Үргэлжлэл: 00:46:15
Цзитан эзэн хаан
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су Цзянься
--------------------
Ван Сюань /А У/
Цзиньэр хааны 2-р хатан
Линг Цзо хааны ахлах шивэгчин
+Юйсю Сун Хуайены эхнэр
+Юэ
+Сюй А У-ийн шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
61 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Чи тэд нар бас өвдөг сөгдөх гэж байна уу?
Цзо: Хаантан, та өршөөн соёрхоно уу, сайдууд гадаа гадаа өвдөг сөгдөн суугаад 4 цаг боллоо.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Бүгд: Хаантан, та өглөөний хуралдаа сууж хайрлана уу.
Цзитан: Та нар намайг ордонд буруугаа ойлго гэж өмнөх хааны захиас зарлигийг ашиглаагүй билүү?
Вэнь: Сяо Ци армитайгаа хамт нийслэлд дөхөж явна. Тэр юу хийхээр төлөвлөж байгаа нь хэлэхэд хэцүү. Эрхэм дээдэс ээ, та бидний хийсэн зүйлийг өршөөж, өглөөний хуралдаа сууна уу.
Бүгд: Хаантан, та өглөөний хуралдаа сууж хайрлана уу.
Цзитан: Бороо ширүүсэж байна. та нарт хүйтэн биш байна уу? Бие бээрч даарах үед гал та нарыг бүлээцүүлнэ. Харин миний зүрх хүйтэн байхад би түүнийг яаж бүлээцүүлэх вэ? Бүгдээрээ босоцгоо. Явж хувцсаа сольцгоо. Цагийн дараа Тайцзи ордонд уулзацгаая.
Бүгд: Эрхэм дээдэс танд талархаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Хаантан, бид Сяо Циг өөгшүүлэх хэрэггүй гэж бодож байна. Манай бүх цэргүүдийг нийслэлийн бүх хаалгануудыг хамгаалж, Сяо Цигийн армийг ямар ч үнээр хамаагүй зогсоохыг чандлан тушаах хэрэгтэй. Тэр хооронд, бид Цзяньнанийн цэргүүдийг яаралтай ирэхийг тушаана.
Сайд: Юу ярина вэ? Нийслэлийн бүх цэргүүд ямар ч нэмэргүй. Цөөхөн хэд нь урд нь дайнд оролцож байсан. Тэд яаж Ниншоугийн цэргүүдийг зогсоох юм? Сяо Ци цэргүүдтэйгэй зүүн зүгт явснаас хойш бид маш олон зарлиг гаргуулж, Цзяньнанийн ноёдыг ирж эзэн хааныг хамгаалахыг гуйсан. Гэтэл одоог хүртэл тэдгээр ноёнтнууд огт хөдөлсөнгүй.
Цзитан: Тэдэнд найдах хэрэггүй. Миний ах нар Сяо Ци ирж намайг хаан ширээнээс буулгахыг хүлээж байгаа, тэгвэл тэд хаан ширээний төлөө өрсөлдөж чадна. Вэнь Цзуншэн.
Вэнь: Энд байна.
Цзитан: Та юу бодож байна?
Вэнь: Хаантан, миний бодлоор наашаа Сяо Ци цэргүүдтэйгээ ирж байгаа. Түүнд нийслэлд нэвтрэхийг зөвшөөрсөн нь дээр байх. Зүгээр л Сяо Циг армитайгаа хамт нийслэлд ирэх зарлиг гаргахтун. Тэгвэл тэр цаашид дураараа ашиглахгүй болно. Нэгд, бид түүний нэр хүндийг хамгаална. Хоёрт, бид цус урсгахаас зайлсхийж чадна.
Вэй: Би өөрсдийгөө хуурч байгаа юм биш үү? Дорд гаралтай нэг хүнд эзэн хааны ордон яаж буулт хийх болж байна?
Вэнь: Өршөөгөөрэй, Вэй сайд аа, язгууртан ихэс дээдсүүдээс хэн нь доод гаралтай хүнийг зогсоож чадах вэ?
Цзитан: Ханхүү Цзянься.
Су: Энд байна.
Цзитан: Та юу хэлмээр байна?
Су: Миний бодлоор бид тэргүүн сайд Вэньтэй санал нийлэх ёстой. Эхлээд Сяо Циг нийслэлд урьсан нь зүйтэй. Тэгвэл тэр дахин хэрэг төвөг тарихгүй болно.
