Үргэлжлэл: 00:46:15
Цзитан эзэн хаан
Хуланы хаан
Хелан Чжэнь Хуланы ханхүү
Вэнь Цзуншэн тэргүүн сайд
Вэй Ху сайд
Гу Чжоншу сайд
Ван Линь
Ван Су Цзянься
Туо
+Пан Гуи
+Мали Му А Ли Ма-ийн нөхөр
--------------------
Ван Сюань /А У/
Цайвэй
Ван Цянь Туогийн эхнэр
А Ли Ма Хуланы шивэгчин
Цзиньэр
+Линг Цзо хааны ахлах шивэгчин
+Гуанчи Ци Ань сүмийн хамба лам
----------------------------------------------------------------------------------------------------------
57 – р анги
-----------------------------------------------------------------------------------------------------------
Туо: Би чамайг Ван Сюанийг битгий оролд гэж хэлсэн! Гэтэл чи надад ч хэлэлгүй дураар авирласан байна!
Цянь: Нөхөр, чамд ойлгохгүй юм байдаг юм. Нийслэлд байхад Сюань ван намайг дуртай цагтаа жанчиж, дуртай цагтаа харааж зүхдэг байсан юм. намайг хэзээ ч хүн гэж хардаггүй байсан. Нөхөр, түүнийг үзэн ядаж байна! чамаас гуйя, надад түүнийг хөнөөхийг зөвшөөрөөч, тэгэх үү? чамаас гуйя!
Туо: чамд анхааруулъя! өөрийгөө ухаантай гэж бодож миний төлөвлөгөөг нураах хэрэггүй! Хелан Чжэнь томоохон хурим хийхээс өмнө чи Ван Сюаньд хүрэх эрхгүй. Би бодсоноо хэрэгжүүлсний дараа чи хүсвэл түүнийг алж болно, арьсыг нь өвчсөн ч хамаагүй. ойлгосон уу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: надаас ийм том хэргийг яаж нууж зүрхлэв? Чи сая аймшигтай алдаа хийх дөхлөө!
Су: Гэхдээ би А У-д бяцхан ханхүү хэн болохыг хэлэхгүй, аюулгүй байдлыг нь хамгаална гэж амласан.
Линь: Чи үүнийг аавдаа ч хэлж болохгүй юу?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Линь: Яг одоо энэ хүүхдийг улс даяар хайж байгаа. Чи ханхүү Цзянься, тиймээс бусдын анхаарлыг татдаг. мэдэхгүй гэж үү? хатан эхийн албатууд Гугийн өргөөг олоод ирсэн. Энэ хүүхэд зөвхөн миний дэргэд аюулгүй байна.
Су: Гэхдээ аав аа, А У энэ хүүхдийг эрх мэдлийн төлөөх тэмцэлд татаж оролцуулахыг хүсээгүй.
Линь: Энэ хүүхэд бол агь. Энэ түүний тавилан. Ван овогтын сүр хүчийг сэргээхийн төлөө хариуцлага хүлээсэн чи бид хоёр шиг. Түүнд өөр сонголт байхгүй. Тийм биз?
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цай: Ханхүү Цзяньсягийн амгаланг айлтгая.
Су: Босох хэрэггүй. Яаж байна? Чамайг хэцүүдсэн гэж би дуулсан.
Цай: Би жаахан айснаас цаашгүй, онц юм болоогүй. Чи явж болно.
Су: чамаас туслахыг гуйж байхдаа ийм аюулд оруулна гэж ер бодсонгүй. үнэхээр өршөөгөөрэй.
Цай: Ван, Гу хоёр эртний найзууд гэж та хэлж байсан. Бид танихгүй хүмүүс юм шиг ярих хэрэггүй. Тэгээд ч би... таныг буруугаар ойлгосон байна лээ.
Су: Яадаг ч байсан, би анхнаасаа чамайг хуурах ёсгүй байсан юм. Яг үнэндээ, тэр хүүхэд надтай ямар ч холбоогүй.
Цай: Та тэвчээртэй, хүмүүжилтэй гэдгийг мэднэ. Та тийм хөнгөмсөг эрчүүдийн нэг яавч биш.
Су: Тэгсэн ч гэлээ чамд худлаа хэлэх ёсгүй байсан юм. Тэр хүүхэд үнэндээ бол...
