Paw patrol S2-24

Гөлөгнүүд пицца аварсан нь

Жэйк:      Бид хамгийн гайхалтай пиццаны зуухыг бүтээжээ Эверест. Өвлийн турш бялуу жигнэхийн тулд овоо мод хэрэгтэй болно доо.

Эверест: Энэ мод хангалттай юу, Жэйк?

Жэйк:      Хаха! Эхлэл гэхүү дээ. Гэхдээ хэрэв бид энэ өвлийн турш бүх зорчигчид, тэшүүрчиддээ зориулж пицца хийнэ гэвэл маш том овоо хэрэгтэй болно!

Эверест: Тэрнээс ч их үү?

Жэйк:      Хөөх! Аа, энэ чинь нэлээд их түлээ байна Эверест.

Эверест: Би пиццанд их дуртай.

Жэйк:      Чиний бодол надад таалагдаж байна.

Роки: Пиццаны үдэшлэгт бүгдээрээ ямар төрлийн нэмэлт шанз авчрах вэ, Раббл?

Раббл:     Ийм чухал асуултанд мэргэжилтний тусламж хэрэгтэй. За, гэдэс минь, чи юу гэж бодож байна вэ? Хэрчсэн элэг үү? Бүхэл зайдас үү? Утсан зайдас ч юмуу?

РабблРоки:   Утсан зайдас!

Маршалл:     Хөөе, би пиццаны шанз сонгоход тусалж болох уу? Өө!

Роки: Болгоомжтой!

Раббл:     Тэр яаж ингэв ээ?

Маршалл:     Ммм, бид утсан зайдас авч очих хэрэгтэй. Эндээс гарахад минь туслаач, Роки?

РокиРаббл:   Гайхалтай!

Маршалл:     Юу?

Портер:   Явцгаая, Алекс. Пиццаны үдэшлэгт зориулж гараар хийсэн пиццаны зуурмагаа Жейкид хүргэж өгөх хэрэгтэй.

Алекс:     Явцгаая! Врүүм! Врүүм!

Портер:   Өө!

Алекс:     Уучлаарай, өвөө! Та зүгээр?

Портер:   Тийм ээ, азаар зуурмаган дээр зөөлөн уналаа.

Алекс:     Хөөе, үдэшлэгэн дээр таны нүүртэй пицца хийж болно.

Портер:   Гөлөгнүүд утсан зайдсыг илүүд үзэх байхаа даа. Алив, явцгаая.

Алекс:     Тиймээ!

Портер:   Энэ зам нэлээд гулгамтгай байна. Өө! Бид жолоодлогоо бүрэн алдлаа. Алекс, чи зүгээр үү?

Алекс:     Би зүгээр ээ, өвөө.

Портер:   Өө, Алекс, бид ирмэг дээр тогтож байна. Хэрэв буучихвал ирвэл шууд хад руу унах болно.

Алекс:     Бидэнд Зоригт эргүүлүүд хэрэгтэй боллоо!

Райдер:   Сайн уу, ноён Портер, Райдер байна.

Портер:   Райдер, Алекс бид хоёр Жэйкийнх рүү явж байтал машины дугуй хагарчихлаа.

Райдер:   Та нар зүгээр үү?

Портер:   Бид зүгээрээ. Гэхдээ фургон эгц хадан хясааны ирмэг дээр тогтож байна. Хэрэв эндээс гарвал машин доош унаж магадгүй.

Райдер:   Санаа зоволтгүй, ноён Портер. Зоригт эргүүлүүд таныг ийм байдалд орхихгүй. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй. Зоригт эргүүлүүд, Цамхаг руу!

Зэрэг:      Райдер дуудаж байна!

Маршалл:     Дараа л тоглоё доо. Алба дуудаж байна! Өө, өө, өө, өө өө өө, өө! Ммм, уучлаарай, найзуудаа, утсан зайдас дуусчихлаа.

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ!

Скай: Рабблын гэдэс ч бас ажиллагаанд бэлэн байх шиг байна.

Раббл:     Маршал бүх утсан зайдсыг идчихсэн. Гэхдээ пицца идэх зай байгаа шүү. Маш их пицца.

Райдер:   Бидэнд жинхэнэ пиццаны үдэшлэгийн дуудлага ирсэн, гөлөгнүүд ээ. Ноён Портер, Алекс хоёр пиццаны зуумагаа Жейк рүү хүргэх үед дугуй нь хагарчээ.

