БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ
Эр: “Зүгээр л инээе” нэвтрүүлгийг энэ удаад Жим Жефферис та бүхэнд хүргэнэ. Энэ удаагийн зочдоор Жарретт Кэмпбэлл, Дэйв Мерхаж, Эрин Фоули, Брэнд Уильямс зэрэг олон шогчид ирсэн. “Зүгээр л инээе” нэвтрүүлгийг Жим Жефферис. 1-р бүлэг.
Жим: Сайн байна уу, Монреаль? Хараал идсэн гараг дээрх хамгийн агуу гоцлол шогийн наадамд тавтай морил.
БИЧИГ: ЖИМ ЖЕФФЕРИС
Жим: За за, би 15 жилийн өмнө энд анх удаа ирж байсан юм. Миний карьер Монреальд эхэлж байлаа. Америк гэсэн анхны юм болгоныг энд мэдрээд, эндээс л хамаг юм эхэлсэн дээ. Би Канадад бас дуртай. Манай хүүхэд хагас Канад. Хагас Канад. Тэр маань Лос Анжэлэсийн нэг тансаг сургуульд явдаг. Зургаан настай. Хэдэн сарын өмнө нэг юм болов оо. Сургуулиас хүүгийн ээж бид хоёрыг дуудаж байна. Хэнк хэрэг тариа юу? Ямар үхснээ хийчихдэг байна гээд л бодлоо. Асуудлын гол нь Хэнк уншиж чаддаггүй. Бусад нь чадаад байдаг. Гэтэл Хэнк чаддаггүй. Би хэллээ “Танайх жилийн 40 мянгын төлбөртэй сургууль. Тэгэхээр энэ миний биш та нарын асуудал юм биш үү?” Би л та нарыг өрөөндөө дуудаад “Манай хүүхэд уншиж чадахгүй байна.” Гэх ёстой юм биш үү? Би одоо тэд нарт мөнгө төлчхөөд өөрөө уншихыг заах юм уу? Би нэг хүнээр байшин бариулахаар мөнгө төлсөн гэж бодъё. Гэтэл барилгачин нь над дээр ирээд “Бид өмнө нь зөндөө байшин барьж байсан. Дажгүй болсон. Гэтэл энэ байшингийн дээврийг бид тавьж чадахгүй юм байна. Тэгэхээр та өдөр болгон ажлын дараа хоёр цаг дээвэр дээрээ ажиллавал яваандаа та дээвэртэй болно. Гэхдээ бид төлбөрөө бүтнээр нь авдгаараа авна шүү” гэж байгаагаас ялгаа юу байна аа? Энэ манай хүүгийн анхны сургууль ч биш. Хоёр дахь сургууль нь шүү дээ. Эхлээд бэлтгэл сургуульд сураад дараа нь энэ сургуульд орсон. Бэлтгэлд явахгүй бол хоцорно гээд л хүмүүс надад хэлээд байсан. Гурван настай байхад нь шүү дээ. Гурван настай хүүхдийг бэлтгэлд явуулахгүй бол хоцрогдох хэрэг үү? Сургуулиа зүгээр эхэлдэг насанд нь эхлүүлье, тэгэх үү? Тэгэхээр нэг тийм… та нарыг энэ шоунаас өмнө гоцлол шогийн клуб руу явуулахтай адил. Та нар жаахан дасаад, инээгээд, “Одоо ойлгож байна аа. Яах ёстойгоо мэдлээ. Би хоцрохгүй байна” гэх юм байна л даа. За тэгээд сургуулиа төгслөө. Нөгөө малгай энэ тэрийг нь өмслөө. Бэлтгэл сургуулийн төгсөлт болж байгаа юм. Уншиж чадахгүй л байсан. Төгсөгч гэж байгаа шүү дээ. Бүр гэрчилгээ өгч байгаа шүү дээ. Ингээд барьчихсан. “Аав би алж байна”. Би дотроо “За за, сайн байна, суга нусгай минь.” Төгсөлт дээр нь очсон чинь хөөрхөн болчихжээ. Баахан хүүхэд хөлхөлдөөд л. Нөгөө золигийн малгай толгойгоо өмсчихсөн. Бүгдээрээ алхаад үзэгчид дундаас аав ээжийгээ хайгаад л. Би харчхаад “Сайн уу, найз аа” гэсэн чинь “Сайн уу, аав” л гэж байна. Гэтэл нэг хүүхэд уйлаад л байх юм. Тэгэхэд л “Ийм балай хүүхэдтэй болоогүй нь аз” гэж бодсон. Эцэг эхэд нь урамгүй байсан байлгүй. Аав бид бүгдээрээ утсаа гаргачихсан. Бүгдээрээ бичлэг хийж байна аа. Нандин дурсамж шүү дээ. Дахиж тохиохгүй. Гэртээ хариад дахиад үзэх юм байх. “Өө, нээрээ. Саналаа.” Бүгд бичлэг хийгээд л. Багш нь гарч ирлээ. Тэгээд ярьж байна “Манай сургуульд хайрлах, хуваалцах, хянуур байхыг, бас халамжтай байхыг заадаг. Бас үүнээс гадна… Энд нэг эмэгтэй суучихсан. Хүүхдүүдийн дэглээч бололтой юм. Тэр лав л бүтэн цагийн ажил биш байх. Тийм биз дээ? Тэгсэн чинь ингэж байна. Хүүхдүүд бүгд толинд харж байгаа юм шиг. Тэгээд бүгд дуулав аа. “Алим, аардварк, авокадо гэдэгт ордог А.” Би дотроо “Ёстой алж байна шдээ.” Бас нэг багш гарч ирээд шоколадны үйлдвэрт очиж үзсэн ч гэнэ үү баахан юм солиороод. Энд