Үргэлжлэл: 00:46:15
Цзитан эзэн хаан
Хуланы хаан
Хелан Чжэнь Хуланы ханхүү
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су Цзянься
Туо
Пан Гуи
+Мали Му А Ли Магийн нөхөр
++Сяохэ Хуланы барьцаанд байгаа хүүхэд
--------------------
Ван Сюань /А У/
Ван Цянь Туогийн эхнэр
А Ли Ма Хуланы шивэгчин
Цзиньэр
Линг Цзо хааны ахлах шивэгчин
+Циньчжи Хуланы барьцаанд байгаа хүүхэд
+Ми Яа гүнж
----------------------------------------------------------------------------------------------------------
59 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Ханхүү Хелан Чжэнь олзонд байгаа бүх хүмүүсийг суллаж явуулна гэж надад амласан. Хоёр хоногийн дараа чи бүх хүмүүсийг аваад эндээс яваарай.
Пан: Мэдлээ, гүнжтэн.
А У: А Ли Ма та хоёрыг Ниншоуд хүргэж өгнө.
Пан: Гүнжтэн, бид хэзээ ч эндээс хөдлөх вэ?
А У: Хоёр хоногийн дараа. Тиймээс бэлтгэлтэй байгаарай. Цаг нь болохоор би та нарыг гаргаж өгч чадахгүй.
Пан: Гүнжтэн.
Цзин: Эгч ээ, та бидэнтэй хамт явахгүй юм уу?
А У: Цзин Чжи, сайн байгаарай. А Ли Магийн үгэнд орно шүү.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хаантан. Эрхэм дээдэс ээ. Хааны бунханд том гай учирлаа.
Цзитан: Хааны бунханд юу болсон юм?
Эр: Хаантан, хааны бунханаас яаралтай мэдээ ирлээ, урд шөнийн хүчтэй борооноор бунханд аянга буусан байна. Эзэн хааны бунханы дээвэр нурсан гэнэ. Бунхны шалыг чулуунууд цөмлөсөн байна. Эзэн хааны бунхан сүйдсэн.
Цзитан: Явж үз.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Миний дүүгээс болж ийм их үймээн болох юм гэж огт бодсонгүй. Би юм идэж ууж, унтаж ч чадсангүй. Өнөөдөр би дүүгээ төлөөлж, мөн Ван овогтын нэрийн өмнөөс мэдэгдэхээр ирлээ. Эзэн хаан юу ч хийх байсан, Ван овогт Хулань руу цэрэг илгээхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Вэй: Эзэн хааны ухаан нь самуурсан байх. Бүр хааны бунхан нураад байхад бодлоо өөрчлөөгүй хэвээрээ. Хэрэв хаан цэргээ удирдан дайнд мордоно гэж зөрүүдэлбэл би өндөр настай ч тэргүүн сайд Вэньтэй хамт амиа эрсдэлд оруулан тулалдахаас өөр араггүй. Эзэн хаан бодлоо өөрчилнө гэж найдъя.
Су: Анхны эзэн хааны захиас зарлигийг та бүхэн санаж байна уу? Уг зарлигт, хэрэв дараагийн эзэн хаад бодлоггүй, ухаангүй алхам хийвэл ордны ихэс дээдсүүд нэгдэж, хааныг алдаа гаргахаас нь өмнө сэргийлэх ёстой гэж тодорхой бичсэн байдаг.
Вэнь: Ханхүү Цзянься, та хааныг хүчээр зогсоохын тулд өмнөх хааны захиас зарлигийг ашиглая гэж байна уу?
Су: Хэрэв та нарын гуйлт ямар ч үр дүнд хүрэхгүй, аргаа барсан бол энэ хамгийн сайн шийдвэр.
Вэнь: Бүгдээрээ ханхүү Цзяньсягийн хэлсний дагуу үзээд алдацгаая. Эзэн хааныг аймшигт алдаа гаргахаас нь сэргийлж, өмнөх хааны захиас зарлигийг илгээе. Хэрэв хаан хэтдээ биднийг шийтгэнэ гэвэл Вэнь Цзуншэн миний бие ганцаараа бүх шийтгэлийг үүрнэ.
Су: Үгүй. Би тэргүүн сайдтай хамт чадсан ч, чадаагүй ч шийтгэл хүлээхэд бэлэн.
