Цзитан эзэн хаан
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су Цзянься
Юань Сяо хааны туслах
Сяо Ци
Сяохэ
Пан Гуи
+Ван Ань Ван Су-ийн гэрийн бойдаа
+Сун Хуайен
--------------------
Ван Сюань /А У/
Цзиньэр хааны 2-р хатан
Линг Цзо хааны ахлах шивэгчин
Сюй А У-ийн шивэгчин
Гуи хатны гарын шивэгчин
Яао
+Циньчжи Сяохэгийн охин дүү
+Юэ А У-ийн шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
64 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Южан ван ангийн отогт болсон явдлыг одоо болтол мартаагүй бололтой.
Чжэн: Тэгэхэд, эзэн хаан сайдууд, ихэс, язгууртнуудын гэр бүлүүдээс амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Бүх эзэн хаад зөвхөн тэнгэр бурхан, улс орон, өвөг дээдстээ хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол урд хожид байгаагүй зүйл. Южан ван өөр юу хүссэн юм?
Хань: Тэгэхээр, бүх оролцогчид, бүр Чэний ихэс, язгууртанууд энэ дорд гаралтанд гишгүүлнэ гэсэн үг, бидэнд өөр сонголт үлдэхгүй.
Вэй: Бид юу ч хийж чадахгүй гэж үү?
Вэнь: Бидэнд тусалж чадах нэг хүн байж мэдэх юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Аав аа, та намайг дуудуулсан байна.
Линь: 9 өглөг хүртээх ёслолын тухай ордонд ямар нэг шинэ юм дуулдана уу?
Су: Вэнь Цзуншэн бүх хүсэлтүүдийг эзэн хаанд хүргэлгүйгээр хав дарсан. Гэвч энэ тухай хэдийн гадагш тархасан. Хаа сайгүй ярьж байна.
Линь: Дахиад л Вэнь Цзуншэн. Тэр энэ нууцыг хэр удаан хадгалахыг нь харж л байя. Явж болно.
Су: Та зөвхөн үүний төлөө намайг дуудуулсан юм уу?
Линь: Дахиад нэг юм бий, Гу овог уналтанд орсон. Хэрэв чи дахиад гэрлэхийг хүсч байвал Гу Цайвэй чамд сайн сонголт биш.
Су: Би ойлгож байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Яао: Ноёнтон 9 өглөгийн ёслол үйлдэхийг эзэн хаанаас хүссэн гэж гадуур ярьцгааж байна. Чи юу гэмээр байна, энэ ноёнтоны хүсэл үү?
Пан: Яаж тийм байх юм? Манай ноёнтон ямар хүн болохыг мэдэхгүй гэж үү? Энэ зүгээр л нэг өөдгүй амьтан эзэн хаан, ордны өмнө манай ноёнтоныг харлуулах гэсэн зальхай арга.
Яао: Энэ хэн байж болох вэ?
Пан: Бид үүнийг сайтар судалж мэдэх ёстой. Гэхдээ миний бодлоор, язгууртан гэр бүлүүдээс хэн нэгэн байх.
Яао: Энэ бүх он жилүүдэд ноёнтон хил хязгаарыг хамгаалж, бослогуудыг дарж, Чэнд маш их хувь нэмэр оруулсан. Ихэс дээдсүүд яагаад түүнд дургүй байдаг юм бэ?
Пан: Тэд дорд гаралтнууд засгийн эрхэнд гарна гэхээс үхтлээ айдаг юм.
Ноёнтоон.
Яао: Ноёнтоон.
Сяо: Элдэв яриа тарааж байгаа тэр хүмүүс хэр өндөр хэргэм зэрэгтэй байх нь хамаагүй, зүгээр өөдгүй юмнууд. Тэднийг март.
Яао: Таныг хорлох гэсэн хэн нэгэн энэ цуу яриаг тарааж байгаа нь гарцаагүй.
