Peaky Blinders 6-2

Peaky blinders 6-2

Үргэлжлэх хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Н: эр, Жак Нелсон, Майклын эхнэр Жинагийн авга ах

Д: эм, Мослигийн шинэ амраг Диана, шаргал үстэй эмэгтэй

 

Өмнөх ангид:

Св: Хаант улсаа байгуулж эхлэхдээ л та түших таягтай байсан.  

Ма: Ээж ээ, бурхны нэрээр тангараглая, би Томми Шелбигээс өшөөгөө авах болно.

Том: Наадах чинь дэлхий дээрх хамгийн цэвэр опиум. Эхнэрийнхээ авга ах Жак Нелсонтой ярилцсаны чинь дараа уулзсан нь дээр байх.

Ж: Томми Шелби Жак Нелсонтой бизнес хийнэ гэнэ ээ?

Ма: Авга ахтайгаа яриад намайг эндээс гаргаадах.

Том: Миний опиумыг авахгүй бол би Зүүн Бостоны Еврей нарт зарна.

Лиз: Руби, тэр тааруу байна.

Том: Би удахгүй харина.

Пол: Энэ гэр бүлд дайн болно, та нарын нэг нь үхнэ.

Ма: Тэрнийг алсан хүмүүсийг шийтгэх гээд та завгүй байсан. Бүгдээрээ сайн уу?

Ру: Аав аа.. Аав аа.

Том: Сайн уу, Руби. Нааш ир. Нааш ир. Алив, нэг хараадахъя. Би чамайг санасан. Чамайг санасан. Хар Мадонна байна.

Ча: Аав аа, та ямар бэлэг авчирсан бэ?

Том: Миний хүү.

Лиз: Тэр зүгээр болчихсон, Томми. Чи дэмий ирлээ... Эргэж ирсэнд чинь баяртай байна.

Том: За. Ямар нэг юм хийхээсээ өмнө хэдүүлээ машинаар явна аа. За юу? Явцагаая.

Ча. Би яах вэ?

Том: Тийм ээ, чи ч гэсэн хамт яв. Нааш ир...

Лиз: Хаашаа явах юм?

Том: Жолоочид Роберт эмч дээр хүргээд өг гээд хэлчихсэн. Рубийг үзүүлээдэхье.

Лиз: Яах гэж?

Том: Уулзалт цагийн дараа. Эндээ үлдэж болно, эсвэл хамт яв.

Лиз: За.

Том: За, явцагаая.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн 2-р анги 

Лиз: Томми?

Том: За?

Лиз: Бүгд сайн. Бүгд зүгээр гэж байна.

Том:  Ашгүй дээ. Ашгүй.

Лиз: Тийм ээ.

Том: Жолооч машин авчирч байгаа.

Ру: Аав аа.

Лиз: Хөөе... Нааш ир... Сүүлд хэзээ унтсан бэ?

Том: Сүүлд утсаар ярьсанаас хойш сайн унтаагүй.

Лиз: Одоо Руби зүгээр гэдгийг мэдсэн болохоор унтаж болно.

Том: Тийм ээ. Лиззи, Рубигийн хариу зүгээр гарсанд би баяртай байна.

Лиз: Тэгсэн ч гэсэн унтахгүй...

Том: Би Жоннитой ярилцана. Бас Эсмералдатай ярилцана.

Лиз: Бид амралтанд байж болох байсан. Америкт уулан дээр байж болох байсан.

Том: Тэгэх боломжгүй байсан. Миний уулзах хүн Лондонд ирж байгаа. Би тэнд очих ёстой.

Лиз: Зугтах газаргүй.

Том:  Зугтана аа, Лиззи. Сүүлчийн тохиролцоог хийсний дараа. Хэцүү байх болно. Хэцүү байхаас ч аргагүй. Тийм болохоор би бүгдийг нэг нэгээр нь шийдэх хэрэгтэй.

Лиз: Энийг мэдэрч байна уу? Ямар нэг юм мэдэрч байна уу? Чи бүх зүйлийг дэлгэцээр харж байгаа юм шиг ярьдаг.

Том: Гэртээ харихаараа. Гэртээ харихаараа хүүхдүүдээ Фрэнсист үлдээгээд хоёулаа орондоо орно.

Лиз: Би дараагийн асуудал байх болно. Тийм л мэдрэмж төрж байна, Томми.

Том: Тийм ээ. Бүх зүйл жагсаалтанд. Охин минь...

Ру: Хэзээ гэртээ харих вэ?

Лиз: Удахгүй ээ. Нааш ир...

************

Лиз: Томми? Томми? Томми? Юу болсон бэ? Новш, новш... новш новш гэж. Новш новш. Томми. Нааш ир. Нааш ир... Юу болсон бэ? Томми... Үгүй ээ...

Том: Өнгөрсөн дөрвөн жил, нэг сар, зургаан хоног... би юм уугаагүй. Толгой маань саруул байгаа. Би бол би.

Лиз: Анх удаа юу?

Том: Нэг удаа усан онгоцонд. Гэхдээ энэнээс хөнгөн байсан.

Лиз: Томми. Эмчид үзүүлэх хэрэгтэй.

Том: Хийх ажил байна...

Лиз: Бүгд ажлаас болсон. Чиний уулздаг хүмүүс, чиний хэлдэг худал үгс.

Том: Бостоны ажил дуусах хүртэл үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгээд амарна аа. Тэгээд иртэй саравчит малгайтнууд амарна.

****************

Эм: Нөхөд өө, энэ төлөвлөх хурлыг дуусгаж, та нарыг бороонд гаргахаас өмнө... гэнэтийн бэлэг байна. Тэр Америк руу худалдааны ажлаар яваад саяхан ирсэн. Эрт эргэж ирээд сайн дурынхантай биечлэн уулзахыг шаардсан юм. Нөхөд өө, Өмнөд Бирмингемийн хөдөлмөрчдийн төлөөлөгч, парламентын гишүүн Томас Шелиби.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ.