Скай: Хөөрхий ноён Портер, Алекс хоёр!

Чэйс: Бид тэднийг аврах ёстой!

Райдер:   Чэйс, фургоныг уулнаас унахыг зогсоохын тулд эргүүлэг чинь байна.

Чэйс: Чэйс  албандаа бэлэн!

Райдер:   Скай, Алекс, ноён Портер хоёрыг аюулгүй газарт хүргэхийн тулд чиний бэхэлгээтэй татлагыг ашиглах хэрэгтэй.

Скай: Тэнгэрт гарцгаая!

Райдер:   Роки, чи ноён Портерын фургоны дугуйг сольж, дахин ажиллуулна шүү.

Роки: Ногоон гэрлээр урагшаа!

Райдер:   За боллоо, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд! Скай! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд!

Райдер:   Болгоомжтой байгаарай, залуусаа, гулгаа ихтэй байна. Цасны машин!

Алекс:     Райдер, наашаа!

Портер:   Бид фургоноос гарч болохгүй, тэгэх юм бол машин унах байх!

Райдер:   Санаа зоволтгүй, ноён Портер. Бид нэг мэдэхэд фургоныг татаад гаргачихна. Чэйс , эргүүлэгээ гаргаарай.

Чэйс: Эргүүлэг!

Райдер:   Энэ фургоныг унахаас хамгаална.

Алекс:     Бид одоо гарч болох уу?

Райдер:   Одоохондоо болоогүй. Би ямар ч эрсдэл гаргахыг хүсэхгүй байна. Скай, Алекст бэхэлгээтэй татлагаа авчирч өг.

Скай: Гүйцэтгэе.

Райдер:   Бид та хоёрыг маш шуурхай гарганаа.

Алекс:     Виии! Би супер Алекс!

Роки: Вүүү!

Портер:   Супер өвөө, вүүхүү! Баярлалаа, Скай!

Райдер:   Чэйс , фургоныг ирмэг дээрээс татаж гаргаад зам дээр буцааж тавиарай.

Чэйс: Мэдлээ, эрхэм ээ, Райдер, эрхэм ээ. Эргүүлэг утсаа хураагаад!

Алекс:     Өвөө, пиццаны зуурмаг!

Портер:   Өө-өө!

Алекс:     Би яаж зуурсан гурилгүйгээр өвөөгийн нүүртэй пицца хийх вэ?

Райдер:   Залуус аа, санаа зоволтгүй. Бид зуурсан гурилаа буцааж авна. Скай, чи нүдний шилээ ашиглан зуурсан гурилтай хайрцгийг хайж чадах уу?

Скай: Одоохон, Райдер!

Райдер:   Бас фургоны дугуйг солих шаардлагатай. Роки, чи юу хийхээ мэднэ.

Роки: Ойлголоо, Райдер.

Скай: Райдер, би хайрцгийг олсон!

Райдер:   Үнэхээр гайхалтай, Скай.

Скай: Түр хүлээгээрэй. Гарби байна. Тэгээд тэр яг пиццаны зуурмаг руу явж байна!

Алекс:     Өө, үгүй, пиццаны үдэшлэг!

Райдер:   Гарбигаас өмнө зуурсан гурилыг амжиж авах хүн хэрэгтэй байна.

Алекс:     Одоо супер Райдерын цаг болжээ!

Райдер:   Тийм бололтой. Яарах хэрэггүй ээ. Намайг татаарай, Скай! Үгүй ээ, Гарби, битгий зуураад бай. Өө! Гарби, тавь л даа! Би мэдлээ. Утсан зайдас ямар вэ? Сайхан барьлаа! Намайг аваад яваарай, Скай!

Скай: Ойлголоо, Райдер.

Райдер:   Вүүхүү, супер Райдер!

Алекс:     Хөөх, супер Райдер! Пиццаны зуурсан зуурмагийг аварсанд баярлалаа!

Портер:   Бас фургоныг!

Райдер:   Дугуй хагарах юмуу пиццаны зуурмагаа ямаанд алдвал тусламж дуудаарай.

Роки: Фургоныг бүрэн заслаа, Райдер.

Райдер:   Гайхалтай ажиллалаа, Роки.

