parched 1

Ангасан / Дэлхийн усны дайн

Дүрүүдэд:

Эр: Усны мафийн гишүүн (У), Аман Сэти (АС), өгүүлэгч (Ө), Аарон Волф (АВ), Маркус Кинг (МК), Радио (Р), Фарас(Ф), Кемал (К), Грек хилчин (ГХ), Брам Обама (БО), Арнон Соффэр (АР), Үри Шани (ҮШ), YOAV BARKAY-ARBEL (YB)  , Бэнжамин Нэтаняаху (БН), Мириам Файгон (МФ), Абдэ Рахман Тамими (АРТ), Нимэр Хасан Масайд (НХМ), Шаддад Атили (ША), Хэйдэр (Х), Абу Сакир (АбуС)

Андрю Л (АЛ)

 

 Брахма Чэллани (БЧ), хөтлөгч (Х)

 

 

Эм: Хиба Длевати (ХД), Эм Рашид (ЭР),  эмэгтэй өгүүлэгч (ЭӨ), CCTV хөтлөгч

У:               Засгийн газар биднийг хууль бус юм хийлээ гэдэг. Гэхдээ энд усны ноцтой хомсдол нүүрлээд байна. Ямар ч усгүй өчнөөн өрхүүд бий. Бид л тэдэнд ус хангаж байгаа.

 

АС:            Усны ажил бол шөнийн ажил. Учир нь гэвэл энэ бизнесийн бүх зүйл хууль бус. Дели дэх усны маф нь газрын гадаргаас доор       300 фут хүртэлх гүн нүхнүүдийг ухдаг. Газрын гүнээс усыг нь шахаж гаргаад, энэ том танкуудыг дүүргээд, гаргасан усаа шөнө дөлөөр хот руу машинтай зөөдөг.

 

У:              Гүний усны түвшин өдөр бүр буурч байна. Бид мэдэж байгаа. Сүүлийн хоёр жилд арван таван футаар доошилсон. Бид санаа зовж байгаа ч, бас үүгээр амьдралаа залгуулж байгаа. Усны                   хомсдол үүсчихсэн. Бид хүмүүст ус түгээж байна.

 

АС:            Хотжилт тэлснээр, усны хангамж хэний ч төсөөлөөгүйгээр хурдтай багасч байна. Делигийн усны мафийн түүх нь дэлхий дээрх бусад тэлж буй хотуудын түүх ч болох магадлалтай.

 

Ө:              Дараагийн арван жилийн дотор, дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь өдөр                   тутамдаа усны асуудалтай нүүр тулж болзошгүй. Хүн амын өсөлт, ган гачигаас үүдэлтэйгээр, амьдралын нэн чухал хангамж хомсдох төлөвтэй байна. … Ойрх дорнодоос, энэтхэг, хятадын хамгаалалттай голууд хүртэл, дэлхий дахины аюулгүй байдалд шинэ аюул нүүрлээд байна.

 

-Ангасан-

-Дэлхийн усны дайн-

 

АС:            Бүгд л усны мафиас ус авцгаадаг: баячууд, ядуус, дундаж давхаргынхан.Үүний шалтгаан нь Дели болон хотын ойролцоох 24 сая хүн байгаагаас       30-40 орчим хувь нь хотын усны хангамжаар холбогдоогүйнх юм .Хар зах дээрх усны худалдаа улам бүр зохион байгуулалттай болсоор байна… машинууд нь томорч, удирддаг хүмүүс нь хөрөнгөжсөөр байгаа…  одоо Мафынхан энэ усаа үүрд байх юм шигээр аашилдаг болсон. Гэвч агаарын хэм өсөхийн хэрээр, эцэст нь маф усгүй болох ба, тэр үед л бид жинхэнэ асуудалтай нүүр тулна.

 

-Аарон Волф, PhD Хил дамнасан усны мэргэжилтэн-

 

АВ:            Өнөөдөр байгаа дэлхийн нийт цэвэр усны нөөцний хэмжээ нь…   Дэлхийд тулгамдаж буй асуудалуудтай л ижилхэн том асуудал. Дэлхийн                   нийт усны нэг хүрэхгүй хувь нь л хэрэглэгдэх боломжтой ус юм. Эдийн засаг тэлж, улс хөгжихийн хэрээр хүн ам өсөж байгаа нь усны хэрэглээг нэмэгдүүлж, үүгээр байгаа усаа улам бохирдуулж, хүртээмжгүй болгож байна.     

 

-Маркус Кинг, PhD Уур амьсгал ба Аюулгүй байдлын төв-

 

МК:            Усны хомсдол энд, яг одоо нүүрлэж байна. Дулаарал, урьдчилан таамаглагдахгүй хур тунадас зэрэг нь нийгмийг улам тогтворгүйжүүлж байна.

 

АВ:            Хүмүүс усны хомсдолтой тулгараад дагадаг ерөнхий гурван зам бий. Хэрэв боломж нь байвал дасан зохицож болно. Нүүж болно эсвэл зовж үхнэ. Шилжих хөдөлгөөн олон улсын аюулгүй байдлын асуудлыг дагуулдаг.

 

-Лесбос, Грек—

 

Р:              Грекийн Лесбос арал дээр 15000 цагаач, дүрвэгчид байгаа ба өдөрт л гэхэд ойролцоогоор мянган хүн шинээр эрэг дээр  ирж байна.

 

Р:              Бид Сир дэх үймээн, зөрчлийн ард гарцгаалаа. Маш олон дүрвэгчдийн мөрөөдөл болсон Лесбос арал нь Европд нэвтрэх эхлэл нь юм.

 

Р:              Завь, завь дахиад л завь. Энэ арал эрэг дээр нь бууж буй дүрвэгсэд, цагаачдын хөлд дарагдаж байна.