Том: Би Лондонгийн галт тэргээр Вестминстерээс хэлэх зүйлтэй ирлээ. Үгүй ээ. Үгүй, үгүй үгүй үгүй. хэлэх зүйл биш. Хэлэх зүйл биш. Үнэндээ заавар... Та нар чимээгүй байх ёстой. Та нар юу ч хэлэх ёсгүй. Энэ хотын нөхцөл байдлын тухай юу ч ярих хэрэггүй. Өлсгөлөнгийн тухай юу ч ярихгүй. Ажлын талаар ярьж болохгүй. Цалингийн тухай ярихгүй. Гэхдээ тэр ногоон бэлчээрт байгаа нь ярьж болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Тэд дуугаа өндөрсгөж болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Гэхдээ энэ утаанд байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд... социализмыг дэмжигч Ирландчууд, Италичууд, Англичууд...  социалист муур, нохой, бялзуухайнууд ч... дуугүй байх ёстой. Яагаад гэвэл хаан, хааны морьд, хааны хүмүүс... та нарыг дуугүй байхыг хүсч байгаа.

Эр: Тийм ээ.

Том: Гэхдээ найзууд аа, та нар... цалингаа, халамж, нэр төрөө...

Бүгд: Тийм ээ. Яг үнэн.

Том: ... хасуулж зовдог. Та нар гомдоллох ёсгүй. Яагаад гэвэл эх оронч биш. Францад тулалдаж явсан цэргүүд та нар, юм яривал урвагч болно. Дайны ахмад дайчид та нар тэсэрч, дэлбэрч байсан ч та нар ногоон бэлчээрт байгаа хүмүүсийн өмнөөс тэр бүгдийг биеэрээ туулж, ачааг нь үүрэх ёстой. Тэд чамд дуугүй байхыг тушаах болно.

Бүгд: Тийм ээ. Яг үнэн.

Том: Нөхөд өө, энийг хар. Би дуугүй байхгүй.

Бүгд: Үгүй ээ. Үгүй.

Том: Энэ Англи хүн тэгэхгүй.

Бүгд: Яг зөв. Тийм ээ. Зөв зөв... Тийм ээ... тийм ээ.

Том: Би дуугүй байхгүй. Би дуугүй байхгүй, яагаад гэвэл би та нарын над дээр ирээд өлсгөлөн хүүхдүүд чинь уйлж байгааг  сонссон болохоор. Би тэр бүх дуу хоолойг цуглуулж, галт тэргээр Вестминстер руу  буцаагаад авч явна.

Бүгд: Тийм ээ. Яг үнэн.

Том: Тэгээд би та нарын дуу хоолойг парламентын танхимд уутнаас нь гаргах болно. Тэгээд дуугүй болгох гээд үзэг л дээ.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Ачаагаа хуваалцах ёстой биз дээ?

Бүгд: Тийм ээ.

Том: Бид бүгд бялууны өчүүхэн хэсгийг авч байгаа. Тийм үү?

Бүгд: Тийм ээ.

Том: Бялууг хазаж, төмөр хайлуулж, машин хийдэг нь бид. Гэтэл энэ бүгдийг захиалсан хүн болох хаан, бас хувь авах ёстой биш гэж үү?

Бүгд: Тийм ээ.

Том: Зарим цохилтуудыг?

Бүгд: Тийм ээ.

Том: зарим өвдөлтүүдийг?

Бүгд: Тийм ээ, тийм.

Том: Тийм үү, үгүй юу?

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Чшш... Ажилчид аа, чимээгүй бай... Чимээгүй... Сайн байна... Хоолойгоо гамна. Бямба гарагт хамтдаа өрсөлдөхөд бидэнд хэрэг болно.

Бүгд:  Тийм ээ,тийм ээ.

Том: Булл Ринг зах дээр.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Бид хамтдаа дээврийг өргөх болно. Чимээгүй байдлыг хамтдаа эвдэх болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ...

Том: Энэ эвдэрхий засгийн газрыг буулгах болно. 

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми. Томми.

Том: Баярлалаа. Лора МакКи.

Св: Бателеоны захирагч Фермана, Ирландын Бүгд Найрамдах арми.

Том: Та нэг, хоёрдугаар хэсгээс хоцорчихлоо.

Эм: Ирсэнд баярлалаа, ноён Шелби.

Том: Танд баярлалаа. Баярлалаа.

Св: гуравдугаар хэсэг хангалттай байсан. Та хоёрт намайг үзэн ядах шалтгаан байгаа. Аллагаас болж надаас өшөө авах...

Арт: Чшш... цыган уламжлал. Бид нас барагсдын нэрийг хүний дэргэд хэлдэггүй.

Том: Лора МакКи. Шелбийн гэр бүлд бизнес өс хонзонгоос илүү чухал байдаг юм. Бидний орхисон хайртай хүмүүс маань энийг ойлгож, зөвшөөрдөг. Явъя, залуус аа.

Св: Бид олон хүнтэй газарт уулзахаар тохирсон.

Том: Олон хүн хэрэггүй. Та бидэнд амьдаараа хэрэгтэй. Таны араас...

Св: Ноён Шелби, бид холбогдоод удаж байгаа ч гэсэн биечлэн уулзаж байгаагүй. Та хүсэл тэмүүлэл, өөртэй итгэлтэйгээр ярьсан. Та өршөөлийг ойлгодог, бас ус уудаг. Гэтэл би олон баттай эх сурвалжаас тныг ёс суртахууны доройтолтой гэж сонссон.

Том: Ёс суртахууны доройтол. Уралдааны моринд тохирох нэр байна.

Св: Утгыг нь мэдэхгүй гэж үү?

