Peaky Blinders S5 6

Peaky blinders 5-6

Үргэлжлэх хугацаа:  65мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Чер: эр, Черчилл

Ба: эр, Барни, шоронд хоригдож байгаа экс цэрэг,

 

Өмнөх ангид.

Мо: Ярилцах юм байна. манай найз Жимми МакКаверн хойд Винкантерны морин уралдааны замыг хянахыг хүссэн. Би зөвшөөрчихсөн.

Том: Хариу нь юу юм?

Мо: Хариу байхгүй. Юу ч...

Ли: Чамайг буудаагүй нь сайн болж. Өршөөл болох байсан юм... Одоо гар...

Том: Энэ чекний баталгаа. Мослигийн гарын үсэгтэй. Жимми МакКаверн гэдэг хүний баталгаа.

Ху: Юуны чек юм?

Том: сайн санааны үр дагавар. Миний сайн санаа.

Гр: Товчлуурыг дар.  Хаалгаа нээгээд над дээр, гэртээ ир.

Том: Чамаар хийлгэх ажил байна. Чамайг авахаар ирнэ... лхагва гарагт, шөнө дундаас хойш.

Арт: Барни Томсон.... Освалд Мослийг алах болно.

Том: Тайзан дээр байхад нь. Намайг дэргэд нь зогсож байхад. Тэгээд би намын удирдагч болно. Хэдэн долоо хоног завгүй байх нь, ах аа.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  5-р бүлгийн төгсгөлийн 6-р анги  

Чер: Скотчноос илүү Айришт дуртай юм аа даа.

Том: Тийм ээ, ноён Черчилл.

Чер: Скотчноос илүү Айриш. Гавана навчин тамхинаас илүү тамхи. Ээж чинь майханд төрсөн байх.

Том: Эмээ, майханд төрсөн. Ээж маань нарийн завин дээр.

Чер: Өөрөөс чинь илүү төрсөн хүмүүст ухаалаг хариулт өгөх дуртай.

Том: Төрсний гэрчилгээгээ үзүүлэхээс илүүтэй надаас дээр гэдэгээ батлах нь дээр. Надад байхгүй, тэгэхээр миний хувьд ямар ч утгагүй.

Чер: Та танхимд сайхан ярьдаг.

Том: Баярлалаа.

Чер: Хэлж байгаа зүйлийнхээ ганц ч үгэнд итгэгүй байсан.

Том: Итгэл үнэмшил уран илтгэлийн дайсан болох сэтгэл хөдлөлийг бий болгодог.

Чер: Грекийн уран зохиол уншдаг юм байна.

Том: Унтаж чаддаггүй юм. Ноён Черчилл, та ямар шалтгаанаар ирээ вэ?

Чер: Та фашистуудтай эвсэл байгуулж байгаа. Тэгээд Уайтхоллын зарим нөхдөөс лавлаад таныг эвсэл байгуулаагүй гэдгийг чинь мэдлээ. Та тэрнийг тагнаж байгаа. 

Том: Тийм ээ.

Чер: Яагаад?

Том: Шударгаар хариулахад... өөртөө итгэлгүй байна.

Чер: Та цэцэрлэгээ өөрөө ухдаг уу, ноён Шелби?

Том: Надад цэцэрлэгч байгаа. Үнэнийг хэлэхэд гурван цэцэрлэгч байгаа. Ямар ч амбицгүй гурван үейн эрэгтэй. Би хэзээ ч тэдэн шиг жаргалтай байж чадахгүй байх.

Чер: Тэднээс асуух юм бол тэд хичнээн ч зулгааж, хордуулсан эргэж ургасаар байдаг ургамал байдгийг хэлж өгнө. Эцэст нь цорын ганц арга бол хөрсний дээд талыг хагалж, шаварлаг болгоод дээр нь гарч ирсэн үндсийг нь шатаах, эсвэл хийсгэх л арга байгаа. Та бид хоёр Францад яг тэгсэн. Тэр Мосли гэдэг хүний ярихыг сонсохоор хөлнийх нь эргэн  тойронд дайны ногоон найлзуур гарч байгааг хардаг. Та ч гэсэн надтай адилхан зүйлийг хардаг. Тэгээд л тэрнийг эсэргүүцэж байгаа юм. Тийм ээ. Таны нууц тайлагдлаа. Таны төлөвлөгөө юу вэ?

Том: Танд төвөг удахыг хүсэхгүй байна.

Чер: Хууль зөрчих гэж байна.

Том: Би унтах хэрэгтэй байна.

Чер: Та унтдаггүй гэж хэлсэн.

Том: Би унтаж чаддаггүй гэж хэлсэн.

Чер: Би ч гэсэн. Би ч гэсэн. Ноён Шелби. Франдерст нэг удаа та газар доор, би газар дээр байхад нэгэн зорилгын төлөө ажиллаж байсан гэдэгт би эргэлздэггүй. Бид энд Вестминстерт яг тийм  байдалд орчихоод байна. Хийх ёстойгоо л хий, ноён Шелби. Ямар нэг юм хэрэг болбол, над руу залгаарай.

Том: Заримдаа... зарим шөнө... энэ бүгдийг үргэлжлүүлэх шалтаг үгүй санагддаг.

Чер: Наадах чинь байдаг л зүйл. Навчин тамхи унтраачихаад цагийн дараа шинийг асаахыг хүсдэг. Заримдаа цагийг холбодог гүүр тийм л хэврэг  байдаг. Гэхдээ л ашиглах хэрэгтэй. Майхан. Бас завь. Тэгээд байшин. Одоо харш. Нэг юм хэлээд байгаа биз?

Том: Тийм ээ, хэлээд байна...

Чер: Мартсанаас... Олстерманы тагнуулын офицерыг та хороосон уу? Нэрийг нь мартчихаж.

Том: Хурандаа Кампбел.

Чер: Тийм ээ, Кампбел.

