Rebel princess -68
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Гүй: эм, Хатан эхийн гарын шивэгчин
Су: эм, эмсийн хүрээлэнгийн эзэн, Хэлан Жэний тагнуул
Ш: эр, Шен оточ
Гарчиг:
Төгсгөлийн 68-р анги
Тан: Энэ миний хаан байх сүүлчийн өдөр ч байж мэднэ. Эзэн хааны сүр хүчийг алдаж болохгүй. Аву, надад нэг зүйл амла... Саяны үг биелэлээ олбол... намайг өөрийн гараар хороогоорой. Босогчдод баригдахыг хүсэхгүй байна. Гутамшигтайгаар үхэхийг ч хүсэхгүй. Улс орноо алдсан ч бай, эзэн хааны нэр төрийг хамгаалах хэрэгтэй. Амалж чадах уу? Энэ миний сүүлчийн зарлиг.
Сон: Нууц хонгилын ачаар Хуай Ан би хурдан ирлээ. Гүнжтэн, та хойшоо бол. Хуай Ан танд муу юм хийхгүй.
Тан: Сон Хуай Ан, чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Хэн гэдэгээ бүү март. Чи Чен улсын Су И гүн.
Сон: Тэгээд юу гэж? Шао Чи Чен улсын Южан ван. Тэр цэргээ дагуулан ордонд ирж хаантай нүүр тулсан. Гэвч би Шао Чигаас өөр. Тэрний илд луут сэнтийд буусан. Миний илд... хүзүүн дээр чинь буух болно.
Тан: Ичгүүргүй. Бусдын гар хөл бологч.
Сон: Хуай Ан би ч гэсэн шатар тоглож чадна.
Тан: Надад хэлээдэх. Чиний ард хэн байгаа вэ? Ван Лин... Ван Лин. Өөдгүй урвагч. Харгис хэрцгий луйварчин. Чамайг ална даа. Чамайг ална даа. Муу урвагч.
Аву: Хүн үү, сүнс үү?
Аав: Аву. Чиний аав байна. Би амьд мэнд. Би амьд байсан... Энэ өдрийг хүлээж байлаа.
Аву: Юу болоод байгаа юм?
Аав: Чамаас нуухыг хүссэндээ биш... Гэвч агуу хэргийн төлөө... нуухаас өөр арга байсангүй. Удахгүй бүх зүйл дуусна. Үгүй ээ. Бүх зүйл эхэлж байна.
Аву: Хүн ч бай, сүнс ч бай энэ таны суух суудал биш. Зитан хаан ширээг Жин арьт өгөхийг зөвшөөрсөн. Жин арь Ван овгийн хүн.
Аав: Манай Ланяа Ван овог Ма овгийн хаадад олон зуун жил зүтгэсээр ирсэн. Одоогоор энэ хариуцлагыг үүрэх хүн алга. Зитан хүмүүсийн итгэлийг алдаж, Жин арь хэтэрхий балчир байна. Улс орныг тэрэнд даатгавал сэтгэл амар байж чадахгүй. Аву, нааш ир. Хүрээд ир. Аавынхаа дэргэд зогс... Нааш ир.
Аву: Аав аа. Та аль хэдийн алдсан. Дахиад буруу зүйл хийж болохгүй.
Аав: Үгүй ээ. Миний буруу биш. Бүтэлгүйтсэн хэрэг. Энэ удаа заавал амжилтанд хүрнэ.
Аву: Аав аа. Хүссэн нь эх орноосоо урваад байвал Чен улс яаж амгалан байх юм?
Аав: Дээшээ бос.
Сон: Хөөе. Гүнжтэн.
Аву: Та санаж байна уу? Миний ээж яаж үхсэнийг? Дахиад тийм зүйл болохыг хармаар байна уу? Тийм үү?
Аав: Аву... Аву. Яаж байгаа чинь энэ вэ? Чи юу хамгаалаад байгаа юм?
Аву: Юу хамгаалах аа? Би ард чинь байгаа хаан ширээ биш... Бага байхад таны надад заасан хүн чанар, үнэнч сэтгэл, шударга занг хамгаалж байна.
Аав: Аву. Аву. Илдээ хая. Аву. Аавыгаа хүчлэх хэрэггүй.
Аву: Өөр арга алга. Аав аа. Миний амийг авармаар байна уу? Эсвэл хааны нөмрөг хэрэгтэй юу?
Аав: Аву... Намайг хэн ч зогсоож болно, зөвхөн чи л биш. Чи миний охин. Ван Лин миний ганц охин. Аву... Чи миний хамгаас хайртай охин. Миний бяцхан охин шүү дээ. Аву. Чи... Мэдээж нөмрөгнөөс илүү эрхэм... Нааш ир, Аву... Тэнэг хог... Тэнэг хог. Аву... Яагаад намайг амар амгаланг авчирна гэдэгт итгэхгүй байгаа юм? Энэ улсад энийг хийж чадах хүн надаас өөр байхгүй. Хэн ч байхгүй.
