Peaky Blinders 6-3

Peaky blinders 6-3

Үргэлжлэх хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Н: эр, Жак Нелсон, Майклын эхнэр Жинагийн авга ах

Д: эм, Мослигийн шинэ амраг Диана, шаргал үстэй эмэгтэй

 

Өмнөх ангид:

Св: Жак Нелсон Лондонд ирнэ гэж байна.  

Н: Би энэ улсын зарим хүнтэй уулзмаар байна.

Том: Фашистууд.

Н: Түрийтэй гутал, хар цамцтай хүмүүс биш. Ёслолын хослолтой хүмүүс.

Мо: Ноён Шелби, хатагтай Диана Митфорд.

Д: Освалдын шинэхэн, бас хамгийн сүүлчийн эмэгтэй.

Том: Албан ёсоор тэр архины импортын лиценз авахаар ирсэн.

Мо: Албан бусаар, тэр бол Рузвелтийн элч.

Том: Фашистуудын дунд байвал, тэдэнтэй байвал тэднийг буулгаж авч болно.

Эйда: Өөрийгөө алуулах юм хайсаар л байна.

Том: Надад хувин дамжлахад тусламааргүй байвал би чамайг буруутгахгүй.

Эйда. Энэ хувинг өөрөө зөө.

Том: Тэгээд тохиролцох уу, ноён Нелсон?

Н: Та зоригтой хүн юм. Надтай учирсан дайны баатрууд бүгд алуулахыг хүссэн хүмүүс байсан.

Ма:  Томми Шелбийг алах юм бол тэр нь...

Ж: Чи байх болно. Чөтгөр үхнэ. Ирээдүй биднийх.  

Лиз: Эмчид үзүүлэх хэрэгтэй.

Том: Бостоны бизнес дуусах хүртэл тэсэх хэрэгтэй. Байна уу?

Лиз: Томми, тэр 39 хүрч халуураад байна. Юу ч үйлчлэхгүй байна. Хурдан хүрээд ир...

*****************

Том: Зааас холд. Замаас холд... Үгүй ээ. Үгүй. Эмч хаана байна?

Лиз: Эмч дуудаад өгөхгүй юу?

Том: Би эмчтэй уулзах хэрэгтэй байна.

Эр: Ноён Шелби. Ноён Шелби, охин тань сүрьеэтэй. Сүрьеэ бол маш халдвартай өвчин. Дагаж мөрдөх журам байдаг юм. Хүүхдээ нааш нь өгчих.

Лиз: За.

Том: Лиззи?

Лиз: Зүгээр болно оо.

Том: За, тэрнийг ав. Зөөлөн байгаарай.

Лиз: Тэрнийг сайн хараарай.

Том: Миний охин шүү. Сонсож байна уу? Би тэрэнтэй байх ёстой. Би охинтойгоо баймаар байна.

Лиз: Том. За. Алив. Рубигийн рентген зургийг авах хооронд бид хоёрын рентген зургийг авна.  Бид ч гэсэн хүрчихсэн байж магадгүй.

Том: Бид хамаагүй, Лиззи. Бид хамаагүй. Чи бид хоёр хамаагүй. Энэ хэнээс болсон бэ? Бид энэ хараалыг авчирсан.

Лиз: Боль, Томми. Боль гэж байна.

Том: Намайг оруулахгүй байна. Намайг оруулахгүй байна. Тэд албаар ингэж байгаа юм, намайг шийтгэх гэж.

Лиз: Томми, боль л доо.

Том: За. За...

Лиз: Нөхөр маань уучлалт гуйж байна.

Том: За...

Лиз: Нөхөр маань уучлалт гуйж байна, одоо тайвширсан... Тэр донтох өвчнөөс салж байгаа юм. Заримдаа..

Том: Заримдаа... Хайрцаг дотор байгаа морь шиг хайрцаг өшиглөдөг. Би хайрцаг өшиглөж байна. Уучлаарай... Лиззи.

Лиз: За?

Том: Яах ёстойг надад хэлээд өгөөч.

Эм: Ийшээ эрхэм ээ.

Том: Уучлаарай.

Лиз:  Баярлалаа.

Эм: Ноён Шелби, хөдлөхгүй зогсож байгаарай.

Том: Дотор нь юу байгааг харна... Харагдтал нь хүлээ.  Бурхан минь... Бурхан юу байгааг мэдэж байгаа. Бурхан минь, тэрэнд туслаач...

Лиз: Зүүн уушгинд нь сүрьеэгийн халдвар байна гэж байна. Эрт мэдсэн байна гэсэн. Дахиад шинжилгээнүүд авна гэсэн. Уушигны юу ч гэлээ, уушгийг ажиллагаагүй болгож амраадаг нэг юм хийнэ гэж байна. Заримдаа уушиг нь өөрөө эдгэдэг гэсэн. Тэгээд болохгүй бол алт ашиглана гэсэн.

Том: Юу? Алт аа?

Лиз: Алтан давс. Эмнэлгийн нээлтийн тууз хайчлах үеэр энийг эмч чамд тайлбарласан гэж хэлсэн.

Том: Санахгүй байна. Би анхааралтай сонсоогүй.

Лиз: Тийм ээ. Алтан давс. 37%-ийн алт агуулсан давс. Тус болдог гэсэн, гэхдээ эхлээд улам их өвтгөдөг гэсэн.

Том: Тэд нар хэлсэн... Эдгэх магадлалыг нь хэлсэн үү?

