Peaky Blinders S5 5

Peaky blinders 5-5

Хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ба: эр, Барни, шоронд хоригдож байгаа экс цэрэг,

 

Өмнөх ангид.

Чан: Намайг Бриллиант Чан гэдэг. Ноён Томас... энэ Европт ирж байсан хамгийн цэвэр опиум.  

Том: Шанхайгаас ирсэн Капитал хөлгөөр ирсэн.

Чан: Энэ бэлэн ноён Шелби.

Том: Сувгийг хэлж байна уу, Чан? Бидэнд нэг танил байгаа. Дайныг хойшлуулцагаая.

Жи: Эвлэрлээ бизнесээс баталгаажуулна гэсэн байсан.

Том: Би Жимми МакКавернтай бизнес хийж байгаа. Тэрний чекийг солихгүй тохолдол гарвал таныг баталгаа гаргахыг хүсч байна.... Биллигийн жаалуудтай хийх дайныг хойшлуулсан. Бид эвлэрсэн. Бид хамт бизнес хийнэ... Миний өөрөө ч мэддэггүй нэг хэсэг... миний дотор байдаг, өөрөө ч мэддэггүй нэг зүйл байна. Би өөрийгөө тэндээс олдог. Жаниуари л намайг авч явж чадна.

Ли: Тэрнийг Фредерик гэдэг байсан. Бид зөвхөн ярилцсан, Артур. Тэр зүгээр л сонссон. Одоо тэр нүүргүй болсон. Иртэй саравчит малгайнууд та нар бүгд тамд тарчлах болтугай...

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  5-р бүлгийн 5-р анги  

Арт: Тэрийг цэвэрлэ. Хуран цэвэрлэ.

Том: За... Тэрийг авч бай. Гадаа байж бай. Дуусах хүртэл. Дуусах хүртэл, ах аа.

Арт: Линда, би чиний өмнөөс оногдох байсан. Би оногдох ёстой байсан.

Ли: Нүдийг нүдээр, шүдийг шүдээр.

Том: Линда... Линда, над руу хар. Линда, чи хүүхэдтэй. Чамайг үхвэл тэр бидэн дээр өсөх болно. Сонсож байна уу?

Пол: Би дерринжерээр буудсан.

Том: За...

Арт: чшш...

Том: Дотор нь байна.

Арт: Чшш...

Том: Ясных нь дээр хэсэгт.

Арт: Чшш...

Мо: Ноён Шелби, таны зочид.

Том: Тэрнийг гарга. Артур... Зөвхөн гэр бүл... Тэрнийг гарга.

Мо: Ноён Шелби...

Арт: Хурдан гар... Гар...

Том: Лиззи, гал тогоонд очоод иод аваад ир. Яг одоо.  Яв...

Арт: Чшш... чшш...

Том: Линда... Энийг сайн хаз... Линда... Артур...

Арт: Хаз. Алив, наашаа. Чшш...

Том: Одоо өвдөнө шүү... Нэг, хоёр, гурав... За...

Арт: Болчихлоо. Болчихлоо. Болсон. Дууссан...

Том: Тэрнийг барьж бай...

Арт: Тэр зүгээр болох уу, Том? Тэр зүгээр болох уу, Том?

Том: Тийм э.

Арт: Бурхан минь.

Том: Артур, нааш ир. Нааш ир... Тэрэнд хайртай бол номын санд очоод опиум аваад ир. Яв. Тэр зүгээр ээ. Яваад аваад ир.

Арт: За.

Пол: Минийхийг хэрэглэж болно. Хуримын саналыг тэмдэглэх гэж авчирсан юм.

Том: Өө, санал тавиа юу?

Пол:Нэг өвдөг.

Том: Баяр хүргэе, Пол. Линда. Линда... Энийг уух хэрэгтэй.

Ли: Үгүй ээ. Чиний хүрсэн юмыг хүсэхгүй байна.

Том: 25секунд. 25секундын дараа өвдөлт байхгүй болно. Толгойн өвдөлт ч гэсэн. Яг зөв. За, уучих. За... Дэр, Пол... За...

Ли: Хэзээ ч...

Арт: Бурхан минь...

Том: Артур. Тэр зүгээр болно оо. Би тэрэнд унтуулах юм өгчихсөн. Тэр зүгээр болно.

Арт: Тэрнийг... буудуулах байсан юм, Пол. Тэрнийг буудуулах байсан юм...

Том: Артур.

Арт: Зүгээр орхих байсан юм.

Том: Ах аа, над руу хар! Над руу хар! Танд хийх ажил байгаа. Танд хүүхэд байгаа.

Арт: Тийм ээ.

Том: Та бидэнд хэрэгтэй. За юу? Ойлгож байна уу?