Цзитан: Таны зөв. Бид цус урсгахаас зайлсхийх хэрэгтэй. Бас бид жанжны хараан дор байх хэрэггүй. Вэнь Цзуншэн.
Вэнь: Энд байна.
Цзитан: Би тантай санал нийлж байна. Ийм нөхцөл байдалд боломжийг ашиглах хэрэгтэй. Сяо Циг нийслэлд ирэхийг зарлиг болго.
Вэнь: Харин... ? Сяо Циг улсаас урвасан гэдгийг яах вэ?
Цзитан: Энэ одоохондоо хүчинтэй. Би түүнд өршөөнгүй хандаж байгааг тэр ойлгох ёстой. Тэр буруутай юу, үгүй юу гэдгийг мөрдөн шалгасны дараа шийднэ.
Вэнь: Жа.
Вэй: Таны зүгээс мэргэн шийдвэр байлаа, хаантан.
Бүгд: Таны зүгээс мэргэн шийдвэр байлаа, хаантан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юйсю: Хуайен. Хуайен. Би ямар харагдаж байна, хэрэв үүнийг өмсөөд маргааш Южан ван, гүнж хоёрыг угтвал ямар вэ?
Сун: Сайхан байна.
Юйсю: Юу болсон юм? Вантанг цагаатгаж байгаа, тэр гүнжтэй хамт буцаж ирж байна. Энэ маш том үйл явдал. Чи баярлахгүй байна гэж үү?
Сун: Тэд буцаж ирж байгаад мэдээж баярлаж байна.
Юйсю: Чи Южан Вантай очихоор ордны ихэс дээдсүүд доод гаралтай жанжидыг ихэмсэгээр хардагаа болино.
Сун: Юйсю, надад хэл дээ, манай жанжинаас өөр хэн ч дорд гаралтанг дэмждэггүй, тийм үү?
Юйсю: Тиймээ. Тэр дорд гаралтай хамгийн анхны ван. Бидэн дундаа хамгийн шилдэг нь. Урд нь яг чи бид хоёр шиг хүмүүс тэдгээр ихэс дээдсүүд биднийг ихэмсэгээр хардаг гэж боддог байсан. Харин ноёнтон Южан Ван болсноос хойш дорд гаралтай хүмүүст найдвар бий болсон.
Сун: Би Вантанаас илүү гарч чадах уу?
Юйсю: Хуайен, чи бүхий л хугацаанд хамгийн сайн нь байсан. Чи Вангийн хамгийн итгэлтэй туслагч нь.
Сун: Би тийм байсан! Юйсю... Юйсю, би чамд хэлэхийг хүссэн юм. Тэр Южан Ван. Харин би одоо Су юй жанжин. Би түүний туслах биш болсон. Чи ойлгож байна уу?
Юйсю: Хуайен, юу болсон юм бэ? Чи урд нь иймэрхүү юм огт ярьдаггүй байсан сан.
Сун: Юйсю, Лянь Ю ууланд болсон тулалдаан. Тэр явдлын дараа хэрэв Вантан үнэхээр үхсэн бол би яах ёстой вэ гэж бодсон. Гэвч одоо... Тэр одоо буцаж ирж байна. Бид хоёр урдын адил түүнд захирагдах ёстой болно, тийм үү?
Сюйю: Мэдээж. Вантан чамгүйгээр хэцүүднэ шүү дээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Хаантан, Южан Ван цэргүүдтэйгээ нийслэлд ирлээ. Хаантан, та очиж угтаж авах уу?
Цзитан: Тэргүүн сайд Вэнь, санаж яв! Тэр ялт этгээд хэвээрээ. Тэр Ван биш, тэр Южан Ван ч биш. Та намайг очиж түүнийг угт гэсэн үү? Туслахууд нь намайг юу гэж бодох бол? Манай улсын ард иргэд юу гэж бодох вэ? Түүнээс гадна 100,000 цэрэг. Сяо Ци юу хүсээд байгаа юм? Миний орыг эзэлмээр байна уу? Эсвэл нийслэлийг Ниншоуд шилжүүлэх юм уу? 100,000 цэрэг, тэргүүн сайд аа! Тэр ордонд заналхийлж байна! Надад заналхийлж байна!
