Peaky Blinders S5 1

Peaky blinders 5-1

Жинхэнэ нэр нь:    Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа:  56мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Гр: эм, Грейс, Томасын нас барсан эхнэр...

Ху: эр, хурандаа Бен

Л: эр, Левитт сэтгүүлч

 

Өмнөх ангид.

Фр: Ноён Шелби, та нэг л биш байна. Би эмч дуудъя.

Том: Би зүгээр л өөрөө өөртэйгээгөө, өөрийнхөө тухай ярьж байна.

Пол: Майкл, чи Нью Йорк явна.  

Ма: Яагаад?

Эйда: Америкт компанид хийх ажил байна.

Том: Чи намайг буудуулахын мэдэж байсан... гэхдээ надад хэлээгүй.

Ма: Би ээжийгээ сонгосон.

Эр:  Томас Шелби, Хөдөлмөрийн нам, 48564.

Пол: Би чини өмнөөс эмч дээр очсон. Болихоор эхэлдэг юм. Амрахаар...

Фр: Ноён Шелби, та амарч байх ёстой.

Том: Фрэнсис, би нэг зүйл мэдэж авсан. Надад амрах зав байхгүй. Хойд насанд байж магадгүй юм.

Хоёр жилийн дараа.  

Ликки толгод. 10-р сарын 29. 1929он.

Том: Артур.

Арт: “Бид хүссэн баталгааг чинь өгч чадахгүй. Төлбөрийг бүтнээр нь авах болно.” Энэ миний дуртай хэсэг. Бид “танай” хүмүүсийн талаар сонсож байгаагүй. Тиймээс сүрдүүлгээс чинь айхгүй байна. “Шийтгэлийн сахиусан тэнгэрүүд” гэсэн гарын үсэг байна.

Том: Биднийг мэдэхгүй гэж байна. Аберама, Исаяа хоёрт өөрсдийгөө танилцуул гэж хэл. Финн... чи оролцохгүй шүү...  

Шелби компани. АНУ, Детройт...

 Ма: За?  Хүлээгээрэй. Хүлээ хүлээ. Дахиад хэл дээ... Үгүй ээ... Үгүй ээ, тийм байх ёсгүй...

Монте Карло.

Пол: Петер, миний үзэгслэнтэй нисгэгч... Намайг миний хожилтой хамт буцаагаад Англид хүргээд өгөхгүй юу?

Лиз: Надад арван халбага элсэн чихэр.

Ру: Нөгөө дүүрэн нь хаана байна?

Лиз: Хар даа, Руби... Аав нь утсаар ярьчихаад ирж байна. Одоо бүх зүйл сайхан болно.

Лондон, Лаймхаус.

Хүү: Надаа л даа.

Хүү: Наашаа наашаа...

Хүү: Дахиад нэг...

Хүү: Үгүй ээ, минийх...

Ма: Үгүй ээ, үгүй... Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй үгүй... Үгүй ээ, үгүй...

Арт: Байна уу?

Ма: Артур. Артур, Томми хаана байна?   Тэрнийг хурдан олоод бид ихийг алдсан гэж хэл.

Арт: Наанаа байж бай. Бэлэн байгаарай. Томми чам руу ярина.

Пол: Артур, чи юу яриад байна аа?  Тийм байх боломжгүй.

Арт: Боломжтой, яагаад гэвэл өнөө өглөө Нью Йорк хотод өглөөний зургаан цагт Уолл Стрийтийн хөрөнгийн биржийн хувьцааны үнэ уурын галт тэрэг шиг сүйдсэн. Бид тэр галт тэргэнд байсан. Новш гэж. Новш.

Мэдэхгүй хэлээр ярина.

Ма: Хөөе хөөе. Хувцасаа өмс.

Ж: Бурхан минь гэж.

Ма: Машин аваад ир...

Хятадаар ярина.

Ма: Эндээс явах хэрэгтэй. Бушуулаач, түргэл.

Ж: Явж байна...

Пол: Төлөвлөгөө өөрчлөгдсөн. Бид Лондон явахгүй. Шууд Бирмингем рүү явна.

Эр: Өөр зорчигчид байгаа шд.

Пол: Одоо байхгүй...

Хятадаар ярилцана.

Ж: Англи руу явах гэж байгаа бол би хамт явна.

Ма: Үгүй ээ. Үгүй.

Ж: би чамд хайртай. Чи надад хайртай. Энэ үнэн.

Ма: Жина, хүлээ. Алив ээ.

Ж: Гэр бүлтэй чинь уулзмаар байна.

Ма: Үгүй ээ, тийм биш.  

Ф: Новш...

Аб: Ингээд биднийг сонслоо.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд  5-р бүлгийн 1-р анги

Аб: Яваарай.  Буйдан. Буйдан.

Ф: Цус болгож болохгүй юм дэвс. Тэгэхгүй бол эгч намайг ална. Болгоомжтой л доо. Ийм новшнуудад хэдэн мянган фунт зарцуулдаг юм.

Аб: Архи аваад ир.

Ф: Наадахаа хурдан аваад, оёод өгчих. Хурдал...

Аб: Малгайтай жаал аа, сахлын хутгаа өгөөдөх. Одоо болно. Эгчийнхээ тавилга дээр бөөлжчихөв.

И: Юу хийж байгаагаа мэдэж байна уу?

