Гөлөгнүүд ба рок тоглолт
Райдер: Сайн уу, залуусаа!
00:00:49 Зэрэг: Сайн уу Райдер!
00:00:50 Чэйс: Өчигдрийн шуурга айхтар байсан шүү!
00:00:53 Скай: Аан! ямар замбараагүй юм бэ.
00:00:56 Райдер: Бидэнд хийх зүйл их байна даа.
00:01:00 Роки: Раббл аль хэдийн цэвэрлээд эхлэчихжээ. Хоолнуудыг!
00:01:04 Скай: Раббл нүдний хаалттайгаа!
00:01:08 Райдер: Тэр зүүдэндээ явж байх шиг байна, найзуудаа.
00:01:10 Роки: Эсвэл зүүдэндээ идэж байна.
00:01:13 Чэйс: Чанга яригч! Раббл, сэрээд!
00:01:18 Раббл: Айн? Өө!
00:01:23 Роки: Чи зүүдэндээ алхаж байсан, Раббл.
00:01:25 Раббл: Өө! Өглөөний цайнаас хоцроогүй гэж найдъя.
00:01:29 Скай: Өө, Раббл!
00:01:30 Раббл: Эсвэл тоглолтоос! Өнөөдөр том рок тоглолт болно. Би Люк Старсыг №1 хит дуу, "Над шиг гөлөг"-өөс хоцорч болохгүй.
00:01:38 Раббл: ♪ Над шиг гөлөг чам шиг гөлөгт дуртай ♪
00:01:43 Гүүдвей: Өө, энэ үе тайзыг Хар даа! Ямар замбараагүй юм бэ! цэвэрлэгээнд тусалсанд баярлалаа Чикалетта. Чи үнэхээр тусч бяцхан тахиа юм! Удахгүй Люк Старсын рок тоглолт эхэлнэ. Бид энэ газрыг хурдан засах хэрэгтэй!
00:02:03 Люк Старс: Сайн уу, Хотын дарга Гүүдвей, Люк Старс байна.
00:02:05 Гүүдвей: Өө, од минь! Ноёнтон, миний од! Чамтай ярих ямар сэтгэл хөдлөм юм бэ! Миний тэжээвэр тахиа бид хоёул аварга шүтэн бишрэгчид чинь шүү! Бид үнэндээ хэвийн хэмжээтэй л дээ, чамайг бишрэх маань л аварга том!
00:02:21 Люк Старс: За, баярлалаа, хотын даргаа. Би шуурганы улмаас бага зэрэг хоцорч байгаа ч Адал явдлын тохойд хамт зугаацахыг тэсэн ядан хүлээж байна. Удахгүй уулзацгаая!
00:02:29 Гүүдвей: Биднийг хараач, Чикалетта! Дэлхийн алдартай рок ододтой чатлаж байна! Бид бол чавга, чипстэй уут! Эсвэл тиймэрхүү ямар нэг юм. Гэхдээ бидэнд тусламж хэрэгтэй байна!
00:02:48 Райдер: Сайн уу, Хотын дарга Гүүдвей!
00:02:49 Гүүдвей: Райдер! Чикалетта бид хоёр сая хэнтэй ярьсан гээч? Люк Старс!
00:02:55 Райдер: Хотын дарга...
00:02:56 Гүүдвей: Та итгэж байна уу? Тэр зурагтаар гардаг шигээ царайлаг юм!
00:03:00 Райдер: Өө...
00:03:01 Гүүдвей: Тэр хоолой! Өө, би үүнийг өдөржин сонсож чадна!
00:03:04 Райдер: Хотын дарга аа, танд Зоригт эргүүлүүдээс ямар нэгэн зүйл хэрэгтэй юу?
00:03:07 Гүүдвей: Өө, Райдер, тийм ээ! Тийм ээ, хэрэгтэй! Шуурга хөл бөмбөгийн талбайг бүхэлд нь сүйрүүлсэн. Ийм газар Люкийн тоглолтоой хийнэ гэж байхгүй!
00:03:15 Райдер: Тийм шүү, хотын дарга аа. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй! Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!
00:03:24 Зэрэг: Райдер дуудаж байна!
