Rebel princess 65

Үргэлжлэл:  00:46:15

Цзитан          эзэн хаан     

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

Ван Линь

Ван Су           Цзянься

Юань Сяо                     хааны туслах

Сяо Ци

Сун Хуайен

--------------------

Ван Сюань /А У/               

Цзиньэр               хааны 2-р хатан

Бэлбэн хатан хаан

Линг Цзо              хааны ахлах шивэгчин

Гуи                хатны гарын шивэгчин

+Юэ                       А У-ийн шивэгчин

+Юйсю

----------------------------------------------------------------------------------------------------------

65 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Сүүлийн үед ээж надад зүүдлэгдэх болсон юм. Ээж намайг санаж байгаа байх гэж бодоод түүнд ойрхон байж, хань болохоор энд ирсэн нь энэ.

А У:      Та яагаад надад хэлээгүй юм?

Су:        Би чамайг бодвол ганцаараа хаана ч амьдарсан болно. Хэрэв чи над шиг энд ирж амьдарвал Южан ван дургүйцэх байсан биз.

А У:      Хамба лам надад хэлэхдээ, энэ өрөөнд хүүхэд уйлахыг байнга сонсдог байсан гэсэн.

Су:        Би юу ч сонсоогүй дээ. Ламтан, та намайг айлгах хэрэггүй. Хэрэв та надад дургүй байгаа бол тэрийгээ надад шууд хэлж болно.

Гуан:    Ханхүү Цзянься, та буруу ойлгосон байна. Надад тийм бодол байгаагүй.

А У:      Ах аа, би...

Су:        Зүгээр ээ. Та нарын асуулт хангалттай. Чи Сюй авхайг хаймаар байна уу? Хамт явж ойр хавиар хайцгаая. Явцгаая.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Сюй авхайг хайлгахаар дахиад олон хүмүүс явуул, ялангуяа Ци ань сүмийн уулын бэлийг сайтар анхаар.

Пан:     Мэдлээ.

Сяо:      Мөн... чи өөрийн биеэр явж надад нэг хүний талаар олж мэд.

Пан:     Хэн бэ?

Сяо:      Ханхүү Цзянься.             

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Су, хоолоо ид. Чи энэ өдрүүдэд их юм амжууллаа.

Су:        Би өлсөөгүй байна.

Линь:   Би мэднэ. Чи Сюй авхайн үхэлд харамссаар байна уу? Хүмүүс үргэлж хуучнаа дурсдаг юм. Хэрэв энэ гэнэтийн зүйл байгаагүй бол бид ингэхгүй байлаа.

Су:        Энэ миний л буруу. Сюй авхай бид хоёр яг эх хүү хоёр шиг байсан, гэтэл Сун Хуайен миний нүдний өмнө түүнийг алж, харин би юу ч хийж чадсангүй. Аав аа,  танаас асуумаар байна. Та Ван Аньд хэлж Сюй авхайг зориудаар тэнд аваачсан уу?

Линь:   Энэ санаатай байсан уу, эсвэл надад сонголт байгаагүй гэдэг нь хамаагүй. Ямартай ч Сун Хуайен бидэнд үнэнч байхаас өөр буцах зам байхгүй болсон.

Су:        Би дахиад нэг юм асуух уу? Хэрэв тэр өдөр дээврийн хөндийд А У орж ирсэн бол та яах байсан бэ?

Линь:   Хэрэв энэ А У байсан бол би барьц алдах байсан, гэвч чи одоо Ван гэр бүлийн тэргүүн, чамайг барьц алдахыг би тэвчихгүй. Би чамд юу гэж хэлж санаж яв, ихээхэн амжилтанд хүрч яваа хүн үргэлж тайван байдлаа хадгалах ёстой. Хоолоо ид. Идээч.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Чэн:     Та нар тэр талаар хай. Харин та нар тийшээ яв. Бусад нь намайг дагаад яв.

Цэрэг:  Хөрс нь шинэхэн байна. Түүнийг саяхан ухсан бололтой.

Чэн:     Хүрч ирээд үүнийг ухаж үз.

Цэрэг:  Мэдлээ.

Чэн:     Энэ тухай вантанд хэл.

Цэрэг:  Мэдлээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юэ:      Гүнжтэн ээ. Одоо эндээс явцгаая.

Сяо:      Гэртээ харьцгаая.

А У:      Хэн ийм харгис байдаг байна аа? Хэн бэ? Хэн Сюй авхайг алдаг байна?

Сяо:      Надад зарим сэжүүр бий. Тан Цзин мөрдөж байгаа.