 

ХД:            Намайг Хиба Длевати гэдэг. Би Сир-Америк сэтгүүлч. Би Сир дэр зөрчлийг гурван жилийн турш ажиглаж байна. Дүрвэгсдийн асуудлын түүх болгон цаанаа төвөгтэй шалтгаантай байдаг нь сонирхол татдаг.

 

-Хиба Длевати сэтгүүлч-

 

Ф:              Би Алеппогийн өмнөд нутаг дахь Аббадаас ирсэн. Тэндэх хөдөө аж ахуйн бүс нутаг. Газар нь хатаж байгаа. Хэн ч төлж хүчирэхгүй учраас, хүн болгон дусал усаа ч хямагдаж байгаа. Одоо бол хүчирхийллээс болоод хөдөө аж ахуй зогсчихсон, хүмүүс Турк, Европ руу дүрвэцгээсэн.

 

ХД:            Бүс нутаг дахь ган гачиг болон усны нөлөө танд шууд мэдэгдэхгүй байж болох ч, энэ нь хүн бүрт хамааралтай. Харин үүнийг хэн ч авч хэлэлцээгүй. Усгүй болчихсон учраас тариалан эрхэлж чадахаа болиод гэрээ орхиж явахад хүрч буй саяаас ч олон хүний тухай хэн ч авч хэлэлцээгүй.

 

К:               Би тариачин байсан. Өмнө нь ус хаа ч байдаг байсан шүү дээ. Одоо бол олдох хэцүү. Заримдаа энд тэндээс олж болдог л байлаа. Гэхдээ нэлээн үнэтэйгээр. Хангалттай ус хүрэлцээгүйн улмаас, уух усаа хуваарилах хэрэгтэй болдог.

 

Ө:              2006 онд эхлэсэн таван жилийн ган, Сирийн үржил шимтэй газрын талаас илүүг устгасан. Олон ч тариачид засгийн газрын эсрэг хөдөлгөөн хүчээ авсан хойд нутаг дахь хүн ихтэй хотууд руу газраа орхин нүүцгээсэн.

 

МК:            800 000-аас 2,5 сая гаран тариачид Сирийн хойд бүсийн хотууд руу нүүж, тэр хотын захуудаар нэг үгээр бол ядуусын хороолол үүсгэсэн гэх судалгаа бий. Тэгэхээр ерөнхийдөө 18-35 нас буюу, цэргийн насны эрчүүд ингэж л  тогтвортой амьдрал эрэлхийлэхээс өөр замгүйд хүрч байгаа юм.

 

АВ:            Тэднийг шингээх дэд бүтэц байхгүй. Тэд ажилгүй, цухалдсан, усны хомсдолоос болоод хоолны үнэ өсж байгаа тиймээс энэ бүх хүчин зүйл тогтворгүй байдлыг үүсгэж байна.

 

К:               Би яадгаа алдсан. Сирийг орхих нь хэцүү шийдвэр байсан. Эх нутгаа орхих чинь хэцүү шүү дээ. Гэлээ ч өөр арга байгаагүй. Үхэх үү, амьдрах уу л гэдэг байсан.

 

ЭР:            Нутгаа орхиход энэ нь том шалтгаан болсон. Хоолгүйгээр хэд хоног амьдарч болно шүү дээ. Гэхдээ усгүйгээр бол чадахгүй ээ.

                  

ХД:            Иргэд дээрээс нь бөмбөг унаад ч юм уу, эсвэл зүгээр өлсөж цангаад ч үхэж болохоо ойлгож эхлэсэн. Цор ганц арга зам нь гарах, зугтаах.

 

ЭР:            Бид Туркийн эрэг дээр орой 11 цагт ирсэн. Тэндээсээ завинд суусан.

Грекийн хил дээр очихын даваан дээр, завины мотор зогсоод цаг хагас болсон. Усанд цохиулаад, завь хөмөрчихвий л гэж бодоцгоосон. Охин маань намайг уйллаа гэж бодоход нь түүнд зүгээр ядарч байна гэж хэлээд “Унтацгаая” гэсэн. Хэрвээ унтаж байх юм бол живэхэд зовлон багатай гэж бодсон болохоор шүү дээ.

 

ГХ:            Грек эргийн хамгаалалт байна. Та нар Грекийн эзэмшлийн усан дээр байна. Хүүхдийг буулга! Хүүхдийг буулга!

Дүрвэгчид: Завинд ус орж байна ! Завинд ус орж байна!

 

ГХ:            Хүүхдүүдийг эхлээд! Хүүхдүүдийг эхлээд!

 

ХД:            Одоо бүр эцэстээ хүртлээ туйлдацгааж байна. Миний мэдэхээр 2015 оноос эхлээд, Сир болон Иракаас нэг сая давсан хүн тэнгисээр дамжин Европ руу хүрсэн. Турк харагдаж байна.

 

МК:            Энэ нөхцөл байдал нь Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн ихээр, Европ руу дүрвэх хөдөлгөөнийг бий болоход хүргэсэн.

Нэгдсэн Үндэсний Байгууллага гэх мэт олон улсын байгуулгууд байгал орчны шалтгаантай дүрвэгсдийг нухацтай хэлэлцэхгүй чимээгүй байгаа. Тэд оронд нь байгаль орчны шалтгаант цагаачид гэж нэрлэхийг илүүд үзэж байгаа нь, олон улсын системд дүрвэгч гэх юм бол тухайн улсдаа суурьших эрхтэй гэж үздэг учраас. Байгаль орчны шалтгаант цагаачдын тоо дараагийн зууны дундуур гэхэд хэт ихсэж, улс орнууд тэднийг дүрвэгч гэж хүлээж авах чадал хүрэхгүй болно.