Алекс:     Одоо бид бүгд пиццаны үдэшлэгт очиж болно. Ураа!

Райдер:   Зам бид бүгдэд аюулгүй эсэхийг шалгах хэрэгтэй. Үүнд туслах гөлгийг мэднэ шүү. Сайн уу, Эверест.

Эверест: Сайн уу, Райдер. Та пиццаны үдэшлэгт ирэх үү?

Райдер:   Чи цасны машинаараа зам дээрх цасыг хагалангуут ​​бид бүгд тийшээ очих болно.

Эверест: Би очлоо! Мөс цасны алинд нь ч, би бэлэн!

Жэйк:      Урагшаа, Эверест, вүүхүү!

Эверест: Уулын даваа бүгд цэвэр, Райдер.

Райдер:   Төгс, Эверест, бид замдаа гарлаа! Зоригт эргүүлүүдийг бүхэлд нь үдэшлэгт хүргэх цаг болжээ. Сайн уу, найзуудаа. Хэн пицца идмээр байна?

МаршЗумаРаббл:      Би идье! Тиймээ.

Райдер:   Жэйкийн зуслангийн байшинд хамгийн сайхан пиццаны үдэшлэгт хүрээд ирээрэй,.

МаршаллЗума:    Вүүхүү, тийм ээ!

Раббл:     Гэдэс минь, ингээд боллоо. Биднийг албан үүрэг маань дуудаж байна. Тиймээ! Вүүхүү!

Маршалл:     Пиццаны соус!

Раббл:     Шинэхэн үрсэн бяслаг.

Роки: Хавчуур. Жаахан утсан зайдас.

Райдер:   Магадгүй энэн дээр жинхэнэ хэрчсэн утсан зайдас тавьчихъя.

Зума: Гал асаах түлээ авчирлаа, Жэйк.

Жэйк:      Хөөх, баярлалаа, залуусаа.

Алекс:     Энд миний өвөөгийн нүүртэй пицца байна!

Райдер:   Маш сайн байна, Алекс.

Жэйк:      Өө, өө! Нүдэнд нь утсан зайдас тавьбал ямар вэ?

Алекс:     Бас том бяслаган инээмсэглэл!

Бүгд: Өвөөгийн нүүртэй тулсан пицца!

Раббл:     Шүд, буйлны хажуугаар гарлаа, гэдэс минь, одоо чамруу очлоо шүү!

 

 

 

 

 

Гөлөгнүүд Скайг аварсан нь

Эйс:  Сайн уу, Скай. Чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Скай: Янзтай! Та шинэ үзүүлбэрүүд боловсруулсан уу?

Эйс:  Өө, тийм ээ, намайг очихоос өмнө энэ шуурга сүйрүүлчихгүй л бол Жэйк дээр очоод чамд үзүүлье.

Скай: Болгоомжтой байгаарай. Ууланд уулзъя!

Эйс:  Гүйцэтгэе, Скай.

Чэйс: За, улаан туузыг тэмдэг тавьсан шугамнаас давуулж татсан баг ялна. Сайн уу, Скай, бидэнтэй олс татаж тогломоор байна уу?

Маршалл:     Тийм ээ, манай ялагч багт ирээрэй.

Скай: Уучлаарай, гөлөгнүүд ээ, би Жэйкийн уул руу явлаа.  Далавч! Энэ гөлөг нисэх ёстой!

Чэйс: Баяртай, Скай!

Маршалл:     Дараа уулзая!

Скай: Баяртай!

Чэйс: Бэлдээд, гараандаа, эхэл!

Зэрэг:      Өө!

Маршалл:     Яанаа. Би цасан ширхгийн завсарлага гэж хэлэхээ мартчихсан уу?

Скай: Жаахан салхитай байна! Өө, маш их салхитай! Миний гөлөгний тэмдэг, үгүй ​​ээ! Өө! Өө! Өө! Өө, далавч маань нисэхэд хэтэрхий бөхийжээ. Бас сарвуу өвдөж байна. Райдер руу залгахад тэмдэг маань хэрэгтэй байна.  Хаана ч байж магадгүй. Жэйкийнхрүү алхахаас өөр арга алга. Миний төлөвлөж байсан хөгжилтэй өдөр биш л байна даа.