Том: Утгыг нь мэднэ ээ. Хүмүүст муу юм хийдэг. Хүмүүст хор учруулсан ч тоодоггүй. Хувийн ашиг сонирхлын төлөө бүх зарчмыг мартаж, гээдэг гэсэн үг. Би өөрчлөгдөж байгаа, Лора МакКи. Манай байгууллага ч гэсэн өөрчлөгдөж байгаа.

Св: Тэгэхээр Бостонд юу болсон юм?

Том: Жак Нелсон үгүй гэсэн.

Св: Бид “Үгүй” гэсэн хариултыг хүлээж авах юм уу?

Том: Энэ өнгөрсөн гурван сард Жак Нелсоны бичсэн болоод тэрэнд ирсэн захианууд.

Св: Энэ... АНУ-ын ерөнхийлөгчийн бичсэн хувийн захидал  байна. Энийг хаанаас авсан юм?

Том: Уралдааны морь, ёс суртахууны доройтол, миний зүчээнд  байдаг олон зүйлийн нэг нь. Хааяа одоо ч гэсэн хэрэглэх шаардлагатай  болбол гаргаж ашигладаг юм.

Св: Жак Нелсон Лондонд ирнэ гэж байна.

Том: Албан ёсоор архины импортын лиценз авахаар ирж байгаа.  Албан бусаар баримт олохоор ирж байгаа. Тэр Британичууд фашизмыг хэр дэмжихийг мэдэхээр ирж байгаа. Дараа нь ерөнхийлөгчид мэдэгдэнэ.

Св: Энэ бидэнд ямар тустай юм?

Том: Хүүдээ бичсэн энэ захианд... Жак Нелсон фашизмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Берлинд байдаг найздаа бичсэн энэ захиандаа Еврейчүүдийн талаар зарим нэг сонирхолтой зүйлсийг бичсэн байгаа. Тэр Европт баримт олохоор ирээгүй. Фашизм ялна гэсэн нотлох баримт хайхаар ирсэн. Та бид хоёр энэ даалгаврыг биелүүлэхэд нь тусална.

Св: Би таныг социалист гэж бодсон юм.

Том: Та... улс төрд орсоноосоо хойш би шугам баруун, зүүн тийш салдаггүйг мэдсэн. Тойрог хэлбэртэй байдаг. Би харуулъя. Зүүн тийш явсан хүн, баруун тийш явсан хүнтэй таарч, нэг л цэг дээр ирдэг. Над шиг ажилчин ангийн сициалистууд, тан шиг ажилчин ангийн үндсэрхэг үзэлтнүүд. Үр дүн нь? Үндэсний социализм. Энэ би... голд нь... Хав харанхуй ертөнцөд амьдрахыг хичээж яваа хүн... Лора МакКи, Дублинд байдаг танай найзууд фашист Ирландын төлөө идэвхтэй тэмцэж байгаа. Та тэдний өмнөөс хөдөлдөг, тийм биз дээ? Жак Нелсоныг Лондонд  ирэхээр би Освалд Мосли бас парламентын доод болон дээд танхимд байдаг хоёр талын фашизмыг дэмжигчидтэй уулзуулж чадна. Томчуудын дунд фашизм чухал зүйл. Таны тусламжтайгаар би тэрэнд Дублиныг санал болгоно.

Св: Энэ бидэнд бараагаа Бостон руу зөөвөрлөх боломжийг олгоно гэж бодож байна уу?

Том: Магадгүй. Та нарт ашигтай өөр зүйл ч байж магадгүй. Жак Нелсонтой суугаад “шинэ алтан үе”-ийн тухай ярьж, Ирландын газрын зураг дээр зүү зооход л хангалттай. АНУ-ын ерөнхийлөгчид зориулж.  

Эйда: Артурыг авч, оронд нь оруулахаар ирлээ. Тэрнийг гартаа тариа зоочихсон байхад нь Гаррисон Лейнээс олсон.

Том: Найз нөхөд хайрын төлөө... ах дүүс зовлон үйлийн үрээр учирдаг. Сургаалт үгс 17-ийн 17.

Эйда: Надад тусламж хэрэгтэй хоёр ах байгаа. Томми, чинийх илүү яаралтай. Надтай явах уу?

Том: Тэгэхээр, Лора МакКи. Дэлхийг өөрчлөхөд надад туслах уу?

Св: Ноён Шелби, энэ уулзалт миний бодсоноос өөр байлаа.

Эйда: Хэзээ ч тийм байдаггүй.

Том: Тэгээд тийм үү, үгүй юу?

Св: Миний хариулт “тийм”.

Эйда: Хариулт нь үргэлж “тийм” байдаг.

Том: Арын хаалга түгжээгүй байгаа. Тэрүүгээр гарч болно. Гэртээ байгаа найзууддаа Томми Шелби өөрчлөгдсөн гэж хэлээрэй. Тэр хаана байна?

Эйда: Тэрнийг олоход тариа нь хоосон байсан. Хайрган дээр унтаж байгаа. Новш гэж, Томми. Новш.

Том: Эйда, бүгд хяналтанд байгаа.

Эйда: Надад ямар ч хяналт алга. Би чи биш, Томми. Бас Полли ч биш. Тийм байхыг хичээж байгаа ч гэсэн... Тэр энийг болиулж чадах байсан.

Том: Артурыг энэнээс гаргачихвал...

Эйда: Би Артурыг яриагүй, чамайг ярьж байна. Тэнд ярьсан зүйлийг чинь би бүгдийг нь сонссон.

Том: Эйда, энэ төгсгөл байх болно. Сонсож байна уу? Энэ бид бүгдийг гарах гарц. Тэгэх завсраа би сайн зүйл хийнэ.

Эйда: Үгүй ээ, тэгэх завсраа маш их мөнгө олох гэж байгаа.

