А Peaky blinders 4-5
Жинхэнэ нэр нь: Иртэй саравчит малгайтнууд
Эсвэл: /Ах дүү Шелбийн дээрэмчид/
Хугацаа: 58мин.
Орчуулсан Жамбалын Тамир
Нэмэгдсэн дүр:
Мосс: эр, цагдаа
Ху: эр, хурандаа Бен Ёонгер
М: эр, Мейн боксын дасгалжуулагч
Өмнөх ангид.
Том: Италичууд ялбал, эндээс явахгүй. Тэд энд ирээд, үлдэнэ.
Мосс: Лондонгийн тагнуулын газар долоон офицерыг Бирмингемд ирүүлсэн. Тэдний жагсаалтын эхэнд Эйда Торн байгаа.
Том: Алфи Соломон тулаан явуулдаг. Тэр зүгээр байж байгаад мөнгө олдог гэсэн.
Со: Тэр бол өмнөд бүсийн дунд жингийн аварга.
Бо: Ноён Шелби, өдрөө хэл...
Пол: Виски уухаа болиод өөр юм уу. Тэгээд гэдсэндээ байгаа хүүхдээ эмчид үзүүл. Томмигийн хуваарийг баасан гарагт хоосон байлга. Намайг тэрэнтэй уулзана гэж хэлээрэй.
Ма: Та намайг аврах гэж Томмийг өгөхөөр тохиролцсон.
Киллиан Мерфи.
Хелен МакКрори.
Пол Андерсон.
Эйдан Гиллен.
Софи Рандл.
Финн Коул.
Чарли Мерфи.
Наташа О-Киффи.
Кейт Филипс.
Нед Дэннэхи.
Пакки Ли...
Лу: Дугуйг нь буудаарай.
Иан Пекк.
Лу: /Италиар ярина-Тэр бууж өгөх гэж магадгүй. Гэхдээ... битгий март...
Жек Рован.
Лу: /Италиар ярина- би тэрнийг буудна.
Адриен Броди.
Том Харди.
Гарчиг: Иртэй саравчит малгайтнууд – 4-р бүлгийн 5-р анги
Зохиолыг бичиж, найруулсан Стивен Найт.
Том: Гэрэсээ битгий гар...
Лу: Яваарай. Яв яв яв... /Италиар ярина- Бэлтгэлтэй байж. Тэрнийг алдаж болохгүй шүү. Тэр муу өлөгчин худлаа хэлсэн байна/ Наашаа... Яваарай...
Том: Зүгээр дээ. Зүгээр ээ. Наашаа ороод ир. Ороод ир. Ороод ир. Дотор байж байгаарай. Гарч болохгүй шүү... Цонхноос хол бай. Яг зөв. Гарч болохгүй, тайван байгаарай. Бүгд гэртээ байж бай. Тайван байцагаа. Иртэй саравчит малгайтнуудын тушаал.
Лу: Явъя... Нааш ир... Хаашаа? Тэр хаашаа явсан бэ? Үнэн үү? Тийм үү?
Эр: Би байна аа...
Том: Хөөе...
Эр: Лука. /Италиар ярина: Эндээс явъя/.
Лу: Үгүй ээ.
Эр: /Италиар ярина: Тэр энэ гудамжийг сайн мэднэ. Бид мэдэхгүй/
Лу: /Италиар ярина: Бидний урхинд орсон. Тэр биднийх. Хараал идсэн араатан. Шархтай хүн буудчихлаа. Өшөөгөө авна даа/
Италиар ярилцана:
Лу: Хөөе. Энэ бохир хотын цагдаа нар чиний талд гэдгийг би мэднэ. Тэднийг ирэхээс өмнө чи үхэх болно. Алив ээ. Чи, бид хоёр Томми. Алив... Тийм ээ... /Италиар ярина: Эзэн минь... өш хонзон таных. Эцэг минь. Намайг хамгаалаарай. Өш хонзон... таных байх болно/
Эр: Зэвсэгээ хая!
Эр: Хурдан бууж өг!
Эр: Буугаа хая!
Эр: байрандаа зогс!
Эр: Буугаа хая гэж байна!
Эр: Газар хэвт!
Эр: Хурдан яв... Араас нь. Хэрэнтэн зугтчихлаа...
Мосс: Болно оо. Болно гэж байна. Хангалттай. Одоо болно.
Эр: Хурдан араас нь яв...
Мосс: Яваач! Хангалттай!
Том: Юугаа хийгээд байгаа юм?
Мосс: Амийг чинь аварч байна. Тэрнийхийг ч бас. Томми, би бол цагдаа. Би цагдаа гээд байна. За юу? Ажлаа хйиж байна. Энэ бүгдийг чинь болиулж байна.
Том: Гурван цогцос цэвэрлэх хэрэгтэй.
