StandUpComedy 3

БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ

Яс:       Зүгээр л инээе тоглолтод тавтай морил. Бид та нарыг алчих л санаатай. Энэ үдшийн хөтлөгчөө угтаж аваарай. Авьяаслаг Америкчуудад түрүүлээгүй цорын ганц хүүхэлдэй баригч, засаршгүй буруу номтон, ноён Жефф Данам.

Эр:       Зүгээр л инээе тоглолтын хөтлөгч Жефф Данам. Зочноор Брент Батт, Деон Коул, Брэнд Уильяамс, Стерлин Скотт болон бусад шогчид оролцоно. Зүгээр л инээе нэвтрүүлгийн хөтлөгч Жефф Данам. 1-р дугаар.

Жэф:    Ваав. Баярлалаа. Монреалийнхан сайн уу? Энэ үдэш ирэхэд нэн таатай байна.

БИЧИГ: ЖЕФФ ДАНАМ

Жэф:    22 жилийн дараа эргэж ирсэндээ баяртай байна. Тийм ээ. Канад найз маань намайг оролцох уу гэхэд би Жастин Трудоугийн тухай онигоо ярих байх л гэж бодсон. Ингээд л нэгийг ярьчихлаа шүү дээ. Гэхдээ би Нэгдсэн Улсын иргэн учраас Трудоугийн тухай онигоо мэдэхгүй. Би тэр залууг тачаангуй гэдгийг л мэднэ. Яг ч мэдэхгүй л дээ. Хүүхнүүд тэгж ярихыг л сонссон. Миний сонирхдог залуу ч биш. Трудоу болон Канадын зарим нэг улс төрийн асуудлыг эс тооцвол ирэхэд сайхан байна. Мэдээж хэрэг манай Америкт улс төрийн хагарал огт байдаггүй. Америкт улс төрийн үзэн ядалт л их байна. Ямар сайндаа цагаачид хүртэл “цагаан арьстнуудаас айж байна. Бид ерөөсөө Мексик рүү нүүлээ” гэж байхав дээ. Баярлалаа, ядаж нэг хүн инээлээ. Надад нэг асуулт сонин байна л даа. Та нар төрөлхийн канад уу? Эсвэл сонгуулийн дараа нүүж ирсэн америкчууд уу? За за, улс төр гэснээс, энэ үдшийн гоцлол шогийг эхлүүлэхээр онцгой зочин ирсэн байгаа. Дараагийн Канадын сонгуульд оролцох юм гэсэн. Хатагтай ноёд оо, дараагийн ерөнхий сайдаа угтан авна уу.

Хүүхэлдэй: Өмхий амаа хамхицгаа.

Жэф:    Чи нэг л танил байх чинь.

Хүү:      Чи ч гэсэн амаа хамхи.

Жэф:    Та сайн байна уу?

Хүү:      Толгой загатнаж байна.

Жэф:    Өөрийгөө танилцуулаач.

Хүү:      Би Доналд Трампын канад үеэл Роналд Грамп. Би энэ улсын ерөнхий сайдад өрсөлдөнө. Та нар дэмжих үү, канадчууд аа? Ийм амархан гэж би хэлээ биз дээ?

Жэф:    Тийм ээ.

Хүү:      Тийм ээ

Жэф:    Танай кампанит ажлын уриа юу билээ?

Хүү:      Өө, за байз... Хавдасыг дахин агуу болгоно. Энэ тухайд хэлэхэд, ёстой амжилт хүсье.

Жэф:    Хоккэйн багт дэмжлэг үзүүлэхээс гадна Канадын ерөнхий сайд болоод юу хийх гэж байна даа?

Хүү:      Би Обамакэйрийг хална.

Жэф:    Канадад Обамакэйр байхгүй шдээ.

Хүү:      Тэгэхээр угаасаа бүтчихсэн ажил байгаа биз дээ?

Жэф:    Уолтер…

Хүү:      Роналд гээч.

Жэф:    Уучлаарай.

Хүү:      Обамакэйр яг үнэндээ байгаа л даа. Канадын эрүүл мэндийн халамж гээд нэрлэчихсэн л болохоос. Үүнийг давж гарсан бол сайн байна. Миний буруу гэж хэлээч. Хэл ээ хэл. Хойтон жилийн нээлтээс болоод би гараа хугалчихсан, амжилт хүсье.

Жэф:    Та яг юуг нь санаж байна?

Хүү:      Би нэг нам байгуулсан. Уолмартын улс төрийн нам гэж нэрлэсэн.

Жэф:    Уолмартын нам.

Хүү:      Тийм ээ, бүгдээрээ Канадад ирцгээ. Юмаа аваад зайлцгаа. Хүмүүс илүү инээх байх гэж бодсон юм, гэхдээ хэнд хамаатай юм?

Жэф:    Гэхдээ…

Хүү:      Балай новшнууд 22 жил гуйж байж энэ байдлыг эргүүлж авчирлаа шүү дээ._ Зарим нэг хүн бооцоогоо алдчихсан юм биш үү?

Жэф:    Уолтер…

Хүү:      За болиоч доо. Өчигдөр чамд хүсэлт тавьсан биз дээ?

Жэф:    Үгүй.

Хүү:      Өмнөх нь мурьсан байхгүй юу. Чи Дэвид Хасселхоффыг орлож байгаа л гэж би бодож байна.

Жэф:    Хасселхофф чинь гоцлол шогч биш шдээ.

Хүү:      Чи ч гэсэн биш шдээ.

Жэф:    Баярлалаа.

Хүү:      Би ирээгүй бол ёстой балай юм болох нь ээ?

Жэф:    Чиний тухай ярьж болох уу?

Хүү:      Болно.

Жэф:    Роналд Грамп та Канад даяар кампанит ажил явуулах уу?

Хүү:      Юу гээд тэнэгтээд байгаа юм бэ? Би зүгээр л жиргэнэ. Тэгээд л болоо. Хүмүүс шөнийн жиргээнд дуртай биз дээ? Энд харин үсгийн тоо нь бага юм байна лээ. Америкт 140 үсэгтэй байхад болдог доо. Тэр нь 140 канад хүн гэсэн үг.

Жэф:    Өөр хэлэх юм байна уу?

Хүү:      Би Америк, Канадын хил дээр хэрэм барина.

Жэф:    Яагаад?

Хүү:      Мэдэхгүй. Голдуу франц хүмүүс алга ташсан байх аа.

Жэф:    Яагаад тэгнэ гэж?

Хүү:      Мэдэхгүй, Хиллари наашаа ирж магадгүй гээд л. Мэдэхгүй.

Жэф:    Канадад дуулиан дэгдэнэ гэж санаа зовохгүй байна уу?

Хүү:      Канадын порно одуудыг хамгаалах хэрэгцээ байгаа л даа. Снөүи Фланнелс.