байсан хатагтайн хөдөлгөөн өөрчлөгдлөө. Ингээд эхэлсэн. Хүүхдүүд бас… Банан, бабуун, бухын баас гэдэгт ордог Б ч билүү дээ. Тэгээд И дээр билүү Эф дээр билүү. Камерууд нэлээн доошилчихсон. Аавууд “Цагаан толгой дуустал явах нь дээ. Хараал ид гэж” гэсэн царайтай. Нэг тийм шоу үзлээ. Бүгдээрээ 6 настай. Тэгэхэд би яг бодсон. Майкл Жэксон яг энэ насан дээрээ Жэксон Файв хамтлагтаа “Надад эргээд ирээч” гэдэг дуугаа дуулж байж. Ах нартайгаа хамт бүжиглэж дуулж байсан. “Чи надтай байхад би чамайг алдахыг...” май май, алж байсан байхгүй юу. Гэтэл тэр хүүхдүүд ерөөсөө л энэ. Би дотроо “Энэ хүүхдүүдийн нэг нь ч хол явахгүй. Нэг нь ч дуу бүжгийн салбарт явахгүй юм байна.” Яагаад гээч? Тэд хайрлагдсан учраас. Тийм учраас тэд хэн ч биш болно. Ямар ч тэмцэл байхгүй._ Жой Жэксон хоёр жилийн өмнө нас барсан. Тэрнийг нас барахад сонин дээр тэрний тухай ерөөсөө л хүчирхийлэгч байсан, хүүхдүүдээ зоддог байсан тухай л бичсэн. “Тэгээд үр дүн гарсан” гэж нэг нь ч бичээгүй. Үр дүн гарсан байгаа биз дээ? Эерэг дэмжлэгээр Жэксон Файв хамтлагийг байгуулах уу? Айдас, заналхийллээр байгуулна шдээ. Яахав ээ, амьдралын хожуу үед гаж нөлөө гарсан байх л даа. Зарим нь хүүхэд ташсан хэрэгтэй шдээ. Сэжиглэгдсэн гээд байх юм байхгүй. Угаасаа ташсан. Хүүхэд ташсан. Хүмүүс тэр баримтат киног үзчихээд цочирдоод байна лээ. Би лав тэрийг үзээд “Өө тийн. Бид мэднэ шдээ. Хүүхэд ташсан” гэж бодсон. Зөндөө хүмүүс тэрний хөгжмийг бойкотолж байна лээ. Надад лав падгүй. Би одоо ч Жэксон Файвын хөгжмийг сонсдог. Тэр үед педофил байгаагүй юм л даа. Хүүхэд хүүхдээ л ташиж байсан. Туршилт ш дээ. Буруу юм байхгүй. Би энэнд “бүүги” хөгжмийг л буруутгана. Бусдаар бол асуудалгүй. Зарим хүмүүс Жэксоныг “Яг тийм хэрэг хийгээгүй. Хүүхдүүдтэй нэг оронд унтсан төдий” гэдэг. “Нэг удаадаа олон сараар хамт унтсан шдээ” гэхээр “Тэрэнд хүүхэд нас гэж байгаагүй. Энэ чинь хүүхдийн араншин байхгүй юу” гэдэг. Хүүхдийн араншин. Үгүй л дээ. Хүүхэдтэй нэг оронд унтаж болохгүй. Зүгээр л солиорол. Тэгж болохгүй. Нэг ийм юм байна. Би хүүхэд авиртай. Өдөр болгон хүмүүс надад Хүүхэд шиг байхаа боль, Чи хүүхэд шиг байна. Хүүхэд шиг байхаа боль” гэдэг. Би нээрээ тийм л дээ. Манай хүү найзуудаа дагуулж ирээд лего энэ тэр угсрахаар надад бас тогломоор санагдана. Байж болно шдээ. Тэр хүүхдүүдийн нэг нь миний оронд унтвал би ташихгүй л дээ. Гэхдээ бодоод үз. Та нар хүүхдүүдээ нэг сарын турш миний оронд унтуулах уу? Үгүй байхгүй юу. Гол нь мань эр өөрийгөө аймшигтай муу хүн гэж хэлсэн шүү дээ. Тэр дахин дахин хэлээд л байсан. Тэр... За, Жон Леннон “Туслаач” гэдэг дуугаа бичлээ. “Чадвал надад туслаач. Би гутарч байна. Дэргэд минь байгаад баярлалаа” гэдэг үгтэй. Тэр сэтгэл гутралд орсон учраас ийм үг бичсэн. “Надад туслаач...” “Амиа хорлолтын тухай галзуу дуу болох юм биш үү?” гэж бодоогүй шдээ. Майкл Жэксон хүмүүсийн улаан нүүрэн дээр хэлсэн. “Би муу хүн. Би хараал идсэн муу хүн” гээд. “Та нар мэдэж байгаа. Би ёстой үхээрийн муу хүн. Аюултай этгээд. Би бол шууд утгаараа новшийн мангас. Би бол мангас.” Тэр... тэр нөхцөл байдлаас зугтаагүй юм шиг харагдах бүжгийн хөдөлгөөн хүртэл гаргасан шдээ. Хүмүүс өрөөнд орж ирлээ, мань эр... “Үгүй, би энд зогсож л байсан шдээ. Наад хүүхэд чинь өөрийнхөө хошногыг гөлөрч байсан юм байлгүй.”
БИЧИГ: ЖИМ ЖЕФФЕРИС
Жим: Дараагийн зочин маань 19 наснаасаа эхлээд дэлхий даяар гоцлол шог ярьж яваа. Тэгэхээр тэр өөр ур чадваргүй гэсэн үг л дээ. Тэртээ Лос Анжэлэсээс ирсэн Брэд Уильяамс.
Брэд: Монреаль! Та нартаа хайртай шүү. Та нар яг хоёр гараараа оролцож байгаа шүү дээ.
