Rebel princess 63

Үргэлжлэл:  00:46:15

Цзитан          эзэн хаан     

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

Вэй Ху           сайд

Гу Чжоншу           сайд

Ван Линь

Ван Су           Цзянься

Сяо Ци

+Юань Сяо          хааны туслах

Сяо Ци

+Цинюань           хааны гарын зарц

+Сяохэ         

+Шэн             хааны оточ

+Циньюнь

--------------------

Ван Сюань /А У/               

Цзиньэр               хааны 2-р хатан

Линг Цзо              хааны ахлах шивэгчин

Сюй                       А У-ийн шивэгчин

Бэлбэсэн хатан хаан

Гуи                 хатны гарын шивэгчин

Яао

+Циньчжи           Сяохэгийн охин дүү

----------------------------------------------------------------------------------------------------------

63 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Хаантан, та өөрөө очиж хүндэтгэл үзүүлнэ үү.  

Су:        Би... би санал нэг.

Гу:        Би ч гэсэн.

Бүгд:    Бид ч гэсэн.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Маш харамсалтай! Манай гүрний эрэлхэг дайчид тулалдаанд амь үрэгджээ. Та нар байхгүй болсон, гэвч бид та нарыг мартахгүй. Амь үрэгдсэн та нарын тухай дурсамж бидний элгийг эмтэлж байна. Та нарын алдар гавъяагаар илдний үзүүр цусанд будагдсан билээ. Та нарын сүнс бидний зүрх сэтгэлд үүрд оршиг. Бид та нарын өмнөөс буруугаа хүлээж байна. Бидний өмнөөс энэ ариун өглөгийн хүлээн авна уу.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: Жанжид, цэргүүд ээ, та нар бүгдээрээ Ниншоугийн домогт дайчид, Южан  вангийн үнэнч цэргүүд. Мөн та нар Чэн гүрний дайчид, миний үнэнч цэргүүд. Та нар олон жилийн турш ихээхэн бэрхшээлийг туулж, өөрсөддөө зам гаргаж, маш их амжилтанд хүрсэн. Та нар олон ч дайснуудын дайралтыг няцаасан. Харин одоо тэд ямар ч шалтгаангүйгээр өөрсдийнхөө хүмүүсийн гарт амиа алдлаа. Хэрэв би баатруудыг хүндэтгэхгүй бол Чэний цэргүүдийн өмнө өөрийгөө яаж зөвтгөх вэ? Би яаж ард түмнээ тайтгаруулах вэ? Саяхан ордонд нэг сайд намайг зөвхөн тэнгэр бурхан, өвөг дээдэс, улс орондоо хүндэтгэл үзүүлэх ёстой. Амь үрэгдсэн цэргүүдэд өргөл барих шалтгаан байхгүй гэж хэлсэн. Харин өнөөдөр би та нарт хүндэтгэл үзүүллээ. Южан Вантан.

Яао:     Вантан. 

Тан:      Дайраад! Южан вантан, мэдээлье! Бид 500 хүнтэй ирсэн! Эзэн хааны 2000 хүнтэй арми биднийг алахаар ирэхэд нь бид бут цохисон. Танай цэргүүд бут цохиулсан! Бид таны өмнө нэр төрөө хамгаална!

Ху:        Ниншоугийн дайчид аа! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!

Бүгд:    Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ! Хамтдаа амьдрана, эсвэл үхнэ!

Ху:        Дайраад!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Тэргүүн сайд Вэнь Цзуншэн, та яагаад энд ганцаараа байгаа юм?

Вэнь:   Тиймээ. Би ганцхан чамайг энд урьсан юм.

Су:        Та надад ямар нэг чухал зүйл хэлэх гэсэн гэж ойлгож болох уу?

Вэнь:   Тиймээ. Ханхүү Цзянься, Лянь Ю ууланд болсон тулалдааны үеэр Южан гүнж нийслэлээс оргосон. Гүнж хэн нэг чухал хүнийг хамт авч явсан уу?

Су:        Та талийгаач эзэн хааны хүүг хэлж байна уу?

Вэнь:   Тиймээ. Угсаа залгамжлах бяцхан ханхүү.

