Үргэлжлэл: 00:46:15
Цзитан эзэн хаан
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су Цзянься
Туо
Пан Гуи
Мали Му А Ли Магийн нөхөр
Сун Хуайен
Жанжид:
+Лу
+Лью
+Му
--------------------
Ван Сюань /А У/
А Ли Ма Хуланы шивэгчин
Цзиньэр хааны 2-р хатан
Линг Цзо хааны ахлах шивэгчин
----------------------------------------------------------------------------------------------------------
60 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Мали: Би Ниншоу руу явж байна. Бүгдээрээ тэсэж байгаарай.
Туо: Сяо Ци, хэрэв чи намайг явуулахгүй бол би толгойг чинь авч, Ниншоуг үгүй хийнэ!
Пан: Дуугаа тат!
Сяо: Хэрэв би Чэнд очъё гэвэл, Ниншоу бидний цорын ганц найдвар.
А У: Чи 10 гаруй жил Ниншоуг хамгаалж, олон ч удаа дайснуудтайгаа тулалдсан гэхээр итгэмээргүй. Гэтэл чи одоо урвагч шиг буцаж очих нь.
Цэрэг: Жанжаан.
Цэрэг1: Жанжаан.
Цэрэг: Харвах уу?
Му: Хүлээ. Тэдний түрүүнд эрэгтэй, эмэгтэй хоёр явж байна уу?
Цэрэг: Тийм л бололтой.
Цэрэг: Хаалганд тулж ирсэн та нар хэн бэ?
Пан: Ючжан гүн, Ючжан гүнж хоёр! Жанжаан, хаалгаа нээнэ үү!
Му: Гүнтэн, гүнж хоёр амьд байна! Манай гүнтэн, гүнж хоёр амьд байна! Манай гүнтэн, гүнж хоёр амьд байна! Цэргүүд ээ, хаалгыг нээ! Лу жанжин.
Лу: Му жанжин, энэ үнээр гүнтэн мөн үү?
Му: Тиймээ. Жанжаан, танаас хаалгаа нээж, тэднийг хүндэтгэн хүлээж авахыг гуйж байна.
Лью: Ючжан гүн хааны ордны урвагч. Цэргийн тушаал хананд өлгөөтэй хэвээр. Хэрэв бид тэднийг нөхөрсөгөөр оруулбал биднийг цаазлах болно!
Му: Жанжаан, Ючжан гүн урвагч үгүйг ард иргэд шийдэх хэрэг. Би ван Су Юигээс өөрийнхөө амь насаар гүнжийг хамгаалахыг захисан нууц захидал авсан.
Лью: Хаалганы дэргэд байгаа хүн Ючжан гүн мөн үү?
Му: Тиймээ.
Лью: Цэргүүд ээ, бууж очоод урвагч Сяо Цинийг бариад ир!
Му: Жанжаан!
Лу: Жанжаан! Урвагч гэх түүх зөвхөн нэг талаас гарсан. Ючжан гүн бол тулалдааны алдарт жанжин. Тэр яаж Чэнээс урвах юм? Та гүнтэнг дотогш оруулж, түүнд тайлбарлах боломж өгнө үү.
Сяо: Ниншоугийн миний ахан дүүс ээ, хааны ордон намайг урвагч гэсэн цуу тараасан! Би заавал үнэнийг олох болно! Миний эхнэр буруугүй, миний ард Чэний харъяат ард иргэд байна. Гуйя, хаалгаа нээж, эд нарыг оруулна уу.
Му: Жанжаан, хаалгаа нээнэ үү.
Лью: Урвагчийг барих зарлиг хэвээрээ. Та нар зарлигийг зөрчмөөр байна уу?
Цэрэг: Жанжаан, зэвсэглэсэн олон тооны хүмүүс наашаа ойртож байна!
Лью: Сяо Цигийн нэмэлт хүч ирж байна! Тэр зальжин юм! Харваачид харвахад бэлдээд!
Сяо: Би эхнэрээ аврахын тулд Хелан Туог хулгайлсан. Тэд түүнийг аврахаар ирж байгаа юм. Гуйя, хурдхан хаалгаа нээ. Хуланы цэргүүдэд манай хүмүүсийг алах боломж бүү өгөөч.
