Rebel princess 58

Үргэлжлэл:  00:46:15

Цзитан          эзэн хаан     

Хуланы хаан              

Хелан Чжэнь      Хуланы ханхүү

Вэнь Цзуншэн    тэргүүн сайд

Вэй Ху           сайд

Гу Чжоншу           сайд

Ван Линь

Ван Су           Цзянься

Туо

+Пан Гуи

+Сяохэ          Хуланы барьцаанд байгаа хүүхэд

+Цинъюнь           Ван Лигийн хувийн бие хамгаалагч

+Су Юибо                    Сун Хуайены хоёр дахь нэр

+Ван Ань                      Ван Су-ийн гэрийн бойдаа

--------------------

Ван Сюань /А У/               

А Ли Ма                       Хуланы шивэгчин     

Цзиньэр                       хааны 2-р хатан

Линг Цзо                     хааны ахлах шивэгчин

+Гуанчи                хамба лам.

+Циньчжи                   Хуланы барьцаанд байгаа хүүхэд

----------------------------------------------------------------------------------------------------------

58 – р анги

-----------------------------------------------------------------------------------------------------------

Пан:     Гүнж ээ, би зүгээр.      

А У:      Чи амьд байгаа нь сайн хэрэг.      

Эм:       Южан гүнж! Энэ Южан гүнж байна!

Эм1:     Южан гүнж ээ! Южан гүнж ээ!

Эр:        Южан гүнжийн амгаланг айлтгая.

Эм:       Южан гүнж ээ, биднийг авраач! Биднийг авраач дээ!

Эм:       Тиймээ, Южан гүнж ээ! Биднийг авраач!

А У:      Та нар дээшээ босоцгоо. Бид амьд байгаа цагт гэртээ харих найдвар ч байгаа.

Пан:     Тийм шүү, бүгдээрээ дээшээ болоорой. Бүгдээрээ босоорой. Би хэрэггүй амьтан, таныг хамгаалж чадсангүй.

А У:      Пан Гуи. Чи их хүнд шархадсан байна. А Ли Ма, хурдан яваад тан авчир.

А Ли Ма:      Жа.

Пан:     Би зүгээр, таныг хамгаалж чадаагүй хүн нь би. Би таныг доромжлуулахад хүргэсэн.

А У:      Ингэж битгий ярь. Надаас болж зовж байгаа хүн нь чи.  

Цинь:   Эгч ээ. Та Циньчжи намайг ахтай хамт гэрт минь буцаахаар ирсэн үү?

А У:      Циньчжи? Сяохэ? Чи бас яагаад энд байдаг билээ?

Пан:     Гүнж ээ, Хелан Чжэнь эд нарыг хулгайлсан. Ванг ирүүлэхийн тулд эд нарыг барьцааны хүмүүс болгосон юм. Түүнээс болж ван аюултай занганд орсон.

А У:      Хелан Чжэнь та нарыг хулгайлсан юм уу?  Сяохэ, миний нөхрийг харсан уу?

Сяохэ:  Би харсан. Гэхдээ ван биднийг аврахаас өмнө тэр...

А У:      Үргэлжлүүл.

Цинь:   Хавцалд маш олон цэргүүд байсан. Тэд вантанг бүсэлсэн.

Сяохэ:  Тэд гүүрний олсыг тас цавчсан. Ингээд ван хавцлын ирмэг дээр үлдсэн. 

Цинь:   Ван ахын бие их цус алдсан байсан. Дараа нь ахыг хүмүүс бүсэлж авсан. Тэд бүгдээрээ гартаа сэлэмтэй байсан. Тэгээд тэд бүгдээрээ ах руу дайрсан.

Пан:     Циньчжи, одоо ярихаа боль. Одоо яриад хэрэггүй. Ярих хэрэггүй.

 А У:     Сяохэ. Дараа нь юу болсон бэ?

Сяохэ:  Дараа нь, Хелан Чжэнь биднийг нааш нь авчирсан. Хелан Чжэнь, тэр ванг алсан.

Пан:     Миний эмгэнэлийг хүлээн авна уу, гүнжтэн ээ.

Бүгд:    Бидний эмгэнэлийг хүлээн авна уу, гүнжтэн ээ.

А У:      Та нар босоцгоо.

Пан:     Гүнжтээн. Гүнжтээн. Гүнжтээн. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Ань:     Ноёнтоон. Ноёнтоон.