 

АВ:            Ган гачиг ба усны хомсдол нь аюулгүй байдлын үүднээсээ, бидний илүү чухалчилдаг газруудад бүр илүү нөлөөлдөг хүчин зүйл юм. Тэрэнд Африкийн хагас нь орж байна. Бас Өмнөд, Зүүн өмнөд Азийн нэлээдгүй хэсэг нь. Мэдээж бас Ойрх Дорнодын ихэнх хэсэг нь. Америкт бидний санааг зовоогоод байдаг олон асуудалд тогтворгүй байдал нөлөөлдөг. Тогтворгүй байдал нь хомсдлоос шалтгаалсан хүн амын өсөлтөөс үүсэж болохыг бид энэ газраас харж болно.

 

БЧ:            Шилжин суурьшилт нь бидний түүхийн нэг хэсэг.

 

-Брахма Челлани, PhD Олон улсын геостратегич-

 

                  Гэвч тухайн нутаг дахь усны нөөц устсанаас үүдэлтэй шилжин суурьшилт гэвэл… дэлхий нийтэд ийм  шилжин суурьшилттай тулгарсан туршлага дутмаг.

 

Ө:              Сирд гүний усны хомсдолоос гадна ахиад усны асуудал бий. Сирийн хоёр том гол болох Тайгрис, Юфрэйтис нар ширгэж эхлэсэн.Уур амьсгалын өөчрлөлт л явагдаад байна уу? эсвэл өөр юм байна уу?

 

АВ:            Тайгрис болон Юфрэйтис голуудын аль аль нь Турк руу цутгаад, тэгээд Сир тэгээд Ирак руу урсдаг. Голын эх дээр байгаа Турк нь хоёр голын аль алин дээр, урсацд нь нөлөөлөхүйц хэмжээний нэлээн хэдэн том далантай.

 

МК:            Голын эх дээр байрладаг орнуудыг дээд эргийн бүсийхн гэж нэрлэдэг ба, дээд эрэгт байснаараа Турк улс, голын адаг дахь Ирак, Сир улсад очих хангамжийг нь танаж байгаа.

 

БЧ:            Голын систем ихэнхдээ урсацын эх дээр байгаа орнуудыг хүчирхэгжүүлдэг. Хэрэв хоёр, түүнээс их орноор гол дамнаж байгаад, танайх хамгийн адагт нь байвал, ямар ч хүчгүй ээ л гэсэн үг.

 

Ө:              Хэзээний хатангаршсан ойрх дорнод удахгүй, усны дэлхий дээрх хамгийн стресстэй улсуудын талынх нь нутаг болох магадлалтай байна. Ус тосноос үнэ цэнэтэй болсноороо дэлхий нийтийн аюулгүй байдалд яаж нөлөөлөх бол?

 

Р:              Еэмэн болон ойролцоох улсууд дахь усны ноцтой хомсдлоос үүдэлтэй түрэмгий бослого дэгдэх эрсдэлтэй байна.

 

-Реклам-

-Ангасан-

 

ЭР:            Исламын улс бүлэглэл эхлээд улсын, дараа нь хотын удирдлагыг авсан. Тэд Юфрэйтис голын нэлээдгүй хэсгийг эзэмшдэг. Тэдний мөрдүүлдэг дэглэм нь гол руу хэнийг ч ойртуулдаггүй. Цэвэр ус авах гэсэн хэн ч байсан бууддаг. Исламын улс бүлэглэлд баригдчих юм бол хэн ч толгойгоо авхуулдаг.

 

БЧ:            Усны үүсвэрийг удирдах нь ихэнхдээ босогчид болон партизануудыг соронз мэт татдаг.

 

МК:            Исламын улс бүлэглэлийн ухуулгыг харах юм бол тэд үл итгэгчдийг үер арчиж устгана гэх сүйрлийн зөгнөлөөсөө болоод усыг дайны, хүчирхийллийн хэрэгсэл гэж харсаар ирсэн. Үүнийгээ онол, номлолын түвшнээс эхлээд бүр цаашлахдаа тосгоны түвшинд авчирч усыг дайснуудынхаа эсрэг зэвсэг болгож ашиглаж байна.

 

Ө:              Исламын улс бүлэглэл 2013 онд  үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ онилсон хот тосгод нь бүгд нэг зүйлээр ижил байв.

 

БЧ:            Исламын улс бүлэглэл нь онцгой.  Учир нь тэд үнэндээ улс бий болгох гэж байсан ,ба эрхшээх гэсэн газрууд нь Сир, Иракийн чухал хоёр том гол болох Юфрэйтис ба Тайгрис голуудын ойролцоох газрууд байсан юм. Өөрөөр хэлбэл тэд усыг зэвсэг болгон ашиглаж болохоор газар байрласан.

 

МК:            Исламын улс бүлэглэл нь гидро-терроризм гэгддэг энэхүү тактикийг ашигласан анхны бүлгэмүүдийн нэг болсон. Ингэснээрээ тэд усыг шууд хаах удирдлагыг авснаас гадна, сэтгэл зүйн дайралт болгон ашиглаж хаана шүү гэж сүрдүүлэх мөн боломжтой болсон.

 

 

ХД:            Энэ газруудаас олонх нь худаг ашигладаг байсан. Газрын гүнээс усаа  шахаж авахын тулд хэрэг болдог түлшээ гаднаас авдаг байсан. Исламын улс тэднийг “үл итгэгч” гээд шийтгэх гэсэндээ тэр түлшийг нь тасласан. Үүгээрээ хүмүүсийн уух, угаал үйлдэх, тариалан эрхлэх усны хэрэглээг ч зогсоосон..

 

К:               Усалгаа хийх ч ус байгаагүй болохоор үнэхээр хэцүү байсан. Хамаг ургацаа алдсанаас гадна дахиж газраа ашиглаж чадахгүй болцгоосон.

 

Ф:              Бид мотор ашигладаг худгуудтай. Түлшгүйгээр яаж мотороо асаах юм? Хэрвээ түлшгүй бол усгүй л гэсэн үг. Исламын улс бүлэглэл үүнийг бүтэн гурван сар хаачихсан. Биднийг үхээсэй гэж хүссэн. Ямар ч өрөвдөх сэтгэлгүй юмнууд.