Сяо: Яао, юу ч тодорхой биш байхад бид тааварлаад ямар нэмэр байхгүй, энэ ямар ч утгагүй зүйл. Тэд зүгээр л хүссэнээрээ ярьцгааж байг. Цаг нь ирэхээр үүний ард нь байгаа хүмүүс ил болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Гуи: Тэргүүн сайд Вэнь Цзуншэн, та хатан эхтэй уулзахаар дахиад ирэв үү.
Вэнь: Би Южан гүнж энд ирсэн гэж сонслоо. Би гүнжид нэг яаралтай хэлэх юм гараад ирлээ. Очоод гүнжид хэл.
Гуи: Жа, тэргүүн сайд Вэнь, та орно уу. Гүнжтэн ээ, тэргүүн сайд Вэнь тантай уулзъя гэнэ. Тэр гадаа хүлээж байгаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Гүнжтэн ээ.
А У: Тэргүүн сайд Вэнь, та надтай уулзахаар Енань ордонд ирснийг бодоход энэ их л яаралтай юм байх ёстой.
Вэнь: Тиймээ, би тантай уулзахыг хүссэн юм, гүнжээ, Южан вангийн төлөө, эзэн хааны төлөө, мөн Чэний төлөө. Эрхэм дээдэс та энэ өдрүүдэд нийслэлд ямар яриа тархсныг сонссон л биз дээ?
А У: Энэ цуу яриа гэж та хэлсэн биз дээ?
Вэнь: Овоо босгоогүй бол шаазгай суухгүй. Таны нөхөр буцаж ирснээс хойш ямар их өөрчлөгдсөнийг та анзаарсан уу?
А У: Миний нөхөр дахин төрсөн мэт болсон. Түүнийг ойлгож болно.
Вэнь: Гүнж та үүнийг мэдээгүй байх, гэвч Южан ванд зориулан 9 өргөл хүртээх ёслол үйлдэх гурван ч хүсэлт хүлээж авсан. Миний бие, бүх ард иргэд, сайдуудын нэрийн өмнөөс Южан ванг болиулж өгөхийг танаас гуйж байна.
А У: Тэргүүн сайд аа, та сөгдөх хэрэггүй.
Вэнь: Гүнжтэн ээ, та хоёулаа сэтгэлдээ гомдол тээж явдагийг би мэднэ. Ангийн отогт болсон хэрэг явдлын хувьд, Южан ванд тохиолдсон явдал, тэнд амиа алдсан цэргүүдийн өмнө Чэн гүрэн болон ихэс дээдсүүд, сайдууд буруутай. Гэвч одоо Чэн гүрэн самуунтай байна, одоо цаашдын гэнэтийн үйл явдлыг тэсвэрлэж чадахгүй. Түүнээс гадна, гүнж та хааны гэр бүлийн гишүүн, Ван овогтын удам, Южан гүнж. Та Чэн гүрэн ингэж мөхөхийг хараад байж болохгүй.
А У: Тэргүүн сайд Вэнь, Ючжан гүн хэзээ ч тийм зүйл хийхгүй.
Вэнь: Би танаас гуйж байна, гүнжтэн ээ, манай улс, ард иргэдийн нэрийн өмнөөс та надад бүү татгалзаач.
А У: За, би амлаж байна. Би түүнтэй сайтар ярилцах гээд үзье. Та хурдхан бос.
Вэнь: Эрхэм гүнжтэн таны амлалт байгаа цагт бүх хүмүүст найдвар байна гэсэн үг. Би бүх хүмүүсийн нэрийн өмнөөс танд талархаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: 9 өргөл хүртээх ёслол. Сяо Ци хэзээ ч тийм зүйл хүсэхгүй. Юуны төлөө хэн ийм юм хийж байна вэ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Эрхэм авхай, энэ Шэн оточийн өгсөн үр зулбахаас сэргийлсэн тан.
Эм1: Эрхэм авхай, ханхүү Цзянься тантай ярилцахаар ханхүү Цзяньсягийн өргөөнд ирэхийг урьж хүн явуулсан байна.
Цзинь: Ханхүү Цзянься?