БИЧИГ: БРЭД УИЛЬЯАМС
Брэд: Гэтэл би гэртээ суугаад спорт үзээд байж байдаг. Үзэх юм яасан ч их байдаг юм. Би арай л олон спорт үзэж байна. Үзээд л, заримдаа уурлана. Хэн ялж ялагдах нь сонин биш. Зүгээр хамаагүй юманд уурлана. Хөлбөмбөгийн драфт дээр уурласан. Хөлбөмбөгийн драфт. Драфтын нэгээр Колин Муррей гэдэг залуу гарч ирж байгаа юм. Оклахомагийн их сургуулийн хагас хамгаалагч. 180см өндөр. 180см гэдгийг нь би яаж мэдсэн гээч? Зарлагч нь залхтал хэлж байгаа юм чинь. Хоёр секунд тутам хэлнэ. Тэр маш зоригтой, 180 см. Тэр ихийг туулсан 180 см. Ямар их зовлон үзэж байж өдий хүрсэнийг нь төсөөлж байна уу 180 см. Хүзүү рүү чинь бүлнэ шүү. Яаж гэдгээ мэдэхгүй байна аа. Арга нь олдох байлгүй. Трамполин чирч авчраад үсрээд бүлнэ шүү. Би чадна. Чи ямар сонин гар вэ? Мэдрэмжгүй өвчтэй амьтан. Хогийн савны цаана гарч 180см хол шээхийн тулд намайг ямар аймшигтай зүйл хийж байсныг мэдэх үү? Тэр юундаа зовсон юм? Өдөр тутам тоглолтын талбайд хүрэхийн тулд уул овоо шиг охидыг даван туулдаг байсан уу? Ингээд уур хүрээд байдаг юм. Сурталчилгаанд уур хүрнэ. Нэг удаа би Адам найзтайгаа тоглолт үзэж байлаа. Гэтэл нэг сурталчилгаа явж байна. Жинхэнэ сурталчилгаа шүү. Эхлэнгүүт нэг эрэгтэй хоолой хэлж байна. “Эрчүүдийн 50% нь бэлгийн сулралтай байдгийг мэдэх үү?” Гэтэл Адам бид хоёр хоёулхнаа сагсан бөмбөг үзэж байдаг. 50% гэнэ үү? Бид нэг нэгэн рүүгээ хараад “Хоёулаагийн нэг нь л босох юм байна шдээ”. 50% шүү дээ. Энэ үнэн гэж бодож байна уу? Үнэхээр ийм байдаг уу? Тэгэхээр юу гэсэн үг болж таарах уу? Тэгэхээр босдог, босдоггүй, босдог, босдоггүй, босдог, босдоггүй. Яагаад ч босдоггүй. Ийм гэсэн үг биз дээ? Эмэгтэйчүүдэд ийм сурталчилгаа байна гээд бодоод үз дээ? Сурталчилгаа явлаа. “Эмэгтэйчүүдийн 25 нь эвгүй үнэртэй үтрээтэй гэдгийг мэдэх үү?” Үнэн байлаа ч гэсэн эмэгтэйчүүд “Бидний хэн нь вэ?” гэж бодохгүй шдээ. “Золигийн Кэролоос зайлахгүй” Тийм учраас бид Кэролтой зөвхөн гадуур юм хийдэг. Агаар салхитай газар, тийм биз? Энэ ёстой гоё онигоо. Чиний нэр Кэрол биш бол шүү дээ. Кэрол мөн бол энэ орой дуусаа. Гоё инээх гэж ирсэн чинь найзууд чинь чам руу хараад... Тэгвэл ёстой балай. Намайг уучлаарай. Үдшийг чинь балласандаа чин сэтгэлээсээ уучлал гуйя. Гэхдээ нэг юмыг ойлгоорой. Би заавал энэ нэрийг хэлэх ёстой болсон юм. Учир нь манай эхнэрийн сайн найзыг Кэрол гэдэг. Би ёстой үздэггүй. Ёстой үздэггүй. Үзэхгүй шдээ. Үзэн яддаг. Яагаад дэлхий дахинд би ингэж хэлж байна вэ гэхээр, тэр нэг өдөр хүнтэй танилцаад “Сайн уу, намайг Кэрол гэдэг” гэхэд нөгөө хүн нь “Өө, өмхий үтрээ” гэж хэлээсэй гэсэндээ шүү дээ. Ийм л шалтгаантай. Бид хоёрыг салгачих гээд л, манай эхнэрт янз бүрийн юм яриад л. Жишээ нь “Нөхөр чинь гоцлол шогч юм уу? Долоо хоног болгон явж байна уу? Замд явахдаа юу хийж байдаг бол?” Би золигийн ипотекийн зээлээ төлж явна, Кэрол! Амаа тат. Амнаасаа болж алуулав, алцгар аа. Яагаад? Яагаад? Найзууд... найзуудын хүрээлэлд заавал нэг тийм хүн байдаг. Өөрөө мөнхийн ганц бие. Тэгээд бусад бүх найзаа хорлож өөр шигээ балай авгай болгодог. Ийм хүүхнийг Кэрол гэнэ. Онлайнаар орлоо, үерхлийн асуумжид оролцлоо, үр дүнгээ нөхөр, найз залуудаа харуулах гэтэл нөхөр, найз залуу байхгүй. Учир нь тэр бол 100%, цэвэр Кэрол байхгүй юу. Тиймээс, үр дүнгээ манай эхнэрт харуулж байгаа юм. “Брэд та хоёр хамт юм хийж байгаа юу? Та хоёр жаахан идэвхтэй баймаар юм. Хайртай хосууд хамт зөндөө юм хийх ёстой шдээ.” Хатагтай нар аа, та нарт нэг юм хэлье. Наадхыг чинь эрчүүд бид андахгүй. Шулуун эрчүүд сайн мэднэ. Бүсгүй чинь ирээд “Ямар нэг юм хийе” гэвэл юу гэдэг нь тодорхой. Охидын дуртай, эрчүүдийн үзэн яддаг юм байдаг байхгүй юу. Тийм биз дээ? Ойлгомжтой. Та нарын зарим нь “Үгүй дээ, Брэд. Манай залуу тийм юм хийх дуртай” гэж бодож байгаа. Үгүй, залуу чинь дургүй! Дургүй. Нэгэн сайхан Бямба гаргийн өглөө босоод дотроо “Өө, ёстой гоё. Дэлгүүр явна” гэж боддог эрэгтэй хүн нэг ч байхгүй. Хэзээ ч тийм юм байдаггүй. Би мэдэж байна. Мэдэж байна. Саяхан би нэг амралтын өдрөөр амарсан. Би хэзээ ч амралтын өдөр амардаггүй. Дандаа ажилтай, дандаа замд явж байдаг. Амралтын өдөр амрахдаа би юу ч хиймээргүй байна. Би зүгээр гэртээ зурагт үзэж, нохойгоо илмээр байна. Тийм л юм хиймээр байна. Яг тэгж байсан чинь эхнэр орж ирээд “Хонгор минь, Кэрол бид хоёр яриад...”. “Новш!” “Бид хоёр юм төлөвлөөд.” Тэр нь хэзээ ч олигтой юм биш. Хэзээ ч “Би чамайг 30 минут хөхөж өгөөд өдөр дуустал нэг ч үг дугарахгүй” гэдэггүй байхгүй юу. Хэзээ ч! Гэхдээ би сайн нөхөр. Тийм болохоор “За, юу хийх үү?” гэсэн чинь эхнэр “Хэдүүлээ явж алим түүе”. “Чи байна шдээ, одой нөхрөө дагуулж яваад... алим түүх юм уу?”, “Чи, чи...” Үзэгчид элэглэлд дуртай. Тийм болохоор би элэглэж үзүүлье. Би алим түүхдээ нэг ийм царайтай байдаг. Харах уу?_ Яагаад алим гэж? Ням гаргийн дөрвөн цаг ийм маягаар өнгөрнө. Алим аа? Яагаад? Яагаад алим гэж? Гүзээлзгэнэ байж болсонгүй юу? Тэгвэл бас учиртай шдээ. Газар дээр ургадаг учраас миний хэрэг гарна. Гүйлээ, сагс чирээд ирлээ, гүзээлзэгэнэ түүлээ, тэгээд л... Мексикчүүд бүгдээрээ намайг “Тэр жинхэнэ домог”. Мехси, Монтреаль. Намайг сонссонд маш их баярлалаа.