Цай: Та цааш нь үргэжлүүлэхгүй байж болно. Тэр хүүхэд хэн болохыг би асууж, элдэв юм сонирхмооргүй байна. Саяны болсон явдлын тухайд, би юу ч ярихгүй, юу ч мэдэхгүй юм шиг л байх болно. Танд ингэх шалтгаан байсан гэж боддог.
Су: Хэрэв чи ойлгосон бол энэ сайн хэрэг. Би маргааш нийслэл рүү буцна.
Цай: мэднэ ээ.
Су: Чамд надтай хамт нийслэлд буцаж очих бодол байна уу? Замд ханьсаад явбал сайхан байхсан.
Цай: Замд ханьсаж явах аа? Тэгвэл та нийслэлд очоод намайг яах гэж байна? Гу овгийн үндэс нь голын өмнөд хэсэг. Нийслэлд манай овгийн хүн байхгүй.
Су: Хэрэв чи хүсэж байвал.
Цай: Гу овог хэдийн уналтанд орсон, Ван овогтод туслах ямар ч боломжгүй.
Су: танай гэр бүлийн уналтын тухай чамаас асуугаагүй. Би чиний чин хүслийн тухай асууж байна.
Цай: Нөхрийн зүрх хаштай адил. Эхнэрийн зүрх торгон утастай адил. Хаш харна гэдэг уулзаж учрахтай адилхан. Торго харна гэдэг мөрөөдөл.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Харуул: Цзинь эр авхай, та ямар хэргээр явна?
Цзин: Би эзэн хаантай уулзмаар байна.
Харуул: Та жаахан хүлээж байна уу?
Цзо: Цзиньэр авхай.
Цзин: Эзэн хаан... жаахан дээрдсэн үү?
Цзо: Цзиньэр авхай, чамайг ордны хагас албат гэж үздэг. Эзэн хаан, Южан гүнж хоёр олон жилийн турш бие биедээ хайртай байсан. Чи энэ тухай мэднэ. Южан гүнж өөд болсныг мэдсэн эзэн хаан цусаар бөөлжиж эхэлсэн. Түүнээс хойш юу ч идэж уухгүй байгаа.
Цзин: Хааны оточ юу гэж байна? Хааны оточ юу гэж хэлсэн бэ?
Цзо: Шэн оточ хааныг эмчилж чадна. Гэвч хаан өөрөө үүнийг хүсэхгүй байгаа. Би эзэн хаанд олон жил үйлчлэхдээ нэг үнэнийг сайн ойлгож авсан. Сэтгэлийн өвчнийг зөвхөн сэтгэлийн эмээр эдгээж болдог.
Цзин: Линг Цзо авхай. намайг эзэн хаантай уулзахыг зөвшөөрөх үү? Магадгүй... би түүнийг ятгаж чадах байх.
Цзо: Хэрэв хаантан чамайг харвал Южан гүнжийг бодно гэхээс эмээж байна, тэгвэл өвчин нь улам хүндрэнэ. Цзиньэр авхай, та буцаад явсан нь дээр.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Зогс. Би чиний бодсон шиг үхсэнгүй. Чиний сэтгэл гонсойв уу?
Цянь: Эгч ээ, тэр хортой хилэнц миний сэдсэн зүйл гэж хэлэх гээгүй биз дээ? Тийм биш, Фанг бөө надаар үүнийг хийлгэсэн юм.
А У: Чиний худлаа ярьдаг зуршил өөрчлөгдсөнгүй. Чиний ухаан өмнөхөөсөө ч илүү хортой болж. тэр хорт хилэнцээр юу илэрхийлэх гэж оролдсон юм?
Цянь: хорт хилэнц юуг ч илэрхийлээгүй. Би танд талархасан юм. Хэрэв эгч байгаагүй бол би ийм тансаг амьдарч, хаш тавагнаас хооллохгүй байх байлаа.
А У: Чамд намайг эгч гэж хэлэх зүрх байдаг байх нь. Чи өөрөө л бүгдийг нь сүйтгэсэн. юу тарина, түүнийгээ л хүртэнэ.
Цянь: Тиймээ, үнэн. Би ийм л заяатай. өөртөө гай дуудсан. Миний эгч ихэмсэг бардам яг тэр хэвээрээ. Би таныг биширч байна.
