Peaky Blinders 6-4

Peaky blinders 6-4

Үргэлжлэх хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Хо: эр, Томмигийн хувийн эмч

Ка: эр, Эйдагийн хүү Карл

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Н: эр, Жак Нелсон, Майклын эхнэр Жинагийн авга ах

Д: эм, Мослигийн шинэ амраг Диана, шаргал үстэй эмэгтэй

 

Өмнөх ангид:

Эйда: Ах маань ирж чадаагүйдээ хүлцэл өчсөн. Та нарыг тэрний гэрт болох уулзалтанд урьж байна.  

Том:  Жак Нелсонтой хамт суугаад “шинэ алтан үе”-ийн тухай яриахад болно.

Ма: Томми Шелбийг алах хүн нь...

Ж: Чи байх болно.  Ирээдүй биднийх.

Эр: Охин чинь сүрьеэ туссан. Сүрьеэ бол маш халдвартай өвчин.

Лиз: Рубигийн рентген зургийг авах хооронд бид хоёрын рентген зургийг авна. 

Эсмэ: Охины ээж нь хараал хийсэн байх. Ямар байдгийг мэдрүүлэх гэж охиныг чинь долоо хүрэхийг хүлээсэн байх.

Том:  Виски уухаа больсоноос хойш би сүнснүүдийг сонсдог болсон. Тэд намайг алдаагаа засч чадвал Руби зүгээр болно гэсэн.

Лиз: Тэр байхгүй, Томми.

*****************

Том:  Артур. Би хэдэн үг бичсэн. Би уншиж чадахгүй нь. Та хамгийн том нь. Миний өмнөөс уншаад өг...

Арт: Уучлаарай дүү минь. Би чадахгүй нь.

Лиз: Бид алтан сүйх хийж чадах байсан. Тэр алтан сүйхтэй байх ёстой. Гэвч бид тэгж чадаагүй. Яагаад гэвэл алт болохгүй. Энэ Рубигийн бидэнд заасан сүүлчийн сургааль... Энэ тэрний ирэх хамгийн дуртай газар байсан. Тэр “аав аа. Голоор юу ирэхийг хэн ч мэдэхгүй” гэж хэлдэг байсан. Үнэн байсан. Бяцхан Рубигийн тавилан хэтэрхий эрт ирсэн. Гэвч тэрний нэр, тэрний дурсгалд зориулж олон зүйл өөрчлөгдөх болно. Хойшид тэр голоор ирэх зүйлийг бид сайн болгоно... Амар амгалан, үнэнч шударга, сайн болгож бид голоор цааш нь урсгах болно. Энийг  бид тэрний төлөө бид хийх болно. Одоохондоо тэрний очих газар энэ хашаа шиг унах морь, усан онгоц гээд тоглох талбайтай газар байгаасай гэж найдан... тэрнийг явуулж байна.

Чар: Том. Түлш аваад ирлээ. Хэн галыг асаах вэ? Жеремаяа. Жеремаяа, чи тэрнийг инээлгэдэг байсан. Чи асаа.

Лиз: Үгүй ээ. Үгүй. Үгүй.  

Том:  Лиззи. Лиззи.

Лиз: Үгүй ээ, тэрнийг шатаахгүй. Үгүй.

Том:  Лиззи, чшш... чшш...

Лиз: Би хармаар байна. Би царайг нь хармаар байна.

Том:  Алив, хамтдаа харъя. Нааш ир...

Лиз: За.

Том:  Хамтдаа очиж харъя.

Лиз: За... миний охин...

Том: Энийг хийсэн чөтгөрүүд хариуг нь төлөх болно, Руби.

Лиз: Юу гэсэн үг вэ?  Юу гэсэн үг вэ? Хаачих гээ вэ?  

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн 4-р анги 

Эв: Райли, цагдаа нар ирж байх шиг байна.

Том: Эваднэ Барвелл уу?

Эм: Тийм ээ. Хэн асууж байна?

Том: Хөх индранилын хэргээр ирлээ.

Эм: Битгий буу, хүүхдүүд байгаа.  Хурдаг зугт. Хурдан яваарай. Алив...

