Peaky blinders 5-2
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Хугацаа: 58мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Нэмэгдсэн дүр:
Гр: эм, Грейс, Томасын нас барсан эхнэр...
Ху: эр, хурандаа Бен
Л: эр, Левитт сэтгүүлч
Св: эм, ахмад Свин
Жи: эр Жимми, Биллигийн жаалуу/Билли бойс-ахлагч
Би: эр, Билли
Өмнөх ангид.
Арт: Нью Йоркт өглөөний 6цагт Уол Стрийтийн хөрөнгийн бирж сүйрсэн.
Том: Би Майклд баасан гарагт ийм юм болно гэж хэлсэн.
Арт: Бид яах аргагүй алдагдал хүлээсэн.
Гр: Чи тэр дуу хоолойнуудыг сонсох хэрэгтэй.
Мо: Намайг Мосли гэдэг. Освалд Мосли.
Том: Таны хэн гэдгийг мэднэ ээ.
Мо: Та миний анхаарлыг татаж чадлаа.
Эр: Ноён Шелби, Лондон Таймсыг ноён Левитт.
Л: Арван жилийн өмнө би Бирмингемийн Оройн сонинд ажилладаг байсан. Тэр хотод ажиллаж байхад таныг нэрийг сонсохгүй байх аргагүй. Бас таны... нэр хүндийг...
Том: Танай Тори сонин юунаас илүү айдаг вэ? Хувьсал уу? Хувьсгал уу?
Бичиг: Доошоо хараад тарьсан үрээ хар.
Ча: Аав аа. Утсаар ярья гэж байна. Аав аа, утсаар ярья гэж байна.
Том: Чарли. Чарли. Хүлээ. Чарли...
Ча: Хурдлаарай, морь минь. Хурдан... Аав аа, утсаар ярья гэж байна.
Том: Сайн жаал... Сайн жаал. Гэртээ буцаад орж байгаа. Тэгээд ярьсан хүний дугаарыг авчих гээд холбогчид хэлчих. Би эргүүлээд залгана, за юу? Хар даа, Чарли. Хийлийн хичээл эхлэх нь. Хатагтай Миллиган байна. Яваарай. Чарли. Чарли. Чанга тоглоорой. Чанга чимээ сонсогдох болно. За, яв яв.
****************
Эм: Ноён Шелби.
Том: Мегги. Тийм ээ, би байна.
Эм: За, ноён Шелби.
Том: Сая над руу ярьсан гэсэн. Хаанаас ирсэн дуудлага вэ?
Эм: Белфаст.
Том: Белфаст. Белфастын хаанаас?
Эм: Сайн мэдэхгүй байна.
Том: Дугаар нь байна уу?
Эм: Тийм ээ.
Том: За... Тийм ээ, намайг холбоод өгч болох уу?
Ма: Томми, битгий итгэ...
Св: Ноён Шелби. Намайг ахмад Свин гэдэг. Эзлэгдсэн зургаан мужаас ярьж байна. Манай цэвэрхэн жижиг хотын нөгөө захад зарим нэг хүн таныг үхүүлэхийг хүсч байгаа. Та бас танай хамаатны жаал, Майкл... Белфастын усан онгоцны зогсоол дээр Эс Эс Монро онгоцон дотор таныг алахыг хүсч байгаа хүнтэй тохиролцоо хийж байсныг та мэдэх хэрэгтэй байх.
Ма: Томми, тэд худлаа ярьж байна.
Св: Таныг хүсвэл бид тэрний толгойд одоо, энд сум зоож болох юм. Эсвэл бид тэрнийг гэр рүү нь явуулаад, та өөрөө учрыг нь ол.
Том: Гэр рүү нь явуул.
Св: Ойлголоо, ноён Шелби. Танай хамаатан Тройн муж, Глакгогийн сайн дурын зэвсэгт бүлэгтэй таны хөлийг дэлбэлсний дараа Английн морин уралдааны замыг яаж хуваах талаар ярьж байсныг дуулгая.
Ма: Томми, тэд худлаа ярьж байна.
Том: Надад яагаад тусалж байгааг чинь асууж болох уу?
Св: Ноён Шелби таныг социализмыг шилжсэнээс хойш Сахиусан тэнгэрүүдийн талд байгаа гэдгийг дээрээс томчууд бидэнд мэдэгдсэн. Сахиусан тэнгэрүүд бидэнд хэрэг бол мэдэх юм.
Том: Ор оо...
Фр: Ноён Шелби, хийлийн багш юун чимээ гарсныг мэдэхийг хүсч байна.
Том: Салют. Бямба гарагт буудуулахаар бэлдэж байгаа.
Фр: Та эмчид харанхуй болохоос нааш буудуулна гэж амалсан.
Том: Маш харанхуй байна, Фрэнсис.
Фр: Бас... хатагтай Шелби өнөөдөр оройн хоолонд ирэх бол уу?
Том: Мэдэхгүй ээ.
Ча: Аав аа. Би өнөө өглөө нэг юм сурсан.
Том: Тийм үү? Би ч гэсэн. Тэгээд чи юу сураа вэ?
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд 5-р бүлгийн 2-р анги
Том: Энийг хурдан дуусгая. Би галт тэргэнд амжих ёстой.