Су:        Ордонд бүх хүмүүс үүнийг мэдэж байсан. Талийгаач хаан, хатан хоёр хүүгээ миний дүүд найдаж өгөөд, түүнийг авч явахыг хүссэн.

Вэнь:   Тиймээ. Гэхдээ бяцхан ханхүү одоо хаана байна? Южан гүнж ядаж л бидэнд мэдэгдэж болох байсан.

Су:        Бид гэж та хэнийг хэлж байна? Энэ улсын ард иргэдэд үү? Ордны ихэс дээдэсүүдэд үү? Эсвэл эзэн хаанд уу? Та ухаантай хүн, тэргүүн сайд Вэнь Цзуншэн. Одоо ордны бүх ихэс, мужуудын захирагч нар гээд бүгд бяцхан ханхүүг хаана байгааг мэдэхийг хүсэж байна. Гэтэл хааны ордонд яагаад хэн нь ч асуусангүй вэ?

Вэнь:   Яагаад гэхээр, эзэн хаан юу бодож байгааг хэн ч мэдэхгүй.

Су:        Бяцхан ханхүү угсаа залгамжилсан ханхүү байх ёстой. Хэрэв тэр буцаж ирвэл бид одооны хааныг яах ёстой вэ?

Вэнь:   Яг үнэн. Тийм болоод би чамайг нааш нь урьж ирүүлэн, бид энэ талаар яавал зохилтойг ярилцах гэсэн юм. Үүнийг  үргэлж зүгээр өнгөрүүлээд байж болохгүй.

Сун:      Бид үүнийг хөндөхгүй байвал зүгээр байхсан. Яг Лянь Ю уулын хэрэг явдал шиг. Олон хүмүүс Южан ван энэ явдлыг мартаасай гэж хүсдэг.

Вэнь:   Би ойлгож байна. Үнэний учрыг олтол явна гэдэг муу байж мэднэ.

Сун:      Улс орныг амар тайван байлгахын тулд бүгдийг байгаагаар нь үлдээх хэрэгтэй.

Вэнь:   Ханхүү Цзянься, бяцхан ханхүү хаана байгааг надад аминчлан хэлж болох уу? Тэр одоо хаана байгаа вэ? чамд амлая, тэр хаана байгааг та надад хэлбэл надаас өөр хэн ч энэ тухай мэдэхгүй.

Сун:      Миний дүү энэ талаар надаас асуугаагүй, би ч энэ тухай асуугаагүй. Энэ илүүц зүйл байсан. Би хариуцлага хүлээнэ гэхээс эмээсэн юм. Үүнийг  мэдэхгүй байсан нь дээр.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Ван Су. Тэр аавтайгаа их адилхан юм. Аав нь илүү хорон байсан.

Вэнь:   Та ханхүү Цзянься бяцхан ханхүү хаана байгааг үнэхээр мэднэ гэж байна уу?

Хатан:  А У төрсөн цагаасаа хойш ахаасаа хэзээ ч, юу ч нууж байгаагүй юм.

Вэнь:   Миний бодлоор, ханхүү Цзяньсягийн хэлсэн үнэн байх. Амар амгалан байхын тулд юуг ч өөрчлөх хэрэггүй байх. 

Хатан:  Гэхдээ Лянь Ю ууланд болсон явдлаас болоод Ваны гэр бүлд энэ хүндээр тусна. Харамсалтай нь А У, түүний ах тэгж бодохгүй байгаа. Үгүй бол би Цзиныг эзэн хаан болгож, одоогийн нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Вэнь:   Эрхэм дээдэс ээ, манай гүрэн үймээг самууныг дахиад тэсвэрлэж чадахгүй.

Хатан:  Энэ чиний буруу. Сайдууд та нар хэтэрхий зөөлөн байна. Та нар тухайн үедээ Цзитаныг хаан болгохыг гуйж байсан.

Вэнь:   Улс орон эзэн хаангүй байж болохгүй. Бидний хийсэн зүйл улс орны тогтвортой байдлын төлөө байсан. Бид өөрсдийн эрх ашгийн төлөө биш.

Хатан:  Чи өөрийгөө сонс! Чи ямар чулуун зүрхтэй, харгис хүн бэ!

