Rebel princess -67
Үргэлжлэх хугацаа: 45мин
Орчуулсан: Ж.Тамир
Нэмэгдсэн дүр:
Гүй: эм, Хатан эхийн гарын шивэгчин
Су: эм, эмсийн хүрээлэнгийн эзэн, Хэлан Жэний тагнуул
Ш: эр, Шен оточ
Гарчиг:
67-р анги
Гүй: Та нар хэн юм? Ван овгийн нууц хамгаалагч. Хэлээдэх. Юу хүсээ вэ?
Эр5: Өмнөх захирагч хатан эхэд хэл хүргэхийг тушаасан.
Гүй: Өмнөх захирагч аа?
Эр5: Тийм ээ. Жианшиа вангийн аав. Хатан эхийн ах. Тэргүүн сайд Жэнгуо гүн.
Гүй: Наадаж байх шив.
Эр5: Өмнөх захирагч амьд байгаа. Бас... одоо нийслэлд байгаа.
Гүй: Тэгвэл... Хатан эхэд ямар хэл хүргүүлэх гээ вэ?
Эр5: Өмнөх тэргүүн сайдын хатан эхэд хүргүүлэх хэл бол тэрний ач хүү Жин арийг тэргүүн сайд өөрөө өсгөж байгаа.
Гүй: Үнэн үү?
Эр5: Хүн ир.
Эр: За.
Гүй: Жин арь. Жин арь. Жин арь.
*****************
Хат: Тэр чинь үнэн үү?
Гүй: Үнэн байлгүй яах вэ.
Хат: Ахыг амьд байгаа гэж хэн санах билээ. Ийм том хуйвалдаан зохиож байдаг. Жин арь сайн байна уу?
Гүй: Тийм ээ.
Хат: Сайн байвал боллоо. Сайн байвал боллоо.
Гүй: Жэнгуо гүний тавьсан болзол нь таныг өөрийн тагнуул болж, ордны хаалгыг маргааш хэлсэн цагт нээж өгөхөд болно гэсэн. Яавал дээр вэ?
Хат: Жин арийн хаан ширээнд залахад тусална гэвэл чадах бүхнээрээ туслалгүй яах вэ.
Гүй: Мөхөс би ойлголоо.
Хат: Ийм болчихоод байхад Ван овгийнхон нэгдэж, хорвоог өөрчлөх юм гэж санасангүй явлаа.
*******************
Сон: Тэргүүн сайд аа. Тэргүүн сайд аа. Тэргүүн сайдын амрыг айлтгая.
Аав: Су И гүн ирчихэв үү.
Сон: Тэргүүн сайд аа. Энэ хааны ёслолын хувцасыг хэнд зориулж бэлдсэн юм бол?
Аав: Тэрэнд.
Сон: Тэргүүн сайд даажигнаж байх шив.
Аав: Су И гүн юу гэж бодож байна?
Сон: Миний бодол уу?
Аав: Су И гүн миний өргөмөл хүү болж, ургийн бичигт бичигдмээр байна уу? Эсвэл өөрийн овгийг хадгалж Су И гүн хэвээр үлдэх үү?
Сон: Тэргүүн сайд таны хүслээр болог.
Аав: Сайн байна. Явж юмаа бэлд. Маргааш ямар ч алдаа гарах ёсгүй шүү! Ван Ан...
А: Ноёнтон.
Аав: Ван Ан. Чи миний дэргэд дөчин жил болсон. Надад чамд даалгах ажил байна. Надад чамаас өөр итгэх хүн алга.
А: Ноён та тушааж хайрла.
Аав: Энэ хүүхэд, ухаантай сэргэлэн, хайр татсан хүүхэд. Маргааш хорвоо дэлхий өөрчлөгдөнө. Ма овгоос ганц ч хүн үлдэх ёсгүй. Тэрнийг яах талаар удаан бодсон боловч шийдэж чадсангүй. Энэ хэргийг чи шийд. Жин арь амьдрах ёсгүй. Ойлгосон уу?
А: Ван Ан ойлголоо.
*******************
Сон: Бүгд ойлгосон уу?
Бүгд: Ойлголоо.
Сон: Өнөө шөнө хотоос гарна.
Бүгд: Мэдлээ.
Ю: Хуай Ан, хаачих гээ вэ?