Вэнь: Хаантан, та бүү хилэгнэхтүн. Эрхэм дээдэс ээ, би таныг угтаж ав гэж хэлээгүй. Гэхдээ миний бодлоор, бид Сяо Цитой нүүр тулах учраас түүнийг эхлээд тайвшруулах хэрэгтэй. Лянь Ю ууланд юу болсныг бид хараахан мэдээгүй байна. Энэ бүх он жилүүдэд Хуланы дайралт, дотоодын үймээн, бослогын үеэр бид түүнд л найдаж ирсэн.
Цзитан: Та ордны төлөө, миний төлөө үүнийг ярьж байгааг мэднэ. Гэвч та намайг Сяо Цид буулт хий гэж ятгаж байна. Би тэгж чадахгүй.
Вэнь: Эрхэм дээдэс ээ, зүрхлэн айлдсан намайг өршөөж хайрла. Гэвч гүнж одоо Сяо Цигийн эхнэр. Хэрэв та гүнжийг мартаж чадвал Сяо Ци ч гэсэн мартах...
Цзитан: Харин та мартаж чадах уу?
Вэнь: Хаантан, Хатан эхийг хэдэн удаа эргэсэн учир нь түүний бие улам дордсоор байна. Надад өөр санаа зорилго байхгүй.
Цзитан: Би таны бодож байгаагаас ч ихийг ойлгоно. Өөрийгөө хуурахын тулд өмнөх хайраас хэрхэн ангжирахыг надад ярих хэрэггүй. Хэрэв та мартаж чадсан бол таны хайр гүнзгий биш байсан гэсэн үг. Би гарч Сяо Цигийн амар мэндийг нь асуухгүй. Үүнийг миний өмнөөс ханхүү Цзяньсяд даалгана.
Вэнь: Би ойлголоо.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэй: Ханхүү Цзянься ганцаараа явж чадах уу?
Гу: Ханхүү Южан ванг ятгаж дийлэхгүй, нөгөөхөд нь босох шалтгаан гарвал яахав? Манай ордонд цэргүүд цөөхөн, бид тулалдаад тэсэж тогтохгүй.
Вэнь: Тиймээ.
Вэй: Тиймээ.
Гу: Бид яах ёстой вэ?
Сайд: Бид яавал дээр вэ?
Вэй: Гу сайд аа, хэрэв та санаа зовоод байгаа бол хааны тамгийг авч хотын хаалганд очоод Южан ванд өгчих.
Гу: Үгүй та!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Ван Ань, хэдэн цаг болж байна?
Ань: Эзэнтээн, Луу цаг болж байна. Гүнж буцаж ирж байна. Та түүнтэй уулзах уу?
Линь: Тэгнэ ээ. Би уулзана.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Юань: А У ирж байна.
Цзитан: Надтай хамт хааны цэцэрлэгт оч. Би жаахан сум харвмаар байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Тэд ирсэн үү?
Эм: Сяо Ци, түүний цэргүүд нийслэлийн гадна ирсэн байна. Ханхүү Цзянься хааны зарлигийн дагуу тэднийг угтаж авч байгаа.
Цзинь: Харин Вань Сюань яасан?
Эм: Гүнж Сяо Цитэй хамт ирсэн. Эрхэм дээдэс ээ.
Эм: Эрхэм дээдэс ээ.
Цзинь: Намайг орхи.
Эм: Жа.
Эм: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Пан: Зогсоод.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Ах аа.
Су: А У!
А У: Та сайн сууж байсан биз дээ, ах аа?
Су: Тиймээ. Чамайг энх тунх, амьд байгааг хараад баяртай байна.
А У: Цзин ямаршуу байна?
Су: Түүнд санаа зоволтгүй. Би бүгдийг сайтар зохицуулсан. Сяо Ци, надад хааны зарлиг байгаа. Би түүнийг унших ёстой юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Сяо Ци!Сяо Ци! Та нар өвдөг сөхрөх ёстой.
Сяо: Хааны зарлиг! Лянь Ю ууланд болсон хэрэг хараахан тодорхойгүй байна. Гэвч Сяо Ци гурван ч хаанд хүчин зүтгэж, цэрэг дайны ихээхэн гавъяа байгуулсан тул би түүнийг улсаас урвасан ял зэмээс чөлөөлж, түүнийг нийслэлд буцан ирж өөрийнхөө өргөөнд амьдрахыг зөвшөөрч байна. Гэхдээ, энэ хэргийг хаах хүртэл тэр хэргэм зэрэг, байр сууриа сэргээхгүй, эсвэл ордны өглөөний хуралд оролцохгүй болно.
