Rebel princess 66

Rebel princess -66

Үргэлжлэх хугацаа: 45мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Гүй:  эм, Хатан эхийн гарын шивэгчин

Су: эм, эмсийн хүрээлэнгийн эзэн, Хэлан Жэний тагнуул

Ш: эр, Шен оточ

 

Гарчиг:

66-р анги

Сон:   Тэрийг мэдээд би үхэхээс наахнуур болсон. Би заавал үнэнийг олно гэж амалсан. Өнгөрсөн хагас жил Хуай Ан би  энэ хэргийг шалгасан. Өнөөдөр... Хуай Ан би чухал сэжүүр бүхий захиа авсан. Хуланиас ирсэн мэдээ.

Т: Вантан, бүгд бэлэн.  

Шао: Хөдөлье.

Бүгд: Мэдлээ.

Аву: Явж болохгүй!

Шао:  Алуурчныг олсон. Би хийх ёстой зүйлээ хийж байна. Ху Яао, нотлох баримтыг гүнжид үзүүл. Энэ бичгийг таньж байгаа биз дээ?

Аву: Тэр бол хаан, бодлогогүй хөдөлж болохгүй. Алсыг харах хэрэгтэй.

Шао:  Мэдэж байж.

Аву: Чи бол Чен гүрний Южан ван. Өнөө шөнө өшөө авбал Чен улс эмх замбараагаа алдана. Ша Чи, тайвшир л даа.

Шао:  Хүн ир.

Эр: Байна.

Шао:  Гүнжийг хамгаал. Өнөө шөнө хааш нь ч явуулж болохгүй.

Эр: Мэдлээ.

Аву: Намайг гэртээ хорих гэж үү? Зогс!  Бүгд гарцагаа. Надад вантай ярих зүйл байна.

*****************

Аву:  А Юүэ.

Юү: Гүнжтэн.

Аву:   Хувцас сольё.

Юү: Мэдлээ.

*******************

Эр: Хаалгаа хаа!  Хурдан хаалгаа хаа! Хурдан хаа. Зогс!

Эр: Яв! яваач! Бушуул.

Эр: Бүү хөдөл...

*******************

Эм: Хатан эх минь. Хатан эх минь.

Хат: Гадаа чимээ гараад байна. Юу болоод байна?

Эм: Хатан эх минь. Южан ван цэргээ аваад ордонд орж ирсэн.

Хат: Шао Чи юу?

Эм: Тийм ээ. Южан ван Таижи ордонд байгаа, тэр сайд түшмэлүүдийг цуглуулсан байна.

Хат: Сайн байна. Сайн байна.

Эм: Тийм ээ.

Хат: Зитаны зовох цаг ирж.

Эм: Тийм ээ.

Хат: Зовох цаг нь ирж.

**********************

Вен: Южан ван. Яаж байгаа чинь энэ вэ?

Т: Бид Лианюу ууланд болсон хэргийн талаар бүгдийг мэдсэн.   

Вен: Алуурчин нь хэн бэ?

Т: Одоогийн хаан.

Эр эр: Юу?

Эр: Хамаагүй ярьж болохгүй ээ.

Гү: Яаж тийм байдаг юм?

Эр: Тийм ээ.

Эр: Ийм юм байж болох уу?

Эр: Юу? 

Эр: Южан ван энэ ноцтой хэрэг. Одоогийн хаан... хаантан яаж алуурчин байх юм?

Эр эр эр: Тийм ээ. Үнэн шүү. Яг зөв. Тийм ээ. Тийм байж болох уу? Яаж?

***************

Эр: Хаантан. Шао Чи бослого гаргасан. Хаан та хурдан зугт.

Тан: Зугтах аа? Хаашаа зугтах гэж? Болох зүйл болдогоороо болно. Ёслолын нөмрөг авчир.

Эм: Мэдлээ.

*******************

Эр: Гүнжтэн. Вантан надад гүнж таныг гаргаж болохгүй хэмээн даалгасан. Гүнж та буцна уу.

Аву: Замаас холд. Хэн намайг зогсоох вэ? Хаалга нээ!

*****************

Аав: Жин арь.  Удахгүй бид эндээс явна аа.

Эр: Ноёнтон.

А: Би ханхүүг аваад гарч байя. Битгий уйл. Битгий уйл... битгий уйлаарай, битний уйл...

Аав: Яасан?

Эр: Ноён таны хэлсэнээр бүх зүйлийг бэлдсэн. Шао Чийг хаантныг хөнөөх эсвэл хорихыг л хүлээж байна. Ван овгийн тагнуулууд мэдээг  нийслэлд хаа сайгүй тарааж, бослогыг дарахын тулд нийслэлд ойр байгаа цэргүүд ирэх болно.