Эм: Тиймээ.
Цзинь: Намайг асуусан гэнэ ээ?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хааны 2-р хатан Су ирлээ. Явж мэдэгд.
Эр: Мэдлээ, авхай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэргүүн бойдаа.
Ань: Чи чинь юу болчихов? Чи юундаа сандраад байгаа юм?
Эр: Нөгөө Цзиньэр... Биш ээ, хааны 2-р хатан ирсэн байна.
Ань: Су Цзиньэр?
Эр: Тиймээ.
Ань: Олон жилийн турш зөвхөн хатад л ханхүү Цзяньсягийн эдлэнд морилдог байсан. Гэтэл чи нэг муу татвар эмтэй зууралдах юм.
Эр: Тэгж хэлж болох ч тэр хаан ширээ залгамжлагчийг тээж байгаа.
Ань: Би явж угтая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Эрхэм дээдсийн амар амгаланг айлтгая. Та болгооно уу, эрхэм дээдэс ээ.
Цзинь: Бид хуучны танилууд. Ингэж ёсорхох хэрэггүй.
Ань: Тийм шүү. Эрхэм дээдэс таны өссөн газар энэ. Энэ таны гэр бүлийн нэг хэсэг. Та гэр бүлээ бодож байдагт баярлаж байна.
Цзинь: Цзянься хаана байна?
Ань: Та эзэнтнийг хэлж байна уу? Тэр дотор байгаа. Таныг өөрийн биеэр угтана гэж та бодоогүй биз дээ? Та морилно уу, эрхэм дээдэс ээ.
Цзинь: Би замаа мэднэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Ван Ань, чи яах гэж намайг энд авчрав?
Ань: Зарц нар ордны урд талыг шүүрдэж байгаа. Таныг энд жаахан хүлээлгэх болсонд уучлаарай. Эзэнтэн удахгүй ирнэ. Та болгооно уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Цзиньэр. Цзиньэр.
Су: Цзиньэр.
Цзинь: Ханхүү Цзянься.
Су: Энэ чиний гэр бүлийн нэг хэсэг. Чи, би, бас А У, бид гурвуулаа энэ орчинд хамтдаа өссөн. Хэдийгээр бид эзэн, чи зарц байсан ч чи надад яг төрсөн ах шигээ ханддаг байсан. Надад бодож байгаа бүхнээ хэлж болно. Гэхдээ санаж ав, чиний нууц мөн Ван гэр бүлийн нууц байх болно. Бид хамтдаа энэ нууцыг хадгалж, үүнийг бусдаас нууцлах ёстой.
Цзинь: Ван Цзянься, чи яагаад үүнийгээ илүү тодруулж болохгүй гэж?
Су: Надад хэл дээ, чиний жирэмслэлт хэдэн сартай вэ?
Цзинь: Би эзэн хааны хүүхдийг тээгээд 8 сар болж байна.
Су: Миний мэдэж байгаараар, хэдийн 9 сар болсон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Худал хуурмагийг зохиоход амархан, үнэнийг нуухад амаргүй гэдэг. Чиний жирэмслэлт хааны оточийг хуурч чадна гэж чи бодсон уу? Хэрэв цаг хугацааны хувьд миний зөв бол сарын өмнө Лянь Ю уулын хэрэг явдлын үеэр чи А У тай хамт зугтаж, одоогийн эзэн хаан нийсэлд очих замдаа явж байсан. Чамд хаантай учрах ямар ч боломж байгаагүй. Чи яаж ийм үл ойлгогдохоор жирэмсэлсэн байж болох вэ? Би чамд учирсан таагүй өнгөрсөн явдлыг сануулж үүнийг ярих ёсгүйг мэднэ, гэхдээ чи ирэх сард хүүхдээ төрүүлэхэд хааны эмч хугацаанаас өмнө төрсөн гэж хаанд хэлнэ. Хаан юу ч мэдэхгүй байх гэж бодож байна. Хэрэв үнэнийг нууц чадвал чи хүүхэдтэйгээ аюулгүй байх болно. Харин 9 сарын өмнө болсон явдлыг хэн ч дахиж сөхөж ярихгүй.