 

МК:            Эзэлсэн хот, тосгоддоо Исламын улс бүлэглэл усны маф гэж нэрлэж болохоор зүйл бий болгосон. Ус ашиглуулахдаа өндөр татаас авч, тэр мөнгөөрөө цэрэгжилтээ санхүүжүүлж зарцуулсан.

 

МК:            2014 оны зун, Исламын улс бүлэглэл Мосул даланг удирдлагатаа оруулсан.

 

Х:              Иракт ням гарагт, Исламын улс бүлэглэлийн Мосул даланг эзэлсэн нь тэдэнд усыг томоохон хотууд живүүлэх зэвсэг болгон ашиглах,  хэдэн зуун мянган хүний усны хангамжийг удирдах боломж олголоо.

 

МК:            Мосул далан Багдадаас хэдхэд зуун милийн хойхон байдаг. Исламын улс Мосулын даланг эзлэн авсан нь чухал явдал байсан, учир нь гэвэл далан сэтэрэх юм бол тэр далан фут өндөр ус Тигр голыг бүхэлд нь даган ногоон бүс рүү орж, Америк болон холбоотнуудыг устгаж болох байсан.

 

БО: Өнөөдөр бидний тусламжтайгаар Ирак болон Курд цэргүүд Мосул хотын ойролцоох Иракийн хамгийн том даланг эргүүлэн авсан нь томоохон алхам боллоо. Хэрэв тэр далан задарсан бол Багдад дахь хэдэн мянган иргэд болон манай улсын элчин сайдын яамыг аюулд учруулах үер, гамшиг нүүрлэх эрсдэлтэй байсан.

 

МК:            Саяхныг хүртэл усыг Зөөлөн эсвэл Хүний эрхийн аюулгүй байдлын асуудал гэж хардаг байсан бол одоо батлан хамгаалах байгууллага нь, улсын аюулгүй байдалд хамааралтай байгаль орчны хүчин зүйлүүд нийгмийг мөхөлд хүргэж болзошгүйг ойлгож эхлэсэн.

 

Ө:              Ган гачигт нэрвэгдсэн, хүн амын хэт өсөлттэй, дайны байнгийн заналхийлэл дунд, Ойрх дорнодын усны асуудлыг шийдвэрлэх боломжгүйг боломжтой болгохоос ялгаагүй.

 

Ө:              Цөл болон газар дундын тэнгисийн голд, ойрхи дорнодын нэг улс их хэмжээний устай харагдана. Гэвч хэдхэн жилийн өмнө Израил түүхэн дэх хамгийн хүнд хэлбэрийн ган гачигтай нүүр тулж байсан билээ.

 

ЭӨ:           Одоогоор, Израил-н усны хангамж дуусах аюулд ороод байна. Ноцтой ган гачиг бидний хөлс хүчээ гарган байж ажиллаж авсан бүхнийг заналхийлсээр.

 

-Арнон Соффер, Phd  Геостратегич Хайфа-гийн их сургууль-

 

АР:            Ган гачиг аймшигтай байсан. 2009 онд Израил улс аймшигтай хямралд орсон.

 

-Үри Шани, Phd ; Захирал асан;  Израйлын ус удирдах байгууллага

 

ҮШ:           Ус удирдах байгуулгын даргад нэр дэвшихдээ ийм хямралтай тулгарах болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэвч маш богино хугацааны дараа ус бараг байхгүйг болсныг ойлгосон.

 

 

ҮШ:           Израилд алдартай сурталчилгаа гарчээ. Алдартай жүжигчин юм уу хөлбөмбөгчин танруу харж ярьж байгаад царай дээр нь газрын хагарал гарч  эхлэдэг сурталчилгаа. Ноцтой асуудал байгаа гэдгийг хүн бүр ойлгоод усны хэрэглээ шууд 20 хувиар буурсан..

 

Ө:              Тус улс нь усны дахин боловсруулалтдаа их хэмжээгээр хөрөнгө оруулснаар бохир усныхаа 85%-г дахин ашиглах боломжтой болсон.  Гэвч ундны усны хангамж бага хэвээрээ.

 

 

-Мириам Файгон, I. D. E Technologies-

 

МФ:      Израилийн бүх хүмүүст ашиглах боломжтой тогтвортой усны найдвартай нөөцгүйгээр бид улсаа өөрсдийнхөө хүссэн шиг  хөгжүүлж чадахгүй гэдгийг Израил улсын засгийн газар ойлгох болсон.

 

Р:          “Израилийн давстай усыг ундны цэвэр ус болгох технологи нь давсгүйжүүлэлтээр эрс сайжирч байгаа дэвшил юм. ”

 

АВ: Израил олон шалтгааны улмаас давсгүйжүүлэлт хийхээр шийдсний нэг нь хараат бус улс болох улс төрийн шаардлага байсан. Улс төр болон стратегийн хувьд, (ус) давсгүйжүүлэх ажилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн нь Израйлын хувьд томоохон өөрчлөлт авчирсан.

 

Ө:   Далайн усыг өндөр даралтат насосоор хэт нимгэн хальсаар шахснаар давсыг нь ялгаж авна. Цэвэршүүлсэн ус дараа нь усны түгээх системээр урсана.

 

YB:       Израил-н нэг жилийн тэрбум  метр кубтэй тэнцэх цэвэр усны хангамжийн 60 орчим хувийг давсгүйжүүлэх үйлдвэрээс авдаг. Энэ бол хувьсгал.

 

БН:       Бид дэлхийд №1 хаягдал усыг дахин боловсруулагчид, бидэнд давсгүйжүүлэлт байна…Израил улс ямар ч усны асуудалгүй боллоо!

 

АВ: Эрчим хүчинд их хөрөнгө зардаг давсгүйжүүлэх технологи нь эрэг дагжж суурьшилтай, өөр аргагүй нөхцөлд л ундны усанд л ашиглагдаж болно.