Арт: Тийм.

Пол: Аберама чамайг гэрчээ болгохыг хүсч байгаа.

Том: Сонсов уу?

Пол: Амийг нь би аварч байхад тэрнийг тэвэрч байдаг.

Арт: Би хийе. Хэрэггүй.

Том: За тэг тэг. Өөрөөр нь хийлгэ. Өөрөөр нь хийлгэ.

Мо: Хатагтай ноёд оо... хатагтай ноёд оо... хөгжимчид болоод бүжгийн компанийханд гайхалтай тоглолт үзүүлсэнд талархаж байна.

Эр: Тийм ээ.

Мо: Гайхалтай үдэш байлаа. Ганц хөгжим, бүжиг  ч биш. Бид, энд цугларсан хүмүүсийн хувьд ч тэр... Английд төвд байгаа Англичууд.

Бүгд: Тийм ээ... Тийм... тийм...

Мо: Би та нараас өөр хүмүүстэй, өөр газарт, амьд байхыг хүсэхгүй байлаа. Учир нь аравдугаар сард хөрөнгийн зах зээл бид бүгдээс нүүрээ буруулсанаас хойш... би өөрчлөлт ирж байгааг мэдэж байсан. Хүн төрөлхтөнд хэзээ ч ийм том боломж  бас сонголтууд тулгарч байсангүй. Агуу үндэстэн бүрт... ёс заншилд баригдсан хүмүүсийг түлхэж... тухайн мөчийг ашиглаж чадсан хүмүүсийн хувь тавиланг шийдэх агуу мөчүүд байдаг.

Бүгд: Тийм ээ.

Мо: Манай гэрийн эзэн тийм л хүн.

Бүгд: Тийм ээ. тийм...

Мо: Тэрний хувьд, жижиг хүмүүсийн, жижиг тооцоо юу ч биш.  Тэр одоогийн Английд хүчирхэг байдалд яг тохирсон хүн. Энийг одоо, энэ мөчид, энэ тайзан дээр хэлж байгаа шалтгаан бол надад хэлэх зүйл байна. Би сайн мэдээ гэж бодож байна... Дотно найз нөхөд, сэтгэл нэгт хүмүүс цугларсныг далимдуулаад түүний итгэлт хүмүүс та бүхэнд удахгүй болох нэгэн үйл явдлын талаар хэлбэл тэрнийг дургүйцэхгүй гэж найдаж байна.  Итгэлт хүмүүс та бүхэнд хандаж, шинэ арван жил эхэлж байгааг тохиолдуулан шинэ зам тавих болно гэдэгээ хэлэх гэсэн  юм. Нэгэн шинэ улс төрийн хөдөлгөөнийг энд, Английн төвд байгуулагдах болно. Ноён Шелби надтай мөр зэрэгцэн алхах болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Мо: Энэ Британичуудын агуу зан чанар, бидний жинхэнэ зан чанарыг илэрхийлэх улс төрийн шинэ үзэл баримтлал дахин амилах болно. Саяхан болсон хөрөнгийн зах зээлийн уналтанд та нараас олон хүн хөрөнгөө алдсан. Мөнгөтэй хүмүүс, Нью Йоркийн капиталистууд, Еврейчүүд, мөнгөний эрх мэдэлтнүүд... тэд... Тэд өөрсдийг нь эсэргүүцсэн ямар ч засгийн газрыг дарж чадах,өөрсдийн хязгааргүй их мөнгөний урсгал, санхүүгийн эмх замбараагүй байдал,  үймээн самууныг бий болгох чадвартай системийг эзэмшдэг. Үеийн үед та нар шиг хөдөлмөрч хүмүүсийн хичээл зүтгэл бидний өрсөлдөгчдийн зэвсэг болсоор ирсэн. Энэтхэгийг хөвөнгийн үйлдвэрүүд. Азийн хөвөнгийн үйлдвэрүүд. Их Британий мөнгөөр бүтээсэн ч Ланкашир, Йоркширийг устгахад ашигласан. 

Бүгд: Тийм ээ. Гутамшиг...

Мо: Нью Йоркийн авлигачид, Дорныхонтой нийлж Ворвикшир, Стаффордширийн төсрийн үйлдвэрүүдийг устгасан. Эдгээр нь Британий төрийн зүртгэлтнүүд еврей санхүүчдийн боол байгаагүй бол биелүүлэх боломжгүй бодлого. Та нарын мөнгийг тэд авсан, гэвч би, бас үнэнийг мэдэх хүмүүс бурхангүй үзэлтнүүдийн унтрааж чадахгүй галыг асаах болно.

Бүгд: Тийм ээ. Яг зөв. Тийм ээ. Зөв ярилаа.