Том: За за, чиний зөв. Миний ажллыг үнэлж мөнгө орж байвал шагнал гэсэн үг. Гэхдээ чи өөрийнхөө хувийг авах болно. Фашистуудын дунд байснаараа, тэдэнтэй байснаар би тэднийг сүйрүүлж чадна. Полли зөвшөөрөх байсан. Алт, мөнгө, алмаз, булга, торон хувцас өмссөн ч тэр жинхэнэ социалист байсан.  

Эйда: Ингэхэд оройтсоныг мэднэ ээ Том, гэхдээ... энэ хаалга... энэ новшийн хаалга... бид энд аавд шар айргийг авахаар ирдэг байсан. Бид нар жаахан байсан болохоор нэг хувинг нь дамжилдаг байсан.

Том: Тийм ээ, санаж байна. Одоо биднийг хар л даа...

Эйда: Тийм ээ. Биднийг хар л даа... Сайн хар, Том. Яагаад гэвэл бидний нэг нь энд удахгүй. Чөтгөр ав, опиум, ерөнхийлөгч нар.

Том: Эйда, хувин дамжлахад тусалмааргүй байгаа бол, би чамайг буруутгахгүй. Гэхдээ энэ миний даалгавар. Надад ямар ч хязгаар байхгүй.

Эйда: Том, чи хаана байна? Аан? Миний ах? Чи заримдаа зогсож байгаад инээдэг байсан. Энэ газрыг санаж байна уу? Гаррисон руу мэдэхгүй хүн шиг орж, новшийн ус ууж байна шд.

Том: Гэхдээ би амьд, Эйда.

Эйда: Тиймэ ээ. Тэгсэн мөртлөө өөрийгөө алуулах гай дуудаж байна. За за... Чи мэдэж байгаа байх. Томми, надад хүүхдүүд байгаа. Чи хувингаа өөрөө зөөсөн нь дээр. Нэг ах нь бороо орж байхад Гаррисон гудамжинд хагас үхлүүт хэвтэж байдаг. Нөгөө нь хязгаар байхгүй...

*****************

Том: Намайг хүлээж байгаа.

Эр: Нээрэн, ноён Соломон өөрийнх нь дэргэд тамхи татахыг зөвшөөрөхгүй байгаа.

Со: Би дуурийг тарган хүмүүсийг хашгичихыг хэлдэг гэж боддог байлаа.

Том: Тиймэ үү? Одоо юу гэж бодож байна?

Со: Тенор хоолой нь миний жадыг зоолгочихоод уйлж байгаа Итали цэргүүдийг сангдуулж байна. Би үхсэнээсээ хойш энийг мартаж чадахгүй байгаа  юм. Тэнгэр минь... Гэхдээ тэр дуу хоолойнуудтай тэмцэхийн оронд би дууг нь бичиж аваад өөрийн гэсэн дуурьтай болохоор шийдсэн. Наадахаа асаах хэрэггүй. Үгүй. Үгүй. Чамд хэлээгүй юм уу? Надад шалтгаан байгаа.

Том: Миний сонссон зүйл, Алфи... чамайг гадуур гарахаа больж, ганцаараа дуурийн дуучдад дурлаж өдрийг өнгөрөөдөг болсон гэсэн.

Со: Дуурь бол дуу биш, тийм биз? Энэ дуу биш. Энэ бол хүмүүсийн үг хэлэхийнхээ өмнө гаргадаг авиа. Бас би тодорхой харахын тулд тамхи татахыг хориглосон юм. За юу? Яасан, Израиль хүний сул дорой байдлыг мэдэрч байна уу?

Том: Сул дорой байдал алга, үгүй ээ Алфи. Тодорхой мэдлэг байна. Чи энд суугаад... дуурь бичдэг болсоноос хойш... танай гэр бүлийн нэг гишүүн нас барсан. Чарлес Соломонс. Авга ах чинь. Тэр бүх хар тамхи, архи шаглах,  биеэ үнэлэх, мөрийтэй тоглоомын хэрэгтнүүдийг Зүүн Бостонд удирддаг байсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сард хөөрхий хөгшин Чарли... Коттон клубт буудуулсан... угаалгын өрөөнд нь, чиний мэддэг хүнд. Гэтэл чи юу ч хийгээгүй, Алфи.

Со: Би дууриа Америк гэж нэрлэлээ. Америк миний мастер бүтээл байх болно.

Том: Үнэн гэвэл, авга ах чинь үхсэн. Бостон үгүй болсон. Чи... Камден хотыг хариуцдаг байсан том хүн... одоо... хүний тамхийг ч унтрааж чадахаа больж. Амийг нь ярих ч хэрэггүй. Алфи, тусламж хэрэгтэй юу?

Со: Надад новшийн төгсгөлийн үзэгдэл хэрэгтэй байна. Миний дуурийн төгсгөлийн үзэгдэл. За юу?

Том: Алфи, би төгсгөлийн үзэгдлийг чинь биччихсэн байж мэдэх юм. Яагаад суугаад сонсож болохгүй гэж? Ливерпулийн нэг агуулахад надад 5тонн цэвэр опиум байгаа. Канадын эрэгт аюулгүй хадгалах газар байгаа. Торонто, Кюбек, Нью Йорк, Бостонд тараах хүсэлтэй хүмүүс байгаа. Шууд ашигаа өгнө, бас Бостоны хүчний тэнцвэр буцаад Соломоны гэр бүлд шилжих болно. Миний өгч байгаа сүүлчийн үзэгдэлд Алфи, чи өөрөө өшөөгөө авч болно.

Со: Зарж яах гээ вэ?

Том: Ирландчууд төвөг удаад байна. Италичууд миний сонголт биш. Тэгээд ч Алфи, чи миний найз.

Со: Зээлээр төлж болох уу?

Том: Үгүй. Үл хөдлөх хөрөнгө авч болох юм. Камдэнд байдаг агуулахуудын тал нь чинийх. Тэднийг авч нураагаад ядуу, авах эрхтэй хүмүүст зориулсан байшингууд барина.  

