Peaky Blinders S4 6

 Peaky blinders 4-6

Жинхэнэ нэр нь:    Иртэй саравчит малгайтнууд

Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/

Хугацаа:  57мин.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Мосс: эр, цагдаа

Ху: эр, хурандаа  Бен Ёонгер

М: эр, Мейн боксын дасгалжуулагч

 

Өмнөх ангид.

Жон: Надад хар гар явуулж. Бүгдэд нь ирсэн байх ёстой. Тэд бидний араас ирж байгаа.

Том: Тэд манай гэр бүлийг үхэхээс нааш хотоос явахгүй.

Арт: Энэ надаас л болсон. Би тэр хөгшнийг буудсан. Жон надаас болж үхсэн.

Том: Гаррисоны эргэн тойронд 4милийн зайд байгаа хүн бүр манай тагнуулч, цэрэг. Бид буцна, Смолл Хийт рүү. Тийм л байна. Нүдийг нүдээр. Өш хонзон гэдэг нь.

Лу: Манай байгууллага өөрөөр ажилладаг. Та нарын хэн нь ч амьд үлдэхгүй.    

Эйда: Тэгээд эзэн хааны одонт Томми Шелби хувьсгалыг яаж зогсоох гээ вэ?

Том: Жесси Эдэний итгэлийг олж чадвал, тэр надад өдөөн турхирагчдын нэрсийг өгнө. Би тэр мэдээллийг армийнханд өгнө.

Аб: Хүүг маань мөрөөдлөө биелүүлэхэд нь тусал.

Том: Чи Иртэй саравчит малгайтан боллоо, хүү минь. Бид тэрнийг хянадаг, данс хүүг хянадаг.

Арт: Том, олон зүйл давхцаад байна.

Том: Тийм  болохоор энэ жаал байсан нь дээр.

Аб: Голиатыг 4-р үед унагаж чадвал ноён Шелби чамд ашгийн 20%-ийг өгнө гэсэн.

Лу: Тэгэхээр та манай хөвгүүдийг дагуулаад ринг рүү оруулж чадах уу?

Со: Тийм ээ, Томми Шелбигийн хэлдэг үнэн байж, тийм ээ? /Италиар ярина: чи биднийг бүгдийг нь ална.  

Киллиан Мерфи.    

Хелен МакКрори.

Пол Андерсон.

Эйдан Гиллен.

Софи Рандл.

Финн Коул.

Чарли Мерфи.

Наташа О-Киффи. 

Кейт Филипс. 

Нед Дэннэхи.

Пакки Ли... 

Иан Пекк.

Жек Рован.

Бенжамин Зефаниа.

Адриен Броди.

Том Харди.

Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн төгсгөлийн 6-р анги

Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.  

Со: Тийм ээ, чи надтай адилхан, Томми. Дүрэмтэй тулааныг үзэж чаддаггүй. Томми, төсөөл дөө... чи юу ч харж чадахгүй гээд төсөөл дөө... хараагүй төрсөн гэж бод... Гэтэл нэг өдөр... нүдээ нээтэл... хорвоо дээрх бүх зүйлийг харж чадна... өмнө нь зөвхөн хүрч, үнэртэж чаддагм байсан... Энийг л нээлт гэх байх, тийм үү? Би нээлт хийсэн. Тийм ээ, Маргейтэд нэг сайхан байшин харсан. Сайхан том, цагаан байшин. Хөх тэнгэр рүү өндийсөн сармагчин авирч баймаар мод... Үзэгслэнтэй. Диваажин гэж хэлж болно... Дэлхий эргэдэг шиг... би бодсон. Алфи, ингэхэд чи юу хийгээд байна аа? Чи юу хийгээд байна? Яагаад бүх алтаа, өөртөө байгаа бүх торхтой дарсаа зараад өөртөө цаг хугацаа худалдаж авбал ямар вэ? Өөртөө цаг хугацаа худалдаж авах хэрэгтэй байна.

Том: Маргейт руу нүүх нь үү?

Со: Тийм ээ, тэгнэ. Жаахан амрах хэрэгтэй байна. Амрах хэрэгтэй байна. Тэгээд ч Америкчууд энд ирчихсэн байгаа, байх аа? Тэгэхээр, тэгээд болно. Тийм ээ. Дайнаас хойш Америкчууд ийм байсан тийм ээ? Том нь жижгийгээ иддэг. Үргэлж тийм байсан. Тэнд том, жижиг хоёр тулалдаж байгаа. Том нь жижгийг ялна. Тийм ээ. Маргейт болог. Хөх тэнгэр, диваажин... Томми, чамтай зогсоол дэргэд уулзъя.