Мо: Манай аугаа дайны баатрууд улс төрчдөд ахин дахин хууртаж байна. Гэхдээ ямар ч хэрэггүй Еврейн дайнд тулалдсан зоригт эрчүүд та нар Бирмингем, Манчестер, Лондон, Ливерпулийн уурссан залуустай нэгдэн энэ шөнө Англи амьд, урагш явах болно гэдгийг зарлах болно.

Бүгд: Сайн хэллээ. Тийм ээ. Яг зөв.

Мо: Ийм газарт, та нар шиг хүмүүст өөрсдийн үгийг шууд хэлэх хэрэгтэй гэж итгэсэн учраас би энийг та нарт хэлж байна. Биднийг хэлэх захиасыг дараах үгээр дүгнэж болно. Юуны түрүүнд Британи.

Бүгд:  Тийм ээ. Яг зөв. Сайхан хэллээ.

Мо: Энэ бидний захиас болохоор хэвлэлийнхэн энэ талаар шударгаар мэдээлнэ гэж бодохгүй байна. Ээн улсын сонинууд та нарын мөнгийг авсан хослолтой хүмүүсийн мэдэлд орсон гэж айж байна. Тэд үндэсний эрх ашгаар дээгүүр фракц, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө хүмүүст хуурамч мэдээлэл зардаг.

Эр: Сайн хүн...

Мо: Тэгэхээр миний үгийг сонсоод сонсох чихтэй хүмүүст дамжуулаарай. Битгий мартаарай... Шинэ арван жил эхлэхэд та нарыг төлөөлөх улс төрийн шинэ нам төрөх болно.

Бүгд: Тийм ээ. Яг зөв...  Сайн байна. Болж байна...

Мо: Энэ нам, энэ шинэ хөдөлгөөн, энэ хувьсгалын нэр нь... “Британий фашистуудын холбоо”.

Бүг: Тийм ээ. Яг зөв. Браво. Сайн байна. Тийм ээ. Браво... Сайхан санаа байна. Цаг нь болсон. Тийм ээ. Сайн байна...

Лиз: Томми, ийм хүнтэй холбогдоод яаж байгаа юм?

Том: Тийм ээ. Надад итгэх хэрэгтэй.

Пол: Дахиад...

Со: Би хунтай унтах болно. Тэрнийг миний өрөөнд ир гэж хэлээрэй.

Пол:  Тэрнийг ирнэ гэж яаж мэдэж байгаа юм?

Мо: Тэд үргэлж ирдэг юм. Намайг өршөөгөөрэй. Нөхрийг чинь түр зээлэх хэрэгтэй байна.

Том: Ийшээ...

Мо: Өнөөдрийнх шиг үйл явдал, буудалцаан, олны нүдэн дээрх гэр бүлийн маргаан... Ийм зүйл дахиад болох ёсгүй. Доод давхаргынхан л тийм байдаг..

Том: Бүгдийнх нь учрыг олчихсон, ноён Мосли.

Мо: Тэгэхээр өнөөдөр миний ярианаас ямар нэг зүйл сурав уу?

Том: Тийм ээ. Тийм ээ, олон зүйл сурлаа.

Мо: Шашин араатан байсан, гэхдээ үхсэн. Шинэ зүйлтэй хамт байх хэрэгтэй. Морь шиг. Барих хэрэгтэй. Би тэнд байсан хүмүүсийн дундаас медаль, Савил Роуийн хослолууд харсан. Бас хорсол. Тэд миний хүмүүс. Таны хүмүүс өөр байх болно. Хөгжилтэй хэсгийг нь харж байна уу, Шелби.

Том: Тийм ээ. Хөгжилтэй зүйлийг харж байна.

Мо: Та стратегид дуртай юу?

Том: Тийм ээ, дуртай.

Мо: Одоо олон зүйл болно. Тэгэхээр... бидэнд ярилцах зүйл байна. Би танай компаниудыг судалсан. Шелби багц. Компаний чинь өмгөөлөгч Еврей. Тэрнийг явуулах хэрэгтэй.

Том: Мэдээж.

Мо: Бас манай найз Жимми МакКаверн хойд Винкантерны морин уралдааны замыг хянахыг хүссэн. Бидний шинэ зүйлтэй харьцуулахад өчүүхэн зүйл гэж үзсэн болохоор би зөвшөөрчихсөн.

Том: Хариу нь юу юм?

