Peaky Blinders S6 1

Peaky blinders 6-1

Үргэлжлэх хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ко: эр, Микелон арлын цагдаагийн комиссар

Өмнөх ангид:

Том: Бид муу хүнтэй уулзаж байсан. Гэхдээ бидний уулзах хүн бол чөтгөр.

Мо: Намайг Мосли гэдэг. Освалд Мосли. Та миний анхаарлыг татсан. Майкл Грей. Америкт тэнэглэж байгаад үеэлийнхээ мөнгийг алдсан. Хөөрхий хөгшин Артур Шелби. Эхнэр нь өөр залуутай явж харагдсан.

Ли: Иртэй саравчит малгайтнууд та нар тамд очих болтугай.

Ж: Англи явах гэж байгаа бол би хамт явна. Гэр бүлтэй чинь уулзахыг хүсч байна.

Ма: Үгүй ээ, тэгэхгүй.

Чан: Ноён Томас, энэ Европт ирж байсан хамгийн цэвэр опиум.

Том: 250мянган фунт. Бид энд долоо хоног хадгалахад л болно.

Арт: Би эсэргүүцэж байна, Том.

Том: Дэмжиж байгаа нь? Шийдвэрийг хүлээн авлаа.  Хоосон сандалны тухай ярьж байна, Эйда. Миний сандал. Миний хаан суудал. Хэн нэг нь миний хаан суудлыг хүсч байна. Майкл байж магадгүй.

Св: Ноён Шелби, намайг ахмад Свин гэдэг. Танай хамаатан Майкл таныг үхүүлэхийг хүсч байгаа хүнтэй тохиролцоо хийж байсан.

Ма: Энийг таны төлөө хийж байна, Томми. Цаг нь болсон. Та мэдэж байгаа.

Ж: Би таая... Иртэй саравчит малгайтнуудаар оролдох хэрэггүй...

Пол: Дайн болно. Та нарын нэг нь үхнэ. Хэн гэдгийг нь би мэдэхгүй.

Том: Би хийх ёстойгоо л хийнэ, Пол.

Пол: Аллага... Аллага.

Том: Чамаар хийлгэх ажил байна. Би Освалд Мослийг буудна. Тэрнийг албал, тэрний хэлэх үг ч үхнэ.

Эр: Замаас холд...

Эр: Замаас холд...

Мо: Тайзнаас буух цаг болж, хөгшин.

Том: Хужаа нар? Италичууд? Мосли юу ч мэдэхгүй. Тэр юу ч мэдэхгүй... Хэн?

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  6-р бүлгийн төгсгөлийн 1-р анги 

Арт: Надтай ярь л даа.

Том: Би олчих шиг боллоо. Артур, миний дийлэхгүй хүн...

Арт: Мосли.

Том: Мэдэхгүй ээ. Мэдэхгүй байна. Ойлгохгүй байна.

Арт: Тэгвэл... дотогшоо орцогооё. Бид учрыг нь  олно оо. Юм ууцагаая.

Том: Би алхмаар байна...

Гр: Ажил дууссан Томми. Бүгд дууссан. Бид энэ бүгдийг орхиж болно. Энэ их амархан. Маш зөөлөн. Жижигхэн өөрчлөлт.

Лиз: Артур сумнуудыг нь авчихсан. Ирж явахдаа.  Чамайг уулзвар дээр зогсоод, бөөлжсөн гэсэн. Томми, чи цэрэг байхаа больж. Чи зэвсэгээ шалгасангүй. Чи цэрэг биш, хулчгар. Гохоо дарахыг чинь би сонссон. Салах ёс хийлгүй гэр бүлээ орхиж байдаг... Үнэхээр хийхийг хүсч байгаа бол... энд зургаа байна.

Том: Ээж ээ. Тэд таныг нааш нь оруулж. Намайг оруулдаггүй юм. Ямар нэг өөр шалтгаан байгаа юм шиг... байна уу?

Св: Ноён Шелби, өнгөрсөн шөнө болсон аллагад хэн саад болсныг та мэдмээр байгаа байх. Та цонхоороо харвал эвлэрлийг туг харах болно. Сайн дурын холбооныхон танд нас барагсдын чинь цогцосыг оршуулахаар аваачиж өгч байгаа юм. Өнгөрсөн шөнийн ажиллагааг Ирландын Бүгд Найрамдах армийн гурван баригадын цэргүүд явуулсан. Ноён Мосли бидэнд амьдаараа хэрэгтэй. Та энийг мэдэж байхад болно... Бас бид өнгөрсөн шөнө зөвхөн ноён Мослигийн амийг авраагүй гэдгийг хэлье. Бид танай байгууллагын бүтцэд зарим нэг өөрчлөлт хийсэн... Өөрийн хаант улсыг бүтээж эхлэхдээ л та тулах таягтай байсан. Өнгөрсөн шөнө бид тэр таягийг авч хаясан. Одооноос та биднийг түших болно. Ноён Шелби, танай хүмүүсийн үхэл танаас болсон гэдгийг санаарай. Яагаад гэвэл та өөрийн хязгаарыг мэддэггүй.