Арт: Галт тэргэндээ суу, Том. Би энийг зохицуулчихна.
Том: Хөөе...
Охин: Аваарай.
Том: Гэртээ харь.
Арт: Наашаа хүрээд ир. Энийг өмс. За ингээд. Хар даа, чамд сайхан зохиж байна. Сайн дулаалаарай. Сэрээд... Сэрээрэй, нархан минь.
Ф: Та энд юу хйиж байгаа юм?
Том: Чамд цагаа үрж байна. Суу, Финн. Доошоо суу... Чамайг үгэнд ордог болгохын тулд би яах ёстой вэ? Чи буудуулсан. Гудамжаар новшийн буу бариад гүйсэн.
Ф: Хэн нэг нь хийх хэрэгтэй шд.
Арт: Финн, тийм ажил хийдэг хүмүүс бидэнд байгаа. Цэргүүд, ахмадууд, түрүүч нар.
Ф: Тэгвэл би юу юм?
Том: Би юу юм? Бурхан минь.
Ф: Тийм ээ, би юу юм, Том? Би хэзээ ч ойр байгаагүй дүү.
Том: Чи генерал, Финн. Ойлгож байна уу? Чи хараал идсэн Шелби болохоор генерал. Генерал хүн цус, шүлстэй холилдохыг чи хэзээ харсан юм? Аан?
Арт: Тэрний зөв. Чи тийм л хүн. Хөл дээрээ бос, цэрэг ээ. Алив ээ, бос.
Ф: Намайг генерал гээгүй билүү?
Арт: Тийм гэж хэлсэн. Хараал идсэн хөл дээрээ бос гэж байна...
Том: Артур. Финн. Финн... Энийг хар. Энэ Аберамагийн чиний гараас авсан сум. Анхны бас сүүлчийнх. Анхны бас сүүлчийнх.
Арт: Алга болгож болохгүй. Хурдан усанд орж, хувцасаа өмс. Сайхан хослол өмс. Чамайг завгүй болгоа асуудлаас хол байлгах ажил байна.
Ф: Нээрээ, Том...
Том: За.
Ф: Энд ирсэнийх... би нэг охинтой танилцсан. Тэрэнтэй гэрлэмээр байна.
Арт: Явж үз. Явж хувцасаа өмс. Хурдан яв. Яваач!
Том: Финн, тэр эргүүлээд байгаа охиныхоо тухай, надад яриач.
Ф: Тэр амьдралд хайртай.
Том: Амьдралд хайртай юм биз дээ? Үзэн яддаг хүн ол. Тэрнийг хар л даа, тэр олсон. Одоо ТУЗ-ын захирал болчихоод байна.
Арт: Яв аа, хурдлаарай.
Том: Артур? Лиззи, Руби хоёр танайд байгаа юу?
Арт: Тийм ээ, Томми. Манайд байгаа. Өнөөдөр гэртээ харина гэж байна лээ. Өнөөдөр гэртээ харина.
Том: Миний тухай ярьж байна уу?
Арт: Тэд их ярьдаг юм. Эмэгтэйчүүд ярих дуртай. Гал тогоонд, хүүхдүүд гүйлдээд л. Би тэдэнд анхаарал хандуулдаггүй, Том. Би ярианых нь талыг сонсдоггүй.
Том: Тийм ээ. Тэрний хэлсэн бүхэн үнэн.
Арт: тэр... Томми, чи амьдралд хайртай.
Том: Би хараал идсэнд амьдралд хайргүй. Би хараал идсэнд амьдралд хайргүй. Майкл өнөөдөр эргэж ирж байгаа нь таалагдахгүй байна. Галт тэрэг Ливерпулд гурван цагт ирнэ. Полли тэнд очино. Зэвэгтэй очоорой. Мосст галт тэрэгний буудлаас цагдаа нарыг холдуул гэж хэл. Сонссон уу?
Арт: Тийм ээ, эрхэм ээ. Томми... Тэдний яринаас би нэг юм сонссон. Зүгээр л хэлж байгаа юм, тэдний ярьснаар... чамайг унтдаггүй гэсэн. Унтаж чаддаггүй гэсэн.
Том: Би унтахаараа зүүдэлдэг. Миний зүүдэнд хэн нэг нь миний титмийг авахыг хүсдэг. Майкл байж магадгүй. Гурван цагт залгаарай.
Ф: Артур, би тэр сумыг гинжинд хийгээд сануулга болгож зүүнэ ээ. Артур?
Арт: Сонссон.
Ф: Надад ажил байгаа гэсэн үү?
Арт: Тийм ээ.
Ф: Тийм үү?
*******************
Эр: Өршөөгөөрэй. Ноён Шелби. Цагдаа нар тантай уулзахаар ирж.
Том: Цагдаа нарыг энд орохыг зөвшөөрдөггүй.
Эр: Дүрэмт хувцасгүй байсан, эрхэм ээ. Албан бус хэрэг гэсэн.
Том: Өдрийн мэнд. Танд цай авчирч өгсөн үү?
Ц: Үгүй ээ, би зүгээр ноён Шелби. Би удахгүй.
Том: Сайн байна. Танд таван минут байна.