Мо: Хариу байхгүй. Юу ч... Манай компанит ажил эхлэхээр улс орон тодорхой хэсгүүдэд хуваагдана. МакКаверн хүмүүстэйгээ манай умардын цэрэг болж, жагсаал цуглааныг хянаж, тараах болно. Төвийн хэсэгт та байх болно. Өмнөдөд... Одоохондоо шийдээгүй байгаа... Урагш алхахын тулд миний санал болгож байгаа зүйлийг ойлгоорой, ноён Шелби. Биднийг амжилтанд хүрэхэд, хаан ч бидний дээр гарахгүй. Эрх мэдэл. Цахилгаан сүлжээнд залгасантай адил. Гэрэлт цамхагийг цацраг. Таны олон сая доллар Швейцарит аюулгүй, бас Англи дахь бохир бодолтой хун бүр нээлттэй. Нээрэн... Шелби... бага уу... Өмс... Хувцасаа буцаагаад өмс...

Мо: Балетчин бид хоёр таныг бидэнтэй нэгдэх болов уу гэж найдаж байлаа.

Лиз: Томмийд хэлбэл чи өглөөг үзэхгүй.

Мо: Маш ихээр эргэлзэж байна. Тэр ч гэсэн ятгалганд орсон, яг тан шиг.

Лиз: Томми. Томми. Томми.

Том: Яав?  Лиззи? Юу?

Лиз: Томми, бурхны нэрээр тангараглая, чи больсон байна. Тэр хүн бол муу ёр.

Том: Лиззи, би тэр новшийг буулгахын тулд ингэж байна.

 Лиз: Тийм ээ. Гэхдээ яах гэж? Томми? Яах гэж?

Том: Би Британий засгийн газар тэрний байгууллагын талаар мэдээлэл өгч байгаа. Хариуд нь тэд надад батлан хамгаалахын гэрээг  таатай нөхцөлөөр өгч байгаа.

Лиз: Үгүй ээ. Тэрнийг хэн нэг нь зогсоох ёстой гэж бодсон болохоор би ингэж байгаа. Тэрнийг ярьж байхад би царайг чинь харсан. Чи зөв зүйл гэж бодсон болохоор л хийж байгаа. Энэ хугацаанд чи дуртай зүйлээ хийсээр ирсэн. Зүгээр л чадах болохоор.

Том: Лиззи, гуйя... Гуйя. Битгий... Миний царайнаас олон зүйл хардаг гэж намайг битгий айлга. Би одоо ч сайхан зүйлийг хүсдэг.

***************

Арт:   Линда. Чшш... чшш... Линда. Явъя... Явцагаая. Эндээс явъя. Машиндаа суугаад... Биллийг очиж авъя... Боомт явцагаая. Чиний хүссэн боомт руу. Тэгээд усан онгоцонд сууна. Эндээс явна. Чи бид хоёр... Хаашаа ч хамаагүй. Болгоомжтой байгаарай... Хаа сайгүй хагархай шил байгаа... Өнөө шөнө явъя. Аан? Эндээс явцагаая... Хэзээ ч эргэж ирэхгүй, Линда. Хэзээ ч эргэж ирэхгүй. Үнэнээсээ. Үүр цайхаас өмнө явцагаая... Тийм гэж хэл...

Ли: Илүү дээр санаа байна. Чи эндээ үлд... толгой дотроо амьдар... Өөрийнхөө амьдралаар. Өөрийнхөө дайнд... Чамайг буудаагүй нь сайн хэрэг. Өршөөл байх байсан юм... Эндээс  гар...

Арт:   Гуйя...

********************

Мо: Хараал идсэн цыгануудтай өнгөрөөсөн үдэш.  

Хүү: Петер. Петер, нааш нь өшиглө.

Хүү: Ноёнтон, нааш нь өшиглөчих.

Том: Энэ чекний баталгаа. Мослигийн гарын үсэгтэй. Жимми МакКаверн гэдэг хүний баталгаа.

Ху: Юуны чек юм?

Том: Би жин нэрдэг үйлдвэрийнх гэж хэлсэн. Гэхдээ тэр хамаагүй. Мосли,зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн толгойлогч хоёрын холбоотой гэсэн баталгаа. Бүх зүйлийн дараа тэр ийм харилцаа байхгүй гэж мэлзэх болно. Бас энэ хөдөлгөөнд оролцоно гэж гарын үсэгээ зурсан парламентын гишүүдийн нэрс байгаа. Тэр гишүүд байгууллагыг албан ёсоор зарлах хүртэл өөрсдийгөө илчлэхгүй. Нэг сарын хоёронд. Гровенерын байранд. Энийг тэмдэглэж авсан нь дээр байх.

Ху: Би дарга нарынхаа эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Том: Ёонгер, энэ тагнуул биш. Нотлох баримт. Товчоонд өг.

