Peaky Blinders S5 3

Peaky blinders 5-3

Жинхэнэ нэр нь:    Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа:  58мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

 

Өмнөх ангид.

Св: Намайг ахмад Свин гэдэг, эзлэгдсэн зургаан мужаас ярьж байна. Энэ Майкл гэдэг танай хамаатан... таныг алахыг хүсч байгаа хүнтэй тохиролцоо хийж байсан.  

Том: Хөлөг онгоцон дээр юу болсон бэ?

Ма: Глазгоугийн хүмүүсийг Биллигийн жаалууд гэдэг гэж хэлсэн.

Арт: Протестантын хутгат бүлэг. Гласгоугийн бүх хүнийг удирддаг.

Мо: Бид хоёулаа нэг хүнийг таньдаг.

Жи: Энэ ноёд бол Биллигийн жаалууд. Намайг Жимми гэдэг.  Ноён Шелбийд тэрний шилдэг нь хангалттай сайн биш гэдгийг ойлгуулах болно. Чиний цогцос тэрэнд сургамж болог.

Эйда: Томми, юу яриад байгаа юм бэ?

Том: Хоосон сандалны тухай ярьж байна, Эйда. Чиний сандал. Миний хаан суудал. Намайг унах гэж байна гэж бодсон хүмүүс тойрон хүрээлж эхэлсэн. Хаан суудалд хэн суух вэ? Хар муурны зүүд хэзээ ч худал  байдаггүй.

Аб: Тэд хүүг минь цовдолсон... Чамаас болж...

Гэ: Өглөөний мэнд эгч дүүс ээ. Залбирцагаая.

Сейнт Хилдас асрамжийн газар. Бирмингем.

Гэ:  Тэнгэрт байдаг  боловч...  биднийг бузар муугаас чөлөөлдөг Эцэг минь... Хаант улсын хүч чадал, алдар суу, үүрд мөнх таных... Амэн. Ноён Шелби, та бидэнтэй ярилцахыг хүсээ юу?

Том:  Тийм ээ.

Гэ: Бүгдтэй нь үү?

Том: Тийм.

Гэ: Өглөөний зургаа хагаст уу?

Том: Тийм.

Гэ: Бид энд тамхи татдаггүй.

Том: Би татдаг.

Гэ: Бид муу үг хэрэглэдэггүй.

Пол: Бас бид гэмгүй нэгнээс гэм хайдаггүй. Гэхдээ та нар тэгдэг. Та нар тэгдэг.

Гэ: Юун тухай уулзалт болохыг асууж болох уу?

Том: Грейс Шелби сан Бирмингемийн өмнөд хэсгийн өнчирч хоцорсон охидыг асардаг энэ сайн дурын байгууллагын цорын ганц хөрөнгө оруулагч нь байх аа?

Гэ: Үүнд бид талархаж явдаг.

Том: Аанхан.

Пол: Би энэ тайланд дурдсантай төстэй зантай. Гэхдээ танаас ялгаатай нь би тохирох хэмжээгээ хүлээдэг.

Гэ: Хэний тайлан?

Пол:  Хүүхдүүдийн мэдүүлэг.

Гэ: Тэд хэнтэй яриа вэ?  

Пол:  Та тэднийг зөвхөн бурхантай яриулахыг хүсдэг биз.

Гэ: Бурхан тэднийг гэрчлэг.

Том: Бурхан байдаг, Иртэй саравчит малгайтнууд ч  байгаа. Энэ бол Спаркхилл, бид Смолл Хийтэд байна. Бид бурхныг бодвол хамаагүй ойр байдаг...

Пол:  Бид аймшигтай зүйлс сонссон.

Гэ: Энэ яахаа алдсан хүүхдүүд ирдэг. Тэд амьсгалахын тоогоор худал ярьж чаддаг.

Пол:   Хар эрлийз хүүхдэд та нар өөр саван хэрэглүүлдэг гэсэн.

Гэ: Ноён Шелби таны өөрийн нүгэл домог болсон.

Том: Бидний нүгэл... бидний нүгэл хүүхдүүдийг  тоосго, усны хоолойгоор зодохыг эсэргүүцдэг. Бидний нүгэл... Бидний нүгэл... Хар арьстай хүүхэд таны аашнаас айсандаа өөрийгөө дүүжлэхийн эсрэг...

Гэ: Би харахгүй байна...

Том: Харахгүй байна аа? Одоо зүү... Энийг нүүрэн дээрээ тавь... Үгүй бол дараагийнх нь таны нүд байх болно. Энэ боломжийг ашиглахгүй гэж битгий эндүүрээрэй. Эсвэл та нарын залбирал, загалмайнаас айна гэж бодох ч хэрэггүй.

Пол:   Та сүйрсэн хорвоог харж байна. Тэр зодуулсан хүүхдүүд шиг.  

Том: Одоо над руу хар. Над руу хар. Над руу хар! Санхүүжилтийг зогсоосон.

Пол:   Хүүхдүүдийг бүгдийг нь бид өөрийн байгууллагуудад авна.

Гэ: Та нар хүүхдүүдийн талаар ямар ч ...

Пол:   Таны араас ирэх юм бол... би эргэж ирэхээр шийдэж мэдэх юм. Чулуун шалан дээр гарах миний өмссөн өндөр өсгийтийн чимээг сонсвол нүглээ наманчлах цаг болсон гэж ойлгоорой. Миний хөлийн чимээг чагнаж бай.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  5-р бүлгийн 3-р анги

Ф: Төрсөн өдрийн мэнд, Пол.