А У: Би чамайг ээжтэй чинь хамт аврахыг чин сэтгэлээсээ оролдсон. Гэтэл та нар ванг хорлох гэж оролдсон. одоо болтол хийсэн нүглээ хүлээхгүй байгаа. Бүр намайг буруутгаж байна!
Цянь: Харин та намайг энд ямар амьдралаар амьдарч байгааг бодож үзсэн үү? Хэрэв та өршөөнгүй хандсан бол намайг иймэрхүү газар руу явуулахгүй байх байсан. Бурхан үнэхээр шударга юмаа! Миний эгчийн нөхөр нь буруудаж үхсэн, эцэг эх нь бас үхсэн. Бүр хамгийн дотно зарц чинь алах гэж оролдсон. Ван Сюань, би танд хэлчихье, энэ бол таны хүртэх өшөө авалт.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзо: Циньэр авхай, чамд хэдийн хэлээгүй билүү? Хаантан хэнтэйч уулзах хүсэлгүй байгаа.
Харуул: Би түүнд зөндөө хэлсэн, хичнээн хэлээд ч ер явахгүй юм.
Цзо: Эзэн хаан эм уухаас дургүйцээд байгаа. Цзиньэр авхай, чи хааныг ятгаж чадах уу?
Цзин: Баярлалаа, Линг Цзо авхай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Эрхэм дээдэс ээ. Хаантан, та эмээ ууна уу.
Цзитан: Би хэсэг ганцаараа баймаар байна.
Цзин: Гүнжтэн... тэр аль хэдийн....
Цзитан: Чиний хүсч байгааг мэднэ. Би хэдийн хэлсэн, яасан ч хэлсэн үгнээсээ буцахгүй. Одоо яв.
Цзин: Надад хэлэх ёстой хэдэн үг байна. Намайг үгээ хэлж дууссаны дараа намайг цаазалмаар санагдсан ч би хэлэх гэснээ хэлнэ. Хаан таны зүрхэнд гүнжтэн ямар зай эзэлдэгийг ойлгож байгаа. Гэвч та одоо их улс гүрний удирдагч. Та гүнжийн төлөө ганцаараа амьдарч болохгүй.
Цзитан: Улс гүрэн... Тэр улс орон надад ямар хамаатай юм? Бүр анхнаасаа, одоог хүртэл би зөвхөн А У-г боддог байсан.
Цзин: Гэвч гүнж төрсөн цагаасаа үхэх хүртлээ ердөө Южан гүнж байхыг л хүссэн.
Цзитан: Энэ түүний хүссэн зүйл биш.
Цзин: Эрхэм дээдэс ээ, та өөрийгөө хуурахаа хэзээ болих юм бэ? Тэр үед хурим гүнжийн сонголт байгаагүй. Гэхдээ энэ он жилүүдэд тэд бие биенээ хайрлаж, санаа тавьж ирсэн. Тэд хэдийн бүх насаараа...
Цзитан: Хангалттай.
Цзин: Гүнжийн зүрх сэтгэл...
Цзитан: Одоо болно!
Цзин: ...таныг хэдийн ардаа орхисон.
Цзитан: Яв.
Цзитан: Та түүний өмнө сэлмийг хаасан ч гэсэн..
Цзитан: Харуул!
Цзин: Эрхэм дээдэс та түүний төлөө эрх мэдлийг атгасан. Эрхэм дээдэс та гүнжийн төлөө бүхнийг хийсэн. Гэвч гүнж сэтгэлийнхээ гүнд таныг хэдийн тавьж явуулсан.
Цзитан: Түүнийг аваад гар.
Цзин: Эрхэм дээдэс ээ. Хаантан.
Цзитан: Түүнийг эндээс гарга.
Цзо: Цзиньэр авхай.
Цзин: Эрхэм дээдэсийн нүдэнд зөвхөн гүнж л харагддаг. Таны нүдэнд өөр хэн ч харагддаггүй. Би доод гаралтай эмэгтэй гэдгээ мэднэ. Гэхдээ, хаантан та гүнжийн төлөө маш ихийг хийсэн шиг би ч гэсэн таны төлөө маш их юм хийсэн. Би үргэлж өөрийнхөө хүслээр хийдэг, хаантан танаар өрөвдүүлэх гэж хэзээ ч гуйгаагүй. Гүнж нөгөө ертөнцөөс таныг ийм байдалтайгаар харахыг хүсэхгүй л байсан байх. таныг сэтгэлийн тэнхээтэй гэж найдаж байна. өөрийгөө хайрла.