Му: Жанжаан, хэтэрхий хожимдоогүй дээр хаалгаа нээх хэрэгтэй.
Лу: Хурдан ойртож байна.
Лью: Хэрэв хаалга нээвэл Хулань манай хот руу дайрна! Хэрэв ямар нэг юм болбол хэн хариуцах болж байна?
Лу: Жанжаан! Тэгвэл бид зүгээр л эндээс харж байгаад дайснуудад Ючжан гүнг өгөөд явуулах юм уу?
Му: Би өөрөө цэргээ авч гарна.
Лью: Зогс! Түүнийг барь!
Лю: Жанжаан!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лью: Зогс!
Энэ занга байж мэднэ! Урвагч Ючжан гүн төрийн эргэлт хийх гэж харийнхантай хуйвалдсан байж таарна. Хэрэв хэн нэгэн надаас хотын хаалгыг нээхийг зүрхэлж гуйвал тэр цэргийн хуулиар шийтгүүлнэ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лью: Хуланы дайснууд Ниншоуг дайрахаар зэхэж байна. Харваад!
Ху: Жанжаан!
Лью: Миний тушаалыг зөрчсөн хэнийг ч бай, толгойг нь авна!
Ху: Жанжаан, хэрэггүй!
Лу: Жанжаан!
Му: Жанжаан!
Лу: Хаалганы цаана манай ард иргэд, Ючжан гүн байна. Та тэднийг харваж болохгүй!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бид тэднийг Ниншоуд нэвтрүүлж болохгүй. Ханхүү Туог буцааж авчир!
Сяо: Ухарцгаа.
А У: Бүгдээрээ сандралдах хэрэггүй! Хойшоо ухарцгаа!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би энд байхад... хэн ч чамд хор хүргэхгүй!
А У: Амьдарсан ч хамтдаа, үхсэн ч хамтдаа!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Му: Жанжаан!
Лю: Жанжаан!
Му: Гүнтээн!
Му: Би хожимдсонд өршөөгөөрэй. Намайг өршөөнө үү, эрхэм гүнтээн.
Сяо: Эзэн хааны ордонд намайг урвагч гэж үздэг. Та нарыг үүнд татаж оролцуулсанд өршөөгөөрэй. Та нар босоцгоо.
Лу: Ниншоугийн арми Ючжан гүн, Ючжан гүнж хоёрт мэндчилж байна. Гүнтээн, бид 10 гаруй жил таныг дагаж, улс орондоо чин сэтгэлээр зүтгэсэн. Таныг урвагч гэдэгт бид хэзээ ч итгэхгүй, гүнтээн. Хэрэв эзэн хааны ордон таныг яллах гэвэл тэд эхлээд намайг цаазлаг. Та энд байгаа цагт бид үргэлж таны цэргүүд байх болно!
Бүгд: Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ!
Сяо: Сяо Ци миний бие бурханаар андгайлъя. Би амьд байгаа цагт отолтонд орж амиа алдсан цэргүүдийнхээ өшөөг авч, тэдний төлөө шударга ёсыг тогтооно.
Бүгд: Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ! Гүнтэнд хүчин зүтгэнэ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Би эхнэрээ аврах гэж энд ирсэн, чамтай тулалдах хүсэл алга. Хэрэв нэг л өдөр чи наашаа дахиж ирж зүрхэлвэл чи гэртээ амьд буцахгүй гэж мэд. Түүнийг тавьж явуул.
Пан: Гүнтээн.
Сяо: Явуул.
Туо: Сяо Ци. Намайг анхааралтай сонс! Эрт орой би чамайг алах л болно!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Лу: Гүнтээн, Тан Цзин жанжин таныг хайхаар явсны дараа хааны ордноос Лью жанжныг нааш нь томилсон юм. Тэр танд хаалга нээхээс татгалзаж, Му жанжныг барьсан. Энэ нөхцөлд би түүнийг хяналтандаа авахаас араггүй болсон.
Сяо: Хүлгийг нь тайл. Хүлгийг нь тайл. Лью жанжин, тэд таныг доромжилсон байна. Тэдний төлөө би таны өмнө хүлцэл өчье.