Том: Үгүй ээ. Манай нагац эгч.  

Чер: Би нэг өдөр Бирмингемд ирж танай гэр бүлтэй үдшийг өнгөрөөх хэрэгтэй юм байна. Тэд сонирхолтой сонсогдож байна.

Том: Тийм ээ. Дуртайяа.

*********************

Би: Би Ливерпулийн шүүгч Харолд Фрэнчтэй уулзсан. Бэлэн мөнгө авна гэсэн. Лхагва гарагт Шеффилдийг шүүх Том бэлэн мөнгө бас эхнэртэй нь унтдаг залууг зодож өгөхийг хүссэн.

Ф:  Эмч виски бага уу гэсэн байх аа?

Би: Финн.

Ф:  Хаалга тогшдоггүй юм уу? 

Арт: Үгүй, Финн. Би тогшдоггүй.

Ф: За.

Арт: Сайн уу, Билли. Чи ямаршуухан байна даа?

Би: Сайн, ноён Шелби.

Арт: Тийм ээ, сайхан харагдаж байна. Сайхан хослол байна.

Би: Баярлалаа, ноён Шелби.

Ф: Тэрэнд хослол авах эрх байгаа. Өнгөрсөн бямба гарагт бид морин уралдаанаас олдогоос илүү олсон. Тэр сайн хүн.

Арт: Тийм ээ, би мэднэ. Энэ ертөнцөд дасч байгаа чинь таалагдаж байна. Хатагтай ямар байна? Кокничууд хуучны гай зовлон, хэрүүл маргаан гэж нэрлэдэг юм.

Би: Тэр нүүчихсэн.

Арт: Харамсалтай хэрэг.  Би нэгдэж болно биз дээ? Үдэшлэгт чинь нэгдэж болно биз дээ? Энийг хараач, хөгжилдөж байх шив. Чи сайн хүн, Билли. Чи сайн хүн. Чи торонд байгаа шувуу шиг дуулдаг. Бид яасан бэ? Бид торыг чинь нээсэн. Жинхэнэ эр хүн гарч ирсэн. Өөрийгөө илчлээд л. Үнэн яагаа ч үгүй байна, Билли хүү минь. Тийм ээ. Тэгэхээр сонс. Энд юу байна? Хараач. Энийг хар даа, Билли. Наана чинь цас байна. Хар даа. Дахиад ч байна. Цасан ширхэгүүд, Билли. Чиний дуртайг би мэднэ. Би ч гэсэн дуртай. Тэгэхээр нэг юм хэлье. Хамтдаа нэг юм хийвэл ямар вэ? Хамтдаа цас хэрэглэвэл ямар вэ? Чиний дээр асгачихлаа... Наад нүд чинь... Уучлаарай... Яалтай билээ? Би болхи болохоор. Уучлалт гуйя. Чи...

Ф:  Аан?

Арт: Өөрийгөө хар. Найзтайгаа сууж байна уу? Сайн найзтайгаа. Чамайг энд суугаад, бидний бизнесийг ярьж, виски ууж, тамхи татаж, үнэртэж байхад... аан?

Ф: Би ажиллаж байна.

Арт: Битгий март. Энэ хүнд гэр бүлийн бизнесийн талаар ярих юм бол. Тэрний амь насыг аюулд оруулж байгаа юм. Хүмүүс ярьдаг юм, Финн.

Би: Бид... бид зөвхөн хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн талаар ярьдаг, ноён Шелби. Хөлбөмбөг эмэгтэйчүүдийн талаар. Бид зөвхөн хөлбөмбөг, эмэгтэйчүүдийн талаар л ярьдаг.

Арт: Өө, тийм үү?

Би: Тийм ээ.

Арт: Тийм ээ. Явъя. Гэр бүлийн уулзалт, явъя.

******************

Арт: Чи зөв идэхгүй байна. Зөв идэхгүй байна. Хүү минь, чи байгалийн юи идэхгүй байна. Тийм л байна. Тэгдэг юм.

Пол:Артур, тэссээр байна уу?

Арт: Юуны төлөө тэсэх юм? Чөлөөтэй болохын төлөө тэсч байна, Пол. Дахиад нэг хундага? Дахиад нэг хундага, тэгээд юу гэж?

Бу: Чарли, чи зүгээр үү?

Чар: Галзуу новш Барнийг сэрээсэн чинь булчин руу өшиглөчихлөө.

Бу: Тэр галзуу новш хаана байна?

Чар: Гадаа гэрлийн шонгоос хүлчихсэн байгаа, Лигийн гурван залуутай. Үнхэлцэг нь хагарах гэж байна.

Бу: Энийг уучих...

Том: Юуны өмнө Лиззи ирж чадаагүйдээ уучлалт гуйсан. Чарлес хийлийн тоглолттой. Бас ноён Аберама Голд тавтай морил. Полли тэр хоёр гурван долоо хоногийн дара гэрлэх болно. Хойшид Аберама манай уулзалтанд оролцох болно. Эхний асуудал эмгэнэл. Энэ гэр бүлийн гишүүн болж магадгүй байсан хурандаа Бен Ёонгер дөрөв хоногийн өмнө биднийг орхин одсон. Бид шалгаж үзсэн, бөмбөгийг хэн тавьсныг мэдсэн гэж бодож байгаа. Тэр хооронд Эйдаг бид мартаагүй. Тэр бас хэвлийд нь байгаа хүүхэд нэг өдөр энэ уулзалтуудад оролцдог болох байх. Гэхдээ, сайхан шалтгаанаар...

Пол:  Сайхан шалтгааны төлөө ууя.

Том: Тэгье.

Арт: Эйдагийн төлөө.

Бүгд: Эйдагийн төлөө.

Пол: Эйдагийн төлөө.

Том: Эйдагийн төлөө. Хоёрдугаар асуудал. Майклтай холбоотой мэдэгдэл.