Лиз: Үгүй.  Хэлээгүй... Гэхдээ тэр жаахан байна. Сүрьеэ сайн юм биш, энэ өвчин их хүнд бас хурдан.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн 3-р анги 

Том:  Намайг уучлаарай, хонгор минь. Би учрыг нь олно оо. Би заавал эдгээнэ. Би тохиролцоо хийнэ.

Лиз: Чи амны хаалт зүүх ёстой.

Том:  Тэгнэ ээ. Чи алт туршаад үз, би өөр зүйл туршъя...

****************

Том:  Майфейр 244. Эйда, намайг сонс. Надтай Лондонд уулзах хэрэгтэй байна. Үгүй ээ, энэ чухал. Миний бизнест оролцох хүсэлгүй байгааг чинь мэднэ. Гэхдээ Руби хүнд өвдсөн. Чи тав хоног хэрэгтэй байна.

Лондон.

Д: Сайхан хувцасладаг юм байна. Хаалгаа нээгээд, хүрмийг нь ав.

Эр: Мэдлээ, хатагтай.

Д: Шошгыг нь харчихаарай.

Эр: Тэгье ээ, хатагтай.

Д: Томас, чи хаана байна аа?

Эр: Хатагтай Эйда Торн, хатагтай.

Д: Би та нарыг бүгд Шелби нэртэй гэж бодож байлаа.

Эйда: Би бэлэвсэрсэн.

Д: Нөхөр маань үхээгүй л байгаа. Амьдарсаар л байгаа.

Эйда: Таны нөхрийн Гиннесийн гэр бүлээс гаралтай гэж сонссон. Ядуусын төлөө олон сайн үйл хийдэг гэсэн.

Д: Ихэнх мөнгөө Гиннест зарцуулдаг болохоор л ядуу байгаа юм. Ийшээ...

Эйда: Ядуурлын шалтгаан тэрнээс илүү төвөгтэй гэж бодож байна.

Д: Би генитэй холбоотой гэж боддог.

Эйда: Сайхан ваар байна.

Д: Өвөө маань Каирын дэн буудлаас хулгайлсан юм.

Эйда: Египт. 18-р зууных байх.

Д: Египт ваарны тухай та яаж ийм сайн мэддэг юм?

Эйда: Би эртний эдлэл цуглуулдаг.

Д: Цыган омгийнхон аж үйлдвэрийн хотод суурьшиж. Хэдэн зуун хүүхдээс мэдээж нэг нь дээрэмчин, улс төрч, нөгөө нь эртний эдлэл цуглуулагч болсон байдаг. Үнэхээр гайхалтай юм шүү.

Эйда: Генийн нөлөө байх.

Д: Хонгор минь, та намайг судалсан, би таныг судалсан. 1919он байсан бол та манай хаалгаар буу, молотовын коктейлтой орж ирээд миний толгойг дуртайяа дэлбэлэх байсан биз.

Эйда: Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг нь гайхалтай биз гэж үү? Америк хаана байна?

Д: Тэр оройтож ирнэ.

Эйда: Мосли хаана байна?

Д: Томас ирэхгүй гэсэн болохоор тэр сэтгэл дундуур байгаа. Та эрчүүдийг мэднэ. Томас хаана байгаа вэ?

Эйда: Охин нь өвдчихсөн.

Д: Асрагч хөлсөлдөггүй юм уу?

Эйда: Анги давхаргын, генитэй холбоотой эд. Бизнесээс илүү охин нь чухал.

Д: Хорвоог өөрчлөх бизнес байсан ч уу.

Эйда: Би өнөөдөр зөвхөн уулзалт гэж бодсон юм.

Д: Та ганцаараа ирсэн болохоор тийм л болж таарлаа... Ах чинь миний амьдралыг өөрчилснийг та мэдэх хэрэгтэй. Эндхийн эрчүүд эмээл дээрээ дээш, доош өндөлзөхөөс цаашгүй, жороолж ч чаддаггүй. Вааран дээр байгаа морин дээрх хүн бол Томас. Тийм болохоор танд харуулах гэж гаргасан юм.

Эйда: Сүүлийн үеийн тайлбараас харвал 18-р зууны үеийн вааран дээрх хар морьтой хүн үхэл ойртож байгааг илэрхийлдэг. Тэгэхээр, тийм ээ. Томастай төстэй л юм.

Д: Тэрний сэтгэл яагаад зэрэмдэг болсныг надад хэлээч?

Эйда: Мэдээж, зохиолын дүр болохоор тэр. Тан шиг хатагтай нарын унших дуртай зохиолуудын нэг. Зэрлэг эрчүүдийн тухай.

Д: Би зохиол уншдаггүй. Би зөвхөн насанд хүрэгчдийн болоод улс төрийн талаар уншдаг.

Эйда: Эрчүүдийн эзгүйд эмэгтэйчүүд бид жижиг, сажиг зүйл ярих ёстой байх аа?

Д: Болж байна. Жижиг сажиг зүйл... Би эрчүүдээс гадна эмэгтэйчүүдтэй унтах дуртай.

Эйда: Томмигийн зөв байж. Тэр бүх зүйл тойрог хэлбэртэй гэдэг юм. Ийтон талбайн эмэгтэй Астоны янханаас өөрцгүй бүдүүлэг.

