StandUpComedy 4

БИЧИГЭР:  Дараах хөтөлбөрт насанд хүрэгчдийн сэдэв агуулга, бүдүүлэг үг хэллэг орсон болно. Хяналт тавина уу.

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

БИЧИГ: КЕН ЖЕОН, Хамгийн сайн эм

Эр:       Хатагтай ноёд оо, гоцлол шогч бас мэргэжлийн эмч, “Зүгээр л инээе” нэвтрүүлгийн энэ удаагийн гала тоглолтыг хөтлөгч болох Кен Жеоныг угтан авна уу.

Кэн:      Ваав, Монреаль. Зарим хүмүүс мэднэ. Зарим нь мэдэхгүй. Би чинь уг нь Лос Анжэлэсийн нэгэн эрүүл мэндийн газарт эмч байсан хүн шүү дээ.

БИЧИГ: КЕН ЖЕОН

Кэн:      Долоон жил эмч хийсэн. Би дотоодын анагаах ухааны эмч байлаа. Кайзер Перманенте гэдэг эрүүл мэндийн төвд ажилладаг байж билээ. Кайзер Перманенте. Шал тэнэг нэртэй байгаа биз? Ойлгож байна уу? Испани нэр ч юм уу, Кайзер гэхээр герман ч юм шиг. Би ч мэддэггүй. Кайзерт долоон жил ажиллаж байгаад нэг л өдөр “Зайл зайл. Би кинонд нүцгэн гарч алдартай болно” гэж шийдсэн дээ._ Ийм учраас л Америк гоё улс байхгүй юу. Миний анхны кинонууд гэвэл “Жирэмсэлсэн нь”, Та нар үзсэн үү үгүй юу, Сэт Рогентой хамт хийсэн. Жүдд Апатоугийн найруулсан кино. Би Кэтрин Хайглын хуурамч хүүхдийг нь үздэг, хуурамч үтрээнээс нь хуурамчаар төрүүлдэг хуурамч эмчийн дүрд тоглосон. Миний анхны кино шүү дээ. Тэгэхэд би Кайзерт ажиллаж л байсан. Тэр киноны зургийг авч байхад би эмч хэвээрээ л байлаа. Би долоо хоногийн амралт авч байгаад зураг авалтад орж байгаа юм. Болсон явдал шүү. Надаас бусад нь бүгд гоцлол шогоор амжилт олсон байлаа. Сэт Роген, Пол Радд, Лэсли Мэнн, Крэйг Робинсон, Билл Хэйдр, Кристен Вийг, Жэй Барушел, Жона Хилл, Жэйсон гээд бараг л гоцлол шогийн Авенжерс. Миний гоцлол шогийн карерийн гайхалтай мөч байсан. Сүүлийн сцений зургийг авч дууссаны дараа Жүдд Апатоу надад “Би чамайг нээсэн шүү. Би чамайг бүх кинондоо тоглуулна” гээд нээрээ л тэгсэн. Жон байгаагүй бол би энд зогсож байхгүй. Тиймээс тэрэнд баярлалаа. Тийм ээ. Тэгээд маргааш нь би Кайзерт ажилласан. Ойлгож байна уу? Би тэндээс ийм хөдөлгөөн сурсан юм. Кайзэр. Миний санаа бол явчихсан байсан. Эмч болохгүй гээд шийдчихсэн. Мэргэжлийн талбарт орох болсон гэдгээ мэдэж байсан боловч би бүр гутарч гүйцсэн байлаа. Юунаас эхлэхээ ч мэдэхгүй, эхлэх зориг ч байсангүй. “Жирэмсэлсэн нь” кинонд тоглосны маргааш өвчтөнүүд надад үзүүлэх гээд хэдэн цаг хүлээж байхад би нэг тийм дүнсгэр болчихсон байлаа. Манай сувилагч хөөрхий амьтан, “Жеон эмч ээ, хоёрдугаар тасагт хүн үзүүлэхээр хүлээж байна”, “Хүн кинонд тоглочхоод байхад чинь, чи юугаа мэддэг юм?” Тэгээд би ажлаасаа гарлаа. Бүх хүн намайг дэмжиж байхад манай уламжлалт, хатуу чанга Солонгос аав маань л дэмжээгүй юм. Тэр ёстой чанга... Аав анхнаасаа л намайг эмч болгохыг хүсэж байсан. Намайг төрснөөс хойш. Бүр намайг төрөхөөс ч өмнө. Тэгээд ажлаас гарахад бөөн юм болж билээ. “Чи манай Жеонгийн удмын нэрийг гутаалаа”. “Шарталт” киноны дараа болсон чинь “Бид чамаар бахархаж байна. Бахархаж байна. Чиний бяцхан боожгойгоор. Би солонгосоор “Боожгой жижиг байх тусам Бокс Оффист хол явдаг юм” гэсэн дээ. Тийм ээ, тухайн үед гайхаж байсан хүмүүст хэлэхэд үнэхээр минийх мөн байсан. Вегаст жаахан хүйтэн байсан юм аа. Хүйтэн байсан юм. Минийх жижиг ч бэлчээр томтой шүү. Би хоёр хүүхэдтэй, тэгэхээр ажилладаг л байгаа биздээ? Харандаа ингэж бичдэг юм за юу? Би бүр таталган бичиж чадна. Хөөх, хараач, уран бичлэг. Уран бичлэг. “Шарталт” шиг киногоор амжилтад хүрэхэд ази эцэг эхчүүд яаж реакцлахаа мэддэггүй юм. Манай аав шууд аав биш, хүний юмаар хүүдэгнэгч болж байгаа юм. Намайг жаахан байхад “Чи заавал онц сурна шүү нөхөөр” гэдэг байсан бол Шарталтын дараа “Чи надад Эс ангиллын Мерседес авчирна шүү, нөхөөр”. И классыг тариачид унадаг юм гэнэ ээ. “За за, аав аа, таны хүслээр болог”. Ямартай ч Шарталт кино байгаагүй бол би бас л энд ингээд байж байхгүй. Миний бүтээсэн хамгийн гоё дүр ноён Чау байсан. Хамгийн марзан дүр. Надад кареер бэлэглэсэн дүр шүү дээ. Гоё тоглолт үзэхэд бэлэн үү? Миний найз, загалмайлсан эцэг, Орни Адамсыг угтан авна уу.

