Rebel princess 62

Үргэлжлэл:  00:46:15

Цзитан          эзэн хаан     

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

Вэй Ху           сайд

Гу Чжоншу           сайд

Ван Линь

Ван Су           Цзянься

Сяо Ци

+Цинюань

--------------------

Ван Сюань /А У/               

Цзиньэр               хааны 2-р хатан

Линг Цзо              хааны ахлах шивэгчин

Юйсю            Сун Хуайены эхнэр

Сюй                       А У-ийн шивэгчин

+Бэлбэсэн хатан хаан

+Гуи                      хатны гарын шивэгчин

+Яао

----------------------------------------------------------------------------------------------------------

62 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Гэхдээ л чи Цзиныг сайн харж бай гэж итгэж өгсөн. Би чиний итгэлийг алдаж болохгүй.

АУ:       Ах аа, та маш шударга, журамтай хүн. Таныг худал хэлэхэд хүргэсэнд өршөөгөөрэй. 

Су:        А У. Манай аав...

А У:      Аав аа? Та юм хэлэх гэсэн юм уу?

Су:        Чамд хэлэх гэсэн юм... бид жаахан байхад аав биднийг худлаа ярьсныг олж мэдээд үргэлж зэмлэдэг байж билээ. Аав биднийг шударга хүмүүс болгохыг хүсдэг байсан. Гэвч би том болоод ямар их хоёр нүүртнүүд байдгийг мэддэг болсон. Үргэлж шударга байх маш хэцүү.

А У:      Заримдаа худал хуурмаг халтай байдаг, заримдаа тэр амь амьдралыг авардаг. Хэрэв аав тэнгэрээс харж байгаа бол тэр таныг буруутгаж зэмлэхгүй байсан, ах аа.

Су:        Хэрэв аав амьд байгаа бол, чи түүнийг уучлах байсан уу?

А У:      Эцсийн эцэст тэр бидний эцэг.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Жанжаан, би хааны түшмэлүүдээс асууж үзлээ. Тэд бүгд хатан эхийн зарлигийг дагасан гэцгээж байна. Гэхдээ түүнийг зарлиг тийм хурдан Лань Ю ууланд хүрэхгүй байсан. Тэгэхээр, үүнийг урьдчилан төлөвлөсөн байсан нь гарцаагүй.

Сяо:      хатан эх гэнэ ээ? Тэр үнэхээр миний үхлийг хүсэж байсан. Энэ үнэн. Гэхдээ хайртай хүүгээ ална гэж үү?

Эр:        Үгүй л байх.

Сяо:      Үүний ард өөр хүмүүс байх ёстой. Үргэлжлүүлэн хай.

Эр:        Мэдлээ. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Цзин, шуурга ойртож байна.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Хатан:  Миний хүү, миний ач хүү. Чи хаана байсан юм бэ? Намайг аваад яваач. Намайг ордонд ганцааранг нь бүү үлдээгээч.

Гуи:      Тэргүүн сайд аа.

Вэнь:   хатан  эх дээрдэж байна уу?

Гуи:      Түүний дэмийрэл улам дордож байх шиг байна. Ухаан  санаа нь улам бүр муудаж байна. Тэргүүн сайд аа, та түүнийг нэг эргээч.

Вэнь:   Хэрэггүй байх.

Гуи:      Та түүнд хэлэх юм байгаа юу?

Вэнь:   Хатан эхэд хэл, Сяо Ци... За үүнийг март. Түүнийг сайтар биеэ тэнхрүүл гэж хэлээрэй. Би... би дараа нэг ирье дээ.

Гуи:      Жа.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Эрхэм дээдэс ээ.

Цзинь: Энэ өдрүүдэд Сюань  Ван  ордонд ирсэн үү?

Эм:       Би энэ талаар сэмхэн асуусан. Южан гүнж ордонд ирээгүй.

Цзинь: Харин эзэн хаан яасан? Тэр Ван Сюаний талаар юм ярьсан уу?

Эм:       Үгүй байх аа. Эзэн хааны ажлын өрөөний тайгануудаас хэн ч энэ тухай сонсоогүй.

Цзинь: Буцаад яв, үргэлжлүүлэн ажиглаж бай.

Эм:       Жа. Хэдийн орой болж. Би таныг орондоо ороход туслая.

Цзинь: Би унтах болоогүй. Явж болно.

Эм:       Жа.