Су:        Цинъюнь.

Цин:     Жа.

Су:        Та энд аавтай хамт амьдарч, түүнийг харж хандаарай.

Цин:     Мэдлээ.

Су:        Ван Ань, та урдын адил Ваны ордонд үлдэж, аавыг эргэж тойрч байгаарай. Уух, идэх юмыг нь та хариуцана.

Ань:     Мэдлээ. Санаа зоволтгүй. Манай ноёнтоны хувцас, хоол хувцас, бүх юманд би санаа тавина.

Су:        Аав аа, бид хүүг хаана үлдээх вэ?

Линь:   Чиний бодлоор түүнд илүү аюулгүй газар байгаа юу?

Цин:     Эзэнтээн, бяцхан агь таны амар тайван байдлыг эвдэнэ гэхээс эмээх юм.

Линь.   Тэр сайн хүү. Чи хүүхэд байхдаа дуулгавартай байснаас ч хэдэн хувь илүү. Хүү энд надтай хамт үлдэнэ. Ямартай ч өвөө, ач хүү хоёр хоёулаа нуугдаж байгаа.

Су:        За яахав. Та өөрөө л шийд, ааваа.

Ань:     Би итгэхгүй юм, та урд нь язгууртан гаралтай, дээд албан тушаал хашдаг байсан хүн, гэтэл одоо энэ газарт түгжигдэх гэж.

Линь:   Хүмүүсийн сэтгэлд ертөнц багтаж байгаа цагт тэд хэзээ ч дөрвөн хананы дунд түгжигдэггүй юм.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Гуанчи ламтан.

Гуан:    Ханхүү     Цзянься, та саяхан энд ирсэн, сэтгэл хангалуун байна уу?

Су:        Баярлалаа, ламтан, бүх зүйл зүгээр. Та энд ирсэн учир нь...

Гуан:    Жинмин гүнж урд нь энд амьдардаг байсан. Гүнж энд нэг ч тоосгүй цэвэрхэн байлгахыг үргэлж хүсдэг байлаа. Тэр амьд сэрүүн байхдаа захиж хэлснийг би биелүүлдэг, тэгээд л цэвэрлэгээ хийхээр ирлээ.

Су:        Таны хүндхэн ажилд талархаж байна хамба ламтан. Гэвч би одоо Ця Ань сүмд амар тайван амьдрах гэж ирсэн. Хэн нэгэн надад саад болохгүй байвал сайн. Ер нь би цаашаад энэ цэвэрлэгээг хариуцвал яаж байна? Тэгвэл танд санаа зовох зүйлгүй болно.

Гуан:    Жа, ойлголоо. Тэгвэл миний зүгээс, ханхүү Цзянься та үүнд санаа тавихыг хүсье.  

Су:        Энэ миний хийх ёстой зүйл. Энэ хүүгийн ёсоор эхдээ ачлал үзүүлж байгаа хэрэг.

Гуан:    Сайн байна, тэгвэл би ингээд явъя даа.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэнь:   Эрхэм дээд эзэн хаан. Эрхэм дээдэс ээ.

Цзитан: Тэргүүн сайд Вэнь Цзуншэн, та сая юу гэсэн бэ?

Вэнь:   Айлтгал байна, хаантан, би зүүн хойд зүгт үймээн дэгдэж байна гэж хэллээ.  Баруун хойд нутгаар гэвэл, тэнд мөн л тайвангүй байгаа. Цэрэггүй болсон хоосон хэдэн хуарангууд л байна. Бидэнд дэмжлэг үзүүлэхэд хэцүү болох байх. Яг одоо хүн хүчний нөөцөө ашиглах цаг. Эзэн хаан та туслахаар нэмэлт хүч явуулна гэж найдаж байна.

Цзитан: Цэргүүдийг удирдах ямар түшмэл, сайд байна?

Вэнь:   Энэ...  Энэ тухай дахин бодох хэрэгтэй гэж бодож байна.

Цзитан: Яасан бэ? Южан ванг өөд болсны дараа миний Чэн гүрэнд ашиглаж болох жанжид үлдээгүй хэрэг үү?