Орни:   Бонжур, Монреаль. Бүгдээрээ сайн уу? Би сая нэг хөргөгч авлаа. Ухаалаг хөргөгч гэхээр нь авсан юм. Та нар мэдэх үү? Би ухаалаг хөргөгчтэй болсон. Манай хөргөгч дэлгэцтэй. Хөргөгч дээр шүү дээ. Дэлгүүрийн худалдагч залууг дуудаад “Хөргөгч дээр зурагт үздэг ямар хүн байна аа?” гэсэн чинь тэр “Аан үгүй үгүй. Үгүй шүү. Дэлгэц дээр хоёр удаа товшиход дотор нь байгаа бүх юмыг харуулдаг” гэнэ ээ. Зүгээр ийм үйлдлээс залхуурдаг хүмүүст зориулсан байгаа байхгүй юу. Бодвол зарим хүмүүс “Ээ бурхан минь, өдөр болгон, өглөө болгон би энэ хүнд аварга хаалгыг онгойлгодог. Би кофегоо ууж амжаагүй байдаг. Хөргөгчийг минь дэлгэцтэй болгож өгөөч”. Танай тэнэг үеийнхний хийж байгаа ажил. Бүх юм дэлгэцтэй болсон. Хөргөгчинд дэлгэцний хэрэг юу байна аа? Хөргөгчинд дэлгэцний хэрэг байхгүй. Зүгээр л хүйтэн байх хэрэгтэй, бас шөнө юм идэж магадгүй учраас жижигхэн чийдэнтэй байх л хэрэгтэй. Тэгээд худалдагч “Бас та хөргөгчтэйгөө ярьж болно” гэнэ ээ. “Сайн уу, хөргөгчөө. Миний холимог дуусаж байна уу?” Би юугаа хийж хөргөгчтэй ярих юм бэ? Ямар ярих юм мундсан биш дээ. Би утастайгаа ярьж байна, машинтайгаа ярьж байна, зурагттайгаа ярьж байна. Би сүүлдээ бүр ярьдаггүй юмтай хүртэл ярих болж байна. Өнгөрсөн долоо хоногт би таазны сэнстэйгээ хэрэлдлээ. “Удаашраач чи”, “Удаашир гэж байна”, “Чи ямар мал юм бэ? Би буйдан дээрээсээ босоод залгуурыг чинь суга татна гэж мэд. Энэ хөргөгчийг хар. Энэ хөргөгч шиг байж чадахгүй байна уу?” Нөгөө худалдагч цаашаа ярьж байна “Хөргөгч ЮПиСи кодоор миний хоолыг бүртгэдэг гэнэ. Нэг юм чинь дуусахаар над руу зурвас явуулах юм байх. Миний хөргөгч интернетэд байж болохгүй шдээ. Нэг нөхөр миний хөргөгчийг хакердаад миний нүцгэн ингэж байгаа зургийг тараана биз дээ? Хүмүүс интэрнэтээр намайг шоолно. “Чи гэдсээ давуулж харахгүй байх шиг байна. Танай кэтчуп дуусаж байна шдээ, хөгшөөн” Би аав ээж хоёртоо нэгийг авч өгөх гэж байлаа. Манай аав ээж, ер нь технологи хөгшин хүн хоёр… Ээж зурвас авлаа, намайг ээж рүү зурвас явуулах болгонд ээж хаалга дугарч байна гэж боддог. Дандаа шүү. “Дин. Хүн ирсэн үү? Дин. Хүн ирсэн үү? “Бид машинд байна, ээж ээ. Бид машинд явж байна”. “Толгойгоо жаахан ажиллуулаач. Хаалга дугарсан уу гэхээсээ өмнө хаана байгаагаа нэг бодож болно оо доо?” Би сая аав ээж хоёртоо хоёр дахь Эппл зурагтыг нь авч өглөө. Яагаад гээч? Тэр хоёр эхний Эпплийн зурагтад засаж болохгүй нэг юм хийсэн байгаа юм. Тэд тохиргоог нь олсон. Хөгшчүүл ээ, бидний авч өгсөн юмыг зүгээр тайван байлгаад өгөөч. Хадмал текстийг нь томруулсаар байгаад дэлгэцийг нь дүүргэсэн байгаа юм. Таван үг гарахад л дэлгэц дүүрнэ. Сохор юм бол ядаж дуу хоолойн туслах гэдэг юмыг нь ажиллуулж болно шдээ. Сохор хүмүүст зориулсан. Засварын хүмүүс “Эзэн нь сохор юм уу? Сохор хүнд зориулсан дуу хоолойн туслахыг нь асаасан байна” гэнэ. Тэр нь японоор яриад байдаг. Сүүлдээ засварчин “Наадхаа ер нь хаяад шинийг ав” гэсэн. Ухаалаг хөргөгч авах мөнгөтэй юм бол зурагт ч бас авчих” гэнэ. Та нарт үнэхээр найдвар алга. Хөгшин хүмүүст үнэхээр найдах арга алга. Хүн үхэх чинь бас их зарлага. Хүн үхнэ гэдэг чинь бөөн зарлага. Би байшин авч байгаа юм. Байшин авах үед, борлуулагч нь байшингийн үнийг бууруулж болох бүх юмыг хэлэх ёстой байдаг юм. Дээвэр цуурсан, зоорь луугаа ус алддаг, өмхөрсөн мод гээд. Сүүлийн хэдэн жил байшинд хүн нас барсан эсэхийг хүртэл хэлж өгдөг. Тийм болохоор сонсож бай. Та хөгшин бол, та хөгшин бол, үхэж яваа гэж бодож байвал, тэр муу байшингаас гараад өгөөч. Тэр байшингаас хол явж үх. Угаасаа л үхэх юм чинь, байшинд л битгий үх л дээ. Гадаа гараад зам дээр үхчих. Бидний өгсөн Айфоныг барьж гараад асфальтан зам дээр очоод үх. Үхэхдээ 911 дууд. 911 дууд. 911 дууд. Дараа нь хүүхдүүд рүүгээ залгаад “Би гадаа зам дээр үхэж байна шүү. Учир нь би та нартаа хайртай. Би та нартаа хайртай. Тийм болохоор байшингийнхаа үнийг унагамааргүй байна.” Маш их баярлалаа, Монреаль.