Сон: Сайхан хэллээ. Сэтгэл хөдөлчихлөө.
Аву: Аав аа.
Сон: Энд яах гэж ирсэнээ мартах дөхлөө.
Аву: Аав аа.
Сон: Чирч гарга.
Аву: Аав аа. Аав аа. Аав... Сон Хуай Ан.
Сон: Ван Лин. Энэ газрыг би өөрийн цэргийн хүчээр эзэлсэн. Тэд надад зориулж зам зассан. Би Шао Чийд байгаа зүйлийг авахыг хүснэ. Шао Чи хүсэхгүй байла ч би өөрийн болгохыг хүснэ. Аву.
Аву: Энийг вантанд өгөөд ингэж хэлээрэй. ... эр хүн хэлсэн үг, хийсэн үйлдээ эзэн болохын тулд урьдчилаад сайтар тунгаах бодох ёстой байдаг юм.
Сон: Гүнжтэн.
Аву: Южан гүнжийн тушаалыг зөрчихийг хүсээ юу?
Сон: Зарлиг ёсоор болгоё. Миний хатан бол...
Аву: Сон Хуай Ан. Галзуу амьтан...
Сон: Галзуу гэнэ ээ?
Шао: Сон Хуай Ан.
Т: Гүнжийг хамгаал! Гүнжтэн, явъя.
Сон: Та... яаж эргэж ирээ вэ?
Шао: Үнэнийг хэлэхэд би хаашаа ч яваагүй. Би нууцаар цэрэг хөдөлгөж байгааг чинь мэдэж байсан. Бослого гаргахыг чинь мэдэж байсан. Харин энэ хэний төлөвлөгөө болох, чамайг хэнд тусалж байгааг чинь мэдэхгүй байсан юм.
Сон: Би анхнаасаа бослого гаргахыг хүсээгүй... Намайг Ниншуо руу аваад яваарай. Ах аа. Дахиад хэзээ ч нийслэлд ирэх хүсэл алга. Дахиад ирэхийг хүсэхгүй байна.
********************
Аву: Аав аа. Аав аа.
Аав: Аву?
Аву: Тийм ээ.
Аав: Би амьд үхчихсэн үү? Амьд байна уу? Чи амьд байна уу, үхчихсэн үү?
Аву: Бид хоёр амьд байна. Би оточ дуудаад ирье.
Аав: Аву. Хэрэггүй. Миний хувьд үхсэн ч, сэхсэн ч ялгаагүй. Хамгийн гол нь чи амьд байна. Аву. Аав нь... тэвэрье... Аву... Аву.
Аву: Аав аа. Яагаад ингэж байгаа юм?
Аав: Яагаад гэж үү? Би... Хайрын төлөө...
Аву: Ямар хайр юм?
Аав: Миний хайр... Намайг хайр гэж юу байдгийг мэдэхгүй гэж бодно уу. Би мэднэ ээ.
Аву: Та ээжид хайртай байсан уу?
Аав: Аавдаа хэл дээ... чи Шао Чийд хайртай юу? Зитанд хайртай юу?
Аву: Хоёр өөр хайр.
Аав: Сайн байна. Охин маань ухаан суучихаж. Сайн байна. Хоёр өөр хайр. Миний хэлсэн, хийсэн бүхэн буруу байсан. Эцэс нь хүмүүс залуудаа авч чадаагүй зүйлийнхаа араас үргэлж шаналж байдаг. Гэвч... юуг зөв гэх вэ?
Аву: Аав аа. Энэ бүхнийг дууссаны дараа ээжтэй хамт байхыг хүсч байна уу?
Аав: Су арь ухаан суусан. Одоо л аавынхаа үгнээс зөрдөг болж. Яваад дуудаад ир. Миний хүргэн Шао Чийг ч бас дуудаад ир. Тэд нарт хэлэх юм байна. Хурдан яв. Энэ миний сүүлчийн хүсэл. Чиний хүслийг аав нь мэднэ ээ. Намайг үхэхээр... заавал ээжийнхээ дэргэд оршуулаарай. Яв... Хурдан дуудаад ир. Аву. Хурдан яв... Тэр хоёрт хэлэх юм байна. Су арь, Шао Чи хоёрыг дууд... хурдан яв...
Аву: Аав аа.
**************
Ах: Ниншуо руу цэрэг авч явахгүй, замдаа дээрэмчидтэй таарвал яах болж байна?
Аву: Улс орон амгалан болсон болохоор дээрэмчид хаанаас байх вэ?
Шао: Санаа амар бай. Би байгаа шд.
Ах: Авуг чамд өгсөн нь аавын гаргасан хамгийн зөв шийдвэр. Чамайг байгаа болохоор сэтгэл зовохгүй байна. Нийслэл хот одоо амгалан болж байна... та хоёр үлдэхгүй юм уу?
Аву: Нийслэл амгалан бол, улс орон амгалан. Улс орон амгалан бол ард иргэд амгалан. Бүгд амгалан болохоор бид ч гэсэн жирийн иргэд шиг эгэл амьдралаар амьдармаар байна.
