоглолтоос их мөнгө олдог. Яагаад гэвэл бид тоглолтоос өмнө тэрэнд хариуг нь өгдөг.

Би: Бямба гарагийн үдийн хойно энэ шүгэлийг аваад үлээ. Бирмингем ситийд эцсийн мөчид торгууль өг. Хаалгач торгуулийн цохилтыг хажуугаараа өнгөрүүлнэ. Бирмингем хот ялна. Нэг тэгээр. /1:0/  Таны хийх зүйл энэ...

Эр: Үгүй. Би хийхгүй. Цагдаа нар сонсохгүй бол би сонинд хэлнэ. Би айхгүй. Би Францад байсан.

Ф: Томми руу ярь, Артур.

Арт: Амаа тат. Би Томми руу ярихгүй. Би учрыг нь олно, за юу?

Эр: Би явлаа.

Арт: Чи хаашаа ч явахгүй.

Эр: Бидний нэг нь ч болсон та нарыг эсэргүүцэх цаг нь болсон. Энэ бүх зүйл буруу. Би хуурахын тулд мөнгө авахгүй.

Би: Чөтгөр ав...

Эр: Францад би холбоо баригч байсан. Би айгаагүй.  Би айхгүй. Би муу юм хийхгүй. Би муу юм хангалттай харсан. Зодоод ямар ч ялгаа байхгүй.

Арт: Мэднэ ээ. Нүднээс чинь харж байна.

Ф: Новш гэж...

Арт: Өвлийн харанхуй шөнө...

Би: Гэгээн Мария, бурхан минь.

Арт: Тийм ээ, Билли... чи энэ гэр бүлд хангалттай удсан. Тийм ээ. Цус урсгах цаг чинь болсон.

Ф: Артур, болохгүй ээ.

Би: Артур гуйя.

Арт: Чи бидэнтэй хангалттай удсан.

Би: Артур, новш гэж. Бурхан минь... Намайг биш ээ Артур, гуйя.

Арт: Өнөөдөр  нэг бол хоёулаа үхнэ, Билли... эсвэл нэг нь... Чи шийд... Чи тэрнийг үзэн яддаг, Билли. Би харж байна. Чи тэрнийг мэдэхгүй, Билли. Эр чамайг шоолж байна. Алив ээ, тэрнийг үзэн яд... нүд рүү нь хар...

Би: Үгүй ээ.

Арт: Нүд рүү нь хар...

Би: Чадахгүй. Чадахгүй. Би чадахгүй.

Арт: Нүд рүү нь хар. Яг зөв...

Би: Уучлаарай. Уучлаарай.

Арт: Болно оо, болно болно болно. Зүгээр ээ. Билли. Билли, алив... алив. Чшш... чшш... чшш... Зүгээр ээ. Зүгээр. Зүгээр. Зүгээр. Зүгээр. Зүгээр. Өөрийгөө хар даа. Хар. Өөрийгөө хар. Хар. Чи цус болсон, Билли. Чи цус болсон. Чи диваажин руу явахгүй. Тэнд чамайг оруулахгүй. Исаяа, тэрнийг цутгах үйлдвэр рүү аваад яв. Ноён Патчесийг асуугаарай, за юу? Зууханд хийх түлш байгаа гэж хэлээрэй.

********************

Би: Чи хэн юм?

Н: Миний сонссоноор

Би: Гуйя...

Н: Чамайг Шелби байгууллагын мэдээлэгч гэсэн. Миний хэн болох... одоо чиний ажилладаг хүн.

Би: Гуйя. Гуйя.

Н: Надад чамаар хийлгэх юм байна. Чамд мэдрүүлэх гэсэн... миний зорилго хэр чухал гэдгийг мэдрүүлэх гэсэн юм. Ойлгож байна уу, би амьдрахын тулд ийм юм хийдэг байсан. Заримдаа үгүйлэгдээд байдаг юм. Ноён Шелби шиг, би... хуйхан дор мэдрэгддэг цахилгааны долгионыг үгүйлдэг. Хэлний үзүүр дээр байдаг төмөрний амтыг үгүйлдэг. Би чамд заавар өгөх гэж байна. Миний хэлснээр хийвэл... эр хүн хэвээр үлдэнэ. Чадахгүй бол... хятад тавган дээр төмсөгийг чинь тавиад чамд хүргүүлнэ...