Кэн:      Манай дараагийн гоцлол шогч Иранд төрсөн, Өмнөд Калифорнод өссөн. Энэ хоёр газрыг Америкчууд газрын зураг дээр олж чаддаггүй. Асар хөгжилтэй Амир Кэйг угтан авна уу.

Амир:   Тийм ээ. Ёстой гоё байна аа. Миний хувьд ёстой гайхалтай байна. Ирээд харахад л биширмээр байдаг. Би Монреальд наадамд ирээд байна шүү дээ.  Ёстой галзуурмаар. Ёстой галзуу. Намайг ийм жаахан жаалхүү байхад та нар ирээд “Найз аа, чи том болоод л нэг л өдөр мэргэжлийн гоцлол шогч болоод дэлхийн хамгийн том гоцлол шогийн наадамд оролцоно” гэж хэлсэн бол би яг нүд рүү чинь харж байгаад “...” гэх байсан. Би тэр үед англи хэл мэдэхгүй байсан юм чинь. Иранд ийм жаахан хүүхэд байлаа. Надтай юу яриад байгаа юм бэ? Би Иранд төрсөн. Иранд төрлөө. Баярлалаа. Баярлалаа. Өө, за за. Ёстой санасангүй шүү. Би Иранд төрсөн. 5 настай байхдаа Нэгдсэн Улсад ирлээ. Нэгдсэн Улсын өмнөд Калифорнд очлоо. Бид Оранж гүнлигт нүүж очсон юм. Очиж очиж тэнд шүү. Юунд нь алга ташихав дээ. Оранж гүнлиг гэхээр та нар баян чинээлэг хүмүүсийн гүнлиг гэдгээр нь мэднэ. Оранж гүнлиг гэхээр хүмүүс “Өө, далайн эрэг дээр үү?” гэдэг. “Үгүй, тууш замын хажууд”. Нэг навсгар байранд байдаг байлаа. Одоо бол Холливуудад амьдарч байгаа. Дээрдэх юм байхгүй ээ. Хүмүүс ганган л гэдэг юм. Зүгээр жорлон шдээ. Тийм ээ. Хаа сайгүй галзуу хүмүүс. Манай хамар хашаанд нэг галзуу бий. Намайг зөрж өнгөрөхөд заавал нэг юм хэлнэ. Сүүлд гэхэд л намайг юу гэсэн гээч? “Өө, чи юу? Чи юу? Чи муу найрал хөгжмийн удирдаач царайлсан гичий минь”. Тэрнийг дайралцаанд оруулъя л даа. Хөгжмийн удирдаач аа? Яг л хэлсэн л дээ. Та нар нээрээ намайг малгайгүй байхыг хараагүй л дээ. Одоо тэгж харагдаж байна уу? Тэгвэл ингэвэл...  Одоо харагдаж байна уу? Яг байгаа биз дээ? Тэд ер нь ямар ажил хийдэг юм бэ? Тэд яагаад... тэр хөгжимчдөд ийм юм хэрэгтэй байдаг л юм байх даа? Ингэхгүй бол хийл барьсан залуу сандраад... Зүгээр зохиомол ажил байгаа биз дээ? Мөрний үений зөөлөн эдээ урчих шиг боллоо. Өвдөж байна. Энэ жил би дажгүй сайн байгаа. Сайхан жил болж байна. Ноднин жил ёстой балай өнгөрсөн. Ноднин би нохойндоо 7200 долларын мэс засал хийлгэсэн. Тийм ээ, хиймэл хөхний үнэ байгаа биз дээ? Би нохойндоо хайртай болохоор Дуги гэж нэрлэсэн. Дуги. Хамгийн хөөрхөн нохой. Юу ч болсон, тоглолт амжилттай ч бай, амжилтгүй ч бай, би орой гэртээ хариад Дугитайгаа эрхлэлддэг. Өглөө болгон би тэрэн рүү хараад “Өглөөний мэнд Дуги. Энэ сайхан өглөө ямаршуу байна даа? Ядарсан хэвээрээ байна уу? Чи яалаа гэж ядрах юм? Шөнөжин унтчихаад.” Та нар миний хоолойг юу ч гэж гоочилсон болно. Нохойтой ярихдаа хоолойгоо өөрчилдөггүй бол, эсвэл нярай хүүхэдтэй ярихдаа өөрчилдөггүй бол, чи цуврал алуурчин. Тийм биз дээ? Тийм биз дээ? Айн? “Сайн уу, нохой. Ямаршуу өглөө байна даа” гэдэггүй биз дээ? Тийм бол амралтын өдөр гарч хүн алдаг гэсэн үг. Заавал ингэж... Дугитайгаа би тэгж л ярьдаг. Тэр ярьдаг байсан бол яаж ярих тухай би сая бодлоо. Хэрвээ ярьж чаддаг байсан бол. Ийм жаахан шдээ. Ярьдаг байсан бол яаж ярих байсан бол гэж бодоод байдаг юм. Бас л эрх шүү дээ. Хэцүү. Үнэхээр эрх байхгүй юу. Дуги ярьж чаддаг байсан бол, бас утастай байсан бол, би гэрээсээ гараад 5 минут боллоо гэж бодъё. Би дуут шуудангаа шалгалаа. “Танд 30 шинэ дуут шуудан ирсэн байна”. “Сайн уу? Юу байна даа. Би байна. Дуги байна. Чамайг зүгээр алхахаар гарсныг мэдэж байна л даа. Зүгээр холбоотой байя л гэж. Хэзээ хамт гарахаа хэлээрэй. Над руу залгаарай. Би гэртээ байгаа шүү.” “Сайн уу? Бас л би байна. Нээрээ чи миний улаан бөмбөгийг харсан уу? Тийм ээ, парк руу авч явлуу яалаа? Олохгүй байна аа!!! За за, сүртэй юм биш ээ. Завтай болоод залгаарай.” “Амазоны захиалга ирсэн байна.” “Нээрээ зочны өрөөнд ороод хэрэггүй шүү. Би барьж дийлсэнгүй” “Би бөмбөгөө олчихлоо. Тийм ээ”. “Ррррр... Би л байна шдээ, Дуги”. За за, Амир Кэй байлаа. Маш их баярлалаа.