Лью: Хэрэггүй ээ, хэрэггүй. Ниншоугийн дайчид дайснуудаа үргэлж ялж ирсэн учир нь бид хамтдаа тулалдаж, сэтгэл зүрхээрээ хамт байдаг байсан.
Лу: Би тантай жаахан бүдүүлэг харьцсан байна. Лью жанжин, би бүдүүлэг аашилсныг мартаарай.
Сяо: Өнөөдөр болсон явдлыг өнгөрсөнд үлдээе. Энэ тухай хэн ч дахин дурсахгүй байг.
Лю: Жа.
Лью: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Ниншоугийн арми эзэн хааны зарлигийг биелүүлсэнгүй. Удахгүй нийслэлд энэ тухай хүрнэ. Эзэн хааны ордонд биднийг яаж шийтгэхийг бид мэдэхгүй.
Сяо: Биднийг яаж шийтгэх вэ гэж үү? Би нийслэлд очсоны дараа үүнийг олж мэднэ.
А У: Хэрэв чи нийслэлд цэрэг авч очвол энэ урвасан гэдгийн нотолгоо болох юм биш үү?
Сяо: Ангийн отогт болсон тулалдаанд маш олон гэм зэмгүй цэргүүд амь үрэгдсэн. Би явах ёстой. Би заавал үнэнийг олох ёстой. Цзитан чамайг нийслэлээр солино гэж амласан. Энэ хооронд эзэн хааны бунхан аянганд өртөж нурсан. Ийм нөхцөлд эзэн хаан тэргүүн сайд Вэнь Цзябао тэргүүттэй нийслэлийн язгууртан овгуудын занганд орж ордондоо хоригдсон. Одоо улс орон хяналтаас гарч, хаа сайгүй бослого самуун болж байна. Ниншоугийн арми манай улсыг хамгаалж, аврах үүрэг хүлээсэн. Бид зүгээр хараад сууж болохгүй. Гэхдээ энэ зам аюул заналаар дүүрэн. Чи саяхан аюулаас мултарсан. Одоо Ниншоуд үлдээрэй.
А У: Чи намайг явуулах дургүй байгаа нь, хэрэв би эцэст нь үнэнийг олж мэдвэл хуучин танилуудынхаа нүүрийг харж чадахгүй болно гэж бодсон уу? Сяо Ци, чи бид хоёр учирснаас хойш хоёулаа яасан ч их юм үзэж туулав даа. Миний зүрх сэтгэлд чамаас илүү эрхэм зүйл байхгүй. Чи хаашаа ч явах байсан, би чинийхээ л дэргэд байна.
Сяо: Ойлголоо. Амьдарсан ч хамтдаа, үхсэн ч хамтдаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Яаралтай мэдээ! Яаралтай мэдээ! Яаралтай мэдээ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Эрхэм дээдэс ээ.
Цзитан: Ярь.
Цэрэг: Ючжан гүн амьд, тэр Ючжан гүнжийг Хуланаас буцааж авчирсан байна.
Цзинь: Гүнж амьд гэж үү? Би юу... Ючжан гүнж амьд гэсэн үү?
Цзитан: Тэр урвагч! Ючжан гүн биш!
Цзинь: Намайг өршөө, хаантан. Тэгвэл эрхэм дээдэс ээ, та тэр урвагчид яаж хандах гэж байна?
Цзитан: Тэр талийгаач эзэн хааныг алсан, тэр үхэх ёстой! Би яаж түүнийг амийг өршөөх юм?
Цзинь: Тэгвэл түүний эхнэрийг нь яахав?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: А У аврагджээ. Ниншоугоос сайхан мэдээ ирлээ.
Линь: Лянь Ю ууланд болсон тулалдаанаас хойш хэдийн хагас жил өнгөрч.
Су: Аав аа, хэдийгээр та юм хэлдэггүй байсан ч А У-д санаа зовнидог байсныг би мэднэ.
Линь: Миний охин онцгой гэж би хэлж байсан даа. Тэр амархан үхэх охин биш. Харин миний хүргэн... Тэр ч гэсэн ер бусын.
Су: Та Сяо Циг амьд байгаад санаа зовж байна уу?