Аб: Мянган удаа хийж байлаа. Хоёр хавирган завсраас, зүрхнээс ганц см-ийн зайнаас сум авч байлаа. Гэхдээ морь байсан юм. Морь үхчихсэн л дээ. Барьж бай. Барьж бай...

Ф: Новш...

Аб: За тэр... жижигхэн эд...

Эйда: Ямар чөтгөр нь болоод байна аа?

Ф: Сайн уу, Эйда.

Эйда: Та хоёр хоёулаа гар.  

Аб: Энүүгээр шархыг нь дараарай. Дарах ёстой шүү.

Эйда: Хурдан гар...

Ф: Намайг уучлаарай, Эйда. Тэд нэг туранхай эмэгтэйн баримал хагалчихсан.

Эйда: Хараал идсэн баримал. Томми чамд юу гэж хэлсэн бэ? Шелбичүүд ийм зүйлээс хол байна гэсэн.

Ф: Яах гэж? Хараал идсэн нэр төрөө хадгалах гэж  үү?

Эйда: Хөөе. Сайн сонс. Бидэнд боломж олдсон. Томми бидэнд энэ боломжийг өгсөн. Тэр эрх мэдэлтэй, бид мөнгөтэй болсон, Өнгөрсөн бүхэн өнгөрсөнд үлдсэн. Чи амиа хайрлах ёстой. Финн, муу тэнэг. Зүүн тийшээ гурван инч явсан бол чи үхэх байлаа. Чамд юу ч батлах шаардлага байхгүй, Финн. Юу ч батлах шаардлагагүй.

***************

Ру: Аав аа. Аав аа.

Том: Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир. Нааш ир. За, чи юу хийсэн бэ? Жонни, дуусгаарай.

Дог: За, та нар сонссон биз. Эхэлцэгээе.

Тос: Чарлес хаана байна?

Лиз: Тэргэнд байгаа. Гарч ирэхгүй байна. Жоннигийн Роккероор //цыган хэлний аялга//  ярихыг сонсчихсон. Цыганаар бидний бодсоноос ч сайн ойлгож байна. Чамайг морь буудсан гэхийг сонсчихсон. Би тэрэнд өршөөл байсан гэж хэлсэн. Морь өвдсөн бол тэгэх ёстой гэж хэлсэн. Тэр ойлгохгүй байна.

Ру: Аав аа. Та яагаад буудчихсан юм?

Том: Чарли. Гараад ир. Хурдан дуусгая... Чарлес? Нааш ир... Энд суу... Сайн сонс. Морь чинь өвдсөн. Шаналж байсан. Малын эмч яаж ч чадахгүй байсан. Буржгар хүртэл тусалж чадаагүй. Би тэрнийг унтуулчихсан. Тэгэх ёстой.

Ча: Үгүй ээ. Та л тэгдэг.

Том: Чарли.

Ча: Морь бууддаг. Хүмүүсийг бууддаг. Бүгд тэгж ярьдаг. Данжероус, миний сайхан морь. Уралдахад хэтэрхий дураараа. Жолоо, цулбуураас хол... Тулааны морь байх байсан юм. Бэлчээрэсээ залхаж... Нам гүм байдлаас залхаж, амьдралаа орхисон. Одоо чөлөөтэй болсон... Харанхуйд...

Ру: Уйлаад байгаа юм уу?

Дог: Том... Уучлаарай... Хүүг чинь Роккероор ярьдаг гэж мэдсэнгүй.

Том: Булчих, Жонни. Зүгээр ээ.

Арт: Гэр рүү чинь залгасан. Ажил руу чинь. Миний хэлэх үгэнд... чи итгэхгүй дээ. Тэгэхээр харуулъя... аан?

Том: Би ийм юм болно гэж Майклд баасан гарагт хэлсэн.

Арт: Тийм ээ. Хараал идсэн Майкл. Үнэ сэргэнэ гэж нэг брокер тэрэнд зөвлөсөн гэсэн. Бүгдэд нь  яг тэгж хэлсэн. Тэр зараагүй байна...

Том: Майкл зараагүй ээ?

Арт: Тийм ээ. Майкл...

Том: Майкл зараагүй ээ?

Арт: Тийм.

Том: Майкл зараагүй. Үргэлжлүүлээд бүжиглэж, тоглож байсан. Бас цас хэрэглэсэн биз... Чарли! Чарли, гараад ир... Ерөөсөө үгэнд орохгүй юм аа. Үгэнд орохгүй байна, Лиззи. Яаж байж хүмүүс намайг сонсдог болох юм бэ?

Лиз: Новш гэж...

Арт: Томми, одоо яавал дээр вэ? Одоо яах вэ?

Том: Лиззи, Артуртай Бирмингемд очоод Мидланд зочид буудалд байж бай. Артур, маргааш үд дунд захирлуудын зөвлөлийн хурал зарла. Бүрэн бүрэлдэхүүнээрээ шүү.

Арт: Өнөөдөр яасан юм? Өнөөдөр хийхгүй юм уу, Том?

Том: Бодох хэрэгтэй байна.

Арт: Тийм ээ. Чи ганцаараа байхдаа сайн боддог байх аа?

Том: Би ганцаараа биш. Хэзээ ч ганцаараа байдаггүй... Лизза, маргааш жолооч явуулчихаарай. Артур, миний хүүд заримдаа үхэл нинжин сэтгэл байдаг гэдгийг хэлээрэй. Явъя... Одоо яах вэ?

Гр: Би жин юм уу? Жижиг лонхтой допингоор намайг дуудаад л.