Бу: Морины баасанд сайн ургадаг юм, Пол.

Том: Буржгар аа, шар айраг аваад ирээч. Лондонгийн галт тэрэг цагийн дараа хөдөлнө. Артур, Майкл... надтай явна.

Ма: Томми, би өнөөдөр Жинаг эмнэлэг авч явах ёстой.

Том: Долоо хоногийн өмнө манай итгэлт хүмүүсийн нэгийг Жимми МакКаверн алсан. Бидний Лондонд уулзах хүн Жимми МакКавернтай холбоо тогтоож байгаа. Ажлуудаа цуцал. Эйда Жинаг эмнэлэг рүү авч явна.

Арт: Эмэгтэйчүүдийн хийдэг ажил.

Том: Миний машинд суухаасаа өмнө гутлынхаа баасыг арилгаарай.

Пол: Майкл, чиний хэргийг нотлогдох хүртэл өгч, дараа нь авах болно. Чамаас, гэхдээ ихэвчлэн надаас.

Том: Полли, та эмнэлэгт очиж Аберама Голдтой ярилц. Тэрний хүүгийн өшөөг авах төлөвлөгөө байгаа болохоор яаран хөдлөх хэрэггүй гэж хэлээрэй. Бас гэр бүлийн зүгээс чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлээрэй.

Пол: Яагаад би гэж?

Том: Аберама Голд танд хайртай болохоор. Үсээ хүртэл засуулчихсан байна лээ. Таны сүрчигний үнэр тэрний зовлонг нимгэлж мэднэ.

Пол: Томми, би өнөөдөр 45 хүрч байна.

Том: 45 настайдаа зүрх шархлуулсаар л...

Арт: Тийм ээ.

Том: Поллигийн төлөө.

Арт: Полли Грей.

Чар: Полли.

Бу: Төрсөн өдрийн мэнд хүргэе, Полли.

Том: Буржгар аа, Бонни Голдын сүнсийг тэнгэрт хүргэх тэрэг бэлдээрэй. Исаяа, бэлтгэлийн газраас тэрний боксын бээлийг авчирч, хамт чандарлаарай. Майкл, Бентлийг эргүүл. Галт тэргэндээ амжих хэрэгтэй. Гутлынхаа баасыг арилгахаа мартав.

Пол: Машинаа асаагаад яв...

***************

Ма: Тэгээд, ямар төлөвлөгөө байна?  

Том: Чи инээж болно. Та... инээх хэрэггүй.

Арт: Сайхан. Давгүй шүү, Том. Гэхдээ чиний өрөөг энэнээс том байх гэж бодож байсан юм.

Том: Тийм болно оо. Майкл, суучих. Артур, цонхны дэргэд зогс...

Арт: Тэгээд, хэнтэй уулзах юм?

Том: Бидний уулзах хүн бол Ланкастерын сайд. Бас Их Британий Сангийн сайдын орлогч, ерөнхий сайдын зөвлөх. Та хоёр муу хүмүүстэй уулзаж байсан. Бидний уулзах хүн бол чөтгөр. За. Тэрнийг оруул...

Мо: Та үргэлж гэр бүлтэйгээ байх юм аа.

Том: Таныг Жимми МакКаверныг мэддэг гэж сонссон.

Мо: Тамхи авч болох уу?

Том: Тэг л дээ...

Мо: Жимми МакКаверн гэж хэн юм?

Том: Сүүлийн 12сарын хугацаанд та энэ улсын өнцөг булан бүрт байдаг өөрт чинь хэрэг болж мэднэ гэсэн хүмүүстэй холбоо барьж байгаа. МакКаверн тэр хүмүүсийн нэг нь. Тэр Гласгоугийн усан онгоцны үйлдвэрүүдийг ажиллуулдаг. Тэр миний хамтрагчийг хөнөөсөн. Таны ямар төлөвлөгөөтэй байгааг мэдмээр байна.

Мо: Тэр ах чинь байх аа, тийм үү?

Ма: Тийм, би бизнес зөвлөх нь. Бид бизнес ярих гэсэн юм.

Мо: Майкл. Майкл Грей. Тэнэглэж байгаад Америкт үеэлийнхээ мөнгийг алдсан. Детройтод байдаг Гладиатор гэдэг шөнийн клубийн байнгын үйлчлүүлэгч. Та мөнгөө алдсан ч, тэндээс эхнэр олсон. Цонхны дэргэд зогсож байгаа хөөрхий хөгшийн Артур эхнэр нь эргэж ирэхгүй гэдгээс айж байгаа. Манай тагнуулууд тэрнийг өөр эртэй явж харагдсан гэж хэлсэн.

Том: Артур. Артур...  /гадаадаар ярина: Тэрний цаг нь ирнэ/

Мо: Бас... бинго. 20секундын дараа цыган хэлээр нь яриулж чадлаа. Ноён Шелби, надад төлөвлөгөө байгаа. Надад тан шиг хүмүүс хэрэг болно. Гэхдээ тан шиг хүн өөр байхгүй. Та... яг миний хүсч байгаа хүн. Гэхдээ гуйя... та нарын зүлэгний дайнд би оролцохгүй. Танд олон дайсан байгаа. Хөзрөө сайн холиод өөр хөзөр сонго... Үхсэн сурвалжлагийн талаарх мөрдлөг... ижил хүйстэн... би хэрэгсэхгүй болгосон. Энийг уншихаад... надтай холбогдоорой. Дараа удаа нэгдсэнээ тэмдэглэж нээлттэй байдал, навчин тамхитай ирээрэй.