Су: Сяо Ци, бид хааныг ятгасан юм. Тэр нэр нүүрээ бодож хийж чадах бүх зүйл нь энэ.
Сяо: Ханхүү Цзянься, би хэн нэгний зарлигийн дагуу энд буцаж ирээгүй, харин өөрөө хүссэн учраас. Лянь Ю уулын хэрэг явдал тодорхойгүй хэвээрээ гэнэ. За яахав, би өөрөө бүх учрыг нь олно. Би өмнөх хааныг хэн алсныг, хэн надад хуурамч ял тулгасныг, хэн Лянь Ю ууланд миний цэргүүдийг занганд оруулж хядсаныг мэдмээр байна.
Су: Тэр мэдээж. Бид энэ бүхний учрыг заавал олох болно.
Сяо: Харин та чадах уу? Та зүрхлэх үү? Өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр намайг улсаас урвасан гэх ял зэмээс чөлөөллөө. Тэр өдөр та нар ямар ч нотолгоогүй, эсвэл шалтгаангүйгээр намайг талийгаач хааныг хороож, бослого дэгдээсэн гэж ялласан. Хэнд тийм эрх мэдэл байсан бэ? Хэн тэгж зүрхлэх вэ?
Су: Тайвшир, энэ тухай дараа нэг ярилцъя.
Сяо: Лянь Ю ууланд болсон явдлаас хойш хагас жил өнгөрлөө. Дахин хүлээж чадахгүй! Тийм учраас буцаж ирлээ. Миний цэргүүдийн төлөө би уучлалт гуйлгуулах гэж ирсэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзо: Хаантан, та амрах хэрэгтэй.
Цзитан: Би та нараас нэг юм асууъя. Чиний бодлоор, би тулалдаанд цэрэг удирдан орж чадах уу?
Цзо: Та иргэний болоод цэргийн авъяастай учраас юу ч хийсэн чадна, эрхэм дээдэс ээ.
Цзитан: Юансь Сяо, чи юу гэмээр байна?
Юань: Мэдээж, та чадна, хаантан.
Цзитан: Тэгвэл та нарын бодлоор, би Сяо Цигүйгээр Чэн гүрнийг хамгаалж чадах уу?
Цзо: Мэдээж, та чадна. Та их гүрний эзэн.
Цзитан: Харин хүмүүс эзэнт гүрэн хаангүй байж болно, харин Сяо Цигүй байж болохгүй гэлцдэг.
Цзо: Эрхэм дээдэс ээ, та үүнд бүү итгэхтүн.
Юань: Эрхэм дээдэс ээ, та үүнд бүү итгэхтүн. Сяо Ци хүчтэй, гэхдээ тань шиг хүчирхэг биш.
Цзитан: Та нар босоцгоо.
Юань: Жа.
Цзо: Жа.
Вэнь: Хаантан!
Вэй: Хаантан!
Гу: Хаантан!
Бүгд: Хаантан! Хаантан! Хаантан! Хаантан! Хаантан!
Цзитан: Сяо Ци хотод байна уу?
Вэнь: Эрхэм дээдэс ээ, одоохондоо үгүй.
Цзитан: Би түүнд өршөөл үзүүлсэн, тэр сэтгэл ханасангүй юу?
Вэнь: Хаантан, түүнд энэ бас хангалттай биш бололтой.
Цзитан: Тэгээд түүнд юу хэрэгтэй юм?
Вэнь: Хаантан, тэр Лянь Ю ууланд болсон явдлын үнэнийг мэдэхийг хүссэн. Эрхэм дээдэс ээ, яг одоо та Сяо Цитэй өөрийн биеэр уулзсан нь дээр.
Цзитан: Тэр намайг хүчилж байна! Та нар ч гэсэн, намайг хүчилж байна!
Вэнь: Сяо Ци ганцаараа хилэгнэсэн юм биш. 100,000 цэргүүд хилэгнэж байна. Хэрэв та тэднийг тайвшруулахгүй бол үр дагвар нь аймшигтай байх болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: А У. Чи түүнийг ятгаач.