Ма: Ээж ээ. Нэг хүний амбиц, хүслээс болж ийм зүйл болсон. Хүчирхэг бурхны нэрээр тангараглая... ямар ч хамаагүй аргаар... хичнээн ч амь хороох байсан... Томми Шелбигээс өшөөгөө авах болно...

Дөрвөн жилийн дараа. Микелон арал.

Ньюфаундланд. Францын газар нутаг.

Эр: Эрхэм ээ. Эрхэм ээ. /Францаар ярина- тэр урд харагдаж байгаа Микелон арал/

1933 оны 12сарын 5.

Том: /Францаар ярина: Комисаар хоёр цаг өгөөч гэсэн. Хэн нэг нь үхэж магадгүй. Намайг үхвэл миний ах руу ярь гэж хэлээрэй./

Эр: /Францаар ярина: Очилоо/

Том: /Францаар ярина: Намайг Томми Шелби гэдэг. Би уулзалтын өрөө захиалсан юм./

Эр: /Францаар ярина: Өнгөрсөн шөнө хэдэн согтуу залуус цонхнуудыг маань хагалчихсан. Том өрөөнд тагтаа нар орчихож. Эхнэр маань цэвэрлэж байгаа./

Том: /Францаар ярина: Эрт ирсэн болохоор хүлээж байя./

Эр: Юм уух уу?

Том: Надад нэг аяга ус өгчих.

Эр: Энд олон согтуу, ууртай хүмүүс байдаг болохоор цонх хагалсан юм. Ойлгож байна уу? Энэ арал дээр амьдардаг эрчүүдийн тал нь архи шаглаж амьдралаа залгуулдаг байсан. Үлдсэн хагас нь завиа засдаг байсан.

Бичиг: Микелоны хар өдөр. Өнөөдөр шөнө дунд хорио дуусна.

Эр: Та усаа аваад өрөөнд орсон нь дээр байх.

К: //Францаар ярина: Дахиад нэг лонх виски. Чи вискины компанид ажилладаг уу?/

Том: /Францаар ярина: Би энд хувийн ажлаар ирсэн./

К: /Францаар ярина: Франц хэл хаана сураа вэ?

Том: /Францаар ярина: Францад. / Францад их олон юм сурсан.

К: Арал танай хянагчдаар дүүрчихээд байна. Манай агуулахуудыг хаасан. Хүмүүсийг ажлаас нь халсан.

Эр: /Францаар ярина: Жан Клод, тэрнийг зүгээр орхисон нь дээр байх./

К: Бид арван жил завиараа Бостон руу ерөнхийлөгчийн вискийг зөөсөн. Одоо юу ч үгүй хоосон болчихлоо. Гэтэл чи бидний урд суучихаад хараал идсэн ус захиалж байдаг. Энэ наргиа юу?

Том: Үгүй. Би бүх төрлийн согтууруулах ундаа уухаа больсон болохоор ус захиалсан юм.

Эр: /Францаар ярина: Жан Клод, зүгээр орхи, гуйя./

К: Найз минь, чи хундага өргөх болно. Хундагаа өргөөд амьдралыг нь сүйтгэсэн Микелоны ядуу иргэдийн төлөө уу.  Наадахаа уу.

Эр: Хөөе...

К: Уу. Микелоны хүмүүсийн төлөө хундага өргөхөөс нааш чи энэ барнаас явахгүй.

Том: За за... За... Заавал өнөөдөр ууртай байгааг чинь ойлгож байна аа. Гэхдээ та миний нэрийн хуудсыг шатаахын оронд уншсан бол энэ үл ойлголцол гэдгийг мэдэх байсан. Нөхцөл байдлыг харгалзан би тэвчээр гаргалаа, одоо та суугаад надад сонингоо унших боломж олго.

К: /Францаар ярина: Сайн юм аа? /

Том: Энийг үргэлжлэхээс өмнө би тайларлая. Би хундага өргөхгүй. Яагаад гэвэл дөрвөн жилийн өмнө би архи  уухгүй гэж тангарагласан.

К: /Францаар ярина: /

Том: Үгүй. Битгий... Архинаас татгалзсанаас хойш би илүү тайван, амгалан болсон.

Эм: /Францаар ярина: Хэнри, би буун дуу сонс.../

Том: Наашаа ор... Заримдаа шаардлага гарвал... би хуучин арга барилаа ашигладаг. Одоо тийм зөрчилдөөн гарвал Микелонд үнэхээр хар өдөр болох болно. Тэгэхээр, миний зочин удахгүй ирнэ. Би өрөөгөө бэлдэх хэрэгтэй байна. Өрөөг маань заагаад өгөхгүй юу?