Цзитан: Чи хэлж дууссан уу? Одоо яв.
Цзо: Цзиньэр авхай, та гарна уу.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Гу: Эзэн хаан өргөөнөөсөө гаралгүй хэд хонолоо. Оточ Хаантанг тангаа ч уухгүй байна гэсэн.
Вэй: Та одоо энийг мэддэггүй юм уу? Эзэн хаан, Южан гүнж хоёр бие биедээ хайртай байсныг хүн болгон мэднэ. Одоо Южан гүнж нас барсан. Үүнээс болж эзэн хаан хэвтээд өглөө. Энэ мэдээжийн зүйл.
Сайд: Миний бодлоор энэ нь ч маш сайн юм боллоо.
Вэнь: Сайн юм болох оо?
Сайд: Тиймээ. Бүгдээрээ энэ тухай бодоод үз. Южан гүнж үнэхээр тэнгэрт хальсан бол, бид эзэн хааны сэтгэлийн зовлонгийн нэгээс нь ангижирч байгаа юм биш үү?
Бүгд: Тиймээ, тийм.
Сайд: Миний бодлоор, үлдээж болохгүй бас нэг хүн байгаа.
Вэй: Хэн?
Сайд: Южан гүнжийн үхлийн тухай түүний нэг зарц нь хэлсэн байх аа?
Гу: Тэр үнэн.
Сайд: Хэрэв эзэн хааны сэтгэлийг засъя гэвэл, гүнжтэй холбоотой бүх хүмүүсийг зайлуулах хэрэгтэй.
Сайд: Тийм шүү.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Та нар яах гэж ирсэн юм? юу хийж яваа юм бэ? яаж зүрхэлж байна? Та нар Фэнчи ордонд дайрч орж зүрхлэнэ гэнэ ээ?
Эр: Су Цзиньэр гэж хэн бэ?
Эм: Энд хэн ч ирсэн байсан эндэхийн цэцэгүүд, моднуудад хүрч болохгүй гэж эрхэм дээдэс тушаасан.
Эр: Су Цзиньэр нь хэн бэ?
Цзин: Би байна.
Эр: Түүнийг барь!
Цзин: Та нар юу хийж байна аа? Би эзэн хаантай уулзмаар байна!
Эр: Хэрэв чи гомдоллмоор байвал хааны ордны шоронд очоод хэлээрэй!
Цзин: Намайг тавиач! Намайг тавьж явуул!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзо: Юу болсон?
Харуул: Фэнчи ордны нэг зарц хүрч ирээд Су Цзиньэрийг барьж аваад хорисон гэж хэллээ. Тэр эзэн хаанаас Цзиньэрийг авраач гэж хэлүүллээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзинь: Та нар намайг хааш нь аваачиж байна? Намайг тавиач. Намайг тавиач дээ! эзэн хаантай уулзмаар байна! Би хаантай уулзъя!
Эр: Амаа тат. Чи өөрийгөө хэн гэж бодоов? эзэн хаантай уулзмаар байна уу? удахгүй үхэх гэж байж эзэн хаантай уулзмаар байна уу? Чи өөрийгөө хэн гэж бодоов? Бушуулцгаа!
Эр: Яваарай.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзо: Эрхэм дээдэс ээ. Та боссон байна. танд идэх юм авчруулъя.
Цзитан: Хэрэггүй. Чи явж болно.
Цзо: Жа.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өвдөг сөхөр. Тэргүүн сайд аа, Вэй Ху сайд аа, Су Цзиньэрийг авчирлаа.
Вэнь: Түүнийг яриул.
Эр: Мэдлээ.
Цзин: Тэргүүн сайд, Вэй Ху сайдын амгаланг айлтгая. Би та нарыг айлгаж, ийш нь авчрахаар ямар буруу юм хийснээ мэдэхгүй байна.
Вэй: Мэдэхгүй ээ? Учир нь чи урвагчийн албат зарц байсан. Южан ван бослого гаргаж, харин чи Южан гүнжийн зарц нь байсан, чи яаж үүнд оролцохгүй байх юм?
Цзин: Тийм байх ёсгүй. Би эзэн хаанд чин үнэнч, би өөр хэнд ч итгэдэггүй. Южан ван бослого дэгдээсэн байлаа ч гүнж энэ тухай юу ч мэдээгүй. Эзэн хаан мэднэ. Та нар түүнээс асууж болно.
