Хугацаа: 58мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Нэмэгдсэн дүр:
Өмнөх ангид.
Чан: эр, хужаа хар тамхины наймаачин Бриллиант Чен
Жи: эр Жимми МакКаверн Биллигийн жаалууд
Том: Та хоёр муу хүмүүстэй уулзаж байсан. Бидний уулзах хүн бол чөтгөр.
Мо: Майкл Грей. Тэнэглэж байгаад Америкт үеэлийнхээ мөнгийг алдсан. Цонхны дэргэд зогсож байгаа хөөрхий хөгшийн Артур Шелби эхнэр нь эргэж ирэхгүй гэдгээс айж байгаа.
Том: /гадаадаар ярина: Тэрний цаг нь ирнэ/
Аб: Тэр суман дээр МакКаверн гэсэн нэр сийлсэн байгаа.
Жи: Дайн хүссэн юм биз дээ? Дайн болог...
Ли: Би Найзуудтайгаа ярилцсан. Тэдний нэг нь эрэгтэй хүн.
Лиз: Тэр нүдгүй болбол үхнэ.
Арт: Энэ гарнууд чөтгөрийнх.
Ма: Хүүхэд төрөх тэр мөчөөс бид дуусах болно.
Том: Чи хаан болно.
Гр: Жаргалтай байна уу, гунигтай байна уу, Томми?
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд 5-р бүлгийн 4-р анги
Жи: Ноён Шелби. Сум маань таны толгойд орохыг тэсэн ядан хүлээж байна. /Дуулна/
Бид өвдөгөө хүртэл Фенианы цусанд шигдсэн...
Бууж өг, эсвэл үх.
Бид Бритон Дерригийн Биллигийн жаалууд... Харамсалтай л юм. Таныг алахыг хүсч байлаа.
Том: Та дарааллын сүүлчийнх нь.
Жи: Миний цагаан туг эвлэрлийн туг. Таных бууж өгч байгаа туг байна.
Том: Юу ч гэж хэлсэн нёон МакКаверн, өнгө нь ижил, үр дүн нь ч ижил. Бидэнд нийтлэг зүйл байгаа гэж бодож байна. Дайныг хойшлуулах хэрэгтэй.
Жи: Ах чинь надад гар бөмбөг үлдээсэн.
Том: Уучлалт илгээсэн. Та надад газрын мина үлдээсэн байсан.
Жи: Би ч гэсэн уучлалт гуйя.
Том: Тэгвэл эвлэрэл.
Жи: Та эвлэрлээ бизнесээр баталгаажуулна гэсэн байсан.
Том: Бидний ашиг сонирхол ижил төстэй болохоор түр эвлэрлээ хэн хэнд нь ашигтай байдлаар ашиглая гэж бодлоо.
Жи: Төмрийн хаягдал, хулгайн бараагаар дүүрэн хашаанд зогсчихоод улс төрч шиг ярьж байх юм.
Том: Үгүй ээ. Энд хулгайн юм байхгүй, ноён МакКаверн. Чарли юмыг алга болохоос нь өмнө олдог юм. Тохиролцоог энэ саналд тайлбарласан байгаа. Мидланд зочид буудалд дээд зэрэглэлийн өрөө захиалсан байгаа. Энэ хотод ямар нэг юм хэрэг болбол миний нэрийг хэлээрэй.
Жи: Ноён Шелби, надад сэтгэгдэл төрүүлэхийг хүсээ юу?
Том: Исаяа. Дугтуйд мөн 500фунтын чек байгаа. Эхнэрт чинь. Цагаан тугны тохиролцоог зөрчвөл эхнэр чинь хар даашинз авч, цогцосыг чинь хийсэн хар тэргийг чирэх хар өдтэй хар морь түрээсэлж болно. Миний нэр төртэйгөөр төлөөлдөг хотод цагийг сайхан өнгөрүүлээрэй.
Би: Энэ долоо хоногт би Йорк, Линкольн хотын хүмүүстэй уулзсан. Тэд хожигдож байгаа багийнхан. Тэдэнтэй уулзсан.
Арт: За, үргэлжлүүл, үргэлжлүүл. Яарах хэрэггүй.
Би: Би хаалгач нартай нь уулзсан. Тэд 5фунт байхад хангалттай гэсэн. Би... Транмерийн хүмүүст захиа бичсэн... яагаад гэвэл манай гэрийн утас ажиллахгүй байгаа. Тэгэхээр надад шинэ хэрэгтэй байна.
Арт: За. Тэрнийг зассаны дараа... бид нэгдүгээр дивизийн шүүгчдийн нэр, утасны дугаарыг мэддэг болно.
Би: Нэгдүгээр үү?
Арт: Тийм ээ.
Би: Новш новш новш новш.
Арт: Зүгээр ээ. Алив ээ, алив алив. Сонс, намайг сонс. Алив ээ болно. Ингэх шаардлагагүй.
Би: За.
Арт: Тэдний юунд дуртайг олж мэд. Ойлгож байна уу, тэднийг юу хөдөлгөдгийг. Тэдний ихэнх нь сайхан амьдардаг. Таван фунт тэдний хувьд юу ч биш. Тэдний юугаар тоглох дуртайг олж мэдэх хэрэгтэй.
Би: За.