Ах: Ийм зүйл ховор шүү. Хорвоод эрх мэдэлтэй болох тусам илүү ихийг хүсдэг хүмүүс олон. Харин чи хэзээ зогсохоо мэдэж байна.
Шао: Анхнаасаа эрх мэдэлгүй байсан болохоор зогсох шаардлага байхгүй. Үнэндээ эгэл хүн байна гэдэг сайн зүйл шүү.
Ах: Чи намайг шоолж мэдэх ч, заримдаа би чамгүйгээр сайн тэргүүн сайд болж чадах бол уу гэж боддог юм.
Аву: Ах аа, та чадна аа.
Ах: Сон Хуай Аны хүү Юшиутай адилхан болж байна.
Аву: Юшиу Хуай Аныг хүүхдэдээ нэр өгөхийг хүлээж байсан. Ийм юм болно гэж хэн санах билээ.
Цай: Тийм ээ. Ийм нялхаараа ээж, аавыгаа алдчихдаг. Та байгаа нь сайн хэрэг.
Аву: Цайвэй бүсгүй. Ах маань төрийн хэргээс болоод завгүй байх нь лав. Тэрнийг харж хандаж байгаарай.
Цай: Аву эгч ээ, санаа амар бай. Би Жианшиа ванг сайн халамжилна.
Аву: Гү овог, Ван овог... сайхан тохирно гэж бодож байна.
Цай: За.
Аву: Бид ингээд явъя даа.
Ах: Очоод хэл чимээ явуулаарай.
Аву: Ойлголоо.
Ах: Ах нь чамайг санана аа. Яв даа.
*******************
Аву: Зитан хаан ширээнээс татгалзах бичиг үйлдэж, амьдралынхаа үлдсэн хугацаанд хааны бунхныг хамгаалахаар явсан. Жин арь хаан ширээг өвлөх болно. Сайд түшмэлүүд Шао Чигийн зөвлөсний дагуу Ниншуо болон түүний хойд нутаг, Шуанмо болон өмнөд нутгийг гурван овгийн төв болгох зарлин гаргаснаар олон мянган иргэдийн амьдрал өөрчлөгдсөн. Тиймээс татварыг бууруулж газар тариалан, худалдаа наймаа сайжирч Чонгуаны хөгжил цэцэглэлтийн үе эхэлсэн юм. Улс орны санхүүгийн байдал ч сайжирсан. Шао Чи бид хоёрын хувьд... Чинжи... нийслэл Жианнин хаана байдгийг мэдэх үү?
Ч : Хаад нутгаа орхиж болохгүй. Сайд, түшмэлүүд байнга тэдний дэргэд байх ёстой. Энд байна, би олчихлоо.
Аву: Чинжи зөв олсон уу?
Хүүхдүүд: Тийм ээ.
Аву: Тэгвэл Хуйжоу хаана байдаг билээ?
Ч: Дөрвөн зүг найман зовхисын холбоос, хоёр улсыг холбодог дайсанд яасан ч алдаж болохгүй цэргийн чухал байрлал. Энэ бол Хайжоу.
Аву: Тэгвэл бид хаана байга билээ?
Ч: Умардад Хулань, Лиупан, өмнөдөд одод жаргаж, наран манддаг, өндөр уул, өтгөн үүл тэнгэр газрын завсарт байдаг. Бид нар Ниншуод байгаа.
Аву: Яг зөв.
Ч: Аву ээж ээ, миний хэлсэн зөв үү?
Аву: Зөв байлгүй яах вэ. Манай Чинжи үнэхээр ухаантай. Газрын зургийг бүгдийг нь цээжилчихсэн байна.
Хүүхдүүд: Аву ээж ээ. Аву ээж ээ. Би ч гэсэн мэднэ. Би мэднэ. Би ч гэсэн мэднэ.
Аву: Сайн байна. Сайн байна. Бүгдээрээ сайн хүүхдүүд. Яваад өөрийнхөө дуртай газар зогсоорой.
Хүү: Би энэнд дуртай.
Охин: Энэ минийх...
Шао: Удахгүй ээж болно. Баярлаж байна уу?
Аву: баярлалгүй яах вэ. Хоёулаа удахгүй хүүхэдтэй болно. Бас... энэ олон эцэг эхээ алдсан өнчин хүүхэд ... бүгдээрээ бидний хүүхдүүд... Тэднийг сайхан өсгөөд... бүгдэд нь сайн үйл хийж, бусдад тусалж бай гэж зааж өгнө.
Хүүхдүүд: Умардад Хулань, Лиупан, өмнөдөд одод жаргаж, наран манддаг...
Аву: /багын хоолой/ Хавар, зун, намар, өвөл ээлжилдэг... Зэрлэг галуу нисч, үхэр мал хаа сайгүй бэлчээрлэнэ. өндөр уул, өтгөн үүл тэнгэр газрын завсарт байдаг.
Төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home