Ма: Том, эхлэхээс чинь өмнө... Энэ компаний санхүү, ирээдүйн талаар гэр бүлийнхэнд хэлэх зүйл байна. Та нарын тооцоолсноор опиум хүргэж, тээвэрлэх энэ шинэ бизнес компанид жилд хоёр сая фунт авчирна. Тиймээс, компанид орох мөнгөн дүнгийн дагуу бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна.

Пол: Майкл, гэр бүлийн уулзалтын дараа болж болох байх.

Том: Ямар өөрчлөлт?

Ж: Мөнгөний хэмжээнээс харахад энэ тээвэрлэлт компаний орлогын гол эх үүсвэр болно. Маш энгийн тоо.

Ма: Манай эхнэрийн тусламжтайгаар хар тамхины бизнес хөгжиж эхэлж байгаа Америкт тараах ажлыг эхлүүлнэ. Надад Детройт, Нью Йорк, Бостонд сайн харилцаанууд байгаа, би ярилцсан. Жина гэр бүл ч гэсэн энэ тал дээр туршлагатай. Тэдэнтэй ярилцсаны дараа богино хугацаанд Хятадаас цэвэр опиум тогтмол нийлүүлж чадвал Америкийн хар тамхины бизнес жилд хорин саяыг авчирч чадна. Одоо байгаа та нарын ачааг хөнгөлөхөд хангалттай хүрэх мөнгө. Тэр бүх шарх сорвинууд, гадна биш, дотор байгаа. Шинэ үеийн гишүүний хувьд би та нарын мөрөн дээрээс энэ ачааг авахад бэлэн байна. Шинэ арван жил эхэлж байна. Шинэ боломж, шинэ газар нутаг байх болно. Бидний хэзээ ч олж байгаагүй их мөнгө. Томми... Та өөрийнхөө хийхийг хүсдэг сайн зүйлээ хийж болно. Ээж ээ, та гэрлэж, том байшинд амьдарч болно. Артур, та Линдагийн хүссэн хүн байж болно.

Арт: Линдаг чөтгөр аваг.

Ма: Финн... Чи өөрийгөө нотолж чадсан... Чи шинэ үеийнхний нэг. Надтай Нью Йорк явж болно. Энэ миний санал. Компаний бүтцийг бүрэн өөрчлөлт. Би захирал болно. Та бүрэн бус эрхт ерөнхий захирал болно. Нэр төрийг чинь хамгаалах зорилгоор нууц нэрийн дор. Би үхсэн хүний нэр олсон. Таныг ноён Жонс нэрийн дор бүртгэнэ. Та нар бүгд жил бүр ашгийн хувь хүртэнэ. Цаашид ямар ч үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй. Ирээдүйг хар, Томми. Ядаж л уншаад үз...

Том: Майкл, энд хүйтэн байна.

Ма: Томми, Америкчууд надтай тохиролцохыг хүсч байгаа.

Том: Гуравдугаар асуудал.

Ж: Тэрэнд үнэнийг хэл. Алив ээ. Тэр сонсож чадна.

Том: Надад үнэнийг хэл, Майкл.

Ма: Америкчууд хоцрогдсон, арын гудамжны сахлын хутганы бүлэгтэй тохиролцох хүсэлгүй байгаа. Тэр өдрүүд өнгөрсөн.

Эр: Томми, тэр олсыг шүдээрээ тасалчихлаа. Тэрнийг буланд шахсан. Гэхдээ  тусламж хэрэгтэй байна.  

Том: Яваад тэрнийг барь.

Арт: Америкчуудыг хараал идэг.

Ма: Би таны төлөө ингэж байна, Томми. Цаг нь болсон. Та мэдэж байгаа. Томми, ээж явах гэж байна, Жон үхсэн. Артурт тусламж хэрэгтэй. Эйдагийн залуу таны чадваргүйгээс болоод арын чинь хашаанд үхсэн. Алив ээ, Том. Алив, намайг хутгал... Хуучны сайхан өдрүүд шиг...  Эсвэл... байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хэзээ нэгэн цаг болох ёстой байгалийн залгамжлал.  

Том: Майкл, би чамд боломж өгсөн, чи надаас урвасан. Намайг эргэж ирэхэд явсан байгаарай. Чи... Гэр бүлдээ ингэж хэлээрэй.

Ж: Би таая. Иртэй саравчит малгайтнуудаар оролдох хэрэггүй. Тийм үү? За за. Хоёр дахь аргыг хэрэглэхээс аргагүй болох нь.

Ба: Энэ дуу хоолой биш...

И: Хөөе...

Арт: Тайвшир. Буугаа буулга...

Ба: Хараал идсэн дуу хоолой биш.

Том: Барни. Барни. Буугаа хая. Сул зогс... Финн. Сул зогс, цэрэг ээ. Сул зогс. Над руу хар. Чи манай тал. Чи гэртээ байна. Гэртээ байна... За юу? За...

Ба: За.

Том: Май. Энийг уучих, Барни. Жеремайяа. Тийм ээ... Тэрнийг унахаас өмнө Чарлигийн хашаанд аваач. Чөтгөр одоо сахиусан тэнгэр болно. Исаяа, Буржгар аа, тэрэнтэй яв.

Эр: Явъя, дүү минь. Чамд сайхан мэдээ дуулгая. Есүс чамд хайртай.

Ба: Тэр тэгээд хаана байгаа юм?

Том: За, залуус аа. Ажлыг хийж чаддаг үеийнхний хурал.

Арт: Тийм ээ. Сайн юм ууцагаая. Новшийн юмнуудыг уухгүй шүү. Энэ байна, хар даа.

Том: За. Гуравдугаар асуудал. Танилцуулга. Миний танилцуулах гэж байсан хүнийг та нар сая харсан. Францад тэр бидний нэг байсан.

Чар: Одоо тэгээд юу юм, Том?

Том: Бидний ашиглах хүн, Жонни.