Ц: Ноён Шелби. Хоёр хоногийн өмнө буудалцаан болсон. Хүн үхсэн. Аллага байсан. Мейда Вэйлд. Тэнд болж байдаг. Тэрнийг Левитт гэдэг байсан.
Том: Аанхан.
Ц: Сэтгүүлч байгаа юм. Буудуулахынхаа өмнөх орой тэр энд тантай уулзахаар ирсэн. Бид парламентыд нэвтрэх үнэмлэх, бас таны нэр тэмдэглэл дээр нь байсан. Тэрнийг ямар хэргээр ирснийг мэдэх гэсэн юм.
Том: Би таны ямар хэргээр ирснийг мэдмээр байна.
Ц: Тэрний тэмдэглэлд бичсэнээр та тэрнийг Бирмингемд байхын мэднэ.
Том: Таныг хэн гэдэг вэ?
Ц: Стаккер.
Том: Стаккер. За.
Ц: Ноён Шелби. Ноён Левитт ижил хүйстэн байсан. Зарим нь тэрний ижил хүйстэн найзуудын нэг байсан гэж бодож байж магадгүй...
Том: Ноён Стаккер. Жаахан уурыг чинь хүргэвэл таныг салахгүй наалдах байх гэж санагдаад байна.
Ц: Зөвхөн олгогдсон эрхийнхээ хүрээнд.
Том: Танай ахлах мөрдөгч Ваяат надтай өөрийнхөө тууштай бодлыг хуваалцсан.
Ц: Ноён Шелби.
Том: Тэр тууштай занг үнэлдэг. Би ч бас. Нямбай байдлыг ч бас. Гэхдээ хөнгөмсөг байдалд дургүй. Цэцэрлэгт эрчүүдтэй алхдаг хүн Мейда Вейлд үхсэн байхад... Над дээр ирж байгаа юм уу?
Ц: Тэрний тэмдэглэлээс гадна бидэнд өдрийн тэмдэглэл нь байгаа.
Том: Таны цаг дууссан, ноён Стаккер. Баярлалаа.
*****************
Ма: Сайн уу, ээж ээ. Энэ Жина. Жина Грей. Ахмад бидний галт тэргэнд адисласан. Ээж ээ, тэр миний эхнэр. Ядаж тэрэн рүү хар л даа.
Пол: Томми чамайг надад үнэнээ хэл гэсэн.
Ж: Хатагтай Грей, бид 15хоног аялсан. Энийг дараа ярьж болох байх.
Ма: Тийм ээ. Гэртээ хариад ярилцъя.
Пол: Надад үнэнийг хэлэхээс нааш чамд гэр байхгүй.
Ма: Энд үү?
Пол: Тийм.
Арт: Майкл. Сайн уу, хайр аа. Бирмингемд тавтай морил.
Пол: Майкл?
Ма: За... Манай усан онгоц Белфастын боомтод очсон. Намайг хоёр эрэгтэй чирч гаргасан.
Ж: Буу тулгаад.
Пол: Би хүүтэйгээ ярьж байна.
Ма: Тонилж үз. Тонил цаашаа, Артур. Энэ миний эхнэр. Гэртээ авчирч байхад... энэ үү? Явъя, Жина.
Арт: Чи хаачих гээ вэ? Аан? Ядаж намайг танилцуул л даа.
Ж: Өршөөгөөрэй.
Ма: Энийг хар даа. Энийг хар. Энэ байна, Жина. Энэ манайхан. Үнэнийг мэдмээр байна уу, Артур? Үнэнийг мэдмээр байна уу, ээж ээ? Би хараал идсэн гэр бүлээсээ урваагүй. Одоо... Ээж ээ... Би гэртээ харимаар байна.
Пол: Мидланд зочид буудалд би чамд өрөө захиалчихсан.
Ма: Томмигийн тушаал биз дээ, тийм үү? Мидланд зочид буудал Томмигийн бяцхан хаант улс. Ажилчид нь бүгд ажиглаж... утасны холбогч бүсгүйчүүд нь бүгд миний яриаг хянана.
Арт: Тийм ээ. Майкл, зүгээр л хөл хорио гээд бодчих. За юу? Бид чамд хараад идсэн нохой шиг хандах болно. Үнэртэй нохой. Өмхий нохой. Цэвэр гэдгийг чинь мэдэх хүртэл...
Ма: Тонил цаашаа.
Пол: Хойшоо бол, Артур.
Арт: Үгүй ээ, Пол.
Ж: Алив, хонгор минь. Тэднийг март.
Пол: Явж Томми руу залга. Майкл үнэн хэлж байна гэж Полли хэлсэн гэж хэл.
Ж: Зүгээр ээ. Тэднийг март.
Арт: За за, Пол. Сайхан хүрэм байна. Юу юм? Тэмээ шиг харагдаж байна.
Пол: Нээрэн... Гэр бүлд тавтай морил, Жина Грей.
*****************
Том: Ноён Роулигийн гаргасан боловсролын хуулийг сургуулийг орхих насыг 15 болгож өөрчлөхийг дэмжиж байна. Түүнээс гадна... бүх төрлийн туршилтыг...
Бүгд: Тийм ээ.
Том: Бид бол ард иргэд, одоо хангалттай.
Бүгд: Тийм ээ. Яг үнэн... Тийм ээ. Зөв, зөв.