 

БЧ: Одоогоор давсгүйжүүлсэн ус  энгийн уснаас гурав, дөрөв дахин үнэтэй байгаагаас гадна  байгаль орчинд ээлтэй аргаар зайлуулах шаардлага бүхий хорт хаягдал гаргаж байна. Гэхдээ хэрэв давсгүйжүүлэлт нь зардал багатай болох юм бол энэ нь усны геополитикийг үндсээр нь өөрчлөх болно.

 

МФ:      Би инженер хүний хувьд, бид эх дэлхийдээ үнэ цэнэ бүхий зүйлс хийх хэрэгтэй гэж итгэдэг. Та наад захын шаардлага болсон усгүй, хуурай газар амьдарч байна уу? Хүмүүсийг усаар хангах нь амьдралыг тэтгэсэн үйлдэл юм.

 

Ө:   Израилын хувьсгал улсынхаа амьдралыг өөрчилсөн. Гэвч ариун нутагт байгаа энэ усны гайхамшиг бас хар талтай ажээ.

 

break 2  -Ангасан-

 

АВ:

 

АВ: Ундны усны хүртээмж, бохир ус цэвэрлэх гэх мэт энэ бүхэн Палестины нутаг дэвсгэрт харьцуулбал Израилаас хамаагүй хэцүү байдаг.

 

АТ: Палестинчуудын 30% нь долоо хоногт гурваас бага цаг усаар хангагддаг. Байшингууд маань шугамд холбоотой, гэвч усны хоолойд ус байхгүй.

 

Ө:   Баруун эрэгт орших 2.8 сая палестинчуудын ихэнх нь усны байнгын хомсдолд өртөж байна. Олон зуун мянган хүн усны дэд бүтцэд холбогдоогүй амьдарсаар.

 

AРТ:     Зарим тосгод мөн хотууд, усыг танкаар нь худалдаж авдаг боловч энэ нь маш үнэтэйгээс гадна чанарын хувьд маш муу байдаг.

 

НХМ:    Би өдөр бүр ус зөөдөг, бараг 4-өөс 6 удаа. Халуун болох тусам усны хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийн тоо мөн адил нэмэгддэг.

 

Ө:   Баруун эрэг үнэндээ усаар хүрээлэгдсэн газар. Жордан гол зүүн хилийнх нь дагуу урсдаг ба тус нутаг дэвсгэр бүс нутгийн хамгийн том уст давхаргуудын дээр байрладаг. Гэвч Израилийн ноёрхол дор Палестинчууд гол руу нэвтрэх, газар доорх ус руу орох зэрэг нь хориотой. Дутагдлаа нөхөхийн тулд Палестинчуудад Израил улсын усны компани болох Мекоротоос ус худалдаж авахаас өөр сонголт байдаггүй.

 

ША:      Мекорот бол Израилийн үндсэн ус түгээдэг компани.

 

ША:      Тэд баруун эргийн худгуудыг удирддаг. Хүмүүс орлогынхоо гуравны нэгээс илүүг нь Мекоротоос ус авахд зарцуулж байна. Мекорот үндсэндээ бидний усыг бидэнд буцааж зарж байна.

 

АВ: Гидрологийн урсац улс төрийг их ээдрээтэй болгодог. Израилийн усны нөөцийн гуравны нэгийг эзэлдэг уст давхарга нь баруун эрэгт бий. Баруун эрэг дээрх уст давхаргыг Палестинчууд өөрсдийн ус гэж үздэг.

Ус нь Израилийн нутаг дэвсгэрт урсдаг, Израиль 1950-иад оноос хойш энэ усыг ашиглаж байгаа,  тийм болохоор тэд энэ  усыг ашиглах эрхтэй гэж өөрсдийгөө үздэг

 

АР: Хэрэв Палестинчуудад хүссэн зүйлээ хийхийг нь зөвшөөрвөл тэд уст давхаргыг бүрэн хатаана. Бид усыг үндэстнийхээ мэдэлд байлгах ёстой.

 

ША:      Энэ бол маш том асуудал. Усыг хэн эзэмшдэг юм бэ? Бодит байдал дээр усыг хянаж байгаа нь Израил. Бид Баруун эрэг дэх нөөцөө ашиглах боломжгүй. Бид хөл доорхи усаа хянадаггүй.

 

Ө:   1995 онд Израйл болон Палестинчуудын хооронд байгуулсан Ослогийн түүхэн хэлэлцээрийн үр дүнд газрын доорх усны 80 хувийг Израилд хуваарилсан. Гэрээ дор хаяж таван жилийн хугацаатай үргэлжлэх ёстой байсан. Гэвч 20 жилийн дараа Палестинчуудын хүн амын тоо хурдацтай өссөн байхад усны эзлэсэн хувь нь  ижил хэвээр байна.

 

Радио:        Баруун эрэг дээрх, цорго нь усгүй араб айлууд,  Израил наад захын усны хэрэгцээг нь ч хангаж өгөхгүй байна гэж  гомдоллоцгоож байна.

 

АРТ:     Палестин дэх ихэнх хотууд байшингаа устай байлгахын тулд дээвэр дээрээ ус хадгалдаг ба үүнийг бид “Хар ой” гэж нэрлэдэг. Учир нь Палестинчуудын дээвэр хар өнгийн агуулах саваар дүүрэн байдаг.

 

Х:   Ханна саван дах усны түвшинг шалгаж байна, ус байгаа эсэхийг харах гэж.

 

Х:   Саванд ус байна уу?

 

Ха: Бараг л хоосон байна. Маргааш хүртэл тэсэхгүй л байх.

 

Х:   За, бид насосыг түр зуур л асаанаа.

 

Х:   Бетлэхэм ялангуяа зуны улиралд усны хомсдолд ордог. Зарим хүмүүс долоо хоногт нэг удаа, зарим нь хоёр долоо хоногт нэг удаа ус авдаг бол зарим нь бүтэн сар хүлээх хэрэгтэй болдог.  Саван дахь усны хэмжээгээ бодсоор байгаад сүүлдээ бүр үүндээ донтоцгоосон.