Том: Би өвчнөө дарах гэж уудаг, дулаан байхын тулд.

Гр: Энэний төлөө гэж үү? Дулаан? Дулаан...

Том: Өнгөрсөн хугацаанд...

Гр: Мэднэ ээ. Бидний хайр одоо ч хэвээрээ... Гэхдээ сонсож байгаа дуу хоолойнуудыг сонсох хэрэгтэй.  Хий гэснийг нь хий.

Том: Хийх зүйл их байна, Грейс. Хүүхдүүд. Би салах ёс хийх хэрэгтэй. Унтах хэрэгтэй байна. Зүгээр л бод, Том.

*******************

Арт: Линда. Энд байсан юм уу?

Ли: Артур, чи бол захирал, захирал хүн шиг бай.

Арт: Захирал уу? Үгүй ээ. Би бол хаалгач, Линда. Чи өнөөдөр ийм хувцастай энд орохгүй шүү. Томми өөрөө цэвэр байхын тулд намайг... захирал болгосон. Энийг зохицуулалт гэдэг юм.

Ли: Энэ бол боломж.

Арт: Би хэн гэдэгээ мэднэ, Линда. Би хэн гэдэгээ мэднэ, би өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Одоо л... амьдрах гэж байна... Чи ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу юм? Чи юу хүсээд байгаа юм? Чи захирлыг хүсч байна уу? Тийм үү? Аан? Дэгжин цүнхтэй... алтан үзэг бариад уу? Чи юу хүсээд байгаа юм? Захирал уу? Хаалгач уу? Аан?

Ли: Чи зүгээр л надтай унтчихвал бүх зүйл зүгээр, намайг дуугүй болчихно гэж бодож байгаа бол, би тэгэхгүй. Долоо хоног болгон дүү чинь Лондонд очиж Робин Гүүдийн дүр эсгэж, ард түмний аваргын дүрд хувирч байхад чи энд гэмт хэрэг хийж байна. Чиний хэлээд байгаа “зохицуулалт”-ын дагуу ямар нэг юм болбол чи хариуцлагыг нь хүлээж, хэрэгт орно.

Арт: Тэгээд чи юу хүсээ вэ?

Ли: Би чамайг... Бурхан, Нью Йоркийн биржийн чамд өгсөн боломжийг ашиглахыг гэж хүсч байна.

Эр: Ноён Шелби уулзалт удахгүй эхэлнэ.

Арт: За. Ойлголоо. Удахгүй очилоо.

*************

Арт: Баярлалаа, Эдна. Хаалгаа хаачихаарай. За. Одоо... Амттай байна... Эхэлцэгээе. Өчигдөр та нарын мэдэж байгаачлан хараал идсэн аймшигт... Аймшигтай гамшиг болсон. Ганц бид ч биш. Дэлхий  тэр чигээрээ өртсөн. Нью Йоркт болсон. Тэнд болсон явдал. Лондонд бага багаар тархаж байна. Бас хараал идсэн Гонконгод.... Бүгд... бүгд өртөөд байгаа. За... Үнэнийг хэлэхэд бүгд сүйрч байна, гэхдээ... Энэнээс болж хохирсон нь ганц биш бид. Дэлхий тэр чигээрээ хохирсон. Олон хүн... Сонин дээр  байгаа. Мэдээгээр гарч байна. Бүгд энэ тухай ярьж байна.

Пол: Артур. Томасыг хүлээвэл дээргүй юу?

Ли: Полли... Артур зөвлөлийн дарга.

Г: Ноён захирал аа. Томасыг хүлээж байх зуур энэ компаний шинэ гишүүний хувьд энэ боломжийг ашиглаад зөвлөлд ийм олон хурц ухаантай эмэгтэй гишүүд байгаа нь таатай хэрэг гэж хэлэх гэсэн юм. Тэд бүгд хурц ухаантайгаас гадна  чимэг болж байна.

Арт: Манайх орчин үеийн компани, ноён Грийн.

Г: Тийм байна.

Пол: Гэхдээ бидний дунд хуучны үнэ цэнээ алдаагүй хүмүүс байгаа.

Том: Юу болж байна?

Пол: Хатагтай нар чимэглэл гэдгийг тогтоогоод байна.

Арт: Том, бид дөнгөж эхэлж байна.

Ли: Үнэнийг хэлэхэд Артурт тараах бичиг баримт байгаа.

Том: Тийм үү? Ямар бичиг баримт?

Арт: Том, би бүгдэд нь бид бүтэлгүйтсэн гэдгийг тайлбарлаж байлаа. Тийм биз дээ?

Том: Тийм бас үгүй. Компаний хөрөнгийн нэлээд хэсгээр Америкийн хувьцаа, бирж дээр хөрөнгө оруулсан байсан нь үнэн.

Ли: Хөрөнгө оруулалт уу, нуусан уу?

Том: Бүх хөрөнгө оруулалтыг зөвлөлөөс шийддэг, Линда.

Ли: Зөвхөн дансаар дамжсаныг, Томас.

Том: Линда, энэ уулзалтын дараа дахиад уулзалт болно. Гэр бүлийн.

Ли: Энэ талаар санал хураасан уу?

Том: Артур?

Ли: Артур, эхнэрээ хянахгүй юм уу? Манайх орчин үеийн компани, ноён Грийн.