Со: За за. Тэр... Ирландчууд угаасаа л төвөгтэй байсан Томми. Тийм биз? 700жилийн турш... Би нэг удаа төв талбай дээр байдаг Оливер Кромвелийн хөшөөтэй нэг Ирланд маргалдаж байхыг харсан. Тэр маргаан нэлээн удаан үргэлжилсэн. Шөнө болоход Оливер Кромвел асуултанд нь хариулахгүй байсанд уурссандаа тэрний дуу парламентын байрны эргэн тойронд цуурайтаж эхэлсэн. Эцэст нь уураа барьж дийлэлгүй хөшөөний хамар руу цохиод гараа хугалчихсан. Ирланд асуулт гарч ирж байгааг харж байна уу? 200жилийн өмнө болсон явдлыг санаж байгаа мөртлөө, өчигдөр болсон явдлыг яагаад санадаггүй юм? Тонн нь хэд юм?

****************

Ма: Жонни.

Ж:  Өнөөдөр би ганцаараа. Жак дахиад хэдэн долоо хоногийн дараа... чамайг чөлөөлөгдөнө гэсэн.

Ма: Лондон руу чи хэзээ явах вэ?

Ж:  Маргааш. Би баяртай гэж хэлэхээр ирлээ.

Ма: Лондонд очихоороо чөтгөрөөс хол байгаарай. Шаардлага гарвал чихээ тагла.

Ж:  Майкл, би чамтай байна. Би чиний тухай бодсон.  Ганцхан чамайг... Томми Шелбийд битгий санаа зов. Би үхсэн хүн сонирхдоггүй. Жак тэрнийг үхэх ёстой гэсэн.

Ма: Жак түр хүлээ гэж хэлээрэй.  Томми Шелбийг алах хүн нь...

Ж:  Чи байх болно. Мэднэ ээ. Би Жакт хэлсэн. Жак тэг гэсэн. “Тэр жаал хийг” гэсэн. Оронд нь тэр Томмигийн цуглуулж чадахгүй мөнгийг цуглуулах болно. 5сая доллар. Чөтгөр үхнэ. Ирээдүй биднийх. Нээрэн... Майкл... Шөнө бүр... Бостонд шөнө дунд болоход... Лондон үүрийн таван цагт... би өргөн том орон дээрээ сэрүүн байх болно. Харин чи энэ шоронгийн өрөөнд сэрүүн байх болно... бидний сүнс нэгдэж, бид секс хийх болно. Надад сэрүүлэг хэрэггүй. Чи намайг дуусах хүртэл унтахгүй.

Ма: Шөнө дундын секс, үүрийн таван цагт.

Ж:  Өдөр бүр... бид нэг нэгэндээ итгэдэг болохоор...

***************  

Эр: Чи бол урвагч, Шелби. Муу луйварчин.

Мо: бүдэгрүүл... хөх өнгө...тодруул... бас доороос нь. Хонгор минь, ямар байна?

Д: Гайхалтай харагдаж байна, хайрт минь. Уруулын будаг болчихлоо. Хөгжилтэй.

Мо: Хөлөг онгоц хөдөллөө. Урт, хэцүү аялал байх болно, Диана. Миний урмыг битгий хугалаарай.

Эр: Ноён Шелби. Ноён Шелби. Дейли Миррор сонин.

Эр: Эрхэм ээ...

Том: Цаашаа.

Эр: Социалист намын гишүүн яагаад Фашист сурталчилгаанд оролцож байгааг асууж болох уу?

Том: Наад хүнээ оруул, би асуултанд нь хариулна. Ноён Мослигийн сонгогдсон тойрог минийхтэй залгаа байдаг. Бид өмнө нь хамт ажиллаж байсан. Тэр ч гэсэн өмнө нь социалист байсан. Өнөөдөр миний энд ирсэн шалтгаан бол... хоёр үзэл суртлыг холбох гүүр болох. Би дунд нь байгаа.

Эр: Ноён Шелби, та ноён Мослитой хамт тайзан дээр гарч байсан. Өнөөдөр ч гэсэн хамт тайзан дээр гарах уу?

Том: Үгүй ээ. Би өөрийн найз ноён Мослийд Британий ард түмний амьдралын хэв маяг алдагдаж байгааг сануулахаар ирсэн. Энийг хэвлэж болно шүү. Новшийн амьтан... Лиззи, Мослигийн эхнэр зургаан сарын өмнө нас барсныг мэдэх хэрэгтэй. Тэрэнд эмгэнэл илэрхийлээрэй, за юу? Өнөөдөр тэр амрагтайгаа ирсэн байгаа. Тэрнийг гашуудаж байх үед нь тайтгаруулж өгсөн, тэрний хувьд чухал хүн.

Арт: Тонил цаашаа, новш минь.

Лиз: Артур энд юу хийж байгаа юм?

Том: Мосли тэрнийг урьсан, би зөвшөөрсөн. Артур надад амалсан амлалтандаа хүрсэнгүй...

Арт: Холд. Холд гэж байна.

Дог: Би чадлаараа хичээсэн. Тэр оймсондоо новш нуучихаж.

Том: За.

Ар: Холд гэж байна.

Том: Хөөе...

Арт: Томми. Томми. Намайг тавь...

Том: Алив. Наашаа ор. Наашаа ор. Нааш ир...

Арт: Миний дүү... Томми. Жонни Догс. Мосли намайг урьсан. Хар өнгийн цамц өмсөөрэй гэсэн. Би бусадтай адилхан харагдана гэж хэлсэн. Лиззи. Нааш ир.

Дог: Чөтгөр аваг.

Арт: Чи сахиусан тэнгэр. Амалсандаа хүрээгүйгээ мэдэж байна аа. Би амалсандаа хүрээгүй. Би мдэж байна. За юу? Би сая удаа уучлаарай гэж хэлсэн. Би дахиад хэлье. Уучлаарай, за юу?