Жим: Канадын гоцлол шогийн ертөнцөд од болон гялалзаж яваа нэг хүн дараа нь гарч ирнэ. Зарим нь түүнийг Канадаас хэтийдсэн шогч гэдэг л дээ. Учир нь тэр эрт оройгүй Лос Анжэлэс рүү нүүх л болно. Жарретт Кэмпбэлийг угтан авна уу.
Жар: Сайн уу? Юу байцгаана даа, Монреалийнхаан. Гоё өдөр байна уу? Дажгүй юу? Энд ирэхэд сайхан байна. Би Канадаар нэлээн аяллаа.
БИЧИГ: Сая би өөр нэг гоцлол шогчтой нэг өрөөнд орлоо. Нэг гоё өвчтэй юм. Нойрны багтраа. Та нар мэдэх үү? Нойрны багтраа гэж мэддэггүй хүмүүст хэлье л дээ. Хүн унтана аа даа? Тэгээд 8 цагийн турш амь тэмцэхийг хэлнэ. Гол нь тэгж амь тэмцэж байгаа хүн нь өөрөө юу ч мэдэхгүй. Өглөө босчихсон алчуураар биеэ ороочихсон “Сайхан амарсан уу?” “Чи харин яаж амрав аа, хөгшөөн? Чи яг усан тамлагаанд орж байгаа юм шиг байлаа.” Арван секунд тутам ингэж байгаа юм. Тэгээд таг болно. Нам зогсоно. Орон дээр ам нь ангархай. Би буланд өвдгөө тэвэрчихсэн чичирч байгаа. Тэгснээ амь орно. Тэгэхдээ яг усанд удаан байсан юм шиг. Есүс Христ минь гэж. Шөнийн эхний хагаст хажууд байгаа хүн үхчих вий гэж санаа зовж өнгөрөөж байгаа юм. Хоёр дахь хагаст нь үхчихээсэй гэж залбирна. Тэр шалгуулсан гэнэ. Тэгсэн чинь бүтэн 90 секунд амьсгаагаа түгжиж чаддаг байвал яах уу? 90 секунд шүү дээ. Тэр зүгээр тонгойж гутлаа үдэхдээ багтарч үхэхээ шахдаг байхгүй юу. Гэтэл унтлаа, тусгайгийн цэрэг болчихно. Тийм аймаар. Бид их сонин цаг үед амьдарч байна. Баатар гэгдэж байсан хүмүүс уналтад орж байна. Тэр нь ч зөв. Зарим хүмүүс муухай юм аа. Гэхдээ бид уран бүтээлчийг уран бүтээлээс ялгаж сурах хэрэгтэй. Жишээ нь, Би Майкл Жэксон үнэхээр дуртай. Гэхдээ тэр хөгжим, бүжиг энэ тэр нь надад сонин биш. Манай ээж герман хүн байгаа юм. Ээж надтай зөвхөн германаар ярина. Германчууд ёстой эвгүй хүмүүс. Та нар герман үлгэр сонсож байсан уу? Үлгэрийг сонсоод уг нь тайвшраад унтах ёстой шдээ. Герман үлгэр бол зүгээр л нам сэргээнэ. Голд чинь ортол айлгана. Манай үлгэрүүд “Тэгээд амар сайхандаа жаргажээ. Сайхан амраарай” гэж дуусдаг. Гэтэл герман үлгэр “Хуруугаа хөхвөл боов чинь тасарна шүү. Шлаф гүүт”. Ээжийн амнаас гарсан юм болгон дайн зарлаж байгаа юм шиг сонсогдоно. Маш ууртай сонсогдоно. Ээжийг ярих болгонд хүмүүс намайг хэрэг тарьж гэж боддог байлаа. Би нэг удаа хоккэй тоглож байлаа. Ээж шилний цаанаас “Хайртай шүү” гэж хашхирч байгаа юм. Герман хэлээр. “Их либ дих”. Гэтэл нэг хүн “Хөөе, болиоч. Хүүхдүүд байна шдээ” гэж байгаа юм. Би одоо еврей охинтой болзож байгаа. Еврей найз охинтой. Баярлалаа. Их сонин л доо. Эмээ маань “Бид наадуулыг чинь гайгүй сайн болгож өгсөн” гэх мэт юм ярьдаг байлаа. Одоо нас барсан. Манай найз охин гоё оо. Бид хоёр адил сонирхолтой. Жишээ нь би спорт үзэх дуртай. Гэтэл тэр анагаах болорын хүчинд итгэдэг. Тэгэхээр адилхан л гэсэн үг. Би сагсан бөмбөгийн плэй-офф үзээ л, подволкоо өмсчихсөн хашхираа л. Гэтэл тэр “Бүх муу энергиэ энэ чулуу руу оруул” гээд зогсож байна. “Наад чулууг чинь зурагт руу шидчихнэ шүү. Ванны өрөөнд очиж наад чулуугаараа тогло”. Саяхан би гэрт нь очлоо. Яваад орсон чинь кофены ширээн дээрээ суучихсан нөгөө чулуунуудаа цонхны тавцан дээр өрчихжээ. Хоёр хуруу зайтай. Алуурчид л хүний шүдийг тэгж өрдөг байх. Би ирээд “Юу хийж байгаа юм?” гэсэн чинь толгойгоо шар шувуу шиг эргүүлээд “Тэргэл сар гарч байна. Эднийг цэнэглэж авч байна” гэхээр нь би “Өө... ямар сонин юм бэ? Чи солиотой юм уу?” гэсэн. Аймаар сүнслэг эмэгтэй. Би анх өмдийг нь тайлахдаа дотор нь зүүд манагч байх вий гэж бодсон. Та нар итгэх үү? Тэр олон чулуун дундаас арай хурдан тавиулдаг чулуу нэг ч байхгүй. Би саяхныг хүртэл таван гоцлол шогчтой нэг байранд амьдарч байлаа. Таван гоцлол шогч. Тэгж хэлэхээр зарим нь “Тийм газар амьдарвал гоё юм биш үү?” гэдэг. Бие засахдаа углааш өмсөх хэрэгтэй болдог газар гоё байх уу? Ёстой сэжгийн газар. Угаалгын өрөө дэндүү заваан учраас би зуу татаж зориг орж байгаад бие засдаг байлаа. Би углааш өмсөөгүй бол тэдний хагарч бутарсан мөрөөдөлд хөлөө зүсэх байлаа. Угаалгын өрөөнд гар хангалга хийх ч аргагүй. Ганц минут ус гоожуулахад ус өвдгөөр татна. Гүехэн усан дунд дэгээ шидэж байгаа гунигтай загасчин шиг харагдана биз дээ? Өөрийнхөө тусгалыг хараад л “Хүслээ хэл новш оо”. Нэг удаа охин дагуулж ирсэн чинь миний унтлагын өрөөнд орж ирээд “Танайх агааржуулагчгүй юм уу?” гэнэ ээ. “Чи сая манай хаалганы бариулын оронд хөсрийн уяа байгааг харсангүй юу? Тийм байхад би яаж агааржуулагчтай байх уу? Энэ лааны тавиурыг гайхах хэрэггүй. Би амжилттай яваадаа авсан юм биш. Учир нь би зочны өрөөнд амьдардаг.” Жарретт Кэмпбэл байлаа. Маш их баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Жим: Манай дараагийн зочин оролцогчийг Финляндаас төрөн гарсан шилдэг гоцлол шогч гэж олон хүн үздэг. Би санал нийлэхгүй. Би бол унгараг цаа бугыг түүнээс илүү гэнэ. Түүний Нэтфликсийн тусгай дугаарыг үзээд миний буруу болохыг батлаарай. За, ингээд туйлын хөгжилтэй Исмог угтан авна уу.