Эверест: Эйс байна. Гэхдээ Скай хаана байна? Тэр өдийд ирчих ёстой доо. Скай, чи энд ирж байна уу? Скай? Байна уу? Скай? Намайг сонсож байна уу?

Эйс:  Сайн уу Эверест. Яах вэ?

Эверест: Намайг залгахад Скай хариу өгөхгүй байна. Шуурганд ямар нэг зүйл болсон юм болов уу.

Эйс:  Өө үгүй ээ, Райдер руу залгах хэрэгтэй.

Райдер:   Сайн уу, Райдер байна.

Эйс:  Сайн уу, Райдер. Скай энд ирээгүй л байна. Эверест бид хоёрын санаа зовж байна.

Эверест: Түүн рүү залгасан ч хариу өгсөнгүй.

Райдер:   Хачин юм даа! Санаа зоволтгүй, бид түүнийг олох болно. Бяцхан биетэй ч бидэнд бүтээхгүй ажил гэж үгүй.

Эйс:  Холбоо тасаллаа.

Райдер:   Зоригт эргүүлүүд Цамхаг руу!

Зэрэг:      Райдер…

Маршалл:     Өө!

Зэрэг:      Дуудаж байна.

Маршалл:     Өө, өө, өө, өө! Та нар яагаад ийм олон байгаа юм бэ?

Чэйс: Зоригт эргүүлүүд ажиллагаанд бэлэн боллоо, Райдер, эрхэм ээ! Скайг эс тооцвол.

Райдер:   Энэ манай яаралтай тусламж, залуусаа.

Чэйс: Райдер, бид хэн нэгнийг дуудах хэрэгтэй!

Раббл:     Тэр дуудсаан, биднийг.

Райдер:   залуусаа, Скай Жэйкийн уул руу нисч байсан ч гэнэтийн цасан шуурга шуурснаас хойш холбоо барьж чадсангүй.

Раббл:     Хөөрхий Скай!

Райдер:   Санаа зоволтгүй. Бид түүнийг харанхуй болохоос өмнө олох болно. Эхлээд надад Эверест хэрэгтэй.

Эверест: Энд байна, Райдер.

Райдер:   Чамайг цасны машинтайгаа уулнаас бууж Скайг хайх хэрэгтэй байна.

Эверест: Мөс цасны алинд нь ч, би бэлэн.

Райдер:   Бас Эйс, чи тусалж чадах уу? Түүнийг олохын тулд дээрээс хайвал илүү хялбар.

Эйс:  Ойлголоо, Райдер.

Райдер:   Надад бас …

Чэйс: Намайг сонго! Намайг сонго!

Райдер:   Тагнуулч Чэйс.

Чэйс: Тийм ээ!

Райдер:   Чамайг Скай-н мөрийг үнэрлэх хэрэгтэй.

Чэйс: Тагнуулч Чэйс албандаа бэлэн!

Райдер:   За аливээ, Зоригт эргүүлүүдийн цаг ирлээ!

Дуу:  Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Чэйс! Зоригт эргүүлүүд! Зоригт эргүүлүүд! Эверест!

Скай: Би даарч байна. Сайн уу? Тэнд хэн нэгэн байна уу? Та надад тусалж чадах уу?  За, та нар туслахад дэндүү жижиг юм. Гэхдээ үнэхээр хөөрхөн. Би энд нэг хором амарч болох уу? Би жаахан даарч байна. Өө, баярлалаа, залуусаа. Та бол сайн туслагчид юм.

Эйс:  Алив, Скай, чамайг хаа нэгтээ байгааг мэдэж байна. Тэнд! осолдсон газар шиг харагдаж байна! Тэгэхээр бид хаана байна? Эдгээр хад Райдерт энэ газрыг олоход тусална.

Райдер:   Сайн уу, Эйс. Ямар нэгэн зүйл олсон уу?

Эйс:  Тэгсэн шүү. Баавгай шиг харагдах олон хадны ойролцоо ослын газар байна.

Райдер:   Баавгай хад, би тэр газрыг мэднэ! Эверест, Скай Баавгай хадны ойролцоо осолдсон байна. Цасан дээрээс сарвууны мөрийг хайгаарай.

Эверест: Ойлголоо, Райдер.

Райдер:   Чэйс, зогсоорой.

Чэйс: Алив, Райдер, Баавгай хад тийшээ байгаа.