Жэф:    Канадад өөр юу хийх төлөвлөгөөтэй байна, ноён Грамп?

Хүү:      Кампанит ажлынхаа тухай ярих болсон бололтой. Дуугаар хэлье. За, явуулаарай.

Жэф:    Та арай дуулах гэж байгаа юм биш биз?

Хүү:      Дуулалгүй яадаг юм? Дуулахгүй бол мэдрэл солиотой амьтан болно биз дээ? Амаа татацгаа.

Жэф:    Дуулахгүй  юм уу?

Хүү:      Тоглоод байна уу? Хүүхэлдэй баригч дуулж болно биз дээ?

Жэф:    Авьяаслаг Америкчуудад орсон нэг охин дажгүй л байсан.

Хүү:      Тийм ээ, нээрээ тийм. Харж байна уу? За за, тайвширцгаа. Та нарын зөв. Өөр хэн байгаав?

Жэф:    Өөр авьяастай, дуулдаг хүүхэлдэй баригчид байгаа шдээ.

Хүү:      Зүгээр намайг буудчих тэгэх үү? “Намайг хар даа. Би уруулаа хөдөлгөндөө дуулж чадна.” Тэгвэл би ацаа ангайлгахгүйгээр унгаж чадна. Сонссон уу? Нүцгэлэх ч хэрэггүй. Миний алтан баззер яасан бэ, Хауи? Тэглээ ч чиний огт дуулж чаддаггүй чинь надад нөлөөлөөд байна.

Жэф:    Канадад өөр юуг өөрчилмөөр байна?

Хүү:      Эхлээд би нийслэл хот руу нүүнэ.

Жэф:    Оттова яасан юм?

Хүү:      Янзын гоё үтрээ орж болох байтал Оттавагаар үхснээ хийх юм?_ За за, гэй нөхөр үтрээний талаар онигоо ярих юм гэнэ ээ.

Жэф:    За за...

Хүү:      Үтрээг дахих агуу болгоцгооё. Тийм ээ.

Жэф:    Эхний оролцогчийг танилцуулах уу?

Хүү:      Тэгнэ л биз.

Жэф:    За ингээд шоугаа эхлэх үү?_ Манай дараагийн оролцогч хоёр ч удаа Эммид нэр дэвшиж байсан.

Хүү:      Миний хэлдгээр бол Эмми аваагүй._ Тийм биз дээ?

Жэф:    Мэдэхгүй.

Хүү:      Харин тийн.

Жэф:    Үсчин, Үсчин 2 зэрэг киноноос та нар түүнийг харсан.

Хүү:      Үсчин 3-D гэж гарван бүр гоё доо. Үс шууд чам дээр наалдана шдээ.

Жэф:    Хатагтай ноёд оо. Деон Коулыг угтан авна уу.

Деон:   За, юу байцгаана даа? Бүгдээрээ сайн биз дээ?

БИЧИГ: ДЕОН КОУЛ

Де:       Гоё байна аа, гоё байна. Манайхан их галзуу байна шүү. Цасан шуурга шиг.  Тийм болохоор түргэвчилье. Би хэдэн онигоо бичсэн. Та нарт таалагдах байх гэж найдъя. Таалагдахгүй бол тэгээд учраа олцгооно биз. Эхнэр нөхөр хоёр олон нийтийн газар яваад хараад чи дотроо “Жаахан гүрийдэг байж” гэж бодож байсан уу? Хүнд мөс санал болгоход явахгүй бол яах уу? Мөс авах уу? Авахгүй. Тэгвэл чи яах гэж байна? Хоёулаа нэг юм хийх хэрэгтэй дээ. Аль хэдийн унтчихсан хүнтэйгээ танилцах ямар байдаг вэ? Деон, энэ бол Пам. Пам, чи энд үхснээ хийж яваа юм? 30 гарснууд нь чимээ өг дөө.      Ирээдүйн эзэн байснаа санаж байна уу? Жинхэнэ худ болсон байгаа биз? Надад нэг хэцүү зуршил байдаг юм.      Секс хийсний дараа би ингэж хэлэхээ л болимоор байгаа юм “За за”. Онигоо ингээд дууссан шүү. За за, гээд л дуусаа. Араас нь хэлэх юм байхгүй. За за гэсэн бол дууссан гэсэн үг. Хүүхнүүд ч бас тэгэх хэрэгтэй. Гадуур хоолонд орлоо, амаа арчдаг даа. “За за”. Намайг гэрт хүргэж өгөх үү? Ингээд өнөөдөртөө болно биз дээ? Өө, харин тэгж л бодсон л доо. Гэрт чинь хүргэхэд 500 доллар зарцуулъя. Канадад ирээд нэг зочид буудалд орлоо. Би юүдэнтэй цамцтай байсан. Тэгтэл нэг гар “Наад юүдэнгээ тайл” гэнэ ээ. Би дөрөв хоногийн төлбөр хийсэн шдээ, гэсэн чинь юүдэнгээ тайл л гээд байна. Би Яагаад? Гэсэн чинь дуудлагаар ирлээ гэнэ. Хэн дуудсан юм гэж би асуулаа. Би юүдэнтэйгээ л байсан. Юүдэнгээ тайл л гэнэ, тайлахгүй гэсэн чинь намайг гар гэнэ, би гарахгүй гэсэн чинь, менежер нь ирээд юу болоод байна гэнэ. Ингэсэн гэсэн чинь, Уучлаарай ноён Коул, манайхан мэдэхгүй байсан юм байна, хэрэгтэй юм байвал бидэнд шууд хэл л гэж байна. Тэгэхээр нь би нээрээ хэдэн юмны хэрэг байна гэлээ. Тэгтэл тэд надад шууд Пентхаусаа өгч байгаа юм. Үнэгүй шүү. Би ч баярлалаа. Тэгээд би бодлоо.  Ингэж байгаа бол би дараагийн удаа цанын багтай орж ирье л дээ. Эрхэм ээ, та цанын багаа тайлчихгүй юу? Яасан? Миний нүүр даарч болохгүй юу? За тэгвэл...

Жэф:    Канадын шилдэг аж байдлын шог болох “Булангийн хий” хэмээх бүтээлийн бүтээгч, гол дүр гэдгээр нь манай дараагийн зочныг та бүхэн таних байх.

Хүү:      Тийм ээ.

Жэф:    Одоо тэр бүтээлээ анимэйшн хэлбэрт оруулаад гол дүрд нь явж байгаа.

Хүү:      Анимэйшн?

Жэф:    Тийм ээ.

Хүү:      За за, бид түүнийг сүртэй амьтан гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л тэр үс, бүтэн нүүр будалт хийлгэдэг. Балай хог.