Цзинь: Чи яагаад юу ч хийхгүй байна? Чи ийм хүн биш дээ. Ван Сюань, чи юу сэдсэн юм бэ?  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цин:     Эзэнтээн, би өнөөдөр Су Юиг тандуулахаар хүмүүсээ явууллаа. Сун Хуайен жанжин Сяо Цигийнд очсонгүй. Түүний эхнэр Юйсю ч гэсэн Южан вангийн өргөөнд очсонгүй.

Линь:   Тэр айсан байна гэсэн үг.

Цин:     Айсан гэнэ ээ?

Линь:   Тэр Сяо Цитэй уулзахаас айж байгаа. Сяо Ци түүнийг нэвт шувт харна гэхээс айж байна.

Цин:     Тэгвэл... эзэнтээн, бид түүнд сануулга өгөх юм уу?

Линь:   Хэрэггүй. Тэр өөрөө үүний учрыг олог.

Цин:     Гэвч тэр дахиад Сяо Цигийн талд орвол яахав?

Линь:   Түүний одооны байр байдал нь нь урхидуулсаныг харуулж байна. Хүнийг нэг л урхидвал үүнийгээ хянах хэцүү болдог. Тэр Сяо Цигийн оронд байх хүслээ дийлж чадахгүй.

Цин:     Эзэнтээн, та хүмүүсийг үргэлж сайн таньж чаддаг байсан.

Линь:   Гэхдээ би Сяо Циг буруу таньсан байж.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Юу болсон юм?

А У:      Би маргааш ордонд очиж, хатан эхийг эргэмээр байна. Тэр дэмийрэх өвчтэй болж, улам дордож байгаа гэж  сонслоо.

Сяо:      Тэг ээ. Ямартай ч тэр чиний эгч. Очиж  уулзах хэрэгтэй. Би чамтай хамт явах хэрэгтэй юу?

А У:      Хэрэггүй. Хэрэв чи ордонд очвол эгч улам дордож мэдэх байх. Маргааш би өөр нэг хүнтэй уулзмаар байна. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Юу ч болдог байсан, хатан эх танд хайртай хэвээрээ. Тэр тантай уулзаад сэтгэл нь их хөдлөх байх. Гүнжтэн?

А У:      Би эхлээд хуучин найзтайгаа уулзмаар байна.

Сюй:    Хуучин найз аа? 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Авхай! Авхай! Авхай, та яагаад энд байгаа юм? Та бүр хувхай цагаан болчихож. Таны бие тааруу байна уу?

Цзинь: Би зүгээр. Би жаахан ядарсан юм шиг санагдаад.

Эм:       Би Шэн оточийг дуудаж ирүүлэх үү?

Цзинь: Хэрэггүй. Би энд хэсэг зуур суумаар байна. Удахгүй  дээрдэх байх.

Эм:       Авхай, Южан гүнж тантай уулзъя гэж хэлүүлсэн. Тэгвэл би таны өмнөөс татгалзаад буцаая. Таны бие таагүй байгаа учраас одоо уулзаж чадахгүй гэж гүнжид хэлбэл болох уу? 

Цзинь: Хүлээ. Гүнжийг над руу аваад ир

Эм:       Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзинь: Та амархан сайн байна уу, гүнжтэн?

А У:      Чиний ачаар би арай л үхсэнгүй.

Цзинь: Би Хелан Чжэнийг хэтрүүлэн үнэлсэн бололтой.

А У:      Чи яах гэж надаас урвасан юм?

Цзинь: Ямар ч шалтгаангүй. Би зүгээр л таны үхлийг хүссэн юм. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзинь: Эрт орой бид уулзаж л таарна. Эрт байх тусам сайн. Надад уулзахад бэлтгэхэд минь тусал.

Эм:       Жа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзо:     Эрхэм дээдэс ээ.

Цзитан: Юу болсон юм?

Цзо:     Южан гүнж ирсэн байна. Тэр одоо Цзиньсю ордонд байгаа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Су авхай морилж байна.

Цзинь: Южан гүнжтэн, та амархан сайн байна уу? Танд төвөг удсанд намайг өршөөгөөрэй. Таныг хүлээхэд хүргэлээ.

А У:      Чи бие давхар юм уу? Хаантан надад хайртай. Надад их аз таарсан.

Сюй:    Чи хааны 2-р хатан болоод их бардам болсон бололтой.