Кэн:      Дараагийн гоцлол шогч “Хөвгүүд ээ, хөвгүүд ээ, хөвгүүд ээ” шоугаараа асар өндөр үнэлгээ авсан тул Эдинбургийн наадам дахь түүний тасалбар бүгд зарагдаж дууссан. Миний өчигдөр орой үзсэн “Охид оо, охид оо, охид оо” гэдгээс шал өөр шоу байх л даа. Сара Паскоуг угтан авна аа.

Сара:   Сайн уу. Юу байцгаана? Энэ гоё нойтон хотдоо намайг урьсанд баярлалаа. Надад үнэхээр янзтай гоё байна аа. Чин сэтгэлээсээ талархаж байна. Намайг нисэх буудал дээр тосов оо. Уберээр авсан. Онгирч байгаа ч юм биш.

БИЧИГ: САРА ПАСКОУ

Сара:   Танай гоё Уберт сууж үзлээ. Суусан чинь нэг залуу жолоо барьж байна. “Радиа асаах уу?” гэж байна. “Надад ялгаагүй. Та өөрөө мэд ээ” л гэлээ. Тэгсэн чинь тэр “Үнэндээ би дуу хийдэг ухаантай юм. Танд ганц нэгийг сонсговол болох уу?” гэнэ. “Асуудалгүй ээ” л гэлээ. Тэгснээ тэр Дрэйкийн шинэ цомгийг тавьсан. Энэ нь яг бүтдэг эсэхийг би сайн мэдэхгүй юм. Дунд эргэм насны цагаан арьстан эмэгтэй “Тэр латин царайтай юм. Ёстой тултал өөртөө итгэдэг залуу байна. Зогсоод хойшоо ороод ир, Николай” гэж боддог болов уу? Надад гоё байсан. Ойрд би бэлгийн идэвхтэй байгаа. Хэдэн долоо хоногийн өмнө би хувийн дасгалжуулагчтайгаа унтсан. Өөртөө итгэх итгэл суга дээшээ. Тэгтэл тэр миний калорыг шатаах гээд байж л дээ. Хэтэрхий эрчимтэй байсан юм. Дуртай байрлал нь эмэгтэй нь планк барих, эрэгтэй нь тоолох гэж хэлэхэд л би бодох ёстой байж. Тэгээд би дуртай дасгалдаа эргээд орсон. Иог бол миний хувьд номер нэг дасгал байхгүй юу. Би бүр нугасгүй. Иог миний шинэ хар тамхи. Миний өмнөх хар тамхи зүгээр хар тамхи л байсан л даа. Тийм ээ, тийм. Би тэр тухай нэг ч нааштай юм хэлэхгүй. Тэгэх нь буруу шдээ. Хар тамхи хэрэглэх тухайд би нэг ч эерэг юм хэлэхгүй. Гэхдээ ганц юм хэлье. Би 32 нас хүрч байж анх ЭмДиЭмЭй хэрэглэсэн юм. Үнэхээр аз жаргалтай байж болох юм байна гэдгээ мэдээд миний санаа амарсан. Гэхдээ надад өөртөө таалагддаггүй юмс бий. Надад нэг айдас байдаг юм. Би порнографтай өрсөлдөж чадахгүй байх гэдэг айдас надад бий. Одоо цаг шал өөр болсон шдээ. Хүмүүс компьютертай, интернет орлоо, ганц хоёр хайлт хийлээ. Тэгээд л эрчүүд, эмэгтэйчүүд хийж байгаа дуртай байгаа дүр эсгэсэн зөндөө олон бичлэг гараад ирнэ. Би бол дүр эсгэж чадахгүй. Цаашдаа ч дуртай байхгүй. Би ер нь юу ч хийх дургүй. Надад гурван юмыг л маш эвтэйхэн хийхэд л болно. Би зүгээр хэвтэж байна. Миний сексийн хэв маяг тэр. Та нарт анхааруулга болгож хэлж байгаам шүү. Та нарын хэн нь ч надтай учирч магадгүй шдээ. Бас бүх жендерийн хүмүүст нээлттэй. Би эмэгтэйчүүдтэй илүү секс хийхийг хичээж байгаа. Лесбичүүд миний дуртай гурван юманд маш сайн юм билээ. Хамгийн ичгүүртэй нь юу гээч? Би өөртөө нэг юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон. Би 37 настай, өөрчлөгдөхөөс өнгөрсөн. Миний хамгийн муухай юм гэвэл, нээрээ би их удаан нууж явсан. Би урлагт дургүй. Би урлагийг хог гэж боддог. Бүх урлаг. Миний бодлоор олон хүн урлагийг хог гэж үздэг байх. Тэнэг юм шиг харагдахгүйн тулд бусдыгаа аялдан дагадаг байх. Урлагийн хамгийн адгийн хэлбэр, би бүх урлагт дургүй л дээ, гэхдээ хамгийн адгийн нь театр. Ёстой чөтгөр. Та жүжигчин бол битгий гомдоорой. Жүжигт тоглох ёстой гоё байх л даа. Хиймэл үс зүүнэ, дээшээ доошоо алхана, гараа хөдөлгөнө, дуу хоолойгоо хүргэнэ. “Чи өөртэйгөө зөрчилдөөд байх шиг байна, Алан” гэх мэтийн юм хэлнэ. Ийм гоё. Гэхдээ үзнэ гэдэг бол өөр. Би төвлөрч чадахгүй. Утсаа харахыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр “Эхлээд хэр удаж байна аа?” гэсэн ганцхан юм л бодно. Хэр удаж байгаа юм шиг санагдахыг та нар мэднэ дээ. Үүрд мөнх болсон юм шиг санагдана. Тэгээд интервал гэдэг нэртэй хуурамч төгсгөлтэй. Зарчмын хувьд явж болно л доо. Гэтэл би Стокгольмын хамшинжтэй болчихсон. Тэгэхээр жүжгийг ойлгохооргүй тэнэг гэдгээ бусдад харуулахыг хүсэхгүй. Тэгэхээр үргэлжлүүлээд сууна. Эерэг байхыг хичээнэ. Дотроо “Заримдаа хоёр дахь хагас нь богино байдаг шдээ” гэж бодно. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа нөгөө жүжиг дуусна. Тэгээд яадаг гэхээр, хамаг мэдрэмж хөөрнө. Эрх чөлөө гэдэг мэдрэмж. Тэрийгээ л жүжиг үзээд таалагдлаа гэж андуурдаг юм шиг байгаа юм. Гол асуудал нь энэ. Би ганц театрыг тэгээгүй шүү. Би бүх урлагт дургүй. Би хөгжимд дургүй. Хүн болгон дуртай гэдгийг мэднэ л дээ. Би бол дургүй. Хэтэрхий чимээтэй. Амаа татаач, хөгжим өө. Ганц минутын өмнө байгаагүй сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрмээргүй л байсан юм уг нь. Баярлалаа. Би дурсаж санамааргүй байна. Гэхдээ нэг онцлог байгаа. Би Дрэйкт бол дуртай. Саяхан Убер дотор тэрэнтэй унтсан болохоор тэр л дээ. Таалан болгоосонд маш их баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан амраарай.