Д: Би уух юм өгөөгүй юм байна. Эйда, дэлхийг өөрчлөх уйтгартай ажил эхлэхээс өмнө танд нэг юм хэлэх гэсэн юм. Их цэвэрлэгээний хийх болохоор би Еврейчүүдийг үгүй хийж, цыгануудыг өршөөх хэрэгтэй гэж хэлэх болно. Виски уунгаа Америкчуудыг хүлээе.

****************

Эр: Чи хэн гээч вэ?  

Том: Энэ сустай колт бууны эзэн байна. Би яарч байна. Би Лигийн гэр бүлийн патрин тэмдэгийг дагаж ирсэн. Эсмэ Шелби-Лийг хайж байна.

Эр: Сонсоогүй юм байна.

Том: /Цыганаар ярина: Дүүгийн маань эхнэр байгаа юм. Тэрэнтэй заавал ярилцах хэрэгтэй байна.

Эр: Эсмэгийн нөхөр новшийн нүүдэлчин байсан. Иртэй саравчит малгай байсан.

Том: Тийм ээ. Би ахимаг настай бас илүү зэрлэг. Би яарч явна гэж хэлсэн. Тэр хаана байна?

Эсмэ: Томас буугаа далд хий. Хүүхдүүд байгаа. Би зөвшөөрсөн болохоор л чи намайг олсон. Намайг хайж байгаа сонссон, сонирхол төрөөд.

Том: Энэ эрчүүдийн нэг нь чиний эр бол намайг төвөг удахаар ирээгүй гэж хэлээрэй.

Эсмэ: Надад эр байхгүй. Эр хүнээр яах юм? Тэргийг морь чирнэ. Нохой намайг хамгаалдаг. Шөнө муур намайг дулаацуулдаг. Томми Шелби, чамд  төвөг удах хүн би л байна. Юу хүсээ вэ?

Том: Тэднийг яв гэж хэл.

Эсмэ: Намайг эндхийг захирдаг гэж бодоо юу?

Том: Би итгэлтэй байна, Эсмэ.

Эсмэ: /цыганаар ярина: Явцагаа. Хөөрхий хүү айчихаж... Нүүдэлчин зүлгэн дээр ч өгзөгөө тавихааргүй том болж.

Том: Эсмэ, надад охин байгаа. Тэрнийг Руби гэдэг. Тэр гэнэтхэн өвдчихсөн. Хүнд өвдсөн. Тэрний нэрийг хэлж, нүд рүү чинь хараад би түлш, цаг хугацаа үрсэнээ харж байна.

Эсмэ: Юунд түлш үрсэн гэж? Аан... Томми Шелби, эзэн хааны одон, парламентын гишүүн. Ууланд цыган хараалын араас хөөж яваа юм уу? Полли сүнснүүдийн чинь учрыг олдог гэж бодсон юм.

Том: Полли нас барсан.

Эсмэ:  Сум уу, хутга уу?

Том: Зүүдэнд маань надтай ярьдаг юм. Тэр намайг чам дээр ир гэсэн.

Эсмэ: Полли. Сургуулийн хонхны дуу шиг нэр. Чиний хэлсэнээр ирж, хийдэг. Новш... Та нараас холдсондоо баяртай байна. Тоосго, төмрөөр хийгдсэн.

Том: Эсмэ, охин маань үхэж байна. Зарим хүн Франц руу явдаг гэсэн. Лурдес  руу. Тэднийг жижиг сажиг гоёл чимэглэл зардаг гэсэн. Надад гоёл чимэглэлээс илүү юм хэрэгтэй. Байгаа байдлаас чинь чамайг хийгээгүй гэдгийг би харж байна. Төвөг удсанд уучлаарай...

*****************

Мо: Америк найз маань машинаа зогсоолд тавьж байгаа гэж үйлчлэгч хэллээ. Тэр бас чиний асуултын хариуг хэлсэн, Дина. Дэгжин найзын өмсөж байгаа хүрэм Шанелынх. Их үнэтэй брэнд.

Д: Тийм ээ, үнэн. Гэхдээ чамаас хямд сүрчиг үнэртэж байна.  

Мо: Томас ирээгүйд сэтгэл маш дундуур байна.

Д: Гэрт нь яаралтай хэрэг гарсан бололтой. Эйда л ирсэн. Дүү нь.

Мо: Дүү, дахиад  оргилуун дарс уух уу?

Эйда: Өө дүү нь ярьж болох юм уу?

Д: Тэр үдийн зоогийг жирийн уулзалт гэж бодож байгаа.

Эйда: Гэр бүлд өвчин тохиолдсон учраас дүү нь ирлээ. Томас  Шелби компаний хүн та хоёрыг ноён Нелсонтой танилцуулж, урилга өгөхийг хүссэн.

Мо: Өө, ямар урилга?  

Эйда: Урилга чухал биш. Энэ мөчид, энэ өрөөнд Шелбийн гэр бүл эрх мэдлийг атгаж байгааг санаарай. Учир нь ноён Нелсоноор та нарын хүсч байгаа зүйлийг хийлгэх мэдээлэл, тэрний хүссэн зүйлс бидэнд байгаа. Тэгэхээр намайг ярьж байхад амаа хамхихыг хүсье. Хэдий дургүй байгаа ч би ажлаа сайн мэднэ. Бас тийм ээ, оргилуун дарс ууя.

Мо: Хөөх...

Эр: Эрхэм ээ.