Бүгд: Бид бүгдээрээ тэргүүн сайдтай хамт шийтгүүлэхэд бэлэн.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Ийшээ орно уу.
Сун: Ханхүү Цзянься, та цай уухаар намайг энд урьсан байх нь.
Су: Анхилуун зөөлөн цай сэтгэлээ уудлан ярилцахад илүү тохирдог гэж би боддог.
Сун: Хаан ширээ залгамжлагч гэхэд ер бусын сонирхолтой, энгийн бус хүн байна.
Су: Сууна уу. Тэр өдөр Их танхимд хэн нь ч шуудхан хэлэх гэж босоогүй. Одоо хотоор нэг яриар тарж байна. Сун жанжин, та энэ тухайд ямар бодолтой байна?
Сун: Хаан зөвхөн Южан гүнжийг аврахаар дайн хийхээр зэхэж, энэ хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн гэцгээж байна лээ.
Су: Тэр үнэн. Эзэн хаан нэг удаа А У-ийн урдууд сэлэмний ир хааж байсан хүн. Амь насаа зольж чадах хаан бусад хүмүүсээс өөр хэний төлөө тэгж чадах вэ?
Сун: Эзэн хааны шийдвэр хуумгай ч гэлээ, гүнжийн төрсөн ах, ханхүү Цзянься та гүнжийг Хуланьд зөнд нь орхих гэж үү?
Су: Тэр миний цорын ганц дүү. Би түүнийг яаж аврахгүй байх юм? Би Хуланыг тандуулахаар хамгийн шилдэг цэргүүдийг хэдийн илгээсэн.
Сун: Ханхүү Цзянься, яг үнэндээ, би энэ мэдээг сонсоод Ниншоуд байх нэг хүнд захиа илгээсэн байгаа. Ниншоуд гүнж маш их нэр хүндтэй. Ниншоугийн цэргүүд юу ч хийхгүй, зүгээр хараад суухгүй.
Су: Сун жанжин нөхөрлөл, шударга ёсыг үнэлдэг байх нь. Би худлаа хэлэхгүй. Чиний одооны байр суурийг хараад байхад, чамд эзэн хааны ордонд өндөр байр суурь эзлэх бүх боломж байна. Ирээдүйд чи агуу баатар болж, хаант улсын үймээн самууныг төгсгөл болгоно.
Сун: Надад танаас ийм зүйл сонсох ичгэвтэр байна. Би ямар ч агуу хүн боллоо гэсэн харц доод гаралтай хүн.
Су: Тэрийг залруулж болно.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Хаантаны амгаланг айлтгая.
Цзитан: Чи яах гээв?
Цзинь: Таныг маргааш хил рүү явна гэж дууллаа.
Цзитан: Чи бас намайг хориглохоор оролдож байна уу?
Цзинь: Мэдээж би таныг хориглохгүй. Таны намайг гэсэн сэтгэлийг би зүрхнийхээ гүнд мэдэрдэг. Эзэн хааны бунхан нурж, сайд түшмэдүүд эсэргүүцэхийг ч тоох хэрэггүй. Та өөр нэгний төлөө өөрийгөө золиослохыг хүссэн бол огт эргэлзэхгүйгээр явж гүнжийг аварч, буцааж авчрах хэрэгтэй. Тиймээс, би тантай хамт явахад бэлэн.
Цзитан: Хулань руу явах ямар аюултайг чи мэдэх үү?
Цзинь: Гүнж амьд байгааг би мэдээд маш их баярласан. Үнэндээ, гүнж миний хувьд дүү охиноос минь өөрцгүй. Энэ хорвоод би яг тантай адилхан. Би ч гэсэн түүнд маш их санаа зовдог. Тиймээс, гүнжийг аврахаар тантай хамт явмаар байна. Та хаашаа ч явсан байсан би тантай л хамт үхнэ. Гуйя, миний хүсэлтийг биелүүлээч.
Цзитан: Бос. Би чамд зөвшөөрч байна.
Цзинь: Тэгвэл би явж юмаа бэлдэе.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Су Юйбо, уулзалгүй их удсан байна. Чи сайн сууж байв уу? Тулааны талбар өчнөөн үхэл харж байсан байх аа? Бүр би сүнс байсан ч надаас айх зүйлгүй.
Сун: Тэргүүн сайдын амгаланг айлтгая.