**************

Том: Алтны үйрмэг. Бидний ажил дууссан, Эсмэ. Машинаас буу.

Эсмэ: Болоогүй ээ, Томми. Би одоо тохиромжтой гэж бодож байна. Одоо л тохиромжтой гэж бодож байна. Дуусаагүй ажил  байна... Христийн шашинтнууд “Эзэн өгч, бас буцааж авдаг” гэж ярьдаг. Манай сүнснүүд ч адилхан. Сүнснүүд хүүхдийг чинь авсан.

Том: Машинаас буу, Эсмэ. 

Эсмэ: Тэр сүнснүүд чамд өөр хүүхэд өгнө, Томми.

Том: Ямар хүүхэд?

Эсмэ: Охиноо алдаж. Хүүгаа олсон. Франц руу явахаасаа өмнө, дээр үед чи Апплби зах дээр чи нэг охинтой унтсан. Тэрнийг Зелда гэдэг байсан. Би тэрэнтэй уулзсан. Чамтай 1914оны 5-р сард гацуур модны дор унтсан гэж хэлсэн. Тэр жирэмсэн болсон. Аав нь чамайг ална гэж сүрдүүлсэн, чи цэрэгт ороод Франц явчихсан байсан. Чи тэр охиныг, гацуур модыг санаж байгаа биз дээ, Томми.

Том: Тэр хүү хэн ч байлаа гэсэн... Эсмэ... Тэр хэн ч байлаа гэсэн бидний ажил хэрэг дууссан.

Эсмэ: Би чамайг шалтгаантай болоод энд авчирсан. Тэрнийг бас  авчирсан. Тэр чинийх. Хүү бор нүдтэй төрсөн. Өөрийгөө Дюк гэж нэрлэдэг. Ээж нь нас барсан. Тэр хулгайч... Үзэгслэнгийн талбайд ажилладаг, гэхдээ том дугуй эргэдэг тоглоомноос өөр зүйл хүсч байгаа гэсэн. Рубийг алдаад сэтгэл чинь хоосорсон байх... тэрнийг чамд өгье. Надад дахиад алт өгвөл би тэрэнд Томми Шелби том дугуй, эргэдэг тоглоомоос хамаагүй том юм өгөх хүн гэж хэлнэ. Томми, бидний ажил дууссан уу?

*******************

Лиз:  Хаашаа явсныг чинь мэднэ.

Том: Би ноён Черчиллтэй хамт парламентын танхимд илүү уртаар ажиллах байх. Тэрний тэмцэл минийх.

Лиз:  Чамайг тэрний нэрээр хүн алах вий гэж айсандаа хөдөлж чадахгүй байлаа.

Том: Шелби сангийн ажиллагааг өргөжүүлнэ. Сүрьеэ өвчний шалтгаан, эмчилгээг судлах сан байгуулна.

Лиз:  Чиний алсан эмэгтэй хүүхэдтэй байсан уу?

Том: Лиззи, жил болгон арван мянган хүүхэд үхдэг.

Лиз:  Орондоо ор, Томми.

Том: Би шинэ судалгааны талаар уншсан.

Лиз:  Болиод, нүдээ ань.

Том: Би... би болихгүй.

Лиз:  Ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм?  

Том: Би эмэгтэй хүн алсан. Нэг эмэгтэй, гурван эрэгтэйг алсан. Тэдний цогцосыг бусадьай нь адил завинаас хаяна. Гэхдээ би тэр завинаас буугаад өөр завинд сууна. Ойлгож байна уу?

Лиз:  Тийм ээ. Эмнэлгээс нэг эмч утсаар яриад чамтай яаралтай ярих хэрэгтэй байна гэсэн. Чамд эмч ч туслахаасаа өнгөрсөн биз.

Том: Лиззи.

Лиз:  Фрэнсис Артур ирсэн гэж хэлүүлсэн.

***************

Арт: Томми? Том?

Том: Тийм ээ, би байна.

Арт: Новш гэж.

Том: Артур, асаагуураа өгөөч?  Асаагуураа олохгүй байна.

Арт: Эртээд уншиж чадаагүйг уучлаарай, Том. 