Том: Тодруулбал бидний Нью Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулсан хөрөнгө нэг доллар нь арван центтэй тэнцэж байгаа. Бидний урсгал хөрөнгө оруулалт хийсэн Америкийн Нолан банк бүх хадгаламжийг нэг долларыг таван центээр үнэлж байна. Тийм ээ. Найдвар байна...

Пол: Юу юм? Наана чинь юу байгаа юм, шидэт саваа юу?

Том: Компаний зөвлөх захирлын хувьд захиралаас зөвлөлд өөрийн төлөвлөгөөг танилцуулах зөвшөөрөл хүсч байна.

Арт: Зөвшөөрч байна, Том.

***********************  

Хүү: Иртэй саравчит малгайтнууд ирж байна. Иртэй саравчит малгайтнууд ирж байна. Микки, иртэй саравчит малгайтнууд ирж байна

Эр: Хатагтай ноёд оо, Иртэй саравчит малгайтнууд ирж байна. Өрөөг суллана уу. Баярлалаа.

Эр: За, гарцагаая...

Эр: Томас Шелби.

Эр: Сайн уу.

Том: Сайн уу. Таатай байна. Таатай байна. Сайн уу.

Эр: Сайн, ноён Шелби.

Эр: Сайн уу, ноён Шелби.

Эр: Ноён Шелби,

Том: За.

Эр3: Хийсэн бүхэнд тань баярлалаа.

Том: Би юу хийсэн билээ?

Эр3: Тэр өөдгүй амьтад биднийг хөөх гэж байсан. Одоо түрээсээ хоёр дахин багасгасан.

Том: Сайн байна. Сонсоход таатай байна. Таатай байна. За.

Эр: Ноён Шелби бид сайхан мөрөөдөлтэйгөө хэр хол явах бол?

Том: Чадахаас чадахгүйг хүртэл. Чадах бүхнээ хийнэ.

Эр: Хувьсгалын төлөө.

Бүгд: Тийм ээ.

Эр: Сайн уу, ноён Шелби. Ажлын цагийг маань хасна гэсэн.

Том: Тийм үү, та хаана ажилладаг вэ?

Эр: Грийнхамс инженеринг.

Том: Ах, дүү Грийнхам. Би тэднийг мэднэ. Ажлын цагийг чинь хасахгүй ээ.

Эр: Бурхан таныг ивээг. Бурхан та хоёрыг ивээг.

Арт: Юмаа уу даа.

Том: Хатагтай ноёд оо, та бүхэн том танхим руу орвол та нарыг Стингогоор дайлах болно.

Бүгд: Тийм ээ.

Том: Францад алба хаасан хүмүүсийг Брэнди чейзерээр дайл.

Бүгд: Тийм ээ.

Том: Сонин дээрээс юу ч уншсан бай дуулж, инээцэгээ. Хөрөнгийн биржийг чөтгөр аваг.

Бүгд: Хөрөнгийн биржийг чөтгөр аваг.

Том: Буруу морин дээр бооцоо тавиа л биз, тэгээд юу гэж?

Эр: Баярлалаа, ноён Шелби. Ашгүй юм хийдэг улс төрчтэй боллоо.

Пол: Бид нар тийшээ сууя.

Том:Зүгээр дээ, зүгээр.

Эйда: Ширээн дээрээс буу.

Арт: Уучлаарай, Эйда.

Пол: Алчуур.

Арт: Сэтгэл хөдлөөд...  

Пол: За.

Лиз: Гэр бүлийн уулзалтын эхэнд санал тавьж болох уу? Уулздаг өөр газартай болъё.

Эйда: Нөхөр чинь иргэдтэй ойр байх нь сайн улс төр гэж боддог юм.

Лиз: Энэ бидний социализмын төлөөх компанит ажил юм бол Полли, дараа барнаас илүү үнэтэй ээмэг зүүх хэрэггүй байх.

Эйда: Тийм ээ. Гэр бүлийн уулзалт. Эхний асуудал. Энэ... Өчигдөр Финний гараас Аберама Голд таны жин, сахлын хутга ашиглан гаргаж авсан эд.

Лиз: Финн?

Эйда: Тэрнийг Лаймхаус руу явуулсан гэсэн. Хятад хороолол.

Лиз: Хэн тэр вэ?

Том: Би явуулсан юм. Би Финнийг оролцох хэрэггүй гэж хэлсэн. Үгэнд ороогүй бололтой.

Лиз: Томми, хонгор минь. Би чамайг сонсдог. Шелбигийнхэн дахиад спорттой орооцолдохгүй гэж хэлэхэд чинь би үгэнд чинь орсон. Надад амлалт өгөхөд чинь би сонсдог. Хятад хороололд юу байгаа юм? Ямар чөтгөр нь болоод байгаа юм?

Том: 50мянган фунт. Бэлнээр.

Эйда: Тэд нар Хятад хороолол руу хүн алахаар явсан гэсэн.

Арт: Томми тэрнийг сургах хэрэгтэй, үнэн шүү.

Лиз: Бурхан минь, Томми.

Пол: Ховор боломж байсан юм.

Том: Надад баттай олдсон ховор боломж байсан. Би баттай арга хэмжээ авсан.

Лиз: Чи Поллийд хэлсэн байна.

Пол: Томми надад Зүүн Лондонд хүүхэд зардаг зуучлагч байдаг гэж хэлсэн.

Арт: Хүүхэд гээд байна, Лиззи. Аан?

Том: Тэр зуучлагч дээд танхимын ахмад гишүүн, маш баян хүнийг сүрдүүлсэн.