Том: Тийм үү?

Арт: Намайг уучлаарай. 

Том: За.

Арт: Жонни Догсыг хар даа. Тэрний байж байгааг хар даа. Новшийн зөөгч шиг харагдаж байна.

Дог: Амаа тат.

Арт: Надад уух юм аваад ир.

Том: Жонни, цамцаа тайлаад тэрэнд өгчих.

Дог: Чөтгөр аваг, Томми.

Том: Новшийн цамцаа тайлаад надад өгөөдөх.

Арт: Хурдан тайл.

Том: Артур, энэ миний буруу.

Арт: Тийм ээ.

Том: Миний буруу.

Арт: Тийм.

Том: Опиумны худалдаанд оролцохоор санал хураасныг санаж байна уу? Та татгалзсан.

Арт: Би үгүй гэсэн.

Том: Би хориг тавьсныг санаж байна уу? Би энд байгаагүй. Явчихаад ирсэн.

Арт: Хаана байсан юм?

Том: Эйда, таныг Мослитой нийлээд байгаа гэж хэлсэн.

Арт: Тийм ээ, тэр...

Том: Тийм үү?

Арт: Тэрний гэр нь том, бас сайхан юм билээ. Белгравиад бас үдэшлэг хийсэн. Тэд намайг хүндэлж байсан.

Том: Тэдэнд юу өгсөн юм?  Компаний хог, цас өгсөн үү? Өөрийгөө хар даа. Тал чинь алга болчихож. Тал чинь алга болчихож...

Арт: Новш гэж.

Том: Яс, арьс.  

Арт: Чи намайг алгадлаа. Намайг алгадчихлаа.

Том: Би аль нэг талд орох ёсгүй. Ойлгож байна уу? Аль ч тал биш. Би зүүн, баруунгүй, гэрэл, сүүдрийн аль алинд хөдлөх ёстой. Аль аль талынх нь итгэлийг олох ёстой. Дейли Миррор сонины нүүрэнд хар цамцтай ахын маань зураг гарах ёсгүй.

Дог: Хэн нэг нь миний зургийг авах юм бол чи камерыг нь дэвслээд өгнө шүү, Том.

Лиз: Томми, тэд шатахуунтай бөмбөг шидэж байна.

Том: Эйда таныг харж байгаа гэж бодсон юм.

Арт: Эйда бидэнтэй ажиллах талаар шийдвэр гаргах гэж байгаа. Юу хүсч байгаагаа мэдэхгүй байгаа.       

Том: Би Эйдатай ярилцана.

Арт: Сонс, би гэртээ харилаа.

Том: Үгүй ээ, эндээ үлд. Тантай ярих юм байна. Лиззи, Жоннитой явж бай. Жонни Лиззийг суудалд нь хүргээд өг.

Дог: Надад урилга байхгүй шд, Томми.

Том: Хар цамцтай болохоор хүссэнээ хийж болно. Явж бай. Би удахгүй. Яв яв.

Арт: Яв аа, Догс. Тэндээс уух юм аваад ирээрэй. Мэднэ ээ Том. Намайг хар даа.

Том: Артур, би Америк явахаасаа өмнө захиа бичсэн.

Арт: Тийм үү? Хэнд?

Том: Линдад. Би тэр захиад “Линда, Христийн шашинтны хувьд чи өршөөлд итгэдэг үү?” гэж бичсэн. Надад ийм хариу ирсэн. Хоёр өдрийн өмнө. Уншаад үз.

Арт: Христийн шашинтны хувьд би өршөөлд итгэдэг.

Том: Тийм ээ, итгэдэг гэдэг үгийг тодруулсан байгаа. Артур, би христ биш. Гэхдээ би өршөөлд итгэдэг. Өөрийгөө цэвэрлэ. Хоёр долоо хоног хэрэглэх хэрэггүй. Би Линдад дахиад захиа бичнэ. Би тэрний хаана байгааг мэднэ. Эхлээд, эргээд ир. Надад миний ах хэрэгтэй. Хийх зүйл их байна. Жинхэнэ ажил хийх хүн хэрэгтэй байна.

Арт: Тийм ээ. Тийм ээ, инээж байх шив, Том. Инээж байгаагаа хараач, дүү минь. Их удсан байна.

Том: Явъя, тэр новшийн юу гэж хэлэхийг сонсъё. Явъя.

Арт: За. За.

Том: Нааш ир...

Арт: Тийм ээ, явъя... Тэр новш шүү, Том.

Том: Хар цамц, Еврей нар. Эхэллээ дээ.

Арт: Эхэллээ дээ. Эхэлж байна... Наанаа зогсож бай. Юу ч хийх хэрэггүй, Том. Би зүгээр зогсохгүй шүү. Хүрээд ир, нацистууд аа... Чи... Чи... Чи. Чи...

Арт: Нааш ир ээ. Нүдийг чинь ухаад өгье...

Том: Энд биш ээ. Энд биш.

Лиз: Нааш ир. Хөгжилдөж болсон бол гэртээ харья.

Том: Ажил дуусаагүй байна.

Том: Жонни, тэрнийг гэрт нь хүргэ. Энэ удаа оймсыг нь шалгаарай.

Дог: Чөтгөр аваг...

******************  

Лиз: Томми, одоо больё. Америкийн бизнесийг март. Бидэнд хангалттай байгаа.

Том: Хангалттай биш ээ. Тэр ирж байна... Инээхээ мартав. Нааш ир.

Лиз: Новш гэж...

Д: Хатагтай ноёд оо, өнөөдөр тэр та бүхний магтаалыг хүртэх эрхтэй. Энэ гайхалтай улсын ирээдүйн ерөнхий сайд Сэр Освалд Мосли.

Эр: Тонил цаашаа, Мосли... Намайг тавь... тавиач...

Лиз: Новш гэж. Би аймшигтай харагдаж байна.