 

Х:   Энд багахан хэмжээний ус байна. Насосоо асаа.

 

Өвлийн улиралд бид борооны ус цуглуулдаг. Насос нь худгаас усыг танк руу татдаг. Бид ус тасрах бүрт ингэдэг. Энэ нь гамшгийн ч гэлээ  бидний хийж чадах ганц юм.

 

Х:   Хүмүүс зун усны хэт хомсдолтой нүүр тулдаг. Израилд ус элбэг дэлбэг байхад энд зарим нь сардаа дусал ус ч авч чаддаггүй нь үнэхээр шударга бус. Израил, Бетлехем руу ус зөөхийг болиулж, суурьшсан айлууд руу өгдөг болсон.

 

Ө:   Израил улс тэнд л илүү чөлөөтэйгөөр ус урсдаг гэж амлаад, иргэдээ баруун эргийн суурин руу нүүхийг уриалж байна

 

ҮБ: Баруун эрэг дээрх бүх суурингууд манай системд холбогдсон, тийм ээ, Мекоротоос ус авдаг. Тэд орон нутгийн бусад эх үүсвэрээс ус авдаг ч гол хангамж нь манайхаас ирдэг.

 

Ө:   Израилын засгийн газар баруун эрэг дагуу 120 гаруй суурин барилга барихыг дэмжсэн. Тус сууринд амьдарч буй 380,000 Израилчууд баруун эргийн Палестиний хүн амаас дөрөв дахин их ус хэрэглэдэг.

 

ША:      Яахав, суурин газрууд бол…  бидний амьдралыг зовлонтой болгож байгаа. Тус суурингууд усныхаа ихэнх хэсгийг манай уст давхарга, Баруун эрэгт өрөмдсөн худгаас авч байна.

 

АФ: Дэлхийн ихэнх улс суурин газруудыг хууль бус гэж үздэг бөгөөд Палестины үүднээс авч үзвэл эдгээр нь хууль бус төдийгүй ёс суртахуунгүй зүйл юм.

 

ША:      Гол санаа  нь  ойлгомжтой. Энэ бол зүгээр л хүмүүсийг газраа орхихыг хүчилж байгаа хэрэг. учир нь усгүй бол хүмүүс явдаг.

 

НХМ:          Би энэ хүмүүст ус түгээдэг. Тэд хонь малладаг хүмүүс. Өдрийн цагаар Израилчууд замуудыг хаах үед, бид шөнө нь өөр замаар ирдэг. Тэгэхээр тэд шөнийн цагаар усаа зөөж байгааг минь харж чадахгүй. Усгүй бол амьдрал үгүй.

 

АбуС:   Манайх энд, Хадидия-д өвөөгийнхөө үеэс хойш амьдарсаар ирсэн.

 

НХМ:    Чи энэ усыг хаана байгаасай гэж хүсэж байна?

 

АбуС:   Хүүхдүүд ууж болохоороор хадгалах савнуудад байгаасай гэж хүсэж байна . Үлдсэнийг нь энэ торхнуудад хиймээр байна.

 

АбуС:   Усны байдал хэцүү, энэ жил гантай байна. Одоогоор бид 72 километрийн зайд орших Айн Эль Байда-ийн хагалбараас ус  худалдаж авч байгаа.

 

АбуС:   Энэ суурин газрыг Рой гэнэ. Тэнд байгаа мод, агааржуулагчтай бетонон барилгуудыг хараарай. Усан бассейн хүртэл байдаг гэвч эндээс харагдахгүй. Нөгөө талаар, манай гэрийг хар. Манай орон сууц болон тэдний чанарыг хараарай.

 

ША:      Энэ бол усны нөөц байхгүй хүмүүст тулгардаг өдөр тутмын зовлон. Тэд савтай ус болон өндөр үнээс нь хамааралтай болсон. Мөн ус байнга байх боломжгүй.

 

ША:      Устай газар хүмүүс, амьдрал, хөгжин цэцэглэлт бий. Усгүй газар цөл байх бол амьдрал байхгүй…

 

АС: Израилийн энэ бодлого ямар ч үйлчилгээ баттай байхгүй болгоод, биднийг бас устай болохоос сэргийлдэг. Энэ бол нүүлгэн шилжүүлэх бодлого.

 

АС: 1967 онд тухайн бүс нутагт 300 гаруй өрх байсан. 1997 онд 51 өрх байсан. Гэвч одоо зөвхөн 14 өрх, хүн амын тоо нь 98 хүн.

 

АС: Сургуулийн хүүхдүүдийн хувьд, гарал үүсэл нь эндэхийнх учраас энэ газрыг орхихгүй.

 

АС: Гэхдээ тэдний үеийнхэн туулж байгаа зүйлсээсээ болоод түрэмгий болцгоох вий гэж айж байна.

 

Ө:   Израил үүсгэн байгууллагдсанаас хойш жижиг хэмжээний усны мөргөлдөөн бүс нутагт хурцдаж эхлэсэн. Гэвч хагас тивийн цаана илүү том усан дайн дэгдэх аюул заналхийлж байлаа.

 

BREAK 3 -Ангасан-

 

АВ:       Израйл усны нөөцүүддээ их бодолтой хандсаар ирсэн. Дэлхийн 2-р дайнаас хойш, олон улсын шинж чанартай үйлдэгдсэн нийт 38 хүчирхийллийн ажиллагаанаас 27 нь Израйл болон Арабуудын хооронд болсон.

     

АР:       Бидний хувьд ус нь Сионист мөрөөдлийг биелүүлэхийн нэг хэсэг байсаар ирсэн. Бүх Еврэйчүүдийг энд авчрахд их хэмжээний ус хэрэгтэй.