Том: Үлдээд тулаанаа үз, Алфи.

Со: Үгүй ээ, чи зүгээр. Би хэн ялахыг мэдэж байгаа, тийм ээ? Та-ра...

******************

Эр: Нэгдүгээр үе.

Эр: Тийм ээ. Үзүүлээд өг.

Эр: шууд цохь...  

Арт: чөтгөр ав...

Эр: Чи зүгээр үү?

Эр эм: Тийм ээ...

Арт: Тулалдаач, новш оо...

Эр: Алив ээ, хариуг нь өг...

Аб: Бонни. Бонни. /гадаадаар ярина: Зүгээр үү, хүү минь?/

Эр: Хүрэх хэрэггүй, Чарли.

Арт: Юу болов оо?

Аб: /Гадаадаар ярина: Бүх зүйл зүгээр үү?

Бо: /Гадаадаар ярина: Дөрөвдүгээр үед орно оо.

М: Том новш гэдгийг мэдэж байна, гэхдээ чи...

Арт: Соломонс хаачаа вэ?

Том: Тэр үздэггүй гэнэ.

Арт: Тэр буланг хар даа. Тэр тулаан мэддэггүй хүмүүс байна. Таалагдахгүй байна. Том, чи ч гэсэн анзаарсан биз дээ?

Том: Анзаарсан. Бид зүгээр ээ. Артур, биднийг цэргүүд хүрээлсэн байгаа. Алфигийн хүмүүсийг бүгдийг нь нэгжсэн. Зүгээр ээ.

М: Алив ээ цыган жаал минь, урагшаа.

Эр: Хоёрдугаар үе...

Эр: Үзүүлээд өг...

*****************

Пол:  Тэгээд Томми юу гэж байна?

Лиз: Долоо хоног бүр тэтгэмж өгнө гэсэн.

Пол:  Сэтгэл хөдөлгөж чаддаг хүн. Компаний нягтлангийн хувиар би энэ зардлыг эсэргүүцэх ёстой байх.

Лиз: “Хангалттай олон хүн үхсэн, амьдрал бэлэглэе” гэсэн утгатай юм хэлсэн.

Эйда: Пол, энэ тулааныг төлөвлөчихсөн юм уу? Тэр цыган жаал нүдүүлж байна. За, хэлэх юм байгаа гэсэн байх аа?

Пол:  Лиззийд хэлэх юм байгаа.

Лиз: Полли!

Пол:  Тэрэнд хэл ээ, одоо! Эрчүүдийг цус нэхэж байх хооронд. Ганц балгачих, чамд хэрэг болно.  Би жирэмсэн. Томмигийнх.

Эйда: Хэр удаж байгаа вэ?

Лиз: Лондон руу явсан бол Ковентийд байх байсан.

Эйда: Тэгээд Ковентригээс хойш ч тээх юм уу?

Лиз: Пиккадиллигийн цирк хүртэл.

Эйда: Пол, охин уу, хүү юу гэдгийг нь мэдсэн үү?

Пол:  Үгүй.

Эйда: Тэгээд шалга л даа.

Пол:  Охин байна. Руби гэж нэрлээрэй. Руби Шелби... Холливудын киноны од болно.

Эйда: Баяр хүргэе.

Пол:  Сайн уу, Линда. Шелби хатагтай нарын клубийн ээлжит бус хуралд тавтай морил.

Ли: Нуруун дээр шүлс байна  уу? Тэр эрчүүд шүлсээ үсчүүлээд л, сэжиг хүрчихлээ.

Пол:  Үгүй ээ, нуруун дээр чинь шүлс алга. Биднийг тоох хэрэггүй, хийх гэснээ л хий.

Ли: Юу вэ? Хар дарсан зүүд шиг энэ хотод амьдрахад тусалдаг юм.

Пол:  Чи энд байна, бас бараг л гэр бүлийн гишүүн болохоор Лиззийд хэлэх юм байгаа.

Лиз:  Би жирэмсэн.

Ли: Тэгээд эцэг нь хэн юм? Хэн гэдгийг нь мэдэж чадсан уу?

Лиз: Тийм ээ. Томми.

Ли: Баяр хүргэе. Арай гэж сугалаа хожих шив.