Том: Чи үзэгслэнэй харагдаж байна, Лиззи. Энэ эмэгтэйд сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би тэрэнд үзэгслэнтэй гэсэн мэдрэмж төрүүлэх ёстой. Мосли.

Мо: Диана, энэ бол Томми Шелби, парламентын гишүүн. Ноён Шелби, хатагтай Диана Митфорд.

Д: Овалдын саяхны, бас хамгийн сүүлчийн эмэгтэй.

Том: Энэ миний эхнэр. Лиззи Шелби.

Д: Сайхан ээмэг байна.

Том: Өө, Тиффанигаас би хулгайлсан юм.

Лиз: Үнэндээ тэр Парисаас худалдаж авсан юм. Бид бал сараа Парист хийсэн.

Д: Бурхан минь, би Парисыг үзэн яддаг.

Том: Таныг Берлинд дуртай гэж сонссон.

Д: Освалд бид хоёр тэнд гэрлэх гэж байгаа, тийм ээ Освалд?

Том: Мосли, надад ярилцах юм байна. Дуу чимээ багатай газар очвол ямар вэ?

Мо: Хонгор минь, ноён Шелби эрчүүд ажил хэрэг ярьж, дур булаам эмэгтэйчүүдийг хүлээж бай гэж хэлж байна.

Д: Тэнгэр минь. Та хэдэн он гэж бодоо вэ, ноён Шелби? 1807 юу?

Мо: Бирмингемд зуун жил их удаан үргэлжилдэг юм. Ноён Шелби, ажил хэрэг ярих гэж байгаа бол Диана манай компаний хөдөлгүүр байгаа юм.

Д: Орчин үе болчихоод байна, ноён Шелби.

Лиз: Тийм ээ, бид мэднэ. Би компаний захиралын хувиар хуралд уулзалтад оролцох болно.  

Д: Тэгэлгүй яах вэ, та ч гэсэн  ирэх хэрэгтэй Элизабет. Дашрамд хэлэхэд, надад “Лиззи” таалагдахгүй байна. Надад “Чөлөөлөгдсөн Элизабет” таалагдаж байна. Тэр ч гэсэн  энэнд оролцох хэрэгтэй. Тэр Парист хүртэл очсон болохоор үзсэн харсан  юмтай эмэгтэй. Браво. Освалд надад таны тухай бүгдийг ярьсан...

Мо: Гурав. Сүүлийн үед ноён Шелби уухаа больсныг би мэднэ.

Д: Берлинд байдаг найз маань ч гэсэн уудаггүй.

Мо: Ядаж л тэр нь адилхан юм.

Д: Тэдэнд олон нийтлэг зүйл байгаа гэж бодож байна.

Мо: Тайлангаа тавь, Шелби.

Том: Албан ёсоор Жак Нелсон Лондонд импортын лиценз худалдаж авахаар ирсэн.

Мо: Албан бусаар, Рузвелтийн элч.

Том: Энэ хувийн захидлаас харахад тэр төвийг сахисан хүн биш. Хоёрдугаар доголын доод хэсгийг хар.

Д: Еврейчүүд хувь хүний хуьд давгүй ч, тэд өмхий үнэртэй. Элизабет, ерөнхийлөгч Руквелттэй холбогдох яагаад чухал гэдгийг ойлгож байна уу?

Лиз: Үнэнийг хэлэхэд, үгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би ирээдүйн нөхөртэй чинь унтаж үзсэн. Тэрний талаар олон юм мэднэ. Томми, би гадна байж байя.

Д: Сайн байна, Элизабет.

Том: Та нар Нелсонто уулзах юм уу, үгүй юу?

Д: Ноён Шелби, таныг Томас гэж дуудаж болох уу?

Том: Тэгж хүсч байгаа бол...

Д: Бид хүсэлгүй яах вэ. Бас бид таны хичээл зүтгэлд их талархаж байна.

Мо: Ноён Шелби, энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс өмнө та эхнэрийнхээ учрыг олох хэрэгтэй.

******************* 

Н: Ноён Шелби.

Том:  Тийм ээ. Ноён Нелсон.

Н: Би эрт ирсэн. Би энэ сайхан сүмийг харахыг хүссэн юм. Ноён Шелби, та католик уу? Сүмд уулзахыг санал болгосон нь үнэн, худал ярихаасаа өмнө болгоомжлох бол уу гэж бодсон юм.

Том: Таны найдвар биелэхгүй нь дээ. Энд хэн ч сонсохгүй.

Н: Бурханд итгэдэггүй юм уу?

Том: Үгүй.

Н: Манай улсад католикуудтай харьцаж байгааа нь миний уурыг хүргэсэн. Намайг ийм хүн болгосон. Таны уурыг юу хүргэдэг вэ?

Том: Удаан, назгай байдал. Бүх зүйлийг өөрийн болгохыг хүссэн.

Н: Ажилчин ангийн хоёр католиз залуу. Таныг бага байхад тэд уурыг чинь хүргэдэг байсан уу? Сүүдэрт байдаг залуус.

Том: Би халив, хутга хоёр авч явдаг байлаа. Бас намайг хараал хийдэг гэж бүгд итгэдэг байсан.

Н: Та чадах уу?

Том: Тийм ээ, чадна.

Н: Миний анх алсан хүн номлогч байсан. Таных?

Том: Ногоон нүдтэй Прусс хүү, аль хэдийн газар доор орсон байсан.

Н: Ноён Шелби,  та сүүлд хэзээ хүн алсан бэ?

Том: 4жилийн өмнө. Тэрнийг Томми Шелби гэдэг байсан. Виски уудаг байсан.  

Н: Та надаас миний хотод орж, хүний аминд хүрдэг хар тамхины наймаа хийх зөвшөөрөл хүссэн.