А У: Ах аа, үүнийг ингээд орхиж болохгүй. Түүнээс гадна, та тэдний гэм бурууг үүрэх ёсгүй.
Су: Тэгвэл зүгээр л хэлчих. Та нар юу хүссэн юм?
Сяо: Эзэн хаан энэ зарлигаа хүчингүй болгог. Би зөвхөн түүний амлалтыг сонсоно.
Су: Чи ордны хэдийг мэднэ. Тэд алдар гавъяаны төлөө...
Эр: Эзэн хаан морилон ирлээ.
Бүгд: Эзэн хааны амар амгаланг айлтгая.
Су: Эзэн хааны амгаланг айлтгая.
Цзитан: Ван Цзянься, та бос.
Су: Танд талархая, хаантан.
Вэнь: Эзэн хааны өмнө та нар өвдөг сөхрөх ёстой.
Цзитан: Тэгэх хэрэггүй. Южан ван миний өмнө өвдөг сөхрөөгүй, бусад нь ч тэгэх шаардлаггүй.
Вэнь: Эзэн хаан Сяо Цигийн хэргэм зэргийг сэргээж, Южаныг Ван болгосон. Та цаашид хүчин зүтгэхээр нийслэлд үлдэж болно.
Цзитан: Южан Вантан, та 100,000 цэрэгтэй энд ирсэн байна. Таны хүсэл юу ч байсан хамаагүй, би биелүүлэх болно.
Сяо: Надад ганцхан хүсэлт бий. Лянь Ю ууланд болсон хэргийн үнэнийг.
Цзитан: Энэ хэргийн тухайд, би албаны түшмэдүүдэд учрыг нь сайтар олох зарлиг буулгасан. Гу Минвэнь.
Гу: Эрхэм дээдэс ээ.
Цзитан: Та энэ хэргийг хариуцаж байгаа. Яагаад одоо болтол үр дүн байхгүй байна?
Гу: Тэгэхээр, энэ маш ээдрээтэй хэрэг, мөрдөн шалгахад их хэцүү.
Цзитан: Ямар ч сэжүүр алга уу?
Гу: Үгүй ээ.
Цзитан: Тэгвэл чиний буруу юунд байгааг мэдэх үү?
Гу: Тийм ээ, би мэднэ. Тиймээ, би буруутай.
Цзитан: Хүн байна уу! Түүнийг 50 удаа ташуурдаж жанч!
Цэрэг: Мэдлээ!
Сяо: Тэгэх хэрэггүй. Хаантан, та бүр Гу сайдыг цаазалсан ч энэ ямар ч утгагүй. Үнэн ил болно гэж үү?
Цзитан: Южан ван, та юу хүссэн юм?
Сяо: Би хэлсэн, ердөө л үнэнийг хүсэж байна.
Цзитан: Үнэнийг... одоохондоо танд өгч чадахгүй. Хүн байна уу! Намайг 50 удаа ташуурдаж жанч! Южан ван сэтгэл ханахаас нааш зогсож болохгүй.
Бүгд: Эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ.
Су: Эрхэм дээдэс ээ, Южан ван Лянь Ю уулын хэргийн үнэнийг мэдэхийн хүсч байгаа, та ч гэсэн ялгаагүй, энэ хэргийг мөрдөх ажлыг өөрт нь даалгаж яагаад болохгүй гэж? Та юу гэмээр байна, эрхэм дээдэс ээ?
Цзитан: Южан Вантан, та юу гэж бодож байна?
Сяо: Би зөвшөөрлөө, эрхэм дээдэс ээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сюйю: Чи буцаад ирэв үү?
Сун: Тэглээ.
Юйсю: Вантан, гүнж хоёр хотод байна уу? Тэд сайн биз дээ? Чамд юу гэж хэлсэн бэ?
Сун: Эзэн хаан өөрөө очиж тэднийг угтаж авсан. Би тэр хоёртой ярилцаж чадсангүй.
Юйсю: Тэд өргөөндөөэ буцаж очсон байх ёстой. Тэр хоёртой очиж уулзацгаая. Би гүнжтэнд хэрэглэх зөндөө их юм бэлдсэн байгаа.
Сун: Юйсю, чи одоо миний эхнэр болохоос тэдний зарц биш.
Юйсю: Хуайен, бид одоо хэн байх нь хамаагүй, уг гарлаа мартах ёсгүй.