Аб: Юунд? Баавгайтай рингэнд оруулаад хэн нь хожих вэ гэж бооцоо тавих уу? Үнэнийг хэлэхэд би л лав баавгайн дээр бооцоо тавихгүй.

Том: Аберама. Тэр хүн хааны тэнгисийн цэргийн мэргэн буудагч. Нэмж хэлэхэд гэмт хэрэгтэн болохоор цагдаагийнхан тэрний үйлдэлд эргэлзэхгүй.

Чар: Ямар үйлдэл?

Том: Аллага.

Аб: Хэзээнээс цагдаа нараас айдаг болчихоо вэ?

Том: Барни Томасон... Парламентын гишүүнийг хорооно. Их Британий ерөнхий сайд болж магадгүй хүн.

Чар: Ямар чөтгөр нь вэ, Том?

Том: Аллагын дараа... Тусгай алба, тагнуулын албаныхан мөрдөн шалгалт явуулна. Ууртай зөгий шиг эрх мэдэлтэй хүмүүс олон байх болно. Бидэнтэй ямар ч холбоо олдох ёсгүй. Барни Томасон бүртгэлтэй галзуу хэрэгтэн. Тэр оргосон. Хуучны цэрэг. Тэр их гомдол тээж авдаг. Аллагыг ганц зэвсэгт этгээд, өөрөө үйлдсэн гэдэгт хэн ч эргэлзэхгүй.

Аб: Тэгээд хуучин нөхрөө золиослох юм уу?

Том: Тэрнийг барьж чадсан ч галзуу болохоор дүүжилж чадахгүй. Миний тэрнийг олсон газар руу буцаана. Тэр ийм сонирхолтой амралт болсн гэдэгт өөрөө ч итгэхгүй.

Аб: Тэгээд энэ аллага хаана болох юм?

Арт: Энийг ав.

Том: Тэр тайзан дээр байх болно.

Аб: Олон... гэрч байх нь...

Том: Сурталчилгааны үеэр фашизмыг эсэргүүцсэн хөдөлгөөн болно. Үймээний үеэр буудлага болно.

Аб: Тэр хөдөлгөөнийг бид зохион байгуулах уу?

Том: Тийм.

Чар: Том, чи хаана байх юм?

Том: Нэг өвдөг дээрээ тэрний толгойг бариад... тэрний амь тасрахыг харна... Тэгээд би үг хэлнэ. Тэрний амиа золиосолсон ажил үргэлжлэх ёстой гэж хэлнэ. Миний гарт үргэлжлэх болно.

Аб: Чөтгөр ав. Томми... чиний амбицт хязгаар алга уу?

Том: Жимми МакКаверн тэр үеэр хамгаалалт хариуцна. Ойрхон байх болно. Өөрийнхөө хүссэнээр тэрний амийг тасалж болно.

Чар: Бид юу хийх юм, Том?

Том: Артур та хоёр, Лигийн хэдэн залуустай Барнийг байрлалд нь аваачина. Тэр гэрэлтүүлгийн дээр байх олно.

Чар: Гинж, татлага хэрэг болно, Том.

Том: Үгүй ээ, би тэрэнд эм өгнө.

Аб: Тэгэхээр буудахдаа солир нүдтэй байх нь.

Том: Францад, юу ч өгсөн байсан... тэр ганц ч алдаж байгаагүй. Тэрэнд хангалттай бай олдоно. Тэрнийг буудахаас өмнө... Артур, тэрэнд кокаин өгнө.

Арт:  Тэрнийг хурцална.

Аб: Тэгэхээр... Кокаин хэрэглэсэн галзуу хэрэгтэн, хэдхэн метрийн зайд байхад тайзан дээр байх юм уу?  

Том: Гэр бүлд тавтай морил, Аберама.

Чар: Би яах вэ, Томас? Хугархай хөлтэй хүн.

Том: Аллагын дараа Бирмингемийн бүх цагдааг Бинли танхим руу явуулна. Тэр боломжийг ашиглаад завин дээр ачсан опиумыг Сторбриж хүргэ. Тэнд,  нэг Хужаа ноён хүлээж байгаа. Тэд хоёр цүнх дүүрэн бэлэн мөнгө өгнө. 250мянган фунт. Энэ өрөөнд байгаа хүн бүр оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  30мянган фунт бэлнээр авна. Бас

Чар: Ариан Мери. Бурхан минь гэж. Том!

Том:  Явах хүсэлтэй хүн байвал, одоо яв. Хоцрогдсон, арын гудамжны сахлын хутгатай бүлгээс залхаж байгаа бол явж болно. Ядарч байгаа нь больж болно. Сайн байна. Чарли. Хашаандаа очоод гал асаа. Жонни, машинаа аваад ир.

Чар: Галаар яах юм, Том?

Том: Дөрөвдүгээр асуудал... Цаг нь болсон.

********************

М: Бурхан минь, ноён Шелби. Мэдсэн бол би ирж уух юм хийж өгдөг байж.   

Том: Нааш ир, Микки. Энд суучих.

М: Би юм ууж болох уу?

Том: Май, энийг уу...

Арт:   Микки, би хэд хоногийн өмнө Лондонд очсон... ачаа авах гэж... Би Титаникийн залуустай таарсан. Тэд миний ирэхийг мэдэж байсан. Тийм ээ. Хэзээ, хаана, хэдэн цагт... Миний авах ачааг ч мэдэж байсан.

М: Бурхан минь.

Том: Дөрөв хоногийн өмнө, Микки... Миний ажлын өрөөний гадна цэрэг алагдсан. Бөмбөгөнд.

М: Тийм ээ... сонин дээр зэвсэгт бүлэглэл гэсэн байсан.

Том: Үгүй ээ, зэвсэгт бүлэглэл байгаагүй, Микки.

Арт:   Үгүй ээ, зэвсэгт бүлэглэл биш, Микки.