Том: Уучлалт гуйх  хэрэггүй. Энд юу хийж байгаа юм?

Арт: Аягаа дүүрэхийг хүлээж байна. Энэ торх хоосорч байна.

Том: Артур, хангалттай олон торх байна. Өөр торх сонго.

Арт: Цусаар дүүрэн байж магадгүй гэж бодсон юм. Тэр хог, Том... толгойгоор чинь наддаг юм.

Том: Артур, мэдэх үү...Аль эрт өнгөрсөн хүн. Хүүхэд байхын л тийм байсан. Энэ миний онол. Чамайг зодоход чи 12-той, би 9-тэй байсан. Бид хоёр тамхи булаацалдаж байсан. Тэгэхэд таныг газар унагагачихаад... толгой руу чинь нэлээд хэд цохисон бол...

Арт: Гэхдээ л тэнцсэн, Том.

Том: Үгүй ээ, би зодсон. Дээрээс чинь дарчихсан байсан.

Арт: Үгүй ээ, тэгээгүй... Бид тохиролцсон.

Том: Новш гэж, санахгүй байна, ах аа.

Арт: Санаж байна. Заримыг нь санаж байна.

Том: Мэднэ ээ. Би ч гэсэн. Хий, манан арилж байна, тийм ээ?  Хөөе, аяга чинь дүүрч байна. Нааш нь өгчих.

Арт: Тэр... Томми... Томми ийм юм... Том, чи ийм юм уухаа больчихсон шд.

Том: Поллийг нас барсны дараа, Артур... Алхаад л, алхаад л байсаар байсан. Зүгээр л зүүн барун, зүүн баруун, зүүн баруун гэсэн хэмнэлээр үргэлжлээд байсан. Зогсох шаардлага байгаагүй. Рубийг нас барахад... би бүдэрч унасан. Одоо би энд... өгзөгөө газар  тавиад сууж байна... новшийн хонгил ухагч шиг... хуучны анд Артуртай хамт... Жануарийг санаж байна уу, Артур? Гэр бүлийн завь.

Арт: Тийм ээ.

Том: Гэр бүлээрээ ийм арван торх нийлүүлсэн юм шиг зайд амьдардаг байсан. Тайлс Кросст болсон явдлыг санаж байна уу? Бид нар 16-уулаа завин дээр унтаж байтал цагдаа нар ирсэн. Бид бүгд харх шиг сэлсэн. Артураас бусад нь. Артур тэднийг ганцаархнаа завины дэгээгээр саатуулсан. Далан руу авирч байхдаа эргээд хартал завины дэгээг тэдний нүүр рүү далайж байхыг чинь харсан. Ганцаархнаа. Тэгэхэд би ойлгосон. Тэр жил газар унагачихаад дарж байхдаа би таныг албаар ялагдсаныг мэдсэн.  Та намайг ялахыг хүссэн. Тэрнээс хойш намайг ялаасай гэж хүсдэг байсан.

Арт: Надад боломж байгаа бол уу... чи дахиад тийм юм хийвэл?

Том: Болих хэрэгтэй. Та гэр бүлдээ хэрэгтэй байгаа болохоор боль. Дадлийд байдаг урт хонгил шиг. Нэгдүгээр эгнээний Дадлигийн сувгийг санаж байна уу? 3172м зайд хав харанхуйд хархнууд сэлээд л.

Арт: Тийм ээ.

Том: Тэр буланг тойроход Гэрэл тусдаг. Тэгээд бид мэдсэн...

Арт: Тийм ээ.

Том: Тэгэхэд та бид хоёр удахгүй дуусна гэдгийг мэдэх болно. Бид яг тэнд явж байна, Артур. Дахиад хэдхэн метр үлдсэн. Тэгээд та өөрчлөгдөнө. Би дэлхийг өөрчилнө.

*******************

Мо: Энэ орой болсон хойно хоолоо идчихсэн байх гэж бодсон юм.

Эр: Хүсвэл уух юм, хачиртай талхнууд байгаа.

Н:  Бид юм идэхээр ирээгүй.

Эр: Ноён Шелби удахгүй бууж ирнэ.