Жэф:    Хатагтай ноёд оо, Брент Баттыг угтан авна уу.

Брэнт:  Бүгдээрээ сайн уу? Сайн уу, Монреаль. Сайн уу, Монреаль. Сайхан харагдаж байх чинь ээ. Наадах чинь шинэ цамц уу? Энэ жил би гоцлол шог хийсний 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. 30 дахь жилдээ ярьж байна.

БИЧИГ: БРЕНТ БАТТ

Брэнт:  Нас гэдэг сонин шүү. Хоёр төрлийн үс байдаг юм байна. Нэг нь “Бүгдээрээ буурал болъё” гэж байхад нөгөө нь “Бид зүгээр уналаа” гэдэг. Гоё л байлаа гэхдээ хэрэг гарвал шүршүүрийн шүүлтүүрээс биднийг олоорой. Би ар луугаа халзраад эхэлсэн. Халзрахад надад дургүйцэх юм алга л даа. Гол нь винтовоор буудчихсан юм шиг харагдаад байна л даа. Заавал яагаад ингэж халзардаг юм бол? Жигд халзарч байвал бас өөр шдээ. Папа бургер гэж байдаг даа. Баруун хойд нутгийн аавуудынх шиг байвал болж байна. Нэг удаа би яг хөгширснөө мэдэрсэн. Утсаараа нэг юм хийх гэж байв аа. Нэг юм ажиллуулах гээд, гэтэл удаад болдггүй ээ. Тэгэхээр нь би утсаа сэгсэрлээ. Яг манай үеийнхэн тэгдэг байхгүй юу. 17 настай залуу “Алив ээ, муу балиар ямбий” гээд сэгсэрдэггүй байхгүй юу. Шал өөр цаг үе. Манай үеийнхэн бол цахилгаан хэрэгслээ сүрдүүлж болдог байсан шдээ. Бид дарга нь байсан. Зурагт бүрсгэр гараад байвал яах уу? Очоод сайхан алгадна, май. За. Сайхан мэдээрэй чи муу ямбий. Бид эзэн байлаа шдээ. Ойрд биеэ бодож байгаа. Жин хаяж байгаа. 11 кг хаяад ахлах сургуулиа төгсөж байсантайгаа адил жинтэй болсон. Та нарт зөвлөгөө өгье. Ахлах сургуулиа төгсөж байсан үеийнхтэйгээ адил жинтэй болмоор байвал ахлах сургуульд угаасаа пагдгар байсан бол нэмэртэй. Их нэмэртэй. Тийм байсан бол ёстой шал өөр. Энэ завшааныг ашиглаад зохих жинг минь ахиулж өгсөн залуу насандаа талархал илэрхийлье. Ирсэн чинь гоё байна. Хэд хоногийн өмнө онгоцоор ирлээ. Нислэг дундуур өмнө нь сонсоогүй зарлал явж байна. Тамхи, бас цахилгаан тамхи татах хориотой гэнэ ээ. Одоо тэгж хэлдэг болсон юм уу? Биднийг ойлгохгүй гэж бодсон юм уу? Гурван долоо хоногийн өмнө нэг гар цахилгаан тамхиа гаргаж ирээд “цахилгаан тамхи гээгүй юм чинь” гээд татсан юм байх. Татаж болохгүй бүх юмыг жагсааж хэлэх хэрэгтэй болж л дээ. Янжуур татаж болохгүй, сигар татаж болохгүй, сигарелло татаж болохгүй, “Наадах чинь Бонд уу? Далд хийгээрэй, эрхэм ээ. Наадах чинь яргай загас уу? Далд хий.” Татаж болох бүх юмыг хэлж байгаа юм. Хөөрч байхад хүртэл сарьсан малгайтай нэг гар эрдэнэ шишийн хальсан гаанстай... эрдэнэ шишийн гаанс гэж хэлээгүй биз дээ? Тиймээс болно. Та нар вэйп татдаг уу? Вэйд татдаг хүн байна уу? Би амьдралдаа вэйп татаж үзээгүй. Вэйпийн тухай нэг сонин юм хэлэх үү? Хүний гавлаас хэчнээн их вэйп гардаг гээч? Бурхан минь. Аймаар их гардаг. Хүний уушгиний багтаамжаас лав л ес дахин их гардаг. Яаж тэгдэг байх уу? Бараг л илбэ шиг. Тоос сорогч дотор атомын бөмбөг дэлбэлсэн юм шиг. Ёстой аймаар. Тэр үүлэн дотуур нь явж үзсэн үү? Вэйп татаад гаргасан хүний утаан дундуур яваад өнгөрөхөд нэг тийм, пүүх наадах чинь буцалгасан гишүүнэ юм уу хаашаа юм бэ? Дарсан шүүсийг хүүхдийн гулгидастай хольсон юмуу хаашаа юм. Ёстой заваан. Манай нислэг өглөөний 9 цагт эхэлсэн. Өглөөний 9-ийн нислэг байсан. Хөөрлөө, хажуугийн залуу шууд шотланд виски захиалж байна. Би шууд гайхсан. Юу? Өглөөний 9 цагт шотланд виски ууж болдог юм уу? Би иогурт задлах гээд сууж байхад мань эр шотланд виски. Би бүр гайхсан. Тэглээ гээд муудсан юм алга, их бүтээлч хүн бололтой юм. 400 долларын хослолтой, бизнес ангиллын суудалтай, корпорацын гэрээг улаан балаар эрээчээд л, утсан дээрээ тэмдэглээд л. “2-ын 3-р догол мөрний хэрэгжих нөхцөлийг 3-р улиралд шилжүүл, май.” Би ч бүр “Чи баатар юм аа” л гэж бодлоо. 11 цагт шал согтуу биш байсан бол ямар аймаар бүтээлч байх уу? Нэг сар архинаас хол байчихвал Мүүнбэйз Альфа руу хонгил тавихаар байна шдээ. Хөгшөөн, архиа жаахан татаад энэ өвчин эмгэгийг шийд л дээ. Уяман өвчнийг эмчилдэг ч юм уу. Би кофе уудаг. Би кофе уух дуртай. Гол нь кофе захиалах л хэцүү байдаг юм. Кофе захиалахдаа би стрессдэг. Кофе шоп бол нэл стресс. Учир нь яваад орлоо, кофе захиаллаа, гэтэл нөгөө гар “Крем хийх зай үлдээх үү?” гэнэ ээ. Би юу гэж хариулахаа мэдэхгүй. Учир нь би кофендоо крем хийдэггүй. Гэхдээ зай бол хэрэгтэй. Ойлгож байна уу? Үгийн сонголтын хувьд шахаанд орж байгаа юм. Зай үлдээе гэвэл тэгье гэж хэлэх хэрэгтэй болно оо доо? Үгүй гэвэл бараг шийтгэл болно. Өө за за, муу шуналтай новш. Дүүртэл нь хийгээд өгье. Дээр нь овойтол хийнэ, бараг халуун лаав юм уу хаашаа юм. Баярлалаа. Хэрцгий өгөөмөр занд чинь баярлалаа. Кофены бариулаа мартсан учраас машиндаа аваачих гэж бараг 20 минут болох байх. Гэхдээ манай тэр хавийн пикадела бол ойлгомжтой. Зай үлдээ гэж хэлэхэд яав л гэж. Кофегоо аваад шууд гарахад тэд ямар “Эрхэм ээ, эрхэм ээ, крем тэнд байгаа шдээ, эрхэм ээ” гэх юм уу? “Та хаачих нь вэ? Юу болоод байна аа? Рөүз, касс харж бай. Би энэ хэргийг заавал илрүүлнэ” гэхээр нь би “Тэр намайг мэдчихлээ” гээд зогсоол дундуур бээцэгнэх үү? “Яана аа, ирж байна.” “Зогсоол дээр крем байхгүй шүү дээ, эрхэм ээ”. Би машиндаа суучихсан... Тэр копуд дээр үсэрч гараад “Та хаачих нь вэ, эрхэм ээ. Энэ ер нь таны машин мөн үү, муу худалч аа”. Гол нь ийм юм хэзээ ч болохгүй л дээ. За за, баярлалаа. Маш их баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай.