00:03:25 Маршалл: Райдер дуудаж байна! Намайг хүлээ! Өө!
00:03:31 Зэрэг: Өө!
00:03:33 Раббл: Хөөе Маршал, тэр саваа чамайг гацчихлаа!
00:03:37 Маршалл: Өө-өө! Аа!
00:03:57 Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!
00:04:02 Райдер: Яаралтай цугларсанд баярлалаа, залуусаа. Хотын дарга Гүүдвейд тусламж хэрэгтэй байна. Шуурга Люк Старсын тоглолттоо хийх тайз тоног төхөөрөмжийг сүйрүүлсэн.
00:04:08 Раббл: Өө үгүй ээ! Люк Старс ирэхгүй гэсэн үг үү?
00:04:12 Райдер: Тэр ирж байгаа ч бид түүнийг ирэхээс өмнө тайзыг засах хэрэгтэй. Раббл, унасан гэрлийг өргөхөд чиний ачааны машин, өргөгч хэрэгтэй болно.
00:04:20 Раббл: Раббл бүх хурдаараа!
00:04:22 Райдер: Роки, надад арын суудлыг угсрахад сэрээ, багаж чинь хэрэгтэй.
00:04:27 Роки: Ногоон гэрлээр урагшаа!
00:04:29 Райдер: Мөн Чэйс, биднийг дуустал хүн бүрийг эмх цэгцтэй, аюулгүй байлгахын тулд чанга яригч конусаа ашиглаарай.
00:04:34 Чэйс: Чэйс албандаа бэлэн!
00:04:36 Райдер: За алив, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Раббл! Зоригт эргүүлүүд! Роки! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
00:05:47 Гүүдвей: Өө, Райдер, ирсэнд баярлалаа! Хэрэв бид тайзыг янзалж чадахгүй бол Люк Старсын тоглолт байхгүй болно.
00:05:53 Райдер: Ямар ч асуудалгүй, Хотын дарга Гүүдвей. Бид тоглолтыг заавал хийлгэх болно. Чэйс, ажлын талбайг хамгаалаарай.
00:05:59 Чэйс: Чэйс албандаа бэлэн!
00:06:06 Райдер: Роки, арын суудлыг сэрээтэй аваад угсарч эхлээрэй.
00:06:10 Роки: Ойлголоо, Райдер.
00:06:15 Райдер: Раббл, өргөгчөө ашиглан эдгээр гэрлийг тайзан дээр буцааж гарга.
00:06:18 Раббл: Мэдлээ, Райдер.Өргөгч!
00:06:31 Райдер: Одоо энэ зурагт хуудсыг янзалцгаая. За, Раббл.
00:06:38 Гүүдвей: Тийм ээ! Зоригт эргүүлүүд янзтай!
00:06:48 Люк Старс: Өө!
00:06:51 Лүк Старс: Би өнөөдөр тэр гүүрээр гарахгүй юм шиг байна.
00:06:55 Гүүдвей: Өө, тэнгэр минь! Тэр байна!
00:06:57 Гүүдвей: Сайн уу, шүтэн бишрэгчээ, таны номер нэг Люк байна. Сайн уу, Люк гэж хэлэх гээд таны номер нэг хотын дарга байна. Аа! Би...
00:07:03 Люк Старс: Сайн уу, хотын даргаа. Надад жаахан асуудал гараад.
00:07:06 Гүүдвей: Өө үгүй ээ! Ямар асуудал вэ? Юу гэсэн үг вэ?
00:07:10 Люк Старс: Энэ голыг яаж гатлах вэ. Шуурга гүүрийг эвдсэн бололтой.
00:07:14 Гүүдвей: Өө тэнгэр минь! Гүүр юу ч үгүй сүйджээ! Райдер, чи Зоригт эргүүлүүдтэй ямар нэг зүйл хийх хэрэгтэй!
00:07:19 Райдер: Сайн байж байгаарай, Люк. Зоригт эргүүлүүд замдаа гарлаа.