************

 Ма: /Францаар ярина: Өршөөгөөрэй. Роберт зочид буудал  хаана байдаг вэ?/  

Эр8: Биднийг вискигээ авахаар ирсэн архины үйлдвэрийн хүмүүс гэж бодож байгаа.

Эр9: Бид оройтож байна. Тэр үргэлж эрт ирдэг. Явцагаая.

Пол: Дайн болох болно, та нарын нэг нь үхнэ. Хэн гэдгийг би мэдэхгүй.

Ма:  Сайн уу, Томми. Тэнд нэг залу нүүрээ оёулж байна.

Том: Үл ойлголцол байсан юм. Сайн уу, Майкл.

Ма:  Том, тантай дахиж уулзаад юу бодохоо мэдэхгүй байлаа.

Том: Тийм үү? Юу гэж бодож байна?

Ма:  Ээж маань дөрвөн жилийн өмнө нас барсанаас хойш Томми бид хоёр ярилцаагүй.

Том: Бид хоёулаа их завгүй байсан.

Ма:  Та тэрнийг алсан хүмүүсийг шийтгэх гээд завгүй байсан.

Том: Майкл, хүчтэй дайсантай тулгарсан бол өшөө авахад заримдаа хугацаа шаарддаг юм. Зөв цаг... сонгох хэрэгтэй. Тэр мөч ирэх болно. Харин одоо бид бизнес хийх гэж байна. Цаг хугацаа, хувийн ашиг сонирхлын төлөө муу зүйлийг мартах хэрэгтэй.

Ма:  Томми, бид таны юу хэлэхийг сонсъё.

Том: Майкл, чамтай дахин ажиллах гэж байгаадаа баяртай байна. Чи сайхан харагдаж байна.

Ма:  Та ч гэсэн.

Том: Танайхан сайн уу?

************** 

Хүү: Чүү чүү.

Хүү: Давхиад байгаарай.

Хүү: Тийшээ явъя. Намайг гүйцээрэй.

Эм: Наадахдаа битгий хүр...

Лиз: Энэ прожекторын Чарли Чаплин бэлэглэсэн юм. Энийг Холливудаас явуулсан. Хурдан суугаад киногоо үз.

Эйда: Үгүй ээ, бурхан минь. Элизабет. Элизабет, битгий тэг. Өөрийгөө гэмтээчихнэ. Тийм ээ, сайн уу. Белл Таверн мөн үү? Наана чинь Жонни Догс гэдэг цыган байвал ирээд хүүхдүүдээ ав гээд хэлээд өгөөч? Зулсар болж байна. Гэр бүлийн цаг...

Руби: Ээж ээ, би үзэж байсан шд.

Лиз: За хүүхдүүд ээ. За... Маргааш Чарлес, Руби бид нар том хөлөг онгоцоор Канад руу аав дээр нь очихоор явах гэж байгаа болохоор зулсарыг эрт тэмдэглэж байгаа юм.

Хүү: Канад...  

Лиз: Гэхдээ бид зулсар өвөөд үдэшлэгийн тухай хэлсэн... тэр та нарт бэлэг авчирсан.

Хүүхдүүд: Тийм ээ.  

Хүү: Уралдах уу?

Лик: Эйда,  зулсарын өвөө хаана байна аа?

Эйда: Мэдэхгүй ээ.  Одоо уг нь ирчихсэн байх ёстой.

Лиз: Тийм ээ.

Эйда: Санта гуай хааччихав аа?

Арт: Үгүй ээ. Намайг алчихлаа. Надад буу байгаа шүү. Чадвал зугтаагаарай. Зугтаагаарай...

****************

Том: Ноёд оо, өнөөдөр хорионы сүүлчийн өдөр. Гэхдээ энийг төгсгөл гэхийн оронд бидэн  шиг хүмүүсийн хувьд шинэ эхлэл байж болох юм. Шинэ боломж. Итгэл хүлээлгэж болох хүмүүстэй хуваалцахыг хүсч байгаа боломж. Өнгөрсөн 12жил энэ арлын эрчүүд далайгаар тэнүүчилж, архи шаглаж, Америкийн хилийн эргүүлээс зугтаж амьдарсан. Одоо виски хуулиар зөвшөөрөгдөх гэж байгаа болохоор худалдаа Нью Йорк, Бостон, Торонтогийн хүмүүсийн гарт очих болно. Гэхдээ... Нэг хаалга хаагдахад... өөр хаалга нээгддэг.

Ма:  Бид Микелон арлын давуу талыг ашиглаад сонгосон усан онгоцны багийнхандаа ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрч болно.

Том: Гэхдээ энэ удаа өөр бараа.

Эм: Хундагалж өгөх үү?

Том: Хэрэггүй.

Эр: Арлаар нэг тархчихаад байна.

Том: Энэ арал дээр ёс зүй, үзэл бодол байхгүй, зөвхөн ачих ачаагүй, очих газаргүй завинууд л байдаг.