Вэнь:   Эрхэм дээдэс ээ, би Вэй овогтын Вэй Каныг санал болгож байна. Тэр бага байхаас л цэрэгийн эрдэмд суралцсан хүн. Түүнд цэрэг удирдах авъяас байдаг. одоохондоо тулааны туршлага дутмаг байгаа ч. Энэ удаа нэмэл хүч авч явахад тэр...

Цзитан: Зөвшөөрлөө.

Вэнь:   Мэдлээ.

Эр:        Тарцгаана уу.

Бүгд:    Эзэн хаан таныг хүндэтгэн үдье.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сун:      Ханхүү Цзянься, та сэжиг төрүүлэхээс айхгүй байна уу?

Су:        Сэжиг төрүүлэхээс зугтдаг хүн сэжигтэй байдаг.

Сун:      Су И ах аа, та өөрийнхөө хүчийг өгье гэж бодож байсан уу?

Су:        Улс орон хүндхэн байна, харин бид чадах бүхнээ хийх ёстой. Эсвэл бид энэ Тайцзи ордонд хоригдох ёстой юу? 

Сун:      Ханхүү Цзянься. Та Су сайдыг яагаад болиулсан юм?

Су:        Южан ван аймшиггүй зоригтойгоор дайсантайгаа тулалддаг байсан. Гэтэл тэр ямар байдлаар дууссан билээ дээ?

Сун:      Ханхүү Цзянься таны хэлснийг бодвол, би цаашид юу хийвэл зохилтой вэ?

Су:        Хүлээх.

Сун:      Хүлээх ээ?

Су:        Дөнгөж сая яригдсан Вэй овогтын хүүг би маш сайн мэднэ. Цэргийн эрдэм дээр түүнд асуудал байхгүй, харин жинхэнэ тулалдаанд тэр яалт ч үгүй бут цохиулна. Түүнийг ялагдахыг нь хүлээ, тэгээд эзэн хааны ордон жанжингүй болмогц чи цэргүүдийнхээ хамт тэргүүнд нь гарах хэрэгтэй. Тэр үед чамд одоо байгаагаас хоёр дахин илүү хожоотой.

Сун:      Танд гялаалаа, ханхүү Цзянься.  

-----------------------------------------------------------------------------------------------------------

Вэй:      Вэнь Цзуншэн тэргүүн сайд аа, та хүлээгээч. Хэсэг зуур ярилцъя.

Вэнь:   За, чамд ямар асуудал байна?

Вэй:      Сяо Циг өнгөрсний дараа энэ Сун Хуайен жанжин их алдартай болсон. Цэргүүд түүнийг Сяо Цигээс дутахгүй хүндлэн дээдэлдэг гэж би сонссон. Гэхдээ л Сун Хуайен жанжин  Сяо Цитай адилхан биш. Түүнд хааны ордны ихэс дээдсүүдийг дагалдаж явах таалагддаг. Тэр хэдийгээр нийслэлд амьдардаггүй ч Су И ахынх нь өргөө чинээлэг гэж жигтэйхэн. Дэндүү тансаг.

Вэнь:   Энэ үнэн үү?

Вэй:      Би нэг удаа очиж байсан. Хэрэв Южан вангийн өргөөг Су И ахынхтай харьцуулбал тэнгэр газар шиг. Хэрэв та итгэхгүй байвал би нэг өдөр таныг аваад очиж болно.

Вэнь:   Хангалттай.

Вэй:      Тэгвэл та ойлгох болно.

Вэнь:   Үзэх шаардлаггүй. Энэ ерөөл үү, хараал уу? Бид явцын дунд харан байж болъё.    

Вэй:      Тийм дээ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Журамт ахайтан, орой болсон байна, хурдхан унтаж амрана уу.

Цзинь: Эзэн хаан ирээгүй л байна уу?

Эм:       авхай, та сайн мэдэж байгаа. Эзэн хааны бие дөнгөж сайжирч эхэлсэн. Түүнээс гадна, энэ ордонд өөр татвар эмс байхгүй. Тун удахгүй та эзэн хаантай шөнийг өнгөрүүлэх болно.

Цзинь: Удахгүй гэнэ ээ? Хаантан хайргүй болсон гэхээс эмээж байна. Тэгвэл бүх зүйл дуусна. Эзэн хаан миний Цзиньсю ордонд ирэхгүй юм бол би өөрөө түүний Шицянь ордон руу явна.

Эм:       авхай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Хаантанд айлтгая, журамт авхай уулзъя гэж хэлүүллээ.