Линь: Манай Ван овогтын эртний удмын бунханд миний булш бас бий. Тэгэхэд л чи намайг үхсэн гэж бодсон.
Су: Су Юибо, чи Цзяньнан дахь эзэн хааны нууц зарлигийг санаж байгаа биз дээ?
Сун: Миний амийг аварсан ханхүү Цянься таны өгөөмөр сэтгэлд би талархадаг.
Су: Үнэн гэвэл, би чамайг аварсан хүн биш. Харин аав байсан юм.
Сун: Ханхүү Цянься, үүнийг тодруулж өгнө үү.
Су: Су Юибо, намайг өршөөгөөрэй. Би ч гэсэн чамаас нуухыг хүсээгүй юм. Миний аав азаар үхлээс мултарсан. Дэндүү олон хүмүүс түүнийг үхлийг хүсэж байсан. Би чамд итгэхийн тулд чамтай ярилцаж, итгэлийг чинь олохоос өмнө энэ болсон. Тэгэхэд хатан эх чамайг алах зарлиг гаргасныг аав олж мэдсэн юм. Энэ зарлигийг би зөрчих ёсгүй байсан. Гэвч аав чамайг маш зоригтой, улс орны түшиг тулгуур болно гэж надад хэлсэн. Би ч чамайг өөдгүй хорон санаатны гарт үхүүлэхийг хүсээгүй.
Сун: танд хязгааргүй их талархалаа. Тэргүүн сайдаа санаа бүү зовохтун. Өнөө орой энд юу болсон тухай би хэнд ч, юу ч ярихгүй.
Линь: Өнөө орой би чамд өөрийгөө харуулсан нь чамд итгэсэн учраас.
Сун: Ингэхэд, би танд яагаад хэрэгтэй байдаг юм?
Линь: Чэн гүрнийг байгуулсан мөчөөс эхлэн манай Ван овогт 100 гаруй жил тэргүүлсний дараа доройтолд орсон. Гэхдээ хүч бас байгаа. Су Юибо, чи чадварлаг дайчин, чамд маш сайхан ирээдүй байна. Гэхдээ чи харц доод гаралтай. Язгууртнууд чамайг ялгаварлан гадуурхах нь гарцаагүй. Яг Сяо Ци шиг. Тэр тулалдаанд од шиг гялалзаж, ван цол хүртсэн. Харамсалтай. Эцэст нь юу болов? Чи шалтгааныг мэдэж байгаа байх. Чи үүнээс сургамж авч, түүний алдааг давтахгүй гэж би найддаг. Су Юибо, хэрэв чи надтай хүчээ нэгтгэвэл би чамайг үрчилж авахад бэлэн байна. Чи агуу үйл хэргийг дуусгаж, Ван овогтын гэр бүлд нэгдэсний дараа өөрийнхөө гарал үүслийг мартах болно. Тэр цаг ирэх үед чи язгууртан ихэс дээдсүүдийг тэргүүлнэ.
----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Энэ бослого уу?
Вэнь: Эрхэм дээдэс ээ, та өнөөдөр ордныг орхиж гарахгүй. Энэ анхны эзэн хааны дурсгалын самбар. Түүний өвөг дээдсүүдийн сүмд үлдээсэн захиас зарлигт хэрэв дараагийн эзэн хаан хэтдээ алдаа эндэгдэл гаргаж, улс орноо сүйрүүлэхэд хүргэвэл, тэргүүн сайд ордны язгууртнуудтай хүчээ нэгтгэж энэхүү захиас зарлигийг эзэн хаанд сануулж, улс орон, ард иргэдээ зовлонд унагасны төлөө хариуцлага хүлээлгэх ёстой. Эзэн хааны бунхан сүйдсэн. Энэ бол хилэгнэсэн тэнгэр бурхадын хатуу сануулга. Энэ үнэн. Хэрэв эрхэм дээдэс та бодлоо өөрчлөхгүй бол би зарлигийг биелүүлэхээс өөр араггүй. Эрхэм дээдэс ээ, та Шицянь ордондоо буцаж, сайтар тунгаан бодно уу. Сайдууд болон миний бие эзэн хааны ордонд хамтран хуралдаж, шийдвэр гаргах болно. Эрхэм дээдэс ээ, та буцна уу.