Би: Хэлснийг чинь хийе.

Н: Шийдвэр гаргалаа. Миний холбоотнууд Томми Шелбигйин учрыг олно. Чи бидэнд тэрний ахыг өгнө, Артур. Ойлгосон уу?

Би: Тийм ээ. Тийм ээ. Тийм гэж байна. Гуйя...

Н: Артур Шелби үхсэн тухай мэдээлэл чамайг Итали үхлээс аврах болно. Италичууд надад эрчүүд бурхан, хүүхдүүд, эхнэр, ээжээсээ илүү төмсөгөндөө хайртай байдаг гэж зааж өгсөн юм.

***************

Ли: Сайн уу, Артур. Залбирах хэрэгтэй байх... Энэнээс эхэлье.

Арт: Залбирмаар байгаа юм уу?

Ли: Би Өршөөлийн хуулийг хоёр дахь хувилбарыг залбирлаар сонгосон.

Арт: Линда, чи католик болоо юу?

Ли: Чи католик. Квакерууд залбирдаггүй. Артур, толгойгоо бөхийлгөөд нүдээ ань... залбирлаа хэл. Чи энэ залбирлыг багаасаа мэднэ.

Арт: Гэхдээ хог хэрэглээд миний толгой хатчихсан... зөндөө их новш... бөөн нүх... Линда, гуйя.

Ли: Хаа нэгтээ байгаа, Артур. Дуу шиг.

Арт: Тийм ээ. Хаа нэгтээ.

Ли: Бид хамтдаа олно. Үг хайвал сэтгэл чинь тайвширна. Би эхэлье. Эзэн минь, миний нүглийг өршөө, миний нүглийг өршөө. Миний залуу насны нүгэл.

Арт: Миний залуу насны нүгэл. Миний насны нүгэл, миний сэтгэлийн нүгэл.

Ли: Миний биеийн нүгэл...

Арт: Миний мэдэх нүгэл, миний мэдэхгүй нүгэл. Ман удаан нуусан нүгэл. Маш... маш удаан...

*****************

Чар: Машин хулгайлж байхад нь барилаа. Бас мөрийтэй тоглоомын газраас бэлэн мөнгө авсан байна лээ.

Том:  Хүссэн хүнээсээ хулгайл, надаас битгий хулгайл. Энийг ав... Хүссэн газар руугаа явах галт тэргэнд суу. Эндээс яв...

Дюк: Би галт тэргэнд суудаггүй.

Том: Үнэн үү? Буржгарт хоёр дугуйтай тэрэг байгаа.

Дюк: Би гуйлгачин уу? Дөрвөн дугуйтайг өг. Бас морь, ууланд явах.

Том: Ямар уул?

Дюк: Бүх уул. Английн бүх уул.

Том: Яагаад явахыг хүссэн юм?

Дюк: Мөрийтэй тоглоомын газрын ажил таалагдахгүй байна.

Том: Чарли, юу хэлэхийг нь сонслоо. Аавын хуучин дөрвөн дугуйтай тэргийг, хоёр одой морьтой өгчих.

Чар: За. Буржгар аа. Нааш ир...

Том: Явахаасаа өмнө өөрийнхөө тухай мэдмээр байна уу? 

Дюк: Үгүй. Хэн хүсэх юм?

Том: Би хэлээд өгье. Апплби үзэгслэн болсон тэр хавар ээж чинь миний цаг, гинжийг хулгайлсан.  Чи хулгайчдын удмын хүн. Цагны дотор талд “Саксоны эрэг” гэсэн бичиг сийлсэн байгаа. Би бага байхдаа согтуу хүнээс хулгайлсан юм. Ээж чинь чамд аав чинь Саксоны гүн гэж хэлсэн байх. Тэр гүн нь би... миний цаг байсан юм. Би аав чинь. Энэ үнэн. Ээжийн чинь аав мэдээд миний цээж рүү хэрэмний буугаар буудсан.  Сорви, хулгайн цаг, тэрний зохиосон түүх. Замд гарахаасаа өмнө өөрийнхөө тухай энийг мэдэж ав... Эсмэ чамд сүнснүүд дуртай гэж хэлсэн. Тэр сүнс чиний дотор байгаа.