Ма: Том, энэ ямар чөтгөр нь байсан бэ?

Том: Новш. Новш... Артур. Тэднийг тоох хэрэггүй. Энэ яг тэдний хүсч байгаа зүйл.

Арт: Энэ хүмүүс хэн юм? Аан? Тэд нар хэн юм?

Том: Намайг цоо шинэ улс төрийн намын дэд дарга болохыг урьсан байна. Тэд өөрсдийгөө ирээдүй гэж байна.

*****************

Лиз: Юм уух уу?

Ли: Би больсон.

Лиз: Тэгээд яахаар шийдсэн бэ?

Ли: би Найзуудтай ярилцсан.

Лиз: Ямар найзууд.

Ли: Квакерууд. Борнвилл дахь уулзалтын байшинд уулздаг найзууд. Би Борнвиллд байгаа.

Лиз: Тэгээд тэд юу гэж байна?

Ли: Тэд намайг уруу татагдсан гэсэн.

Лиз: Хэрвээ чи наманчлалын тухай ярихаар ирсэн бол буруу хүн дээр ирсэн байна.

Ли: Би бас өмгөөлөгчтэй уулзсан. Миний нэрийг Шелби гэж сонсоод гэнэтхэн бүгд завгүй болчихсон.

Лиз: Шелби эрээс салахын тулд Лондоны өмгөөлөгч дээр очих хэрэгтэй. Би нэгийг олсон. Намайг өмгөөлнө гэсэн. Би утсаа тавьчихсан. Айсандаа биш... Би энэ амьдралыг сонгосон, намайг биш.

Ли: Лиззи, Найзуудын нэг нь эрэгтэй хүн. Тэр миний ярихыг сонсдог. Эхнэр нь Испани тахлаар нас барсан. Тэр охинтой.

Лиз: Чи охиныг нь өнчрүүлэхийг хүсээ юу?

Ли: Юу ч болоогүй.

Лиз: Болох ёсгүй. Тэр нүдгүй бол үхэх болно. Томми сайхан сэтгэл гаргаж охиныг нь өөрийнхөө өнчин охидын байгууллагуудынхаа нэгэнд авах болно. Эсвэл гэр бүлдээ авч магадгүй. Тэгээд дахиад эхэлнэ. Юу юм, Линда? Мартаж чадахгүй байгаа зүйл чинь?

Ли: Артур биш. Тэрний дэргэд би хэн байдаг вэ гэдэг л... Бурхан миний толгойд байгаа бохир үг бүрийг сонсож, бүх зүйлийг мэдэж байгаа.

Лиз: Найзууд чинь бохир үг хэлдэггүй юм уу?

Ли: Би энэ удаа унавал, босч ирэхгүй.

Лиз: Бохир үгний чинь хариу ч юм билүү... Би өдөрт долоон эртэй унтдаг байсан, одоо эмээл дээр хазгай сууж явахыг сурч байгаа.

Ли: Сайн ч бий, муу ч бий.

Лиз: Холимог ч байгаа.

Ли: Тэр бол Артур, чи ... бас би.

Лиз: Хүссэн зүйл өөрөө ирдэггүй, хүссэн зүйлээ өөрөө олж авдаг юм.

Ли: Тэрнийг яах вэ?

Лиз: Тэр шийдвэрээ гаргаж байгаа.

**************

Эм: Поли Грей гэдэг хүн тантай уулзахаар ирж. Тийм эсвэл үгүй?

Аб: Тийм ээ.

********************

Эйда: Чамайг эмнэлэг авч явахаар ирлээ.

Ж: Би Майклд хэлсэн. Миний нөхөр, эсвэл хэн ч хэрэггүй.

Эйда: Надад машин байгаа.

Ж: Такси байдаг юм, энэ хараал идсэн хотод хүртэл...

Эйда: Зүрхний цохилт сонсогдохгүй бол тэд чамд хоёр сонголт өгнө. Аль аль нь таатай биш. Би гурав хоногийн өмнө үзүүлсэн. Зүрх нь цохилж байсан. Гэхдээ тэд хүүхэд гэдсэнд маань үхсэн гэж хэлсэн бол би хэн нэгэн дэргэд минь байхыг хүсэх байсан.

Ж: Нөхөр маань бусдын хэлснийг хийдэг байж болох ч... би... тийм биш.

Эйда: Сонс, зүрхний цохилт сонсогдвол чамд хэн ч хэрэг болохгүй. Яагаад гэвэл чамд хүүхэд чинь байгаа. Тэгэхээр би ганцааранг чинь үлдээнэ. Гэхдээ энэ хотод таксинд суугаад аялгыг чинь сонсвол чамайг их урт аялалд авч явна. Явъя...

*****************

Карл: Ээж хэзээ гэртээ ирэх вэ?

Ху: Тэр Бирмингем явна гэсэн. Би идэх юм хийж өгөх үү?

Карл: Хоол уу? Та эрэгтэй шд.

Ху: Шударга биш байна шүү. Ээж чинь чамайг ийм сайн гэж надад хэлээгүй.