Арт: Тийм ээ, одоо тэр сувагт ялаа шавуулаад хэвтэж байгаа. Хорвоо дээрдэж байна.    

Эйда: Хараал ид. Одоо бүр дэлхийг цэвэрлэдэг болоо юу?

Арт: Эйда, заримдаа алах нь нинжин сэтгэл байдаг юм.

Том: Энийг хийлгэсэн хүн дээд шүүхийн шүүгч. Шотланд Яардын цагдаагийн ахмад офицероос  тагнуулын мэдээ авсан. Би Лондонд олон шинэ найзтай болсон. Нөлөө бүхий хүмүүс. Цагдаа нар ч гэсэн тэрний талаар бидэнтэй адил бодолтой байсан. Тэрэнд шүүх хурал хэрэггүй. Цагдаа нар бидэнд гудамжийг цэвэрлэж өгсөн. Энэ ажлыг дээд шүүхийн шүүгч, Шотланд Яард, дээд танхимаас захиалсан.

Пол: Энэ ганц удаагийн боломж. Дахин давтагдахгүй.

Том: Бас зөв зүйл байсан.

Арт: Зөв зүйл.

Том: Лиззи, чи ойлгох хэрэгтэй.

Лиз: Надад биш, Поллийд хэлдэгийг чинь.

Том: Вестминстерийн хонгил маш бүдэг гэрэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Дүрэм гаргадаг хүмүүст дүрэм гэж байдаггүй юм. Дүүжлүүр биднийх. Одоо биднийг хэн дүүжлэх юм?

Эйда: Бид? Бид дүүжлүүрийг эзэмшдэг болоо юу?

Том: Лиззи. Лиззи, Финн миний үгэнд орсон бол чи мэдэхгүй байсан. Би гэртээ очоод тайлбарлая...

Лиз: Энэ новшийг сонсох хүсэл алга.

Эйда: Тэгэхээр... Томми Шелби. Парламентын гишүүн. Бүх зүйл хэвийн.

Том: Түрүүн танилцуулсан бизнесийн тодорхой хэсгийг дахин сэргээх төлөвлөгөөнд хугацаа шаардагдана. Тэр хооронд...

Эйда: Зүгээр л бүх зүйл хуучин хэвээрээ.

Том: Гэхдээ... бид бусад бэлэн мөнгөний орлогоо хадгалж үлдсэн  нь сайн хэрэг. Яагаад гэвэл хувьцааны зах зээл сэргэх хүртэл бэлэн мөнгө хаан. Бидэнд бэлэн мөнгө байгаа.

Эйда: Томми, чамайг хэн ч дүүжлэхгүй. Чи өөрийгөө дүүжилнэ.

Том: Ханын чинь будагны мөнгийг хэн нэг нь төлөх хэрэгтэй, Эйда.

Арт: Тийм ээ, баяртай Эйда.

Пол: Томми, Эйдад зөөлөн хандаж бай л даа.

Том: Полли... би хэзээ Эйдад зөөлөн ханддаггүй байсан юм? Аан?

Пол: Томас, гол нь... Эйда.

Том: Тэр жирэмсэн.      

Арт: Эйда юу гэнэ ээ?

Том: Сүүлийн үед хүмүүс надтай ярихгүйгээр юм хэлдэг болсон.

Арт: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Эйда, жирэмсэн гэнэ ээ? Аан?

Том: Полли, Эйдад 1929 он болсон, цаг үе өөрчлөгдсөн, бидэнд хийх зүйл их байна, эцэг нь хэн бэ гэдгийг хэн ч сонирхохгүй гэж хэлэх хэрэгтэй.

Пол: Үнэн үү? Би эцгийг нь мэднэ. Гэхдээ  бид өнөөдөр хангалттай цочирдсон.

Арт: За за... За, үргэлжлүүл. Эйдаг хэзээнээс мэдсэн юм?

Том: Би эмчийг нь мэднэ. Над руу ярьдаг юм.

Арт: Тийм ээ. Надаас удаан ярьдаг.

Том: Энийг хар даа.

Арт: Энэ юун хачин бичиг вэ?

Том: Хятад хэл.

Арт:  Аан за... Юу юм? Аан? Муу мэдээ юу?

Том: Магадгүй.

Арт: Шийтгэлийн сахиусан тэнгэрүүд?

Том: Тийм ээ. Тэдний ялгээсэн захиаг шатаа.

Арт: Аль хэдийн шатаачихсан. Энийг хар даа Том. Дүүгээс маань сугалж авсан гэж байна. Анх удаа суманд оногдож.

Том: Үгэнд ордог хүн алга. Алив, нааш нь өгчих. Би өмнөөс нь хадгалчихъя. Миний анхных сум надад байгаа.

Арт: Тийм ээ...

Том: Артур нөхөддөө буцаад орж болно гээд хэлчих.

Арт: Хаачих нь вэ, дүү минь?

*****************

Парламентын доод танхим. Вестминстер, Лондон хот.

Эр: Их Британий хөрөнгийн бирж дээрх асар их алдагдал ойрын ирээдүйд манай эдийн засгийг сүйтгэх болно. Тийм болохоор үйлдвэрчний эвлэлүүдээс хүлээцтэй байхыг хүсч байна. Ирэх саруудад энэ агуу үндэстнийг сэргээн босгох оролдлого явагдаж байх хугацаанд тэдний уян хатан байдал, хамтын ажиллагаа маш чухал байх болно.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ. Тэр үнэн... Яг зөв...