Мо: Бид бол ард иргэд, одоо хангалттай.
Том: Би өөрчлөлтийг дэмжиж байна.
***************
Мо: Ноён Шелби. Та парламентын танхимд дууч шувуу шиг л байлаа. Энэ хөөрхөн бялзуухай хэн билээ?
Том: Миний дүү.
Эйда: Жирэмсэн.
Том: Бас аюултай.
Мо: Бид аюулыг биширдэг.
Эйда: Бид гэж хэн юм?
Мо: Олон тооны төлөөний үг, энэ тохиолдолд тэвчээргүй, залуухан, миний хэлсэнчлэн аюулыг биширдэг хэсэг бүлэг хүмүүсийг хэлж байгаа юм. Ноён Шелби, танд тийм нэртэй морь байсан байх аа.
Том: Виски, Ирланд.
Мо: Миний лонхнуудаас нэгийг өгчих. Надад ч бас. Ер нь нэг лонхыг аваад ир. Хатагтай?
Эйда: Цангаагүй байна. Та морийг яаж мэдсэн юм?
Мо: Бидэнд дундын танил байдаг. Мей Карлтон. Таны тухай асуухад тэр “Тэнгэр минь, хаанаас эхэлдэг юм билээ” гэж байсан.
Том: Намайг асууж яах гээ вэ?
Мо: Яагаад гэвэл... би аюулыг биширдэг гэж хэлсэн.
Эйда: Тэгээд тэр хаанаас эхлээ вэ?
Мо: Бид ганцаарчилж уулзах байх аа гэж найдаж байлаа.
Том: Дүү маань миний улс төрийн зөвлөх.
Эйда: Яг одоо “ноён Мослитой уулзах хэрэггүй” гэж зөвлөх байна.
Мо: Би аюултай болохоор уу?
Том: Үгүй ээ. Ноён Мосли, та юунд яараа вэ?
Мо: Вискигээ авах гэж яарч байна. Беннет. Мей Карлтон санахгүй байгаа шахам үдэшлэгийн тухай ярьсан. Таныг байшинг машинаараа мөргөж, бүхэл бүтэн гурван өдөр оргилуун дарс ууж, кокаин хэрэглэсэн тухай ярьсан. Тийм төрлийн үдэшлэг.
Эйда: Гуравхан хоног уу?
Том: Таныг намаас өөр зүгт хандах болсон болохоор дүү маань тантай уулзахгүй байхыг зөвлөсөн юм.
Мо: Аль зүг байдаг билээ?
Эйда: Фашизмын зүгт.
Мо: Бид бол ард иргэд, одоо хангалттай. Надад гайхалтай санагдсан. Ноён Шелби, та аль зүгт явж байгаа вэ?
Том: Би өөрөө хувьсгал.
Мо: Та Скотчоос илүү Арландад дуртай. Би ч гэсэн. Ирландтай холбоотой бүх зүйлийн адил... төвөгтэй зүйл. Тийм үү? Та Ирландын асуудлыг юу гэж бодож байна, ноён Шелби?
Том: Надаас асууж байсангүй.
Мо: Цаг нь болсон байх.
Эйда: Томми, би иргэн хүн. Одоо хангалттай. Бид Белфастад тодорхой хүмүүстэй яриа хэлэлцээр эхлүүлэх хүнийг хайж байгаа, албан ёсоор ямар нэг харилцаагүй хүнийг.
Том: Би парламентад дуулаад завгүй байх болно.
Мо: Албан тушаал ахих болно. Ланкастерын гүнгийн дэд сайд.
Том: Би Бирмингемийг сонирхдог. Ирланд уйтгартай санагддаг юм. Вискийгээр дайлсанд баярлалаа, ноён Мосли.
Эйда: Ямар чөтгөр нь болоод байна аа?
Том: Ирланд. Өдөржин Ирландын тухай ярилаа.
Эйда: Юу гэсэн үг вэ?
Том: Эйда, гэртээ хариад Бостонд ажиллаж байхдаа Шелби компани лимитэдтэй ажиллаж байсан хүн болгонтой холбоо барь. Майклыг асуу.
Эйда: Тэрний тухай юу асуух юм?
Том: Хэнтэй уулзсан, хэнтэй уулздаг байсан, ямар тохиролцоо хийсэн гээд.
Эйда: Яах гэж?
Том: Ялангуяа Глазгоу, Белфастын ямар хүмүүстэй уулзсаныг нь асуугаарай.
Эйда: Томми. Надтай хамт явахгүй юм уу? Карлтай шатар тоглож болно шд. Миний утсаар ярихыг сонсож болно шд. Маргааш гэр рүүгээ яв.
Том: Тэр новш Ирланд вискиний тухай ярьсан. Тэр юугаа мэддэг юм?
Эйда: Надаас илүү мэднэ, Томми. Юу яриад байгаа юм?
Том: Хоосон сандлын тухай ярьж байна, Эйда. Миний сандал, миний хаан суудал. Намайг унана гэж бодож байгаа хүмүүсийн харьцаа нь өөрчлөгддөг юм.
Эйда: Хэн тэгж бодсон юм?