Пол:  Тийм ээ, Линда. Тэр одоо жинхэнэ Шелби хатагтай болсон. Яг чам шиг... За, хатагтай нар аа. Эрчүүдтэйгээ нэгдье. Линда, битгий мартаарай. Нулимаад байвал эргүүлээд нулим.

Эйда: Гадаа уулзъя.

Пол:  За...

Аб: Алив ээ, Бонни.  

М: Хөлөө ажиллуул...   

Дог: За, Брамми залуус аа. Үнэнч зангаа март, залуус аа.

Аб: Хянаж байгаа биз дээ, Бонни?

Бо: Тийм ээ.

Аб: Тэгвэл буулгаад ав.

Дог: Бооцоогоо тавьж болно шүү. Оройтоогүй байна, залуус аа. Энэ аварга биет Голиат дээр тавьбал би хоёр дахин ихийг өгөх болно. Өөрсдөө мэдэцгээ залуус аа. Бооцоогоо тавиарай. Хоёр нэг шүү. Хоёр дахин...

Арт: Тэр буланд байгаа залууг хар. Хар даа... Тулаанчдыг мэдэхгүй байна. Тэд нар юу ч мэдэхгүй.

Том: Артур,  уусан архи, эм чинь ярьж байгаа юм.

Эр: Гуравдугаар үе.

Арт: Хар л даа. Зогсож байгааг нь. Хөдөлж байгаа нь ч буруу. Тэрний ялах үгүй нь тэдэнд хамаагүй.

Том: Хараал идсэн эмнээс болж байгаа юм, за юу?   

Пол: Яваарай. Яваад бай.

Лиз: Алив ээ.

Ли: Наашаа.  

Ли Пол Лиз:  Алив ээ, Бонни. Бонни, үзүүлээд өг... Бонни...

Эр: Алив ээ, цохиоч.

Ли: Алив...   

Том: Тэд нар яагаад инээгээд байна?

Арт: Шинэ гарсан жин... Хэтэрхий хүчтэй.

Пол: Алив Бонни.

Ли Пол Лиз:  Үзүүлээд өг, Бонни. Чи чадна аа.

Том: Артур, орхи оо.

Арт: Хаашаа явах нь вэ?

Том: Суугаад, тулаанаа үз. Артур. Нааш ир...

Арт: Намайг зүгээр орхи.

Эр: Алив ээ, цохиоч...

Эр: Нөгөө талаас нь...

Эр: Дахиад цохь. Дахиад... яг зөв...

Аб: Бонни. Бонни. Чи зүгээр үү?

Дог: Лондонгийн залуу дээр тавьбал хоёр дахин өсгөж өгнө шүү. Боломж байгаа дээр тавиарай.

Эр: Би тавья.

Эр: Би...

Эр: Би бас... 

Бу: Яасан бэ?

Арт: Тийм ээ...

Эр: Болж  байна. Нэг хоёр. Нэг хоёр...

Аб: Алив ээ, Бонни хүү минь. Бонни, алив... Үзүүлээд өг!

Эр: Дахиад цохь. Дахиад цохиоч...

Пол: Томми, Артур хоёр хааччихав аа?

Эр: Дахиад нэг...

Эр: Цохиоч.

Ли: Мэдэхгүй ээ. Бонни, үзүүлээд өг...

Лиз: Үзүүлээд өг.

Эр: Алив...

Аб: Болж байна, Бонни. Тийм ээ...

Том: Артур?

Арт: Хараал идсэн новш...

Том: Артур?

Бо: Тийм ээ. Тийм ээ...

Эр: Бонни Голдыг Өмнөд Мидландс Өмнөд болон Хоум мужуудын дунд жингийн шинэ аварга болсныг зарлаж байна.

Том: Хурдан яв...

Бо: Тийм ээ.

Аб: Тийм ээ. Бонни.

Лиз: Томми, яасан бэ?

Том: Артур үхсэн. Тэр үхсэн...

И: Томми, нөгөө Италийг нь олчихлоо. Халаасанд нь төмөр утас байна. Алив ээ, Финн. Олигтойхон, Финн...

Том: Нүдийг нь сугал, Финн. Артурын төлөө... Нүдийг нь сугал... Хаалгаа хаа! Хэнийг ч битгий гарга!  Миний ах үхсэн. Сонсов уу? Миний ах үхсэн...  

Дог: Томми. Томми.