Жэф:    Дараагийн оролцогчийн ээж нь Тринидад Тобаго улсад өссөн боловч Албертад нүүж ирээд түүнийг төрүүлжээ.

Хүү:      Тэгсэн мөртлөө хайртай гэж байгаа.

Жэф:    Манай дараагийн зочин Стерлинг Скотт.

БИЧИГ: СТЕРЛИНГ СКОТТ

Стэ:      Монреалийнхаан, би ирлээ шүү дээ. Гоё байна шүү. Дарс пивоноос гоё гэдгийг зааж өгсөнд би талархахаар ирлээ. Нээрээ. Баярлалаа. Би тайлбарлая. Зургаан пиво уусан хүн бол архичин. Харин зургаан хундага дарс уувал галзуу хүүхэн. Бичиг баримтгүй явж байтал цагдаа зогсоовол “Надтай арай өөрөөр дотно танилцаж болно шдээ, офицер оо”. Ийм л янзын байгаам даа. Уухын анх надад ээж заасан байдаг. Ээж жинхэнэ уудаг байхгүй юу. Би ээжийгээ согтуу байхыг харах дургүй байлаа. Гэхдээ ээжийг хазсан шумуул гэртээ хариад эхнэрээ зодсон. Хүн алдаа гаргаж болно л доо. Гэхдээ Майкл Жорданы түүх л надад амьдралаа самарсныг минь сануулж өгдөг. Майкл Жордан ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багаасаа хөөгдсөн боловч бүх цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болсон. “Майкл Жордан сагсан бөмбөгийн багаасаа хасагдсан” гэдэг өгүүлбэр хүртэл алдсан хүнд хоёр дахь боломж олгох үлгэр жишээ болж байгаа юм. Үнэхээр хүчтэй учраас зарим нэг хүний халаасны үг болсон байгаа юм. Гоцлол шогч хүн Америкийн иргэнээс ерөнхийлөгчийнхөө тухай юу гэж бодож байгааг нь асуухад “Майкл Жорданд хүртэл хоёр дахь боломж олдсон шдээ” гэж байгаа юм. Тийм ээ. Энд нэг сонин юм байгаа. Би болзоонд явлаа. Би бүх хэлбэр хэмжээтэй эмэгтэйчүүдийг гоо сайхан гэж боддог. Би биерхүү охидод дуртай. Миний онцлог. Би 77кг жинтэй. Миний сүүлийн найз охин 102 кг жинтэй байсан. Би түүнд хайртай байсан боловч учиртай болоод л Холимог тулаанд жингийн ангилал байдаг юм билээ. Бид хоёр муудалцлаа. “Манайхаас зайл.” гэсэн чинь тэр Үгүй гэнэ ээ. Гарахгүй бол би чамайг гаргаад шиднэ шүү гэлээ. Тэгтэл тэр бүр ингээд сууж байна аа. Би дайрах гэсэн чинь тэр зуун алганы довтолгоо хийж байгаа байхгүй юу. Би тэгээд яах ч аргагүй болоод дахиад зургаан сар үерхсэн шд. Гоцлол шог гэдэг ёстой марзан шүү. Миний амьдралын хамгийн галзуу явдал энэ жил надад тохиолдсон юм. Би боулингийн танхимд гоцлол шог хийж байв аа. Хандивын уулзалт байсан юм. Хүмүүс над дээр ирээд “Хөгшөөн, эхлэхээс чинь өмнө нэг юм хэлье. Хандив сайнгүй байна. Сунгах болсныг чи хүмүүст хэлчихгүй юу. Тэгвэл жаахан юм зарагдаж магадгүй” гэнэ ээ. Би ч “Тэгье, асуудалгүй” гэлээ. Би тайзан дээр гараад хүмүүсийг хөөргөж эхэллээ. Тэгээд хүмүүст “Манайхаан, та нар тийшээ очоод үнэ хаяач. Сайн сайхны төлөө л байлгүй дээ. Юуны төлөө билээ?” гэсэн чинь нөгөө хүүхэн “Оршуулгын төлөө” гэнэ ээ. Ямар балай юм бэ. Ёстой олигтой санаа биш байна. Хүн баяртай байж болох хамгийн адгийн тохиолдол байна. “Ёстой хогийн санаа байна. Ямар балай нь ийм санаа гаргав?” гэсэн чинь ардаас нэг гар “Миний оршуулга юм аа” гэнэ ээ. Юу вэ? Тэрний хорт хавдар 4-р шатандаа орсон юм байж. Гоцлол шогийн тоглолт дээр түүний найзууд хандив цуглуулж байхад хэн ч юу ч авахгүй байсан. Үнэ дээр нь яриад байгаа юм чинь, буланд нэг баагий зогсчихсон, 75 гэж байна л даа, гэхдээ надад таньдаг хүн байгаа, яг энийг би 60-аар чамд өгч болж байна” гэчихсэн. “Би үхлээ шдээ” гэсэн чинь “Тэгвэл 65”. Яг ийм юм болж байгаа шд. Тэгээд би тоглолтоо дуусгаад тэрнээс хойш 3 сар өнгөрлөө. Би нөгөө боулингийн газар очлоо. Миний карьер тэр хэмжээнд л байсан гэсэн үг. Гадаа нь хоёр том од байна. Өмнөх шоунд байсан хүмүүс. Нөгөө өвчтэй баагий мэс засал хийлгээд 4-р шатны хорт хавдрыг дийлсэн байгаа юм. Тэгээд тэр газрын бүх тасалбарыг худалдаж авсан. Над дээр ирээд “Таны гоцлол шогийн ачаар бид дахиад нэг үзээд алдахаар шийдсэн. Би хорт хавдраа дийлээд, таныг үзэхээр ирсэн тэр бүх хүний тасалбарын мөнгийг цуглуулсан. Тэгээд урд эгнээний бүх суудлыг худалдаж авсан. Таньдаг зарим хүмүүсээ тайзан дээр гаргаж ирээд түүхээ ярилаа. Түүхээ ярьсан чинь хүмүүс уйлж байна. Тэгээд хүмүүсийг дуудлаа. Босоод ир, гараад ир. Мань залуу ч уйлаад л байна. Хатагтай микрофоныг авлаа, тэгээд... миний хоолой жаахан барзгар байгаад уучлаарай. Би саяхан хорт хавдрыг ялсан юм аа.” “Тийм бол яагаад миний шоунд ирээд байгаа юм бэ?” Гэсэн чинь тэр “Майкл Жордан хүртэл сагсан бөмбөгт хоёр дахь боломж олдсон шүү дээ”. Стерлинг Скотт байлаа. Бүгдэд чинь баярлалаа.