Н: Энийг авч бай. Тэгэхээр уйтгартай танилцуулга эхлэхээс өмнө миний зээ дүү Жинагийнхаа хэлсэн зүйлийг та нарт ярьж өгье.

Д: Жак...

Н: Тэр Шелбигийнхнийг үхэгсэдтэй ярьдаг шулам, мэрэг төлөгчид байдаг гэсэн. Тэгээр хэн нь Шелби билээ? Энэ үнэн үү?

Эйда: Жина.

Ж: Сайн уу, Эйда. Майкл мэнд дамжуулсан.

Н: Дүү нь байх шив.

Эйда: Тийм ээ. Би дүү нь болж таараад байна.

Н: Би судалгаа хийсэн. Та коммунист байсан, одоо бол алмаз, уруулын будаг болсон.

Эйда: Би социалист л даа.

Мо: Тэр ноён Шелбийн улс төрийн зөвлөх.

Н: Та бол Их Британий ирээдүйн ерөнхий сайд.

Мо: Тийм ээ, би байна.

Н: Харин та, хатагтай Диана Митфорд. Лондонгийн амфетамин, маргад эрдэнийн ярианы эзэн.

Мо:  Тэрний хурц ухаан надад таалагддаг.

Н: Эрчүүд уйтгартай. Эйда, танд эр хүн байгаа юу?

Эйда: Нөхөр маань нас барсан. Гэхдээ мэдээж бид байнга ярилцдаг.

Ж: Оч үсэрсэн яриан дундуур уух юм авч болох уу?

Н: Бяцхан Жина гэрээсээ зугтаад, дээрэмчинтэй гэрлээд... ийм л юм болчихоод байна.

Ж: Гуйя Жак,  хэтэрхий шулуухан хэллээ.

Д: Тийм ээ, гайхалтай. Хэлэх үгээ цэгнэдэггүй эр хүн.

Н: Би цэгнэдэг хүн биш. Зүгээр л хэлчихээд хагархай шилийг гараараа цэвэрлэдэг.

Мо: Энэ...

Н: Надад ч бас уух юм алга.

Мо: Надад скотс, Айриш байна.

Эйда: Томас Айриш уудаг.

Н: Тэр хаана байна?

Ж: Айриш.

Эйда: Гарах болмжгүй байгаа.

Н: Боломжгүй зүйл гэж байдаггүй юм.

Мо: Охиных нь бие муу байгаа.

Н: Эхнэргүй юм уу?

Эйда: Би ч гэсэн таныг судалж үзсэн, ноён Нелсон.

Ж: Эйда, гэрийнхэн дундаасаа ухаалаг нь.

Эйда: Таныг залуудаа ах, дүү хоёроо сүрьеэгээр алдсан гэж сонссон.

Н: Мөс байхгүй юу?

Эйда: Тэр өвчин манай гэр бүлд тохиолдоод байгаа. Томас одоогийн анагаах ухаан сүрьеэг эмчилж чадна гэж итгэхгүй байгаа.

Н: Тэрний зөв шүү.

Эйда: Тэр өвчнийг эмчлэх өөр арга хайхаар явсан. Охиных нь амийг аварч магадгүй туршилтын ажил.

Н: Тэрний оронд байсан бол би ч гэсэн тэгэх  байсан. Ах чинь миний сонирхлыг татаж байна.

Эйда: Тийм ээ, тэр хүмүүст нөлөөлж чаддаг.

Д: Тийм ээ, ирээдүйн нөхөр маань уулзалтанд нь ирж, нэвтрүүлгийг нь сонсдог энэ улсын 20сая хүнд нөлөөлж байгаа.

Н: Үнэхээр гайхалтай. Английн дээд зиндааны эмэгтэйчүүдийн арьс, яс, бардам зангаар хийж чаддаг зүйлс.  

Эйда: Ах маань ирж чадаагүйдээ хүлцэл өчсөн. Та бүхнийг тэрний гэрт уулзалтанд ирэхийг урьж байна. Ажил хэргийн уулзалт. Европын ирээдүйн талаар ярилцах хүсэлтэй Ирландын үзэл бодол нэгтэй хүмүүстэй уулзах болно. Түрүүн хэлсэнчлэн энэ үдийн зоог жирийн уулзалт. Хундагаа харахад,  оргилуун дарс олж харахгүй л байна.

Н: Майкл эгч нь шулуун зантай гэж хэлсэн.

Ж: Тийм ээ, гэхдээ тэрний ах нь нар. Бусад нь тэрнийг тойрон эргэлдэж байдаг.

Н: Жина надад олон зүйл ярьсан. Гэхдээ би танаас сонсохыг хүсч байна, Эйда. Шелби лимитэд компани яг юу хийдэг юм?

***************

Том: Новш гэж...

Эсмэ: Чи толгойныхоо ард нүдтэй байсан. Өөрчлөгдөөгүй мөртлөө яаж ингэж өөрчлөгддөг билээ?

Том: Надад өөр очих газар байгаа, очлуур өгөөдөх. Очлуурыг... Новшийн очлуурыг өгөөдөх.

Эсмэ: Очлуур өгөх үү, итгэл найдвар төрөх үү? Алийг нь хүсч байна?  /цыганаар ярина: Би энэ талаар зарим нэг юм мэднэ./  Чиний харах ёстой зүйл. Үхсэн хүн, гашуудаж байгаа хүн. Чамайг маш их үзэн ядаж байгаа. Над дээр ирсэн чинь сайн болж, Томас. Машиныхаа хамрыг сөх...