Арт: Тэрийг нь санал болгохын тулд. Тийм ээ, Шелби компани лимитэд хүмүүсийн дуртай сайхан зүйлсийг санал болгож чадна. Бид бас тэднийг дургүй зүйлээс нь хамгаалж чадна.
Би: Миний гэр бүлд хүрэх юм бол... хэзээ нэгэн цагт...
Арт: Йорк... Линколн? Транмир Роверс.
Ф: Аанхан.
Арт: Баяртай Финн.
Ф: Баяртай, ах аа.
Би: Новш...
******************
Том: Зүгээр ээ, хатагтай Коннорс. Та үргэлжлүүлж болно, энэ миний ах. Юу болсныг хэлээч.
Эм: Би доод давхарт унтаж байсан. Тэгээд нөхөр маань гэртээ ирсэн. Маркизаас согтуу ирсэн. Дөнгөж ажлаа алдсан мөртлөө. Бидэнд ямар ч мөнгө байхгүй. Ямартай ч, тэр орондоо орсон. Гэхдээ, доод давхарт, тэд чимээ сонссон байх. Сэрчихсэн... Тэд хашгирч эхэлсэн. Тэд нөхрийг маань сэрээчихсэн, тэгээд... Согтуу байхад нь сэрээх хэрэггүй байдаг юм.
Том: Тэгээд юу болсон бэ, хатагтай Коннорс?
Эм: Тэр... тэр... Тэр доошоо буусан... Тэднийг алчихсан... Тэднийг боомилчихсон. Гурвууланг нь.
Том: Тэгээд та.... та тэдний цогцосыг өнөөдөр энд авчирсан.
Эм: Нотлох баримт, ноён Шелби. Тэдний дуулах нь миний амьдралын цорын ганц сайхан зүйл байсан. Нөхөр маань намайг зоддог нь хамаагүй... Гэхдээ энийг биш...
Том: Хатагтай Коннорс. Бидэнд таны хаяг байгаа. Бид нөхөртэй чинь ярилцана. Миний ах... өнөөдөр Булл Рин зах руу явж, гурван шинэ алгар шувуу худалдаж авна. Тэгээд гэрт чинь хүргэж өгнө.
Арт: Адилхан өнгө, бас өдтэйг.
Эм: Би тэдэнд Томас, Артур, Финн гэж нэр өгнө өө. Тэгвэл тэр согтуу байсан ч, бодох байх. Баяртай, ноёни Шелби.
Том: Биеэ бодоорой, хатагтай Коннорс.
Арт: Баяртай. Яаж тэвчдэгийг чинь мэдэхгүй юм, Том. Би тэвчиж чадахгүй.
Том: Артур, суралцах хэрэгтэй. Тэр эмэгтэй хоёрхон өрөө байртай. Нөхөр нь ажлаа алдсан,бас тэрнийг зоддог. Тэрнийг парламентын гишүүнтэй уулзуулж байгаа зүйл нь дууч шувууд. Энэ бол улс төр, Артур.
Арт: Надад тохирохгүй. Ямартай ч, сонс доо... Азгүй амьтдын жагсаалт.
Том: Хөлбөмбөгөөс бид хэр ихийг олсон бэ?
Арт: Энэ долоо хоногт арван мянгыг. Финн их сайн байгаа, Том. Тэрнийг уралдааны зам дээр тавьсан нь дээр байх. Зүгээр л бодол.
****************
И: Финн.
Ф: За.
И: Өдрийн хоолны хүргэлт.
Ф: Тэрнийг оруулчих.
*******************
Эр: Томми, дараагийн хүн та хоёртой хоёулантай нь уулзана гэж байна.
Том: Царайг нь мэдэх үү?
Эр: Үгүй ээ. Хужаа байна лээ.
Арт: Манай пабанд Хужаа? Том... За яах вэ. Удаан Микки, тэрнийг оруул. Гурван шинэ шувуу. Томми, Финн, Артур.
Чан: Ноён Томас. Ноён Артур. Намайг Бриллиант Чан гэдэг.
Арт: Бриллиант Чан үхсэн.
Чан: Магадгүй. Заримдаа би “энэ диваажин уу” гэж боддог юм. Диваажин шиг үнэртдэггүй... тийм болохоор амьд үлдсэн гэж бодож байна.
****************
Ф: Мегги яасан бэ?
Эм: Би таалагдахгүй байна уу?
Ф: Надад бүгд таалагддаг. Надад бүгдээрээ таалагддаг...
Чан: Утсаа авах хэрэгтэй, ноён Шелби.
Арт: Микки, утсаа нааш нь аваад ир. Байна уу?
Ф: Артур. Артур...
Чан: Би бага дүүгийн чинь өрөө рүү буутай эмэгтэй явуулсан.
Арт: Зүгээр ээ, Финн.
Ф: За за. Ямар чөтгөр нь болоод байна аа?
Арт: Дахиад үхмээр байна уу, Чан? Аан?
Чан: Сайн байна. Буунууд тулгасан. Одоо бүгд анхаарал нь төвлөрлөө. Энэ мөч ариун.
Том: Ариун байх шаардлагагүй. Энэ тоглоом ямар ч шаардлагагүй.
Чан: Тэд “Томми Шелби. Хаалгыг нь өшиглөх хэрэгтэй” гэж хэлсэн.