Том: Үгүй ээ.

Дог: Алив ээ, болно.

Том: Намайг тавь...Тонил...

Дог: Томми.  Том. Том. Томми...

*******************

Пол: Сайн уу Майкл. Төлөвлөгөө өөрчлөгдсөн. Ноён Голд чамайг очиж авна. Артур нас барсан.

Ма: Томми, би юу хэлэх вэ гэж удаан бодсон...

Пол: Хэрэггүй. Үг нэмэр болохгүй. Майкл, бид хүнд байдалд байна. Томмийд төлөвлөгөө  байгаа. Чи Австрали руу биш, Нью Йорк руу явна.

Ма: Яагаад?

Эйда: Америкт компанид хийх ажил байгаа.

Ма: Би эргэж ирэх үү?

Том: Галт тэрэг цагийн дараа хөдөлнө, Майкл. Чи сонголт хийсэн. Чи намайг буудуулахыг мэдэж байсан, гэхдээ хэлэхгүй байхаар шийдсэн.

Ма: Би ээжийгээ сонгосон.

Пол: Энэ бизнес дууссаны дараа бид бүгд өөрийн сонголтыг хийж болно.

Ма: Ингээд болоо юу?

Том: Ливерпул хүртэл галт тэргээр яваад, дараа нь Эс Эс Монро орно. Усан онгоц маргааш хөдөлнө. Одоо явж болно... Гадаад  холболт хийлгэе. АНУ.

*******************  

Дог: Томми.

Том: Зүгээр ээ, наашаа ирэг. Гуйя... биднийг дуусах хүртэл...

Ч: Таны захиад найрамдал тогтоох нөхцөл гэсэн байсан. Хүү маань ямар ч нөхцөл байхгүй гэсэн. Та нар миний нөхөр, хүүг булаасан. Бид ах, дүү хоёрыг чинь авсан.

Том: Өш хонзон дууссан.

Ч: Бид өш хонзон ялсан гэж ярьдаг. Бид байгаа бүхнийг чинь авах болно. Бүх бизнесээ бидэнд шилжүүлж өг. Энийг зөвшөөр, үгүй бол хүү маань та нарыг бүгдийг нь ална. Нэг нэгээр чинь...

Том: Өш хонзон ялсан. Тийм байж... Дахиад алахгүй...

Ч: Та өөрийгөө хэн гэж бодсон юм, ноён Шелби?

*******************

Лу: Бизнесийг нь худалдаж авахаар ирсэн гэж мэдэгд.

Эр: Ноён Соломонс. Ноён Чангрета тантай уулзахаар ирлээ.

Лу: /Италиар ярина энэ хэсгийг орчуулга байгаагүй /...    /Италиар ярина: Тэр Еврей Францад тулалдаж байсан уу?

Эр: Тэрнийг ахмад байсан гэсэн.  

Лу: Тэд нарт тэр хаалгыг нээгээд хэрэггүй гэж хэлсэн нь дээр байх.

Эр: /Италиар ярина: Хөөе, та нар. Наад хаалгаа зүгээр орхи... Нохойн гөлөг.

Лу: Ноён Соломонс хотоос явчихсан бололтой. Тэгэхээр энэ бүгд минийх...

*****************

Том: Тогшдоггүй юм уу?

Лиз: Миний шинэ хаягийг мэдэхгүй юу?

Пол: Сайн уу, Лиззи. Чи сайн уу?

Том: Шинэ хаягийг чинь мэднэ, Лиззи. Яагаад гэвэл тэр байшинг чинь би авч өгсөн.

Лиз: Тэгвэл яагаад ирдэггүй юм?

Том: Завгүй байлаа...

Лиз: Юу хийгээд завгүй гэж?

Пол: Маргаашд бэлдэж байна.

Лиз: Яагаад? Маргааш юу юм?

Том: Лука Чангрета Бирмингемд ирнэ. Бидний ээлж.

Пол: Тэр Алфи Соломонс, Сабини, Титаникийг өөрийн болгосон. Бүгдийг нь.

Том: Одоо Шелби компани лимитэдийг авахаар ирж байгаа.

Лиз: Тэгээд бид юу хийх вэ?

Том: Бид тэрэнд өгнө...