Сон: Цэргийн хуаран.
Ю: Битгий яв.
Сон: Яасан?
Ю: Нийслэл үймээн самуунтай байна. Чамд муу юм болох вий гэж айгаад байна. Битгий яв л даа, тэгэх үү?
Сон: Нийслэл үймээн самуунтай байна. Тийм болохоор би цэргүүдийг удирдах ёстой шүү дээ, тийм үү?
Ю: Хуай Ан. Чиний юу хийгээд байгааг би мэдэхгүй. Гэхдээ муу совин татаад байна. Явахгүй байж болохгүй юм уу? Хүү бид хоёртой хамт гэртээ үлд л дээ, тэгэх үү? Гуйж байна. Би айгаад байна.
Сон: Хүү, та хоёртой хамт уу?
Ю: Битгий яв!
Сон: Намайг тавь!
Ю: Тавихгүй.
Сон: Намайг тавь!
Ю: Тавихгүй ээ.
Сон: Намайг тавь!
Ю: Тавихгүй. Сон Хуай Ан.
Сон: Ахайтныг сайн харж бай.
Эр: Мэдлээ Су И гүнтэн.
*****************
Юү: Гүнжтэн. Юшиу хүн явуулж мэдээ хүргүүллээ. Сон Хуай Ан өөрийн итгэлт жанждын хамтаар өнөө шөнө нийслэлээс гарах гэж байна.
Аву: Сон Хуай Ан. Тар нь танигдах шив.
П: Гүнжтэн, таны тооцоолж байснаар Сон Хуай Ан нийслэлийн цэргүүдийг дагуулан нийслэл рүү явж байна.
Аву: Энийг Вей Хан жанжинд хүргэж өг. Цэргүүдээ цуглуул гэж хэл.
Я: Гүнжтэн. Одоо бид яавал дээр вэ?
Аву: Ордон руу явна.
Я: Мэдлээ.
***************
А: Эзэнтэн. Эзэнтэн, миний буруу. Би ханхүүг сайн харж чадсангүй.
Эр: Эзэнтэн. Тэрнийг олсонгүй.
Аав: Хүн нэмж явуул. Жин арийг заавал ол.
Эр: Мэдлээ. Бас... Су И гүний бэлтгэл дууссан. Танаас төлөвлөгөөний дагуу хөдлөх үү гэж асууж байна.
Аав: Очоод тэг гэж хэл.
Эр: Мэдлээ.
Аав: Мөн... Ван овгийн нууц хамгаалагчдыг цуглуулж, бэлэн байдалд бай гэж хэл.
Эр: Мэдлээ.
Аав: Ван Ан бос.
А:Мэдлээ, эзэнтэн.
Аав: Яваад Жианшиа вангийн нэрээр Вен Жоншэн болон бусад сайд, түшмэлүүдийг төрийн чухал хэрэг хэлэлцэнэ хэмээн энд дуудаж авчир.
А: Энд үү?
Аав: Тийм. Энд.
***************
Ү: Хурал дөнгөж тарж байхад Жианшиа ван биднийг энд дуудаж байдаг. Юу болоод байна аа? Вен тэргүүн сайд ирж байна.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Вен тэргүүн сайд аа.
Эр: Тэргүүн сайд аа, Вей тайж, Жао тайж, Гү бичээч ээ. Эзэнтэн та бүхнийг хүлээж байна.
***********************
Гүй: Гүнжтэн. Хатан эх сая тангаа уугаад, одоо унтаж байгаа. Саад болж болохгүй. Гүнжтэн.
Аву: Нийслэл үймж байхад авга эгч унтаж чадна гэж үү?
Хат: Авга эгч нь хөгширч. Би юу ч хийж чадахгүй.
Аву: Чадахгүй дээ бус, дургүй дээ тэр. Ах тантай уулзсан уу? Жин арийг ашиглан таныг өртөө туслахыг шаардсан. Тийм биз дээ?
**************
Эр: Хөөх.
Эр: Ингэхэд юу болоод байна аа?
Гү: Жианшиа ван яахаараа ийм олиггүй газар чухал хэрэг хэлэлцэхээр урьдаг билээ.
Эр: Харин тийм. Биднийг ийм удаан хүлээлгэчихээд. Юу хүсээд байгаа юм болоо?