Эр: Ноён Томас Шелби.  

Том: Баярлалаа, ноён дарга аа. Хүндэт нөхөр Эппингийн гишүүн болсон явдалтай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлүүдийг ажил үүргээ гүйцэтгэхдээ уян хатан байхыг хүсч байна. Үнэн хэрэтээ бол ажилчдыг лааз үүр гэж хэлж байгаа хэрэг. Торгон бээлий, минжин малгай өмссөн мөрийтэй тоглоомчид Лондон, Нью Йоркт аз сорьсон тоглоомонд ялагдчихаад эргэж хараад гутлаа өнгөлүүлдэгтэй харьцуулахад Монте Карло дахь Гранд Казино өчүүхэн, ичгэвтэр хэрэг.

Бүгд: Тийм ээ. Тийм... Тийм шүү...

Том: Тэгэхээр, Өмнөд Бирмингемийн болон Их Британий өнцөг булан бүрт байгаа гутал өнгөлөгч, лааз зөөгчдийн өмнөөс капиталист лотерейд итгүүргүйгээр мөнгөө увайгүй байдлаар алдсан хүмүүсийг гутлаа өөрсдөө өнгөлж сур гэж хэлэх байна.

Бүгд: Тийм ээ.

Том: Лаазаа өөрсдөө үүр...  

Бүгд: Яг зөв... Тийм ээ.

Том: Төлбөрөө өөрсдөө төл.

Бүгд: Тийм ээ. Яг зөв. Сайхан хэллээ. Зөв шүү...

*************

Мо: Ноён Шелби. Таны яриа таалагдсан гэж хэлэх гэсэн юм. Үнэхээр уран ярилаа.

Том: Баярлалаа.

Мо: Намайг Мосли гэдэг. Освалд Мосли.

Том: Таны хэн гэдгийг мэднэ ээ.

Мо: Миний сонгогдсон тойрог танайхтай залгаа. Миний анхаарлыг татаж чадлаа гэж хэлэх гэсэн юм.

*****************

Эр: Ор оо... Өө... Надад муу мэдээ байна, ноён...

Том: Шелби...

Эр: Бид энэ хэргийг дууссаны дараа 50мянгыг өгнө гэж тохиролцсон. Эхнэр бид хоёр Лондонгийн бирж дээр алдагдалд орсон. Энд хорь байгаа. Бусдыг нь та хүлээх болох нь.

Том: Морин цэрэг үү? Тийм ээ. Би морин цэргүүдийг удаан хүлээсэн. Тэгэхэд... би нэг хүнтэйгээ гурав хоног хүлээсэн юм. Морин цэргүүд арай гэж иртэл сайхан цагаан морь унасан нэг офицер  хөзөр тоглож байгаад хоцорчихлоо гэж наргиж билээ.  Тэгэхэд би Вебли буугаа гаргаж толгойд нь буудаад, морийг нь булаагаад, тэрнийг хулчгар гэж зарласан. Азын сорьсон тоглоомноос болж. Манай хүмүүс Хятад хороололд ажлаа дууссаны дараа таны сонирхлыг татах гэрэл зураг, захидал, чекийг цуглуулсан байсан. Би аюулгүй газар хадгалчихсан байгаа. Даваа гарагт, та надад тавин мянган фунт бэлнээр нь төлөх болно. Үгүй бол би таны цагаан морийг хулгайлна.

Эр: Чам шиг хшн яаж эрх мэдэл,  нэр нөлөө бүхий ийм газар орж ирсэн юм?

Том: Над шиг хүн үү? Над шиг хүн үү? Лорд Саккэрби. Би зургуудыг харсан. Даваа гарагт.

Эр: Шелби...

***************

Ху: Хоцорсонд уучлаарай, Эйда. Дотоод хэргийн газраас мэдэгдэл хийгээд. Биржийн асуудал үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх бол гэж цагдаа нар санаа зовж байна.

Эйда:  Аан.

Ху: Бүх зүйл зүгээр үү?

Эйда:  Тийм ээ, зүгээр. Бид Нью Йоркт мөнгө алдсан, тэгээд илүү цагаар ажиллаж байна.

Ху: Ах чинь завгүй байсан уу?

Эйда:  Тэр Баттерсийн Коммунист намын гишүүн асан ноён Шапуржи Саклавталатай хоёр удаа уулзсан. Уолсалл дахь анархист бүлэглэл тэрэнтэй холбоо барьсан. Уулзахаар төлөвлөж байгаа... Бас автобусны жолооч нар ажил хаяхаар ярьж байгаа. Нотингэм, Дербийд. Өмнө нь тусгай албаныхны анхааралд өртөж байгаагүй хоёр коммунист гишүүн зохион байгуулж байгаа. Тэр бас Жесси Эдэнтэй утсаар ярьсан. Тэр хот даяар цалингийн бууралтыг эсэргүүцэх хороог зохион байгуулж байгаа. Уулзсаныхаа дараа мэдсэн зүйлээ хэлнэ гэсэн. Наана чинь бүгд байгаа. Нэрс гэх мэт бүгд.

Ху: Өнөөдөр Хөдөлмөрийн нам гишүүдийн дэмжлэгийг авсан гэж сонссон.

Эйда:  Тэр сэтгэлээсээ хэлсэн бол аюултай байх болно.

