БИЧИГ: ЗҮГЭЭР Л ИНЭЭЕ
Эм: Энэ үдэш Монреалд болох “Зүгээр л инээе” нэвтрүүлгийн дугаарт Хауи Мандел, Ронни Чиэн, Камерон Эспозито, Алозон Боуден, Анжела Жонсон, Рэйчел Блүүм зэрэг олон гоцлол шогчид оролцоно. Тав дахь жилдээ явагдаж байгаа Хауи Манделийн Бүх оддын гоцлол шогийн гала тоглолт. Харин одоо хөтлөгч Хауи Манделийг угтан авна уу.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛЬ
Хауи: Ваав. Баярлалаа. Баярлалаа. Ваав._ Баярлалаа. Баярлалаа. Гэртээ үзэж байгаа хүмүүс гайхаж байгаа байх. Би бүх шоугаа “Үүүү” гэж эхлүүлдэг л дээ. Гэхдээ сая анх удаа францаар хэлж үзлээ. Яг л төрөлхийн юм шиг санагдаж байна. За за, энд ирж та нартай уулзсандаа баяртай байна. Монреальд ирсэн чинь гоё байна. Төрөлх Канад нутагтаа ирсэн чинь гоё байна. Тэгээд хамгийн гол нь... Баярлалаа. Тэгээд хамгийн гол нь “Зүгээр л инээе” нэвтрүүлгээрээ би ирлээ. Мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд би тав дахь удаагаа энэ галаг хөтөлж байна. Та нар мэдэхгүй учраас нэг юм хэлье. Мэдэж ч магадгүй л дээ. Энэ бол гоцлол шогтой холбоотой бүх юмны Ариун хот гэсэн үг. Тэгэхээр оролцож байгаа маань л нэр төрийн хэрэг. Баярлалаа. Би бүр ханахгүй байна аа. Нээрээ ханахгүй байна. Би өчигдөр энд ирсэн. Тэгээд л хотоо сайхан мэдрээд, хоолыг нь идээд, гоё юмсыг нь үзээд л... хоол идсэн гэсэн чинь яагаад ингэв? Гоё л хоолтой шдээ. Нээрээ нэг сонин юм болсон. “Одоо үзэж харах юм юу байна?” гэсэн чинь намайг нэг оргох өрөөнд аваачиж байна. Их том өрөө байсан. Харри Поттэрын зохиомжтой гэж байдаг юм байна. Үүүүү. Сая бол англиар хэлсэн шүү. Гэхдээ гол нь... Тэгээд би бас нэг оргох өрөө гаргая гэж бодлоо. Нэг ийм санаа төрсөн. Ер нь оргох өрөөнүүд бүгд зохиомжтой байдаг. Харри Поттертой, сансартай, бас таавартай гээд. Харин миний нээх өрөөний зохиомж нь гэрлэлт. Яах вэ гэхээр... Байж бай. Сонс л доо. Сонсож бай. Гол нь ийм байна. Цаашаа ярихаасаа өмнө сайн тайлбарлая. Энэ оройжин гоцлол шог явна шүү дээ. Олон шогч гарна. Өнөөдөр гоцлол шогчдын чуулган болж байна. Та нар үзвэр дуустал инээдээ барьж чадвал та нарыг ёстой мундаг гэе. За тэр яахав. Оргох өрөө. Оргох өрөөний тухай яриандаа оръё. Гэрлэлт гэсэн зохиомжтой. Энэ оргох өрөөнд ороход төлбөр авахгүй. Байж бай. Гэхдээ аз таараад гарч чадвал бид хөрөнгийн чинь талыг авна. Гоё санаа байгаа биз дээ? Би өчигдөр энд ирээд зөндөө баярласан. Юм хумаа хэтэрхий хурдан багласнаас болоод би шүдний сойз, дотуур өмдөө мартсан байна лээ. Тэгээд би эмийн сан орлоо. Тэгсэн чинь нэг сонин юм болсон. Сойз хаана байна гэсэн чинь худалдагч нь дагаад яв аа л гэж байна. Тэгэхдээ явсан чинь баахан эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний хажуугаар зөрсөн. Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар ондоо гэдгийг би ерөөсөө нэг л сайн ойлгоогүй юм билээ. Эмэгтэй хүн эрчүүдээс хэчнээн төвөгтэй болохыг мэдээгүй. Та нарын бүтээгдэхүүн... би бүр гайхаж хоцорсон. Би юу гэдгийг нь ч мэдэхгүй юм билээ. Ямартай ч “Дандаа” гэдэг нэртэй. Дандаа. Юу ч юм бүү мэд. Гэхдээ яагаад дандаа байдаг юм? Заримдаа биш, алдаг оног биш. Хааяа нэг ч биш. Хүүхнүүд та нар ер нь юу болоод байна аа? Дандаа. Та яагаад... Та сая тэрэнд нэг юм хэлсэн тэ? Дандаа л нэг юм болж байдаг хүн байна тийм ээ? Би харсан шүү. Камераар зургийг нь ав даа. Тэр нүдний шилтэй охиныг. Тэр байна. Сая яг хэлсэн. Доошоо харж байна. Би юу гэдгийг нь асуух гэж байсан юм. Гэтэл танд хариулах боломж байхгүй. Яагаад гэвэл танд дандаа нэг юм болж байдаг. Би ганц бие байгаад тэр эмийн санд явж байсан бол нэг эмэгтэй тэр Дандаа гэдэг юмыг авбал би лав сонирхохгүй. Надад өөртөө зарцуулах цаг хэрэгтэй. Өөр нэг юм бас байна. Өөр бүтээгдэхүүн. Эмийн санд хараагүй л дээ. Лос Анжэлэст нэг дэлгүүр байдаг юм. Зөвхөн Спанкс гэдэг хувцас зардаг. Спанкс гэж мэдэх үү? Спанкс гэдэг нь... юутай харьцуулмаар юм дээ. Би хиамны үйлдвэрт очиж үзсэн. Яаж өлөн чихдэгийг нь харсан. Яг тэр л... эхлээд нэг юм хэлчихье, хүүхнүүд ээ. Спанкс гэдгийг мэдэхгүй бол, энэ хавьд... харвинтай хүн бол Спанксыг өмсөөд харвингаа чихчихдэг. Эр хүний хувьд ганц юм хэлье. Би мах мариатай эмэгтэй хүнд дуртай. Нэг юмнаас барих хэрэгтэй шдээ. Би зүгээр... Баярлалаа. Баярлалаа. Гэхдээ бүх газраа махтай биш шүү. Духан дээрээ биш. Духан дээр байвал муухай. Заавал нэг юм өргөж байж тэр гоё нүдийг харах гээд байна аа даа? Гол нь... Гол нь байна аа? Би нэг юмыг эхлээд ойлгоогүй. Та нар ямар ч галбиртай байсан гоё харагдана. Гэхдээ заавал Фоу галбиртай болох гээд байгаа бол... Би дахиад францаар яриад эхэллээ. Фоу. За тэр яахав... Миний франц хэл муу. Манайхан гэр бүлээрээ муу л даа. Нэг удаа охин маань найман настай байхдаа над дээр ирээд, нээрээ шүү, над дээр ирээд “Аав, сая надад манажа туа боллоо” гэсэн шүү. Тэр нь юу юм? Гэсэн чинь “Өмнө нь болж байсан юм шиг санагдах” гэж байна. Тэгэхээр нь “Биш ээ, тэр чинь дэжаву” гэсэн. Хэзээ ч наад хоёроо хольж солиорой гэсэн. За, гоё тоглолт үзэх үү? Би ч гэсэн. За эхэлье._ За... Миний дараа гарах хятад америк гоцлол шогч дэлхийн олон орноор явсан, Галзуу баян азиуд кинонд тоглосон, бас Дэйли Шоугийн идэвхтэй харилцагч. Манайхаан, Ронни Чиэн!
Ронни: Сайн уу, Монреаль! Өөрсдөдөө баяр хүргээрэй. Та нар лаг шүү. Урьсанд баярлалаа. Та нар байгаагүй бол би ирэхгүй. Монреальд ирсэн чинь гоё байна. Би одоо Америкт амьдардаг.