 

Ө:   Ус нь Израйл улсын үүслээс эхлээд л араб хөршүүдтэй нь хурцадмал байдал өдөөсөөр ирсэн нь 1967 оны зургаан өдрийн дайны үеэр дээд цэгтээ хүрч байв.

 

Р:   Сир галаа бүхэлд нь зогсоосноор дайн дуусч байгаа ба Ойрх Дорнод дахиж хэзээ ч өмнөх шигээ байхгүй гэж хэлэхэд одоо хилсдэхгүй.

 

Ө:   Дайны төгсгөлд, Израйл газар нутагтай болсон байв. Гэхдээ жинхэнэ шагнал нь газар доор бий.

 

АВ:       Зургаан өдрийн дайн өөр олон шалтгаанаас болсон, тухайлбал дайны төгсгөлд Израйл нь Жордан голын эх, Голаны өндөрлөгийг эзэлсэн. Баруун эргийг эзлэхдээ бас 1950 оноос хойш ашиглаж ирсэн усны давхаргаа ч авсан. Тэгэхээр тэд дайнаар олж авсан газраараа, гидро-стратегийн хувьд  төгс сайн байрлал эзлэсэн гэсэн үг.

 

БЧ: Ариел Шайронын хэлснээр Зургаан өдрийн дайн нь газраас дутуугүй мөн усны төлөө байсан. Израйл хилээр нь орж ирэх уснаас хамаардаг  байснаа нэг мэдэхэд л бүс нутгийнхаа хил дамнасан усыг гартаа атгадаг нь болчихсон байв. Тэгэхлээр энэ дайн бидний орчин цагт тэр бүр хараад байдаггүй усны дайны нэг хэлбэр байсан байх нь.

 

Ө:   Зарим Израйлчууд баруун эргийн усан давхаргыг авсан нь Палестинчуудын хэт их худаг ухахаас сэргийлж байгаа гэж үздэг.

 

ҮШ:       Баруун эрэг дээр худаг ухахын асуудал гэвэл хэрэв Израйл усан давхаргын удирдлагыг алдчихвал, усны түвшин хэдэн метр доошилчихвол усан давхарга руу далайн ус орж ирэх  аюултай. Тэгвэл бид бүхнээ алдана.

 

Ө:   Усны давхаргыг хэтрүүлж шахахын аюул баруун эргээс 30 милийн зайд Газа дахь Палестиний алслагдсан эзэмшилд хэдийнээ нотлогдсон байгаа. 2005 онд Израйл Газагийн зурвасаас буцахдаа газар доорх усан давхаргыг нь ч мөн хамт өгсөн.

 

АР:              Бид Газад байхдаа тэдэнд “Жудаггүй их худаг ухвал усны давхаргаа ширгээнэ шүү, болгоомжил” гэж хэлснээ санаж байна. Өнөөдөр, 6000-с ч их худагтай болчихсон. Газад усны давхаргын ус байхгүй болсон.

 

ША:      Газад усны томоохон асуудал бий. Учир нь бидний ус бохирдчихсон. Бидний ус хүн хэрэглэх боломжгүй, бид юм хийхгүй бол, нөхцөл байдлыг авч хэлэлцэхгүй бол 2020 он гэхэд гарз хохирлыг нөхөхөөргүй болно.

 

Ө:   Хэрэглээнээсээ илүү гарсан усны нөөцтэй байгаа нь Израйлыг нэг бол усны хувьд илүү дипломат болгоно эсвэл илүү эрх мэдэлтэй болгоно.

 

YB: Би арав хорин жилийн өмнө бол, ус зөрчил үүсгэдэг усраас нөөцөө зөвхөн өөрсдөдөө л хадгалах нь зөв гэж хэлэх байсан байх. Бид үнэндээ ашигладгаасаа илүү ихийг үйлдвэрлэдэг болохоор одоо бол хөршүүддээ ус өгч юм уу зарж болно.

 

ША:      3 жилийн өмнө, Израйл усны асуудалгүй болсон гэдгээ зарласан. Тэгэхээр нь би тэдэн дээр очиж байгаад ингэж хэлсэн “За, усны асуудалгүй болсонд чинь баяр хүргэе, одоо бидний усыг буцаагаад өгч болох уу?”

 

АРТ:     Палестинчууд үүрд чимээгүй байгаад байхгүй. Израйл ухаалаг бус бодлогоо зогсоохгүй бол ирээдүйд нэлээн ихээр төлөөс төлнө. Тэр нь өшөө их хүчирхийлэл.

 

Ө:   Эндэх зөрчилдөөн нь нэг улс нөгөөгийхөө усыг хянавал юу болдгийн сануулга юм. Гэхдээ нэг улс бүтэн тивийн усны хангамжийг хянах гэж үзвэл юу болох вэ?

 

Ө:   Зүүн хойд хэсгийн Энэтхэг дэх Брахмапутра нь дэлхийн хамгийн өндрөөс урсдаг гол юм. Хятдаас Хималаяагаар урагшаа урсдаг энэ гол дэлхийн хамгийн өндөр цэрэгжилт бүхий хилүүдийн нэгийг туулдаг. Олон жилийн туршид, азийн хоёр титаны хооронд хурцадмал байдал үүссээр байгаа шалтгааныг Энэтхэгчүүд Хятадын дуусашгүй цангалт гэж үзэж байна.

 

CCTV хөтлөгч: Хятадын зүүн хойд бүс сүүлийн 63 жилдэх хамгийн хүнд гантай нүүр тулаад байна.

 

Р:   Хятадын агуу ган гачиг үргэлжилсээр, төгсөх шинж алга.

 

АВ: Хятад усны асуудалтай олон тооны түвшинд үзэлцэж байгаа. Хятадын хойд хэсэгт (North china plain) ,  өөр газруудын адилаар л хөдөө аж ахуйн газруудаа хэтрүүлэн шахсан. Түүнийхээ хариуд дэлхий дээрх хэмгийн том далангийн барилгуудын нэгийг мөн барьсан.