Том: Тэр хаалгаар орж ирэхэд чинь онгорхой байсан. Миний анхаарлыг татах гэж хичээх шаардлагагүй. Тэгээд, яг юу хүсээд байгаа юм?
Чан: Шүдэнз байна уу, ноён Шелби.
Арт: Дүүд маань ямар нэг юм болбол, Чан... чи үхнэ.
Том: Өнөөдөр энд үхэх юм бол нүүрийг чинь доош нь харуулаад, гаргүй оршуулах болно. Шууд тамд очино.
Чан: Надад ёслол хамаагүй. Би ухааныг илүүд үздэг, ноён Шелби.
Том: Утсан дээр байгаа найзаа буугаа буулга гэж хэл, тэгээд бид ярилцаж болно. Галлах хэрэггүй, ах аа. Галлах хэрэггүй...
Ф: Би зүгээр. Тэр тааз руу буудчихлаа.
Арт: Финн зүгээр. Финн зүгээр. Надад тушаа... Надад тушаа, Томми. Тийм эсвэл үгүй.
Том: Тайвшир... Тайвшир гэж байна.
Чан: Халааснаасаа юм авч болох уу, ноён Шелби? Энэ Европт хэзээ ч ирж байгаагүй цэвэр опиум. Давсгүй, гурилгүй, хуурамч биш. Цэвэр үнэн...
Том: Капитал нэртэй хөлөг онгоцоор ирсэн, Шанхайгаас. Попларт долоо хоногийн өмнө орж ирсэн. Ачигч нарт буу тулгасан. Хужаа нар ачааг дэнлүүний гэрэлд буулгасан. Боомтын даамал энэнээс 7тонн орчим ирсэн гэж байсан. Тэр үед би тэмдэглэж авсан юм. Тэр даамалтай би ярилцсан... тэгээд би 7тонн цэвэр опиум болорны үнэ нь... дунджаар 1сая 190мянган фунт болно гэж тооцоолсон. Олон улсын зах зээл дээр...
Чан: Их мөнгө шүү. Воол Стрийт. Одоо бид бүгд боломж хайдаг болсон.
Ф: Ямар чөтгөр нь болоод байгаа юм?
Арт: Юу хийгээд байгаа юм?
Том: Финн, бид бизнес ярьж байна.
Ф: Тэр миний толгойд буу тулгасан.
Том: Өмд чинь хуурай байна. Өмдөндөө шээгээгүй л байна. Артур, тэр өмдөндөө шээгээгүй байна.
Арт: Сайн байна, Финн.
Том: Чи хатагтайтай нүүр тулсан ч өмдөндөө дусаасангүй. Артур надад чамайг уралдааны зам дээр тавих хэрэгтэй гэсэн. Чиний хувьд сайхан өдөр болох нь, Финн.
Арт: Наадахаа өгөөдөх!
Том: Хөөе. Янхнуудыг оруулахаасаа өмнө хаалган дээр нэгжүүлж бай.
Ф: Тэр өлөгчнийг гудамжинд харах юм бол...
Арт: За, болно оо...
Ф: хэдэн хэсэг тасчина гэж мэд...
Арт: За за. Яв...
Чан: Энэ бэлэг, ноён Шелби. Сайн санааны билэгдэл.
Том: Сувагт хаячихна аа. Сувгийг хэлж байгаа биз дээ. Тийм үү, Чан?
*******************
Том: Энд дуудсаныг уучлаарай. Гэхдээ энэ байрлал тохиролцооны нэг хэсэг нь.
Арт: Ямар тохиролцоо вэ?
Том: Пол, шавран дээр дахиад хөл нүцгэн явах ямар байна?
Пол: Залуу болчихсон мэдрэмж. Ямар тохиролцоо билээ?
Том: Дөрвөн хөлөг онгоц. Дөрөв хоног. Гранд Юнионы Поплараас энэ хүртэл. Ачааны тал нь нүүрс, нүүрсний доор цэвэр опиум болор.
Пол: Опиум. Би эсэргүүцэж байна.
Том: Хужаа жолооч нарыг цагдаа нар зогсоодог болохоор ачааны машин ашиглах боломжгүй. Бүх агуулахыг гаалийнхан шалгаж байгаа болохоор тэд Лондонгоос гарах хэрэгтэй байгаа. 7тонн Сан Францискод очих ёстой. Гэхдээ тийшээ явах хөлөг онгоц долоо хоногийн дараа Ливерпулээс хөдөлнө. Тэдэнд баталгаатай хадгалах газар хэрэгтэй. Бид зөвхөн сувагт оруулаад долоо хоног хадгалахад болно.
Арт: Том, бид Хужаа нартай орооцолддоггүй. Аав байнга хэлдэг байсан
Том: Өөрөөсөө асуу. Өөрөөсөө асуу, сувгаар дөрвөн усан онгоцыг явуулаад 250мянган фунт авах уу?
Арт: Би эсэргүүцэж байна, Том.
Том: Полли? 250мянган фунт. Майклын Чикагод алдсан мөнгөний тал нь. Би энэ ажлыг тэрэнд даалгана.
Пол: Майклын компани дахь байр суурийг сэргээх үү?