Дюк: Тэр намайг морь шиг зарах гэж оролдсон уу? Тэр миний оронд хэдийг авсан бэ?

Том: Надад алт хэрэггүй болсон. Гэхдээ чи морь бол, зөв газартаа байна. Буржгар аа. Буржгар. Хурдал. Хүүхэд уул руу авирах гээд байна.

Дюк: Би тэр цагийг санаж байна.

Том: Тийм үү?

Дюк: Тэр цээжиндээ зүүдэг байсан. Тэрэнтэй хамт булсан.

Бу: Том. Хуучин тэрэгний баруун дугуй нь эвдэрсэн.  Шалбааган дээр зогсож байна.

Том: Шинээр сольчих, Буржгар аа.

Бу: За...

Том: Энд тэрэг засдаг юм. Нью Форестоос хүмүүс тэргээ засуулахаар ирдэг. Үзэгслэнгээс өмнө морьдоо амраадаг.

Дюк: Тийм ээ. Тийм. Энд таалагдаж байна. Мөрийтэй тоглоомын газраас л дээр.

Том: Яагаад?

Дюк: Хүмүүс. Хүмүүс дургүй хүргэдэг юм. Мөрийтэй тоглоомын газар хүн ихтэй. Одоогоор би энд хоёрхоныг тоолсон.

Том: Аанхан. Чарли, Буржгар хоёр. Энэ хоёр морь, нохой тэжээдэг. Буржгарын тал нь морь гэж хэлж болно. 

Дюк: Нохой зүгээр ээ. Морь хүнээс хамаагүй дээр...

Том: Морь мэддэг хүнд бол энд ажил олдоно.

Дюк: Үл таних. Би хүмүүст танигдмааргүй байна.

Том: Тэгвэл энэ газар чамд яг тохирно. Энд хэн ч нэг нэгнээ мэдэхгүй.

Дюк: Эрхэм ээ, наад дугуйгаа түр орхичих. Би хаана байрлах вэ?

Том: Зүчээнд, моринуудтай хамт. Финн гэрлэсэн болохоор, энэ хавиар олон охид байгаа. Аавууд нь ихэнх нь зэвсэггүй. Чамд ирээдүй байна, Дюк.

Дюк: Танд хүү байгаа.

Том:  Миний бизнес хоёр талтай.  Гэрэл ба сүүдэр. Аль алинд нь хүн хэрэгтэй.

Дюк: Би сүүдэр. Тийм үү?

Том: Бид аль нь байхаа сонгодоггүйг би ойлгосон. Сүүдэр сүүдрийг сайн мэддэг. Миний гэрэл, сүүдрийн ажил... удахгүй эзэнтэй болох ёстой. Буржгар аа? Саксоны эргийн гүнтэнд хүрз олоод өг. Баас цэвэрлэнэ биз. Завинд түлш хийчихээрэй. Би Солихуллд нэг хатагтайтай уулзана.

*************** 

Том: Энийг хар даа. Дотор нь арван хүн амьдарна гээд төсөөлөөд үз. Нааша гараад, дотор нь ороод үз. Гиннесийн сангаас Лондон, Бирмингемийн хооронд байдаг сувгийн хоёр талаар буяны орон сууц барих саналын хариу ирсэн. Энэ газарт ч барьж магадгүй. Зөвшөөрлийг нь авчихсан. Хөрөнгө хэрэгтэй байна. Таны нөхөр Брайн Гиннес та хоёр харилцаагаа тасалсан гэдгийг мэднэ, гэхдээ та Гиннесийн гэр бүлд нөлөөлж чадна. Таны дэмжлэг шийдвэр гаргахад нь тусалж мэдэх юм. Надад туслах уу?

Д: Эндээс нэг км-ын зайд байдаг буудалд би өрөө захиалчихсан. Жолооч маань биднийг хүргэж өгнө. Ингээд хувцаслачихсан чинь зохиж байна, ажилчин шиг. Таныг тээвэрлэлт хийлгэхээр нүүрсний уурхай руу явуулах  байх.

Том: Тийм ээ. Тэгэх байх.

Д: Освалд танай эхнэртэй унтсан. Тэгэхээр би тэнцвэртэй байдлыг санал болгож байна. Тэгвэл шударга байх болно.