А У:      Ямар сэжүүр?

Сяо:      Гэртээ хариад энэ тухай ярилцъя.

А У:      Яг энд ярилцъя. Сюй авхайн булшны өмнө.     

Сяо:      Сюй авхайг алах үед ах чинь тэнд байсан.

А У:      Чи миний ахыг сэжиглэж байна уу? Тийм байх ёсгүй. Ах бид хоёрыг Сюй авхай өсгөсөн. Яаж миний ах байж таарах юм?

Сяо:      Тийм гэж үү? Бүр тэр Сюй авхайг алаагүй байсан ч тэр үүнд оролцсон нь тодорхой.

А У:      Тэгэх ёсгүй. Итгэхгүй байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Пан:     Зогсоорой.

Су:        Юу болсон юм?

Пан:     Южан гүнж тантай уулзъя гэж хэлүүлсэн, ханхүү Цзянься.

Су:        А У юу? Надад зам заагаадах.

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Би таныг яах гэж нааш нь авчирсныг мэдэх үү? Яагаад гэхээр, ээжийн өмнө та бид хоёр ах дүү хэвээрээ, бие биеэсээ юу ч нуухгүй гэж найдсан юм.

Су:        Надад хэлээч. Чи юун тухай мэдмээр байна?

А У:      Сюй авхайн тухай.

Су:        Сюй авхайн үхэл санаандгүй зүйл байсан гэдгийг л хэлж чадна. Энэ өдрүүдэд би гашуудаж, юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрч байна.

А У:      Та бүр эхийнхээ булшны өмнө надад үнэнийг хэлэхгүй нууж байна.

Су:        А У. Заримдаа надад сонголт байдаггүй. Нум сум хэдийн онилогдож, харвахаа хүлээж байдаг. Гэхдээ чи санах хэрэгтэй, би юу ч хийсэн бай, энэ манай овогийн төлөө байдаг.

А У:      Та юу хийсэн юм? Таны ард байдаг хүмүүс хэн юм?

Су:        Намайг шалгаахаа боль. Би чамд хэлж чадахгүй. Чи нэг л өдөр ойлгоно.

А У:      Хэрэв та хэлэхгүй бол би таныг хүчлэхгүй. Гэхдээ та хэтэрхий оройтохоос өмнө ухаарна гэж  найдъя. Хийж байгаа зүйлээ одоохон боль.

Су:        А У. А У. Нийслэлд самуунтай, хааны ордон аюулаар дүүрэн байна. Чи Сяо Цитэй хамт аль болох хурдан Ниншоу руу явах хэрэгтэй. Нийслэлд аюултай. Санаж ав, би юу ч хийдэг байсан, чамд яасан ч муу юм хийхгүй.

А У:      Би танд итгэсээр байж болно гэж үү? 

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Ахын хэлснийг юу гэж бодож байна?

Сяо:      Тэр биднийг хамгаалахыг хүссэн учраас л биднийг яв гэсэн байх, энэ бол нийслэлд хямрал нүүрлэнэ гэсэн үг. Ордны одоогийн нөхцөл байдал хүндэрсэн. Олон тооны хүчнүүд хаан ширээнд санаархаж байна. Энд миний 100,000 ниншоугийн цэргүүд байгаа болохоор тэд ил хөдөлж зүрхлэхгүй байгаа.

А У:      Энэ хугацаанд хэрэв чи, чиний цэргүүд нийслэлд байгаагүй бол тэд хөдлөж эхлэх байсан уу?

Сяо:      Тэгэхээр... үүнийг хуурах тоглоом болгож, тэднийг ажиглаад үзье. Тэд өөрсдийгөө, бас өөрсдийнхөө ов залийг харуулах байх. Хэн энэ бүхний ард зогсож байгааг харцгаая.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Ахайтан. Оточийг дууд. Оточийг дуудаарай.

Цзо:     Хаантан, Цзиньсю ордноос мэдээ ирлээ. 2-р хатан удахгүй амаржих гэж байна.

Цзитан: Надад хувцас өмсгө.

Цзо:     Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Дахиад хүчтэй, ахайтан. Ахайтан. Ахайтан. Дахиад хүчтэй. Харж байна. Дахиад хүчтэй. Дахиад хүчтэй, ахайтан. Халуун ус. Халуун ус.

Эм:       Энд байна.

Эм:       Болж байна. Дахиад жаахан, ахайтан. Дахиад жаахан, ахайтан.

Эм:       Халуун ус энд байна.

Эм:       Хүчтэй дүлээд өг. Ахайтанд халуун ус авчир.