00:07:21 Гүүдвей: Яг л чиний хоёр дахь хит дуу шиг Люк. "Суугаад үлдээрэй шиг"
00:07:26 Дуулах: ♪ Өдөржин гүйж, гутал авчирч, зажилж чадахгүй ♪
00:07:29 Дуулах: ♪ Заримдаа гөлөг зүгээр л суугаад үлдэхийг хүсдэг ♪
00:07:34 Люк Старс: Өө, баярлалаа! Дараа нь би энд хүлээж байна.
00:07:37 Раббл: Райдер! Бид тоглолтыг аврах хэрэгтэй!
00:07:40 Райдер: Тэгэлгүй яахав, Раббл!
00:07:42 Райдер: Скай, Зума, хуучин гүүрэн дээр уулзаарай.
00:07:45 Райдер: Шуурга гүүрийг нураасан байна. Бид Люк болон түүний тоног төхөөрөмжийг голын цаанаас гаргах ёстой.
00:07:50 СкайЗума: Гүйцэтгэе, Райдер!
00:07:51 Скай: Энэ гөлөг нисэх ёстой!
00:07:53 Зума: Хамтдаа шумбацгаая!
00:07:57 Райдер: Тэгээд Маршал...
00:07:58 Раббл: Айн?
00:07:59 Райдер: Чи энд ирээд цэвэрлэгээг дуусгахад туслаарай.
00:08:02 Маршалл: Би галлахад бэлэн! Өө!
00:08:20 Люк Старс: Райдер!
00:08:22 Райдер: Сайн уу, Люк. Бид таныг яаралтай гаргах болно оо.
00:08:25 Зума: Люк Старс өөрийн биеэр!
00:08:27 Скай: Тэгээд бид түүнийг аврах болно!
00:08:29 Райдер: Скай, татлагаа бэлдээрэй.
00:08:31 Скай: Гүйцэтгэе!
00:08:32 Райдер: Зума, бид чиний завиар Люкийн тоног төхөөрөмжийг авч явах болно.
00:08:35 Зума: Бэлэн, гараандаа, нороод!
00:08:42 Роки: Халив!
00:08:47 Гүүдвей: Сайн байна, Роки! Яг хуваарийн дагуу! За, Чэйс, хүн бүр шууд суудалд нь шууд суулгаарай. Тоглолтын өмнө хэн ч Люкэд төвөг удаж тайзны ард очиж болохгүй. Түүнд зураг авахуулж, гарын үсэг зураг зав гарахгүй. Райдер, тайз бараг бэлэн боллоо. Манай од ямархуу байна?
00:09:04 Райдер: Бид одоо бүх зүйлийг авчрах гэж байна. Нэг их удахгүй байх.
00:09:07 Гүүдвей: Гайхалтай! Удахгүй уулзацгаая. Өө, Чикалетта, Люк Старс удахгүй энд ирнэ! Би түүний гарын үсгийг зуруулж, Хамт зургаа даруулахыг тэсэн ядан хүлээж байна.
00:09:20 Чэйс: Сайн уу, Хотын дарга Гүүдвей. Эдгээр конусуудыг дагаж суудалдаа сууна.
00:09:23 Гүүдвей: Өө, би тайзны ард очиж, гарын үсэг, зураг авах гэж байна.
00:09:28 Чэйс: Би хэнийг ч тайзны ард байлгаж чадахгүй. Хотын даргын захирамж.
00:09:32 Гүүдвей: Гэхдээ... гэхдээ би хотын дарга. Би зүгээр л Люк, Чикалетта хоёртой 2, 3 эсвэл 30 бяцхан зураг даруулъя. Гуйя?
00:09:40 Чэйс: Уучлаарай, энэ сарвуунууд хуулиа баримталдаг. Магадгүй тоглолтын дараа.
00:09:45 Гүүдвей: Өө!
00:09:54 Люк Старс: Бэлэн, Скай!
00:09:56 Скай: Би эхэллээ!
00:10:02 Райдер: Зума, завьтайгаа бэлэн байгаарай. Люкийн хэрэгсэл очиж байна.
00:10:05 Зума: Ойлголоо, Райдер!
00:10:13 Райдер: За, Люк, таныг хүргэх ээлж.
00:10:15 Люк Старс: Хүлээж чадахгүй нь!
00:10:21 Люк Старс: Баярлалаа, Скай!