Том: Би Дигбетийн утасны холбогч охидтой ярилцсан. Миний найзууд байгаа юм. Дэлбэрэлтийн үеэр ямар дуудлага хийгдсэнийг асуусан юм. Тэд нар надад... дэлбэрэлт болохоос гучин минутын өмнө Олстерийн сайн дурын хүчинтэй холбоотой байдаг Спаркхилл дахь хүнд дуудлага ирсэн. Тэр бэлэн мөнгөөр үйлчилдэг болсон.

Арт: Падди Рөүз.

Том: Тийм ээ, ах бид хоёр Паддитай ярилцсан. Удаан... Тэр бөмбөгийг өөрөө тавьсан гэсэн.

Арт: Тийм ээ, тэрэнтэй ярилцсан. Тэрнийг алчихсан, Микки. Паддт Рөүз үхсэн. Тэрэнд хүндрүүлэгч уяад, живүүлчихсэн. Гранд Юнион сувгийн ёроолд.

Том: Холбогч охид надад дэлбэрэлтийн өмнө утсаар ярьсан Микки гэдэг хүний дугаарыг  өгсөн. Чиний дугаар байсан. Микки. Чи тэрэн рүү ярьсан. Чи мэдээлэл өгсөн. Смолл Хийтэд хар арьстай тодорхойлолтод тохирсон хүн ирвэл залга гэж чамд даалгасан.

Арт:  Бид чамайг... Титаникийн залууст мэдээлэл өгдөг байсныг мэдэж байсан. Бид мэднэ. Тийм ээ. Чи барны ард ажилладаг  байсан. Юу болж байгааг харж, сонсож, тэмдэглэл хөтөлж, хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд зардаг байсан. Тийм ээ... Алив... Алив ээ, залуу минь...

М: Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь... Намайг уучлаарай, Ноён Шелби...

Арт: Томми руу харах хэрэггүй. Дээвэр хямд тусна.

Том: Микки. Энийг хар даа, Артур. Жирийн хүнийх шиг чичирч байна.

Арт: Тавдугаар асуудал, Том... аан? Тавдугаар асуудал байгаа биз дээ, Томми? Би энд живж байна. Би живж байна, Том. Чи... чи... тавдугаар асуудал байгаа гэсэн. Хэл л дээ, Томми... Тавдугаар асуудлыг одоо эхлүүлж болно, Томми. Энэ жил эхлүүлж болно. Шинэ арван жил. Майкл. Майклын зөв байж магадгүй, бид явж болно, Томми. Бид явж болно. Энэ газраас явж болно. Хүүхдүүдэд үлдээж болно. Майкл... тэрний зөв байж магадгүй... Тэрний зөв байж магадгүй.

Том: Артур. Тавдугаар асуудал гэж байхгүй.  Яваад Поллийг манай талд байна уу шалга. Би Маргейт руу явлаа.

Арт: За, Том. Тэгье ээ, дүү минь... бурхан минь. Бурхан минь...

******************

Со:  Чи байна уу, Томми?

Том: Тийм ээ. Энд байна.

Со:  Би өвдөөд байгаа газраа жаахан тос түрхүүлсэн юм. Наанаас чинь ямар харагдаж байна даа?

Том: Маргейт шд. Яалтай билээ?

Со:  Би чамд нэг юм хэлье, Томми. Би өдөржин, өдөр болгон наад тагтан дээрх  сандал дээр чинь суугаад үхчихсэн бол амьдрал хамаагүй амар байхгүй юу гэж боддог.

Том: Сайн уу, Алфи...

Со:  Тийм ээ. Чи... чи дурангаар харж үзэв үү?

Том: Тийм ээ.

Со:  Би усан онгоцнуудыг хардаг. Бүгд өөр байдаг юм. Тийм ээ. Бурхны нүдэнд бид ч гэсэн тэгж харагддаг байх.

Том:Бурхан уу?

Со:  Тийм ээ, нэг тиймэрхүү. Ойлгож байна уу... энэ бүх эмх замбараагүй явдлыг эхлүүлсэн хүн. Намайг үхээгүйг чи хэр хурдан мэдсэн бэ?

Том: Алфи, чи надад захиа бичсэн.

Со:  Тэгсэн билүү?

Том: Тийм ээ, нохойгоо асуусан.

Со:  Тэд надад эхэндээ их олон эм өгдөг байсан. Тийм ээ. Тийм байх... Тэнд хэвтэж байсан чинь далайн давалгаа ирээд намайг сэрээсэн. Би эргэн тойрноо харсанаа санаж байна... “Новш. Энэ там бол... Маргейт шиг харагдаж байна” гэж бодсон.

Том: Там тэгж харагддаг ч юм билүү?

Со:  Үгүй ээ, үгүй. Энэ ариун номонд тэгж бичээгүй байсан. Энд маш маш тод дүрсэлсэн байсан. Чи бид хоёр бүтэлгүйтсэн.

Том: Алфи, чи сонин уншдаг уу?

Со:  Үгүй ээ, тэнэглэх хэрэггүй.

Том: Гэхдээ л сонссон биз.

Со:  Фашизм гэлүү?

Том: Гурав. Хоёр. Нэг... пүн... Үгүй юу? За яах вэ.

Со:  Эзэн минь, чи бүр дордчихсон байна. Харин би бол... зүүдэн дунд амьдарч байгаа. Заримдаа би усан онгоц руу бууддаг юм. Заримдаа энд суугаад хөгшин цахлай бууддаг.

Том: Алфи... Би Освалд Мослийг буудна.

Со:  Тийм ээ... Намайг буудсан шигээ юм хийхгүй гэж найдъя. Чи... ингэхэд юу бодож байсан юм? Бодол чинь өөр газар байсан уу, Томми?

Том: Тийм ээ, тэгсэн.

Со:  Тийм ээ, За за... Хараач... усан онгоц... Тэрнийг буудаж яах гэсэн юм?