Линь: Санаа зовсон ганцхан хүн нь би гэж бодохгүй байна. Лянь Ю ууланд болсон тулалдаан олон хүмүүст эргэлзээ, сэжиг төрүүлснийг бүгд мэднэ. Хэн нэгэн Сяо Циг занганд оруулсан нь илэрхий байсан. Хэрэв Сяо Ци үхсэн бол талийгаач эзэн хааныг алсан гэх ял зэм түүнд тохогдоно. Гэвч тэр амьд үлдлээ. Энэ төгсгөл биш гэсэн үг. А У гэртээ буцаж ирэх цаг нь болж.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Тэр өдөр Ван Сюань бид хоёр...
Цзитан: Өөрийгөө хэн гэдгийг бүү март. Чи түүнийг яаж нэрээр нь дуудаж зүрхлэв! Өнгөрсөн, одоо нь хамаагүй, чи түүнийг хүндэлж, Шаньяны гүнж гэж дуудаж байх ёстой.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Одоо Чэнд эзэн хааны ордноос орон нутагт хүртэл бүгд эмх замбараагүй болжээ. Эзэн хаан Цзитан өөрийн албатуудын занганд орсон. Арми хоорондоо тулалдаж байлаа. Ард түмэнд амьдрах арга алга. Сяо Ци буцаж ирсэн ч төрд тэрсэлсэн ялтай хэвээр. Тэр бослогыг дарахаар Ниншоугийн армийг удирдан өмнө зүгт явж байна. Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг би мэдэхгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэй: Ниншоугийн дайчид гол гаталсан. Гэтэл зүүн зүгийг хамгаалж байгаа цэргүүд бүр тулалдалгүйгээр тэднийг зүгээр л хажуугаараа өнгөрүүлсэн байна.
Вэнь: Ючжан гүн армийг удирдан босогчидтой үргэлжлүүлэн тулалдаж байна. Хамгаалж байгаа цэргүүд яаж түүнд халдах юм? Тэд дайрлаа гэхэд түүнийг ялж чадна гэж үү?
Чжао: Инээдтэй юм! Сяо Ци өөрөө урвагч байдаг!
Вэнь: Вэй сайд аа, Чжао сайд аа, бид бүгд Ючжан гүнгийн урвалтын тухай мэднэ, тийм үү? Одоо нөхцөл байдал хойшлуулашгүй байдаг, гэтэл бид яриад л байдаг.
Вэй: Тухайн үед Ючжан гүн бослого гаргахыг хүсээгүй. Гэтэл хааны ордон түүнийг, Ниншоугийн армийг устгах гэж бүх хүчээрээ мэрийсэн. Тэр яаж биднийг үзэн ядахгүй байх юм?
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Сяо Ци хагас жил тулалдахад би түүнийг дагаж умардаас өмнө зүг хүртэл явсан юм. Бид бослогуудыг дарж, орон нутгийн захирагч нарыг цэвэрлэсэн. Бид хоосорсон гэр бүлүүд, өлсөглөн хүмүүсийг харж байлаа. Би өлсөглөнгөөс болж үхэж байгаа хөгшид, хүүхдүүдийг ч харж байсан. Бас хүүхдүүдийнхээ хэдхэн өдрийн хоолны төлөө биеэ худалдаж байсан эхчүүдийг ч харсан. Урд өдөр нь жаргалтай нь араггүй инээж байсан цэргүүд маргааш нь тулалдаанд үрэгдэж байлаа. Чэн гүрэнд хүмүүс асар их зовлон амсаж байсан юм. Гэтэл нийслэлийн ихэс дээдсүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн хэвээр.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Зуун мянган цэргүүд ямар ч анхааруулаггүй нийслэлд дөхөж явна. Бид юу хийвэл зохистой вэ?
Вэй: Юу хийх юм? Тэднийг зогсоох хэн нэгэн байна уу? Та юу? Та юу? Эсвэл тэргүүн сайд Вэнь үү?
Гу. Су Юибо ванд 200,000 цэрэг байгаа. Яг одоогоор, Ючжан гүнтэй эн тэнцүү үзэлцэх боломжтой ганцхан хүн тэр байж магадгүй.
Вэй: Гу сайд аа, тэнэглэх хэрэггүй. Су Юибо ван урд нь Ючжан гүнд зүтгэдэг байсан.