00:10:23 Райдер: Одоо бид Люкийг тоглолтонд нь хурдан хүргэх хэрэгтэй.
00:10:30 Гүүдвей: Өө тэнгэр минь! Бүгд тоглолтод бэлэн байна!
00:10:34 Гүүдвей: Райдер, чи энд иртэл хэр удах вэ?
00:10:36 Райдер: Удахгүй ээ, Хотын дарга Гүүдвей.
00:10:38 Гүүдвей: Чикалетта тахианы бүжгээ давтсан бол хүн болгоныг хөгжөөж чадах байсан.
00:10:44 Раббл: Санаа зоволтгүй, би Райдер, Люк хоёрыг энд ирэх хүртэл юу хийхээ мэдэж байна.
00:10:50 Гүүдвей: Бүгдээрээ сайн уу!
00:10:52 Гүүдвей: Люк Старс удахгүй ирэх болно, гэхдээ тэр хүртэл Раббл болон Зоригт эргүүлүүд хамтлагийн төлөө алгаа ташаарай!
00:11:04 Раббл: ♪ Над шиг гөлөг чам шиг гөлөгт дуртай ♪ Чи юу ч гэсэн би чамтай баймаар байна ♪ Чиний хуцахыг сонсож байна, уулзахыг тэсэн ядан хүлээж байна ♪ Чам шиг гөлөг зөвхөн над шиг гөлөгт л тохирно♪
00:11:19 ЛюкРаббл: ♪ Над шиг гөлөг ♪ Над шиг гөлөг ♪ Чамайг дэргэд чинь байхад би аз жаргалтай ♪ Над шиг гөлөг, хамгийн аз жаргалтай нохой ♪
Гөлөгнүүд бүргэд аварсан нь
Гүүдвей: ♪ Уулын дээгүүр, Хөндий дээгүүр ♪ Хотын дарга Гүүдвей замдаа явж байна ♪
11:51 Хотын дарга Гүүдвей: Өө, хөлөө сунгахад сайхан шүү тийм ээ, Чикалетта? Чикалетта? Энд авираад бүүр ядарчихаж ээ. Өө, гэхдээ бүх сайхан зэрлэг ан амьтдыг үзэх нь үнэхээр сайхан шүү. Жишээ нь эрвээхэй шиг, бас хөөрхөн... Өө, тэнгэр минь! Бүргэд! Тэр бяцхан дэгдээхэйгээ хамгаалж байна! Би бяцхан Чикалеттагаа хамгаалдаг шиг. Чикалеттагийн бяцхан хушууны дэргэд нисч буй өхөөрдөм бяцхан эрвээхэйг Хар даа. Өө. Өө! Энэ ердийн эрвээхэй биш. дэнгийн эрвээхэй байна! Өө! Цаашаа цаашаа цаашаа цаашаа. Одоо яв. Өө! Аа! Яв аа. Яв. одоо холд. Явж үз. Дэнгийн эрвээхэй! Чикалетта! Хаашаа явах нь вэ?... Өө үгүй ээ! Тахиа уначихлаа!
13:04 Скай: Илүү өндөр! Илүү өндөр! Илүү өндөр!
13:14 Маршалл: дараа нь миний ээлж. Энэ гөлөг нисэх ёстой! Өө! За, би заавал нисэх албагүй ээ.
13:26 Гүүдвей: Зоригт эргүүлүүд өдрийг аврах болно. Чикалетта, чадах юм бол тайван бай!
13:37 Райдер: Яанаа. Энэ унтраалга биш байна.Болчихлоо. Заслаа. Байна уу. Райдер байна.
13:49 Гүүдвей: Надад яаралтай тусламж хэрэгтэй байна, Райдер.
13:51 Райдер: Өө.
13:53 Гүүдвей: Хөөрхий Чикалетта толгодын хажуугаар уначихлаа!
13:56 Райдер: Тэр яаж уулнаас доошоо унасан бэ?
13:58 Гүүдвей: Аа, дэнгийн эрвээхэй ингэсэн. Бас ингээд болоогүй. Ээж бүргэд миний Чикиг зууш шиг л харж байна.
14:06 Райдер: Яаралтай асуудал байна шүү. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй! Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!
14:16 Зэрэг: Райдер дуудаж байна!