Карл: Би клубт байдаг. Би аварга. Би танаас ч хөгшин хүмүүсийн ялдаг.

Ху: Надаас хөгшин үү?

Карл: Сургууль дээр хүүхдүүд хар бас Еврей хүмүүс бүр ч дор гэж ярьдаг.

Ху: Юунаас дор гэж?

Карл: Бүх зүйлээс. Бас нэг багш, ноён Хадсон. Манай найзыг Бяцхан Еврей жаал гэж дууддаг.

Ху: Карл, сүүлийн үед тэнэг хүмүүс, тэнэг юм ярьдаг болсон. За юу? Чи юу гэж бодож байна?

Карл: Шаг мад. Би таныг миний аав болгомооргүй байна. Миний аав цагаан. Тэр диваажинд байгаа.

******************

Пол: Чамд төлөвлөсөн зүйл байгаа гэж хэлэхээр эмнэлэгт очсон юм. Оргуулах гэж биш.

Аб:Санаа зоволтгүй. Дүү маань намайг халамжилна.

Пол: Энд байж байгаарай. Хүүг чинь алсан хүмүүсийн учрыг Томми олох болно.

Аб:Чи өнөөдөр 45хүрч байгаа. Би тэрнээс арай хөгшин байх.  

Пол: Тийм байх. Би үхэл тарьж явсан. Энэ удаа үхэл над дээр ирлээ. Би дахиад нэг аллага хийнэ. Тэгэд бүгд дуусна. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Полли Грей.

Гадаадаар ярина:

Аб: Машин, жолооч ол. Фюригийнхэн хаана буудаллаж байгааг олж мэд. Тэдний хүмүүсийн тусламж хэрэгтэй байна. Миний ангийн буу, тавин сум хэрэгтэй. Би Шотланд явна. Өнөө шөнө...

*****************

Ху: Эйдаг хүлээж байлаа.

Арт: Тийм ээ. Чамд түлхүүрээ өгөө  юу?

Ху: Өнөөдөр тэрэнтэй уулзах байсан юм. Гэхдээ тэр Бирмингем явна гэж хэлсэн.

Ма: Тийм ээ. Томми тэрэнд даалгавар өгсөн. Миний ажлыг хийж байгаа.

Арт: Карл хаана байна? Энэ жаал хаачаа вэ?

Ху: Зайрмаг авахаар гарсан.  

Том: Эйда оройтно гэж хэлээрэй гэсэн.

Ху: Миний  энд байгааг мэдэж байсан юм уу?

Том: Тийм ээ, бид энд байгааг чинь мэдэж байсан. Ярих ажил байна.

Ху: Ноён Шелби, та бид хоёрын ажил хэрэг нууц байх ёстой.

Том: Майкл. Гутлын чинь баас арилаагүй байна. Хамтрагчид маань үнэртээд байна.

Ху: Ямар нэг далд утга байхгүй шүү.

Том: Майкл, яваад Карлыг ол. Тэрэнд зайрмаг авч өгөөрэй. Тэр чамд итгэхгүй байна.

Ма: Тонил цаашаа, Том. Жина утсаар ярьсан. Хүүхдийн зүрх хүчтэй цохилж байгаа. Бурхны нэрээр андгайлъя, Том. Хүүхэд төрөх тэр мөчид бид дуусах болно.

Том: Тэгээд чи хаан болно. Тийм үү, Майкл?

Ма: Энийг мэдэх үү, Том. Лондонд толгой дотор чинь байгаа хэрэггүй новшнуудыг гаргаж чаддаг эмч нар байдаг болсон. Нэгэнтэй нь уулзсан нь дээр байх.

Ху: Та ганцаараа биш байна.

Том: Ах бид хоёр нэг хүн... Энэ... Мослигоос ирсэн захиа. Энийг унш.

Ху: Юун мөрдлөг яриад байгаа билээ?

Том: Хоёр долоо хоногийн өмнө Мейда Вейлд нэг сурвалжлагч алуулсан. Өмнөх орой нь миний тухай бичих гэж байгаа гээд ярилцлага авахаар ирсэн.

Арт: Тэрний аллага бидэнтэй ямар ч холбоогүй.

Ху: Мосли таныг орлогчоо болгохыг хүсээ юу?

Том: Тэр Сметвикээс сонгогдсон. Манайхтай залгаа байдаг. Тэр Бирмингемийг өөрийн талд байлгахыг хүсч байгаа. Тэр намайг... ажилчид намайг дэмждэгийг мэдэж байгаа.

Арт: Бид жагсаал цуглаан дээр тусалж, хотын захиргааны зарим хуралд оролцдог юм.

Ху: Яагаад энэ захиаг надад харуулж байгаа юм?

Том: Энэ улсын сайд буруу зорилготой байж магадгүй.

Ху: Энэ захидалд тийм зорилгыг батлах зүйл алга.  

Том: Ёонгер, та тагнуулын албанд ажилладаг. Танд нотлох баримт хэрэггүй. Наадахаа дарга нартаа өг.

Ху: Ноён Шелби, надад тодорхой даалгавар өгсөн. Миний даалгавар бол коммунистуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах.

Том: Таны дарга Тагнуулын хэлтсийн хурандаа Патрик Ваяат байх аа? Тэр Освалд Мослитэй байнга поло тоглодог. Тэд Лондон, Бирмингемийн хэд хэдэн клубт гишүүнчлэлтэй.