Вэнь:   Хэрэв би харгис байсан бол таныг эргэж ирэх байсан уу?

Хатан:  Чи надад үнэнч үү?

Вэнь:   Эрхэм дээдэс ээ.

Хатан:  Надад хариул. Эндээс зайл! Миний өргөөнөөс зайл, дахиж хэзээ ч битгий наашаа ирээрэй! Миний нүднээс далд ор!

Гуи:      Тэргүүн сайд Вэнь Цзуншэн.

Хатан:  Миний нүднээс далд ор!

Гуи:      Эрхэм дээдэс ээ. Та бүү хилэгнэх хэрэггүй. Та бүү хилэгнэгтүн. Эрхэм дээдэс ээ. Та бүү хилэгнэгтүн, хатантан.

Цзитан: Лянь Ю ууланд хийсэн отолтыг та зохион байгуулсныг би мэднэ. Гэхдээ би үүнийг таны эсрэг ашиглана гэдгийг мэдээгүй. Танд үнэнийг хэлэхийг зөвшөөрнө үү. Таны хүү Цзилун алагдсан.

Хатан:  Би үүнийг хүсэхгүй байна!

Гуи:      Эрхэм дээдэс ээ!

Хатан:  Би бууж өгөхгүй!

Гуи:      Та тэгтлээ бухимдах хэрэггүй, эрхэм дээдэс ээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Би ирлээ. Хаантаны амгаланг айлтгая.

Цзитан: Чи босож болно.

Сун:      Танд талархъя, эрхэм дээдэс ээ.

Цзитан: Су  Юий.

Сун:      Жа.

Цзитан: Би чамаас асууъя. Сяо Цин нийслэлд ирээд хэр удаж байгаа билээ?

Сун:      Эрхэм дээдэс ээ, тэр буцаж ирснээс хойш сар болж байна.

Цзитан: Чи түүний удирдлага дор байсан. Чи түүнийг буцаж ирээд сар болоход нь яагаад нэг ч удаа уулзсангүй вэ?   

Сун:      Би... би Южан вантай уулзаж амжихгүй их ажилтай байсан юм.

Цзитан: Чамд цаг зав байсангүй юу, эсвэл зүгээр уулзахыг хүсээгүй юу?

Сун:      Хаантан, би түүнтэй уулзаж болно, гэхдээ тэгэх шаардлага байхгүй.

Цзитан: Яагаад тэр вэ?

Сун:      Би таны ордны албат, эрхэм дээдэс ээ. Южан ван.. Тэр ч гэсэн ордны албат. Ордны албатууд хоорондоо зай барих ёстой гэж би боддог.

Цзитан: Чиний хэлсэнтэй бүрэн санал нийлж байна. Миний итгэлийг алдахгүй гэж найдъя.

Сун:      андгайлж байна, би Чэн гүрэнд үнэнч. Би танд чин үнэнч.

Цзитан: Су Юйи вантан, өнөөдөр би чамайг дуудуулсан учир нь чи чухам ямар бодолтой байгааг мэдэх гэсэн юм.

Сун:      Чэн гүрэнд, эсвэл танд үнэнч биш хэн ч бай миний дайсан болох болно.

Цзитан: Санаж ав. Чэн гүрэнд Сяо Ци гүн шиг хүмүүс маш олон болно. Хэрэв чи миний итгэлийг алдахгүй бол ч гэсэн ялгаагүй.

Сун:      Танд талархъя, хаантан.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Ниншоугийн цэргүүд ээ! Чэн гүрний төлөө урагшаа!

Бүгд:    Урагшаа! Урагшаа!

Сяо:      Хуайен, бид ах дүүс.

Сун:      Жанжаан, би танд талархаж байна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Би маргааш нь буцаж ирээд энэ тухай мэдмэгцээ тэр бэлэгнүүдийг буцааж өгөхийг тушаасан.

Сяо:      Бүх бэлэгнүүдийг үү?

Сун:      Мэдээж.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юйсю: Тэр дорд гаралтай анхны ван. Тэр мэдээж хамгийн шилдэг нь. Харин чи түүний үнэнч туслах.