Гу: Энэ худлаа. Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Су Юибо вангийн байр байдал Ючжан гүнгээс огт өөр. Та нар, би үүнийг мэднэ. Бид бүгдээрээ түүнд чамгүй их мөнгө, эмэгтэйчүүд өгсөн. Тэр бүгдийг нь авсан. Ючжан гүн зовж байх зуур тэр тасралтгүй зэрэг дэв ахиж байсан. Ючжан гүн нийслэлд ирэх үед заавал нэг юм болно.
Ляо: Та тэгж хэлэх хүн. Ямар ч нотлох юмгүйгээр та хэн нэгнийг дураараа чадна гэж байхгүй.
Гу: Яасан? Та надаар нотолгоо гаргуулмаар байна уу?
Вэнь: Боллоо, маргалдахаа больцгоо. Би Ючжан гүнг сайн мэддэг гэж боддог. Хэрэв бид түүнийг урвагч гэж үзсээр байх аваас тэр нэг л өдөр догширч, үнэхээр урвагч болбол манай улсад жинхэнэ гай барцад нүүрлэнэ. Тиймээс бид одоохондоо буулт хийсэн нь дээр. Эзэн хаанаасЮчжан гүнг төрөөс урвасан хэргээс нь хэлтрүүлж, босогчдийг дарж ялалт байгуулсных нь төлөө хөхүүлэн шагнах зарлиг гаргахуулахаар өргөн мэдүүлье. Тэгвэл бид байдлыг өөрчилж чадна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Эрхэм дээдэс ээ, би юу болж байгааг олж мэдлээ. Ючжан гүн армитайгаа хамт голыг гаталсан байна. Тэд хоёр өдрийн дараа нийслэлд ирнэ.
Цзинь: Харин Ючжан гүнж юу болсон?
Эм: Мэдээж гүнж Ючжан гүнтэй хамт яваа. Эрхэм дээдэс ээ. Хатантан.
Цзинь: Чи явж болно. Би ганцаараа баймаар байна.
Эм: Жа.
Цзинь: Би гүнжийг харахаас айж байна. Гэвч би түүнтэй уулзахаас араггүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Түүнийг барьж хорь.
Вэнь: Би тэгж зүрхлэхгүй.
Цзитан. Зүрхлэхгүй гэнэ ээ? Та намайг амь насаараа айлгаж байсан зориг зүрх чинь хаачсан?
Вэнь: Миний түмэн буруу, хаантан.
Цзитан: Хэрэв та намайг зогсоогоогүй бол миний гаргасан алдаанаас болж та буруудах байлаа. Та бос.
Вэнь: Танд талархъя, эрхэм дээдэс ээ. Эрхэм дээдэс ээ, Сяо Ци өөрийнхөө армийг дагуулан...
Цзитан: Энэ тухай надгүйгээр ярилц.
Вэнь: Хаантан, Сяо Ци таны зарлиггүйгээр нийслэлд армитайгаа ирж байна. Энэ ноцтой асуудал. Эрхэм дээдэс та үүнийг анхааралдаа авах ёстой.
Цзитан: Та нар анхдугаар эзэн хааны захиа зарлигтай надад хүрч ирээд намайг өөртөө дүгнэлт хий гэж хорьсон. Харин одоо та нар хулчийж, надаас дахин тусламж гуйж байна уу?
Вэнь: Эрхэм дээдэс ээ. Би айж байна.
Цзитан: Тэр ердөө л хааны ордны эсрэг явсан удам угсаагүй жанжин төдий. Айх хэрэггүй. Та нарын язгууртан овгууд ямар ч ашиггүй гэж үү? Та нар учрыг нь олно гэж би найдъя.
Вэнь: Хаантан, би мунхаг хүн. Эрхэм дээдэс ээ, та надад зөвлөнө гэж найдаж байна.
Цзитан: Надад ганцхан санал байна. Тэр хаанаас ирсэн, тэр зүгтээ буцаад тонилог.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Тэргүүн сайд Вэнь.
Вэй: Тэргүүн сайд Вэнь буцаад ирлээ. Тэргүүн сайд Вэнь буцаад ирлээ.
Вэй: Та буцаад ирэв үү, тэргүүн сайд аа? Та юу олж мэдэв? Тэргүүн сайд Вэнь, эзэн хаан юу гэж хэлсэн бэ?