БИЧИГ: ИСМО
Ис: Оройн мэнд. Сайн уу. Намайг Исмо гэдэг. Би Финляндаас ирсэн. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Ирсэн чинь гоё байна. Би одоо англиар ярьдаг болсон. Анх муу ярьдаг байсан. Одооноос л нэг юм сурч байна. Их хэцүү хэл юм аа. Ярьж эхлээд хэдэн жил болж байгаа боловч одоо хүртэл толь бичгээс үг хардаг хэвээрээ л байна. Саяхан нэг үг сурлаа. Миний дуртай үг болсон. Саяхныг болтол мэддэггүй байсан юм. Ёстой гоё үг. Та нар бол мэдэх байх. Энэ үгийн утга нь, гол утга нь “Та миний аяга руу хангалттай их кофе хийлээ”. Ямар үг вэ гэхээр, нэг тийм... Ёстой мэдэхгүй үг байсан. Их гоё үг. Надад их таалагдсан. Гоё үг. Их тийм гэнэтийн. Маш огцом эхэлдэг. Тэгээд аажмаар удааширна. Их гоё үг. Яаж үсэглэхийг нь би нэлээд удаж байж ойлгосон л доо. Одоо бол чадна. Одоо би нууц үгээ болгож ашиглаж байгаа. Манай гэрийн интернетийн нууц үг. Манайд хүн ирээд танай нууц үг юу вэ гэвэл... Ёстой гоё юм билээ. Тийм ээ, тийм. Би ер нь үгэнд дуртай. Би үг сурах дуртай. Нэг үг их сонсогдох юм. Хүн муухай үг, хараалын үг хэлэхээр... өөр нэг хүн тэр үгийг хэрэглэсэнд дургүй байвал хэрэглэхийг нь болиулахыг хүсэж таарна аа даа. Тэр үедээ юу гэж хашхирдаг гэхээр... “Хэл амаа” гэдэг. Тэгээд л болоо. Зүгээр л “Хэл амаа” гэж хашхирдаг. Яахав тийм ээ. Хэл мөн. Хэлний нэг хэсэг мөн. Хараалын үг хэл гэдэг ангилалд хамаарна л даа. Гэхдээ яг тийм нөхцөлд байдалд арай л өргөн утгатай болоод байгаа юм. Миний хувьд нэг тийм, хүн автобусанд дайруулах гэж байвал, ингэж хашхирч байгаа юм шиг. “Тээврийн хэрэгсэл”. Харин тийн. Тийм ээ, зөв өө зөв. Тийм ээ, тээврийн хэрэгсэл гэдэг ерөнхий ойлголтод багтана. Жаахан тодруулбал тэ? Бас нээрээ саяхан хэлний хичээлд суулаа. Намайг арай дээр ярьдаг болгох гэж байгаа юм. Нэг хэллэгийг надаар давтуулж байгаа юм. Тэр нь болохоор “Тэр далайн эрэг дээр далайн хясаа зарж байна” гэдэг түргэн хэллэг. Ёстой бүтэхгүй юм билээ. Ёстой, ёстой... ер нь хэн ч хэлж чадахгүй байх. Маш хэцүү. Би бүр зөндөө хэлж үзсэн. Хэлээд л байлаа. Тэгээд би больсон. Яагаад больсон бэ гэхээр, би бодлоо, байж бай даа, байзаарай, Надад ингэж хэлэх шаардлага хэзээ ч гарахгүй. Тэгэхээр яагаад сурна гэж? Би бүр төсөөлөх ч үгүй байна. Яг саяны өгүүлбэрийг хэлэх нөхцөлд би... яагаад нөгөө өгүүлбэр. Яагаад тийм байдалд орно гэж. Эхний ээлжинд... би далайн эрэг дээр байх хэрэгтэй. Тэгээд тэнд би далайн хясаа зарж байгаа эмэгтэй хүнтэй таарах ёстой болно. Гэтэл яагаад ч юм, яагаад ч юм... Би яг хийж байгаа юмыг нь... хэлэх хэрэгтэй болох юм байх. Ямар нэг гуравдагч хүнд. Тийм ээ. Тэр тийм юм хийж байна. Яагаад ийм юм болно гэж? Ёстой тийм юм байхгүй. Угаасаа би далайн хясаа зарж байгаа хүнтэй би таарахгүй. Учир нь үүнээс дор бизнес санаа гэж байх уу? Ялангуяа тэр байрлалд. Бизнест гол нь байрлал, байрлал, байрлал шүү дээ. Тэнд зүгээр үнэгүй... үнэгүй далайн хясаа байгаа шдээ. Яг хажууд нь хэвтэж байгаа. Тэгэхээр тэр тэнэг хясааг нь хэн ч авахгүй. Тиймээс, та далайн хясаа зарах гэж байгаа бол, далайн эргээс аль болох хол аваачиж зар гэж зөвлөмөөр байна. Тийм ээ, далайгаас хол газар. Маш их баярлалаа. Исмо байлаа. Баярлалаа.