Су:        Чиний одоогийн хэргэм зэрэг юу ч биш. Миний бодлоор бол чамд өндөр хэргэм хүртэх хангалттай их боломж байна.

Сяо:      Чи юу? Сюий? Чи одоо миний эсрэг зогсмоор байна уу?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      За, та нарт юу байна?

Эр:        Хэлэхэд хэцүү. Ихэс дээдсүүд биднээс болгоомжилж байгаа. Тэднээс сэжүүр гаргуулах маш хэцүү байна.       

Яао:     Ноёнтоон, Хуайен одоо тэдэнтэй маш ойр дотно болсон. Бид зарим нэг мэдээлэл авахад туслаач гэж түүнээс гуйж болохгүй юу?

Эр:        Хуайен үү? Ноёнтон буцаж ирснээс хойш тэр уулзах гэж нэг ч удаа ирээгүй. Ядаж л тэр Ниншоугийн армиас гаралтай. Тэгээд юу гэж? Сюий ван болох нь түүнд сүрхий хэрэг үү? Бүр  биднийг танихаа больсон. Тэр хааны зарлигийг хэрхэн сонордуулсныг харсан биз дээ? Өөрийгөө хэн гэж бодоов? Тэр биднийг танихгүй байж болно. Гэхдээ манай ноёнтоныг яаж танихгүй байж чаддаг юм? Ноёнтон байхгүй бол тэр хэн ч биш!

Яао:     Ноёнтон хээл хахуулийн хэргийг мөрдөж байхад Сун Хуайен энэ хэрэгт хамаатай нь мэдэгдсэн. Гэвч удалгүй ханхүү Цзяньсятай хамт үеэртэй тэмцэхээр явж, харин манай ноёнтон Лянь Ю ууланд отолтонд орсон. Энэ хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь сэжигтэй. Сун Хуайен ямар нэг юм мэдсэн болоод биднээс урвахаар шийдсэн юм уу?

Эр:        Энэ бол түүний хүн чанаргүйн илрэл. Би Сун Хуайенийг ийм талархалгүй, шуналтай хүн гэж үнэндээ бодсонгүй.

Сяо:      Тэр тийм хүн биш. Урд нь намайг хааныг алсан, бослого дэгдээсэн гэж ялласан. Хэрэв тэр надаас нүүр бууруулаагүй бол амь насаа алдах байсан гэж бодож байна.  

Эр:        Ноёнтоон, та яагаад түүнийг өмгөөлөөд байгаа юм?

Цинь:   Южан ах аа! Южан ах аа!

Сяо:      Циньчжи.

Цинь:   Эгч таныг бидэнтэй хамт явна гэж хэлсэн. Хамт явцгаая л даа.

Сяо:      Тэгье.

Цинь:   Явцгаая.

Сяо:      Явцгаая. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяохэ:  Чи яаж байна аа?

А У:      Циньчжи. Циньчжи, нааш ир.

Сяохэ:  Чи яагаад над руу шидээд байна аа?

А У:      Болгоомжтой. Болгоомжтой байгаарай.

Сяохэ:  Циньчжи.

А У:      Циньчжи. Одоо болно, Циньчжи.

Сяохэ:  Чи намайг давуулж шид. Энэ миний буруу. Одоо болно. Одоо шидэхээ боль. Чи яагаад над руу шидээд байгаа юм? Миний буруу, уучлаарай. Циньчжи.

Сяо:      Циньчжи, ах руугаа чулуу шидэх хэрэггүй. Сяохэ.

Сяохэ:  Уучлаарай. Би одоохон. Эзэнтээн. Сяохэ, чи ээжтэй болмоор байна уу?

Сяо:      Тиймээ, болмоор байна.

Сяо:      Циньчжи, харин чи яахав?

Цин:     Би ч гэсэн.

Сяо:      Тийм байж, та хоёр А У эгчийгээ ээж болгохыг хүсч байна уу?      

Сяохэ:  Мэдээж.

Сяо:      Хүрч ирээд ээжийнхээ өмнө сөгд.

Сяохэ:  Амгаланг айлтгая, ээжээ.

А У:      Хэрэггүй, бос.