Бүгд: Эрхэм дээдэс ээ, та буцна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Сяо: Энэ хурц хутга надад олон жил болж байгаа. Тэр олон удаа миний амийг аварч байсан. Чи энэ хутгыг ав.
А Ли Ма: гүнжтэн ээ, яг одоо тохиромжтой цаг. Та хуримын ёслолыг ерөөх Их асарт очно уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Мали: Сонсоцгоо. Өнөөдөр гүнжийн хуримын өдөр. Энэ бол онцгой шагнал.
Эр: Янзтай.
А Ли Ма: Ханхүү бүх боолуудыг суллах зарлиг гаргасан.
Эр: Үнэн байна. Чи, торны хаалгыг нээ. Бүгдийг нь суллаж явуул.
Эр: Мэдлээ.
А Ли Ма: Гүнж та нарыг суллаж байна. Одоо та нар гэртээ харьж болно.
Эм: Бид гэртээ харих нь.
Эм: Бүгдээрээ гэртээ харь гэнэ ээ.
А Ли Ма: Та нар одоо бүгдээрээ чөлөөтэй.
Эр: Ашгүй дээ. Бид гэртээ харих нь.
А Ли Ма: Тэдний араас дагаарай.
Пан: Бид энд байна. А Ли Ма.
А Ли Ма: Пан Гуи.
Пан: Явцгаая.
Мали: Хелан Чжэнь биднийг чөлөөлсөн гэж үү?
А Ли Ма: Тиймээ.
Пан: Ингэхэд гүнжтэн хаана байна? Тэр хаачсан бэ?
А Ли Ма: Гүнжтэн биднийг хамгийн түрүүнд хүмүүсийг аваад эндээс яв гэсэн. Гүнж явахгүй гэж хэлсэн.
Пан: Сяохэ, Цинь Чжи, та нар А Ли Маг дагаад түрүүлээд яв. Сайн яваарай. Одоохон яв.
А Ли Ма: Явцгаая.
Мали: Явцгаая.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Гүнжтээн, та хүлээнэ үү. Ханхүү Хелан Чжэнь удахгүй хүрч ирнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Алив ээ, дүүртэл нь дарс хийгээдэх.
Эр: Төлөө.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Хүн болгоныг өөртөө дурлуулж, ханхүү Хелан Чжэний их хатан болох боломжийг хүлээсэн эгч минь энэ мөн үү?
А У: Чи ер бууж өгөхгүй хүн юмаа. Чи намайг үнэхээр үзэн яддаг байх нь.
Цянь: Южан гүнж чи Хуланы их хатан болохыг санаархсан хэвээрээ байсан. Чи дэндүү их юм хүсчээ.
А У: Чи тэгээд юу хийх гэж байна?
Цянь: Чи надад маш их өртэй, би өнөөдөр тэднийг нэг нэгээр нь буцааж авна.
А У: Өнөөдөр ханхүү Хелан Чжэний хувьд чухал өдөр. Хэрэв чи надаар оролдвол тэр чамайг өршөөхгүй гэхээс эмээж байна.
Цянь: Би чамд шуудхан хэлчихье. Өнөөдрийн сүрлэг хурим чамд зориулагдсан юм биш. Чамд хайртай гэж амлаад байсан ханхүү Хелан Чжэнь чинь өөр эмэгтэйтэй гэрлэнэ. Чи ердөө л торонд орсон шувуу. Чиний үхэх, сэхэхийг зөвхөн би л шийднэ.
А У: Хэрэв чи бүр эхнээсээ эцэс хүртэл намайг буруутай гэж боддог бол надад хэлэх ч үг алга. Ван Цянь, чамаас гуйя, надад ганцхан өдөр өгчих, би бодсон зүйлээ дуусгах ёстой. Маргааш чи намайг хүссэнээрээ яасан ч хамаагүй.
Цянь: Чи гуйж байна уу? За яахав. Миний бардам эгч надаас яаж гуйхыг нь би хармаар байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Миний удаан хүлээсэн тэр өдөр ашгүй ирлээ. Эцэст нь би чамайг энэ хувцастайгаар харж чадахаар боллоо. Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө үлдэг. Өнөөдрөөс эхлэн, Хелан Чжэнь миний бие чиний эр нөхөр болж, үхэн үхтлээ чамд санаа тавьж, чамайг хамгаалах болно. Чи чинь...