Том: Бослого зохион байгуулах хэрэгтэй байна, Алфи.

Со:  За.

Том: Би чамайг Еврейчүүдийн дунд нэр хүндээ алдаагүй гэж сонссон.

Со:  Тодруулаадахъя. Би эргэн ирсэнээсээ хойш бурхан гэгдэж байгаа. Ариун нутагт элсэн дунд байдаг хадан дээр миний дүрийг  бүтээсэн гэсэн, би өөрийнхөө сүүдэрт зогсохын тулд мөргөл үйлдье гэж бодож байгаа. Тэрнийг муу хүн болохоор буудах гэж байна уу?

Том: Надад тулалдаж чаддаг хүмүүс хэрэгтэй байна. Мосли Гласгоун хүмүүстэй ажилладаг. Тэгэхээр асуудал тарих хүмүүс нь Еврей байвал... тайлбарлах шаардлагагүй.

Со:  Томми, чи хэзээнээс тайлбарладаг болчихоо вэ?

Том: Улс төрд орсоноос хойш.

Со:  Нээрэн тийм шдээ. Тийм ээ. Тэгээд чамд ямар байна даа, Том?

Том: Бүлэг, дайн, эвлэрэл... Шинэ юм алга.

Со:  Тэгэхээр тэрнийг албал тэрний ярианаас сална гэж бодсон уу?

Том: Би тэр хүнийг алж, тэрний ярианаас сална.

Со:  Хэдийг өгөх юм?

Том:  Сайн үйлсийн төлөө хийх байх гэж бодсон юм, Алфи.

Со: Тонилж үз.

Том: Хүн бүрт 20фунт. Чамд 5000-ыг.

Со: Бурхан болсон болохоор Томми, би ийм доромжлолоос дээгүүр болсон шүү.

Том: Арав?

Со: Миний нохой ямар байгаа вэ?

Том: Нохой чинь сайн байгаа.

Со: Тэгвэл арав болох юм байна. Манай хүмүүс хаана байх вэ?

Том: Бирмингем.

Со: Үгүй ээ, үгүй. Тэр хараал идсэн нүхэнд ороход манай хүмүүст 20хангалтгүй. Ядаж л 25 байх хэрэгтэй.

Том: 25 болог. Тэгээд нохойгоо буцаагаад авч болно.

Со: Үгүй ээ, намайг үхсэн гэж бодож байсан нь дээр. Цагдаатай холбоотой юм чинь. Тэгэхээр чи хуучнаараа л байх шив, Томми? Чамд очих Маргейт ч алга...

Том: Үгүй. Бас цахлай буудах сонирхол алга.

Со: Тийм ээ, сайд нарыг бууддаг болж.

Том: Тийм ээ. Бас тэднээс мөнгө авдаг мэдээлэгчдийг.

Со: Сүүлийн үед би их эм хэрэглэж байгаа.  Өвдөлтөөс болоод... ойлгож байна уу... нүүрэндээ буудуулсанаас болоод... Нэг муу новш. Чамд олон юм нуршаад яах вэ. Ямартай ч би нэг зүүдийг олон зүүдэлсэн. Би чамайг талбай дээр харсан. Том хар морьтой  байсан. Тэгээд чи баяртай гэж хэлсэн. Тэгээд... пүн... За за... Одоо яах вэ?

Том: Үргэлжлүүлнэ... дийлдэхгүй хүн гарч ирэх хүртэл.

********************

Пол: Артур надаас хэний талд вэ гэж асуусан. Дайн болж... та нарын нэг нь үхнэ. Гэхдээ хэн нь гэдгийг би мэдэхгүй.

Том: Тэр хийх л юм байна.

Пол: Тийм ээ.

Том: Аберама тэрний талд орвол би тэрнийг ална гэдгийг хэлье.

Пол: Намайг яах вэ?

Том: Би хийх ёстойгоо л хийнэ, Пол.

Пол: Аллага... аллага...

Том: Хүмүүсийг үгэндээ оруулах ганц арга.

Пол: Удахгүй чи тайзан дээр зогсох болно. Олон сая хүн чамайг сонсох болно. Энэ гэр бүлийг захирдаг шигээ чи улс орныг захирна.

Том: Хүмүүс тэгж хүсээд байгаа бололтой.

Пол: Гэхдээ би биш. Одоо биш... Халагдах өргөдөл.

*****************

Чар: Барнигаас болж ирсэн бол тэр унтаж байгаа. Хөл цуурчихсан болохоор би унтаж чадахгүй байна.

Том: Ээж яаж нас барсныг  хэлээч, Чарли.

Чар: Чи мэднэ шд. Живчихсэн.

Том: Осол байгаагүйг би мэднэ. Үнэнийг хэлээч, Чарли.

Чар: Үнэнийг үү, Томми? Хараал идсэн үнэн. Чөтгөр аваг. Тэр дөнгөж суваг руу орсон. Аав чинь нэмэр болоогүй. Би тэрнийг зогсоох гэж гурав хоног оролдсон. Эцэст нь тэр хүссэнээ хийсэн.  

Том:  Яагаад гэдэгээ хэлсэн үү?

Чар: Утгатай юм ганц ч  байгаагүй.

Том: Утгагүй байсан зүйлсийг хэл л дээ.

Чар: Есүсийн загалмайн гадаснуудыг цыганууд хийсэн. Тийм болохоор бид хараагдсан бас тэнүүлч гэсэн.

Том: Тийм ээ, үргэлжлүүл.