Кэн:      Өөрийнхөө талаар дахиад жаахан ярья. Би гэр бүлтэй. Эхнэр маань вьетнам хүн. Тэр маань эмч, овог нь Хоу. Би Хоутай гэрлэсэн.

БИЧИГ: КЕН ЖЕОН

Кэн:      Энэ бол гоцлол шогчийн мөрөөдөл байхгүй юу. Машиндаа суугаарай, Хоу. Надад будаа агшаагаад өгөөч, Хоу. Чи намайг бүтэн болгодог, Хоу. Би их мэдрэмжтэй хүн учраас хэлж болно. Би солонгос, тэр вьетнам, энд солонгос хүн байна уу? Ашгүй дээ, дураараа ярьж болох нь. За за... солонгосчууд азиуд дундаа хамгийн ууртай нь. ... Солонгосоор “Сайн уу?” гэж байгаа юм. За тэгвэл вьетнам хүн байна уу? За за, ойлголоо. Тайвшир. Та нар жаахан аальгүй ч юм шиг байдаг даа. Нэг тийм... .... Солонгосчууд өвс татахаараа вьетнам болдог. Та нар бодоод үз дээ. ... Би яг үүнээс Чаогийн хоолойг бодож олсон байхгүй юу. За тэр яахав. Нээрээ нэг юм хэлье. Шарталт дээр шалдан гарах нь миний санаа байсан шүү. Та нар мэдээгүй биз дээ? Тэр зуны шилдэг “сайхан мэдрэмжийн кино” болно гэж эхнэр маань хэлж байсан. Учир нь бүх эрчүүд сайхан мэдрэмжтэй гэртээ харина. Би тэгж найдаж байлаа. Шоугаа үргэлжлүүлэн үзэхэд бэлэн үү? Бэлэн үү, манайхаан? Цаашаа явах уу? Чангахан дугар даа. Миний найз Франциско Рамосыг угтан авна уу.

Фран:   Сайн уу, Монреаль. Юу байцгаана? Алив, жаахан чанга. Ирсэн чинь гоё байна. Монреальд анх удаа ирж байна даа. Сайхан хот байна. Ёстой гоё хот. Үнэхээр гоё хот байна. Дурламаар. Зөндөө олон жуулчид байна. Гоё байна. Гэхдээ нэг ч латин жуулчинтай таараагүй л байна.

БИЧИГ: ФРАНЦИСКО РАМОС

Фран:   Яагаад гээч? Яагаад гэвэл манай латинчууд өөр улс руу аялахаараа тэндээ үлдчихдэг. Би Вэнэсуэл хүн байгаа юм. Тийм ээ. За за, ашгүй. Манай гэрийнхэн ирчхэж. Баярлалаа. Би Вэнэсуэл хүн. Гэхдээ ихэнх насаа Америкт өнгөрөөсөн. Би “Нөгөө 70-аад оны шоу”-ны Фэз шиг сонсогддог хэвээрээ байгаа биз? Аялгаа хаяж чадахгүй юм даа. Саяхнаас америк аялгын хичээлд сууж байгаа. Илүү америк маягаар ярих гэж. Хичээл дээр надад бүх үгээ тод хэл гэнэ. Нэг удаа намайг цагдаа зогсоолоо. За одоо л америк аялгаараа ярьдаг хэрэг гэж бодов. Машиндаа сууж байлаа. Цагдаа цонхон дээр ирлээ. Би “Сайн уу, офицер оо. Ямар асуудал гараа вэ?” Тэгтэл цагдаа “Таны хоолой” гэнэ ээ. “Та яагаад ингэж яриад байна?” “Би америкийн иргэн шиг л ярьж байна шүү дээ”. Тэр намайг албадан буцаасан. Тийм болохоор би энд байна. Анх Америкт ирээд англи хэл сурах гэж зүдэрсэн дээ. Англи хэл их хэцүү хэл юм аа. Үгнүүд адилхан сонсогдоод байх юм. Би бага байхдаа “бийч” гэдэг үгийг хэлж болдоггүй байлаа. Хэлж болохгүй. Дунд сургуульд байхдаа Вэнэсуэлийн тухай үзүүлэн тавих болов оо. Би эхэллээ. Миний ард Вэнэсуэлийн газрын зураг байна. Тэгээд би “Вэнэсуэлийн хамгийн гоё юм нь бийчэс” гэсэн. Америкт олон том бийчүүд байдаг. Гэхдээ бас их заваан бийчүүд бий. Намайг гурав хоног саатуулсан. Багш намайг ангиас дуудаж гаргаад “Франциско, чи надад таалагддаг. Танай Мексикт яадгийг мэдэхгүй л дээ”. Би “Айн? Би вэнэсуэл шдээ” гэсэн чинь “Бидэнд бол ялгаагүй” гэсэн. Эрхэм ээ, хажуудах чинь танай эхнэр үү? Найз охин уу? Хэр удаан болзож байгаа юм? Айн? Мэдэхгүй байна аа? Аан за, баярлалаа. Яг энийг чинь л би хэлээд байгаа юм. Эрчүүд бид болзож эхлээд хэр удаж байгаагаа мэддэггүй. Огт мэддэггүй. Яагаад гэвэл юмыг бүртгэдэг хүн нь эмэгтэй нь байхгүй юу. Та нар өөрсдөө үерхлийг эхлүүлдэг боловч бидэнд хэлдэггүй. Зүгээр л эхлээд замдаа явж байхад эрчүүд нь ойлгодог. Би яг л тэгсэн. Бид хамгийн анх сайн уу гэхэд эмэгтэйчүүд үерхлийг эхлүүлдэг. “Сайн уу? Уулзахад таатай байна”. “Бурхан минь, эхэллээ дээ. 21-нд надад Сайн уу гэж хэлсэн. Эндээс эхэлж тоолно доо.” Манай найзууд гэрлэж байгаа. Хүмүүс гадаадад хуримаа хийх их дуртай юм аа. Нэг ёсондоо заль юм байна лээ л дээ. Баахан хүмүүс урина. Гол нь ирэхгүй. 500 хүн урья. Гэхдээ Уганда руу. Би бол Угандад очно. Гэхдээ намайг заавал бэлэгтэй ир гэж байгаа юм. Уганда болж байгаа бол би өөрөө бэлэг за юу? 4000 доллар дээр нэмээд ванны алчуур авах гээ юу? Тэр мэрийгээ зочид буудлаасаа авахгүй юу. Баярлалаа, Монреаль. Мехси боку.