Ху: Тагнуулан албанд уу? Тэдний тал нь Фенианчуудаас холбоог хамгаалахад, нөгөө тал нь социалистуудаас Мосли шиг хүмүүсийг хамгаалахад амьдралаа зориулсан. Эртээд танай гэрт ярьсан яриаг нь сонссон. Балет үзэж сэтгэл нь догдолсон эрийн гэнэтийн сэтгэл хөдлөл гэсэн мэдээлэл ирсэн байна лээ.

Том: Хаана мэдэгдсэн гэж?

Ху: Дейли Мейл. Морнин Пост. Дейли Миррор сонинууд. Дээд, дунд, доод давхаргынхан бүгд шагшин магтаж байна. Бас надаас Мослигийн мэдээллийг авсан эх сурвалжийг маань асуусан.

Том: Хэлээгүй биз дээ?

Ху: Үгүй. Энэнээс болоод миний хагас жилийн үнэлгээ муу гарсан. Тэд намайг Ёоханнесбургийн хар болон өнгөт арьстнуудын тасагт шилжүүлэхээр ярьж байгаа. Бас Ди хэсэг гэх байгууллагаас намайг заналхийлээд байх шиг байна. Та тэдэнтэй өмнө нь маргалдаж байсан.

Том: Суу, Ёонгер. Бид Ди хэсэг болсон. Би тэднийг ялсан. Та цэрэг хүн, би ч цэрэг. Төрд алахад бэлэн элементүүд байдаг. Бид тэдэнтэй айлгүй нүүр тулах ёстой.

Ху: Жинхэнэ итгэгч шиг хэллээ. Манай дарга нар бас Жесси Эдэн, коммунистуудын мэдээлэл яагаад ирэхгүй байгааг асуусан. Яагаа ирэхээ больчиов, ноён Шелби? Дүүд чинь сонирхолтой онол байна лээ. Томми Шелби одоо л ямар нэгэн зүйлд итгэж эхэлж гэж бодож байгаа.

Том: Ёонгер. Дүүгийн маань миний тухай бодлыг сонсох хэрэггүй. Үргэлж... найдвар тавьдаг юм. Тийм болохоор үргэлж буруу байдаг... Намайг сонсож байна уу? Над руу хар... Зүгээр болно оо. Би эргээд ирнэ. Чи зүгээр болно. Над руу хар. Над руу хар. Зүгээр ээ. Зүгээр... новш. Түргэн тусламж дууд. Моссыг дууд. Эйдагийн хаана байгааг мэдээд өг. Алив, охин минь. Босоорой. Сайн охин. Алив. Тэрнийг аваарай. Тэрнийг ав... Алив. Босоорой. Босоод ир. Сайн хүү... Нааш ир... Дотогшоо ор. Ороорой. Дотор байж бай...

*****************

Эйда: Томми?

Том: Сууцагаая, Эйда.

Эйда: Юу болоо вэ?

Том: Ийшээ, суучих. Бен Ёонгер нас барсан. Хэн нэг нь машинд нь бөмбөг тавьчихаж. Тэрэнд хэр сайн байсныг чинь мэдэхгүй, хэр их шаналахыг чинь ч мэдэхгүй... юу ч болсон бай гэдсэнд чинь хүүхэд байгаа гэдгийг битгий мартаарай.

Эйда: Бурхан минь... Таны хүрсэн болгон... миний хүрсэн болгон... бидний  хүрсэн бүхэн... Тэр миний жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан. Би хэлээгүй байсан. Би хайртай байгаагүй. Гэхдээ надад таалагддаг байсан. Тэр сайхан сэтгэлтэй, сайн хүн байсан... Би тэрэнтэй гэрлэнэ гэж бодоогүй... Хүүхэд алдаа байсан, гэхдээ зүгээр ээ... Би тэрнээс юу ч хүлээгээгүй... Бурхан минь, бидэнтэй учрах ёсгүй байсан юм...

Том: Би гэр бүлтэй нь ярилцсан... тэр оршуулгыг нь хийнэ гэсэн. Британий цэргийн офицерыг зэвсэгт бүлгийн халдлагад өртсөн гэж үзэх болно.

Эйда: Үнэн нь юу юм?

Том: энэ бол... сайн санааны үр дагавар. Миний сайн санааны үр дагавар. Би тэрнийг фашистуудын тухай мэдээлэхийг шаардсан. Би зөв зүйл гэж бодсон юм. Энэнээс болоод Ди хэсэг, эсвэл Товчоо, Тагнуулын газруудын нэг нь тэрнийг алчихлаа. Тэнд нэг хүү байсан. Дэлбэрэлтийн үеэр нас барсан.   Арван настай хүүхэд. Инээдтэй юм. Үргэлж ийм байдаг.

Эйда:  Томми, сонс. Өөртөө шалтаг хайх хэрэггүй.  