14:18 Маршалл: Өө!
14:25 Чэйс: Хөөе, Маршал хаана байна?
14:27 Маршалл: Очиж байнаа! Өө...!!!
14:30 Скай: Болгоомжтой, Маршал!
14:34 Маршалл: Хараач! Зоригт эргүүлүүдэнд ороомог.
14:54 Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!
14:59 Райдер: Ийм хурдан ирсэнд баярлалаа, гөлөгнүүдээ. Чикалеттад бидний тусламж хэрэгтэй байна. Тэр хадны хажуугийн мөчир дээр үүргэвчтэй өлгөгдсөн бөгөөд бүргэд ойрхон байна.
15:07 Гүүдвей: Чикалетта!
15:09 Райдер: Мөчир тасрахаас өмнө түүнийг буулгах хэрэгтэй.
15:11 Скай: Тэр бүргэд Чикалетта шиг жижиг нисдэг амьтдад аюултай байж магадгүй. Бас надад!
15:17 Райдер: Санаа зоволтгүй, Скай. Энэ аврах ажиллагаанд надад... Тагнуулч Чэйс хэрэгтэй, чи эргүүлэгээ ашиглан чикалеттаг хадны оройгоос авраарай.
15:25 Гүүдвей: Өө!
15:26 Чэйс: Тагнуулч Чэйс албандаа гарлаа!
15:29 Райдер: Маршалл, Чикалетта унаж магадгүй учраас ачааны машин, шаттайгаа бэлэн байгаарай.
15:37 Маршалл: Би аврах ажиллагаанд бэлэн байна!
15:40 Райдер: За боллоо! Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!
Дуу: Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд! Маршалл! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!
16:48 Райдер: За, Маршал, хадны бэл дэх замаар яваарай. Чэйс бид хоёр Хотын дарга Гүүдвей рүү очно.
16:53 Маршалл: Ойлголоо, Райдер!
17:08 Райдер: Тэр бүргэд жаргалтай сонсогдохгүй байна даа.
17:10 Чэйс: Скай энд байхгүй байгаа нь сайн хэрэг. Тэр бүргэдийг сонссон бол бас л тавгүй байх байх.
17:15 Гүүдвей: Чэйс , Райдер! Хурдлаарай! Хөөрхий Чикалетта маш их зовж байна!
17:24 Райдер: Санаа зоволтгүй, Зоригт эргүүлүүд энд байна. Чэйс , эргүүлэгээ доошлуулаарай. Унахгүйн тулд үүргэвчийг залгана.
17:30 Чэйс: Мэдлээ, Райдер эрхэм ээ!
17:39 Чэйс: Эргүүлэг!
17:45 Райдер: Тахиаг дэгээдэх гээд үзье.
17:48 Чэйс: Яг байндаа онолоо, Райдер!
17:54 Гүүдвей: Өө, тэнгэр минь!
17:55 Райдер: Яанаа.
18:01 Райдер: Маршал, Чикалетта руу авирч, үүргэвчийг эргүүлэгт сайн бэхлээд өгөч.
18:05 Маршалл: Одоохон, Райдер! Шатаа өргөөд!
18:10 Маршалл: Бас Маршаллыг өргөөд!
18:13 Маршалл: Сайн уу, Чикалетта. Бид чамайг нэг мэдэхэд л аюулаас аврах болно. Үүргэвчийг холболоо, Чэйс!
18:21 Чэйс: Эргүүлэг дээшээ!
18:32 Гүүдвей: Чикалетта!
18:33 Маршалл: Би түүнийг барьлаа! Өө!
18:40 Маршалл: Тахиа газардсан! Чикалетта, гижиг хүрч байна!
18:49 Гүүдвей: Маршал, чи баатар юм!
18:51 Райдер: Маш сайн ажиллалаа, Маршал. Дээшээ гараад ир!
18:59 щ Гүүдвей: Хөөрхөн минь! Өө, чи одоо ямар ч аюулгүй байна!
19:04 Райдер: Чикалетта зүгээр боллоо, харин тэр бүргэдэд нэг асуудал байх шиг байна.
19:09 Райдер: Дуу нь нэг л биш байна даа.