Хүү:      Сайн уу, Жэфф. Сайн биз дээ?

Жэф:    Сайн.

Хүү:      Сайн сайн саййййн.

Жэф:    Манай дараагийн оролцогч гоцлол шогийн ертөнцөд хэмжээгээр цахиур хагалсан хүн байгаа.

Хүү:      Жижигхэн залуу гэсэн үг үү?

Жэф:    Тийм ээ.

Хүү:      Тэр хангалттай хөгжилттэй байж чадвал чи чемоданд орохоор болж байгаа юм байна даа.

Жэф:    Тийм болог. Брэд Уильяамсыг угтан авна уу.

Брэд:    Сайн уу?

БИЧИГ: БРЭД УИЛЬЯАМС

Брэд:    Жефф Данамыг гала тоглолт дээр одой хүн оруулах нь ямар эргүү нөхрийн санаа байв аа? Тайзны ард баахан хүн сандарчихсан. Би хүртэл сандарчихсан, Данам миний хошного руу гараа хийчих гээд л. Гэхдээ ирсэндээ баяртай байна. Би дэлхийгээр аялах дуртай. Би онгоцоор нисэх дуртай. Гоцлол шогчид нисэх дургүй байдаг юм. Би бол дуртай. Нисэхийн өмнөх хэсэг нь бүр гоё. Би дугуйтаа чемодонаа чирчихсэн явж байна. Хүмүүс бүгд над руу хараад нэг л юмыг бодно. Тэр яаж тээшний хэсэг рүү гаргах юм бол? Тэгээд хийчхэнгүүт бүгд гайхна. Дээшээ үсэрч гарлаа, бариулаас нь татлаа, ганц хөдөлгөөнөөр май. Дээшээ хийнэ. Эргээд харлаа, онгоцны хүмүүс бүгдээрээ алга ташна. Жинхэнэ гайхалтай түүх. “Ямар зоригтой юм бэ.” Зоригтой биш ээ. Би хулчгар. Би нохойноосоо хүртэл айдаг. Манайх саяхан нохойтой болсон. Миний сонголт биш л дээ. Би гэрлэсэн учраас миний сонголт ч гэж байхгүй. Би тоглолт хийгээд явж байсан юм. Гэтэл эхнэр Фэйсбүүкээр залгаж байна аа. “Би нэг юм хийсээн” гэнэ. Ийм юм хэзээ ч сайн юм байдаггүй. “Баахан модель дуудаад чамтай унтуулахаар болсон” гэж хэзээ ч хэлэхгүй. Үгүй, хэзээ ч тийм биш. “За, юу хийсэн юм?” гэсэн чинь камераа эргүүлж байна. Манай гэрийн яг голд 30 кг-ийн питбулл байж байна. Тийм ээ, питбулл шүү дээ. Би сандарлаа. “Юундаа айгаав” гэнэ ээ. Би “Хар л даа. Наадах чинь... наад нохойны чинь хөл нь хүртэл зургаан толгойттой байна.” “Зүгээр л нохой шдээ” гэнэ ээ. “Би санаа зовж байна. Наадах чинь 30 кг-ийн питбулл. Гэртээ очсон чинь нөгөөх нь “Хөөх, энийг хазвал дугарах болов уу” гэвэл хэцүү шдээ._ Би айна шдээ. “Питбуллаас сүрдээд байна уу?” “Тийм ээ, эхнэртэйгээ байх гурав хоногийн хугацаанд надаас том шодойтой амьтан гэрт байж байх нь байна”. Тэгээд би гэртээ очлоо. Хаалгаа онгойлголоо. Нөгөө нохой чинь яс ч юм уу, волксваген ч юм уу, нэг том юмыг мэрж байна. Нохой өндийгөөд намайг харлаа... над руу давхиж байгаа юм. “Ингээд л үхдэг юм байж”. Тэгтэл нохой над дээр үсэрч гараад, намайг өчөөд, миний нүүрийг долоож байна. “Ямар хайр хүрмээр амьтан бэ.” Ёстой хайр хүрсэн. Нээрээ шүү. Би питтидээ дуртай. Ингээд би нохойтой боллоо. Найзтай боллоо. Хамгийн гол нь хөл дүүжлэх унаатай боллоо. “Чи юугаар ирэв?” “Өө яахав, нохойгоороо”. Эхнэрийгээ баахан явуулчихлаа. Эхнэртээ хайргүй гэсэн үг биш шүү. Гайхалтай бүсгүй би. Би... би эрлийз хүүхэнтэй суусан шүү дээ. Тийм ээ. Манай эхнэр хамгийн түрүүнд өндөр. Тийм ээ. Би та нарын нэгийг уургалсан даа. Манай эхнэр хагас хятад, бас хагас цагаан. Тэгэхээр ер нь бол хятад царайтай гэсэн үг. Би эрлийз хосуудад дуртай. Би энэ яваа насандаа ганц л холимог хосыг шүүмжилж байсан. Манай найз байгаа юм. Тэр над шиг одой, 110 см. Тэгэхээр миний мөрнөөс доошоо гэсэн үг. Тэрний нөхөр нь 188см өндөртэй хар залуу. Бод доо. Энэ танхимд байгаа хамгийн шашинлаг хүн ч “Би тэднийг секс хийхийг хармаар байна” гэж сая бодсон. Бодно биз дээ? Яг яадаг байх уу? Мань залуу дээр нь гарахаараа зүгээр гудас бавж байгаа юм шиг харагдана. Бүр солиотой биз дээ? Тэр залуугийн юм нь бараг тэрэн шиг байгаа шдээ. Зүгээр математикаар бодоход боломжгүй. Зүгээр гараар хийж өгье гээд бод л доо. За, хонгор минь, явлаа шүү. Нэг цагийн дараа “Өө, өнөөдрийн алхалт болчихлоо”. Хайртай шүү, Монреалийнхаан. Брэд Уильяамс байлаа.