Жим: За, манай дараагийн зочин оролцогчийг Мэлбурнийн наадам, Сиэтлийн наадамд оролцсоноор нь мэднэ. Энэ удаад “Зүгээр л инээе” нэвтрүүлэгт орохоор иржээ. Нээрээ та нар энд амьдардаг учраас “Зүгээр л инээе” нэвтрүүлэгт орсноор нь мэдэх байх. Канадын гоцлол шогч Дэйв Мерхажийг угтан авна уу.
БИЧИГ: ДЭЙВ МЕРХАЖ
Дэйв: Гоё шүү. Гоё. Гоё оо гоё. Гоё шүү, манайхаан. Манай аав ээж хоёр Ливан хүмүүс л дээ. Тэгэхээр их хэцүү. Сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Аав зүгээр л бүхнээ дотроо хадгалдаг хүн. Нам түгждэг. “Үгүй, гаргахгүй. Би яасан ч гаргахгүй. Үгүй. Би бүгдийг дотроо нууна. Аавууд нэг тийм байдаг даа. Үгүй, үгүй.” Гэтэл ээж яг эсрэгээрээ. Оскарын шагнал авч байгаа юм шиг уйлна. Тийм ливан ээж мэдэх үү? Уйлж байснаа гэнэт болино. Унтрааж байгаа юм шиг. Маш хурдан. Та нарын ээж тийм эсэхийг мэдэхгүй юм. Ээж “Хоолоо идээч”, би “Үгүй” гэнгүүт... “Идээч дээ” тэгээд болохгүй бол “Миний хүү надаас нүүр бурууллаа” гэнэ. “Ээж би бяслаг идмээргүй байна аа” гэхээр “Зүгээр л энэ бяслагийг идээдхээч”. Байнга Бурхантай ярина. Бурхан тэнд байхгүй шд. “Бурхан минь идүүлээд өгөөч”. “Ээж ээ, энд та бид хоёроос өөр хэн ч алга”. Аавыг би хааяа барьц алдуулах гэж үзнэ. Гэрт байж байхад нь... Гэрт явж байхад нь “Хайртай шүү аав аа” гэхээр аав... зүгээр л... Яг булан тойроод ирэхээр нь би отож байдаг. “Хайртай шүү, аав” гэхээр аав ингэдэг. Надад бол хэрэггүй. Би цагаан хүүхдүүдтэй өссөн л дөө. Тэдэнд л “Хайртай шүү” гэж их хэлэх хэрэгтэй байдаг юм шиг байна лээ. Тийм хэрэгцээтэй. “Хайртай шүү” гэж хэлэхгүй эсвэл сонсохгүй бол том болоод мөс татдаг юм байлгүй. Аав миний шүдийг янзлуулж өгсөн. Бараг 9 мянган доллар болсон. Тийм болохоор би мэдэж байгаа юм. Янзлуулсны дараа гэртээ ирээд над руу хараад “Хөөе. Би шүдийг чинь янзлуулсан. Тэгэхээр хайртай гэсэн үг” гээд гэрээс гараад явсан. Би 14 жил түүгээр л тэжээгдэж яваа. Гэхдээ аав нэг ийм хүн л дээ. Юу бодсоноо хэлчихдэг. Тэрэнд би дуртай. Юу ч бодсон хэлчихдэг. Би бол чаддаггүй. Тайзан дээр бол хамаагүй хэлчихнэ. Тайзнаас буулаа, байхгүй. Аймхай, идэвхгүй. Миний дуртай баяр бол зул сар. Би зул сард нугасгүй. Нэг удаа... Гурван жилийн турш бид жил болгон Сарниад очиж үеэлүүдтэйгээ зул сар тэмдэглэж байгаа. Биднийг тэнд байхад манай ээж “Санта шөнө ирнэ” гэдэг байлаа. Хүүхэд юм чинь баярлана шүү дээ. Биеэ барьж чадахгүй. “Тийм ээ, тийм ээ”. Чадахгүй шдээ. Аав бол зүгээр сонсож байна. Тэгснээ хаанаас ч юм гараад ирнэ. “Өө за, Санта Клаус ирэх юм биз дээ? Сүрхий амьтан бэ” Тэгээд гараад явна. Харин би “Аав одоо яагаад байгаан?” Тэгээд өдрийн турш орж гараад Сантаг баахан муулна. “Өө за, Санта Клаус ирэх юм байна л даа. Яаж ирэх юм бол? Хувийн онгоцоор уу? Эйр Канадагаар уу? Чаргаа яаж яндангаар багтаах юм? Хэн мэдлээ?” гээд гараад явна. “Аав одоо яагаад байгаа юм? Санта ээжийг ташчихсан юм уу? Яахлаараа... Энд яг юу болоод байгаа юм?” Орой боллоо. Ээж... хаалга дугарлаа. Манай ээж “Санта ирлээ”. Хаалга... бид бүр солиорч байгаа юм чинь. Хөршийн хүүхдүүд “Тийм ээ”. Бүгд галзуурах шахаж байгаа юм. Хаалга онгойлоо. Манай авга ах байж байна. Зүгээр... зүгээр гудамжны хувцастай. Гэр лүү ч харахгүй, тэнгэр лүү харж байна. Наранцэцгийн үр зажлаад л. Гэтэл бас Санта иж бүрэн хувцастай мөртлөө Рийбок гуталтай. Санта гэр лүү орж ирлээ, “Ха ха ха”. Ээж уураа барьж чадалгүй “Хо хо хо гээч ээ”, Санта уурлаад... Арабаар ярьж эхэлнэ. Бүгдээрээ уйлалдаад, цагаан жаалууд муужирч унах шахна. “Арабаар яриад байна шдээ”. Зүгээр явчхаж болно шдээ. Зүгээр явчих хэрэгтэй. Гэхдээ тэр улам гүрийдэг байхгүй юу. Цаашаа харлаа, эргээд харлаа. Сахлаа бүрэн доошоо болгоод, тэнд байгаа бүх хүүхдэд царайгаа харуулна. “Санта Клаус үхэж далд орог. Би жилийн турш 7 хоногт 60 цаг ажиллаж байна. Би, би ажиллаж байна. Би наад бэлэгнүүдийг чинь авсан. Миний кредит картаар. Миний мөнгө. Би бэлэг боосон. Би модны доор тавьсан. Гэтэл нэг муу сахалтай өвгөн ирээд миний гавьяаг өөртөө нялзаана аа? Яршиг шүү. Би бол Санта Клаус.” Маш их баярлалаа.