Цзинь: Чи хариуд нь надаас юу хүссэн юм?
Су: надад эзэн хааны тамгийг олж авахад туслах ёстой.
Цзинь: Чамд эзэн хааны тамга ямар хэрэгтэй юм?
Су: Чи өөрийн гэсэн нууцтай, би ч гэсэн өөрийн нууцтай. Гэхдээ чамд ганцхан юм хэлье, би яаж ч байсан эзэн хаанд муу юм хийхгүй.
Цзинь: Чи эзэн хаанд муу юм хийхгүй биз дээ?
Эм: Эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Су Юий ван, та орно уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Энэ бол Хелан Чжэньд бичсэн Цзитаны захиа, тэр өмнөх хааныг алж, Сяо Ци гүтгэхийн тулд гадаадын дайснуудтай хуйвалдсан шууд нотолгоо.
Сун: Та нар үүнийг хаанаас авсан юм?
Су: Энэ чухал биш. Манай гэр бүл өөрийн гэсэн арга барилтай.
Сун: Лянь Ю ууланд болсон явдлыг зохион байгуулсан нь эзэн хаан байжээ!
Су: Цзитан өөдгүй хүн, тэр өөрийнхөө ахыг алсан. Энэ нотолгоог ашиглавал тэр хаан ширээнээс бууна гэж би бодож байна.
Сун: Сяо Ци ам өчиг өгсөн. Тэр амиа алдсан ахан дүүсийнхээ булшин дээр Ниншоугийн цэргүүдийн үхэлд буруутай алуурчны толгойг хүндэтгэл болгож авчирна гэж амласан.
Линь: Тиймээс чи түүнд энэ тухай яг одоо хэлэх ёстой. Су Юий вангийн хийх зүйл бол энэ захиаг Сяо Цид аваачиж өгөөд, үүнийг олж авахын тулд их чармайсан гэдгээ хэлэх хэрэгтэй.
Сун: Тэргүүн сайд аа, заавал би өгөх ёстой юу?
Линь: Сяо Цигийн итгэдэг ганцхан хүн нь чи. Чи байвал тэр чамд эргэлзэхгүй.
Сун: Гэхдээ би түүнийг ирснээс хойш гэрт нь очоогүй. Бидний хооронд ан цав гарсан санагдах юм.
Линь: Та нарын хооронд сайн харилцаа тогтооход энэ тус болох байх. Энэ түүний уйгагүй хайж байгаа тэр нотолгоо нь. Үүнийг өгснөөр Сяо Цид том тус хүргэнэ. Тэр мэдээж чамайг үнэлнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Эрхэм дээдэс ээ, хаан Южан гүнжтэй уулзсанаас хойш сэтгэлээр унасан. Хаан төр улсын хэргийг огоорч, өдөр болгон уудаг болсон. Энэ хааны эрүүл мэндэд халтай...
Цзинь: Дуугай бол.
Харуул: 2р хатан Су. Эрхэм дээдэс ээ, эзэн хаан хэнийг бүү оруул гэж тушаасан.
Цзинь: Эзэн хаан Шицянь ордонд согтуу байгаа гэж сонссон, тиймээс би тусгайлан түүнийг эрүүлжүүлэх шөл авчирлаа. Чи хааны хүүхдийн эхэд татгалзах ёсгүй. Хэрэв хаан чамайг зэмлэвэл би чамайг хамгаална.
Харуул: Та орно уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Хаантан. Хаантан, Цзиньэр би танд эрүүл болох шөл авчирлаа. Эрхэм дээдэс ээ? Хаантан.
Цзитан: Битгий яваач дээ. А У. А У.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Зөвхөн хааны тамгатай байхад би хаан ширээнд суух бүрэн эрхтэй болно.
Су: Ааваа, хэрэв та ингэвэл буцах замгүй болно.
Линь: Чи бид хоёрт өөр арга зам байгаа юу?