Том: Тэрний хорионы цаг дуусна. Ах аа, бодоод үз. Дөрвөн усан онгоц модны утаа, гахайн мах үнэртүүлээд сувгаар явна.
Арт: Чарлигийн цыган найзуудын хэнд нь чи 1сая фунт стерлингийн ачаа даатгаж чадах вэ?
Том: Би аль хэдийн зохицуулчихсан. Уулзалт хэрэгтэй байсан юм. Санал хураая. Дэмжиж байгаа нь... Саналыг хүлээж авлаа. Артур, Чарлийд харанхуй болохоос өмнө дөрвөн онгоц, дөрвөн тонн нүүрс бэлд гэж хэл. Өнөө шөнө хөдлөх ёстой. Малын зах руу явж гурван дууч шувуу авахаа битгий мартаарай, Артур.
Арт: За, Томми... Новш... Пол, чи юу сонссон бэ?
Пол: Чин зодсон хүн цагдаад очсон. Бид учрыг нь олчихсон.
Арт: Тэр хамт байсан уу?
Пол: Тэр цуг байсан бол чиний буруу болох байсан, Артур. Гэхдээ тэд нүүрийг нь зүссэнээс болоод царай нь харах аргагүй болсон гэж хэлсэн. Тэгэхээр үгүй гэж хэлэх байна. Бас Линдаг орхих цаг болж гэж хэлэх байна. Чиний галыг унтрааж чадах өөр хүн ол...
Арт: Чадахгүй ээ, Пол. Би чадахгүй... Тийм л байна. Тийм л байна.
****************
Том: Виски?
Аб: Баярлалаа, үгүй.
Том: Хэлэх боломжгүй шалтаанаар Жимми МакКаверныг амьд байлгах хэрэгтэй байна.
Аб: Надад тэрнийг алах боломж, цаг зав байсан. Харж байна уу? Усан боомтын хоолны газрын дэргэдэх нарийн гудамж. Тэрнийг үзэн яддаг Карен гэдэг охин тэрнийг барьж өгсөн юм. Буун дууг боомтын хүнд машины чимээ, тогорууны дуу халхалж болох байсан. Зугтах бентли ч байсан.
Том: Биллигийн жаалуудтай хийх дайныг хойшлуулсан. Бид эвлэрсэн. Хамт бизнес хийхээр болсон. Бизнес дууссаны дараа тэр таных. Хүүгийнхөө өшөөг өөрийнхөө хүссэнээр авч болно.
Аб: Таныг зөвшөөрлөөр үү? Дэлхийн эргэлтийг хянадаг цагаа шалгасны дараа гэх гээ юу?
Том: Тийм. Тэгээд та гэрлэж, гэр бүлтэй болно.
Аб: Гэрлэх ээ? Хэнтэй гэрлэх гэж, ноён Шелби? Би тодруулчихъя. Та Поллийг энэ тохиролцооны нэг хэсэг гэх гээ юу?
Том: Тийм.
Аб: Тэнгэр бурхан минь гэж. Эзэн хааны одонт Томми Шелби, амиа хичээсэн занд чинь хязгаар байна уу?
Том: Сүүлийн үед “аминч” гэж нэрлэдэг болсон гэсэн. Би ном уншдаг.
Аб: Чи сэнтийдээ суучихаад чамаас хамаагүй дээгүүр цустай Полли Грейд хэзээ гэрлэх, хэзээ гэрлэхгүйг заана гэж үү?
Том: Үгүй ээ, тэр өөрөө өртөө зааварчилдаг. Тэр өөрийн гэсэн бодолтой. Бас бид нэг цусных. Тэр тантай гэрлэнэ, гэхдээ зөвхөн энэ бизнесийг дуусах хүртэл МакКаверн руу ямар ч халдлага хийхгүй гэж зөвшөөрвөл.
Аб: Тэгэхээр тэр таны дураараа өгч болох залуу цыган сүйт бүсгүй хэрэг үү?
Том: Тэр залуугаараа, чулуун дээр хөл нүцгэн явахаараа.
Аб: Тэгвэл инжийг яаж вэ, ноён Шелби? Хуучны аргаар хийх гэж байгаа бол хэдэн өнгийн одой морь шидээд эсвэл...
Том: Манай гэрт үдэшлэг болно. Таныг урьж байна. Полли тэнд байна. Лаанууд, хийл хөгжим бас бүжиг болно. Полли таныг ном ёсоор нь санал тавихыг хүсч байгаа. Тэгээд тэр өөрийнхөө болзлыг хэлнэ. Ингэж урих нь Поллигийн санаа байсан. Уншиж чадахгүй юу.
Аб: Би уншдаггүй.
Том: Хунт нуур.
Аб: Балет.
Том: Тийм. Хайрын тухай юм гэсэн. Полли одоохондоо хайр өш хонзонг ялах ёстой гэсэн.
*****************
Том: .... шунал мөн цөөн тооны банкирууд, санхүүчид болон увайгүй мөрийтэй тоглоомчдоос болсон.
Бүгд: Тийм ээ. Тийм ээ.
Том: Эдийн засгийн бүх салбарт төрөөс оролцохыг засгийн газраас хүссэн энэ баримт нь социализмаас гадна, үндэсний социализмын шинэ төрлийг төлөөлж байгаа юм.