Ма:  Америк, Канадын хилийн бүсийн гадна байдаг болохоор л анх Микелонд виски үйлдвэрлэх шалтгаан болсон юм. Техникийн хувьд Францын газар нутаг. Холбооны мөрдөх товчоо, Канадын мөрдөх товчоо энд харъяалалгүй.

Эр2: Энийг хаанаас авдаг юм?

Том: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Белфастад байдаг хамтрагчидтайгаа нийлүүлэлтийн сүлжээ байгуулсан.  Америкийн зах зээлд гаргах цаг нь болсон гэж бодож байна. Наадах чинь... дэлхий дээрх хамгийн цэвэр опиум. Шанхайгаас шууд Ливерпулд байдаг манай агуулахад ирдэг.

Эр2: Майкл, ийм зүйлд чи мэргэжилтэн.

Ма: Би тэрэнд итгэж байна.

Эр2: Францын цагдаа нарыг яах вэ?

Том: Би Микелон мужийн жандармуудтай холбоо тогтоосон. Бид Францад хоёр удаа цуг тулалдаж байсан. Зэвсэг нэгт ахан дүүс гэж хэлж болно. Микелон Бостон хоёрын дунд усан онгоцнууд тасралтгүй явсаар байвал би тэрэнд 12сая франк өгнө гэж амалсан.

Эр2: Бид саналыг чинь Бостонд Жак авгад танилцуулах болно.

Том: Майкл, чамайг эхнэрийнхээ авга ах Жак Нелсонтой ярилцсаны дараа уулзаж болно гэж бодож байна. 

Эр2: Хөөе. Өөрийгөө алуулах юмыг мэдэж байна. Бүр чанга хэлж байна.

Том: Би ноён Нелсонг хүндэлдэг. Тэр надаас өөр түүхтэй хүн. 

Ма: Жак Нелсоны өнгөрсөн амьдрал мартагдсан.

Эр2: Мартагдаагүй.  Үгүй болсон.

Том: Үгүй ээ, үгүй болоогүй. Минийх шиг бүртгэлээс алга болсон. Миний мэндийг дамжуулаарай, за юу?

Ма: Том, та юм уусангүй.

Том: Майкл, бид сүүлд уулзсанаас хойш би илүү дээр хүн болсон. Виски толгой дотрох чанга дуутай хөдөлгүүрийг хөдөлгөдөг түлш гэдгийг ойлгосон.

Эр: Больж үз.

Эр2: Энэ залуу яруу найрагч юм уу? аан?

Том: Би яруу найраг уншдаг шүү, гэхдээ бичдэггүй.  Манан улам нэмэгдэнэ гэсэн. Энд хашигдахаасаа өмнө энэ арлаас явсан нь дээр.

Эр2: Сайн ойлго. Жак авга бүгдийг шийддэг юм. За юу? Уулзалт хэзээ дуусахыг би шийддэг. Тэгэхээр намайг хэлэх хүртэл сууж бай... Сайн жаал.

Эр3: Наад архиа уу.

Эр: Сайн жаал. За... Биднийг явахаас өмнө шүлэг уншаад өг...

Том: Шүлэг сонсмоор байна уу? Шүлэг сонсмоор байна уу? Чи яамаар байна, хоосон толгойт оо?

        Би найздаа уурласан

        Тэрэнд уураа хэлэхэд уур минь гарсан

        Би дайсандаа уурласан

        Тэрэнд хэлээгүй, миний уур хилэн нэмэгдсэн 

Том: Уиллиам Блейкийн “Хорт мод” гэдэг шүлэг. Чи тэрнийг мэдэхгүй л дээ. Уулзалт дууслаа. Мартсанаас... миний найз, цагдаагийн комиссар Холбооны мөрдөх товчооны ажилтантай ярилцсан гэсэн. Өмнөд Бостоны танай байгууллагад мэдээлэгч байдаг гэж хэлсэн байна лээ. Энийг хамтын ажиллагааны төлөө хэлж байгаа юм. Энийг ав Майкл. Улаанаар Мария гэж бичсэн  цус гоожиж байгаа зүрхний шивээстэй хүнээс болгоомжил. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, ноёд оо. Энэ удаа,  шатаах хэрэггүй... /Францаар ярина: Гамшиг бүр боломж дагуулдаг/

******************

Эйда: Артур. Алив. Алив ээ... Бурхан минь. Бурхан минь. Полли эгч байсан бол ийм юм болохгүй байсан даа. Алив ээ. Алив. Артур... Артур... Би Полли биш, гэхдээ л хараал идсэн дүү чинь байна. Та хэрэглэхээ болино гэж надад амалсан.

Арт: Зулсар болж байна, Эйда. Зулсарын өдөр.

Эйда: Тийм ээ, зулсар болж байна. Хараал идсэн бэлэгнүүд хаана байна?

Арт: Би удахгүй гялс...

Эйда: Гайхалтай. Ах маань ухаанаа алдчихаж. Өдөр бүр хариултгүй асуултууд...улам л  дордоод байх юм.  бүр учраа олохоо байлаа. Новш гэж.