БИЧИГ: РОННИ ЧИЭН
Рон: Би Австралид 10 жил амьдарсан. Гоё газар. Би хайртай. Авсралид хуулиар сурсан. Бас Австралид анх гоцлол шог хийсэн. Австралийг бодохоор хайр хүрээд байдаг. Одоо ингээд Америкт амьдрахдаа Австралийнхаа нэрийг өндөрт өргөхийг хичээж яваа. Аль чадахаараа л. Улсаа төлөөлнө гэдэг хэцүү л дээ. Ялангуяа би Австралийг төлөөлөх хэцүү. Ойлгомжтой биз дээ тэ? Их олон шалтгаанаар Австрали гэдэг улсыг төлөөлөх хэцүү байгаа. Аялгаас эхлээд хэцүү. Надад Австрали аялга байхгүй. Би ямар аялгатайгаа ч мэдэхээ байсан. Австрали дээр Малайзыг нэмэхээр Бостон болдог би яаж мэдэх юм бэ? Аялгануудын венний диаграм шиг юм болж байна. Би машиндаа наргих дуртай. Гэхдээ л би Австралидаа хайртай. Нээрээ хайртай шүү. Америкчууд ч гэсэн Австралид хайртай. Нугасгүй шдээ. Австрали гэдэг үг яг кноп шиг. Австрали гэнгүүт америкчууд “Австрали уу? Бурхан минь. Австрали гоё шдээ. Бид Австралид хайртай” гээд эхэлдэг. Америкчууд Австралид дуртай. Гэхдээ нэг нь ч очиж үзээгүй. Шал мэдэхгүй юмаа яриад байгаа юм. Тамын газар ч байж болно шдээ. Америкчууд зүгээр Австралийн тухай бодох дуртай юм шиг байгаа юм. Америкчуудын хувьд Австрали бол цагаан арьстнуудаасаа холдохгүйгээр аялж болох хамгийн хол газар болно шдээ. Шинэ соёлтой танилцмаар байна, гэхдээ бас тух алдмааргүй байна шдээ. Зүүн Өмнөд Азид очлоо гээд солиороод байх шаардлагагүй. Зүгээр жаахан өөр пицца л идмээр байна. Би Австралид хайртай. Манай эхнэр Австрали. Би эхнэртээ хайртай. Би эхнэртээ дэндүү хайртай учраас гурван удаа тэрэнтэй гэрлэсэн. Тийм ээ, нэг хүүхэнтэйгээ гурван удаа гэрлэсэн гэж байгаа. Яагаад? Яагаад гэвэл ази эцэг эхтэй хүн хамаатан нь байдаг бүх улсад очиж гэрлэх ёстой байдаг. Тэр эцэг эх онгирох хэрэгтэй байна шдээ. Яахав, эцэг эх болгон онгирдог л доо. Ганц ази эцэг эх тэгдэг ч юм биш. Гол нь ази эцэг эхчүүдийн гол онгирдог юм нь хурим байхгүй юу. Ази эцэг эхчүүдийн хувьд хурим бол дээр үеийн инстаграм байсан. Хуримаар дамжуулж холбоо харилцаатай байна, хурим дээр лайк авч допамин ялгаруулна, хүмүүсийн коммент сонсоно. “Яасан туранхай юм? Тарган юм? Гэрлээч, хүүхэдтэй болооч. Төмсөг чинь ажилладаггүй юм уу хаашаа юм?” гээд л. Интернетийн танихгүй хүмүүсийн хэлдгээс ч аймаар юм хэлнэ. Тэгээд бид хоёр гурав гэрлэсэн. Эхний удаад нь Австралийн Мэлбурнд. Манай эхнэрийн нутаг л даа. Дараа нь бид хоёр Малайзын Куала Лумпурт гэрлэсэн. Би уг нь Куала Лумпурынх биш шдээ. Гэхдээ нөхрийн бодлыг хэн ч ойшоохов дээ. Зүгээр л Малайзад хүн болгон нэрийг нь түгдрэлгүй хэлж чадах ганц газар байдаг нь Куала Лумпур байхгүй юу. Бас шууд нислэгтэй. Тэгээд дараа нь ногоон карт авах гэж Нью-Йоркт гэрлэсэн. Ингээд гурван удаа маш романтик хурим хийв ээ. Би яг чин сэтгэлээсээ хэлье. Өнөөдрийн шоунаас ганц юм авч үлдье гэвэл энийг л авч үлд. Би хувийн туршлагаасаа хэлэх гэж байна шүү. Нэг дор гурван хурим зохион байгуулахаас илүү жаргалтай юм байдаггүй юм байна лээ. Бурхан минь. Ёстой хөгжилтэй. Бас маш амархан. Би та нарт санал болгож байна. Үнэхээр сонирхолтой учраас гурван хурим зохион байгуулсны дараа зүгээр шууд үхэх хэрэгтэй. Яагаад гэвэл дахиж гурван хурим зохион байгуулах шиг гоё аз жаргалтай юмтай таарах ч үгүй. Үүнээс илүү жаргалтай ганц юм гэвэл өөрийн байгаа газраас байж болох хамгийн хол гурван газарт гурван хурим зохион байгуулах. Хурим болох газрын зай холдох тусам аз жаргал геометр прогрессоор өсдөг байхгүй юу. Маш хөгжилтэй бас хямдхан. Австралийн Мэлбурнд хийсэн эхний хуриман дээр урилга тарааж байлаа. Ерөөсөө гар татаагүй. Аймаар ганган үдээс мүдээстэй, алтан товруутай, ширхэг нь 10 долларын урилга. Бараг зүгээр мөнгөн дэвсгэрт дээр урилгаа бичсэн нь хямд болохоор байгаа юм. Ийм урилга тараасан. Тэгээд урилгын ар тал дээр эхнэр “и-мэйлээ бич” гэж байна. Ирэх хүмүүс нь хоолны шаардлагаа явуулах юм гэнэ ээ. Цагаан арьстнуудын хоолны шаардлага. Зүгээр л аймшиг. Манай хуримд хоолны шаардлага байдаггүй. Хятад, Малайз хуриманд хоолны шаардлага байдаггүй. Хятад, Малайз хурим дээр хүмүүс ирлээ, идлээ, ганц нэг хүн үхлээ, харилаа, болоо. Тиймээс манай азиуд хүчтэй байхгүй юу. Бид суга гентэй хүмүүст тусгай хоол хийхгүй шдээ. Мянган мянган жилийн турш хятад хурим дээр хүн үхэж л байдаг, хэн ч гонгинохгүй шд. Тэглээ гээд Иелп дээр муу үнэлгээ өгөхгүй. “Хятад хуриман дээр үхчихсэн гэнэ ээ. Хэцүү юм болжээ” гээд нийтээрээ байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрнө шдээ. Яагаад гэвэл амьдрал эрсдэлтэй. За, яахав хоолны шаардлага нь бас арай учиртай байх байх гэж бодсон. Цагаан хоол, хясааны харшил, самырн харшил, цавуулгийн харшил гэвэл бас учиртай шдээ. Гэтэл ямар аймшгийн юм ирсэн гэж санана? Зүгээр генийн доройтолтой хүмүүсийн жагсаалтаар эксэл файл үүсэж байгаа юм. Унших тусам өмнөхөөсөө арчаагүй дорой юмнууд. “Яана аа, Ронни. Уучлаарай. Би инжир идэж чаддаггүйм аа. Яана аа Ронни, улаан пэрц идэж чаддаггүйм аа. Ногоон пэрц болно. Улааныг идэхээр ам яадаг ч гэнэ үү. Яана аа Ронни, би шарсан саримс идэж чаддаггүйм аа. Энэ шарсан саримстай юу? Өө байна шдээ. Түүхээс. Түүж хаяхаас. Яана аа, Ронни. Би байцай идэж чаддаггүйм аа. Энэ хоол гадуураа байцаатай байна шдээ, яана аа.” Нэг хүнээс шдээ. Хоолны шаардлага чинь уг нь чухал. Бүр эмнэлгийн заалттай юмыг хэлдэг. Идвэл үхэхээр юмыг л хэлдэг. Ямар өнгөтэй юмыг идэх дургүйгээ хэлдэг юм биш. Манай хоолны цэсэнд нөлөөлчих гээд л үзээд байгаа юм чинь. Миний хоолойн өнгө эвгүй гэж манай эхнэр хэлдэг юм. Би юу ч хэлсэн ууртай хэлж байгаа юм шиг сонсогддог гэсэн. Гэхдээ өнгийг биш үгийг сонсоорой за юу? /Ууртай хоолойгоор/ Хурим гоё байсан, дахиад хийсэн ч гоё байх болно. Ханьдаа хайртай. Амьдралын хамгийн гоё үе. Гурван хурим цөөдөөд байна. За за, сонссонд баярлалаа. Баяртай. Баяртай.
Эм: Тун удахгүй
БИЧИГ: ТУН УДАХГҮЙ
Анж: Ямар сүнсэнд шүглүүлмээр байна гэвэл байна шдээ. Би 90-ээд оны сүнс гэж хэлнэ. Шөнөжин утсаа ухаад намайг айлгахаа мартана шдээ. Над руу зүгээр твиттэр “бүү” гэдэг эможи явуулна.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: За, манай дараагийн гоцлол шогч Окланд Рэйдэр байсан. Гэтэл тэр нь хөгжөөн дэмжигчийн баг юм байна лээ л дээ. Би ийм бяцхан Окланд рэйдэр байдаг юм байна гэж бодсон юм. За за ингээд, дараагийн шогч Анжела Жонсон.
Анж: Сайн байцгаана уу? За за, ирсэн чинь гоё байна. Би сүүлд 2008 онд л Монреальд ирж байсан. Тэгээд буцаж ирэх болсоноо мэдээд баярласан. Би нэг тийм сүнс, чөтгөртэй юман дуртай л даа. Та нар дуртай юу? Сүнстэй юманд? Би бол дуртай. Би хаа явсан газраа сүнстэй гэсэн газар байвал заавал очиж сонждог. Тийм болохоор энд ирээд “Өө за, их эртний газар шдээ. Сүнс байх л ёстой доо” гэж бодсон. Тэгээд зочид буудалдаа буучхаад Гүүглдэж үзлээ. Монреальд байдаг сүнстэй газар. Тэгсэн чинь Гүүгл зүгээр “Гадаа гар” гэж авсан. Ингээд судалж байгаад би нэг юм ойлгосон. Ихэнх сүнс 1800-аад оных юм байна лээ. Сүнстэй холбоотой юм сонсохоор заавал нэг ийм байдаг шдээ. “Аан тийм, наадах чинь Мэйбэл. 1806 онд нас барсан. Харшлаас болоод”. 1999 оны сүнс гэж сонсож байсан уу? Ийм юм би лав сонсож байгаагүй. “Аан тийм. Наадах чинь Стэйси. 1970 онд нас барсан. Пэйжэрээ хараад зам гарч байгаад үхсэн.” Ямар сүнсэнд шүглүүлмээр байна гэвэл байна шдээ. Би 90-ээд оны сүнс гэж хэлнэ. Дилан гэдэг нэртэй 90-ээд оны залуу. Урт үсээ дээрээ боочихсон. Сүнс шүглэхээр юм алга болоод байдаг шдээ. Миний үсний боолтууд алга болно. “Аан муу Дилан”. Хар сүнс шүглэхээр хүмүүс өмхий үнэрт цочоод сэрдэг гэдэг шдээ. Жишээ нь хүхэр. Харин үсээ боосон Дилан шүглэвэл яана гээч? Өглөө шинэхэн хуурсан кофены үрийн үнэрээр сэрнэ. Бас болоогүй тэр нь органик. Өглөө кофены үнэрээр сэрсэн хүн яах уу? Гал тогоо руугаа гүйнэ биз дээ? Гэтэл хэзээ ч кофе байдаггүй. Эсвэл 90-ээд оны охин сүнс байж болно. Нэр нь... Дилан. Үсээ дээрээ сэгсийлгээд боочихсон. Нүдний шилтэй. Гэхдээ эмчийн заалтаар биш. Тийм сүнстэй бол бас гоё шдээ. Шөнөжин утсаа ухаад намайг айлгахаа мартана шдээ. Над руу зүгээр твиттэрээр “бүү” гэдэг эможи явуулна. “Чагт Айжийн уу?”, “Чагт Яг ард чинь байна шүү”. Манай нөхөр аймшгийн киног аймаар биш байна гээд үздэггүй юм. “Зоо зо”. Нээрээ юу, хайр аа? Чи айдаггүй юм уу? Манайх Холливуудад амьдардаг. Холливууд амьдрах сонин л доо. Тэнд дандаа нэг тийм хов жив, цуу яриа явж байдаг. Нэг удаа намайг Рок Дуэйн Жонсонтой болздог гэсэн цуурхал гарч байсан юм. Би сонсоод яг тэгсэн. “Өө яасан гоё юм?” Сайн уу, ноён Рок? Тэр ёстой... тэрийг би өөрөө тараасан л даа. Гэхдээ яг миний бодсон шиг сайн тараагүй. Твиттэр дээр бичсэн чинь гурван хүн л хариу өгсөн. Нэг залуу “За, үгүй байлгүй дээ”, өөр нэг залуу “Мөрөөдчихсөн юм бэ?” гэсэн. Манай нөхөр байсан л даа. Анжела Жонсон байлаа. Баярлалаа.
Эм: Завсарлагын дараа
БИЧИГ: ЗАВСАРЛАГЫН ДАРАА
Тэд: Би одоо 50 настай. Сүүлийн үед зүгээр унтаад сэрэхдээ бэртээд байдаг боллоо. Ойлгохгүй байгаа. Зүв зүгээр унтана. Босоод ирсэн чинь гуяны арын шөрмөс суначихна. Байж болох хамгийн аюулгүй дасгал унтах биз дээ?
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: За, манай дараагийн гоцлол шогч энэ салбарт орохоосоо өмнө бага сургуульд дуу хөгжмийн багш хийж байсан юм. Тэгэхээр та нар алга ташихдаа, хоёр дөрөв дээр ташна шүү за юу? Манайхаан, Тэд Александро.
Тэд: Баярлалаа. Баярлалаа, манайхаан. Маш их баярлалаа. Ямар гоё хүмүүс вэ? Ямар гоё хот вэ? Харин тийм ээ.