Сун: Тиймээ. Чи юу ярина вэ? Тэд урт зам туулсан болохоор ядарсан байх гэж бодсон юм. Би тэднийг сайтар амраахыг л хүссэн.
Юйсю: Тийм шүү. Яагаад үүнийг мартав аа? Тэгвэл хоёулаа чиний хэлснээр болцгооё. Бид дараа нь очиж болно.
----------------------------------------------------------------------------------------------------------
Сюй: Гүнжтэн, би зүүдлээд байна уу?
А У: Сюй авхай, та одоо баярлах хэрэгтэй. Бид хоёр гэртээ ирлээ. Энэ хугацаанд та нарыг үүнд оролцуулсанд өршөөгөөрэй. Та өөрийгөө хар даа. Үс чинь цайсан байна.
Сюй: Гүнжтэн, бид сайн байгаа.
Юэ: Бид ханхүү Цзяньсягийн хамгаалалтанд байсан. Хэн ч биднийг оролдож зүрхлээгүй.
Сюй: Гүнжтэн, бид хамгийн сүүлд салах үед таны тушаалын дагуу Цзяньанд таны ахыг олж очиж Цзиныг түүний гарт өгсөн.
А У: Гэхдээ миний ах хотод буцаж ирсэн. Цзинь хаана байна?
Сюй: Би нарийн тодорхой юмыг мэдэхгүй. Таны ах түүнд найдвартай гэр бүл олсон гэж хэлсэн.
А У: Тэр юу хийхээ сайн мэддэг юм. Би ахтай дараа нь уулзахдаа бүгдийг олж мэднэ.
Сюй: Гүнжтэн, Юэ бид хоёр нэг юмыг ойлгохгүй юм. Бид хуваагдаж явах үед Цзиньэр тантай хамт үлдсэн. Таныг Хелан Чжэнь олзолж авсан. Цзиньэр аюулгүй яаж зугтаж чадсан юм?
Юэ: Тэр одоо хааны 2-р хатан болсон.
Сюй: Тэр өдөр Пан Гуй бид хоёр ухаан балартсан байсан юм. Харин Цзиньэр... Би яагаад гэдгийг нь мэдээгүй.
Юэ: Цзиньэр буцаж ирээд бяцхан ханхүү та хоёр хоёулаа үхсэн гэж хэлсэн. Үүнд нь эзэн хаан итгэсэн гэж ярьцгаадаг. Гүнжтэн, надад үүнийг хэлэх харамсалтай байна, гэхдээ Цзиньэрийн байгаа байдал надад сэжигтэй санагддаг.
Сюй: Гүнжтэн, та түүнтэй хамт эгч дүүс шиг өссөн нь үнэн. Гэвч хүмүүс өөрчлөгддөг юм. Та түүнийг тийм сайн мэддэг гэж үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Чиний зарц Су Цзиньэр өөрийн биеэр чамайг надад тушаасан. Тэр чамаас урваад их удаж байгаа.
Цзинь: Гүнжтэн, та цангасан байх. Жаахан ус уучих.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: А У, чи юу бодсон юм?
А У: Цаг хугацаа өнгөрч бүх юм өөрчлөгдсөн байна.
Сяо: Бүх юм өөрчлөгдсөн. Хэнийг хэлж байна?
А У: Ихэнх хүмүүсийг.
Сяо: Намайг оролцуулаад уу?
А У: Чи урд нь ямар байсан тэр хэвээрээ юу?
Сяо: Ихэнх хүмүүс намайг өөрчлөгдсөн гэдэг. Гэхдээ миний бодлоор би өөрчлөгдөөгүй. Бусад хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Би зөвхөн чамд л санаа тавьдаг.
А У: Өнөөдөр бид нийслэлийн хаалганы гадна байхад бүгд чиний зөв байсан.
Сяо: Би тэвчээргүй аашилсанд намайг буруутгахгүй биз дээ?
А У: Чи жаахан бүдүүлэг загнасан. Гэхдээ тэр үед чи арай л амь наснаасаа салаагүй. Юуны чинь тэвчээргүй аашлах? Хэн нэгэн миний нөхрийг доромжилсон. Мэдээж би чиний талд зогсоно.
Сяо: Чи хааны өмнө Ниншоугийн армид шударга ёсыг шаардсан, энэ миний хувьд...
А У: Чиний эхнэр хүчирхэг биш гэж үү?