Жэф:    Хатагтай ноёд оо, Брэд Уильяамс байлаа._ Үгүй, зүгээр байж бай. Миний чемоданыг аваад ирэхгүй юу. Зураг авахуулах гэсэн юм.

Брэд:    Би ч гэсэн зураг авахуулъя.

Жэф:    Би өөрөө хүүхэлдэйгээ бүтээдэг. Энэний хажууд сонин биш юм байна.

Брэд:    Би тоглосон шүү.

Жэф:    За, одоо ёстой марзан. Надад нэг гоё санаа төрөөд.

Брэд:    Зүгээр ээ, болно шдээ.

Жэф:    Хоёулаа гоё зураг авахуулна аа. Би яаж туслах уу?

Брэд:    Наашаа дөхүүлээд өгөөч. Шүүд үсэрч арай чадахгүй байх.

Жэф:    За, ингээд. За, ингээд тамд унадаг юм байж. Золиг гэж. Брэд, чи ёстой гоё шүү. Амьдралдаа ингэж хямарч байгаагүй юм байна.

Брэд:    Тийм үү? Би чиний хоёр дахь тусгай тоглолтыг үзсэн.

Жэф:    Еэээ. Гоё хэллээ. Тэгвэл ер нь ойлгомжтой л юм байна. За за, гоё байлаа.

Брэд:    Одоо чагт Ми Түү гэвэл ёстой алав аа.

Жэф:    Байж байгаарай. Сэлфи авъя. За за, зүгээр тэндээс авчих. Ёстой гоё. Надад таалагдаж байна. За, авлаа. Ёстой, янзтай. Авлаа. Баярлалаа, хөгшөөн.

Брэд:    Бүгдэд чинь баярлалаа. За за.

Жэф:    Брэд Уильяамс байлаа үзэгчид ээ.

Яс:       Баярлалаа, буруу номтнууд аа. Бас Франц боловч яг ч франц биш Канадын буруу номтнууд аа. Энэ сайхан хотод чинь ирэхэд таатай байна.

Жэф:    Ахмед...

Яс:       Айн?

Жэф:    Дараагийн зочноо танилцуулах уу?

Яс:       За за тэгье. Хоолой ч үгүй байхад, яагаад юм тээглэдэг билээ?

Жэф:    Би яаж мэдэхэв дээ. Дараагийн гоцлол шогч маань Чикаго хотоос ирсэн.

Яс:       Америкийн хамгийн буугүй хот. Тиймээ, буунаас чөлөөлөгдсөн тухай нийтлэлийг би уншсан.

Жэф:    За, танилцуул.

Яс:       Дараагийн зочин бол хатагтай ноёд оо, Пэт МакГанн.