Су: Тэргүүн сайд Вэнь, та чадсан уу?
Вэнь: Эзэн хаан урдын адил ордны хуралд оролцох хүсэлгүй байна.
Вэй: Юу? Тэгвэл Ючжан гүнийг яах болж байна?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Хаантан хаана байна?
Цзо: Эрхэм дээдэс тэнд байгаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Танд төвөг удсанд өршөөгөөрэй, хаантан.
Цзитан: Чи буцаж очоод амрах хэрэгтэй. Яасан? Юу болсон юм?
Цзинь: Би... энэ шударга бус санагдаж байна. Ордны сайдууд таныг анхдугаар эзэн хааны захиас зарлигаар занганд оруулсан. Гэвч та сэтгэл дотроо тэднийг буруутгахгүй, өдөр бүр төр улсын ажлыг хийсээр байна. Би чин сэтгэлээс таныг өрөвдөх юм.
Цзитан: Хүмүүс намайг мулгуу эзэн хаан гэж бодох үгүй нь хамаагүй. Би өөртөө ч сэтгэл хангалуун биш.
Цзинь: Зарим хүмүүс танд шударга бус хандахад та тэднийг огт буруутгадаггүй. Харин танд үргэлж сайн ханддаг хүмүүсийг та анзаардаг уу?
Цзитан: Би үүнийг сайн мэддэг. Чи бие давхар, чи сайн амарч байх ёстой. Энэ миний анхны хүүхэд. Тэр эрүүл саруул өснө гэж би найддаг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Гу: Би... Сяо Ци ийм зарлигийг биелүүлнэ гэж би бодохгүй байна.
Чжао: Хэрэв тэр биелүүлэхгүй бол тэр урвагч болно.
Вэй: Түүнийг цаазлах ёстой.
Су: Вэй сайд аа, миний бодлоор та Сяо Цитэй яагаад ярилцаж болохгүй гэж? Хэрэв гүн татгалзаж зүрхэлбэл та түүнийг тэр дор нь алж болно.
Вэй: Би юу? Би... Би дэндүү хөгшдөнө. Би тийм удаан, бартаатай замыг тэсвэрлэхгүй гэхээс айж байна.
Су: Зогсоож дийлэшгүй 100,000 гаруй цэрэг зүүн зүгийг чиглэн бүх замыг туулсан. Тэд тийм олон хотуудыг өнгөрч байхад зогсоож зүрхлэх хэн ч байсангүй. Яг одоо Сяо Циг итгүүлж чадах зүрхтэй хэн байна?
Чжао: Хэн бэ?
Сайд: Би лав чадахгүй.
Су: Хэн зүрхлэх вэ? Хэн?
Вэнь: Су Юи вантан, та Сяо Цяны жанжин байсан. Та түүнийг зөв замаасаа хазайхыг зүгээр харж суухгүй биз дээ?
Сун: Гүн хэдийн шийдвэрээ гаргасан. Тэр хэний ч үгийг сонсохгүй.
Вэнь: Сонсох үгүй нь түүний хэрэг. Харин очоод түүнийг ятгах уу, үгүй юу гэдгийг та л шийднэ. Тийшээ очоод дайныг зогсоох тийм хүн бидэнд хэрэгтэй. Су Юи вантан, та байр сууриа мэдэж байх ёстой. Та Су Юи, Чэн гүрний ван уу, эсвэл Сяо Цигийн жанжин уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Битгий уйл.
Линь: Вэнь Цзуншэн зальжин үнэг. Тэр Сун Хуайеныг Сяо Цигийн эсрэг турхирахын тулд Суныг талдаа татахаар оролдож байгаа. Сун Хуайен, Сяо Ци, хоёулаа доод гаралтай хүмүүс. Ямар ч нөхцөлд ордны ихэс дээдсүүд Сунд итгэхгүй байгаа.
Су: Харин та түүнд итгэж байна уу?
Линь: Хэзээнээс вэ? Суныг ашиглана гэдэг нь итгэнэ гэсэн үг биш. Зөв үү?
Су: Таны бодлоор, Сун Хуайен ван Сяо Циг зогсоож чадах уу?