Том: Тэд тойрон хүрээлж байна. Хэн хаан суудлыг авах бол? Линда, Артурт өгөхийг хүсч байгаа. Аберама Голд, Умардын хүмүүс, Майкл. Гэртээ хариад утсаар ярь. Протестантууд удахгүй ирэх байх. Би Бирмингем рүү буцах хэрэгтэй байна.
****************
Том: Полли.
Пол: Та нар зэвсэгтэй юу?
Том: Тийм ээ.
Арт: Тийм.
Пол: Сэтгэл хөдлөлөөс сэргийлээд зэвсэгээ барны ард тавьж болох уу?
Арт: Барны ард уу, Пол? Миний барны ард юм биз дээ? Энд байсан нь дээр.
Пол: Томас?
Том: Би өнгөрсөн шөнө хар муур зүүдэлсэн, Пол. Хар муур зүүдэлнэ гэдэг ойрхон урвагч байна гэсэн үг. Та надад энийг зааж өгсөн.
Пол: Хар муур олон зүйл илэрхийлж болно. Өөрийгөө зовоож байж болно. Өөрөөсөө урваж байж болно. Томас, чи юу харж байгаа юу?
Том: Тийм ээ. Тийм ээ, харж байгаа. Маш тодоор. Бүх зүгээс ирдэг юм.
Ма: Томми. Би эхнэрээ танилцуулах гэсэн юм. Надад бас хэлэх юм байна.
Том: Суу, Майкл.
Ма: Би танаас урвасан.
Пол: Майкл.
Ма: Гэхдээ зөвхөн сэтгэлдээ. Америкт байхад нэг хэсэг... тэр банкинд маш их мөнгө байсан. Тэгэхэд би... Калифорни руу нүүж болох юм гэж бодсон. Нэг хүн надад зурганд хөрөнгө оруул гэж хэлсэн. Холливуд. Гэхдээ Жина намайг болиулсан. Жина...
Том: Би чамайг суу гэж хэлсэн, Майкл. Одоо тэр усан онгоцон дээр юу болсныг хэлээдэх... Белфастын боомтод.
Ма: Нью Йоркоос ирж явахдаа бид гэрлэсэн. Бидэнд гэрч хэрэгтэй болсон. Аж ахуйн дарга. Белфастын хүн байсан. Бид сайн харилцаатай байсан.
Том: Юу болсон бэ?
Ма: Тэрний найзууд нь Тирон мужид вискин нэрдэг үйлдвэртэй. Тэд бараагаа Америкт оруулах арга хайж байгаа. Тэгээд би “За, тэднийг хөлөг дээр урь” гэж хэлсэн. Тэднийг ирсний дараа би виски хийдэггүйг нь мэдсэн. Тэд Шотланд байсан. Гласгоугийнх. Тэдний ярьж байгаа ганц ч үгийг ойлгохгүй байсан. Тэд нар харааж эхэлсэн, би Жинаг яв гэж хэлсэн. Тэгээд тэд таны тухай ярьж эхэлсэн, Том. Томми Шелби өнгөрсөн хүн... улс төрд ороод толгой нь эргэсэн... одоо л яг хөдлөхөд тохиромжтой үе... намайг хамтрах уу гэсэн. Биднийг Америкт мөнгөө алдсаныг мэдэж байсан. Таныг намайг буруутгана гэж хэлсэн. Миний нэрийг бичсэн сум танд байгаа гэсэн.
Том: Майкл, чи юу гэж хэлсэн бэ?
Ма: Юм хэлэх шаардлага байгаагүй. Цагдаа нар усан онгоцон дээр ирсэн. Би цагдаа гэж бодсон юм. Тэд...
Том: Ай Ар Эй байсан.
Ма: Яг тийм.
Том: Эхний хүн чинь Гласгоугийнх уу?
Ма: Ай Ар Эй-ийн захирагч Гласгоугийн тэр хүмүүсийг Биллигийн жаалууд гэдэг гэж хэлсэн.
Арт: Хараал идсэн Биллигийн жаалууд.
Ма: Би Биллигийн жаалууд гэж хэн болохыг мэдэхгүй.
Арт: Тэд Гласгоугийн зүүн хэсгийн бүх усан онгоцны бүх үйлдвэр бас уурхайн хүмүүсийг хариуцдаг. Белфасттай холбоотой. Сайн дурын зэвсэгт бүлэг. Протестантын хутгат бүлэг. Бас улс төрд шургалсан. Фашистуудын гар хөл бологчид.
Пол: Майкл, чи тэдэнтэй тохиролцоогүй биз дээ? Тэдний хэн гэдгийг мэдээгүй биз дээ?
Ма: Би танд сайхан мэдээ дуулгах гээд завгүй байсан. Жина жирэмсэн болохоор бид усан онгоцон дээр гэрлэсэн юм. Та эмээ болно.
Том: За, Майкл... чамд итгэж байна. Гэртээ тавтай морил. Баяр хүргэе. Битгий мартаарай. Төрөөгүй хүүхэд чинь чиний хэлснийг сонссон...
Пол: Томас.
Том: Тэр төрөхдөө...
Ма: Муу новш...
Арт: Чи хаачих гээ вэ? Аан? Чи галзуураа юу? Чи явж болно, Майкл.
Ма: Хөгийн новш.