Су: Тэгвэл бид эзэн хааны тамгатай болоод цаашид юу хийх болж байна?
Линь: Яваад Сун Хуайеныг авчир.
Су: За.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юань: Хаантан.
Цзо: Хаантан.
Цзитан: Урд шөнө энд хэн ирсэн бэ?
Юань: Эрхэм дээдэс ээ, ганцхан 2-р хатан ирсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Ахайтан, хаан ирлээ.
Цзинь: Хаантаны амар амгаланг айлтгая.
Цзитан: Энэ чи байсан уу? Надад хэлээдэх, чи тэгсэн үү?
Цзинь: Эрхэм дээдэс ээ, намайг хүчилсэн юм.
Цзитан: Чамайг хүчилсэн? Хэн чамайг хүчилсэн бэ? Чи өөрийгөө хүчилсэн юм биш үү?
Цзинь: Тэр үнэн. Энэ би. Би ингэх ёсгүй гэж үү? Хэрэв А У ордонд дахиад ирвэл би өөрөө түүний толгой дээр асгана.
Цзитан: Чи хэзээ ч түүний зэрэгт хүрэхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Мөрөө доошлуул. Мөрөө буулга, тэгээд амьсгаагаа түгж. Мөрөө буулга. Амьсгаагаа түгж. Жаахан амар.
Сяохэ: Би ядраагүй. Би Гуанле жанжин, шударга бусаар үрэгдсэн цэргүүдийн өшөөг авмаар байна.
Сяо: Чи сайн байна. Үргэлжлүүл.
Сяохэ: За.
Цзин: Ах аа, би ч гэсэн харвамаар байна.
Сяохэ: Нээрэн үү? Тэг ээ. Чи үүнийг хармаар байна уу? Нааш ир.
А У: Түүнийг өшөө авахаар өөгшүүлэх хэрэггүй. Тэр ердөө л хүүхэд, чи түүнийг үзэн ядалтаар хүмүүжүүлж болохгүй.
Сяо: Лянь Ю ууланд цэргүүд шударга бусаар амиа алдаж байгааг тэр харсан. Тэгэхэд л түүний үзэн ядалт бий болсон юм. Надад түүнийг өөгшүүлэх юм байхгүй.
А У: Тийм байж. Чи заавал өшөө авах ёстой юу?
Сяо: Тиймээ.
А У: Хэрэв дайсан жирийн хүн биш бол...
Сяохэ: Тийм ээ, яг ингэж.
А У: Сяо Ци.
Сяохэ: Чи сайн барих хэрэгтэй.
А У: Сяо Ци.
Сяохэ: Яг над шиг, хар даа.
А У: Хэрэв энэ Вэнь Цзуншэн бол яахав?
Сяо: Вэнь Цзуншэн? Тэр тийм юм хийж чадахгүй.
А У: Хэрэв энэ миний ах бол яахав?
Сяо: Би хэлсэн. Тэр хэн байх нь хамаагүй. Чамд юу тохиолдсон юм?
А У: Хэрэв энэ бидний ойр дотны хүмүүсийн нэг байвал яана гэхээс түгшээд байна.
Сяо: Үгүй. Чи нэг л биш байна. Юу болсон юм? Зүгээр л надад хэл. Чи дотроо хадгалах хэрэггүй.
А У: Сяо Ци. Чамд гэж хэлэхэд...
Сюй: Гүнжтэн ээ, хэдэн өдрийн дараа ахмад гүнж өнгөрсөн нэг жилийн ой болно. Түүний өрөө удаан хугацаанд түгжээтэй байсан, бодвол тоос шороонд дарагдсан байх. Би тийшээ очиж өрөөг нь цэвэрлэмээр санагдаад байх юм.
А У: Сюй авхай, танд баярлалаа, та тэгж үзээрэй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Хэдэн өдрийн өмнө Цзитан чамайг дуудуулсан.
Су: Нийслэлд болж байгаа бүх юмыг манай овогийн мэдээлэгчид хэлдэг юм.