Эм:       Жа.

Эм:       За алив.

Эм:       Очлоо, халуун ус авчирч байна.

Эм:       Ахайтан. Дөхөж байна. Ахайтан. Одоо удахгүй. Хүчтэй дүлээрэй.

Цзо:     Хаантан. 2-р хатан, түүний хүүхэд нь алзахгүй ээ.

Эм:       Тэсээрэй, ахайтан.

Эм:       Ахайтан, хүчтэй дүлээрэй. Та хүчтэй дүлэх хэрэгтэй. За алив. Та тэсээрэй, ахайтан. Удахгүй энэ дуусна. Дүлээрэй.

Эм:       Ахайтан. Ахайтан.

Эм:       Хүчтэй дүлээрэй. Дахиад хүчтэй. Бараг гарч байна. Одоо дөхөж байна. Бараг гарах гэж байна. Хүчтэй дүлээд өг. Хүчтэйхэн дүлээрэй. Гарч байна. Боллоо, хүүхэд гарчихлаа. Хүүхэд гарсан.

Цзо:     Хүүхэд төрлөө. Танд баяр хүргэе, хаантан.

Юань:  Танд баяр хүргэе, хаантан.

Эм:       Тэр яагаад ийм байдаг билээ?

Цзитан: 2-р хатан Су маш их хичээлээ. Би түүнийг хөхүүлэн шагнана. Хүүхэд хаана байна? Миний хүүхдийг надад аваад ир,  нэг хараадахъя.

Юань:  Алив, түргэлцгээ. Эзэн хаанд хүүхдийг нь харуул.

Цзитан: Хүү юу, охин уу?

Эм:       Эрхэм дээдэс ээ, энэ... энэ хүү байна.

Цзитан: Алив, би харъя. Цзиньсю ордны бүх албатуудыг хөхүүлэн шагнана.

Эмс:     Хаантан танд талархаж байна.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзо:     Хаантан.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: Та үнэнийг хэлсэн үү?

Шэн:    Би.. үүнийг ганцаараа тэгж бодоогүй.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Шэн:    Та хэдэн сартай жирэмсэн бэ?

Цзинь: 8 сар гаруй болсон.

Шэн:    Гэхдээ би төрөх хүртэл нь яаран дүгнэлт хийхийг хүсээгүй юм. Одоо бүх зүйл тодорхой боллоо. Энэ эзэн хааны нэр төртэй холбоотой. Би танд худлаа хэлж зүрхлэхгүй. Энэ хүүхэд таных биш. Намайг үхлээс хэлтрүүлж хайрла, хаантан. Би ажлаа өгөөд өөрийнхөө төрөлх хот руу явахад бэлэн, дахиад хэзээ ч буцаж ирэхгүй. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Эгч ээ. Та энэ өдрүүдэд арай дээрдсэн харагдаж байна. Тун удахгүй та бүр эрүүл саруул болно.

Хатан:  Энэ чиний л ач тус. Би тийм ч хурдан үхэхгүй. Чи надад Цзиныг буцааж авчрах хүртэл хүлээнэ.

А У:      Таныг бүр сайжирсны дараа би танд ач хүүг чинь заавал авчирна.

Хатан:  Цзин хаана байна?

А У:      Та санаа зоволтгүй, эгч ээ. Тэр аюулгүй газарт байгаа.

Хатан:  А У, чи одоо болтол надад итгэхгүй л байна уу?

Гуи:      Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ. Хэрэг бишдлээ.

А У:      Юу болсон юм?

Гуи:      Цзиньсю ордонд нэг юм болсон.

А У:      Цзиньэр үү?

Гуи:      2-р хатан Су хүү төрүүлсэн, гэвч эзэн хаан түүнийг бутач хүүхэд гэж зарласан гэж Цзиньсю ордонд ярьцгааж байна. Тэр хүүхэд хэн нь үл мэдэгдэх хүнийх юм байх.

А У:      Би Цзиньсю ордонд очиж юу болсныг олж мэдье.

Хатан:  Сайн юм сайнаар, муу юм муугаар төгсдөг гэдэг. Бурхан тэнгэр хүртэл хилэгнэсэн байна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Эзэн хаан морилж байна!

Цзинь: Хүүхдийг аваад яв.

Эм:       Жа.

Цзитан: Зогс. Надад хэл, энэ хүүхдийн эцэг нь хэн бэ? Чи өөрөө хар. Ямар  гээчийн юм төрүүлсэн бэ? Шэн оточ надад бүгдийг нь хэлсэн. Чи миний ардуур юу хийсэн юм?