Ху: Надад тодорхой тушаал өгсөн. Би цэрэг хүн.

Том: Та энэ гэр бүлд орж чадна гэж бодож байна уу?

Ху: Надад гэр бүлд орох хүсэл байхгүй.

Арт: Ашгүй дээ. Яагаад гэвэл... манай хурим танд таалагдахгүй.

Ху: Та ажил хэрэг ярина  гээгүй билүү?

Том: Тийм ээ. Гэр бүлийн бизнес. Төрийн ажил хэрэг. Бүгд нэг дугтуйнд. Ёонгер, намайг сонс. Эйдаг март. Хуримыг март.  Мосли юуг төлөөлдөгийг та мэднэ. Тэрний гүн ухааныг ч мэдэж байгаа. Би тэрэнд “бодож байгаа” гэсэн хариу өгөхөөр төлөвлөж байгаа. Тэр хооронд та надад заавар өгөх ёстой. Шаардлага гарвал би тэрэнтэй ганцаараа тэмцэж чадна. Эсвэл... би тэрний байгууллагад нэгдэж, хааны нэрийн өмнөөс тэрнийг дарж чадна. Гэхдээ та шийдвэр гаргах ёстой.

Ху: Миний зүгээс хэдэн зүйл хийж болох байх.

********************

Том: Хурдан дээшээ бос.

Дог: Сайн уу, Том. Би чамайг Лондонд байгаа гэж бодсон юм.

Том: Сайн уу, Жонни. Чи сайн уу? Хавирга чинь яаж байна? Гайгүй юу?

Дог: арай л гайгүй, Том.

Том: Тийм үү? Сайн байна. Тэр хэн юм? Мейси юу? Эсвэл Клара юу? Аан, Сандра. Чамд хэлэхэд өглөөний цай чинь сайжирч байна лээ.

Эм: Ноён Шелби... Уучлаарай.

Том: Санаа зоволтгүй, Сандра. Энэ гэрээс халагдах шалтгаан бол түлэнхий талх, эсвэл цагдаатай ярих. Яв.  Орондоо ор. Сандра... Жоннигийн хэлсэн бүхэн худал. Жонни, Жонни, Жонни.

Дог: Чамайг эзгүйд надад хэл чимээ ирсэн, Жон. Аберама Голдын үеэл Меридэнээс ирсэн.  Аберама асуудлаа өөрөө шийдэхээр Шотланд руу явсан гэж чамд хэлээрэй гэсэн. Чамайг ямар учиртайг нь мэднэ гэсэн.

Том: Новш.

Дог: Тэр жаал, Аберамаг эмнэлгээс Поллигийн бентлигээр ирсэн гэсэн.

Том: Тэр тэрэнд тусалж. Тэрэнд тусалсан байна. Гэхдээ хайр байх ёсгүй, Яагаад гэвэл Полли болохоор. Хараал идсэн Полли болохоор... За Жонни, чамаар хийлгэх ажил байна.

Дог: Том, миний энд өвдөөд байгаа.

Том: Явж Аберама Голдыг хайж ол. Лотианы хил дээр тэрний хамаатан байгаа, Фюригийн гэр бүл.

Дог: Хараал ид, Том. Фюригийнхэн... Тэд ярихаа үг хэрэглэдэггүй. Гараараа зангаж, амаараа архирдаг.

Том: Тийшээ очоод тэрнийг ол.

Дог: Том, би өвчтэй байгаа.

Том: Тийм ээ, чи зүгээр л харагдаж байна.

Дог: Би арай гайгүй гэж хэлсэн.

Том: Зүгээр л Артуртай машинд сууж, замаар яваад Фюригийнхнийг хайж ол. Яс, булчин хэрэг болбол Артур учрыг нь олчихно.

Дог: Чамд анхааруулсан шүү Том, Голдууд биднийг нэгний амийг авна. Тэр нь би болж таарах нь...

**************

Ж: Тэгээд... нээгээд үз...

Пол: Тэгээд, өнөөдөр хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонссон уу.

Ж: Хурдан цохилж байна лээ.

Пол: Төрсөн өдрийн бэлэг байсан юм. Шинэ амьдрал.

Ж: Либерти. Эрх чөлөө.  

Пол: Зэвсэг шиг мэдрэгдэж байна.

Ж: Майкл Лондонгоос машинаар ирж байгаа, таныг ганцаараа байхыг хүсэхгүй байна гэсэн болохоор л би ирсэн.  

Пол: Тэгээд “эрх чөлөө” бэлэглэх санаа хэнийх юм?

Ж: Минийх.

Пол: Майклыг хүүхэдтэйгээ Нью Йорк руу авч явах гээ юу?

Ж: Тийм ээ. Хүүхэд хоёр эмээтэй байх болно. Нөгөө нэг нь...

Пол: Нөгөө нэг нь хүмүүсийн дунд амьдардаг... Нөгөө нь хүн... Зүгээр ээ, би согтоогүй. Би эрх чөлөөтэй. Тэгээд чи юу хүсээ вэ? Миний зөвшөөрөл үү?

Ж: Таны тусламж. Майкл таныг бидэнтэй явахыг хүсч байгаа. Бид бүгдээрээ Лоон Айландад эрэг дээр амьдрах болно.

Пол: Лоон Айланд Австралид байдаггүй билүү? Эсвэл Калифорнид Индианчуудын дунд байдаг билүү?