Райдер:   Хэтэрхий эгц, цастай байна. Би ойлголоо! Дроноо тийшээ илгээ, Чэйс!

Чэйс: Сайхан санаа! Дрон! Скайг олоорой! Алив, алив! Райдер, Скайн тэмдэг!

Райдер:   Гайхалтай, Чэйс, тэр ойрхон байгаа байх.

Чэйс: Бас сарвууны мөр! Бид ойртож байгаа нь гарцаагүй!

Райдер:   Үргэлжлүүлээд хай.

Чэйс: Би Скайн малгайг харлаа! Өө, зүгээр л туулайнууд байна.

Райдер:   Гэхдээ Скай тэнд байсан гэсэн үг.

Чэйс: Тэр хаашаа явчихав аа? Дрон илүү олон сарвууны мөр олжээ. Тэр замыг дага!

Райдер:   Эверестээс бид Баавгайн хадны ойролцоох бутны хажуунаас сарвууны мөр оллоо.

Эверест: Замдаа гарлаа, Райдер, удахгүй харанхуй болох нь.

Райдер:   Тийм учраас бид Скайг хурдан олох хэрэгтэй байна.

Чэйс: Цас Скайн мөрийг хучжээ. Харанхуйд түүнийг хэзээ ч олохгүй байж мэднэ.

Райдер:   Хмм... Хэрвээ дрон Скайг олж чадахгүй бол Скай дроныг олж магадгүй. Чэйс , дроны дууг чадахараа чангал.

Чэйс: Гайхалтай санаа, Райдер!

Скай: Айн? Энд байна, би энд байна!

Чэйс: Тэр тэнд байна!

Райдер:   Скай! Эверест, бид түүнийг олсон! Дроны дуут дохиог сонсоорой!

Скай: Эверест!

Эверест: Би түүнийг харлаа!... Хүлээгээрэй, Скай. Уулын энгэр цасны машинд хүрэхэд хэтэрхий эгц байна. Гэхдээ би чамайг гаргах өөр арга мэднэ. Чарга!

Скай: Өө! Яагаад гуниглачихав аа? Та ч бас хамт явж болно. Үсрээрэй!

Эверест: Би чамайг Жэйкийн тохилог дулаахан зуслангийн байшинд цаг алдалгүй аваачих болно.

Скай: тиймээ!

Чэйс: Алив, Райдер, Жэйкийнх рүү явцгаая.

Райдер:   Ганц хором, Чэйс.

Зэрэг:      Өө!

Райдер:   Сайн уу, найзуудаа.

Раббл:     Райдер, чи Скайг олсон уу?

Райдер:   Мэдээж олсон. Маршал Жэйкийн байшинд ирж Скайд үзлэг хийх хэрэгтэй байна.

Маршалл:     Би галлаад замдаа гарлаа! Өө, өө, өө!

Скай: Энэ бага зэрэг л өвдөж байна.

Маршалл:     Би нэг харъя. Рентген дэлгэц!

Райдер:   Тэр яаж байна, Маршал?

Маршалл:     Скай даарч, сарвуу нь хөндүүртэй байгаа ч яс хугараагүй байна.

Скай: Тэгвэл одоо ичгүүрийн конусыг тайлж болох уу?

Маршалл:     Хэ-хэ, мэдээж.

Жэйк:      Хамгийн сайн найзууддаа зориулж халуун шоколад, сүү авчирлаа.

Скай: Тиймээ!

Маршалл:     Тиймээ!

Скай: Амттай! Намайг олсонд бүгдэд нь баярлалаа.

Райдер:   Асуудалгүй, Скай, гэхдээ зөвхөн бид нар чамд туслаагүй.

Скай: Айн?

Эйс:  Чамайг харахад таатай байна, Скай.

Скай: Эйс!

Райдер:   Нааш ир, Скай, би чамд нэг юм авчирсан.

Скай: Миний тэмдэг! Баярлалаа, Райдер.

Райдер:   Асуудал тулгарах бүртээ тусламж дуудаарай. Тэмдэгээ алдахаас өмнө шүү.

Эйс:  За, одоо бүгд энд чугларч шуурга ч намдлаа, хэн нислэгийн үзүүлбэр үзмээр байна?

Маршалл:     Намайг хүлээ! Өө! Би зүгээр ээ.

 

 

 

Back to episodes Go home