 

 

БЧ: Хятад өнөөдөр 90 000-аас ч олон далантай. Дэлхийн хамгийн олон далантай улс.

 

АЛ: Хятадад ус үргэлж л том асуудал байсаар ирсэн. Цэвэр усны хүртээмжтэй байдал дэлхийн дунджийн ердөө гуравны нэг нь. Олон голууд бохирдолтой байгаа дээр, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод голлох голууд нь ширгэж эхлэсэн. Хятадын засгийн газар энэ нь Коммунист намын хүчин төгөлдөр байдалт тун халтайг ойлгож авсан.

 

Ө:   Хятад 1951 онд Төвдийг өөртөө авснаар, Азийн усны ундарга болсон Төвдийн өндөрлөгө дэх мөсөн голуудыг гартаа авсан. 

 

БЧ: 1950 оны эхээр Төвдийн өндөрлөг Хятадад орсноор Азийн усны газрын зургийг өөрчилж жинхэнэ усны дайн эхлэсэн.  Хятад Азид өчнөөн улсын усны нөөцийн эх үүсвэр болж хувирсан.

 

АЛ: Хятадын олон хөрш орнууд Төвдийн өндөрлөгийн урсацаас түшиглэдэг. Энэ нь хүн төрөлхтөний тавны нэг болох 1,3 тэрбум хүнийг хангадаж байгаа.

 

Ө:         Хятад нь Азийн амьдралын эх болсон Мекон болон Салвиин голуудын дээд урсацууд дээр арван нэгэн томоохон далан барисан ба 30-с ч илүүг төлөвлөсөн байгаа. Засгийн газар тэр далангуудаа голын урсацад нөлөөлөх нь бага цахилгаан далан гэж хэлсэн. Гэвч эсэргүүцэх хүч мөхөс урсац доорх улсууд үүнтэй нь санал нийлдэггүй байна.

 

МК: Хятадыг усны ноёрхогч гэлцдэг. Учир нь урсацын дээр байгаа улс доор байгаа улсаасаа улс төр болон цэргийн хүчээр хэт илүү хүчирхэг байх жишээ та тийм ч их харахгүй.

 

Ө:   Хойд бүсийн усны хомсдолд хандахдаа Хятад саяхан их том төсөл эхлүүлсэн нь урдаасаа усаа аваад хэдэн мянган мил, хойд зүг рүү бүр Бэйжин хүртэл сувгаар дамжуулах төсөл.

 

БЧ: Хятадын “Умардаас хойш ус шилжүүлэх төсөл” хийж байгаа шиг ийм том хэмжээнд урьд нь ямар ч улс юм хийж байгаагүй.

 

АЛ: Бид урьд хожид байгаагүй аймар том төслийн тухай ярьж байна. Төвдийн өндөрлөгөөс ус улам авах гэсэн санаатай үйлдэл бөгөөд энэ нь их аюултай. Бүр жаахан ч ус биш шүү. Үнэхээр их хэмжээний тухай ярьцгааж байна.

 

Ө:   Төсөл нь Энэтхэгээс хүчтэй үзэн ядалттай нүүр тулж байгаа. Учир нь тэд шилжүүлэлт хийснээр Энэтхэгийн зүүн хойд бүс болон Бангладешийн усны том эх үүсвэр болдог Брахмапутра голын эхийн урсацыг өөрчилнө гэж айж эмээснийх.

 

БЧ: Энэтхэгийг юу зовоож байгаа вэ гэхээр, Хятад ихэнхдээ урсацын эхийн аль болох цаана далан барьж эхэлснээ бага багаар олон улсын хил рүүгээ ойртдог. Тиймээс бид ирэх жилүүдэд мөн Брахмапутра дээр ижилхэн зүйл олж харна аа гэсэн үг.

 

Х:   Өнөө орой бидэнтэй Хонконгоос олон улсын болон хятадын бие даасан мэргэжилтэн Андрю К П Люнг холбогдлоо…

 

АЛ:       Би Энэтхэгийн Таймсд ярилцлага өгсөн. Сэтгэгдэл хэр  байсан бэ гэвэл, үгээ хэлж бараг чадаагүй. Хүмүүс их сэтгэл хөдлөлтэй хандаж байсан учраас.

 

Х:          Тэгвэл Хятад яагаад ингээд байгаа юм бэ? Хятад яагаад ингээд байгаа юм бэ?               

 

АЛ: Хариулахгаад байна ш дээ…

 

Х:          Үгүй ээ, Хятад яагаад…

 

АЛ:       Энэ нь, Энэтхэг Хятадын эсрэг зогсож дайн хийх хэрэгтэй гэж боддог хүмүүс Энэтхэгт байгаа гэдгийг харуулж байгаа юм.

 

БЧ:       Хятадын хийж байгаа зүйлийг шулуухнаар хэлвэл усны дайн гэнэ. Дундын эх үүсвэр болох усны зохистой хангамжийн төлөө дайн эхлүүлж, өөр улс руу гардаг голуудаа анхааралдаа авсан нь урсгал дагуух хөршүүдтэйгээ дайн өдөөхөд хүргэж байна. Усны дайнд гал нээхгүйгээр ялж болдог. Бид усны дайныг яаж тодорхойлсноо дэлгэрүүлэх хэрэгтэй юм биш үү?

 

МК:       Ирэх арав хорин жилдээ бол, аль нэг хоёр улс, хамаг цэрэг зэвсгээ  оруулсан бүтэн дайн эхлүүлчихээр харагдахгүй байна. Гэхдээ тодорхой арга хэмжээ авахгүй, шинэ технологи гарж ирэхгүй бол зөрчил үүснэ гэдэг нь гарцаагүй. Бид одоогоор үүнээс сэргийлэх арга хэмжээ авч болохоор үе дээрээ байна. Найдвар байгаа хэвээр ч бид өөрчлөлт хийх ёстой.

Back to episodes Go home