Цзитан: Намайг завгүй байна гэж хэл.

Эр:        Хаантан, авхай танд нэг юм бэлэглэхийг хүсэж байна гэж хэлсэн.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзинь: Хаантаны амгаланг айлтгая. Би хэргэмээр шагнуулснаас хойш та нэг ч удаа надтай ирж уулзсангүй. Би сэтгэл зүрхэндээ таныг үнэхээр үгүйлж байна, хаантан. Би хаантан танд зориулж лянхуан үртэй шөлийг бэлдсэн юм. Хаантан, та үүнийг халуун дээр нь идчих. Хэрэв хөрчихвөл амт нь алга болдог юм.

Цзитан: Наанаа тавьчих. Хаантан, та улс орны хэрэг явдал гээд маш завгүй байдаг. Мөн та эрүүл мэндээ бодож байх хэрэгтэй. Та завгүй ажээ. Би ингээд явъя даа.

Цзитан: Хүлээ. Чиний биеэс яагаад Су Хэ үнэртээд байгаа юм?

Цзинь: Би бүр багаасаа Южан гүнжтэй хамт өссөн. Гүнжийн хүсдэг бүхэн надад ч бас таалагддаг.

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Яарч түгшихгүй сайхан амьдрах болно.

Сяо:      Бас бодох санах юмгүй амьдарцгаая.

 А У:     Зөвхөн чи бид хоёр.

Сяо:      Зөвхөн чи бид хоёр. Энэ амьдралд амжилт, азгүйдэл юу байх нь хамаагүй, би чамтай хамт бүхнийг туулна. Бидний туулсан амьдрал үргэлж биднийх л байх болно.

А У:      Бидний туулсан амьдрал үргэлж биднийх л байх болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Сяо:      Өнөөдрөөс эхлэн, Сяо Ци миний амьдралд зөвхөн энэ эмэгтэй, Ван Сюань байх болно.

АУ:       Мартаж үз. Чи надад өртэй гэж бодоорой. Би чамайг буцаж ирэхийг хүлээнэ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзо:     Эрхэм дээдэс ээ.

Цзитан: Юу болсон юм?

Цзо:     Южан гүнж амьд байгаа бололтой.

Цзитан: Дахиад хэл дээ.

Цзо:     Танд давтан хэлье, эрхэм дээдэс ээ. Южан гүнжийг хайлгуулахаар явуулсан таны хүн шууданч тагтаагаар захидал илгээсэн байна. Түүнд бичсэнээр, Хуланы ханхүү Хелан Чжэнь нэг эмэгтэйг Чэн гүрнээс авчирсан гэнэ. Түүний гадна төрх байдал нь гүнжтэй маш адилхан. Хаа сайгүй яриа хурдтай тархаж байна. Тэр яриангүй Южан гүнж  байсан гэцгээж байна.

Цзитан: А У үхээгүй байх нь.

Цзинь: Гүнжийг тэнгэр бурхан ивээсэн байна. Нар жаргасны дараа хэн нэгэн гүнжийг олоод аварч Хуланьд аваачсан байх. Тэгсэн ч гэлээ энэ сайхан мэдээ байна.

Цзитан: Тиймээ. Чиний зөв.

Цзинь: Цзитан. Цзитан!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Аав аа, тэр эмэгтэй гарцаагүй А У-г гэж би бодож байна. Тэр Хелан Чжэнь маш хэрцгий хүн гэж хаа сайгүй ярилцдаг. Бүр түүнийг эцэг, Хуланы хаан ч гэсэн түүнээс жийрхэдэг.

Линь:   Цзитан олон тооны цэргүүд, морьд гаргаж Чэн гүрний сөөм газар бүрийг самнуулаад А У-ийн ул мөрийг олж чадаагүйд гайхах юм алга.

Су:        Би хэлж байсан даа. А У шиг хүн яаж тийм амархан амиа хорлож үхэх юм?

Линь:   Нэг хүн худлаа ярьсан.

Су:        Аав аа, та хааны татвар эхнэр Су-г хэлж байна уу?