Мосс: Үгүй ээ. Хангалттай. Энэ байшинд амьдардаг хүмүүсийг амьдралаа хэвийн үргэлжлүүлж болно гэж хэл. Хууль журам сэргэсэн гэж хэл. Сонссон уу, Томми? Хөөе? Цэргүүд ирж байгаа.
******************
Пол: Чамайг анх цагдааг толгойгоороо мөргөснийг би санаж байна. Эзэн хааны одон авсанаас чинь хойш дахиад тийм юм болохгүй гэж бодож байлаа. Артурт юу гэж хэлэх гэж байна?
Том: Үнэнийг хэлнэ.
Пол: Тэд ирж байна.
Арт: Тэгэхээр... Том, өнөөдөр юу болсон бэ? Бид бүгд буудалцаан сонссон, Артиллери талбай дээр.
Том:Тийм ээ. Болсон. Өнөөдөр би гурван хүн алсан. Одоо бидний дайсан найм болсон.
Арт: Тэд чамайг... чамайг гэнэдүүлэн дайрсан байх, тийм үү?
Том: Үгүй ээ. Ирнэ гэдгийг нь би мэдэж байсан.
Пол: Зулсарын дараа би Лука Чангретагаас захиа авсан. Томмийг өгвөл хүүг маань үлдээнэ гэж амалсан. Би Томмийг өгөхөөр шийдсэн.
Том: Полли бид хоёр ингэхээр төлөвлөсөн юм. Би Лукаг өөрөө гох дарахыг хүснэ гэж мэдэж байсан. Тэгээд би занга тавьж тэрнийг энд авчирсан.
Арт: Чи тэнэг амьтан, Том.
Том: Сонс. Лукаг алж чадаагүй ч гэсэн би гурвын алсан. За юу? Тийм л байна. Тийм л юм болон. Нааш ир.
Дог: Тийм ээ, тэрний зөв. Чамайг нялцгай болж гэж бодож байлаа. Тэгээд гурвыг уу?
Том: Тийм ээ. Гурвыг нь.
Чар: Том, чиний төлөө ууя, галзуу амьтан.
Арт: Удахгүй... цус чинь хөрөөд чичрэхээ болино. Явж юм ууцагаая.
Хүү: Аав аа? Гурван юу юм?
Том: Гурван шиллингийн морийг гурван шиллингээр зарчихсан, хүү минь. Чи хамт явна биз дээ?
******************
Том: Юм уух уу, Лиззи? Хэцүү өдөр байлаа.
Лиз: Том, би виски, жин уухаа больсон.
Том: Яагаа вэ?
Лиз: Хүүхдэд муу гэсэн. Тийм ээ, өөр хэнийх ч биш, чинийх. Тэр өдөр сувгийн дэргэд өөр хүн бодож байхдаа. Даанч тэр биш би жирэмсэн болсон.
Том: Лиззи, суугаач. За, би нэг эмэгтэйг мэднэ, Лиззи.
Лиз: Томми, чи олон эмэгтэй мэднэ. Энийг мэдэхгүй бол чи намайг мэддэггүй юм байна. Би гаргана...
Том: Ажлыг хэн хийх юм?
Лиз: Би хүн олчихно оо.
Том:Тэгвэл сонинд зар тавиарай.
Лиз: Би ажлаасаа гарчихаагүй байна.
Том: Миний хүүхдийг тээж байж ажил хийхгүй шүү. Чөтгөр ав, гар чичирч байна.
Лиз: Зүгээр ээ, Том. Бид зүгээр.
Том: Энэ үхэлнүүд, Лиззи. Амьдарцагаая л даа. Гурвын алчихсан.
Лиз: Мэднэ ээ, Том.
Том: Нэгийг нь цохон дунд нь.
Лиз: Хүүхэд. Бяцхан чи бас би.
Том:Цохон дунд нь, Лиззи. Над руу харж байсан... Чамд тэтгэмж өгнө. Долоо хоног бүр, компаниас. Бизнес сайн байгаа. Сайхан байшин худалдаж аваарай. Алив, гэрт чинь хүргээд өгье.
*******************
Арт: Зүгээр л харж байна... Аан?
Ли: Чөтгөр ав.
Арт: Линда.
Ли: Артур, чи намайг айлгачихлаа.
Арт: Линда. Линда, чи намайг аврах хэрэгтэй байна. Дахиад...
Ли: Чи согтуу байна. Дахиад...
Арт: Би дахиад согтуу. Би дахиад согтуу... Намайг авраад өг... Өнөө өглөө хэлсэн юм аа дахиад хэл дээ. Надад хэл. Дахиад хэл... Надад хэл. Хэл л дээ, хэл. Хэл... Надад хэл.
Ли: Тариалалтын цаг болохоос өмнө бид өөрсдийн цэцэрлэгт эргэж ирнэ. Ганцхан өвөл.