Вэнь: Энэ утгагүй. Эзэн хаан үүнийг яаж мэддэг юм? Хэрэв цаашид ийм юм яриад байвал хэн ч чамайг аварч чадахгүй. Ойлгосон уу? Южан гүнж нөхрөөсөө болж амиа егүүтгэсэн. Энэ худлаа юу, үнэн үү?
Цзин: Үнэн. Жинхэнэ үнэн. Тэргүүн сайд аа. Яагаад? Та нар юу хийж байна аа? Намайг тавьж явуул!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзо: Би зүрхлэн нэг зүйл асуух гэсэн юм.
Цзитан: Юун тухай?
Цзо: Су Цзиньэрийг шоронд хийсэн гэнэ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Вэнь: Ямар ч утгагүй юм.
Вэй: Яасан? одоо түүнийг өрөвдөж байна уу? Эзэн хааны шархалсан зүрхтэй харьцуулбал нэг муу хүүхний амь сүртэй юм биш. Хаантаны амгаланг айлтгая.
Цзитан: Та хоёр Су Цзиньэрийг энд авчруулсан уу?
Вэнь: Эрхэм дээдэст өчье, тэгсээн.
Цзитан: Тэр миний ойрын хүн гэдгийг мэдэх үү? Цзиньэр хаана байна?
Харуул: Эзэн хаан ахайтанг даруйхан суллахыг зарлиг болголоо.
Цзо: Цзиньэр авхай.
Вэнь: Эрхэм дээдэс ээ, би өөрийн дураар энэ зарцыг цаазлахыг тушаасан билээ, намайг шийтгэхтүн, хаантан.
Вэй: Намайг ч гэсэн, эрхэм дээдэс ээ, шийтгэхтүн.
Цзитан: Цаазлах аа? Та нарт хэн тийм эрх өгсөн юм?
Вэнь: Би...үүнийг эзэн хаан, Чэн гүрний төлөө гэж бодсон. Үнэнээ хэлэхэд, харамсах зүйл алга.
Цзитан: Та нар өндөр эрх мэдлээ ашигласан байна. Би та нар шиг хөгшчүүлийг зүгээр өнгөрүүлнэ гэж бодох хэрэггүй.
Вэй: Бидний хүндхэн ажлыг эрхэм дээдэс хэтдээ ойлгох болно.
Харуул: Эрхэм дээдэс ээ, энэ эмэгтэй амьсгаатай, үхээгүй байна.
Цзитан: Оточид аваач.
Харуул: Мэдлээ.
Вэнь: Эрхэм дээдэс ээ. Энэ эмэгтэй Южан вангийн гарын зарц нь байсан. Бид түүнийг амьд үлдээж болохгүй.
Цзитан: Хэрэв түүнийг алахыг хүсч байвал би түүнийг дээш нь гаргана. Та нар эзэн хааны гаремыг өргөтгөхийг өдөр болгон надаас шалдаг билүү? Миний үр удмыг тэлэхийн тулд гэлүү? Би үүн дээр та нарт туслая. Хэрэв Су Цзиньэр үхэхгүй бол тэр 2-р хатан хэргэм хүртэж, Цзиньсю ордныг шагнал болгож авна.
Вэй: Эрхэм дээдэс ээ, хэрэггүй! Хаантан, тэр эмэгтэй ялт этгээд!
Цзитан: Одооноос эхлэн тийм биш!
Вэй: Эрхэм дээдэс ээ!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хаан: Чи тэр эмэгтэйг үгүй хийж чадахгүй нь ээ!
Тоу: Та тайвшир, хаантан. Энэ тийм ч амар юм биш. Таныг явсаны дараа Чжэнь ханхүү тэр эмэгтэйг хамгаалуулахаар олон тооны хүмүүс гаргасан. Хэн ч түүнд ойртож чадахгүй, надад үнэндээ боломж байсангүй.
Хаан: Муу тэнэг! Би Юаньфу Кэрийн өмнө хүлцэл өчсөнийг мэдэх үү? Энэ гэрлэлтийг зохицуулах маш хэцүү байсан. Чамайг алдаа гаргасанд итгэж чадахгүй байна! Завхарсан юм.
Туо: Хаантан, та яарах хэрэггүй. Гэрлэлт төлөвлөсний дагуу болно. Би Хулань, Кэ эр худ ураг бололцох аргыг заавал олно.