Том: Ямар үзэн ядалт? Ямар үзэн ядалт, ямар гашуудал?

Эсмэ: Хаашаа явахыг чинь би хэлж мэдэхгүй. Тийм болохоор замчилж өгье. Хүлээлттэй байх зүгээр. Хуучны зэрлэг газар руу явна.  

********************

Эм: Хатагтай Торн, ноён Шелби байхгүй байгаа.

Эйда: Мэднэ ээ. Мэднэ.

Эм: Та хаашаа явсныг нь мэдэх үү?

Эйда: Уул руу ид шид хайхаар явсан.

Эм: Тэрний эзгүйд хэнд ч орохыг зөвшөөрдөггүй.

Эйда: Түлхүүр аваад ир. Түлхүүрүүдийг бүгдийг нь.

Эм: Цай уух уу, хатагтай Торн?

Эйда: Виски.

Эм: Ноён Шелби барилгад виски оруулахыг хориглосон.

Эйда: Тэгвэл хүн явуулаад аваад ир. Ноён Шелбийг уулнаас бууж ирэх хүртэл би хариуцна.

Эм: Мэдлээ, хатагтай Торн.

Эйда: Новш гэж.  

******************

И: Микки, тасаллаа шүү. Боссын дүү ирчихлээ.

Эйда: Ирэх тав хоногт би боссын дүү биш босс. Артур хаана байна?

И: Мөнгөний сейфэнд цоожилчихсон. Тэвчих аргагүй болохоороо сейфэнд цоожлоод өг гэж гуйдаг юм. Хятад хороолол руу явахгүйн тулд.

Эйда: Тэр нь юу юм?

И: Ухаанаа алдахаараа. Өөрийгөө хянаж чадахгүй бол. Залуус тэгж ярьдаг юм.

Эйда: Артур байнга ухаанаа алддаг уу?

И: Өдөрт хоёр удаа бол их. Артур гурван удаа.

Эйда: Үнэртэй байна.

И: Артур шалан дээр унтдаг юм. Бид нар шөнө цоожилчихоод явдаг.

Эйда: Бос... Суу...

И: Сайхан сүрчиг байна.

Эйда: Исаяа, Томми чамд сайн байдаг.

И: Надад ийм амьдрал тохирдог юм.

Эйда: Би тийм ч итгэлгүй байна.

И: би  таныг компанид ажиллахаа больсон гэж ойлгосон.

Эйда: Сайн ярьдаг юм байна.

И: Би нягтлан болох байсан ч  бүгд л мөнгө хулгайлахын оронд тоолох нь цаг үрсэн хэрэг гэж хэлсэн.  Сүрчигний чинь нэр юу юм? Нэг бүсгүйн төрсөн өдөр удахгүй болно.

Эйда: Чи Ливерпул явах хэрэгтэй байна.

И: Тэгвэл Ливерпул руу явъя.

Эйда: Солтхаус боомтын агуулахад опиум байгаа. Боомтын ажилчдын дунд яриа тархсан. Тэд нар аягаар хулгайлдаг байсан бол одоо хувингаар хулгайлж байна.

И: Хувингаар уу? Даварсан амьтад.

Эйда: Хулгайлагдсан опиумы үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Хейден Стагг зохион байгуулж байгаа. Дугтуйнд тэрнийг хаанаас олох, бас олсныхоо дараа яахыг бичсэн байгаа.

И: Дугтуйн дээр хар таван хошуу алга.

Эйда: Би тавихгүй байхаар шийдсэн.

И: Та шийдээ юу?

Эйда: Сүрчигний үнэр чамд ямар ч хамаагүй, цэрэг ээ. Би тэрнийг хаширтал нь зодохоор шийдсэн. Бас... Артурыг аваад яв.

И: Артур хэрэглээгүй арав хонож байгаа. Тэрнийг опиумаар дүүрэн агуулах руу авч явах юм уу?

Эйда: Тэрнийг харах чиний ажил.

И: Авч явж яах юм?

Эйда: Тэрний нэр хүнд гэж ойлго.  Зодохдоо соёлтой байх хэрэгтэй. Артур Шелбигээр хэн ч оролдохгүй.

И: Гэхдээ надаар оролдоно шд.

Эйда: Тийм ээ. Тэр бол Артур Шелби. Чи, Исаяа... хэн?

И: Зүгээр л Исаяа. Сурах хүсэлтэй хүн,  Эйда.

Эйда: Тэрнийг цэвэр байлгаарй. Хейлэн Стаггийн учрыг олоод, Артурыг бүрэн бүтэн авчир. Хариуд нь... Томмийд чамайг бидний зохион байгуулсан уралдаанд хувиараа мөрий тавьдагийг би хэлэхгүй.

И: Зүгээр л хэдэн зоос илүү олох гэсэн юм. Найз бүсгүйдээ төрсөн өдрийн бэлэг авч өгөх гээд.

Эйда: Азтай бүсгүй байна.

********************

Эйда: Хаалгаа түгжчих, Лиззи. Зарим хүн өглөө эртнээс ууж эхэлж байна.

Лиз: Үгүй ээ. Өөрөөрөө байх хэрэгтэй байна. Хүчтэй.

Эйда: Алив нааш ир. Надтай хэрэггүй. Хүссэнээрээ уйлж болно.

Лиз: Эйда, би уйлж чадахгүй нь. Уйлбал би унах байх. Рубигийн төлөө хүчтэй байх хэрэгтэй.