Арт: Ганцхан өвөл. Артур, орондоо оръё.
*******************
Эр: Тэд ирж байна, залуус аа.
Ма: Үгүй ээ. Яасан ч үгүй.
Аб: Майкл, зарааны мах идэж байгаагүй юу?
Ма: Би буцаад энэ машинд сууна.
Пол: Майкл. Чи Лука Чангретагийн жагсаалтын хоёрт байгаа.
Ма:Тийм ээ, би зочид буудалд байрлана.
Пол: Буудалд байвал би хаана байгааг чинь мэднэ. Чамайг хүргэж өгсөн хүмүүс ч мэднэ. Зочид буудалд ажилладаг хүмүүс. Зочид буудлууд явдаггүй юм. Тэд маргааш хаана байхаа ч мэдэхгүй... Тэд цыганууд бас хэрээнүүдийг дагадаг.
Аб: Майкл, чиний араас хэн нэг нь ирвэл Палмерс, Босвелууд амархан бууж өгөхгүй.
Пол: Эмээ ав...
Бо: Би авчихъя.
Пол: Өвчин намдаагч...
Аб: Анагаагч тэр байна. Тэнд илүү хурдан эдгэдэг юм.
Ма: Хараал идсэн шуламнууд.
Бо: Хүндэтгэл үзүүл, ноён Грей. Тэд цусыг чинь бодож таныг авахыг зөвшөөрсөн юм.
Пол: Эмээ ав. Энэ бууг ав. Би чамтай холбоо барьж чадахгүй. Тэгэхээр над руу залгаарай. Төлөвлөгөө гаргана аа... Томми удахгүй гэсэн. Дараа нь бид чөлөөтэй болно. Ямар нэг юм сурах ч юм билүү. Тэдэнд эмээ чинь цыган гүнж байсан гэж хэлээрэй, нэр нь Берди Босвел. Майкл, чи хааны удам шүү.
Аб: Энэ үнэн юм уу, хатагтай Грей?
Пол: Яасан? Би хааны удмын хүн шиг харагдахгүй байна уу?
Аб: Одоо харах нь ээ, тийм байна.
Пол: Смолл Хийтэд хэтэрхий удаан хоригдож байна. Хавар үнэртэж байна. Ноён Голд, буцах урт зам мэдэхгүй биз?
Аб: Би хэзээ ч хүрэхгүй урт зам мэднэ шүү. Эрхэм дээдэс ээ, суугаарай. Би таныг завгүй эмэгтэй гэж бодсон юм. Энийг идэх зав байна уу?
Пол: Эрэгчин үү?
Аб: Эрэгчин туулай.
Пол: Сайн байна. Илүү амттай байдаг юм. Утаанд эргээд 16-тай юм шиг санагдаж байна. Цагдаа нарт хөөгдөж байхдаа аав маань биднийг аваад явдаг байсан. Бид хэд хоногоор аавын барьсан анг иддэг байсан. Хурц хутга байгаа юу?
Аб: Таныг далд мэлмийтэй гэж сонссон. Үхэгсэдтэй ярилцдаг гэж сонссон.
Пол: Тийм ээ. Эхнэр чинь заримдаа таны ойр байдаг. Таныг харж байдаг.
Аб: Одоо намайг харж байна уу?
Пол: Үгүй.
Аб: Танайхан анагаагчид байсан уу?
Пол: Тийм ээ, эртний хэрэг. Хүзүүнд маань гогцоо углахад эргэж ирсэн. Цонхоор толгойгоо гаргаад дэлхийг харж байгаатай адилхан. Туулайгаа нааш нь өгчих. Хутгаа ч бас...
Аб: Полли, Томмийг энэ олон жил амьд байлгасан хүн нь таныг гэж би боддог.
Пол: Бид нэг нэгнээ амьд барьж байсан. Гэхдээ би тэр цонхоор зөвхөн толгойгоо гаргаагүй, би авирч гарсан. Эхлээд би солиорол гэж бодсон, гэтэл үгүй. Тэр цонхоор толгойгоо гаргавал... хүссэн бүхнээ хийж болдог юм. Тэнд дүрэм, журам байдаггүй. Эрсдэл байдаггүй болохоор. Хутгаа нааш нь өг... Наашаа хүрээд ир... Би хүссэн бүхнээ хийж чадна. Юу хүсч байгаагаас шалтгаалаад... Та хүчтэй, царайлаг залуу... энэ хорвоо дээрх үзэгслэнтэй газар... бас... энэ удаа... Нэг зүйлийг тодорхой хэлчихье, ноён Голд... Би Майклд өөрийг нь хэн ч олохгүй тухай хэлсэн... Гэхдээ та тэрнийг яаж олохыг мэднэ. Майклд муу зүйл тохиолдолд би таны дайсан болно. Таны хутганууд намайг алж чадахгүй. Ойлгож байна уу?