Сяо: Маш их. Бүр Южан ван ч тийм хүчирхэг биш.
А У: Ихэнх хүмүүс өөрчлөгдөж байдаг. Чи өөрчлөгдөх үү?
Сяо: Чиний төлөө хэзээ ч үгүй.
А У: Бид их юм үзэж туулсны эцэст ашгүй нэг буцаж ирлээ. Гэвч одоо миний сэтгэл тайвангүй байна. Биднийг ямар нэг том аюул хүлээж байгааг би мэдэрдэг.
Сяо: Би бараг үхэх шахсан. Гэхдээ энэ удаа Лянь Ю ууланд болсон явдлын ард байгаа тэр хүн үхэх учиртай. Надад тэр хэн байх нь хамаагүй. Түүнийг хэзээ ч уучлахгүй.
А У: Надад амла. Чи үнэнийг олж мэдэх үед гэмгүй хүмүүсийг алахгүй гэдгийг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Сяо Ци та хоёр яаж зүдэрснийг би мэднэ. Гэвч Сяо Ци 100,000 цэрэг хотын гадна байрлуулж, ордонд тайван биш байна. Сяо Ци юу хүсээд байгаа юм?
А У: Тэр өчигдөр үүнийг тодорхой ойлгуулж хэлсэн. Тэр Лянь Ю уулны хэргийн үнэнийг мэдэхийг хүсч байгаа.
Су: Тэр цэргийн хүчийг ашиглан эзэнт гүрэнд заналхийлэхээр төлөвлөөгүй гэж хэлээд байна уу?
А У: Та бас ингэж боддог юм уу?
Су: Урд нь хааны эсрэг ордны ихэс дээдсүүд сөрж зогсдог байсан. Одоо цэргийн хүч эзэн хаанд заналхийлж байна. Хорвоо өөрчлөгдөж байна.
А У: Энэ нэг их удахгүй.
Су: За яахав, энэ яриаг дуусгая. Надад тэр язгууртан давхарга, дорд давхарга хамаагүй. Чи буцаад ирсэн, энэ л чухал.
А У: Сюй авхай надад хэлэхдээ Цзиныг та Цзяньнанд орхисон гэсэн.
Су: Чи энэ тухай асууна гэдгийг мэдэж байсан. Тиймээ. Би түүнийг Цзяньнанд орхисон, тэр найдвартай гэр бүлд байгаа. Санаа зоволтгүй.
А У: Хэнийд?
Су: Гу Цайвэй.
А У: Гу Цайвэй?
Су: Тиймээ. Манай гэр бүлүүдийн харилцааг бодолцоод надад нэг тус хүргээч гэж гуйсан юм.
А У: Би хүүг тантай хамт байгаа гэж өөрийгөө байнга тайвшруулж боддог байсан. Гэтэл та танихгүй айлд орхиж. Хэрэв түүнд ямар нэг юм тохиолдвол хэн буруутай болох вэ?
Су: Цзиныг ордноос хол байлгамаар байна гэж чи өөрөө хэлээгүй гэж үү? Тэр миний дэргэд байж болохгүй байсан. Хэрэв хэн нэгэн түүнийг танивал яахав? Ихэс дээдсүүдийг хар. Бүгд түүнийг үгүй хийхээр харж байсан. Тиймээс би Цзяньнанд түүнийг үлдээвэл илүү аюулгүй гэж бодсон. Түүнээс гадна, би Цайвэйд бяцхан ханхүү хэн болохыг нь хэлээгүй.
А У: Тэр асуугаагүй гэж үү?
Су: Тэр асуусан. Би түүнийг надтай санаандгүй нэг шөнийг хамт өнгөрүүлсэн эмэгтэйн хүүхэд гэж хэлсэн.
А У: Ах аа, таны худал яриа их үнэмшилтэй сонсогдлоо.
Су: Чи юу хэлэх гээд байна?
А У: Би бараг итгэх шахсан.
Су: Чи л намайг шахсан. Би ингэж худлаа хэлэхийг хүсээгүй юм. Гэхдээ л чи Цзиныг сайн харж бай гэж итгэж өгсөн. Чиний итгэлийг алдаж болохгүй.
А У: Ах аа, та маш шударга, журамтай хүн. Таныг худал хэлэхэд хүргэсэнд өршөөгөөрэй.
Су: А У. Манай аав...
А У: Аав аа?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home