Цзинь: Хаантан, намайг хүчилсэн юм.

Цзитан: Чамайг харахаас дургүй хүрч байна. Су Цзиньэр. Би чамайг ордонд авчирсан, чамайг 2-р хатан болгож өргөмжилсөн, өндөр хэргэм өгч, нигүүлслэл, хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл чи надад яаж хариу барьсан бэ? Чи надад юугаар хариу барьсан бэ? намайг  маш том шившиг болгож, бүх хүмүүсийн элэг доог болголоо.

Цзинь: Хаантан, би ингэнэ гэж бодоогүй. Хаантан, миний сэтгэлд ганцхан та л байдаг.

Юань:  Хаантан.

Цзо:     Эрхэм дээдэс ээ.

Цзинь: Цзитан, би чамайг бүх насаараа хайрлаж ирсэн, гэвч чи намайг жаахан ч гэсэн хайрласан билүү? Одоо бүх юм дууссан. Бид хоёулаа ухаарах цаг нь болсон.

Цзитан: Харуул.

Харуул: Байна.

Цзитан: Су Цзиньэр.

Харуул: Мэдлээ. Яваад.

Цзинь: Би ийм болчихлоо. Одоо чи баярлаж байна уу?

А У:      Бид хоёрт дуусгаагүй зүйл байгаа. Түүнийг надад орхичих.

Цзитан: Чиний шийдэх хэрэг.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Зогс. Гараад ир.

Цзинь: Чи намайг өөрөө зүйл дуусгах байж. Сайн л байна. Миний биеээс цус гаргахгүйн тулд хортой хундага дарс. Чи намайг өрөвдсөн байх нь. Бүх амьдралдаа хоёрхон хүнд хайртай байсан. Нэг нь Цзитан, нөгөө нь чи. Тэргүүн сайдын гэрт бид хүүхэд байсан тэр өдрүүдийг үнэхээр санагалздаг. Бид хоёр жаргалтай, эрх дураараа тоглодог байсан. Бид бодох юмгүй байлаа.

А У:      Бүр дээш нь.

Цзинь: Хэрэв бүр дээшилбэл салхи гарангуут хийсээд явчихна. 

А У:      Хамаагүй.

Цзинь: Би нэргүй өнчин хүүхэд байсан. Чи намайг Цзиньэр гэж нэрлэсэн. Су Цзиньэр. Надад энэ нэр үнэхээр таалагддаг. Хэрэв би дурлалын урхинд ороогүй бол... Хэрэв энэ бүхэн болоогүй бол... ямар сайхан байх байсан бол? Гэвч би насан туршдаа хүсэн тэр зүйлээ авч чадаагүй болохоор ямар ч “хэрэв” байхгүй. Ван Сюань, би чамд өөдгүй загнасан, чамайг үнэхээр өрөвдөж байна. Энэ амьдралдаа чамаас уучлаач гэж гуйхгүй. Миний амь нас...Би энэ амь насаа чамд өгч байна. 

А У:      Би энэ дарсыг уусны дараа болж өнгөрсөн бүхэн ард хоцрох болно. Би Цзяньнанд бүх юмыг зохицуулсан. Чи хүүхдээ аваад тэнд очиж сайхан амьдраарай. Өөрийгөө хэн гэдгийг нууцалж, болгоомжтой байгаарай.

Цзинь: Гүнжтэн ээ. Эгч ээ. Бие бодож байгаарай.              

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Нөхөр.

Сун:      Эхнэр. Чи унтаагүй байжээ. Юйсю, хоёулаа маргааш Южан вангийн өргөөнд очиж, вантан, гүнж хоёртой уулзъя.

Юйсю: Тэгье. Ашгүй бид тэр хоёртой очиж уулзах нь. Би энэ тухай их бодсон, харин чи зөвшөөрөхгүй байсан.

Сун:      Би тохирох мөчийг хүлээж байлаа.

Юйсю: Вантан та хоёр яг ах дүүс шиг. Та хоёр хүссэн үедээ уулзаж болно ш дээ.

Сун:      Бид одоо ордонд алба хаадаг. Бид өмнөх шигээ чөлөөтэй байж болохгүй.

Юйсю: Тиймээ. Би ордны хэрэг явдлыг мэдэхгүй. Би зүгээр л чамайг сонсдог.

Сун:      Чи буцаж очоод амарч бай, би энэ дарсыг ууж дуусгаад хойноос чинь очно.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Хэрэв би энэ нотолгоог түүнд өгвөл мэдээж эзэн хаан тэр хоёрын дунд үзэн ядалт үүснэ. Ниншоугийн 100,000 цэрэг нийслэлд байгаа. Сяо Ци амархан төрийн эргэлт гаргаж чадна.