Аб: Ойлгож байна аа. /Тутс а ринкени мула-үзэгслэнтэй сүнс юм/ /Абри-эрх чөлөөтэй/.
Лондон. Камдэн хот.
Эр: Ноён Соломонс.
Со: Үеэл дүү маань хараагүй төрсөн. Одоо би хараагүй Еврейчүүдэд нүдтэй нохой өгдөг буяны байгууллагаад багагүй мөнгө хандивлаж байна. Удирдах зөвлөлийн дарга харах чадвартай төрсөн биднийг өдөрт ядаж хагас цаг нүдээ аньж өнгөрөөхийг шаарддаг юм... харанхуйг ойлгож, бас хандивыг нэмэгдүүлэхийн тулд. Цаг хэд болж байна?
Эр: 8-аас 29минут өнгөрч байна.
Со: За. Тэгвэл дахиад нэг минут үлдсэн байна. Гэхдээ та нар... та нар эхэлж болно. Эхэл.
Лу: Лука Чангрета байна.
Со: Тийм ээ, би хэн гэдгийг чинь мэднэ. Таныг бүтэлгүй гэж хэлж болох байх, тийм үү? Томми Шелбийг алах гэж энэ улсад ирсэн. Гэхдээ... тэр үхээгүй л байгаа, тийм үү? Тэгэхээр...
Лу: Үгүй ээ.
Со: Үгүй.
Лу: Үхээгүй...
Со: Надад хэр хугацаа үлдсэн байна?
Эр: Арван секунд. 9 секунд. 8 секунд... 5, 4, 3, 2, 1.
Со: За. Сайн уу. Танд юугаар туслах вэ?
Лу: Танд тавих санал байна.
Со: Хм... тийм ээ... Би юу хүсч байгааг чинь мэднэ. Тийм ээ. Ямар тэнэг хэрэг гэдгийг нь батлахын тулд өөрийг чинь чангаар хэлэхийг сонсох хэрэгтэй байна.
Лу: /Италиар ярина: Энэ залууд арван секундээс илүү тэвчээр гаргах арга ална.
Эр: /италиар ярина: Лука. Тэрнийг угаасаа ийм гэсэн. Тэр бидэнд хэрэгтэй.
Лу: За за. Би тулаан болно гэж сонссон, Боксын тулаан. Танай залуу, Томми Шелбийн залуу хоёрын дунд. Бирмингемд.
Со: Аанхан.
Лу: Шелбигийнхэн гэр бүлээрээ очино гэсэн.
Со: Аан.
Лу: Та, ноён Соломнос та ч гэсэн байх болно.
Со: Ойлгомжтой. Би нэг юм хэлье. Энэ бол бэлэг. Энд зочилж ирсний үнэгүй бэлэг. Баяртай, яв даа. Тийшээ явбал Бонни гудамж байгаа.
Лу: Таныг ухаантай залуу гэлцэх юм билээ. Биднийг хэлэхээс өмнө та юу хүсч байгааг маань мэдэж байна. Инээдтэй нь, би таныг хэлэхээс өмнө би юу гэж хэлэхийг чинь мэдэж байна.
Со: Тэгээд, наадахаа амтлах уу?
Лу: /Италиар ярина: Энэ алиалагч биднээр румаа хууль бусаар заруулахыг хүсээд байх шиг байна. Нью Йорк руу.
Со: Яг зөв хэллээ, анд минь. Үгүй бол хүчилтөрөгчийг маань хулгайлахыг чамд юу гэж зөвшөөрөх юм? Яагаад гэвэл би сард 200торхыг хийдэг. Танай хүмүүс худалдаж аваад, багийнхнаараа дамжуулж тараагаад...
Лу: Сүүлийн үед хүмүүс жин уудаг болсон.
Со: Хаалга тэнд байсаар байгаа шүү. Бонни гудамж руу гарна. За юу?
Лу: Галзуу гэдэгээ мэдэх үү? 200торх? Юу гэж бодож байна даа, үеэл минь?
Со: Бас бэлэн мөнгө авна шүү , ажлын хөлс... Би энд биччихсэн байгаа... хайртай найзыг маань хөнөөхөд гарах зардал, за юу? За. Энгийн хүргэлт 500фунтын үнэтэй. Гэхдээ энэн дээр дахиад зууг нэмчихээрэй. Яагаад гэвэл Томми Шелби над шиг дарлагдсан ардаас гаралтай. Бас ах нь миний араас ирэх нь дамжиггүй болохоор нэлээдийг нэмэх хэрэгтэй. Дээр нь чи новшийн Итали болохоор дахиад зууг нэмэх хэрэгтэй. Аан? Бас чи...