Жим: За, шоугаа үргэлжлүүлье. “Төмсөггүй бодол” хэмээх подкастаар нь та нар түүнийг мэднэ. Супер хөгжилтэй Эрин Фоулиг алга ташин угтъя.
Эрин: Тийм ээ. Уухай. Та нар энд байгаа учраас би Лос Анжэлэст яаж амьдарч байгаагаа ярья. Би ганц бие. Би ихэр хоёр дүүтэйгээ амьдардаг. Бид гурван мууртай. Юм цаанаасаа ингээд болчих юм байна шдээ. Ганц бие, тэгээд болзож эхлэх гээд л байна. Ер нь болзож байгаа. Хүүхнүүдтэй шүү. Тодорхой хэлчихье. Би гэй. Та нар мэдээгүй биз дээ? Зүгээр ээ. Зүгээр. Би гоё хүүхнүүдэд дуртай. Нэг сонин юм байдаг. Гэй, шулуун хоёр ялгаагүй шүү дээ. Гол нь дахиад болзож эхлэх гэдэг л асуудал. Эргээд зах зээлд гарна. Дахиад. Сүүлийн 15 жил ярьсан нөгөө л балай юмаа ярина. Зүгээр робот л болдог шдээ. Автомат жолоодлоготой. Суучхаад... Би Нью-Йоркод төрсөн. Лос Анжэлэс рүү нүүсэн. Хоёуланг нь нутгаа гэж боддог. Би ихэр дүүтэй. Бас нэг том эгчтэй. Гэхдээ эгч бид хоёр илүү төстэй. Харин тийм ээ. Би цагаан хоолтон. Гэхдээ цацагт хяруултай сэндвичэд дуртай. Юу? Би гоцлол шог хийдэг. Эхлээд гоё санагдана. Дараа нь улаан мөнгөгүй болно. “Чиний нөөц төлөвлөгөө юу вэ гэж үү?” гэхэд нь би “Олигтой юм биш ээ” гэнэ. Нэг хатагтайтай болзсон тухайгаа ярья. Энэ залуу сонирхоод байна. Бааранд Файв Тэн гэдэг шар айраг уугаад сайхан биеэ суллаад байж байлаа. Янзын байна аа. Тэгээд наргиа хийж байсан юм. Ажлаа хийсээр л яваа гэсэн үг. Тэрний товчин дээр “Уур амьсгалын өөрчлөлт бодитой” гээд биччихэж. Тэгэхээр нь янзыг нь үзмээр санагдаад “Яг уу?” гэлээ. Тэр та нар шиг инээгээгүй. Яасан бэ гэхээр, “... усны түвшин нэмэгдэж байгаа. Хурдацтайгаар. Усны температур нэмэгдэж байгаа. Калифорн дахь гал түймэр. Газар хөдлөл. Туйлын мөс. Бид энэ гаргийг чанаж байна.” гэхээр нь би “Өө яана аа. Нэг л юм болохоо байж дээ” гэсэн чинь намайг жинхэнээсээ хэлж байна гэж бодсон бололтой. Бод доо. Лос Анжэлэст амьдардаг Лесби гоцлол шогчийг уур амьсгалын өөрчлөлтийг няцаагч гэж бодсон шүү дээ. Тийм магадлал хэд байх уу? Тэгээд би “Хох нь, жаахан явуулна аа” гэж бодов. “Хоёр талын баримтууд их л байх шиг байна. Алийг нь сонгох уу?” гэсэн чинь бараг цус харвах шахаж байна. Бүр ийм болоод... Одоо хүртэл эмзэглээд л байгаа. Арай өөр товчтой байсан бол хамаагүй дээр байх байсан уу? Магадгүй. Үгүй ч байж магадгүй. “Бүгдэд тэгш эрх”. “Бүгдэд үү?” Уур амьсгалын өөрчлөлтөд бүрэн дүүрэн итгэдэг гэй эмэгтэйн хувьд хэлэхэд Америк хүн байхад хэцүү цаг үе ирж байна шүү. Орогнол хүсэж болох уу? Энд нүүж ирж болох уу? Тийм ээ. Би бэлэн. Танайх ядаж л бичиг үсгийн боловсролгүй шоуны хөтлөгчийг ерөнхийлөгч болгоогүй. Ер нь бүгд тэсгэл алдаж байна. Би тэсгэл алдаж байна. Одоо ч алдаж байна. Улс бүхэлдээ тэсгэл алдаж байна. Голдуу тайван байдаг хүмүүс хүртэл тэсгэл алдаж байна. Орой болгон ЭмЭсЭнБиСи-гээр гардаг Рэйчэл Маддоу бол бас л сайхан амьтан шдээ. Тэр хүртэл одоо... ингээд бүр... цавуу нь салж байгаа юм. Оёдол нь тавигдаж байна. Эхлээд маш тайван байдаг. “Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Бид гайхалтай нэвтрүүлэг бэлдсэн байгаа. Шууд дамжуулалт эхлэхээс хэдхэн минутийн өмнө шуурхай мэдээ ирлээ. Зүгээр орой болгон... Ер нь нэвтрүүлгийн зохиолоор ч яадаг юм? Аваачиж шатаа. Трампын засгийн газарт ажиллаж байсан дахиад 75 хүн Оросын олигархуудтай холбоотой болжээ. Тэгэхээр тусгаарлал бол авлига, ер нь бол сонгуулийн луйвар болох нь батлагдаж байна. Би бүр... надад хэлэх ч юм... Ажлаа хүн шиг хийе гэхээр Чамайг халлаа, чамайг халлаа, чамайг халлаа. Аппрэнтис шоу шиг юм болно. Гэтэл халж байгаа нь ерөнхийлөгч. Тэгэхээр би бүр ёстой... Яасан олон цэг байна аа? Бүгдийг нь холболоо. Путин. За, зар сурталчилгаа явна. Эргээд ирэхдээ... тэд ер нь юун хүмүүс юм бэ? Бүгдэд чинь баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа.
Жим: За, дараагийн оролцогч маань хүүхэд байхдаа нэг бол Жимми Хэндрикс эсвэл гоцлол шогч болно гэж мөрөөдөж байжээ. Тэгэхээр нэг бол хар тамхинд мансуурсан уран бүтээлч эсвэл Жимми Хэндрикс гэсэн үг. Тэртээ Лондонгоос хүрэлцэн ирсэн галзуу хошин Ниш Кумар.