19:14 Райдер: Өө үгүй ээ, залуусаа. Бидэнд өөр асуудал гарлаа. Эх бүргэд уяанд орооцолдож үүрэндээ баригджээ.
19:20 Гүүдвей: Дэгдээхэйгээ тэжээхээр нисч чадахгүй байгаа ээж. Энэ яахын аргагүй яаралтай тусламж!
19:25 Райдер: Дээшээ гараад бүргэдийг чөлөөлөх хэрэгтэй.
19:27 Чэйс: Түүнд таалагдахгүй дээ.
19:29 Райдер: Би мэднэ ээ, гэхдээ тэр бүргэдэд Скайн тусламж хэрэгтэй.
19:38 Райдер: Скай! Надад өөрийн чинь тусламж хэрэгтэй байна.
19:39 Скай: Ойлголоо, Райдер!
19:41 Райдер: Бүргэд утастай орооцолдсон байна. Тэр нисч чадахгүй, үүрээсээ холдох боломжгүй болсон. Чи түүнийг суллах хэрэгтэй байна.
19:46 Скай: Бүргэд ээ? За за.
19:51 Скай: Далавч! Энэ гөлөг нисэх ёстой!
20:07 Скай: За, Райдер, би ирчихлээ.
20:12 Райдер: Амаргүй л юм, Скай, гэхдээ чи л үүнийг хийж чадна. Бүргэдийн хөлөн дэх уяаг харж байна уу?
20:19 Скай: Би харлаа! Үүртэйгээ орооцолдчихсон байна! Түүнийг суллахад нь туслах ёстой.
20:23 Райдер: Та салгаж чадах болов уу?
20:24 Скай: Чадахаас өөр аргагүй байхаа!
20:26 Чэйс: Болгоомжтой байгаарай, Скай!
20:30 Скай: Аа!
20:31 Гүүдвей: Өө тэнгэр минь.
20:39 Скай: Өө!
20:40 Чэйс: Скай!
20:44 Райдер: За, шинэ төлөвлөгөө. Чэйс , тагнуулын дроноо нисгэж анхаарлыг нь сарниулах хэрэгсэл болгон ашигла. Бүргэдийг завгүй байлгаж, Скайд нисэх боломж олгоё.
20:50 Чэйс: Гайхалтай санаа байна, Райдер! Тагнуулч Чэйс албандаа гарлаа!
20:56 Чэйс: Дрон!
21:00 Чэйс: Хөөрөөд!
21:13 Райдер: Энэ чиний боломж, Скай!
21:14 Скай: За, би очлоо!
21:19 Райдер: Тийм ээ! Вүүхүү! За боллоо! Та чадлаа, Скай. Бүргэд эрх чөлөөтэй.
21:23 Гүүдвей: Чи болон гөлөгнүүд чинь үнэхээр гайхалтай юм, Райдер.
21:25 Райдер: Баярлалаа. Та асуудалд орох бүртээ...
21:29 Райдер: ... тусламж! Дуудаарай.
21:30 Чэйс: Хүлээгээрэй, бүргэд чөлөөтэй болчихсон шдээ? Миний дрон!
21:33 Райдер: Тэндээс холдуулсан нь дээр, Чэйс. Чи ч гэсэн, Скай. Аюулгүй газар бууж ир.
21:55 Райдер: Скай, чи зүгээр үү?
21:57 Скай: Би зүгээр ээ, Райдер. Бяцхан дэгдээхэй ажиглаад л.
22:02 Скай: Тэр үнэхээр хөөрхөн юм.
22:04 Чэйс: Хөөрхөн?
22:12 Бүгд: Аааа!
22:14 Райдер: Сайн гөлөгнүүдийн ачаар бүгд зүгээр болох шиг боллоо. Эргээд цамхаг руугаа буцацгаая.
22:21 Гүүдвей: Баярлалаа, Райдер.
22:23 Райдер: Асуудалгүй.
22:26 Хотын дарга Гүүдвей: Чикалетта, чамайг аварсан зоригт гөлөгнүүдэд хэзээ ч талархахгүй юмаа. Өө, энэ бүхний дараа өлсөх чинь аргагүй байх даа.
Back to episodes Go home