Лу: /Италиар ярина: Тэднийг хар. Харцагаа./ Хараал идсэн Иртэй саравчит малгайтнуудаас үлдсэн нь. Би өмгөөлөгчөөрөө энэ баримтуудыг бэлдүүлсэн. Та нарын мэдэлд байгаа бүх компаниудыг багтаасан байгаа. Барнууд, зоогийн газрууд, агуулахууд... Эдгээр жилүүдэд та нарын хурааж, хуримтлуулсан бүх зүйл... Та бүгдийг нь миний гэр бүлд  өгнө. Өгөхгүй бол та нар бүгд энд үхнэ.... Та нарыг булчихмаар л байна... Гэхдээ ээж маань, та нарыг сайн мэднэ. Та нарыг амьд үлдээж, байгаа бүхнийг нь булаавал та нарт илүү хэцүү байх болно гэж хэлсэн юм. Тэднийг нэгж! Ялангуяа энэ өлөгчинд итгэж болохгүй... Тэгээд... гарын үсэгээ зур. Нэгийг ч үлдээлгүй, бүгдийг нь... Сөхөрч байгаад зур... шалан дээр... Хараал идсэн өвдөг дээрээ сөхрөөд, гарын үсэгээ зур...

Том: Нэг найз маань... том нь жижгийгээ алдаг гэж хэлж байсан юм. Тэгээд би танаас томыг олсон. Нью Йорк руу дарс импортлох эрхийг чинь авах хүсэлтэй хоёр гэр бүл Бруклинд байдгийг  мэдэх байх.

Пол: Тэд Нью Йоркт таны эсрэг хөдөлбөл гэр бүлийн хооронд дайн дэгдэнэ.

Том: Гэхдээ Бирмингемийн нэг муу бүүкмейкерээс өшөө авч байгаад алагдвал тэд дайн хийхгүйгээр бизнесийг чинь авна.

Пол: Бид бас Чикагод байдаг бизнесментэй холбоо тогтоосон. Тэр ч бас Нью Йоркийн дарсны бизнест хөл тавих хүсэлтэй.

Том: Тэрнийг Алфонс Капонэ гэдэг.

Лу: Тэр бүдүүн новштой яриа юу?

Том: Таны Нью Йоркоос авчирсан цусан төрлийн хамаатнууд бүгд үхсэн, ноён Чангрета. Энэ хүмүүс, хамгийн өндөр үнэ хэлсэн хүнд үйлчилдэг. Тэд шинэ тушаал авсан.

Лу: Тийм гэж үү? Тийм үү? Даниел? Маттео? Хөөе... Хараал идмэр...

Том: Артур шархадсан. Гэхдээ тэр зүгээр  ээ, Пол. Тэрнийг үхсэн гэж итгүүлэх хэрэгтэй. Бүгдэд нь... та би... Линда бид гураваас  бусдад нь... Артур Шелби үхсэн. Би бүгдийг нь төлөвлөсөн. Тэрний үхлийг ашиглаж, бид энэ дайнд ялна. Чикагод байгаа хүмүүстээ Майкл Грей Нью Йорк руу импортлох зөвшөөрөлд гарын үсэг зурна гэж хэлээрэй. Сард  300торх Английн хуурай жин.

Арт: Явцагаа! Бүгд... Босстоо өнөөдөр, энд, юу харсанаа хэлээррэй. Тэрэнд хэл... Иртэй саравчит малгайтнуудаар оролдох хэрэггүй. 

*****************

Пол: Энэ...

Том: За. Хөөе. Анхаараарай. Хоолоо идэхээс өмнө хэлэх хэдэн үг байна. Өнгөрсөн удаа энд цугларахад... муугаар төгссөн...

Арт: Тийм ээ.

Том: Харин одоо илүү жаргалтай байна. Ингээд боллоо. Хундага өргөх гэсэн юм.

Арт: Хүлээгээрэй. Би чин сэтгэлийн хэдэн үг хэлмээр байна. Энэ удаа чи намайг дуустал яриулна шүү, Томми. Та нарын мэдэж байгаачлан Артур Шелби үхсэн. Тийм болохор Томми надад гарц санал болгосон. Шинэ нэр алдар. Цоо шинэ амьдрал эхлүүлэх боломж. Би бодож үзсэн... Шийдвэр гаргасан... Би хаашаа ч явахгүй.

Бүгд: Тийм ээ. Тэгнэ ээ.