БИЧИГ: ТЕД АЛЕКСАНДРО
Тэд: 25 жил гоцлол шог ярьж байна. Хүмүүс намайг амьдрал дээр бас хөгжилтэй юу гэж асуудаг. Тэгэхээр нь би тайзан дээр ч гэсэн амьд байгаагаа тайлбарладаг л даа. Гэхдээ ойлгож байна л даа. Өдөр тутмын амьдралыг хэлж байгаа юм. Бид бүгд тэгж байдаг амьдралыг. Би тийм л гэж боддог. Би өөрийгөө хөгжилтэй л гэж боддог. Гэхдээ заримдаа байгаа онохгүй. Би гэрийнхээ ойролцоо нэг кафед сууж байлаа. Нэг лате захиалсан чинь барриста нь миний картыг уншуулаад “За хагас нь болсон шүү” гэхээр нь би “Залбирч л явна даа” гэж хариулсан. Тийм мундаг наргиа биш боловч хурдан байсан. Тэр залуу бүр юу ч ойлгоогүй. Зүгээр л миний харсан хамгийн үхээнц нүдээр над руу ширтсэн. “Энэ балай ажлын чинь нэг өдөр сонсож болох хамгийн гоё юмыг би хэлсэн шүү” гэж би дотроо бодсон. Шаардлагаа жаахан багасгамаар юм. Би кофе их ууна аа. Бас дарс. Нас ахих тусам кофе, дарс хоёр л миний амьдралын көүч болж байна даа. Кофе “Үзүүлээд өг өө. Чи чадна аа” гээд бөгсөн дээр алгадаж байхад дарс “Дараагийн удаа чи чадна” гээд байж байдаг. “Зөндөө л хичээлээ шдээ. Магнай тэнэгэр байна шүү”. Би “Баярлалаа, дарс аа. Чи л намайг ойлгох юм даа” гээд л. Аав ээж хоёр маань 53 жил хамт амьдарсан. Нууц нь юундаа байна гэж би их гайхдаг байлаа. Харилцаагаа яаж гоё, шинэлэг байлгаад байна тэ? Одоо бодоход яг нэг тодорхой цагаас хойш тэдэн рүү залгахад тэд согтуу байдаг байсан. Бүр шал согтуу. Ээжийн яриа ч ойлгогдохгүй. “Ярих боломжгүй байна аа. Аавтайгаа ярь. Үүүү” Жаахан санаа зовсон ч гэсэн баярлаж байгаа юм. Сая эхнэр бид хоёр эхний хуримын ойгоо тэмдэглэлээ. Тийм ээ, баярлалаа. Эхнийхийг бол хүмүүс дэмжиж болоод байгаа юм. Эхнэр бид хоёр 18 насны зөрүүтэй. Эхнэр маань 68 настай. Юу нь инээдтэй байна? Ойлгосонгүй. Хайранд нас хамаагүй шдээ. За за, мэдээж 32-той байна шдээ. Насны зөрүү их сонин шдээ. Заримдаа сонин байдалд орно. Би хамгийн том ахтай нь анх уулзлаа. Манай эхнэр таван хүүхэдтэй айлын отгон нь. Том ахтай нь уулзсан чинь намайг суулгачхдаа сүртэй, хатуу ярьж байна аа. “Сонсож бай. Миний дүүг халамжилна шүү.” Гэтэл мань хүн надаас арав дүү байдаг. Тэгэхээр нь би “Тэгнэ ээ. Ах нь чамайг ч халамжилна. Бүгдийг нь ч халамжилна” гэсэн. Насны зөрүүгээс болоод манай зарим найзууд надаас математикийн энгийн бодлого асууж байгаа юм. “Хөгшөөн, чи 50-тай шдээ. Одоо хүүхэдтэй болбол 10 нас хүрэхэд чи 60-тай болно шдээ”. Хөгшөөн, би 50 дээр 10-ийг нэмж чадна, баярлалаа. Мэдэхгүй байсан бол би хүүхэдтэй болох хэмжээний хүн биш болно биз дээ? Чи хэлээгүй байсан бол би хүүхэдтэй болчхоод 10 жил хүлээгээд, тэгээд хэдтэй болохоо үзэх байсан гэж бодоо юу? Одоогоор эхнэр бид хоёр хүүхэдтэй айлаар зочилж байгаа юм. Ер нь ямаршуу байдаг юм тэ? Бид хоёр тэдний нэг ахынд очлоо. Тэднийх дөрвөн настай хоёр ихэртэй. Бас нэг ойтой хүүхэдтэй. Тэднийд очоод бараг хэзээ ч хүүхэдтэй болохооргүйгээр шийдсэн дээ. Ёстой нүд нээгдсэн. Өглөө болгон хоёр ихэр манай унтлагын өрөө рүү дайрч орж ирээд үсэрч харайна. “Ямар хөөрхөн юм бэ? Угаасаа ингэдэг юм байна л даа” гэж би бодсон. Маргааш нь тэр хоёр бас тэгж байгаа юм. Бид хоёр харин унтаж байгаа дүр эсгэсэн. Тэгсэн чинь тэр хоёр орон доогуур ороод “Сэрээрэй. Сэрээрэй” гээд л давтаад байсан. Гурав дахь өдөр нь бид хоёр юмаа баглаад тэндээс ум хумгүй алга болсон. Хангалттай харсан. Би одоо 50 настай. Сүүлийн үед зүгээр унтаад сэрэхдээ бэртээд байдаг боллоо. Ойлгохгүй байгаа. Зүв зүгээр унтана. Босоод ирсэн чинь гуяны арын шөрмөс суначихна. Шөнө гүйгээгүй л байлтай. Унтахаасаа өмнө сунгалт хийх ёстой юм уу хаашаа юм. Байж болох хамгийн аюулгүй дасгал унтах биз дээ? Заавал нэг юм өвдөнө. Ямагт дор хаяж хоёр бэртэлтэй байна. Нэг нь гайгүй болоход нөгөө нь гараад ирнэ. “Хүзүү гайгүй болж байна. Хөлийн хуруу яачхав аа? Дараад унтчихсан юм байлгүй.” Бас их амархан өвддөг болоод байна. Мали-д анх удаа очиж халтуур хийв ээ. Очоод сайхан орчноо мэдрээд, урьд өмнө нь харж байгаагүй цэнхэр тэнгис, бас яг тийм цэнхэр тэнгэрийг хараад байж байлаа. Тэгж байтал нэг давалгаа ирээд миний өвдгийг хөшчихсөн. Одоо хүртэл нэг л биш байна. Ер нь зүгээр болохгүй байх аа. Ийм л байна даа. Ус бол аюул. Эмчид үзүүллээ. “Сагс тоглоо юу?” “Үгүй, би зүгээр зогсож байсан юм. Зүгээр амарч байсан.” “Илүү болгоомжтой байгаарай”, “Хичээе ээ. Гэхдээ үүнээс илүү яаж болгоомжтой байх уу?” Гэхдээ би хүлээн зөвшөөрч байгаа. Ямар өтлөхтэйгээ тэмцэлтэй биш. Ойрдоо сууж шээдэг болсон. Тэгсэн чинь ёстой шал өөр байдаг юм байна шд. Анхнаасаа мэдэж байсан бол гэж бодсон шүү. Хөгшин эрчүүд хэлэхгүй байгаа юм. Яг хэзээ тэгвэл аятайхан болж байна гэдгээ өөрөө л мэдрэх ёстой юм шиг байгаа юм. Яг л Зэн. Буцаж лав л босохгүй дэг. Залуучууд бол зогсож шээдэг. Гоё гоё юм мөрөөдөөд л. Шээс тасалдахгүй урсаад л. Би бол үгүй. Хэд ч тасраад байгаа юм бүү мэд. Хөгшин рэппэр шиг. … Юу? Юу? Дугараарай. Тэд Александро байлаа. Маш их баярлалаа. Баярлалаа.
Эм: Тун удахгүй.
БИЧИГ: ТУН УДАХГҮЙ
Фор: Онлайнаар болзохоор тэр хүнээ танихгүй шдээ. Яадаг ч байсан алуулчихгүй байх хэрэгтэй болно. Тэгээд болоо. Одоо ганц ийм л шалгуур байна. Нэгт “Санхүү хэр вэ?”, хоёрт “Намайг битгий алаарай”.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: 2014 онд Варайти сэтгүүлд шилдэг арван гоцлол шогчийнхоо нэгийг нэрлэсэн. Би яаж мэдэв гэхээр манай шүдний эмч Варайти сэтгүүлийг захиалахаа больсон юм. За, манайхан Форчун Фимстэр.
Фор: Тийм ээ. За, юу байна аа, Монреалийнхаан.