Эйда: Томми ганц уушгинд нь байгаа гэсэн.

Лиз: Үгүй ээ. Одоо хоёр уушгинд гэж байна лээ. Хурдан тархаж байгаа. Тэд зүүн уушгийг нь ажиллагаагүй болгосон. Ямар ч нэмэр болоогүй. Маргаашнаас алтан давс хэрэглэнэ гэсэн. Алтны эмчилгээнээс болж үхсэн хүн мэднэ биз дээ? Алтны эмчилгээ хийлгэж нас барсан хүн мэддэг болохоор энийг хэлсэн хүмүүсийн тал нь яг чам шиг хардаг.

Эйда: Тэр хүн хөгшин байсан.

Лиз: Хөгшин, залуу ялгаагүй.

Эйда: Лиззи, буугаад өгчихсөн юм уу?

Лиз: Үгүй ээ. Би хүчтэй байгаа. Ганцаараа охиныхоо дэргэд. Томми ууланд цыгануудтай байгаа. Үнэнийг хэлэхэд тэр эмнэлэгт байхгүй байсан нь дээр. Тэр хүмүүстэй муудалцаж, өөрийгөө буруутгадаг. Би хэзээ ч тэрнээс ингэж ичиж байгаагүй. Бурхан минь, яг одоо... надад жирийн хүн хэрэгтэй байна. Би тэнд суугаад цустай алчуурыг нь цэвэрлэж, охиноо алга болохыг харж байна. Тэрний хэзээ эргэж ирэхийг мэдэх үү, Эйда?

Эйда: Тэр надад заавар өгсөн, мэдээлэл өгөөгүй.

Лиз: Тэрэнд үг дамжуулж чадах уу?

Эйда: Холбоо барих боломжгүй байгаа.

Лиз: Эйда, би чамайг мэдэх байх гэж бодсон.

Эйда: Би энэнээс холдсон.

Лиз: Тэгсэн ч гэсэн цыган шд...

Эйда: Тийм ээ. Нууцлаг зүйл алга болчихдог юм.

Лиз: Ямар нууцлаг зүйл?

Эйда: Лиззи, надад өөр тус болчихоор юм байна уу?

Лиз: Тэр явахаасаа өмнө Эсмэтэй ярих дугаар хайж байсан.

Эйда: Эсмэ энэнд ямар хамаатай юм?

Лиз: Би чамайг мэдэх байх гэж бодсон.

Эйда: Эсмэ Ли овгийнх.

Лиз: Юу гэсэн үг вэ?

Эйда: Ли, Барвеллийнхэн, зэрлэг овгийнхон.

Лиз: Хаана амьдардаг юм?

Эйда: Цыганууд болохоор хүссэн газраа л амьдарна.

Лиз: Новш гэж. Новш. Эйда... Ууланд байдаг овог. 1934он болчихоод байна. Эмч нар юу гэдгийг нь мэдэж байгаа, юунаас болсныг нь ч мэдэж байгаа. Гэтэл үгүй шүү, миний нөхөр тэднээс илүү мэднэ. Ах чинь яав ч зүгээр биш. Ууланд новшийн морины хулгайчид, мэрэг төлөгчидтэй байгаа. Би энд ганцаараа байж байна... Зүгээр хүн биш...

********************

И: Зүгээр ээ, Артур. Би таныг халамжилна.

Арт: Тийм ээ.

И: Эйда намайг үеэлүүдээ авч явж болно гэсэн. Алум Рок гудамжнаас гарах боломж хайж байгаа юм.

Арт: Том залуус зөвшөөрөл авдаггүй юм.

И: Та нарыг зөвшөөрсөн гэсэн үг. Явцагаая.

******************

Эсмэ: Эмээлгүй унаж чадах уу?

Том: Эсмэ, бид эзгүй хээр байна. Миний цагийг үрж байгааг чинь мэдэх юм бол наад олсоор чинь дүүжилнэ гэж мэд.

Ливерпулийн усан боомт.

Арт:  Алив, хүлээ. Хүлээ.Та нар юу хийхээ мэдэж байгаа биз дээ? Миний үгэнд орно шүү. Би та нарт итгэж байна. Сонссон уу? Нэг юм хэлье. Эрчүүд... Өмнө нь ийм хувцастай хүмүүс Иртэй саравчит малгайтнууд байсан. Иртэй саравчит малгайтнууд одоо ч энэ хэвээрээ... Миний... араас... Тонилж үз...

И: Бид Хейдн Стагг ноёнтой уулзахаар ирлээ.

Эр: Ноён? Ноён Стагг? Тэр муу новш. Хэрэг болохоор олдохгүй шүү. Хэн асууж байна?

И: Бид нар. Тэр хаана байгаа вэ?

Эр: Сүүлд харахад тэр... Мария гэдэг хатагтайтай зүгээргүй байсан даа.

И: Уламжлал, дүрэм журам ярьж байх зав алга. Яагаад гэвэл Иртэй саравчит малгайтнууд ганц ч сум үрэлгүй даалгавраа биелүүлээд ирвэл торгууль төлдөг юм.

Х: Намайг Хейдн Стагг гэдэг. Бирмингэмээс ирсэн хүмүүс намайг хайж байна гэж сонслоо. Залуустай гадилны агуулахад хөлбөмбөг тоглож байсан юм... Та нар хөлбөмбөг тоглохоор ирээгүй бололтой...