Цзинь: Энд зарц яаж зүрхэлж ярьж байна?

А У:      Чамайг миний зарц байхад би чамайг олон юм ярилаа гэж зэмлэж байсан уу? Чиний байр суурь өөрчлөгдсөн, өөртөө хатуу шаардлагтай байх ёстой. Тийм биш үү?

Цзинь: Ямар үнэтэй сургамж вэ!

А У:      Бид уулзалгүй хагас жил болж. Их ч юм өөрчлөгдсөн байна. Чи бүрч их өөрчлөгджээ. Чамайг  бараг таньсангүй.

Цзинь: Гүнжтэн, та юу ярина вэ. Бид хамт өссөн. Би одоо хэн байх нь хамаагүй, бид урдын адил эгч дүүс хэвээрээ шахуу.

А У:      Эгч дүүс ээ? Ямар сайхан юм. Би чамайг их хайрладаг байсан, гэтэл чи юу хийсэн билээ? Сюй авхай, Су Цзиньэрт надад ярих юм их байгаа байх. Та нар биднийг орхиж болно.

Сюй:    Жа.

Эм:       Жа:  

А У:      Чи худалч зангаа хэзээ болих гэж байна?

Цзинь: Та яагаад ингэж ярьж байгаа юм?

А У:      яах  гэж тийм зүйл хийсэн юм?

Цзинь: Би таны юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

А У:      Хелан Чжэнь надад бүх үнэнийг хэлсэн гэж чи бодохгүй байна уу? Харин би өөрөөс чинь бүх үнэнийг сонсмоор байна. Чи яах гэж намайг тэгсэн юм?

Цзинь: Та төрсөн цагаасаа эхлэн Ваны гэр бүлийн танхил охин байсан. Та миний эгч гэж хэлдэг. Надад энэ үг ердөө л шагнал байсан. Би хүүхэд байхаас л дэргэд чинь байсан. Та миний ертөнцийг булаасан. Та хүссэн бүхнээ авдаг, хүсэхгүй байгаа бүх юмнаас татгалздаг. Би бүр зүүдэндээ ч мөрөөдөж чадахгүй эр хүн таны хувьд хэн ч биш байсан. Хэрэв намайг үнэхээр дүүгээ гэж бодсон бол миний бодлыг мэдрэх ёстой байсан.

А У:      Би үнэхээр буруу хүндээ итгэж явж. Эцсийн эцэст, чи амиа бодсон ядуу дорд эмэгтэй.

Цзинь: Би одоо хааны хайртай 2-р хатан нь, харин та урвагчийн эхнэр. Таны бодлоор, хэн дорд вэ, би юу, та юу? Эзэн хаан надад хайртай, би түүний хүүхдийг тээж байгаа. Ван Сюань, одоо би чиний дээр гарсан тийм цаг нь ирсэн.

А У:      Энэ мөчөөс эхлэн чи бид хоёрын хооронд хамааралтай юу ч байхгүй болсон. Миний дүү охин, дотны найз яаж худалч хорт могой болж хувирсаныг ахиж бодмооргүй байна. Гэхдээ чамд сануулчихъя. Хэрэв чамд дахиад атгаг хорон санаа байгаа бол би хариуд нь өршөөлгүй хандвал намайг бүү буруутгаарай. Өөрийгөө хянаж яв!      

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сюй:    Эрхэм дээдэс ээ. Та Цзиньэрт ингэтлээ хилэгнэхээр тэр ямар хэрэг тарьсан юм бэ?

А У:      Асуух хэрэггүй.

Сюй:    Тэгвэл гэртээ харьцгааж, дараа нь хатан эхийг эргэх юм уу?

Цзитан: А У.

А У:      Хаантаны амгаланг айлтгая.

Цзитан: Чи ирнэ гэдгээ яагаад надад хэлээгүй юм?

А У:      Би хатан эх, хааны 2-р хатныг эргэхээр ирсэн юм. Би танд төвөг удаж зүрхэлсэнгүй, хаантан.

Цзитан: Чи надаас нуугдсан хэвээрээ.

А У:      Та их завгүй байдаг, хаантан. Би ингээд явъя даа.

Цзитан: Би чиний төлөө яахаас ч буцахгүй байсан, бүр уламжлалаа хүртэл хөсөр хаясан. Надаар өөр юу хийлгэмээр байгаа юм?

А У:      Сайн хаан байхтун.             