Том: Гэхдээ чи эрх чөлөөтэй биш Майкл, тийм биз? Чи энэ компаний маш их хөрөнгийг алдсан. Би чамайг зар гэж хэлсэн. Гэтэл чи зараагүй. Одоо... би чамайг өрөө буцааж төлөхийг хүсч байна. Чамд хийх ажил, гаргах эрсдэл байгаа. Бид өмнө нь дотно байсан. Одоо ч гэсэн чамайг дотно байхыг хүсч байна.
Ж: Майкл, хонгор минь. Үеэлээ хар. Тэр асуудалд орсон. Чи тэрэнд хэрэгтэй. Алив ээ, хонгор минь. Явъя...
Арт: Зоригтой юм гээч. Галзуу нохой Жимми. Өмнөдөд ирсэн.
Том: Өмнөх шигээ галзуу байхаа больсон. Сүүлийн үед томчуудыг мэддэг болсон. Хар муур зүүдлэх хэзээ ч буруу байдаггүй юм.
*******************
Эрчүүд: Сайн уу. Сайн уу. Биллигийн жаалууд байна...
Сайн уу, сайн уу, Биллигийн жаалууд байна.
Бид өвдөгөө хүртэл Фенианы цусанд шигдсэн...
Бууж өг, эсвэл үх.
Бид Бритон Деллигийн Биллигийн жаалууд.
Жи: Наад буугаа хая,хүү минь. Хугархай шүүр цыганы хараалыг зогсоодог юм, ноён Голд.
Бо: Та нар хэн юм?
Жи: Миний дууг сонсоогүй юм уу? Энэ ноёд бол Биллигийн жаалууд. Харин би? Жимми гэдэг.
Аб: Новш. Новш.
Жи: Сайн байна. Эрүү чинь хугарсан болохоор одоо чи ярьж чадахгүй. Чамд ярих шаардлага байхгүй. Чиний цогцос сургамж болно. Та нар тодорхой хэмжээгээр ноён Томас Шелбийд ажилладаг. Эзэн хааны одонт. Тийм биз? Чамайг тулалддаг гэж сонссон. Шилдэг нь. Чиний тулалддаг өдрийн тоо дууссан. Яагаад гэвэл ноён Шелбийд би ойлгуулах болно. Тэрний шилдэг нь... Хангалттай... сайн биш гэдгийг...
Аб: Бонни.
Жи: баяртай, тулаанч жаал аа. Чи сайн үхлээ...
Аб: Бонни... Бонни...
Жи: Томми Шелбийд хуваалцах цаг болсон гэж хэлээрэй. Бид Нотингэм хүртлэх бүх морин уралдааны газрыг авах болно. Челтенхэмийг ч бас. Үгүй бол Томас Шелбийг цовдлох болно. Дахин амилахгүй гэж мэд... Явъя, залуус аа.
******************
Эр: Хатагтай ноёд оо, түр завсарлага. Баярлалаа. Тийм ээ. Сайн байна.
Арт: Сайхан, Билли. Сайхан. Сайхан байна. Сайхан байна. Үнэхээр утга учиртай. Сэтгэл хөдөлгөсөн дуу байна. Таалагдаж байна. Үнэн шүү. Залуус аа, энэ бол Билли Грейд. Миний чамд ярьсан хүн. Билли, энэ миний дүү, Финн.
Би: Сайн уу.
Арт: Юм уу л даа, Билли.
Би: Ууж болохгүй, миний хоолой...
Арт: уу, Билл.
Би: За.
Арт: Тийм ээ. Та нар санахгүй байх... Гэхдээ би Биллийг хөлбөмбөгийн талбай дээр амь зууж байсныг санаж байна.
Би: Тийм ээ, их эртний хэрэг ноён Шелби.
Арт: Тийм ээ. Солгой хөл, тийм ээ?
Би: Тийм ээ.
Арт: Дараа нь яалаа? Менежер байх аа?
Би: Тийм ээ, одоо дуучин болсон.
Арт: Тийм үү? Англид байдаг хөлбөмбөгийн багийнхан бүгд Билли Грейдийг мэднэ. Тэрэнд ч гэсэн таньдаг хүмүүс байгаа. Тийм байх аа, Билли? Аан?
Би: Ганц хоёр л...
Арт: Хэрэгтэй. Маш хэрэгтэй. Билли, чи юу хийгээд байгаа юм? Чи энд... дуулаад, энийгээ юу ч гэж нэрлэдэг бай... Бирмингемийн нохойн баас шиг нүхэнд... Залуус аа, ингэж амьдарч болохгүй шүү. Гутамшигтай.
Би: Надад таалагддаг. Надад үнэхээр таалагддаг. Мартсанаас өнөөдөр намайг энд урьсанд баярлалаа. Би талархаж байна. Маш их баярлалаа.
Арт: Талархах хэрэггүй. Би чамайг дуулуулах гэж уриагүй. Хөгжим сонсохыг хүссэн бол би Ал Жолсоны пянз авах байсан юм. Тэгэх байсан юм. Жинхэнэ дуучин, ойлгож байна уу? Ая. Хөг...
Би: Тэгээд яг юу... хүссэн юм?