Арт: Хайртай шүү, Эйда.

Дог: Хүүхдүүд ээ.  Зулсарын өвөө ирж.

Хүүхдүүд: Зулсарын өвөө.

Хүү: Чи юу хүссэн бэ?

Дог: Энд юу байна?

Лиз:   Зулсарын өвөө дахиад янданд гацчихаж уу?

Эйда: Маргааш ямар онгоцоор явах юм?

Лиз: Шилдэг нь, хамгийн үнэтэй нь. Биднийг тэнд очихоор Томми ямар сэтгэл хөдлөлгүй “Сайн Лиззи, сайн уу хүүдүүд ээ” гэж хэлнэ.

Эйда:  Боль доо, Лиззи. Баярын өдрүүд болж байна. Хол байсан болохоор өөрчлөгдсөн ч юм билүү.

Лиз: Үгүй ээ. Баярын өдрөөр ч... хадан дээр зогсож байсан ч, Поллийг нас барсанаас хойш тэр тийм болчихсон. Полли байхгүй, виски байхгүй, Томми байхгүй.

****************

Том: /Францаар ярина: Сейнт Жонс боомтын цагдаагийн газрын мөрдөгч Лорэнстэй холбоод өгөөч./ Тийм ээ, Микелон арлын цагдаагийн газраас ярьж байна. Одоо арлаас нэг усан онгоц хил чиглээд хөдөлж байгаа. Сейнт Жонсын боомтод орохоор нь Майкл Грей гэдэг хүн Бостон явах гатлага онгоцонд сууна. Сайн сонс. Хар өнгийн хүрэм, хөх хослол өмсөж хар өнгийн цүнх барьсан байгаа. Цүнхэн дотор нь 2кг цэвэршүүлсэн опиум байгаа. Санаа зовсон иргэн... Тийм ээ, намайг ноён Жонс гэдэг.

Ко: / Францаар ярина: Юм уух уу?

Том: Тийм ээ, ууя. Гэхдээ би архи уухаа больсон.

Ко: / Францаар ярина: Яагаад?

Том: Ажил байна. Энэ арлаас явах хэрэгтэй байна.

******************

Эйда: Карл, чи энд байх ёсгүй.

Ка: Авахгүй юм уу?

Эйда: Үгүй ээ, би тэрэнд ажиллахаа больсон.

Ка: Чухал байж магадгүй.

Эйда: Тийм болохоор л авахгүй байгаа юм.

Ка: Би авч болох уу?

Эйда: Үгүй. Байна уу?  Аанхан... новш гэж.

****************

Эйда: Энэ хүний хэн гэдгийг мэдэх үү? За, алив Артур...

Арт: Эйда. Гижиг хүрч байна. Тэрний дүү Томас Шелби, тэрэнд дахиад хэзээ ч опиум битгий өг гэж байна. Үгүй бол, Артур Шелбигийн нэрийг  та нарын цээжин дээр жадаар сийлэх болно.

Бостон. Норфолк хорих газар.

Ж: Тэгээд... ямар чөтгөр нь вэ?

Ма: Энд юу ч ярьж болохгүй. Царайг чинь харж, сүрчигийг чинь үнэрлэх гэсэн юм.

Ж: Томми Шелби амьдралд чинь орж ирэв үү үгүй юу ийм юм болж байдаг.

Ма: Нэр хэлэх хэрэггүй.

Ж: Уучлаарай. Тэрнийг чөтгөр гэж нэрлэе.

Ма: Ийшээ суу... Лорэнс ямар байна?

Ж: Чи мэднэ. Аавыгаа санаж байгаа. Майкл, ямар чөтгөр нь болоод байгаа юм?

Ма: Бүгд гарт байгаа.

Ж: Хэний гарт?

Ма: Үгүй ээ. Хэний гарт байгаа юм, Майкл? Аан?

Ж: Энэ хотын бүх зүйлтэй адил чиний авга Жакийн гарт байгаа.

Ма: Тэр миний ялыг цуцалж, эндээс гаргах хэрэгтэй байна.

Ж: Би тэрэнтэй ярилцсан. Тэр надад чөтгөрийн тавьсан саналыг хэлсэн. Томми Шелби, Жак Нелсонтой бизнес хийнэ гэсэн үү? Бостоныг авна гэсэн үү?

Ма: Хэн ч, юу ч авахгүй. Гарт байгаа. Дээд шатанд хэлэлцээр хийгдэж байгаа, гэхдээ дунд болоод доод шатанд итгэж болохгүй хүмүүс байна.

Ж: Майкл, энэ чинь үнэхээр...

Ма: Амаа татаад, сонс. Томми өөрөө бидэнд мэдээлэгчийн тухай анхааруулсан. Тэр мэдээлэгч намайг цагдаад мэдэгдсэн гэж бид нар бодож байгаа.

Ж: Тэгвэл чөтгөрийн төлөвлөгөө эхэлчихсэн байна. Зугтаж чадахгүй юм бол усан онгоц, онгоцтой байгаад яах юм?