Ми: Би чиний их хатан, Кэ эр отогийн Ми Яа гүнж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Чи надаас юу хүсээд байгаа юм?
Цянь: Чи нүглээ наманчилж, надад толгойгоо гудайлгахыг би хүсдэг. Яг хоол гуйсан гуйлагчин шиг. Надаас гуйгаач.
А У: Чамаас гуйж байна.
Цянь: Ингээд л болоо юу? Би чамаас өршөөл гуйж байхдаа газарт хүртэл бөхийж мөргөөгүй гэж үү?
Эм: Туо гүнж ээ. Туо гүнж ээ, та зүгээр үү?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Энд яг юу болоод байгаа юм? Чи мэдэж байсан, тийм үү?
Туо: Чжэнь дүү минь, би чамаас уучлалт хүсье. Намайг битгий буруутгаарай. Би хэдийн чадах бүхнээ хийсэн.
Хелан: Ван Сюань хаана байна?
Туо: Хаан энэ бүхнийг зохион байгуулсан. Надад өөр сонголт байсангүй. Чжэнь дүү минь, өнөөдөр чиний хуримын өдөр.
Хелан: Намайг тавиадах!
Туо: Дүү минь, түргэн зан гаргах хэрэггүй.
Цэрэг: Ханхүү Чжэнь.
Хелан: Би хаантай уулзмаар байна.
Цэрэг: Хаан хэнийг ч оруулж болохгүй гэж хэлсэн.
Хелан: Хойшоо болцгоо.
Цэрэг: Та орж болохгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цянь: Өвдөж байна.
Эм: Туо гүнж ээ, тэсэж байгаарай.
Цянь: Миний хүүхэд.
Пан: Гүнжээ.
Эм: Туо гүнж ээ.
Пан: Гүнж ээ.
А У: Пан Гуи.
Эм: Туо гүнж ээ. Туо гүнж ээ.
Пан: Гүнж ээ, хурдхан надтай хамт яваарай.
Цянь: Хүүхдийг авраач.
Цэрэг: Толгойлогч Туо Ван Сюанийг барьж ав гэж тушаасан. Бүү хөдөл.
Эм: Туо гүнж ээ.
Цянь: Миний хүүхдийг авраач.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Хаан аав аа. Хаан аав аа.
Туо: Хелан Чжэнь, өөдгүй амьтан! Чи хааны аавыг ална гэнэ ээ? Цэргүүд! Түүнийг даруйхан барь!
Хелан: Ху Еци!
Туо: Ханхүү Хелан Чжэнь бослого гаргахыг завдлаа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Тэр хааныг алсан.
Хелан: Би тэгээгүй! Энэ би биш! Хелан Туо, чи намайг чаджээ.
Туо: Асарт байсан ганцхан хүн нь чи. Бүгд чамайг харсан. Хэрэв чи биш юм бол өөр хэн байж таарахав? Цэргүүд ээ, миний зарлигийг сонсохтун. Хелан Чжэнь болон түүний хамсаатнуудыг галаар цээрлүүлэхийн өмнө торонд аваачиж хорь.
Цэрэг: Мэдлээ.
Туо: Тэр эмэтэйг ч гэсэн хорь.
Цэрэг: Мэдлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Манай агуу хаан дайнд агуу жанжин, ард иргэддээ түмэнтээ тустай хүн байсан билээ. Тэр манай үзэсгэлэнт тал газрыг захирч байсан, гэтэл өнөөдөр тэр хэрцгийгээр алагдсан байна. Алуурчин нь хааны өөрийнх нь хүү Хелан Чжэнь.
Хелан: Та нар түүний худал хуурмагт итгэсэн гэж үү? Энэ тухай бодоод үз. Надад хааныг алах ямар шалтгаан байсан юм? Дахиад сайн бод. Энэ тал газарт хааныг алахыг хэн илүү их хүсдэг вэ? Хэн хаан ширээнд суухыг тэгтлээ их хүсэж байгаа вэ?
Туо: Чи хаан ширээний тухай ярихаас ичихгүй байна уу? Энэ тал газарт хаан ширээнд хамгийн тохирохгүй хүн нь Хелан Чжэнь чи. Чамд тал газрыг захирах ямар зан чанарууд байгаа юм? Хаан түүнийг Ван Сюаньтай гэрлэхийг нь зөвшөөрөөгүй. Тэр сэтгэлдээ хорсол тээсэн. Тиймээс хаан ширээг булаах гэж хааныг алсан.