Линь:   Су Цзиньэр манай өргөөнд өссөн. Тэд амжилттай оргон зугтсаны дараа Су Цзиньэр А У-г аврах тухай чамтай ярилцах гэж хамгийн түрүүнд гүйж ирээгүй. Харин оронд нь Цзитантай уулзахаар явсан. Энд яалт ч үгүй нэг сэжигтэй юм байна. Хааны 2-р эхнэр Су, би Су Цзиньэрийг дутуу үнэлсэн бололтой.

Линь:   Юуных нь 2-р эхнэр? А У-ийн сүүдэр төдий амьтан. Мартсанаас, Сун Хуайен юу болсон?

Сун:      Тэр Сяо Цитэй адилгүй. Би өмнө нь түүнийг туршиж үзсэн. Тэр маш дуртай зөвшөөрсөн. Хэтдээ бид түүнийг ашиглаж болох байх.

Линь:   Сайн байна. Гайхалтай. Тэр тийм хүсэлтэй, зориглож байгаа бол бид түүний сэтгэлийг нь ханатал хүссэн бүхнийг нь харамгүй өгөх хэрэгтэй. Бид түүнд Южан ванг давж гарсан гэдэг бодол төрүүлсэн цагт тэр вангаас хамааралтай байдлаасаа ангижирахад нь туслана. Түүнээс гадна, бид хэрэгтэй бүхнийг нь өгч байгаа. Тэгвэл тэр бидэнд дуулгавартай байх болно.

Ань:     Ноёнтоон хааны ордноос элч ирлээ. Хаантан таныг даруйхан ордонд хүрч ир гэж хэлүүлсэн байна.       

Су:        Сүйх тэрэг бэлд.

Ань:     Жа.

Су:        Би эзэн хаан ямар бодолтой байгааг мэдээд ирье.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Хэрэв Цзитан чамайг А У-г авруулахаар явуулах гэвэл түүнээс нь татгалзах арга бодоорой.

Су:        Яагаад?

Линь:   Хэрэв миний таамаглал зөв бол, А У-г Хуланьд байгааг мэдсэн Цзитан түүнийг ямар ч үнээр хамаагүй аврахыг хүснэ. Үүнээс үүдэн, энэ нь язгууртнуудын дургүйцлийг төрүүлнэ. Тэр өөрөө үүндээ хутгалдсан нь дээр.  

Су:        Бид А У-г очиж аврахгүй гэсэн үг үү?

Линь:   Би тэгж хэлээгүй. А У миний охин. Мэдээж түүнийг аврах ёстой. Харин бид А У-г хэрхэн аврах аргыг бодож олох хэрэгтэй. Бидний ойрын зорилт бол энэ үймээнийг ашиглан бэхжиж, Ван овогт хүчээ сэлбэхэд нь туслах ёстой. Харин А У-г одоо болтол урвагчийн эхнэр гэж үзсэн хэвээр. Хэрэв А У нийслэлд буцаж ирвэл энэ тааварлах араггүй аюултай. Хэрэв Хелан Чжэньд үнэхээр л А У таалагддаг бол Хулань тэрэнд хамгийн аюулгүй газар байх болно.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Эзэн хааны 2-р хатан Су.

Цзинь: Ханхүү Цзяньсягийн амгаланг айлтгая.

Су:        Чи одоо тэргүүн сайдын өргөөний зарц биш, харин эзэн хааны 2-р хатан болжээ. Надтай ингэж айхтар ёсорхох хэрэггүй.

Цзинь: Та их огцом хэллээ.

Су:        2-р хатан Су, таны дараа. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Су:        Су Юи Бо. Одоо ордонд нэг зүйлээс болж айхтар ширүүн маргаан болно. Чи юу ч бодсон бай, миний дохио зангаа, харцыг сайн анхаарна шүү.

Сун:      Сонирхолтой нь юу болоод байна аа.

Су:        Нөгөөдөр би Ваны өргөөнд хүлээн авалт хийнэ. Чи ирэх ёстой. Тэгвэл чамд бүх юм тодорхой болно.

Сун:      Хуайен би очно. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        хаантан морилон ирлээ.

Бүгд:    хааны амгаланг айлтгая.

Цзитан: Өндийцгөө. Би Шанъяны гүнжийг амьд байгаа гэсэн нууц мэдээ авсан.

Вэй:      Амьд аа?

Вэнь:   Амьд аа?

Сайд:   Гүнж амьд байх нь.

Сайд:   Нөгөө Южан гүнж мөн биз дээ?

Цзитан: Гүнж Хуланьд олзлогдсон байгаа.