Аав: Нийслэлийн цэргүүдийн дунд хөдөлгөөн гарсан уу?

Эр: Бүх зүйл Су И гүнгийн хяналтанд байгаа.

Аав: аан.

Эр: Бас... Сая Южан вангийн өргөөний гадна байрлуулсан  тагнуулаас мэдээ ирсэн. Гүнжтэн ордон руу явсан.

Аав: Аан.

*******************

Эр эр эр эр: Худлаа байлгүй дээ. Яалаа гэж тийм юм байх вэ.

Т: Энэ бол... Одооны хаан, Хуланий ханхүү Хэлан Жэн нарын солилцсон захианууд. Та нар өөрсдөө харцагаа.

Эр: Хөөх.

Эр: Энийг хар даа.

Эр: Үнэн байж.

Эр: Үнэн байна шүү дээ.

Эр: Тийм ээ.

Вен: Южан ван. Энэ захианууд худал үнэн хамаагүй, жинхэнэ алуурчин хэн байх нь хамаагүй. Ордонд зөвшөөрөлгүй цэрэг авчирсан чинь том алдаа. Чен улсын урвагч болох гээ юу?

Т: Өмнөх хаан, Ниншуогийн цэргүүдийн амь үнэ цэнэгүй гэж үү?

Вен: Шао Чи. Ван Лин чамайг хүргэнээ болгохын тулд, нийслэлээс гаргалгүй занганд оруулахад... Чамайг Ниншуо руу буцааан хүн би гэдгийг бүү март. Миний үгэнд ор. Одоо боль.

Эр: Тийм ээ.

Шао: Өнгөрснийг ярих хэрэггүй. Би шийдсэн.

Тан: Би ирлээ.

Шао:  Тан Жин. Захиануудыг авчир!

Тан: Хэрэггүй. Тэр захиануудыг би бичсэн.

Эр эр эр эр: Үнэн байх нь. Тийм байна. Үнэн байж ээ. Ийм юм болно гэж бодсонгүй. Үнэхээр үнэн байх нь ээ.

Шао:  Өмнөх хааныг хороож, биднийг гүтгэж, харийн дайснуудтай үгссэн хүн нь чи.

Тан: Гайхалтай биш гэж үү?  Ялсан нь амьд үлдэж, ялагдсан нь үхнэ.

Шао:  Хаан ширээний төлөө төрсөн ахыгаа аллаа гэж үү?

Тан: Үхэж байхдаа таарсан амьтан.

Шао:  Өнөөдөр би өмнөх хааны болоод Лианюу ууланд амиа алдсан ах дүүсийнхээ...

Эр эр эр : Юу болоод байна аа? Болохгүй ээ.

Шао:  Өшөөг нь авна.

Тан: Шао Чи. Чи зүрхлэх үү?

Эр: Южан ван, болохгүй.

Тан: Ах дүүс гэсэн үү? Хичнээн сайхан үгээр халхалж байгаа ч... чи ч гэсэн хаан ширээнд суухыг хүсч байгаа.

Шао:  Цусанд будагдсан хаан ширээг хэн авах нь хамаагүй. Чамайг алчихаад... би ах дүүсээ дагуулаад Ниншуо руу буцна.

Эр: Южан гүнж заларч байна.

Аву: Шао Чи. Илдээ хураа. Түшмэл хүн хааны өмнө илд сугалах ёсгүй.

Шао:  Ийм болчихоод байхад ёс ярих хэрэггүй. Буц!

Аву: Нэгэнт ирсэн болохоор буцахгүй.

Шао:  Хүн ир! Гүнжийг өргөөнд нь хүргэ!

Аву: Энэ хааны ордон, цэргийн хуаран бус. Тэрнийг хөнөөвөл маш том алдаа болно.

Шао:  Харийнхантай хуйвалдаж... өмнөх хааныг хөнөөсөн... Лианюу ууланд Ниншуогийн цэргүүдийг алахдаа тэр энэ улсын хуулинд захирагдсан уу?

Аву: Шао Чи.

Шао:  Чи тэрнийг өмөөрч байна уу?

Аву: Би Чен гүрнийг өмөөрч байна.

Шао:  Аву. Өөр юу ч чинийхээр болог... Зөвхөн энэ удаа үгэнд ор.

Аву: Чадахгүй. Шао Чи... Хүн хичнээн хүчтэй байлаа гээд, өөртөө итгэлгүй, айхыг мэдэхгүй, эрээ цээрийг мэдэггүй бол хэзээд харц хэвээр үлдэнэ.

Т: Вантан. Вантан.

Шао:  Ах дүүсийнхээ цогцосыг  ав... Ниншуо руу хөдөл.

Т: Мэдлээ.

Шао:  Явъя.

Т: Вантан. Гүнжтэн цамхаг  дээрээс таныг харж байна.