Кэн:      За манай дараагийн гоцлол шогч энд театрт байгаагаас ч цөөн хүн амтай Нью-Финлянд хэмээх тосгоноос гаралтай. Мэтт Врайтыг угтан авна уу.

БИЧИГ: МЭТТ ВРАЙТ

Мэтт:    За за. Намайг Мэтт Врайт гэдэг. Намайг хүлээн авч байгаад баярлалаа. Би 7 минут 30 секундын турш нохойныхоо тухай ярина. Та нар нохойтой эсэхийг мэдэхгүй. Нохойгүй бол та нар өөрийн үнэлэмжээ хаанаас авдгийг чинь мэдэхгүй юм. Гэхдээ сайн л биз. Би аялан тоглолтын үеэр нохойгоо их санана. Гэхдээ надад нэг заль бий. Та нарт хэлж өгье. Би өөр хотод явахдаа тэндхийн нохойн паркад очдог юм. Тэгээд хүний нохой хөтөлнө. Нохойн эзэн хэн болохыг хэн ч шалгадаггүй. Хүүхэд дээр харин болохгүй байх аа. Өөр хотод явж байхдаа “Өө, хүүхдүүдээ санаад байна. 10:10 болж байна. Завсарлага. За эхэлье” гэж болохгүй байх. “Би өөр хотын хүн байна. Гэдсээ илүүлэх хүүхэд байна уу?” Би Сэнт Жонсын Нью-Финляндын амьтдын асрамжийн газраас нохойгоо авсан. Сайн хүн болох гэсэндээ ч биш, зүгээр уйдаад хэн нэгний дуртай хүн болох гэсэн юм. Очоод “Сайн байна уу? Нохой авч болох уу?” гэсэн чинь “Болно оо. Нэг илүү байгаа” гэж байна. Маргааш нь манайд авчирлаа. “Энэ бол Лу” гэхээр нь би “Өө, гоё гоё. Нэр өгөх гэж зовохгүй боллоо”. Би тэр нохойг анх удаа харснаа санадаг юм. Ёстой төгс сайхан амьтан байлаа. 7кг жинтэй. Тэр нь илүүдэл жин. Нэг нүд нь ийшээ, нөгөө нүд нь тийшээ хардаг. Нэг чих нь тасарчихсан ч байх шиг. “Надад бүтэн нохой амлаа биз дээ, хатагтай” гэсэн чинь тэр аль хэдийн явчихсан байлаа. Нохой бид хоёр үлдлээ. Надад түүнийг Эвандер Холифилд гэж нэрлэх боломж олдсонгүй. Гоё боломж алдагдсан юм шиг санагддаг. Манай найз бүсгүй бас нохойтой. Тэгэхээр би дагавар нохойтой. Алтан дүүдл үүлдрийнх. Алтан дүүдл гэж нохойн үүлдэр ч гэж би мэдээгүй. Алтан дүүдл гэхээр ахимаг насны эмэгтэйд зориулсан тансаг бүтээгдэхүүний хямдрал шиг сонсогддог. “Харолд Бямба гаргийн орой надтай дугардаггүй. Тэр намайг юу хийхийг мэднэ. Би хундаг шираз дарс, бас алтан дүүдлтэйгээ халуун ваннанд хэвтэнэ” гэдэг ч юм уу. “Манайд үе дамжиж ирсэн юм.”_ Нохойг үнэлэх аргагүй. 1200 доллар ч хүрэхгүй. Би бол нохойгоо бүр тэг доллароор авсан. Өөрөө энэ тухай мэдвэл өөрийн үнэлэмж нь навс унах байх даа. Учир нь алтан дүүдл үнэхээр том бас зурганд гоё гардаг. Өдөржин гэр дотуур явахдаа бараг уран бичлэгээр бичдэг юм шиг царай гаргана. Манай Луг явж байхад хажуугаар нь “Өршөөгөөрэй. Аав аа. Намайг хэдээр авсан?” гэхээр нь би “1200 доллар” гэнэ. Лу давхиж ирээд “Айн? Тэгвэл намайг? Намайг хэдээр авсан?” Би сандраад “... аав ээж хоёр нь та хоёрт адил тэнцүү хайртай. Чи хямдарсан байсан юм.” Ноднин би нэг мэдээ сонслоо. Луг эмчид үзүүлсэн юм. Урд загалмай шөрмөс нь гэмтсэн байна гэсэн. Ёстой хэцүү мэдээ. Санхүүгийн хувьд. Бас мэдээж сэтгэл санааны хувьд. Мэдэхгүй юм аа. Заримдаа би боддог юм. “Америк эрүүл мэндийн даатгалтай байх ямар бол оо” гэж. Малын эмч дээр очоод “За ер нь иймэрхүү байх”._ Малын эмч нар мундаг юм аа. “Манай нохойг эмчилж болох уу?” гэсэн чинь “Бололгүй яах вэ. Бүр сонин юм хэлэх үү? Манайх хямдрал зарласан байгаа. Тэгэхээр би танд 61 хувьд нь амжилттай болдог мэс заслыг асар хямд үнээр буюу 9200 доллароор санал болгоё”. Би “Айн? Энэ үнэгүй нохой шдээ”. Ингэж мөнгө салгадаг байгаа байхгүй юу. Яг Колумбиа Хаус шиг. Саяны онигоог яг одоо зурагтаар гаргах юм сан. 30 минутийн дараа хэн ч ойлгохоо болино. За тэгээд гэмтэлтэй болж таарав. Би их л бухимдсан. Учир нь... би бүдүүлэгтээ ч биш, энэ чинь тамирчин хүний бэртэл биз дээ? Миний нохой сагсан бөмбөг тоглодоггүй. Спортын бэртэл биш. Мөн байсан бол хүнд хэлэхэд ичихгүй шдээ. “Нохой чинь яагаа вэ?”, “Өчигдрийн тоглолтын тойм үз. Леброн Жэймс хурд хийлээ. Тэр сул цацлаа, дахиад л Рапторсыг плэй-оффоос мултлах нь дээ. Тэрнийг зогсоох хэн ч алга. Байзаарай. Мэтт Врайтын бүдүүн нохой араас нь дүүлэн ирж байна. Ээ бурхан минь. Түүний агаарт дүүлэн нисэх нь яг л хөлтэй талх мэт байна. Тэгээд чөргөр бяцхан савраа агаарт өргөлөө, манай гараг дээрх шилдэг тоглогчийн довтолгоог няцаалаа. Кинонд тогломоор байна уу, Леброн? Эйр Бад 5 кинонд тавтай морил, нус минь. Өө яана аа. Эвгүй газардчих шиг боллоо. Бяцхан өвдгөө барьж байна. Загалмай шөрмөс нь гэмтсэн байх аа. Тэгэхээр Бийгл маягийн нохой Лу маань улирал дуустал тоглохгүй нь дээ”. Ийм юм болоогүй шүү дээ. Өдөрт 18 цаг унтдаг шигээ буйдан дээр унтаж байсан. Унтаж байхдаа унгаад, тэрэндээ цочиж сэрээд, год үсэрч гэдрэг нугараад хөл дээрээ буусан учраас миний хүүхдүүд их сургуульд орохоос өнгөрөв өө гэж. Маш их баярлалаа, манайхаан. Мэтт Врайт байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.