БИЧИГ: ФОРЧУН ФИМСТЭР
Фор: Та нарт жаахан урамгүй мэдээ дуулгах нь. Би өөрийн мэдэлгүй болсон. Тийм ээ, та нар нэг сайхан амьтнаа алдсан шүү. Гэхдээ би сүй тавьсан. Баярлалаа. Баярлалаа. Би цэцэрлэгийн багштай сүй тавьсан. Тэр таван настнуудтай харьцаад сурчихсан болохоор амар л даа. Гоцлол шогчтой болзох адилхан шүү дээ. Надад гоё байдаг. Тэр миний дарга. Зургаан сар тутам надад гүйцэтгэлийн тайлан харуулна. Надад гараа угаахыг сануулна. Өдөрт ганц хоёр угаах хангалтгүй байдаг юм байна лээ. Их юм сурч байгаа шүү. Сүй тавьчихсан чинь гоё байна. Учир нь болзоо шиг балай юм байхгүй. Та нар болзож байгаа юу? Хар даа? Бүгд ядарчихсан. Дугарах ч тэнхэлгүй болсон байна шдээ. Болзоо бол хог. Ямар арьс өнгө, хүйсийн хүн байх нь хамаагүй. Хүн болгонд хэцүү. Жакстай нийлэхээсээ өмнө нь ганц нэг онлайн болзоонд явж үзэв ээ. Нэг охинтой уулзсан. Тэр бүх амьдралаа 30 минутад багтааж надад ярилаа. Дараа нь гэр бүлээрээ халуун онгоцонд сууж байгаа бичлэгээ над руу явуулсан. Намайг хүрээд ирчээд гэр бүлийнхэнтэй нь уулзвал гоё байх сан гэнэ ээ. Айн? За, байж бай. Би гоё ааштай хүн байж болно. Гэхдээ би чамтай, бас аавтай чинь халуун онгоцонд суухгүй шүү. Битгий тэгээрэй. Онлайнаар болзохоор тэр хүнээ танихгүй шдээ. Яадаг ч байсан алуулчихгүй байх хэрэгтэй болно. Тэгээд болоо. Одоо ганц ийм л шалгуур байна. Нэгт “Санхүү хэр вэ?”, хоёрт “Намайг битгий алаарай”. Ийм л ганц шалгуур байна. Жакс бид хоёр Дэйтлайн үздэг. Бүх оролцогч нь онлайнаар танилцсан байдаг. Аллага. Ойлгож байна уу? Бид хоёр Дэйтлайн үзэж байгаад нэг тохироо хийсэн. Хэзээ ч нэгнийгээ алахгүй шүү гэж. Бид хоёрын харилцааны хамгийн романтик мөч байсан шүү. Явж явж гайгүй хүнтэй нийлээд авсан шүү. Шулуун эмэгтэйчүүдийг би өрөвдөөд байдаг юм. Тэдэнд л хамгийн хэцүү байдаг байх. Алуулчихгүй байхаас гадна эрчүүдийн учрыг олох хэрэгтэй болно шүү дээ. Энэ чинь тусдаа том асуудал. Лесбичүүд бидэнд тийм асуудал байхгүй. Манай нэг шулуун найз онлайнаар нэг залуутай танилцав аа. Нэр нь Чад болог. Онлайнаар танилцсан. “Сайн уу, Чад? Миний нэр тэр тэр. Би ийм хүн. Чи ийм хүн. Чи ингэхэд ямар хоолонд дуртай вэ?” гэсэн чинь Чад “Бурхан минь. Наадах чинь гоё асуулт байна. Май, энэ миний боожгойны зураг. Тэгсэн чинь манай найз “Үгүй, үгүй. Хэрэггүй... Би чамд асуултаа буруу ойлгуулчих шиг боллоо. Миний буруу. Уучлаарай. Зүгээр чамд дуртай ресторан байгаа юу? Би орж байсан ч байж магадгүй” гэсэн чинь нөгөөх нь “Өө, уучлаарай. Май, дахиад миний боожгойны зураг”. Солиотой байгаа биз дээ? Үнэн солиотой. Онлайн болзоог 90-ээд оныхонд л үлдээе, бурхан минь. Технологид дуртай хүмүүст нь үлдээе. Та нар намайг 90-ээд оных гэж бодож байгаа байх. Би крем их хэрэглэдэг. Тэгж бодсонд баярлалаа. Би үнэндээ Экс үеийн хүн л дээ. Би... Тийм ээ. Ганц хүн л ориллоо. “Тийм ээ, Экс үе!” Би хамтрагчтайгаа танилцахаасаа өмнө 90-ээд оны ганц нэг охинтой уулзаж үзлээ. Нэг дор биш шүү. Тэр бол 90-ээд оныхны хийдэг юм. Экс үеийнхэн бид нэг удаад нэг хүнтэй болзох дуртай. Миний уулзсан нэг 90-ээд оны охин технологийн компанид ажилладаг байсан. Технологийн компаниуд бол 90-ээд оныхны үржлийн газар. Тэд өөрсдөө ч технологийн компанид ажиллах дуртай. Насанд хүрэгчдэд зориулсан аварга том тоглоомын талбай юм байна лээ л дээ. Бүх технологийн компани адилхан. Өрөөнд нь яваад орохоор яг голд нь гулгуур байж байдаг. Яг сайхан гулгуур. Стресстээд байвал ингээд л гулгана. Лхагва гарагт 1-ээс 3-ын хооронд жазз хамтлаг ирж тоглоно. Пүрэв гарагт нэг тогооч ирчихсэн цавуулаггүй бор бялуу хийж байна. Баасан гарагт дээвэр дээр ямаатай иог хийнэ. Тийм ээ, ямаатай иог. Дуртай иогийн байрлалаа авахад нуруун дээр чинь мал зогсож байна. Бас тэр ажлын өрөөнүүдэд хаалга, цонх, хөшиг гэсэн юм байхгүй. Хил зааг хэнд хэрэгтэй юм бэ? Хөгжим хангинаж ч байх шиг, зүгээр л бантан. Нэг хүн зургаан хүнтэй болзоно. Дөрөвтэй нь цуг ажилладаг. Хэн ч юу ч хэлэхгүй. Хэн ч тоохгүй. Зүв зүгээр байж байдаг. Гэтэл манай экс үеийнхэн өөр. Нийллээ, дөрвөн сар боллоо. Цаашдаа амьдаръя л гэнэ. Хоёр биенийхээ ар гэртэй уулзана. Дундаа нэг Гүүгл хуанлитай болсон ч яахав. Ер нь цаашдаа бат арааны болгоно л гэнэ. Гэтэл тэр охин шийдэж чаддаггүй ээ. Юу хүсэж байгаагаа ч шийдэж чадахгүй. Яаж чадахав дээ. Тэдний ажил дээр байдаг ганц тууштай юм нь хуванцар соруул хэрэглэхгүй байх шүү дээ. Тэгээд л болоо. Тэгээд удалгүй тэр таг чиг боллоо. Бүр таг. Утсаар яриагүй, мессеж бичээгүй. Би тэгэхэд нь... утас нь эвдэрчихсэн юм байна л даа. Тийм л болж таарлаа. Намайг багад суурин утас байлаа. Хэрэглэгчийн АйДи гэж байхгүй. Экс үеийнхэн бид технологид дуртай боловч итгэдэггүй байсан хэрэг шүү дээ. Тэгээд “За ер нь ажил дээр нь очъё. Очиж янз бүрийн юм болсон эсэхийг мэдье” гэж бодов. Хүн чинь гайхна шдээ. Тэгээд очлоо. Гэтэл нойлдоо ороод нуугдчихсан. Би хайгаад олоогүй. Хэдэн цаг гарч ирээгүй. Би ч яахав нөгөө гулгуур дээр нь гулгаад л. Цавуулаггүй бор бялуунаас нь ч идлээ. Тэгэхээр бас хоосонгүй шүү. Бага ч гэсэн ашигтай. Тэрнээс хойш тэр охиныг сүнсэрсэн гэж хүмүүс хэлсэн юм. Юу гэсэн ч үг юм бүү мэд. Одоо үед их түгээмэл болсон юм байна лээ л дээ. Мэдэхгүй хүн байвал хэлээд өгье. Уулзаж болзож байгаа хүн чинь уйдаад ирэхээрээ үг хэлгүй, таг чиг болохыг хэлдэг юм байна лээ. Анхаарлын хүрээ нь Юүтүбийн бичлэгнээс хэтрэхгүй, бас чи авга эгч Шэрилийг нь санагдуулаад байдаг учраас шүү дээ. Гэхдээ зүгээр ээ. Ядаж л би Дэйтлайнд орчхоогүй байна. Би энд байсаар л байна шүү. Маш их баярлалаа, Монреаль хотынхоон.
Эм: Завсарлагааны дараа
БИЧИГ: ЗАВСАРЛАГААНЫ ДАРАА
Марк: Санал хураалтаар намайг Твиттэр дээрх хамгийн тачаангуй 50 еврейд оруулсан байна лээ, хатагтай ноёд оо. Тийм ээ, баярлалаа. Би ямар нэг тэмцээнд ороогүй. Еврейчүүдийг жагсааж болохгүй болсон шүү дээ. Шалтгаан нь тодорхой.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: Дараа гарч ирэх Британи гоцлол шогч Хатан хааны коллежийг төгссөн. Тэгэхээр морь, тэмээний коллежоос хамаагүй хүчтэй бас ямар ч чиглэлд нүүж чадна гэсэн үг. Марк Уатсоныг угтан авна уу.
Мар: Баярлалаа. Бонжуа, Сава. За за, цаг алга.
БИЧИГ: МАРК УАТСОН
Мар: Зургаахан минут байгаа шүү дээ. Би Их Британи хүн. Бас л дэлгэрүүлж ярьж байх цаг алга. Хэдээ жилийн өмнө байсан бол та нар уухай гэх байсан. Манай улс солиорч гүйцсэн тул надад буцах бодол алга. За за, тийм ээ. Англид миний хувьд муудсан юм байхгүй л дээ. Та нар намайг мэдэхгүй, харж ч байгаагүй байх. Өөрийгөө хальт танилцуулах хэрэгтэй байх. Би 3 жилийн өмнө Монреальд ирж байсан юм. Түүнээс хойш санал хураалтаар намайг Твиттэр дээрх хамгийн тачаангуй 50 еврейд оруулсан байна лээ, хатагтай ноёд оо. Тийм ээ, баярлалаа. Яг ийм реакц гарна гэж бодсон юм аа. Гайхмаар юм болсон. Би ч гайхсан. Би өөрөө мэдээ ч үгүй. Би ямар нэг тэмцээнд ороогүй. Еврейчүүдийг жагсааж болохгүй болсон шүү дээ. Шалтгаан нь тодорхой. Гэтэл нэг хүн над руу холбоос явуулахаар нь ороод харсан чинь би 37-д орсон байна лээ. Ер нь тачаангуй гэж хэлүүлэх гоё шүү дээ. Би саяхан салсныг ч хэлэх үү. Итгэл ч сэргээд ирж байгаа юм. Гэхдээ мэдээж, тачаангуй еврей, дээрээс нь твиттэр дээрх, тэгснээ Их Британид гэхээр үнэндээ цөөхөн хүн байна шүү дээ. Жижиг олонлог. Хоёрдугаарт би яг ч еврей биш. Надад еврей цус дусал ч байхгүй. Хэн яаж судлаад тэр нийтлэлийг бичсэн юм бүү мэд. Муу л хийсэн байгаа юм. Хүмүүс намайг еврей төрхтэй, яг л еврей шиг харагддаг гэдэг. Гэхдээ яг судар бичгийг уншвал тэгж санагдахгүй. Илүү нарийн юм тэнд явж байгаа юм. Над шиг ийм дундаж залуу сексийн обьект маягаар харагдах нь ховор шүү дээ. Би нэг удаа Бритиш Лайфстайл гэдэг оддын тухай сэтгүүлд гарсан юм. Крашилж болохгүй крашуудын цуглуулга гэсэн үг. Тэгэхээр нэг тийм хоёрдмол сэтгэгдэл төрдөг юм билээ. Яг юу гэсэн үг вэ? Би өөрийгөө агуу сайхан амьтан гэж хардаггүй л дээ. Гэхдээ крашилж болохгүй краш гэхээр нэг тийм, Роберт Мугаби, эсвэл нэг морь ч юм шиг. Энд юу болдгийг мэдэхгүй байна. Лав л тийм биш байх. Тачаангуй гэдэг өөрөө хэцүү ойлголт. Би 9 настай хүү, 5 настай охинтой. Хүүхдүүддээ тачаангуйн тухай ойлголтыг ярих хэцүү. Хүү маань Райт сэд Фрэд хамтлагийн Би хэтэрхий тачаангуй гэдэг дууг сонсчихож л дээ. Та нар тэр дууг санаж байгаа байлгүй дээ тэ? Санаж байна уу? Бүгдээрээ... 18 нас хүрээгүй хүн байхгүй байлгүй дээ. 18 хүрээгүй хүн байна уу?
Эр: 18 хүрээгүй ээ.
Мар: Тийм үү? Хэдтэй юм?
Эр: Тийм ээ.
Мар: За за. Үзэгчийн харилцаа яваад өнгөрлөө. Тийм болохоор онцын юм байсангүй. Хэдэн настай вэ?
Эр: 17.
Мар: 17. Энэ л аюул болоод байгаа юм даа. 17 настай гэхээр 2002 онд төрсөн байх уу?
Эр: Тийм ээ.