Мо: Ноён Шелбийл бидний өмнөөс дэлхийг өөрчлөхийг хойшлуулж болно гээд хэлчих.

Эр: Тэр хойшлуулахыг хүсэхгүй байгаа. Оргиулаан дарс байгаа.

Мо: Өө, сайн хэрэг.

Фр: Чарлес?

Ча: Би машин ирэхийг сонссон. Ноён Шелби, зочид...

Том:  Мэднэ ээ.

Ча: Аав аа, бентли, роллс ройс хоёр ирсэн.

Том: Тийм ээ. Чарлес, орондоо ор.

Ча: Унтаж чадахгүй байна. Нүдээ анихаар тэр харагдаад байна.

Том: Ээж дээрээ оч. Сэрүүн байгаа.

Ча: Тэр намайг чанга тэвэрлэг.

Том: Тэрэнд тэврүүл. Сонссон уу? Дандаа тэврүүлж бай. Яв яв...

Фр: Ноён Шелби, зочид таныг ойлгож...

Том: Тэдэнд уух юм өгсөн үү?

Фр: Тийм ээ.

Том: За... Би зүгээр ээ, Фрэнсис. Бүх зүйл миний толгойд байгаа. Бүх зүйл миний толгойд байгаа. Би зүгээр. Зүгээр харагдаж байна уу?

Фр: Хэн нэг нь танд хүрсэн ч, та бутрахгүй.

Н: Дуул л даа. Дуул. Би тэр дуунд дуртай.

Св: Би... гашуудаж байгаа гэрт босогчдын дуу дуулж чадахгүй.

Н: Аяархан дуулаад өг. Сэтгэл шархлуулдаг юм. Тэрэн рүү харах хэрэггүй. Тэр Англи хүн. Тэр чихээ таглачихна.

Мо: Хонгор минь, хүлээх зуураа тэр Ирландын босогчдын дууг дуулбал ямар вэ? Тохиромжгүй бол уу?

Д: Би Берлинд иймэрхүү уулзалтанд очиж байсан юм. Канцлер өөрөө оролцсон. Горинг, Химмлер ч байсан. Нар мандах хүртэл үргэлжилсэн. Бид дэлхийн ирээдүйн тухай чухалчлан ярилцсан. Гэрэл өрөөнд тусахад бид бүгд босоод шинэ ертөнцийг харж байгаа юм шиг харж байсан. Хэн ч дуулаагүй, хэн ч инээгээгүй... Уул руу тагтан дээр өглөөний цай уухад тэд хэдэн Еврейг авчирсан. Бид өндөг идэнгээ тэдэнд өвс идүүлсэн.  Кофегоо уунгаа тэднийг харж байлаа. Энэ чухал ажил гэдгийг санах хэрэгтэй.

Мо: Диана минь дээ. Юу хийснээ хараач. Уур амьсгал эвдчихлээ. Тэрнийг дуулуулж сэтгэлээ тайвшруулъя, за алив...

Эйда: эвдэрчихсэн үү? Ээж нь засаад өгье.

Мо: Ноён Шелби...

Том: Үгүй ээ, эмгэнэл илэрхийлэх хэрэггүй. Ирсэнд тань баярлалаа. Манай шинэ ертөнц ямар байх талаар ярилцацгаая, тэгэх үү? Ноён Мосли, ноён Нелсон  энд байх хугацаандаа зорилгодоо хүрэхийн тулд юу хийж болох талаар ярилцаж болох юм.

Н: Би АНУ-ын ерөнхийлөгчийн чих. Тэгээд л би энд байгаа юм.

Мо: Бидэнд танаар дамжуулж ерөнхийлөгчийн чихэнд хүргэх юм байна...

Д: Бид Англид байгаа гэж хэл. Бид Английг төлөөлж байгаа.

Св: Ирландад Англичуудыг дагагчид олон айдаг ч, бид танай улсын жинхэнэ эрх чөлөөг төлөөлөгчид.

Н: Аль алинд нь коммунистууд байдаг гэж сонссон.

Д: Бид тэднээс хамгаалах бах бөх бэхлэлт.