Том: Тэгвэл би... дэмжлэг авна гэж ойлгож болох уу?

Д: Энэ буяны байшин биш, дэлхийг өөрчлөх хэрэг. Өөр төрлийн итгэл. Бүрэн итгэл. Биднийг чухал ажил хүлээж байгаа. Амаараа худлаа хэлж болох ч, биеэрээ хэлэх хэцүү.

Том: Наадахыг чинь өөрийн биеэр мэдэрсэн.

Д: Би ихэвчлэн өөрийн хүссэнийг хийдэг. Заримдаа ажлын төлөө хийдэг. Энэ удаад аль аль нь. Явъя...  Тодруулж хэлэхэд энэ бол Англи язгууртны гар барих арга. Тэгэхээр... тавтай морил...

Пол: энийг хийвэл... дайн болно гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Ма: Энэ бүхэн нэг хүний амбицаас болсон. Энэ гэр бүлд дайн болно. Та нарын нэг нь үхнэ.

**************

Лиз: Ливерпул орох эхний галт тэргэнд суухын тулд эрт явах ёстой. Тийм үү?

Том: Тийм ээ.

Лиз: Тэгвэл хоолоо эрт идэж, эрт дуусгая. Чи сейфний кодыг өөрчилсөн байна лээ. Яагаад? Шинэ нууцтай болоо юу?

Том: Шинэ бизнес хийх гэж байгаа болохоор... зарим зүйлийг хуваалцах боломжгүй байна.

Лиз: Ямар зүйл? Юун эм юм?

Том: Эмч өгсөн юм...

Лиз: Өвчин намдаагч уу?

Том: Тийм.

Лиз: Юуны өвчин?

Том: Бүх төрлийн өвдөлт, Лиззи.

Лиз: Бэлэн болохоороо болж байгаа бүхнийг надад хэлээрэй. Цаг нь зогсчихоод бөмбөг дэлбэрэхийг хүлээж байгаа юм шиг л байна. Бид тэр чимээгүй мөчид байна. Томми?

Том: Бид яг тэнд амьдарч байна... бүгдийг мэдсэнийхээ дараа чамд бүгдийг нь хэлнэ ээ.

****************

Н: Жина  дураараа дургиж байна. Харродс дэлгүүр, допинг, амфетамин, эрэгтэй, эмэгтэй гээд Английн язгууртнуудын хийдэг зүйлс. Дарс биш ээ. Виски. Шелби, виски уух уу?

Том: Дарс ууна аа.

Н: Дарсыг чөтгөр аваг. Виски нэмж өг, би баяр тэмдэглэж байна. Баяр, ойлгож байна уу. Хараал идсэн энэ арлаас явах нь. Английн мөнгө мөнгө биш болж. Үгүй ээ. Мөнгөнөөс аль хэдийн залхсан байх. Яагаад гэвэл хүн болгон мөнгөтэй байж болно. Мөнгийг... мөнгийг шавран дотроос ч олж болно. Мөнгийг хуурамчаар хийж болно. Ноён Шелби, та мөнгө хулгайлж чадна, тийм үү? Эндхийн мөнгө бол цус. Энийн ноён Шелби хэнээс ч илүү сайн мэднэ. Мөнгө бол энд дарс, энэ эртний лонхтой дарс гэсэн үг. Брэнд... тариан талбай... дарс хийдэг усан үзэм. Шил нь хэнд хэрэгтэй юм? Харин та, Америк хүн. Новшийн шилийг нь хагалаад, цус урсгаж, хүссэнээ авахын тулд тэдний мөнгийг үрдэг. Миний зөв үү? Америкт ирэхээр чинь би олон юм үзүүлнэ ээ.

Лиз: Америк явах юм уу?

Том: Канад руу, Лиззи. Тэвэрлэлтийн мөнгөө авахаар явна. Өөрөө хийх хэрэгтэй.

Лиз: Чамтай хэн явах вэ?

Н: Майкл тэрний арыг хамгаална.

Лиз: Дахиад аялал, Томми?

Н: Таван сая доллар, ноён Шелби. Хөлөг онгоцоор зугаалах юу ч биш гэж үү?

Том: Ноён Нелсон, виски ярьдаг юм. Заримдаа виски... уран яруу ярьдаг. Гэхдээ таван сая доллар, ноён Нелсон... Энэ бол өв... Би эргэж ирээд, бүгдийг мэдэх болно.