Мар: Тэр харж байна уу? 2002 онд төрнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би 2002 онд ингээд гоцлол шог яриад явж байсан. Лондонд орон сууцанд амьдарч байлаа. Харин чи баасан дотроо хөлбөрч байсан. Яахав би ч тэгж л байсан л даа. Гэхдээ Би хэтэрхий тачаангуй гэдэг дууг би хүүдээ яаж тайлбарлах уу? “Энэ 90-ээд онд гарсан их гунигтай дуу байгаа юм аа. Жирийн бус өндөр түвшний тачаангуй шинжээсээ болоод өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож чадахгүй болсон залуугийн тухай. Нэг дэлгүүр дээр очиж цамц буцаах гэж байгаа юм. Ер нь голдуу ложистикийн тухай дуу шдээ. Бас тэр Япон явж чадахгүй болдог. Яагаад гэдгийг дуун дээр тайлбарлаа ч үгүй. Тухайн үед Японы цагаачлалын хуулиар хэтэрхий тачаангуй хүнийг оруулдаггүй байсан ч юм уу бүү мэд. Муураа алдчихдаг нь хамгийн гунигтай хэсэг. Муурандаа ахадсан тачаангуй. Би энэ хэсгийг нь ойлгоогүй. Одоо ч ойлгодоггүй. Би өөрөө мууртай. Муур тэжээхийн тулд нэлээн хэдэн шалгуурыг давах ёстой болдог. Тэгэхээр анхнаасаа муур авахааргүй хэмжээний тачаангуй байсан хүн мууртай болсныг мэдэхгүй юм. Би хэтрүүлж бодоод байх шиг байна. Муур авчхаад дараа нь гэнэт тачаангуй болчхож гэж л боддог байх даа. Тачаангуйн ойлголтын алдааг ашигласан байгаа юм. Өө нээрээ орчин үед хэрэглэж болохгүй үг билүү? Хүү маань хааяа миний санааг зовооно. Бид хоёр хамт И-Ти киног үзэв ээ. Манай тэр хавийн кино театр нэг улирлын турш хуучны кино гаргадаг юм. Миний насны хүний хувьд бол зүгээр л кино. 90-ээд оныг эртний Египет шиг ярихаа больё, тэгэх үү? Баярлалаа. Мэдээж их гунигтай кино шүү дээ. Томчууд И-Ти дээр туршилт хийх гээд л. Гэтэл хүүхдүүд тэрнийг суллаад сансрын хөлөгт суулгаад И-Ти гэртээ харьдаг. Та нар бүгдээрээ И-Тиг үзсэн байлгүй дээ тэ? Үзээгүй бол би сая айхтар шөвөгдчих шиг боллоо. Үзээгүй хүн байгаа юм биш биз дээ? Асуудаг байж. Үзээгүй хүн байна уу? Нэг байгаа юм байна. Одоо санаа зовох хэрэггүй болсон. Би харин ч цаг хэмнэж өгч байна шдээ. Чамд цаг хэмнэж өгөх олон ч кино байна даа. Нэг акул гардаг. Хүмүүс барих гэж оролдоод чаддаггүй. Үлэг гүрвэлийн хүрээлэнд гэр бүлээрээ зугаалах нь ёстой дэмий санаа. Гэтэл таван жил тутам нээгээд л байх юм. И-Ти кино дуусаад гэрэл аслаа. Бүх хүн уярсан байдалтай. Хүүхдүүд уйлаад л. Зарим аав ээжүүд хүртэл уйлаад л. Тэр дунд манай хүү попкорноо барьчихсан жишим ч үгүй сууж байгаа юм. Би ч “За, ямар байна?” гээд асуулаа. Гэтэл тэр шууд “За за, дараагийн анги нь гарахаар хүмүүс тэрнийг олоод барьж авах юм байлгүй дээ” гэсэн. Энэ хэвийн биш биз дээ? И-Тиг үзсэн хүний анхны сэтгэгдэл “Дараагийн удаа барина аа” гэж байж болох уу, та минь ээ? И-Тиг үзсэн хүн И-Тигийн талд орохгүй байна гэж байх уу? Шиндлерийн бүртгэлийг үзээд “Шиндлер энэ явдалд оролцох хэрэггүй байсан юм” гэж бодохтой адил биз дээ? За за, тэр киноны тухай наргиа хийж болохгүй байх л даа. Манай ард түмний тухай том кино. За за, бүгдэд нь баярлалаа. Намайг Марк Уатсон гэдэг. Баярлалаа.
Эм: Тун удахгүй.
БИЧИГ: ТУН УДАХГҮЙ
Хауи: Энэ театрт ирэхээс өмнө манай зочид буудалд өрөөний үйлчилгээнээс над руу залгалаа. Нэг эмэгтэй “Ноён Мандель, та орондоо орохоосоо өмнө ор засах үйлчилгээ авах уу?” гэнэ ээ. Та нар бод доо. Би гэрлээд 40 жил болж байна. Ор засах бол үйлчилгээ биш.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: Янзын гоё үдэш болж байгаа биз дээ? Тийм биз дээ? Та нар юундаа алга ташсан юм? Би гэрээсээ үзэж байгаа хүмүүст хэлж байна. Би зүгээр л… нэг сонин юм хэлэх үү? Гэртээ байхад бол зүгээр л дээ. Замд явахад л сонин. Би зочид буудалд байлаа. Болсон явдал шүү. Энэ театрт ирэхээс өмнө манай зочид буудалд өрөөний үйлчилгээнээс над руу залгалаа. Нэг эмэгтэй “Ноён Мандель, та орондоо орохоосоо өмнө ор засах үйлчилгээ авах уу?” гэнэ ээ. Та нар бод доо. Би гэрлээд 40 жил болж байна. Ор засах бол үйлчилгээ биш. Ор засах бол үйлчилгээ биш. За за, би гэхдээ би гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа. Энэ хэвээр нь байлгахыг ч хичээдэг. Ямар үг байдаг билээ? Эхнэр жаргалтай бол?
Хүмүүс: Амьдрал жаргалтай.
Хауи: Үгүй. Эхнэр өөр хүн бавж байна гэсэн үг. Яагаад гэвэл хар даа. Гэртээ ирэхэд эхнэр баярлаад л, жуумалзаад л байвал өөр хүнтэй болжээ л гэсэн үг. Унжийчихсан байвал ганц нөхөр нь л байгаа гэсэн үг. За тэр яахав. Эмэгтэйчүүдийн дэлгүүр хэсэх биднийхээс өөр юм байна лээ. Бид дэлгүүрт явж байлаа. Яг болсон явдал шүү. Ороод сууж байв. Хувцас солих өрөөнөөс нэг хүүхэн гарч ирлээ. Нэг өмд өмсөж үзсэн юм байна. Гэтэл манай эхнэр Бурхан минь, наад өмд чинь янзын зохиж байна. Цаашаа хар даа” гэхэд тэр эмэгтэй цаашаа харлаа. Тэгтэл эхнэр “Өгзөг гуя муя бол янзтай харагдаж байна. Чи наад өмдөө заавал аваарай” гэж байна. Бүсгүй ч “Баярлалаа” гээд буцаад хувцас солих өрөө рүү оров. “Саяных хэн бэ?” гэсэн чинь эхнэр “Мэдэхгүй” гэнэ. Эрчүүд бол хэзээ ч тэгэхгүй. Ямар ч гоё харагдаж байсан... Жишээ нь та байна. “Хауи ингэж хийдэг” гэсэн бичигтэй цамцтай залуу. Босоод зогс доо. Зүгээр л... наашаа хүрээд ир. Нааш ир. Гараад ир. Наашаа гараад ир. Би зүгээр л... бид хэзээ ч... Би таныг танихгүй. Танихгүй биз дээ? Би таныг таних уу?
Залуу: Та намайг тайз руу урьсан.
Хауи: Би чамайг урьсаан? Ямар сонин тохиолдол вэ? Хоёр удаа шүү. Өмнө нь таныг урьснаа санахгүй л байна даа.
Зал: Хоёр жилийн өмнө. Би Бөүигийн цамцтай байсан.
Хауи: Айн?
Зал: Бөүи.
Хауи: Бөүи.
Зал: Бөүи.
Хауи: Бөүи. За за, гараад ир. Хэд дуудуулдаг юм бэ? Би санахгүй байна. Бас чи “Хауи ингэж хийдэг” гэсэн бичигтэй цамцтай байна. Эндээс авсан уу? Эргэ дээ. Шорт морт бол алж байна шдээ. Энэ өгзгийг хар даа. Ийм шорттой. Үзүүл дээ. Үзүүл дээ. Янзын харагдаж байгаа биз дээ? Нээрээ хүн магтах гоё юм байна. Гоё мэдрэмж байна. Тийм байгаа биз?
Зал: Тийм ээ. Гоё байна.
Хауи: Нэр хэн бэ?
Зал: Брайн.
Хауи: Сайн уу, Брайн? Хоёр жилийн өмнө чи тэгвэл юу...
Зал: Хоёр жилийн өмнө бас ийм гала болж байхад би үзсэн юм. Би хүлээж байгаад шоуны дараа тантай тайзны ард уулзсан.
Хауи: За за, дахин уулзахад таатай байна.
Зал: Хамт сэлфи авахуулж болох уу?
Хауи: Яасаан?
Зал: Зураг авахуулъя.
Хауи: Сэлфи юу?
Зал: Тийн.
Хауи: Тэг ээ тэг. Сэлфигээ ав.
Зал: Тантай хамт.
Хауи: Аан, надтай юу?
Зал: Тийм ээ. Тийм ээ.
Хауи: За за. Надтай сэлфи авч болно. Гэхдээ сэлфи гэдэг чинь өөрийгөө гэсэн үг шдээ. Би орчихвол, асси болно.
Зал: Тийм байна.
Хауи: За тэгвэл асси авъя. Гоё гарч байна шүү, Брайн.
Зал: Маш их баярлалаа.
Хауи: Баярлалаа, анд аа. Чи шүү. Баярлалаа. За за. Одоо хэдүүлээ юу хийх үү? За, нээрээ бид хоёр дэлгүүрт явж байсан. Би гудамжинд явж байгаад... Тэнд нэг хонх байдаг шдээ. Гар утсанд зориулсан киоск байдаг. Сая утсаа гаргахаар чинь саналаа л даа. Би яасан гээч? Би үйлчилгээний төвд явж ороод, өдөржин уйдсан хүн өөр юу хийхэв дээ. Тэгтэл нэг эмэгтэй “Танд юугаар туслах уу?” гэхээр нь би “Би хоёр хоногийн өмнө танайхаас нэг гар утас авсан юм. Тэгсэн чинь нэг л болдоггүй. Дохио нь л унаад байх шиг” гэсэн. Гэтэл тэр эмэгтэй... “Өршөөгөөрэй?” гэхээр нь би “Би эндээс утас авсан юм аа. Үйлчилгээ авсан. Тэгсэн чинь одоо, нэг л болохгүй байна. Магадгүй... холбоо” гэсэн юм. “Утас чинь танд байна уу?” Би ч “Байхгүй. Би юу гээд л ажилладаггүй утас бариад явж байхав дээ” гэсэн.
Эм: Завсарлагааны дараа
БИЧИГ: ЗАВСАРЛАГААНЫ ДАРАА
Алонзо: Би автобусаар цагаан сургуульд явсан юм. Тэгэхээр би гоё багш нартай, суга дасгалжуулагчтай байсан гэсэн үг. Тэгээд л мэргэжлийн лигт ороогүй дээ. Ёстой бөмбөг тоглож мэддэггүй хүмүүс байна лээ.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: Дараагийн шогч маань мөрөөдлөө амьдарч байгаа гэж ярьдаг. Доогуураа нүцгэн дэлгүүрт зогсож байдаг зүүдийг хэлээгүй бол шүү дээ. Алга ташъя. Алонзо Бөүден.