Линь:   Сяо Ци төрийн эргэлт гаргаж чадна гэж бодож байна уу?

Сун:      Тэр Ниншоугийн цэргүүдийн хувьд бурхан нь. Тэр Чэн гүрэнд үнэнч. Түүнд тийм зүйл хийх хэцүү байх. Гэхдээ, юу ч болсон бай, тэр үүнийг ингээд зүгээр орхихгүй.

Линь:   Хэрэв Сяо Ци Цзитаны эсрэг босвол Су Йи хэний талд нь орох вэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------

3:          Вантан, гүнж хоёрын амгаланг айлтгая.

Сяо:      Хэрэггүй. Ингэж ёсорхох хэрэггүй.

А У:      Дээшээ өндий. Бид танихгүй хүмүүс биш дээ.

Сяо:      Хуайен, чи ван Су Йи болж, одоо надад хүчин зүтгэхээ больсон. Чи надтай заавал ингэж мэндчилэх хэрэггүй.

Сун:      Би үргэлж танд хүчээ өгөх болно.

А У:      Сяо Ци, чи Хуайентэй хэсэг ярилцах хооронд би Юйсютэй хамт арын цэцэрлэгээр зугаалъя.

Сяо:      Тэг ээ. Орцгооё.           

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Хуайен та хоёр урд нь энд амьдардаг байсан. Та нарыг ирсэнд нөхөр бид хоёр их баярлаж байна.

Юйсю: Би тантай уулзахаар аль эрт бодож байсан, харин Хуайен яарах хэрэггүй гэдэг байсан юм. Хааны ордны хүмүүс Хуайен, Вантан хоёроос хараа салгадаггүй.

А У:      Тиймээ. Хуайенд одоо бүх юм өөр байгаа, тиймээс болгоомжтой байсан нь дээр.

Юйсю: Бид Южан вангийн өргөөнд байсан өдрүүдээ их санадаг. Амар, бас аюулгүй байсан.

А У:      Тэр чамд муу хандаж байна уу?

Юйсю: Үгүй ээ. Тэр надад сайн ханддаг. Тэр надад үргэлж сайхан хувцас, хоол хүнс авчирдаг, гэхдээ надтай тийм ч дотно биш байдгийг би мэдэрдэг. Тэр надад юу ч хэлдэггүй. Юу  бодож, юу хийх гэж байгааг нь ч би мэдэхгүй. Ямартай ч би түүнийг ойлгодоггүй юм.

А У:      Эмэгтэй хүний зөн совин заримдаа алддаг юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Хуайен би таны өмнө уучлалт гуйхаар ирлээ. Тэр өдөр танд хааны зарлигийг хүргэсэн учир нь надад өөр сонголт байгаагүй. Та намайг уучилж чадна гэж найдъя.

Сяо:      Дээшээ бос. Хэрэв энэ чиний хийх зүйл байгаад чамд сонголт байгаагүй бол өөрийнөө зэмлэх хэрэггүй.

Сун:      Та намайг зэмлээч, тэгвэл миний сэтгэл хөнгөрөх байх. Ордны тэр бүх ихэс дээдсүүд намайг таны эсрэг хандуулах гэж оролдсон юм.

Сяо:      Бид хоёулаа дорд гаралтай, байлдаанд гавъяа байгуулж хоёулаа цол хэргэмтэй болсон. Зарим хүмүүс зүгээр л бидэнд атаархаж, цааш нь ахиулах дургүй байдаг. Би үүнийг ойлгож чадна.

Сун:      Гэхдээ, бид үхэл амьдралыг хамт туулсан ахан дүүс гэдгийг тэд мэддэггүй. Тэд биднийг яаж салгаж чадах юм? Вантаан. Би хэдийгээр ордонд алба хааж байгаа ч би Ниншоугийн цэрэг гэдгээ хэзээ ч мартдаггүй. Лянь Ю ууланд болсон хэрэг явдалд таныг занганд оруулж, маш олон цэргүүд маань шударга бусаар алагдсан. Энэ  тухай мэдээд арай л багтарч үхээгүй. Би үнэнийг олж мэднэ гэж андгайлсан. Сүүлийн хагас жилд хэргийг мөрдөн шалгаж, эцэст нь маш их сэжүүр агуулсан нэг захиа хүлээж авсан юм. Хуланьаас ирүүлсэн захиа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home