Арт:  Үгүй. Өөр ажлаар ирлээ. Энийг хар таван хошуу гэж нэрлэдэг юм.

Х: Хар таван хошуу паб байх аа?

Арт:  Тийм ээ, хар таван хошуу паб. Чиний юм уусан сүүлчийн паб.

И: Саравчит малгайтнууд Хар таван хошуу руу авч явбал бүх зүйл дууссан гэсэн үг.

Арт:  Гэхдээ ноён Стагг, таны юм уудаг пабыг  Делфин гэдэг байх аа? Шөнө бүр тэнд очдог. Уух гэж биш... өдрийн олзоо зарахаар очдог байх аа? Тэнд нэг эмэгтэй байгаа. Тэр Опиум зарна гэж дуулдаг.

Х: Суу, залуус аа. Хаан үхвэл тоглоом дуусна гэсэн дүрэмтэй.

Арт:  Чи Шелби компани лимитэдээс хулгай хийж байна. Чи Иртэй саравчит малгайтнуудаас хулгайлж байна. Тийм болохоор... шийтгэл... Хар таван хошуу пабд зочилно... Гэхдээ, сайхан сэтгэлийн үүднээс чиний ялыг хөнгөрүүлсэн.  Эзнийг магтан дуулъя... Манай Эйдаг ч бас. Тийм ээ? Оронд нь... оронд нь ноён Хейдн Стагг... таныг зүгээр л зодно...

Х: Зодуулахаасаа өмнө... Артур Шелби байх аа? Анд минь, ханцуйн дотор чинь үнэн байгаа. Гар дээрх тэмдэг чинь... таны тухай түүхийг сувгаас сонсож байлаа. Өмнө нь ганцаараа алхдаг байсан бол одоо таягтай болж.

И: Зүгээр л дуусгая, Артур...

Х: Би хамгийн сүүлд Францад морфин хэрэглэсэн... би хэрэглэж үзсэн, Артур... 1924онд би дайн дууссаныг мэдсэн. Хашааны нөгөө буланд агуулахаар дүүрэн байгаа. Залуус хөлбөмбөг тоглодог газар. Тэд хулгайлж, дээр нь өнхөрдөг. Агаарт хөвж байдаг... Гэхдээ би хүчтэй хүн.

И: Артур, зүгээр л хурдан дуусга..

Арт:  Худалч.

Х: Би зодуулах гэмтэй ч... би таныг өрөвдөж байна, ноён Шелби. Яагаад гэвэл та өдөр бүр, цагт тутамд зодуулж байгаа. Цус чинь бохир зүйл нэхэж өөрөөс чинь урваж байна.  Заримдаа амар амгаланг мэдрэхийн тулд гараа зүсч цусаа урсгахыг хүсдэг биз. Тийм ээ.

Арт:  Тонил цаашаа.

Х: Артур, би ч гэсэн тан шиг байсан. Хийх гэж байгаа бол хий л дээ... Над шиг байж болно гэдгийг битгий мартаарай. Есүсийг туршиж үзсэн л биз дээ? Тийм ээ, тэр дээрээс чинь доош нь хараад толгой сэгсэрсэн. Хайртай хүмүүс чинь... эхнэр чинь, хүүхдүүд чинь...Есүс, эхнэр чинь, хүүхдүүд чинь танд тус болохгүй. Зөвхөн та, Артур Шелби. Зөвхөн та... Өдөр тоолох хэрэггүй. Нэмэргүй... Зуу хүрээд, нэг өдөр сэрээд харахад дахиад нэгээс эхэлдэг юм. Овоо босгох хэрэггүй. Хээр талд байгаа юм шиг алх... алхам алхамаар зөөлөн...

И: Артур, зүгээр л хэл. Би өөрөө хийчихнэ...

Х: Саваагаа ашигла, Артур. Тэрэнд тушаа...   

И: Артур, дахиад асуухгүй шүү.

Арт:  Исаяа, тэрнийг орхи.

И: Үгүй ээ. Яасан ч үгүй...

Арт:  Чамайг хол бай гэж байна... Алив явцагаая. Алив ээ, бүгдээрээ. Явъя. Явъя...

****************

Том: Цыган оршуулгын газар?

Эсмэ: бичгийг нь уншиж чадах уу? Эндээс цаашаа мориор явж болохгүй. Алхах хэрэгтэй.

Том: Хэний оршуулга юм?

Эсмэ: Өөрөө хар. Чиний юу харахыг хэн ч мэдэхгүй. Жоны булшин дээр очиж байсан уу?

Том: Байдал их муу байна.

Эсмэ: Юу муу байгаа юм?

Том: Эсмэ, би муу юм хийсэн.

Эсмэ: Тэрнээс болоод шийтгэж байна гэж бодож байна уу?

Том: Би залруулмаар байна.

Эсмэ: Чамд хийсэн бүх хараалыг хариулах гээ юу? Их л олон байх даа. Миний хараал ч гэсэн байгаа байх.

Том: Жоныг хамгаалах хэрэгтэй байж дээ.

Эсмэ: Энэ ариун газарт сүнснүүд эелдэг загнахыг чинь сонсоно гэж бодоо юу?

Том: Эсмэ, итгэнэ үү,  байна уу өөрөө мэд. Би өөрчлөгдөж байгаа. Хүүхдүүдээсээ суралцаж байгаа.