Чар: Байнга нүүдэллэхгүй бол гэм нүгэлдээ баригдана. Тэгээд би “жаахан аялбал ямар вэ” гэж хэлсэн. Тэр Ворсестер рүү явсан. Цагаан одой морьтой эргэж ирсэн. Тэрнийг чамд өгсөн. Чи тэрийг байнга унадаг байсан, санаж байна уу? Чиний тэрнийг унахыг хараад баяртай харагддаг байсан. Тэгээд яваад өгсөн... Бүгд ямар ч утгагүй байсан. Дараа нь тэр цагаан одой морийг харах бүрт тэр харагддаг байсан. Би тэрэнд хайртай байсан, Том. Надаас өөр хэн ч мэдэхгүй. Сувгаас тэрнийг гаргахад хэцүү байсан. Өвөө чинь ч гэсэн тэгж үхсэн. Амиа хорлосон. Заримдаа энэ удам дамждаг юм. Гэр бүлийг март, Том. Зүгээр л өөрөөрөө бай. Чи бол цыган. Байнга хөдөлгөөнд орших хэрэгтэй, үгүй бол баригдана.

********************

Том: Тэр эмнүүд хэрэг алга, дайн л хэрэгтэй байж. Тийм ээ?

Мо: Еврей сөнөтүгэй.

Бүгд: Еврей сөнөтүгэй.

Арт: Шалом, найзууд аа. Шалом. 

Эр: Шалом.

Арт: Шалом. Шало.  Шалом. За орцогоо.... фашист новшнуудад өршөөл үзүүлэх хэрэггүй, ахан дүүсээ.... Еврей, цыганууд нэгдлээ.

***************

Ф: Би явах хэрэгтэй байна. За юу? Явах хэрэгтэй байна.  

Би: Хаашаа явах юм?

Ф: Өнөөдөр фашистыг буудах гэж байгаа.

Би: Яана гэнэ ээ?

Ф: Чшш...

Би: Мосли хотод байгаа.

Ф: Тийм үү? Сонс. Хот руу яв. Жаахан юм ууж, хүүхэн аваарай. Радио сонсоорой.

Эд: Энэ хог шаарыг манай хотод дураараа дургихыг зөвшөөрөхгүй. Фашизмд үзэн ядалтаа илэрхийлэхийг зөвшөөрч болохгүй.

Эр: Замаас зайл...  

Эд: Бидэнд эсэргүүцлээ илэрхийлэх эрх байгаа.

Эр: Хойшоо бол...

Эр: Ухраач.

Эр: Холд гэж  байна.

Жи: Доромжилсон хэнийг ч болов нэвширтэл нь зод.

Эд: Бидэнд эсэргүүцлээ илэрхийлэх эрх байгаа.

Эр: Дахиад нэгийг барьчихлаа. Явцагаая. Яваарай...

Эр: Тайван бай.

Эд: Эсэргүүцлээ илэрхийлэх хууль зөрчсөн хэрэг биш.

Том: Замаас холд. Замаас холдооч.

Эр: Яваач.

Том:  Тэрнийг тавь.

Эд: Надад фашистын тусламж хэрэггүй.

Том: Тийм ээ, чамд хэрэгтэй. Стийлхаус лейнд тэд чамайг яаж ч магадгүй. Тэрнийг тавь... Би Томми Шелби байна, тэрнийг тавихыг тушааж байна. Хурдал...

Эд: Тонил цаашаа.

Том: Жесси, дотор орвол илүү хохирол учруулж  болно. Ойлгож байна уу? Дотор орволд илүү хохирол учруулж болно Явъя. Явъя аа... Холдоорой. Холдоорой.

Эр: Тэнэг амьтан, холд гэж байна.

Эр: Амаа тат.

Арт: За, энийг хар. Энэ байна... би ч гэсэн... Сайн  тоглоно шүү. Юу хийхээ мэдэж байгаа биз дээ?

Ба: Тийм ээ. Томми халаасны цагаа харна. Би арав хүртэл тоолно. Тэгээд тэр залуугийн толгой руу буудна.

Арт: Тийм ээ.

Ба: Тийм  ээ?

Арт: Тийм. Яг зөв.

Ба: Баярлалаа. Баярлалаа.

Арт: Зүгээр.

Ба: Баярлалаа.Удахгүй уулзъя, Артур.

Арт: цэрэг ээ. Цэрэг ээ, дараа нь хар хурдаараа зугтана шүү. Зогсож болохгүй.

Ба: Хар хурдаараа зугтана.

Арт: Тийм ээ.

Ба: Хар хурдаараа зугт.

Том: Наашаа... энүүгээр нүүрээ арч.

Эд: Ядаж л би ганц нүүртэй.  “дотроос нь хохирол учруулна” гэж юу гэсэн үг вэ?

Том: Надад бодсон юм байна.

Эд: Чамд үргэлж байдаг.

Том: Гэхдээ аюултай.  Аюулыг нь хуваалцахгүйгээр хуваалцах боломжгүй.

Эд: Намайг айна гэж бодоо юу?

Том: Үгүй ээ, гэхдээ чамайг бүр том аюулд оруулна. Жесси, яриаг эхлэхээс өмнө гэртээ хариарай. Олон тооны баривчилгаа болно. Чиний нэр бүртгэлтэй.

Эд: Яагаад? Юу болох юм?

Том: Би сайн зүйл хийнэ. Намайг сайн юм хийх бүрт гэмгүй хүмүүс гэмтдэг. Тэгэхээр гэртээ харь. Өнөөдөр өнгөрсний дараа бид уулзаж, төлөвлөгөөгөө ярилцана. Тэр  араатан... тэр зүгээр л араатан. Морь шиг. Унаж байгаа хүн нь аль зүгт явахыг шийднэ.

Эд: Хэн унаж байгаа юм?

Том: Зүгээр л гэртээ харь.

Мо: Дүүрсэн үү?

Жи: Сагаж байна.

Мо: Асуудал уу?

Жи: Одоохондоо хэдэн коммунистууд. Цагдаа нар манай залууст тэднийг зайлуулахад тусалсан.

Мо: Хэдэн хүн байхад гэмгүй. Сөрөг хүчнийг яаж дардагаа харуулж болох юм.

Жи: Дигбетээс хэсэг Еврей нар ирж байгаа гэсэн яриа байсан. Одоохондоо бараа алга.