Том: Тэр арван настай байсан. Би өмнөө зүйлээ байж байсан бол тэр гудамжинд бөмбөг өшиглөөд явж байх байсан. Инээдтэй юм, тийм ээ?

Гр: Товчлуурыг дар.  Хаалгаа нээгээд над дээр, гэртээ ир.

********************

Чар: Хужаа дэнлүү. Дээвэр дээрээ гуультай. Бурхан биднийг ивээг.

Аб: Чан боомтод бараатайгаа хүлээж байх ёстой. Бид жинлээд, ачаад, тэндээс явна...

Арт: Чан хаана байна аа? Исаяа, баярлалаа эзэл. Хөгжилтэй байгаарай.

Чар: Тийм ээ. Дэнлүүнүүд энд байна. Хужаа нар нь хааччихав аа?

Арт: За, Чарли...

Чар: Артур, Чан...

Арт: Бурхан минь... Тийшээ яв. Тийшээ яв. Тийшээ яваач.

И: Энэ новшнууд бас хараал идсэн дэнлүүд итгэх хэрэггүй гэж мэдээд байсан юм аа.

Арт: Цагдаа нар байвал галлах хэрэггүй. Чан бараа чинь хаана байна? Хаана байна?

Чан: Цагдаа нар биш байх. Надад жин үнэртсэн. Тэд хааны нэрийн өмнөөс опиумыг авлаа гэж хэлсэн. Тэгээд та нарын усан онгоц ирж байгааг харчихсан.

Арт: Тэгээд, Италичууд  уу? Италичууд байсан уу?

Чан: Ирланд. Ирланд гэж бодож байна.

Арт: Хараал ид. Хараал ид. Чарли... Миний буу. Миний бууг өгөөдөх. Нааш нь өгөөдөх. Яг зөв... Сонс. Намайг сонс. Тэнд Титаник залуус байгаа, за юу? Попларынх гэсэн үг. Тэд тулалдахдаа маш чадварлаг. Их чадварлаг цэргүүд. Би ч тийм байсан. Би чадварлаг цэрэг байсан юм. Хөөе, муусайн новшнууд аа...

Аб: Артур. Артур. Галлахаа боль. Артур, тэд нар явчихлаа.

Арт: Амьд үлдсэн нь сонс... Иртэй саравчит малгайтнуудаар оролдоггүй юм... Хн... Тийм ээ... За, эхэлье. Чан? Европын хамгийн цэвэр нь.

И: Артур? Цагдаагийн хувцастай үхсэн хүн байна. Суваг руу хаячих уу?  

Арт: Үгүй ээ. Хөвөөд гараад ирнэ биз дээ? Ирландчууд ч хөвдөг юм. Үгүй ээ, яваад шатаа... яваад зууханд шатаачих.

И: Тэнд хүмүүс ажиллаж байгаа шд.

Арт: Исаяа, чи яах гэж буу авч явдаг юм? Малгайдаа сахлын хутга яах гэж авч явдаг юм? Хараал идсэн иртай саравчит малгай болохоор. Цогцосыг нь авч яваад яс болтол нь шатаа. Хэн нэг нь тэрний тухай асуувал тэрэнтэй хамт зууханд шатаахыг санал болго. За юу?

И: За, Артур.

Арт: Тийм ээ. Тийм.

Чан: Биднийг хуурах гэсэн хүмүүс хэн болохыг мэдэх үү? Настнууд уурлах болно.

Арт: Настнуудыг чинь чөтгөр аваг. Авга эгч нар, үеэлүүд гээд бүгдийг нь, за юу? Буржгар аа. Ачааг онгоцон дээр ач. Бирмингем руу буцацгаая. Соёл иргэншил буцаад очъё. Хэн ярьсныг олж мэдье. Тийм ээ. Сонс. Титиник энэ талаар сонссон байх, тийм үү? Тэгэхээр Поплараас Бирмингем хүртлэх бүх бүлэг энд байхыг хүсч байгаа гэсэн үг. Ирж л байга, тийм үү? Ирж л байг, Аберама. Тийм ээ. Ирээд үзэг л дээ... Тийм ээ...

******************

Эр: Малгай, хүрмээ тайл. Хананы дэргэд зогс. Өөрийн чинь аюулгүй байдлыг хангахын тулд таны эсрэг ашиглаж болзошгүй зүйл байгаа эсэхийг шалгаж байна... Давгүй эд байна.

Том: Тэр миний найз байсан.

Эр: Одоо хэний  ч найз байхаа больсон. Хараал идсэн араатан. Гутлынхаа үдээсийг ав... Ширээ... Барни? Зочин ирлээ. Энэ удаа жинхнээсээ.

Том: Эндээ хүлээж бай.