Пэт:      Тийм ээ. За за, манайхан олуулаа байх шив дээ, айн? 20-иод насныхан байна уу? Хаана байна? Харъя л даа. Бид та нарыг үзэн яддаг. Бид та нарыг үзэн яддаг. Би 20-той байсныгаа гэртээ ч ярьж чаддаггүй. Би 31-тэйдээ эхнэртэйгээ танилцаж байлаа. 20-тойдоо юу хийж байсан гэхээр нь би юу ч биш ээ л гэдэг. Чамайг хайж явсан л гэдэг. Нэг удаа чамайг би Мексик улс гэж бодсон. 20 нас чинь ёстой алж байдаг нас шүү дээ. Залуучууд гадуур гарч будаа болгоно. Наашаа суу хөгшөөн, өнөө орой хэдүүлээ ёстой ална. Тэр нэг охин байгаа биз дээ? Энэ орой тэрнийг ёстой будаа болгоно. “Юу яриад байгаа юм бэ? 22-той охины бүх амьдрал өмнө нь байгаа шдээ”. “Зүгээр ээ, будаа болгоно”. Сонин байна уу? Зөв өө, сонин санагдах ёстой. Найзуудтайгаа хааяа ярина аа. “Эхнэртэйгээ хийсэн” гэнгүүт “Эхнэр нөхрий секс битгий ярь. Шал заваан юм”. Миний яриа танил санагдаж байна уу? Та нарын амьдрал хачин санагдаж байна уу? Надад танил юм нэг ч байхгүй. Хачин санагдах гэдэг юм л танил байгаа. Гэхдээ гайгүй ээ. Хүүхдүүд маань гайгүй өсөж л байна. Бид хоёр яг нөгөө онлайнаар харьцдаг хосууд шиг. Та нар харж байсан биз дээ? Баахан хүний өмнө ярьдаг. “Ханьдаа ойн баярын мэнд хүргэе. Амаргүй амьдрал байлаа. Чамаас өөр хэнтэй ч туулахгүй” гэхээр “Энэ хоёр нэгнээ үздэггүй юм байна” л гэж санагдана. Ёстой үздэггүй юм байна. Яагаад гэдгийг олж мэдье. Тэгээд жаахан гүйлгэхээр “Бяцхан залууд төрсөн өдрийн мэнд. Сурна л гэж байхгүй.” “Аан мань эр гэртээ болдоггүй л юм байна. Бараг галзуу хүн өсгөж байгаа юм байна”. За тэр яахав, бид гадуур гарна. Гэрлэсэн хосууд. Гоё шдээ. Гэрлэсэн хосууд яаж ядарч байгаагаа ярьдаг биз дээ? Угаасаа тоглоом нь тэр. Маш том өрсөлдөөн. Хэн нь хамгийн их ядарч байна? Бид унтахаа больсон. Бид ч гэсэн. Тэгвэл бид яагаад энд байгаа юм? Зүгээр гэртээ хариад хэвтэх ёстой биш үү? Тэгж байтал уух юм ирнэ. Ширээний нөгөө талд байгаа хүүхнүүд бүр том төлөвлөгөө гаргаж эхэлнэ. “Харин тийм ээ, бид хоёр Австрали явахаар ярьж байгаа. Хоёулхнаа”. Хэзээ ч явдаггүй юм аа. Ганц оройн хоол идэх гэж зургаан сар болсон. Гурван хос цуцалсан шүү дээ. Эхнэр маань яг тэгдэг. Том төлөвлөгөө гаргаад намайг анхаарлын төвд оруулна. “Энэ хоёр гоё юм биш үү? Хамт Ямайк явцгаая. Тэгэх үү?” гэхээр би дотроо “Дуугүй байгаач. Паспорт ч үгүй юм байж. Ямайк явна аа? Ирэх 12 жилд 7 хоногтоо нэг удаа хөлбөмбөгийн тоглолт үзэж байвал их юм.” Иймэрхүү хосын уулзалт гоё шдээ. Манай эхнэр, түүний найзууд ийм мөр задгай цамцтай ирнэ. Мэдэж байгаа биз дээ? Задгай, хүйтэн харьцаатай. Жаахан ил. 38 хүрэнгүүт л цаанаас нь тараадаг юм шиг байгаа юм. За, баяр хүргэе. Чи 38 хүрлээ. Манай багт орлоо. Дүрэмт хувцсаа аваарай. Хүүхнүүд бүгдээрээ гадуур “Хөөе, хар даа. Тийм ээ, гоё байгаа биз дээ. Би биеийнхээ энэ хэсгээс ичихгүй. Тийм ээ. Сайн харцгаа. Яг энэ хэсэг. Тийм ээ, яг энэ рүү анхаар. Яг энэ. Тийм ээ. Эмч яг энд тариа хийдэг байхгүй юу. Энэ сахуу татрангийн сорви. Тэгээд гадуур гарна. Би бол согтоно. Манай эхнэр согтдоггүй. “Би согтоогүй. Би зүгээр ядарсан. Тэгээд гэнэт муудсан. Би үхтлээ ажиллаж байна. Чи ямар нэмэр болох биш. “Тийм ээ, ширээн дээр бүжиглээд аргагүй ядарсан юм байна. Багана дээр оцгоносон.” “Би согтоогүй. Зүгээр хоосон ходоодон дээр уугаад”, “Хоосон биш л дээ. Бүтэн лонх дарс дотор нь байсан. Бас нэг маргарита уусан. Манай эхнэр бүхнийг тэгж унтраадаг. Замд гарлаа, гарч найзуудтайгаа уулз л даа. Яах юм бээ, тэнэг шдээ. Гэхдээ тэгье. Маргааш нь “Ямар байв? Хэзээ ирэв?” гэхээр “9-өөс харья гэсэн чинь Аарон намайг үлд гээд тэгээд би шөнийн 4-т ирсэн”. Гарахыг ч хүсээгүй, үлдэхийг ч хүсээгүй. Тэгсэн мөртлөө 12 цаг явчихсан. Хоолны дэглэмийн талаар яривал бүр гоё. Манай эхнэр хоолны дэглэмтэй. Гадуур гарахдаа шинэ дэглэмээ заавал ярина. Маргаашаас эхэлнэ гэдэг биз дээ? Өнөөдөр миний дураараа байх өдөр. Маргаашаас эхлээд хор гадагшлуулна. Цэвэрлэгээ хийнэ. Алимны шүүстэй цагаан цуу хэрэглэнэ, чиагийн үр хэрэглэнэ, камбуча ууна. Цуг уух уу? Тэгэх үү? “Үгүй. Үгүй, уухгүй. Би цагаан идээнээс залхлаа. Цагаан идээ идэхгүй.” Миний хувьд “Тэгж сүржигнэх хэрэг юу байна аа? Ядаж Лхагва гараг хүртэл самрын тостой бялуу идэхгүй байвал ямрав? Мөнгөөрөө авсан бүх сүүн бүтээгдэхүүнээ гаргаж хаяхаасаа өмнө ядаж тэгэх үү? Хүүхдүүд бас их ажил шүү. Бид хоёр гурван хүүхэдтэй. Бүгд 4-өөс доош насны. Тийм ээ. Бас л их ажил шүү дээ. Зарим хүмүүс ямар байна гэж асуудаг юм. Товчхон хариулъя. Миний арчдаг бөгсний 75 хувь нь минийх биш. За, бүгдээрээ гоё байгаарай. Пэт МакГанн байлаа. Маш их баярлалаа.

Жэф:    Манай дараагийн зочин Бостоны амаргүй хэсэгт өссөн.

Яс:       Арай өөрөөр Достон гэдэг.

Жэф:    Тэрээр Багдад дахь Америк цэргүүдийг баясгасан.

Яс:       Тэгэхээр Монреалийн үзэгчдээс жаахан л айна.

Жэф:    Роберт Келлиг угтан авна уу.

Роб:      За за.