Ало: За, юу байцгаана аа? Юу байцгаана? Юу байцгаана? Сайн уу, Монреалийнхаан. Дажгүй биз дээ? Янзын байна аа.
БИЧИГ: АЛОНЗО БӨҮДДЕН
Ало: Канадад ирсэн чинь гоё байна. Америкийн арьс үзлээс холдох хэрэгтэй байсан юм. Надад гоё, зөөлөн Канад арьсны үзэл хэрэгтэй байлаа. Зүгээр хааяа сонин хардаг, хоккей тоглуулдаггүй гэх мэт. Арьсны үзэлд хэзээ ч хувиршгүй нэг юм байдаг. Тэр бол итгэхийн аргагүй мунхаг зүйл. Сүүлдээ бүр утгаа алдаж байна. Дисней компани бяцхан лусын дагина Ариелийн дүрд хар арьстай охин тоглуулсанд хүмүүс их дургүйцэж байгаа юм байна лээ. “Бид цагаан лусын дагина үзмээр байна” гэхээр нь би “Лусын дагина гэж байдаггүй юм аа” л гэсэн. Та нар арьсны үзлээ ядаж бодит юмаар хязгаарлаад… Лусын дагина байлаа гэж бодъё л доо. Нэг цагаан лусын дагина далайд шумбаад л. Тэгээд өөр нэг лусын дагинатай таарч. Тэгвэл мэдээж баярлана шдээ. Харангуутаа “Өө чааваас хар лусын дагина байна” гэхгүй л байх. Энэ арьсны үзлээ ядаж хуурай газар байлгая тэгэх үү? Далайд арай ч… Аварга цагаан акул шумбаад л “Энд хар загас явахгүй шүү” гэдэггүй л байлтай. “Би аварга цагаан акул байна. Хувхай хар алуурчин халимнууд ойртоод үзээрэй” гэдэггүй л байх. Бодохоор л гайхаад байдаг юм. Найк брэнд Тусгаар тогтнолын баяраар шинэ кэт гаргаж л дээ. Дээр нь Бэтси Россын оёсон Америкийн туг байгаа юм. Гэтэл хүмүүс “Наадах чинь болохгүй. Тэр үед чинь боолчлол байсан. Хэцүү цаг үе шүү” л гэж байна. Мунхаг хүмүүс уурлаад “Наадах чинь шударга бус. Найк тонил. Би Конверс өмсөнө” гээд л. Гэтэл Найк 15 жилийн өмнө Конверсийг худалдаад авчихсан байдаг. Гэтэл Найкын захирлууд суучихсан “Тэг ээ. Конверс ав. Манай хувьцаа л үнэд орно биз” гэж байх жишээтэй. Би лав ойлгохгүй байгаа. Надад л тэгж санагддаг юм байлгүй. Би бол яг голд нь байдаг. Би анхнаасаа л энэ арьсны үзлийн голд нь байсан. Гоцлол шогийн салбарт ажилладаг нэг залуу бий. Нэлээд амжилттай, захирал маягийн залуу. Тэр хэлж байна “Алонзо, чи ёстой хөгжилтэй. Чиний шог сайн. Гэхдээ чиний томорч супер од болохгүй байгаа шалтгаан нь аль нэг талд ороогүйгээс болж байна. Аль нэг талд нь орох хэрэгтэй. Хар гоцлол шог хийгээд, түүгээрээ том од бол. Тэгээд дараа нь шилжээд цагаан хүмүүсийг инээлгэх хэрэгтэй. Тийм л арга байна” гэж ярина лээ. Гэтэл би тэгж чадахгүй. Яагаад гэвэл би яг дунд нь л өссөн. Би багадаа автобусаар цагаан сургуульд явсан юм. Тийм болохоор цагаан хүмүүсийг яг зөв үзэн ядаж сураагүй юм шиг байна лээ. Ойлгож байгаа биз дээ? Хааяа жаахан дургүй хүрдэг боловч яг жинхэнээсээ мэдрээгүй. “Цагаануудыг ал” гэхээр би “Яах юм бэ? Би хэдэн цагаан хүн танина” гэдэг төрлийн. Бүгдээрээ муу биш шдээ. Цагаан сургуулийн автобусаар авхуулдаг байсан учраас би гоё багш нартай, суга дасгалжуулагчтай байсан гэсэн үг. Тэгээд л мэргэжлийн лигт ороогүй дээ. Ёстой бөмбөг тоглож мэддэггүй хүмүүс байна лээ. Миний хувьд дандаа тийм л байсан юм. Би нэг шоунд оров оо. Шинэ Негрүүд гэдэг нэртэй. Залуу хар гоцлол шогчид хэв шинжийн шогоос арай өөр юм сэтгэж байлаа. Ёстой дажгүй. Би ч уригдсандаа баяртай байлаа. Би тэдэн дундаа хамгийн хөгшин нь байсан юм. Тэнд жинхэнэ негрүүд ямар байсныг мэдэх хэмжээний хөгшин хүн надаас өөр байгаагүй. Тэр үед ч гэсэн хуучин бууны хугархай ганц нэг негрүүд байсан. Залуучаад намайг яриач гэв. Та нарт хурцадна л гэсэн. Ямартай ч би тэр Шинэ Негрүүд гэдэг шоунд ордог байлаа. Гэхдээ хажуугаар нь ЭнПиАр-ын “Байж бай. Битгий хэл” гэдэг нэртэй олон нийтийн радиогоор ордог байсан. Бас нэг тийм ажилтай. Манай дэлхийн хамгийн цагаан шоу шүү дээ. Би ер нь хаа сайгүй гоцлол шог хийдэг. Сүүлд гэхэд л би Саудын Арабт очив оо. Тийм ээ, царайнаас нь ч андашгүй байна. Хэцүү байсан л даа. Саудын Араб мэдээж маш халуун. Мэдэхгүй, бараг 120, 125 хүрээд байгаа юм уу хаашаа юм. Цельсээр бол 40, 50 ч юм уу, шилжүүлж мэддэг хүн байхгүй шдээ. Тэгэх ерөөсөө боломжгүй. Ямар ч байсан халуун. Үнэхээр халуун учраас миний утас ажиллах боломжгүй байна гэсэн бичиг гарсан. Би тийм юм байдгийг ч мэдээгүй. АйФон ажиллахааргүй хэмжээний халуун байсан. Сири, яасан бэ? Гэхээр “Хариулахгүй ээ, халуун байна” гэж байгаа юм биш үү бараг. Тэгэхээр нь би санаа зовлоо. Надад нэг сонин юм байдаг. Би тэнэг байдлаар үхэхээс айдаг. Ойлгож байна уу? Дарвины шагнал гээд нэг юм байдаг даа. Би тийм шагнал авмааргүй байна. Саудын Арабад надад тэр л бодогдоод байсан. Гадаа 125 хэм байгаад байдаг. Халууны шокоор үхчихвэл яана аа? Тэгээд шөнө сэрүүн болохоор миний цогцсыг олно. Миний гарт утас байна. “Энэ тэнэг хүн рүү залгахад яадаг байна аа?” Сири ч миний талд орохгүй. “Мэдэхгүй ээ” гээд байж байна. Технологи шүү дээ. Технологи мэдээж гоё л доо. Гэхдээ арай төгс болоогүй байна. Би технологид дуртай. Гэхдээ нөгөөтээгүүр үнэн төвөгтэй. Манай гэр видео хаалганы хонхтой. Их гоё л доо. Хэн гадаа ирсэн нь харагдана. Бас ярьж болно. Гэхдээ бидэнд хэлдэггүй нэг юм нь, тэр төхөөрөмжийг тавиулахаар сүлжээнд холбогддог юм байна. Тэр хороололд тавиулсан бүх айл хоорондоо холбоотой байдаг. “Энд нэг хүн илгээмж хулгайллаа. Энд нэг хүн машин руу чинь орох гээд байна” гээд харилцана. Хаалганых хонхоороо. Манай хаалганы хонх намайг гэртээ ирэх болгонд “сэжигтэй этгээд” таньж дамжуулдаг. “Сэжигтэй этгээдэд энэ хаалганы түлхүүр байгаа бололтой. Маргааш яг энэ цагтаа эргэж ирнэ.” Технологи хэтэрхий хурдан хөгжөөд... биднээс түрүүлээд явчихсан. Интернетэд одоо алгоритм гээд нэг юм байна аа даа? Өмнө нь юу харсныг мэддэг байсан бол одоо зүгээр нэг юм бодоход тэр төрлийн сурталчилгаа гараад ирнэ. Намайг арай л ойроос ажиглаад байгаа юм биш үү? Би нэг байшин авлаа. Бороо орохоор шавар унахаас хамгаалдаг тулгаартай хана байдаг юм байна. Би дахиад байшин авахаар бол заавал бороотой өдөр авна. Бороо орохоор л байшингийн бүх но мэдэгддэг. Сүүлд зарсан хүн нь “Нартай өдөр нэг азгүй амьтанд зарчхаарай” гэсэн байж таарах нь ээ дээ? Бороо орлоо. Шавар урсаад ороод ирнэ. Хана тэрийг зогсоох ёстой. Гэтэл тэр ханыг гудамж хүртэл бариагүй учраас шавар манай зам руу ороод ирнэ. Би байшин барих талаар юу ч мэдэхгүй л дээ. Тийм болохоор би интернет ороод гэрийн зөвлөх рүү ороод ханаа өргөтгөх хэрэгтэй байгаа учраас “Хана барих” гээд бичлээ. Ингээд би албан ёсоор Бүгд Найрамдахч болж байгаа юм. Би юу ч бодоогүй. Кание Вэстээс надад и-мэйл ирж ч байх шиг. Би тийм юм хүсээгүй. Би тэгж Трампын тамгатай болсон. Би Трампад дургүй. Шулуухан хэлчихье. Би Трампад дургүй. Тийм ээ. Гэхдээ... тэнцвэртэй болгоё л доо. Трамп ч гэсэн надад дуртай байхгүй л байлгүй дээ. Тийм биз дээ? Нэгдүгээрт би хар. Бид тэрний дуртай хүмүүс лав л биш. Гэхдээ тэдний жагсаал дээр нэг хар явж байдаг шдээ. Тэр манай хар гээд л танина. Энэ уг нь буруу юм л даа. Тэгээд хоёрдугаарт, манай аав Гондурасаас ирсэн. Миний аав латин цагаач байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бас нэг хар толбо. Гэхдээ Доналд Трампын надад баттай дургүй байх жинхэнэ шалтгаан бол Би ийм том гартай. Би тэр муу бяцхан гарыг нь барьж аваад “Өө яасан хөөрхөн юм бэ? Наад гарыг чинь гурван хуруугаараа барьчихъя” гэнэ биз дээ? Маш их баярлалаа. Инээсэнд баярлалаа. Сайхан амраарай.
Эм: Тун удахгүй.
БИЧИГ: ТУН УДАХГҮЙ
Куртни: Би мөчөө тайруулсан. Өөр тийм хүн байна уу? Манай эрэмдгүүд хаана байна? Хөмсгөө дээшээ.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: Заа за. Бүгдээрээ гоё байна уу? Дараагийн шогч маань “Зүгээр л инээе” тоглолт 19 жил зохиогдоход анхны эмэгтэй ялагч болсон хүн байгаа юм. Шог шүүгч нар хүйсээр ялгаварладгийг давж гарсан авьяастай гэсэн үг шүү дээ. За, ингээд Куртни Гилмор.