Лу: /Италиар ярина: бид хэнийг төлөөлж байгааг тэр мэдэх үү?
Со: Тэгээд түрүүн ярьсан нөгөө муухай бизнесийг мартаж болохгүй. Тэгээд дахиад 500-г нэмэх хэрэгтэй. Учир нь Томми Шелби миний маш сайн найз байгаа юм. Нийт дүн нь энд байгаа. Цагаан дээр хараар биччихсэн. За юу? Нээгээд үз.
Лу: Зүгээр ээ. Ноён Соломонс, би танд тов тодорхой хэлээд өгье. Та хэнийг ч алах хэрэггүй. Надад итгэлтэй хүмүүс байгаа. За юу? Тэгэхээр та манай залуусыг өөрийн туслахаар ринг рүү дагуулж орно.
Со: Миний туслах болмоор байгаа бол эхлээд Еврей болох хэрэгтэй дээ. Тийм үү? Тэгэхийн тулд тэд хараал идсэн Итали их зангаа Еврейчүүдийн туйлын итгэлтэй зангаар солих хэрэгтэй болно. Миний сайн найз Томас Шелби ялгааг нь мэдэх болно.
Лу: Сүүлийн үед... тэр хөгшин улсад... их олон... Еврей хүмүүс... тэд... өөрсдийгөө Италичууд гэж нэрлэдэг болсон.
Со: Хөгийн зан гаргасныхаа хариуд дахиад нэмэх болж дээ. За юу?
Лу: Манай хүмүүсийг Бирмингемд аваачих уу?
Со: Тэдний хөвчийг нь таслах хэрэгтэй. Тэдний хөвчийг таслах хэрэгтэй, Саравчит малгайнууд шалгах болно. За юу?
Лу: /Италиар ярина: Хөгийн новш./ За за. Өөр хүсэлт байна уу? Хараал идсэн 200торх, бид тохирлоо.
Со: Үгүй ээ.
Лу: Яасан?
Со: Тэр...
Лу: Тохирсон гэж би хэллээ.
Со: Тийм ээ, та хэлэлцээргүйгээр тохирочихлоо, тийм үү? Томми Шелбийн таны тухай хэлдэг үнэн байж, тийм ээ?
Лу: /Италиар ярина: Биднийг бүгдийг нь алахаар төлөвлөж байгаа/
********************
Эм: Эйда Шелби.
Эйда: Үгүй.
Эм: Тэрнийг авахад зэвсэгтэй байсан, эрхэм ээ. Тэгээд хувцасыг нь тайлж нэгжсэн.
Ху: Одоо болно.
Эм: Мэдлээ, эрхэм ээ.
Ху: Уучлаарай, хатагтай Шелби. Цэргүүд заримдаа хэтрүүлчихээд байх юм.
Эйда: Танай хүмүүс харж байсан.
Ху: Тэднийг шийтгэх болно.
Эйда: Тэд бямба гарагийг үзэхгүй.
Ху: Нүцгэн эмэгтэй Британий армийг сүрдүүлж байдаг... Таны зан чанарыг харуулж байна. Таныг хувцаслах хооронд би буруу харж байя. Тэгээд ярилцаж болох юм. Надад танай гэр бүлийн гишүүн бүрийн мэдээлэл байгаа. Танай гэр бүлийн ер бусын түүхийг би мэднэ.
Эйда: Тонил цаашаа.
Ху: Надад бас тантай гэр бүлийн чинь ирээдүйг хамт бичиж болох цагаан цаас байгаа.
Эйда: Яриагаа бэлдээ шив... өөртөө итгэлгүй байдлыг чинь харуулж байна. Ямар цолтой вэ?
Ху: Хурандаа. Эргэж болох уу?
Эйда: Сохрохыг хүсээгүй бол...
Ху: Уучлаарай. Энэ таагүй эхэлсэнд...
Эйда: “Энэ” гэж юу юм?
Ху: Гурав хоногийн өмнө та Стечфорд коммунист намын үдэшлэгт очсон. Таныг Жемми Эдэн гэдэг эмэгтэйтэй ярилцаж байхыг хүмүүс харсан байсан.
Эйда: Эргээд хар. Би явлаа. Энийгээ шатааж болно. Өнгөрсөн түүх.
Ху: Эйда Шелби. 1919оны 6-р сард Бирмингемийн коммунист намд элссэнээс хойш тусгай албаныхан байнга ажиглаж байгаа, сэжигтэн.
Эйда: Би коммунист намын гишүүн байхаа больсон.
Ху: Мэднэ ээ. Хамаагүй. Ихэнх идэвхтэй хорлон сүйтгэгчид баригдахгүйн тулд албан ёсоор нэрээ татаж авдаг.