Св: Ажилчин ангийн тухайд бид хүмүүсээ жаахан түлхээд л Бүгд найрамдах намаас фашизм руу оруулж чадна. Тэд бидэнд итгэдэг.

Н: Ноён Мосли, та нохойтой ан хийдэг. Та коммунистуудыг агнах уу?

Мо: Миний нохойнууд тэсч ядаж байгаа.

Н: Шелби... та социалист намынх.

Мо: Ноён Шелби Англи дахь хамгийн олон дагагчтай хүн. Английн төв хэсэгт. Цаг нь болохоор тэр намаасаа гарч бие даан нэр дэвшинэ.

Н: Та дотроо үнэнээр энэ хэрэгт итгэж байгаа юу, ноён Шелби?

Том: Би энд байна. Ноён Нелсон, дөрвөн шөнө болж байна... Дөрвөн хоногийн дараа энд байж л байна... энэ өрөөнд, энэ уулзалтанд оролцож байна, би тоглоогүй.

Мо: Тэрэнд нотлоод өг. Биеэрээ нотолж харуул. Еврейчүүд сөнөтүгэй.

Том: Еврейчүүд сөнөтүгэй.

***************

Ка: Тэр юмнаас болж бид алуулах байх.

Эйда: Орондоо ор.

Ка: Сургууль дээр  надтай ярихаа больчихсон. Харууд халдвартай гэсэн. Тэд эрх мэдэлтэй болбол тэрнийг танаас салгана. Биднийг бүгдийг нь салгана. Тэрнийг Африк руу явуулна.

Эйда: Тийм үү? Чамайг хааш нь явуулна гэж байна? Карл, чамайг хааш нь явуулна гэж байна? Чи цыганы эрлийз. Тэгэхээр... Египт рүү юу? Би чамд энийг хэлж байгаагүй... чухал биш гэж бодож байсан юм... хэлэх цаг нь болсон бололтой. Аав чинь Еврей байсан. Стечфордын оёдолчны хүү  байсан. Тэд цонхоор тоосго орж ирэхийг болиулахын тулд нэрээ Торн гэж өөрчилсөн юм. Тэгээд чамайг хааш нь явуулна гэж байна, Карл?

*******************

Мо: Ноён Нелсон, та ерөнхийлөгчдөө язгууртнууд болоод авъяас чадвартай хүмүүс нэгдмэл байр суурьтай байгаа, бас шинэ хууль гарна гэдгийг хэлж болно.

Св: Бас, ноён Нелсон бид зэвсэгээ Германаас авдаг. Британичууд бидний нийлүүлэлтийг хааж байгаа. Бостоноос хангамжаа авбал бид баярлах болно. 

Н: Зөв зүйлд ашиглана гэвэл би зэвсэг өгч болно. Импорт, экспортын талаар ярьсных, ноён Шелби... шинэ харилцаагаа бодоод мөн та өөрийгөө ер бусын байдлаар батлан харуулсан болохоор Бостон албан ёсоор таны бараа бүтээгдэхүүнийг импортлоход нээлттэй.

Том: Сайн байна.

Д: Бид энд ирсэн зорилгодоо хүрсэн бол, салах ёс хийсэн нь дээр байх.

Мо: Тэгэлгүй яах вэ.

******************

Лиз: Олон жилийн өмнө надад авч өгсөн бичгийн машин байна... Намайг бусдад хүндлүүлэх гэж. Санаж байна уу?

Том: Тийм ээ.

Лиз: Энэ ирсэн. Эмнэлгээс ирсэн байна лээ.  

Том: Би Рубигийн эмнэлгийн зардлыг төлчихсөн.

Лиз: Төлбөр биш байх. Яаралтай гэсэн байна. Ахлах зөвлөхөөс ирж. Орондоо орохгүй юм уу? Орондоо орохгүй юмуу?

Том: Би уулзалтын тайлбар бичиж байна. Энийг... шууд бичвэл хүмүүсийн хэлсэн үгийг алгасалгүй бичнэ. Мэдээлэл үг үсэггүй зөв байвал ноён Черчиллд илүү хэрэгтэй. Би сандлыг нь шатаачихсан... модны будаг нь үнэртээд байна. Цонхоо онгойлгоогүй. Үнэр нь таалагдаж байна... арай болоогүй. Арай болоогүй. Би энийг хийх ёстой. Энэ өөрчлөлт авчрахыг би мэдэж байна... би өөрчлөгдөх ёстой. Бүрмөсөн өөрчлөгдөнө, Лиззи. Арай болоогүй байна...