Бүгд: Түүнийг цаазал! Түүнийг цаазал! Түүнийг цаазал! Түүнийг цаазал! Түүнийг цаазал!
Туо: Тэр эмэгтэйг аваад ир.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Бүгдээрээ харж авцгаа. Энэ нөгөө эмэгтэй нь. Одоо би Хелан Чжэний хүслийг биелүүлж, хоёуланг нь хамт үхүүлэх болно.
Хелан: Хелан Туо. Хэрэв чи эр хүн юм бол ганцхан намайг алчих. Түүнийг тавьж явуул! Хелан Туо. Би чамаас гуйж байна. Би чамаас түүнийг чөлөөл гэж гуйж байна.
Туо: Чамайг үхэхээс өмнө надад хэлэх хэдэн үг байна. Люпанд болсон хядлагыг Сяо Ци хийгээгүй юм. Харин би хийсэн. Мөн чиний ээж, охин дүү чинь миний сэлэмний ирэнд үхсэн.
Хелан: Чи бол араатан!
Бүгд: Түүнийг цаазал! Түүнийг цаазал! Түүнийг цаазал! Түүнийг цаазал!
Туо: Би өнөөдөр Хелан Чжэний сүүлчийн хүсэлтийг нь биелүүлнэ.
Хелан: Хелан Туо!
Тур: Түүнийг хороо, тэгвэл чи амьд үлдэнэ.
Пан: Гүнжтээн! Гүнжтээн!
Хелан: Хелан Туо! Түүнийг тавьж явуул! Хэрэв чи намайг алмаар байвал, яг одоо алаадах! Харин түүнийг явуул!
Туо: Түүнийг хороо. Үгүй бол би чамайг чононуудад хаяж өгнө. Яв.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Чи намайг алахыг үргэлж хүсдэггүй байсан гэж үү? Одоо чи тэгж чадахаар боллоо. Намайг хороо... тэгээд Хуланаас яв. Сайхан амьдар.
Туо: Мунхаг эм, түүнийг одоохон хороо.
Хелан: Чи яагаад эргэлзсээр байгаа юм? Одоохон гүйцээ. Хэрэв намайг хороохгүй бол чи ч гэсэн амьд үлдэхгүй. Би Сяо Циг алсан юм. Би чиний хайртай хүнийг алсан. Намайг хороо, тэгээд нөхрийнхөө өшөөг нь ав, Ючжан гүнж ээ. Надад илдээ өг. Би тэднийг устгана.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: Зугт!
Сяо: Бүү хөдөл! Хойшоо болцгоо!
Пан: Гүнжтээн. Хойшоо болцгоо!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: А У, би үхэхээс айна гэж үү? Би хэний төлөө яаран Хуэйчжоуд ирсэн байхав? Би чамайг аврахаар ирсэн!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзитан: Би тэнэг ээ? Би чамд санаа зовсон болоод л тэр! Чи цаг үргэлж аюул дунд байсан. Чи үнэхээр л...
А У: Надад санаа зовдог оо? Хэрэв чи үнэхээр санаа зовдог бол өөрөө хүрч ирээд надтай хамт хоригдохгүй байсан юм.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Ааваа, Цзитан хэдэн өдрийн турш Шинцянь ордноос гарсангүй.
Линь: Сайн байна. Сун Хуайен сүүлийн үед юу хийж байна?
Су: Тэр одоо эзэн хааны ордны хамгийн нөлөө бүхий жанжин, бүгд түүнийг талдаа татахаар оролдож байна.
Линь: Тэр Сяо Цитэй их адилхан, гэхдээ л тэр Сяо Ци биш. Тэр их ухаантай, их бие даасан хүн. Сун Хуайен харахад эр зоригтой юм шиг атлаа сэтгэлийнхээ гүнд өөртөө итгэдэггүй. Тэр чи бид хоёртой адилхан. Тэр ямар нэг зүйл хүсвэл, түүнийг удирдахад амархан.
Су: Бид Цзин хэн болохыг түүнд хэлэх хэрэгтэй юу?
Линь: Хүлээ. Хараахан цаг нь болоогүй байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цэрэг: Хар даа. Баахан хүмүүс ирж байна. Бөмбөрөө дэлдээрэй!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home