Эйда: За за. Сонс. Би тайлбарлаад өгье. Би гэвэл би социализмд итгэх итгэлээ алдсан учраас коммунист намын гишүүн байхаа больсон. Одоо, хаалгаа нээ!
Ху: Тэгэхээр, та хайранд сохорсон байж.
Эйда: Үгүй ээ, хувь тавиланд сохорсон. Би шударга ёс байх ёстой гэдэгт итгэдэг байсан. Гэвч тийм биш. Тэгэхээр Жесси Эдэнтэй юм уусан болохоор намайг баривчилж.
Ху: Та мөстэй виски, тэр шар айраг...
Эйда: Би Жесси Эдэнтэй үйлдвэрийн маргааныг шийдвэрлэхээр уулзсан.
Ху: Хэлтсийн дарга. Та талаа сольжээ.
Эйда: Миний юу уудгийг мэдэж байгаа бол миний юу хийдгийг мэдэж байгаа байх.
Ху: Хатагтай Шелби, цаг үе таагүй байгааг та ойлгох хэрэгтэй. Бүх нийтийн ажил хаялт гарцаагүй болно, хувьсгал хийх оролдлого гарч магадгүй, удахгүй цэргүүд гудамжинд гарна. Аль хэдийн бэлтгэж эхэлсэн. Гэтэл энд зогсож байгаа та... аль аль талд нь хамааралтай эмэгтэй. Маш ашигтай байж болзошгүй.
Эйда: Хэнд ашигтай гэж?
Ху: Томас ахаасаа асуусан нь дээр байх.
****************
М: Хичээж үз, хүү минь. Тулаан хоёр хоногийн дараа болно... Хүрэх зайгаа сайн хар. Тэрний урд гарыг сайн хар... Доогуур нь булт... Болж байна, доогуур нь...
******************
Эйда: Хурандаа Бен Ёонгерийн талаар ярилцъя.
Том: Тэр яасан гэж?
Эйда: Тэр надад санал тавьсан.
Том: Чи миний сандал дээр байна.
Эйда: Таныг энэ тухай мэдэж байгаа гэсэн. Худлаа ярихыг чинь би мэднэ гэдгийг санаарай.
Том: Бен Ёонгер, Фландерсийн Воркшир Ёоманригийн офицер байсан. Морь унаж чаддаг цорын ганц морин цэрэг.
Эйда: Намайг нүцгэлж нэгжсэн. Хоёр цэрэг харж байсан.
Том: Уучлаарай, Эйда. Тэр... Хөршүүдэд харагдаж, яриа тараахын тулд баривчилсан юм. Ёонгер зүгээр ээ. Ёонгер надаас тусламж хүсч ирсэн. Тэр Бирмингемд томилогдсон.
Эйда: Бирмингемд томилогдсон. Хэн?
Том: Черчилл, хараал идсэн хаан. Хувьсгалыг зогсоохыг хүссэн хүмүүс. Инээдэг хүн байхгүй болсон, Эйда. Дотоодыг хамгаалах алба бэлтгэлээ хангаж байгаа. Энэ бэлтгэлийн нэг хэсэг нь.
Эйда: Эзэн хааны одонт Томми Шелби тэгээд хувьсгалыг яаж зогсоох гээ вэ?
Том: Жесси Эдэн миний оройн хоолны урилгыг зөвшөөрсөн.
Эйда: Мэдээж. Уучлаарай. Томми Шелби шодойгоороо хувьсгалыг зогсоох нь.
Том: Армийнхан тэрнийг биш тэрний эргэн тойронд байгаа хүмүүсийг сонирхож байгаа. Чам шиг байсан хүмүүс. Фредди шиг байсан хүмүүс. Зэвсэгт хувьсгал хүсч байгаа хүмүүс. Би Жесси Эдэний итгэлийг олж чадвал... тэр надад өдөөн турхирагчдыг өгнө... би тэрнийг армийнханд өгнө.
Эйда: Томми. Хайрт Томми минь... Медаль нь Салтли сувгийн ёроолд зэвэрч байгаа хүн Британий армид тусалж яах гээ вэ?
Том: Яагаад гэвэл надад Энэтхэг, Цейлон, Сингапур, Бирм дахь Британий армид таван жил цэргийн машин нийлүүлэх гурван гэрээ санал болгосон. Нийт 2сая фунт...
Эйда: Жесси Эдэн оронд чинь байх болохоор танай үйлдвэрт ажил хаялт болохгүй. Томми, амьд байж байж л энийг хийх болно.
Том: Би амьд үлдэхээр төлөвлөж байгаа. Намайг үхчихвэл та нар хуучин хэвэндээ орж болно. Эйда, Британий арми над дээр ирсэн. Би яагаад болохгүй гэж?
Эйда: Тэд авсанд чинь хийх болно, Том. Томми Шелби, яагаад болохгүй гэж?