Ж: Нью Йоркт, Полли.

Пол: Бид бүгд зугтахыг хүсдэг. Гэхдээ бид хэзээ ч зугтдаггүй. Зүрхний цохилтыг нь би өнөөдөр сонссон ч болоосой.

Ж: Өөрийгөө өрөвдөж байгаа юм шиг сонсогдож байна. Би Америк хүн. Бид тойроод л, тойроод л явдаггүй. Бид шулуун замаар явдаг. Миний хүүхэд... Нью Йоркт  төрөх болно.

******************

Эд: Ийм газар уулзах надад таалагдахгүй байна.

Том:  Үйлдвэрчний эвлэлийн галт тэрэгний тасалбарын мөнгийг хэмнэсэн, дээр нь та Лондонг үзэн яддаг.

Эд: Бид удахгүй болох сонгуульд зориулж алдартай илтгэгчдийг хайж байгаа. Парламентын танхимд та их алдартай болж байгаа.

Том:  Бетти. Юу уух вэ?

Эд: Ус...

Том:  Нэг лонх оргилуун дарс, Бетти.

Эд: Өөрөө л уугаарай.

Том:  Тэгнэ ээ. Суухгүй юм уу, хатагтай Эдэн? Хувьсгал.

Эд: Тэгээд социалист байх ямар байна даа?

Том:  Энэ хундага... бөмбөлөг нь... дээшээ хөөрдөг... бөмбөлөг бүрт дээшээ хөөрөх боломж  байгаа.

Эд: Социализмын өвөрмөц хэлбэр  байна.

Том:  Энэ лонх... бөглөөг нь авсны дараа... буцаагаад таглаж болдоггүй. Эхэлсэн бол дуусгах ёстой. Ухаалаг хэрэг, тэгээд л болоо.

Эд: Энүүгээр тоглож байгаа юм биз дээ?

Том:  Хүмүүсийг эргүүлж болдог юм. Танай хүмүүсийг ч тэр.

Эд: Миний хүмүүс үү?

Том:  Тийм ээ. Тэдний хувьд ялгаагүй. Коммунизс, Фашизм. Ихэнх хүмүүсийн хувьд алим бас алим.

Эд: Фашизм өрсөлдөөний гол сэдэв. Таныг тэрний эсрэг үг хэлэхийг хүсч байна.

Том:  Асуултанд чинь хариулахад... би үг хэлж чадахгүй. Одоогийн төлөвлөгөөнд багтаагүй зүйл.

Эд: Томас, та зүгээр үү?

Том:  Надаар гэртээ хүргүүлмээр байна уу?

Эд: Цэнгээний газар уулзах хэрэггүй гэж мэдсэн юм.

Гр: Жаргалтай байна уу, гунигтай байна уу Томас? Би анхааруулсан, сэтгэлийг чинь шархлуулна гэж.

********************

Лиз: Чамайг гэртээ ирнэ гэж бодсонгүй.

Том: Фрэнсис өнөөдөр Линда ирсэн гэж хэлсэн.

Лиз: Фрэнсис чамд их үнэнч юм аа, тийм үү?

Том: Хүмүүс цалинг нь өгдөг хүнд үнэнч байдаг юм. Бас холболтын Мэгги чамайг хэдэн удаа утсаар ярьсан гэсэн.

Лиз: Тэгвэл миний өмгөөлөгчтэй ярьсныг мэдсэн байх. Мэгги яриаг сонссон байна уу? Тэр намайг өмгөөлнө гэсэн. Гэхдээ би утсаа тасалчихсан. Тэгэхэд би шийдвэр гаргасан. Машины чинь дууг сонсоод би хувцасаа сольсон. Чи одоо ч толгой дотроо төлж байгаа гэсэн. Тийм болохоор би дансны дэвтэр шиг зүрх, тархи хоёроо тэнцвэртэй байлгахын тулд төлбөрөө үргэлжлүүлэн авахаар шийдсэн. Би толгойгоо нэг шиллингээр илүү үнэлсэн.

Том: Чи хэзээ хамгийн сүүлд шиллингэд санаа зовсон бэ?

Лиз: Хүмүүс цалинг нь өгдөг хүнд үнэнч байдаг. Тийм болохоор би чамд үнэнч байна. Энэ бол тохиролцоо. Чи миний гэрт өөр хүнтэй унтахгүй, бас хүүхдийнхээ гараас атгасан өдөр... өмнөх бас дараа өдөр нь... Бас чи заримдаа намайг толгойдоо оруулах болно.

Том: Цэвэрлэхийн тулд. Арилгах ёстой зүйлийг цэвэрлэхийн тулд... Зөвшөөрч байна.

Лиз: Бас энэ... үргэлж...

Том: Бидний тохиролцоо... чи минийх. Миний эзэмшил... Хэн ч миний эзэмшилд хүрэхгүй.

Лиз: Би өөрийгөө оролдсон ч үргэлж чи байдаг... Тийм болохоор би утсыг тавьсан юм... Үгүй ээ, Том. Бид орон дээр хийх болно...

Том:  Бүгд минийх, Лиззи. Бүгд...  

**************

Том: Артур.

Арт: Аан?

Том: Фрэнсисийн зөв байж. Линда өнөөдөр энд ирсэн.

Арт: Новш. Тэр юу гэж байна? Би тэрэнтэй зөвхөн ярилцмаар байна.  Тэгээд л болоо...