Кэн:      За, дараагийн гоцлол шогчоо тайзнаа урья. Жесс Саломоны тухай би юу ч хэлэхэв дээ. Тэр Канадын уугуул, тэр марзан, бас тэр гэй. Пол Райны мөрөөддөг гурван шинж нэг дор. Жэсс Саломоныг угтан авна уу.

БИЧИГ: ЖЕСС САЛОМОН

Жэсс:   Ээ бурхан минь. Ёстой гайхалтай. Энд ирэхэд маш сайхан байна. Би одоо Америкт амьдардаг болсон. Тэгэхээр зүгээр ч нэг тэгж хэлж байгаа биш гэдгийг та нар ойлгоорой. Би Монреалийн уугуул. Би англо айлын охин л доо. Баярлалаа, баярлалаа. Тийм ээ. Би одоо мусульман эхнэртэйгээ Нью-Йоркод амьдардаг болсон. Обама бид хоёрыг зөвшөөрсөн. Тийм ээ, тэгсэн. Тийм юм болсон. Би еврей, тэр палестин. Тэгэхээр... хүмүүс ингэж хүлээж авдаггүй л дээ. Манай гэр бүл лав тэгээгүй. Гэхдээ та нарт баярлалаа. Бид хоёр нийлээд овоо удчихлаа. Бид одоо ч секс хийж байгаа. Тийм ээ. Хийж байгаа. Бид хоёр утсаа цэнэглэх үед л тийм юм болдог. Тэгээд бэлгийн амьдралаа амттай болгох гээд саяхан дүрд орж үзсэн юм. Эхнэр бид хоёрт нэг асуудал бий. Тэрний жүжиглэлтийн цар хүрээ их хумигдмал. Тийм ээ, тэр зөвхөн аливаа дүрийн илүү новшийн хувилбарыг л тоглож чаддаг. Та нар асуудлыг олж харж байна уу? Уг нь бид хоёр хялбархан юм хийж байгаа юм. Битгий гоочлоорой. Иллэг хийж байгаа юм. Сүртэй юм биш. Тэр үйлчлүүлэгч. Би болохоор иллэгч. Тэр орон дээр хэвтлээ. Би өрөөнөөс гарлаа. Дүрдээ орлоо. Хелга гэдэг нэртэй. Мэдээж скандинав нэр шүү дээ. Гүний иллэгээр мэргэшсэн. Бөөрөнхий мах янзын гоё хийдэг. Би бол дүрээ мэдэж байгаа юм. Би өрөөнд буцаад орлоо. Өөрийгөө танилцууллаа. “Хелга ирлээ. Сайн уу?” гэдэг ч юм уу. Тэгтэл эхнэр над руу эргэж хараад “Өө, уучлаарай. Би эрэгтэй хүн захиалсан.” Шал сонин шдээ. Та нар жаахан цочирдож магадгүй. Гэхдээ би анхнаасаа марзан гоцлол шогч байгаагүй юм. Үгүй. Шог хийхээсээ өмнө би хуульч байлаа. Энэ миний шийдвэр байсан юм. Тийм ээ, би НҮБ-ийн дайны гэмт хэргийн хуульч байсан. Тэгээд би одоо ер нь нухацтай үзэх болжээ гэж шийдээд... одоо ингээд явж байна. Амьдрал богино шүү дээ. Заримдаа зүгээр л толинд хараад “Жэсс, НҮБ-ийн дайны гэмт хэргийн хуулч энэ тэр гэсэн ажил чинь юманд хүрэх юм уу доо” гэж асуух хэрэгтэй шдээ. “Яахав, дайны гэмт хэрэгтнийг шийтгэх нь цаг нөхцөөх дажгүй арга л даа. Бас найзуудтайгаа ч уулзчихна. Гэхдээ ирээдүй байгаа юу? Тийм болохоор хуулиар сурсныхаа хэргийг гаргаж, сэтгэхүйн доройтолтой гоцлол шогчдыг хар тамхины хөнгөн хэргээс мулталж эхлэх хэрэгтэй юм биш үү?” Голцол шог хийж эхлэхэд хүн болгон надтай тийм л юм ярьдаг байлаа. “Жэсс, би нэг бяцхан хуулийн асуудалд ороод оо.”, “Аан за, чи угсаатны хядлага үйлдсэн үү? Үгүй бол би чамд тусалж чадахгүй. Тийм биз? Миний мэргэшсэн чиглэл биш.” Би ямар хүн бэ гэхээр, би зөв юм хийхийг нэлээн хичээсэн. Гэтэл надад нэг ийм онцлог байдаг. Хүүхэд байхаасаа хойш, хүүхэд байхдаа би “Ойролцоо үгийн толь” дэлгүүрээс хулгайлж байлаа. Тэгээд дараа нь би маш их гэмсэж, харамсаж, гасалж, гутарч, ичиж, эмээж байлаа. Буцаагаад өгсөн. Бас нэг юм байгаа. Сая л би бодож олсон юм. Канадад гэй гэрлэлтийг зөвшөөрөхөд л би эмэгтэйчүүдтэй болзож эхэлсэн юм. Энэний учрыг би олсон. Тийм ээ. Тэгсэн. Би гэй боловч миний бэлгийн чиг хандлага “Төр засгаа хүндлэх” юм шиг байгаа юм. Та нар бүгдээрээ гоё шүү. Маш их баярлалаа.