Цин:     А У ээжээ.

А У:      Энэ мөчөөс эхлэн Сяохэ, Циньчжи бидний хүүхдүүд болно.

Сяохэ:  Ээжээ.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Циньчжи, Сяохэ, магадгүй бидэнд Цзин ч гэсэн ирж мэднэ. Бид эднийг чадлаараа сайтар хүмүүжүүлж өсгөх хэрэгтэй.

Сяо:      Тэд бүгдээрээ гэр бүлтэй болох үед хорвоод энх амгалан тогтоно. Тэр цагт аз жаргал ирж, бид амьдралын сайхныг мэдрэх болно.

А У:      Хорвоод энх амгалан тогтох оо? Тэгвэл гэр бүл болгон аз жаргалтай амьдарч чадах болов уу?

Сяо:      Мэдээж.

А У:      Хүмүүс эрүүл энх, баян чинээлэг байх, энэ миний хамгаас илүү хүсдэг зүйл. Сяо Ци, чи одоо хийж байгаа зүйлээ орхиод өөрсдийнхөө, бидний амьдралыг бодож болохгүй юу?

Сяо:      Ойлголоо. Би өшөөгөө авч дууссаны дараа бид яг чиний хүссэнээр амьдрах болно.

Эр:        Сюй авхай. Хатан  эхийн өвчин дахиад эхэлчихлээ. Тэр гүнжтэй уулзуулахыг шаардаад байна.

Сюй:    Гүнжтэн ээ. Мэдээ  ирлээ, ордноос элч ирж, хатан эхийн өвчин нь сэндрээд, тантай уулзуулахыг шаардаж байна гэнэ.        

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Цзилун. Миний хүү. Зугт!

А У:      Эгч ээ. Би энд байна.

Хатан:  А У. Чи Цзилуныг аврах ёстой. Хэн нэгэн түүнийг хөөгөөд байна.

А У:      Эгч ээ. Цзилун.. тэр буцаад ирсэн.     

Хатан:  Би түүнтэй очиж уулзана.

А У:      Эгч ээ, Цзилун жаахан ядарсан байна. Тэр амрахаар Шицянь ордонд буцаж ирсэн. Тэр таныг эргэж ирнэ гэж хэлүүлсэн.

Хатан:  Ойлголоо. Тэр буцаад ирдэг нь яамай даа. Миний хүү буцаад иржээ.

А У:      Яагаад хааны отчийг дуудаагүй юм?

Гуи:      Бид хааны зөвшөөрөлгүйгээр оточ нарыг дуудах боломжгүй байдаг.

Хатан:  хаан ? Хаан гэнэ ээ? Хэн эзэн хаан бэ? Миний хүү Цзилун хаан. Цзилунтай уулзаад ангийн отог руу битгий яв гэж хэл! Тэнд хэдийн занга бэлдсэн байгаа!

А У:      Юун занга вэ?

Хатан:  Тэр эзэн хааныг алж, Сяо Циг үүнд яллах гэж байна.

А У:      Хэн үүнийг хийсэн бэ?

Хатан:  Энэ өөр хэн байх юм? Тэр бол Цзитан!

Гуи:      Эрхэм дээдэс ээ.

Хатан:  Цзитан!

Гуи:      Хатантан!

Хатан:  Цзитан! Чи Цзилуныг алж, Сяо Циг гүтгэх гэж Хелан Чжэнтэй яах гэж хуйвалдаж байгаа юм бэ? Цзилуныг минь битгий оролдооч, би чамаас гуйя! Эцсийн эцэст тэр чиний ах шүү дээ!   

А У:      Эгч ээ.

Гуи:      Эрхэм дээдэс ээ.

Хатан:  Миний хүү аймшигтай үхлээр үхсэн.

А У:      Байж боломгүй юм.

Хатан:  Тэр төрсөн дүүдээ алуулсан юм ш дээ!

А У:      Яаж тийм байдаг байна?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Юань:  Орж болохгүй, гүнжтэн ээ! Би очоод хэлэх хүртэл хүлээнэ үү. Гүнжтэн ээ!

Цзитан: А У? Та нар гарч болно.

Юань:  Жа.

Цзитан: Юу болсон юм?