Сайд:   Хуланьд аа? Бид одоо яах ёстой вэ?

Вэй:      Хуланьд аа? Хуланьд олзонд байгаа гэнэ ээ?

Сайд:   Бид түүнийг авруулахаар цэрэг илгээх ёстой юу?

Цзитан: Шанъяны гүнж харийн гүрэнд олзлогдсон байна, энэ Чэн гүрэнд маш том ичгүүртэй явдал. Би гүнжийг заавал аврана.

Вэй:      Хаантан, бид үүнийг яаж хийх болж байна?

Сайд:   Тийм шүү.

Сайд:   Чухам аа, чухам.

Цзитан: Би ханхүү Цзяньсяг Хуланьтай хэлэлцээ хийлгэхээр шийдсэн байгаа.   

Вэнь.    Би зүрхлэн өчье, хаантан, хэрэв Хулань гүнжийг суллахаас татгалзвал яах вэ?

Цзитан: Тэгвэл бид Хуланьтай дайтах болно.

Сайд:   Дайн эхлүүлнэ ээ? үнэхээр дайн эхлүүлэх гэж үү?

Вэнь:   Хаантан, бид тийм зүйл хийх ёсгүй. Хэрэв бид дайн эхлүүлэх гэж яарч, дараа нь ялагдвал Чэн гүрэн аюулд орно.

Сайн:   Тийм шүү.

Цзитан: Би үүнийг хатуу шийдсэн. 

Вэнь:   Хаантан, гуйя, болгоомжлох хэрэгтэй.

Вэй:      Тэргүүн сайд Вэнийн зөв. Вэй овогт Хуланьтай дайтахыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Чжао:  Чжао овогт санал нэг байна.

Гу:        Гу овогт мөн хэзээ ч зөвшөөрөхгүй.

Ли:       Манай Ли овогт яасан ч зөвшөөрөхгүй.

Чжэн:  Манай Чжэн овогт хэзээ ч зөвшөөрөхгүй.

Бүгд:    Тэргүүн сайдын түмэн зөв.

Цзитан: Ханхүү Цзянься, та үүнд ямар бодолтой байна?

Вэй:      Тэр Южан гүнжийн ах нь. Тэр мэдээж зөвшөөрч таарна.

Гу:        Тиймээ, зүгээр л утгагүй зүйл. Хаант улсад үймээн самуун дэгдэнэ. Энэ боломжгүй зүйл.

Чжао:  Тийм шүү, ямар ч боломжгүй!

Су:        Хаантан, та Ван овогтын зовлонг ойлгож байгаад би талархаж байна. Маш  их талархалаа, тэгсэн ч гэлээ, сайд нарын хэлсэн шиг бид ганцхан А У-аас болж улс гүрэн, ард иргэдээ аюулд оруулж болохгүй. Улс гүрэн гэр бүлээс ч илүү чухал. Улс орон, ард түмнийхээ өмнө ах дүүсийн харилцааны асуудлыг ярилцаж зүрхлэх ёсгүй.

Цзитан: Ханхүү Цзянься! Та намайг үнэхээр гонсойлголоо.  Төрсөн  дүүгээ үл ойшоосон харгис этгээд ажээ. Та гүнжийн ах нь байх эрхгүй. Су Юи Бо. 

Сун:      Би энд байна. Таны эхнэр, Шаньяны гүнж хоёр үргэлж дотно байсан. Та Сяо Цид хүчин зүтгэж, гүнтэн танд харамгүй хайр хишгээ өгсөн. Бодлоо хэл. Бид Шаньяны гүнжийг аврах хэрэгтэй юу, үгүй юу?

Сун:      Би... би... Би урд нь Шаньяны гүнжтэй хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан. Бүгд үүнийг мэддэг. Хэрэв тэр таны энэ санааг мэдсэн бол гүнж хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Хаантан, та сайтар тунгааж бодно уу.

Су:        Хаантан, та сайтар тунгааж бодно уу.

Вэнь:   Хаантан, та сайтар тунгааж бодно уу.

Бүгд:    Хаантан, та сайтар тунгааж бодно уу.

Цзитан: Энд та нар, хүн болгон миний эсрэг байх шив. Миний Чэн гүрэн ганц эмэгтэйг хамгаалж чаддаггүй. Би ийм гүрэнтэй байх ямар хэрэгтэй юм? Хэрэв та нар явахгүй бол би өөрийн биеэр явна!