Том: Надад туслах юм уу, үгүй юу?
*****************
Чар: Эсрэгээр нь...
Бу: Чарли, хөгжим хэрэг болох бол уу? Нөгөө ноёны машинд орхигдсон граммафоныг бид олсон.
Чар: Үгүй ээ, хэрэггүй. Томми ярилцана гэж хэлсэн.
Том: Чарли, Буржгар. Энэ бол Жесси Эдэн. Жесси, энэ миний авга ах Чарли, бас... ямартай ч Буржгар.
Эд: Сайхан харагдаж байна.
Бу: Бид хөгжим хэрэг болох бол уу гэж бодож байлаа.
Чар: Үгүй ээ, тэгээгүй.
Том: Жесси хөгжимд дуртай л даа.
Эд: Төвөг удах хэрэггүй ээ.
Том: Үгүй ээ. Буржгар аа, жаахан төвөг удчихъя.
Чар: Тэгвэл яваад ир... Нээрэн...
Эд: Сонголт байхгүй юм уу?
Том: Сэтгэгдлийг чинь сонсъё. Амтлаад үз.
Эд: Би жин уудаггүй.
Том: Яг тохирно. Миний жин, жин уудаггүй эмэгтэйчүүдэд зориулагдсан юм.
Эд: Таны жин?
Том: Нэг зүйлийн төлөө ууя. Та сонго.
Эд: Хувьсгалын төлөө.
Том: Яагаад болохгүй гэж?
Эд: Хувьсгалын төлөө.
Том: Хувьсгалын төлөө. Оройн хоолонд урьсан болохоор би хоол хийе гэж бодсон юм. Энэ хоёрыг найз маань өнөө өглөө анч найз маань Лорд Паквудын эдлэн дээр буулсан юм. Танд таалагдах байх гэж бодлоо. Энийг тэдний модон доороос хулгайлсан юм.
Эд: Ноён Шелби... би ажил хэрэг ярихаар ирсэн.
Том: Тийм ээ. Би ч гэсэн. Цалин хасахыг болиулсан, эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй. Маргааш гишүүдээ ажилдаа ор гэж хэлж болно.
Эд: Үүний хариуд би зөвхөн социализмын тухай мэддэг бүхнээ хэлэхэд болно. Дүү чинь тэгж хэлсэн.
Том: Жин таалагдахгүй байна уу?
Эд: Зүгээр л юм.
Том: Зүгээр ээ?
Эд: Тэр талаар юу мэдэхийг хүсээ вэ?
Том: Би одоогийн улс төрийн хямралыг морины уралдаанаар төсөөлж байгаа. Морь, унагч хоёрыг хардаг шиг. Хамгийн сайн нь... мэдээж хааны морь. Хааны морь 1913онд ч гэсэн ялах магадлалтай байсан. Эмили Девисоныг урдуур нь орох хүртэл.
Эд: Өрсөлдөгчдийн нэрийг мэдэж байх шив, сэтгэгдэл төрүүлж байна аа.
Том: Анх бүгд тэднийг шоолж байсан. Одоо хар л даа. Чухал царайтай эмэгтэйчүүд хаа сайгүй байна. Би морин уралдаан судлахдаа хэлбэрийг нь судалдаг. Бас нөгөөхийг нь, хааны морийг ялахыг хүсч байгааг нь. Данжероус гэж нэрлэе, тэгэх үү? Тогтсон хэлбэр байхгүй. Тийм болохоор аюултай байгаа юм.
Эд: Орос. Хэлбэр биш гэж үү?
Том: Үгүй ээ. Оросууд Англичуудтай адилгүй. Бид шар айраг, тэд шатахуун. Тийм ч болохоор таныг энд оройн хоолонд урьсан юм. Та мэдэж байгаа... эннийг тулааныг бодит болгохыг хүсч байгаа хүмүүсийг. Буу бас сум... Тэгэхээр ялагч дээр бооцоо тавихаасаа өмнө... тэдний хэр хүчтэйг мэдмээр байна. Хэр нухацтай гэдгийг.
Эд: Таны санаа зовж байгаа зүйл бол... санамсаргүй зүйл болбол хаалтны буруу талд зогсохгүй байх.
Том: Харж байгаачлан би таны байгаа талд байна. Таны мэднэ, би итгэдэг байсан.
Эд: Гэвч дайн таныг өөрчилсөн.
Том: Тийм ээ.
Эд: Миний хайртай хүн эргэж ирсэн ч ярьж чадахгүй байсан. Ганц ч үг.
Том: Тэрнээс хойш би маш цөөхөн үнэн үг хэлсэн.
Эд: Францад шүгэл үлээж байгаа хүмүүс бидний дайсан.
Том: Та өөрийгөө үнэхээр тулалдахыг хүсч байгаа хүмүүсийн нэг гэж боддог уу?