Том: Артур сонс. Эхлээд Шотланд руу явах хэрэгтэй байна. Аберама Голдыг буцааж авчир. Тэгээд бид явж Линдаг олно._

Арт: Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Том би чам руу залгах болно. Тэгнэ гэдгийг чи мэдэж байгаа. Би энэ дугаар руу эргүүлээд залгана. Ахин дахин, ахин дахин... Чи утсаа авахгүй бол... би хараал идсэн машиндаа суугаад би гэрт чинь очино. Чи мэдэж байгаа. Шаардлагатай бол би шөнөжин наана чинь байна. Би хаашаа ч явахгүй. Шотланд руу ч тэр... Юу мэдэж байгаагаа хэлэх хүртэл чинь...  

Том: За, намайг сонс. Надад хаяг нь байхгүй. Гэхдээ тэр Борнвиллийн Квакеруудтай байгаа гэсэн. Тэнд нэг Найз байгаа бололтой. Эхнэр нь 1918онд Испани тахлын үеэр нас барсан гэсэн. Бас охинтой гэсэн. Тэрнийг олоход энэ хангалттай байх. Артур, тэрэнтэй зүгээр л ярилц. Линдад үг дамжуул. Юу ч болоогүй, Артур. Тэр Квакер, зүгээр л найз. Биднээс өөрцгүй, тэд ярилцдаг.

Арт: Би тэрэнтэй ярилцана аа. Эр хүний хувиар.  Тэрний дараа... Би хойд зүгт явна. Ажлаа зохицуулна. Амалж байна.

Том: Артур. Артур, намайг сонс.

Лиз: Чи хэнтэй ярьсан бэ? Холбогч Мегги хэлэхгүй байгаа болохоор би асууж байна. Хэн юм? Артур байсан уу?

Том: Миний ах эрүүл байх ёстой. Шелбитэй гэрлэсэн бол хэзээ ч салахгүй.

Лиз: Новш...

******************

Арт: Энийг хараад байгаарай...

Эр: Танд юугаар туслах вэ?

Арт: Тийм ээ, чи тусалж чана. Би Линда Шелбийг хайж байна. Тэрнийг мэдэх үү? Аан? Намайг Артур гэдэг. Тэрний нөхөр...

Эр: Та нөхөр нь бол тэр тантай ярихыг хүсэхгүй байгаа.

Арт: Өөрийгөө хар даа. Ухаантай байх нь ээ? Яасан асуулт болгоны хариуг мэддэг юм уу? Тэгвэл өөрийг асууя. Өөр асуулт асуугаад үзье. Дотроосоо үнэнийг хайвал ямар вэ? Аан? Алив хараадахъя. Алив харъя л даа. Дотор нь юу байгааг харъя. Хараал идсэн новш. Аан? Дахиад хармаар байна уу?

Эр: Үгүй ээ. Үгүй ээ...

Арт: Хөөе, дахиад асууя. Аан? Аан? Би дахиад асууя. Алив, сонс. Сонс. Намайг сонс. Тэр хаана байна? Тэр хаана байна?     Аан? Аан?

Эр: Үгүй ээ. Үгүй үгүй үгүй.

Арт: Би сайн хүн. Би чам шиг сайн хүн гэж байна. Бурханаас айдаг хүн. Надад сайн юм байдаг юм. Надад сайн юм байгаа. Гэхдээ миний гар... энэ гарнууд чөтгөрийнх. Хараал идсэн чөтгөрүүд... Хүлээгээрэй... Чи хэн юм?   

**************

Чар: Тэр эргэж ирсэн үү?  

Арт: Үгүй.

Чар: Тэр Шотландад байгаа юм уу? Тэгээд тийшээ явж байгаа юм уу?

Арт: Үгүй ээ, тэр Шотландад байхгүй, Чарли. Виски. Бидэнд виски хэрэгтэй. Газрын зурагнууд. Навчин тамхи. Тэргэнд ахиухныг ачаарай.

Чар: Бид гэж хэн юм?

Арт: Жонни Догс бид хоёр.

Чар: Тэгэхээр Жонни Догс та хоёр Шотландын эсрэг юм биз дээ? Би Эс Эй-д манай найзууд секундэд арван сум харвада шинэ буу авчирч өгч чадна шүү. Машиныхаа дээвэр дээр нэгийг байрлуулж болно.

Арт: Шатахуун. Шатахуун хэрэгтэй. Хойд зүгт явах тусам олддоггүй юм. Тийм ээ. Одоо болтол морин тэрэг унасаар  байгаа.

Чар: Буржгар аа, Артур Шотланд руу явна, тэрэнд гар бөмбөгнүүд хэрэгтэй.

Бу: Хэдийг?

Чар: Чөтгөр ав, хэвийн зүйл шиг л..

Бу: Манай Би Эс Эй-гийн найзуудад дайнаас дайнаас зөндөө үлдсэн ч гэсэн тэдэнд өгч...

Арт: Буржгар аа, яваад хэдэн гар бөмбөг аваад ир, за юу? Аан? Чамд олдоно биз дээ? Сайн залуу. Яваад аваад ир. Миний нэр дээр биччих.

Бу: За... Хэдийг вэ? Хэд?

Арт: Гурав, буржгар аа.

Бу: Гурав. Гурав.