Сун: Тэргүүн сайд аа, танаас үүнийг асууж болох уу? Хэрэв Сяо Ци бослого гаргавал та яана гэж бодож байна?
Линь: Цзитан хууль ёсны эзэн хаан биш байж мэднэ, гэхдээ л тэр эзэн хаан. Хэрэв Сяо Ци бослого гаргавал би Цзяньнанийн армийг нийслэлд дуудаж ирүүлээд бослогыг дарах болно. Мэдээж хааны зарлигийг өөрчилж, Цзиныг хаан ширээнд суулгана.
Сун: Эзэн хааны зарлиг аа? Би яагаад үүнийг мэдээгүй байдаг билээ?
Линь: Би Ван Линь, найдвартай биш ямар ч зүйлийг хийдэггүй, үгүй бол би Су Юйи ван чи бид хоёрын холбоог аюулд оруулж мэднэ.
Сун: ойлгож байна. Танд баярлалаа, тэргүүн сайд аа.
Линь: Ууцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Чимээгүй.
Сюй: Хэн бэ? Энэ хэн бэ?
Ань: Сайн жаал. Битгий уйл.
Сюй: Ван Ань?
Ань: Сюй авхай.
Сюй: Чи яагаад энд байгаа юм?
Ань: Би... Ноёнтон нийслэлд буцаж ирсэн юм. Тэр энд нам гүм, чухал зочдыг хүлээж авахад тохирно гэж бодоод энэ дээврийн хөндийд амьдрах болсон. Надад өөр хийх юмгүй болохоор би энд хүлээж байна. Битгий уйл.
Сюй: Чи хэний хүүхдийг авч байгаа юм? Энэ Цзин үү?
Ань: Ямар Цзин?
Сюй: Энэ Цзин байна. Цзин байна.
Ань: Чи уйлахаа болиоч.
Сюй: Цзянься ноёнтон түүнийг Цзяньнанийн найдвартай гэр бүлд өргүүлээгүй билүү? Тэр яагаад энд байгаа юм?
Ань: Би ч гэсэн мэдэхгүй.
Су: Сюй авхай.
Ань: Битгий уйл. Битгий уйл.
Сюй: Ханхүү Цзянься.
Ань: Сайн жаал. Уйлах хэрэггүй.
Су: Тэр үнэн. Би Цзяньнанаас буцаж ирснээс хойш Цзиныг үргэлж бодох болсон юм. Ямартай ч тэр өмнөх хааны ганц хүү нь. Одоо Цзяньнанд дайн дажин, үймээн самуунтай байгаа. Би түүнийг хажуудаа байлгавал аюулгүй байх болно. Тиймээс хүүг Цзяньнанаас авчруулахаар хүмүүс явуулсан юм.
Линь: Су Юйи, Сюй авхай чамайг харах ёсгүй. Хэрэв А У, түүний нөхөр чамайг надтай хамт байгааг мэдвэл үр дагвар нь аймшигтай байх болно.
Сюй: Та энэ тухай Южан ваннд яагаад хэлээгүй юм бэ? Цзин буцаж ирснийг гүнж мэдсэн бол тэр их баярлах байсан. Надад өгөөдөх.
Су: Сюй авхай, гарч байгаад энэ тухай ярилцъя.
Сюй: Ханхүү Цзянься, та Цзиныг надад өгөх ёстой.
Су: Сюй авхай. Сюй авхай. Чи юу хийж байгаа юм бэ? Сюй авхай. Ван Ань, оточийг дууд, түргэл!
Ань: Жа.
Су: Сюй авхай. Сюй авхай.
Сюй: А У-г харж хандаж яваарай.
Су: Сюй авхай. Сюй авхай.
Линь: Түүнийг ээжийнхээ булшны хажууд оршуулаарай. Ээжид чинь бүх насаараа зүтгэсэн хүн. Тэр түүний хажууд нь байвал сайн. Су Юйи, чи энд удаан байх хэрэггүй. Бид үүнийг зохицуулна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Юэ?
Юэ: Байна.