Том: Ноён Нелсон, та виски зардаг. Би саяхан Ватиканы тайланг уншсан. Тэнд виски католикийн шашитнуудыг хөнөөдөг. Харин опиум бол протестант, шашингүй үзэлтнүдийн сонгодог тайвшруулах эм гэсэн байсан.

Н: Хариуд нь танд Лондонд надтай уулзуулах хүмүүс байгаа юу?

Том: Тийм ээ. Тийм ээ, бодол нэгтнүүд.

Н: Би энд архины импортын лиценз авахаар ирсэн. Хөх цустай элитүүдийн уудаг архи. Америкт бид брэнд, хүсэл эрмэлзэлд дуртай.

Том: Надад өөрийн гэсэн архи, жиний брэнд байгаа. Та өөрийнхөө цуглуулгад нэмж болно шүү.

Н: Шелби брэндийг ажилчин анги уух дуртай гэж сонссон.

Том: Тийм ээ. Миний бахархдаг зүйл...

Н: Таныг найрагч гэж сонссон.

Том: Үгүй ээ, зөвхөн уншдаг юм.

Н: Би энэ улсад зарим хүнтэй уулзах хүсэлтэй байгаа.

Том: Фашистууд.

Н: Түрийтэй гутал, хар цамц өмссөн хүмүүс биш. Ёслолын хувцастай хүмүүс.

Том: Би хэдэн тийм хүн мэднэ. Бас хэдэн дайсагнадаг хүмүүсийг мэднэ. Олон жилийн турш Уинстон Черчиллтэй хамтран ажиллаж байгаа.  Тэр надад итгэдэг.  Тэр фашизмыг эсэргүүцдэг. Миний бодлоор та зайлгүй зүйл гэж үздэг. Би таныг дэмжих нөлөө бүхий хүмүүсийг өгч чадна. Бас Черчиллийн бодлогын бүрэн тайланг өгч чадна.

Н: Өмнөд Бостонд орохын тулд уу?

Том: Эсвэл та миний тусламжгүйгээр Черчиллийг буулгаж авч болно. Би опиумаа Еврейчүүдэд зарна.

Н: Та зоригтой юм, ноён Шелби. Дайны баатар гэж сонссон. Надтай уулзсан дайны баатрууд зүгээр л өөрийгөө алуулахыг хүссэн хүмүүс байсан.

Том: Ноён Нелсон, тохиролцоог зөвшөөрч байна уу?

Н: Таны хэлсэн зүйлийг би сайтар бодож үзнэ.

***************** 

Лиз: Руби, үсэглэх даалгавраа хийж дууссан уу? Руби?  Руби?  Руби? Руби? Охин минь, юу хийж байгаа юм?

Ру: Хүмүүсийн хоолой сонсогдоод байна... зуухнаас  дуу нь гараад байна.

Лиз: Ямар хоолой?

Ру: Саарал эрэгтэй.

***************

Эр: Ноёд оо, ноён Томас Шелби. Өмнөд Бирмингем...

Том: Ноён Спикер. Би ёс суртахуунтай хүмүүсийн хүн чанарыг шалгахуйц нөхцөлтай гэр бүлд өссөн.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Том: Тийм ээ. Бидний хэн ч байлаа  гэсэн Британий ядуусын хорооллын гашуун зовлон, хүнд нөхцөлд хүн чанараа алдах байсан.

Эр: Та хүн чанарын тухай юу мэдэх юм?

Лиз: Хурдлаарай, гуйя...

Том: Тийм болохоор ноён Спикер, би энэ танхимд манай улсын орон сууцны салбарыг үндсээр нь өөрчлөх, ядуусын хорооллуудыг чөлөөлж, шинэ стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ байшингууд барих хуулийн төслийг өргөн барьж байна.

Лиз: Вестминстер 245. Парламентын доод танхим. 

Том:  Өөрчлөлт хийх цаг болсон. Хүмүүс залхаж байна. Цонхоо нээж, шинэ гэрэл оруулъя.

Бүгд: Тийм ээ...

Том: Засгийн газрын тоосгоор шинэ Ерусалимыг байгуулцагаая.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ...

Лиз: Ийшээ хая... За... Эмч ээ? Тийм ээ, Вестминстер 245...

Эр: Ноён Шелби.

Лиз: Тикнер маура О бен О бен гэж хэлээд байсан.

Ма: Гэр бүлийнхэн сайн уу?

Пол: Та нарын нэг нь үхнэ.

Ру: Аав аа, тэр над руу хараад байна.

Лиз: Ногоон нүдтэй эрэгтэй...

Ру: Дуу хоолойг болиулж болох уу?

Лиз: Дуу хоолой байхгүй, охин минь.

Ру: Нөгөө саарал хүн. Тэр миний араас  ирж байгаа гэсэн... Тэр бас аавын араас ирж байгаа.

Эр: Ноён Шелби. Наана чинь зүгээр үү? Ноён Шелби?

Том: Зүгээр ээ. Бүгд зүгээр. Байна уу?

Лиз: Томми. Томми, тэр 39 хүрч халуураад байна. Юу ч үйлчлэхгүй байна. Яг одоо хурдан ир.

Том: Лиззи.

Лиз: Гуйя...

Том: Лиззи.... Тэр хаана байна?

Лиз: Дээд давхарт эмчтэй байгаа. Томми, сонс. Тэр юмыг яаж мэдэх вэ, ойртох хэрэггүй гэсэн.

Том: Юу гэж?

Лиз: Цустай ханиагаад байна.

Том: Мадонна, миний өгсөн Эсмэ Шелби Лигийн дугаартай холбоод өг.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин. 

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Наташа О Киффи

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Пакки Ли.

Амбер Андерсон. Жеймс Фрешвилл. Нейл Маскелл.

Аня Тейлор-Жой.

Харри Киртон. Иан Пек.

Сэм Клафлин нар тоглолоо.

6бүлгийн  2-р анги төгсөв.

Back to episodes Go home