Бүгд: Тийм ээ. Үгүй ээ. Үгүй.
Том: Миний бодлоор... миний бодлоор манай намын удирдагчид эсэргүүцсэн нь буруу үйлдэл байсан гэж бодож байна....
Мо: Балетийн компанийг яаж өөрийнхөө гэрт ирэхийг зөвшөөрүүлсэн юм?
Том: Бие даасан бүжгийн компани. Балетыг хүмүүст таниулах зорилготой. Бидний адилхан бодолтой. Би ивээн тэтгэгч нь. Бас би тэдэнд их мөнгө өгсөн.
Мо: Энэ өдөр... эхнэрийн тань төрсөн өдөр.
Том: Тийм ээ. Тэрэнд зориулсан үдэшлэг.
Мо: Эхнэр чинь балетанд дуртай юм уу?
Том: Яагаад болохгүй гэж?
Мо: Зүгээр л... би тэрнийг жаахан судалсан юм... тэрний өнгөрснийг...
Том: Тэрэнд бэлэг өгөх гэж байгаа бол тэр алмазанд дуртай.
Мо: Бид дэлхийг хамтдаа байлдан дагуулах гэж байгаа болохоор бидэнд нууц байх ёсгүй. Бие биенийхээ сул талыг мэддэг байх хэрэгтэй. Таны эхнэр их сонирхолтой амьдралаар амьдарсан. Бирмингемд амьдардаг байсны хувьд би залуудаа тэрэнтэй таарч байсан байж ч мэдэх юм. Би найзуудтайгаа заримдаа хотын өмнөд хэсэгт байдаг шөнийн клубүүдэд очдог байсан.
Том: Танил чинь байвал тэр үеийг дурсаж болох юм байна.
Мо: Таны эхнэр бид хоёр уулзаж байсан бол харилцаагаа сэргэж болох юм. Намайг хонохыг урьсан байсан байх аа?
Том: Би ч гэсэн судалсан, Сэр Освалд. Тийм ээ. Би эхнэрийг чинь, эхнэрийн чинь охин дүү, бас эхнэрийн чинь хойд эх Курзон хатагтайг судалсан. Таны унтдаг бүхнийг. Энэ асуудал нарийн завин дээр болбол сүмээс оролцох болно.
Мо: Гэхдээ... нарийн завин дээр болохгүй.
Том: Үгүй ээ. Таны байранд, хөдөөгийн гэрт чинь болдог. Заримдаа энд, парламентын доод танхимд байдаг таны өрөөнд... Тэгэхээр нууц хэрэггүй. Тийм ээ... Тийм ээ та хонож болно. Өөрийнхөө авчрахыг хүссэн гэр бүлийн гишүүнтэйгээ. Таныг зөвшөөрвөл би явах гэж байлаа. Өрөөрөө түгжих хэрэгтэй байна.
Мо: Би ганцаараа очино оо. Нийгэмд хүнийг зочломтгой зангаар нь үнэлдэг. Би адал явдал хүлээх болно. Бид ийм л этгээдүүд, тийм үү? Парламентад дууч шувууд шиг дуулж... Дараа нь сонгосон хүнийхээ биеэр өөрсдийгөө тайвшруулдаг. Хориглох хориотой хоёр хүн. Сонирхолтой үдэшлэг болох байх.
Гр: Өөрийн сонсдог дуу хоолойг сонс. Тэдний хэлснийг хий... Жинийг гаргахын тулд дэнлүүг үрэх хэрэггүй болсно. Хөх чулуунаас болоогүй, Томми. Чамаас болсон.
********************
Ху: Хэн бэ?
Эйда: Гадаа Томмигийн машин байна. Тэр байна. Би очъё... Юу болоо вэ?
Том: Юу ч болоогүй. Би зүгээр.
Эйда: Орооч... Юм уух уу?
Том: Үгүй ээ.
Эйда: Үгүй ээ?
Том: Надад тагнуулын офицерт хэлэх мэдээлэл байна... Мослитой ярилцсан зүйл... Тэр барилгын ажлын талаар санал оруулахаар төлөвлөж байгаа. Тэр... өөрийн намыг коммунистуудад ах дүү гэж ойлглуулахыг хүсч байгаа. Тэгэхээр тэрний үйлдал таны мэдлийн хүрээнд гэсэн үг, тийм үү?
Ху: Ноён Шелби, шөнийн хоёр цаг болж байна. Та тайлангаа хэзээ ч өгч болно.
Эйда: Хоноод явахгүй юм уу?
Том: Үгүй ээ.
Ху: Би та хоёрыг үлдээе. Тийм ээ, сайхан амраарай...
Том: Эйда, би гүүрэн дээр зогсож байгаад ирсэн. Доошоо хартал... Грейс тэнд байсан. Тэр амьд байсан.
Эйда: Том, опийн ханд уусаар л байгаа юм уу?
Том: Салан дээр нь Жануари гэж бичсэн байсан. Манай аавын завь. Миний төрсөн завь. Бидэнд хэзээ ч, юу ч байгаагүй. Бид юу ч үгүй байсан. Үргэлж тийм байх болно.
Эйда: Том, Бруук эмч таныг ганц ч удаа ирээгүй гэсэн.