******************

Том: Байна уу?   Өө...  Би гарч явахыг нь харсан. Тэр энэ байрыг зөвхөн ийм зорилгоор хадгалдаг байх, тийм үү?

Ж: Та намайг дагаа юу, ноён Шелби? Сэтгэл хөдөлчихлөө. Гэхдээ, яах гэж?

Том: Би хүнтэй бизнес хийхдээ тэдний нууцыг мэдэхийг эрмэлздэг.

Ж: Мослигийн нэр хүнд нууц биш.

Том: Тэр биш, чи...

Ж: Миний энд ирэхийг яаж мэдсэн юм?

Том: Би мэддэг юм. Хүмүүсийн бодлыг уншдаг юм. Ширээний ард суугаад харц солилцоод л. Миний чадвар.

Ж: Гэр бүлээрээ шуламнууд, мэрэг төлөгчид.

Том: Авга ах чинь чамайг хөөх болно. Тэрнээс нууцаар бизнесийн хамтрагчтай нь унтсан.

Ж: Тэрнийг ёс зүйтэй гэж бодож байна уу?

Том: тэр католик. Эрчүүд хүссэнээ хийж, эмэгтэйчүүд хий гэснийг хийдэг.

Ж: Майклд хэлэх үү?

Том: Майкл бол гэр бүл. Бид гэр бүлийг эрхэмлэдэг.

Ж: Та намайг бас, Майклыг сонирхдоггүй. Тийм болохоор зүгээр л юу  хүсээд байгаагаа хэлчихээч?

Том: Мослийг Берлин явахад нь хамт бай... Германы засгийн газрын удирдлагуудтай уулзахад нь цуг бай. Би юу ярьсныг нь мэдэх хэрэгтэй байна. Бас юу шийдсэнийг нь.

Ж: Би худлаа хэлбэл яах вэ? 

Том: Би мэдчихнэ.

Ж: Майкл таныг чөтгөр гэж боддогийг мэдэх үү. Би тэрний зөв гэж бодож байна.

Том: Наадах чинь миний ирсэн бас нэг шалтгаан. Майкл намайг яах санаатай байгаа вэ, Жина? Худлаа яривал би мэдэх болно.

Ж: Томми... тэр тохиролцоог гүйцээхийг хүсч байгаа. Тэгээд бүгд өөр өөрийн замаар явна. Новш...

*****************   

Том: Ор оо.

Фр: Ноён Шелби, Холфорд эмч.

Том: Нааш нь оруулчих. Та биечлэн уулзах хэрэгтэй гэсэн байсан. Би энд байна.

Хо: Та суусан нь дээр байх. Ноён Шелби, таныг охиныхоо араас гашуудсаар байгааг ойлгож байна. Гэвч надад хүлээх боломжгүй мэдээ байна. Арав хоногийн өмнө та эмнэлэг  дээр рентген зурагаа авахуулад таны уушгинаас сүрьеэ илрээгүй. Гэхдээ тэд өөр зүйл олсон байсан. Охины тань өвчинтэй холбоотой зүйл. Тэр үед эмнэлэг дээр танд хэлэхийг оролдсон боловч та сонсох боломжгүй байсан. Охин тань нас барсны дараа тантай биечлэн уулзаж хэлэх боломж олдоогүй. Тэгээд таны хувийн эмч болохоор тэд над руу ярьсан.

Том: Танд цай өгөхөө мартаж. Та ядарсан харагдаж байна. Цай уух уу?