Эр: Үгүй ээ. Болохгүй. Таны оршуулга болно. Би таныг түгжих ёстой.  

Том: За... Сайн уу, Барни. Артур мэнд дамжуулсан.

Ба: Хошууч  уу? Та амьд юм уу?

Том: Артур амьд, Жон нас барсан. Данни нас барсан. Фредди нас барсан. Жеремаяа хөл нүцгэн номлол уншиж байгаа. Тийм ээ. Би амьд.

Ба: Тэд үхсэн нь аз болж. Хошууч аа, захиа явуулдаг байсанд баярлалаа.

Том: Тийм ээ, ихэвчлэн Артур бичдэг юм. Би зүгээр л... гарын үсэгээ зурдаг. Чи яаж хариу бичдэг юм? Шүдээрээ юу?

Ба: Үгүй ээ, тэд миний өгзөгөнд үзэг хавчуулдаг. Энд байдаг нэг хүн таны нэрийг хэлсэн. Таныг одоо улс төрч болсон гэсэн.  

Том: Заримдаа л...

Ба: Үнэнэ үгүйг нь мэдэхгүй байсан юм. Блак Вуудэд байсан шиг хүний биенээс харх гарч ирдэг. Тэдний надад өгдөг новш...

Том: Хөөе Барни, над руу хар. Барни, энэ бол опиум, цианид. Зүрхний шигдээс болгодог. Тэд шалтгааныг нь ч шалгахгүй. Чамд юу ч мэдрэгдэхгүй. Тэгэхээр, энэ... Чи энд үүрд байх болно. Гараа ашиглах шаардлагагүй. Чи хонгилд байсаар байх болно. Би одоо энийг чамд өгч болно. Хүсч байна уу?

Ба: Үгүй ээ...

Том: Яагаад? Мэднэ ээ. Би мэднэ. Чи одоо ч санаж байгаа. Тэр Франц зөөгчийг...

Ба: Том, одоо болтол ярьсаар л байна уу?

Том: Тийм ээ. Чи тэрэнтэй надаас өмнө унтсан уу? Яагаад гэвэл тэр хүн надад алга ташсан. Би чамайг  гэж бодож байна.

Ба: Тийм ээ, би чиний өмнө тэрэнтэй унтсан.

Том: Тийм ээ. Тэр үзэгслэнтэй байсан.

Ба: Тийм ээ. Тийм байсан...

Том: Би Барнигийн дараа хоёр дахь нь байсан байх.

Ба: Том, яах гэж кампсул авчраа вэ?

Том: Барни, чи энд байна. Чамд гар байхгүй, өдрийн гэрэл байхгүй. Чи үхэхийг хүсэхгүй байгаа.

Ба: Үгүй ээ, хүсэхгүй байна. Яагаад гэвэл нэг өдөр өөрчлөгдөж магадгүй.

Том: Тийм ээ. Өөрчлөгдөж магадгүй. Аль хэдийн өөрчлөгдсөн ч байж мэднэ. Нааш ир, Барни. Наашаа ойрт... Би чамайг гаргаж чадна гэвэл яах вэ?

Ба: Намайг гаргаж яах юм?

Том: Энд байгаа гол хүмүүсийн асуудал бол тэд та нарт эм уулгадаг. Бид ирсэнээс хойш арван жил өнгөрч байна. Барни, хараал идсэн арван жил... Шуурга өнгөрсөн ч юм билүү.

Ба: Чиний хувьд өнгөрсөн байх, тийм үү Том?  Би гарчихвал хорвоо яах болж байна?

Том: Чамаар хийлгэх ажил байна.

Ба: Новш.

Том: Барни. Барни, чи манай ангийн шилдэг мэргэн бууч байсан.  Ганц ч алддаггүй. Надад тэр хүн хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн үеийн Би Эс Эй авч өгнө. Томруулдаг дурантай.

Ба: Хэнийг буудах юм?

Том: Тэр ямар хамаатай юм бэ, Барни? Наадахаасаа сал, чөлөөтэй бол.

Эр: Та зүгээр үү?

Том: Гайхалтай байна. Юу гэмээр байна даа, Барни? Би чамайг авахаар ирнэ... лхагва гарагт, шөнө дундаас хойш.

Ба: Би өдөр мэдэхгүй, Том.

Том: Шаардлагагүй. Маш том дэлбэрэлт болох болохоор чи лхагва гараг гэдгийг мэдэж болно.

Ба: За. Том дэлбэрэлт. Том дэлбэрэлт. Том дэлбэрэлт... Лхагва гараг болчихож... Лхагва гарагийн дэлбэрэлт.

******************

Том: Ноулийн Блак Бой-оос залгасан. Хэзээ хэзээгүй ирэх ёстой.