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Амттай шүү. Ороорой, хүн гуай. Орж ирээд суу. Ор, ор, бидэнд бүх юм байна. Амттай хоол, дарс.

Эр:        Южан ван үнэхээр жинхэнэ баатар. Тэр Хуланы цэргүүдийг ялж гүнжийг аварсан байна. Тэр одоо нийслэлд байгаа.

Яао:     Южан ван нийслэлд буцаж ирсэн юм уу?

Эр:        Тиймээ. Тэр Ниншоугийн 100,000 цэрэгтэйгээ нийслэл рүү орохыг би харсан. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Гуи авхай.

Гуи:      Гүнжтэн, та буцаад ирэв үү? Гүнжийн амгаланг айлтгая.

А У:      Хурдхан бос.

Гуи:      Танд талархая, гүнжтэн.

А У:      Гуи авхай, та энд яагаад ганцаараа байдаг билээ?

Гуи:      Гүнжтэн, шинэ эзэн хаан ширээнд сууснаас хойш Енань ордон Хаягдсан ордноос ч дорд болсон. Хатан эх улам дордоод л байгаа. Өмнөх эзэн хаан бурхан болсны дараа хатан өдөр алгасахгүй уйлж байгаа. Түүний хараа нь бас муудсан. Хааны оточ нар гурван сарын дотор сохорно гэж хэлсэн.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Гуи:      Эрхэм дээдэс ээ, Южан гүнж тантай уулзахаар ирлээ.

Хатан:  А У! Энэ А У юу?

Гуи:      Тиймээ, гүнжтэн байна.

Хатан:  А У, чи иржээ? Би чамтай уулзахааргүй үзэшгүй муухай царайтай болчихсон. Гуи, үс самнаад өг.

Гуи:      Жа.

Хатан:  А У. А У, чи намайг эргэж, миний үсийг самнаж өгнө гэж  бодсонгүй. Ордон хүйтэн байна. Хатаны  өрөө хүйтэн. Би чамайг арай л хорлочихсонгүй. Урд нь би алдаж байснаа одоо ойлгосон. 

А У:      Эгч ээ.

Хатан:  А У, чи намайг дахиад л эгчээ гэлээ. Чи намайг дахиад эгчээ гэлээ.

А У:      Эгч ээ.

Хатан:  Би Цзилунаас болоод хамаг нулимсаа барсан гэж боддог байлаа. А У минь хүрээд ирлээ. Ямар сайхан юм. Миний Цзилун бас буцаад ирнэ. Бас миний ач хүү...

А У:      Эгч ээ? Цзин энх тунх, эсэн мэнд байгаа.

Хатан:  Энх тунх, эсэн мэнд ээ? Чи Цзиныг сайн байгаа гэсэн үү?

А У:      Тиймээ, тэр үнэн.

Хатан:  Миний ач хүү. А У. А У. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Ху Яао авхай, би очоод хэлье. Ху Яао авхай!

Яао:     Жанжаан! Ноёнтоон! Ноёнтоон! Ноёнтоон! Ноёнтоон! Ноёнтоон!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Тэр өдөр юу болсон бэ?

Яао:     Тэр өдөр та ухаан алдсан байсан. Ниншоугийн цэргүүд, эзэн хааны дайчид хоёулаа маш их хүмүүсээ алдсан. Намайг ухаан ороход ах амьд байсан...

Ху:        Надад нэг тус болооч. Энэ сэлмийг сугалахад надад туслаад өг. Сэлмийг сугалаад жанжны хөө хуягийг надад өмсүүл. Зүгээр л үгэнд ор. Сэлмийг сугалж аваад, бидний хөө хуягийг сольж өмсүүлээд миний царайг зэрэмдэглэ. Жанжныг Ниншоуд буцааж аваач.

Яао:     Та болиоч! Одоо намайг сонс! Бид морьд авчраад таныг, бас жанжныг аваад явна. Та нарын хэн нь ч үхэхгүй!