Мо:  Ирж л байг. Зохих ёсоор нь угтаж ав.

Жи: Хэдэн Саравчит малгайтнууд байна лээ.

Со: Тэд чиний холбоотнууд. Бидний дунд хагарал гарахгүй. Энгэсэгээ хуурай байлга. Ноён МакКаверн? Еврей сөнөтүгэй. Тоглоом биш ээ, ноён МакКаверн.

Жи: Еврей сөнөтүгэй.  

Со: Радиогоо асаагаад дууг нь чангалчих. Мэдээ сонсмоор байна.

Эр: Хатагтай ноёд оо. Ноён Освалд Мосли.

Бүгд: Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй . Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй.

Мо: Бирмингемийн эмэгтэйчүүд эрэгтэйчүүд ээ, тавтай морил. Хүйтэн, харанхуй шөнө дайснуудын тавьсад саад, өдөөн хатгалтыг үл хайхран хүрэлцэн ирсэнд  баярлалаа. Дайснууд маань тоосго, чулуу, лонхоор учраа олдог. Бид үндэслэлтэй зарчим, хэлэлцүүлгээр хэл амаа ололцдог. Тэдгээр дайснуудын нэг нь болох Уинстон Черчилл  өнгөрсөн шөнө намайг ордонд арчдилалд заналхийлэгч хэмээн буруутгасан.  

Ба: Явсан нь азтай хүмүүс. Явсан нь азтай хүмүүс.

Мо: Гэвч ноён Черчилл хэзээ ч жирийн иргэдийн найз, нөхөр байгаагүй. Хэдийгээр алтны стандарт бас албан тушаалдаа баяртай гэж цаг нь ойртсоор байгаа боловч... тэр сүүлийнхийг нь сонгосон, гэсэн ч... өнөөдөр  ирсэн бүхэн бидний шалтгааны дэмжихгүй. Өнөөдөр ирсэн хүмүүсийн зарим нь өөрийгөө олж, бидний юу хүсч байгааг мэдэх болно.

Со: Том, чамайг бэлэн болохоор...

Мо: Тэгэхээр энэ бол манай гол зарчим. Иргэн бүр улсад үйлчилна. Банкинд биш, бүлэгт биш... Еврейчүүдэд биш...

Бүгд: Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй. Еврей сөнөтүгэй.

Мо: Анги давхаргууд үгүй болж, үндэсний социалист, фашист үзэл суртлаас агуу Их Британи төрөх болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Мо: 1918оноос хойш манай баатрууд Францаас эргэн ирсэнээс хойш манай хаант улсад задралын шинж тэмдэг илэрч, арл иргэд сүйрлийн аюулд өртөж байгааг нуух ямар ч шаардлагагүй.

Бүгд: Тийм ээ.

Эр: Замаас холд. Замаас холд. Замаас холд...

Жи: Яв, яв.

Том: 10. 9. 8. 7. 6. 5. 4. 3.

Ба: Хоёр алимны хэлтэрхий...

Мо: Тайзнаас буух цаг болсон гэж бодож байна... энэ асуудлыг шийдэгдэх хүртэл.

Дог: Цагдаа нар ирчихэж, Артур. Цогцосноос холдох хэрэгтэй.

Том: Чи энд юу хийж байгаа юм?

Эд: Юу болсон бэ?

Том: Юу болсныг мэдэхгүй байна. Юу болсныг би мэдэхгүй байна. Юу ч ойлгохгүй байна.

Арт: Хүлээ. Новш. Бид байна. Аберама үхсэн. Үхчихсэн. Тэр үхчихсэн, намайг бас алах гэж оролдсон. Тэр энд юугаа хийж байгаа юм?

Том: Артур, тэд Барнийг алчихсан. Тэд бүгдийг мэдэж байсан. Бүгдийг нь мэдэж байсан.

Арт: Хэн? Хэн мэдэж байсан гэж?

Том: Жонни, энэ эмэгтэйг гарга.

Эд: Би мэдмээр байна.

Том: Тийм ээ. Эндээс гар. Тэрнийг гарга... Ийм байх ёсгүй. Ийм юм болох ёсгүй. Хэн? Хэн? Хэн? Хужаа нар уу? Италиуд уу?  Холбооныхон... Тагнуулыхан. МакКаверн, Мосли... Мосли юу ч мэдэхгүй. Тэр юу ч мэдэхгүй. Хэн?

Арт: Хараал ид гэж. Том, чи намайг айлгаад байна.

Том: Ийм юм болох ёсгүй... Хэн? Хэн? Хэн?

Арт: Хэн? Чи мэднэ Том, чи мэдэх ёстой. Чи намайг айлгаж байна шүү. Чи юу хийгээд байгаа юм? Надтай ярь...

Том: Би олсон байх, Артур... дийлж чадахгүй хүн...

Арт: Мосли?

Том: Мэдэхгүй ээ. Би мэдэхгүй байна. Юу ч ойлгохгүй байна.

Арт: Тэгвэл... дотогшоо орцогооё. Бид учрыг нь олно оо. Юм ууя...

Том: Би алхмаар байна...

Гр: Ажил дууссан Томми. Бүгд дууссан. Бид энэ бүгдийг орхиж болно. Их амархан. Маш зөөлөн. Жижигхэн өөрчлөлт.

Найруулагч Энтони Бирн.

Продюсер Энн Харрисон Бакстер

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Хелен МакКрори.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Аннабелл Воллис.

Чарли Мерфи. Аня Тейлор-Жой.

Нед Деннехи.

Пакки Ли. Иан Пек. Бенжамин Зефаниа.

Брайн Глийсон. Космо Жарвис. Нейл Маскелл/Черчиллийн дүрд/

Эйдан Гиллен.

Сэм Клафлин.

Том Харди  нар тоглолоо.

5бүлэг төгсөв.

 

Back to episodes Go home