БИЧИГ: РОБЕРТ КЕЛЛИ

Роб:      Би… Би 47 настай. Сонин шүү. 20 насанд зүгээр наргиад л, гуравлаад л байдаг байсан шдээ. Харин 40 нас бол хурим, оршуулга. Ийм л хоёр юм байгаа. Бямба гарагт юу хийх үү? Бид хоёр хуримаа хийнэ. Мягмар гарагт юу хийх үү? Хүн нас барсаан. Би бол хурим хийхгүй гэдгээ эхнэртээ хэлчихсэн. “Тэгвэл би оргоно” гэнэ ээ. “Тэг ээ, би чамд хайртай” гэсэн чинь эхнэр “Гэхдээ би өөрийнхөөрөө хийнэ” гэхээр нь “Би дахиад л чамайг үзэн ядаж байна” гэсэн. “20 мянган долларын аялал шдээ” гэсэн чинь эхнэр “Би хямдрал олно” гэнэ. Тэр их нарийн л даа. Тэгээд би 12 цаг зүгээр элгээ тэвэрч байгаа юм.  Мауид очлоо. Тэнд хувийн эрэг байхгүй. Бүгд нийтийн эрэг. Нэг эрэг дээр очлоо, яг хажууд хамаагүй дээр хурим болж байна. Тэнд нэг тарган англи гэр бүл суучихсан “Чи зөв юм хийж байна аа, хөгшөөн”. Эхнэрийн хуримын даашинз 5 мянган доллар. Би юутай гээч? Углааш, гандмал шар өмд, хавай цамц. Фермонтод өрөө захиалсан хүн шиг харагдаж байгаа юм. Эхнэр лимузинтай ирлээ, гарч ирлээ, би бараг уйлна шдээ. Ёстой үзэсгэлэнтэй харагдаж байгаа. Гэтэл элсэн дээр явж эхлээд л нугасны гэмтэлтэй хүн шиг болж байгаа юм. Наад гутлаа тайлаач, англи гэр бүлийн өмнө намайг ичээгээд байх юм. Тийм ээ. Өвөө маань ноднин жил өөд болсон. Тийм ээ. 101 нас хүрсэн дээ. Тийм ээ, үхэхээс аргагүй нас. Марзан байгаа биз дээ? Нас барсан гэсэн чинь та нар сонин царайлаад, 101 хүрсэн гэсэн чинь За за, нээрээ л үхэх болж дээ. Хүн нас барахад эхний асуулт “Хэд хүрсэн бэ?” гэдэг. Хэд хүрсэн бэ? Бүгд Хэд хүрсэн бэ гэж асуудаг. Яагаад гээч? Хэр их харамсал гаргахаа шийдэх хэрэгтэй байгаа юм. Тэгээд хогийн амьдралдаа эргэж орно. Хэд хүрсэн бэ гэж асуухад 25 гэвэл бүтэн гурван цаг уйлагнана. 101 хүрсэн гэнгүүт Тэгвэл ажилдаа яв, дурак аа гэнэ. Эмээ маань бас өөд болсон. 95 хүрсэн. Бас л үхвэл таарах нас. Сонин шдээ. Хүн үхэхээр л шашны хэрэг гарч байгаа юм. Бүгдээрээ шашны үгүйсгээд л. Гэтэл одоо чинь цогцсыг хашаандаа булчихдаг 1800-аад он биш шүү дээ. Шашин хэрэгтэй. Би бол Ирландын католик. Бидэнд гаргах, оршуулах ёслол үйлдэнэ. Цайлна. Тэгээд нас барсан хүний гэрт очоод хамаг юмыг хуу хулгайлна. Надад бол зүгээр л дээ. Тэр гаргах ёс л надад сонин байгаа юм. Үхсэн хүүртэй нэг өрөөнд суучхаад тэр лүү ширтээд л байна. Надаас бусад нь уйлаад л байна. Би цуврал алуурчин шиг санагдана. “За алив уйлаарай.” “Үгүй, уйлахгүй.” “Энэ хүн чинь миний...” “Бүтэн багц пэпэрони өгснийг нь санаж байна уу”, “Хангалтгүй. Болохгүй байна”. Дээрээс нь бүгд худлаа ярьдаг. “Эмээг хараач, яасан үзэсгэлэнтэй юм бэ. Хараач дээ. Үзэсгэлэнтэй байна. Бобби, эмээ үзэсгэлэнтэй биш байна гэж үү?” гэхээр нь би “Өмнө нь арай дээр байсан”. Босож суугаад, цай уугаад, савангийн дуурь үзэж байхдаа дээр байсан. Энэ хорвоод би ганцаараа үнэнийг хэлэх ёстой юм бол хэлье. Жаахан цонхигор байна. Би л ганцаараа үнэнийг хэлж байгаа юм. Бүр эмээгийн нүүрийг будаад, уруулын будаг, хацрын крем түрхчихсэн. Католик хүн шүү дээ. Энэ миний эмээ биш. Авсан доторх янхан байна. Би энэ авгайг танихгүй. Би... Тийм ээ. Манай нохой үхэв ээ. Тийм ээ, тэр бас үхсэн. 18 настай байсан юм. Бас л үхэх нас. Нохойны хувьд урт нас шдээ. Тийм ээ, их сонин. Бид үхэхийг нь мэдэж байсан л даа. Тэр шөнө дунд босоод явлаа, эхнэр өглөө 5 цагт сэрлээ, Келби үхчихжээ л гэнэ. Гал тогоонд бид хоёр тэврэлдлээ. Уйллаа. 20-иод минут боллоо. Тэгээд л дууссан. Зүгээр л үхсэн нохой бариад зогсож байлаа. “Одоо яах уу?” гэнэ ээ. “Католик нохой биш шдээ. Мэдэхгүй байна аа.” “Үхсэн нохой гээд Гүүглдээч” гэсэн чинь “Хэд болох бол?” гэнэ ээ. Бас л нарийн хүн дээ. “Хөлдөөгчинд хийчхээч” гэхээр нь би “Дөнгөж сая стэйк худалдаж авсан шдээ” гэсэн. “Хайр аа” гэхээр нь би “Филле шүү дээ” гэсэн чинь “Тэгвэл хэрэггүй” гэнэ. Тэгээд би “За наашаа өгчих” гэсэн. “Чи яах гэж байна” гэхээр нь би “Надад даалгачих” л гэлээ. Би нохойгоо авч арын хашаанд очлоо, гар чийдэн, хүрз авлаа, буланд очлоо, нүх ухлаа, нохойгоо хийлээ. Хүн чинь хааяа өөрөөрөө бахархна аа даа? Жинхэнэ эр хүний ажил шдээ. Би дотроо төсөөлсөн. Гэр лүү орлоо, “Нохой яасан?”, “Царсны хажууд оршуулсан”, “Бурхан минь, чи ёстой эр хүн юм аа”. Тэгээд доошиллоо, үхсэн нохойн төлөө намайг хөхлөө. Хамгийн шилдэг хөхөлт. Гэхдээ бас нулимстай, гашуудалтай хөхөлт. Гэхдээ тийм юм болоогүй л дээ. Эхнэр ерөөсөө тэгээгүй. Би гэртээ ороод “Царсны хажууд оршуулчихлаа” гэсэн чинь “Дуртай хөнжилд нь ороосон уу?” гэнэ ээ. “Тэр хөнжилтэй байсан юм уу? Юун хөнжил? Нохойн үс болоод байсан миний хөнжил үү? Тийм учраас нохойн үс болоод байсан юм уу? Ийм учиртай байжээ?” “Тоглоомыг нь хамт хийсэн үү?” гэнэ ээ. “Би хар шөнө шүлс болсон теннисний бөмбөг хаанаас олох юм?” “Саврын мөрийг нь хэвлэсэн үү?” гэнэ ээ. “Тутанхамун хаан юм уу? Үгүй, би нүхэнд нь юу ч хийгээгүй. Хар шөнө үхсэн нохой тэвэрсэн хүн чинь айна биз дээ?”, “Нүдийг нь хаасан уу” гэнэ ээ. “Би ямар задлан шинжээч үү? Үхсэн нохойн нүдэнд хүрээд байхдаа яахав даа”. Тэгсэн чинь эхнэр “За за, ядаж л тэр эргээд хөрсөндөө шингэлээ. Ертөнцтэйгөө нэгдлээ, байгальдаа ууслаа” гэнэ ээ. Тэгэхээр нь би “150 жилийн дараа бол магадгүй” гэсэн. “Яасан? Яагаад?” “Чиний гаргаж хаясан хуванцар саванд оршуулчихсан шдээ”. “Багтсан юм уу?” “Ингэж мингээд багтсан шдээ”. Бүгдэд чинь баярлалаа. Роберт Келли байлаа. Сайхан амраарай.

Жэф:    Хатагтай ноёд оо. Өнөөдрийн шоу маань өндөрлөж байна. Таалагдсан уу? Инээдээр дутаагүй ямар сайхан үзэгчид байв аа. Сайхан байсан гэж найдаж байна. Монреалийн гоцлол шогийн наадамд ирэхэд сайхан байна. Дараагийн дугаараар уулзъя. Бүгдэд чинь баярлалаа. Тийм ээ.

Back to episodes Go home