Ху: Хар шар айраг уудаг гэж мэдээгүй юм байна. Жин уудаг гэж бодсон юм.

Эйда:  Цаг үе хүнд байна.

Ху: Та нар яг хэдийг алдсан юм?

Эйда:  Тэрэнд санаа зовох хэрэггүй. Томмийд төлөвлөгөө байгаа. Хөрөнгийн биржийн уналтыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадна гэж бодож байгаа. “Бусдыг ухарч байхад, урагш давш” гэж хэлдэг юм. “Цөхөрсөн хүмүүсийн нүүрэн дээр бэлэн мөнгөөр даллана” гэж хэлсэн.

Ху: Ахдаа сайн байна гэж миний өмнөөс хэлчихээрэй. Энэтхэгийн армийн машин, эд анги нийлүүлэх дахиад хоёр гэрээг тэрэнд өгнө гэж байна лээ.

Эйда:  Новш гэж...

*****************

Том: Ор оо...

Эр: Ноён Шелби, Нью Йоркоос ирж. Уинстон Черчиллээс ирсэн байна. Тэр Нью Йоркт байхдаа Чарли Чаплинтай орон зоог барьсан, Чаплин таны нэрийг дурьдсан гэсэн байна.

Том:  Нью Йоркт байсан мөртлөө  уналтын тухай яриагүй байх нь.

Эр: Үгүй ээ. Гэхдээ өнгөрсөн шөнө баранд ноён Черчиллийн нарийн бичгийн дарга хоёр цагийн дотор 75мянган фунт алдсан гэж ярьсан байсан. Та яасан? Та алдагдал хүлээсэн үү, ноён Шелби?

Том: Адам, би гэр рүүгээ явлаа. Чи хаалгаа түгжээрэй.

Эр: Уучлаарай, ноён Шелби. Та дахиад нэг уулзалттай. Таны товлосон уулзалт. Өнгөрсөн долоо хоногт таны хуваарьт байсан. Таймс сэтгүүлийн сэтгүүлч. Бирмингем Мейлд ажилладаг байсан. Тэр танд асуултуудаа явуулсан байсан. Та уулзахыг зөвшөөрсөн. Тэр гадаа байгаа.

Том: За. Оруулчих... Ноён Шелби. Лондон Таймсын ноён Левитт. Ийшээ суучих. Адам, гэртээ харь. Би түгжчихье.

Л: Ноён Шелби, та намайг санаж байна уу?

Том: Үгүй.

Л: Смолл Хийтэд нэг удаа та хааны зургуудыг шатааж байсан.

Том: Лондон Таймс. Та сайн л яваа юм байна.

Л: Та ч гэсэн, эрхэм ээ. Даруухнаар хэлэхэд. Би танд асуултуудаа явуулсан.

Том: Тийм ээ, би олохгүй байгаа.  

Л: Та ажил ихтэй болохоор аргагүй.

Том: Тийм ээ. Таны асуултууд сонирхолтой санагдсан.

Л: Сайн хэрэг. Уучлаарай, би... Аан, энэ байна. Тийм ээ... Тэгэхээр, ноён Шелби... манай улсад хэвлэлийн сэтгүүлчид улс төрчдийн хувийн амьдралыг сонирхоод байдаггүй л дээ. 

Том: Хувийн амьдрал аа?

Л:  Гэвч орчин үед, ялангуяа Америкт... сэтгүүчид... Юу гэмээр юм бэ дээ... тийм ээ... Уншигчид ярих болсон... өөрсдийгөө төлөөлж байгаа хүмүүсийн талаар  мэдэхийг хүсдэг болсон.

Том: Мэдээж. Орчин үед.

Л: Өмнө нь олны танил хүнээс хувийн амьдрал болон бизнесийнх нь талаар асуухыг бүдүүлэг хэрэг гэж үздэг байсан.

Том: Өө, санаа зовох хэрэггүй. Би боловсон хүн биш.

Л: Ноён Шелби, захиандаа бичсэнчлэн би арван жилийн Бирмингемийн Оройн сонины сурвалжлагч байсан. Мэдээж, тэр хотод ажиллаж байсан болохоор таныг нэрийг сонсохгүй байх боломжгүй. Бас таны нэр хүндийг... Тэгээд таныг социалист хэмээн сонгогдсоныг хараад...

Том: Хөдөлмөрчин иргэд амьдралаа сайхан болгож өөрчилж чадна гэж гэдгийг та харуулж байна. Тэд чадвараа шинэ зүйлд зориулж, илүү сайн арга олж, илүү  сайн хичээж, салбарынхаа шагналыг ч авах хэрэгтэй. Энийг бичиж болно шүү, ноён Левитт.

Л: Ноён Шелби танаас асуух гэсэн асуулт бол... Бүүкмейкерээс социалист намын улс төрч болсон нь... аяндаа болсон зүйл үү, эсвэл гэнэтийн шийдвэр байсан уу?

Том: Тийм ээ. Одоо асуултыг чинь саналаа. Таны захиаг авсанаа санаж байна, бас бүүкмейкер гэдэг үгийг ашигласныг чинь тод санаж байна.

Л: Та бүүкмейкер байгаагүй гэж үү, эрхэм ээ?

Том: Тийм ээ. Би 1919онд уралдаанд бооцоо тавих зөвшөөрөл авсан. Гэхдээ 1923оноос хойш автомашины үйлдвэрлэл, худалдаа, экспортоор мөнгө олж байгаа.