А У:      Чи урд нь Хелан Чжэньтэй уулзаж байсан уу? Тэр надад бүгдийг нь хэлсэн.

Цзитан: Тэр чамд юу гэж хэлсэн бэ?

А У:      Та хоёрын дундах хуйвалдааны тухай.

Цзитан: Бидний хуйвалдаан? Бид бүр хоорондоо ч уулзалдаагүй.

А У:      Тэгвэл надад хэлээдэх. Өмнөх эзэн хаан өнгөрсний дараа чи хааны бунханаас яагаад гэнэт буцаж ирсэн юм?

Цзитан: Би зүгээр л буцаж ирэхийг хүссэн. Намайг хаан ширээнд суулгана гэж огт бодоогүй байсан.

А У:      Ямар сонин юм бэ.

Цзитан: Чи юу хэлээд байна? Намайг хаан ширээг булаахын тулд өмнөх хааныг алсан гэж сэжиглээд байна уу?

А У:      Чи тэгээгүй гэж үү? Чи, Хелан Чжэнь та хоёр Лянь Ю ууланд хуйвалдаан зохиосон. Өмнөх хааныг алж, Сяо Циг урхинд оруулсан. Нэг  сумаар хоёр туулай буудах зорилготой байж!

Цзитан: А У, надад хэл дээ. Талийгаач эзэн хааны дараа хэн хаан ширээнд суух ёстой байсан бэ? Түүний хүү, угсаа залгамжлах ханхүү Цзин. Гэтэл чи зөвшөөрөлгүйгээр ханхүүг ордноос авч явж улс орон эзэн хаангүй болсон. Дараа нь намайг бүх сайдууд хаан болгосон. Чи ч гэсэн надтай хамт үүнд оролцсон болж байна, тийм үү? Би өөрөө хаан болохыг хүссэн гэж үү?

А У:      Би Цзиныг аврах гэж ордноос авч явсан юм.

Цзитан: Тэгвэл чи түүнийг буцааж авчирч, түүнийг хаан ширээнд нь суулга!

А У:      Хэрэв ханхүү буцаж ирвэл тэр энд аюулгүй байж чадах уу? Хэн нэгэн түүнийг алах гэж оролдсон.      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Чжэн:  Бяцхан ханхүү, унтаж болохгүй. Унтаж болохгүй. Бяцхан ханхүү, унтаж болохгүй. Бяцхан ханхүү, унтаж болохгүй. Унтаж  болохгүй.

Вань:   Худлаа! Чжэн авхай манайд удаж байгаа зарц. Би түүнийг ямар хүн болохыг мэднэ. Бидний  дунд яс хаях гэсний хэрэггүй.

А У:      Энэ чи байжээ? Энэ бүхний ард чи байсан байна. Цзин үхэх юм бол чи хууль ёсоор хаан ширээнд суух боломжтой болно. Цзитан, чи аймшигтай юм! Би чамайг огт танихгүй байна.

Цзитан: Би олон жилийн өмнөх тэр хүн чинь биш.      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Авхай.

Цзинь: Юу болсон юм?

Эм:       Южан гүнж хаантай уулзахаар явлаа.

Цзинь: Намайг ганцааранг нь орхи.

Эм:       Жа.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Над руу хар. Хэрэв чамд жааан ч гэсэн нинжин сэтгэл байгаа бол, хэрэв чамд жаахан ч гэсэн хүн чанар байгаа бол  ийм зүйл хийсэн үгүйгээ надад үнэнээр нь хэл.

Цзитан: Энэ бүгдийг намайг хийсэн гэж чи бод. Одоо чи хатан эхэд хэлж болно. Гадна байгаа сайдуудад хэл, 100,000 цэрэгтэй буцаж ирсэн чиний нөхөр Ся Цид очоод хэл. Би Лянь Ю ууланд хуйвалдаан зохиосон. Би Сяо Циг алж, миний эхнэрийг булаасных нь төлөө өшөөгөө авах гэсэн юм! Би зөвхөн чамаас болж ийм болсон!

Цзинь: Хаантан, сая Ван Сюань танд юу гэж хэлсэн бэ?