Хо: Үгүй ээ. Эмнэлэг дээр тэд цусны шинжилгээ авсан байсан. Шинжилгээгээр таны гавлын ясны доод хэсэгт сүүдэр харагдаж байгаа.  Энэ хавдар биш. Туберкулома  гэдэг. Энэ нь сүрьеэтэй ижил Ти Би бактериас үүсдэг өвчин. Охиноосоо халдварласан байж магадгүй.  Энэ өвчин айлд орох юм бол дураараа тархдаг. Зүгээр үнсэхэд л халдварладаг. Шелбигийнхнийг ч ялгадаггүй бололтой. Ноён Шелби, би таны гашуудаж байгааг мэднэ... гэхдээ энэ маш ноцтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хавдрын хэмжээг харвал хурдацтай өсч байх ёстой. Танд шинж тэмдэг илэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Та ойрын үед таталт өгсөн үү? Бие чинь суларч... ганцаардаж... хий юм харсан уу?  Та яагаад над дээр ирээгүй юм?

Том: Ажил ихтэй байна. Би бусдад аюултай юу?

Хо: Үгүй. Сүрьеэг бодвол туберкулома халдваргүй. Ноён Шелби, энэ халдваргүй... гэхдээ энэ тохиолдолд... хагалгаа хийх боломжгүй гэж айж байна. Таны тархины уганд ургаж байгаа. Авах гэж оролдвол тархинд гэмтэл үүсгэж, цус алдах болно. Та утасаа авахгүй байх хооронд би манай улсын хамгийн сайн гурван эмчид зургийг чинь харуулсан... Бүгд хагалгаа хийхгүй гэсэн... боломжгүй болохоор... Мэдээж, та өөр хүний саналыг сонсохыг хүсэх байх. Хелен Рутерфорд эмч, Сейнт Томас эмнэлэг. Миний найз байгаа юм.

Том: Энэ... хэр муудах вэ?

Хо: Томрох тусам бие махбодийн болоод сэтгэл санааны доройтол нэмэгдэнэ. Яваандаа хайртай хүмүүсээ байнга дэргэдээ байлгах хэрэгтэй болно.  

Том: Хэр удах вэ?

Хо: Ноён Шелби, та олон дайснаа дарсан байх. Одоо шинэ дайсантай боллоо... таны дотор... Энийг ялах боломжгүй. Гэхдээ нэг хэсэгтээ хянах боломжтой. Зөв амьдарвал, тууштай тэмцэж чадвал...

Том: Би асуулт асуусан. Тэгэхээр хариулт авмаар байна. Худал хуурмаг зүйл хэрэггүй. Хайртай хүмүүсээ байнга дэргэдээ байлгах хүртэл хэр хугацаа үлдсэн бэ?

Лиз: Уучлаарай.

Том: Зүгээр ээ, Лиззи. Нягтлан яг явах гэж байна.

Хо: Би Лондонд очихоороо тан руу утсаар ярья.

Том: Үгүй ээ, надад зав байхгүй. Нягтлан хүн байж тоог нь хэлчих, хурдан...

Хо: Нэг жил... 18 сар байж магадгүй.

Том: Болж байна. Энийг мэдэхэд хангалттай. Би санхүүгээ зохицуулах болно. Баярлалаа.

Хо: Би танд тодорхой тайлбарыг нь бичиж явуулъя.

Том: Тэг ээ, баярлалаа.

Хо: Баяртай.

Лиз: Ноцтой юм болоо юу?

Том: Үгүй ээ. Үгүй, зүгээр л... тооцоолоогүй төлбөр гараад. Би... төлөх хэрэгтэй болох нь... Лиззи, намайг түр ганцааранг нь үлдээхгүй юу?

Лиз: Тэгье ээ.

Том: Чөтгөр биш... байдаг л нэг мөнх бус хүн.

Пол: энэ гэр бүлд дайн гарна. Та нарын нэг нь үхнэ.

Том: Полли... Хийх ёстой зүйлээ хийх хугацаа өгчих.

Пол: Аллага. Аллага.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин. 

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Софи Рандл.

Пол Андерсон.

Наташа О Киффи.

Эйми-Ффион Эдвардс.

Нед Дэннехи.

Амбер Андерсон. Жеймс Фрешвилл.

Конрад Хан. Харри Киртон. Иан Пекк.

Аня Тейлор-Жой.

Сэм Клафлин нар тоглолоо.

6бүлгийн 4-р анги төгсөв.

Back to episodes Go home