Ниш: Оройн мэнд. Оройн мэнд Монреаль. Юу байцгаана? Дажгүй биз дээ?
БИЧИГ: НИШ КУМАР
Ниш: Та нартай уулзахад таатай байна. Ирэхэд гоё байна. Би Их Британиас ирлээ. Тэгэхээр хаана ч очсон гоё л байна гэсэн үг. Их Британид сонин цаг үе тохиож байгаа. Асуудал их байна аа. Хүмүүс бүгд Дэлхийн 2-р дайны тухай ярих боллоо. Бодвол тэгж давах юм байх. Дэлхийн 2-р дайныг давсан юм чинь энийг ч давна. Манай нутгийн хүмүүс Дэлхийн 2-р дайны тухай ярих мөн ч дуртай. Түүхэнд ганц удаа сайн тал байсан нь тэр юм чинь. Түүхэндээ ганц удаа. Түүхийн бусад бүх цаг үед Их Британи л биш бол өөр ямар ч улсад амьдардаг, тэгээд Британи хүн харвал, бас цаг үе нь 1500-1978 оны хооронд байсан бол чи дуусаа, хөгшөөн. Байдаг бүх юмаа алдах нь тэр. Танай цонхоор гараад Британийн цонхоор орно. Бид авчхаад бүр хачин хачин юм хийнэ. Кохи Нур алмаазыг Энэтхэгээс аваад олон хэсэг болгоод нэгийг нь хатан эхийн титэмд шигтгэсэн. Ийм балай юм болсон. Хулгайч гэрийг чинь тоночхоод дараа нь танай хавтгай дэлгэцтэй зурагтаар малгай хийчихсэн гудамжаар явж байвал уур чинь хүрнэ биз дээ? Ийм новшийн байж болох уу? Амьд явахад ч хэцүү цаг байна. Би Америкт очлоо. Сөнөхөөс нь өмнө үзчих санаатай. Намайг тэнд байхад нэг юм боллоо. Би баривчлагдсан. За за, яг ч баривчлагдсанг юм биш л дээ. Гэхдээ баривчлагдаагүй ч биш. Ийм юм болсон. Нью-Йоркод хэдэн найзтайгаа гадуур ууж байлаа. Тэгээд гэр лүүгээ явж байв. Нэг пиццаны газар байхаар нь орж ганц зүсмийг идье гээд оров. Уусны дараа идэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл яасан гэхээр, пицца захиалсан даруйд лангууны цаана байгаа залуу “Пиво авах уу?” гэнэ ээ. Мэдээж би Авна л гэсэн. Би аль хэдийн долоог цөлчихсөн яваа. Дээрээс нь нэмээд цутгахад яав л гэж. Тэгээд би Манхэттэн дундуур явж байлаа. Зуны үдэш сайхан байна аа. Нэг гартаа зүсэм пиццатай, нөгөө гартаа нэг лааз пивотой. Алхаад хэдэн минут болж байтал мөрөн дээр нэг хүн цохив. Эргээд хартал Нью-Йоркийн хоёр цагдаа байж байна. Тэр хоёр түрүүнээс нааш миний араас орилоод байсан гэнэ. Би сонсоогүй. Би чихэвчтэй байсан учраас сонсоогүй хэрэг л дээ. Би Чайлдиш Гамбиногийн Энэ бол Америк гэдэг дууг сонсож явсан юм л даа. Ийм дуу сонсоод явж байхад хоёр цагдаа чамайг зогсоовол яахав? Надад лав “За за, ингээд энэ дуу жүжиг болдог юм байж” гэж санагдсан юм даг. Яагаад гэвэл… “Энэ бол Америк. Цагдаа нар хаа сайгүй”. Яг үнэнийг хэлэхэд Тэд нээрээ намайг зальхай этгээд гэсэн. Юу болсон гэхээр, пиццаны газрын залуу пивоо задлуулж авах уу гэсэн юм. Би юм бодолгүй тэг ээ л гэсэн. Гэтэл намайг зогсоосон цагдаа пиво чинь онгорхой байна, тэгэхээр чи гудамжинд ууж байна гэсэн үг. Үгүй, би амсаа ч үгүй гэхэд Пиво чинь онгорхой байна аа, тэгэхээр чи гудамжинд ууж байна. Тэгэхээр ийм байна. Манай улсын хүмүүс гудамжинд уудгаараа алдартай юм аа. Бүх нийтийн бэлгийн дарлал, бусдын юмыг хулгайлах хоёроос гадна шүү дээ. Бидний онцлог тэр юм аа. Британи хүн бидэнд гудамжинд уухыг заах эрхгүй. Би бол Том ах Сэм. Надад гудамжинд уухыг битгий заа. Би гудамжинд шал согтуу хүн хайрцагтай шарсан төмс рүү бөөлжөөд үргэлжлүүлэн тэрнийгээ идэхийг харж байлаа. Чи ядаж ганц удаа тийм юм харсан бол надад зааж болно.” Гэж үглэсэн. Тэгээд Гүүглэдэж үзсэн чинь тэр цагдаагийн зөв байсан юм билээ. Гудамжинд ууж болдоггүй юм байна. Хойд Америкт шүү. Би үнэхээр мэдээгүй. Би алдаа гаргаснаа мэдсэн даруйдаа шууд уучлал гуйгаад, намайг үнэхээр уучлаарай, би үнэхээр мэдээгүй гэлээ. 30 доллароор торгоно гэхээр нь шууд л өглөө. Миний өмнө зогсож байсан цагдаа “Гол нь эрхэм ээ, энэ бол Америк. Тиймээс та гудамжинд задгай пиво бариад зогсож болохгүй” гэсэн. Тэгэхээр нь би “Офицер оо, энэ ердөө соёлын ялгааны асуудал байна. Учир нь манай улсад энэ асуудлыг гар буугаар шийддэг юм” гэсэн. Маш их баярлалаа, хатагтай ноёд оо. Ниш Кумар байлаа. Сайхан амраарай.
Жим: За, ингээд өндөрлөцгөөе. Бүгдэд чинь таалагдсан уу? Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Хувийн зүгээс хэлэхэд, би 15 жилийн өмнө энэ наадамд ирж байлаа. Өөрийн гэсэн галаг хөтлөх нь мөрөөдлийн биелэл байлаа. Мөрөөдлийг минь биелүүлж өгсөнд баярлалаа. Бүгдэд чинь гялайлаа. Маш их баярлалаа. Сайхан амраарай.
Back to episodes Go home