Цзитан: Надад бүү хүр!   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Гуи:      Эрхэм дээдэс ээ, хааны зарц нарын нэг нь эзэн хаан, гүнж хоёр муудалцсан гэж хэллээ. Гэхдээ тэд чухам юунаас болж муудалцсаныг мэдэж чадаагүй гэнэ.        

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Гүнжтэн ээ, энэ маш ноцтой зүйл. Та ханхүү Цзяньсятай ярилцсан нь дээр.

А У:      Би энэ тухай бодох хэрэгтэй.

Сюй:    Гүнжтэн ээ, вантан  ам өчгөө өгсөн. Тэр Лянь Ю ууланд болсон хэргийн жинхэнэ алуурчныг олвол тэр хэн байх нь хамаагүй, толгойг нь авч, амь үрэгдсэн Ниншоугийн цэргүүдэд өргөл өргөнө гэсэн. Хэрэв энэ эзэн хаан гэдгийг ноёнтон мэдвэл...

А У:      Өнөөдөр болсон явдлын тухай хэнд ч бүү хэл.

Сюй:    Жа. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Шэн:    Таны жирэмслэлт хэдэн сар...

Цзинь: Бараг 8 сар болж байна.

Шэн:    Гэхдээ судасны цохилтоос харвал...

Цзинь: Юу болсон бэ?

Шэн:    Таны бие зовиурлаж өвддөг үү?

Цзинь: Онц гойд юмгүй. Жаахан толгой эргэдэг, дотор муухайрдаг.  

Шэн:    Таны эрүүл мэндэд асуудал алга, эрхэм дээдэс ээ. Та сульдсан байна. Санаж аваарай, та уурлах юм уу, эсвэл хэт ядарч болохгүй. Зүгээр л хүчээ сэлбэж тайван бай.

Цзинь: Баярлалаа, Шэн оточ оо.

Шэн:    Би ингээд явъя даа.

Цзинь: Түүнийг гаргаж өг.

Эм:       Жа. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Еци:     Чи зугтмаар байна уу?

Цзинь: Чи яах гээд байна аа, намайг тавиач! Намайг зүгээр орхи! 

Эм:       Шэн оточ оо, 2-р хатан Су ямар нэг асуудалтай байна уу? Танд юм хэлэхэд хэцүү байх шиг надад санагдсан.

Шэн:    Би...

Эм:       Үнэхээр ураг нь нэг л биш байна гэж үү?

Шэн:    Үгүй ээ.

Эм:       Тэгвэл юу юм бэ?

Шэн:    Үүнийг яг тодорхой хэлэх хэцүү.

Эм:       Гэхдээ бидэн шиг оточ нар үнэнийг хэлэх ёстой ш дээ.

Шэн:    Энэ тухайн байдлаас болно. Жишээ нь, эзэн хааны үр удам яригдаж байна. Бид маш болгоомжтой байх ёстой. Хэрэв энэ хүүхэд эзэн хааных биш байвал яахав?

Эм:       Юу?

Шэн:    Үгүй ээ, үгүй, үгүй. Би гэж тэнэг амьтан.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Хатан эх ямаршуу байна?

А У:      Эгч эм тан ууж, одоо сэтгэл санаа нь дээр болсон. Хүүхдүүд хаачсан бэ?

Сяо:      Тэд унтаж байгаа, их орой болсон байна.

А У:      Миний эгч хатан эх. Гэвч тэр өндөр настай, өвчтэй, ойр хавьд нь хүүхдүүд байхгүй. Тэр яасан ч өрөвдөлтэй юм!

Сяо:      Чи эгчийгээ ойр ойрхон эргээд байж болно.

А У:      Гэхдээ эгч чамайг алах гэсэн. Түүнийг  үзэн ядахгүй байна уу?

Сяо:      Энэ өнгөрсөн үед.         

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзитан: Энэ бүгдийг намайг хийсэн гэж чи бод. Одоо чи хатан эхэд хэлж болно. Гадна байгаа сайдуудад хэл, 100,000 цэрэгтэй буцаж ирсэн чиний нөхөр Ся Цид очоод хэл. Би Лянь Ю ууланд хуйвалдаан зохиосон. Би Сяо Циг алж, миний эхнэрийг булаасных нь төлөө өшөөгөө авах гэсэн юм!