Арт: Манай дайснууд байхгүй. Үхсэн. Бүгд... Би, миний хоёр дүү... Томми, Жон хоёр... Ворвикшир Ёоманригийн армид элссэнээс хойш анх удаа... амар амгалан ирж байна. Тэгэхээр, Надад тавих нэг санал байна. Та нар, Шелби компани  лимитэд... Томмийг түр завсарлахыг шаардаж байна. Амрах цаг болж, Том. Хөлөө амраа... Дайн дууссан. Биднийг алах гэсэн хүн алга. Энх тайвны төлөө.

Бүгд: Энх тайвны төлөө.

********************

Со: Нохойг энэ хэрэгт оролцуулахгүй гэж найдъя.

Том: Чамайг олох амархан байлаа.

Со: Тийм ээ. Тэр чинь шалтгаантай, Томми. Би энд байхыг хүссэн юм.

Том: Алфи, би хэлсэн байх аа. Хэзээ нэгэн өдөр бизнес эсвэл хувийн шалтгаанаар чамайг ална гэж. Надад бизнесийн шалтгаан байхгүй. Чи тэтгэвэртээ гарсан бололтой.

Со: Тэгэхээр цэвэр хувийн шалтгаанаар юм биз дээ,Томми?

Том: Тийм ээ.

Со: Тэгнэ ээ, тийм. Хэлээгүй юу, энд байхыг хүсч байна гэж. Чи энэ нохойг асрах уу?

Том: Үгүй.

Со: За за. Нэрийг нь Сирил гэдэг юм. Тэр бухимдаж, шаналах болохоор харах хүн олж өгөөрэй.

Том: Чи зэвсэггүй юу?

Со: Үгүй ээ. Надад байгаа цорын ганц зүйл бол... хараал идсэн хавдар... Тийм ээ. Хавдар туссан. Эмч намайг Францад байхдаа хийнээс авсан байж магадгүй гэсэн. Тулаан болдог өдөр чамтай уулзахаас өмнө надад бүр зургийг нь харуулсан.

Том: Алфи, ярихаа боль.

Со: Тэгээд би Маргейт гэж хэлсэн. Тэгээд л энд байна. Алив ээ, Томми...

Том: Алфи... над руу хар.

Со: Одоо гохоо дарах хүндтэй шалтгаан байна. Тэгээд юугаа хүлээсэн юм?

Том: Алфи, над руу хар.

Со: Хурдан дуусгаж үз. Жаахан охин шиг аашлахаа боль.

Том: Алфи...

Со: Би өмнөөс чинь хийх юм уу?

********************

Фр: Ноён Шелби?  Ноён Шелби? Ноён Шелби? Ноён Шелби, та өөр хүн шиг л байна. Би эмч дуудъя.

Том: Зүгээр ээ, Фрэнсис.

Фр: Би хатагтай Грейг дуудъя.

Том: Би юу гэдгийг нь мэднэ. Би өөртэйгөө, өөрийнхөө тухай ярьж байна. Тийм ээ. Баярлалаа... Чарли...

****************

Пол: Чамайг очихгүй гэж мэдэж байсан болохоор би оронд чинь эмч дээр очоод ирсэн. Үгүй дээ, зүгээр. Хөвгүүд өвдсөнийг чинь мэдээгүй.

Том: Би өвдөөгүй ээ, Полли.

Пол: Зогсохоор эхэлдэг юм. Амрахаар... Мэдрэл байж магадгүй... дайн... Архи ч байж магадгүй. Хөх чөтгөр гэж нэрлэдэг юм...

Том: Тийм ээ, гэхдээ... тийм ээ, тийм. Архинаас болж байгаа юм. Архиных, архи намайг, миний яснуудыг барьчихаад байна.

Пол: Лиззи чамтай уулзахыг хүсч байгаа.

Том: Үгүй.

Пол: Том, тэрний гэдэс томорч байгаа.

Том: Лиззитэй уулзахгүй ээ, Пол.

Пол: Новш гэж. Бид ийм юм бол уу? Шелбигийнхэн. Бидний цыган цус... бид үхэл, амьдралын дунд амьдардаг. Үргэлжлэлийг хүлээдэг... Эцэст нь... бид хүлээн зөвшөөрдөг. Чөтгөртэй гар бариад, хажуугаар нь зөрж өнгөрдөг...

*********************

Фр: Ноён Шелби, та амарч байх ёстой.

Том: Фрэнсис, би нэг юм мэдэж авсан. Энэ хорвоод надад амралт гэж үгүй. Хойд насанд л магадгүй.