Ма: Жина, өнөөдрийн сонинд Бостоны боомтоос гаран дээрээ цус гоожиж байгаа зүрхэн дээр Мария гэж бичсэн шивээстэй хүний цогцосыг уснаас гаргасан гэсэн мэдээлэл гарна. Толгойдоо ганц буудуулсан.

Ж: Тийм ээ, би уншчихсан.

Ма: Тэрний үхэл бусдыг нь илчилнэ. Энэ бизнесийг амжилттай болгохын тулд зөвхөн итгэдэг хүмүүстэйгээ ажиллах хэрэгтэй. Цэвэрлэгээ явагдаж байх хооронд энийг хэнд ч хэлж болохгүй. Энэ талаар хүнд хэлбэл боомтоос би олдож, чи зүрхнээс нь цус гоожсон Мария болно.  Ойлгов уу?

Ж: Майкл, би үнэнийг мэдмээр байна. Үгүй ээ, надад үнэнийг хэл. Яагаад дахиад тэрэнтэй бизнес хийж байгаа юм?

Ма: Жина, Лорэнст зулсараар юу авах гэж байгаагаа хэлээч.

Ж: Хорвоо дээр нунтаг нийлүүлж чадах хүн хангалттай олон байгаа. Яагаад тэр байх ёстойг би ойлгохгүй байна. Томми Шелби бид хоёрт дуусгаагүй зарим бизнес байгаа. Энэ миний дуусгах боломж. Тэгэхээр авга ахтайгаа яриад намайг эндээс гаргаадах.

****************** 

Ж:  Байна уу? Хэн? Мэдээж. Яагаад болохгүй гэж? Хотод ирснийг чинь би сонссон. Тэгээд “Хөөе” гэж бодлоо. Жижиг залуу, том аз тохиож. Жаззд дуртай юу?

Том: Үгүй.

Ж: Юу уух вэ? Виски?

Том: Ус...

Ж: Надад ус байхгүй. Өөр юу хэрэгтэй вэ?

Том: Жак авгад чинь хэлүүлэх үг байна.

Ж: Томми, тайвшир. Юм уу л даа... Авга ах маань Шотланд, Ирландын шилдэг виски үйлдвэрлэгчдээс Америкт оруулж ирдэг импортын лицензийг авахаар төлөвлөж байгаа. Хэлэлцээр хийхээр яг одоо Лондон руу явж байгаа. Муж болгонд ирэх дусал болгон Жак авгад мөнгө авчирна.

Том: Тийм ээ. Тэр их хүчтэй, сэтгэгдэл төрүүлэм хүн. Би залуугийнх нь цагдаагийн газарт авахуулсан зургийг нь л харсан.  Сүүлийн үед дээд давхаргын сонинуудаас. Энэ ахиц дэвшлийг харуулж байна.

Ж: Тийм ээ. Тэрэнд хэлэх үгээ хэлэхээс чинь өмнө тэрний хэлүүлсэн үгийг хэлье. Тохиролцохгүй. Англид хэн нэг нь Томми Шелбийд ингэж ойртох “аймшиг” байдаг. эсвэл “дур хүсэл”. Өвдөг дээрээ суугаад амаа нээгээд “Тийм ээ, эрхэм ээ. Гуйя эрхэм ээ” гэж хэлдэг.

Том: Тэгээд чи Жак авгынхөө өмнө сөхөрдөг юм биз дээ? Майкл биш.

Ж: Тэр тохиролцохгүй гэсэн, ноён Шелби.

Том: Чамаас шорон үнэртэж байна, Жина. Бас чи хэтэрхий их уудаг.

Ж: Тийм ээ, гэхдээ архи хууль ёсных. Цагаан нунтаг тийм биш. Жакийн найзууд засгийн газарт байдаг. Тэр хэр өндөрт гарсныг мэдэх үү? Оргил дээр гарсан. АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар явахдаа гялалзсан хар гутлан дээрээ цагаан нунтагтай байж болохгүй. Яагаад гэвэл, тийм ээ... одоо тэнд очдог болсон. Тэгэхээр ийм өчүүхэн юмнаас болж том эрсдэл гаргахгүй. Гэртээ харь, жаал аа... баяртай, ноён Шелби.

Том: Тийм ээ, дахиад виски уу, Жак авгад орлого орно. Тамхи татаж болох уу?

Ж: Хууль зөрчихгүй бол болно.

Том: Явахаасаа өмнө... хилийн эргүүлийнхэнд Майклын цүнхэнд байгаа зүйлийн талаар би мэдэгдсэн юм. Тэр надаас болж шоронд орсон. Авга ахад чинь төвөг удах гээд. Хайртай зээгийнх нь нөхөр хар тамхи зөөвөрлөсөн хэргээр Бостонд баривчлагдсан. Тэр яах бол? Энэ хэрэгт оролцож тэрнийг суллуулбал зууван танхим яах бол? Юу ч хийхгүй бол Өмнөд Бостонд юу болох бол?