Линь: Цзин, чи юу гэмээр байна? Чи юу гэж бодож байна? Сун Хуайен ван Сяо Циг зогсоож чадах уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Му: Жанжаан. Сун Хуайен.
Сяо: Тиймээ. Тэр мөн байна.
Му: Тэр эзэн хааны армийг удирдаж явна. Бид түүнийг санааг мэдэхгүй.
Сяо: Санаа зоволтгүй. Тэр бидний анд нөхөр.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяохэ: Жанжин гайгүй байгаа?
Лью: Санаа зоволтгүй. Тэр алзахгүй.
Сун: Жанжаан.
Сяо: Сун Хуайен.
Сун: Би хуяг дуулгатай байна. Тантай мэндчилэхгүй байгаад өршөөгөөрэй.
Сяо: Бид ахан дүүс. Илүү дутуу ёс хэрэггүй.
Сун: Жанжаан, та хаашаа явж байгаа нь надад сонин байна.
Сяо: Нийслэл рүү.
Сун: Орон нутгийн армийг дуудаагүй л бол нийслэлд нэвтрэх хориотой.
Сяо: Хуайен, чи надтай мэндчилэхээр ирсэн үү, эсвэл зогсоох гэж үү?
Сун: Би таныг ятгахаар ирлээ. Хэрэв та дахиад нэг л алхавал, буцах зам байхгүй л болов уу. Жанжин танд урвагч нэр үүрд хадагдах болно. Яг одоо армитайгаа хамт Ниншоу руу буцах нь таны хамгийн сайн шийдвэр. Зөвхөн ийм замаар та хааны ордонтой хэлэлцээ хийж болно.
Сяо: Энэ чиний үг үү, эсвэл хааны ордны үг үү?
Сун: Би зарлигийн дагуу энд ирсэн. Би эелдгээр хэллээ. Сяо Ци, эзэн хааны зарлигийг хүлээн ав. Хэрэв та татгалзвал цаазлах ялаар шийтгүүлнэ.
Сяо: Нийслэлд ихэнх хүмүүс миний үхлийг хүсдэг байх нь, тийм үү? Тэгвэл энэ удаа хэн миний алуурчин болох вэ?
Сун: Жанжаан.
Сяо: Чи юу? Суюи ван уу?
Сун: Би тэгж зүрхлэхгүй. Би ердөө л зарлигийг дагасан. Та ойлгооч, Ючжан гүнтээн.
Сяо: Ючжан гүн? Би одоо дахид Ючжан гүн биш. Ордны хувьд би хэн ч биш, зүгээр л урвагч, бослого гаргаж, эзэн хааныг алсан хүн. Урвагчид хэн зарлиг гардуулах юм? Хэрэв тэд намайг Ючжан гүн гэж үзсээр байгаа бол тэд Лянь Ю ууланд намайг яагаад шалтгаангүй алах гэж оролдсон юм? Хуайен, бид анх удаа нийслэл рүү явсныг чи санаж байна уу? Би тэгэхэд Ючжан гүн хэргэмтэй болж байсан. Манай гүрэн байгуулагдсан цагаас хойш би доод ангиас анхны гүн болсон. Нийслэлд дийлэнх ихэс, язгууртан овогтнууд үүнийг эсэргүүцэж байсан. Тэд маш олон урхи занга тавьсан. Аз болоход, бид тэр бүгдийг нь тойрч гарч чадсан. Тэр жилүүдэд чи үргэлж надтай байсан. Гуанле ч гэсэн. Харин одоо чи миний эсрэг тэмцэхийг хүсэж байна уу?
Сун: Би Чэн гүрэнд үнэнч. Хэрэв та Чэнд үнэнч бол бид нэг нэгнийхээ эсрэг тулалдахад хүрэхгүй.
Сяо: Гуанле үнэнч биш байсан уу? Ниншоугийн цэргүүд ямар ч утгагүй амиа алдацгаасан. Тэдний хэн нь үнэнч биш вэ? Зүгээр л буцаад яв. Чи намайг ятгаж чадлаа. Чи хийх ёстой байсан зүйлээ л хийсэн. Сяо Ци буцаж ирсэн гэдгийг эзэн хааны ордонд дамжуулаарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home