Курт: Сайн уу? Сайн байцгаана уу? Урьсанд баярлалаа. Манайхан сайн биз дээ? Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа.
БИЧИГ: КУРТНИ ГИЛМОР
Курт: Намайг Куртни Гилмор гэдэг. Юуны түрүүнд хэлэхэд би мөчөө тайруулсан. Өөр тийм хүн байна уу? Манай эрэмдгүүд хаана байна? Хөмсгөө дээшээ. Байхгүй юу? За за. Өөрийн хүн байна уу л гэж сурагласан юм. Би гараа тайруулсан. Би өөрийн биендээ их тухтай байдаг. Энэ чухал шүү дээ. Та нарт сонин байх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би заримдаа гаргүй гэдгээ мартчихдаг юм. Байхгүй гэдгийг нь мартчихдаг. Хачин сонсогдох байх л даа. Та нарын хувьд, сүүлийн 10 секундын турш та нар анзаарсан уу үгүй юу, би гаргүй мөртлөө гараа байнга савчиж ярьдаг байгаа биз? Би төрөхдөө л гаргүй байсан. Бас миний баруун хөл өвдөгнөөс доош байхгүй. Нярайн эход огт мэдэгдэхгүй байсан гэсэн. Яагаад гэвэл би мундаг шоглогч, ямар өнцгөөс шоглохоо мэддэг. Би гэнэтийн хүүхэд байсан юм. Гэнэтийн хүүхэд гэхээр ихэнхдээ гэнэт олдсоныг хэлдэг. Ийм төрөхийг биш. Намайг бол төлөвлөсөн шүү дээ. Дундуур нь Найт Шиамаланы зохиол орчихсон л болохоос. Одоо үед ийм юм болохгүй шүү дээ. 80-аад оны эхо гэхээр баахан зураг аваад л байдаг, сүүлд нь харахаар линз рүү эрхий орчихсон байдагтай адил юм байсан гэж санагдаад байдаг юм. Одоогийн эхо бол тийм биш. Маш тодорхой, технологи өндөр, гурван хэмжээстэй гээд л. Өнөөдөр тийм юм болбол залуу эмч тачаангуй, ромпер өмссөн, Мэддисон гэдэг нэртэй байх биз. Тэгээд эцэг эх рүү “Муу мэдээтэй. Хүүхдийн чинь хуруу дутуу. Гэхдээ таны харж байгаачлан цэцгэн титэмтэй филтэр оруулсан. Гоё харагдаж байгаа биз дээ?” гэх биз. Би зөндөө магтаал сонссон. Хүмүүс намайг магтах дуртай. Ихэвчлэн ахимаг насны эгч нар намайг ам руугаа пицца чихэж чадсанд баяр хүргэдэг. Би энгийн үйлдэл хийснээрээ магтуулах дуртай биш л дээ. Гэхдээ заримдаа сугаа ямар сайн хусаж чадсанаа өөрөө ч хараад гайхдаг юм. Онгирч байгаа ч юм биш. Надад Жилет бариулаад Авьяаслаг Америкчуудад оруулбал би шууд л алтан баззер авна. Гарцаагүй. Эргэлзэх юмгүй биз дээ? Би хиймэл хөлтэй. Ихэнх хүн мэддэггүй л дээ. Нэг удаа нэг эмэгтэй шоуны дараа над дээр ирээд “Юу л даа. Би лесби биш л дээ. Гэхдээ би чамайг хиймэл хөлтэй гэдгийг анзаарсан” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Миний хөл зөвхөн гэй эмэгтэйчүүдэд харагддаг гэж мэдсэнгүй” гэсэн юм. Ямар ч байсан яриа өдөх гоё үг байгаа биз? Удахгүй шинэ хөлтэй болно. Баярлаад л байгаа. Шинэ хөл хийлгэнэ гэдэг чинь... би мөрөөдлийн хөл гэж нэрлэж байгаа. Робот хөл байгаа юм. 100 мянган долларын үнэтэй. Тэгсэн мөртлөө Вайфай ч байхгүй. Гэхдээ л би баяртай байгаа. Би мэдээллээ өгөх гэж хөлний эмнэлэг дээр очсон. Санаснаас өөр л юм билээ. Тэд надад хөлний үзүүлэлтийг нь тайлбарлаж байгаа юм. Тэгэхэд л миний өдөр тутмыг үйлдэлд тэр хөлний хүчин чадлын хагасыг ч хэрэглэхгүй гэдгийг ойлгосон доо. Ус нэвтэрдэггүй учраас шумбаж болно л гэнэ. Тэгэхээр нь би “Өө ашгүй. Бороотой өдөр Бургер кинг рүү явах хэрэг гарч болох л юм” гэсэн. Энэ хөлний хамгийн солиотой нь цэргийн зэрэглэлтэй гэж байгаа. Цэргүүдэд зориулж хийсэн хөл юм байна лээ. Зүгээр хөлөө алдах байтугай энэ хөлийг хийлгээд буцаад дайнд явах нь байна шдээ. Тэгээд нөгөө хөлөө алдах байлгүй. Хөгжлийн бэрхшээлтэй болсон тухайд надад харамсдаг юм хэдхэн л бий. Хөгжлийн бэрхшээлтэй болсны нэг том харамсал маань намайг хэзээ ч одуудтай андуурахгүй. Хэзээ ч тэгэхгүй. Биднийг төлөөлөөд од болж байгаа хүн тийм ч олон биш. Тэгэхээр зарим хүмүүс “Шарлиз Терон байж болно шдээ. Тэр Галзуу Макс гэдэг кинонд эрхтэн дутуу дүр бүтээсэн” гэдэг. Тэгэхээр нь би “Тэрийг тооцохгүй шдээ. Шарлиз үнэндээ тийм биш. Тэрийг графикаар тийм болгосон шүү дээ. Тусгай эффэкт. Дүрээ сэтгэлээсээ бүтээхгүй яасан юм бол?” гэж би хэлдэг. Нээрээ нэг удаа намайг од хүнтэй андуурч байсан юм байна. Миний амьдралын хамгийн гоё өдөр байлаа. Ийм юм болсон юм. Би баранд сууж байлаа. Гэтэл нэг хүүхэн давхиж ирээд гарын үсэг гуйгаад унадаг юм байна. Намайг Нэлли Фуртадо гэж бодсон байгаа юм. Поп дуучин Нэлли Фуртадо. Бөөн баяр болчихсон гуйгаад л байна. “Гуйж байна шдээ, Нэлли. Гарын үсгээ өгөөч” гээд л. Би бүр гайхаж хоцорсон. “Намайг ёстой шидэж байна аа” гэж бодоод л. “Гэхдээ Нэлли Фуртадод юу тохиолдоод ийм болчихсон гэж чи бодоо вэ?” Та нар гоё шүү. Маш их баярлалаа. Куртни Гилмор байлаа. Сайхан амраарай.
Эм: Завсарлагааны дараа
БИЧИГ: ЗАВСАРЛАГААНЫ ДАРАА
Камерон: Би Тэллурайд гэдэг нэг жижигхээн цанын тосгонд очлоо. Би тоглолт хийж явсан юм. Би тэнд газардлаа. Ямар жижигхэн тосгон гээч? Сониных нь нэр нь Тэллурайд Дэйли Планет. Тэд энийгээ өөр юмны нэр гэдгийг ч мэддэггүй. Тосгон бүхэлдээ Супермэний тухай дуулаа ч үгүй. Би хөгжилтэй байна гэж бодоод Дэйли Планетын урд зогсоод шилээ авч зүгээд авч зүүгээд байсан. Хэн ч инээгээгүй.
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: Түүний тоглосон “Миний эхнэрийг ав” цуврал Ванити Фэйрээс сайн үнэлгээ авсан. Гэхдээ Ванити Анфэйрт ёстой балбуулсан даа. Гайхамшигт Камерон Эспозитог угтан авна уу.
Кам: За, юу байцгаана, Монреалийнхаан. Сонин сонсъё л доо. Би танай хуулиар зөвшөөрсөн өвсийг үнэрлэлээ. Удахгүй идэж болдог болно гэж дууллаа. 10-р сараас юм уу даа. Аз ерөөе. Эмчилгээний өвсийг анх хуулиар зөвшөөрсөн Колорадо мужид би нэг удаа очлоо. Миний тоглолт хийсэн яг тэр долоо хоногт хуулиар зөвшөөрсөн юм. Би Тэллурайд гэдэг нэг жижигхээн цанын тосгонд очлоо. Би тоглолт хийж явсан юм. Би тэнд газардлаа. Ямар жижигхэн тосгон гээч? Сониных нь нэр нь Тэллурайд Дэйли Планет. Тэд энийгээ өөр юмны нэр гэдгийг ч мэддэггүй. Тосгон бүхэлдээ Супермэний тухай дуулаа ч үгүй. Би хөгжилтэй байна гэж бодоод Дэйли Планетын урд зогсоод шилээ авч зүгээд авч зүүгээд байсан. Хэн ч инээгээгүй._ Тэгээд би тэднийг шоолсон учраас бурхад намайг гэсгээсэн байх аа. Яагаад гэвэл тэр орой би хоёр давхрын пилтажтай дуурийн театрт би шог ярьж байсан юм. Би тайзан дээр гараад таван минут л болсон. Үзэгчдийн нэг нь “Тэр үсэрчихлээ” гэдэг байгаа. Мэдээж би үзэгчдэдээ санаа зовно шүү дээ. Эхлээд би “Яана аа, хүн бэртчихээгүй байгаа” гэж бодсон. Гэхдээ би яг л та нар шиг хогийн гар шүү дээ. Тэгэхээр миний дараагийн бодол “Миний шоу арай л суга болоод байна уу?” Эхлээд таван минут болоогүй байхад нэг хүн “Амьдарсны хэрэг алга” гэнэ гэдэг чинь муу үнэлгээ биз дээ? Энэнээс яаж сэргэх үү? Тэгээд би яриагаа зогсоогоод гэрэл асаалгалаа. 21 настай залуухан эр байсан юм билээ. Өмнө нь өвс татаж, идэж байгаагүй хүн диспансер дээр очоод бор бялуу аваад бүтнээр нь идээд миний тоглолт дээр ирсэн байгаа юм. Тэр орой хамгийн сүүлд гарсан шогч би байсан юм л даа. Тэгээд намайг гарахад мансуурал нь тулчихсан байж. Тэндээс гармаар байсан боловч яаж гарахаа мартсан байсан юм. Тэгээд бодож бодож нэг арга сэдсэн. Тэр нь базаахгүй арга л даа. Сандал дээрээ зогсож байгаад хоёр эгнээ алгасаж үсрээд танихгүй эмэгтэйн толгой дээр газардсан юм даа. Тэр эмэгтэйн найз “Тэр үсэрчихлээ” гэж хашхирсан байлаа. Тоглолт үзэж байтал найзын чинь хойноос бүхэл бүтэн хүн ирээд мөргөчихнө ирнэ гэж хэн ч бодохгүй л дээ. Гэхдээ тийм юм үнэхээр болбол үгээ зөв сонгоорой за юу. “Тэр урагшаа цоройсон боловч нэг л түвшиндээ байгаа шүү” гэх хэрэгтэй. Тэгвэл надад амар байна шдээ. Харин тэр залуугийн хувьд мансуураад доошоо бууж чадахгүй болсон байв. Тэгээд бид цагдаа дуудлаа, цагдаа нь ирээд түргэн тусламж дуудлаа, түргэн тусламж ирээд тэрнийг дамнуурга дээр хэвтүүлээд өргөж театраас гаргасан. Дамжлуулж гарахдаа тэр нэг л юмаа давтан хашхираад байсан. Би хэзээ ч мартахгүй. Юу гэсэн гэхээр “Би Садам Хуссэйн байна”. Хөөрхий залуу бүр мансуураад үзэн ядагдсан, нас барсан дарангуйлагч мөн үү биш үү гэдгээ мартсан байгаа юм. Эсвэл Садам Хуссэйн амьд гараад Тэллурайдад очоод нүүрэндээ мэс засал хийлгээд тэр тоглолтыг үзсэн. Ийм л хоёр сонголт байна. Хөөрхий амьтан тэгээд баривчлагдсан л даа. Хэцүү шүү. Тэгээд баривчлахдаа ээж рүү нь залгаж байгаа юм. Яг тэр үед нь би байгаагүй. Гэхдээ цагдаа нар амьдралд ганц тохиох тэр үгийг хэлэх боломжийг алдаагүй байх аа гэж найдаж байна. “Дуулгахад харамсалтай байна, хатагтай. Танай хүү чинь Хуссэйн болчихлоо”. Маш их баярлалаа. Камерон Эспозито байлаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
Эм: ТУН УДАХГҮЙ
БИЧИГ: ТУН УДАХГҮЙ
Вир: Америк хүн үзэн ядалтын хэргийн бичлэг хийх болгонд ард нь нэг энэтхэг ажилдаа явж байдаг байхгүй юу. “Би юу ч хараагүй шүү. Ногоон карт гараагүй байгаа шүү.”