Эр: Хүн байна уу? Хүн байна уу? Хүн алга уу?
Эр: Тэр...
Эр: Энэ чинь... хөөх.
Аав: Ван Лин би, авснаас гарч ирлээ. Айж байна уу?
Эр: Энэ чинь.
Эр: Сүнс үү?
Аав: Айх хэрэггүй. Айх хэрэггүй. Манай Ван овог хэдэн зуун жилийн түүхтэй, тийм амархан удам тасраад, алга болчихгүй.
Эр: Аан?
Эр: Аан?
Эр: Үхээгүй юм биш үү?
Вен: Амьдар барах уу. Өт үхэвч модноосоо унадаггүй гэдэг байх аа. Амьд төдийгүй нийслэлд болж байгаа үйл явдлуудын эзэн байх нь.
Аав: Өмнөх хаан Ван Лин надад заавал биелүүлэх даалгавар өгсөн.
Вен: Миний мэдэхээр, чи өмнөх хааныг эсэргүүцдэг байсан.
Аав: Эсэргүүцэх бус, зэвсэгт бослого. Өмнөх хаан миний үеэл дүү байсан. Улсыг захирахдаа олон алдаа гаргасан. Нагац ах нь болсон би зүгээр хараад суух гэж үү?
Вен: Чихэнд чимэгтэй үгний ард нуугдах хэрэггүй. Тэр үед Южан ван чиний төлөө өршөөл эрээгүй бол чи өдийд толгойгоо алдчихсан байгаа.
Аав: Та нарын харсан зүйл хуурмаг байж мэднэ.
Вен: Тэгээд үнэн юу юм?
Аав: Үнэн бол... өмнөх хаан нас барахынхаа өмнө надад нууц зарлиг үлдээсэн.
Вен: Зарлиг аа?
Аав: Бүгдээрээ сайн харцагаа.
**************
Аву: Авга эгч ээ. Би эндүүрээгүй бол та ахтай хуйвалдаж, Хуай Аны цэргүүдийг бослого гаргахад нь тусалж байгаа. Зитаныг хаан ширээнээс буулгаж Жин арийг хаан болгохыг хүсч байгаа. Тэгвэл та хоёр далдаас удирдана.
Хат: Зитаныг дэмжих хүн ганц ч үлдээгүй. Одоо хаан байх эрхгүй болсон.
Аву: Тэд Жин арийг чин сэтгэлээсээ дэмжинэ гэж бодож байна уу?
***************
Вен: Миний бие хорон санаатнуудын дайралтад өртөн амиа алдаж байна. Ордонд үймээн гарахаас сэргийлж, Ван Линд улс орныг миний өмнөөс удирдан захирахыг үүрэг болгов.
Эр: Юу?
Эр: Хөөх.
Эр: Үгүй байлгүй дээ.
Эр: Юу?
Эр: Юу гэв ээ?
Эр: Үнэн юм уу?
Вен: Ван Лин. Чиний ичгүүргүйг мэдэх ч... чамайг ингэж дорд орох юм гэж үнэхээр санасангүй явлаа. Нууц зарлиг хуурамчаар үйлдэж... Яаж ийм бузар зүйл хийж чаддаг байна аа?
Аав: Сайн шалгаад үз. Зарлиг дээрх хаш тамганы дардасыг хуурамчаар хийж болох уу?
Эр: Тийм ээ... Яах аргагүй хааны хаш тамга мөн байна.
Аав: Бяцхан ханхүү балчир байна. Өмнөх хаан улс орныг надад даалгаагүй бол сэтгэл нь амрахгүй байсан.
Вен: Ван Лин... чиний уран цэцэн үг бусдыг хуурч чадах ч, намайг хуурч чадахгүй.
Аав: Одоогийн хааныг та нар залсан, тэрнийг үхэн хатан хамгаалж байгаа нь та нар. Өөрсдөөсөө асуугаад үз. Зитаныг дураар нь дургиулах уу эсвэл надад улс орныг түвшитгөхийг зөвшөөрөх үү?
Вен: Ван Лин, би чиний ганц ч үгэнд итгэхгүй.
Эр: Явъя явъя.
Эр: Явъя аа.
Эр: Яаж байна аа?
Вен: Ван Лин. Чи...