Вэнь:   Хаантан, та сайтар тунгааж бодно уу .

Бүгд:    Хаантан, та сайтар тунгааж бодно уу . Хаантан, та сайтар тунгааж бодно уу .

Цзитан: Би шийдвэрээ гаргасан. Хааны ордноос гарцгаа!

Бүгд:    Хаантан, та сайтар тунгааж бодно уу! Хаантан, та тэгэх хэрэггүй! Хаантан, та сайтар бодож үзнэ үү! Хаантан, та сайтар бодож үзнэ үү!

-----------------------------------------------------------------------------------------------------------

Цзинь: Юу болсон? Байдал ямаршуу байна?

Эм:       Хааны 2-р хатантан, би хэдийн шалгаад ирлээ. Тархсан яриа үнэн байна. Эзэн хаан Южан гүнжийг суллаж авахаар өөрийн биеэр Хулань руу явна гэж байна. Сайдууд эсэргүүцэж, хааны ажлын өрөөг хааж, гарч явахаас татгалзаж байна. Ордон даяар бөөн үймээн.  

Цзинь: Чи явж болно.

Эм:       Жа.    

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эр:        Хаантан. Тэргүүн сайд болон бусад сайдууд хэрэв тантай уулзахгүй бол үхэн үхтлээ өвдөг сөхрөн суух болно гэж хэлүүллээ.

Цзитан: Миний зарлигийг дамжуул. Би гурав хоногийн дараа хөдлөнө. Хэн үхэхийг хүсч байна, би хүслийг нь ёсоор болгоё.

Эр:        Жа, би ойлголоо. 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Линь:   Цзитан гэж үнэхээр дурламтгай хүн шүү. А У түүний бүх амьдралынх нь бодол. Тэр А У-ийн төлөө бүр огт эргэлзэхгүйгээр Хуланы дайсан болох нь. Тэр маш хүчтэй дурласан шигээ бас маш тэнэг. Хэрэв А У үүнийг мэдвэл сэтгэл нь хөдлөх үү?

Су:        Гэхдээ ааваа, та энэ талаар бодсон уу? Яг одоо Чэн гүрэнд хүч байхгүй. Нэг л дайн эхэлбэл ялах боломж тун бага.

Линь:   Бид тулалдахгүй ээ. Санаа бүү зов. Вэнь Цзуншэн тэнд байгаа, тэр дайн эхүүлэх боломж өгөхгүй. Цзитан ийм шийдвэр гаргаснаар төр барих чадваргүй, төлөвшөөгүй гэдгээ харуулж байгаа юм. Тэр ард түмний дэмжлэг, итгэлийг бүрэн алдана. Одоо яв. Сун Хуайенийг ирж надтай уулз гэж хэл.

Су:        Мэдлээ.

Линь:   Хэлэх ч үг алга.   

-----------------------------------------------------------------------------------------------------------

Эм:       Ханхүү Чжэнь, Южан гүнж тантай уулзъя гэж хэлүүллээ.

Хелан: Хэн?

Эм:       Южан гүнж тантай уулзъя гэнэ.

А У:      Ханхүү Чжэнь, би энэ талаар бодож үзлээ.

Хелан: Юун тухай?

А У:      Хэрэв чи отогт байгаа хүмүүсийг суллаж Чэн гүрэн рүү буцааж явуулбал чиний хүсэлтүүдийг зөвшөөрч болох юм.

Хелан: Надад ганцхан хүсэлт бий. Надтай гэрлээч.

А У:      Тэгье.

Хелан: Чи нээрэн хэлж байна уу?

А У:      Тиймээ.

Хелан: А У. Би чамаас өөрөөс чинь сонсмоор байна.

А У:      Хэрэв чи тэднийг суллаж явуулбал би чамтай гэрлэнэ.

-----------------------------------------------------------------------------------------------------------

А У:      Пан Гуи.

Пан:     Гүнжтэн. Гүнжтэн.

Цзин:   Эгч ээ.

А У:      Ханхүү Хелан Чжэнь олзонд байгаа бүх хүмүүсийг суллаж явуулна гэж надад амласан. Хоёр хоногийн дараа чи бүх хүмүүсийг аваад эндээс яваарай.

-----------------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home