Хаан: Энэ удаа яасан ч алдаа гаргаж болохгүй! Хэрэв Чжэнь ханхүү, Ми Яа гүнж хоёрын хурим ёсоор болохгүй бол би чамайг зүгээр өнгөрүүлэхгүй байх шүү!
Туо: Мэдлээ, хаантан.
-----------------------------------------------------------------------------------------------------------
А У: Ханхүү Чжэнь.
Хелан: Чи явж болно.
А Ли Ма: Жа.
Хелан: А У. Би чамд юу авчирсаныг хар даа. Энэ хээнцэр биш ч гэлээ ариун нандин юм шүү. Утас нэг бүрт Хуланы ариун усыг шингээсэн юм. Энэ бол азтай, аз жаргалтай хуримыг бэлэгддэг. Өмсөөд үзээч. Энэ бол Хуланы хуримын даашинз.
А У: Сайхан эд байна, бас шившигтэй.
Хелан: А У. Санаа бүү зов. Хуримын дараа би чамайг юу ч хийхийг хүчлэхгүй. чамайг албан ёсны байр суурьтай болгох гэсэн юм. Чи Хуланы гүнж болно, тэгвэл дахин хэн ч чамд хор хүргэж чадахгүй.
А У: Би Южаны гүнж. Надад өөр нэр, хэргэм хэрэггүй.
Хелан: Чи бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй гэж үү? Сяо Ци дахиж амилаад босоод ирэхгүй.
А У: Сяо Ци арай үхээгүй байгаа.
Хелан: Улс орон даяр үүнд итгэж байхад ганцхан чи ягаад итгэдэггүй билээ? Сяо Ци үхсэн. Харин чи үлдсэн бүх амьдралдаа ганцаараа амьдрахыг хүсэж байна. Уучлаарай. Би хугацаа өгнө. Цаг хугацаа чамд бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломж өгнө гэж найдъя. Би бүх насаараа хүлээхэд ч бэлэн байна. амлая.
А У: Бүр Сяо Ци үхсэн байлаа ч би энэ хувцсыг өмсөхгүй. Одоо яв.
Хелан: Чамд, намайг бодох ямар ч сэтгэл байхгүй юу? Ядаж жаахан ч гэсэн?
А У: Чи миний дэргэд байх хором бүр... надад тарчлаан болдог. Чамайг үүрд алга болно гэж найддаг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: А У, амь насаараа андгайлъя, би чамайг үхэн үхтлээ хамгаалах болно.
А У: Чи миний дэргэд байх хором бүр... надад тарчлаан болдог. Чамайг үүрд алга болно гэж найддаг.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Хелан: А У, чиний амь амьдрал одоо минийх болсон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Намайг битгий алаач! Намайг битгий алаач! Хэрэггүй!
Эм: Амгаланг айлтгая, Су хатан. хатантаан, та айх хэрэггүй. Эзэн хаан тусгайлан Цзиньсю ордныг хамгаалуулахаар хүмүүс гаргасан байгаа. Танд хэн ч хор хүргэхгүй.
Цзин: Чи сая намайг хэн гэсэн бэ?
Эм: Су хатан. хатан та мэдэхгүй байгаа. Та ухаан алдаад сэргээгүй. Эзэн хаан өөрийнхөө өвчнийг огоорон байж өөрийн биеэр очиж таныг аварсан. Хаан таныг 2-р хатан гэж зарлан, энэ Цзиньсю ордныг шагнал болгож өгсөн. Өнөөдөр та аюулд өртсөн ч энэ чинь аз болж хувирлаа. хааны ордны хамгийн анхны журамт авхай болсон. Хэтдээ та бүр илүү азтай байж мэдэх байх.
Цзин: Эзэн хаан намайг... журамт авхай болгосон?
Эм: Тиймээ, Су хатан. Су хатан! Су хатан! Су хатан! Су хатан! Дэнлүү аваад түүнийг араас нь яв. Су хатан! Су хатан!
Цзин: Намайг аварсан хүн эзэн хаан байжээ. Тэр намайг хайрладаг байх нь!
-----------------------------------------------------------------------------------------------------------
Цзин: Эрхэм дээдэс миний амийг аварсанд талархаж байна.