Ж: Тонил цаашаа. За яах вэ. Энд үлд. Энд наймаалц. Энд үх. Надад хамаагүй.

Том: Хэний гарт үхэх гэж, Жина? Аан? Авга ахдаа ингэж хэлээрэй. Миний опиумыг авмааргүй байгаа бол би Зүүн Бостоны Еврей нарт зарна.

Ж:  Хонгор минь... Хараал идсэн дайн эхлүүлэхийг хүсээ юу?

Том: Тэр хэмжээний опиум байхад... Ирланд, Еврей, Италичуудын хүчний тэнцвэр зүүн хэсэгт очих болно.  Зүүн Бостоныг хариуцдаг гэр бүлтэй би холбоотой. Соломоны гэр бүл. Чи сонсож байсан уу? Танайхан бидэнтэй адил тэгш харьцах ёстой гэдэгээ ойлгосны дараа бид сайн хамтрагчид болно гэж найдаж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, Жина.  

***************** 

Том: За? Тийм ээ, намайг холбочих. Сайн уу, Лиззи.

Лиз: Томми... Руби... бие нь муу байна. Тэр 38 хүрч халуурсан, эмч нар сая явлаа.

Том: Юу гэж байна?

Лиз: Ханиад юм шиг байна гэсэн. Гэхдээ аяар дахиж ирж үзнэ гэсэн. Ханиагаад байгаа. Томми, бид нарыг аялах хэрэггүй гэж хэлсэн. Өнөөдөр Бостон орон усан онгоцонд сууж чадахгүй нь.

Том: Зүгээр ээ Лиззи, санаа зовох хэрэггүй. Санаа зовох хэрэггүй. Одоохондоо наанаа үлдээд, тэрний эдгэхийг хүлээе. Тэгээд... тэрэнтэй ярьж болох уу?

Лиз: Унтаж байгаа.

Том: За. Тэгвэл унтаг. Унтаж байг... Лиззи, би энд жаахан ажилтай байна. Сонс, Рубийг сайжрахаар дахиад шинэ тасалбар захиалчих. Энд ирж л байвал зулсараар ирж чадахгүй байсан ч хамаагүй. Тэгээд энэ ажлыг дуусахаар, чи хүүхдүүдтэй ирэхээр бүгд дуусна. Зөвхөн бид, цэвэр агаар, баруунд очих болно. Би ууланд байдаг газар олсон. Цас ордог. Рубийд... Рубийд намайг цасан хүн хийж өгнө гэж хэлээрэй. Тэр хэр удаан ханиаж байна?

Лиз: Хэд хоног. Жонни Догсын хүүхдүүдтэй хүйтэнд гол руу гүйгээд байгаа. Чи зүгээр үү, Томми? Хоолой чинь өөр сонсогдож байна.

Том: Зүгээр л ханиад. Би Бостоны ажлыг дуусгаадахъя. Тэгээд бүгд дуусна. Тэгээд зүгээр л... Рубийг ирэхээр нь тэвэрмээр байна. Ойлгож байна уу? Тэрнийг тэвэрмээр байна.

Лиз: Би түрүүн бэлэгнүүдийг нь өгсөн. Дуртай байна лээ. Өнгөрсөн шөнө тэр шатаж байсан. Халуундаа дэмийрээд... яриад байсан. Жоннигийн хүүхдүүд тэрэнд цыган хэл зааж байгаа.

Том: Хулгай, дээрэм л зааж байгаа байх.

Лиз: Тийм ээ.

Том: Тэр дэмийрч байхдаа цыганаар яриад байсан... “тикнер маура тикнер маура о... бен о бен” гэж дахин дахиад хэлээд байсан.

Лиз: Юу? Лиззи, юу... Юу гэнэ ээ? Руби юу гэсэн гэнэ ээ?

Том: тикнер тикнер маура нэг тиймэрхүү. Тэр өөр... өөр ойлгохгүй юм хэлсэн үү?

Лиз:  о бен о бен... мэдэхгүй ээ.

Том: Лиззи. Тэр цыганаар өөр үг хэлсэн үү? Намайг сонсоодох.

Лиз: Томми, би цыган хэл мэдэхгүй. Үгүй байх аа.

Том: зүгээр л Тикнер маура  бас о бен?

Лиз: Тийм ээ.

Том: Халуурч байхдаа юм харсан уу? Тэр юу харсан бэ?

Лиз: Новш гэж.

Том: Лиззи, гуйя асуултанд хариулаадхаач.

Лиз: Тэр нэг эрэгтэй хүн харсан гэсэн. Ногоон нүдтэй хүн. Тэр дэмийрч байсан. Тэр шатаж байсан. Юу болоод байгаа юм?

Том: Лиззи, сонс. Би очилоо.

Лиз:  Томми, халуурснаас болж байгаа юм.