Кэн:      Манай дараагийн оролцогч Бямба гаргийн үдшийн шууд хөтөлбөр, бас “Дутуу болц” хэмээх мансуурлын тухай инээдмийн киногоор алдарт хүрсэн. Харин орчин үед тэр зүгээр амьдарснаараа л мансуурч байгаа. Бас мэдээж өвс. Миний ахаас өөрцгүй Жим Брауерийг угтан авна уу.

БИЧИГ: ЖИМ БРАУЕР

Жим:    Юу байцгаана аа? Дажгүй биз дээ? Сайхаан. Ёстой гоё. Зун болж байна. Манай нэг найз Европоос ирсэн. Тэгээд “Хөгшөөн, хөлбөмбөг тоглох уу?” гэж байна. Би нэг юм асуучих уу? Канадад хөлбөмбөг алдартай юу?

Эр:       Тийм ээ.

Жим:    Худлаа яриад байгаач. Би дэлхийн аварга үзсэн. Би... би нэг л... ойлгохгүй юм аа. Манай Америкт огт... жил болгон ярьдаг. “Чи энэ жил хөлбөмбөг үзнэ.”, “За за”. Гэтэл бид... Тэд зүгээр л бөмбөгтэй шогшиж байгаа юм. Тэгээд л болоо. Зүгээр л “Хүмүүс ээ”. “Тийшээ юм уу?” “Өө, за” Ингээд л болоо. Ийм хачин юм үзээд л хүмүүс хөөрөөд байх юм. “Энэ сүүлийн хэдэн зууны турш болсон хамгийн итгэхийн аргагүй тоглолт байлаа. Тэд явлаа. Тэд довтолж байна. Өө за, нөгөө тал руу нь явлаа. Ямар мундаг хамгаалалт вэ. Бүтэн долоо хоногийн турш оноо 0-0 байлаа.” Юу? Яахлаараа... Би ойлгохгүй байна. Гоол орохоор бөөн баяр болно. Учир нь бараг л хэзээ ч ордоггүй. ... Бүгдээрээ гүйлдээд л, “Би сая...”. Багтарч үхэх шахлаа. Би 50 настай шүү дээ. Сая барага амиа хорлочих шахлаа. Бараг амиа хорлох шахлаа. Та нарт нэг юм хэлье. Би үхэхдээ жинхэнэ үхэр буугаа тавина. Амьдрал тийм гоё. Хаана ч байсан гоё. Оршуулгыг март. Ямар мал нь “За, авсыг ийшээ тавья. Та нар хажууд нь зогс. Хоёр цагийн турш хүмүүс орж ирээд Хохь чинь гэж хэлнэ. Ороод ирцгээ. “Ишш, эвий дээ. Ёстой хохь чинь болж дээ. Ёстой хохь чинь за. Аливаа урагшаа яваад өгөөрэй. Хүн их байна шүү.” гэдэг юмыг бодож олов оо? Гоё хийвэл яадаг юм? Би буудуулмаар байна. Миний хүүрийг их буугаар буудах хэрэгтэй. Тэгвэл гоё биз дээ? Тийм биз дээ? Намайг буудаж нисгэхийн яг өмнө нөгөө гоё шинэ жилийн марзан бүрээ тараана. Ингэж дугардаг нь биш шүү. Тэр биш. Ингэж дугардаг нь. Тэгээд надтай цуг салют орооно. Зүгээр бариад скочдоно. Тэнгэрт гараад зад дэлбэрнэ. За, хүүрийг буудлаа шүү. За, буудлаа._ Тэгээд тэдний яг дээр салют дэлбэрлээ. Миний чих тэнд унана. Шувуунууд түүж идээд л. Тэгээд бүх юм дууссан хойно, утаа “дараа уулзъя” гэсэн бичиг болж харагдана. Дараа уулзъя, Монреаль. Үзсэнд баярлалаа.

Кэн:      Өнөөдрийн бүх оролцогчдодоо дахин алга ташъя. Бүгдэд чинь гоё байсан уу? Театрт байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Миний гоцлол шогийн карьерийг бүтэн болгож өгсөн Зүгээр л инээе нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа. 18 жилийн өмнө 2000 онд би яг энд гоцлол шогийн талбарт шилдгийн шилдгүүдтэй хамт оролцож байхдаа өөрийн галаг зохион байгуулна гэж төсөөлж ч байсангүй. Тиймээс баярлалаа. “Зүгээр л инээе”-д баярлалаа. Та нарт хайртай шүү. Жэтэм. Маш их баярлалаа.

Back to episodes Go home