Том: Үгүй. Тэрний номонд над шиг хүнд хэрэгтэй юм байхгүй. Тэд гэмшлийн тухай ярьдаг. Аан? Гэмшил. Ямар гэмшил?
Эйда: Хар сал.
Том: Үгүй ээ. Наадах чинь хамаагүй. Наадах чинь хамаагүй. Тэрний зөв байсан. Мослигийн зөв байсан. Тэр “биднийг хориглох хориотой” гэж хэлсэн. Бид хүссэнээ хийж чадна, биднийг юу ч зогсоож чадахгүй. Гэхдээ миний дотор байдаг, өөрөө ч мэддэггүй нэг зүйл байна. Би өөрийгөө тэндээс олдог. Жаниуари л намайг авч явж чадна.
Эйда: Эмчтэй дахиад уулзаад үзэхгүй юм уу, Том? Ядаж л опиум хэрэглэхээ боль л доо. Наадахаас чинь болж хий юм үзэгдэж байгаа юм. Зүгээр л... хаячих. Байгаа болохоор л хэрэглэмээр байгаа юм. Одоо хэр их үлдсэн бэ?
Том: 7тонн.
Эйда: 8тонн оо?
Том: Тийм. Эйда, би дуусгах дургүй. Надад нэг гуйлт байна. Хүүхдээ төрөхөөр надаас хол байлгаарай.
*****************
Ма: Хараал идсэн балет.
Пол: Нэг хүнд сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа.
Ма: Намайг урьсан юм уу?
Пол: Жина та хоёр.
Ма: Яах гэж?
Пол: Тэр чамд буцаж ирэх боломж өгөхийг хүсч байгаа.
Ма: Нүүрсний тээвэрлэлт?
Пол: Тийм. Томми чамайг данснуудыг нь нээж, удирдах захирал болохыг хүсч байгаа.
Ма: Тэгээд би Детройтоос нүүрсчин болохоор ирсэн юм уу?
Пол: Эхний хүргэлт Сан Франциско руу явна. Амжилттай болбол... Томми эндээс хуваарилах арга олдоно гэж бодож байгаа.
Ма: Тэгээд... энэ... нүүрс... цас шиг цагаан уу?
Пол: Үгүй. Алтан шаргал.
Ма: Новш...
Пол: Майкл, энэ чиний боломж. Энэ манай бусад бүх бизнесийг нийлүүлсэнээс ч их мөнгөний ажил.
Ма: Томми, опиум хүмүүсийг яадгийг мэднэ.
Пол: Томми, виски хүмүүсийг яадгийг мэднэ. Тэрнийг зарж одон авсан.
Ма: Би Жинатай ярилцъя.
Пол: Юу гэнэ ээ?
Ма: Би эхнэртэйгээ зөвлөлдөнө.
Пол: Аав чинь нэг хэсэг энэ бизнесийг хийж байсан. 1901 онд. Тэр нүүрс тээвэрлэдэг байсан. Жинхэнэ нүүрс. Зөвхөн нүүрс. Тэрний гарын хумс, нүдний зовхи, чих нь хар байдаг байсан. Худалдаачид үнэ санал болгоод зөвхөн талыг нь өгдөг байсан. Чадаж байгаа болохоор... Тэр буруу байсан, Майкл.
Ма: Гартаа бариад үз... энийг сайн мэдэр... Тэгээд Жина чамайг биедээ хүргэх нь үү үз... Алтан шаргал тэрэнд илүү таалагдах болно. Ялангуяа хэр их мөнгө олохоо тэрэнд хэлбэл...
**************
Жи: Бид хамт бизнес хийж байгаа болохоор асуучихъя. Та аль хөлөөрөө бөмбөг өшиглөдөг вэ, ноён Шелби?
Том: Надад шашин байхгүй. Заримдаа байсан ч болоосой гэж боддог юм.
Жи: Энэ хамаатан чинь уу?
Том: Тийм.
Жи: Жирийн нэгэн үү?
Том: Таны бодож байгаагаас ч жирийн байж мэдэх юм
Жи: Тэдэнд итгэдэг үү? За. Тэгэхээр би завьтай нь авч явах нь.
Том: Үгүй. Эхлээд арван шуудайг, зах зээлийн судлаад үз. Тэгээд завиар худалдаагаа явуулна. Ачих үеэр бэлэн мөнгө авна. 10мянган фунт.
Жи: Тийм бол чек байсан нь дээр.
Том: Би чек авдаггүй.
Жи: Чек өгөх болно.
Том: Лондонд байдаг бидний дундын найз ноён Мосли баталгаа гаргавал чек авч болох юм.
Жи: Новшийн цыган католик луйварчинтай бизнес хийх юм гэж хэн санах билээ?
Том:Тийм ээ, хэн санах билээ, тийм ээ Чарли? Хэн тэгж санах билээ?
Жи: Тийм ээ, гэхдээ чи зүгээр.
Том: Тийм ээ, зүгээр биш болох хүртэл л зүгээр. Тэгвэл би зүгээр биш. Хүргэлт долоо хоногт. Чек баталгаатайг.
Жи: Хужаа найзууд чинь Лондонгоос гарсан 7тонн, Ливерпулд 7тонноороо очино гэж хүлээхгүй юу?
Том: Тэрийг надад даатга, ноён МакКаверн.