Чар: Артур, тэрнийг эргүүлж авчрах арга ол. Тэрэнгүйгээр чи үхсэнээс өөрцгүй байна.  

Гласгоу.

Эр: Тэд ирж байна. Биллигийн жаалууд.

Эр: Ноёд оо. Та нар дөнгөж сая Зүүн Толкрос мужийн хилийг давлаа. Тэгэхээр Толкрос мужийн бичигдээгүй хуулиар цыганууд, католикийн шашинтнууд болон бусад гэмт хэрэгтнүүд ажил муу хийдэг учир манай Протестанд дүүргийн замыг тавих ажилд оролцохыг зөвшөөрдөггүй. Тэгэхээр, одооноос манай залуус өөрсдөө хийнэ. Бидэнд та нарын багаж, тавирхай, шатаагч... бас тээврийн хэрэгсэл чинь хэрэгтэй. Цыганууд та нар... өөрийг хулгайлаад олчихно.

Аб: Надад машины түлхүүр байгаа... Одоо... та нар Жимми МакКавернд очоод ингэж хэлээрэй. Чи миний хүүг алсан.  Тэрнийг загалмайд өлгөсөн... Тэгэхээр энэ буунд... байгаа суман дээр... МакКаверн гэсэн нэр сийлсэн байгаа.  Тэрнийг цовдлох мөчид... гадсыг нь би зоох болно...

***************

Мо: Ноён Шелби. Ашгүй ганцаараа байх шив. Бид сайн баг болох байх.  Гургадууд юунд оногдсоноо ч мэдэхгүй байх. Сайн буудаж байна шүү, ноён Шелби. Та ёоманрийд/ сайн дурын цэрэгт/ байсан  байх аа?

Том: Та морин цэрэг үү?

Мо: Таны гавъяаг медалиар үнэлсэн. Тэр чинь тус болно.

Том: Юунд тэр  вэ?

Мо: Хоёр сарын өмнө би Ромд байсан. Ноён Муссолинитай уулзсан. Та бид хоёр, бас тэрэн шиг хүмүүс... Ирээдүйг бүтээх болно...

Том: Хөдөлмөрийн намаас хэзээ гарах гэж байна?

Мо: Шинэ нам байгуулж байгаагаа мэдэгдэхийн өмнөх өдөр. Британий фашистуудын холбоо ирэх жилийн 1-р сарын нэгний өдөр байгуулагдах болно. Шинэ оны эхний өдөр. 1930-аад он, ноён Шелби, биднийх байх болно. Навчин тамхиа авчирсан уу?

Том: Татахаасаа өмнө... Надад хэдэн болзол байна.

Мо: Энэ тийм харилцаа болохгүй. Зүгээр тийм хүн болно гэж бодоод тат.

**************  

Том: Тийм ээ, Хурандаа Бен Ёонгер. Надад хуваарилсан тусгай шугам байгаа. Код нь 78. Би байна. Би найзтайгаа ажиллахыг зөвшөөрсөн. Тэр нэг сарын нэгэнд зарлана. Тэрний эсрэг мэдээлэгч гэсэн миний байр суурийг албан ёсоор баталгаажуулсан үгүйг мэдмээр байна...

Жи: Өнөөдөр, ноёд оо. Бид зүгээр л хилийн эргүүл хийж байсан манай байгууллагын гишүүдэд ямар ч шалтгаангүй халдсаны өшөөг авах болно. Бидний дайснууд  бол эрдэмтдийн байгалийн шалгарал хэмэнэ нэрлэдэг байгалийн жамаар устаж үгүй болох ёстой цыганууд. Эдгээр гуйлгачид христийн шашныг шүтдэггүй, бүртгэлгүй учраас орон нутгийн цагдаа нар тэдний булшийг нэртэй байлгахын тулд нийтийн булшинд хийх болно. Тиймээс оргодлуудыг олохын тулд ямар ч арга хэрэглэсэн болно.

****************

Арт: Өглөөний мэнд, ноён Голд. Тийм ээ. Биллигийн жаалууд араас чинь ирж байгаа.

Аб:  Намайг яаж олсон юм? Тэд нар намайг яаж олсон юм?

Арт: Би ам алдчихсан юм. Боломж үлдээхгүйн тулд... Яасан? Яасан? Бентли гадаа байгаа, хөдөлгүүр нь асаалттай. Дэлхийн хамгийн хурдан хөдөлгүүр, сайн хэрэг. Эндээс гарахад бидэнд хоёр минут байна.

Жи: Зүүн Ланаркширийн цагдаагийн  тусгай газрын офицерууд байна. Бид Аберама Голд гэдэг хүнийг хайж байна. Тэрнийг өгвөл хэнд ч муу юм болохгүй. Новш. Нуугдаарай... За за, Томми Шелби... Дайн хүссэн юм биз дээ?  Дайн болог...

Найруулагч Энтони Бирн.

Продюсер Энн Харрисон Бакстер

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Хелен МакКрори.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул.  Аннабелл Уоллис.

Чарли Мерфи. Наташа О-Киффи. 

Кейт Филипс.  Аня Тейлор-Жой.

Нед Деннехи.

Пакки Ли. Иан Пекк. Бенжамин Зефаниа.

Кингсли Бен-Адир. Кейт Дикки. Брайн Глийсон.

Эйдан Гиллен. нар тоглолоо.

5бүлгийн 3-р анги төгсөв.

 

Back to episodes Go home