А У: Сюй авхайгаас сураг дуулдана уу?
Юэ: Одоогоор үгүй. Пан Гуи авхайг хайхаар Ци ань сүм рүү явсан. Хаалгач Сюй авхайг сүмээс гарч явахыг хараагүй гэж хэлсэн. Гэвч тэд авхайг сүм дотроос ч олоогүй байна лээ.
А У: Хачин юм даа. Яваад сүйх тэрэг бэлд.
Юэ: Сүйх тэрэг ээ?
А У: Би өөрөө явж түүнийг олно.
Ю э: Мэдлээ.
Сяо: Би чамтай хамт явна.
А У: Тэг ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Ноёнтоон, аав чинь өнөө орой Цюфэн тосгонд очно, тэнд урд нь Ваны нууц хамгаалагчдийн цайз байсан юм. Тэнд тухгүй ч гэлээ аюулгүй.
Су: Харин Сюй авхай яасан?
Ань: Цинъюнь түүнийг одоохондоо уулын бэлд оршуулсан байгаа. Ноёнтоон, надад үнэхээр харамсалтай байна. Сюй авхай бид хоёр хамтдаа таны аав, ээж хоёрт үйлчлэхээр тэргүүн сайдын эдлэнд очиж байсныг би санаж байна. Хэдийн 20 жил өнгөрсөн байна. Энэ миний санаанд нэг л багтахгүй юм. Тэр гэнэт л яваад өглөө. Мартсанаас, ноёнтоон, хэрэв гүнж Сюй авхайг олохгүй бол мэдээж түүнийг хайж таарна. Тэр таныг нэг л хараад мэднэ.
Су: Эндээс арил.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Вантан, гүнж ээ, бид сүмийн өнцөг булан бүрийг нэгжиж үзлээ, гэвч Сюй авхайг олсонгүй.
Гуан: Сюй авхай энд өглөө эрт ирээд ахмад гүнжийг өрөөг цэвэрлэж байсан. Тэр энэ газрыг мэдэх учраас бид түүнийг дагалдах хүмүүсийг гаргаагүй, тэр хэзээ явсаныг ч бид мэдээгүй. Гэхдээ өрөөнд хүүхэд уйлж байхыг хэн нэгэн сонссон байна лээ.
А У: Та нар ээжийн өрөөг сайтар шалгаж үзсэн биз дээ?
Цэрэг: Тэнд...
Гуан: Тэнд... бид шалгаж зүрхлээгүй. Ханхүү Цзянься одоо тэнд хэсэг хугацаанд амьдарч байгаа.
А У: Миний ах уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Хэн бэ? Гүнжтэн ээ, таныг энд авчирав?
А У: Үнэхээр та энд байгаа байх нь. Миний ах хаана байна?
Су: А У. Чи энд яах гэж ирсэн юм?
А У: Ах аа, Сюй авхай алга болчихсон. Би түүнийг хайж энд ирлээ.
Су: Юу болсон юм?
А У: Хоёр хоногийн дараа ээжийн өөд болсон ой нь болно. Сюй авхай энд ирж өрөөг нь цэвэрлэнэ гэсэн юм, гэвч тэр буцаж ирсэнгүй.
Су: Бид ч гэсэн өдөр энд байгаагүй. Бид түүнийг хараагүй.
А У: Та яагаад энд амьдарч байгаа юм?
Су: Сүүлийн үед ээж надад зүүдлэгдэх болсон юм. Ээж намайг санаж байгаа байх гэж бодоод түүнд ойрхон байж, хань болохоор энд ирсэн нь энэ.
А У: Та яагаад надад хэлээгүй юм?
Су: Би чамайг бодвол ганцаараа хаана ч амьдарсан болно. Хэрэв чи над шиг энд ирж амьдарвал Южан ван дургүйцэх байсан биз.
А У: Хамба лам надад хэлэхдээ, энэ өрөөнд хүүхэд уйлахыг байнга сонсдог байсан гэсэн.
Су: Би юу ч сонсоогүй дээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home