Цзитан: Би нийслэлд нууцаар буцаж ирээд хэцүүхэн байдалтай байсан үед миний төлөө хийсэн бүхнийг мартаагүй ээ. Өнгөрсөн он жилүүдэд намайг гэсэн чиний сэтгэлийг би анзаарч байсан.
Цзин: Та маш өгөөмөр сэтгэл гаргалаа. Би үүнийг үхэн үхтлээ санаж явах болно. Үнэндээ, би энэ амьдралдаа зөвхөн эрхэм дээдэс таны төлөө амьдарч ирсэн.
Цзитан: Тэгвэл би хэний төлөө амьдрах вэ? Чи бол гүнжийн байнга боддог байсан эрхэм хүн нь. Харин одоо би хамгаалах болно, чи энх тунх, баян чинээлэг, нэр хүндтэй, жаргалтай амьдрах ёстой. Одоо чамайг дахиж хэн ч гомдоохгүй.
Цзитан: Би... эрхэм дээдэс ээ, таны өгөөмөр сэтгэлд талархаж байна.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Авхай. Авхай. Ноёнтон буцаад ирлээ. Авхай, ноёнтон буцаад ирлээ.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Ань: Түргэлцгээ, түргэлцгээ! Эгнээд зогс! Эгнээд зогсоцгоо! Энэ хүмүүс хаана байна аа? Түргэлж үзээч! Хаалгаа нээ! Хаалгаа нээ! Ноёнтон, та ашгүй буцаад ирлээ. Южан гүнж. Хотод гарсан цуу яриагаар бол гүнж...
Су: Энэ цуу яриа биш. Яг одооноос эхлэн би ордондоо элдэв цуу яриа сонсмооргүй байна.
Ань: Жа, ноёнтон.
Су: Аан тийм, Сюй авхай. Та өмнө байсан өрөөндөө байвал зүгээр байх. Би танд А Юэ-г дагалдуулъя. А У буцаж ирэх цагт би та нарыг чөлөөлж явуулна.
Сюй: Жа, ноёнтон. Ханхүү Цзяньсяд талархаж байна.
Юэ: Ханхүү Цзяньсяд талархаж байна.
Су: Ван Ань.
Ань: Жа.
Су: Удахгүй тэрэг бэлдээрэй, чи надтай хамт гадагшаа явна.
Ань: Жа, ноёнтон.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Су: Хамба ламтаан. Сүүлийн хэдэн өдөр надад ээж зүүдлэгдээд байдаг боллоо. Ээж намайг санаад байгаа байх. Тийм учраас би Ци ань сүмийн ойролцоо нам гүм газар олдох болов уу гэж бодсон юм. Тэгвэл би ээжтэйгээ ойрхон байна. Энэ танд ямар санагдахыг мэдэхгүй байна.
Гуан: Ханхүү, Цзянься, та үнэхээр ачлалтай хүү ажээ. Мэдээж би татгалзахгүй.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Мали: Уулзаад ердөө гуравхан хоносон байтал би чамайг маш их санажээ.
А Ли Ма: Тэнэг гэдэг нь! Энд зөндөө олон хүмүүс байна.
Мали: Иймэрхүү өдрүүд хэзээ нэг дуусах бол? Би чамтай хамт эндээс оргоно.
А Ли Ма: Би өмнөх шигээ оргож зугтаж чадахгүй. Бид оргох боломжгүй. Юу ч болдог байсан, бид хоёр хамт байгаад байж болно.
Мали: Бид хоёр хамт байгаа нь сайн хэрэг.
А У: А Ли Ма.
А Ли Ма: Гүнжийн амгаланг айлтгая.
Мали: Мали Му гүнжийн амгаланг айлтгаж байна.
А У: Би чамайг мэдэх юм шиг байна. Тэр өдөр Юэшенгийн баярын үеэр А Ли Магийн дарсыг уусан хүн нь чи байсан.
А Ли Ма: Тийм ээ, гүнжээ. Одоо тэр миний нөхөр. Тэр яг надтай адилхан олзлогдож энд боол болсон. Тэр гал зууханд хар бор ажил хийдэг.
Пан: Гүнж ээ! Гүнж ээ! Гүнж ээ! Гүнж ээ!
А У: Пан Гуи?
Пан: Гүнж ээ!
А У: Чи амьд байжээ. Би чамайг үхсэн гэж бодож байсан.
Пан: Гүнж ээ, би зүгээр.
-----------------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home