Арт: Миний саналыг Финн тайлбарлаж өгнө. Чи тэрнийг сонсоно биз дээ, Билли? Анхааралтай сонсоно биз?
Би: Тийм ээ, мэдээж. Тэгэлгүй яах вэ.
Арт: Энэ, Исаяа... сонсохгүй бол юу болохыг харуулах болно. За... Энэ лонхыг чамд үлдээе.
Би: Ямар санал юм?
Ф: Тийм ээ. Тэгэхээр Билли... энэ хөлбөмбөгийг багуудын нэрнийх нь ард нэр, дугаарыг нь бичих хэрэгтэй байна.
Би: Яах гэж?
Ф: Яах гэж ээ? Хүмүүс сүүлийн үед ийм юманд мөрий тавьдаг болсон.
И: бид мөрийтэй тоглоомын газар.
Би: Би хэн гэдгийг чинь мэднэ.
И: Морин уралдаан зохион байгуулахын тулд чи гадныханд кокаин өгдөг.
Би: Бурхан минь.
И: Хөлбөмбөгийг тоглолт зохион байгуулахын тулд хаалгачид 20фунт өгдөг.
Ф: Билли, одоо чи Иртэй саравчит малгайтан болсон.
****************
Арт: Наадах чинь юу юм?
Ли: Би захиа бичсэн.
Арт: Хэнд тэр вэ?
Ли: Чамд. Лиззи бас Томд бичсэн.
Арт: Тэгвэл... би уншиж болох уу?
Ли: Бичиж дуусаагүй байна. Согтуудаа бичсэн хэсэгээ хасч байна. Мартсанаас би уухаа больсон. Бас чиний савтай цаснуудыг жорлонд асгачихсан. Би согтуудаа чамд хэтэрхий хатуу байсан. Энэ чиний буруу биш.
Арт: Тэгээд... Наад захиа чинь миний тухай юм уу?
Ли: Тийм ээ. Бас миний тухай. Ирээдүйн тухай. Компаний тухай. Лиззи бид хоёр...
Арт: Энд суугаад сүүлийн хэдэн цаг улам дордуулж байна уу?
Ли: Тийм ээ, бид төлөвлөгөө гаргасан.
Арт: Төлөвлөгөө гаргасан юм биз дээ?
Ли: Лиззи Томмийг энэ янзаараа дахиад хоёр жил ч амьдарч чадахгүй гэж байна лээ. Тэр хэтэрхий хол явсан.
Арт: Лиззи тэгж хэлээ юу? Тийм үү? Тэр хэр хол яваа вэ, Линда? Хэр хол?
Ли: Тэр Америкт хууль ёсны бүх мөнгөө алдсан.
Арт: Үгүй ээ, үгүй, Майкл алдсан.
Ли: Тэр уралдаан зохион байгуулж байгаа. Хөлбөмбөг зохион байгуулж байгаа.
Арт: Санхүүгийн хямралтай холбоотойгоор Шелби компани лимитэд бэлэн мөнгөний өөр эх үүсвэр олсон.
Ли: Томми Хятад хороололд очсон. Тэр Коммунистуудыг Британий тагнуулын байгууллагад худалддаг. Өдөр ирэх бүр тэр улам алдартай болж байгаа. Гэхдээ зүгээр ээ. Яагаад гэвэл хоёр хоёрын хэд гэдгийг мэддэг л бол...
Арт: Бидний хийсэн хэрэг биш. Бид биш гэж байна...
Ли: Бүгд тэсрэх болно, Артур. Энэ янзаараа удахүй. Чи мэдэж байгаа.
Арт: Тийм үү? Чи юу мэддэг юм? Аан? Чи бүгдийг нь бодоод олчихсон уу? Хараал идсэн Лиззи та хоёр уу? Бүгдийг нь төлөвлөчихсөн, тийм үү? Чамд хэлчихье... зүгээр л сайн эхнэр эхнэ байхад болно, за юу? Тийм ээ, төгс хосууд шиг. Бид дээшээ гарна. Дээшээ гаръя. Тийм ээ. Би чамайг хайрлана...
Ли: Би өнөөдөр хоёр захиа бичээд алийг нь чамд өгөх вэ гэж бодсон. Нөгөөхийг нь өгсөн нь дээр юм байна.
Арт: Ямар нөгөөх? Ямар нөгөөх гэж байна?
**************
Лиз: Миний захиаг яасан бэ?
Том: Шатаачихсан.
Лиз:Артур ч гэсэн.
Том: Тийм ээ.
Лиз: Эхлээд уншсан уу?
Том: Тийм ээ.
Лиз:Артураас л дээр юм.
Том: Зөндөө алдаатай бичсэн байсан.
Лиз:Би сургуулиас эрт гарсан. Өмгөөлөгчийн тухай бичсэнийг нь уншсан уу?
Том: Надтай унтмаар байна уу? Тэгж бодохгүй байна.
Лиз: Чи идмээргүйм байна уу?
Том: Үгүй.
Лиз: Чамд дуудлага ирсэн үү?
Том: Тийм.
Лиз: Томми, өнөдөөр Рубигийн төрсөн өдөр. Тэрнийг яагаад Артурынд аваачсаныг мэдэх үү? Тэр чамаас айдаг гэж хэлсэн. Тэр чамайг гэртээ ирэхгүйг мэдээд өөр хүүхэд шиг болчихдог. Би бялуу авсан. Чи тэнд байх ёстой. Зочны өрөөнд байж байя.