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
БИЧИГ: ХАУИ МАНДЕЛИЙН ТАВ ДАХЬ УДААГИЙН БҮХ ОДДЫН ГОЦЛОЛ ШОГИЙН ГАЛА ТОГЛОЛТ
Хауи: За. Болливуудын гоцлол шогийн анхны тусгай тоглолтыг хийсэн дараагийн шогч маань Нью-Йоркод бас Шинэ Делид зураг авалтаа хийсэн. Гэхдээ Нью-Йоркийн аль ч делид хийгээгүй. За, ингээд Вир Дас.
Вир: За, Намастэ Монреаль. Бүгдээрээ гоё байгаа биз дээ? Намайг Вир Дас гэдэг. Би Энэтхэгийн Мумбай хотоос ирсэн. Энэтхэг гэж мэднэ биз дээ? Бүх Канадууд тэндээс ирдэг. Ойлгомжтой болгоё. Би уугуул энэтхэг биш, би цагаач биш. Би зүгээр л Энэтхэгээс ирсэн. Та нартай энд таардаг нутгийн индианууд байна аа даа? Надаас болж тэд явсан юм. Би бол үйлдвэрийн оригиналь бараа. Би бол бүх Приусыг хийх санааг анх авсан хагас ачааны машин. Өрнөд ирэх сайхан байна. Уучлаарай, Энэтхэгт бид тэгж нэрлэдэг юм. Өрнө гэдэг. Бидний хувьд энэ тив, юу ч гэмээр юм дээ, Америкчууд ба Канадууд бол бидний хувьд Энэтхэгчүүд ба Пакистанчууд. Байж бай, болоогүй байгаа шүү. Та нар маш төстэй хүмүүс. Дундаж наслалтаараа л эрс ялгаатай. Гэхдээ чимхлүүр ялгаа бий. Жишээ нь Америкт сагсан бөмбөг байдаг, танайд ч байдаг. Америкчууд доллартай, танайх ч доллартай. Гэтэл Канадын хил давахад төмөр торны хэрэг байгаагүй. Ганц ч төмөр тор байгаагүй. Уучлаарай, энэ онигоо эвгүй, бараан л даа. Гэхдээ өөрийгөө өмөөрч хэлэхэд төмөр тор ч бас тийм. Монреаль хот миний амссан хамгийн тухтай цагаачийн туршлага байж ч магадгүй юм. Бичиг цаас байхгүй, асуулт байхгүй. Тэр залуу зүгээр л хацар дээр үнссэн. Тэгээд л болоо. Гэртээ тавтай морил. “Би зүгээр зочилж байгаа” гэсэн чинь “Бүгдээрээ л тэгж хэлдэг юм.” Миний аялга доромжилсон болох уу? Энэтхэгт амьдардаг болохоор мэддэггүй юм. Гомдоно гэдэг чинь дээд зиндааны хүмүүст л байдаг юм шдээ. Бидэнд өнгөрсөн долоо хоногт л тийм эрх чөлөө олдлоо. Сэтгэл их хөдөлж байгаа. Харин танай Өрнийнхөн олон жилийн өмнөөс тийм эрх чөлөөтэй байлаа. Та нар гомдохыг шинэ түвшинд хүргэсэн. Америкчууд сүүлдээ бусдын өмнөөс гомддог болж байна. Америкчууд л тэгдэг. “Би чиний өмнөөс гомдлоо. Чиний туулсан юм аймаар стресстэй. Би өнөөдөр амарлаа.” Та нар санаачлагатай байгаа байхгүй юу. Шударга ёс л ярина. Гудамжинд болохгүй юм таарвал утсаа гаргаад бичлэг хийнэ. “Наад үйлдэл чинь буруу. Чамайг од болгоно. Чи шийтгэлээ амсана”. Америк хүн үзэн ядалтын хэргийн бичлэг хийх болгонд ард нь нэг энэтхэг ажилдаа явж байдаг байхгүй юу. “Би юу ч хараагүй шүү. Ногоон карт гараагүй байгаа шүү.” Гэтэл Өрнөд та нар юу гэдэг билээ? Сэрчихсэн. Би тийм үг сурсан шд. Сэрсэн. Би ер нь шинэ үг сурахын тулд л аялдаг хүн. Үзэгчдийн хүрээгээ тэлэх гэж биш. Би Энэтхэг хүн шүү дээ. Миний үзэгчид яг одоо ч тэлж байгаа. Нэг коллежийн залуугаас асуулаа. “Сэрсэн гэдэг нь юу гэсэн үг юм бэ?” гэсэн чинь “Сэрсэн гэж ухаарсан гэсэн үг. Бас таних, зохион байгуулах, дуу хоолойгоо хүргэх”. Наадах чинь номын клубээс нацист жагсаал хүртэл юу ч байж болно шдээ. Би тэр сэрсэн хүмүүст сэрсэн онигоо ярьж өгдөг шогч болмоор байгаа байхгүй юу. Тэгэх гээд үзэх үү? Сонсох уу? Тог тог.
Хүмүүс: Хэн бэ?
Вир: Хүнийг гэртээ оруулахаасаа өмнө дуу хоолойг нь сонсох ёстой юм бол та нарын элит давуу ямар гэсэн үг үү? Нэг онигоо байдаг шдээ. Хоёр еврей лам бааранд орж иржээ гээд ярьдаг шдээ. Одоо болохгүй болчихсон. Сүсэг бишрэлийн сонголт нь чухал биш хоёр хүн тэргэнцрийн замтай уушийн газар луу ороод ямар нэгэн дарамт шахалтгүйгээр уух юм захиалсан, учир нь алкохолоос татгалзах нь сонголт бөгөөд үе тэнгийнд дарамт хортой. Ёстой марзан. Дэлхийн хамгийн эртний онигоо “Тахиа яагаад зам гарав?” “Нөгөө талд гарах гэж лав биш. Чи яаж чадаж байна аа? Учир нь тахиа энэ засгийн газрын бодлоготой санал нийлээгүй учраас тэр тахиа сэрсэн”. Сэрсэн тахиа байж дээ. Энэтхэгчүүд бид мэдрэмтгий хүмүүс биш. Учир нь бид айл хотол дунд өсдөг. Бид эцэг эхийн хайран дунд, бас сэтгэлийг чинь нугачин дарах ганц зорилготой баахан хамаатнуудын дунд өсдөг. Би бол өвөө эмээтэйгээ өссөн. Чиний зовлон өвөө эмээд сонин биш. Би дислексик гэдгээ мэдээд өвөө дээрээ гүйж очлоо. “Баба, би дислексик юм байна.” “Тийм үү? Үгүй”. Миний сурах эмгэгийг шууд үгүйсгэж байгаа юм. “Чи дислексик биш. Чи зүгээр тэнэг.” Манай үеэл 21 настайдаа бэлгийн чиг хандлагаа зарласан. Өвөө дээр гүйгээд очсон чинь өвөө “Айн? Чи гэй гэнэ ээ? Шүүгээнд байгаа? Үгүй. Чи гэй биш. Чи дараа долоо хоногт гэрлэнэ. Амлаж байна.” Өөрсдөө хэцүү амьдрал үзсэн учраас тэр л дээ. Үнэхээр л тэгсэн. Бид ч сайн мэднэ. Яагаад гэвэл залхтал ярьдаг байхгүй юу. Өвөө эмээ болгоны түүх нэг янзаар эхэлнэ. Чамд байгаа, тэдэнд хэзээ ч байгаагүй ямар нэг юм. “Залуу хүмүүс сайхан хүчилтөрөгчтэй, гоё юм аа” гэх нь холгүй л байдаг. “Манай үеийнхэн алхдаг байлаа”. Заавал алхсан тухай ярьж эхэлдэг. Өсөж торнихдоо ямар их кардио дасгал хийдэг байснаа бодоод л бухимддаг юм шиг байгаа юм. 1945 онд Энэтхэг гүйлтийн зам байсан бололтой. Энэтхэгчүүд л алхахгүй бол дэлхий эргэхгүй. Бас болоогүй худлаа ярина. Ганц аяга ус уух гэж 65км алхдаг байлаа. Нэг талдаа шүү. Халуун наранд хөл нүцгэн. Хөлөөрөө халуун лаав туучна. Тэгээд усаа аваад буцаад 130км алхана. Худаг дээр байхад дэлхий хөдөлчихдөг. Тэгээд гэр бүлээрээ нараар хооллож өснө. Бактер устгагч нүдний дусаагуураас дусаасан хагас халбага усыг есөн мянгуулаа хувааж ууна. Тийм дусаагуур гараагүй байсан. Тэгээд орондоо орно гэж бодож байна уу? Ор байхгүй. Унтах газар хэрэгтэй бол биерүүгээ эвхэрч алга болох хэрэгтэй болно. Хошногоны нүх рүү мөлхөж ороод ийм эргэлдсэн хар нүх маягийн болж хувирна. Гэхдээ бас л сайхан цаг байсан шүү, хүү минь. Вир Дас байлаа. Баярлалаа, Монреаль.
Хауи: Яаая. Зугаатай байхаар цаг хурдан өнгөрөх юм аа. Дандаа. За, шоу маань өндөрлөж байна. Бүгдэд нь талархал илэрхийлье. Шогчид маань гоё байлаа. Та нар бас гоё байлаа. Нутгийн үзэгчид үнэхээр шилдэг юм байна. Гоцлол шогийг дэмжсэнд баярлалаа. Энэ наадмыг дэмжсэнд баярлалаа. Бүгд сайхан амраарай. Хөгжим гунигтай болоод байна шүү.
Back to episodes Go home