Н: Томас Шелби, би танаас өөрийгөө маш тодорхой олж хардаг. Таныг гялалзсан ирээдүй хүлээж байгаа.  

Эм: Ноён Шелби, нэг машин ирж байна. Роллс Ройс. Та өөр зочин урьсан уу?

Том: Үгүй. Өршөөгөөрэй...

Мо: Сметвикийн тойрог руугаа явж байгаад Америк найз маань Бирмингемд ирсэн, бас танайд ирэхийг сонсоод, сүүлчийн удаа  салах ёс хийхээр ирлээ. Оргилуун дарс. Тэмдэглэх зүйл их байна. Ноён Шелби таныг сайхан үдэж өгнө гэдэгт би эргэлзээгүй. Зүгээр л цахилгаан утас, утас, захидлыг дундаас нь авах амархан болохоор оргилуун дарс уунгаа энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон зүйлээ баталгаажуулъя гэж бодлоо.

Д: Бидний харилцаа хурдан хурдан сайжирсан нь гайхалтай. Энэ өрөөнд олон гурвалжин байна. Ноён Нелсоноос бусад нь бүгд гурвалжингийн нэг өнцөг.

Лиз: Яагаад би гурвалжингийн өнцөг болчихдог билээ?

Мо: Ноён Нелсон. Та хүссэнээ авч чадсан уу?

Н: Европын ирээдүй та нар шиг хүмүүсийн гарт байгааг би ойлгосон.

Мо: Мөн Вашингтон, Ром, Берлиний яаралтай хэлэлцээрийг эхлүүлж болно. Хоёр долоо хоногийн айлчлал түүхийг өөрчилсөн байж мэдэх юм.

Н: Бид бүгд хүссэнээ авсан.

Д: Тийм ээ. Би анх харц унагасан зүйлээ авч чадсан. Элизабет, миний ганц удаа амталсан зүйлийг өдөр бүр амталдаг та их азтай эмэгтэй.

Мо: Биднийг өршөөгөөрэй ноён Нелсон. Зайлшгүй шаардлагатай ажил байсан юм. Томас. Эрээ цээргүй байхыг хүсэхгүй байгаа ч, сэтгүүл дээр гарч, гэрэл зургуудаар дүүрсэн энэ нийгэмд эрх мэдлээ харуулахыг хүсвэл эрт орой хэзээ нэгэн цагт илүү тохирох эхнэр олж авах хэрэгтэй гэж би танд сануулсан. Лиззи шиг өнгөрсөн, хувийн түүхтэй хүн тохирохгүй. Тэр танд тохирохгүй, ноён Шелби.

Том: Юу гээч  Мосли... таны  зөв. Таны зөв, тэр надад тохирохгүй. Би тэрэнд тохирохгүй. Миний юу болох тэрэнд тохирохгүй...

Н: Юу болно гэж?

Том: Үнэн гэвэл би энд, энэ ширээний ард байх ёстой. Та нар шиг новшнуудтай. Тэр үгүй. Хичнээн нуухыг хүссэн ч, би та нарын нэг... Энэнээс гунигтай төгсгөл гэж байх уу?

Эр: Би таны эхнэр, Жак Нелсон хоёрын өмнөөс ирлээ. Ноён Нелсон таныг эндээс гаргахад бэлэн болсон. Эхлээд нэг асуултанд хариулахыг хүссэн. Хариулт нь “тийм” бол... таныг суллана. Хариулт нь “үгүй” бол... эндээ үлдэнэ.

Ма: Би ээжтэйгээ зөвлөлдсөн.

Эр: Ээж чинь үхчихсэн.

Ма: Тэгсэн ч гэсэн би зөвлөлдсөн. Тийм ээ. Би суллагдахаараа Томми Шелбийг хөнөөх болно.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин. 

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Наташа О Киффи.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Кейт Филпс.

Нед Дэннехи.

Пакки Ли. Иан Пекк.

Амбер Андерсон. Жеймс Фрешвилл.

Харри Кирнтон. Конрад Хан.

Стивен Грэхэм.

Сэм Клафлин нар тоглолоо.

6бүлгийн 5-р анги төгсөв.

Back to episodes Go home