Эд: Тийм ээ.
Том: За за.
Эд: Тийм ээ. Ганц зүүдэндээ ч биш, өдрөөр ч гэсэн.
Том: Та ганцаараа биш.
Эд: Би ганцаараа биш.
Том: За за...
Эд: Би таныг судалсан. Бид таныг судалсан. Та хэзээ ч засгийн газрын найз байгаагүй. Тэд таныг ашигласан. Ямар ч мөнгө таныг нийгмийн анги давхаргыг тусгаарладаг ган хавтанг нэвтлэхэд тусалж чадахгүй гэдгийг та ойлгосон байх.
Том: Тийм ээ. Тийм ээ, би ойлгосон.
Эд: Тэд тан шиг хүмүүсээс айдаг. Ажлаа тэднээс илүү сайн хийдэг хүн.
Том: Намайг өөрчилж чадна гэж бодож байна уу?
Бу: Болчихлоо, Том. Дээр нь зүүг нь тавьчихвал эргэж эхэлнэ. Энэ алдартай пянзнууд. Ихэнх нь хайр дурлалынх.
Том: Баярлалаа Буржгар аа. Хоол болох гэж байна. Бүжиглэхээсээ өмнө хоолоо идье, тэгэх үү?
Эд: Бид бүжиглэх юм уу?
Том: Тийм гэж бодож байна. Бурхны нэрээр тангараглая. Бурхны нэрээр тангараглая. Тэр надад зургаан пенс өгөөд цөцгийн тос, өндөг, талх авахуулахаар дэлгүүр явуулсан. Би ирэхдээ...
Эд: Бүрх малгай, наргил модны жимс үү?
Том: Тэр манай долоо хоногийн хүнс авах мөнгө байсан. Тэгээд ээж намайг хайруулын тавгаар зодсон.
Эд: Яах гэж бүрх малгай, наргил модны жимс авсан юм?
Том: Би тэрэнд байх ёстой гэж бодсон. Бид бүгдэд нь. Бидэн шиг хүмүүс яагаад зөвхөн талх, гахайн өөх иддэгийг би огтхон ч ойлгодоггүй байсан. Би өөр байхыг хүсдэг байсан. Тэгж хүсдэг байсан...
Эд: Та өөр.
Том: хн....
Эд: Намайг Грета Журоссийн зургийг үзүүлэхэд царай чинь өөрчлөгдсөн.
Том: Тэр бүх зүйл өөр байхыг хүсдэг байсан. Хорвоог бүхэлд нь...
Эд: Би ч гэсэн...
Том: Дахиад хөгжим сонсох уу?
Эд: Та гэрлсэн, гэхдээ тэр алуулчихсан.
Том: “Баяртай хар шувуухай” хайртыг чинь сануулдаг байх нь ээ?
Эд: Тийм ээ.
Том: За, хурдан уу, удаан уу?
Эд: Удаан нь дээр. Би суухаар байна. Согтож байна.
Том: Алив...
Эд: Томми, та бидэнд туслах уу? Удахгүй. Удахгүй.
Том: Зохих хүмүүстэй уулзалт товло... би очино.
********************
Арт: Винни, алив ээ хүү минь. Залуу золиг минь, нааш ир. Май, энийг идэх үү?
Эр: Нөгөө... өрөө цэвэр, ноён Шелби.
Арт: Сайн байна. Бүгдийг нь түгжчих.
Эр: За залуус аа, түгжээрэй.
Эр: Зэвсэг оруулахгүй. Зэвсэг илэрвэл оруулахгүй.
Дог: За ор... Яв... Артур. Дансаа нээх үү?
Арт: Тийм ээ. Дансаа нээ. Чи...
Том: Ноёд оо.
Арт: За сайн сонс. Бүх бооцоогоо Голд дээр тавина шүү, сонссон уу? Тулааны шөнө ирлээ. Харамлах хэрэггүй. Бооцоогоо тавьцагаа.
Дог: Залуус аа, наашаа. Шударга Жонн Догст бооцоогоо өгөөрэй. Харуул идсэн ах дүү нарын захиалгаар болж байгаа цорын ганц шоу. Иртэй саравчит малгайтнууд.
Арт: Бонни жаал аа. Энийг ав жаал аа. Дотроо байгаа барыг сэрээгээд өг... Алив.
Бо: Бар аль хэдийн сэрсэн.
Арт: Сайн байна...
Аб: Бонни. Голиатыг 4-р үед унагаж чадвал ноён Шелби чамд ашгийн 20%-ийг өгнө.
Арт: Торон дотор хэтэрхий удлаа. Эмэгтэйчүүд зугаацах гэж байгаа бол би ч дутахгүй.
4-р бүлгийн 5-р анги төгсөв.
Back to episodes Go home