Арт: Тэнд, тэдэнд төлөх хэрэгтэй. Энийг сайн бодох хэрэгтэй. Толгойгоо ажиллуул гэж байна. За юу? Мөнгө хүртэл...

Том: Намайг амруулах хэний санаа байсан юм?

Арт: Эргээд тавтай морил, Томми. Ямар байсан? Тэгээд юу хийв дээ?

Том: Загасчлахаар явсан. Гольф тоглосон.

Арт: Гольф уйтгартай шд.

Том: Уйтгартай, бас амархан.

Арт: Тийм ээ. Ямар төлөвлөгөө байна?

***************

Том: Энийг Жесси Эдэнд өөрийн гараар хүргэж өг.

Д: Мэдлээ, ноён Шелби.

Том: Өөрийн гараар шүү. Энэ надад хийж байгаа сүүлчийн ажил чинь. Тэгээд Глазго руу яв, гэр бүл дээрээ оч. Та эрх чөлөөтэй.

Пол: Эд нар дээр гарын үсэг хэрэгтэй байна. Тэгээд чөтгөртэй гар бариа юу?

Том: Тийм ээ. Бас хажуугаар нь зөрсөн. Пол... Надад нэг санаа байна.

Пол: Новш гэж.

Том: Хүндэт Жесси. Одоо бүх зүйл өөрчлөгдөх ёстой гэдэгт би хэзээ хэзээнээс илүү итгэлтэй байна. Бүх зүйл өөрчлөхдөх ЁСТОЙ. Нийтийн ажил хаялт болно, ганц ч цаг алдаж болохгүй. Уулзъя... Би шийдсэн, Жесси.

Эд: Юу тэр вэ?

Том: Чиний хэрэг одоо минийх болсон. Би тусалмаар байна. Ажил хаялт болно. Энийг үргэлжлүүлэх хүмүүстэй уулзмаар байна.

Эд: Үнэнээсээ хэлж байна уу?

Том: Тийм ээ. Би удаан бодсон.

Эд: За, би уулзалт хийе.

Том: Холбогч миний хоолойг танина. Надад нэр, дугаарыг нь хэлчих...

Эд: Нэр нь Кейси Дуглас. Спаркхилл 453.

Том: За... Тэр үүрийн дарга нь уу?

Эд: Тэр Лондон, Москватай холбоотой байдаг.

Том: Сайн байна... Тийм ээ, Спаркхилл 453.

*********************

А: Та ч араатан юм даа, ноён Шелби. Би танаас хэл авахдаа таныг чадна гэж бодоогүй...

Том: Би Бирмингемийн коммунист намд байдаг Зөвлөлтийн туршуултай холбоо тогтоосон.

А: Нэр нь байгаа юу?

Том: Хаяг нь... бас утасны дугаар нь... Би танд хэрэгтэй хүн. Би танд зэвсэгт хувьсгал хийхэд бэлэн коммунист намын гишүүдийн нэрийг хэлж өгч чадна. Бүх нийтийн ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чадахгүй байсан ч, тэд маргааш амжилтанд хүрч магадгүй.

А: Та тэднийг амжилтанд хүргэхгүй байхад тусална гэж байна уу?

Том: Миний хэн гэдгийг мэдчихгүй бол... би хөдөлгөөнийг зохицуулж, өөрөө зохион байгуулж чадна.

А: Бүгдийг нураана.

Том: Социалист хөдөлгөөний дотор зэрэг дэв ахина.

А: Мэдээж та хариу хүсч байгаа. Энэ удаа юу вэ? Хүлэг баатрын цол уу?

Том: Миний санал. Бас болзлууд.

А: Уинстон Черчиллийн анхааралд.

Том: Тэр намайг маш өндрөөр үнэлдэг юм.

А: Та үнэнээсээ хэлж байна уу?

Том: Хувьсгалын сүлжээг таслах нэг хэрэг. Төрсөн хотдоо байр суурь, нэр нөлөөтэй болчихвол би та нарт илүү тус хүргэж чадна.

Эр: Консерватив намын Роналд Карр, 3412... Либерал нам, Бернард Хоолл-4015. Коммунист нам, Майкл Росс-6406. Хөдөлмөрийн нам, Томас Шелби-48564санал. Томас Шелбийг Өмнөд Бирмингемийн тойргийн парламент дахь Хөдөлмөрийн намын гишүүн болсныг тунхаглаж байна.

4-р бүлэг төгсөв.

Back to episodes Go home