Том: Лиззи... Би өрөөнд байхад... тэд над руу ирнэ. Зүгээр ээ. Би ирээсэй гэж хүсч байна. Би нам гүмийг хүсдэггүй. Чив чимээгүй зогсож байтал... хэн нэг нь... “дуу чимээ гаргасанд уучлаарай” “Тоос шороо босгосонд уучлаарай” “Шавар гаргасанд уучлаарай” “бас тэр цусыг”. Харин чи “Уучлалт гуйх хэрэггүй. Уучлалт гуйх хэрэггүй. Надад энэнээс өөр хийж чадах зүйл алга”. Би бичээд өгөх үү? Надаар захидал бичүүлмээр байна уу? Артур бид хоёр бичиж чадахгүй. Яагаад гэвэл тэд тийм үгнүүдийг зохиогоогүй... Бидэнд тийм үгнүүд байхгүй. Хамгийн хөгийн нь... сургуульд үлдэж болох л байсан. Гэхдээ бид сайн дураараа явсан. Одоо ч гэсэн тэр үгнүүдийг мэдэхгүй.
Лиз:Томми, өөрийн хүслээр ч бай, хүний эрхээр ч бай чамайг яваад өгвөл чамайг орлож үлдэх хүн нь би. Хууль ёсоор. Санхүүгийн хувьд ч тэр. Бүх зүйлд... Би ямар нэг юм үлдэнэ гэдгийг мэдэх эрхтэй.
Том: Чи мэдэх үү, Лиззи. Миний толгойд би одоо ч чамд төлсөөр байгаа. Надтай амжилт хүсье. Би ажилтай байна.
Лиз Ча: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Том: Тийм ээ, надад асуух юм байна. Майкл Грейтэй уулзсан шөнийн талаар.
Лиз:Хүслээ бодоорой. Тийм ээ. За, хүүхдүүд ээ явъя. Орондоо оръё. Хурдлаарай.
Ча: Яагаад? Хэн ирж байгаа юм?
Лиз: Харин л дээ, Чарлес. Мэдэхгүй. Бид хэзээ ч мэддэггүй.
Дог: Томми.
Том: Хараал идсэн машинаасаа буу.
Дог: Битгий...
Том: Хараал идсэн машинаасаа буу. Үгүй бол буудлаа шүү.
Аб: Урвагч хайж байгаа бол, наана чинь байна. Хавирга нь хугарчихсан.
Дог: Том, тэр залуу галзуурчихаж.
Том: Чи ингэсэн үү?
Аб: Өрөөсөн гар, алхаар. Маш их өвдөлт... маш их уур хилэнгээр... Тэд алчихсан. Миний хүүг... Тэрнийг буудаад, загалмайд тогтоосон. Тэр үхчихсэн.
Том: Хэн?
Бичиг: Биллигийн жаалуудын тушаалаар.
Аб: Жонни, тэрний хүмүүс л бидний хаана буудалсныг мэдэж байсан.
Дог: Үгүй ээ, Том. Үгүй. Бурхны нэрээр тангараглая, би хэнд ч хэлээгүй.
Аб: Тонил цаашаа...
Дог: Би ганц ч хүнд хэлээгүй.
Аб: Чи яаж чадаж байна аа?
Дог: Томми.
Аб: Миний хүү... Миний хүүг алчихлаа... Надаас тэрнийг булаачихлаа.... Миний ганц хүү...
Том: Болно оо. Жонни...
Дог: Томми.
Том: Мөр чинь бяцарсан байна. Хурдан засахгүй бол гаргүй болно.
Аб: Тэр байхгүй. Тэрнийг алчихсан. Миний хүү... Миний хүү...
Том: Намайг сонс. Ганц гартай хүн яаж хүүгийнхээ өшөөг авах юм?
Аб: Тэд хүүг минь цовдолсон. Чиний төлөө...
Лиз: Миний гэрээс зайл. Бүгдээрээ... Миний хүүхдээс зайл... Энэ миний гэр... Чи, эргэж ирэх хэрэггүй. Битгий эргэж ир...
Том: Биллигийн жаалуудаас хариугаа авмаар байвал... би чамд хэрэг болно. Би бүгдэд нь хэрэгтэй. Түргэн тусламж дууд. Үгүй бол тэр гаргүй болно. Алив, Жонни. Алив ээ...
Дог: Том... би хар муур биш ээ, Том.
Том: Мэднэ ээ, Жонни. Мэднэ... Энэ хорвоод... тэр олон хүнээс... би ганцхан чамд итгэдэг...
Найруулагч Энтони Бирн.
Продюсер Энн Харрисон Бакстер
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Гол дүрүүдэд:
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Софи Рандл.
Финн Коул. Аня Тейлор-Жой.
Аннабелл Уоллис.
Наташа О-Киффи. Кейт Филипс.
Пакки Ли. Брайн Глийсон.
Жек Роуван.
Эйдан Гиллен.
Сэм Клафлин нар тоглолоо.
5-р бүлгийн 2-р анги төгсөв.
Back to episodes Go home