Жи: Өөрийгөө Хужаа нарыг хуурч чадахааар зоригтой гэж бодоо юу? Үхэхийг хүсээ юу, ноён Шелби?
******************
Мо: Цыгануудын сүрэгтэй өнгөрүүлэх үдэш. Ачаагаа буулгасны чинь дараа чамд охин хуваарилсан байгаа. Ноён Шелби социалист, бүх анги давхарга тэгш эрхтэй гэдэгт итгэдэг...
Ма: Урилга дээр бичсэнээр 9цагт завсарлага болно. Ядарч байна гэж хэлээрэй, бид явна.
Ж: Гүн харагдвал намайг танилцуулаарай.
Ма: Бурхан минь. Ашгүй дээ. Англид чамд таалагддаг зүйл гарч ирлээ. Жина, надад санал тавьсан. Компанид буцаад орох санал.
Ж: Майкл, бид хүүхдээ Нью Йоркт төрүүлнэ гэж тохирсон. Санаж байна уу?
Ма: Тээвэрлэлтийн ажил. Хангамж. Тээвэр... Опиум. Томми холбоо тогтоосон.
Ж: Томми...
Ма: Томми Афканы толгод дээр тариалантай Хужаа нийлүүлэгч нартай холбоо тогтоосон. Цэвэр. Барааг аваад Европын орнууд руу зөөвөрлөнө.
Ж: Героин уу?
Ма: Тийм ээ.
Ж: Тэгээд чи хэдийг авах юм?
Ма: Дунджаар тооцоолбол жилд Шанхайгаас гарван хөлөг онгоц, нэг нь долоон тонн. Дунджаар нэг сая фунт болно. Жилд. Компани гурвыг авна. Бид хүссэн үедээ Нью Йорк руу явж болно. Өөрийнхөө онгоцоор...
Ж: Үргэлж эргэж ирэх ёстой, тийм үү?
Ма: Тийм. Жилд сая фунт авахын тулд.
Ж: Чамайг баригдвал яах вэ?
Ма: Томмийд найзууд байгаа. Хөлөг онгоцыг зогсоовол Хужаа нар дүүжлэгдэх болно. Бодоод үз, Жина. Өөрийнхөө гэрт нүүж орохоор... манай зочдын өрөө энэнээс хоёр дахин том байх болно.
Ж: Тийм үү?
Ма: Сэтгүүл дээр 1930-аад онд шулуун шугам, энгийн байдал моданд орно гэсэн. Чимэглэл хоцрогдсон. Бид гүн, гүнгийн авхай болж магадгүй. Магадгүй...бас ганц хоёр гүнж...
Ж: Ханан дээрх зураг чинийх байх болно. Томми Шелби байхгүй болчихно. Майкл Грей балетын тоглолт зохион байгуулна.
Ма: Томми хаачих юм?
Ж: Тэрний очихыг хүсдэг газарт...
Ма: За... Тэр... Лорд.
Ж: Үнэнийг хэлэхэд ноён Мосли барон байх.
Ма: Ингэхэд Томми хаана байна аа?
Лиз: Томми.
Том: Миний гэр... Миний эхнэр... Хүлээж л байг.
Пол: Сэр Освалд.
Мо: Намайг зарлахгүй хэрэг үү?
Пол: Ноён Шелби хоолны бэлтгэл шалгаад завгүй байгаа, танд удахгүй ирнэ гэж хэлэхийг надаас хүссэн. Тэр хооронд, хүлээж байх зуураа... манайд опиум, кокаин, брэнди байгаа.
Мо: Би опиум, кокаин хэрэглэдэггүй. Брэндийг хоолны дараа, өмнө нь биш.
Пол: Үдэшлэг дууссаны дараах жагсаалт надад байгаа. Үйлчлэгч нар нэрийн шошиго зүүсэн байгаа. Бид хонохоор ирсэн зочдод зориулж тусгайлан хөлсөлсөн юм. Балетчидаас бусад нь боломжтой.
Мо: Таны хэн болохыг асууж болох уу?
Пол: Цыгануудын хатан хаан. Би ч гэсэн боломжгүй...
Том: Лиззи. Өнөө оройны талаар би нэг юм хэлээгүй. Манай зочны тухай. Мосли. Чи тэрэнтэй уулзаж байсан байж магадгүй.
Лиз: Хэзээ тэр вэ?
Том: Ийм болохоосоо өмнө. Чи тэрнийг санах бол уу? Тэр чамайг таних бол уу?
Лиз: Хэтэрхий их оргилуун дарс уудаг байснаа л санаж байна. Би мөнгө авдаггүй байсан.
Том: Лиззи... Маш олон цогцос... хөвж яваа... Тэднийг орхи, Лиззи... Тавьж явуул...
Лиз: Тэгээд л намайг энд авчраа юу? Эзэмшилээ тогтоох гэж.
Том: Тийм.
Лиз: Энэ эхлэл болог.
Том: Чамд гар хүрдэг л юм бол Жонни Догсын идэш болно.
*****************
Мо: Намайг ирэхэд та байгаагүй. Нийгэмд зочноо хүлээн авдаг юм, тэднийг үл тоомсорлодоггүй... хараал идсэн нохой шиг...
Том: Бусадтай нэгдэхээс өмнө хийх ажил байна.Гарын үсэг хэрэгтэй байна.