Эсмэ: Томас, ухаанаа алдаж гэж бодож байсан уу?

Том: Аль эрт алдсан. Одоо гадрыг нь л ашиглаж байна.

Эсмэ: Яагаад ирснийг чинь би мэднэ.

Том: Эсмэ, би яарч байна. Чи үхэлтэй тохиролцож болно гэж бодоо юу?

Эсмэ: Удахгүй тэгж болох газарт очино. Тосгон алга болсон. Сүм нь нурсан. Бид нар л оршуулгын газрыг нь ашигладаг. Индранилыг санаж байна уу? Чи Беттани Барвелл гэдэг эмэгтэйд индранил өгсөн.

Том: Арван жилийн өмнө.

Эсмэ: Тэр чулууг өөрийн амьдардаг газар руу авч очсон.

Том: Би тэрэнд анхааруулсан, тэр аваад явчихсан.

Эсмэ: Тэр индранилыг дүүдээ өгсөн. Эваднэ Барвел. Эваднэ чулууг охиныхоо хүзүүнд зүүсэн. Жаахан охин... Охин шууд л ханиалгаж эхэлсэн. Тэр шөнөө үхсэн. Долоон настай. Индранилыг гол руу шидсэн гэж би сонссон. Өөр хэн ч тэрийг хайгаагүй. Охины ээж нь хараасан байх. Зөвхөн эмэгтэйчүүд харааж чаддаг. Охиныг чинь долоо хүрэхийг хүлээж байсан байх. Ямар байдгийг чамд мэдрүүлэх гэж.

Том: Виски байгаа уу?

Эсмэ: Үгүй. Томми. Эмчилгээ тус болж, охин чинь амьдрах ч юм билүү. Шинжлэх ухаан... сүүлийн үед шинжлэх ухаан бүхнийг чаддаг болсон. Сахиусан тэнгэрүүдийг хүртэл. Хүсвэл чамайг үлдээж болно шүү. Морь буцах замаа мэдэж байгаа. Гэхдээ миний харуулсан зүйлийн хариуг барина биз дээ. Ямар нэг хариу. Ноён Шелби төлж чадна даа.

Том:  Тэрнийг олно оо. Би тэр новшийн Эваднэ Барвелийг  олно. Тэрнийг заавал олно. Тэрэнд мөнгө өгч хараалыг нь буцаана.

Эсмэ: Би хүссэн болохоор л чи намайг олсон. Барвелууд далайн эргээр хэсүүчилдэг.

Том:  Би тэрэнд арван мянган фунт өгнө. Тэрнээс ч илүүг. Юу ч хамаагүй. Эсмэ, чи энэ үгийг тараа. Чи энийг тараа. Би ч гэсэн тараана. Би тэрнийг олно. Энэ өрөвдөлтэй модон загалмайны оронд...

Эсмэ: Томми...

Том:  би энэ бяцхан охинд хөшөө босгоно. Ээж нь хэр том гэдгийг шийдэг. Хараал идсэн Нелсоны баганаас том  байсан ч хамаагүй. Дээр нь арван мянган фунт. Би тэрнийг худалдаж авна. Өнөөдрөөс хайж эхэлнэ. Руби эдгэнэ. Тэр эдгэнэ. Би хийсэн олон алдаагаа засна. Виски уухаа больсон болохоор би сүнснүүдийг сонсдог болсон. Тэд намайг алдаагаа засвал Руби зүгээр болно гэсэн. Ийм л яриа байна.

Эсмэ: Томми, миний тусламж хэрэгтэй бол, надад мөнгө өгвөл би тусалъя. Надад мөнгө өг, тэгвэл тэрнийг олоход чинь тусалъя.

Том:  Би төлнө өө.

Эсмэ: Надад мөнгө хэрэггүй. Би сонин уншдаггүй. Гэхдээ хямрал болсныг би мэднэ. Мөнгөний үнэ цэнэ алдагдсан, ямар ч баталгаагүй. Мөнгөний оронд надад алт өг.

Том:  Алт. Тийм ээ. Би алт өгье.

Эсмэ: Мөнгө хэзээд үнэ цэнээ алдахгүй.

Том:  Би чамд алт өгнө өө. Надад тэр эмэгтэйг олоход тусал. Тэр миний охиныг өршөөнө.

*****************

Том:  Лиззи.

Лиз: Чи хаана байсан юм? Хаана байсан юм? Хаана байсан юм бэ? Тэр байхгүй, Томми. Тэр байхгүй. Дөнгөж сая, 5:17-д. Чи энд байгаагүй. Тийм биз дээ? Тийм үү? Тэр саяхан энд байсан. Одоо  байхгүй болчихлоо. Тэрнийг шарил хийдэг газарт хийсэн. Тэрнийг үхсэн хүмүүстэй хийчихлээ. Тэр түрүүхэн чамайг асуусан. 5:17-д өнгөрсөн. Чамайг тэрэнд хайртай гэж хэлсэн... Чиний өмнөөс сүүлчийн удаа үнссэн.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин. 

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Софи Рандл.

Пол Андерсон.

Наташа О Киффи

Эйми-Ффиоэ Эдвардс.

Финн Коул. Пакки Ли.

Амбер Андерсон. Жеймс Фрешвилл.

Стивен Грэхэм.

Аня Тейлор-Жой.

Сэм Клафлин нар тоглолоо.

6бүлгийн 3-р анги төгсөв.   

Back to episodes Go home