Аав: Тэргүүн сайд аа, энэ хатан эхийн хүсэл гэдгийг мэдэж ав.
Эр: Хатан эх ээ?
Эр: Хатан эх үү?
Эр: Хатан эх гэж байна.
Эр: Эзэнтэн. Су И гүн цэргүүдтэйгээ нийслэлд нэвтэрсэн. Одоо ордон руу явж байгаа.
Эр: Юу?
Эр: Юу?
Эр: Энэ чинь...
Эр: Одоо яавал дээр вэ?
Аав: Нийслэлийн бүх цэрэг, хамгаалагч нар миний хүмүүс. Бүгдээрээ сайн л бодоорой доо. Та нар хаан ширээний төлөө ахыгаа алсан, ухаан муутай хааныг дагасаар байх уу? Намайг дагавал шинэ хааныг дэмжсэн хэмээн шагнуулах болно.
Вен: Чи...
Гү: Гү овог тэргүүн сайд таны зарлигийг дагах болно.
Эр: Бид ч мөн танд үнэнч зүтгэнэ ээ.
Эр: Бид таны хэлснээр хийнэ ээ.
Бүгд : Бид бүгд таныг дагах болно.
Аав: Вен Шан миний дайсан болж болно. Гэвч өмнөх хаан, хатан эх хоёрын дайсан болж чадах уу? Надад итгэхгүй байж болох ч нийслэл ямар болсныг харж байна уу? Ухаалаг хүн юу хийхээ мэддэг байх хэрэгтэй.
************
Эр: Вен ноёнтон, хар даа.
Сон: Тэргүүн сайд хатан эхийг тусална гэж хэлсэн. Хаалга яагаад хаалттай байдаг билээ?
Эр: Жанжин, хаалгыг нээхгүй бол яах вэ?
************
Гүй: Хатан эх минь. Хатан эх минь. Тэргүүн сайдтай тохиролцсоны дагуу би ордны хаалгыг нээлгэхээр хүмүүс явуулчихсан.
Хат: Яв даа. Очоод юу болж байгааг хараад ир.
Гүй: Мөхөс би ойлголоо.
****************
Шао: Салж хөдөлцөгөөе. Ху Яаогаас захиа ирмэгц хүмүүсээ аваад Шунахуа хаалгаар нийслэл рүү ор. Тэнд та нарыг хүн хүлээж байгаа. Хотын гадна байгаа дайснуудын учрыг ол. Бусад нь намайг дагаж нууц хонгилоор ордон руу орно.
Т: Мэдлээ.
*****************
Вей: Тэргүүн сайд аа. Вен тэргүүн сайд аа. Та төрийн түшээ болохоор энэ хэргийг надад даатгасавал ямар вэ.
Вен: Улс орон аюулд орчихоод байхад цэрэг, түшмэлийн ялгаа юу байх вэ? Бид мөр зэрэгцэн тулалдах хэрэгтэй. Би үхсэн ч харамсахгүй.
Эр: Тийм ээ.
Вей: Та санаа амар бай. Вей Хан би хоёр хэсэг болсон ч босогчдыг ордон руу ганц ч алхуулахгүй.
Вен: Сайн байна.
*************
Гүй: Хатан эх минь. Өмнөх тэргүүн сайд цэргээ дагуулан нийслэлд дагуулан, Ченнан хаалганы гадна ирсэн байна. Бяцхан ханхүүг ч бас авчирч, Жин арь. Тэд ордон руу дайрч байна.
Хат: Хаалгыг хурдан нээ гэж хэл.
Гүй: Мэдлээ.
Хат: Гүй мөмө.
Гүй: за.
Хат: Надад туслаадах. Өтөлсөн надад баярлах өдөр ирдэг байжээ. Ёслолын хувцас өмсөөд... ач хүүгээ угтаж авна аа.
Гүй: За.
***************
Эр: Мэдээ. Жанжин. Южан гүнж хотын хаалгыг нээхийг оролдсон мөмө болоод хэдэн тайганыг баривчилсан гэж мэдэгдлээ. Ёон Ан ордны хүмүүс байсан гэнэ.
Эр: Аан?
Вей: Арай... Хатан эх, Ван Линтай хуйвалдсан юм биш биз?