Мо: Дашрамд хоолны өмнө брэнди уух сонирхол татаж байгаа ч, шивэгчингүүдийн хэн нь ч сонирхол татсангүй. Би хар тамхи хэрэглэхийг үзэн яддаг. Таны бодлого илт байна.
Том: Би таны Умардад байдаг танил Жимми МакКавернтай харилцаа тогтоосон.
Мо: Хэнийг ярьж байгааг чинь ойлгохгүй байна.
Том: Тэрэнд итгэхгүй байна. Тэр чекээр төлбөрөө хийнэ гэсэн. Тэрний чекийн гүйлгээ баталгаажаагүй тохиолдолд таныг батлан даагчаар гарын үсэг зурахыг хүсч байна. Дүн нь арван мянган фунт.
Мо: Тэр танаас юу худалдаж авч байгаа юм?
Том: Жин эсгэх үйлдвэр. Миний хуучныг авч байгаа юм, би шинийг авч байгаа...
Мо: Тэгэхээр эвлэрээд зогсохгүй та хоёр бизнес хийж байх шив.
Том: Тийм ээ. Гэхдээ тэрний чекэнд итгэхгүй байна.
Мо: Би энэ хүний чекийн баталгааг гаргаж өгвөл... тэр бид хоёр холбоотой гэсэн баталгаа болно. Таны миний эсрэг ашиглаж болох зүйл.
Том: Би таны эсрэг хөдөлж яах юм?
Мо: Та миний сул талыг мэдэхийг хүсч байгаа. Кокаин биш, шивэгчингүүд биш гэдгийг мэдсэн. Одоо миний хүнд итгэдэггүй сул талыг мэдэж авлаа. Үзэг байна уу? Ноён Шелби... Таныг сонгодог боловсрол эзэмшээгүйг би мэднэ. Гэхдээ Дионис, Аполло хоёр бурхны тэнцвэрийг олж чадах хүн гэдгийг ойлголоо. Шалтгаан ба өөрийгөө мэддэг зангаараа галзуурлыг захирч чаддаг. Фридрих Ничэгийн бүтээлийг мэдэх үү?
Том: Үгүй.
Мо: Фройд?
Том: Мэднэ... Энэ... Таны итгэлийн баталгаа. Одоо намайг гайхалтай эхнэртэйгээ танилцуулж болох уу?
Лиз: Та мэдэж байсан уу?
Пол: Юу? Аан, шөнийн цэнгээний газар ажилладаг байхдаа өнөөдрийн тусгай зочинтой унтсан байж магадгүй гэж үү? Тийм ээ. Лиззи, жагсаалтаас Бирмингемд байдаг чамтай...
Лиз: Новш...
Пол: Тийм эсвэл үгүй?
Лиз: Хараал идсэн тийм. Новш гэж.
Том: Сэр Освалд, миний эхнэр Элизабет. Лиззи, Сэр Освалд Мосли.
Мо: Бид бүгд мэдэж байгаа болохоор... мэдлэг зөвшөөрөл учраас... ноён Шелби бидний шударга харилцааг бодож оргилуун дарстай сайхан үдэш байсан гэж хэлбэл та дургүйцэх байх.
Лиз: Яг үнэндээ дэмий үдэш байсан. Таны авч өгсөн оргилуун дарс, брэндиний мөнгө. Миний санаж байгаагаар архинаас болоод эрт унтчихсан.
Эр: Хатагтай ноёд оо... бүжиг эхлэхэд бэлэн боллоо.
Том: Ноён Мосли, хундага өргөхийг зөвшөөрнө үү. Хэлэлцэр дуусч, шинэ зүйл эхэлсний төлөө. Төрсөн өдрийн мэнд, Лиззи. Ийшээ...
Аб: Цыган хатан, Полли Грей. Танд хайртай... жирийн иргэн надтай гэрлэхийг зөвшөөрөөч?
Пол: Хун үхэхээс өмнө хурдан...
Ли: Гэр бүлийн уулзалт болж байгаа гэж дууллаа.
Арт: Сонс Линда, намайг уучлаарай. Миний дотор байдаг араатан гарч ирэхэр би зогсоож чаддаггүй. Чөгөр аваг, Линда. Чамгүйгээр, би... Дотогшоо оръё...
Ли: Тэрнийг Фредерик гэдэг байсан. Артур, бид зөвхөн ярилцсан. Тэр зөвхөн сонсдог байсан. Одоо тэр нүүргүй болсон. Тэрний царай чиний дотор шиг муухай болсон... Иртэй саравчит малгайнууд та нар бүгд тамд тарчлах болтугай...
Том: Артур...
Найруулагч Энтони Бирн.
Продюсер Энн Харрисон Бакстер
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Гол дүрүүдэд:
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Софи Рандл.
Финн Коул. Аннабелл Уоллис.
Наташа О-Киффи. Кейт Филипс.
Аня Тейлор-Жой. Кингсли Бен-Адир.
Нед Деннехи.
Эндрью Кожи. Брайн Глийсон. Гейл Маскелл/Черчиллийн дүрд/.
Эйдан Гиллен.
Сэм Клафлин нар тоглолоо.
5-р бүлгийн 4-р анги төгсөв.
Back to episodes Go home