Ху:        Дүү минь, надад хүйтэн байна. Намайг тэврээч. Би энэ бүх хугацаанд чамд олигтой ч анхаарал тавьж чадаагүйд уучлаарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Яао:     Дараа нь би таныг моринд дүүрч явж байгаад ухаан алдсан юм. Би ухаан ороод ордонд хэвтэж байгаагаа олж мэдсэн. Одоогийн эзэн хаан, ханхүү Аньпин нийслэл рүү буцах замдаа намайг олж аварсан юм. Харин та байгаагүй. Би эзэн хаантай уулзаж, өөрийнхөө амь насаар тангаргалан байж Ниншоугийн цэргүүд Чэнд үнэнч байсныг, таныг занганд оруулсах байх гэж хэлсэн. Гэтэл хаан энэ асуудал хэдийн шийдэгдсэн, миний үг юм болохгүй гэж хэлсэн. Энэ бүх хугацаанд би ахынхаа, цэргүүдийнхээ толгойг хулгайлж оршуулах гэж оролдож байлаа. Гэвч надад тэгэх боломж гараагүй.

Сяо:      Гуанле өөрийнхөө амь насны үнээр намайг аварчээ. Би түүнд эмгэнэж байна. Мөн анд хамт явж, дараа нь биднийг аврах гэж оролдсон тэр цэргүүдэд ч гэсэн. Би л тэднийг үүнд оролцуулсан.

Яао:     Жанжаан, ах таны төлөө үхэх нь нэр төрийн хэрэг гэж хэлсэн. Ганцхан миний ах ч биш, Ниншоугийн бүх цэргүүд тэгж хэлэх байсанд би итгэдэг.

Сяо:      Би тэднийг дахиж ийм байдлаар учир утгагүй, шалтгаангүй хэзээ ч үхүүлэхгүй!

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Би Южан гүнж Ван Сюань. Чи Чэний тусын тулд хийсэн бүхний чинь төлөө талархаж байна. Нөхөр бид хоёр бүх амьдралынхаа туршид чиний гэр бүлийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно. Гуанле, чи дүү Ху Яаод маш их санаа зовж байсныг би мэднэ. Чи тайван нойрсож болно. Бид чамд ханддаг байсан шиг дүүд чинь хандаж, сайтар харж хандах болно.

Яао:     Миний ах амьд байхдаа жинхэнэ эр хүн тулалдааны талбарт тулалдаж, үргэлж зоригтой байх ёстой гэж хэлдэг байсан. Гэтэл энэ удаа ах минь тулалдааны талбарт биш өөдгүй урвагчдын гарт үрэгдлээ. Ноёнтоон, би танаас гуйя, амиа алдсан ах минь, Ниншоугийн цэргүүдийн гэм зэмгүйг нотлох үнэнийг олж өгөөрэй.

Сяо:      Би олно, амлаж байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Сюй авхай, үүнийг өөр хүнээр хийлгэ. Та заавал өөрөө хийх албаггүй.

Сюй:    Бид нэг нэгнээсээ их удаан хол байлаа. таныг  дахиж харахгүй нь л гэж бодож байсан. Маш их зовлон туулсны эцэст та буцаад ирлээ. Би танд юухэн хээхэн хийхийг зөвшөөрөөч.

А У:      Сюй авхай, би таныг байхгүй үед гэртээ байж суух араггүй болдог.

Сюй:    Гүнжтэн, та юунд санаа зовнисон юм? Би таныг өсгөсөн. Би таныг сайн мэднэ. Гэвч одоо нүдний чинь гал буурсныг л харж байна. Гүнжтэн, таныг юу зовоож байгааг мэдэхгүй юм, бас танд яаж туслахаа ч мэдэхгүй байна.

А У:      Миний нөхөр өөрчлөгдсөн гэж бодож байна уу?

Сюй:    Зөвхөн ноёнтон ч биш, та ч гэсэн өөрчлөгдсөн.

А У:      Дайны үеэр хил дээр хаан ширээний төлөө төрөл саднаа алж байхыг би харсан. Би нөхөртэйгээ хамт нийслэлд буцаж ирээд хүйтэнд шаналсан ард иргэдийг харсан. Тэдэнд орох орон ч алга.

Сюй:    Гүнжтэн, та тэргүүн сайдын ордогд өссөн хүн. Урд нь тиймэрхүү зүйл огт харж байгаагүй. Цөвүүн цаг болоход үргэлж тийм байсан.

А У:      Цөвүүн цаг аа? Дайн болж байхад жирийн ард иргэд хамгийн их хохирох юм.

Сюй:    Гүнжтэн, та жирийн ард иргэдэд санаа зовоод байна уу?

А У:      Манай гэр бүлийн урианы эхэнд юу гэж бичээстэйг та санаж байна уу?  