Аву: Тэр үеэр чи, Ниншуогийн цэргүүдтэй нийслэлд байхгүй бол тэд хөдлөхгүй гэж үү?

Шао:  Болж байна. Тэгвэл бид ший тоглож, тэдэнд боломж олгоё. Тэдний багаа өмсөж, тайзан дээр гарч ирээд, юу хийж, ямар заль хэрэглэхийг харцагаая... Ху Яао.

Я: Байна.

Шао:  Эндээ үлдэж... гүнжийг хамгаал.

Я: Ойлголоо.

Юү: Салхитай байна. Гүнжтэн, хурдан буцъя.

Аву: Эрсдэлтэй тоглоом болох нь.

Юү: Аан?

Аву: Хурдан буцъя. Су И ахайтныг дуудаад ир.

******************

Эр: Хаантан. Өргөөндөө очиж амарна уу.

Тан: Явцагаа. Ингээд үнэхээр ганцаардсан хаан боллоо.

***********************

Ю: Гүнжтэн. Юшиу тантай дарс хувааж уухаар ирлээ.

Аву: Дарс уух аа? А Юүэ. Дарс аваад ир.

Юү: За

Аву: Юшиу наашаа ойрт.

Ю: Сүүлийн үед... сэтгэл минь тавгүй байна. Хуай Ан өглөө яваад, шөнө орой болсон хойно ирдэг болсон. Юу хийдгийг нь мэдэхгүй. Надад хэлэхгүй байна. Хэд хоногийн өмнө энд ирэхдээ танд хэлэхийг хүссэн боловч... уулзалгүй удсан болохоор хэлж чадаагүй.

Аву: Юу хийгээд завгүй байгааг нь тэрнээс асууж үзэв үү?

Ю: Олон удаа асуусан боловч, чухал ажилтай байгаа тул асуух хэрэггүй гэж хэлдэг. Өргөөндөө ирснийхээ дараа ч үргэлж яарч, ухаан нь өөр газар байгаа мэт байдаг. Ааш заан нь ширүүн дориун болж байна. Өөр хүн шиг л болчихсон.

Аву: Хэнтэй уулздагийг нь мэдэх үү?

Ю: Нийслэлийн цэргийн хүрээний захирагч нар байх. Өмнө нь байсан бол вантан уурлаж, Ниншуо руу буцсаныг сонсоод Хуай Ан дагаад явах байсан. Гэтэл одоо явсангүй. Гүнжтэн, Хуай Ан вантан та хоёроос чухал зүйл нуугаад байгаа юм бол уу?

Аву: Одоо тэр талаар бодох хэрэггүй. Өнөөдөр сайхан ууцагаая.

Ю: За.

Аву: Алив...

********************

Ах: Зитан амьд байгаа. Шао Чи бослого гаргаагүй. Нийслэл хүрээ аюулгүй, хорвоо амгалан болсон. Ийм байхад аав та хөдөлбөл бүгд таны эсрэг хөдөлнө.

Аав: Чи юу гэж бодож байна?

Ах: Аав та мэргэн хүн. Бодолтой байж, хэзээ давшиж, хэзээ ухрахаа мэддэг байх хэрэгтэй.

Аав: Хэзээ давшиж, хэзээ ухрах аа? Чи бид хоёр Жианнанаас нийслэлд эргэж ирэхдээ ямар зорилготой ирсэнийг мэдэх үү? Сайхан үгээр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хааныг түохэн унагаж, өөрийн хүнийг хаан ширээнд залах. Ганц үгээр хэлбэл бослого. Бослого гэж мэдэх үү? Эрт дээр үеэс өнөөг хүртэл бослого гаргагчдад ухрах зам байсан уу? Аан? Энэ мөчид улс орон амар тайван байна гэж бодож байгаа бол ухарч болно. Одоо чи Ван овгийн захирагч болсон. Ван Анийг  нүх ух гэж хэл, намайг үсэрч орсны дараа чи булаарай. Тэгвэл чи Жианшиа ван болж амар тайван байж болно. За юу?

Ах: Үгүй ээ. Ийм зүйл хийвэл Авуг зовох вий л гэж айж байна.

Аав: Тэр Ланяа Ван овгийн охин. Ийм зүйлийг тэвчих л ёстой. Тэрний тавилан, чиний тавилан. Миний тавилан. Олон зүйл өөрчлөгдөж байна, төлөвлөгөө ч өөрчлөгдөнө.

********************

Эм: Гүнжийн амгаланг айлтгая.  

Аву: Хаантан байна уу?

Эм: Тийм ээ. Гүнжтэн. Хаантан хүн хүлээж авахгүй гэсэн.

Аву: Та нар эндээ үлд.

Тан: Гар! Гар гэж байна! Хурдан... Аву. Буцаад яв. Би би чамд ийм байгаагаа харуулмааргүй байна.  Би сайнгүй байна.