Жи: Умардыг өгөхийг зөвшөөрсөн гэж сонссон.

Том: Өмнөдөд зарим нэг зүйл болсон гэж сонссон. Манай хүмүүс рүү ачааны тухай  сонссон Титаникууд дайрсан гэсэн.

Жи: Ноён Мосли, Лондонд дэмжлэг үзүүлж чадах хүн байгаа бол хэлж болно гэсэн.

Том: Өмнөдийн эрчүүдээс хамгийн чадварлаг зохион байгуулагч бол Алфи Соломонс гэж хэлэх байна.

Жи: Үхчихсэн шд. Бас Еврей. Манай даргын хувьд Еврей байснаас үхсэн нь дээр байх байлгүй. Тэд Лондонг Италичуудад өгөх байх. Тэр Италичуудад дуртай. Тэгэхээр та дахиад буулт хийх болно гэсэн үг, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж дээ, жаал минь. Надад Винкантон таалагддаг. Хуучны сайхан уралдааны газар. Танай ах чинь... надад гар бөмбөг үлдээдэг... бидний эвлэрэл дуусч, шүгэл дуугарахад би хамгийн түрүүнд тэрний араас ирнэ.

Том:  Сайн байна.  Тэр муудалцах дуртай.

Арт: Бид Титаниктай шүргэлцсэн, Том.

Том: Сонссон.

Арт: Тийм ээ. Хөгжилтэй шөнө. Гэхдээ шуугиантай байсан. Гэтэл намайг бүгд аавтай адилхан галзуу гээд байсан.

Жи: Аав аа? Танай аав хэн юм?

Арт: Энэ миний аав. Энэ байна. Энэ миний хараал идсэн аав.

Том: Аберама хаана байна?  

Арт: Солихул дээр буучихсан. Энэ Биллигийн жаалыг харвал... хоолойг нь хэрччихнэ гэсэн.

Жи: Тэр жаалд хүссэн үедээ ирээд оролдоод үз гэж хэлээрэй.

Том: Бүгдийг нь ачсан уу?

Арт: Тийм ээ. Бүгд байгаа. Зогсоол дээр жинг нь үзсэн. Кокнигийн жин ашигласан. Би байсан бол тэдэнд итгэхгүй. Тохиргоо хийчихсэн байх. Гэхдээ... 7тонн гэжбодож байна.

Том: Буржгар аа. Арван шуудай гурил ноён МакКаверны завинд аччих.

Бу: Том... Би би гурил гэж бодохгүй байна.

Том: Мэднэ ээ, Буржгар аа. Миний хэлсэнээр хий.

Бу: За.

Том: За.

Арт: Буржгар аа? Энэ...

Жи: Хөөе, Артур. Нэг л өдөр, тийм үү? Чи бид хоёр.

Арт: Томми... Фашистууд... Тэднийг хар даа... Би тэднийг үзэн яддаг. Үргэлж тийм байсан. Гэхдээ чи... Биллигийн жаал... чи онцгой... Томми, тэр надад таалагдаад  байгаа. Чи таалагдаж байна. Тийм ээ. Чи миний зүрхийг хүсч байгаа.

Жи: Нэг л өдөр, ноён Шелби.

Арт: Тийм ээ.

Жи: Нэг л өдөр...

Арт: Тийм ээ. Тийм. Том, хэзээ гэдгийг нь хэлээрэй. Хэзээ гэдгийг хэлээрэй... Тэгэхээр... Тэгэхээр Барни Томасонтой ярилцсан уу?

Том: Тэгсэн.

Арт: Барни Томасон... Освалд Мослийг ална... хараал идсэн толгойд нь буудна.

Том: Тийм. Тайзан дээр байхад нь... Намайг дэргэд нь зогсож байхад. Тэгээд би намын удирдагч болж... Аберама та хоёр тэр МакКаверн гэдэг новшийн учрыг олж болно. Ноён Мослийд зориулсан илүү төвөгтэй төлөвлөгөө байсан юм. Гэтэл тэр миний эхнэрийг муу хэлсэн. Хэдэн долоо хоног завгүй байх нь, ах аа.

Арт: За...

Найруулагч Энтони Бирн.

Продюсер Энн Харрисон Бакстер

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Хелен МакКрори.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Аннабелл Воллис.

Наташа О-Киффи.  Кейт Филипс. 

Кингсли Бен-Адир. Аня Тейлор-Жой.

Нед Деннехи.

Космо харвис. Эндрью Кожи.

Брайн Глийсон. Иан Пекк.

Эйдан Гиллен.

Сэм Клафлин нар тоглолоо.

5бүлгийн 5-р анги төгсөв.

 

 

 

 

 

Back to episodes Go home