А У:      Би Сяо Цид юунд тэгтлээ тэмүүлж байгааг нь хэлэх ёстой. Гэхдээ би.. Цзитан, Сяо Ци хоёр... Нэг нь эзэн хаан, нөгөөх нь агуу хүчирхэг жанжин. Цзитан аймшигтай алдаа хийсэн, тэр үүнийхээ төлөө шийтгүүлэх ёстой. Хэрэв Сяо Ци үнэхээр түүнийг албал... энэ бүх улс орны хувьд хараал, гамшигт сүйрэл болж хувирна. Би юу хийх ёстой вэ?

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Хааны оточ Шэн хааны 2-р хатныг 8 сартай жирэмсэн гэсэн. Гэтэл хатан ордонд ирээд ердөө 7 сар болж байгаа. Энэ нэг л биш гэдэг нь тодорхой байна.

Цинь:   Ийм юм байж болох уу? Хааны бусад оточ нар түүнийг үзсэн үү?

Эм:       Энэ юуг ч өөрчлөхгүй. Хааны оточ нар энэ тухай тодорхой мэдсэн ч гэсэн тэд хэлж зүрхлэхгүй.

Цинь:   Ойлгомжтой. Би энэ тухай хэлэх ёстой. Чи ордонд үргэлжлүүлэн ажиглаж бай.

Эм:       Жа.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Би ингэнэ гэж бодсонгүй, Су Цзиньэр эзэн хааны хүүхдийг тээгээгүй байх нь.

Линь:   Ямар сонирхолтой юм! Гайхалтай! Үгүй ер! Манай гэр бүлийн бяцхан зарц охин ийм ч зальтай байх гэж! Мөн дөө!

Су:        Гэхдээ тэр хэний хүүхдийг тээж байгаа бол?

Линь:   Энэ чухал биш. Нэгэнт энэ Цзитаны хүүхэд биш учраас бид Цзиньэрт урхи бэлдэх ёстой. Яг одоо Цзиньэрт тус болох яаралтай нэг юм надад байна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзо:     Хаантан.

Юань:  Хаантан.

Цзо:     Хаантан. Хаантан. Хаантан.

Юань:  Хаантан.

Цзитан: Зайлцгаа.

Юань:  Хаантан.

Цзитан: Зайлцгаа! Би өөрийгөө танихгүй байна.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэнь:   Учжун, Лишуя, Танчжоу мужийн захирагч нар Южан ван бослогуудыг дарахад ихээхэн гавъяа байгуулсаныг дурдаж, түүнд 9 өглөг хүртээх ёслол үйлдэхийг эзэн хаанаас хүссэн байна.       

Вэй:      Энэ шагнал бол хааныг ширээнээс нь буулгахын цондон гэдгийг бүгд мэдэж байгаа. Южан ван юу хүсээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Хэрэв тэр бослого дэгдээхийг хүссэн бол тохиромжтой мөч нь байсан, гэтэл тэр тэгээгүй. Хэрэв тэр бослого дэгдээхийг хүсээгүй бол есон өглөгийн ёслол түүнд ямар хэрэгтэй юм? Эсвэл энэ түүний хүсэл биш байсан байх.

Чжэнь: Гурван өдөрт гурван өөр газрын захирагч нар яг адилхан мэдээг эзэн хаанд хүргүүлсэн байна. Магадгүй, цаашдаа ийм мэдээнүүд улам олшрох байх. Тиймээс, Хань сайд аа, та энэ бүхнийг санаандгүй гэж бодож байна уу?

Вэнь:   Южан ван ангийн отогт болсон явдлыг одоо болтол мартаагүй бололтой.

Чжэн:  Тэгэхэд, эзэн хаан сайдууд, ихэс, язгууртнуудын гэр бүлүүдээс амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн. Бүх эзэн хаад зөвхөн тэнгэр бурхан, улс орон, өвөг дээдстээ хүндэтгэл үзүүлдэг. Энэ бол урд хожид байгаагүй зүйл. Южан ван өөр юу хүссэн юм? 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home