Аву: Хэвтэхээ болиод хурдан бос. Хаан хүн шиг бай. Хурдан бос.

Тан: Босч яах юм? Би хаан хүн шиг харагдаж байна уу? Шао Чигийн өмнө... тэр намайг сайд түшмэлүүдийн өмнө доромжилсон. Би... ялагдаж нэр нүүрээ алдсан. Яаж хаан шиг байх юм?

Аву: Ингэхээ мэдсээр байж яах гэж хийсэн юм?

Тан: Тийм ээ. Одоо би өдөр бүр энд суух ёстой. Яагаад гэдгийг мэдэх үү? Чиний төлөө биш гэж үү? Чамайг хамгаалж, хаацайлахын төлөө.

Аву: Уухаа боль.

Тан: Аву, над дээр эргээд ир.

Аву: Зитан.

Тан: Тийм болохоор ийм байгаагаа харуулмааргүй байна. Ийм байгаагаа харуулмааргүй байна.

Аву: Зитан. Авугийн Зитан ах ийм хүн биш. Мэргэдийн ном уншдаг... өгөөмөр нинжин сэтгэлтэй... хариуцлагаа хүлээдэг хүн. Авугийн Зитан ах эзэн хаан болоод дэлхийг эзэгнэж, ард түмнийг зовлонгоос ангижруулж, сайд түшмэлүүдийн бослогыг дарах чадвартай хүн. Авугаас өөр хэнийг ч боддоггүй бол, Аву тэрнийг үзэн ядаж, жигших байсан. Чен улсад ухаантай, алсын хараатай хаан хэрэгтэй.

Тан: Би хаан болох эрхгүй байх. Өөрийн зөв гэж боддог байсан бүхнийг... буруугаар хийсэн... би... аймшигтай алдаа хийсэн. Аву, би хаан байх ёсгүй. Чи санаж байна уу? Аву эрэгтэй байсан бол бидний хэнээс ч илүү хаан болоход тохирох хүн гэж аав ярьдаг байсан.

Аву: Ван Шуан намайг урвагч болгох гээ юу?

Тан: Эсвэл... би хаан ширээг нөхөрт чинь өгч болох уу? Одоо Шао Чигээс өөр хаан ширээг авч чадах хүчтэй хүн үгүй. Ван овогтын охинтой ураг барилдсан хүн хаан ширээнд сууна гэж ярьдаг. Энэ үнэн үг.

Аву: Шао Чи бид хоёрт тийм санаа байхгүй.

Тан: Хаан ширээг би үеэл дүүгээсээ булаасан болохоор... буцааж өгөх ёстой.

Аву: Одоо ордон  үймээн самуунтай байна. Жин арь бага байна. Одоо бууж өгөх цаг биш.

Тан: Би хэзээ ч хийсэн гэмээ бичиж, хаан ширээг өгөөд, үлдсэн насаа хааны бунханд өнгөрөөхөд бэлэн. Зөв ч бай, буруу ч бай. Амьд ч бай, үхсэн ч бай... Надад хамаагүй. Надад юу ч үлдээгүй. Одоо надад юу ч байхгүй... Чамайг намайг уучилна гэж найдъя.

Аву: Яаж ч байсан та бол Чен улсын хаан. Аву танаас гуйж байна. Энэ улсын эзэн хааны хувиар хааны үүргээ гүйцэтгэ. Зитан ах аа. Улс орон удирдагчгүй байж болохгүй.... Одоогийн Чен улсын иргэд зовж шаналж байна. Зитан, өдөр бүр бор дарс ууж, мансуурч сууна. Сайд түшмэлүүд тогтмол устай адил. Тэр усны гүнд хүчтэй эргүүлэг байгааг би мэднэ. Шао Чийг явсны дараа нийслэлд байгаа нууц хүчнүүд гарч ирэх нь гарцаагүй. Хичнээн ядарч туйлдсан ч би зугтахгүй.

Гүй:  Эзэн, цагаан хаш бугуйвч байгаа юу?

Эр: Байгаа, байгаа. Ийшээ. Ийшээ. Ийшээ морил. Ийшээ...

Гүй:  Та нар хэн юм? Ван овгийн нууц хамгаалагч. Хэлээдэх. Юу хүсээ вэ?

Эр5: Өмнөх захирагч хатан эхэд хэл хүргэхийг тушаасан.

Гүй:  Өмнөх захирагч аа?

Эр5: Тийм ээ. Жианшиа вангийн аав. Хатан эхийн ах. Тэргүүн сайд Жэнгуо гүн.

Гүй:  Наадаж байх шив.

Эр5: Өмнөх захирагч амьд байгаа. Бас... одоо нийслэлд байгаа.

66-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home