Вен: Гайхаад байх юм биш. Ордонд Ван овогтой холбоогүй зүйл байхгүй. За яах вэ. Өнөөдөр эцсийг нь үзье.
Эр: Тийм ээ.
Сон: Тулаанд бэлдээд.
Вей: Бэлдээд.
Ю: Хуай Ан. Хуай Ан.
Эр: Жанжин, таны эхнэр байна.
Ю: Яаж байгаа чинь энэ вэ? Юу хийгээд байгаа юм?
Сон:Яагаад энд байдаг билээ?
Ю: Хүн бүрийн хараан зүхдэг урвагч болохыг хүсээ юу?
Сон: Юшиу. Чи юу ч мэдэхгүй. Хурдан буц!
Ю: Юшиу ойлгохгүй байна. Яагаад Су И гүн байхаа больж, хаант улс, вантан, гүнжээс урваж байгааг чинь ойлгохгүй байна. Хуай Ан. Ниншуогоос энд ирэхийн тулд... амиа хайрлахгүй зүтгэсэн нь... амар тайван улсад амьдрахын тулд бус уу? Яагаад өөрийн хамгаалж ирсэн гэрээ сүйтгэх гээд байгаа юм? Хуай Ан. Бид харц гаралтай хүмүүс. Олсон зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй шүү дээ. Гуйж байна, цэргээ ухраа. Цэргээ буцаа л даа... Одоо цэргээ аваад ухарвал би гүнжээс өршөөл гуйя... хаанаас ч гэсэн өршөөл гуйна... олон жил гаргасан амжилтыг чинь бодоод чамайг цаазаар авахгүй нь лав... Чамайг өршөөхгүй байсан ч ... Тамд очих байсан ч хамаагүй би дэргэд чинь байх болно. Цэргээ буцаа л даа. Хүү бид хоёрын төлөө... Нөхөр минь... гэртээ ирээч дээ.
Сон: Надад ухрах гарц байхгүй. Ухрах гарц байхгүй. Юшиу... Буц!
Ю: Тийм бол би нүдэн дээр чинь үхээд өгье.
Сон: Дай-рааад!
Эр: Дайраад!
Эр: Харваад! Харва! Харваарай.... Харва.
Вей: Тэргүүн сайдыг хамгаал! Хурдал! Тэргүүн сайдыг хамгаал!
Вен: Чен улсын төлөө амиа хайрлахгүй.
Вей: Харваад! Харваад бай! Харва!
***************
Аву: Хаантан. Та надтай яв.
Тан: Нийслэл хот бүслэгдсэн. Хаашаа явах юм?
Аву: Би гарах зам мэднэ.
Тан: Би Чен улсын эзэн хаан. Улс орноо өөрийн биеэр хамгаална, яасан ч бусдад алдахгүй.
Аву: Амьд байж байж л боломж гарна.
П: Гүнжтэн, цаг алга. Хурдан явъя.
Тан: Аву.
Аву: Хаантан хурдан явъя.
Эр: Хурдан, ийшээ... Миний араас.
Сон: Сайн хай.
Эр: Мэдлээ.
Аву: Үгүй ээ. Хонгилд хүмүүс байна. Явъя.
Эр: Хаантан.
Аву: Хаантан, явъя.
Эр: Хурдан.
П: Гүнжтэн. Хаантан та хоёр хурдан яв. Бид эндээ үлдэж саатуулъя.
Тан: Явъя. Тайжи ордон руу явъя.
Сон: Илдээ хая. Чамайг алмааргүй байна.
Я: Сон Хуай Ан... муу урвагч. Чамайг ална даа.
**************
Хат: Тэрнийг харж байна. Эргээд ирж.
Гүй: Хатан эх ээ. Хатан эх ээ.
Хан: Жин арь. Манай Лон арь...
Гүй: Хатан эх минь. Болгоомжтой.
Хат: Жин арь... эргээд ирж... би харж байна... Жин арь... миний ач хүү... Сайн хаан болно оо...
Гүй: Хатан эх ээ. Хатан эх минь.
Хат: Лон арь. Ингэж уулзах гэж...
Гүй: хатан эх минь... Хатан эх минь...
Тан: Энэ миний хаан байх сүүлчийн өдөр ч байж мэднэ. Эзэн хааны сүр хүчийг алдаж болохгүй.
67-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home