Л: Сүүлийн үед жинээс.

Том: Сүүлийн үед өнчин хүүхдүүдэд зориулсан гурван асрах газар. Энийг бүгдийг нь бичиж болно, ноён Левитт.

Л: Өөр асуулт байна, ноён Шелби... Бирмингемд, намайг байх үед... Кэмпбел гэдэг хошууч байсан. Тэр үхсэн байдалтай олдсон. Танай гэр бүлийн гишүүнийг буруутгасан.

Том: Та надад хариул даа. Надад хариулаадах. Танай Тори сонин юунаас илүү айдаг вэ? Хувьсал уу? Хувьсгал уу? Над шиг ажилчин ангийн хүн парламентын танхимд зогсоод чин сэтгэлээсээ үг хэлэх та нарт ямар гай болсон болоод намайг доромжлоод байгаа юм?

Л: Би тодорхой үйл явдлын талаар ярьж байна, эрхэм ээ.

Том: Би санахгүй байна... би тэр хэрэгт ямар ч хамааралгүй... бас тэр хэргийн бүх ялыг хүчингүй болгосон... Тийм ээ, одоо л... захиаг чинь авсанаа санаж байна. Тэр үед би... хамт ажилладаг хүндээ судалгаа хий гэснээ санаж байна... Одоохон... Энэ байна... Майкл Левитт... Зөв үү?

Л: Тийм ээ.

Том: Тийм. Сэтгүүлч. Гэрлээгүй. Мейда Вейлд амьдардаг. Метроны буудлын эсрэг талын байр. Гэрлээгүй гэдгийг тодруулсан байна... Ноён Левитт цэцэрлэгээр алхах дуртай. Заримдаа ганцаараа. Заримдаа ганцаараа биш. Заримдаа эрчүүдтэй хамт... Заримдаа ЭРЧҮҮДТЭЙ хамт... Би хуучинсаг хүн. Майкл.  Би хувийн амьдрал хувийн байх ёстой гэж боддог. Орчин үеийн гэсэн бүхэн сайн биш, тийм үү?  Энийг бичиж болно... хараал идсэн жижигхэн дэвтэртээ...

********************

Пол: Тэгээд?

Эйда: Одоохондоо үгүй. Би тэрэнд хэлээгүй.

Пол: Тэрний мэдэх, үгүй бидний юу уухтай хамааралгүй. Хуучны эд... тоох хэрэггүй. Энэ... биднийх... Хүүхдийг төлөө ууцагаая.

Эйда: Поли, миний жирэмсэн байсныг санаж байна уу? Та намайг Кардифф руу авч явах гэж байсан. Би авахуулах гэж байсан.

Пол: Энэ удаа яах гэж байна? Төсөөлөөд үз... Эцэг нь айснаасаа болоод зугтчихсан. Чи үлдсэн... Хонгор минь дээ... Хар арьстай хүүхэд, бутач... бас Бирмингемд... Гэхдээ чи тоохгүй. Яагаад гэвэл хорвоо өөрчлөгдсөн. Хүүхдийн нүд нь алт шиг шар. Би охиноо өдөр бүр Поли эгчид нь харуулахаар үлдээнэ. Поли эгч тэрэнд Элизабет гэж нэр өгөхийг шаардсан.

Эйда: Охин гэж яаж байгаа юм?

Пол: Поли Грей болохоороо.

Эйда: Охин юм байна.

Пол: Алтан... 1930онд төрнө, бүх зүйл сайнаар өөрчлөгдөх он... Холливудын Оскарын өнгөтэй байх болно...

Эйда: Томми юу гэх бол?

Пол: Томми мэдэж байгаа.

Эйда: Тэр дэлхий том, бөөрөнхий гэдгийг харсан... тэгээд “тэгээд юу гэж” гэж хэлнэ.

Пол: Томмигийн хэлдэг зөв шүү, Эйда. Бид дүрэм журмаас дээгүүр нисч байгаа.

Эйда: Бид их зоригтой хүмүүс юм, тийм үү Полли?

Пол: Тэр чинь л сайхан.

************

Том: Нааш ир. Сайн уу, Сирил... Ядаж чи надтай ярьж байх шив. Бүгд хаачаа вэ?

Фр: Эхнэр тань дээд давхарт Рубитэй байгаа.

Том: Фрэнсис... Энэ гэрт гэнэтийн сонгууль явуулбал... би ялахгүй байх... миний өрсөлдөгч чөтгөр байсан ч тэр...

Фр: Үгүй ээ. Ойлгож байна.

Том: Чарлес хаана байна?

Фр: Чарлес зүчээнд байгаа.

Том: Баярлалаа... Артур тайлбарласан уу?

Хүү: Бурхны хүсэл гэж хэлсэн. Гэхдээ та бурхан биш.

Том: Үгүй ээ. Би бурхан биш... Одоохондоо...

Найруулагч Энтони Бирн.

Продюсер Энн Харрисон Бакстер

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.   

Гол дүрүүдэд:

Киллиан Мерфи.    

Хелен МакКрори.

Пол Андерсон.

Софи Рандл.

Финн Коул. Аннабелл Уоллис.

Наташа О-Киффи.  Кейт Филипс. 

Аня Тейлор-Жой. Кингсли Бен-Адир.

Пакки Ли... 

Эйдан Гиллен.

Сэм Клафлин нар тоглолоо.

5-р бүлгийн 1-р анги төгсөв.

 

 

Back to episodes Go home