Сюй:    Улс орныхоо эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал бол. Гэвч аавд чинь энэ ичгүүртэй санагдсан учраас тэр үүнийг дуурсахыг бүгдэд нь хориглосон юм.

А У:      Энэ ямар утгатай өгүүлбэр болохыг одоо л ойлгож байна. Улс орныхоо эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал бол гэдэг нь эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эсвэл тэднийг өндрөөр үнэлэхэд биш, гэхдээ ард түмнийхээ эх нь байх ёстой, өөрөөр, Ван овогтын эмэгтэйчүүд улс орондоо санаа тавьж, Ма овогтын эзэн хаадад туслаж байх ёстой. Аав бүх насаараа мэргэн ухаантай хүн байсан. Гэхдээ тэр бүх хүмүүст санаа тавих нь манай гэр бүлийн үндэс гэдгийг үхэх хүртлээ сайтар ойлгоогүй юм.

Сюй:    Таны саяны хэлсэн үгс намайг гийгүүлэх шиг боллоо. Гэвч... одоо улс орон самуунтай байна. Бид яаж хүмүүст санаа тавих билээ?

А У:      Надаар эзэн хааны гэр бүл, Ван овогтын цус урсаж байдаг. Би Южан вантай суусан. Би хааны гэр бүл, ард иргэдийн хооронд зууч болох ёстой. Хувь тавилан ингэж зохицуулсан юм. Энэ миний хийх ёстой зүйл.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Южан ван морилж байна!  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Южан Вантан, та сэлэм агсаж, цагаан нөмрөг нөмөрсөн байна, бас эзэн хаантай мэндчилсэнгүй. Та хааны ордны ёс журмыг мэдэхгүй гэж үү? 

Цзитан: Южан вантан, та босож болно. Южан вантан, та ямар хэргээр ирэв?

Сяо:      Би Лянь Ю ууланд амь үрэгдсэн цэргүүдийнхээ хэрэг учрыг тодруулахаар ирлээ.

Цзитан: Южан вантан, таны нэр хүндийг цагаатгасан. Мэдээж, тэдгээр цэргүүдийг мөн л гэм зэмгүй гэдгийг нь нотлох болно. Вэнь Цзуншэн.

Вэнь:   Байна.

Цзитан: Та маргааш явж миний нэрийн өмнөөс тулалдаанд амь үрэгдсэн цэргүүдэд хүндэтгэл үзүүл. Маш нэр төртэй байх ёстой.

Сяо:      Эзэн хаан та өөрөө явж хүндэтгэл үзүүлэх ёстой.

Вэй:      Эзэн хаан тэнгэр бурхан, улс орон, өвөг дээдэстээ өргөл барьц өргөдөг ёстой. Амь үрэгдсэн цэргүүдэд өргөл барьц өргөх шалтгаан үгүй.

Сяо:      Миний хувьд хаадын өнгөрсөн явдал хамаагүй. Надад одоогийн байдал хамаатай.

Цэргүүд:       Эрхэм дээдэс ээ, та өөрөө очиж хүндэтгэл үзүүлнэ үү.

Цзитан: Сяо Ци! Чи намайг хүчилж яаж зүрхэлж байна?

Сяо:      Ордны ихэс Ниншоугийн цэргүүдийг хүчилж байхдаа бидэнд амьд үлдэх боломж үлдээсэн билүү? Бид, дорд гаралтай хүмүүс өөрсдийн амь насаар хил хязгаарыг хамгаалж байдаг юм! Таныг, ихэс дээдсүүдийг, та нар мэтийн хааны гэр бүлүүдийг нийслэлийн тансаг амьдралд умбуулах гэж. Бид... бид улайран тулалдаж арайхийж амьд үлддэг. Бид амьд үлдэхийн тулд маш их чармайх хэрэгтэй болдог. Бид дайснуудын довтолгооноос амьд үлдэж чаддаг. Гэтэл гэнэт миний цэргүүд манай өөрсдийн хүмүүсийн гарт амиа алдацгаалаа. Хаантан, та өнөөдөр надад тайлбар өгөхгүй бол би их гонсойх байх шүү. Ниншоугийн миний цэргүүд сэтгэл дундуур үлдэнэ. Мөн энэ улсын ард иргэд сэтгэл дундуур үлдэнэ. 

Сун:      Хаантан, та өөрөө очиж хүндэтгэл үзүүлнэ үү.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home