Том: Намайг сонс. Би гэртээ харина. Дараагийн уурын тэргээр очино. Хичээлд нь явуулах хэрэггүй. Ойлгосон уу? Сургуульд нь битгий явуул. Тэрнийг голоос хол...

Лиз: Томми...

Том: Тэрнийг голоос хол байлга. Морь унуулж болохгүй. Моринд ойртуулах ч хэрэггүй. Жонни Догс, тэрний эхнэрүүдэд Рубигийн хэлсэн үгнүүдийг хэл. Сонсож байна уу? Жоннигийн том эхнэрт тэрний хүзүүнд хар Мадонна зүүж өг гэж хэл. Эмчийн үгэнд ордог шигээ Эсмералдагийн үгэнд орно шүү. Сонсов уу?

Лиз: Хараал идсэн цыган юм.

Том: Тийм ээ, хараал идсэн цыган уламжлал, Лиззи. Тийм гээд байна... Буржгарыг наанаа авчир. Тэрнийг Рубигийн моринуудтай зүчээнд бай гэж хэл. Бас Жонни Догс, тэрний эхнэрүүдийн хэлсэн болгоныг хийнэ шүү. Намайг ойлгосон уу? Уучлаарай, Лиззи. Ойлгосон уу?

Лиз: За. Хэлснээр чинь хийе.

Том: За, би удахгүй очино. Полли?  Полли? Миний гарах гэж байгааг мэдчихэж. Пол. Тэд миний араас ирж байна...

***************

Ма: Новшийн нохойн гөлөг.

Том: Америк хүн шиг сонсогдож байна, Майкл. Англи руу эрт явах хэрэгтэй байна. Энийг хурдан дуусгая, за юу?

Ма: Хүнээр оролдчихоод зугтаж байх шив.

Том: Үгүй ээ, энэ бизнес үргэлжилнэ. Жак Нелсон ч гэсэн Англи руу явж байгаа. Лондон, Эдинбороу руу, импортын лиценз авахаар.

Ма: Жак Нелсоны хаашаа явж байгааг яаж мэдсэн юм?

Том:  Надад тэрний ажлын хуваарь байгаа. Хувийн захидлууд нь. АНУ-ын ерөнхийлөгчөөс ирсэн захиа, бас амрагуудынх нь. Тэдний байгууллагад надад мэддэг хүн байгаа. Зээлтэй Ирланд хүн хүчирхэг эх сурвалж, Майкл.

Ма: Чи үхсэн, Томми. Өмнөх шигээ байхаа больж. Аль хэдийн үхсэн. Еврей нарт зарна гэж сүрдүүлсэн гэсэн.

Том: Бас надад энэ шоронд таньдаг хүмүүс байгаа. Энэ залуус энд байх хугацаанд чинь санаа тавина.

Ма: Танай хүмүүс надад хэрэггүй. Жак Нелсон намайг эндээс гаргана.

Том: Тийм үү? Тэр үү? Энэ захидал. Энэ захиаг тэрэнд  өгчихгүй юу? Ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн Жак Нелсонд бичсэн чамайг энд байлгахыг хүссэн захидал. Хэвлэлийнхнийг сонирхохоо болих хүртэл, Майкл.

Ма: Тонил цаашаа.

Том: Чамайг тэгж байгаад суллана аа. Тэгээд чи өмнөх шигээ бизнесээ надтай явуулна. Бидний бизнес таван саяар нунтаг тээвэрлэх. Солилцоо явагдсаны дараа бид гар барилцаад, тэгээд өөрсдийн замаар явна. За юу?

Ма: Сураагүй л байх шив. Ээж маань амбицаас чинь болж үхсэн ч, өөрийнхөө хязгаарыг ойлгоогүй л байх шив.

Том: Надад хязгаар байхгүй... Мартсанаас, Майкл... Жак Нелсоны хувийн дансыг харвал тэр Бостоноос Ливерпур орох таван тасалбар авсан байна лээ. Таван тасалбар. Тэрний эхнэр, амраг нь, ерөнхийлөг Рузевелтийн хүү, өөртөө... бас Жина Грей... Жина Лондонд очино, Майкл. Би тэрэнд дуртайяа газар үзүүлэх болно.

Ма: Новш. Муу хөгийн новш. Томми. Үхвэл таарна. Чи бол чөтгөр... Хараал идсэн чөтгөр...

Том: Сүнснүүд, Бостон, Ирланд бас Жак авга.  Би ярилцахад бэлэн.

Хелен МакКрори буюу Полли Грейн  гэгээн дурсгалд зориулав.

Найруулагч Энтони Бирн.

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Продюсер Ник Годин.  

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Наташа О Киффи

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул.

Пакки Ли.

Нед Деннехи.

Харри Киртон. Иан Пек.

Аннабелл Воллис.

Бенжамин Зефаниа. Шарлин МакКенна. Полин Турнер.

Аня Тейлор-Жой нар тоглолоо.

5бүлгийн  1-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home